В.3. АМЬСГАЛЫН ЗАМ
ГАДНЫ БИЕТЭЭР БӨГЛӨРӨХ
• Амьсгалын зам гадны биетээр бөглөрөх (АЗГББ)
нь гэнэтийн үхэлд хүргэх ховор боловч эмчилж
амь аврах бүрэн боломжтой тохиолдол юм. Том
хүн голдуу мах, загас мэтийн бүхэл хоолны
зүйлээр хахдаг бол хүүхэд чихэр, жигнэмэг
зэргээс гадна зоос, тоглоом зэрэг зүйлсийг
залгиснаас болно. Хахах нь голдуу хооллолттой
холбоотой байх тул хүмүүсийн дунд байхад
тохиолдоно. Иймээс өртөгчийг ухаантай байх үед
нь тусалж эхлэх боломжтой.
В.3.1. Хахсан хүнийг ялгаж
таних
• Гадны биет нь амьсгалыг хагас юмуу бүрэн
бөглөж болно. Хагас ба бүрэн бөглөрсөн
үед гарч болох шинжүүдийг хүснэгт 1-ээс
үзнэ үү.
• Хахсан хүнээс ухаантай байх үед нь “Та
хахаж байна уу?” гэж асуух хэрэгтэй.
• Хүснэгт 1. Амьсгалын зам гадны биетээр
бөглөрсөн зэргийг ялгах
Шинж Хагасбөглөр Бүрэн бөглөрөл
өл
“Та хахаж “Тийм" Ярьж чадахгүй, толгой
байна дохиж хариулна
уу?”
Амьсгалж чадахгүй
Бусад Ярьж, ханиаж, /Хяхнасан, бачуурсан
шинж амьсгалж байх амьсгал/ авиагүй
ханиалгах оролдлого /
ухаан алдах
АЗГББ-ийн ерөнхий шинж: хооллож байхад гэнэт
эхлэх, осолдогч нь хоолойгоо базах, шахах үйлдэл
хийж магадгүй
В.3.2. Насанд хүрэгсдийн АЗГББ үед
авах арга хэмжээний дараалал
1. Амьсгалын зам хагас бөглөрсөн шинжтэй
байвал:
1. Ханиахыг нь дэмжих оролдлогоос өөр зүйл хийхгүй
2. Амьсгалын зам бүрэн бөглөрсөн, ухаантай
байвал:
– Дараах байдлаар сээрэн дээр нь таван удаа дэлдэнэ
• Өвчтөний ар хажууд зогсоно
• Залгисан зүйл цаашлахгүй, амаар гарахыг хөнгөвчлөх зорилгоор
сайтар бөхийлгөн нэг гараар түшинэ
• Нөгөө гарынхаа алгаар далны нь хооронд сээрэн дээр нь таван удаа
огцом дэлдэнэ
• Цохих бүрдээ гадны зүйл гарсан Зураг 18. Хэвлийг бүслүүрдэн шахах
эсэхийг шалгана. Дэлдэлтээр бөглөрөлт
суларвал заавал таван удаа цохих
албагүй
• Сээрэн дээр дэлдээд бөглөрөл гарахгүй
бол хэвлийг доорх байдлаар таван удаа
шахна (Зураг 18).
– Осолдогчийн ард зогсоод хоёр
гараараа хэвлийн дээд хэсгээр
аюулхайгаар тэвэрнэ
– Осолдогчийг бөхийлгөнө
– Зангидсан гараар хүйс-аймхай
мөгөөрс хоорондох зайд
байрлуулна.
– Нөгөө гараараа дээрээс нь дарж
арагш, дээш чиглэлээр огцом
шахна
– Энэ ажилбарын тав хүртэл удаа
давтана
• Бөглөрөл гараагүй байвал сээрэнд таван
удаа дэлдэх, хэвлийг таван удаа шахах
байдлаар ээлжлэн үйлдэнэ.
