The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by radiology2k16, 2018-08-05 02:27:12

Mongolian Journal of Radiology №6

Mongolian Journal of Radiology №6

50

RADIOLOGY
СЭТГҮҮЛД МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

“Радиологи” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, сургалтын илтгэл, тойм лекц
болон ховор тохиолдлуудыг дараах шалгуурын дагуу хүлээн авч нийтэлнэ.

Өгүүллийн эхийг А4  цаасан дээр доороос  2.0  см, зүүнээс  3.0  см, баруунаас  2.0см
зайтай,  Microsoft Word програмын  Arial  фондоор,үсгийн  12  хэмжээтэй, мөр хооронд
хэвийн зайтай-  single,   хоёр талыг тэгшлэн  (Justify)  бичиж 3-5 нүүрт багтаана.  Тойм,
лекц, зөвлөмж зэргийг  5-10  нүүрэнд бичиж болно.

Өгүүлэл дараах бүтэцтэй байна. Үүнд:
1. Илтгэлийн нэр (14 хэмжээтэй, том үсгээр, Bold форматаар бичнэ)
2. Судлаачийн нэр, хаяг ( Судлаачдын нэрийн баруун дээд өнцөгт дугаарлан, холбоо

барих утас, имайл хаяг бичсэн байна)
3. Түлхүүр үг (илтгэлийн санааг илэрхийлэхүйц 5 үг)
4. Удиртгал (судалгааны ажлын үндэслэл,шинэлэг тал,зорилго,зорилт)
5. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй (хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, статистик

боловсруулалт ямар аргаар хийгдсэн)
6. Үр дүн ( Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ дугаарлаж

тайлбарыг хавсаргах)
7. Дүгнэлт (товч тодорхой байх)
8. Ашигласан хэвлэл (зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал,

ном, сэтгүүлийн нэр, хуудас, web site-ын хаягийг монголоос гадаад дарааллын дагуу
бүрэн бичнэ)
9. Англи товчлол (илтгэлийн нэр, судлаачийн нэр, харьяалал, илтгэлийн товч утгыг
англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх)
• Ишлэлийг [1]... гэх мэт тэмдэглэнэ. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой

бичнэ.
• Илтгэлд нэр томъёог товчилж бичихгүй.
• Ховор тохиолдлуудын зургууд болон паталогийн хариуг заавал хавсаргана.
• Зураг, график, диаграммыг зөвхөн JPEG, TIF өргөтгөл бүхий 300 dpi нягтралтай

зургийн файлаар хүлээн авна. 

СЭТГҮҮЛ  ХАГАС ЖИЛД НЭГ УДАА ХЭВЛЭГДЭНЭ.

Холбоо барих утас: 99015128, 99838139 И мэйл хаяг: [email protected]

5151

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСГУУДЫН ТАНИЛЦУУЛГА

52 Монголын Радиологийн Нийгэмлэгийн Сэтгүүл

АЧТАН ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийг эрхлэгч Ж.Энхтүвшин /АУ-ны магистр, Ахлах зэргийн эмч/

Зөвлөх эмч Ц.Бадамсэд /АУ-ны доктор, Профессор, Зөвлөх зэргийн эмч/

Утас +976-70009624, +976-70009623

И мэйл хаяг [email protected]

Веб хуудас www. Achtanhospital.mn

Тасгийн танилцуулга Ахлах зэргийн технологич: 2
Сувилагч: 1
Радиологийн эмч: 6
Ахлах зэргийн эмч - 1
Радиологийн технологич - 2

Баянгол дүүргийн хүн амд яаралтай мэс заслын үйлчилгээтэй холбоотой рентген, хэт авиа, КТГ зэрэг
дүрс оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн хэт авиан шинжилгээний хяналтан доор төрөл
бүрийн хатгалтууд хийгддэг.

УЛААНБААТАР СОНГДО ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийн эрхлэгч Л. Тунгалаг /АУ-ны магистр, Ахлах зэргийн эмч/

Утас +976-7011 1163

И мэйл хаяг [email protected]

Веб хуудас www.songdo.mn

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 8
Ахлах зэргийн технологич -2
Радиологийн эмч: 7
Ахлах зэргийн эмч - 3
АУ-ны магистр - 5

Тус тасаг нь бүх төрлийн рентген, хэт авиан шинжилгээ, КТГ болон СРТ-ийн шинжилгээнээс гадна
бүдүүн гэдэсний CT Colonoscopy, мөн бөөр шээсний замын CT urography шинжилгээг нэвтрүүлэн ажиллаж
байна.

