www.barilga.gov.mn 2023 он I сар №01 (418) Эмхэтгэл - 60 дахь жилдээ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ • БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ • НИЙТЛЭЛ • ЗӨВЛӨМЖ НЭГ МАЯГИЙН ЗУРАГ ТӨСЛҮҮДИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСГАН, АШИГЛАХАД БЭЛЭН БОЛГОЛОО Д.ЧИНЗОЛБОО: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЦЭРЭНПИЛИЙН ДАВААСҮРЭН ТАМГАА ГАРДАН АВЛАА ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ СУМ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛТОД НИЙЦҮҮЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН XIV ХОРОО ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО БАРИЛГЫН ШИЛДЭГ 7 ОН ГАРСНААС ХОЙШ /2023.01.20/-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР НИЙТ 20.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГООД БАЙНА
ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ БАРИЛГЫН ШИЛДЭГ БАРИЛГА- 2021 2021 он X сар №10 (406) Эмхэтгэл - 58 дахь жилдээ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ www.barilga.gov.mn МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ • НОРМ, ДҮРЭМ, ЖУРАМ • ЯРИЛЦЛАГА ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ • БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ • НИЙТЛЭЛ • ЗӨВЛӨМЖ М.ИБРАЙ: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ШИНЭ ОРОН СУУЦНЫ 240, АМИНЫ ОРОН СУУЦНЫ 118 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА “ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ” ТӨСЛИЙН АЖИЛ ДУУСЧ, ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗААВАР КОР НА ВИРУС 1 Амны хаалтыг тогтмол зүүх 2 Гараа тогтмол савандаж угаах, ариутгах 3 Хүн хооронд багадаа 1.5-2 метр зай барих 4 Өвдсөн тохиолдолд гадуур явахгүй шууд эмчид хандах www.barilga.gov.mn БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ Эмхэтгэл жилдээ www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 3 "Барилгын мэдээлэл" эмхэтгэлийн редакцийн зөвлөлийн дарга Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төвийн захирал/ Зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Цэнд-Аюуш /Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн/ Зөвлөлийн гишүүд Б.Энхболд /Ерөнхий инженер/ Я.Мөнх-Эрдэнэ /Захиргаа, удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга/ С.Содном /Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/ П.Энхтуул /Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн ахлах шинжээч/ Ц.Хэрлэн /Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах инженер/ М.Батчимэг /Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/ С.Болормаа /Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн/ Б.Батбилэг /Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн мэргэжилтэн/ Д.Отгонбат /Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтсийн Газар зүйч, бүс нутаг судлаач/ Дугаар эрхэлсэн: Х.Цэнд-Аюуш /Сэтгүүлч/ Дизайнер: Т.Анхбаяр Хаяг: Улаанбаатар хот, Баруун дөрвөн зам Их тойруу-1, Барилгын хөгжлийн төв Утас: 70122244 Факс: 976-11-323744 Веб: ww. barilga.gov.mn Facebook: Барилгын хөгжлийн төв УЛААНБААТАР ХОТ 2023 ОН МЭДЭЭЛЛИЙН ЭМХЭТГЭЛ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ www.barilga.gov.mn 2020 он IV сар №04 (389) Эмхэтгэл - 57 дахь жилдээ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ • БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ • НИЙТЛЭЛ • ЗӨВЛӨМЖ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ • НОРМ, ДҮРЭМ, ЖУРАМ • ЯРИЛЦЛАГА www.barilga.gov.mn ЖУРАМ ХЭРЭГЖСЭНЭЭР БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛД СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН БИЙ БОЛЖ БАЙНА ЯНА ЗИЛКОВА: НОРМ НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО НОРМ НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРТ ХЭРЭГЖСЭН ТОМООХОН ТӨСЛҮҮД МОНГОЛ УЛСЫН НИЙТ ОРОН НУТАГ ДАХЬ ИНЖЕНЕРИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН ДЭД БҮТЦИЙН СУДАЛГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИ www.barilga.gov.mn 2019 он XII сар №12 (385) Эмхэтгэл - 56 дахь жилдээ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ • БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ • НИЙТЛЭЛ • ЗӨВЛӨМЖ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ • НОРМ, ДҮРЭМ, ЖУРАМ • ЯРИЛЦЛАГА www.barilga.gov.mn
4 www.barilga.gov.mn Мэдээ, мэдээлэл БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЦЭРЭНПИЛИЙН ДАВААСҮРЭН ТАМГАА ГАРДАН АВЛАА Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томиллоо. Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон УИХын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгыг нь /2023.01.05/ гардуулан өглөө. Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
www.barilga.gov.mn 5 Мэдээ, мэдээлэл УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2023.01.05-ны өдөр Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газарт ажиллаж, цаашдын бодлого, үйл ажиллагааны хүрээнд холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилласан бол /2023.01.13/-ны өдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа. Харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж, чиглэл өглөө. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болоод одоо үргэлжилж байгаа ажлын явцаа танилцуулав. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЛАА “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь 2022 онд нийт барилга байгууламжийн 3225 зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 697 төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажилд норм, дүрэм, стандартын дагуу хяналт тавьж, ажилтнуудыг мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, 4874 инженер, техникийн ажилтныг сурган, дотоодын болон импортын 81 нэр төрлийн барилгын материалын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосон зэрэг ажлын мэдээллээ өглөө. Мөн барилгын салбарын тусгай зөвшөөрөл олголт цахимаар үзүүлснээр инженер, техникийн ажилтнуудын үнэлэмж өсөж, ил тод байдал сайжирсан гэдгийг онцлов.
6 www.barilga.gov.mn Мэдээ, мэдээлэл Барилга, хот байгуулалтын сайд тусгай зөвшөөрөл олголтын цахимжилт давхцалгүй явагдаж чадаж байгаа эсэх, цахим программын хөгжүүлэлтийг хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл тодруулж, хариулт авсан юм. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын үйл ажиллагааны хүрээнд сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: • Тусгай зөвшөөрөл олголтын цахим программыг улам боловсронгуй болгож, инженер техникийн ажилтнуудын давхцалыг байхгүй болгох; • Хүүхдийн сурах орчныг эрүүл байлгах чиглэлээр Европын холбооны улсуудын стандартын жишгээр сургууль цэцэрлэгийн барилгад ашиглах материалын стандартыг гаргаж, мөрдүүлэн ажиллах; • Зураг, төсвийн магадлалыг бодитой хийж, тавих хяналтыг сайжруулах; • Салбарын хууль эрхзүй, норм стандартуудыг олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэх чиглэлийг өгөв. “ТОСК” ТӨХХК байгууллагын бүтэц, стратегийн бодлого хөтөлбөрүүд, өр зээлийн байдлаа сайдад танилцууллаа. ТОСК нь Засгийн газрын санхүүжилтээр баригдах “Залуус 1” орон сууцны цогцолбор хороолол, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2” орон сууцны хороолол, Төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдах “Эко-Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлт, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах “Ногоон нуур-1008 айл” орон сууцны хорооллын төсөл, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц болон орон нутагт хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийнхээ талаар мэдээлэл хийв. Барилга, хот байгуулалтын сайд орон сууцны төсөл хөтөлбөрүүд болон бусад үйл ажиллагааны чиглэлээр ТОСК-ийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: • Орон сууцны хорооллын төслүүдийнхээ төлөвлөлтөд сургууль цэцэрлэгийн барилгыг төлөвлөж оруулах; • Байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагааг хэрхэн авч явах, төсөл хөтөлбөрүүдийнхээ хөрөнгө санхүүг хэрхэн босгох талаар гарц хайж төлөвлөх; • Гэр хорооллыг дахин төлөвлөж, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцуудыг нэвтрүүлэх чиглэлээр эко барилгын хийц, бие даасан дэд бүтцийн технологийг судлах; • Орон нутагт хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр судалж, хайх • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай байдлыг хангаж ажиллах чиглэлийг тус тус өглөө.
