The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Ganbat Altanshagai, 2020-04-05 10:15:47

Судалгааны тайлан

Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

2. нийтийн өмчийг хууль ёсны дагуу Төслийн 7 дугаар 7.1 дэх хэсэг
арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр
нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах,
ашиглах, зарцуулахад хяналт тавих,
түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг
сайжруулж эдийн засгийн тогтвортой
хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх

2.2. “Практикт хэрэгжих боломж” шалгуур үзүүлэлтийн хүрээнд

Практикт хэрэгжих боломжийн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөлд
тусгагдсан асуудалд уд болох 1/ Мэдээллийн технологийн аудит хийх
зохицуулалтыг сонгон “Практикт хэрэгжих байдал”-ын үр нөлөөг нь тооцох болно.
Сонгосон зүйлийг хүснэгтээр харуулбал:

Хүснэгт 2. Практикт хэрэгжих боломж шалгуур үзүүлэлтийн
хүрээнд сонгосон, зүйл заалт

№ Практикт хэрэгжих боломж Сонгосон зүйл, заалт

1. Мэдээллийн технологийн аудит хийх Төслийн 11 дүгээр зүйлийн 11.1

зохицуулалт нь практикт хэрэгжих дэх хэсэг “Төрийн аудитын

боломжтой эсэх байгууллага төрийн санхүүгийн

мэдээллийн үнэн зөв, бодитой

байх шаардлагыг хангах

зорилгоор шалгагдагч этгээдийн

санхүүгийн мэдээллийг

боловсруулах, хэрэглэх,

хадгалахад ашиглагдаж буй

мэдээллийн технологийн нууцлал,

бүрэн бүтэн байдал, урвуулан

ашиглагдах эрсдэлийг

тодорхойлох аудит хийнэ”.

2.3. “Ойлгомжтой байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд

Ойлгомжтой байдал гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд уг хуулийн төслийн
зүйл, заалтад бүхэлд нь дүн шинжилгээ хийж, үр нөлөөг тооцно. /Хуулийн төсөл 6
бүлэг, 44 зүйлтэй./

2.4. “Харилцан уялдаа” шалгуур үзүүлэлтийн хүрээнд

Харилцан уялдаа гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд уг хуулийн төслийн
зүйл, заалтад бүхэлд нь дүн шинжилгээ хийж, үр нөлөөг тооцно. /Хуулийн төсөл 6
бүлэг, 44 зүйлтэй./

ГУРАВ. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭД ТОХИРОХ ШАЛГАХ ХЭРЭГСЛИЙН ДАГУУ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ТООЦОХ

Өмнөх үе шатуудад хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх шалгуур үзүүлэлтийг
сонгож, үр нөлөөг үнэлэх хэсгээ тогтоосон тул тэдгээрт тохирох шалгах хэрэгслийг
дараах байдлаар харуулав:

7

Хүснэгт 3. Шалгах хэрэгслийг сонгосон байдал

№ Шалгуур үзүүлэлт Үр нөлөөг үнэлэх хэсэг Тохирох шалгах хэрэгсэл

1. Зорилгод хүрэх Төслийн 6 дугаар зүйлийн 6.1 Зорилгод дүн шинжилгээ

байдал дэх хэсэг, Төслийн 7 дугаар 7.1 хийх.

дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн

29.1 дэх хэсэг.

2. Практикт хэрэгжих Төслийн 11 дүгээр зүйлийн Практикт төслийн энэ заалт

боломж 11.1 дэх хэсэг хэрэгжих боломжтой

эсэхийг судлах. Хэрхэн

хэрэгжүүлэх.

3. Ойлгомжтой байдал Төслийг бүхэлд нь тооцно Ойлгомжтой байдлыг

судлах, ингэхдээ Хууль

тогтоомжийн тухай хууль

болон аргачлалд заасан

асуулгаар хуулийн төслийг

шалгах.

4 Зардал Хууль тогтоомжийг Зардлын тооцоо хийх.

хэрэгжүүлэхтэй холбогдон

гарах зардлын тооцоог хийх

аргачлалын дагуу тусад нь

тооцно.

5. Харилцан уялдаа Төслийг бүхэлд нь тооцно Хуулийн төслийн уялдаа

холбоог Хууль тогтоомжийн

тухай хууль болон

аргачлалд заасан асуулгаар

шалгах.

Дээрх урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирсон шалгах хэрэгслийн дагуу
хуулийн төслийн үр нөлөөг дараах байдлаар үнэллээ.

3.1. Зорилгод хүрэх байдал

Төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг
6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн
7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
байгууллага нь төрийн аудитын байгууллага байна.

Энэхүү төслөөр Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний
өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол
Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад
“Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн
эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэсэн нэмэлт,
өөрчлөлтөд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор 1977 оны 10
дугаар сард Лимагийн тунхаглалыг баталсан бөгөөд уг тунхаглал нь Аудитын дээд
байгууллага хараат бус байхын ач холбогдлыг иж бүрнээр тодорхойлж, Аудитын
дээд байгууллага зөвхөн шалгагдаж байгаа байгууллагаас хараат бус хийгээд
гаднын нөлөөллөөс ангид байх талаар сануулсан анхны баримт бичиг болсон.
Лимагийн тунхаглалын зорилгод “төрийн хараат бус аудитыг бүрдүүлэх” гээд, улс
орон бүр үндэсний хууль тогтоомждоо хараат бус байдлыг баталгаажуулсан
аудитын дээд байгууллагатай байж, эрүүл ардчиллыг тогтоох, тогтвортой
ардчиллын салшгүй хэсэг, ардчилсан тогтолцооны амин чухал бүрэлдэхүүн хэсэг,

8

нийгмийн итгэл үнэмшилд эерэг нөлөө үзүүлдэг, иргэдийн амьдралыг өөрчлөх нэн
чухал хүчин зүйл, сайн засаглалыг хэрэгжүүлэгч” гэж тодорхойлсон.