The Official Journal of the Mongolian Society of Radiology 5353

Тасгийн эрхлэгч ГУРВАН ГАЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Зөвлөх эмч ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

С. Солонго /Дүрс оношилгооны эмч/
Утас Д. Дамдин /МУ-ын төрийн шагналт, Клиникийн профессор/
И мэйл хаяг Ц. Эрдэмбилэг /АУ-ны доктор, АШУҮИС Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч/
Веб хуудас +976-95142080
[email protected]
www.ggh.mn

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 2

Радиологийн эмч: 5
АУ-ны доктор - 1
АУ-ны магистр - 1
Клиникийн профессор - 1
Тэргүүлэх зэргийн эмч - 1

Тус тасаг нь ургийн 5D оношилгоонд Crystal vue горимыг нэвтрүүлсэн бөгөөд ургийн хэт авиан
оношилгоог тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлэн ажиллаж байна. Мөн шинээр судсан дотуурх лазер
технологи эмчилгээг анх нэвтрүүлэн ажиллаж байна.

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийн эрхлэгч О.Ганхуяг /Kлиникийн профессор/

Зөвлөх эмч Д.Гончигсүрэн /АУ-ны доктор, Профессор, МРН-ийн Ерөнхийлөгч/

Утас +976-7700 0066

И мэйл хаяг [email protected]

Веб хуудас www.grandmed.mn

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 4
Ангиографийн сувилагч: 2
Радиологийн эмч: 6
АУ-ны доктор - 1
АУ-ны магистр - 2
Тэргүүлэх зэргийн эмч -1
Ахлах зэргийн эмч - 2

Тус тасагт шинээр ангиографийн аппарат суурьлагдсанаар тархи, зүрх, хэвлийн болон мөчдийн судасны
эмгэгүүдийг оношлох эмчлэх, элэг, бөөр, нугасны болон умайн хавдруудыг эмчлэх, элэг, дэлүү, уушигны
эдийн шинжилгээ (биопси) авах, цөсний замын оношилгоо эмчилгээ, бөөр шээсний замын оношилгоо
эмчилгээ зэргийг олон улсын стандартын дагуу хийж үйлчилж байна.

54 Монголын Радиологийн Нийгэмлэгийн Сэтгүүл

Тасгийн эрхлэгч ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ
Утас ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ
И майл хаяг
Веб хуудас Э.Ундрах-Эрдэнэ /ШУ-ны магистр, Ахлах зэргийн эмч/
+976-77011111
Тасгийн танилцуулга [email protected]
www.intermed.mn
Радиологийн эмч: 9
ШУ-ны магистр - 2 Радиологийн технологич: 11
АУ-ны магистр - 5 Сувилагч: 2
Ахлах зэргийн эмч - 2 Мэдээллийн ажилтан: 1

Тус тасаг нь өвөрмөцөөр зүрхний титэм судасны КТ шинжилгээ, нуруу нугасны үсэрхийлэл илрүүлэх
СРТ шинжилгээ, уушигны хавдрыг эрт илрүүлэх бага тунт КТ шинжилгээ, ходоод улаан хоолой, нарийн
гэдэсний эмгэгүүдийн СРТ шинжилгээ хийхээс гадна, түрүү булчирхайн болон умайн хүзүүний хавдрыг
эрт илрүүлэх үе шатыг тодорхойлох СРТ шинжилгээ, элэгний жижиг голомтот эмгэгүүдийг ялган
оношилох элэгний СРТ зэрэг шинжилгээнүүдийг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

ЛЮКСМЕД ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийн эрхлэгч У.Байгалмаа /Ахлах зэргийн эмч/

Зөвлөх эмч Д.Оюунчимэг /АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч/

Утас +976-77114774, +976-98032237, +976-98072237

И-мэйл хаяг [email protected]

Веб хуудас www.luxhouse.mn

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 5
Сувилагч: 2
Радиологийн эмч: 9
АУ-ны доктор - 1
АУ-ны магистр - 2
Тэргүүлэх зэргийн эмч - 1
Ахлах зэргийн эмч - 1

