The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by oojoo14, 2021-06-14 01:01:31

БАЙГАЛЬ ОРЧИН

БАЙГАЛЬ ОРЧИН

БАЙГАЛЬ ОРЧИН

Улаанбаатар бүс, хот орчмын нутаг дэвсгэрийн газар зүйн байршил Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Физик газар зүйн нөхцөл: Нийслэл Улаанбаатар хот нь байгаль газар зүйн байрлал, онцлогийн
хувьд нийслэл хот нь далайн төвшнөөс 1250-2000 м өргөгдсөн, Хэнтийн нурууны уулархаг
мужийн бага Хэнтийн нуруунаас эх авсан Туул голын баруун талын салбар уулсын цутгал голын
хөндий хоорондын уулс, хойшлоод Толгойтын нуруу, дархан цаазат Богдхан уулыг хамарсан
470444 мян.га газар нутаг дэвсгэртэй.

Геоморфологи, газрын гадаргуу: Улаанбаатар хот нь Хэнтийн уулархаг нутгын баруун өмнөд
хэсэгт нам, дунд өндөрлөгтэй уулсаар хүрээлэгдсэн Туул голын грабен хөндийд байрлана.
Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн урд хэсгээр дунд өндөрлөгтэй Богд
уул хашиж байрлана. Баруун хойт талаас Толгойт, Чингэлтэйн салбар уулсууд хүрээлэн оршино.
Судалгааны талбайн баруун, зүүн талд тектоник денулацийн гаралтай Сонгино хайрхан,
Баянзүрх уулсууд оршино. Баруун урд хэсэгт Яармаг, Буянт-Ухаагийн тэгшивтэр гадаргатай
талархаг нутаг, нам өндөртэй Морин уулын толгодорхог хэсэгт аажим шилжинэ. Улаанбаатар
хотыг хойд талаараа хүрээлэх уулс Сэлбэ, Улиастай, Толгойт голын тектоник гаралтай грабен
маягийн хөндийнүүдээр хэрчигджээ. Хотын орчинд Туул голын хөндий өргөсөж 4.5-5.0 км хүрэх
ба гадарга нь тэгш, хуучин гольдролын үйл ажиллагаанд хүчтэй хэрчигдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол нутагт, түүний дотор Улаанбаатарын бүсэд ч
эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 жилд Улаанбаатар хотын агаарын дундаж температур 2оС
орчим нэмэгдсэн. Энэ нь Монгол орны дунджаас (1.8oC) арай илүү байгаа нь хотжилтоос
хамаарч байх магадлалтай байна.

Хүснэгт 1. Агаарын дундаж температур, 0С /2012-2016 он/

Цаг уурын Сарууд Жилийн

станц 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 дундаж

Зуунмод -18.6 -16,3 -8,5 1,4 8,5 16,1 18,7 16 9,1 -0,4 -11,5 -18,7 -0,4
-25.2 -19,8 -5 1,2 9,4 15,2 17,8 15,5 8,2 -0,9 -13,8 -22,5 -2,0
Буянт-
Ухаа

Улаанбаат
ар -21.6 -16,6 -7,8 2 10 15,6 18 16 9,2 0,7 -11,3 -19,1 -0,4

Тэрэлж -18,6 - -1,6 5,8 11 13 11,3 5,6 -2,2 11,9 -18,5 -3,3
11,7

Эх сурвалж: УЦУОШГ-ын мэдээ

Улаанбаатар бүс, хот орчмын биологийн олон янз байдал Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Улс орны хөгжлийн ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн хүн амын
амьдралын тааламжтай орчин бий болгох нь байгаль орчны салбарт баримтлах бодлого,
хэрэгжилтийн үр дүнгээс ихээхэн хамааралтай бөгөөд байгаль орчны асуудал нь тогтвортой
хөгжлийн үндсэн асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд нийслэл хотын агаарын бохирдолт болон
цөлжилт ихэссэн, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын явцад эвдэрсэн газрын
нөхөн сэргээлт хангалтгүй, ой модны хууль бус ашиглалтын ажиллагаа зогсоогүй, усны нөөцийн
хомсдол илэрсэн, хортой болон аюултай химийн бодисыг зүй зохисгүй байдлаар ашиглаж хүний
амьдрах орчин, байгальд хор хөнөөл учруулсан, биологийн төрөл зүйлийг хууль бусаар
ашигласан, байгалийн гамшигт үзэгдэл, түймрийн аюул зэрэг сөрөг нөлөөлөл ихсэх хандлагатай
байна.