Мөн Мексикт хуралдсан Аудитын дээд байгууллагын Олон Улсын
Нийгэмлэгийн 19 дүгээр чуулга уулзалтаар хараат бус байдалтай холбоотойгоор
дараахь 8 зарчмыг тунхагласан.3 Монгол Улсын хувьд 2003 онд Төрийн аудитын
тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулиар тус төрийн аудитын байгууллагын
хараат бус, бие даасан байдлын зарчмын цар хүрээг нарийвчлан тусгаагүй байсан
бөгөөд уг хуулийн төсөлд хараат бус байх зарчмыг тусгасан байна.

Түүнчлэн, Эрдэм шинжилгээ, судалгааны дүгнэлтээс үзвэл манай Үндсэн
хуульд төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоорондын харилцан
хяналт-тэнцэл, зарим талаар доголдож байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн
аудитын талаар Үндсэн хуульдаа тусгасан олон улсын сайн туршлагыг авч
хэрэгжүүлэх бодит шаардлага бий болсныг Аудитын дээд байгууллагуудын Олон
Улсын байгууллагаас тунхаглаад байна.4

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт төсвийг хуваарилах,
батлах эрхийг Улсын Их Хуралд, мөн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь
хэсэгт төсвийг бүрдүүлэх зарцуулах эрх нь Засгийн газарт хадгалагдаж, харин түүнд
хяналт тавих чиг үүрэг Үндсэн хуульд тусгагдаагүй орхигдсон байдгаас ард түмний
төрд итгэх итгэлд эргэлзээ төрж, хардлага сэрдэлгэд өртөх нөхцөлийг бүрдүүлдэг
гэж үзэж байна. Харин төрийн санхүү, төсвийн хяналт (аудит)-ын тогтолцоог
ардчилсан дэглэмд тохируулан бий болгох шаардлага үүсэж байна.

Төсвийг иргэд, олон нийтийн татвар, төлбөр, хураамжийн хөрөнгөөс
бүрдүүлдэг тул төрийн санхүүгийн удирдлага нийтийн мөнгийг үр ашигтай, үр
нөлөөтэй, арвич хямгач зарчмаар захиран зарцуулсан эсэх, тэдгээрийг зохицуулж
буй хууль, эрх зүйн орчин хэн нэгэнд давуу байдал үүсгээгүй байгаа эсэх талаар
үнэн зөв, бодит мэдээллээр хангагдахыг иргэд, олон нийт болон тэдний саналаар
сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд хүсэн хүлээж байдаг. Төрийн санхүүгийн
удирдлагын дээрх зарчмыг зөрчсөн тохиолдлыг аль болох эрт илрүүлж, засан
залруулах боломж олгох, зарим тохиолдолд хариуцлага хүлээлгэх, хохирлыг
барагдуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийт, Улсын Их Хурлыг
холбогдох мэдээллээр хангах чиг үүрэг бүхий төрийн тогтолцооны салшгүй бүрдэл
хэсэг нь төрийн хөндлөнгийн, хараат бус аудитын байгууллага юм. Төрийн аудитын
байгууллага нь иргэд, олон нийт, УИХ-ыг төрийн санхүүгийн удирдлагын үр ашигтай,

3 АДБОУС 10-40, АДБОУС 100-400. Мексикийн тунхаглал 2007 он. Орчуулсан: Л.Бадамханд,
Д.Бүнчинсүрэн ахлагчтай орчуулгын баг. УБ., (2015), 11 дэх тал. Дээрхи зарчимд: (1) Аудитын
дээд байгууллага ажил үүргээ гүйцэтгэхэд нь хангалттай бүрэн эрх мэдэл, эрх чөлөө олгох; (2)
Аудитын байгууллагын ерөнхий аудитор, аудиторыг томилох, дахин томилох, чөлөөлөх,
тэтгэвэрт гарах асуудал; (3) Аудитын дээд байгууллагын ажил үүргээ гүйцэтгэхэд нь
хангалттай бүрэн эрх мэдэл, эрх чөлөө олгох; (4) Мэдээлэлд хязгаарлалтгүй нэвтрэх: Аудитын
дээд байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд
шаардлагатай бүх баримт бичиг, мэдэээллийг хугацаанд нь шууд, чөлөөтэй авах боломжийг
бүрдүүлэхүйц эрх мэдэлтэй байх ёстой; (5) Ажлаа тайлагнах эрх ба үүрэг; (6) Аудитын
тайлангийн агуулга, хугацааг шийдэх болон тайлангаа хэвлэх, тараах эрх чөлөө; (7) Аудитын
дээд байгууллагын зөвлөмжийн мөрөөр үр нөлөөтэй механизмтай байх; (8) Санхүү,
удирдлагын /захиргааны бие даасан байдал, ажиллах хүч, материал мөнгөний нөөцийн бэлэн
байдал/ хамаарч байна.
4 Аудитын дээд байгууллагуудын Олон Улсын байгууллага /INTOSAI/-ын Перу Улсын Лима
хотноо болсон IX чуулган. “Төрийн аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн Тунхаглал”
1977 он. Мексик Улсын Мехико хотноо болсон XIX чуулган. “Аудитын дээд байгууллагын
хараат бус байдлын тухай Мексикийн тунхаглал” 2007 он.

9

үр нөлөөтэй, арвич хямгач зарчмаар ажиллаж байгаа эсэх мэдээллээр хангаснаар
сайн засаглалыг дэмжиж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн
хэрэгжилтэд дэмжлэг болох юм.

Дээрх байдлаар төрийн аудитын байгууллагын эрх зүйн байдлын талаарх
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал хийгдсэн бөгөөд Үндсэн
хуулийн эрх зүй судлаачдын энэхүү байр суурьтай төрийн аудитын байгууллагаас
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбогдуулан гаргаж байсан санал5 зарчмын
зөрүүгүй байсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн аудитын байгууллагын чиг
үүргийг “төрийн санхүү, төсвийн хяналт”-ыг хэрэгжүүлэх хэмээн тодорхойлсонтой
холбоотойгоор хуулийн төсөлд тусгасан нь төрийн аудитын байгууллагын хараат
бус байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Төслийн 7 дугаар 7.1 дэх хэсэг

7.1.Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд
дараах төрлөөр аудит хийнэ:

7.1.1.санхүүгийн тайлангийн аудит;
7.1.2.гүйцэтгэлийн аудит;
7.1.3.нийцлийн аудит.

