The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by oojoo14, 2021-06-14 01:03:39

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
Гамшгийн эрсдэлийг бууруулах нь Монгол оронд төдийгүй дэлхий дахинд анхаарлаа хандуулж
буй асуудал юм. Монгол Улсын Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын
үндсэн чиглэл, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрт болон бусад
хууль эрхзүйн баримт бичгүүдийг батлан гаргасан. Тухайлбал:

» 2017 оны 2 сарын 2-ны өдөр баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн
найруулга;

» Монгол улсын Засгийн газрын ЗГ-ын 2014 оны 341 дүгээр тогтоол: Удаан задардаг органик
бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр;

» Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоол: Газар хөдлөлтийн гамшгийн
эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр;

» Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоол: Улаанбаатар хотын газар
хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” хөтөлбөр;

» Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоол: Гамшгаас хамгаалах талаар төрөөс
баримтлах бодлого;

» Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоол: Гамшгаас хамгаалах чадавхыг
бэхжүүлэх үндэсний хөтөлбөр;

» Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 тоот тогтоолоор “Ус цаг агаар, орчны
аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам”,
“Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон
гамшигт үзэгдлийн жагсаалт”, “Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн ослын үед нийтэд
мэдээлэх орчны бохирдлын сэрэмжлүүлэх мэдээний жагсаалт”, “Үндэсний олон нийтийн
радио, телевизээр ус цаг агаарын мэдээг зарлах хуваарь”, “Ган, зудын байдалд үнэлгээ
хийх журам”--ыг тус тус баталсан.

Газар хөдлөлтийн мужлал

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10 000 масштабтай
газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх ажлыг Барилга, хот байгуулалтын яамны
захиалгаар Одон орон геофизикийн хүрээлэн 2012 оноос эхлэн гүйцэтгэж 2014 онд
дуусгасан. Хамрах хүрээний хувьд Улаанбаатар хотын төв, гэр хорооллууд- 57’435 га,
Налайх дүүрэг– 8212 га, Багануур дүүрэг- 6469 га, Багахангай дүүрэг– 3833 га, Эмээлт -3079
га талбайг хамарсан бичил мужлалын зураг боловсруулан гаргасан байна.

Нийт судалгааны талбайн 1200 Га буюу 2% IX балл, 28900 га буюу 50,4% нь VIII балл, үлдсэн
27251 буюу 47,6 % нь VII баллын бүсэд хамаарч байна.

Зураг 1. Газар хөдлөлтийн бичил мужлалын зураг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
Эх сурвалж. Одон орон геофизикийн хүрээлэн

Үерийн эрсдэл
Гамшгийн холбогдолтой нэр томъёо, тодорхойлолт MNS 6010:2009 стандартад эрчимшил
ихтэй аадар болон зүс борооноос голын усны төвшин богино хугацаанд нэмэгдэн ус эргээ
хальж татам болон эрэг орчмын газар усанд автахыг усны үер, цаг агаарын огцом дулаарлын
нөлөөгөөр хайлсан цас, мөс уулын бэл, жалга судаг, хоолой хөндийгөөр ус урсах, усанд
автах, голын ус эргээсээ халих, татам болон голын эрэг орчмын газар усанд автахыг шар
усны үер, хур бороо, хайлсан цас, мөсний устай гадаргын сэвсгэр хурдас, чулуулаг холилдон
газрын хэвгий даган урсах хүчтэй хуйлраа урсгалыг уруйн үер гэж тодорхойлсон.

График 1. Үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн тоо,
дүүргээр

Эх сурвалж: НГА-аас авсан мэдээллээс боловсруулав. Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
Улаанбаатар хот орчмын гадаргуугийн усны эх үүсвэр нь Туул, Сэлбэ, Улиастай, Толгойт,
Баянгол зэрэг том жижиг гол горхи мөн хотыг хүрээлэн орших уулсын амны олон тооны гуу
жалга сайраас ирэх бороо цасны ус юм. Эдгээр голуудын ай сав нь Монгол орны уруйн үер
буудаг мужид хамаардаг бөгөөд богино хугацаанд эрчимтэй орох аадар борооны улмаас
хүчтэй үер бууж улмаар хот үерт автагдах нөхцөл бүрддэг болно.

2011 онд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн хамтран “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх,
эрсдэлийг бууруулах арга технологийн судалгаа” судалгааны ажлаараа үерийн эрсдэлийг
үнэлэх арга зүйг боловсруулж, Улаанбаатар хотын хэмжээнд үнэлгээг хийж аюулд өртөх
магадлал өндөртэй газруудыг тогтоосон.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр уруйн үерийн улмаас хүний амь нас
эрсдэх магадлалыг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн мэдээнд тулгуурлан Хүн
амд учрах үерийн эрсдэлийг үнэлэх аргачлалыг ашиглан 2011 болон 2016 оны хүн амын
статистик мэдээлэл ашиглан үерийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Улаанбаатар хотын
төвийн 6 дүүргийн үерийн аюултай бүсэд суурьшсан нийт өрхийн тоо 2011 онд 1864, 2016
онд 13920 болж 7.5 дахин өссөн байна.