а. Улаанбаатар хот орчмын ойн сангийн төлөв байдал:

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн талбай 112777.0 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн
талбай 95233 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 17544.0 га байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт
таримал ойн шаардлага хангаж, титэм нийлсэн таримал ой 13.0 га байна. /Эх сурвалж: НБОГ-ын
цэцэржилтийн мастер төлөвлөгөө/

Ногоон бүсийн нутаг дэвсгэрт түймэрт өртсөн талбай 959.0 га, 0.2 га ба түүнээс доош өтгөрөлтэй
тармаг модод 4812.0 га, мод бэлтгэсэн талбай 5756 га бүртгэгдсэн байна. Нийслэлийн ногоон
бүсэд ойжуулалтын ажил нэлээд хийгдсэн боловч шаардлага хангасан талбай 975 га байна. /Эх
сурвалж: БОАЖЯ-ны “Ойн судалгаа, хөгжлийн төвийн архив. 2017 он/ Нийслэлийн ногоон
бүсийн ойгоор бүрхэгдсэн талбай /95233 га/-г нийслэлийн нийт нутаг дэвсгэр /470.4 га/-тэй
харьцуулж, ойрхог чанарыг тодорхойлбол 20.2% гарч байна.

Зураг 1. Нийслэлийн ойн сан

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн талбайн 61 хувь нь ямар нэгэн хэлбэрээр давхар улсын Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хамгаалалтанд авагдсан байдаг.
Хамгаалалтын бүсийн ойг:
» Дархан цаазат газар-ДЦГ
» Байгалийн нөөц газар-БНГ
» Байгалийн цогцолборт газар-БЦГ
» Ногоон бүсийн ой
» Хориотой зурвасын ой
» Орон нутгын тусгай хамгаалалттай газрын ой гэж ангилна.

Ойн сангийн үндсэн үзүүлэлт: Ойн санг ойн талбай, ойн бус талбай гэж үндсэн 2 хэсэгт ангилна.
Ойн талбай нь дотроо:
» Ойгоор бүрхэгдсэн талбай
» Ойгоор бүрхэгдээгүй талбай гэж хуваагдана.
Ойгоор бүрхэгдсэн талбай:

0.3 ба түүнээс дээш өтгөрөлтэй болон улсын ойн санд шилжүүлсэн таримал ой, бут
сөөгөөр битүү хучигдсан талбай орно.

Ойгоор бүрхэгдээгүй талбай:

Одоогийн байлаар ой байхгүй боловч цаашдаа ой ургах нөхцөл бололцоотой газрууд
/ойжиж байгаа газар, тармаг модод, ойжуулсан талбай/, урьд өмнө ойтой байсан талбай /шатсан
ой, мод бэлтгэсэн талбай, ойн хөнөөлт шавьжинд өртсөн нийт талбай г.м/ тус тус хамрагдана.
Ойн бус талбайд ойн сан доторх цагаан энгэр, таг царам, хадлан, бэлчээр, гол, жижиг, нуур
цөөрөм, намаг, элс, мод үржүүлгийн талбай зэрэг газрууд багтана.

Нийслэлийн ногоон бүсийн ойд шинэс, хуш, нарс, гацуур, хус г.м төрлийн модод голчлон ургахаас
гадна улиас, улиангар, бургас зэрэг нь ургадаг.

Ойг зонхилох моддыг төрөл тус бүрээр авч үзвэл:

» Шинэсэн ой (Larix sibirica) - 50126 га

» Хушин ой (Pinus sibirica) - 16520 га

» Нарсан ой (Pinus sylvestress) - 11315 га

» Гацууран ой (Picea) - 1483 га Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

» Хусан ой (Betula) - 6830 га

» Улиасан ой (Populas suaveolens) – 1939 га

» Бургасан ой (Salix) – 2404 га

» Улиангаран ой (Populus tremula) – 30 га талбайд тус тус ургасан байна.