Төслийн “4.1.8.“санхүүгийн тайлангийн аудит” гэж шалгагдагч этгээд
санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм
хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар
тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг;

4.1.9.“гүйцэтгэлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаа, чиг
үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд аудит хийхийг;

4.1.10.“нийцлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд
мөрдөгдөж буй нийтийн өмч, төрийн санхүү, төсөвтэй холбоотой хууль тогтоомж,
захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн
нийцэлд аудит хийхийг” гэж ойлгохоор нэр томьёоны хувьд зохицуулсан байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр
4.1 дэх хэсэгт “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн
төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон
нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн
дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд
аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө.” гэж заасан зохицуулалт нь
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 4.1.21, 4.1.27 дахь заалтууд6,

5 МУ-ын Ерөнхий аудитороос МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд
Төрийн аудитын талаар тусгах санал.
6 4.1.5 “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий
болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого,
зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл
ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;

4.1.6 “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт
харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

10

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалттай харьцуулан
үзвэл төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын7
гүйцэтгэл, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой
хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн
тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх буюу үндсэндээ төрийн аудитын
байгууллагыг санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит8 хийх чиг үүргийг хэрэгжүүлэх
байдлаар хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон гэж үзэхээр байсан.

Харин Төрийн аудитын тухай хуульд 2013 оны 11 дүгээр зүйлийн 07-ны
өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 5 дугаар зүйл (Төрийн аудитын
төрөл)-д “5.4.Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа
хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг
сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана” гэсэн хэсгийг
шинээр нэмсэн буюу төрийн аудитын байгууллага нь “нийцлийн аудит” гэсэн нэгэн
төрлийн аудитыг хийхээр хуульчилсан. Нийцлийн аудит нь бусад улсад ч байдаг
төдийгүй энэхүү аудитыг гүйцэтгэх стандарт, арга зүйг Олон улсын Аудитын дээд
байгууллагаас баталсан байдаг байна. Гэтэл Төрийн аудитын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулж “нийцлийн аудит”-ыг төрлийг хуульчлахдаа хуулийн үйлчлэх хүрээ
буюу 4 дүгээр зүйл болон хуулийн бусад хэсэгт ч нарийвчилсан зохицуулалтыг
оруулаагүй байсныг хуулийн төсөлд уг асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн байна.

Мөн төрийн аудитын хэлбэрт мэдээллийн технологийн аудитыг оруулсан
байна. Мэдээллийн технологийн систем, дэд бүтцийн нууцлал, бүрэн бүтэн байдал
ба хүртээмжтэй байдалтай холбоотой эрсдэлүүдийг олж илрүүлэх, үнэлэх,
эрсдэлээс хамгаалах, бууруулах зохих дотоод хяналт удирдлага байгаа эсэх,
байгаа бол ямар түвшинд ажиллаж байгааг үнэлж тогтооход чиглэдэг.

Тухайлбал төсөв, санхүүгийн орчинд бий болж байгаа цахим мэдээллийн
сангуудаас аудитад шаардлагатай мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийж
эрсдэлийг тодорхойлж үнэлэх нь аудитын чиглэлийг оновчтой тогтоох, аудитын
чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хөрөнгө нөөц хэмнэх томоохон хүчин зүйл болох юм.
Иймд хуулийн төсөлд төрийн аудитын байгууллага мэдээлэл, технологийн аудит
хийхээр тусгасан нь дэвшилтэд зохицуулалт болжээ.

4.1.21.“санхүүгийн дэмжлэг” гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;
4.1.27 “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж,
хуваарилан зарцуулах төсвийг;
7 Төсвийн тухай хуулийн (2011 оны):
4.1.9.“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв
бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;
4.1.10.“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр,
төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;
8 Төрийн аудитын тухай хуулийн:

5.2.Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан
санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн
нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний
стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна.

5.3.Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн
нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж,
дүгнэлт, зөвлөмж гаргана.

11

29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг

29.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал
болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг
удаа улируулан томилж болно.

Төрийн аудитын дээд байгууллагын удирдлагыг хууль тогтоох болон
гүйцэтгэх засаглалын сонгуулийн хугацаанаас урт хугацаанд тогтвортой
ажиллуулах зарчмыг баримталдаг. Ийм учраас Төрийн аудитын тухай хуульд
Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар заасан. Төрийн аудитын
тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхий аудитораар
ажилласан 4 хүний 1 нь 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан.
Харин бусад 3 хүн нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгджээ.

Өмнөх 4 Ерөнхий аудиторын ажилласан бүрэн эрхийн хугацааны дундаж
хугацааг тооцоход 2,6 жил байна. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль
болсны дараа Ерөнхий аудиторыг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад
чөлөөлж байсан бөгөөд энэ тохиолдол 2016 оны сонгуулийн дараа мөн адил
давтагдсан. Иймд Ерөнхий аудиторын томилгооны асуудлыг улс төрийн ангид
байлгах буюу зөвхөн улс төрийн нэг инстүүц(парламент)-ээс9 хамааралтай биш
байдлаар томилогдох, чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн орчинг
бүрдүүлж төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

3.2. Практикт хэрэгжих боломж

Энэхүү шалгуур үзүүлэлтийн хүрээнд төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх
хэсэгт “Төрийн аудитын байгууллага төрийн санхүүгийн мэдээллийн үнэн зөв,
бодитой байх шаардлагыг хангах зорилгоор шалгагдагч этгээдийн санхүүгийн
мэдээллийг боловсруулах, хэрэглэх, хадгалахад ашиглагдаж буй мэдээллийн
технологийн нууцлал, бүрэн бүтэн байдал, урвуулан ашиглагдах эрсдэлийг
тодорхойлох аудит хийнэ.” гэсэн хэсгийг сонгон авч үнэлэлт өгөхийг зорилоо. Тус
шалгуур үзүүлэлтээр сонгон авсан зохицуулалтын хүрээнд:

1. Хуулийн төслийг хэрэгжүүлэх субъект байгаа эсэх;
2. Хуулийг төслийг хэрэгжүүлэх боломж, нөөц байгаа эсэх гэсэн хоёр асуултад

хариулт өгөхийг эрмэлзлээ.