Хүснэгт 1. Улаанбаатар хотын хүн амд учирч болзошгүй үерийн эрсдэлийн
үнэлгээ, 2016

Дүүргийн нэр Газар нутгын эрсдэлийн Хүн амын эрсдэлийн үнэлгээ
үнэлгээ

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

Дүүргий аюулы газар эрсдэлд хүн хүн хүн
н нийт н зэрэг нутгы нэрвэгдэ амын амын амын
н х хүн эмзэг гэмтэж нас

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

хүн ам (HR) эмзэг амын байдлы бэртэх барах
байда хувь н хувь магадла магадла

л
(AV)

(PV)

л

л

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

Хан-Уул 159465 1.24 6 0.86 0.09 8х10-3 3 х10-4
Баянгол 214278 1.33 6 1.24
0.09 9 х10-3 2 х10-4

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

Чингэлтэй 158014 1.34 6 0.92 0.09 2 х10-2 5 х10-4
315802 1.43 6 1.96
Сонгинохайрх 0.08 10 х10-1 2 х10-3
ан

Сүхбаатар 136569 1.21 6 0.72 0.10 1 х10-1 2 х10-3
327123 1.35 6 1.92
Баянзүрх 0.08 6 х10-2 1 х10-3
261960 1.32 6 1.27
Төвийн 6
0.4 6 0.01
дүүргийн хүн 1.2 6 0.19
1.2 6 0.15
амын тоо ба 0.09 5 x 10-2 1 x 10-3
1.19 6 0.89
үнэлгээний

дундаж

Багахангай 4143 0.11 3 х10-4 5 х10-6
36425
Налайх 28973 0.12 5 х10-3 1 х10-3

Багануур 1380792 0.10 1 х10-3 2 х10-5

Улаанбаатар 0.1 2 x10-2 7 x 10-4
хотын нийт хүн
амын тоо ба
үнэлгээний
дундаж

Газар нутгын эмзэг байдлыг дүүрэг бүрт ижил нөхцлөөр сонгосон ба хотын дундаж нь 1.19 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байна Үерийн аюулын эрсдэлд нэрвэгдэж амьдралын хэвийн үйл ажиллагаа нь алдагдах хүн байыбайдлаар
амын хувь нь газар нутгын эрсдэлийн төвшинг тодорхойлох бөгөөд Сонгинохайрхан дүүрэг
хамгийн өндөр 1.96, Баянзүрх ба Чингэлтэй дүүрэг 1.92, Баянгол дүүрэг 1.24, Хан-Уул дүүрэг
0.86, Сүхбаатар дүүрэг 0.72, Налайх дүүрэг 0.19, Багануур дүүрэг 0.15, Багахангай дүүрэгт
хамгийн бага 0.01 ба хотын дундаж нь 0.89 хувь байгааг хүснэгтээс харж болно.

2016 онд хүн амын эмзэг байдлын хувь Налайх дүүрэгт хамгийн их 0.12 бол Баянзүрх,
Чингэлтэй дүүрэгт хамгийн бага 0.08, хотын дундаж нь 0.1 хувь буюу 1381 оршин суугч байна.
Энэ нь үерийн аюулд өртөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй хүн амын
тоо юм.

Дүүргүүдийн 2016 оны нийт хүн ам, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон
үзүүлэлт ашиглан үерийн аюулын зэрэглэлийг (HR) зурагласан байна.

“Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг 2020 хүртэл хөгжүүлэх
хөгжлийн хөтөлбөр” 2014 оны НИТХ-ын 224 тогтоолоор батлагдсан. Үерийн аюулын үед
ажиллах хүн хүчний чадавхийн хувьд Нийслэлийн хэмжээнд НОБГ түүний харъяа аврах
отряд, шуурхай бүлэг 105 болон 9 дүүргийн 13 аврах, гал унтраах анги ажиллаж байна.

График 2. Эрсдэлд нэрвэгдсэн хүн амын хувь

Эх сурвалж: НБОГ-аас авсан мэдээллээс боловсруулав.

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

Галын аюулын эрсдэл

Улаанбаатар хотод гарч буй гал түймрийн тоо, түүнээс учирсан хохирлын хэмжээ өссөөр
байгаа билээ. Энэ нь хүн амын хэт төвлөрөл, гал түймрийн аюултай объектуудын өсөлт,
иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл зэрэгтэй холбоотой юм. 1990 оноос хойш хотын хүн
ам эрчимтэй өсөж барилгажилт, гэр хорооллууд эрчимтэй өссөний зэрэгцээ хөдөө орон нутгаас
шилжин ирэгсэд гэр хороололын нягтралыг нэмэгдүүлж гал түймрийн аюулыг улам нэмэгдүүлж
байна.