Ногоон бүсийн ой нь Монгол улсын “Ойн тухай” хуулийн 8-р зүйлээр хамгаалалтын бүсийн ойн
ангилалд харьяалагддаг ба зөвхөн зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон
түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд
чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас
бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Гэвч ногоон бүсийн ойн сан газарт
бэлчээрийн мал аж ахуй эрхлэх, хууль бус мод бэлтгэх, бут сөөгийг түрж барилга байшин барих
болсон зэрэг нөхцөл байдлын улмаас агаарын бохирдлыг багасгаж, нүүрсхүчлийн хийг шингээн
хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг нандин орчин болсон ойн сан хөмрөг ихээр хумигдан, ойн
орчин доройтон бохирдож байна.

б. Улаанбаатар хот орчмын ургамалжилт:

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, түүний зэргэлдээх зарим нутгийг хамарсан бүс нутгын
ургамлын зүйлийн бүрдэл, ургамалжилтын ангиллын хувьд хэв шинжээрээ Евразийн шилмүүст
ойн их мужийн өвөр байгалийн уулархаг, тайгын провинцийн Төв Хэнтийн уулархаг тайгын
тойрог, Бага Хэнтийн район Богд уул Баянзүрхийн районд багтана.

Богдхан уул д.т.д. 2260 м өндөр өргөгдсөн, Хэнтийн нурууны баруун талын хамгийн өндөр уул
бөгөөд Хэнтийн нуруунаас Туул голын аллювийн нугын хээржсэн хөндийгөөр тусгаарлагдан тал

бүрээрээ хээрээр хүрээлэгдсэн уулын тайгат хамгийн өндөр төгсгөл болно. Уулын доод бүслүүр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
ойролцоогоор д.т.д. 1500-1650 орчим өндөр, уулын хуурай хээртэй, аль эрт үеэс дархлагдсан
дархан цаазат уул юм. Улаанбаатар бүсийн ойд шинэс, нарс, хуш, хус, гацуур, улиангар, улиас,
бургас зэрэг модод ургадаг байна. Уулс хоорондын хөндийн ёроолоор намгархаг нуга
тааралдана. Энэ бүсэд хар түрүүт улалж, бясаат улалж, улаан толгой, дэрвэгэр биелэг, алаг өвс,
явган бургас бүхий хэв шинжүүд зонхилно. Хөндийн захын дэнжирхэг хэсгээр үет ургамалтай
хээрийн нарийн зурвас үүсгэдэг. Энд туужууны ба дагуурын биелэг, хиаглаг түнх, ерхөг, гол гэсэр,
тарваган шийр, далан түрүү, өрөмтүүл, бэриш зэрэг ургамал ажилгалгдана. Туул, Галтай голын
дагуу улиас,бургас зэрэг нь сөөгөн шугуй үүсгэсэн байна. Хэнтийн уулархаг тайгын тойрог нь
Евразийн хээрийн мужийн Монгол дагуурын тойрогтой хиллэх заагт орших Улаанбаатар хотын
нутаг дэвсгэр нь дээр дурдсан ургамлын зүйлийн бүрдлээр нэлээд баялаг, экологийн өөр өөр
орчин бүхий уулс, бэсрэг уулс толгодтой учраас хээрийн ургамал, гол хөндийн ургамлууд
холилдон ургах нь элбэг байна. Уулс хоорондын ёроолоор нь намгархаг нуга тааралддаг атлаа
уулсын өвөр, энгэр дагасан хайрхархаг орчинд нь үетэн, хуурайсаг ургамал давамгайлдаг.

