The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Ganbat Altanshagai, 2020-04-05 10:15:47

Судалгааны тайлан

Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН
ҮР ДАГАВАРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ

(Судалгааны тайлан)

Улаанбаатар хот
2019 он

ГАРЧИГ

Удиртгал 3
Нэг. Нэгдсэн дүгнэлт, зөвлөмж 5
Хоёр. Үнэлгээний хэсэг
13
2.1. Төрийн аудитын байгууллагын чиг үүрэгтэй холбогдох хэсэг 20
2.2. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдалтай холбогдох хэсэг 32
2.3. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхтэй холбогдох хэсэг 43
2.4. Төрийн аудитын тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдох

Хуудас 2 / 44

Удиртгал

Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төсвийн байгуллагын
удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг баталсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын
Их Хурлаас 2002 оны 42 дугаар тогтоолыг баталж Төсвийн байгууллагын удирдлага,
санхүүжилтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан шаардлагатай бусад хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, тухайн оны 9 дүгээр сарын
15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон
байдаг.

Засгийн газраас 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төсвийн байгууллагын
удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор боловсруулсан 74 хуулийн
төслийн нэг нь Төрийн аудитын тухай хуулийн төсөл байсан.1 Улмаар Улсын Их Хурлаас
2003 оны 01 дүгээр сарын 03-ны Төрийн аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн
хугацаанд тус хуульд 10 удаагийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим зүйл, заалтыг
хүчингүй болгосон байна. Үүнийг доорхи хүснэгтээр багцлан харуулбал:

Анх Шинээр нэмсэн Хүчингүй болгосон Өөрчлөн Нэмэлт, өөрчлөлт
батлагдахдаа найруулсан оруулсан
1 зүйл (5 хэсэгтэй) 2 зүйл (8 хэсэгтэй) 3 зүйл (12 хэсэг,
29 зүйл, 136 болон бусад 21 болон бусад 4 хэсэг, заалттай) болон нийт 49 хэсэг,
хэсэг, заалт хэсэг, заалт, нийт заалт, нийт 12 хэсэг, бусад 18 хэсэг, заалт, заалт
26 хэсэг, заалт нийт 30 хэсэг, заалт
заалт

Ялангуяа 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2011 оны 12 дугаар сарын 15-ны
өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд
нийлээд багтаамжийн хувьд хуулийн нийт заалтын 50 хувиас хэтэрсэн. Тодруулбал, Төрийн
аудитын тухай хууль батлагдсанаас хойг нийт 136 хэсэг, заалтын 79 хэсэг, заалтад ямар
нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт орсон буюу энэ нь анх баталсан хуулийн нийт хэсэг,
заалтын 58 хувийг эзэлж байна.

Мөн Төрийн аудитын тухай хуульд олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг
хуулийн бүтэц, уялдааг алдагдахад хүргэсэн, хууль дахь нэр томъёо, заалтын найруулга
зэрэг нь ойлгомжгүйн улмаас хуулийг практикт нэг мөр хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч
байгаа нь ажиглагдлаа.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн гол зүйл, заалтуудыг дараах хэсгүүдэд
багцлан хувааж хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээ хийв:

1. Төрийн аудитын байгууллагын чиг үүрэгтэй холбогдох хэсэг (4 дүгээр зүйл, 5
дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.15-15.1.20 дахь заалт);

2. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдалтай холбогдох хэсэг (3 дугаар
зүйл, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар
зүйлийн 16.2 дахь хэсэг);

1 УИХ-аас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Төсвийн байгууллагын удирдлага,
санхүүжилтийн тухай хүчингүй болсонд тооцсон байдаг.

Хуудас 3 / 44

3. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх (улс, орон нутгийн төсвийн төсөлд
дүгнэлт өгөх, акт тавих, албан шаардлага өгөх, мэдээлэл авах)-тэй холбогдох
хэсэг (15 дугаар зүйлийн 15.1.9, 15.1.12, 15.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйл);

4. Төрийн аудитын тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдох
хэсэг (28 дугаар зүйл).

Судалгааны зорилго:

 Төрийн аудитын тухай хуулийн зарим тодорхой зүйл, заалтын зохицуулалт анх
хуулиар тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, практикт хэрхэн хэрэгжиж байгаа,
тэдгээрийн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг тогтоох, урьдчилан тооцоолоогүй
бусад үр дагавар гарсан эсэхийг тодорхойлох;

 Хуулийн цаашдын үр дагавар, нөлөөллийг илрүүлэн гаргаж цаашид хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд шинэчлэн найруулах
хэрэгцээ, шаардлага байгаа эсэхэд дүгнэлт өгөх.

Судалгаа хийсэн байдал:

Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3- т “... хуульд өөрөөр
заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль
тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд
дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан. Төрийн аудитын тухай хуулийн
хэрэгжилтийн үр дагаврыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар
хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
аргачлал”-ыг удирдлага болгон гүйцэтгэв.

Судалгаа явуулах хүрээг тогтоох зорилгоор Үндэсний аудитын газар, Нийслэл дэх
Төрийн аудитын газрын газрын албан хаагчидтай уулзалт-ярилцлага зохион байгуулсан,
мөн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагуудаас бичгээр санал авсан,
шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааныг судалсан бөгөөд энэхүү ажиллагаагаар
цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж Төрийн аудитын тухай хуулийн
хэрэгжилтийн үнэлгээнд хамрагдах зүйл, заалтуудыг тодорхойлж, харгалзах шалгуур
үзүүлэлтийг сонгон томьёолсон болно.

Судалгааг гүйцэтгэхдээ эрх зүйн харьцуулалтын арга, шүүхийн практик судлах,
тайлан, статистикийн тоо баримтад дүн шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэн ажиллаж
буй төрийн албан хаагчидтай ажилтнуудтай ярилцлга хийх зэрэг аргыг ашигласан.

Судалгааны багийн бүрэлдэхүүн:

Зөвлөх судлаач Ц.Цогт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн
сургуулийн гэрээт дэд профессор, хууль зүйн
доктор (LL.D)

Үндсэн судлаач Д.Сүнжид Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн
багш, хууль зүйн доктор (Dr.Jur)

Үндсэн судлаач П.Баттулга “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч

Үндсэн судлаач Б.Төрболд “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч

Хуудас 4 / 44

Нэг. НЭГДСЭН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

Нэг. Төрийн аудитын байгууллагын чиг үүрэгтэй холбогдох хэсэг:

1. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ”-г Төсвийн тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 4.1.21, 4.1.27 дахь заалтууд, Төрийн болон орон
нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалттай харьцуулан үзвэл төрийн аудитын
байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төрийн болон
орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс
санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны
гүйцэтгэлд аудит хийх буюу үндсэндээ төрийн аудитын байгууллагыг санхүүгийн болон
гүйцэтгэлийн аудит хийх чиг үүргийг хэрэгжүүлэх байдлаар хуулийн үйлчлэх хүрээг
тодорхойлсон гэж үзэхээр байна.2

Нийцлийн аудит хийх чиг үүргийн талаар:
2. Төрийн аудитын тухай хуульд 2013 оны 11 дүгээр зүйлийн 07-ны өдрийн нэмэлт,

өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 5 дугаар зүйл(Төрийн аудитын төрөл)-д
“5.4.Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль
тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж
байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана” гэсэн хэсгийг шинээр нэмсэн буюу
төрийн аудитын байгууллага нь “нийцлийн аудит” гэсэн нэгэн төрлийн аудитыг хийхээр
хуульчлахдаа хуулийн үйлчлэх хүрээ буюу 4 дүгээр зүйл болон хуулийн бусад хэсэгт ч
нарийвчилсан зохицуулалтыг оруулаагүй байна.

3. Төрийн аудитын байгууллага хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын
хэрэгжилтэд нийцлийн аудитыг хэрхэн хийх, ийнхүү аудит хийсний үр дүнд ямар
шийдвэр гаргах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүйн улмаас тухайн аудит нь
нийцлийн аудит гэж үзэхээр байхад төрийн аудитын байгууллага нь өөрөө уг аудитыг
“гүйцэтгэлийн аудит” хийсэн гэж тайлбарлах, цаашлаад төрийн аудитын байгууллагаас
ийм чиг үүргийг хэрэгжүүлэх эсэх талаар практикт маргаан гарч эхэлж байх тул уг
асуудлыг лавшруулан судалж эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй
гэж дүгнэж байна.3

2 Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр батлаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү,
төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл
ажиллагааны журмыг хуулиар тогтооно” хэмээн төрийн аудитын байгууллагын чиг үүргийг шинээр
тодорхойлсон байна.
3 Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “Газрын
тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилт үр
дүн”-д хийсэн аудит хийж, хуулийн зөрчлийг арилгуулгах “албан шаардлага шаардлага” өгсөн байна.
Агуулгаар нь авч үзэхэд энэхүү аудит нь “нийцлийн аудит”-д хамаарахаар байхад тус газар нь “Төрийн
аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн
хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно”
гэж заасны дагуу “гүйцэтгэлийн аудит” хийсэн” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байжээ. Шүүх уг албан
шаардлагын эсрэг үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн
4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын
гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой

Хуудас 5 / 44

4. Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 2012
онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж

батлахдаа дагалдуулан Төрийн аудитын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь тус
хуулийн “үйлчлэх хүрээ”-ээс хальсан шинжтэй, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, орон

нутгийн сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэлийн сонгуулийн хандив, санхүүжилт,
зардалд4 болон сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай,

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх
санхүүгийн эх үүсвэрийн талаарх эдийн засгийн тооцоог хянаж дүгнэлт гаргах гэсэн

бүлэг зохицуулалтын хэрэгжилтийн үр нөлөө тодорхойгүй байх бөгөөд Төрийн аудитын
тухай хуулийг анх баталсан хуулийн үзэл баримтлал, зорилготой нийцээгүй, төрийн

аудитын байгууллагыг ийнхүү улс төрийн шинжтэй харилцаа, маргаанд татан оруулах
эрсдэлийг бий болгосон5, төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх

боломжийг хязгаарлаж төсөв, санхүү, хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэж байгаа
зохицуулалтыг судалж боловсронгуй шаардлагатай гэж үзэж байна.

Хоёр. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдалтай холбогдох хэсэг:

Эрх зүйн зохицуулалтын түвшинд:
1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар

тогтооно” хэмээн төрийн аудитын байгууллага “хараат бус байх” үндсэн зарчмыг
баталгаажуулсан. Олон улын жишгээс ч үзэхэд “хараат бус байх” нь төрийн аудитын

байгууллагын хувьд хамгийн чухал зарчимд тооцогддог бөгөөд үүнийг хууль
тогтоомждоо нарийвчлан тусгасан байна.6 Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар

хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл
ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл
төрийн аудитын байгууллага нь тухайн захиргааны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит
хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх хэмжээтэй. Харин Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд
аудит хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Цагаан алтан хүнс ХХК нэхэмжлэлтэй Орхон аймаг
дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэрэг
http://new.shuukh.mn/zahirgaadavah/2776/view
4 ИЗНН нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа санал хураалт
явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүйгээс үүдсэн
захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны
2 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийдвэр.
http://new.shuukh.mn/zahirgaaanhan/5098/view, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 1
дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол https://www.legalinfo.mn/law/details/13945?lawid=13945
5 Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар уг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016
оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч С.Батбаярын мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хууль,
Хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэхгүй
гэсэн дүгнэлт гаргасны улмаас уг нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр
бүртгэхээс татгалзаж маргаан үүссэнийг шүүх шийдвэрлэж байжээ. С.Батбаярын нэхэмжлэлтэй Дархан
–Уул аймаг дахь Төрийн аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох
захиргааны хэрэг. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,
2016.06.07, №45, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016.06.21, №0407

Мөн Үндэсний аудитын газраас 2017 онд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит
сонгуулийн дахин санал хураалтад АН-аас нэр дэвшигчийн зарим үйл ажиллагаа “Сонгуулийн
сурталчилгаа дуусгаснаас хойш сурталчилгаатай дүйцэхүйц үйл ажиллагаа явуулж Сонгуулийн тухай
хуулийг зөрчжээ” гэсэн агуулгатай нийцлийн аудитын тайлан гаргасан байх бөгөөд тайланд дурдсанаар
уг аудитыг маш яаралтайгаар 2017.07.04-2017.07.06-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн” гэжээ.
6 Канад Улсын Ерөнхий Аудиторы тухай хууль.
Халдашгүй байдал:
Гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх эрх

Хуудас 6 / 44

зүйл “Төрийн аудитын үндсэн зарчим”-д “хараат бус байх” зарчмыг огт заагаагүй, бусад

зүйл, хэсэгт ч үүнийг тодорхой зохицуулаагүй байна. Практик дээр хууль хяналтын

байгууллагууд аудиторуудыг гаргасан дүгнэлттэй холбогдуулан шалгах, буруутгах,

гэрчээр дуудан мэдүүлэг авах, хууль хяналтын байгууллага өөрийн чиг үүрэгтэй аудитын
байгууллагыг ашиглах7 зэрэг асуудлууд гарч, энэ нь төрийн аудитын хараат бус байдалд

сөргөөр нөлөөлж байна. Иймд төрийн аудитын байгууллагын хараат бус байдлын
зарчмын цар хүрээг нарийвчлан зохицуулах шаардлагатай.8

Төсвийн хараат бус байдлын талаар:

2. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т төрийн аудитын байгууллагын

төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх

шаардлагыг хангасан байх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 8.1-д “Монгол Улсын

Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг хянуулахаар Улсын Их

Хурлын Төсвийн байнгын хороонд оруулна. Төсвийн байнгын хороогоор хянагдаж

зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” заасан хэдий ч

“бодит байдал дээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос хянаж

зөвшөөрөгдсөн Төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг Сангийн яам хянан хасч

байгаа” нь төрийн аудитын байгууллагын төсвийн хараат бус байдлыг алдагдуулж
байна.9 Иймд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос хянаж зөвшөөрөгдсөн

18.1 Энэ хуулийн дагуу гаргасан мэдэгдэлтэй нь холбогдуулан үүсгэсэн Эрүүгийн хуулийн 131 дүгээр
хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусдаар Ерөнхий Аудитор эсхүл түүнийг
төлөөлж буй эсхүл түүний зааврын дагуу ажиллаж байгаа аливаа этгээдийг энэ хууль эсхүл
Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу хянан шалгалт хийх, мэдээлэл лавлагаа авах ажлын
хүрээнд аудитын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн асуудалтай нь
холбогдуулан аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуухгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хамгаалагдах нь
18.2(1) Энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу аудитын бүрэн эрх, чиг
үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсхүл хэрэгжүүлэх гэж байх явцдаа Ерөнхий Аудитор эсхүл
түүнийг төлөөлж буй эсхүл түүний зааврын дагуу ажиллаж байгаа аливаа этгээдийн шударгаар
мэдүүлсэн, тайлагнасан, хийсэн аливаа зүйлийнх нь эсрэг эрүүгийн болон иргэний хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.
7 Тодорхой хэрэг, маргаан дээр дүгнэлт гаргуулах
8 Төрийн аудитын тухай хуулийн уг эхийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Үндэсний аудитын газрын хараат
бус байдлыг хангахын тулд Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын ажилтан болон
Үндэсний аудитын газрын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн
хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлөхийг оролдсон этгээдэд хууль тогтоомжийн дагуу
хариуцлага хүлээлгэнэ”, 28.2-т “Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын ажилтан
болон Үндэсний аудитын газрын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс
энэ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө аливаа торгууль, шийтгэл хүлээхгүй.
Үндэсний аудитын газрын ажилтанд торгууль, шийтгэл оногдуулахыг оролдсон этгээдэд Үндэсний
аудитын газрын хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу
арга хэмжээ авна” гэж байсан боловч тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж хуулийн 28
дугаар зүйлд хориг тавьсныг УИХ хүлээн авснаар уг хэсэг хүчин төгөлдөр болоогүй байна.
9 Үндэсний аудитын газраас 2018 оны 01 дүгээр сард УИХ-ын Төсвийн байнгиын хороогоор 2019 онд
гүйцэтгэх аудитын сэдвийг зардалтай нь тооцож батлуулсан боловч Сангийн яам нэр дурдсан гурван
аудитын зардлыг хассан бөгөөд энэ асуудлаар Үндэсний аудитын газар Сангийн яам, Засгийн газрын
Хэрэг эрхлэх газар гээд бүх шатны байгууллагуудад хандсан боловч батлагдсан төсөвтөө багтааж аудит
хийх шаардлагатай гэсэн хариу өгч байжээ. http://www.parliament.mn/n/x3co Мөн энэ талаар Үндэсний
аудитын газрын Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд 2019.05
сард “Синдикат ярилцлага #26”-д оролцож “Төрийн аудитын байгууллага үнэн зөв дүгнэлт гаргахад
шаардлагатай санхүүжилт, төсвөө өөрөө төлөвлөж батлуулдаг байх шаардлагатай. Гэтэл Засгийн
газраас төсвийн хувьд хараат, тэднийг хянах байгууллага нь тэднээр өөрсдөөр нь төсвөө хянуулж
байгаа нь олон улсын зарчим стандартад нийцэхгүй байгаа юм. Үүнийг Төрийн аудитын тухай хуульд
оруулсан боловч бодит байдал дээр энэ заалт хэрэгждэггүй. Гэрээт аудит ажиллуулах, мэргэжлийн

Хуудас 7 / 44

Төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг Сангийн яам өөрчлөх, танахгүй байх
хууль зүйн баталгааг нарийвчлан заах шаардлагатай гэж үзэж байна.

Ерөнхий аудиторын томилгооын талаар:
3. Төрийн аудитын дээд байгууллагын удирдлагыг хууль тогтоох болон гүйцэтгэх

засаглалын сонгуулийн хугацаанаас урт хугацаанд тогтвортой ажиллуулах зарчмыг
баримталдаг. Ийм ч учраас Төрийн аудитын тухай хуульд Ерөнхий аудиторын бүрэн
эрхийн хугацааг 6 жил байхаар заасан. Төрийн аудитын тухай хууль 2003 онд
батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхий аудитороор 4 хүн ажилласан бөгөөд
одоогийн Ерөнхий аудитор 2019.05.09-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Ерөнхий
аудитороор ажилласан 4 хүний 1 нь 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал
ажилласан. Харин бусад 3 хүн нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгджээ.
Өмнөх 4 Ерөнхий аудиторын ажилласан бүрэн эрхийн хугацааны дундаж хугацааг
тооцоход 2,6 жил байна. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсны дараа
Ерөнхий аудиторыг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлж байсан бөгөөд
энэ тохиолдол 2016 оны сонгуулийн дараа мөн адил давтагдсан. Иймд Ерөнхий
аудиторын томилгооны асуудлыг улс төрийн ангид байлгах буюу улс төрийн зөвхөн нэг
инстүүц (парламент)-ээс хамааралтай биш байдлаар томилогдох, чөлөөлөгдөх
нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

Аудитын сэдэв сонголтын талаар:
1. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Шилэн дансны тухай

хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв
байгууллагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Хөдөө аж
ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай
хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Ирээдүйн өв
сангийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай
хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай
хууль, Газрын тосны тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Эрүүл
мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль зэрэг олон хуулиар
төрийн аудитын байгууллагад аудит хийх чиг үүргийг хариуцуулжээ.