Хуулийн төсөлд оролцогч талуудтай ярилцлага хийх, төсөлд санал авах,
холбогдох судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар шалгасан.

11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг “Төрийн аудитын байгууллага төрийн
санхүүгийн мэдээллийн үнэн зөв, бодитой байх шаардлагыг хангах зорилгоор
шалгагдагч этгээдийн санхүүгийн мэдээллийг боловсруулах, хэрэглэх,
хадгалахад ашиглагдаж буй мэдээллийн технологийн нууцлал, бүрэн бүтэн
байдал, урвуулан ашиглагдах эрсдэлийг тодорхойлох аудит хийнэ.”

9 “Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлаас томилдог нь томилсон байгууллагаас
хараат байх нөхцөл бий болохыг үгүйсгэхгүй…. Шүүмжлэлтэй хандахад Улсын Их Хуралд
олонхийн суудалтай нам, бүлэглэлийн сонирхол энэ томилгоонд илүү давуу байдлаар
нөлөөлөх боломжтой. …ерөнхий аудиторын томилгоо эрх баригч намын бэлэг байж болохгүй.
Эс тэгвээс хоточ нохойтой болохыг хулгайчаас хүссэнтэй адил болно” Н.Бурмаа, Төрийн
хяналт (УБ 2016), 151, 167, 180-181, 191.

12

1. Хэрэгжүүлэх субъект байгаа эсэх

Одоогийн Төрийн аудитын байгууллагын аудиторуудын хүний нөөцийн хүрээнд
хэрэгжүүлэх боломжтой.

2. Хуулийн төслийн зохицуулалт хэрэгжих боломж хэр байгааг судлах

Ярилцлага
*Төрийн Аудитын тухай хуульд гүйцэтгэл, нийцэл, санхүүгийн гэсэн гурван
төрлөөр аудит хийнэ хэмээн хуульчилсан. Мэдээллийн технологи Монгол улсад
хурдацтай хөгжиж байгаа бөгөөд төрийн албаны гол чиглэл биш ч хамгийн хүчтэй
дэмжлэг болж буй салбар юм.
Улсын хэмжээнд мэдээллийн технологийн төслүүд сүүлийн үед гадаадын
зээл тусламж төсөв, төсвийн хөрөнгө маш их хэрэгждэг, бөгөөд тоног төхөөрөмж
худалдан авалтууд маш их хийдэг төрийн байгууллага болгон өөрийн гэсэн
системтэй, систем хийдэг байдлууд их болсон байна. Гэвч энэ дунд хяналт
томоохон хэмжээний өндөр төсөвтэй төслүүдээс гарсан үр ашиг, хэрхэн хийгдсэн,
хийсэн системүүд нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулж, зөв
зохицуулж чадаж байгаа эсэх, тоног төхөөрөмж худалдан авалт дээр яг ямар
шаардлага, ямар үнийн дүнгээр худалдан авч байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Хамгийн чухал нь мэдээллийн аюулгүй байдлыг ярихгүй байх аргагүй,
байгууллага болгон компьютертой, сүлжээтэй боловч мэдээллийн аюулгүй
байдлыг хангаж чадаж байгаа эсэхийг би ойлгохгүй байгаа. Тийм болохоор
мэдээлэл технологийн аудитыг гаргаж ирэх нь зүйтэй буюу гаргаж ирэх
шаардлагатай. Тэгэхээр хуулийн төсөлд нэмж тусгах, цаашид мэдээлэл
технологийн аудитыг хийх шаардлага байна.
Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэлэлцүүлэг зохион
байгуулсан бөгөөд 120 тэрбум төгрөгийн төсөл мэдээлэл технологийн чиглэлээр
хэрэгжиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ мэдээлэл технологийн аудитыг хуулийн
төсөлд тусган, аудиторуудаа бэлдээд, олон улсын стандартыг нутагшуулж дүрэм
журмуудыг боловсруулах нь хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ салбарын аудит
орхигдсоор байна. Одоогоор хуульд мэдээлэл технологийн аудитын зохицуулалт
байхгүй, олон улсын стандарт бол байдаг. Мэдээлэл технологийн аудит хийлгэх
гэхээр хувийн компаниуд аудит хийх эрхтэй, сертификаттай эсэхийг
баталгаажуулдаг зохицуулалт байхгүй байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд төслийн 15 дугаар зүйлд Төрийн
аудитын олон улсын стандарт гэсэн зүйлийг тусгасан бөгөөд 15 дугаар зүйлийн 15.1
дэх хэсэгт “15.1.Төрийн аудитын байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ Аудитын Дээд
Байгууллагуудын Олон Улсын байгууллага (INTOSAI)-аас баталсан төрийн аудитын
олон улсын стандартыг баримтална.” Төслийн 16 дугаар зүйлд Мэдээлэл авах
эрхийг зохицуулан 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтад “шалгагдагч этгээдийн
үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, цахим
мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн,
хүлээсэн авсан мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг
цахим болон бусад хэлбэрээр хувилан авах” 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтад
“шаардлагатай тохиолдолд мэдээлэл, баримт бичгийг хамгаалах зорилгоор
шалгагдагч этгээдийн агуулах, өрөө, сейф, програм хангамжийн эх код, бүртгэлийн
болон гүйлгээний лог бүртгэлийг түр хугацаагаар битүүмжлэх. Ийнхүү
битүүмжилсэн хугацаа нь тухайн аудитыг хийхэд шаардагдах хамгийн бага хугацаа
байх бөгөөд уг хугацаанд мэдээлэл, баримтыг ашиглах, өөрчлөх, бусдад
дамжуулахыг хориглоно” гэж тус тус зохицуулсан байна.