www.barilga.gov.mn 7 Мэдээ, мэдээлэл УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2023.01.17-ны өдөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 30 гаруй төрийн бус байгууллагын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ТББ-ын удирдлагууд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, салбарт тулгамдаж байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар саналаа хэллээ. Барилгын салбарын хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд салбарын тусгай зөвшөөрөл олголт, сургалтын үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулан ажиллаж байна. Төрийн бус байгууллагын төлөөллүүд барилгын салбарын түншлэл өргөжин тэлж, ил тод, шуурхай болсоор байгаа ч хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгох, сайжруулах, өөрчилж шинэчлэх асуудлууд байгааг Барилга, хот байгуулалтын сайдад уламжилж, шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсэв. Тухайлбал: • Салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг тусдаа биш нэгтгэж, нэг түншлэл болгож явуулах, • Хот байгуулалтын чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч, цаашид хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийг орон тооны бусаар биш орон тооны бүтэцтэй болгох, • Барилгын салбарын ажилчдын ажлын нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулж, үнэлэмжийг өсгөх • Үнэ бүрдлийн асуудалд анхаарч, үнийн индекс тогтоодог байдлыг зогсоох, • “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г яаралтай баталж, хэрэгжүүлэхэд анхаарах, • Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг байгуулах, • Зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, САЛБАРЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
8 www.barilga.gov.mn Мэдээ, мэдээлэл • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, ажиллах хүчний дутагдалтай байдлыг шийдвэрлэх, • Салбарын хяналт шалгалтын үйл ажиллагаа шилжин ирж байгаатай холбоотойгоор тус чиглэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа. • Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн төрийн бус байгууллагуудыг саналаа яаманд албажуулж ирүүлэхийг хүсээд, цаашид яам, төрийн бус байгууллагын хооронд тогтсон түншлэлийн харилцааг бэхжүүлж ажиллахаа илэрхийллээ. Гэхдээ түншлэлийн үйл ажиллагааны хүрээнд дотоод аудит ажиллуулж, судалгаа хийж, хариуцлагатай ажиллах шаардлагыг тавих болно гэлээ. Тодруулбал: Ажлын тоон үзүүлэлтийг бус хэр хариуцлагатай ажиллаж, нийгэмд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хүнлэг, ёс суртахуунтай байдлыг эрхэмлэн иргэдэд тэр дундаа хүүхэд багачуудад хор нөлөөгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаар дүгнэнэ гэсэн юм. • Мэргэжилтэй боловсон хүчнийг чадавхжуулах сургалтын үйл ажиллагааны хувьд цаашид мэргэжлийн сургалтын төвүүдтэй түншилж, хамтран ажиллах нь зүйтэй гэсэн бол тусгай зөвшөөрөл олголтыг зөвхөн барилга барих хугацаанд тухайн барилгад нь олгоод явбал тусгай зөвшөөрлийг шилжүүлэн худалддаг байдал арилна гэдгийг сайд төрийн бус байгууллагын удирдлагуудад сануулав. Мөн хот байгуулалтын гол эрх зүйн баримт бичиг болох “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г яаралтай батлуулж, хэрэгжилтийг хангах чиглэл өгч, Барилгын тухай хуулиар бүрэн зохицуулагдахгүй байгаа асуудлууд, Техникийн норм, нормативын бичгүүд, зургийн чанар тааруу байгаа зэрэг бүхий л асуудлуудаа хэлж шийдвэрлүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг төрийн бус байгууллагуудаас хүслээ. Мөн барилгын салбар эрдэм шинжилгээний байгууллагагүй явах нь буруу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчин бүрдүүлэх чиглэлээр хяналтыг чангатгаж, ажилчдад амласан цалингаа олгохгүй байх зэрэг зөрчлийг арилгах чиглэлийг өгсөн юм. Түүнчлэн барилгын салбарт хүний хүч хөдөлмөрийг мөлжих байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг анхаарууллаа.
www.barilga.gov.mn 9 Мэдээ, мэдээлэл УИХ-ын чуулганы 2023.01.13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 3-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар тусгасан. Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж ирсэн аж. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан байна. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн нь энэ юм. “ОРХОНЫ ХӨНДИЙД ХОТ БАЙГУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
10 www.barilga.gov.mn Тушаал, шийдвэр НЭГ МАЯГИЙН ЗУРАГ ТӨСЛҮҮДИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСГАН, АШИГЛАХАД БЭЛЭН БОЛГОЛОО “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Зураг төслийн хяналтын хэлтсийн дарга Д.Чинзолбоотой ярилцлаа. Д.ЧИНЗОЛБОО: -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ зураг төслийн хяналтын ямар чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Зураг төслийн хяналтын хэлтсийн гол чиг үүрэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үйл явцад захиалагчийн хяналтыг гүйцэтгэхэд оршино. Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах үйл явцыг төсвийн ерөнхийлөн захирагч нар тус тусдаа хариуцан хянадаг байсан бол 2021 оноос эхлэн энэхүү чиг үүрэг нь БХБЯ-нд төвлөрөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүх төсөл арга хэмжээнүүдийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үйл явц БХБЯ-д нэгтгэн хэрэгжиж байна. Ингэснээр бусад төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн үндсэн чиг үүргийн дагуу бодлогоо боловсруулах ажилдаа анхаарах нөхцөл боломж илүү нэмэгдэх давуу талтай. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.06.30 өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүтэц шинэчлэгдэн батлагдаж, “Зураг төслийн хяналтын хэлтэс” байгуулагдан энэ ажлыг гардан гүйцэтгэж байна. -Одоогоор нийт хэчнээн зураг төсөл хянагдаж байна. Үүнээс хэдэн зураг бэлэн болж дуусаад байна вэ ? -2021 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний 172 зураг төсөл ТЭЗҮ боловсруулах ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэлээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 76 зураг төсөл иж бүрэн дуусаж, ашиглагч байгууллага буюу харьяа яам, болон аймаг, орон нутагт хүлээлгэж өгөөд байна. Тодруулж хэлбэл, хот байгуулалтын баримт бичиг 4, нэг маягийн 17 зураг төсөл, барилгын 13 зураг төсөл, шугам сүлжээний болон усны барилга байгууламжийн 41 зураг төсөл иж бүрэн дуусаад байна. Одоо боловсруулагдаж байгаа 93 зураг төсөл байна.
www.barilga.gov.mn 11 Ярилцлага -Одоо хэрэгжиж байгаа онцлох томоохон зураг төслүүдээс нэрлэвэл? -Томоохон онцлох зургууд гэвэл, “Олон улсын хүүхдийн найрамдал 2” зуслангийн зураг төсөл хийгдээд батлагдах шатандаа явж байна. “Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлгийн барилгын зураг төсөл, Дотоод хэргийн их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, “Залуус-1” хорооллын барилгажилтын зураг төсөл, Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний зураг төслүүд гэх зэрэг томоохон зураг төслүүд боловсруулагдаж, дуусах шатандаа орж байна. -Нэг маягийн зураг төслийг тодорхойлж хэлбэл, ямар зураг төслийг нэг маяг гэж хэлээд байна вэ. Мөн ач холбогдлын тухайд? -Нэг маягийн зураг төсөл гэдэг нь товчхондоо, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг ижил загвараар барихыг хэлнэ. Загвар, хийц, бүтээц талаасаа өөрчлөгдөхгүй нэг маягийн загвартай зураг төслийг өөр өөр байршилд давтан ашиглах боломжтой байдаг. Монгол Улсын хаана ч аваачаад ашиглахад бэлэн болгосон зураг юм. Нэг маягийн зураг төслийг ашиглахын давуу талууд гэж бий. Нэг маягийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засаг, төсөв хэмнэх ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгааллын салбарын бүтээн байгуулалтууд нь хүчин чадлын хувьд ижил боловч төсөвт өртөг нь харилцан адилгүй байсаар ирсэн. Тэгвэл нэг маягийн зураг төслийг авч ашигласнаар энэ мэт асуудал гарахгүй байх нөхцөл хангагдаж, төсөв хэмнэх давуу талтай. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, нэг маягийн зураг төсөл хэрвээ алдаатай батлагдвал, тэр алдаа нь давтагдаад л яваад байх эрсдэлтэй. Тэр утгаараа нэг маягийн зургийг анхнаас нь боловсруулах шатанд сайн хянаад, төлөвлөлттэй зөв зураг гаргах нь маш чухал. Тэр үүднээсээ манайхаас эскизийн шатнаас холбогдох мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлээд саналыг нь тусган боловсруулж байгаа учраас алдаагүй зураг хийж байгаа гэж ойлгож болно. -Одоогоор хичнээн нэг маягын зураг төсөлд хяналт тавиад байна вэ? -Дунд сургуулийн спорт заалны зориулалттай 540, 720 м2 хэмжээтэй барилгын нэг маягийн зураг төсөл”, -“Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /100,160 ортой/, / тоосго, төмөр бетон каркас хийцлэлтэй/
12 www.barilga.gov.mn Ярилцлага -“Ерөнхий боловсролын дунд сургуулийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /320,640 суудалтай/ -“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /цэцэрлэг-150, сургууль-320 хүүхдийн суудалтай/ -“Ерөнхий боловсролын бага сургуулийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /160 хүүхдийн суудалтай/ -“Хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /50, 150, 200 хүүхдийн хүчин чадалтай/ -Эрүүл мэндийн төв барилгын нэг маягийн зураг төсөл /10,15,22 ортой/ -Соёлын төв барилгын нэг маягийн зураг төсөл /200,400 суудалтай/ зураг, төсөл хийгдээд бэлэн болсон байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд эдгээр батлагдсан, бэлэн болсон нэг маягийн зураг төслийг манайхаас авч ашиглах нь бүрэн нээлттэй. Манайхаас зураг авахаар ирсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт манайхаас тухай орон нутагт хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлагатайг судалгаатай уялдуулан зөвлөдөг. Өмнө нь тооцоо судалгаагүй, төлөвлөлтгүйгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьснаас болж төсвийн үргүй зардал гарч байгаа тухай шүүмжлэл нэлээд гарч байсныг та бүхэн мэднэ. Жишээлбэл, хүн ам цөөтэй сум, сууринд 10 жилийн дараа ч хүчин чадлынхаа талд хүрэхгүй дүүргэлттэй байхаар 640, 960 хүүхдийн хүчин чадалтай том сургууль барьчихдаг. Дүүргэлтгүй учраас ашиглалтын зардал ихэссэнээс үйл ажиллагааг нь цааш нь авч явах боломжгүй болдог жишээ тохиолдол гарч байсан. Барилгын хөгжлийн төв дээр Монгол Улсын Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл / ХАНСХЕТ / боловсруулагдаж байгаа. Энэхүү судалгаанд 2040 он хүртэл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргааны нэгжүүдийн бүтэц тогтолцоо, байршил, орон нутгийн бие даан хөгжих боломж, аймаг, хот суурин газруудын хөгжлийн чадамж, ашиглагдаагүй нөөц боломжийг нээн илрүүлж, эдийн засгийн өсөлтийн төвүүд, хүн амын өсөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолж гаргасан. Энэхүү судалгаатай уялдуулж манайхаас зураг төсөл авахаар ирсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт танай аймаг, орон нутгийн хүн ам ирэх 20 жилд хэдэн хувь өсөх тул одоо байгаа сургууль дээрээ нэмэлтээр хэчнээн хүүхдийн хүчин чадалтай сургууль хэрэгтэй юм байна гэдгийг зөвлөж байгаагаараа давуу тал болж байна. Ярилцсанд баярлалаа.