2. Төрийн аудитын байгууллагад Төрийн аудитын тухай хууль бусад хуулиар заавал хийх
аудитуудыг хатуу зааж хариуцуулснаар төрийн аудитын байгууллага өөрөө судалж,
эрсдэл, чанараа тооцоолж, үр ашигтайгаар аудит хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх
боломжийг хязгаарлаж төсөв, санхүү, хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэж байна.10
Мөн нийгмий захиалгаар гэх үндэслэлээр аудитын сэдэв баталж байгаа нь ойлгомжгүй

байгууллагуудын туслалцаа авах зэрэг шаардлага гарч, түүнийгээ төсөвтөө суулгах асуудал гардаг.
Гэтэл Сангийн яам энэ төсвийг хянаад хасчихдаг” хэмээн ярьж байжээ. https://ikon.mn/opinion/1ax7
10 Төрийн аудитын байгууллагын 2017 онд гүйцэтгэх аудитын нийт 22 сэдвийн 12 нь хуулийн дагуу
хийх аудит, 2018 онд гүйцэтгэх аудитын нийт 37 (8 нь өмнөх оноос шилжсэн аудит) сэдвийн 15 нь
хуулийн дагуу хийх аудит, төрийн аудитын байгууллагын өөрийн бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв
4, 2019 онд гүйцэтгэх аудитын нийт 32 сэдвийн 18 нь хуулийн дагуу хийх аудит, төрийн аудитын
байгууллагын өөрийн бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв 6 байснаас үзэхэд төрийн аудитын
байгууллага аудитын сэдвээ өөрөө сонгох боломж хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна. УИХ-ын
Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02, 2017 оны 12 дугаар сарын 20-
ны өдрийн 06 дугаар тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол.

Хуудас 8 / 44

байна.11 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо аудитын сэдвийг батлахдаа
Үндэсний аудитын газрын боловсруулсан саналыг ямар хэмжээнд сэдвийн нэрийг
өөрчлөх, сэдэв нэмэх, хасах талаар хуульд нарийвчлан зохицуулаагүй байна. Үүний
улмаас Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хүний болон санхүүгийн нөөц,
хугацааг бодитой төлөвлөж, тооцолгүйгээр шинээр сэдэв нэмэх, аудитын сэдвийн
хамрах хүрээг өргөтгөх, багасгах тохиолдлууд гардаг байна. Зарим орны туршлагаас
үзэхэд эрх зүйн зохицуулалтын хүрээнд төрийн аудитын байгууллага нь аудитын хийх
эсэхээ өөрөө чөлөөтэй сонгох эрх хэмжээг баталгаажуулсан байх12 ба цаашид манай
улсад төрийн аудитын байгуулланы аудитын сэдэв сонгохтой холбоотой эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Гурав. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх (улс, орон нутгийн төсвийн төсөлд
дүгнэлт гаргах, акт тавих, албан шаардлага өгөх, мэдээлэл авах)-тэй холбогдох хэсэг:

Улсын төсвийн төсөлд дүгнэлт өгөх:
1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д “Засгийн газраас Улсын Их

Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын
дүгнэлт, уг төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн
бүлгээс гаргасан саналын талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж танилцуулах”
гэж заасан боловч практик дээр төрийн аудитын байгууллага “байнгын хороо, нам,
эвслийн бүлгээс гаргасан санал” дүгнэлт өгөх хэсэг нь хэрэгждэггүй байна. Учир нь
1/Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-т зааснаар төрийн аудитын төв
байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн
10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх ёстой учир хугацааны хувьд шахуу, 2/ Улсын Их
Хуралд хүргүүлсэн төсвийн төслийн дүгнэлтийн дараа хэрэгжүүлэх арга хэмжээ, Улсын
Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан саналыг төрийн аудитын
байгууллагад хэрхэн ирүүлэх, түүнд нь төрийн аудитын байгууллага дүгнэлт хийж,
буцааж хүргүүлэх, танилцуулах зэрэг процедурын зохицуулалтыг бүрэн тусгаж
өгөөгүйгээс уг хэсэг хэрэгжээгүй байна. Иймд уг хэсгийг Төсвийн тухай хууль, Улсын
Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай уялдуулж боловсронгуй
болгох, эсхүл хасах шаардлагатай.

Орон нутгийн төсвийн төсөлд дүгнэлт өгөх:
2. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан “орон нутгийн төсвийн

төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар
санал боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах” гэсэн
заалт практик дээр бүрэн хэрэгжихгүй байна. Учир нь 1/ Төсвийн тухай хуульд заасан

11 https://ikon.mn/n/1ebl Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар: “ аудитаар дамжуулан төр барих эрхээ
хэрэгжүүлмээр байна” гарчигтай 2018.10.02-ын өдрийн ярилцлагадаа “Төрийн аудитын байгууллагын
www.audit.mn цахимд “Аудитын сэдвийн сонголт” булан нээн ажиллуулж байгаа боловч харамсалтай
нь олон нийтийн хандалт туйлын хангалтгүй байна” хэмээн хэлж байсан байна.
12 Австралийн Ерөнхий аудторын тухай хууль.
8. Ерөнхий аудиторын хараат бус байдал
4) Ерөнхий Аудитор нь энэ хууль болон бусад хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ
өөрийн үзэмжээр чөлөөтэй шийдвэр гаргах эрхтэй. Ялангуяа Ерөнхий Аудитор нь дараах асуудлуудаар
аливаа этгээдээс заавар, чиглэл авахгүй:

a) аудит хийх эсэх;
b) аудитыг хэрхэн хийх талаар;
c) тодорхой асуудлыг нэн тэргүүнд авч үзэх талаар.

Хуудас 9 / 44

цаглабарын хугацаатай уялдуулж зохицуулаагүй 2/ процедурын зохицуулалтыг
оруулаагүй.13 Тиймээс энэ асуудлыг Төсвийн тухай хууль болон шаардлагатай
тохиолдолд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд
холбогдох нэмэлт өөрчлөлт, заалт оруулах, тодруулах байдлаар шийдвэрлэх
шаардлагатай. Мөн хуульд заагаагүй ч практик дээр төрийн аудитын байгууллага зөвхөн
“төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх” талаар бус “зардал
бууруулах” талаар санал өгч байгаа тул энэ асуудлыг хуульд оруулах нь зүйтэй.

Акт тавих, албан шаардлага өгөх, түүний биелэлтийн талаар:
3. Төрийн аудитын тухай хуульд төрийн аудитын байгууллагаас акт тавих, албан шаардлага

өгөх харилцааг зөвхөн Үндэсний аудитын газрын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарах 15
дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтаар зохицуулжээ. Уг харилцааг нарийвчлан
зохицуулах шаардлагын үүднээс Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95
дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан
шаардлага өгөх баримтлах журам”-ыг баталсан байна.14 Төрийн аудитын тухай хуулиар
Ерөнхий аудиторт ийнхүү журам батлах эрх хэмжээг олгоогүй тул уг журмыг хууль зүйн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэх боломжгүй. Иймд Ерөнхий
аудиторт хуулиар ийм журам батлах эрх хэмжээг олгох, мөн төрийн аудитын
байгууллагаас акт тавих, албан шаардлага өгөх журмын зохицуулалтыг илүү
боловсронгуй болгох шаардлагатай байна.

4. Шүүхийн практикийг судлахад төрийн аудитын байгууллагын акт, албан шаардлагыг эс
зөвшөөрч маргасан нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн зүгээс “төрийн аудитын
байгууллага нь тогтоосон акт, албан шаардлага гаргах гэж байгаа болох гаргаснаа
мэдэгдэж, танилцуулаагүй, хэрэв тухайн үед мэдэгдэж байсан бол манай талд тайлбар
хэлэх, нотлох баримтууд гаргаж өгөх байсан” гэх зэргээр тайлбарлах тохиолдол цөөнгүй
гарч байна. Хэрэв захиргааны акт батлах хэрэгтэй байгаад уг захиргааны актаар иргэн,
хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахаар бол тэрхүү этгээд тайлбар,
саналаа гаргах эрхтэй. Ийнхүү сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг бүрэн тогтоож
шийдвэр гаргах нь нөгөө талаараа захиргааны байгууллагын гаргах шийдвэрийн хууль
ёсны байх шинжийг илүү баталгаажуулдаг. Иймд төрийн аудитын багууллага акт тавих,
албан шаардлага өгөхдөө тухайн шийдвэрийн улмаас хувь иргэн, хуулийн этгээдийн эрх,
хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд Захиргааны ерөнхий
хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж байх шаардлагатай байна.

5. Уулзалт-ярилцлага болон орон нутаг дахь төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн
саналаас үзэхэд төрийн аудитын байгууллага нь холбогдох этгээд акт, албан шаардлагыг
хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр
гаргуулах байдлаар албадан биелүүлэх ёстой гэсэн ойлголттой байгаа бөгөөд шүүхэд
нэхэмжлэл гаргахад хүлээж авдаггүй гэсэн тайлбарыг хэлж байна. Шүүхийн практикийг

13 Төсвийн тухай хуульд зааснаар улсын төсвийг хуулиараа 11 сарын 15-ны өдрийн дотор, улсын төсөв
батлагдсаны дараа аймаг, нийслэлийн хувьд төсвөө 12 сарын 05-ны өдрийн дотор батлах ёстой. Засаг
даргын хувьд төсвийн төслөө ихэвчлэн 11 сарын 31, 12 сарын 01-нд ИТХ-д өргөн барих үедээ төрийн
аудитын байгууллагад төсвийн төслөө өгдөг тул уг богино хугацаанд санал өгч, дүн шинжилгээ хийх
боломжгүй. Төсвийн тухай хуульд Үндэсний аудитын газар улсын төсвийн төслийн талаарх санал,
дүгнэлт УИХ-д жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх”-ээр заасан байдаг хэдий ч орон
нутгийн хувьд үүнийг тодорхой зааж өгөлгүй орхигдуулсан.
14 Өмнө нь Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тогтоолоор энэ журмыг баталсан байсныг дээрхи
журмаар дахин шинэчлэн найруулж баталсан.

Хуудас 10 / 44

судалахад шүүх төрийн аудитын байгууллага өөрийн тавьсан акт, албан шаардлагыг
биелүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй (шаардлагагүй) гэж үздэг байна.15
Гэхдээ энэ нь төрийн аудитын байгууллага өөрийн шийдвэрээ албадан биелүүлэх
боломжгүй гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь захиргааны байгууллага өөрийн
гаргасан, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр(захиргааны акт)-ээ биелүүлэхээр
шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу практик байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүчин
төгөлдөр болсон шийдвэрээ хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг төдийгүй,
бүрэн эрх байдаг тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар шийдвэрээ
баталгаажуулж, биелүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй юм. Улсын Их Хурлаас 2015
оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс
хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэг буюу 82-91 дүгээр
зүйлд Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Энэхүү зохицуулалтын дагуу төрийн аудитын байгууллага өөрийн тогтоосон акт, албан
шаардлагын биелэлтийг албадлагын журмаар хангах бүрэн боломжтой байна.

Мэдээлэл авах:
6. Аудитын дээд байгууллагын хараат бус байдлын тухай Мексикийн тунхаглалаар

Мэдээлэлд хязгаарлалтгүй нэвтрэх зарчмыг тунхаглаж “Аудитын дээд байгууллага нь
хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх
баримт бичиг, мэдээллийг хугацаанд нь, шууд, чөлөөтэй авах боломжийг бүрдүүлэхүйц
эрх мэдэлтэй байх ёстой” гэсэн байдаг. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлд
төрийн аудитын байгууллагын мэдээлэл авах эрхийг хуульчилсан боловч уг бүрэн эрх нь
бусад хууль тогтоомжоор хязгаарлагдсан,16 практик дээр хэрэгжилтэнд нь бэрхшээл
учирч байгаа17 тул төрийн аудитын байгууллагын мэдээлэл авах бүрэн эрхтэй холбоотой
зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох бусад хуультай уялдуулах
шаардлагатай гэж үзлээ.

Тав. Төрийн аудитын тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар:

1. Төрийн аудитын тухай хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх харилцааг тус
хуулийн 28 дугаар зүйлээр зохицуулсан байна. Хуулийн хариуцлагын зохицуулалт нь

15 Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газар /хуучин нэрээр/-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн
Засаг даргад холбогдох иргэний хэрэг. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шийдвэр, 2015.09.29, №134/ШШ2015/00122, 2016.02.18, 134/ШШ2016/00031,
Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015.11.05,
№41, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол,
2015.12.22, №1139
16 Тухайлбал Банкны тухай хуулийн 7.2-т заасан “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц”
гэж үзсэн аливаа мэдээллийг гаргуулж авах эрх бүхий байгууллагад төрийн аудитын байгууллагыг
оруулаагүйн улмаас уг мэдээлэлтэй танилцах, гаргуулж авахад бэрхшээлтэй байдаг байна.
17 Төрийн аудитын тухай хуулийн 21.1-т “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй. Энэ
хуулийн 15.1-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан
мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ хэсэгт “15.1-д заасан
байгууллага, албан тушаалтан” гэж иш татсан боловч уг 15.1 дэх хэсэгт ямар ч байгуулага, албан
тушаалтны талаар заагаагүй, харин Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг заасан байдаг тул ялангуяа
орон нутаг дахь төрийн аудитын байгууллагын зүгээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд маргаантай
асуудлууд гардаг байна.

Хуудас 11 / 44

төрийн аудитын байгууллагаас аудит хийж гаргасан дүгнэлтэй18 холбоотойгоор
холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх харилцаа болон төрийн аудитын
байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад үүссэн зөрчилд19 хариуцлага хүлээлгэх
харилцаа хоёрыг нэгтгэн зохицуулсан нь оновчгүй байна.20

2. 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр
зүйлд “Аудитын тухай хууль зөрчих” гэсэн зөрчлийг хуульчилсан боловч Төрийн
аудитын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг
зохицуулаагүй байна. Гэхдээ уг асуудлыг огт зохицуулаагүй орхигдуулсан гэж үзэх
боломжгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны
шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” гэсэн хэсгийн
зохицуулалтаар төрийн аудитын байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад үүссэн
зөрчлийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн
хариуцлагын заалтыг Зөрчлийн тухай хуультай уялдуулж21 зохицуулах шаардлагатай
байна.

Эцэст нь судалгааны үр дүнг үндэслэн судалгааны багийн зүгээс Хууль тогтоомжийн
тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн аудитын тухай хууль”-ийг шинэчлэн
найруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна.

---ооООоо---

Хоёр. ҮНЭЛГЭЭНИЙ ХЭСЭГ

18 хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг
шинжтэй зөрчил гаргасан, аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын
байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй.
19 Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай
мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, төрийн аудитын байгууллагаас
тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй.
20 Хуулийн 28.1-д “... зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу
сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан
тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан мөртлөө илүү хүнд шийтгэлийн хэсгийг зохицуулсан 28.2-т “...
зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага
эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өөр үр дагавартай
шийдвэрүүд (албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй, санал нь заавал биелэгдэх шинжгүй)-ийг
нэг асуудалд оруулж зохицуулсны зорилго нь ойлгомжгүй байна. Хэдийн тийм боловч практик дээр
Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасан “албан шаардлага хүргүүлэх” гэдгийг “санал хүргүүлэх”
гэдгээр хэрэгжүүлж байна.
21 Төрийн аудитын тухай хуульд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэх байдлаар
зохицуулах.

Хуудас 12 / 44

2.1. Төрийн аудитын байгууллагын чиг үүрэгтэй холбогдох хэсэг:

Үнэлэгдэх хэсэг 4.1.Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн
төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага,
Томъёологдсон төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн
шалгуур үзүүлэлт оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан
төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны
гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж
мөрдөнө.
1. Хуулийн үйлчлэх хүрээг төрийн аудитын байгууллагын чиг
үүрэгт нийцүүлэн зөв тодорхойлсон уу?
2. Хуулийн бусад хэсэгт хуулийн үйлчлэх хүрээнээс үүргээс
хэтэрсэн зохицуулалт нэмсэн үү?
3. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн аудитын
байгууллагын чиг үүргийг хэрхэн тодорхойлсон бэ?

Үнэлгээ:

1. Хуулийн үйлчлэх хүрээг төрийн аудитын байгууллагын чиг үүрэгт нийцүүлэн зөв
тодорхойлсон уу?

Эрх зүйн байдлын хувьд төрийн аудитын байгууллага нь төрийн хяналт шалгалтыг22
хэрэгжүүлэгч Засгийн газрын бус бие даасан агентлаг23 бөгөөд нийтийн өмчийг (төсөв)
захиран зарцуулсан төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дагнасан хяналт
хэрэгжүүлэхэд шаардагдах хангалттай эрх хэмжээтэй, гаргасан шийдвэр нь хэрэгжих
боломж (бүрэн эрх, шийдвэр гүйцэтгэх)-той байж уг чиг үүргийг гүйцэтгэх боломжтой.

Үнэлгээ хийж буй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг Төсвийн тухай хуулийн
4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 4.1.21, 4.1.27 дахь заалтууд24, Төрийн болон орон нутгийн

өмчийн тухай хуулийн зохицуулалттай харьцуулан үзвэл төрийн аудитын байгууллага нь
улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын25 гүйцэтгэл, төрийн болон орон нутгийн өмчит,

22 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Төрийн хяналт шалгалт нь Улсын Их
Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт
шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн
өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.
23 Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан
шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад
байгууллага;
24 4.1.5 “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох
зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр,
санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга
хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;

4.1.6 “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт
харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

4.1.21.“санхүүгийн дэмжлэг” гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;
4.1.27 “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан
зарцуулах төсвийг;
25 Төсвийн тухай хуулийн (2011 оны):
4.1.9.“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх
орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;

Хуудас 13 / 44

тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл,
хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх буюу үндсэндээ
төрийн аудитын байгууллагыг санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит26 хийх чиг үүргийг
хэрэгжүүлэх байдлаар хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон гэж үзэхээр байна.

Харин Төрийн аудитын тухай хуульд 2013 оны 11 дүгээр зүйлийн 07-ны өдрийн
нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 5 дугаар зүйл(Төрийн аудитын төрөл)-д
“5.4.Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж,
нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа
байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана” гэсэн хэсгийг шинээр нэмсэн буюу төрийн
аудитын байгууллага нь “нийцлийн аудит” гэсэн нэгэн төрлийн аудитыг хийхээр
хуульчилжээ. Нийцлийн аудит нь бусад улсад ч байдаг төдийгүй энэхүү аудитыг гүйцэтгэх
стандарт, арга зүйг Олон улсын Аудитын дээд байгууллагаас баталсан байдаг байна. Гэтэл
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “нийцлийн аудит”-ыг төрлийг
хуульчлахдаа хуулийн үйлчлэх хүрээ буюу 4 дүгээр зүйл болон хуулийн бусад хэсэгт ч
нарийвчилсан зохицуулалтыг оруулаагүй байна.