• Осолдогч ухаан алдвал
• Болгоомжтойгоор газарт хэвтүүлээд
• ЯТБ-ийг даруй дуудна
• ЗАА-г эхлүүлнэ
• Гүрээний судасны лугшилт
тодорхойлох дадалтай эрүүл мэндийн
ажилтан бол хахаж ухаан алдсан хүний
гүрээний судас лугшиж байгаа эсэхээс
үл хамааран цээж шахалт эхлэх
хэрэгтэй (Алгоритм В.1.3)
В.3.3. АЗГББ-ээр хагас
бөглөрөх
• Хүчтэй, үргэлжлүүлэн ханиалгаж байгаа нь амьсгалд
гадны биет орсон болон хагас бөглөрсний илрэл болдог.
Ханиахад амьсгалын замд дотоод даралт ихээхэн
нэмэгддэг тул бөглөрөл үүсгэж буй гадны биетийг
гадагшлуулах магадлалтай. Энэ хэлбэрийн хахалтын
явцад сээрэн дээр нь дэлдэх, хэвлий шахах зэрэг үйлдэл
хийх нь гадны биет гаргаж чадахгүй харин харьцангуй
ноцтой хүндрэл үүсгэж болох юм. Ийм үйлдлийг зөвхөн
амьсгал бүрэн бөглөрсөн үед л хийнэ. Амьсгалын
бөглөрөл бага байвал түүнийг өөрөө засартал хянаж
хүлээх эсвэл даамжирч бүрэн бөглөрвөл дээрх
аргачлалуудыг хэрэглэх заалттай.
В.3.4. АЗГББ-ээр бүрэн
бөглөрөх
• Хахах үед илрэх шинжүүд нь илэрхий бөгөөд
төвөггүй танигдана. Ухаантай байгаа том хүн ба
1-ээс дээш насны хүүхдийг хахахад сээрэнд
дэлдэх, цээж буюу хэвлий бүслүүрдэн шахах
үйлдэл үр дүнтэй байдаг. Амьсгал бөглөрлийн 50
орчим хувь нь дан ганц аргыг хэрэглэхэд
засардаггүй боловч сээрэнд дэлдэх, хэвлий ба
цээжийг бүслүүрдэн шахах үйлдлүүдийг ээлж
дараагаар хослуулан хийхэд амжилт олох
магадлал нэмэгдэнэ.
В.3.5. Хуруугаар гогодох
• Амьсгалын замыг хуруу оруулж цэвэрлэх
аргад үнэлгээ өгсөн судалгаа байхгүй,
харин энэ ажилбарыг хийх явцад өртөгчид
ба аврагчдад гэмтэл учруулсан 4 тохиолдол
бүртгэгдсэн байна. Иймд гадны биет
цухуйж харагдахгүй бол таамгаар хуруу
оруулж цэвэрлэх оролдлого хийхгүй нь
дээр.
В.3.6. Дараагийн ажиглалт,
эмнэлгийн тусламж
• АЗГББ-ийг амжилттай чөлөөлсний дараа
амьсгалын дээд, доод замд гадны биет
үлдэж хожим хүндрэл үүсгэх аюултай
байдаг. Өвчтөнд ханиах, залгихад төвөгтэй
байх ба хоолойд юм тээглэх мэдрэмж
хэвээр байвал эмчид үзүүлж онош
тодруулах шаардлагатай. Хэвлий шахах
үйлдлээс дотор эрхтэн гэмтэж болох учир
ийм үйлдэл хийлгэсэн өртөгчийг эмчид
заавал үзүүлж зөвлөгөө авна.
В.4. ЦЭЭЖНИЙ ГАДНААС ХЭРЭГЛЭХ
АВТОМАТ ТОХИРУУЛГАТ
ДЕФИБРИЛЛЯТОР
• AТД-ыг эмнэлгийн ажилчид болон мэргэжлийн бус аврагчид амилуулах цогц
тусламжийн бүрдэл болгон ашиглана.
• Харин гар тохируулгат дефибрилляторыг амилуулах лавшруулсан тусламж
(АЛТ)-ийн үед хэрэглэх нь зохистой. Дефибрилляц нь өндөр хүчдэлтэй цахилгаан
цэнэгийг зүрхний булчин дундуур нэвтрүүлж зүрхний булчинг жигд туйлшралгүй
(деполяризац) болгосноор хэвийн цахилгаан идэвхжлийг сэргээдэг юм.