www.barilga.gov.mn 13 Мэдээ, мэдээлэл БАРИЛГАД ХЭРЭГЛЭГДЭХ ГОЛ НЭР ТӨРЛИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ Д/д № Материалын нэр Марк/ хэмжээ Хэмжих нэгж 2023.1/13 Дээд ба доод үнийн мэдээлэл дээд үнэ доод үнэ дундаж нөат-тэй үнэ /төг/ нөат-гүй үнэ /төг/ нөат-тэй үнэ /төг/ 1.1 БЕТОН, БЕТОН БҮТЭЭГДЭХҮҮН Хучилтын нүхтэй хавтан 1 1 Хучилтын нүхтэй хавтан М250 / ХНХ 63х12 ш 531,300 483,000 599,500 506,000 2 2 Хучилтын нүхтэй хавтан М250 / ХНХ 63х08 ш 473,000 430,000 550,000 473,000 3 3 Хучилтын нүхтэй хавтан М250 / ХНХ 59х12 ш 495,000 450,000 550,000 484,000 4 4 Хучилтын нүхтэй хавтан М250 / ХНХ 59х08 ш 440,000 400,000 500,500 451,000 5 5 Хучилтын нүхтэй хавтан М250 / ХНХ 47х12 ш 429,000 390,000 418,000 396,000 6 6 Хучилтын нүхтэй хавтан М250 / ХНХ 47х08 ш 357,500 325,000 363,000 330,000 Зоорийн ханын гулдмай 7 7 Зоорийн ханын гулдмай М150 / ЗХГ 3х2.4 ш 132,000 120,000 132,000 99,000 2023 оны 1-р сарын 13-ны байдлаар
14 www.barilga.gov.mn Үнэ ханш 8 8 Зоорийн ханын гулдмай М150 / ЗХГ 4х2.4 ш 148,133 134,667 158,400 132,000 9 9 Зоорийн ханын гулдмай М150 / ЗХГ 5х2.4 ш 176,000 160,000 198,000 143,000 10 10 Зоорийн ханын гулдмай М150 / ЗХГ 6х2.4 ш 201,667 183,333 231,000 154,000 Ялуу 11 11 Даацын бус ялуу М200 / Я 12х12х14 ш 19,800 18,000 19,800 19,800 12 12 Даацын бус ялуу М200 / Я 15х12х14 ш 23,100 21,000 24,200 22,000 13 13 Даацын ялуу М200 / ДЯ 12х12х22 ш 33,600 30,545 35,200 32,000 14 14 Даацын ялуу М200 / ДЯ 15х12х22 ш 38,850 35,318 40,700 37,000 1.2 БЕТОН, БЕТОН БҮТЭЭГДЭХҮҮН 15 1 Бетон зуурмаг B10 /М150/ м³ 290,667 264,242 340,000 315,000 16 2 Бетон зуурмаг B15 /М200/ м³ 313,667 285,152 371,000 345,000 17 3 Бетон зуурмаг B20 /М250/ м³ 329,667 299,697 390,000 377,500 18 4 Бетон зуурмаг B22.5 /М300/ м³ 348,333 316,667 430,000 407,000 19 5 Бетон зуурмаг B25 /М350/ м³ 364,167 331,061 450,000 423,000 20 6 Бетон зуурмаг B30 /М400/ м³ 382,667 347,879 490,000 450,000 2. БАРЬЦАЛДУУЛАГЧ МАТЕРИАЛ 21 1 Портландцемент OРС 42.5/ууттай/ OРС 42.5 тонн 388,667 353,333 460,000 390,000 22 2 Портландцемент РС 42.5 /задгай/ РС 42.5 тонн 351,192 319,265 439,500 350,000 23 3 Шохой шатаасан тонн 339,333 308,485 330,000 275,000 3. ТӨМӨР БҮТЭЭЦ ЭДЛЭЛ 24 1 Арматур /Ø 10 мм, Ø 12 мм/ A III тонн 2,795,000 2,540,909 2,900,000 2,600,000 25 2 Арматур /Ø 14 мм-Ø 28 мм/ A III тонн 2,795,000 2,540,909 2,850,000 2,600,000 26 3 Арматур /Ø 32 мм/ A III тонн 2,787,500 2,534,091 2,850,000 2,600,000 27 4 Катанка /6.5мм, Ø 8 мм, Ø 10 мм/ AI тонн 2,787,500 2,534,091 2,900,000 2,600,000 4. ДҮҮРГЭЛТИЙН МАТЕРИАЛ 28 1 Автоклавын хөнгөн бетон гулдмай /600x400x250мм/ D500 кг/м3 м³ 275,150 250,136 300,000 220,000 29 2 Керамик тоосго /250х120х65мм/ M100 дээш ш 440 400 480 330 5. ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛ 30 1 Элс /Ø 0-5мм/ стандарт м³ 28,375 25,795 50,000 13,500 31 2 Хайрга /Ø 5-10мм/ стандарт м³ 11,000 10,000 12,000 10,000 32 3 Хайрга /Ø 10-20мм/ стандарт м³ 17,500 15,909 20,000 15,000
www.barilga.gov.mn 15 Үнэ ханш 33 4 Дайрга /Ø 5-10мм/ стандарт м³ 19,000 17,273 22,000 16,000 34 5 Дайрга /Ø 10-20мм/ стандарт м³ 22,000 20,000 22,000 22,000 6. ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ 35 1 Хөөсөн полистирол ESP хавтан (24- 25кг/м³) - м³ 237,000 215,455 360,000 270,000 36 2 Эрдэс хөвөн /5см зузаан/ М80 боодол /3.6м²/ 42,570 38,700 42,570 38,700 37 3 Эрдэс хөвөн /5см зузаан/ М100 боодол /3.6м²/ 60,840 55,309 57,870 52,609 38 4 Хөөсөн шахмал / XPS/ хавтан /3см/ XPS м³ 501,500 455,909 528,000 465,000 39 5 Хөөсөн шахмал / XPS/ хавтан /5см/ XPS м³ 486,000 441,818 517,000 445,000 7. ДЭЭВРИЙН МАТЕРИАЛ нөат-гүй үнэ /төг/ 40 1 Наадаг хар цаас, нэг талдаа чулуутай унифлекс ЭКП /10м2, хуйлмал/ ЭКП боодол 120,170 109,245 137,500 97,190 41 2 Наадаг хар цаас унифлекс ЭПП /10м2, хуйлмал/ ЭПП боодол 143,267 130,242 176,000 138,600 42 3 Праймер, Битумаст /хар тос 21.5/ Праймер, Битумаст кг 103,750 94,318 143,000 116,700 8. ХУВАНЦАР ЦОНХ, ХААЛГА 43 1 Хуванцар PVC цонх 70мм зузаан, 5 камер, 2 давхар шилэн багцтай м² 308,000 280,000 327,000 275,000 44 2 Хуванцар PVC цонх 70мм зузаан, 5 камер, 2 давхар шилэн багцтай м² 319,500 290,455 310,000 286,000 45 3 Хуванцар PVC хаалга 1 хавтастай, 2 давхар шилтэн багцтай м² 312,000 283,636 385,000 198,000 9. ХУУРАЙ ХОЛЬЦ 46 1 Өнгөлгөөний цагаан замазка /25/ - кг 9,166 8,333 11,000 9,000 47 2 Барилгын ажилд хэрэглэх цаавуу / хөөсөнцрийн цавуу /25/ - кг 12,000 10,909 13,000 10,000 48 3 Барилгын ажилд хэрэглэх цаавуу / плитаны цавуу /25/ - кг 12,000 10,909 13,000 10,000
16 www.barilga.gov.mn Үнэ ханш 10. МЕТАЛЛ ХИЙЦ ЭДЛЭЛ 49 1 Двухтавр стандарт тонн 3,600,000 3,272,727 3,600,000 3,600,000 50 2 Швеллер стандарт тонн 3,500,000 3,181,818 3,500,000 3,500,000 51 3 Булан төмөр стандарт тонн 3,500,000 3,181,818 3,500,000 3,500,000 11. МОДОН МАТЕРИАЛ нөат-гүй үнэ /төг/ 52 1 Брус /4х6х400смх6ш/ стандарт ш 52,250 47,500 55,000 45,000 53 2 Брус /10х10х400см/ стандарт ш 38,500 35,000 35,000 35,000 54 3 Палк /15х15х400см/ стандарт ш 68,750 62,500 80,000 70,000 55 4 Банз /4х400см/ стандарт м3/30ш/ 605,000 550,000 650,000 550,000 12. ШАЛНЫ МАТЕРИАЛ нөат-гүй үнэ /төг/ 56 1 Паркетан шал /800х125х12мм/ стандарт м² 27940- 40370 25000- 36700 27940- 40370 25000- 36700 57 2 Хавтанцар /хана, 30х60см/ стандарт ш 5,005 4,550 8,650 6,600 58 3 Хавтанцар /шал, 60х60см/ стандарт ш 13,200 13,000 14,300 13,000 13. САНТЕХНИКИЙН МАТЕРИАЛ Бохир усны хуванцар хоолой /Гадна шугам/ 59 1 Бохир усны хуванцар хоолой D100 2м 41,750 37,955 38,500 35,000 60 2 Бохир усныхуванцар хоолой D150 2м 72,833 66,212 72,000 71,000 61 3 Бохир усны хуванцар хоолой D200 2м 113,903 103,548 120,000 105,000 Цэвэр усны ган хоолой /Гадна шугам/ 62 1 Ган хоолой Ø108*4.0 оёдолтой м 43,072 39,156 45144 41000 63 2 Ø159*4.5 м 73,230 66,573 75,460 71,000 64 3 Ø219*6 м 128,594 116,904 138,688 118,500 65 4 Ø325*8.0 м 253,638 230,580 275,176 232,100 66 5 Ø108*5.0 оёдолгүй м 65,790 59,809 65,790 65,790 67 6 Ø159*4.5 м 95,474 86,795 95,474 95,474 68 7 Цайрдсан ган хоолой ØØ76*3.5 м 30,325 27,568 32,250 28,400 69 8 Ø108*4.0 м 45,300 25,818 45,300 45,300 70 9 Ø133*4.5 м 65,836 59,851 73,450 55,000 71 10 Ø159*4.5 м 83,275 75,704 96,924 66,600
www.barilga.gov.mn 17 Нийтлэл Хот байгуулалтын төрийн бодлого нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хотын зэрэглэл, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж зохих хэмжээгээр тусгагдсан байна. Хот байгуулалтын тухай хуульд байгаль орчин, орон сууц, хотын үйлчилгээ, инженерийн дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо зэрэг нийтийн үйлчилгээг зохицуулж буй хуулиуд хамааралтай төдийгүй хот байгуулалт нь өргөн хүрээг хамаарах ойлголт тул түүнийг зохицуулах хууль тогтоомж мөн адил өргөн хүрээг хамаарч байна. Үүнд: • Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай; • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай; • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай; • Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай; • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай; • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай; • Чөлөөт бүсийн тухай; • Газрын тухай; • Барилгын тухай; • Захиргааны ерөнхий хууль • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай г.м. /www. legalinfo.mn/ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛТОД НИЙЦҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ АМАР ТАЙВАН АЮУЛГҮЙ НИЙГЭМ УЛААНБААТАР ХОТ - 2019 ОН ХҮНИЙ ХӨГЖИЛ НОГООН ХӨГЖИЛ АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ АЛСЫН ХАРАА 2050 МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭДИЙН ЗАСАГ САЙН ЗАСАГЛАЛ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ЭХНИЙ ХУВИЛБАР АЛСЫН ХАРАА 2050 МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО www.barilga.gov.mn 17 Зөвлөх инженер Батсүхийн Бямбажав
