14.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;
14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;
14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга.
14.1.22.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр
дэвшигч.
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд
нээлттэй байна.
14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай
тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана.
14.4.Иргэд бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөд
тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална.
14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил
бүр олон нийтэд мэдээлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ
15 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газар
15.1.Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан
сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт
явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат
бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа
шинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно.
15.3.Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
15.4.Авлигатай тэмцэх газар бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх
журмыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
15.5.Авлигатай тэмцэх газар тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл
хуудас хэрэглэнэ.
16 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим
16.1.Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл
ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.
16.2.Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл
ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
17 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын бүтэц
17.1.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Улсын Их Хурал батлах
бөгөөд урьдчилан сэргийлэх, судалгаа дүн шинжилгээний, хяналт шалгалтын, хэрэг бүртгэлт, мөрдөн
байцаах, гүйцэтгэх ажлын, захиргааны чиглэлийн гэсэн үндсэн бүтэцтэй байна.
18 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх
18.1.Авлигатай тэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь
чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1.улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх
ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр
боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;
18.1.2.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион
байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх;
18.1.3.авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын
индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх;
18.1.4.төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл
ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион
байгуулалтын арга хэмжээ авах;
18.1.5.авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй
явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд
сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;
18.1.6.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар
зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх
боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх;
18.1.7.төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн
байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх.
18.2.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр дараахь чиг
үүрэгтэй:
18.2.1.хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага,
зааварчилгаа гаргах;
18.2.2.мэдүүлэг гаргагчийн амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдүүлгийг
хэрхэн бөглөх, нэмэлт оруулах, бүртгэх, шилжүүлэх талаар урьдчилан зөвлөгөө өгөх, бичгээр
хариу мэдэгдэх, асуулт хариултын нууцыг хадгалах.
18.3.Авлигатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага,
хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран
ажиллана.
18.4.Авлигатай тэмцэх газар дараахь бүрэн эрхтэй:
18.4.1.авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль
тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
18.4.2.авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан
тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал
боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
18.4.3.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай
холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;
18.4.4.аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл,
судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах,
танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
18.4.5.авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах,
гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
18.4.6.авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;
18.4.7.хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
18.4.8.чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг
хадгалах;
18.4.9. өөрийн байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
18.4.10.гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу
иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулан авах,
баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоом18.4.11.хуулиар харьяалуулсан хэргийг шалгах
явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх
бүхий байгууллагад шилжүүлэх, энэ хуулийн 6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх
бүхий байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.4.12.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг
хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.4.13.хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох
байгууллагаас гаргуулан авч хянах;
18.4.14.хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх
журмын биелэлтийг шалгах;
18.4.15.мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, шалгах, хугацаа
хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээг
авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.4.16.хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж
гаргах;
18.4.17.авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох
байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох.
18.5.Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа,
тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болно.
18.6.Авлигатай тэмцэх газар нь тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн
байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан жийн дагуу хариуцлага хүлээлгэх; шийдвэрлэх
тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, энэ хуульд заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тавигдах шаардлага
19.1.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих
нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг Авлигатай тэмцэх
газрын дарга батална.
19.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч зэрэг дэвтэй байх бөгөөд түүнийг олгох журмыг Улсын
Их Хурал батална.
19.4.Авлигатай тэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны
тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.
19.5.Авлигын болон албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн
хариуцлага хүлээж байсан этгээдийг Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд
томилохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн, 2012 оны 5 дугаар
сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тангараг
20.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч томилогдсон даруйдаа "Авлигатай тэмцэх газрын
ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ
батлан тангараглая Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж Монгол
Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.
21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн
хугацаа
21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор
Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.
21.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигч энэ хуулийн 19.1-д зааснаас гадна
дараахь шаардлагыг хангасан байна:
21.2.1.Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил
ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг
туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.2.2.Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй
жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг
туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
21.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг зөвхөн нэг удаа улируулан томилж болно.
21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их
Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно.
21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь
томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
22 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах
22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
22.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
22.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр
гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор,
чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-
т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх
тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг
Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж
шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт
ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
23 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрх
23.1.Авлигатай тэмцэх газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;
23.1.2.Авлигатай тэмцэх газрыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
23.1.3.эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох зарчмын үндсэн
дээр гадаад улсын тусгай алба, байгууллагатай харилцан ажиллах;
23.1.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл
олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
23.1.5.Авлигатай тэмцэх газрын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам,
заавар баталж мөрдүүлэх;
23.1.6.Авлигатай тэмцэх газрын хүний нөөц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай
холбоотой асуудлаар тушаал гаргах;
23.1.7.гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах;
23.1.8.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу нууц арга, хэрэгсэл ашиглах зөвшөөрөл
олгох;
23.1.9.гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах
шийдвэр гаргах;
23.1.10.байгууллагынхаа ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
23.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
23.2.Авлигатай тэмцэх газрын даргын түр эзгүйд түүний шийдвэрээр дэд дарга бүрэн эрхийг нь
хэрэгжүүлнэ.
24 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт
эрхэлсэн албан хаагчийн эрх
24.1.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан
хаагч хуульд заасан журмын дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажилтны эрх, үүргийг эдэлж, хуульд
заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах;
24.1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөгчийн эрх, үүргийг
эдэлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа
явуулах;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын байранд нэвтрэн орох;
24.1.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний банкинд байгаа данс, гүйлгээг шалгах, түр
зогсоох;
24.1.5.хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрөнгө битүүмжлэх;
24.1.6.албан тушаалтан, иргэнээс тайлбар гаргуулах, мэдүүлэг авах, түүнийг албадан
ирүүлэх;
24.1.7.албан үүргээ гүйцэтгэх явцдаа хойшлуулшгүй тохиолдолд дипломат төлөөлөгч,
төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн
тусламж, гал унтраах алба, техникийн ослын дуудлагынхаас бусад авто тээврийн болон холбооны
хэрэгслийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дайчлах, ашиглах;
24.1.8.албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх
хэрэглэх;
24.1.9.албан үүргээ гүйцэтгэх явцдаа зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр
дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх;
24.1.10.Авлигатай тэмцэх газрын чиг үүрэгт хамаарах бусад бүрэн эрх.
24.2.Галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурор,
Авилгатай тэмцэх газрын дарга хамтран батална.
24.3.Энэ хуулийн 24.1.7-д заасны дагуу хувийн өмчийн тээврийн хэрэгслийг ашигласан бол
холбогдох хөлс болон гарсан зардлыг нөхөн төлнө.
25 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
25.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийн 7 дугаар
зүйлд заасан хориглох үйлдлээс гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
25.1.1.нам, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, тэдгээртэй адилтгах бусад
байгууллагын гишүүнээр элсэх, удирдах албан тушаалд сонгогдох, томилогдох;
25.1.2.албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон буюу өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр,
байгууллага, хувь хүний нууцыг задруулах;
25.1.3.удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлын-хаа талаар нийтэд
болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулах;
25.1.4.Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албаны болон хувийн ажлаар
гадаадад зорчих;
25.1.5.дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний зардлаар аялах, жуулчлах,
амрах;
25.1.6.тогтоосон журмыг зөрчиж бусдаас бэлэг дурсгалын зүйл авах.
25.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид нь хоорондоо нэг гэр бүлийн буюу төрөл садангийн
холбоотой байхыг хориглоно.
25.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрт нь илэрхий
болсон нууцыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.
26 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих
26.1.Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл
байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг
Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана.
26.3.Прокурорын байгууллага нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн
байцаалтын үйл ажиллагаанд Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27 дугаар зүйл.Олон нийтийн зөвлөл
27.1.Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх,
авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго
бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана.
27.2.Олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял
шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар
томилно.
27.3.Олон нийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг
нэр дэвшүүлэхгүй.
27.4.Олон нийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг
задруулахыг хориглоно.
27.5.Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАТАЛГАА
28 дугаар зүйл.Улс төрийн баталгаа
28.1.Авлигатай тэмцэх газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны
үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
28.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн
нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албандаа хүндэтгэлтэй хандана.
29 дүгээр зүйл.Эдийн засгийн баталгаа
29.1.Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн
засгийн баталгааг төр хангана.
29.2.Авлигатай тэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл
ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.
29.3.Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс
бууруулан батлахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.4.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд
хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.
29.5.Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон
техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад
туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон
зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
29.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын
цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн
нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
29.7.Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид
аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр
суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн
баталгаа гаргаж өгнө.
29.8.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн
баталгаа, хангамжтай байна.
30 дугаар зүйл.Нийгмийн баталгаа
30.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас
чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг
хориглоно.
30.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн
чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр,
тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.
30.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан
буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5 жилийн цалинтай
тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
30.4.Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр
тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн
буцалтгүй тусламж олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хууль, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны
өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
30.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд
даатгалын төлбөрийг тухайн байгу30.6.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын
үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн
мөрдөгчөөр ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.7.Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн
албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж,
шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.
30.8.Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ
ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг
Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ.
30.9.Авлигатай тэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, мөрдөгчөөр ажилласан хугацааг цэргийн алба
хаасан хугацаанд тооцно.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017 оны 5
дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.10.Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, гүйцэтгэх ажилтан тусгай ажиллагаанд оролцохдоо
байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцасны загварыг Авлигатай
тэмцэх газрын дарга батална.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017 оны 5
дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31 дүгээр зүйл.Хууль зүйн баталгаа
31.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад
албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих,
баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно уллагын
төсвөөс төлнө.
31.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн
газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд
даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48
цагийн дотор мэдэгдэнэ.
31.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т
заасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай
санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газрын дарга
шийдвэрлэнэ.
31.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны
улмаас учирсан хохирлыг төр хариуцна.