• Цэнэгэн сэдээлтийн дараа 5 сек дотор зүрхний ховдлын жирвэлзэл эсвэл ховдлын
тахикарди (ХЖ/ХТ) арилж хэвийн агшилт сэргэснээр дефибрилляц амжилттай боллоо
гэж тооцно. Иймд дефибрилляц нь цус эргэлтийг эргэн сэргээх зорилготой юм.
• Дефибрилляци хийх аргачлал, энэ эмчилгээний технологи, техникийн дэвшил
хурдацтай хөгжиж байна. AТД нь одоо үед дуут заавартай үйлдвэрлэн гаргадаг тул
аврагчидад мэдээлэл, зааварчлага өгдөг болсон, цаашид улам илүү өвөрмөц тодорхой
заавар өгдөг болно. ЗАА-т хийж байх зуур зүрхний хэмийг дефибриллятораар хянан
илрүүлдэг байх нь дефибрилляцийг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгох юм. Мөн
долгионы шинж чанарыг шинжилснээр цэнэгэн сэдээлт хийх тохиромжтой хугацааг
тодорхойлох боломжтой болно.
• Үхэдхийн унаснаас хойш хамт байгсад ЗАА
хийгээгүй үед дефибрилляц хийх хүртэл алдсан
минут бүр нас барах магадлалыг 7-10%-р
нэмэгдүүлдэг байна. ЭЯТ-ийн систем хөгжсөн улс
орнуудад дуудлага авсан эхний минутад
парамедикууд очиж дефибрилляц хийх боломжтой
байдаг. Харин сургалтад хамрагдсан эмнэлгийн бус
аврагчид AТД хэрэглэж дефибрилляц хийх арга зам
өргөн дэлгэрч байна. ЭЯТ-ийн системд сургагдсан
мэргэжлийн бус аврагчдыг дайчлан оролцуулах
замаар зүрх зогссон мөчөөс дефибрилляц хийх
хүртлэх хугацааг 3 минут хүртэл богиносгосноор
амилуулах тусламж авагсад сэхээний тасаг болон
эмнэлгээс эрүүлжиж гарах хувь 75% хүртэл
нэмэгдсэн үзүүлэлт байдаг.
В. 4.3. Цээжний гаднаас хэрэглэдэг АТД
• Цээжний гаднаас хэрэглэх дефибриллятор нь өндөр
технологитой, компьютержсэн найдвартай хэрэгсэл
бөгөөд эмнэлгийн болон мэргэжлийн бус хүмүүст энэхүү
төхөөрөмжийг хэрхэн хэрэглэх дуут ба зурган заавар
өгдөг юм. Автомат дефибрилляторыг “ЗАСА-ийн
хөгжлийн явцад ХЖ ба зүрх зогсолтыг сэргээх эмчилгээнд
гарсан хамгийн онцгой дэвшил, ололт мөн” гэж
тодорхойлсон байдаг.
• АТД-ийн зай хураагуурын чадлыг нэмэгдүүлэх, хэм
алдалтыг шинжлэх программ хангамжийг боловсронгуй
болгох зэрэг дэвшилтэт технологи ашигласан нь
харьцангуй хямд, хялбар ажиллагаатай зөөврийн
дефибрилляторыг өргөнөөр үйлдвэрлэх боломж олгосон
юм.
В. 4.4. Автоматаар хэм
шинжлэх
• Цээжний гаднаас хэрэглэх автомат дефибриллятор нь зүрхний
давтамж, далайц зэрэг ЗЦБ-ийн хэд хэдэн үзүүлэлтийг задлан
шинжлэх микропроцессортой. Зарим AТД нь өвчтөний ба бусад
хөдөлгөөнийг мэдрэхээр програмчлагдсан байна. Цаашид
технологийн дэвшил нь AТД-ыг цээж шахах явцад шахалтын тоо ба
хөдөлгөөний гүнийг мэдэрч илэрхийлэх боломжтой болгосноор АСТ-
ийн чанарт дэвшилт гарна.