18 www.barilga.gov.mn Нийтлэл Ийнхүү олон хуулийг хамарсан томоохон салбарын хууль тул бусад холбогдох хуулиудтай зөрчилтэй зохицуулалтууд их байгаа нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан болсон байна. “Монгол Улсын хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж Хот байгуулалтын тухай хуулийн 1.1-т тус хуулийн зорилтыг тодорхойлжээ. Тус хуулийн 3.1.1-д “хот байгуулалт" гэдгийг түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлсон байна. Харин тус хуульд барьж байгуулах, иж бүрэн тохижуулах үйл ажиллагааны зохицуулалт орхигдсон ба зөвхөн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах үйл ажиллагааг зохицуулсан байгаа нь уг хуулийн хэрэгжилтэд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь 1993 онд анхны хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ-ын Хот байгуулалтын хуул/ Градостроительный кодекс РФ/-ийг үндэслэхдээ Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай гэж 2 хууль болгон батлуулсантай холбоотой Хот байгуулалтын тухай хуульд Хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчимыг: 1.Монгол Улсыг хөгжүүлэх Yндэсний хөгжлийн стратегийг хангах, 2.Хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, 3.Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах гэж тусгасан. Хот байгуулалтын баримт бичиг нь дараах зүйлээс бүрдэхээр Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан. 11.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл; 11.1.2. бүсийн хөгжлийн төсөл; 11.1.3.чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө; 11.1.4.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө; 11.1.5.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө; 11.1.6.хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө; 11.1.7.барилга байгууламжийн зураг төсөл; 11.1.8.хот төлөвлөлтийн суурь судалгаа. 11.1.9.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл; /https:// 18 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 19 Нийтлэл legalinfo.mn/mn/detail?lawId=530/ Эдгээр баримт бичгээс Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.3.3-д заасан “Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бий болгох зорилтод нийцүүлэн шинэчилж, хот байгуулалтад төлөвлөлтийг хатуу мөрдөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэж заасан тул “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг авч үзэв. Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.3-т “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлнэ” гэж заасан бол Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.2-д "хөгжлийн төлөвлөлт" гэж хөгжлийн бодлогын хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг; гэсэн тодорхойлолтуудыг уялдуулах шаардлага байна. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” / БНбд 30-01-04/, “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах аргачилсан заавар” /БД 30-103-21/, “Хот суурины дэвсгэр газарт хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөх аргачилсан заавар /УББ 30-201-09/,Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм /Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаал/-ээр зохицуулж байна. Хот байгуулалтын хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг БНбД-ээр зохицуулдаг бөгөөд тэдгээр нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаа тул шинэчлэн, зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖДЭГГҮЙ ЗОХИЦУУЛАЛТУУД: -Хот байгуулалтын хувьд хамгийн эхний суурь баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг УИХ батлахаар байсныг 2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлахдаа хассанаар батлагдах боломжгүй болсон байна. Энэ төслийг анх Улсын төлөвлөгөөний комисс, Улсын барилгын хороо хамтран 1980-иад оноос боловсруулж эхэлсэн бөгөөд 1995 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа /хуучнаар/ Зураг төсөл, судалгааны үндэсний төв боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн барьж Байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн боловч батлагдаагүй одоог хүрсэн байна. 2000 онд “Хот байгуулалт” ТӨҮГазар /хуучнаар/ энэхүү төслийн зарим хэсэгт тодотгол хийж байсан бол одоо Барилгын хөгжлийн төв шинэчлэн боловсруулж байна. Гэтэл одоог хүртэл батлагдаагүй байгаа “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь улс орны нутаг дэвсгэр, хүн амын суурьшлыг бүхэлд нь цогцоор авч үзэж боловсруулдаг төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, бүсчлэл, хот байгуулалт, нийгэм, соёл, эдийн засаг, байгаль орчин, зам, тээвэр, дэд бүтцийн гэх мэт бүх салбарын төлөвлөлтүүдийг багтаасан орон зайн төлөвлөлтийн хамгийн дээд түвшний иж бүрэн баримт бичиг юм. -хуулийн 3.1.5-д “бүсчлэл” гэж хот, тосгоныг хөгжүүлэх төлөвлөлтийн үе шатанд нутаг дэвсгэрийг ашиглалтын үүрэг, зориулалтаар бүсчлэн хувааж, ашиглалтын төрлийн хязгаарлалт тогтоохыг гэж заасан. Харин энэхүү тодорхойлолт нь хот, тосгоны эдэлбэр газрын төлөвлөлт нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын бүсчлэл, газар ашиглалтын бүсчлэл, бодлогын бүсчлэл гэсэн нэр томьёонуудын алинд ашиглах нь тодорхойгүй байна. -Аймаг, сум нь УИХ-аас тогтоосон хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй, хот, тосгон эдэлбэр газартай байх хуулийн заалт хэрэгждэггүй учраас хот, тосгоны барилгажилт, газар эзэмшил, өмчлөл хязгааргүй тэлж, суурьшил ихсэж хот орчмын газар экологийн доройтолд орсон. Хот, тосгоныг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дотор оруулан тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааруулан “улсын” буюу “аймгийн зэрэглэлтэй” хот гэж ангилан хуульчилснаас “Аймаг, нийслэл, сум, дүүрэг” гэсэн нэр томьёо