13

3.3. Ойлгомжтой байдал

Хуулийн төслийн зохицуулалт нь хэрэгжүүлэх, хэрэглэх этгээдүүдэд
ойлгомжтой байдлаар томьёологдсон эсэхэд дараах байдлаар дүн шинжилгээ
хийсэн болно.

Хүснэгт 4. Хуулийн төслийн зохицуулалт ойлгомжтой

эсэхэд хийсэн дүн шинжилгээ

№ Ойлгомжгүй байгаа хуулийн Тайлбар Санал

төслийн зохицуулалт

1 Хуулийн төслийн 16 дугаар Хуулийн төсөлд Уг төсөлд байгаа

зүйлийн 16.1.5 дахь заалтад “хамгийн бага “хамгийн бага

“шаардлагатай тохиолдолд хугацаа” гэсэн хугацаа” гэсэн

мэдээлэл, баримт бичгийг ойлголт орсон байгаа үгийг өөр

хамгаалах зорилгоор бөгөөд Эрх зүйн байдлаар тусгах.

шалгагдагч этгээдийн агуулах, мэдээллийн нэгдсэн

өрөө, сейф, Ийнхүү систем legalinfo.mn

битүүмжилсэн хугацаа нь сайтаас энэ үгээр хайж

тухайн аудитыг хийхэд үзэхэд “хамгийн бага”

шаардагдах хамгийн бага гэсэн утгыг хэмжих

хугацаа байх бөгөөд уг нэгж байдлаар

хугацаанд мэдээлэл, баримтыг зохицуулсан бөгөөд

ашиглах, өөрчлөх, бусдад “хамгийн бага хугацаа”

дамжуулахыг хориглоно” гэж гэсэн ойлголт байхгүй

тус тус зохицуулсан байна. байна.

Хүснэгт 5. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28, 29, 30 дугаар

зүйлд заасан Шаардлагад нийцүүлэн боловсруулсан эсэх

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан

Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

28.1.Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна: Уг

28.1.1.хуулийн төслийн гарчиг; шаардлагыг

28.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл; хангасан.

28.1.3.зүйлийн доторх хэсэг;

28.1.4.хэсгийн доторх заалт;

28.1.5.заалтын доторх дэд заалт;

28.1.6.шаардлагатай бол бүлэг, дэд бүлэг, хэсэг, дэд хэсэг,

анги.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан

Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага:

29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон Уг

улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын шаардлагыг

үзэл баримтлалтай уялдсан байх; хангасан.

29.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд Уг
хамаарах асуудлыг бүрэн тусгасан байх; шаардлагыг
хангасан.
29.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны
хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх; Уг
шаардлагыг
хангасан.

14

29.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл Уг
хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй шаардлагыг
болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх; хангасан.

29.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх; Уг
шаардлагыг
29.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу хангасан.
нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;
Уг
29.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагыг
шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг хангасан.
тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны
эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх; Уг
шаардлагыг
хангасан.

29.1.8.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, Уг
хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч хүн, шаардлагыг
хуулийн этгээдийн эрх, үүрэг, зохицуулалтад удирдлага болгох, хангасан.
харгалзан үзэх нөхцөл байдал, нийтийн эрх зүйн этгээдийн чиг
үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийг биелүүлэх журам;

29.1.9.шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг Уг
зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн шаардлагыг
хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хангасан.
хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл,
заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах заалт;

29.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, Уг

өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай шаардлагыг

дагалдах хуулийн төслийг боловсруулсан байх; хангасан.

29.1.11.хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй Уг

байж болох бөгөөд зорилгод тус хуулиар хангахаар зорьж байгаа шаардлагыг

иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг хангасан.

тусгана.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан

Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага

30.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд Уг

хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх; шаардлагыг

хангасан.

30.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй Уг

байх; шаардлагыг

хангасан.

30.1.3.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн Уг

хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих; шаардлагыг

хангасан.

30.1.4.хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх; Уг

шаардлагыг

хангасан.

30.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх. Уг

шаардлагыг

хангасан.

15

3.4. Харилцан уялдаа

Хуулийн төслийн уялдаа холбоог шалгах шалгуур үзүүлэлтийн хүрээнд
давхардал, хийдэл, зөрчлийг судлан, дотоод болон бусад хуультай уялдах уялдаа
холбоог сайжруулах юм. Түүнчлэн хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх
аргачлалд заасан асуултуудад дараах байдлаар хариулсан.

№ Асуултууд Хариулт

1 Хуулийн төслийн зохицуулалт тухайн хуулийн зорилттой нийцэж Тийм

байгаа эсэх;

2 Хуулийн төслийн “Хууль тогтоомж” гэсэн хэсэгт заасан хуулиудын Тийм
нэр тухайн харилцаанд хамаарах хууль мөн эсэх;

3 Хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо тухайн хуулийн Тийм
төслийн болон бусад хуулийн нэр томьёотой нийцэж байгаа эсэх;

4 Хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төсөл болон бусад Тийм
хуулийн заалттай нийцэж байгаа эсэх;

5 Хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төслийн болон Үгүй
бусад хуулийн заалттай давхардсан эсэх;

6 Хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхой тусгасан эсэх; Тийм

7 Хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан эсэх; Үгүй

8 Хуулийн төсөлд төрийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Үгүй
давхардуулан тусгасан эсэх;

9 Төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллага, Үгүй
мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжтой эсэх;

10 Татварын хуулиас бусад хуулийн төсөлд албан татвар, төлбөр, Үгүй
хураамж тогтоосон эсэх;

11 Тухайн хуулийн төсөлд тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой Үгүй
зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуульд тусгасан эсэх;

12 Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын Үгүй
гэрээнд заасан хүний эрхийг хязгаарласан зохицуулалт тусгасан
эсэх;

13 Хуулийн төслийн зүйл, заалт жендерийн эрх тэгш байдлыг Тийм
хангасан эсэх;

14 Хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг бий болгоход Үгүй
чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

15 Хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий болгоход чиглэсэн Үгүй
заалт тусгагдсан эсэх;

16 Хуулийн төсөлд тусгасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн Тийм
этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасан эсэх.