32 дугаар зүйл.Бусад баталгаа
32.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар тогтоосон
үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
32.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
32.3.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагч
болон гэр бүлийнх нь гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд
цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
32.4.Бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёсны
шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.
32.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг
ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан
хариуцна.
32.6.Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна.
321 дүгээр зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд
321.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах
байгууллага хяналт тавина:
321.1.1.Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их
Хурлын Хууль зүйн байнгын хороо;
321.1.2.энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл
ажиллагааг Авлигатай тэмцэх газар;
321.1.3.Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт
болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
33 дугаар зүйл.Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1.Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол
эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:
33.1.1.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын
цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ
хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь
бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл
хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг
хүчингүй болгох;
33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах,
авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;
33.2.Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг
хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34 дүгээр зүйл.Авлигын гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг арилгах
34.1.Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох,
хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд
заасны дагуу шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
35.1.Энэ хуулийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Улаанбаатар хот
2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн
мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж
2.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай, энэ хууль болон эдгээр
хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын
гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна:
3.1.1.Улсын Их Хурлын Тамгын газар;
3.1.2.Ерөнхийлөгчийн Тамгын газар;
3.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
3.1.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;
3.1.5.төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;
3.1.6.бүх шатны шүүх, прокурорын байгууллага;
3.1.7.Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;
3.1.8.нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба,
орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
3.1.9.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
3.1.10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн [5] 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус
байгууллага;
3.1.11.олон нийтийн радио, телевизийн байгууллага.
3.2.Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын
байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад энэ хууль үйлчлэхгүй.
/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.3.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх
тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өргөдөл, санал, гомдол, мэдэгдлийг, хүлээн авах, хянан
шийдвэрлэхэд энэ хууль үйлчлэхгүй.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“иргэн” гэж Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын
иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.2.“цахим хуудас” гэж нийтэд нээлттэй байдлаар интернэт сүлжээнд байрлуулсан цахим
баримт бичиг, мэдээллийг;
4.1.3.“цахим баримт бичиг” гэж компьютер, компьютерийн программ болон ижил төрлийн
бусад хэрэгслийг ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдлийг;
4.1.4.“тоон гарын үсэг” гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс
хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф
хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн нэг бүрдэл хэсэг болох тоон өгөгдлийг;
4.1.5.“тогтмол шинэчлэх” гэж тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа
шинэчлэхийг;
4.1.6.“тухай бүр шинэчлэх” гэж тухайн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл
бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчлэхийг;
4.1.7.“ойлгомжтой байдлаар байрлуулах” гэж тухайн мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн
хангагдсан байхыг;
4.1.8.“мэдээлэл өгөх зардал” гэж мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх зорилгоор
хувилах, олшруулах, шуудангаар хүргүүлэх болон бусад шаардлагатай зардлыг;
4.1.9.“удаа дараа зөрчсөн” гэж мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
хууль тогтоомжийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөнийг;
4.1.10.“ноцтой зөрчсөн” гэж хууль бусаар мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ, баримт
бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, устгах болон иргэний мэдээлэл авах эрхийг бусад
хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол
учруулсан буюу учруулж болох байсан зэргийг.
5 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд
баримтлах зарчим
5.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд дараах зарчмыг
баримтална:
5.1.1.хууль дээдлэх;
5.1.2.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
5.1.3.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх;
5.1.4.хараат бус байх;
5.1.5.мэдээллээр хангах үйл ажиллагаа шуурхай байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
6 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал
6.1.Мэдээллийн ил тод байдал дараах төрөлтэй байна:
6.1.1.үйл ажиллагааны ил тод байдал;
6.1.2.хүний нөөцийн ил тод байдал;
6.1.3.төсөв, санхүүгийн ил тод байдал;
6.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагааны ил тод байдал.
7 дугаар зүйл.Үйл ажиллагааны ил тод байдал
7.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа
ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
7.1.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон
тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг
цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр
шинэчлэх;
7.1.2.үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр,
өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн
хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай
бүр шинэчлэх;
7.1.3.үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон
мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
7.1.4.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим
хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
7.1.5.шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм
хэмжээний актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой
байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч,
эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах; /Энэ заалтад
2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.6.үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион
байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
7.1.7.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны
дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж
байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл
ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар
байрлуулан мэдээлэх;
7.1.8.тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл
ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа
ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
7.1.9.салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар
хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим
хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;
7.1.10.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.
8 дугаар зүйл.Хүний нөөцийн ил тод байдал
8.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол хүний нөөцийн ил тод
байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
8.1.1.сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой
байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр
зарлах;
8.1.2.албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа
ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
8.1.3.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим
хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
8.1.4.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа
арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;
8.1.5.албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох
чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой
байдлаар байрлуулан мэдээлж байх;
8.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.
9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал
9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон
харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн
төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор
дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг
бүрдүүлэх:
9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
9.1.1.б.өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор;
9.1.1.в.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 ду /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар
сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1
дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.1.2.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор
цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний
нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.1.3.санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4
дүгээр сарын 1-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой
байдлаар байрлуулан мэдээлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.1.4.тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор
энэ тухай цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан
мэдээлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.1.5.зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний
хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр
шинэчлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.гаар сарын 15-ны өдрийн дотор.
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар
зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын
хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, цахим хуудас болон мэдээллийн самбартаа
ойлгомжтой байдлаар байрлуулна:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2014 оны 10 дугаар сарын 16-ны
өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг
батлагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;
9.2.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байгуулагдсанаас нь
хойш ажлын 14 өдрийн дотор;
9.2.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын
нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний
талаарх мэдээллийг ажлын 14 өдрийн дотор.
/Дээрх 9.2 дахь хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд
тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9.3.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн
захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас
гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг
тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар
байрлуулан тухай бүр шинэчлэнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах ажиллагааны ил тод байдал
10.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны
тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.1.ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан
худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон
бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.2.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг
цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд
заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.3.тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон
шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн
самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.4.тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим
хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан,
нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.5.худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан
тухай бүр шинэчлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.6.тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох
байгууллагад мэдээлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.7.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт,
шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан
тухай бүр шинэчлэх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.8.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор
заасан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ АВАХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ЖУРАМ
11 дүгээр зүйл.Мэдээлэл авах
11.1.Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль
ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад
дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй:
11.1.1.тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ,
контракттай холбоотой мэдээлэл;
11.1.2.тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл;
11.1.3.тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл.
11.2.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа энэ хуулийн 3.1-
д заасан байгууллагын холбогдох албан тушаалтан иргэнд энэ хуульд зааснаас бусад шаардлага
тавихыг хориглоно.
11.3.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт дараах шаардлагыг хангасан байна:
11.3.1.хүсэлт гаргагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим
шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг
бичиж, гарын үсгээ зурсан байх;
11.3.2.хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын
бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан байх.
11.4.Иргэн энэ хуулийн 11.3.1-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж
чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зуруулж болох бөгөөд хүсэлтийг иргэд бичгээр хамтран гаргасан бол
түүнд бүгд гарын үсэг зурах, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт
бичгийг хавсаргана.
12 дугаар зүйл.Мэдээлэл хүсэгчийн эрх, үүрэг
12.1.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:
12.1.1.эрх тэгш байх;
12.1.2.мэдээлэл авах хэлбэрээ сонгох;
12.1.3.мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх;
12.1.4.мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах;
12.1.5.мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах;
12.1.6.мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх;
12.1.7.мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан
тушаалтанд гомдол гаргах;
12.1.8.хуульд заасан бусад эрх.
12.2.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авахдаа дараах үүрэг хүлээнэ:
12.2.1.хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;
12.2.2.мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль,
бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
12.2.3.авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх.
13 дугаар зүйл.Хүсэлтийг хянан үзэх
13.1.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/-ийг хүлээн авсан
албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ:
13.1.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангасан эсэх;
13.1.2.иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаараар нь тухайн
иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах;
13.1.3.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байгаа эсэх, байхгүй
тохиолдолд тухайн хүсэлтийг холбогдох байгууллагад нь 2 хоногийн дотор шилжүүлж, энэ тухай
иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх;
13.1.4.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэх.
13.2.Хүсэлтийг энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр буцаана:
13.2.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангаагүй;
13.2.2.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бөгөөд
хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй.
13.3.Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.
14 дүгээр зүйл.Мэдээлэл өгөх
14.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой
хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй.
14.2.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэнийг хүлээн авч уулзах байр, хүсэлтийг хүлээн
авах цагийн хуваарийг тогтоож нийтэд мэдээлнэ.
14.3.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага өөрт хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар
устгах, иргэдээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно
14.4.Энэ хуулийн 3.1.10-т заасан байгууллага нь дор дурдсан мэдээллийг нийтэд заавал нээлттэй
байлгана:
14.4.1.тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж
байгаа техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх буюу үзүүлж
байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
14.4.2.тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь
зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй
бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
14.4.3.нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.
14.5.Энэ хуулийн 3.1.10-т заасан байгууллага өөрийн байгууллагын нууцын жагсаалтыг батлан
нийтэд мэдээлэх үүрэгтэй.
14.6.Мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч болох бөгөөд иргэн, хуулийн этгээд нь
мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.
14.7.Хариуг нь шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө.
14.8.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7
өдрийн дотор өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд
мэдээллийг өгнө.
14.9.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 14.8-д заасан хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж
болно.
14.10.Хүсэлтийн хариуг өгсөн он, сар, өдөр, хариу бэлтгэсэн албан тушаалтны нэр, мэдээлэл
олгосон хэлбэр зэргийг бүртгэлд тэмдэглэн хадгална.
15 дугаар зүйл.Цахим хэлбэрээр мэдээлэл авах, өгөх
15.1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.
15.2.Цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь цахим
баримт бичиг үйлдэн, тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй
адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, холбогдох байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.