Хүснэгт 2. Нийслэлийн дүүргүүдийн гал түймрийн эрсдэл

Гал түймрийн Эмзэг байдал Хувь хүний Гал түймрийн
аюул /хүн *гал-1/ эрсдэл галын эрсдэл
хувьд
Дүүрэг /гал*хүн-1/
/гал үхэл/хүн
Хан-Уул жил/
Баянзүрх
Баянгол 1,3*10-4 1,3*10-3 1,8*10-5 1,6*10-6
Багануур
Багахангай 1,3*10-4 1,2*10-3 1,5*10-5 1,56*10-6
Сонгинохайрха
н 1,4*10-4 3,5*10-3 4,4*10-5 4,9*10-6
Сүхбаатар
Чингэлтэй 8,9*10-4 5,0*10-3 3,8*10-5 4,4*10-5 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Налайх байыбайдлаар
1,3*10-4 1,6*10-2 2,7*10-4 2,0*10-5

1,4*10-4 3,9*10-3 4,8*10-5 1,2*10-6

1,9*10-4 1,1*10-3 2,2*10-5 2,0*10-6
1,4*10-4 3,2*10-3 4,1*10-5 4,4*10-6
1,5*10-4 0 - 0

Эх сурвалж: Гамшиг судлалын хүрээлэн, 2014

Одоогийн байдлаар 13 аврах, гал унтраах анги үйл ажиллагаа явуулж байна. Дахин төлөвлөж
буй болон хэсэгчилсэн ерөнхий төлвөлөгөө хийгдэж байгаа газруудад гал унтраах анги
салбар болон гамшгийн менежментийн цогц төлөвлөлт хийгддэггүй. Энэ нь хот байгуулалтын
тухай хууль, норм дүрэмд гамшгийн менежментийн цогц үйл ажиллагаанаас газар
хөдлөлтийн гамшгаас бусдыг тооцох эрх зүйн орчин дутмаг байгаатай холбоотой.

Зураг 2. Шатахуун түгээх станцуудын байршил Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор “Галын аюулгүй байдлын дүрэм”, “Шатахуун
түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4628:2013 стандарт, БХБ-ын сайдын 2014
оны 57 дугаар тушаалаар “Шатахуун түгээх станц-галын аюулгүйн норм” БнБД 21-07-14-д
зааснаар шатахуун түгээх станцууд галын аюулгүйн дүрмийг даган мөрддөг. ОБЕГ-ын гамшиг
судлалын хүрээлэн Шатахуун түгээх станцын аюулын төвшин, магадлалыг тооцон үзэхэд
магадлал 1х10-5 ба хор уршиг ба өртөх зэргийг тооцон үзэхэд I зэрэг буюу “Олон хүний амь
нас эрсдэх эсвэл объект устана, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах буюу
гамшгийн хэмжээний” зэрэгт хамаарагдаж байгааг судалгаагаар тодорхойлсон. Шатахуун
түгээх станцад гарсан гал түймрийн тоо цөөхөн байгаа нь хувь хүн болон, нийгмийн
эрсдэлийн төвшинг одоогийн хэрэглэгдэж байгаа арга, аргачлалын дагуу тодорхойлох
боломжгүй байдалд хүргэж байна. Шатахуун түгээх станцууд нь томоохон үйлчилгээний
барилга, объект, гэр хороололын ойролцоо оршихдоо аюулгүй зай хэмжээг ноцтой зөрчиж
байгаа нь хувь хүн болон нийгмийн эрсдэлийн төвшинг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг
болдог.
2010-2016 онд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр гарсан бөгөөд 2015 онд хамгийн их буюу
23, 2016 онд хамгийн бага буюу 3 удаагийн байна. Ой хээрийн түймэр нь хуурайшилтаас
шалтгаалдаг хэдий ч 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, анхаарал болгоомжгүй
үйлдээс шууд хамааралтай байдаг.

Нийслэлийн хэмжээнд үнэлгээг хийж аюулд өртөх магадлал өндөртэй гэр хороолол, олон Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
нийтийн барилга байгууламж, Шатахуун түгээх, хадгалах объектуудын эрсдэлийн төвшинг байыбайдлаар
ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн 2011 онд тогтоосон байна. Энэхүү судалгаагаар
Сонгинохайрхан, Баянгол дүүргүүд нь “Анхаарвал зохих эрсдэлийн төвшин”, Налайх,
Багахангай дүүргийн хувьд “Ялимгүй эрсдэлийн төвшин”, бусад дүүргүүд “Хүлцэх эрсдэлийн
төвшин” -гийн эрсдэлтэй гарсан байна.