16

ДӨРӨВ. ҮР ДҮНГ ҮНЭЛЖ ӨГСӨН ДҮГНЭЛТ
Хуулийн төслийн үр нөлөөг “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх
аргачлал”-ын дагуу үнэлэхэд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл нь хуулийн төслөөр тавьсан зорилгодоо хүрэх боломжтой,
хуулийн төсөл боловсруулах шаардлагад нийцсэн байдлаар боловсруулагдсан
байна.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл
баримтлалтай танилцахад хуулийн төсөл боловсруулах эрх зүйн үндэслэл нь
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол
Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн
Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн
хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт,
үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж зааснаар тодорхойлж болно.
Зорилгод хүрэх байдлын шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг
боловсруулах болсон үндэслэл, хуулийн төслөөр тавьсан зорилгыг хуулийн төслийн
үзэл баримтлал болон хуулийн төслийн зохицуулалтыг харьцуулан судлахад
хуулийн төслийн зохицуулалт нь тавьсан зорилгуудад бүрэн хүрэх боломжтой
байдлаар тусгагдсан гэж үзсэн.

17

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН
НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ХИЙСЭН ЗАРДЛЫН
ТООЦООНЫ ТАЙЛАН

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН
ТӨСӨЛД ХИЙСЭН ЗАРДЛЫН ТООЦООНЫ ТАЙЛАН

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хууль тогтоомжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Хууль
тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд
хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх
зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн
12.1.4-т заасан аргачлалын дагуу тодорхойлно.” гэж заасны дагуу Төрийн аудитын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /цаашид “хуулийн төсөл” гэх/
батлагдсан нөхцөлд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Засгийн
газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хууль
тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлал
/цаашид “аргачлал” гэх/-ын дагуу тооцлоо.

Энэхүү үнэлгээний зорилго нь хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн
этгээд, төрийн байгууллагад шинээр үүсэх зардлын ачааллыг урьдчилан тооцож,
цаашид гарах зардлыг багасгах санал боловсруулахад оршино.

Хуулийн төсөл нь “шинэчилсэн найруулга” хэлбэрээр бичигдэж байгаа тул
хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад шинээр болон өмнө
гүйцэтгэж байсан үүргээс өргөжүүлсэн чиг үүргийн хүрээнд үнэлгээг хийнэ. Түүнчлэн
хуулийн төслөөр зөвхөн шинээр бий болж буй үүрэгт зардал тооцогдож байгаа тул
бодит статистик болон хугацааг шууд ашиглах боломжгүй тохиолдолд аргачлалын
4.4.2 дахь заалтад үндэслэн адил төстэй ажил, үйлчилгээ байгаа эсэхийг судалж,
баримжаалах, салбарын мэргэжилтнүүдээс санал авах зэргээр хугацаа,
тохиолдлын тоо зэргийг тогтоосон болно.

Уг аргачлалын Ерөнхий зүйлийн 1.5-д заасан журмын дагуу зардлыг хуулийн
этгээдийн зардал, иргэнд үүсэх зардал, төрийн байгууллагын зардал гэсэн гурван
төрлөөр тооцдог боловч хуулийн төслөөр хувь хүн, хуулийн этгээдэд зардал
үүсгэхээр шинээр зохицуулалт тусгагдаагүй байна. Зөвхөн “шалгагдагч этгээд”-ийн
хувьд буюу төрийн байгууллагын үүрэг бий болгосон бөгөөд аргачлалын 1.5.3-т
заасны дагуу тооцооллоо.

Хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоход доор
дурдсан нийтлэг зарчмыг баримтлан ажилласан болно:

 Иргэн, төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг нэг бүрийг оновчтой
тодорхойлох;

 Үүрэг гүйцэтгэхэд зарцуулах хугацааг тогтооход бодитой хандах;
 Бодит тоо баримт, мэдээлэлд тулгуурлах;
 Аргачлалд заасан тооцоо хийх үе шатыг баримтлах.

2

НЭГ. ХУУЛИЙН ТӨСЛИЙН ДАГУУ УЛСЫН ТӨСӨВТ ҮҮСЭХ ЗАРДЛЫН
ТООЦОО БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ҮҮСЭХ ЗАРДАЛ

Хуулийн төсөл батлагдан гарснаар төрийн байгууллага буюу улсын төсөвт
үүсэх зардлыг тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах хүний нөөцийн
хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр нэг албан хаагчид шаардагдах зардлаар
үржүүлэн тооцох замаар аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу дараах үе
шаттайгаар гүйцэтгэлээ.

Нэг. Хуулийн этгээдийн зардлыг тооцох

Энэ хэсэгт хуулийн төслөөр төрийн аудитын байгууллагаас аудит хийхэд
төрийн байгууллагад шинээр хүлээлгэсэн үүрэг байгаа эсэхийг тодорхойллоо:

№ Хуулийн төслөөр төрийн байгууллагад Хүснэгт 1
хүлээлгэсэн үүрэг
Дагаж мөрдөж буй хуулиар
1 17.1.Шалгагдагч этгээд дараах үүрэгтэй: төрийн байгууллагад
хүлээлгэсэн үүрэг

17.1.1.төрийн аудитын байгууллагын 21.1. Төрийн аудитын
аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим
хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг байгууллага, түүний ажилтнууд
мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой,
бүрэн байх шаардлагыг хариуцах; бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд

17.1.2.төрийн аудитын байгууллагын шаардагдах аливаа мэдээллийг
албан хаагчийг ажлын байр, холбогдох бусад
газар, цахим мэдээллийн санд чөлөөтэй бүрэн хэмжээгээр, чөлөөтэй,
нэвтрүүлэх, ажиллах өрөө, тасалгаа, нөхцөл,
боломжоор хангах; шуурхай авах эрхтэй. Энэ

17.1.3.төрийн аудитын байгууллагын хуулийн 15.1-д заасан
үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс
нөлөөлөх, оролцохгүй байх; байгууллага, албан тушаалтан

17.1.4.төрийн аудитын байгууллагаас төрийн аудитын байгууллагаас
тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт
бичгийг бүрэн ирүүлэх; шаардсан мэдээллийг

хугацаанд нь саадгүй гаргаж

өгөх үүрэгтэй.