15.3.Мэдээллийг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд өгөх тохиолдолд тухайн байгууллагыг
төлөөлөх эрх бүхий албан тушаалтан цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурах бөгөөд хүсэлт
гаргагчид мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.
15.4.Цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан журмыг
баримтална.
16 дугаар зүйл.Үйлчилгээний хөлс
16.1.Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн мэдээллийг өгөх зардалтай
нийцүүлэн тухайн байгууллагын удирдлага тогтоох бөгөөд үйлчилгээний хөлс тооцох аргачлал,
үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад
үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.
16.4.Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх
зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй.
17 дугаар зүйл.Гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх
17.1.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны
үйлдэл, эс үйлдлийн талаар дээд шатны байгууллага, албан тушаалтан, Хүний эрхийн Үндэсний Комисс,
эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг дараах
хуулиар зохицуулна:
17.2.1.гомдлыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаа бол Иргэдээс
төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хууль;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.2.2.гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж байгаа бол Монгол Улсын Хүний
эрхийн Үндэсний Комиссын тухай хууль;
17.2.3.гомдлыг шүүхэд гаргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль.
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАРИМ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ӨГӨХИЙГ ХОРИГЛОХ
18 дугаар зүйл.Онцгой нөхцөл
18.1.Дараах тохиолдолд мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
18.1.1.тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа бол;
18.1.2.тухайн мэдээлэл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон
мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянан шалгагдаж
байгаа асуудалтай холбоотой бол;
18.1.3.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага,
хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол;
18.1.4.тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах явцтай холбоотой бол;
18.1.5.хууль тогтоомжид заасан бусад.
18.2.Энэ хуулийн 18.1 дэх хэсэгт татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй
холбогдуулан шаардсан мэдээлэл хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
19 дүгээр зүйл.Оюуны өмчийг хамгаалах
19.1.Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг
хориглоно.
20 дугаар зүйл.Хувь хүний нууцыг хамгаалах
20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг
/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын
утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
21 дүгээр зүйл.Байгууллагын нууцыг хамгаалах
21.1.Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн
үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах
зорилгоор нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж
болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай
техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээдийн
/гүйцэтгэх удирдлага буюу түүнээс эрх олгосон бусад этгээд/ бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад
задруулахыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ
22 дугаар зүйл.Мэдээлэл, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын
бүрэн эрх
22.1.Мэдээлэл, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн ил
тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйл, 8.1 дэх хэсэг, 9, 10 дугаар зүйлд заасан мэдээллийг цахим
хэлбэрт оруулж, мэдээллийн санг үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл
ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах нийтлэг журмыг боловсруулах;
22.1.2.мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний
байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг
хангах чиглэлээр төрийн байгууллагуудын дунд сургалт зохион байгуулах, тэдгээрт мэргэжил,
арга зүйн туслалцаа үзүүлэх;
22.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.22.2.Энэ хуулийн 22.1.1-д заасан журмыг
Засгийн газар батална.
23 дугаар зүйл.Тэмдэглэл хөтлөх
23.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн
тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах боломжийг хангах зорилгоор тэмдэглэл хөтлөх бөгөөд
тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
23.1.1.мэдээлэл авах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;
23.1.2.мэдээлэл авах хүсэлт хүлээн авсан, хянасан буюу буцаасан, мэдээллийг өгсөн
хугацаа;
23.1.3.бусад.
24 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн
хэрэгжилтэд тавих хяналт
24.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтан мэдээллийн ил тод байдал ба
мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хуульд заасан эрх
хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
24.2.Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээнд
мэдээллийн ил тод байдлыг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуурын нэг болгон дүгнэнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД
25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны
тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд
заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Улаанбаатар хот
2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг
үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил
тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид “шилэн
данс” гэх/-г бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Шилэн дансны тухай хууль тогтоомж
2.1.Шилэн дансны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль,
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай
нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын
гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Доор дурдсан байгууллага, түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан
энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
3.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
3.1.2.төрийн өмчит үйлдвэрийн газар;
3.1.3.хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон
тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани;
3.1.4.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ,
ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
3.1.5.төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр
гүйцэтгэгч.
3.2.Энэ хуульд дараах төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт,
тайлагнал эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээ хамаарна:
3.2.1.улс, орон нутгийн төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөв;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.2.2.орон нутгийн хөгжлийн сан;
3.2.3.Засгийн газрын тусгай сан;
3.2.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
үйл ажиллагаа;
3.2.5.Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;
3.2.6.Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;
3.2.7.төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс;
3.2.8.Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад
шийдвэр.
3.3.Төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх
ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл,
хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй.
3.4.Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг
байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно.
4 дүгээр зүйл.Шилэн дансны зарчим
4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх;
4.1.2.мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх;
4.1.3.тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх;
4.1.4.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШИЛЭН ДАНСНЫ СТАНДАРТ
5 дугаар зүйл.Шилэн дансны мэдээлэл хүргэх хэлбэр
5.1.Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас
нь дараах шаардлагыг хангасан байна:
5.1.1.шилэн дансны бие даасан цэстэй байх;
5.1.2.мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх;
5.1.3.тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх;
5.1.4.мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг
цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх
боломжтой байх.
5.2.Шилэн дансны мэдээллийг дуу болон дүрс бичлэгийн хэлбэрээр байрлуулж болно.
5.3.Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна.
Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг
харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоох бөгөөд уг нэгдсэн
цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.
5.4.Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл
тавих журам, хэлбэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг
үндэслэн Засгийн газар батална.
5.5.Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны цэс нь энэ хуулийн 3.2-т заасан ангиллыг баримталсан
байх бөгөөд мэдээллийг бүрэн тусгасан байна.
5.6.Энэ хуулийн 3.2.5-3.2.8-д заасан шийдвэр энэ хуулийн 5.3-т заасан хугацаанаас хойш шилэн
дансны нэгдсэн цахим хуудаст байршсанаар хүчин төгөлдөр болно.
5.7.Орон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчийн шилэн дансны мэдээллийг энэ хуулийн 5.1-
д заасан цахим хуудастай эсэхээс үл хамааран тухайн байгууллагын мэдээллийн самбарт байрлуулна.
5.8.Мэдээллийн самбар нь олон нийт мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжийг хангасан, түүнд
тавигдсан мэдээлэл нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан
байна.
6 дугаар зүйл.Шилэн дансны мэдээлэл
6.1.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол
мэдээлнэ:
6.1.1.тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн
сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
6.1.2.хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор,
өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын
гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор;
6.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;
6.1.4.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн
дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
6.1.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн
эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд
тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний
өдрийн дотор;
6.1.6.төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:
6.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур
үзүүлэлт;
6.2.2.орлого /үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого/;
6.2.3.урсгал зардал /цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бусад урсгал зардал,
хөрөнгийн зардал, татаас шилжүүлэг/;
6.2.4.хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн
жагсаалт;
6.2.5.улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;
6.2.6.зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр /улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого/.
6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:
6.3.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 6.2.1-д тодорхойлсон үзүүлэлт, хүрсэн
үр дүн, хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт;
6.3.2.төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт;
6.3.3.төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар;
6.3.4.өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогын давсан
хэсгийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх;
6.3.5.хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;
6.3.6.хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон
шалгаруулсан бол шалгаруулалтын ерөнхий мэдээлэл;
6.3.7.хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, обьект тус бүрээр;
6.3.8.тусгай сангийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт;
6.3.9.орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл.
6.4.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор
мэдээлнэ:
6.4.1.тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт;
6.4.2.тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж,
зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт;
6.4.3.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга,
тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй
оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
6.4.4.таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний
нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;
6.4.5.цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого,
зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр;
6.4.6.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт
шалгалтын дүн;
6.4.7.байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт;
6.4.8.бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр,
хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс,төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага
үүсгэсэн аливаа шийдвэр;
6.4.9.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.
6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.1, 6.4-т
заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг гаргана:
6.5.1.улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө
оруулалт, төсвийн нэгдсэн үзүүлэлтийг хагас жилийн байдлаар тухайн жилийн 07 дугаар сарын
15-ны өдрийн дотор, жилийн эцсийн байдлаар дараа жилийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн
дотор;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.5.2.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээг улирал бүр;
6.5.3.Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээллийг улирал бүр;
6.5.4.улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр;
6.5.5.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор;
6.5.6.төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа жилийн 08
дугаар сарын 25-ны өдрийн дотор;
6.5.7.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт
цаасны мэдээллийг улирал бүр.
6.5.8.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг
батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.9.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас
нь хойш долоо хоногийн дотор;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.10.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын
нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний
талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.11.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт
цаасны мэдээллийг улирал бүр;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.12.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад
үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.6.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн
6.1, 6.4-т заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг гаргана:
6.6.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг
батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.6.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас
нь хойш долоо хоногийн дотор;
6.6.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын
нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний
талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;
6.6.4.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт
цаасны мэдээллийг улирал бүр;
6.6.5.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад
үзүүлэлтүүдтэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.
/Энэ хэсгийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.7.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн
захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий
этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсанд
байрлуулан тухай бүр шинэчилж мэдээлнэ.
6.8.Энэ хуулийн 3.1.3-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:
6.8.1.тухайн байгууллагад холбогдох энэ хуулийн 3.2.5, 3.2.7, 3.2.8-д заасан шийдвэр;
6.8.2.худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг, тендер
шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчдод тавих
шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл,
шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
6.8.3.төр болон орон нутаг тавь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компанийн
гаргасан их хэмжээний хэлцэлд тооцогдохуйц баталгаа, батлан даалт.
6.9.Арван сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон
нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Засгийн
газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн
хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу
санхүүжиж байгаа энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе
шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр хөрөнгө
оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн
дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ба шаардлагатай гэж үзвэл олон нийтийн бусад цахим
хуудас, өөрийн цахим хуудсаар давхар мэдээлж болно. Мэдээллийг төсвийн байгууллагын цахим
хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулахад энэ хуулийн 3.1.4,
3.1.5-д заасан этгээд төлбөр төлөхгүй.