Тохиолдол: Орхон аймгийн аудитын газар (хуучи нэрээр) нь аудитын 2017 оны
төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын
газарт “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт зохион байгуулалт,
төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн”-ийн гүйцэтгэлийн аудитыг хийж, “Зөрчил арилгуулах
тухай” 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА албан
шаардлагыг тус байгууллагад өгсөн, уг шаардлагаар “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй иргэнд
эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган
биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг тус газрын
удирдлагад даалгаж, Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшүүлсэн гэх зөрчлүүдийг
дурдаж, Засаг даргын захирамжуудын судалгааг хавсралтаар хүргүүлжээ.

Уг албан шаардлагын үйлчлэлд нэхэмжлэгч “Цагаан алтан хүнс” ХХК хамаарсан ба тус
компанид Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/378 дугаар
захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газрын талаар
“гэрчилгээ аваагүй, 2014 оны А/502 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар
олгосон 1400 м.кв газрын барилгын зургийн авто зогсоолын хэсэгт давхцуулан олгосон” гэх
зөрчлийг дурдсан байх ба уг албан шаардлагыг биелүүлж, Орхон аймгийн Засаг даргын 2018
оны А/259 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон
байна. “Цагаан алтан хүнс” ХХК нь Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын Зөрчил
арилгуулах тухай” 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА

4.1.10.“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл,
арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;
26 Төрийн аудитын тухай хуулийн:
5.2.Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн
байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн
зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн
үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна.
5.3.Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг
хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж
гаргана.

Хуудас 14 / 44

албан шаардлагын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн
шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн байна.27

Дээрх тохиолдлоос үзэхэд Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын Газрын
харилцаа, барилга хот байгуулалтын газарт “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016
оны газар олголт зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн”-д хийсэн аудит нь
агуулгаараа “нийцлийн аудит”-д хамаарахаад байхад, тус төрийн аудитын газар нь “Төрийн
аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн
бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон
нийцлийн аудит хийж болно” гэж заасны дагуу “гүйцэтгэлийн аудит” хийсэн” гэсэн
тайлбарыг шүүхэд гаргаж мэтгэлцэж байжээ.

Шүүхийн шийдвэр: “Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ
хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын
гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн
оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн
санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад
дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл төрийн аудитын байгууллага нь тухайн захиргааны
байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх
хэмжээтэй. Харин Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх эрх хэмжээ
хуулиар олгогдоогүй байна. Иймд Төрийн аудитын тухай 15 дугаар зүйлийн 15.1.12-т
“аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх ...”
гэж заасныг зөрчиж, аудитын явцад илэрсэн төлбөр, санхүүгийн зөрчлийг барагдуулах
талаар бус Газрын тухай хуулийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитын хийж, хуулийн
зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч төрийн аудитын байгууллага өөрт
олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн” гэж үзжээ.

Ийнхүү төрийн аудитын байгууллага нийцлийн аудитыг ямар хүрээнд хэрхэн хийх,
ийнхүү аудит хийсний үр дүнд ямар шийдвэр гаргах харилцааг хуулиар нарийвчлан
зохицуулаагүйн улмаас тухайн аудит нь нийцлийн аудит гэж үзэхээр байхад төрийн
аудитын байгууллага нь уг аудитыг “гүйцэтгэлийн аудит” хийсэн гэж тайлбарлах, цаашлаад
төрийн аудитын байгууллагаас ийм чиг үүргийг хэрэгжүүлэх эсэх талаар практикт маргаан
гарч эхэлж байгаа тул уг асуудлыг лавшруулан судалж эрх зүйн зохицуулалтыг
боловсронгуй болгох шаардлагатай байна.

2. Хуулийн бусад хэсэгт хуулийн үйлчлэх хүрээнээс үүргээс хэтэрсэн зохицуулалт
нэмсэн үү?

Төрийн аудитын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар болон өөр бусад хуульд
төрийн (зарим хуульд “Үндсэний аудитын газар” гэж) аудитын байгууллагын эрх, үүргийг
тусгаж өгсөн нийт 21 тохиолдлоос шүүлт хийж үзвэл: Төсвийн тухай хууль, Төсвийн
тогтвортой байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн албаны тухай хууль,
Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Хөгжлийн бодлого
төлөвлөлтийн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай
хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Монгол Улсын Их
хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль,

27 Цагаан алтан хүнс ХХК нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох
захиргааны хэрэг http://new.shuukh.mn/zahirgaadavah/2776/view

Хуудас 15 / 44

Ирээдүйн өв сангийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тусгай
сангийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гүйцэтгэх
ажлын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль,
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад төрийн
аудитын байгууллагад ихэвчлэн хяналт шалгалт хийх чиг үүргийг хариуцуулжээ.

Ингэхдээ нэгдүгээрт улс, орон нутгийн төсвийн төсөл, гүйцэтгэл, төсвийн
хөрөнгийн ашиглалт, өр, төлбөр, тусгай сан, нөөц сан, ирээдүйн өвийн сан, эрүүл мэнд
болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалт, хөдөө аж ахуйн биржийн санхүүгийн үйл
ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний өртөг нөхөгдөх зардал, ард нийтийн
санал асуулгын зардалд хяналт тавьж, дүгнэлт гаргахаар зохицуулсан. Энэ хэсэг нь төрийн
аудитын байгууллагын үндсэн чиг үүрэгт тохирч байна.

2014 оны Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн
37–р зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны
хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан компаний батлагдсан
төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны
баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийж,
улмаар хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэр
буюу “өртөг нөхөгдөх зардал”-ыг баталгаажуулах үүргийг төрийн аудит гүйцэтгэхээр
болжээ. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д дээрх нэмэлт
өөрчлөлт орох үндэс болсон байна.

Гэрээлэгчийн “өртөгт тооцогдох” зардлыг төрийн аудит ийнхүү хянаж
баталгаажуулах28 (=аудит хийх?) нь төр энэхүү бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал болж
оролцож буй тохиолдолд төрийн аудитын чиг үүргээс хазайсан шинжгүй байна. Учир нь
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар газрын тос, уламжлалт бус газрын тос нь төрийн
өмч бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр29 газрын тосны олборлолтоос Засгийн газарт
ногдох хувь, нөөц ашигласны төлбөрийн хувь зэргийг тогтоож буй нь төрийн өмчийг
захиран зарцуулж буй нэгэн хэлбэр юм.

Харин Төрийн аудитын тухай хуулийн энэ заалт дахь “гэрээлэгчийн .... аудит хийх”
тухай зохицуулалт нь Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-ийн
“баталгаажуулах” гэсэн зохицуулалтаар саармагжиж байна гэж дүгнэх боломжгүй юм.
Практикт дээрх хоёр хуулийн зохицуулалттай хамааралтай хэрэг30 маргаан цөөн боловч
гарч буй боловч эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг байхгүй байна. Газрын тосны тухай хуулийн
“баталгаажуулах” чиг үүрэг нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д
зааснаар дүгнэлт31 гаргах замаар баталгаажуулахтай ижил ойлгогдохоор байна.

28 Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ”Төрийн аудитын байгууллага холбогдох
байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил,
нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил
бүр хяналт шалгалт хийнэ”гэж заасан нь Төрийн аудитын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж
байна гэсэн санал төрийн аудитын ажилтнуудтай хийсэн ярилцлагын явцад хөндөгдсөн.
29 33.1.Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана.
30http://new.shuukh.mn/zahirgaahyanalt/1977/view УДШ-ийн тогтоол,
http://new.shuukh.mn/zahirgaadavah/2910/view ЗХДЗШШ-ийн магадлал.
31 Ярилцлага 14 цаг Болдбаатар “Газрын тосны тухай хуульд баталгаажуулах гэж заасан мөртлөө
ТАтХуульд яаж баталгаажуулахыг тодорхой заагаагүй, ...нарийвчлан тусгаж дүгнэлт, зөвлөмж гаргах
боломжийг тусгах” гэсэн санал хэлсэн байдаг.

Хуудас 16 / 44

Хоёрдугаарт, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдалын талаарх гомдол,
мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авах болон захиргааны байгууллагын албан
тушаалтаны хууль бус шийдвэрийн улмаас төсвийн хөрөнгөд учруулсан хохирлыг гэм
буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байна. Шилэн
дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулийн төрийн аудитын байгууллагад үүрэг
хүлээлгэсэн зохицуулалт бол төрийн аудитын “төсвийн хөрөнгийн орлого, зарлагын
гүйцэтгэлд хяналт тавих” чиг үүрэгт хамааралтай, гэхдээ эдгээрийг хэрэгжүүлэх цаг
хугацааны боломж32, гүйцэтгэх арга журмыг33 тодорхой болгож нарийвчлан зохицуулах
шаардлагатай нь уг хуулиудын хэрэгжилттэй холбоотой ярилцлагын санал, дүгнэлтүүдээс
харагдана. Мөн үүнд Төсвийн тухай хуулийн 35.5-ийн “зөвшөөрөлгүй нээсэн дансыг
хаалгах, хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд татан төвлөрүүлэх” зохицуулалт нь
хамаарч байна.

Гуравдугаарт дээрх хоёр чиг үүргээс ялгаатай буюу УИХ, Ерөнхийлөгч, орон
нутгийн сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэлийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардалд34
болон сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн
бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх
үүсвэрийн талаарх эдийн засгийн тооцоог хянаж дүгнэлт гаргах гэсэн бүлэг зохицуулалтын
хэрэгжилтийн үр нөлөө төдийлөн тодорхойгүй байна. Ялангуяа УИХ-аас 2011 онд УИХ-
ын сонгуулийн тухай хууль, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
хуулиудыг шинэчлэн батлахдаа дагалдуулан Төрийн аудитын тухай хуульд оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүд35 нь тус хуулийн “үйлчлэх хүрээ”-ээс хальсан шинжтэй байх бөгөөд
эдгээр нь “төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүрэг”-т нийцэх эсэх, Төрийн аудитын

32 Уулзалт-ярилцлагаас үзэхэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг төрийн аудитын
байгууллага жил бүр хийхээр заасан нь цаг хугацаа, боловсон хүчний нөөц, дотоод аудитыг ашиглах,
төрийн аудит эрсдлийн сонголтоо хийх эрх зэрэгтэй уялдуулан зохицуулах хэрэгцээ шаардлага байгааг
харуулж байна.
33 Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн зохицуулалт
34 ИЗНН нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа санал
хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүйгээс
үүдсэн захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийдвэр.
http://new.shuukh.mn/zahirgaaanhan/5098/view, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 1
дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол https://www.legalinfo.mn/law/details/13945?lawid=13945
35 Төрийн аудитын тухай хуулийн:

15.1.15. “... түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний
гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах” (2011 оны нэмэлт),

15.1.16.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн хугацаанд тухайн
сонгуульд оролцох улс төрийн нам, сонгуулийн эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс
өгсөн хандивын тайланг хянан баталгаажуулах (2011 оны нэмэлт),

15.1.17.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам,
намуудын сонгуулийн эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь ...
санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх
талаар дүгнэлт гаргах (2011, 2015 оны нэмэлт),

15.1.18.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн
зорилт, арга хэмжээ нь ... сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрт дүгнэлт
гаргах (2012, 2015 оны нэмэлт),

15.1.19.Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж,
дүгнэлт гаргах (2012 оны нэмэлт) зэрэг болно.

Хуудас 17 / 44

тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан аль төрлийн аудитын үйл ажиллагаанд
хамаарах зэрэг асуулт гарч байна.

Ийнхүү улс төрийн харилцаатай холбоотой асуудлуудыг төрийн аудитын
байгууллагад хуулиар хатуу зааж хариуцуулснаар төрийн аудитын байгууллагыг улс
төрийн шинжтэй маргаанд татан оруулах36-аар эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал,
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.18-д “Монгол Улсын
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга
хэмжээ нь ... сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрт дүгнэлт
гаргах” эрхтэй гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин
санал хураалт явагдахтай холбоотой тодорхой асуудлаар аудит хийж, дүгнэлт зөвлөмж
гаргаж байсан байна. Уг тайланг судалж үзвэл, энэ нь нэр дэвшигчийн “мөрийн хөтөлбөрт”
дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнд хийсэн аудит гэж дүгнэх боломжгүй, улмаар “ҮАГ-т
ирүүлсэн шаардлага, холбогдох асуудлын мөн чанар, ач холбогдлоос шалтгаалан тус
аудитыг маш яаралтай” хийсэн гэх зэргээс ажиглагдаж байна.37

Хуулийн зохицуулалтаас үзэхэд сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн мөрийн
хөтөлбөрөөр дэвшүүлсэн, зорилт арга хэмжээг тэдний өөрсдийнх нь гаргаж өгсөн эдийн
тооцоон дээр дүгнэлт өгөх ёстой байтал нэр дэвшигч, нам, эвслийн зүгээс ийнхүү эдийн
засгийн тооцоогүй, зүгээр бичмэл мөрийн хөтөлбөр өгдөг бөгөөд үүнийг нь үндэслэн
бодитой дүгнэлт гаргахад бэрхшэлтэй байдаг байна. Түүнчлэн Төрийн аудитын тухай
хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, 15.1.18 дахь заалтад буй “Монгол Улсын хөгжлийн үзэл
баримтлалд нийцсэн эсэх...” талаар дүгнэлт гаргах гэдэг нь төрийн аудитын байгууллагын
чиг үүрэгт хамааралгүй асуудал байна.

3. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн аудитын байгууллагын чиг үүргийг
хэрхэн тодорхойлсон бэ?

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (цаашид ҮХНӨ гэнэ) –д Үндсэн хуулийн
Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: “Төрийн санхүү, төсвийн хяналтыг
хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл
ажиллагааны журмыг хуулиар тогтооно;” гэсэн зохицуулалт багтсан.38

Эрдэм шинжилгээ, судалгааны дүгнэлтээс үзвэл манай Үндсэн хуульд төрийн хууль
тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоорондын харилцан хяналт-тэнцэл, зарим талаар
доголдож байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн аудитын талаар Үндсэн хуульдаа

36Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар уг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016
оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч С.Батбаярын мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хууль,
Хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэхгүй
гэсэн дүгнэлт гаргасны улмаас уг нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр
бүртгэхээс татгалзаж маргаан үүссэнийг шүүх шийдвэрлэж байжээ. С.Батбаярын нэхэмжлэлтэй Дархан
–Уул аймаг дахь Төрийн аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох
захиргааны хэрэг. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,
2016.06.07, №45, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016.06.21, №0407
37 Үндэсний аудитын газраас 2017 онд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн
дахин санал хураалтад АН-аас нэр дэвшигчийн зарим үйл ажиллагаа “Сонгуулийн сурталчилгаа
дуусгаснаас хойш сурталчилгаатай дүйцэхүйц үйл ажиллагаа явуулж Сонгуулийн тухай хуулийг
зөрчжээ” гэсэн агуулгатай нийцлийн аудитын тайлан гаргасан байх бөгөөд тайланд дурдсанаар уг
аудитыг маш яаралтайгаар 2017.07.04-2017.07.06-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн” гэжээ.
38 Энэ хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар. 2019,
УИХ-ын ТГ, О.Мөнхсайхан нар” бүтээлийн холбогдох хэсгийг татан хэрэглэв.

Хуудас 18 / 44

тусгасан олон улсын сайн туршлагыг авч хэрэгжүүлэх бодит шаардлага бий болсныг
Аудитын дээд байгууллагуудын Олон Улсын байгууллагаас тунхаглаад байна.39

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт төсвийг хуваарилах, батлах
эрхийг УИХ-д, мөн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт төсвийг бүрдүүлэх
зарцуулах эрх нь Засгийн газарт хадгалагдаж, харин түүнд хяналт тавих чиг үүрэг Үндсэн
хуульд тусгагдаагүй орхигдсон байдгаас ард түмний төрд итгэх итгэлд эргэлзээ төрж,
хардлага сэрдлэгэд өртөх нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзэж байна. Харин төрийн санхүү,
төсвийн хяналт (аудит)-ын тогтолцоог ардчилсан дэглэмт тохируулан бий болгох
шаардлага үүсэж байна.

Төсвийг иргэд, олон нийтийн татвар, төлбөр, хураамжийн хөрөнгөөс бүрдүүлдэг тул
төрийн санхүүгийн удирдлага нийтийн мөнгийг үр ашигтай, үр нөлөөтэй, арвич хямгач
зарчмаар захиран зарцуулсан эсэх, тэдгээрийг зохицуулж буй хууль, эрх зүйн орчин хэн
нэгэнд давуу байдал үүсгээгүй байгаа эсэх талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангагдахыг
иргэд, олон нийт болон тэдний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд хүсэн хүлээж байдаг.
Төрийн санхүүгийн удирдлагын дээрх зарчмыг зөрчсөн тохиолдлыг аль болох эрт илрүүлж,
засан залруулах боломж олгох, зарим тохиолдолд хариуцлага хүлээлгэх, хохирлыг
барагдуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийт, УИХ-ыг холбогдох
мэдээллээр хангах чиг үүрэг бүхий төрийн тогтолцооны салшгүй бүрдэл хэсэг нь төрийн
хөндлөнгийн, хараат бус аудитын байгууллага юм. Төрийн аудитын байгууллага нь иргэд,
олон нийт, УИХ-ыг төрийн санхүүгийн удирдлагын үр ашигтай, үр нөлөөтэй, арвич хямгач
зарчмаар ажиллаж байгаа эсэх мэдээллээр хангаснаар сайн засаглалыг дэмжиж, Үндсэн
хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэгжилтэд дэмжлэг болох юм.

Дээрх байдлаар төрийн аудитын байгууллагын эрх зүйн байдлын талаарх ҮХНӨ-ийн
үзэл баримтлал хийгдсэн бөгөөд Үндсэн хуулийн эрх зүй судлаачдын энэхүү байр суурьтай
төрийн аудитын байгууллагаас ҮХНӨ-тэй холбогдуулан гаргаж байсан санал40 зарчмын
зөрүүгүй байсан.

ҮХНӨ-өөр төрийн аудитын байгууллагын чиг үүргийг “төрийн санхүү, төсвийн
хяналт”-ыг хэрэгжүүлэх хэмээн тодорхойлсонтой холбоотойгоор цаашид Төрийн аудитын
хуулийн зорилго, чиг үүрэг, бүрэн эрхийг энэхүү үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн
төрийн санхүү, төсвийн хяналтаар хязгаарлан зохицуулах шаардлага үүсэхийг
үгүйсгэхгүйбөгөөд уг хуульд оруулах аливаа нэмэлт өөрчлөлт болон бусад хуульд орж буй
төрийн аудиттай холбоотой зохицуулалт нь үүнд нийцсэн байх шаадлагатай болно. Тиймээс
Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын гол
үндэслэлийн нэг нь ҮХНӨ болж байна.

2.2. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдалтай холбогдох хэсэг

39 Аудитын дээд байгууллагуудын Олон Улсын байгууллага /INTOSAI/-ын Перу Улсын Лима хотноо
болсон IX чуулган. “Төрийн аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн Тунхаглал” 1977 он.
Мексик Улсын Мехико хотноо болсон XIX чуулган. “Аудитын дээд байгууллагын хараат бус байдлын
тухай Мексикийн тунхаглал” 2007 он.
40 МУ-ын Ерөнхий аудитороос МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Төрийн
аудитын талаар тусгах санал.