• Цээжний гаднаас хэрэглэх автомат дефибриллятораар олон
өвчтөний зүрхний хэмийн бичлэгийг үнэлж үзэхэд зүрхний хэмийн
аливаа өөрчлөлтийг алдаагүй үзүүлсэн байна. AТД-ыг синхрон
(зүрхний хэмнэлтэй эвсүүлсэн) цохилт хийхээр бүтээгээгүй боловч
бүх AТД-ууд ХТ-ийн үед зүрхний хэм ба R шүдний хэлбэр нь урдаас
тогтоосон тоо, дүрс, хэмжээнээс хэтрэхэд цохилт өгөх шаардлагатайг
заах бололцоотой.
В. 4.6. Дефибрилляцын үед
хүчилтөрөгчийг осолгүй ашиглах
• Хүчилтөрөгчөөр баялаг орчинд дефибрилляторын туйлт жийрэг хөндий
тавигдаж оч хаяснаас гал гарах аюултай. Энэ шалтгаанаар гал ноцож өвчтөн
хүчтэй түлэгдсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байдаг юм. Дефибрилляц
хийж байхад гал гарах ослыг багасгахаар доорх арга хэмжээнүүдийг авна.
• Хүчилтөрөгчийн хошуувч, хамрын гуурсыг салгаж өвчтөний цээжнээс 1 метрээс
хол зайд тавина
• Цагаан хоолойн гуурс болон амьсгалын бусад хэрэгслүүдэд холбосон
вентиляцын уутыг салгалгүй үлдээнэ. Эсвэл цагаан хоолойн гуурс, төвөнхийн
углавч, хос гуурс зэргээс уут-хошуувчийн хэрэгслийг салгаад дефибрилляц хийх
үед өвчтөний цээжнээс 1 метрээс илүү зайд тавина.
• Хагалгааны өрөө, эрчимт эмчилгээний тасагт өвчтөн зохиомол амьсгалын
аппаратанд холбоотой байвал цээж шахах үйлдэл, амьсгалын эзэлхүүн оролтод
саад болохгүй тохиолдолд амьсгалын хүрээний хуниаст хоолойг цагаан хоолойн
гуурснаас салгахгүй. Харин саад болж байвал амьсгалын аппаратыг
амьсгалуулагч уутаар орлуулан үлдээх буюу эсвэл гуурснаас салган 1 метрээс
доошгүй зайнд холдуулах хэрэгтэй.
• Амьсгалын аппаратын хоолойг салгах үед хүчилтөрөгчийн
хүчтэй урсгалаар үлээх тул аппаратыг бүрэн унтрааж
зогсоосон байх нь зүйтэй. Хэвийн ажиллагаатай үед
цагаан хоолойн гуурсанд холбоотой байгаа эрчимт
эмчилгээний тасгийн амьсгалын аппаратын үүсгэж буй
хүчилтөрөгчийг дефибрилляцын хэсгээс түргэн зайлуулах
бүрэн боломжтой. Эрчимт эмчилгээнд байгаа өвчтөнд
хүчилтөрөгчийн хангамж хүрэлцээтэй байлгахын тулд
амьсгал гаргалтын төгсгөлийн эерэг даралт өгөх хэрэгтэй.
Кардиоверсийн үед өөрийн эргэлт нь цусыг
хүчилтөрөгчөөр сайн хангах чадваргүй байвал цохиулах
үед өвчтөнг аппаратаас салгахгүй байх нь чухал юм.
• Дефибрилляцын үед оч хаях эрсдлийг багасгах хэрэгтэй.
Онолын хувьд дефибрилляцын өөрөө наалддаг туйлт
жийрэг нь гараар шахаж байрлуулдаг жийрэгтэй
харьцуулахад оч хаях нь бага байдаг.