6.10.Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн
шийдвэрийн эх хуулбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг
хавсаргасан байна.
7 дугаар зүйл.Мэдээлэх албан тушаалтан
7.1.Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан
тушаалтан хүлээнэ:
7.1.1.Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад
хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах,
өр, авлага, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргасан, гарын үсэг
зурсан эрх бүхий албан тушаалтан;
7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь
хөндлөнгөөс нөлөөлсөн албан тушаалтан;
7.1.3.тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ
хийсэн албан тушаалтан.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий албан тушаалтан мэдээлэх үүргээ бусдад шилжүүлсэн нь
түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
8 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт
8.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн
хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын
байгууллага хэрэгжүүлнэ.
8.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл
ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн
ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.
8.3.Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж
болно.
8.4.Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт
шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно.
9 дүгээр зүйл.Иргэний хяналт
9.1.Энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон
шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн,
хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх
тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах бөгөөд энэ хуулийн үйлчлэлд
хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно.
9.2.Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг
тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.
9.3.Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн
шүүхэд гомдол гаргах эрхтэй.
10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны
тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн
хуулиар өөрчлөн найруулсан/
11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
11.1.Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 255
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах,
холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2013 оны 7 болон 84 дүгээр тушаал,
2014 оны 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион
байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 5.2.2, 5.2.6 дахь заалтуудыг тус тус
хүчингүй болсонд тооцсугай.
3.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг захиалагч, Засгийн газрын худалдан авах
ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тендерт оролцогчийн гомдол
хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд тус тус даалгасугай.
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга
/С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайдын 2019 оны 255 дугаар
тушаалын хавсралт
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН
БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ
ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын /цаашид “журам” гэх/ зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу худалдан авах
ажиллагааны цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ээр дамжуулан цахим худалдан авах
ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, тендерт
оролцогчдоос ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад
оршино.
1.2.Цахим систем нь www.tender.gov.mn хаягтай байх ба Засгийн газрын худалдан авах
ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “мэргэжлийн байгууллага” гэх/
цахим системийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.
1.3.Цахим системийн бүрэлдэхүүн хэсэг болох цахим дэлгүүрийн ажиллагаатай холбоотой
харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
1.4.Захиалагч, тендерт оролцогч болон холбогдох бусад этгээд цахим системийг хэрэглэхдээ
хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон
мэргэжлийн байгууллагаас гаргасан журам, аргачлал, зааварчилгааг дагаж мөрдөнө.
Хоёр.Захиалагч болон тендерт оролцогчийг
цахим системд бүртгэх, нэвтрэх эрх олгох
2.1.Захиалагч нь түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авах ажилтны нэр, албан тушаал,
цахим шуудан, утасны дугаар, тендерийн баримт бичгийн үнэ шилжүүлэх Төрийн сангийн дансны
мэдээлэл бүхий хүсэлтээ албан бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд захиалагч
байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг
хавсаргасан байна.
2.2.Мэргэжлийн байгууллага журмын 2.1-д заасан захиалагчийн хүсэлтийг хянаж шаардлага
хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуцсан ажилтанд нэвтрэх эрхийг цахим
шуудангаар олгоно.
2.3.Захиалагч байгууллагыг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим
системийн үйлчилгээний нөхцөлийг захиалагчийн нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх
шаардлагатай мэдээллийг бөглөнө.
2.4.Цахим худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч этгээд (цаашид “тендерт оролцогч”
гэх) дараах журмаар цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх авна:
2.4.1.Тендерт оролцогчийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авах ажилтны нэр, албан
тушаал, цахим шуудан, утасны дугаар бүхий хүсэлтээ албан бичгээр мэргэжлийн байгууллагад
хүргүүлнэ. Хүсэлтэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /тендерт
оролцогч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар/, тендерт оролцогчийг төлөөлөх ажилтны
мэдээлэл бүхий иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус хавсаргасан байна;
2.4.2.Мэргэжлийн байгууллага тендерт оролцогчийн хүсэлтийг хянан, шаардлага хангасан
бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуцсан ажилтанд нэвтрэх эрхийг цахим
шуудангаар олгоно;
2.4.3.Тендерт оролцогчийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим
системийн үйлчилгээний нөхцөлийг тендерт оролцогчийн нэрийн өмнөөс зөвшөөрч, бүртгэлийн
хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулна.
2.5.Цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан, эсхүл цахим системд бүртгэгдсэн мэдээлэл
өөрчлөгдөх тухай бүрд захиалагч болон тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор мэргэжлийн
байгууллагад албан бичгээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ.
2.6.Захиалагч ба тендерт оролцогч цахим системд нэвтрэх эрх авсан ажилтныг өөрчлөх бол
журмын 2.1-2.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагад хандаж шинэ нэвтрэх эрхийг авна.
2.7.Журмын 2.5-ыг зөрчсөн, цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүй болон
тухайн этгээдийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр
дагавар, хариуцлагыг холбогдох захиалагч, тендерт оролцогч хүлээнэ.
2.8.Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг
итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний үндэсний тоон гарын үсгийг
ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно. Тендерт оролцогч нь цахим худалдан авах
ажиллагаанд оролцохоос өмнө харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас
тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс тоон гарын үсгийг холбогдох журмын дагуу авсан байна.
2.9.Мэргэжлийн байгууллага нь захиалагч болон тендерт оролцогчийн цахим системд бүртгүүлэх
хүсэлт энэ журам болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй бол бүртгэхээс, цахим
системийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол үйлчилгээ үзүүлэхээс тус тус татгалзах
эрхтэй.
2.10.Журмын дагуу захиалагч болон тендерт оролцогчоос цахим системд оруулсан мэдэгдэл,
мэдээллийг хуулийн 46.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
Гурав.Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох
3.1.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан бараа, ажил, үйлчилгээний
худалдан авах ажиллагааг энэ журмын дагуу зохион байгуулна.
3.2.Цахим системд нэвтрэх эрх авсан захиалагч цахим худалдан авах ажиллагааг дараах
дарааллын дагуу зохион байгуулна:
3.2.1.Захиалагч нь үнэлгээний хороо байгуулсан шийдвэрийг цахим системд бүртгүүлж,
тендерт шалгаруулалт зохион байгуулах эрх авах;
3.2.2.Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж, захиалагчаар батлуулсны
дараа тендерийн урилга, тендерийн баримт бичиг /санхүүгийн шаардлага, тендерийн баталгааны
мэдээлэл, хүний нөөцийн мэдээлэл, техник тоног төхөөрөмж, худалдан авах бараа, ажил,
үйлчилгээний мэдээлэл/-ийг цахим системд нийтлэх;
3.2.3.Тендер шалгаруулалттай холбоотой гомдол захиалагчид ирсэн бол цахим системийн
холбогдох хэсэгт гомдлын агуулгыг олон нийтэд нээлттэй байршуулах;
3.2.4.Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу
албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт
бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.2.5.Тендерийн баримт бичигт заасан тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахад
үнэлгээний хороо хуулийн 26.1-д зааснаар тендерийг цахим системээр дамжуулан нээх;
3.2.6.Үнэлгээний хороо хууль, холбогдох журам, зааврын дагуу тендерийг үнэлэх;
3.2.7.Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим
системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, шалгарсан тендерт
оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын
04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн
тендерт оролцогчдод ил болгох журам”-ын дагуу ил болгох.
3.3.Цахим системд нэвтрэх эрх, тоон гарын үсэг авсан тендерт оролцогч нь журмын 5.1-д заасны
дагуу тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр цахим худалдан авах ажиллагаанд дараах байдлаар
оролцоно.
3.3.1.Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан
гэрээ байгуулсан байх;
3.3.2.Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерээ электрон
хэлбэрээр буюу “PDF” форматаар гаргацтай, тод хөрвүүлж илгээх, ингэхдээ өөрийн санал болгож
буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох
талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас
тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх;
3.3.3.Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаа
дуусахаас өмнө илгээсэн тендертээ засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан авах.
3.4.Тендерийн урилга зарлан мэдээлсэн огноог цахим системд нийтэлсэн өдрөөр тооцно.
Захиалагч хуулийн 21.1-д заасны дагуу өдөр тутмын сонинд нийтлэх тендерийн урилгад цахим системд
нийтэлсэн огноо, бүртгэлийн дугаарыг заавал дурдана.
3.5.Тендерийн урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн
цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй.
3.6.Тендерийн нээлт хийсэн даруй хуулийн 26.3-т заасан мэдээллийг захиалагч олон нийтэд
нээлттэй болгоно.
3.7.Тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг
цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээлэлтэй баримт
бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хорооноос тендерт оролцогчийн чадавхын үнэлгээ
хийхдээ зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан (эсхүл холбогдох байгууллагаас бичгээр
ирүүлсэн) мэдээллийг үндэслэл болгоно.
3.8.Журмын 3.7 дахь заалт нь хуулийн 5.1.21-д заасан гадаадын этгээдийн ирүүлсэн тендерт
хамаарахгүй.
3.9.Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг
дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн
“тодруулга” хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт
оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно.
3.10.Тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэлтэй холбогдуулан захиалагч тендер
хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө тендерийн баримт бичигт нэмэлт,
өөрчлөлт оруулах, тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгах эрхтэй ба энэ нь тендерийн баримт
бичгийн салшгүй нэг хэсэг байна.
3.11.Тендерт оролцогч тендер илгээхдээ журмын 3.3.1-д зааснаар түншлэлийн бусад гишүүдтэй
гэрээ байгуулаагүй бол хуулийн 5.1.6.б-д заасан тендерт оролцогч гэж үзэхгүй.
3.12.Тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь журмын 3.3.2-т
заасан шаардлага хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзан үзэхгүй.