Химийн осол

2011 оны судалгаагаар Улаанбаатар хотын 9 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах химийн бодис
импортлох, ашиглах, худалдах, эрх бүхий нийт 261 ААНБ бүртгэгдсэнээс Баянгол, Хан-Уул,
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд 80 гаруй хувь нь оршиж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд ихэвчилэн хөргөлтийн систем, арьс шир, ноос ноолуурын
үйлдвэр, уул уурхай, геохимийн лаборатори болон цэвэрлэгээний зориулалтаар аммиак,
натрийн цианид, органик ба органик биш хүчлүүд, шүлт, органик уусгагч зэрэг бодисыг их
хэмжээгээр импортлон ашиглаж, худалдаж байна.

ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын хүн ам ихээр
төвлөрсөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хор
аюулын зэрэг өндөртэй химийн бодис ихээр ашиглаж, хадгалж байна. Иймд аюулгүй
ажиллагааг хангаж ажиллах, эмзэг байдал, сул талуудыг арилгах, зэрэг чухал шаардлагатай
үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалсан.

График 3. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах химийн
бодис импортлох, ашиглах, худалдах эрх бүхий ААНБ.

14% Баянгол
Хан-Уул
22% 8% Баянзүрх
6% Сонгинохайрхан
0.04 2.50% Сүхбаатар
Чингэлтэй
27% 20% 1.50% Багануур
0% Налайх
Бага-Хангай

Эх сурвалж: НЗТХ, 2017

Мөн шингэн, ууршимтгай химийн бодис ихээр ашигладаг объектод химийн осол гарах үеийн
хордолтын бүс болон аюулын хамрах хүрээг тодорхойлж, Улаанбаатар хотод байрлах
химийн аюултай объектоос шингэн, ууршимтгай химийн хорт болон аюултай бодис алдагдах
үеийн хордолтын бүс буюу аюулын хамрах хүрээний нэгдсэн зураглал хийсэн байна. 2011
оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 450 гаруй төрлийн химийн бодисыг экспортлох,
импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, тэсэрч дэлбэрэхээс бусад бодис үйлдвэрлэх,

худалдах тусгай зөвшөөрөл бүхий 350 гаруй ААНБ, иргэн бүртгэгдсэнээс тэдгээр бодисын 70
орчим хувь нь хүн ам ихээр төвлөрсөн нийслэл Улаанбаатар хотод байрлаж байна. Эдгээрээс
химийн онцгой хортой болон аюултай бодисын ангилалд хамаарагддаг химийн бодис ашиглаж
байгаа 34 ААНБ байна.

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар

Зураг 3. Улаанбаатар хотод химийн хорт болон аюултай бодис ашиглаж буй аж ахуйн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
нэгж байгууллагын байршил байыбайдлаар

Эх үүсвэр: Монгол орны гамшгийн атлас

Зураг 4. Химийн аюултай объектоос шингэн, ууршимтгай химийн хорт болон аюултай
бодисын ослын үеийн хордолтын бүс буюу болзошгүй аюулын хамрах хүрээ

Эх сурвалж: НОБГ-аас авсан мэдээллээс боловсруулав. Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
Биологийн гаралтай гамшиг, аюулт үзэгдэл

Зоонозын халдварт өвчин (ЗХӨ)

ДЭМБ-аас халдварт өвчнийг шавж болоод бусад төрлийн дамжуулагчид амьсгалдаг
агаар, уудаг ус, гишгэж буй газар шороогоор дамжин эсвэл шууд ба шууд бус хавьтлаар хүн
ба амьтнаас хүний бие махбодод орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон
байдаг. Орчин цагийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд мал, амьтны дунд халдварладаг 300
гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт
өвчин юм.

Зоонозын халдварт өвчнийг:

» Вирусаар (шувууны томуу, галзуу, хачигт энцефалит г.м)

» Нянгаар (тарваган тахал, боом, хулгана тахал, бруцеллёз г.м)

» Мөөг, мөөгөнцрөөр (гистоплазмоз, асфергиллоз г.м)

» Эгэл биетнээр (токсоплазмоз, гиардиаз г.м)

» Шимэгчээр (уйлтанхайт бэтэг)

» Риккетсээр (хачигт риккетсиоз) үүсгэгддэг өвчин гэж ангилдаг.

Эдгээр өвчин үүсгэгч нь хүний биед гэмтсэн арьс салстаар, хоол боловсруулах болон
амьсгалын замаар, нэвтрэн орж, биеийн эд эрхтний тогтолцоонд нөлөөлж, улмаар үхэлд хүргэх
аюултай.