20 www.barilga.gov.mn Нийтлэл давамгайлж хот, тосгоны хөгжлийн төлөвлөлт, түүний хэрэгжилтэд тавих хяналт, удирдлага, зохицуулалт бүдгэрэн шинжлэх ухааны үндэс бүхий хот, тосгоны хөгжлийн асуудал орхигдсон. -хуулийн 7.1.11-д “барилгажилт, нутаг дэвсгэрийн бүсчлэлийн ашиглалтын хязгаарлалтыг тогтоох”-оор тусгасан боловч энэхүү хязгаарлалтыг тогтоогоогүй, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаагүй нь одоогийн энэ замбараагүй барилгажилтын үр дагаварт хүргэсэн байна. -хуулийн 8.1.1, 8.1.2-д аймаг, нийслэлийн ИТХ хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах, улмаар уг өөрийн баталсан төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх эрхтэй байхаар зохицуулсан нь ИТХ-ын гишүүн өөрийн дураар, хаана ч, ямар ч барилга байгууламж төлөвлөхөд нөлөөлөх эрхийг хяналтгүйгээр олгосон байгаа нь одоогийн хүндрэлтэй асуудлуудын нэг гол шалтгаан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын төлөөлөгч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрийн саналыг тусгуулж улмаар уг хөрөнгө оруулалтад шаардагдах төсвийг мөн батлалцахад оролцож байгаа нь нийтийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй, зөвхөн нэг компанийн ашгийн төлөө үйл ажиллагаа явагдаж, төлөвлөлтгүй хот байгуулалт бий болох нэг үндэслэл болж байна. -Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн ИТХ хэлэлцэн баталж байгаа ба тухайн төлөвлөгөөнд холбогдох яам зөвхөн дүгнэлт өгөх эрхтэй оролцдог ба хот төлөвлөлтийн баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний уялдааг хуульд тусгаж чадаагүй, хууль зүйн шаардлагыг зөв тодорхойлоогүй зэргээс хотын замбараагүй барилгажилт, тэлэлт шууд холбоотой байна. -хуулийн 9 дүгээр зүйлд Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон ба 9.1.2- д аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох гэж зохицуулсан нь тухайн томилгоог Улс төрөөс хараат болгосон. -хуулийн 12.6.3—д “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасан нь зөвхөн авто зогсоол бариад ногоон байгууламжийг орхигдуулах боломжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл ногоон байгууламж дангаар 20 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 21 Нийтлэл хэдэн хувь байх талаар нарийвчлан тусгаагүй нь ногоон байгууламжгүй хотхонууд үүсэх нөхцөл болсон байна. -хуулийн 17 дугаар зүйлд Олон нийтийн санал авах тухай асуудлыг зохицуулсан хэдий ч төлөвлөлтөн дэх олон нийтийн оролцооны дээд, доод хувийг тогтоож өгөөгүй бөгөөд тухайн заалт нь тунхаглалын шинжтэй заалтуудын нэг болсон. -хуулийн 18 дугаар зүйлд Олон нийтэд мэдээлэх зохицуулалт байгаа хэдий ч төлөвлөлтийн бүх баримт бичгүүдийг олон нийтэд зориулсан / хялбаршуулсан/ хувилбартайгаар боловсруулах, олон нийтэд мэдээлэх сувгуудыг тодорхой болгоогүй нь тухайн заалтыг хэрэгжих бодит нөхцөлийг хангаж чадаагүй. -хуулийн 23 дугаар зүйлд Хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах тогтоох бүсийг тогтоосон бөгөөд тус хуулийн 23.1.3-д ашигт малтмалын орд бүхий бүсэд хязгаарлалт тогтоохоор хуульчилсан боловч Хайгуулын болон ашиглалтын лицензийн алинд болохыг заагаагүй байна. Мөн Бүсчлэлийн дүрэм журмаар хязгаарлаж болох эсэх нь тодорхойгүй байна. -хуулийн 24 дүгээр зүйлд Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйлийг заасан боловч энэхүү зохицуулалт нь нэр томьёоны хувьд “Хот байгуулалтын үйл ажиллагаа” биш “барилга, байгууламж барих үйл ажиллагаа” гэж өөрчлөх нь илүү тохиромжтой байна. -хуулийн 25.4-т “Улсын хот байгуулалтын кадастр улсын хэмжээнд нэгдсэн системтэй байна” гэж заасан хэдий ч энэ нь газрын кадастр, ашигт малтмалын кадастрын нэгдсэн системтэй хэрхэн уялдах асуудал нь тодорхойгүй байдаг. Мөн тус хуулийн 25.7-д Хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байна гэж заасан нь цаашлаад Нууцын талаарх хууль тогтоомжтой зөрчилдөх, мөн хэнд, ямар мэдээллийг өгөхийг нарийвчлан зохицуулаагүйгээс хуулийн хийдэл, зөрчил үүсэх боломжийг олгодог. -хуулийн 26.1-д “Улсын хот байгуулалтын кадастрыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан явуулна” гэжээ. Ийнхүү хот байгуулалтын кадастрыг газрын кадастрын системээс тусдаа өөр байгууллага хариуцах, мэдээллийн сан хоёр тусдаа байх нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлт хоёр уялдахгүй байх нэг нөхцөл шалтгааныг бий болгож байна. www.barilga.gov.mn 21
22 www.barilga.gov.mn Нийтлэл ХОТ ТОСГОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭД “ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ” ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журам /Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоол/-аар зохицуулж байна. Хот байгуулалтын тухай 10.1.7-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;”-ийг аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторт үүрэг болгосон байдаг. Газрын тухай хуулийн 19.1.8-д Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавихаар, 20.1.2- д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, 25.3-д “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 25.4-д “Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж заасан. Гэвч энэ 2 хуулийн уялдаа холбоо байхгүйгээс хот төлөвлөлтийн баримт бичиг хуулийн дагуу хэрэгждэггүй гажуудсан систем үүсэх гол нөхцөл болсон байна. Хот тосгон бусад сууриныг газар жилээс жилд нэмэгдэж бусад ангиллын газар багасаж байгаагийн үндсэн шалтгаан нь газрын харилцааны эрх зүйн өөрчлөлттэй холбоотойгоор газрын нэгдмэл сангийн ангилал өөр хоорондоо шилжсэн, хүний буруутай үйл ажиллагааны улмаас зарим газрууд тухайн ангиллаас хасагдсан, түүнчлэн хотын төвлөрөл ихэссэн, газар өмчлүүлсэн зэргээс шалтгаалан газрын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэнтэй холбоотой. Орон нутагт газрын асуудал эрхэлсэн байгууллага, сумдын газрын даамлууд Засаг даргын захирамжаар газар олголтыг хот байгуулалтын төлөвлөлтгүй түрүүлэн явуулснаар хотжилтыг хязгаарлах бүсүүдэд газар өмчлүүлж төлөвлөлт хийх бололцоог хязгаарлан гацааж байна. 22 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 23 Нийтлэл Суурин газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу биш ногоон бүс, усны хамгаалалтын бүс, сул чөлөөтэй газруудад олголт явагдаж байна. Үүний шалтгаан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөнөөс түрүүлэн явагдаж газар ашиглалт, газар зохион байгуулалтын бодлого нь ерөнхий төлөвлөгөөтэй зөрчилдөж, түүний хэрэгжих нөхцөлийг бууруулж байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хот байгуулалтын баримт бичиг боловч газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн баримт бичигтэй уялдахгүй байна. Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.12- т ”хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг”, Мөн хуулийн 12.5-д “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.”, 10.1.6-т барилга байгууламжийг барьж байгуулахаас өмнө тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамжны нэр, барилгын дугаарыг тогтоож, газрын кадастрын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулах, 10.1.7- д хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх”, мөн хуулийн 24.1.5-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх”-ийг хориглосон. www.barilga.gov.mn 23