3.13.Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга
нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн
мэдээллийг баримтална.
Дөрөв.Тендерийн баталгаа
4.1.Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө
банкны болон Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр
дамжуулан баталгаа гаргуулсан байна.
4.2.Журмын 4.1-д заасан эрх бүхий этгээд нь мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээний
үндсэн дээр цахим системд баталгаа гаргах эрхтэй байна.
4.3.Гадаадын хуулийн этгээд хуулийн 20.2-т зааснаар гадаадын банкнаас эсхүл Монгол Улсын
Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас хэлбэрээр тендерийн баталгааг ирүүлэх бол тендер хүлээн авах
эцсийн хугацаанаас өмнө тендерийн баталгааны эх хувийг үнэлгээний хороонд, түүний хуулбарыг
мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.
4.4.Тендерийн баталгаа гаргагч нь захиалагч байгууллагын нэр, тендер шалгаруулалтын нэр,
тендерийн баталгааны дугаар, мөнгөн дүн, хүчинтэй байх хугацаа, баталгаа гаргасан салбарын хаяг,
байршил, хариуцсан ажилтны мэдээллийг цахим системд оруулна.
4.5.Журмын 4.3-т зааснаас бусад тендерийн баталгааг хүчингүй болгох хүсэлтийг тендерт
оролцогч цахим системээр дамжуулан гаргана.
4.6.Захиалагч тендерийн баталгааг хуулийн 20.6-д зааснаар «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер
ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа цахим системээр хүчингүй болгоно.
4.7.Гадаадын хуулийн этгээдээс энэ журмын 4.3-т заасан хэлбэрээр ирүүлсэн тендерийн
баталгааг түүний хүсэлтийг үндэслэн захиалагч зөвхөн албан бичгээр хүчингүй болгоно.
4.8.Журмын 4.1, 4.3-т зааснаар тендерийн баталгаа ирүүлээгүй бол хуулийн 20.5-д заасан нөхцөл
үүссэн гэж үзнэ.
4.9.Хуулийн 8.6-д заасан хэд хэдэн багцтай тендер шалгаруулалтын баталгааг багц тус бүрээр
гаргана. Цахим системээр гаргаж буй тендерийн баталгааг тендерт оролцогч бичгээр гаргуулах, үнэт
цаасан дээр хэвлүүлэх шаардлагагүй.
Тав.Тендерийн баримт бичгийн үнэ
5.1.Цахим худалдан авах ажиллагаанд оролцох этгээд нь захиалагчаас төлбөртэй худалдахаар
заасан тендерийн баримт бичгийг урьдчилж татаж авсан, танилцсан эсэхээс үл хамааран тендерийн
баримт бичгийн үнийг цахим системээр дамжуулан төлснөөр тендер илгээх эрхтэй болно.
5.2.Захиалагч хуулийн 22.2-т заасныг үндэслэн тендерийн баримт бичгийг үнэгүй олгох эсхүл
50,000.00 /тавин мянга/ төгрөгөөр худалдахаар зааж болно.
5.3.Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч нь мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд
үндэслэн тендерт оролцогчдыг тендерийн баримт бичгийн үнийг төлөх боломжоор хангана.
5.4.Мэргэжлийн байгууллага нь тендерийн баримт бичгийн үнийн 30 хүртэл хувийг цахим
системийн найдвартай ажиллагаа, шинэчлэл сайжруулалт, аюулгүй байдлыг хангахад зарцуулах бөгөөд
энэ тухай журмын 2.3-т заасан цахим системийн үйлчилгээний нөхцөлд тусгана.
5.5.Тендерт оролцогч илгээсэн тендерээ буцаасан эсхүл тендер шалгаруулалтад оролцоогүй нь
тендерийн баримт бичгийн үнийг буцаан олгох үндэслэл болохгүй.
Зургаа.Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг
6.1.Мэргэжлийн байгууллага нь цахим системтэй холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1.1.Цахим систем болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох цахим дэлгүүрийн барааны
бүртгэл, портал хуудсыг хөтлөн, хэвийн үйл ажиллагааг хариуцах;
6.1.2.Цахим системийн аюулгүй ажиллагаа, сургалт, нууцлалыг хангаж ажиллах;
6.1.3.Тендерийн баталгаа гаргагч, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд
болон төрийн байгууллагын мэдээллийн цахим систем, Үндэсний тоон гарын үсгийн
гэрчилгээжүүлэгч байгууллагатай тус тус гэрээ байгуулж ажиллах;
6.1.4.Журмын 6.1.3-т заасны дагуу байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянаж ажиллах;
6.1.5.Цахим системийн тухай аливаа тодруулга, тайлбар, мэдээллийг захиалагч, тендерт
оролцогч болон бусад этгээдэд өгөх;
6.1.6.Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнд хэрхэн оролцох тухай
сургалтыг тогтмол зохион байгуулах;
6.1.7.Цахим худалдан авах ажиллагаатай холбоотойгоор цахим системд захиалагчаас
оруулж буй мэдэгдэл, нэмэлт мэдээлэл, тодруулга, тендерийн баримт бичгийн нэмэлт, өөрчлөлт,
гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг тендерт оролцогчдод цахим
шуудан эсхүл гар утасны зурвас болон харилцаа холбооны бусад хэлбэрээр дамжуулан хүргэх
техникийн шийдлийг бий болгон ажиллах;
6.1.8.Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг
цахим системд нэвтэрч, холбогдох мэдээллийг нийтлэх боломжоор хангах;
6.1.9.Цахим системээр зохион байгуулж буй тендер шалгаруулалт, түүнд нийтлэгдэж буй
мэдээлэлд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, хяналт тавих,
гарсан зөрчлийг арилгуулах тухай холбогдох байгууллагуудад шаардлага, мэдээлэл, зөвлөгөө
хүргүүлэх.
Долоо.Тендерт оролцогчийн эрх, үүрэг
7.1.Тендер оролцогч нь цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны үйлдэл, эс үйлдэл, түүнд
олгогдсон эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх хариуцлагыг хүлээнэ.
7.2.Тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт
оролцогч өөрөө хариуцна.
7.3.Тендерт оролцогч, түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх бүхий этгээд нь цахим
системд нэвтрэх эрх, нууц үгийн нууцлалыг чандлан хадгалах ба нууцлалыг алдсан, мартсан
тохиолдолд мэргэжлийн байгууллагад дахин хандаж эрх авна.
7.4.Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн
зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах
үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.
7.5.Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт
бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл
шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй.
Найм.Захиалагчийн эрх, үүрэг
8.1.Захиалагч байгууллага нь цахим худалдан авах ажиллагааг энэ журам болон холбогдох бусад
хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
8.2.Захиалагч хуулийн 49.2.1-49.2.9-д заасан баримт бичиг, материалыг тендер шалгаруулалтыг
зохион байгуулж дууссанаар, хуулийн 49.2.10-т заасан баримт бичиг, гэрээг дүгнэж ажил, үйлчилгээг
хүлээн авснаар зохих журмын дагуу архивлан хадгална.
8.3.Захиалагч журмын 8.2-т зааснаар холбогдох баримт бичгийг архивлахдаа хуулийн 49.2.3,
49.2.5-д заасан материалыг цахим хэлбэрээр тусгай тээгч (зөөврийн хатуу диск, оптик диск) дээр
архивлан хадгална.
Ес.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдээлэл
9.1.Тендерт оролцогч нь Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдийн 131 дүгээр
тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу
гаргасан гомдлын хувийг гомдол гаргаснаас хойш 1 хоногийн дотор цахим системд оруулна.
9.2.Гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь цахим худалдан авах ажиллагаатай
холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг тухай бүр цахим системээр
дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
Арав.Бусад зүйл
10.1.Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас цахим систем ажиллах
боломжгүйгээс шалтгаалан тендерт оролцогч тендерт оролцох боломжгүй болсноос үүдэн гарах аливаа
хариуцлагыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллага
болон захиалагч хариуцахгүй.
10.2.Журмын 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн
байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой
хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулан, боломжгүй бол харилцаа
холбооны бусад хэрэгслээр нэгэн зэрэг мэдэгдэнэ.
10.3.Журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага
хүлээлгэнэ.
-----оОо---
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 58
Аргачлал шинэчлэн батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал’’-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагааг зохион байгуулахдаа шинэчлэн батлагдсан аргачлалыг мөрдөж ажиллахыг бүх шатны
төсвийн захирагч нарт даалгасугай.
Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны
бодлогын хэлтэс /З.Энхболд/-т даалгасугай.
Дөрөв. Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 169 дүгээр
тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ыг
хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын
30-ны өдрийн 58 дугаар
тушаалын хавсралт
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ
ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Энэхүү аргачлалын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу тендерт оролцогчид давуу эрх
олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерт давуу
эрх тооцно.
1.3.Захиалагч тендерт оролцогчид давуу эрх олгохдоо энэхүү аргачлалыг мөрдөнө.
1.4.Захиалагч тендерийн баримт бичигт давуу эрх олгохоор заасан бол давуу эрх олгоход
шаардлагатай нотлох баримт ирүүлэхийг заавал тусгана.
Хоёр. Бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгох
2.1. Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дахь заалтад
заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.
2.1.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:
а) А ангилал – Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендер (тендерт
оролцогч Монгол Улсын гарал үүсэлтэй бараа болохыг нотлох баримт ирүүлсэн байна);
б) Б ангилал – Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа импортын бараа санал болгосон
тендер эсхүл импортоор оруулж ирэх бараа санал болгосон тендер.
2.2. Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад
заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.
2.2.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:
а) А ангилал - Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр санал болгосон
тендер (тендерт оролцогч тухайн орон нутагт үйлдвэрлэгдсэн бараа, материал болохыг
нотлох баримт ирүүлсэн байна);
б) Б ангилал – Бусад
2.3. А ангиллын тендерүүдийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнэ эсхүл орон
нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг санал болгосон барааны хэсгийн үнийг хуулийн 10 дугаар
зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй
харьцуулан үнэлнэ.