Хуудас 19 / 44

Үнэлэгдэх хэсэг 3.1.Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод,
бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн
Томъёологдсон зарчим, стандартад нийцсэн байна.
шалгуур үзүүлэлт 8.1.Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ.
Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын
төсвийн төслийг хянуулахаар Улсын Их Хурлын Төсвийн
байнгын хороонд оруулна. Төсвийн байнгын хороогоор хянагдаж
зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр
төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
хуульд заасны дагуу хүргүүлнэ.

1.Хараат бус байх зарчмыг хуулиар баталгаалж чадсан уу ?

Үнэлгээ:

Хараат бус байх зарчмыг хууль тогтоомжоор хангалттай зохицуулж чадсан уу?

Аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор 1977 оны 10 дугаар сард
Лимагийн тунхаглалыг баталсан бөгөөд уг тунхаглал нь Аудитын дээд байгууллага хараат
бус байхын ач холбогдлыг иж бүрнээр тодорхойлж, Аудитын дээд байгууллага зөвхөн
шалгагдаж байгаа байгууллагаас хараат бус хийгээд гадны нөлөөллөөс ангид байх талаар
сануулсан анхны баримт бичиг болсон. Лимагийн тунхаглалын зорилгод “төрийн хараат
бус аудитыг бүрдүүлэх” гээд, улс орон бүр үндэсний хууль тогтоомждоо хараат бус
байдлыг баталгаажуулсан аудитын дээд байгууллагатай байж, эрүүл ардчилалыг тогтоох,
тогтвортой ардчиллын салшгүй хэсэг, ардчилсан тогтолцооны амин чухал бүрэлдэхүүн
хэсэг, нийгмийн итгэл үнэмшилд эерэг нөлөө үзүүлдэг, иргэдийн амьдралыг өөрчлөх нэн
чухал хүчин зүйл, сайн засаглалыг хэрэгжүүлэгч” гэж тодорхойлсон.

Мөн Мексикт хуралдсан Аудитын дээд байгууллагын Олон Улсын Нийгэмлэгийн 19
дүгээр чуулга уулзалтаар хараат бус байдалтай холбоотойгоор дараахь 8 зарчмыг
тунхагласан.41 Монгол Улсын хувьд 2003 онд Төрийн аудитын тухай хуулийг баталсан
хэдий ч тус хуулиаар тус төрийн аудитын байгууллагын хараат бус, бие даасан байдлын
зарчмын цар хүрээг нарийвчлан тусгаагүй байна. Ийнхүү зохицуулаагүйгээс үүдэн аудит
хийж байгаа аудиторуудын хувьд хараат бус байдалд нь нөлөөлөх байдал үүсч байгаа
талаар төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд санал хэлсэн:

№ Ярилцлага

41 АДБОУС 10-40, АДБОУС 100-400. Мексикийн тунхаглал 2007 он. Орчуулсан: Л.Бадамханд,
Д.Бүнчинсүрэн ахлагчтай орчуулгын баг. УБ., (2015), 11 дэх тал. Дээрхи зарчимд: (1) Аудитын дээд
байгууллага ажил үүргээ гүйцэтгэхэд нь хангалттай бүрэн эрх мэдэл, эрх чөлөө олгох; (2) Аудитын
байгууллагын ерөнхий аудитор, аудиторыг томилох, дахин томилох, чөлөөлөх, тэтгэвэрт гарах асуудал;
(3) Аудитын дээд байгууллагын ажил үүргээ гүйцэтгэхэд нь хангалттай бүрэн эрх мэдэл, эрх чөлөө
олгох; (4) Мэдээлэлд хязгаарлалтгүй нэвтрэх: Аудитын дээд байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн
үүрэг хариуцлагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх баримт бичиг, мэдэээллийг хугацаанд
нь шууд, чөлөөтэй авах боломжийг бүрдүүлэхүйц эрх мэдэлтэй байх ёстой; (5) Ажлаа тайлагнах эрх ба
үүрэг; (6) Аудитын тайлангийн агуулга, хугацааг шийдэх болон тайлангаа хэвлэх, тараах эрх чөлөө; (7)
Аудитын дээд байгууллагын зөвлөмжийн мөрөөр үр нөлөөтэй механизмтай байх; (8) Санхүү,
удирдлагын /захиргааны бие даасан байдал, ажиллах хүч, материал мөнгөний нөөцийн бэлэн байдал/
хамаарч байна.

Хуудас 20 / 44

*Төрийн аудитын байгууллагын гаргаж байгаа дүгнэлт, зөвлөмжтэй

холбоотой зүйлүүдийг хуулиар цэгцлэхгүй бол хараат бус байдалд халдаж байгаа

байдал нь хууль хяналтын байгууллагууд манай дүгнэлтийг шууд эцсийн дүгнэлт

1. болгож байна. Энэ нь бидний үйл ажиллагаанд сөрөг хандлагыг бий болгож байна.

Аудитын байгууллага нь аливаа гажуудлыг зөвлөх чиг үүргийн байгууллага байх

ёстой. Тийм ч учраас хараат бус байдлыг зарчим дээр тусгаж өгөх шаардлагатай

байгаа.

*Аудитор болон аудитын тайлан хараат бус тодотголтой. Гэвч энэ тухай

2. хууль, эрх зүйн актанд тусгагдаагүй байдаг. Тиймээс “аудиторын хараат бус
байдал” болон “аудитын тайлангийн хараат бус байдал” талаар нарийвчилсан

заалтыг хуульд тусгах хэрэгтэй.

*“Хараат бус”, “бие даасан” байдал үнэхээр алдагдсан. Үүн дээр чухалчлаад

гол зарчмуудыг оруулсан нь дээр гэж бодож байна. Хараат бус байдалд дотоод

гадаад хүчин зүйл байдал гэж байдаг. Гадаад хүчин зүйлийн хувьд аудиторыг хууль

3. хяналтын байгууллагаас дуудах үед хуучин бол Монгол Улсын ерөнхий Аудитор

зөвшөөрснөөр очдог байсан бол сүүлийн үед хүссэн хүн нь дууддаг болсон. Хараат

бусаар санхүүгийн тайланг хэрхэн хамгаалах ёстой вэ гэсэн асуудлыг тодорхойлж

өгөх шаардлагатай.

*Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд анхаарах зүйл бол үндсэн зарчим болох хараат

бус байдлыг хэрхэн тусгаж баталгаажуулж байгаа асуудал бөгөөд байгууллага,

аудитор, шинжээчийн хувьд хараат бус байдал нь хэрхэн хангагдах. Үйл ажиллагаа,

4. зохион байгуулалтын хувьд хараат бус байдал нь өнөөг хүртэл хангагдахгүй байна

гэж үзэж байгаа. Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлаас томилж, чөлөөлж байгаа

асуудалд хараат бус байдал нөлөөлж байна. Улс төрийн нөлөө, халаа их болж

байгаа. Үүнээс зайлсхийж гарах гарц олж авсан эсэхийг бодолцох шаардлагатай.

*Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д Аудиторт нөлөөлөхийг оролдсон

гэдэгт “аудитын хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон” гэсэн санааг

илэрхийлдэг учир аудитын хараат бус байдалд нөлөөлөх гэсэн утгаар илэрхийлэх.

5. Энэ заалт маш олон утгатай заалтуудыг нэг бичсэн байдаг учир задалж, дэлгэрэнгүй
байдлаар бичвэл тодорхой бөгөөд энэ үндэслэлээр шаардлага хүргүүлэхэд

ойлгомжтой тодорхой болно. Төрийн аудитын тухай хуульд аудиторын хараат бус

байдал, нийгмийн баталгаагаар хангах асуудал зохицуулагдаагүй хөдөлмөрийн

дотоод журамд заасан. Энэ асуудлыг хуульд тусгаж өгөх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

ИНТОСАИ-н гишүүн орнуудын Төрийн аудитын байгууллагын экспертүүдээс
бүрдсэн баг 2010, 2015 онуудад Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын үйл
ажиллагаа, тогтолцоонд үнэлгээ хийхэд Үндсэн хуулийн холбогдох заалт байхгүй нь 1990-
1995 онд төрийн санхүү, төслийн хяналт (аудит)-ын тогтолцоогүй байсан шиг нөхцөл
байдал үүсэх магадлалтай тул төрийн хараат бус аудитын тогтолцоо, бүрэн эрхийн
асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж бэхжүүлэхийг зөвлөмж болгож ирсэн.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн
шинжилгээгээгээр “төр засгийг хязгаарлах хүрээнд үндсэн хуулийн дэглэм бүрэн

Хуудас 21 / 44

амжилттай хэрэгжиж чадаагүй,”42 “Төр засгийн хариуцлагын тогтолцоонд доголдол гарч,
улмаар улс төрийн үйл явцад олон нийт дургүйцэхэд хүргэж байна. Олон нийтийн
...оролцоо хангалтгүй байгаа нь бодлого боловсруулах ажлын чанарыг бууруулах, хуулийн
хэрэгжилтийг сулруулах, цаасан дээрх хууль болон түүний нийгэм, улс төр, эдийн засагт
гүйцэтгэх бодит үүргийн хооронд зөрүүтэй байдал үүсэхэд хүргэж байна. Парламент
үндсэндээ бодлогын хувилбаруудын өртөг, үр ашгийг тооцох чадавхгүй, Засгийн газарт
хяналт тавихад маш бага үүрэг гүйцэтгэдэг.”43 гэжээ.

Монгол Улсын Их Хурал ҮХНӨ-ийг 2019.11.14-ний өдрийн Нэгдсэн хуралдаанаар
баталж, уг нэмэлт, өөрчлөлтийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “...
Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх,
зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;” гэж Аудитын
байгууллагын хараат бус байдлын баталгааг Үндсэн хуульд оруулсан бөгөд энэ нь төрийн
аудитын байгууллагын хараат бус байдлын зарчмыг Үндсэн хуулийн шаардлагад
нийцүүлэн зохицуулах шаардлагыг бий болгож байна.

Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлын зарчмыг баталгаажуулсан
гадаадын зарим улсын туршлага

1977 оны Лимагийн тунхаглалыг Төрийн аудитын Үндсэн хууль хэмээн гишүүн
орнууд үздэг. Уг тунхаглалын шууд тусгал болж Австри, Австрали, Бразил, ХБНГУ,
Колумб, Энэтхэг, Чили, Мянмар, Грек, Гана, Чех, Мексик, Өмнөд Солонгос гэх зэрэг 50
гаруй улс орнууд Үндсэн хуульдаа Төрийн аудитын талаар тодорхой зохицуулалтыг
тусгасан байдаг44. Тухайлбал,

Австрали улс
Австралийн Үндэсний аудитын газрын зорилго нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл,
олон нийтээс хараат бусаар төрийн секторын гүйцэтгэлийг сайжруулах, ил тод,
хариуцлагатай байдлыг дэмжих явдал байдаг.Австралийн 1997 оны Ерөнхий Аудиторын
тухай хуулийн 8 дугаар зүйлд Ерөнхий Аудиторын хараат бус, бие даасан байдлын талаар
зохицуулсан. Ерөнхий аудиторын албан тушаал нь хууль тогтоох /парламент/ байгууллагын
бие даасан албан тушаал бөгөөд Ерөнхий аудиторын үүрэг, халдашгүй байдал, бүрэн эрх,
чиг үүрэг нь энэ хууль болон бусад хуульд зааснаар хязгаарлагдана. Хуулиар олгосон бүрэн
эрх, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хараат бус, бие даасан байдлаар шийдвэр гаргаж,
аудит хийх төрлөө сонгох, аудитыг хэрхэн хийх, тодорхой асуудлыг нэн тэргүүнд авч үзэх
эсэхийг Ерөнхий аудитор нь өөрийн дотоод илтгэлээр шийдвэрлэнэ.

Канад Улс
Канад Улс Ерөнхий Аудиторын тухай хуулийг 1985 онд баталсан бөгөөд 2011 онд
нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус улсын хувьд аудиторын бие даасан, хараат бус
халдашгүй байдлыг Ерөнхий аудиторын тухай хуульд дараахь байдлаар зохицуулсан байна:
Халдашгүй байдал:
Гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх эрх

42 Ч.Энхбаатар, Том Гинсбүрг, П.Амаржаргал, М.Батчимэг, Ц.Даваадулам, О.Мөнхсайхан, Д.Солонго,
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ (УБ 2016),
203.
43 Мөн тэнд, 81.
44 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Төрийн аудитын талаар тусгах
саналын тухай. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 11-р сарын албан бичгийн хавсралт.

Хуудас 22 / 44

18.1 Энэ хуулийн дагуу гаргасан мэдэгдэлтэй нь холбогдуулан үүсгэсэн Эрүүгийн
хуулийн 131 дүгээр хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусдаар
Ерөнхий Аудитор эсхүл түүнийг төлөөлж буй эсхүл түүний зааврын дагуу ажиллаж
байгаа аливаа этгээдийг энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн
дагуу хянан шалгалт хийх, мэдээлэл лавлагаа авах ажлын хүрээнд аудитын бүрэн эрх,
чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн асуудалтай нь холбогдуулан
аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуухгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хамгаалагдах нь

18.2(1) Энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу
аудитын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсхүл хэрэгжүүлэх гэж байх
явцдаа Ерөнхий Аудитор эсхүл түүнийг төлөөлж буй эсхүл түүний зааврын дагуу
ажиллаж байгаа аливаа этгээдийн шударгаар мэдүүлсэн, тайлагнасан, хийсэн аливаа
зүйлийнх нь эсрэг эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
явуулахгүй.
Гүтгэлэг
(2) Гүтгэлгийг зохицуулсан хуулийн хүрээнд дор дурдсаныг гүтгэлэгт тооцохгүй:

a) Энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу аудитын
бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсхүл хэрэгжүүлэх гэж байх
явцдаа Ерөнхий Аудитороос эсхүл түүний нэрийн өмнөөс шударгаар мэдүүлсэн
асуудал, гаргасан мэдээлэл, боловсруулсан аливаа баримт бичиг;

b) Энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу аудитын
бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсхүл хэрэгжүүлэх гэж байх
явцдаа Ерөнхий Аудиторын гаргасан тайлан болон сонин, тогтмол хэвлэгддэг
хэвлэлд тавигдсан, телевизийн нэвтрүүлгээр гарсан тайлангийн талаарх үнэн зөв,
шударга мэдээлэл.

Бүгд Найрамдах Эстони Улс
Бүгд Найрамдах Эстони Улс нь Аудитын байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг Үндсэн
хуулиараа баталгаажуулсан байдаг. Тус Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр бүлэгт Үндэсний
аудитын байгууллага нь “Төрийн аудитын газар нь өөрийн үйл ажиллагааны чиглэлд бие
даасан төрийн байгууллага бөгөөд эдийн засгийн хяналтыг хэрэгжүүлнэ45”, “Төрийн
аудитын газрыг Ерөнхий аудитор удирдана. Ерөнхий аудиторыг Ерөнхийлөгчийн санал
болгосноор Рийгикогу (Төрийн зөвлөл) томилох ба чөлөөлнө. Ерөнхий аудиторын бүрэн
эрхийн хугацаа нь 5 жил байна46”.

Бие даасан, хараат бус байдлын баталгаа нь “Ерөнхий аудиторыг гагцхүү Хууль зүйн
сайдын саналын дагуу Рийгикогу (Төрийн зөвлөл)-ийн гишүүдийн олонхын саналаар
эрүүгийн хариуцлагад татаж болно.47” гэж зохицуулжээ.

Үнэлэгдэх хэсэг 8.1.Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ.
Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын
төсвийн төслийг хянуулахаар Улсын Их Хурлын Төсвийн
байнгын хороонд оруулна. Төсвийн байнгын хороогоор хянагдаж

45 Бүгд Найрамдах Эстони Улсын Үндсэн хуулийн 132 дугаар зүйл.
46 Бүгд Найрамдах Эстони Улсын Үндсэн хуулийн 134 дүгээр зүйл.

47 Бүгд Найрамдах Эстони Улсын Үндсэн хуулийн 138 дугаар зүйл.

Хуудас 23 / 44

Томъёологдсон зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр
шалгуур үзүүлэлт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
хуульд заасны дагуу хүргүүлнэ.
8.2.Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа
хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд уг
төсөвт Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн
болон орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны
зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор,
мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал,
ажилтнуудын мэргэшил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө
оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.
1.Төрийн аудитын байгууллагын төсвийн хараат бус байдлын
баталгаа хангагдаж байна уу?

Үнэлгээ:

Төрийн аудитын байгууллагын төсвийн хараат бус байдлын баталгаа хангагдаж
байна уу?

№ Ярилцлага

*Төрийн аудитын газар төсөв санхүүгийн хувьд хараат бус байх зарчим

алдагдсан. Монгол Улсын ерөнхий аудитор буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь

дунд хугацааны төсвийн төслөө Төсвийн байнгын хороогоор батлуулдаг. Харин

сангийн яам дээр танайхыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө байхгүй гээд төсөв шууд

1. хасагддаг. Дараагийн асуудал нь нийгмийн асуудал. Бусад байгууллагуудын
шийдсэн шиг 5 жил дутамд нэг тэтгэмж олгох байдлаар ч юм уу хуульд тусгамаар

байна. Манай байгууллага санхүүгийн том том аудит хийж хянаж шалгаж

санхүүгийн орлогуудыг улсын төсөвт төвлөрүүллээ гэдэг ч үүнийхээ тодорхой

хэсгийг зарцуулах эрх мэдэл байхгүй, Сангийн яамнаас хараат байдаг. Үүнийгээ

хэрхэн яаж зохицуулах уу, хуульд тусгаж өгмөөр байна.

*Хараат бус байдал төсөв дээр алдагддаг. Манайх төсвөө Төсвийн байнгын

2. хороогоор хянуулаад Сангийн яаманд нэгтгүүлнэ гэсэн заалттай боловч Сангийн

танагдаад ирдэг.

*Төрийн аудитын хуулийн 18.1-т “Төрийн аудитын байгууллага төлбөртэй

үйлчилгээ гүйцэтгэж болно, үйлчилгээний төлбөр авч болно” гэж заасан. Акт

3. торгуулийн мөнгө улсын төсөвт орох ёстой. Харин өөрсдийн төлбөртэй гүйцэтгэсэн
ажил үйлчилгээний төлбөрийг захиран зарцуулах эрх байдаггүй. Сангийн яамнаас

зөвшөөрөл авдаг. Төлбөрөө өөрсдөө авч болох ямар боломж байх вэ? үүнийг судлах

шаардлагатай.

*Аудиторууд янз бүрийн нөхцөлд ажилладаг. Баримтаа тэврээд явган явж

байдаг. Тэгэхээр аюулгүй байдал талаасаа хэцүү харагддаг. Ажиллах нөхцөл,

4. ялангуяа тээврийн хэрэгсэлтэй явж байвал зүгээр юм болов уу гэж боддог. Мөн

хараат бус байдлыг санхүү, хөрөнгө мөнгө талаас нь яаж шийдэх үү? гэдгийг

хуулиар зохицуулах шаардлагатай.