Шинэ корона вирус халдварт өвчин 2019 (covid-19) ба Монгол улс: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарсан нь ДЭМБ-
ын Хятад улс дахь оффисд 2019 оны 12-р сарын 31-нд анх мэдээллэгджээ. 2020 оны 1-р сарын
30-нд Олон Улсын Эрүүл Мэндийн Яаралтай Тусламжийн Байгууллагаас өвчний дэгдэлтийг
зарласан. Улмаар 3-р сарын 11-нд ДЭМБ-аас COVID-19- ийг цар тахал хэмээн зарлав. Шинэ
корона вирус, түүний шалтгаан, эмгэгийн талаар мэдэгдээгүй зүйлс өнөөдөр ч гэсэн их байна.
Хэдийгээр хүнээс хүнд халварлаж байгаа нь тогтоогдсон ч энэ нь хаа хүртэл тархах нь ч
тодорхойгүй байна. Өвчин 2019 оны 12-р сард Хубэй мужийн Ухань хотод гарч одоогийн
байдлаар дэлхийн 191 улсад халдвар тархаж 62 244 181 хүн өвчилж 1 452 410 хүн нас бараад
байна.

Монгол улсын хувьд гуравдугаар сарын 2-ны өдөр Чингис хаан нисэх буудлаар ирсэн Франц
улсын иргэн COVID-19 халдвар авсныг гуравдугаар сарын 2-ны 02.00 цагийн орчимд ХӨСҮТ-
ийн лабораторийн шинжилгээгээр илрүүлж, Эрүүл мэндийн яам 11.00 цагийн ээлжит
мэдээллээрээ олон нийтэд зарласан. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар Франц иргэний
нэгдүгээр хавьтал болох 123 иргэнийг олж тогтоон, лабораторийн шинжилгээ хийхэд
коронавирус илрээгүйг албан ёсоор мэдээлсэн. 2020 оны 3 сарын 10- аас 2020 оны 11 сарын4-
5 хүртэл манай улсад зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байсан ба дотооддоо
коронавирусын халдварыг тархаалгүй барьж чадсан цөөхөн улсын нэг байсан юм. 11-р сарын
4-5-нд 1068 хүний сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус
илэрсэн. Дөрөв дэх тохиолдол, ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан
багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн нь дотооддоо илэрсэн
анхны тохиолдол байв. 11 сарын 29- ны байдлаар 784 халдвар авч 354 хүн эдгэрч, 430 хүн
эмчлүүлж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 23
арга хэмжээ бүхий тогтоол баталсан. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар
сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол
бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн
хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг
үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгуулсан. “Коронавируст
халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн
ажиллах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион
байгуулалтаар хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Коронавируст
халдвар, цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штаб”-
ыг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталсан байна. Энэхүү төлөвлөгөө нь халдварын
тархалтыг бууруулж, зогсоох зорилготой ба халдварын тархалтаас хамаарч авах арга
хэмжээ нь голлох 3 үе шаттай байна. Халдварын тархалтаас хамаарч авах арга хэмжээнүүд
нь халдварын тархалтыг “хайрцаглах” ингэснээр халдварын тархалтын муруйг тэгшлэх буюу
халдварын голомтыг цомхотгох зорилготой. САРС-КоВ-2 вирүсийн халдварыг таслан зогсоох
төлөвлөгөөний үндсэн хоёр зорилго нь:

» Хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирж болзошгүй халдварын тохиолдлоос үүдэлтэй
халдварын голомт үүсэж, халдвар цаашид дамжин тархахаас урьдчилан сэргийлэх

» Нэгэнт үүссэн халдварын цаашид тархах гинжин хэлхээг таслан зогсоох.

Хүснэгт 3. Коронавируст халдварын тархалтаас хамаарч авах арга хэмжээ

Халдварт өвчний онцгой Халдварт өвчний онцгой Халдварт өвчний
нөхцөл байдлын 1-р зэрэг нөхцөл байдлын 2-р
зэрэг онцгой нөхцөл

байдлын 3-р зэрэг

Өдөр тутмын бэлэн байдал Өндөржүүлсэн бэлэн Бүх нийтийн бэлэн
байдал байдал

Эдгээр бүх үед амны хаалтыг зөв зүүж хэрэглэх төдийгүй зайт харилцаа буюу хүн
хоорондын зай барихыг (олон нийтийн газарт 2 метр, албан тасалгаанд 1 метр) чанд
сахиж хэрэгжүүлэхээс гадна дотоод орчны агаар сэлгэлтийг ялангуяа олон хүн
цугларсан газарт тогтмол хийнэ. Эдгээр дэглэм нь САРС-КоВ-2 вирүсийн халдварын
эсрэг бүх нийтийн дархлаажуулалт хийгдэж дуустал үргэлжилнэ.