В. 4.7. Цээж-электродын
хүрэлцлийг хангах аргачлал
• Дефирилляцийг зөв аргачлалаар хийж, сэдээх
цэнэгийн урсгал цээжний эдийн эсэргүүцлийг
хялбар нэвтрүүлж жирвэлзэж буй миокардын
дундуур гүйцэд дайран өнгөрүүлэх зорилготой.
Цээжний эсэргүүцэл биеийн жингээс хамаарч
мэдэгдэм хэлбэлздэг боловч том хүнд 70-80 омега
орчим байна. Доор дурьдаж буй техник
аргачлалууд нь туйлт электродуудыг цээжний
эдийн эсэргүүцэл хамгийн бага байхуйцаар
байрлуулж тавихад чиглэсэн юм.
В. 4.7.1. Цээжний үсийг хусах
• Үсэрхэг цээжтэй хүнд туйлт электрод ба арьсны завсарт
зай гарснаар электрод-арьсны хүрэлцлийг бууруулна.
Үүний улмаас эсэргүүцэл ихэсч дефибрилляцын үр дүнг
багасгахын зэрэгцээ туйлт электрод арьс хоёрын завсар ба
хоёр электродын хооронд ч оч хаяж өвчтөний цээжийг
түлэх аюултай. Электрод тавих хэсгийн үсийг яаралтай
хусах хэрэгтэй боловч гарын дор хусах хэрэгсэл бэлэн
байхгүй тохиолдолд дефибрилляцыг хойшлуулах
шаардлагагүй. Цээжний цохиулах хэсгийн үсийг хусахад
эдийн эсэргүүцэл бага зэрэг буурдаг ба зүрхний
төлөвлөгөөт цэнэгэн сэдээлт эмчилгээ хийхэд энэ нь илүү
тохиромжтой гэж зөвлөдөг.
В. 4.8. Электродын байрлал
• Дефибрилляц хийх үед гүйдлийн хамгийн их хүч нь жирвэлзэж байгаа
зүрхний булчингийн хэсгээр дайрч өнгөрөхүйцээр электродыг
байрлуулах нь зохимжтой. Арьсаар нэвчих үйлдэлтэй эмийн наалтууд
дээр электродыг байрлуулбал электродыг хөндийрүүлэн, оч хаяж
түлэх үйлдэл үзүүлж болзошгүй тул эмтэй наалтуудыг электрод
тавихын өмнө салгаж аваад арьсыг арчиж цэвэрлэх хэрэгтэй.
• Ховдлын хэм алдалтын үед туйлт электродыг “өвчүү-оройн”
байрлалд тавина. Өвчүүний электродыг өвчүүний баруун талд
эгэмний доор, зүрхний оройн электродыг зүүн суганы дунд шугамаар
ЗЦБ-ийн V6 түвшин, эмэгтэйд бол хөхний түвшинд байрлуулна.
Ийнхүү байрлуулахад цэнэгийн урсгал хөхний эдээр дайрдаггүй. Энэ
электродыг аль болох хажуу тал руу тавих нь их чухал байдаг.
В. 4.9. Амьсгалын нөлөөлөл
• Амьсгалалтын явцад цээжний эсэргүүцэл
өөрчлөгддөг бөгөөд амьсгал гаргасан үед хамгийн
бага байдаг тул бололцоотой бол амьсгалын
мөчлөгийн чухам энэ үед дефибрилляц хийхийг
хичээх хэрэгтэй. Амьсгал гаргалтын төгсгөлийн
эерэг даралт байх нь цээж нэвтлэх эсэргүүцлийг
ихэсгэдэг тул дефибрилляцын үед түүнийг аль
болохоор багасгах нь зүйтэй. Амьсгал гаргалтын
төгсгөлийн эерэг даралт нь ялангуяа багтраа
өвчтэй хүнд их байх учир ийм үед
дефибрилляторын туйлын цэнэгийн хүчийг нэмж
өгнө.