Хуудас 24 / 44

Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т төрийн аудитын байгууллагын
төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх
шаардлагыг хангасан байх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 8.1-д “Монгол Улсын Ерөнхий
аудитор төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг хянуулахаар Улсын Их Хурлын
Төсвийн байнгын хороонд оруулна. Төсвийн байнгын хороогоор хянагдаж зөвшөөрөгдсөн
төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” заасан хэдий ч “бодит байдал дээр Улсын
Их Хурлын Төсвийн байнгын хорооноос хянаж зөвшөөрөгдсөн Төрийн аудитын
байгууллагын төсвийн төслийг Сангийн яам хянан хасаж байгаа” нь төрийн аудитын хараат
бус байдлын зарчмыг алдагдуулж байна.48 2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторт 11.5
тэрбум төгрөгийн төсөв батлагдсаныг Сангийн яамнаас баталсан сар, улирлын хуваарийн
дагуу хуваарийг хийж Төсвийн шууд захирагчдад хүргүүлэн мөрдүүлж ажилласан байна.49

Төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулж, олон улсын аудитын чиг
хандлагад нийцүүлэх, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд
сурталаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар төрийн интүүцийн
хөгжлийг хангах асуудал чухлаар тавигдах болсон. Энэ үүднээс Төрийн аудитын
байгууллага бүх аймгуудад удирдлагын босоо тогтолцоо бүхий 22 салбар байгууллага, нийт
389 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.50 Төрийн аудитын байгууллагын
2017 он үйл ажиллагааны тайланд “Жил бүрийн төсвийг төлөвлөхдөө төрийн аудитын
байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт
аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил,
мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө
оруулалтад шаардагдах хөрөнгийг тусган төлөвлөдөг боловч батлагдсан төсөв нь
төлөвлөсөн хэмжээнээс хасагдаж батлагддаг байна. 2017 онд урсгал засварын зардал огт
төсөвлөгдөөгүйгээс орон нутагт аудит хийхэд аудиторуудыг найдвартай автомашинаар
хангахад хүндрэл учирч байна. Мөн аудиторуудыг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр
хангах зайлшгүй шаардлага гарч байна.”51 гэжээ. Төрийн аудитын байгууллагын 2016 оны
үйл ажиллагааны тайланд ч ийнхүү тусгагдаж байжээ.52

Түүнчлэн Үндэсний аудитын газраас 2018 оны 01 дүгээр сард УИХ-ын Төсвийн
байнгын хороогоор 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийг зардалтай нь тооцож батлуулсан
боловч Сангийн яам нэр дурдсан гурван аудитын зардлыг хассан бөгөөд энэ асуудлаар
Үндэсний аудитын газар Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд бүх шатны

48 Д.Хүрэлбаатар, “Төрийн аудитын байгууллагын 2017 оны бодлого, зорилтын хэрэгжилт болон
цаашдын шинэчлэл, зорилт,” Эмхэтгэл: Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт,
семинар, зөвлөгөөн (Монгол Улсын Үндэсний аудитын газар 2017). Мөн энэ талаар Үндэсний аудитын
газрын Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд 2019.05 сард
“Синдикат ярилцлага #26”-д оролцож “Төрийн аудитын байгууллага үнэн зөв дүгнэлт гаргахад
шаардлагатай санхүүжилт, төсвөө өөрөө төлөвлөж батлуулдаг байх шаардлагатай. Гэтэл Засгийн
газраас төсвийн хувьд хараат, тэднийг хянах байгууллага нь тэднээр өөрсдөөр нь төсвөө хянуулж
байгаа нь олон улсын зарчим стандартад нийцэхгүй байгаа юм. Үүнийг Төрийн аудитын тухай хуульд
оруулсан боловч бодит байдал дээр энэ заалт хэрэгждэггүй. Гэрээт аудит ажиллуулах, мэргэжлийн
байгууллагуудын туслалцаа авах зэрэг шаардлага гарч, түүнийгээ төсөвтөө суулгах асуудал гардаг.
Гэтэл Сангийн яам энэ төсвийг хянаад хасчихдаг” хэмээн ярьж байжээ.
https://newspress.mn/v1/p/news/4531
49 Төрийн аудитын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлан. 2019, 44 дэх тал.
50 Төрийн аудитын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлан. 2019, 8 дахь тал.
51 Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 58 дэх тал.
52 Төрийн аудитын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 41 дэх тал.

Хуудас 25 / 44

байгууллагуудад хандсан боловч батлагдсан төсөвтөө багтааж аудит хийх шаардлагатай
гэсэн хариу өгч байжээ.53

Санал асуулга (2017 он)
*“Батлагдсан төсөв төрийн аудитын байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд
хүрэлцэж байна уу?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 33.0 хувь нь “дөнгөж
хүрэлцэж байна”, 62.0 хувь нь “төлөвлөлтийг бодитой хийх шаардлагатай” гэж
хариулсны дээр төсөвтэй холбоотой саналууд, тухайлбал орон нутагт ажиллагсдын
нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нэг удаагийн тэтгэмж, үр дүнгийн урамшууллын
зардал, байр, автомашин, тоног төхөөрөмжийн урсгал засварын зардал хүрэлцэхгүй
байгааг дурджээ.54

Аудитын дээд байгууллагуудын Олон Улсын байгууллага /ИНТОСАИ/-ын 2016 оны
тайланд Монгол Улсын Үндэсний аудитын газар хүний нөөцийн хувьд ч, төсвийн
хуваарилалтын хувьд ч хязгаарлагдмал байна55 гэсэн дүгнэлт одоо ч ач холбогдолтой
хэвээрээ байна.

Иймд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос хянаж зөвшөөрөгдсөн Төрийн
аудитын байгууллагын төсвийн төслийг Сангийн яам өөрчилж танахгүй байх хууль зүйн
баталгааг нарийвчлан заах шаардлагатай гэж үзэж байна.

Үнэлэгдэх хэсэг 13.1. Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын
даргын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар
Томъёологдсон томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.
шалгуур үзүүлэлт Ерөнхий аудитор бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж
байна уу?
Үнэлгээ

Ерөнхий аудитор бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж байна уу?

Төрийн аудитын дээд байгууллагын удирдлагыг хууль тогтоох болон гүйцэтгэх
засаглалын сонгуулийн хугацаанаас урт хугацаанд тогтвортой ажиллуулах зарчмыг
баримталдаг. Ийм ч учраас Төрийн аудитын тухай хуульд Ерөнхий аудиторын бүрэн
эрхийн хугацааг 6 жил байхаар заасан. Төрийн аудитын тухай хууль 2003 онд батлагдсанаас
хойш Монгол Улсын Ерөнхий аудитороор дараах хүмүүс ажилласан байна:

№ Нэр Томилогдсон Чөлөөлөгдсөн Бүрэн эрхийн
хугацаа
1. Лхамсүрэнгийн 2003.01.10 2009.01.16
Жавзмаа УИХ-ын 06 тогтоол УИХ-ын 13 6 жил 6 хоног
тогтоол

53 УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019.04.10-ны өдрийн хуралдаанаар "Үндэсний аудитын газрын
2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай" Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үед Үндэсний аудитын газраас
ийнхүү танилцуулж байжээ. http://www.parliament.mn/n/x3co
54 Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан. 2018, 58 дахь тал.
55 Аудитын дээд байгууллагын гүйцэтгэлийн хэмжүүрийн үзэл баримтлалыг ашиглан Монгол Улсын
Үндэсний Аудитын Газрын санхүүгийн аудит болон бусад үйл ажиллагаанд хийсэн олон улсын
түншийн үнэлгээний багийн тайлан. 2016 он.

Хуудас 26 / 44

2. Чойжамцын 2009.01.16 2012.10.11 3 жил 9 сар
Раднаа УИХ-ын 14 тогтоол УИХ-ын 13 4 жил 3 сар
тогтоол 1 жил 10 сар
3. Аюурын 2012.10.11 2017.01.12
Зангад УИХ-ын 46 тогтоол УИХ-ын 06
тогтоол
4. Доржсүрэнгийн 2017.01.12 2018.11.22
Хүрэлбаатар УИХ-ын 07 тогтоол УИХ-ын 86
тогтоол
5. Доржсүрэнгийн 2019.05.09
Занданбат УИХ-ын 46 тогтоол Одоог хүртэл

Дээрхээс үзэхэд Монгол Улсын Ерөнхий аудитороор ажилласан 4 хүний 1 нь 6
жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан. Харин бусад 3 хүн нь бүрэн эрхийн
хугацаанаасаа өмнө чөлөөлөгджээ. Өмнөх 4 Ерөнхий аудиторын ажилласан бүрэн эрхийн
хугацааны дундаж хугацааг тооцоход 2,6 жил байна. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит
сонгууль болсны дараа Ерөнхий аудиторыг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад
чөлөөлж байсан бөгөөд энэ тохиолдол 2016 оны сонгуулийн дараа мөн адил давтагдсан.
Иймд Ерөнхий аудиторын томилгооны асуудлыг улс төрийн ангид байлгах буюу зөвхөн улс
төрийн нэг инстүүц(парламент)-ээс56 хамааралтай биш байдлаар томилогдох, чөлөөлөгдөх
нөхцлийг бүрдүүлсэн эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзэж байна

Мөн Төрийн аудитын тухай хуульд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэмэлт,
өөрчлөлт орж Ерөнхий аудиторын орлогчийн орон тоог байхгүй болгосноос үүдэн практикт
дараах сөрөг нөхцөл байдал үүсчээ:

Ярилцлага
*Өмнө нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Монгол Улсын
Ерөнхий аудитор түр эзгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн буюу эсвэл чөлөөлөгдсөн
тохиолдолд түүний үүргийг Ерөнхий аудиторын орлогч гүйцэтгэнэ” гэж заасан байдаг
байсан. Сая Ерөнхий аудиторын бүрэн эрх түдгэлзүүлсэн үед тайлангаа баталгаажуулах
ажил явахгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуульд өмнө нь байсан Ерөнхий
аудиторын орлогчтой байх заалтыг сэргээх хэрэгтэй байна.

Төрийн аудитын байгууллагын удирдлагыг томилдог бусад туршлагаас үзвэл:57

№ Улсын нэр Төрийн аудиторын томилгоотой холбоотой гадаадын зарим
улсын Үндсэн хууль болон бусад хуульд тусгасан байдал
1. Бельгийн
Хаант Улс Үндсэн хуулийн 180 дугаар зүйл.

56 “Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлаас томилдог нь томилсон байгууллагаас хараат
байх нөхцөл бий болохыг үгүйсгэхгүй…. Шүүмжлэлтэй хандахад Улсын Их Хуралд олонхийн
суудалтай нам, бүлэглэлийн сонирхол энэ томилгоонд илүү давуу байдлаар нөлөөлөх боломжтой.
…ерөнхий аудиторын томилгоо эрх баригч намын бэлэг байж болохгүй. Эс тэгвээс хоточ нохойтой
болохыг хулгайчаас хүссэнтэй адил болно” Н.Бурмаа, Төрийн хяналт (УБ 2016), 151, 167, 180-181, 191.
57 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар. 2019, УИХ-ын ТГ,
О.Мөнхсайхан нар.

Хуудас 27 / 44

Аудитын танхимын гишүүдийг Төлөөлөгчдийн танхимаас хуульд

заасан хугацаагаар томилно.

Үндсэн хуулийн 12 дугаар бүлэг. Төрийн хяналт

Бүгд 133 дугаар зүйл.
2. Найрамдах Төрийн хяналтыг гүйцэтгэх тогтолцоо, эрх, үүргийг хуулиар
тогтооно. Төрийн хяналтын удирдлагыг Төрийн хянагч хэрэгжүүлэх
Литва Улс ба түүнийг Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн танилцуулснаар

Сейм 5 жилийн хугацаатай томилно.

Үндсэн хуулийн 11 дүгээр бүлэг. Төрийн аудитын газар

134 дүгээр зүйл.

Төрийн аудитын газрыг Ерөнхий аудитор удирдана. Ерөнхий

аудиторыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Рийгикогу (Төрийн

зөвлөл) томилох ба чөлөөлнө. Ерөнхий аудиторын бүрэн эрхийн

хугацаа нь 5 жил байна.

135 дугаар зүйл.

Ерөнхий аудитор нь өмнөх төсвийн жилд төрийн өмчийн ашиглалт,

хадгалалтын талаарх тоймыг улсын төсвийн хэрэгжилтийн тайланг

хэлэлцүүлэгтэй нэгэн зэрэг Рийгикогу (Төрийн зөвлөл)-д

Бүгд танилцуулна.

3. Найрамдах 136 дугаар зүйл.

Эстони Улс Ерөнхий аудитор нь Бүгд найрамдах улсын Засгийн газрын

хуралдаанд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар үг хэлэх

эрхтэйгээр оролцож болно.

Ерөнхий аудитор нь Төрийн аудитын газрын удирдах албан

тушаалтны хувьд сайдтай адил эрх эдэлнэ.

137 дугаар зүйл.

Төрийн аудитын газрын зохион байгуулалтыг хуулиар тогтооно.

138 дугаар зүйл.

Ерөнхий аудиторыг гагцхүү Хууль зүйн сайдын саналын дагуу

Рийгикогу (Төрийн зөвлөл)-ийн гишүүдийн олонхын саналаар

эрүүгийн хариуцлагад татаж болно.

Үндсэн хуулийн 43 дугаар зүйл.

1.Төрийн аудитын газар нь Үндэсний Ассамблейн харьяа санхүү,

эдийн засгийн аудитын асуудал эрхэлсэн байгууллага байна. Төрийн

аудитын газар нь хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ

төвлөрсөн төсвийн хэрэгжилт, төсвийн санхүүжилтийн удирдлага,

ашиглалт, үндэсний хөрөнгийн удирдлагад хяналт тавина. Төрийн

4. Унгар Улс аудитын газар нь хяналтыг хэрэгжүүлэхдээ хууль ёс, зорилгод
тулгуурласан, үр нөлөөтэй байх шалгуурт нийцүүлнэ.

2.Төрийн аудитын газрын Ерөнхийлөгчийг Үндэсний Ассамблейн

гишүүдийн 2/3-ын саналаар 12 жилийн хугацаатайгаар сонгоно.

3.Төрийн аудитын газрын Ерөнхийлөгч нь жил бүр үйл

ажиллагааныхаа тайланг Үндэсний Ассамблейд тайлагнана.

4.Төрийн аудитын газрын зохион байгуулалт, үйл ажиллагааны

нарийвчилсан журмыг хуулиар тогтооно.

Хуудас 28 / 44

Үндсэн хуулийн 62 дугаар зүйл.

Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч нь:

j.Аудитын ерөнхий газрын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг

томилно;

5 дугаар бүлэг. Аудитын ерөнхий газар

Бүгд 97 дугаар зүйл
5. Найрамдах 1.Аудитын ерөнхий газар нь бие даасан байгууллага байна. Тус газар
төрийн өмчийн удирдлага, улсын төсвийн гүйцэтгэлд аудит хийнэ.
Чех Улс 2.Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч нь Аудитын ерөнхий газрын

Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг Депутатуудын Ассамблейгаас нэр

дэвшүүлсний дагуу томилно.

3.Аудитын ерөнхий газрын эрх зүйн байдал, эрх, үүрэг, зохион

байгуулалтын бүтэц, түүнчлэн илүү нарийвчилсан зохицуулалтыг

хуулиар тогтооно.

Үндсэн хуулийн 9 дүгээр хэсэг. Төрийн хяналтын байгууллага ба

Хяналтын дээд танхимын эрхийг хамгаалах

205 дугаар зүйл.

1.Хяналтын дээд танхимын Ерөнхийлөгчийг Сейм Сенаттай

зөвшилцсөний дараа 6 жилийн хугацаагаар томилох ба зөвхөн нэг

удаа улируулан томилж болно.

2.Хяналтын дээд танхимын Ерөнхийлөгч нь дээд боловсролын

байгууллагын профессороос бусад албан тушаал болон аливаа

мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй.

Бүгд 3.Хяналтын дээд танхимын Ерөнхийлөгч нь улс төрийн нам,

6. Найрамдах үйлдвэрчний эвлэл, өөрийн албан үүрэгт нийцэхгүй олон нийтийн

Польш Улс үйл ажиллагаанд хамаарч болохгүй.

206 дугаар зүйл.

Хяналтын дээд танхимын Ерөнхийлөгчийг Сеймын

зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах буюу эрх чөлөөг

хасаж болохгүй. Хяналтын дээд танхимын Ерөнхийлөгчийг гэмт

хэргийн газарт нотлох баримттай нь саатуулахаас бусад тохиолдолд

саатуулах, эсхүл баривчилж болохгүй. Ийм саатуулах ажиллагааны

талаар Сеймийн Маршалд нэн даруй мэдэгдэх ба тэрээр

саатуулагдсан Ерөнхийлөгчийг нэн даруй чөлөөлөхийг шаардаж

болно.

Үндсэн хуулийн 2 дугаар хэсэг. Бүгд найрамдах Словак Улсын

Аудитын ерөнхий газар

60 дугаар зүйл.

7. Бүгд 3.Аудитын ерөнхий газрын дарга, орлогч даргар 7 жилийн
Найрамдах хугацаатайгаар сонгогдох ба дараалан хоёр удаа сонгогдож
Словак Улс болно.
4.Аудитын ерөнхий газрын дарга, орлогч даргын албан тушаал нь

өөрийн өмчийг удирдах, шинжлэх ухаан, боловсрол, утга зохиол,

урлагийн үйл ажиллагаанаас бусад төрийн захиргааны ямар ч

байгууллагад, бизнесийн үйл ажиллагаанд ажил эрхлэх, түүнтэй

Хуудас 29 / 44

адилтгах хөдөлмөрийн харилцаанд орох, бизнесийн, эсхүл эдийн

засаг, арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн

удирдлага, эсхүл хяналтын байгууллагын гишүүнчлэлийг хавсран

хийхгүй.

Үндсэн хуулийн 150 дугаар зүйл. Аудит

Аудит нь төрийн данс, улсын төсөв, улсын бүх төрлийн зардалд

8. Бүгд хяналт шалгалт хийх дээд байгууллага байна.
Найрамдах Аудитын зохион байгуулалт, эрх, үүргийг хуулиар тогтооно. Аудит
Словен Улс нь чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх ба Үндсэн хууль болон бусад
хуульд захирагдана.

151 дүгээр зүйл. Аудитын гишүүдийг томилох

Аудитын гишүүдийг Үндэсний Ассамблейгаас томилно.

Үндсэн хуулийн 97 дугаар зүйл. Хянан шалгах зөвлөл.

Хяналт шалгах зөвлөл нь Ерөнхийлөгчийн шууд мэдэлд

байгуулагдах ба улсын төсөв, хууль тогтоомжоор байгуулсан төрийн

байгууллага, гүйцэтгэх байгууллагын албан тушаалтны төсвийн

удирдлагыг хянан шалгана.

Бүгд 98 дугаар зүйл.

9. Найрамдах 1) Хянан шалгах зөвлөл нь даргыг оролцуулан 5-аас доошгүй, 11-ээс
Солонгос дээшгүй гишүүнээс бүрдэнэ.

Улс 2) Зөвлөлийн даргыг Үндэсний Ассамблейн зөвшөөрлөөр

Ерөнхийлөгч томилно. Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 4

жил байх ба түүнийг нэг удаа улиран томилж болно.

3) Зөвлөлийн гишүүдийг Зөвлөлийн даргын зөвлөсний дагуу

Ерөнхийлөгч томилно. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх

ба тэдгээрийг нэг удаа улиран томилж болно.