Дэлхий нийтэд гарсан цар тахал Монгол Улсад халдвар Халдварын тархалт

Монгол Улсын хүн амын дунд илэрсэн байх нөхцөл хүн амын дунд хэт их

тархахаас сэргийлэх арга бүрдсэн эсвэл гарч байгаа тархах өндөр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
хэмжээний үеийг хэлнэ. Энэ үед халдварын хавьтлыг эрсдэлийг бууруулах,

бусад орноос халдвар тогтоох үйл ажиллагаа арилгахын тулд

зөөвөрлөгдөн орж ирэхээс жигдэрч халдварын нийтийн хөл

сэргийлэн ажиллах ба тархалт олон нийтийн хөдөлгөөнийг

шаардлагатай тохиолдолд дунд өргөн хүрээнд тарах хэсэгчлэн хязгаарлаж

халдварт өвчний онцгой нөхцөл боломж бага үеийг хэлнэ. байх үеийг

байдлын зэргийг нэмэгдүүлэх, Хэдийгээр халдварын хэлнэ.

мөн нэмэгдүүлсэн зэрэгт тархалт байгаа боловч энэ

ажиллах бэлэн байдлыг бүрэн тархалт нь эрүүл мэндийн

хангахад чиглэнэ. системийн ачааллыг хэт Халдварын тархалт

Хилийн чанадаас ирж байгаа нэмэгдүүлэх түвшинд огцом өсөж эрүүл

зорчигчдыг заавал тусгаарлах ба хүрээгүй мөн халдварын мэндийн системийн

тусгаарлалтыг 1 хүн эсвэл 1 гэр ойрын хавьтлыг маш ачааллыг хэт

бүл зарчмаар хийх ба хурдан олж халдвар нэмэгдүүлэх түвшинд

тусгаарлалтын хугацаа 14 хоног тархах гинжийг үр дүнтэй хүрсэн эсвэл

байна. Тусгаарлалтын үед тасалж чадаж байна. Олон халдварын ойрын

халдвар хамгааллын дэглэмийг нийтийн дунд хийж буй хавьтлыг маш хурдан

чанд сахин ажиллана. шинжилгээний тоог олж халдвар тархах

Зөөвөрлөгдөж орж ирсэн нэмэгдүүлнэ. Халдвар гинжийг үр дүнтэй

тохиолдлыг эмчилж эдгээсний авсан болох нь тасалж чадахгүй

дараа нийгмийн харилцаанд тогтоогдсон хүмүүсийн 1-р нөхцөл байдалд

оролцуулах цогц арга хэмжээ хавьтлын хүмүүсийг эрүүл хүрсэн байна. Олон

авна. Нийтэд уг өвчний талаарх мэндийн байгууллагын нийтийн дунд хийж буй

зөв мэдээлэл түгээн ажиллах ба хяналтад тусгаарлана. шинжилгээний тоог
Харин 2, 3-р хавьтлын
халдварын тархалтын байдал хүмүүс өөрсдийгөө 14 эрс нэмэгдүүлнэ.
хоног тусгаарлах ба энэ
хүндэрсэн тохиолдолд авах арга үед биеийн халууныг Халдвар авсан болох
өдөрт 3 удаа тусгай утсанд
хэмжээ болон ард иргэд, албан тэмдэглүүлж байна. Горим нь тогтоогдсон
зөрчсөн хүмүүст өндөр
байгууллагууд зохих бэлтгэл торгууль ногдуулна. Олон хүмүүсийн ойрын
хүн нэг дор цугларахаас
хангаж ажиллана. Энэ үед эрүүл бусад ихэнх албан хавьтлыг урьдын адил
байгууллага хэвийн үйл
мэндийн тусламж үйлчилгээ ажиллагаа явуулах ба ард тусгаарлана. Хүн амыг
иргэд гадуур явахдаа
хэвийн явагдах боловч КОВИД- болон дотор орчинд (гэр гол хэрэгцээтэйгээс
болон албан тасалгаанаас
19- ийн өндөр эрсдэлтэй иргэдийг бусад) амны хаалт зүүх, бусад тохиолдолд
зайт харилцааг чанд сахин
вирүсийн халдвараас хамгаалах ажиллана. Энэ үед 25-аас гэртээ байхыг зөвлөх
дээш хүнтэй олон нийтийг
зарим арга хэмжээг авч хамарсан үйл ажиллагаа бас зөвхөн гэр бүл
зохион байгуулахгүй.
хэрэгжүүлнэ. Халдвараас ойрын хүрээлэлтэй

урьдчилан сэргийлэх, хянах уулзахыг зөвшөөрнө.

протоколыг чанд мөрдөх ба Энэ үед 5-аас дээш

халуурсан зэрэг КОВИД-19-ийн хүнтэй олон нийтийг

болзошгүй шинж тэмдэг илэрсэн хамарсан үйл

хүмүүс ажилдаа явахгүй гэртээ ажиллагаа зохион

байна. Эрүүл мэндийн байгуулахгүй.