Тус тасаг нь КТ-ын шинжилгээнд нэмэлтээр элэгний сегментүүдийг болон элгэн дэх үүсгэврийг 3D
хэмжээсээр дүрслэн гаргах (liver segmentation), элэгний эзэлхүүнийг тодорхойлох (liver volumometer)
болон Тархины инфарктын эрт илрүүлэгт зориулсан программ brain perfusion ашиглаж байна. Монгол
улсад анх удаа өвчтөнд хамгийн аюул багатай СРТ-н макроциклик тодосгогч бодис болох Гадовистыг
хэрэглэж байна.

The Official Journal of the Mongolian Society of Radiology 5555

МӨНГӨНГҮҮР ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийн эрхлэгч Д.Түвшинжаргал /АУ-ны доктор, Ахлах зэргийн эмч

Зөвлөх эмч Д.Түвшинжаргал /АУ-ны доктор, ахлах зэргийн эмч/

Утас +976-99075546

И мэйл хаяг [email protected]

Веб хуудас www.mungunguur.mn

Тасгийн танилцуулга Радиологийн технологич - 11

Радиологийн эмч: 8
АУ-ны доктор - 1
АУ-ны магистр - 1
Ахлах зэргийн эмч - 1

Тус тасаг нь мэдрэл судлал, гэмтэл согог болон үе мөчний чиглэлээр илүү дагнаж мөн бусад бүх
төрлийн дүрс оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд мөн ангиографийн оношилгоо эмчилгээ
хийгддэг.

Тасгийн эрхлэгч МЕДТРАВМА ЭМНЭЛЭГ
Зөвлөх эмч ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ
Утас
И мэйл хаяг Д.Уян-Эгшиг /Ахлах зэргийн эмч/
Веб хуудас Д.Бархүү / АУ-ны докторант, Тэргүүлэх зэргийн эмч/
+976-77110351 , +976-77110352
[email protected]
fb.com/24 цагийн MRI, CT Center

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 8
Сувилагч: 1
Радиологийн эмч: 7
Тэргүүлэх зэргийн эмч-1
Ахлах зэргийн эмч - 2
АУ-ны магистрант -3

Тус тасаг нь гэмтэл согог болон яс үе мөч, мэдрэлийн чиглэлээр илүүтэй нарийвчилсан оношилгоо
хийдэг ба эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээ улам өргөжүүлж, гэмтлийн яаралтай тусламж,
физик нөхөн сэргээх эмчилгээ, ясны сийрэгжилтийг тодорхойлох оношилгоог хийж байна.

56 Монголын Радиологийн Нийгэмлэгийн Сэтгүүл

БРИЛЛИАНТ ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийн эрхлэгч П.Евгений /Дүрс оношилгооны эмч/

Зөвлөх эмч Д.Бархүү /АУ-ны докторант, Тэргүүлэх зэргийн эмч/

Утас +976-11452712

И мэйл хаяг [email protected]

Веб хуудас fb.com/Бриллиант эмнэлэг/

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 3
Сувилагч: 1
Радиологийн эмч: 4
Тэргүүлэх зэргийн эмч-1
АУ-ны магистрант - 1

Тус тасаг нь хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэлт болон КТГ-н хяналттай эдийн хатгалт
мөн хяналтын чиглэлээр дагнан оношилгоо, эмчилгээ хийж байна.

Тасгийн эрхлэгч УЛААНБААТАР МЕД ЭМНЭЛЭГ
Зөвлөх эмч ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Б.Уламбаяр /Эмнэл зүйн албаны дарга/
Утас М.Шагдарсүрэн /Хүний гавьяат эмч, Академич, ШУ-ны доктор, профессор/
И мэйл хаяг Кобаши Юуко /АШУ-ны доктор/
Веб хуудас +976-76110055, +976-76115500
[email protected]
www.ubmed.mn

Тасгийн танилцуулга Радиологийн технологич: 2
Техникийн ухааны магистр - 1
Радиологийн эмч: 2 Сувилагч: 1
АУ-ны докторант - 1
Ахлах зэргийн эмч - 1

Тус тасаг нь бөөр шээсний замын болон хэвлийн хөндийн эмгэгүүдтэй холбоотой дүрслэл оношилгооны
аргуудыг илүүтэй нэвтрүүлэн ажиллаж байна.