Мөн Кени, Колумб 8 жилээр, Англи, Өмнөд Африк, Канад 10 жилээр, Америкийн
Нэгдсэн Улс 15 жилээр, Кувейт бүх насаар нь тус тус томилдог байна.

Үнэлэгдэх хэсэг 16.2.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын
аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулахдаа
Томъёологдсон иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн
шалгуур үзүүлэлт аудитын сэдвийг сонгож, хүний болон санхүүгийн нөөц, хугацаа,
хүрэх үр дүнг тусган Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд
танилцуулж, шийдвэр гаргуулна. Энэ шийдвэр нь төлөвлөгөө
боловсруулах үндэслэл болно.

Практикт хэрхэн хэрэгжиж байна вэ?

Үнэлгээ:

Практикт хэрхэн хэрэгжиж байна вэ?

Ярилцлага
*Сүүлийн жилүүдэд аудитыг гүйцэтгэх сэдвийг сонгоход хүний нөөц, санхүүгийн
нөөц, хугацаа харгалзалгүй Төсвийн байнгын хорооноос нийгмийн захиалгаар хэмээн

Хуудас 30 / 44

сэдэв нэмж, баталж байна. Олон улсын стандартаар нэг сэдвийг гүйцэтгэх хугацаа 4 сар
байдаг бол Монгол Улсад ачааллаас шалтгаалж дээд тал нь 2 сар гүйцэтгэх болдог учир
энэ нь аудитын үр нөлөө, чанарт шууд нөлөөлдөг. Нийгмийн захиалга гэдгийг
тодруулахгүй бол хийх цар хүрээ, нөөц тооцохгүйгээр сэдэв батлах, хэрэгжүүлэхэд
хүндрэлтэй байна.

*Олон улсын стандартын дагуу, аудитын байгууллага нь аудит хийх эсэхээ өөрөө
шийддэг. Хэрвээ хий гэсэн болгоныг хийгээд байвал, энэ нь аудитын газрын хараат бус
байдалд нөлөөлж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилт дээр жил бүр аудит хий гэж
байна. Нийслэлд 760 гаруй байгууллага байгаа. Тэдгээрийн шилэн дансны мэдээллийг 5
хүний бүрэлдэхүүнтэй нийслэлийн аудитын газарт “нэг сарын дотор шалга” гэж даалгаж
байгаа нь асуудалтай байна. Жил бүр хийдэг зүйлийг дотоод аудит нь хийгээд, харин
ерөнхий хэрэгжилтэд нь манайх аудит хиймээр байна. Бидний зүгээс аудит хийвэл үр
ашигтай эсэх болон шаардлага бий эсэхийг тооцож үзэх эрхтэй байх ёстой. Бид
хэрэгцээтэй, чухал аудитыг хиймээр байна.

Төрийн аудитын байгууллагад Төрийн аудитын тухай хууль бусад хуулиар заавал
хийх аудитуудыг хатуу зааж хариуцуулснаар төрийн аудитын байгууллага өөрөө судалж,
эрсдэл, чанараа тооцоолж, үр ашигтайгаар аудит хийх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх
боломжийг хязгаарлаж төсөв, санхүү, хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэж байна. Төрийн
аудитын байгууллагын 2017 онд гүйцэтгэх аудитын нийт 22 сэдвийн 12 нь хуулийн дагуу
хийх аудит58, 2018 онд гүйцэтгэх аудитын нийт 37 (8 нь өмнөх оноос шилжсэн аудит)
сэдвийн 15 нь хуулийн дагуу хийх аудит, төрийн аудитын байгууллагын өөрийн бодлогоор
гүйцэтгэх аудитын сэдэв 459, 2019 онд гүйцэтгэх аудитын нийт 32 сэдвийн 18 нь хуулийн
дагуу хийх аудит, төрийн аудитын байгууллагын өөрийн бодлогоор гүйцэтгэх аудитын
сэдэв 660 байснаас үзэхэд төрийн аудитын байгууллага аудитын сэдвээ өөрөө сонгох
боломж хязгаарлагдмал байгаа нь харагдаж байгаа бөгөөд нийгмий захиалгаар гэх
үндэслэлээр аудитын сэдэв баталж байгаа нь ойлгомжгүй байна. 61

УИХ-ын Төсвийн байнгын хороо аудитын сэдвийг батлахдаа Үндэсний аудитын
газрын боловсруулсан саналыг ямар хэмжээнд сэдвийн нэрийг өөрчлөх, сэдэв нэмэх, хасах
талаар хуульд нарийвчлан зохицуулаагүй байна. Үүний улмаас УИХ-ын Төсвийн байнгын
хороо хүний болон санхүүгийн нөөц, хугацааг бодитой төлөвлөж, тооцолгүйгээр шинээр
сэдэв нэмэх, аудитын сэдвийн хамрах хүрээг өргөтгөх, багасгах тохиолдлууд гардаг байна.

Төрийн аудитын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайланд “Төрийн
аудитын байгууллагын гүйцэтгэж байгаа аудитын сэдвийг сонгохдоо тодорхой судалгаанд
үндэслэхгүй, зөвхөн эрсдэлд суурилж сонголт хийж байгаагаас үндэсний аюулгүй байдал,
улсын эрх ашигт нөлөөлөхүйц асуудлаар төрийн аудитын бодлогын зөвлөмж дүгнэлт
дутагдалтай байна. Тухайлбал, улсын гадаад өр, томоохон төсөл, хөтөлбөрийн үйл
ажиллагааны асуудлаар тодорхой зөвлөмж гаргаагүй байна. Цаашид аудит нь эрдэм

58 УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол.
59 УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоол.
60 УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол.
61 https://ikon.mn/n/1ebl Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар: “ аудитаар дамжуулан төр барих эрхээ
хэрэгжүүлмээр байна” гарчигтай 2018.10.02-ын өдрийн ярилцлагадаа “Төрийн аудитын байгууллагын
www.audit.mn цахимд “Аудитын сэдвийн сонголт” булан нээн ажиллуулж байгаа боловч харамсалтай
нь олон нийтийн хандалт туйлын хангалтгүй байна” хэмээн хэлж байсан байна.

Хуудас 31 / 44

шинжилгээний байгууллага, эрдэмтэд судлаачдын суур судалгаанд үндэслэгдсэн улс орны
эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хангах макро түвшний томоорон асуудлаар бодлогын
зөвлөмж өгөх чиглэгдэх шаардлагатай байна” гэж дурдсан байна.62 Зарим орны туршлагаас
үзэхэд эрх зүйн зохицуулалтын хүрээнд төрийн аудитын байгууллага нь аудитын хийх
эсэхээ өөрөө чөлөөтэй сонгох эрх хэмжээг баталгаажуулсан байх63 ба цаашид уг асуудлыг
нарийвчлан судлах шаардлагатай.

2.3. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх (улс, орон нутгийн төсөвт санал, акт
тавих, албан шаардлага өгөх, мэдээлэл авах)-тэй холбогдох хэсэг

Үнэлэгдэх хэсэг 15.1.Үндэсний аудитын газар дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
15.1.9.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн
Томъёологдсон
шалгуур үзүүлэлт Монгол Улсын жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт, уг
төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороо, нам,
эвслийн бүлгээс гаргасан саналын талаарх дүгнэлтийг Улсын Их
Хуралд оруулж танилцуулах;

Практикт хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

Үнэлгээ:

Практикт хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

Ярилцлага
*Хуулийн 15.1.9-д “Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол
Улсын жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт, уг төсөлтэй холбогдуулан
Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан саналын талаарх
дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж танилцуулах” гэсэн заалт огт хэрэгждэггүй.
Практик дээр “байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан санал” дээр бус Сангийн
яамнаас боловсруулж Засгийн газраас УИХ-д өргөн барьсан улсын төсвийн төсөлд л
санал өгч байгаа.

Төсвийн тухай хууль Төрийн аудитын тухай хууль
8.4.7.төрийн аудитын төв байгууллага жилийн 15.1.9.Засгийн газраас Улсын
төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Их Хуралд өргөн мэдүүлсэн
Хуралд жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор Монгол Улсын жилийн төсвийн
хүргүүлэх; төсөлд хийсэн аудитын дүгнэлт,

62 Тайлангийн 32-33 дахь хуудас
63 Австралийн Ерөнхий аудторын тухай хууль.
8. Ерөнхий аудиторын хараат бус байдал
4) Ерөнхий Аудитор нь энэ хууль болон бусад хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ
өөрийн үзэмжээр чөлөөтэй шийдвэр гаргах эрхтэй. Ялангуяа Ерөнхий Аудитор нь дараах асуудлуудаар
аливаа этгээдээс заавар, чиглэл авахгүй:

a) аудит хийх эсэх;
b) аудитыг хэрхэн хийх талаар;
c) тодорхой асуудлыг нэн тэргүүнд авч үзэх талаар.

Хуудас 32 / 44

25.12.Хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслий бүлэг, уг төсөлтэй холбогдуулан
гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв Улсын Их Хурлын Байнгын
байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хороо, нам, эвслийн бүлгээс
хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол гаргасан саналын талаарх
бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн дүгнэлтийг Улсын Их Хуралд
хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах оруулж танилцуулах;
санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах
саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал
хураалт явуулах бөгөөд саналуудыг багцалж хурааж
болно.

25.15.Төсвийн байнгын хороо энэ хуулийн 25.12-т
заасан болон өөрийнхөө Байнгын хорооны гишүүд,
түүнчлэн төсөвтэй холбогдуулан Ерөнхийлөгч,
Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн зарлагын
хяналтын дэд хорооноос гаргасан санал нэг бүрийг
хэлэлцэж ил санал хураалт явуулж олонхийн
дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томъёолж
нэгдсэн хуралдаанд оруулна.

Төрийн аудитын тухай хуулийн 15.1.9-т “Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн
мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт, уг төсөлтэй
холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан саналын
талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж танилцуулах” гэсэн заалтын эхний хэсэг
буюу Сангийн яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд
хийсэн аудитын дүгнэлт хийж, танилцуулах заалт хэрэгждэг. Харин уг зүйлийн хоёр дахь
хэсэг буюу “..уг төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороо, нам,
эвслийн бүлгээс гаргасан саналын талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж
танилцуулах..” гэдэг зохицуулалт хэрэгжиж байгаагүй байна.

Учир нь 1/Төсвийн тухай хуулийн 8.4.7-т зааснаар төрийн аудитын төв байгууллага
жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 10 дугаар
сарын 15-ны дотор хүргүүлэх ёстой учир хугацааны хувьд шахуу, 2/ УИХ-д хүргүүлсэн
төсвийн төслийн дүгнэлтийн дараа хэрэгжүүлэх арга хэмжээ, Улсын Их Хурлын Байнгын
хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан саналыг төрийн аудитын байгууллагад ирүүлэх, түүнд
нь төрийн аудитын байгууллага дүгнэлт хийж, буцааж хүргүүлэх, танилцуулах зэрэг
процедурын асуудал тодорхойгүйгээс хэрэгжээгүй ажээ. Энэ асуудлыг Төсвийн тухай
хуульд болон УИХ-ын дэгийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт, заалт оруулах,
тодруулах байдлаар шийдвэрлэх боломжтой.

Үнэлэгдэх хэсэг 15.2.4.орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр
ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал
Томъёологдсон боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
шалгуур үзүүлэлт Хуралд оруулах;
Практикт хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Төсвийн тухай хуультай
хэрхэн уялдаж байна вэ?

Хуудас 33 / 44

Үнэлгээ:

Практикт хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Төсвийн тухай хуультай хэрхэн уялдаж
байна вэ?

Ярилцлага
*Нийслэл дэх Төрийн аудитын газар ИТХ-аас батлах ннийслэлийн төсвийн төсөлд
санал өгдөг. Хуучин бол төсвийн төслийн нэг хувийг ирүүлдэг байсан. Үүн дээр
хугацааг тодорхой зааж өгөх хэрэгтэй. ИТХ ямар хугацаанд төслөө ирүүлэх ёстой, аудит
хэд хоногийн дотор саналаа өгөх ёстой зэргийг тодорхой болгож өгөх хэрэгтэй.
Заримдаа 3 хоногийн өмнө төсвийн төслөө гэнэт өгөөд, одоо саналаа өг гэдэг. Тэгээд 3
хоногийн дотор төслийг нь задалж шинжлээд болж байна уу, болохгүй байна уу гэдгийг
тодорхойлох гэхээр бэрхшээлтэй байна. Энэ бас улсын төсөв батлах хугацаатай уялдаад
байгаа юм. Улсын төсвийг хуулиараа 11 сарын 15-ны өдрийн дотор батлах ёстой. Аймаг,
нийслэлийн хувьд төсвөө 12 сарын 05-ны өдрийн дотор батлах ёстой. Засаг дарга бол
төсвийн саналаа бараг 11 сарын 31, 12 сарын 01-нд өргөн барих үедээ бид нарт өгч
байгаа. Тэгэхээр бид нар санал өгч, дүн шинжилгээ хийх боломжгүй. Төсвийн тухай
хуульд Үндэсний аудитын газар улсын төсвийн төслийн талаарх санал, дүгнэлт УИХ-д
жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх”-ээр заасан байдаг. Орон нутгийн
хувьд үүнийг тодорхой зааж өгөлгүй орхигдуулсан байдаг. Төсвийн тухай хуулиар орон
нутгийн аудитад төсөвийн төсөлд санал өгөх эрх олгоогүй бөгөөд Төрийн аудитын тухай
хуулиар энэхүү эрхийг олгосон боловч тодорхой цаг хугацаа заагаагүй тул үндэслэл
бүхий дүгнэлт өгөх боломжгүй байдаг. Тэгээд бид нар Засаг даргын Тамгын газраас
шаардаж чадахгүй. Төсвийн тухай хуулиар эрх байхгүй болохоор хуулийн заалт байхүй
гээд юмаа өгөхгүй.
15.2.4-т “орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх,
орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг, нийслэлийн ИТХ-д оруулах” гэж
заасан. Бид үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал гаргахаас гадна,
зардал бууруулах санал өгч байгаа. Гэтэл зардал бууруулах санал гэж хуульд байхгүй.
Гэтэл бид нар бол практик дээр зардал бууруулах санал өгөөд явж байгаа. Статистикын
мэдээний журам дээр “зардал бууруулах, хорогдуулах” гэсан санал гэж байдаг. Мөн
зөвхөн “оруулах”-аар тусгасан нь тодорхойгүй. Бид нар бол саналаа оруулаад албан
ёстоор ИТХ төсөв хэлэлцэхэд саналаа танилцуулж байгаа. Хуульд танилцуулах талаар
тусгаагүй. Үндэсний аудитын газрын бүрэн эрх дээр “УИХ-д оруулж, танилцуулна” гэж
байгаа. Орон нутгийн хувьд практик дээр бид саналаа танилцуулаад явж байна.

* Хуулийн 15.1.9-д “улсын жилийн төсвийн төсөлд дүгнэлт өгөх” гэж байдаг,
харин 15.2.4-т “орон нутгийн төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, үр ашиг дээшлүүлэх
чиглэлээр санал боловсруулж аймаг, нийслэлийн ИТХ-д оруулах” гэж өөр өөрөө
томъёолсон байдаг боловч энэ хоёр нь угтаа ижилхэн л ажил байдаг. Энэхүү хоёр
заалтыг нэгтгэж, нэг мөр болгох хэрэгтэй.

Төсвийн тухай хууль дараах Төрийн аудитын тухай хууль

8 дугаар зүйл. Төсвийн цаглабар 15.2.4.орон нутгийн төсвийн
8.5.Аймаг, нийслэлийн жилийн төсвийг төсөлд болон төсвийн хөрөнгийн
цаглабрын дагуу боловсруулж, батална: үр ашгийг дээшлүүлэх, орлого

Хуудас 34 / 44

8.5.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны нэмэгдүүлэх талаар санал
жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр боловсруулж аймаг, нийслэлийн
сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; оруулах;

8.5.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг
хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор
батлах;

8.5.3.сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны
жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар
сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.4.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг
хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор
батлах;

8.5.5.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны
жилийн батлагдсан төсвийг 12 дугаар сарын 31-ний
дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

Төрийн аудитын тухай хуулийн 15.2.4 дахь заалтыг 1/ Төсвийн тухай хуульд заасан
цаглабарын хугацаатай уялдуулж зохицуулаагүй, 2/ процедурын журмын тодорхой зааж
өгөөгүйгээс практикт дээр зорьсон түвшиндээ хүртэл бүрэн хэрэгжихгүй байна. Тиймээс
Энэ асуудлыг Төсвийн тухай хуульд болон шаардлагатай тохиолдолд Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт, заалт
оруулах, тодруулах байдлаар шийдвэрлэх боломжтой. Мөн хуульд заагаагүй ч практик дээр
төрийн аудитын байгууллага зөвхөн “төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого
нэмэгдүүлэх” талаар бус “зардал бууруулах” талаар санал өгч байгаа тул энэ асуудлыг
хуульд оруулах нь зүйтэй.

Үнэлэгдэх хэсэг 15.1.Үндэсний аудитын газар дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
15.1.12.аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах
Томъёологдсон
шалгуур үзүүлэлт акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм
хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох
саналыг холбогдох байгууллагад тавих;
1. Энэхүү зохицуулалт нь холбогдох этгээдүүдэд хүлээн
зөвшөөрөгдсөн үү?
2. Төлбөр барагдуулах акт тавихдаа эрх, хууль ёсны ашиг
сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн оролцоог
хангаж байна уу?
3. Төлбөр тавьсан акт, албан шаардлагыг биелүүлэхэд ямар
бэрхшээл гарч байна вэ?

Үнэлгээ:

Хуудас 35 / 44

1. Энэхүү зохицуулалт нь холбогдох этгээдүүдэд хүлөөн зөвшөөрөгдсөн үү?

Төрийн аудитын тухай хуульд дээрхээс төрийн аудитын байгууллагаас акт тавих,
албан шаардлага өгөх харилцааг нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд үүнийг Монгол
Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын
байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөх баримтлах журам”-аар нарийвчлан
зохицуулж байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Үндэсний аудитын газрын
хэрэгжүүлэх 23 бүрэн эрхийг хуулчилсан бол, 15.2-т Төрийн аудитын орон нутаг дахь
салбар байгууллагын хэрэгжүүлэх 5 бүрэн эрхийг тусад нь салгаж хуулчилсан байна.
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-ын “аудитын явцад илэрсэн
төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн
хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох
байгууллагад тавих” гэсэн заалтын хэрэгжилтийн талаар орон нутаг дахь төрийн аудитын
салбар байгууллагууд, албан тушаалтнуудаас гаргасан саналаас дурьдвал:

Ярилцлага
*Төрийн аудитын тухай хуулийн 15.1, 15.2 дахь хэсгүүдээр Үндэсний аудитын
газар болон орон нутгийн аудитын бүрэн эрхийг ялгаатай зааж өгөх шаардлагагүй.
Угаасаа 15.1 дэх хэсэгт байгаа Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг орон нутгийн
аудитын газар ч ялгаагүй хэрэгжүүлж байгаа тул “бүрэн эрх”-хийг нэгтгэх нь зүйтэй гэж
бодож байна” гэжээ.