2.4.Энэхүү аргачлалын 2.3-т заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн
харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.
Гурав. Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох
3.1. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.7 дахь
заалтуудад заасан этгээд /цаашид “дотоодын гүйцэтгэгч” гэх/-д хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу
эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.
3.1.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар гурав ангилна:
а) А ангилал – Давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер
(тендерт оролцогч дотоодын гүйцэтгэгч болох нотлох баримт ирүүлсэн байна);
б) Б ангилал – Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дэх хэсэгт заасан шалгуур хангасан
дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;
в) В ангилал - Бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.
3.2.А болон Б ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь
хэсэгт заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан В ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.
3.3. Энэхүү аргачлалын 3.2-т заасны дагуу харьцуулан үнэлэхэд А болон Б ангиллын тендерийн
харьцуулах үнэ нь В ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.
3.4. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь Монгол Улсын гарал үүсэлтэй бараа
ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар
хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ.
3.5. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дахь заалтад
заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.
3.5.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:
а) А ангилал - Орон нутгаас хамгийн их ажиллах хүч авахаар санал болгосон тендер
(тендерт оролцогч тухайн орон нутгаас ажиллах хүчин авахыг нотлох баримт ирүүлсэн
байна);
б) Б ангилал – Бусад.
3.6. А ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт
заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.
3.7. Энэхүү аргачлалын 3.6-д заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн
харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.
3.8. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа,
материалыг хамгийн ихээр ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал болгосон барааны
хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ.
3.9. Хэрэв тендер шалгаруулалтад дотоодын болон гадаадын тендерт оролцогч нар нь түншлэл
болон оролцож байгаа тохиолдолд дараахь шаардлагыг хангасан бол давуу эрх олгоно. Үүнд:
3.9.1. Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь хуулийн 10.1.2.а болон 10.1.2.б –д заасан
шаардлагыг бие даан хангаж байх (энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг “дотоодын түнш (үүд)”
гэх);
3.9.2. Дотоодын түнш(үүд) гэрээний үнийн дүнгийн 50-иас доошгүй хувийг ажил гүйцэтгэх
гэрээний дагуу шууд захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцлийг
түншлэлийн гэрээнд заасан байх;
3.9.3. Гэрээний үнийн 50-иас доошгүй үнийн дүнтэй тэнцэх ажлыг дотоодын түнш(үүд)
гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.
Дөрөв. Бусад
4.1.Захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ давуу эрхийн зөрүү тооцсон бол энэ
тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайланд тусгана.
-o0o-
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 132
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-
ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т
үүрэг болгосугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын
04-ны өдрийн 132 дугаар тушаалын хавсралт
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ
ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД
ИЛ БОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендер шалгаруулалтын материалыг тухайн
тендерт оролцогчдод ил болгох харилцааг зохицуулна.
1.2.Энэ журмын зорилго нь тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын материалыг ил болгож
захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт тавихад оршино.
1.3.Тендерт оролцогч нь тендерийн материалд Хувь хүний нууцын тухай хууль болон
Байгууллагын нууцын тухай хуулиар ил болгохыг хориглосон мэдээллийг ялгаж ирүүлэх ба тэдгээрийг
хуулийн дагуу ил болгохыг хориглосон зайлшгүй үндэслэлийг бичгээр тайлбарласан байна.
Хоёр. Тендер шалгаруулалтын материалыг ил болгох
2.1.Тендерт оролцогч нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу тендер
шалгаруулалтын материалтай танилцахдаа захиалагчид бичгээр хүсэлт гаргана. Цахим тендер
шалгаруулалтын хувьд тендерт оролцогч худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан
хүсэлт гаргаж болно.
2.2.Захиалагч хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасан баримт бичгийг худалдан авах
ажиллагааны цахим системийн холбогдох хэсэгт тухай бүр байршуулна.
2.3.Захиалагч тендерт оролцогчдын тендерээс энэ журмын дагуу заавал ил болгох материалын
жагсаалтыг тендерийн баримт бичигт зааж болно.
2.4.Захиалагч гэрээ байгуулах эрх олгогдсон этгээд /цаашид “шалгарсан оролцогч” гэх/-ийн
ирүүлсэн тендерээс ил болгох материалыг тендерт оролцогчдод танилцуулна.
2.5.Энэ журмын 2.4-т заасны дагуу шалгарсан оролцогчийн тендерийн материалыг ил болгох
хугацаа нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах эрх олгосон
өдрөөс эхлэн ажлын 5 хоног байна.
2.6.Цахим бус тендер шалгаруулалтын хувьд захиалагч шалгарсан оролцогчийн ирүүлсэн
тендерийн хуулбар хувиас энэ журмын 2.4-т заасан хэсэгтэй танилцах боломжийг тендерт оролцогчдод
олгоно.
2.7.Цахим тендер шалгаруулалтын хувьд энэ журмын 2.2, 2.4-т заасан тендер шалгаруулалтын
материалыг худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан тендерт оролцогчдод ил болгоно.
2.8.Энэ журмын 2.6, 2.7-д заасны дагуу тендер шалгаруулалтын материалтай танилцах этгээд нь
нууц хадгалах тухай баталгааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах ба тендер шалгаруулалтын
материалыг аливаа хэлбэрээр хуулбарлах, дамжуулах эрхгүй байна.
2.9.Цахим бус тендер шалгаруулалтын хувьд захиалагч тендер шалгаруулалтын материалтай
танилцсан тендерт оролцогчдын тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна.
Гурав. Бусад
3.1.Тендерт оролцогч нь энэ журмын дагуу олж авсан баримт бичиг, мэдээллийг хууль бусаар
ашиглахыг хориглох ба зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
-оОо-
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ Улаанбаатар хот
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 131
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар
баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т
үүрэг болгосугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайдын 2019 оны 06 дугаар
сарын 04-ны өдрийн 131 дүгээр
тушаалын хавсралт
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДООС ИРҮҮЛСЭН
ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендерт оролцогчдоос захиалагчийн шийдвэр, үйл
ажиллагаатай холбоотойгоор захиалагчид өөрт нь болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий
захиргааны байгууллагад гомдол гаргах, тэдгээр нь гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхтэй
холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай
холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
1.3.Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан
тендерт оролцогчоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар
шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2
дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ.
Хоёр. Захиалагчид гомдол гаргах
2.1.Тендерт оролцогч нь хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу захиалагчид гомдол гаргахдаа
захиалагч үүргээ зөрчсөн байж болох нөхцөл байдлыг нотлох баримтыг хавсаргана.
2.2. Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь
хэсэгт заасны дагуу төлбөр төлсөн баримт, зөвлөх үйлчилгээний хувьд хураангуй жагсаалтад орсон
тухай албан бичгийг хавсаргаж ирүүлнэ.
2.3. Захиалагч энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан гомдлыг хүлээн авснаас хойш
ажлын 3 хоногийн дотор бусад тендерт оролцогчдод гомдлын агуулгыг бичгээр мэдэгдэнэ. Цахим тендер
шалгаруулалттай холбоотой гомдлын агуулгыг худалдан авах ажиллагааны цахим систем
/www.tender.gov.mn/ -ээр мэдэгдэнэ.
2.4. Захиалагч гомдол гаргагч болон гомдлыг хянан шийдвэрлэж гарах шийдвэрээр эрх ашиг,
сонирхол нь хөндөгдөж болох тендерт оролцогчдод гомдлыг шийдвэрлэх байршил болон он, сар, өдрийг
бичгээр мэдэгдэнэ.
2.5. Захиалагч гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлж, оролцогч
талуудаар гарын үсэг зуруулна.
2.6. Энэ журмын 2.4-т заасан тендерт оролцогч хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр
гомдлыг хянан шийдвэрлэх ба энэ ажиллагаанд оролцоогүй этгээд нь хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т
зааснаар цаашид гомдол гаргах эрхгүй байна.
Гурав. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, гомдлыг хүлээн авах,
хянан шийдвэрлэх
3.1.Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үндэслэлээр Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж болно.
3.2.Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь
хэсэгт заасны дагуу төлбөр төлсөн баримт, зөвлөх үйлчилгээний хувьд хураангуй жагсаалтад орсон
тухай албан бичгийг хавсаргаж ирүүлнэ.
3.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дараах үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас
татгалзаж, гомдол гаргагчид буцаана.
3.3.1.тендерт оролцогч болохыг нотолсон энэ журмын 3.2-т заасан баримтыг ирүүлээгүй;
3.3.2.гомдол гаргагч гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй;
3.3.3.гомдол гаргасан асуудлаар өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
шийдвэрлэж хариу өгч байсан.
3.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шаардлага хангасан гомдол хүлээн авсан
даруйд захиалагчид албан бичгээр мэдэгдэх ба гомдлын агуулга, шаардлагаас хамааран энэ журмын
5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.6-д заасан баримт бичгийг ирүүлэхийг шаардаж болно.
3.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт
заасан үндэслэлээр захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх
шийдвэр гаргасан бол энэ тухай энэ журмын 3.4-т заасан албан бичигт дурдана.
3.6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендерийн баримт бичиг бэлтгэхтэй холбоотой
ажиллагааг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянаж дараах
шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
3.6.1.захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт
заасан шийдвэрийг гаргах;
3.6.2.захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид
мэдэгдэх.
3.7.Гомдол хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулна.
Дөрөв. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, гомдлыг
хүлээн авах
4.1.Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл
бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Сангийн яам”
гэх/-д гаргана.