Нам, бэсрэг уулсын ургамалжилт:

Нам, бэсрэг уулстай нутаг дэвсгэрт олон тооны бүлэг эвшил ( группа ассоциаций),
хэвшил (формация) тохиолдох бөгөөд цөөнгүй тооны хэв шинжүүд голлоно. Үүнд:

» Ботууль-биелэг-алаг өвст хээр

» Хялгана-алаг өвст хээр

» Шарилжит-алаг өвст хээр

» Ботууль-агь-алаг өвст хээр

» Хялгана-үетэн-алаг өвст хээр

» Хиаг-үетэн-хазаарт хээр

» Сөөгт ширэнгэ-үетэн-алаг өвст ойтой хээр

Энд үетэн-алаг өвст, ботууль-алаг өвст улалж, жижиг дэгнүүлт үетэн-алаг өвст, хялгана-
хазаарт, хялгана-харганат эвшлүүд хамгийн түгээмэл тохиолдоно.

Уулсын хоорондох хөндийн ургамалжилт:

Уулсын хоорондох хөндийд ургамлын тархалт, арви, зүйлийн бүрдэл нэлээд өвөрмөц
байдалтай. Эндхийн ургамалжилт нь голдуу алаг өвс, үетэн бүхий хэв шинжүүдтэй. Үүнд:

» Үетэн- алаг өвст хээр

» Үетэн-улалж-алаг өвст хээр

» Хиаг- алаг өвст хээр

» Шарилжит-алаг өвст хээр

» Шарилжит- улалжит хээр

Эдгээр нь нэлээд түгээмэл бөгөөд энд үетэн-улалж-алаг өвст, үетэн-алаг өвст, улалж-үетэн- Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
улалж-алаг өвст, эвшлүүд голлон тохиолдоно. Зарим газарт авто зам, бэлчээрийн талхагдлаас
болж элэгдэлд орсноос ургамлын унаган төрх нь алдагдаж, шарилж, улалж, үетэн-агь голлосон
эвшлүүд ч тархсан байна.

Зураг 2. Ургамалжилтын төлөв байдал

Эх сурвалж: Орхон-геогидро ХХК боловсруулав.

Голын хөндий, нам хотосын ургамалжилт:
Голын хөндий болон нам хотост голдуу чийгсүү, чийгсүү хуурайсаг ургамлууд голлох

боловч уссаг (гидрофит), чулуусаг (петрофит) ургамлууд цөөнгүй тохиолдоно. Дараах хэв
шинжүүд голлон тархана. Үүнд:
» Улалж-алаг өвст хээр

» Үетэн-алаг өвст хээр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

» Үетэн-алаг өвст-бургаст хээрийн нуга

» Улалж-улаан толгойт нугын хээр

» Шарилж-улалжит хээр

» Дэрс-алаг өвст хээр

» Бургаст- үетэнт

Энд Улалж-алаг өвст хээр, Үетэн-алаг өвст, үетэн-алаг өвст-үетэнт, үетэн-цахилдаг-алаг өвст,
улалж-үетэн-алаг өвст эвшлүүд зонхилон тохиолдохоос гадна дэрс-шарилж-хиаг-алаг өвст, дэрс-
алаг өвст-хиаг-алаг өвст эвшлүүд үе үе тархана. Голын хөндий, нам хотос орчмын ургамлан
нөмрөг унаган төрхөөсөө багагүй талхагдсанаас хөрсний элэгдлийг илтгэх шарилж-улалжит,
хиаг-шарилжит, шарилж-үетэнт эвшлүүд нэлээд тархах болсон байна. Нийслэлийн байгаль
хамгаалах газрын захиалгаар Газарзүй, геологийн судалгааны төв ТТБ-аас 2010 онд
“Улаанбаатар хотын бэлчээрийн талхагдал, цөлжилтийн зэрэглэл тогтоох” судалгааг хийсэн
бөгөөд ургамалжилтын төлөв байдлыг NOAA, MODIS, Landsaz зэрэг хиймэл дагуулын
ургамалжилтын индекс (NDUI-ийн утга)-ээр дүн шинжилгээ хийж, газарзүйн мэдээллийн
системийг ашиглан үнэлгээний зураглал үйлдсэн байна.