№ Санал
*Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар: Хэдийгээр Монгол Улсын

Ерөнхий аудитороос аймаг, нийслэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторт
холбогдох бүрэн эрхийг шилжүүлж байгаа боловч хуульд заасны дагуу орон
нутгийн аудитын газрыг уг хуулийн 15.1.12 дахь хэсэг /аудитын явцад илэрсэн
1. төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх
зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг
холбогдох байгууллагад тавих/-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй
талаар ойлголтыг олон нийт авч зарим тохиолдолд маргаан үүсгэх нөхцлийг
бүрдүүлж байна.

*Увс аймаг дахь Төрийн аудитын газар: Төрийн аудитын орон нутаг дахь
2. салбар байгууллага акт тогтоох, албан шаардлага өгөх эрхгүй байна гэсэн

үндэслэлээр шүүхээр акт хүчингүй болгож байсан.

Тохиолдол
*Нэхэмжлэгчийн тайлбар: Говь-Алтай аймгийн Аудитын газар нь төлбөрийн акт
гаргах эрх хэмжээгүй, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан
Үндэсний аудитын газарт хуулиар олгогдсон эрх хэмжээг эдэлж акт тавьсан нь уг
хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан бусад эрх хэмжээнд хамаарахгүй” гэж маргаж
байжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4-р шүүхийн шийдвэр: 2014.12.30, №01

Хуудас 36 / 44

Орон нутаг дахь төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 15
дугаар зүйлийн 15.1.12-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй эсэх талаар маргаан
гардаг боловч, харин шүүхийн практикт уг бүрэн эрхийг орон нутаг дахь төрийн аудитын
байгууллага хэрэгжүүлэх хуульд нийцэж байгаа талаар шүүхийн практик нэгэнт тогтсон
байна. Гэхдээ орон нутаг дахь төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай
хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг мөн адил хэрэгжүүлж байгаа
тул хууль зүйн техникийн хувьд Үндэсний аудитын газрын бүрэн эрх, Төрийн аудитын орон
нутаг дахь салбар байгууллагын бүрэн эрх тусад нь зохицуулах шаардлагагүй байна.

2. Төлбөр барагдуулах акт тавихдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх
иргэн, хуулийн этгээдийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?

Төрийн аудитын байгууллагын тогтоосон акт нь зөвхөн шалгагдагч байгууллагад
бус, дам байдлаар бусад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх
тохиолдол элбэг байдаг. Дээрх Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар
тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөх
баримтлах журам”-ын 6.9-т “Тухайн нэг акт, албан шаардлагын хэвлэмэл хуудсыг гурван
хувь үйлдэх бөгөөд нэг хувийг төлбөр хариуцагч байгууллагад өгөх ба хоёр дахь хувийг
тухайн акт, албан шаардлагыг баталгаажуулсан тушаалын хамт аудитын байгууллагын
бичиг хэрэгт хавсаргах, үлдэх хувийг нотлох баримтын хамт аудитын ажлын баримт
материалд хадгална” гэж зааснаас үзэхэд төрийн аудитын байгууллагаас акт тавих, албан
шаардлага гаргах үедээ уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь
хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, түүнийг сонсох ажиллагаа хийх, гаргасан шийдвэрээ
мэдэгдэх ажиллагааг хийх талаар тусгаагүй байна.

№ Тохиолдол:

*Нэхэмжлэгчиайн тайлбар: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр акт гарсан. Уг

акт гарсан талаар бид 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Хяналт

1. шалгалтынхаа явцад дуудаж уулзах, газрын төлбөртэй асуудлаа төл гэдэг асуудал
огт яригдахгүй байж байгаад акт гарсан байсан.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх (хуучнаар) шийдвэр,

2014.03.10, №05

*Нэхэмжлэгчийн тайлбар: Актаар 11789934 төгрөгийг тамгын газрын дарга,

нягтлан бодогч нарт хариуцуулахаар шийдвэрлээд харин хавсралтаар шүүхийн

төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад тодорхой хувиар

төлүүлэхээр заасан. Бид энэхүү актаар тавигдсан 11789934 төгрөгийг төлөх

үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аудитын газар нь эрх ашиг нь хөндөгдсөн

2. захиргааны ажилчдад тухайн актаа танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй,

мэдэгдээгүй атлаа тамгын газрын дарга, нягтлан бодогч нараар гарын үсэг

зуруулсан нь үндэслэлгүй. Уг актын талаар 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн

захиргааны ажилчдын хурал дээр Тамгын газрын даргаас мэдсэн.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх(хуучнаар)-ийн шийдвэр,

2015.05.22, №06

*Нэхэмжлэгчийн тайлбар: Маргаан бүхий актыг манай компанид мэдэгдэж,

3. гардуулаагүй бөгөөд Улаанбаатар хотны VII, XIV Монголын Үндэсний олон

нийтийн радио телевеизийн хорооллын орон сууц, дэд бүтцийн нэгжээс мэдсэн.

Хуудас 37 / 44

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: 2015.12.10,

№0875

*Нэхэмжлэгчийн тайлбар: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гарсан актыг

надад албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй бөгөөд ийм акт гарсныг би иргэний

4. хэргийн шүүхэд хариуцагчаар дуудагдах үедээ мэдэж, улмаар 2018 оны 05 дугаар
сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хуулбарлан авсан.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

2018.11.29, №34

Шүүхийн практикаас үзэхэд төрийн аудитын байгууллагын акт, албан шаардлагыг
эс зөвшөөрч маргасан нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн зүгээс “төрийн аудитын
байгууллага нь тогтоосон акт, албан шаардлага гаргах гэж байгаа болох гаргаснаа мэдэгдэж,
танилцуулаагүй, хэрэв тухайн үед мэдэгдэж байсан бол манай талд тайлбар хэлэх, нотлох
баримтууд гаргаж өгөх байсан” гэх зэргээр тайлбарлах тохиолдол цөөнгүй гарч байна.
Хэрэв захиргааны акт батлах хэрэгтэй байгаад уг захиргааны актаар иргэн, хуулийн
этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахаар бол тэрхүү этгээд тайлбар, саналаа
гаргах эрхтэй. Ийнхүү сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг бүрэн тогтоож шийдвэр
гаргах нь нөгөө талаараа тэрхүү гарсан шийдвэрийн хууль ёсны байх шинжийг илүү
баталгаажуулдаг.

Иймд төрийн аудитын багууллага акт тавих, албан шаардлага өгөхдөө тухайн
шийдвэрийн улмаас хувь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь
хөндөгдөж болзошгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох
ажиллагаа явуулж байх шаардлагатай байна.

3. Төлбөр тавьсан акт, албан шаардлагыг биелүүлэхэд ямар бэрхшээл гарч байна вэ?

Ярилцлага
*Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах тухай акт, албан
шаардлагыг шүүхэд шилжүүлэхэд асуудалтай байдаг. Жишээ нь нэг байгууллагын дарга
тэтгэвэрт гарахдаа үндсэн цалингаар бус нэмэгдэлтэй цалингаар гарсан тохиолдол
байдаг. Тухайн хүнээс нэхэмжлэе гэж бодоход, нягтлан нь даргадаа таныг шүүхэд өгье
гэж хэлж чадах уу? Энэ тогтолцооны хувьд сонин байгаа юм. Хэрвээ тухайн этгээд
биелүүлэхгүй бол, бид нар бас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа. Яагаад гэвэл
бид тэр байгууллагын өмчлөлийг харьяалсан төлөөлөгч болж чадахгүй. Бид тэр
байгууллагын өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой юу. Дахин нэг тохиолдол дурдая.
ИТХ-ын дарга нэг машиныг унаж явж байгаад унагаагаад эвдэлсэн. Тэрийг нь акталсан
шийдвэр гаргаж байсан. Бид ИТХ-ын даргыг шүүхэд өгөх санал гаргахад тус газар
биелүүлэхгүй байсан тул бид актаа биелүүлэхийн тулд өөрсдөө шүүхэд хандсан. Тэгсэн
чинь танайх өмчлөгч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн шийдвэр гарсан. Орон
нутгийн өмчийн байгууллагыг нэхэмжлэл гаргуулахаар шахаж шаардсаны эцэст
нэхэмжлэл гаргасан, бид нар шүүхийн процессыг нь ажиглаж байтал шүүхээс “энэ
акталсан шийдвэрийг зөвшөөрч байна уу? танайд хохирол учирсан уу?” гэж асуухад
нөгөө байгууллага ИТХ-ын даргынхаа өмнөөс хохирол учирсан гэж хэлж чадахгүй
“хохиролгүй” гэж хэлсэн. Нэхэмжлэгч хохиролгүй гэсэн учраас хохиролгүй гэж үзээд
нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Эцэст нь бид актаа хамгаалж чадаагүй, биелүүлж
чадаагүй болж хувирч байгаа юм.

Акт, албан шаардлагыг биелүүлэхэд ямар бэрхшээл гарч байгаа талаар албан хаагчид
болон орон нутаг дахь Төрийн аудитын газраас дараах саналууд ирсэн:

Хуудас 38 / 44

№ Санал

*Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар: Орон нутагт дахь Төрийн

1. аудитын газраас тогтоосон актад аудитын газар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй,
нэхэмжлэгч биш гэсэн үндэслэлээр буцаагдах, акт барагдуулах цаг хугацаа хэтрэх,

хүчингүй болох гэх мэт хүндрэлтэй асуудал гардаг.

*Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар: Актын төлбөрийг

барагдуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад төрийн аудитын байгууллага

2. нэхэмжлэх гаргах этгээд биш, аудитын байгууллагад нэхэмжлэл гаргах бүрэх эрх
олгогдоогүй, шүүхэд төлөөлөх, актын төлбөрөө барагдуулах эрхгүй, зөвхөн санал

тавих, шаардлага өгөх гэсэн үндсэн эрхтэй байна гэсэн үндэслэлээр шүүхээс

нэхэмжлэлийг хүлээн авахгүй татгалзаж байгаа.

*Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар: Сэлэнгэ аймаг дахь ТАГ-аас хийж

3 гүйцэтгэсэн аудитаар тогтоосон актын биелэлтийг хангуулахаар Сайхан сум дахь
Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад орон нутаг дахь салбар байгууллага

нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хүлээн авахаас татгалзаж байсан.

*Төв аймаг дахь Төрийн аудитын газар: Тухайн зөрчил гаргасан этгээдэд

төлбөрийн акт тогтоодог боловч тухайн албан хаагч төлөхгүй буюу хүлээн

зөвшөөрөхгүй гэсэн тохиолдолд манай байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд

хандахад, иргэний шүүхэд хандах хэрэгтэй гэж буцаагаад, иргэний шүүхэд

4. нэхэмжлэл гаргасан чинь төлбөрийн мөнгө танай байгууллагын дансанд орох

эрхгүй тул нэхэмжлэх эрхгүй гэж буцаасан. Уг актын төлбөр орон нутгийн хүү

торгуулийн орлогын дансанд ордог тул Санхүү төрийн сангийн хэлтэст

шилжүүлсэн боловч тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй дарагдаад өнгөрсөн.

Ийм байдал давтагдахгүй гэх үндэслэл байхгүй байна.

Тохиолдол:

Шүүхийн шийдвэрийн цахим сан (www.shuukh.mn)-аас 2015 оноос хойшхи байдлаар
Төрийн аудитын байгууллага иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон маргааныг шүүж
үзэхэд 15 тохиолдлыг үзэхэд дараахь байдлаар шийдвэрлэгдсэн байна:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 1

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 1
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан 3
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн 3
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн 7

Төрийн аудитын байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нэг тохиолдлын
хувьд хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул уг шийдвэр
хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Харин төрийн аудитын байгууллагаас гаргасан
нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгосон маргааны хувьд шүүхээс уг маргааныг шийдвэрлэхдээ
төрийн аудитын байгууллага өөрийн тогтоосон актад заасан төлбөрөө барагдуулах
асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг дараахь байдлаар
дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Аудитын газар /тухайн үеийн нэрээр/
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга
Шүүхийн шийдвэрүүд:
 Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шийдвэр, 2015.09.29, №134/ШШ2015/00122, 2016.02.18, 134/ШШ2016/00031

Хуудас 39 / 44

 Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
магадлал, 2015.11.05, №41

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх
хуралдааны тогтоол, 2015.12.22, №1139

Хэргийн үйл баримт: Говьсүмбэр аймгийн Аудитын газар нь 2015 оны 05 дугаар
сарын 15-ны өдрийн 04/45 дугаартай актаар Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын
06-ны өдрийн 43 тогтоолоор батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4
дүгээр зүйлийн 4.4-т заасныг зөрчиж иргэний танхимыг унаажуулах ажлын
санхүүжилтын хэмнэлтийг нэмэлт гэрээ байгуулан төсөвт өртгийг хэтрүүлэн 5ш өвлийн
дугуй авахад зарцуулсан хөрөнгө буюу 1,700,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын
25-ны дотор төлүүлэхээр акт тавьсан байна. Хариуцагч уг актыг зөвшөөрөөүй, актаар
тогтоосон төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул актын төлбөрийг
төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч үүнийг эс зөвшөөрч маргасан.

Шийдвэрлэсэн байдал:
Анхан шатны шүүх: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж
шийдвэрлэсэн.
Үндэслэл: Хариуцагч уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч Захиргааны
хэргийн шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд уг актыг хуулийн хүчин төгөлдөр акт гэж үзэх
үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэгч төрийн аудитын байгууллага давж заалдах
журмаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг уг асуудлаар
нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Үндэслэл: Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаас үзэхэд
төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл,
төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой
хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн
тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг
бүхий байгууллага байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Аудитын газар нь аудитын актаар
тогтоосон төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан нь энэхүү чиг үүрэгт
хамааралгүй, тухайн байгууллагын эрх, ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй.
Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгч төрийн аудитын байгууллага хяналтын
шатны журмаар гомдол гаргасан ба хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн
шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин
хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
Үндэслэл: Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь
тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл
гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болно. Давж заалдах шатны
шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхүй этгээд үзсэн атлаа нэхэмжлэгчийн
төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргах талаар зохицуулсан заалтыг баримталж
хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Говьсүмбэр аймгийн Аудитын газар нь
өөрийн тавьсан актын биелэлтийг хариуцагчаас шаардсан гэж үзвэл энэ талаар хийсэн
давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Үндэсний
аудитын газар нь аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих бүрэн
эрхтэй боловч актын биелэлтийг хангах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар
Төрийн аудитын тухай хуульд заагаагүй байгааг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл
гаргахдаа анхаараагүй байна.
Улмаар анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 18-
ны өдрийн 134/ШШ2016/00031 дугаартай шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг уг асуудлаар
нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн байна.

Хуудас 40 / 44

Уулзалт-ярилцлага болон орон нутаг дахь төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн
саналаас үзэхэд төрийн аудитын байгууллага нь холбогдох этгээд акт, албан шаардлагыг
хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр
гаргуулах байдлаар албадан биелүүлэх ёстой гэсэн ойлголттой байгаа бөгөөд шүүхэд
нэхэмжлэл гаргахад хүлээж авдаггүй гэсэн тайлбарыг хэлж байна. Шүүхийн практикийг
судалахад ч шүүх төрийн аудитын байгууллага өөрийн тавьсан акт, албан шаардлагыг
биелүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй (шаардлагагүй) гэж үзэж байна.

Гэхдээ энэ нь төрийн аудитын байгууллага өөрийн шийдвэрээ албадан биелүүлэх
боломжгүй гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь захиргааны байгууллага өөрийн гаргасан,
хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээ биелүүлэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж
байгаа нь буруу практик байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэр
(захиргааны акт)-ээ хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг төдийгүй, бүрэн эрх
байдаг тул дахин шүүхэд хандах байдлаар шийдвэрээ баталгаажуулж, биелүүлэх арга
хэмжээ авах шаардлагагүй юм. УИХ-аас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталж 2016
оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хуулийн
Наймдугаар бүлэг буюу 82-91 дүгээр зүйлд Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн асуудлыг
нарийвчлан зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалтын дагуу төрийн аудитын байгууллага
өөрийн тогтоосон акт, албан шаардлагын биелэлтийг албадлагын журмаар хангах бүрэн
боломжтой байна.

Үнэлэгдэх хэсэг 21.1.Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр,
Томъёологдсон чөлөөтэй, шуурхай авах эрхтэй. Энэ хуулийн 15.1-д заасан
шалгуур үзүүлэлт байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас
шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.
21.2.Төрийн аудитын байгууллагын ажилтнууд аудитын ажилд
шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, холбогдох
бусад баримт бичгийг шалгагдагч байгууллага, албан
тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулж авах эрхтэй.
Аудитын байгууллагын мэдээлэл авах бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл гарч байна уу?

Үнэлгээ

Аудитын байгууллагын мэдээлэл авах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл
бэрхшээл гарч байна уу?

Аудитын дээд байгууллагын хараат бус байдлын тухай Мексикийн тунхаглалаар
Мэдээлэлд хязгаарлалтгүй нэвтрэх зарчмыг тунхаглаж “Аудитын дээд байгууллага нь
хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх баримт
бичиг, мэдээллийг хугацаанд нь, шууд, чөлөөтэй авах боломжийг бүрдүүлэхүйц эрх
мэдэлтэй байх ёстой” гэсэн байдаг. “Төрийн аудитын тухай хуулийн 21.1-д Төрийн аудитын
байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээлэл
авах эрхийг баталгаажуулахдаа мөн хуулийн 15.1-ийг иш татсан. Төрийн аудитын тухай
хуулийн 15.1 нь байгууллага, албан тушаалтаны жагсаалт бус харин Үндэсний аудитын

Хуудас 41 / 44

газрын бүрэн эрх заасан байгаа нь хууль зүйн техникийн буруу төдийгүй, уг зохицуулалтыг
нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг байна.

Ярилцлага
*Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын
байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа
мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй. Энэ хуулийн 15.1-д
заасан байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан
мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ хэсэгт иш тасан
байгаа “15.1-д” нь ямар ч байгуулага, албан тушаалтны талаар гэсэн үг байхгүй бөгөөд
15.1-д нь “Үндэсний Аудитын газрын бүрэн эрх”-ийг заасан байдаг. Тэр дотроо 23 юм
байгаа. Тэгэхээр энэ заалтыг эргэж харахгүй бол, ялангуяа орон нутгийн байгууллагууд
дээр цаад байгууллага маргавал маргах боломжтой юм билээ. 15.1 л гэж байна, танай
бүрэн эрх 15.2-т байгаа гэх зэрэг маргаантай асуудлууд гардаг. Миний бодлоор “аудитад
хамрагдаж байгаа байгууллага, албан тушаалтан” гээд оруулбал тодорхой болов уу.
*Хуулийн 21.2-ийг хэрэгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд төрийн
захиргааны төв байгууллагуудтай харилцахад маш хүндрэлтэй байдаг. Жишээ нь манайх
жижиг дунд үйлдвэртэй холбоотой асуудал дээр Монголбанктай харилцах гэхээр
харилцаж чадахгүй. Заавал Үндэсний аудитын газраар дамжих шаардлагатай болж
байна. Өөрсдөө албан бичиг хүргүүлэхэд манайхыг үл тоох тохиолдол гарч байна.
Заасан хугацаанд хариу өгөхгүй, байж байгаад нэг хариу ирдэг. Тэр нь манайх танайд
мэдээлэл, баримт бичиг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй, манайх ийм хуулиар
зохицуулагдаж явдаг гэдэгч ч юм уу ийм хариу ирдэг. Тиймээс орон нутгийн аудитын
байгууллагууд төрийн захиргааны төв байгууллагуудтай харилцахдаа яах ёстой вэ гэдэг
нь ойлгомжгүй байна. Жишээлбэл, яамдуудтай харилцахад хүндрэл гардаг.
*Аудитын явцад арилжааны банкнаас иргэд болон хуулийн этгээдийн дансны
хуулга, мэдээллийг үзэх зайлшгүй шаардлага гарах үед банк мэдээллийг гаргаж
өгдөггүй, мөн албан хаагчдын жагсаалтаар олгосон цалингийн түр дансны хуулгыг авах
гэхээр нууц гэсэн шалтгаанаар гаргаж өгдөггүй нь аудит хийхэд сөргөөр нөлөөлдөг.