В. 4.10. Туйлт электродын
хэмжээ
• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжлийн холбооноос
насанд хүрэгсдэд бариултай болон өөрөө наалддаг туйлт
электродын голч хэмжээ нь 8-12 см байх нь сайн гэж
зөвлөж байна. 12 см голчтой туйлт электрод хэрэглэх нь 8
см-ийн голчтойг хэрэглэснээс илүү үр дүнтэй. Стандартын
дагуу үйлдвэрлэсэн AТД-ууд нь 8-аас дээш насны хүмүүст
хэрэглэхээр тохируулагдсан байдаг. 1-8 насны хүүхдэд
хүч сулруулагчтай, эсвэл хүүхдэд зориулсан электрод
хэрэглэнэ. Хэрэв ийм электродгүй бол ерийн электродыг
цээжнээс хэт давахгүй байхаар байрлуулан хэрэглэнэ.
AТД-ыг 1 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
В. 4.11. Дефибрилляц ба ЗАА хийх дараалал
• Өмнөх заавруудад цохиулалт хийж болох хэмтэй бүх тохиолдолд яаралтай
дефибрилляц хийхийг зөвлөдөг байсан бол саяхны нотолгоогоор үхэдхийн
унаад удсан үед дефибрилляцаас өмнө ЗАА хийх нь үр дүнтэй гэж үзэж байна.
• Эмнэлзүйн судалгаагаар амилуулалтын өмнөх хугацаа 3-5 минутаас
илүү байвал яаралтай тусламжийн мэргэжсэн ажилтан буюу ЯТБ-ийн эмч нар
1.5-3 минут ЗАА хийснээр өвчтөний амь насыг аврах магадлалыг
нэмэгдүүлдэг ба эмнэлгээс гадна ХЖ/ХТ болсон өвчтөний 1 жил амьдрах
хугацаа шууд дефибрилляц хийснээс илүү байгаа нь нотлогджээ.
• Уналтаас хойших хугацаа урт (>5 минут) байсан тохиолдолд ЯТБ-ийн
ажилтнууд дефибрилляцын өмнө 2 минут орчим ЗАА хийх (30:2-оор таван
удаа давтах) нь зүйтэй. Уналтаас хойших хугацааг зөв тогтооход ихэнхдээ
бэрхшээлтэй байдаг учраас ЯТБ-ийн ажилтнууд уналтын хугацаа тодорхойгүй
тохиолдол бүрт дефибрилляцын өмнө дээр заасан хугацаагаар ЗАА хийх
хэрэгтэй гэсэн зааварчилгааг сургалтын явцад эзэмшсэн байвал зохино.
Нотолгоо харьцангуй бага байгаа тул дефибрилляцын өмнө ЗАА хийх
удирдамжийг орон нутгийн нөхцөл, байдалд зохицуулан ЯТБ-ийн
удирдлагууд шийдвэрлэж болох юм.
В. 4.12. Долгионы хэлбэр ба
цохиулах хүчний түвшин
• Дефибрилляцаар зүрхний булчинг бүхэлд нь хамарсан жирвэлзлийг
арилгаж, ХЖ-ийн долгионыг үгүйсгэн өөрөө үүсэх синхрон цахилгаан
идэвх, зохицолтой агшилтын хэм тогтоох шаардлагатай юм.
Жирвэлзлийг бүрэн арилгах хүчдэлтэй байхын зэрэгцээ миокардад
хамгийн бага гэмтэл учруулахуйц хүчдлийг сонгох нь чухал байдаг.
Тохирох хүчийг зөв сонгосноор дахин цохиулах тоог цөөрүүлж
зүрхний булчиндучруулах гэмтлийг багасгах учиртай.
• Арав гаруй жилийн өмнө гарсан зөвлөмжөөс хойш одоо үед хоёр
фазтай цохиулалтыг илүү чухалчилж байна. Нэг фазтай долгионт
дефибриллятор үйлдвэрлэхийг зогсоосон боловч зарим газар тэр
төхөөрөмжүүд одоо хүртэл ашиглагдсаар байна. Нэг фазтай
дефибриллятор нь нэг туйлт гүйдэл гаргана. Нэг фазтай гүйдлийн
долгион нь хоёр үндсэн хэлбэртэй байдаг бөгөөд хүчний урсгал нь
уруудан тэг түвшинд очдог синусоид хэлбэрт нэг фазын долгионыг
(СХНФД) илүү олонтаа хэрэглэдэг юм (Зураг 19).