The Official Journal of the Mongolian Society of Radiology 5757

СӨҮЛ ЭМНЭЛЭГ
ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

Тасгийн эрхлэгч Б.Лхагвасүрэн /Дүрс оношилгооны эмч/

Утас +976-94116211

И мэйл хаяг [email protected]

Веб хуудас fb.com/seoulhospitalmongolia/

Тасгийн танилцуулга Радиологийн техникч: 4
Сувилагч: 1
Радиологийн эмч: 3

Тус тасаг нь бүх төрлийн рентген, хэт авиа, КТГ-ийн шинжилгээг ашиглан дүрс оношилгооны тусламж
үйлчилгээг үзүүлж байна.

58 Монголын Радиологийн Нийгэмлэгийн Сэтгүүл

МОНГОЛЫН РАДИОЛОГИЙН САЛБАРЫН ШИНЭХЭН ГАВЬЯАТ
Профессор Д.Гончигсүрэн

Монголын Радиологийн Нийгэмлэгийн Тэргүүн

2017 онд Монголын Радиологийн салбараас шинэхэн Гавьяат эмч төрлөө. Баянхонгор аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн зөвлөх эмч, Клиникийн профессор Л.Чулуунбат олон жилийн нөр
их хөдөлмөр, зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж, Монгол улсын Хүний гавьат эмч гэсэн эрхэм хүндтэй цол
хүртлээ.

2017 оны 12 сарын 1-нд Баянхонгор хотын Нэгдэлчин зочид буудлын Аялгуу ресторанд Монгол улсын
Хүний гавьяат эмч, Дүрс оношилгооны зөвлөх, Клиникийн профессор Л.Чулуунбатын цолны мялаалгын
арга хэмжээнд хот, хөдөөнөөс олон зочид ирж оролцсон ба Монголын Радиологийн Нийгэмлэгийн Тэргүүн,
АУ-ны доктор, Профессор Д.Гончигсүрэн, нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн
тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэг нар оролцож хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулж
өглөө.

“Ач-Од” эмнэлгийн үзлэгийн өрөөнд
Шинэхэн гавьяатын цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээнд АШУ-ны доктор Ж.Батаа, МУ-ын
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Сосорбарам, Гавьяат малчин Д.Шинэн, Гавьяат барилгачин Д.Найдан,
Хүний гавьяат эмч З.Сарайдамба, МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Төмөр, АШУҮИС-ийн захирал, МУ-
ын гавьяат багш Б.Батбаатар Санхүү, эрхэлсэн дэд захирал Э.Содномжамц, МУ-ын Хүний гавьяат эмч
Д.Цэдэнхүү, ШУ-ны доктор Оюунбилэг зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж, нэг үдшийг дурсамж дүүрэн
өнгөрөөлөө.
Хотын зочид бидэнд Баянхонгор аймгийн Богд сумын харъяат Монголын хамгийн олон буюу 2000
тэмээтэй, МУ-ын Гавьяат малчин Д.Шинэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Төмөр нартай нэг ширээнд
сууж, хөдөөгийн амьдрал, малчин ахуйн тухай хөөрөлдөн суусан нь үнэхээр дурсамжтай байлаа.

The Official Journal of the Mongolian Society of Radiology 5959

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн хамт олон

Хүндэтгэлийн арга хэмжээнд МУ-ын Хүний гавьяат эмч Л.Чулуунбатын “Дүрс оношилгоо бол Анагаахын
шинжлэх ухааны оношлогооны бүх төрлүүдийн ноён оргил нь юм. Тогших, тэмтрэх арга ард хоцорч,
оношилгооны хамгийн найдвартай арга болох Дүрс оношилгоо тэргүүн байранд тавигдах боллоо. Би
залуу эрдэмтэд болон дүрс оношилгооныхоо залуу үед итгэлтэй явдаг юм. Миний эмчээр ажилласан 37
жилийн түүхэнд хамгийн оргил үе буюу Монгол Улсын Гавьяат эмч болоход Дүрс оношлогооны мэргэжил,
Монголын Радиологийн Нийгэмлэг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог юм” гэж хэлсэн үгнээс харахад

мэргэжлээрээ бахархаж, амьдралынхаа зам мөрийг болгосон, түүгээрээ хүмүүний амьдралд үгээр
илэрхийлж барамгүй тус хүргэсэн эмч хүний нэгэн насны амьдралын гэрэлт зам мөр сэтгэлд тодоос тод
гэрэлтэн харагдаж байлаа.