4.2.Энэ журмын 4.1-д заасан гомдол гаргагчийн эрх бүхий этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч
нь гомдолд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээр баталгаажуулан Сангийн яаманд
хүргүүлэх ба гомдолд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
4.2.1.гомдолд гарын үсэг зурсан этгээд нь гомдол гаргагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх
эрх бүхий этгээд болохыг нотлох баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл эрх
бүхий этгээдээс олгосон итгэмжлэл;
4.2.2.оршин байгаа газрын хаяг, цахим шуудан, шуудангийн хаяг, холбоо барих утасны
дугаар;
4.2.3.захиалагчид гомдол гаргасан бол гомдлын хуулбар, захиалагчаас ирүүлсэн шийдвэр
буюу мэдэгдэл;
4.2.4.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн
тендерийн баталгааны хуулбар;
4.2.5.шаардлагатай гэж үзсэн бусад баримт материал.
4.3.Захиалагчид гаргасан гомдлын шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл захиалагч хуульд заасан
хугацаанд шийдвэр гаргаагүй талаар тендер шалгаруулалтын нээлтээс өмнө Сангийн яаманд гаргасан
гомдолд энэ журмын 4.2.4-т заасан шаардлага хамаарахгүй.
4.4.Сангийн яам гомдлыг хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэх ба бүртгэсэн өдрөөс эхлэн
хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа тоологдоно.
4.5.Сангийн яам энэ журмын 4.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй болон дараах
нөхцөл байдал бүхий гомдлыг буцаах ба энэ тухай гомдол гаргагчид утсаар болон албан бичгээр
мэдэгдэнэ. Үүнд:
4.5.1.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан
этгээдийн тендерийн баталгаа хүчингүй болсон;
4.5.2.гомдол гаргагч гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй;
4.5.3.гомдол гаргасан асуудлаар өмнө нь Сангийн яам шийдвэрлэж хариу өгч байсан.
4.6.Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсан тухай захиалагчид утсаар
болон албан бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер
шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-
д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ.
4.7.Захиалагч Сангийн яамнаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан бол энэ журмын
2.3-т заасан журмын дагуу тендерт оролцогчдод мэдээлнэ.
Тав. Тендер шалгаруулалттай холбогдох баримт
бичгийг хянан үзэх
5.1.Сангийн яам нь хүлээн авсан гомдлын агуулга, шаардлагаас хамааран дор дурдсан мэдээлэл,
баримт бичгийг ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно. Үүнд:
5.1.1.батлагдсан төсөвт өртгийн шийдвэрийн хуулбар;
5.1.2.захиалагчийн үнэлгээний хороо томилсон шийдвэр;
5.1.3.захиалагчийн баталсан тендерийн баримт бичиг;
5.1.4.тендерт оролцогчдын ирүүлсэн тендер /цахим тендер бол холбогдох файл/;
5.1.5.тендерийн нээлтийн тэмдэглэл;
5.1.6.үнэлгээний хорооны тайлан, хурлын тэмдэглэл;
5.1.7.тендерт оролцогчид болон бусад байгууллагуудтай харилцсан бичиг;
5.1.8.захиалагч хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан гомдол барагдуулах
ажиллагаа явуулсан бол холбогдох мэдэгдэл, хурлын тэмдэглэл;
5.1.9.гэрээ байгуулах эрх олгох тухай захиалагчийн шийдвэр;
5.1.10.гэрээ байгуулах эрх олгох болон шалгараагүй тухай мэдэгдлийг оролцогч нарт
хүргүүлсэн талаар нотлох баримт;
5.1.11.гомдол гарсан талаар гэрээ байгуулах эрх олгосон оролцогчид мэдэгдсэн
мэдэгдлийн хуулбар;
5.1.12.шаардлагатай бусад баримт бичиг.
5.2.Гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл
Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.
5.3.Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд нь тендер шалгаруулалтын
материалтай танилцаж байх явцад худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил, илт хуурамч баримт
бичиг, мэдээлэл илэрсэн тохиолдолд эрх бүхий улсын байцаагч болон бусад этгээдэд шалгуулахаар
шилжүүлж болно.
Зургаа. Сангийн яам гомдлыг хянан
шийдвэрлэх, шийдвэрийг мэдэгдэх
6.1.Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм,
журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн
гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
6.1.1.захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт
заасан шийдвэрийг гаргах;
6.1.2.захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид
албан бичгээр мэдэгдэх.
6.2.Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх
ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно.
6.3.Гомдол хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг Сангийн яам худалдан авах ажиллагааны
цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулна.
Долоо. Тендерийн баталгааг улсын орлого болгох
7.1.Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол
тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд багтаан улсын орлого болгохыг захиалагчид даалгана.
7.2.Энэ журмын 7.1-д заасан мэдэгдэл хүлээн авсан захиалагч тухайн тендерт оролцогчийн
ирүүлсэн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш хэмжээтэй
тендерийн баталгааны 20 сая төгрөгийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт заасны дагуу Сангийн
яамнаас хүргүүлсэн нэр бүхий Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.
7.3.Сангийн яам гомдлыг эцэслэн шийдвэрлэхээс өмнө тендерт оролцогч гомдлоосоо татгалзсан
бол гомдлыг буцаах ба түүний тендерийн баталгааг улсын орлого болгохгүй.
Найм. Бусад
8.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-оОо-
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ Улаанбаатар хот
2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар 115
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулийн 53.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмыг хавсралт
ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Худалдан авах ажиллагааны газар
(Д.Энхжаргал)-т, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд
Ч.Улаан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Засгийн газрын
2012оны 115 дугаар тогтоолын хавсралт
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ГҮЙЦЭТГЭЛД
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Худалдан авах ажиллагааны газар (цаашид “Мэргэжлийн
байгууллага” гэх) улсын болон бүс нутгийн чанартай худалдан авах ажиллагааг зохион байгуулах,
хэрэгжүүлэхтэй холбогдуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,
төсвийн ерөнхийлөн захирагчид болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдан авах
ажиллагааны нэгж (цаашид “Орон нутгийн нэгж” гэх)-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад
оршино.
Мэргэжлийн байгууллага болон Орон нутгийн нэгж нь энэ журам болон төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хүрээнд
ажиллана.Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-д болон 48.3-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн
захирагч нараас ирүүлсэн захиалгыг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хоёр. Мэргэжлийн байгууллагын худалдан вах ажиллагааг
төлөвлөх, зохион байгуулах
2.1. Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь тухайн төсвийн
жилд Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.4-т заасан жагсаалтыг нэгтгэн гаргаж, улсын төсөв
батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор Засгийн газраар батлуулна.
2.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх худалдан авах
бараа, ажил, үйлчилгээний дэлгэрэнгүй захиалгыг дараахь мэдээллийн хамт улсын төсөв
батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр Мэргэжлийн
байгууллагад хүргүүлнэ:
2.2.1. худалдан авах төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт;
2.2.2. техник-эдийн засгийн үндэслэл, экспертизийн дүгнэлтээр баталгаажсан зураг төсөл,
ажлын тоо хэмжээ;
2.2.3. ажлын даалгавар;
2.2.4. газрын зөвшөөрөл (холбогдох ажилд шаардлагатай тохиолдолд);
2.2.5. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний тусгай нөхцөлд оруулах шаардлагын
талаархи мэдээлэл;
2.2.6. үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар санал болгож байгаа
захиалагчийг төлөөлж ажиллах албан тушаалтан, түүний талаархи мэдээлэл, утас, цахим хаяг;
2.2.7. төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тусгагдсан он дамжин хийгдэж байгаа
болон дуусаагүй ажлын гүйцэтгэгчийн инженер, техникийн ажилтан, машин механизм, тоног
төхөөрөмжийн жагсаалт;
2.2.8. хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай мэдээлэл.
2.3. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг хүлээн авч
магадлан, тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд худалдан авах бараа,
ажил, үйлчилгээний төлөвлөгөөг улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор төсвийн
ерөнхийлөн захирагч нэг бүртэй хамтран батална.
2.4. Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх худалдан авах ажиллагаа болон өөрийн
хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээнээс бусад орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга
хэмжээний худалдан авах ажиллагааны жагсаалтыг төсвийн ерөнхийлөн захирагч энэхүү журмын
2.2-т заасан мэдээллийн хамт холбогдох Засаг даргын Тамгын газарт, хувийг Мэргэжлийн
байгууллагад хүргүүлнэ.
2.5. Мэргэжлийн байгууллага нь тухайн төсвийн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг улсын төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл
мэдээллийн хэрэгслээр болон цахим хэлбэрээр нийтэд зарлан мэдээлнэ.
2.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь худалдан авах
ажиллагааны гүйцэтгэлийн тайланг нэгтгэн дүгнэж Засгийн газарт тайлагнана.
Гурав. Төсвийн ерөнхийлөн захирагчийн
хэрэгжүүлэх чиг үүрэг
3.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Мэргэжлийн байгууллагын зохион байгуулж, хэрэгжүүлэх
худалдан авах ажиллагааны жагсаалтын төслийг өөрийн багцын хүрээнд нэгтгэн боловсруулж, улсын
төсөв батлагдсанаас хойш ажлын 2 өдөрт багтаан Мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.
3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тендер шалгаруулалтад “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн
тендерт оролцогчтой бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд уг
гэрээний хуулбар хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор Мэргэжлийн байгууллагад
ирүүлнэ.
3.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг бүрэн хариуцна.
3.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний
хэрэгжилтийн явцын талаархи дараахь мэдээллийг Мэргэжлийн байгууллагад улирал бүрийн дараа
сарын эхний ажлын 10 өдөрт багтаан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
3.4.1. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийн явц;
3.4.2. гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасны дагуу төсөл, арга хэмжээг
хэрэгжүүлж байгаа эсэх;
3.4.3 санхүүжилт хийгдсэн талаархи мэдээлэл;
3.4.4. бусад шаардлагатай мэдээлэл.
Дөрөв. Мэргэжлийн байгууллагын болон орон нутгийн
нэгжийн хэрэгжүүлэх чиг үүрэг
4.1. Мэргэжлийн байгууллага нь Төсвийн ерөнхийлөн захирагч бүртэй хамтран баталсан
худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн тухайн жилийн худалдан авах ажиллагааны ерөнхий
төлөвлөгөөг боловсруулан, Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр
батлуулна.
