The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by oojoo14, 2021-06-13 20:11:40

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ /КОНЦЕПЦ/ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААН

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн
хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор 45 сая төгрөгийн
шагналын сан бүхий Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний
өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар гаруй хугацаанд зарласан.

Уралдаанд хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцох бөгөөд уралдаанд
оролцох эрх авснаар судалгааны материал болох “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг
дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ” болон “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь
судалгаа” боловсруулах ажлуудын тайланг цахим хэлбэрээр авсан бөгөөд тус
уралдаанаар Улаанбаатар хотын алсын хараа, хөгжлийн зорилго, зорилтууд, хөгжлийн
тэргүүлэх чиглэл, ирээдүйн төсөөллийг тодорхойлсон “ШИЛДЭГ САНАА”-г шалгаруулах
бөгөөд шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс
сонгон 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажлын
зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг
“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-тай хамтран нарийвчлан
боловсруулахаар зохион байнуулсан.
Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан
бөгөөд нийт 6 баг оролцсон. Үүнд:
- Их хүрээ
- Шинэ хот
- Их нийслэл гал
- ШУТИС – БАТС
- Монгол архитектур дизайн
- Улаанбаатар 2040
гэсэн багууд оролцож нийслэл хотынхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох
үйлсэд хувь нэмрээ оруулахуйц шинэлэг, бүтээлч олон санаануудыг дэвшүүлсэн
бүтээлүүдээ ирүүлжээ.
Уралдаанд ирүүлсэн материалуудаас сонирхууулахад

Их хүрээ:









Их Нийслэл Гал



























Монгол Архитектур Дизайн

























Эдгээр багуудын ирүүлсэн бүтээлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд,

олон нийтийн санал, үнэлгээг авсан. Мөн тус пэйж хуудсаар дамжуулан like, share-ээр

иргэд, олон нийтийн үнэлгээг авсан. Мөн энэхүү үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн

чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачдын дунд уралдаанд оролцож

байгаа багуудын бүтээлтэй танилцаж шүүмж өгөх, шилдэг шүүмжүүдийг шалгаруулах

уралдааныг зохион байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комиссын
гишүүд иргэд, олон нийтийн үнэлгээ болон удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн
дагуу уралдааны шалгаруулалтыг явуулж нэгдсэн үнэлгээг гаргасан.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц
боловсруулах уралдааны:
Тэргүүн байранд – ШИНЭ ХОТ баг
Шагналт байранд – ИХ НИЙСЛЭЛ ГАЛ баг
Шагналт байранд – УЛААНБААТАР 2040 баг
Шагналт байранд – ШУТИС-БАТС баг
Шагналт байранд – ИХ ХҮРЭЭ багийн бүтээлүүд тус тус шалгарсан.
Мөн үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг
эрдэмтэн судлаачид уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлд өгөх шүүмжийн
уралдаанд нийт 40 хүн бүртгүүлж, үүнээс 12 хүн материалаа ирүүлсэн бөгөөд
удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулалтыг явуулсан.
Шүүмжийн уралдааны:
Шилдэг шүүмжээр – Г.ГАНТУЛГА
Шагналт байранд – Э.ТӨРБОЛД
Шагналт байранд – Д.ЗОЛЗАЯА
Шагналт байранд – П.ЭНХБААТАР нарын шүүмж тус тус шалгарсан.
Түүнчлэн иргэд, олон нийт уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлд үнэлгээ өгөхөөс
гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцод
нээлттэй санал өгөх үйл ажиллагаа өргөн хүрээнд явагдсан.


Click to View FlipBook Version