Нэг фазтай огтлогдсон огцом тасрах
долгионы хэлбэр (НФООД) нь гүйдлийн
эрчим тэг түвшинд хүрэхийн өмнө электрон
таслалтаар огцом зогсдог (Зураг 20).
Зураг 20. Нэг фазтай огтлогдсон огцом
тасрах долгион
Зураг 19. Уруудан дуусах нэг фазтай
синусоид долгион
Хоёр фазтай дефибриллятор нь
цохиулалтын эхний үед тодорхой
хугацаанд эерэг чиглэлд гүйдэл өгөх ба
үлдэх миллисекундын хугацаанд сөрөг
чиглэлийн гүйдэл өгнө. Хоёр фазтай
долгионы хоёр үндсэн хэлбэр байдаг.
Тухайлбал: хоёр фазтай огтлогдсон
огцом тасрах (ХФООТД) (Зураг 21) ба
шулуун шугамын хоёр фазтай долгион
(ШШХФД) (Зураг 22) юм.
Зураг 22. Шулуун шугамын хоёр
фазтай долгион
Зураг 21. Хоёр фазтай огтлогдсон
огцом тасрах долгион
• Хоёр фазтай дефибриллятор нь цээж нэвтлэх эсэргүүцлийн өргөн
хэлбэлзэлд тохирох долгионы хүч, үргэлжлэх хугацааг
зохицуулна. Эхний ба хоёр дахь долгионы үргэлжлэх хугацааны
харьцаа болон долгионы дээд далайцын хэмжээ тодорхой
тогтоогдоогүй.
• Мөн ХЖ-ийг зогсоох долгионы хэлбэр хүч, үргэлжлэх
хугацааг нарийн тогтоогоогүй байна. Удаан үргэлжилсэн
ХЖ/ХТ-г эмчлэхэд анхны цохилтын үр дүн нэг фазтай
долгионоос хоёр фазтайд илүү байдаг учир бололцоотой бол хоёр
фазтайг нь хэрэглэх нь зүйтэй юм.
• Хоёр ба нэг фазтай долгионд нэн тохиромжтой хүчдлийн
түвшин бас тодорхойгүй байна. Зөвлөмжүүдийг шинэ тутам
хэвлэгдэн гарч буй ном хэвлэлийн тойм, судалгаануудын үр дүн
дээр үндэслэн боловсруулна. Дефибрилляцийн хүчдлийг
зориудаар сонгодог ч үр дүн нь зүрхний булчингаар нэвтрэх
гүйдлээр тодорхойлогдоно.
В.4.13. Анхны цохиулалт
• Зүрх зогсоод удсан тохиолдолд дефибрилляцын үр дүн нь нэг фазтай
огтлогдсон огцом тасрах долгионоор 200Ж-аар (жоуль) цохиулахад 54-63%,
нэг фазтай уруудан дуусах синусоид долгионоор 200Ж-аар цохиулахад 77-
91% байжээ. Нэг фазтай долгионоор үр дүн бага байгаа учраас нэг фазтай
дефибрилляцыг хэрэглэх үед анхны цохилтын хүчийг 360Ж-аар сонгон
авахыг зөвлөдөг. Гүйдлийн хүч их байхад зүрхний булчинд учруулах гэмтэл
илүү байж болох боловч цусан хангамжийг сэргээх зөв хэмнэлийг үүсгэх нь
хамгийн чухал билээ.
• Хоёр фазтай долгионы нэг хэлбэр нөгөөгөөсөө давуу гэсэн нотолгоо
байхгүй. ХФООТД-оор 150-200Ж-аар цохиулахаданхны цохиулалт 86-98%
үр дүнтэй байхад ШШХФД-оор 120Ж-аар хүчээр өгөхөд үр дүн 85% байгаа
боловч энэ үр дүн нь албан ёсоор хэвлэгдээгүй байна. Хоёр фазтай анхны
цохиулалт ШШХФД -д 120Ж-аас багагүй, ХФООТД -д 150Ж-аас багагүй
байвал зохино. Ер нь хоёр фазтай гүйдлийн анхны цохиулалт 150Ж-аас
доошгүй байвал тохиромжтой байдаг.