24 www.barilga.gov.mn Нийтлэл Хот байгуулалт, төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаагүй байдлаас бодлого алдагдаж, хөрөнгө оруулагчид бодлого тодорхойлох болсноос шалтгаалж, мөрдөгдөж буй ерөнхий төлөвлөгөөг зөрчих явдал ердийн үзэгдэл болсон. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий нутаг дэвсгэрт эмх цэгцгүй барилгажилт явагдаж, барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэн, тээврийн дэд бүтэц, ногоон байгууламжийг өргөтгөх, нэмэгдүүлэх орчингүй болгож байна. Шинээр барилгажих сул чөлөөтэй газаргүй болж, иргэд ААН-ийн эзэмшилд байгаа газар эргэлтэд орсноос орон сууцны талбайн үнэ нэмэгдсэн зэрэг эдийн засгийн шалтгаанаар орон сууцны барилгын давхрын тоо, давхарт оногдох айлын тоог нэмэгдүүлэх замаар орон сууцны хүчин чадал, суурьшлын нягтралыг нэмэгдүүлснээр амралтын талбай, авто машины зогсоол, нийгмийн дэд бүтцийн хүртээмжгүй, амьдралын тухгүй орчныг бий болгож байна. Гэр хорооллын иргэдийн төлбөрийн чадвар муутайгаас бэлэн орон сууцанд орох боломжгүй тул дахин төлөвлөлтийн газраар орон сууц авах төслийн хэрэгжилт удаашралтай, чамлалттай байсан тул гэр хорооллын өсөлт хэвээр хадгалагдаж, нийгмийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлага байнга өсөж төрийн нуруун дээр ачаа тогтмол нэмэгдэж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх, тохижуулах, амьдралын орчныг сайжруулах бодлого, төлөвлөгөө, хангалтгүй, гэр хороолол нь агаарын, хөрсний, тоосонцрын бохирдлын гол эх үүсвэр болсон хэвээр байна. Газар олголт, барилгажилтын бодлого, зохион байгуулалтгүй, замбараагүй явагдаж байгаагаас оршин суугчдын гадна амьдралын орчин нөхцөл, хотын дизайны байдал муудаж, барилга байгууламжуудын хоорондын зай алдагдаж, нар харах нөхцөл муудаж байгаа нь оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна Тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан архитектур төлөвлөлтийн шийдэл бүхий барилгуудыг буулгаж буй нь “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улмын Харти”, “Архитектурын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим”, “Буррагийн Харти”, Соёлын өвийн эх байдлыг хадгалах тухай Нарагийн баримт бичиг зэргийг удирдлага болгож соёлын өвийг хамгаалахгүй, энэхүү салбарыг хариуцсан мэргэжилтнийг дуу хоолойг сонсохгүй байна. Хот, тосгоныг төлөвлөх, барьж байгуулах үед хамгийн эхний ээлжид инженерийн бэлтгэл арга хэмжээний цогц судалгааг хийж төлөвлөлтийн хэрэгжилтийг хангахгүйгээс хурын усанд автах болсон. Хэрэгжилт хангалтгүй байх болсон шалтгааныг дараах нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй болон институцийн шалтгаанаар тайлбарлаж байна. Үүнд • Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй: Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд шаардлагатай хууль, эрх зүйн үндэслэл хангалтгүй, удирдлага, зохион байгуулалт хангалтгүй, хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байна. • Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх тогтолцоо бүрдээгүй: Мониторинг хийснээр хэрэгжилтэд ямар асуудал тулгарч буй, түүнийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлууд тодорхой болж, сайжруулалт хийгдэх боломжтой байсан. • Төлөвлөсөн засаг захиргааны нэгжийн статус, хил хязгаарыг тогтоох арга хэмжээ аваагүй: Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дагуул хот, тосгодын засаг захиргааны нэгжийн статус, эрх зүйн байдал, хил хязгаар нь тодорхойгүй хэвээр байна. • Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ: 24 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 25 Нийтлэл эрх зүйн орчныг сайжруулах, зөрчилдөж буй хуулиудад зохицуулалт хийх. 7.Ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх нэг гол арга хэрэглүүр болох хот байгуулалтын бүсчлэл гэдэг ойлголтыг Газрын тухай хуульд тусган цаашид “Газар ашиглалтын бүсчлэл” гэж нэршиж хэвшүүлэн батлан мөрдүүлэх 8.Хот төлөвлөлтийн заавар, норм дүрмийг шинэчилж, газар зохион байгуулалтын шаардлага, стандартыг тусгах 9.Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, эсвэл зөрчсөн тохиолдолд авах хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх, газар олгохдоо тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар олгох. 10.Газар хөдлөлт, үер ус, гал түймэр, халдварт өвчин, үйлдвэрлэлийн томоохон ослын үед мэдээллийг олон нийтэд шууд хүргэх, шуурхай дамжуулж эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах. 12.Боловсруулж буй хот байгуулалтын баримт бичгүүдийн болон зураг төсөл, хайгуулын ажлын даалгавар боловсруулалтын чанарыг сайжруулах, ажлын гүйцэтгэлийн хугацааг үндэслэлтэй тогтоож, хот төлөвлөлтийн баримт бичиг зохиох хугацааны нормыг шинэчлэх 14. “Хот байгуулалтын мэдээллийн сан”-г ашиглалтад оруулж, мэдээллийг тогтмол баяжуулж, ашиглалтыг нийтэд хүртээмжтэй болгох 15.Мөрдөгдөж буй ерөнхий төлөвлөгөөний суурь зарчмуудыг хэвээр хадгалж, хүрэх зорилтуудыг дахин хянаж, шинэчилж байх 16.Өмчлөгдсөн, эзэмшин ашиглаж буй газрыг эргүүлэн татах хууль эрх зүйн механизмыг боловсронгуй болгож, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх 17.Хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нарийвчлан төлөвлөж жил бүрийн төсөвт үе шаттайгаар тусгадаг байх 18.Инженерийн шугам сүлжээний хангамжийн эх үүсвэрүүдийг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗӨВЛӨМЖ 1. Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох шаардлагатай. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг хэрэгжүүлэх үе шатыг тодорхой зааж, хуульчлах. 2.Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн ИТХ хэлэлцэн баталж байгаа ба тухайн төлөвлөгөөнд холбогдох яам зөвхөн дүгнэлт өгөх эрхтэй оролцдог боловч хэрэгжүүлж байгаагүй тул хуульд тусгаж магадлал хийдэг тогтолцоог бүрдүүлэх. Хот төлөвлөлтийн баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний уялдааг хуульд тусгаж чадаагүй, хууль зүйн шаардлагыг зөв тодорхойлох. 3.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа ИТХ-аар батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тусган мөрдлөг болгон ажиллах. 4. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн төвшинд, урт, дунд, богино хугацааны зорилго, зорилтыг тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг заах. 6. Хэсэгчилсэн (нарийвчилсан төлөвлөгөө гэж цаашид нэршүүлэх) ерөнхий төлөвлөгөө, түүний ойлголтыг Хот байгуулалтын тухай хуулиар тодорхой тусгаж, түүнийг хэрэгжүүлэх субьектыг тодорхой зааж, үйл ажиллагааны зохицуулалтыг хангалттай тусгах, хууль, www.barilga.gov.mn 25 Нийтлэл
26 www.barilga.gov.mn Нийтлэл ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ: • Хот байгуулалтын зураг төсөл боловсруулах төлөвлөлтийн норм, дүрэм, стандартуудыг нягталж, орчин үеийн амьдралын шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай; • Хот, тосгоны /суурин газрын/ нутаг дэвсгэрийн хил хязгаарын төслийг боловсруулж, түүний дагуу хилийн цэсийг тогтоож, нутаг дэвсгэрийг тэлэх үйл ажиллагааг хязгаарлах; • Газрын харилцааны бодлогоор газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор олгогдсон газрыг эргүүлэн татах, газрын төлбөрийг нэмэгдүүлэх, эргүүлэн худалдах зорилгоор газар ашиглах эзэмших эрх авахын эсрэг эрх зүйн арга хэмжээ авах; • төсөл хэрэгжүүлэх эрх олгох газрын бирж байгуулж, дуудлага худалдаагаар олгох журамд шилжих; • Хот байгуулалтын үйл ажиллагаа нь газар олголтоос хамаарч нэмэгдэл зардал их гарах болсон тул газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох зэрэг төсөвт дарамт учруулдаг асуудлуудыг гаргахгүй байх; • хөрсний бохирдлыг бууруулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шороон гудамж, шороон замаа цэгцлэх, тохижуулах, хатуу хучилттай замаар солих; • Хотын барилгажсан хэсгийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, мод сөөг тарих, цэцэрлэгт хүрээлэн, ногоон мод, сөөг ихээр тарималжуулах, хотын нэг хүнд оногдох ногоон бүрхэвчийн талбайг стандартын төвшинд хүргэх; • Хог хаягдлыг боловсруулах менежментийг шинжлэх ухаан техникийн дэвшилд тулгуурлан оновчтой сонгож, шинэ технологи нутагшуулах; • Эрүүл, ая тухтай орчинг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог бий болгох, хотын соёлыг хэрэгжүүлэх нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх; • Газар доорх цэвэр усны нөөцийг зөвхөн ундны хэрэгцээнд ашиглаж, унднаас бусад хэрэгцээнд гадаргын болон цэвэршүүлсэн усыг олон дахин ашиглах, ус хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах; • Хүн амын суурьших орчинд аливаа цахилгаан соронзон орон, долгионы үүсгүүрийг, төлөвлөх, байршуулахыг хориглох • Байгалийн болон техникийн холбогдолтой гамшгийн онцгой байдал үүссэн бүс буюу гамшгийн нөхцөл байдал үүсч болзошгүй газраас хүн амыг богино хугацаанд зохион байгуулалттайгаар шилжүүлэн гаргаж, хүн амьдрах наад захын нөхцөлийг урьдчилан бүрдүүлж бэлтгэсэн газарт /онцгой байдлын хөнөөх хүчин зүйл нөлөөлж болох бүсийн гадна/ байрлуулахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээг тусгасан нүүлгэн шилжүүлэх байршил, талбайн хэмжээ, эзэмших, ашиглах зориулалтыг нарийвчлан тогтоох; • Хаягжуулалтын тухай хууль, түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилтийг хангуулах ; • Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг давах чадвар бүхий олон нийтийн барилгын стандартыг батлах, эрсдэлийн үнэлгээ хийх; • Түүх, соёл, архитектурын тодорхой үнэ цэнтэй, зайлшгүй хэвээр хадгалж сэргээн засварлаж хойч үедээ үлдээх хуучны барилга байгууламж, түүхийн болоод соёлын чухал ач холбогдолтой барилга байгууламжуудыг сэргээн засах /Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг 5 дахь удаагаа шинэчлэн баталсан байна./ барилгажилтын хуучин дүр төрхийг хадгалж шинэчлэн барилгажуулах / реконсрукци хийх / арга хэмжээ авах; • Тээврийн ложистикийг хот төлөвлөлтөд тусган хэрэгжүүлдэг болох, замын сүлжээг үйлчилгээг хэрэглэгчид ойртуулсан оновчтой байдлаар төлөвлөх; • Хот тосгоны хорооллын улаан шугамын төлөвлөлт нь нийтийн эзэмшлийн дэвсгэр газарт барилга байгууламж, гудамж талбай, авто зам, төмөр зам болон инженерийн шугам сүлжээ, байгууламж(шугаман объект)- ийг байрлуулсан эдэлбэр газрын хил хязгаарын шугам тул мөрдүүлдэг тогтоолцоог сайжруулах; • Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын зургуудын өндрийн төлөвлөлтийн хэрэгжилт/биелэлт/-ийн зургийг тухай бүрт нь мониторинг хийн мэдээллийн санг баяжуулж, нэгдсэн нэг мэдээлэлтэй болох, 26 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 27 Мэдээ, мэдээлэл НЭГДСЭН ДҮГНЭЛТ Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс дараах дүгнэлтийг гаргав. Үүнд: • Хот байгуулалтын хууль эрх зүйн орчныг шинэчлэн, хариуцлагын тогтолцоог бий болгох, Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн субъектэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; • Хот байгуулалтын тухай хуульд тусгагдаагүй, тусгагдсан ч хэрэгжих арга зам нь тодорхой бус, хуулийг дагалдаж гарсан дүрэм, журам, норм, зааврын хэрэгжилтийг хангуулах; • Бусад хуулиудтай уялддаггүй байдлаас үүссэн салбар хоорондын эрх үүргийн хуваарилалт, хийдэлийг арилгах; • Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тогтмол мониторингийн үнэлгээ хийх системийг нэвтрүүлэн уг үнэлгээг зохиогч хийдэг журам тогтоох; • Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодит эх үүсвэрийг тооцоолохдоо олон хувилбараар боловсруулж, аль зорилтыг эхний ээлжинд хэрэгжүүлэх эрэмбэ дарааллыг хөрөнгө оруулалтад тулгуурлан тодорхой болгох; • Нийслэлийн баримжаатай шинэ хотын асуудлыг шийдвэрлэж эхлэх. НҮБ-ын гишүүн орнуудын хүн амын тогтвортой суурьшил, хот байгуулалтын бодлого, чиглэлийг тодорхойлсон 20 жилд баримтлах “Хабитат 1-ийн хөтөлбөр”-ийг анх 1976 онд Истанбул, “Хабитат 2-ын хөтөлбөр”-ийг 1996 онд Ванкувер хотноо зохион байгуулсан хурлаар тус тус хэлэлцэн баталсан. НҮБ-Хабитат байгууллагаас дээр дурдсан Хабитат 1, 2-ын хөтөлбөр, түүний хэрэгжилт болон бусад зорилго, зорилтуудын биелэлт, мөн дэлхийн хүн амын тогтвортой суурьшил, хот байгуулалтын асуудлаар шинээр тулгарч буй сорилтууд, хөгжлийн шинэ чиг хандлагууд, хэтийн зорилтуудыг тусгасан Үндэсний тайланг бэлтгэж ирүүлэхийг уриалж, НҮБ-ын гишүүн улс орон бүр өөрийн үндэсний хот байгуулалтын тайланг илгээх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбогдуулан манай улс 1996, 2016 онд “Монгол Улсын хот байгуулалтын тайлан”-г НҮБ-Хабитат байгууллагад хүргүүлсэн. Хабитат 3 буюу “Хотжилтын шинэ хөтөлбөр”- ийг 2016 онд Киото хотноо зохион байгуулсан Орон сууц болон хот, суурины тогтвортой хөгжлийн НҮБ-ын бага хурлаар хэлэлцэж, НҮБын Ерөнхий Ассамблейн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн RES/71/256 тогтоолоор баталсан. “Хотжилтын шинэ хөтөлбөр” нь Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, нутагшуулах, суурин газрын хүртээмжтэй, аюулгүй, уян хатан, тогтвортой хөгжлийг хангах 11 дүгээр зорилт болон бусад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэхүү “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хүрээнд НҮБ-ын гишүүн улсууд хөтөлбөрийг үр дүнтэй, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, ахиц дэвшлийг хянах, үр дүн, хэрэгжилтийн явцыг дөрвөн жил тутамд тайлагнах үүрэг хүлээж байна. Иймд манай улс НҮБ-ийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ энэхүү судалгаанд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх санал болгож байна. www.barilga.gov.mn 27
28 www.barilga.gov.mn Улсын төсвийн хөрөнгө оруулалт ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ СУМ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО Тус цэвэрлэх байгууламж нь 310м3/хон хүчин чадалтай бөгөөд механик цэвэрлэгээний барилга, биологийн цэвэрлэгээний барилга, уурын зуухны барилга, захиргааны барилга, гүний худаг 250-н КТПН болон цахилгаан дамжуулах шугам 300м, лагийн картын талбай, лаг булшлах талбай, аваарын сан, 5400 урт метр ариутгах татуургын шугам сүлжээтэй. Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар, “Монхидро констракшн” ХХК-ийн зургаар, барилга угсралтыг “Санжат” ХХК гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
www.barilga.gov.mn 29 “ТҮЛЭНХИЙН ТӨВ” ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ Улсын төсвийн хөрөнгө оруулалт АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв” эмнэлгийн “Б” блок барилгын угсралтын ажил дуусаж, 2023.01.10-ны өдөр Улсын комисс ажиллан, ашиглалтад орууллаа. Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах тус барилга нь долоон давхар, нийт 228 хэвтэн эмчлүүлэх ортойгоос гадна хүлээн авах яаралтай мэс заслын тасаг, яаралтай тусламжийн өрөө, үзлэгийн өрөө, тусгаарлах өрөө, уламжлалт эмчилгээний өрөө, тасалгаануудтай. ✅Захиалагч: Эрүүл мэндийн яам ✅Гүйцэтгэгч: “Нутгийн зам групп” ХХК ✅Зураг төсөл зохиогч: “ЭЗТ” ХХК ✅“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. ✅Захиалагч: Боловсрол, шинжлэх ухааны яам ✅Гүйцэтгэгч: “Цамбагарав констракшн” ХХК ✅Зохиогч: “Бьюлдингс техноложи” ХХК ✅”Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
30 www.barilga.gov.mn Улсын төсвийн хөрөнгө оруулалт СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 28 ДУГААР ХОРООНД 150 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО • Захиалагч: Боловсрол, шинжлэх ухааны яам • Гүйцэтгэгч: “Эйч Ар Ви констракшн” ХХК • Зохиогч: “Эм эс эл” ХХК • "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