Шинэхэн гавьяатын цолны мялаалга, хүндэтгэлийн Л.Чулуунбат эмч маань үргэлж шинийг
арга хэмжээ эрэлхийлж, урагш тэмүүлсэн залуу
сэтгэхүйтэй, Радиологийн Нийгэмлэгийнхээ
үйл ажиллагаа, зохион байгуулдаг олон
улсын хурлуудад тогтмол идэвхитэй
оролцдог, олон жилийн туршлага, мэдлэг
хуримтлуулсан, Дүрс оношилгооны
салбарын шилдэг эмч нарын маань нэг
билээ.

Хүндэтгэлийн арга хэмжээ явагдсан
өдрүүдэд бид Баянхонгор аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн
бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмж,
цацрагийн аюулгүй байдалтай газар дээр
нь танилцаж, Дүрс оношлогооны чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг “Ач-Од” эмнэлгээр
зочилж, үйлчлүүлэгчдэд мэргэжлийн
зөвлөгөө өгөв. Энэ үеэр Анагаах Шинжлэх
Ухааны Үндэсний Их Сургуулийн 6 багш
Баянхонгор аймгийн бүх сумдын болон

60 Монголын Радиологийн Нийгэмлэгийн Сэтгүүл

Гавьяатын цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон хүндэт зочид
Нэгдсэн Эмнэлгийн эмч нарт лекц уншин, сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 60 гаруй эмч,
дунд мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэв.
Монгол улсын Хүний гавьяат эмч, Дүрс оношилгооны зөвлөх, Клиникийн профессор Л.Чулуунбатын
сэтгэгдэл
Миний бие 1955 онд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт хэмээх газар Д.Лхамхүүгийн том хүү
болон мэндэлсэн. 1982 онд Анагаах ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, өөрийн
төрсөн нутаг Баянхонгор аймгийн Баянцагаан суманд хүний их эмчээр ирж, ажил амьдралынхаа гаргааг
эхлүүлсэн.
1982-1984 онд Баянцагаан сумын хүний их эмчийн салбарын Эрхлэгч, их эмч, 1984-1992 онд
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмийн бус эмчилгээний тасгийн зүү төөнө-заслын кабинеийн
их эмч, 1992-1995 онд Уламжлалт эмчилгээний “Алтан бумба” хувийн эмнэлгийн их эмч, 1996-2000 онд
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2001- 2017 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч, 2017 оноос өөрийн “Ач-Од” хувийн эмнэлгээ удирдан, их эмчээр
тус тус ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа 1982-1990 онд дотор болон уламжлалт эмчилгээний эмчийн мэргэжил олгох,
мэргэжил дээшлүүлэх курс, 2002 онд Улсын клиникийн төв эмнэлгийн Дүрс оношлогооны тасагт хэт
авиан оношлогооны мэргэжил олгох курс, 2008 онд Улсын клиникийн 3-р эмнэлгийн Зүрх судасны төвд
зүрхний эхогийн курс, 2012 онд Бүгд найрамдах Солонгос улсад 4D Эхогийн чиглэлээр сургалтанд сууж,
мэргэжил дээшлүүлсэн. Сүүлийн 16 жил Дүрс оношилгоо болон Хэт авиан оношилгооны чиглэлээр
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаад 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарч,
Дүрс оношлогооны хувийн эмнэлгээ байгуулан ажиллаж байна.
Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласныг минь үнэлэн Монголын
Радиологийн Нийгэмлэг байгуулагдсаны 15 жилийн ойгоор 2010 онд Анагаахын Шинжлэх Ухааны
Үндэсний Их Сургуулийн Клиникийн Профессор цолоор, Монгол Улсын Ерөнхийлагчийн 2017 оны 7
дугаар сарын 06-ны өдрийн зарлигаар “Хүний гавьяат эмч” цолоор шагнасан явдалд миний бие төр засаг,
ард түмэн, мэргэжилт нэгт нөхөддөө талархаж байна.


Click to View FlipBook Version