• Хоёр фазтай дефибрилляторын нүүрэн хэсэгт
үр дүнтэй долгионы хэлбэр ба хүчийг
үйлдвэрлэгчээс бичиж үзүүлсэн байдаг. Хэрэв
тусламж үзүүлэгч уг хэрэгслийн үр дүнтэй
байх хүчдэлийн хэмжээг мэдэхгүй байвал
анхны цохиулалтыг 200Ж-аар өгөх хэрэгтэй.
200Ж гэдэг нь төдий л хангалттай биш хүч
бөгөөд анхны ба давтан цохиулалтуудын үед
хэрэглэж байсан хүчдэлүүдээс баримжаалсан
хэмжээ юм. Одоо байгаа гар ажиллагаатай
хоёр фазтай дефибрилляторуудад энэ хэмжээг
ашиглаж болно. Энэ нь зохистой бус харин
баримжаалсан тун юм.
В.5.10. Өөрөө тэлэх уут
• Өөрөө тэлэх уут-(ӨТУ)-ыг нүүрний хошуувч, цагаан хоолойн гуурс,
төвөнхийн углавч, хосгуурс зэрэг амьсгалын зам чөлөөлөх хэрэгслүүдэд
холбож ашиглаж болно. Нэмэлт хүчилтөрөгчгүй бол өөрөө тэлдэг уутаар
өвчтөнд орчны агаараар (21% хүчилтөрөгч) амьсгал өгдөг. Уутанд
хүчилтөрөгч холбосноор өвчтөнд очих хүчилтөрөгчийн өтгөрлийг 45%-д
хүргэх боломжтой. Харин үүн дээр нөөцлөгч уут холбон хүчилтөрөгчийн
урсгалыг 10л/мин хүртэл нэмэгдүүлснээр өвчтөнд 85%-н хүчилтөрөгч өгөх
болно.
• ӨТУ-хошуувчийн хэрэгслээр их өтгөрөлтэй хүчилтөрөгч өгч болох
боловч тусламж үзүүлэгч ганцаараа ажиллахад нэлээд дадлага шаарддаг юм.
Уутыг нэг гараар шахаж агаар оруулах үед нөгөө гараараа хошуувчийг
өвчтөний нүүрэнд нягт наалдуулан завсраар нь хий гаргахгүйгээр барихад
нэлээд төвөгтэй байдаг.
• Хий алдаад байвал амьсгалын үр дүн муу байх ба амьсгалын замыг сайн
чөлөөлөөгүй үед ходоод хийлэгдэж тэлэх осолтой. Энэ нь амьсгалуулалтыг
хангалтгүй болгох, цаашид ходоодны агуулагдахуун урсан гарч уушгинд
сорогдох ноцтой эрсдэл үүсгэнэ. Бөгж мөгөөрсөн дээр дарж байвал энэ эрсдэл
багасах боловч бас л дадлагажсан туслагчтай байх шаардлагатай бөгөөд буруу
дарвал уушгины амьсгалуулалтад саад учруулж болзошгүй.
• ӨТУ-хошуувчийн амьсгалуулалтыг хоёр хүн хийвэл илүү хялбар, үр
дүнтэй байдаг (Зураг 28). Нэг хүн хоёр гараараа нүүрний хошуувчийг
нягт наалдуулж, эрүүний булангаас түлхэн барьж байхад туслагч нь
уутыг шахах үйлдэл хийнэ. Ингэхэд хошуувч нүүрэнд нягт наалдан
уушгинд агаар сайн орохын зэрэгцээ хүндрэл багасах давуу талтай юм.
Зураг 28. ӨТУ-хошуувчийн
амьсгалуулалтыг хоёр хүн үйлдэх байдал
Анхаарал хандуулсанд
баярлалаа