17.1.5.төрийн аудитын байгууллагын
албан хаагчидтай харилцах, туслах үүргийг
тодорхой ажилтандаа хариуцуулах;

17.1.6.хуульд заасан бусад үүрэг.

Хуулийн төсөлд тусгагдсаны дагуу дээр дурдсан үүргүүд зардлын тооцоо
хийх шаардлагагүй байна. Учир нь хуулийн төслийн 17 дугаар зүйлээр, одоо хүчин
төгөлдөр мөрдөж буй Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д
заасан төрийн аудитын байгууллагаас аудит хийхэд шаардлагатай “мэдээлэл авах”
эрхийг илүү дэлгэрүүлж, нарийвчилж зохицуулсан байна. Иймд төрийн аудитын
байгууллагаас аудит хийхэд шаардлагатай мэдээлэл авах эрхтэй холбоотойгоор

3

аудит хийлгэж буй болон уг мэдээллийг гаргаж өгөх бусад этгээдэд зардлын ямар
нэг дарамт үүсгэхээргүй байна.

Хоёр. Төрийн байгууллагын зардлыг тооцох

Хүснэгт 2

Хуулийн төслийн зохицуулалт Дагаж мөрдөж буй хуулийн

42.1.Төрийн аудитын байгууллагын албан зохицуулалт
хаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид
заасан төрийн албан хаагчийн ажиллах 14.6.Төрийн аудитын
нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин
хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал байгууллагын ажилтан төрийн албаны
урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан
баталгаагаар хангагдана. тухай хууль тогтоомжид зааснаас гадна

42.2.Төрийн аудитын байгууллагын албан дор дурдсан нэмэгдэл баталгаагаар
хаагч энэ хуулийн 42.1-т зааснаас гадна дор
дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана: хангагдана:

42.2.1.албан үүргээ хэрэгжүүлэх явцад 14.6.1. аудит хийх бүрэн
хот, суурин газрын доторх нийтийн тээврийн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурин
хэрэгсэл (таксинаас бусад)-ээр зорчсон газрын доторхи нийтийн тээврийн
тохиолдолд хувиас гарсан зардлыг Ерөнхий хэрэгсэл (таксинаас бусад)-ээр зорчсон
аудиторын баталсан журмын дагуу төрийн тохиолдолд хувиас гарсан зардлыг
аудитын байгууллагын төсвийн хөрөнгөөс Монгол Улсын Ерөнхий аудиторын
нөхөн олгох; баталсан журмын дагуу тухайн
байгууллага нь нөхөн олгох;
42.2.2.албан үүргээ хэрэгжүүлэх явцад
хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол 14.6.2.аудит хийх бүрэн
хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж,
албан тушаалын цалингийн зөрүүг эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн
хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны
туршид, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн
тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын
цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч чадвараа алдсаны тэтгэмж, албан
байгаа хугацааны туршид тус тус авах;
тушаалын цалингийн зөрүүг
42.2.3.албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь
холбогдуулан амь насыг нь хохироосон хөдөлмөрийн чадвараа түр алдсан
тохиолдолд түүний албан тушаалын гурван
жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг хугацааны туршид, тахир дутуу болсон
удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн
гэр бүлд нь олгох. бол тахир дутуугийн тэтгэвэр, албан

42.3.Энэ зүйлийн 42.2.2, 42.2.3-т заасан тушаалын цалингийн зөрүүг тахир
тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын
цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны
төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай
этгээдээр нөхөн төлүүлнэ.. туршид тус тус авах;

14.6.3. аудит хийх бүрэн
эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан
амь насыг нь хохироосон тохиолдолд
түүний албан тушаалын гурван жилийн
цалинтай тэнцэх хэмжээний нэг
удаагийн буцалтгүй тусламжийг
хохирогчийн ар гэрт нь олгох.

14.7. Энэ зүйлийн 14.6.2, 14.6.3-т
заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан
тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй
тусламжийг улсын төсвөөс олгож, уг
хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн
төлүүлнэ.

Хуулийн төсөлд тусгагдсаны дагуу дээр дурдсан төрийн аудитын
байгууллагын албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хүрээнд улсын төсөвт
нэмэлт ачаалал үүсгэхээргүй байна. Тодруулбал, төрийн аудитын байгууллагын

4

албан хаагчийн нийгмийн баталгааг хангах талаар хуулийн төсөлд тусгасан
зохицуулалт нь дагаж мөрдөж буй Төрийн аудитын тухай хуулийн зохицуулалттай
ижил байна.

Хуулийн төслийн зохицуулалт Дагаж мөрдөж буй хуулийн
зохицуулалт
14.1.Төрийн аудитын байгууллага үр
дүнтэй, үр ашигтай аудитыг хийхийн тулд 5.1.Төрийн аудитын байгууллага
шинжлэх ухааны ололт, орчин үеийн санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн
мэдээллийн технологийн арга, хэлбэрийг болон нийцлийн аудит хийнэ. Аудитын арга
үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, түүнийг хэлбэрийг санхүүгийн удирдлага, шинжлэх
боловсронгуй болгох арга хэмжээг тогтмол ухаан, техник, технологийн дэвшилттэй
авна. уялдуулан байнга боловсронгуй болгож,
үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
25.4.Үндэсний аудитын газрын
дэргэд төрийн аудитын байгууллагын 14.3.Монгол Улсын Ерөнхий
албан хаагчийг мэргэшүүлэх, аудиттай аудитор төрийн аудитын байгууллагын
холбогдсон судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ
аудитын чадавхыг бэхжүүлэх чиг үүрэг төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн
бүхий сургалтын болон мэдээлэл хүрээнд өөрийн онцлогт тохирсон
технологийн төвийг байгуулж болно. тогтолцоог боловсруулж мөрдөнө.