байгууллагууд зохих хүний нөөц,

эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
төхөөрөмж, урвалж хэрэгслийн

бэлэн байдлыг хангах ба

дутагдалтай чиглэлүүдэд үнэлгээ

хийж зохих арга хэмжээг нэн

яаралтай авч ажиллана. Энэ үед

50-аас дээш хүнтэй олон нийтийг

хамарсан үйл ажиллагаа зохион

байгуулахгүй.

Гамшгийн аюулын эрт зарлан мэдээлэх тогтолцоо:

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр тогтоолоор 24 хүний бүрэлдэхүүнтэй ”Гамшгийн
аюулыг зарлан мэдээлэх төв” байгуулагдсан. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг
харилцаа холбооны боломжит бүх сувгаар хүргэх, хүн ам ихээр төвлөрсөн нийслэлийн
гудамж, талбайд 60 дуут цамхагийг суурилуулан, үүрэн холбооны 4, телевизийн 4, FM өргөн
нэвтрүүлгийн 3 оператор, төв орон нутгын төрийн захиргааны байгууллага, онц чухал
объектод суурилуулсан дуут дохиог нэгдсэн удирдлагад оруулан болзошгүй газар хөдлөлт,
үер ус, гал түймэр, халдварт өвчин, үйлдвэрлэлийн томоохон ослын үед мэдээллийг олон
нийтэд шууд хүргэх, шуурхай дамжуулна.

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар тушаалаар
батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд

хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах талаар иргэдийн мэдлэгийг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
дээшлүүлэх, ардын уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор улсын хэмжээнд байыбайдлаар
1915 удаа 346555 иргэнийг хамруулан сургалт зохион байгуулсан.

Одоогийн ашиглагдаж буй зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг нь хүн ам ихээр
төвлөрсөн нийслэл Улаанбаатар хот, дүүргүүдийн гудамж талбайд суурилагдсан хэдий ч
орчны дуу чимээ, барилга байшингийн нөлөөллийг нарийн судлаагүйгээс иргэдэд дууны
тархалт хангалттай хүрч ажиллахгүй байна.

2012 оноос “Багц мессэж”-ийг цаг уур, орчны шинжилгээний алба болон онцгой байдлын
асуудал эрхэлсэн байгууллагаас сэрэмжлүүлэх мэдээ орон нутгын цаг уурын мэргэжилтэн
авбал 160 тэмдэгтэд багтаан сэрэмжлүүлэх мэдээгээ бэлтгэн,илгээх товчийг дарахад багцад
бүртгэлтэй нийт иргэдийн гар утсанд зэрэг хүрдэг байна. 2015 онд зарлан мэдээллийн
системийн туршилтыг 92 удаа, аймаг, нийслэлийн ОБГ холбогддог богино долгионы
давтамжуудыг сольж, сонсголын төвшинг сайжруулах туршилт судалгааг 3 удаа, зарлан
мэдээллийн багц мессеж дамжуулах системийн туршилтыг “Мобиком” ХХК, “Юнител” ХХК-ийн
сүлжээнд нийт 63 удаа, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар шуурхай
удирдлага, зарлан мэдээлэх төвөөс цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мал амьтны гоц
халдварт өвчний тухай сэрэмжлүүлэг, газар хөдлөлт болсон тухай сэрэмжлүүлэг мэдээ зэргийг
дуут дохиоллын 60 цамхаг, цахим дэлгэц, өргөн нэвтрүүлгийн 3 телевиз, 2 үүрэн холбооны
2G сүлжээний нийт хэрэглэгчдэд мессеж, урт болон богино долгионы 9 FМ радио
нэвтрүүлэгээр нийтдээ 1450 орчим удаа, цахим дэлгэцээр 1160 цаг тус тус ард иргэдэд
зарлан хүргэсэн байна.

Зураг 5. Гамшгаас анхааруулах дуут дохиоллын цамхгийн байршил Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар
Эх үүсвэр: Монгол орны гамшгийн атлас

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБХХ-ийн санхүүжилттэй МОН/13/301 төслийн
санхүүжилтээр иргэдэд зориулсан “Анхаар” нэртэй гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл
олгох зориулалттай гар утасны аппликейшн гаргаж, нийтийн хүртээл болгосон байна.

Хүн амыг нүүлгэн шилжүүлж түр суурьшуулах: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
НИТХ-ын 2016 оны 94 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг байыбайдлаар

тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршил”-ыг баталсан. Улаанбаатар хотын гамшгаас
хамгаалах чадавхыг бэхжүүлэх, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор
нүүлгэн шилжүүлэх талбайг 31 байршилд талбайн хэмжээ, эзэмших, ашиглах зориулалтыг
нарийвчлан тогтоосон.