www.barilga.gov.mn 31 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮХИЙ Улсын төсвийн хөрөнгө оруулалт ТОХИЖИЛТЫН АЖЛУУД Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10, 12, 16, 17, 19 дүгээр хороонд ногоон байгууламж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад орууллаа. Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам Гүйцэтгэгч: “Гарден сити” ХХК Зохиогч: “Мод арч” ХХК ”Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
32 www.barilga.gov.mn Улсын төсвийн хөрөнгө оруулалт ХАН-УУЛ ДҮҮРГИЙН XIV ХОРОО ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО УВС АЙМГИЙН ДАВСТ СУМАНД 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО Захиалагч: Эрүүл мэндийн яам Гүйцэтгэгч: “Чандмань буудай” ХХК Зохиогч: “Блью Арч” ХХК “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. Захиалагч:БШУЯ Гүйцэтгэгч: “Содмандах” ХХК Зохиогч:”Барилгын инженерүүд” ХХК Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
www.barilga.gov.mn 33 СҮХБААТАР АЙМГИЙН ОНГОН СУМЫН Улсын төсвийн хөрөнгө оруулалт ШИНЭ СУРГУУЛИЙН БАРИЛГА Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Онгон сумын 160 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгад Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. БШУЯ-ны захиалгаар, “Сэнзо констракшн”ХХК-ийн зургаар, “Юувокү” ХХК барилга угсралтыг гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
34 www.barilga.gov.mn Улсын төсвийн хөрөнгө оруулалт ЗАМЫН-ҮҮД ХИЛИЙН БООМТЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ЦОГЦОЛБОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА Зорчигч тээврийн цогцолборын гадна гэрэлтүүлэг, барилгын дотор, гаднах засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, Улсын комисс 2023.01.02-ны өдөр ажиллалаа. Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэжээ. Тус хилийн боомтын ачаа, тээврийн цогцолборын хэсэгт 14.95 га талбайд барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үргэлжилж байна. Ачаа тээврийн цогцолборыг 2023 оны долоодугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болж, хүчин чадал нь одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм. Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ажлын хэсэг тус боомтын барилга угсралтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
www.barilga.gov.mn 35 Мэдээ, мэдээлэл Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаа /2023.01.14/-ний өдөр Төрийн ордонд боллоо. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх дэд зөвлөл шалгарч, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд зөвлөлийн дарга С.Магнайсүрэнд цом болон өргөмжлөлийг гардууллаа. Барилга, хот байгуулалтын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Дэд зөвлөлийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд зорилт болгон дэвшүүлж, 2022 оны төлөвлөгөөнд тусгасан 5 зорилт 14 арга хэмжээг 97.8%-ийн биелэлттэй хэрэгжүүлэн ажилласан юм. БХБЯ-НЫ ДЭРГЭДЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
36 www.barilga.gov.mn Улсын төсвийн хөрөнгө оруулалт ОН ГАРСНААС ХОЙШ /2023.01.20/-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР НИЙТ 20.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГООД БАЙНА БАРИЛГЫН ШИЛДЭГ
www.barilga.gov.mn 37 Улсын төсвийн хөрөнгө оруулалт ШИНЭ ТЕХНОЛОГИ БАРИЛГЫН ШИЛДЭГ 7 Өдөр бүр дэлхий дахинд шинэ технологи, шилдэг санаа бүхий барилгын материалиуд үйлдвэрлэлд нэвтэрсээр байна. Барилгын ажлын явцыг хурдасгаж, түүхий эдийг хэмнэж, ажиллах хүчний дутагдлыг нөхөж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, байгальд ээлтэй, эрүүл аюулгүй, эдийн засагт хэмнэлттэй байх гэсэн эрэлт хэрэгцээ өссөөр. Одоогоор олон улсад идэвхтэй ашиглаж байгаа сонирхолтой шинэ технологи бүхий барилгын материалуудыг та бүхэнд танилцуулъя.
38 www.barilga.gov.mn Мэдээ, мэдээлэл 1. ӨӨРИЙГӨӨ ЭДГЭЭДЭГ БЕТОН Энэхүү шинэ бүтээл нь барилгын засварын ажилд зардал хэмнэх боломжтой. Цаг хугацаа өнгөрөх тусам барилгын бетон нурж, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр хагарал үүсэж, ханыг сэргээхэд шаардагдах зардал гарч байдаг. Энэ асуудлын шийдэл болох “өөрийгөө эдгээдэг бетон” гэх нэртэй шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрчээ. Уг технологийн нууц нь бетоны бактерийн хольцыг нэмж өгснөөр зогсолтын горимд шилждэгт оршино. Ингэснээр, гадаргуун дээр хагарал гарч эхэлмэгц тэдгээр бактери нь идэвхжиж, байгалийн кальцитыг ялгаруулж, хоосон зайг дүүргэн, хатуурч, усны эсэргүүцлийг бий болгодог байна. 38 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 39 Мэдээ, мэдээлэл 2. ХӨНГӨН ЦАГААН ОКСИНИТРИД 3. АЭРОГЕЛЬ Энэхүү материал нь хөнгөн цагаан дээр суурилсан керамик юм. Шилний тунгалаг байдал, бат бөх чанар нь шилнээс 4 дахин хүчтэй ба түүнээс гадна энгийн хамгаалалтын шилтэй харьцуулахад хамаагүй нимгэн харагддаг байна. Үүнийг “хөлдөөсөн утаа” гэж нэрлэдэг ба хөнгөн тусгаарлагч материал юм. Тусгай гельнээс технологи ашиглан шингэн материалыг хатуу, тунгалаг хийн бодис болгон хувиргадаг байна. Тусгаарлах чадвар нь шилэн тусгаарлагчаас 4 дахин их юм. www.barilga.gov.mn 39
40 www.barilga.gov.mn Мэдээ, мэдээлэл 4. ГЭРЭЛТДЭГ ЦЕМЕНТ 5. УЯН ХАТАН ХАВТАН Энэхүү шинэ технологийг Нидерландад ашигладаг бөгөөд замуудыг гэрэлтдэг цементээр хийсэн байдаг. Машины зогсоол, барилгын фасад, угаалгын өрөөнд шинэлэг гэрэлтүүлгийг ашигласнаар эрчим хүчийг ихээхэн хэмнэх ач холбогдолтой гэж үзэж байна. Доорх зураг дээр та өөр нэг ижил төстэй шийдлийг харж байна. 2014 онд Нидерландад бүтээгдсэн гялалзсан дугуйн зам. Энэхүү шийдлийн зохиогч Голландын дизайнер, шинийг санаачлагч Даан бүтээжээ. Энэ санаа нь нэлээд хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн боловч янз бүрийн шалтгааны улмаас өргөн хэрэглэгдэхгүй байгаа аж. Ийм шийдэл нь зөвхөн гоо зүйн хувьд тааламжтай харагдахаас гадна аюулгүй байдлын ашиг тус маш их хэмээн судлаачид үзэж буй. Тиймээс ойрын ирээдүйд гэрэлтдэг цемент өргөн хэрэглээнд нэвтрэх болов уу. Уг хавтан нь энгийн шавраар хийгдсэн бөгөөд уян хатан чанарыг бий болгохын тулд хуванцаржуулагч нэмж шилэн материалаар бэхжүүлдэг байна. Хавтангийн гадаад төрх нь уламжлалт энгийн хавтангаас ялгаатай биш ч түүнээс онцгойрох зүйл нь амархан нугалж, хүссэн хэлбэртээ оруулах боломжтой юм. Гадна болон дотор талын өнгөлгөө хийхэд тохиромжтой ба 20 жил хүртэлх баталгаатай. 40 www.barilga.gov.mn
www.barilga.gov.mn 41 Мэдээ, мэдээлэл 6. БАКТЕРИЙН ЭСРЭГ ХАВТАН 7. ДУЛААН ТООСГО Цар тахлын нөлөөгөөр зах зээлд бактерийн эсрэг үйлчилгээтэй барилгын материалууд нэвтэрч эхэлжээ. Үүний нэг нь бактерийн эсрэг хавтан юм. Анхны шинэлэг технологи ашиглан үйлдвэрлэлээ эхлүүлсэн компани нь “Эстима” компани байв. A-protect технологийн ачаар гадаргууг 99.9% бактерийн эсрэг хамгаалалттай болгож чаджээ. Бактерийн эсрэг хавтан нь ариун цэврийн шаардлага хангасан газруудад хэрэглэхэд тохиромжтой. Эмнэлэг, эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, биеийн тамирын заал гэх мэт газруудад зориулагджээ. Швейцарьт дэлхийн хамгийн дулаан тоосго болох “Аэробрикс”- ийг бүтээжээ. Түүний хөндий завсраар нь өвөрмөц дулаан тусгаарлах шинж чанартай хэт хөнгөн материал болох аэрогелээр дүүргэгдсэн байдаг. Ийм тоосгоор хийгдсэн байшинд нэмэлт дулаалга хийх шаардлагагүй байна. www.barilga.gov.mn 41
42 www.barilga.gov.mn Мэдээ, мэдээлэл www.barilga.gov.mn