4.2. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.3-т заасан худалдан авах ажиллагааг зохион байгуулах,
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгоход шаардагдах маягтын загварыг
баталж ажиллана.
4.3. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж, худалдан авах
ажиллагааны талаархи мэдээллээр худалдан авах ажиллагаа болон санхүү, төсвийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг хангаж ажиллана.
4.4. Мэргэжлийн байгууллага нь Орон нутгийн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн
туслалцаа үзүүлж, худалдан авах үйл ажиллагааны улирал, жилийн төлөвлөгөө, гэрээний биелэлтийн
явц, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулна.
4.5. Мэргэжлийн байгууллага Орон нутгийн нэгжийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлтэй
холбогдуулан тодорхой болон цаг үеийн шинжтэй асуудлаар шуурхай үүрэг даалгавар, албан
шаардлага өгч, түүний биелэлтийг хангуулна.
4.6. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.3-т заасны дагуу захиалагч байгууллагын эрхээ шилжүүлэх
хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион
байгуулж болно.
4.7. Мэргэжлийн байгууллага нь Засгийн газрын баталсан жагсаалт болон төсвийн ерөнхийлөн
захирагч нарын ирүүлсэн энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг үндэслэн тухайн төсөл, арга
хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
4.8. Энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүйгээс үүдэн
гарах аливаа үүрэг, хариуцлагыг Мэргэжлийн байгууллага хүлээхгүй.
4.9. Мэргэжлийн байгууллагын дарга нь Засгийн газраас энэхүү журмын 2.1-д заасан
жагсаалтыг баталсны дараа ажлын 15 өдрийн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйл болон түүнд нийцүүлэн гаргасан
бусад эрх зүйн актыг үндэслэн үнэлгээний хороо байгуулна.
4.10. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд захиалагчийн 1-ээс доошгүй төлөөлөл, Төрийн болон
орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4-т заасан
төлөөллийг тус тус оролцуулна.
4.11. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийн үнэлгээг хийж “хамгийн сайн” гэсэн
үнэлгээ авсан тендерт оролцогчтой бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах тухай албан
бичгийг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
4.12. Мэргэжлийн байгууллага нь “хамгийн сайн” гэсэн үнэлгээ авсан тендерт оролцогчид бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, энэ тухай шалгарсан
оролцогчид, бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийг заасан хариуг хамт нэгэн зэрэг
цахим хэлбэрээр болон албан бичгээр мэдэгдэнэ.
4.13. Орон нутгийн нэгж нь тухайн орон нутагт зохион байгуулах бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах ажиллагаанд хамаарах энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг холбогдох төрийн
захиргааны төв байгууллагаас гаргуулан авах эрхтэй.
4.14. Орон нутгийн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.3-т заасныг үндэслэнэ.
---oOo---
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 102 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Батлагдсан журмыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах,
хэрэгжүүлэх ажиллагаанд мөрдөж ажиллахыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиалагч нарт даалгасугай.
3. Батлагдсан журмын дагуу захиалагчийн худалдан авах ажиллагааны тайланд хяналт тавьж,
шинжилгээ үнэлгээ хийж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга
/С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2017
оны 363 дугаар тушаал, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Сангийн сайдын 2018 оны 281 дүгээр
тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Сангийн сайдын 2021 оны 6 дугаар
сарын 30-ны өдрийн 102 дугаар
тушаалын хавсралт
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ
ТӨЛӨВЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу захиалагч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, өөрийн
хөрөнгө, зээл, тусламж, хандивын хөрөнгө, бусад эх үүсвэрээр тухайн төсвийн жилд бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах болон захиалагчийн худалдан авах
ажиллагааны төлөвлөлт, тайлагналтад хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэхтэй холбоотой
харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Энэ журмыг хуулийн 4 дүгээр зүйлд заасан бүх захиалагч үйл ажиллагаандаа мөрдөнө.
1.3.Захиалагч хууль болон бусад эрх бүхий этгээдээс баталсан төсвийн дагуу тухайн жилийн
төсөвт батлагдсан бараа, ажил, үйлчилгээг төлөвлөх, тайлагнах ажиллагааг энэ журмын хавсралтад
заасан маягтын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) (цаашид “цахим
систем” гэх)-ээр хөтөлнө.
1.4.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх), худалдан авах
ажиллагааны тайлан (цаашид “тайлан” гэх), түүнд оруулсан аливаа өөрчлөлтийг цахим системээр
хөтөлнө. Захиалагчийн дээд шатны байгууллага нь төлөвлөгөө, тайлан, тэдгээрт холбогдох өөрчлөлтийг
байгууллагын цахим системийн эрхээр хянаж, баталгаажуулна.
1.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны
бодлого хариуцсан нэгж (цаашид “нэгж” гэх) нь төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон орон нутгийн
эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд, Засгийн газрын Хэрэг эрхлэх
газраас цахим системээр ирүүлсэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, цахим системийн
бусад мэдээлэлд үндэслэн захиалагч бүрийн тухайн оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд
хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийж, төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон орон нутгийн
эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг нэгтгэн дүгнэнэ.
Хоёр. Төлөвлөгөө, тайланг хүргүүлэх үе шат
2.1.Захиалагч төрийн байгууллага, албан газар, төрийн болон орон нутгийн өмчит улсын төсөвт
үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч, гүйцэтгэх удирдлага нь төлөвлөгөө, тайланг баталж, дараах
үе шатаар холбогдох дээд шатны байгууллагад цахим системээр ирүүлнэ:
2.1.1.Төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн
захирагч нь шууд захирагчийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчид;
2.1.2.Төсвийн төвлөрүүлэн захирагчгүй бол төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн
захирагчид;
2.1.3.Төсвийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу тусгай зориулалтын шилжүүлгийн
гэрээний үндсэн дээр санхүүжих байгууллагын төсвийн шууд захирагч нь сум, дүүргийн Засаг
даргад, сум, дүүргийн Засаг дарга нь төсвийн шууд захирагчийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн
аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг дарга нь төсвийн төвлөрүүлэн
захирагчийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн холбогдох салбарын төсвийн ерөнхийлөн захирагчид;
2.1.4.Журмын 2.1.3-т заасан төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчгүй
бол аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг дарга нь төсвийн шууд захирагчийн
төлөвлөгөө, тайланг нэгтгэн холбогдох салбарын төсвийн ерөнхийлөн захирагчид;
2.1.5.Төсвийн ерөнхийлөн захирагч нь дээрх төсвийн захирагчдын төлөвлөгөө, тайланг
нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулийн 48.3, 48.4, 49.5-д
заасан хугацаанд багтаан ирүүлнэ.
2.2.Захиалагч төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлага нь өөрийн
байгууллагын төлөвлөгөө, тайланг баталж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллагад, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөвлөгөө, тайланг
нэгтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь төрийн өмчийн
бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нэгтгэсэн төрийн өмчит аж
ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад цахим системээр ирүүлнэ.
2.3.Захиалагч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлага нь
өөрийн байгууллагын төлөвлөгөө, тайланг баталж, дараах үе шатаар холбогдох дээд шатны
байгууллагад цахим системээр ирүүлнэ:
2.3.1.Сум, дүүрэгт харьяалагдах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын
гүйцэтгэх удирдлага нь сум, дүүргийн Засаг даргад, сум, дүүргийн Засаг дарга нь орон нутгийн
өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөвлөгөө, тайланг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг
даргад;
2.3.2.Аймаг, нийслэлд харьяалагдах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн
газрын гүйцэтгэх удирдлага аймаг, нийслэлийн Засаг даргад;
2.3.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн
газрын төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад ирүүлнэ.
2.4.Захиалагч төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх
удирдлага нь өөрийн байгууллагын төлөвлөгөө, тайланг баталж төрийн болон орон нутгийн эзэмшлийн
хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдэд, төрийн болон орон нутгийн эзэмшлийн
хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд нь төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн
оролцоотой компанийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад цахим системээр ирүүлнэ.
2.5.Захиалагч төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төслийн зохицуулагч нь өөрийн байгууллагын
төлөвлөгөө, тайланг баталж төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчид, төсөл
хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын
төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим
системээр ирүүлнэ.
2.6.Энэ журмын 2.1-2.5-д заасан захиалагч, түүний төлөвлөгөө, тайланг нэгтгэн хүргүүлэх дээд
шатны байгууллага нь цахим системээр холбогдох төлөвлөгөө, тайланг хянан нэгтгэж, хүргүүлснийг
баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааг
эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ журмын
хавсралтын маягт 4, маягт 5-д заасан баталгаажуулах маягтыг хэвлэн, төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад эх хувийг албан бичигт хавсарган хүргүүлнэ.
Гурав. Худалдан авах ажиллагааны төлөвлөлт
3.1.Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй,
хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн захиалагч төлөвлөгөөг хуулийн 48 дугаар зүйл болон энэ
журамд заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан даруйд боловсруулна.
3.2.Захиалагч тухайн жилийн төлөвлөгөөг батлагдсан нийт төсөвт үндэслэн төсөл, арга хэмжээ
нэг бүрээр энэ журмын хавсралтын маягт 1-ийн дагуу боловсруулж, түүнд худалдан авах бараа, ажил,
үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал, төсөвт өртөг, худалдан авах ажиллагаанд мөрдөх
журам, арга, хэрэгжүүлэх хугацаа болон холбогдох тайлбар, тодруулга зэрэг мэдээллийг тодорхой
тусгасан байна.
3.3.Тухайн жилийн төсөвт он дамжин хэрэгжихээр тусгагдсан худалдан авах ажиллагааг
төлөвлөгөөнд тусгаж, тайлбарт он дамжин хэрэгжиж байгаа талаар дурдана.
3.4.Хуулийн 46.1.8-д заасан тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил,
үйлчилгээний худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэхээр
төлөвлөгөөнд тусгасан байна.