Ярилцлага, хууль тогтоомжийн заалтыг харьцуулан дүгнэхэд Төрийн аудитын тухай
хуулийн 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллага, түүний
ажилтнуудын хувьд тулгамдаж байгаа асуудал нь 1/ нууцын зэрэглэл, дагалдах хориг
ялангуяа арилжааны банкнаас авах мэдээлэл 2/орон нутгийн аудитын байгууллага энэхүү
мэдээлэл авах эрхийг эдлэх эсэх нь тодорхойгүй байдаг байна. Энэ асуудлыг
шийдвэрлэхдээ 21.1-т иш татсан 15 дугаар зүйлийг ойлгомжтой болгох, харин нууцын
тухай асуудлыг энэ хууль бус холбогдох бусад хуульд тодруулах байдлаар шийдвэрлэх
боломжтой.

2.4. Төрийн аудитын тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдох хэсэг

Үнэлэгдэх хэсэг 28.1.Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит
хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт
материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад
нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар
хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон
нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан

Хуудас 42 / 44

Томъёологдсон тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын
шалгуур үзүүлэлт шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын
байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
28.2.Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт
ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх
бүхий албан тушаалтанд хүргүүлнэ:

28.2.1.аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд
төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй
тохиолдолд;

28.2.2.төрийн аудитын байгууллагаас тавьсан албан
шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй
тохиолдолд.
1. Хариуцлагын асуудлыг оновчтой зохицуулж чадсан уу?
2. Төлбөр тавьсан актыг биелүүлэхэд ямар бэрхшээл гарч байна
вэ?
3. Акт, албан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдол ямар
арга замаар биелүүлэх арга хэмжээ авч байна вэ?

Үнэлгээ:

1. Хариуцлагын асуудлыг оновчтой зохицуулж чадсан уу?

№ Ярилцлага

*Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д санхүүгийн тайлантай холбоотой

асуудал дээр хязгаарлалттай санал дүгнэлт авсан албан тушаалтанд хариуцлага

тооцохоор хуульчилсан. “Хязгаарлалттай санал дүгнэлт” гэдэг нь тийм ч муу

дүгнэлт биш. Зөвхөн тухайн газраа залруулагдаагүй алдаа, тэр хэсгийг л

хязгаарлаад дүгнэлт өгч байгаа. Үүн дээр хариуцлага тооцох нь хатуудсан юм

1. болов уу гэж миний хувьд боддог. Практикаас харж байхад байгууллагууд зөвхөн

зөрчилгүй дүгнэлт гаргуулах гээд, хязгаарлалттай дүгнэлт авахгүйн тулд янз

бүрийн оролдлого хийж, аудитад нөлөөлөх гэж оролдох, зарим зөрчлөө нуун

дарагдуулах үйлдлүүд гаргаж байна. Тийм учраас хязгаарлалттай дүгнэлт авсан

албан тушаалтанд хариуцлага тооцох хэсгийг хасвал зүйтэй юм болов уу гэсэн

саналтай байна.

*Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д байгаа хязгаарлалттай санал, дүгнэлт

2. гэдэг үгийг хариуцлага тооцох үндэслэлээс хасах. Бидэнд хариуцлага тооцуулах
гэж байна гээд “зөрчилгүй дүгнэлт” авмаар байна гээд асуудал үүсгэдэг учир

үүнийг өөрчлөх саналтай байна.

Төрийн аудитын тухай хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх харилцааг
тус хуулийн 28 дугаар зүйлээр зохицуулсан байна. Хуулийн хариуцлагын зохицуулалт нь
төрийн аудитын байгууллагаас аудит хийж гаргасан дүгнэлтэй64 холбоотойгоор холбогдох
албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх харилцаа болон төрийн аудитын байгууллагаас

64 хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг
шинжтэй зөрчил гаргасан, аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын
байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй.

Хуудас 43 / 44

бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад үүссэн зөрчилд65 хариуцлага хүлээлгэх харилцаа хоёрыг
нэгтгэн зохицуулсан нь оновчгүй байна.66

Төрийн аудитын хухай хуулийн 28.1-д “... зөрчил гаргасан албан тушаалтанд
холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан
шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж
заасан боловч 28.2-т “... зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай
саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан.
Үүнээс үзэхэд хууль зүйн өөр үр дагавартай шийдвэрүүд (албан шаардлага нь заавал
биелэгдэх шинжтэй, санал нь заавал биелэгдэх шинжгүй)-ийг нэг асуудал оруулж
зохицуулсны зорилго нь ойлгомжгүй бөгөөд практик дээр Төрийн аудитын тухай хуулийн
28.1-д заасан “албан шаардлага хүргүүлэх” гэдгийг “санал хүргүүлэх” гэдгээр хэрэгжүүлж
байна.

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.1
дүгээр зүйлд “Аудитын тухай хууль зөрчих” гэсэн зөрчлийг хуульчилсан боловч Төрийн
аудитын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг зохицуулаагүй
байна. Гэхдээ уг асуудлыг огт зохицуулаагүй орхигдуулсан гэж үзэх боломжгүй. Учир нь
Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл
биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” гэсэн хэсгийн зохицуулалтаар төрийн
аудитын байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад үүссэн зөрчлийг шийдвэрлэх
боломжтой байгаа ба энэ талаар Төрийн аудитын тухай хуулийн хариуцлагын заалтыг
болон Зөрчлийн тухай хуультай уялдуулж67 зохицуулах шаардлагатай байна.

---ооООоо---

65 Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай
мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, төрийн аудитын байгууллагаас
тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй.
66 Хуулийн 28.1-д “... зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу
сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан
тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан мөртлөө илүү хүнд шийтгэлийн хэсгийг зохицуулсан 28.2-т “...
зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага
эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өөр үр дагавартай
шийдвэрүүд (албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй, санал нь заавал биелэгдэх шинжгүй)-ийг
нэг асуудалд оруулж зохицуулсны зорилго нь ойлгомжгүй байна. Хэдийн тийм боловч практик дээр
зарим тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасан “албан шаардлага хүргүүлэх” гэдгийг
“санал хүргүүлэх” гэдгээр хэрэгжүүлж байна.
67 Төрийн аудитын тухай хуульд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэх байдлаар
зохицуулах.

Хуудас 44 / 44

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН
ҮР НӨЛӨӨНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

/ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН/

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН
ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

АГУУЛГА
НЭГ. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ СОНГОСОН БАЙДАЛ
ХОЁР. ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ҮР НӨЛӨӨГ НЬ ТООЦОХ ХЭСГЭЭ ТОГТООХ

2.1. “Зорилгод хүрэх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд
2.2. “Практикт хэрэгжих боломж” шалгуур үзүүлэлтийн хүрээнд
2.3. “Ойлгомжтой байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд
2.4. “Харилцан уялдаа” шалгуур үзүүлэлтийн хүрээнд
ГУРАВ. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭД ТОХИРОХ ШАЛГАХ ХЭРЭГСЛИЙН ДАГУУ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ТООЦОХ
3.1. Зорилгод хүрэх байдал
3.2. Практикт хэрэгжих боломж
3.3. Ойлгомжтой байдал
3.4. Харилцан уялдаа
ДӨРӨВ. ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГСӨН БАЙДАЛ

2

НЭГ. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ СОНГОСОН БАЙДАЛ

Төрийн аудитын тухай хуулийн төсөлд шалгуур үзүүлэлтийн дагуу дүн
шинжилгээ хийн, түүний үр нөлөөг тооцож, хуулийн төслийг боловсронгуй болгоход
энэхүү үнэлгээний ажлын зорилго нь оршино.

Хуулийн төслийн /цаашид “хуулийн төсөл” гэх/ үр нөлөөг үнэлэх ажиллагааг
Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан
“Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх тооцох аргачлал” 1-д заасны дагуу:

- Шалгуур үзүүлэлтийг сонгох;
- Хуулийн төслөөс үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
- Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр

нөлөөг тооцох;
- Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх гэсэн үе шатыг баримтлан гүйцэтгэлээ.

Хуулийн төслийн нөлөөг үнэлэхдээ үндсэн 6 шалгуур үзүүлэлтийн хүрээнд
тэдгээрийг шалгах хэрэгслийг ашиглан хуулийн төслийн зохицуулалтууд нь уг
хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн
эсэх, хуулийн төслийн зорилгод нийцсэн, түүнд хүрэх боломжтой байдлаар
тусгагдсан эсэхэд дүн шинжилгээ хийснээс гадна хуулийн төслийн зохицуулалт
практикт хэрэгжих боломжийг туршсан байдалд дүн шинжилгээ хийлээ.

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын 2-р зүйлд заасан
шалгуур үзүүлэлтүүдээс доорх хүснэгтэд дурдсан үндэслэлээр Зорилгод хүрэх
байдал, Ойлгомжтой байдал, Харилцан уялдаа гэсэн 3 шалгуур үзүүлэлтийг сонгон
авлаа.

Хууль тогтоомжийн

төслийн үр нөлөөг Шалгуур үзүүлэлтийг сонгох
№ үнэлэх аргачлалд

заасан шалгуур

үзүүлэлт

1. Зорилгод хүрэх “Зорилгод хүрэх байдал” нь тухайн хуулийн төслөөр

байдал тавьж байгаа зорилгодоо хүрч чадах эсэхийг тооцон

судалдаг шалгуур үзүүлэлт юм. Хуулийн төсөлд

тусгагдсан зохицуулалт, арга хэмжээнүүд нь хуулийн

төслөөр тавьсан зорилгод хүрэх боломжтой эсэхийг

үнэлэхэд ашиглана. Энэхүү үнэлгээний хүрээнд

зорилгод хүрэх байдал гэсэн шалгуур үзүүлэлтийг

сонгон үнэлгээ хийнэ. Учир нь Төрийн аудитын тухай

хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл

баримтлалд дурдсанаар “2003 оны 01 дүгээр сарын

03-ны өдөр Төрийн аудитын тухай хуулийг баталсан

бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаа

нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт,

өөрчлөлтийг оруулах явцад анх батлагдсан хуулийн

58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо,

хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан байна”

гэжээ.

1Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан.

3

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төслийн хүрээнд эдгээр асуудлыг

шийдвэрлэсэн эсэх, сонгож авсан шийдлийн

зорилгод хүрэх байдлыг үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Практикт хэрэгжих “Практикт хэрэгжих боломж” гэсэн шалгуур

боломж үзүүлэлтийн боломж хүрээнд тухайн хуулийн

төслийн зохицуулалтыг дагаж мөрдөх буюу

хэрэгжүүлэх боломжтой эсэхийг, тухайлбал, хуулийн

төслийг хэрэгжүүлэх этгээд байгаа эсэх, тэдгээр

этгээдэд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх

боломж, бололцоо (санхүү, хүний нөөц зэрэг) байгаа

эсэхийг шалгаж тооцно. Энэхүү үнэлгээний хүрээнд

үнэлгээний хүрээнд практикт хэрэгжих боломж гэсэн

шалгуур үзүүлэлтийг сонгон үнэлгээ хийнэ. Үүнд

шинээр хуулийн төсөлд тусгагдсан “мэдээллийн

технологийн аудит” хийх асуудал практикт хэрэгжих

боломжтой эсэхэд дүгнэлт хийнэ.

3. Ойлгомжтой байдал “Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн

хүрээнд хуулийн төслийн зохицуулалт түүнийг

хэрэглэх, хэрэгжүүлэх субьектүүдийн хувьд

ойлгомжтой, логик дараалалтайгаар

боловсруулагдсан эсэхийг шалгана.

Энэхүү үнэлгээний хүрээнд ойлгомжтой байдал

гэсэн шалгуур үзүүлэлтийг сонгон үнэлгээ хийнэ.

Учир нь одоо хэрэгжиж байгаа Төрийн аудитын тухай

хууль 7 бүлэг 29 зүйлтэй хууль бол Төрийн аудитын

тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6

бүлэг 44 зүйлтэй болж өөрчлөгдөн системчлэл

дахин хийгдэж буй тул зохицуулалтын уялдаа

холбоо болон бусад хууль тогтоомжийн стандартыг

хангаж буй эсэхийг шалгаж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Хүлээн зөвшөөрөгдөх “Хүлээн зөвшөөрөгдөх байдал” гэсэн шалгуур

байдал үзүүлэлтийн хүрээнд тухайн хуулийн төслийн

зохицуулалт иргэд, байгууллагад хэрхэн нөлөөлөх,

түүнийг эдгээр этгээдүүд (хуулийн төсөл шууд

нөлөөлөх иргэн, хуулийн этгээд) хүлээн зөвшөөрөх

эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл, тухайн

зохицуулалтаар иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж

байгаа эсэх, аж ахуйн нэгжүүдэд шинээр үүрэг

хүлээлгэсэн эсэх, эсхүл тухайн хуулийн төслийг

хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд нийцэх

эсэхийг шалгана.

Энэхүү үнэлгээний хүрээнд үнэлгээний хүрээнд

хүлээн зөвшөөрөгдөх байдал гэсэн шалгуур

үзүүлэлтийг сонгон үнэлгээ хийх шаардлагагүй гэж

үзлээ. Учир нь уг хуулийн төслийн хувьд төрийн

аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн

орлого, зарлагын гүйцэтгэл, төрийн болон орон

нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой

хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан

төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл

ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх буюу үндсэндээ

4

5. Зардал төрийн аудитын байгууллагыг санхүүгийн болон
6 Харилцан уялдаа гүйцэтгэлийн аудит хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг
учраас уг үнэлгээг хийх ач холбогдолгүй гэж үзлээ.

”Зардал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд
хуулийн төслийн зохицуулалт иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага болон улсын төсөвт ачаалал,
хөнгөлөлтийг үүсгэх, төрийн байгууллагад хуулийн
төслийг хэрэгжүүлэхэд үүсэх зардал, уг зардлын
улмаас үүсэх үр дагавар зэргийг тооцон судална.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1-
т “Хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн
хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах
иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл
ажиллагаанд үүсэх зардлын тооцоог тухай бүр
гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн
12.1.4-т заасан аргачлалын дагуу тодорхойлно” гэж
заасан тул Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй
холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын
дагуу зардлыг тооцно.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн
хүрээнд тухайн хуулийн төслийн зүйл, заалт өөр
хоорондоо болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа
бусад хууль тогтоомжтой нийцсэн эсэх, мөн төрийн
байгууллагын чиг үүрэгтэй давхардсан, зөрчилдсөн
эсэх, тухайн чиг үүргийг төрийн байгууллага
зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай эсэх, уг чиг
үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
боломжтой эсэхийг шалгана. Хууль тогтоомжийн
төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын зорилт нь
хуулийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг
арилган хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих
боломжтой байдлаар боловсруулах, улмаар
хуулийн төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн
зөвлөмж өгөхөд чиглэсэн тул Төрийн аудитын тухай
хуулийн төслийг уг шалгуур үзүүлэлтээр зайлшгүй
шалгаж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ҮР НӨЛӨӨГ НЬ ТООЦОХ ХЭСГЭЭ ТОГТООХ

Энэхүү хэсэг уг төслийн үр нөлөөг үнэлэх хэсгээ тогтоож, сонгосон шалгуур
үзүүлэлтийн хүрээнд холбогдох зүйл, заалтыг сонгоно. Энэхүү зүйл, заалтыг
сонгохдоо хууль зүйн хувьд шууд үр дагавар үүсгэж байгаа голлох ач холбогдол
бүхий заалтуудыг сонгож авсан. Өөрөөр хэлбэл, тухайн төслийн үр нөлөөг
үнэлэхдээ төрийн аудитын байгууллагын чиг үүрэг, төрийн аудитын байгууллагын
хараат бус байдал, бүрэн эрхтэй холбоотой ач холбогдол бүхий заалтыг сонгож,
тухайн сонгосон зүйл, заалтын үр нөлөөг судаллаа.

2.1. “Зорилгод хүрэх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд

Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн
аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаа

5

нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах явцад анх
батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт
хоорондын уялдаа алдагдсан байна. Тухайлбал, 2006 оны 12 дугаар сарын 25-ны
өдрийн, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны
өдрийн хуулиудаар оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Төрийн аудитын тухай
хуулийн нийт зохицуулалтын 50-аас дээш хувьд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад “өмнө нь
тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол”
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахаар заасан.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн

санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх,
зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн2. Иймд:

1. Төрийн аудитын тухай хуулийн төрийн аудитын байгууллагын чиг үүргийг
Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн
зохицуулалттай харьцуулан үзвэл төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн
төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн
болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн
дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд
аудит хийх буюу төрийн аудитын байгууллагыг санхүүгийн болон гүйцэтгэлийн
аудит хийх чиг үүргийг хэрэгжүүлэх байдлаар тодорхойлсон байна. Үүнийг Монгол
Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан “Төрийн санхүү, төсвийн
хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт,
үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэсэн зохицуулалттай нийцүүлэх.

2. Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн аудитын үндсэн
зарчим”-д “хараат бус байх” зарчмыг тусгаагүй, мөн бусад зүйл, хэсэгт ч үүнийг
тодорхой зохицуулаагүй бөгөөд төрийн аудитын байгууллагын хараат бус байдлын
зарчмыг хэрэгжүүлэх зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт,
өөрчлөлтөд нийцүүлэн хуульд тусгах болон бусад хуультай уялдуулж, нийцүүлэх нь
зүйтэй.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл
баримтлалаас үзвэл төслийн үндсэн зорилго нь Төрийн аудитын байгууллагын
хараат бус, бие даасан байдлыг хангах, ерөнхий аудиторын томилгоо, нийтийн
өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр
төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн
санхүүгийн удирдлагыг сайжруулж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад
дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Хүснэгт 1. Зорилгод хүрэх байдал шалгуур үзүүлэлтийн
хүрээнд сонгосон, зүйл заалт

№ Зорилгод хүрэх байдал Сонгосон зүйл, заалт

1. Төрийн аудитын байгууллагын хараат Төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх

бус, бие даасан байдлыг хангах, хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх

ерөнхий аудиторын томилгоо, хэсэг.

2 Төрийн аудитын тухай хуулийн үзэл баримтлал

6


Click to View FlipBook Version