Зураг 6. Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг тохиолдсон үед нүүлгэн
шилжүүлэх байршил

Эх сурвалж: 2016 оны НИТХ-ын 94 дүгээр тогтоол

Дүгнэлт
2010 оноос гамшгийн менежментийн тогтолцоог бий болгох, тасралтгүй үйл

ажиллагааг хангах хууль, үндэсний хөтөлбөр, үндэсний стандарт, аргачлал зэрэг нь
батлагдан гарсан нь хууль эрхзүйн орчиныг сайжруулах зорилтоо бүрэн биелүүлсэн гэж үзэж
болно. Харин хууль эрх зүйн орчны дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, иргэдэд мэдээлэл түгээх үйл
ажиллагаа хангалтгүй байна..

Зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг нь хүн ам ихээр төвлөрсөн нийслэл Улаанбаатар Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хот, дүүргүүдийн гудамж талбайд суурилагдсан хэдий ч орчны дуу чимээ, барилга байыбайдлаар
байгууламжаас шалтгаалан иргэдэд дууны тархалт хангалттай хүрч ажиллахгүй байна. Иймээс
дуут дохиоллын цамхагийн тоог нэмэх, нөлөөллийг нарийн судлах шаардлагатай.

Суурь судалгаа хийхэд нарийвчилсан мэдээлэл дутмаг, байгууллага хоорондын хамтын
ажиллагаа сул, мэдээлэл дутмаг зэрэг дутагдалтай тал байна. Нийслэлийн хот байгуулалтын
дундын мэдээллийн санд НХТЗТХүрээлэн үндсэн хэрэглэгчээр оролцож, мэдээллийн ил тод
байдлыг хангах үүднээс үндсэн хэрэглэгчээр оролцох мэдээлэл солилцох, түгээх, шинэчлэх
зайлшгүй шаардлага урган гарсаар байна.

Аврах, гал унтраах 11 барих төлөвлөгөөнөөс бусад хууль эрх зүйн орчинг сайжруулах, газар
хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, гамшгийн эрсдэлийн үэнэлгээ хийх, эрт зарлан
мэдээлэх мэдээллийн төв, системтэй болох ажил 80-100 хувь, дэд төвүүдэд гал унтраах анги
шинээр байгуулах 10 хувийн хэрэгжилттэй байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх
дунд хугацааны стратеги”-ийг боловсруулан Монгол улсын Засгийн газрын 2017 онд баталсан.
Үүнтэй уялдуулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 23 дугаар тушаалаар “Гамшгийн
эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд
хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байна. 2016 онд
Улаанбаатар хот Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн ерөнхий
газраас дэлхийн 20 хотод хэрэгжүүлэх “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” НҮБ-ын санаачлагад
Улаанбаатар хот нэгдэн орсон байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, Улаанбаатар хотын экосистемийн
бүс дэх хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт
үзэгдэл, ослын давтамж, учруулах хор хохирол өсөж, түүний аливаа гамшигт өртөх эмзэг
байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлд 2010-2016 онд нийт 18,285 аюулт
үзэгдэл, осол тохиолдсон байна.

Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”,
НИТХ-ын 2016 оны 94 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг
тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршил”-ыг баталсан. Улаанбаатар хотын гамшгаас
хамгаалах чадавхыг бэхжүүлэх, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор
нүүлгэн шилжүүлэх талбайг 31 байршилд талбайн хэмжээ, эзэмших, ашиглах зориулалтыг
нарийвчлан тогтоосон байна.

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр тогтоолоор 24 хүний бүрэлдэхүүнтэй ”Гамшгийн аюулыг
зарлан мэдээлэх төв” байгуулагдсан. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг харилцаа
холбооны боломжит бүх сувгаар хүргэх, хүн ам ихээр төвлөрсөн нийслэлийн гудамж, талбайд
зарлан мэдээллийн 60 дуут цамхагийг суурилуулан, үүрэн холбооны 4, телевизийн 4, FM
өргөн нэвтрүүлгийн 10 оператор, төв орон нутгын төрийн захиргааны байгууллага, онц чухал
объектод суурилуулсан дуут дохиог нэгдсэн удирдлагад оруулан болзошгүй газар хөдлөлт,
үер ус, гал түймэр, халдварт өвчин, үйлдвэрлэлийн томоохон ослын үед мэдээллийг олон
нийтэд шууд хүргэх, шуурхай дамжуулна.

Тохиолдож буй аюулт үзэгдэл, ослын төлөв байдал, хүн амд учрах эрсдэлийг үнэлэх улмаар
сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг тодорхойлох нь хүн ам, эд хөрөнгийг гамшгаас
хамгаалах чухал ач холбогдолтой юм.

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байыбайдлаар


Click to View FlipBook Version