14.5.Төрийн аудитын байгууллагын
ажилтан үүрэгт ажлаа үр нөлөөтэй
гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн
байна. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий
аудитор Үндэсний аудитын газрын
ажилтнуудад зориулсан байнгын сургалтын
хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Хуулийн төсөлд тусгагдсаны дагуу дээр дурдсан төрийн аудитын
байгууллагын албан хаагчийн сургалт, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан,
технологийн арга, хэлбэрийг ашиглахад улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхээргүй
байна. Тодруулбал, хуулийн төслийн зохицуулалт нь дагаж мөрдөж буй Төрийн
аудитын тухай хуулийн зохицуулалттай агуулгын хувьд ижил байна.

Түүнчлэн хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Төрийн аудитын
байгууллага санхүүгийн тайлангийн аудит хийхэд гарсан шууд ба шууд бус зардлыг
нөхөх үүднээс шалгагдагч этгээдээс аудитын үйлчилгээний төлбөр авна. Аудитын
үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг Ерөнхий аудиторын саналыг үндэслэн санхүү,
төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож,
байгууллагуудын төсөвт тусгана”, 8.7-д “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн
8.6-д заасан орлогыг улсын төсөвт оруулж, энэ хуулийн 25.4-т заасан нэгжийн үйл
ажиллагаанд зарцуулна” гэж зааснаас үзэхэд хуулийн төслийн 25.4-д заасан төвийг
байгуулахад улсын төсөвт ачаалал үүсгэхгүй гэж үзлээ.

Гурав. Хүний нөөцтэй холбогдон гарах зардлыг урьдчилан тооцох

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар
төсөвт үүсэх төрийн байгууллагын ачааллыг тооцохдоо аргачлалд заасны дагуу:

• Хүний нөөцийн зардал1

1 Хүний нөөцийн зардал гэдэгт тухайн үүргийг гүйцэтгэх төрийн албан хаагчийн авч болох цалин
хөлс, бусад нэмэгдэл, тусламж, төрөөс албан хаагчдаа зориулан даадаг хүний нөөцтэй холбоотой
гаргасан зардлыг нэг албан хаагчид оногдох хэмжээгээр тооцоолсныг ойлгоно.

5

• Материаллаг зардал2
• Бусад зардал3 гэсэн зардлын төрлүүдийг тооцон гаргах юм.

Төрийн аудитын байгууллага аудит бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн
байгууллагад шинээр хүний нөөцийн хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэн тул дээр
дурдсан зардлуудыг тооцох шаардлагагүй байна.

Дөрөв. Зардлыг нэгтгэн тооцох

Аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар нийт зардал нь хүний нөөц,
материаллаг болон бусад зардлын нийлбэрийг хүний нөөцийн хэрэгцээнд үржүүлэн
тооцдог. Тухайн хэсгийн зардлын тооцоогоор төрийн байгууллагын гүйцэтгэх
үүрэгтэй холбоотойгоор шинээр хүний нөөцийн хэрэгцээ шаардлага байхгүй гэж
үзсэн тул хүний нөөцтэй холбогдон гарах зардлыг хийгээгүй болно. Иймд энэ хэсэгт
зардлыг нэгтгэн тооцох шаардлагагүй байна.

Тав. Хувилбарыг нягталж, зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь улсын
төсөвт мэдэгдэхүйц хэмжээний ачаалал үүсгэхгүй бөгөөд бусад нэмэлт зардал
үүсэхгүй байхаар боловсруулагдсан байна. Иймд зардлыг бууруулах талаар
тусгайлан саналгүй болно.

ДҮГНЭЛТ, САНАЛ

Хууль тогтоомжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн, 18.1 дэх хэсэгт “Хууль
тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн хүрээнд хамрагдах
иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын
тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан
аргачлалын дагуу тодорхойлно” гэж заасны дагуу Төрийн аудитын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах
иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг
Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан
“Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх
аргачлал”-ыг удирдлага болгон зардлын тооцоог гаргалаа.

Хуулийн төсөлд тусгагдсан зардлыг тооцохын тулд бодит статистик болон
хугацааг шууд ашиглах боломжгүй тохиолдолд аргачлалын 2.5.2, 4.4.2 дахь
заалтуудыг тус тус үндэслэн адил төстэй ажил үйлчилгээ байгаа эсэхийг судалж,
баримжаалах байдлаар хугацаа, тохиолдлын тоо зэргийг тогтоохын зэрэгцээ тухай
бүрт тайлбарыг оруулсан болно.

Аргачлалын дагуу иргэнд үүсэх зардал нь цаг хугацаагаар, хуулийн этгээдэд
үүсэх зардал нь мөнгөн дүнгээр, төрийн байгууллагад үүсэх зардал нь хүний
нөөцийн хэрэгцээгээр тооцогддог. Эдгээр тооцож гаргасан зардлууд дээр “бусад
зардал”, “нэмэлт” зардал буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зардлыг мөн тооцлоо.

2 Материаллаг зардал гэдэгт тухайн ажлын байртай холбогдон гарах нийтлэг зардлыг ойлгоно.
Цахилгаан, дулаан, бичиг хэрэг, урсгал засвар, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын гэх мэт.
3 Бусад зардал гэдэгт тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэхэд дагалдан гарах шууд зардлыг ойлгоно.

6

Аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан журмын дагуу зардлыг төрийн
байгууллагын зардал, хуулийн этгээдийн зардал, иргэнд үүсэх зардал гэсэн гурван
төрлөөр тооцдог боловч тус хуулийн төслөөр хувь хүн, хуулийн этгээдийн зардал
үүсгэхээр шинээр зохицуулалт тусгагдаагүй байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад буюу Төрийн аудитын
байгууллагад шинээр орон тоо бий болгох шаардлагагүй бөгөөд одоо ажиллаж
байгаа албан хаагчид хариуцан гүйцэтгүүлэх боломжтой гэж үзсэн болно.

---ооОоо---

7


Click to View FlipBook Version