Дээрх зураглалаар хотын дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ургамалжилтын индекс 19.2-26.8
нэгжээр буурсан дүгнэлт гарчээ. Энэ нь бэлчээрийн талхагдал эрс ихэссэнийг харуулж байна.
Нийт ургамлын нөмрөг хуурайсуу болж чийгсү бүлгийн ургамал багасч, хуурайсаг бүлгийн
ургааал ихэссэн зүй тогтол ажиглагдсан байна. Ургамлын бүлгэмдлийн зонхилогч хялгана,
крыловын хялгана, гунагар биелэг, марал навчит гичгэнэ, эмийн сөд зэрэг ургамлын ургалт
болон үржлийн найлзуурын тоо, тэдгээрийн хэмжээ, дэгнүүлийн ба үндэсний голч зэрэг
биоморфологийн үзүүлэлтүүд ихээхэн багасч, үрээр үржих нь буурч бүлгэмдэлүүсгэх үүргээ
алдсан нь тогтоогджээ.

в. Улаанбаатарын бүсийн хөрсөн бүрхэвч:

Улаанбаатарын бүсийн нутаг дэвсгэр нь уулын ой тайга болон хээрийн бүсийн зааг дээр
оршдог. Улаанбаатар хот хөрс-био уур амьсгалын Хангайн их мужийн Хэнтийн өмнөх тойрогт
багтах бөгөөд Туул голын өргөн хөндий, Хэнтийн нурууны салбар уулын энгэр хажуугаар
ихэвчлэн хар хүрэн хөрс зонхилно. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр ойн хөрс,
уулын хар шороон, ам хөндийгөөр нуга-намгархаг хөрстэй байхад урд хэсгээр уулын хар хүрэн
хөрс голчлон тархана. Туул, Сэлбэ, Дунд, Улиастай зэрэг том жижиг голуудын хөндийгөөр
аллювийн хөрстэй. Өндөр уулархаг газар ойн хилээс дээш хад асганы хооронд хүлэрхэг бараан,
чулуурхаг бараан хөрс тархана. Нам болон дундаж өндөр уулархаггазраар чулурхаг хар хүрэн,
харин уулын бэл, ам хөндийн талархаг газраар хар хүрэн хөрс зонхилно. Энэ хөрс нь газар
тариаланд тохиромжгүй.

Ихэнх газар тариаланд тохиромжтой газрууд нь Хүй мандал, Хөлийн голын эх, Түргэний голын
адаг, Хөшигийн хөндийн зүүн хэсгээр байна. Хот орчмын нутаг дэвсгэр нь вегетацын хугацаа

богино, цочир хүйтрэл эрт болдог зэргээс шалтгаалж улаан буудай төдийгүй тариалдаггүй, харин Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
төмс хүнсний ногоо, малын тэжээл голчлон тариална.

Улаанбаатар хот орчимд доорх хэв шинжийн хөрснүүд тархана.

» Өндөр уулын нугат-хээрийн хөрс

» Уулын ойн хөрс

» Уулын хар шороон хөрс

» Хээрийн хөрс

» Чийгт хөрс

» Давсархаг хөрс

г. Амьтны аймгийн төлөв байдал:

Богдхан уулын хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн талаар хамгийн сүүлийн бүрэн
жагсаалтыг С.Дуламсүрэн /1992/ хэвлүүлжээ. Тэрээр одоогоор мэдэгдэж буй 47 зүйлийн хөхтөн
амьтан зүйлийн жагсаалт нийтлүүлсний дээр сүүлийн 100 жилд Богдхан уулнаас дайжсан хүрэн
баавгай, молцог хандгай, нохой зээх, элбэг үзэгддэг байсан цагаан зээр, сохор номингийн
талаар дурьджээ.

Одоогоор олдоогүй боловч гарцаагүй байж болох 54 зүйл хөхтөн амьтныг мөн тэмдэглэн
бүртгэж эдгээр амьтдын тархалт байршил амьдралын төрх байдлын талаарх мэдээллийг
нэгтгэн бичиглэлийг гаргаад байна. Богдхан уул нь Хэнтий тайгын хамгийн өмнөд захын салбар
уулст хамаарах учир тайга, ойн бүсийн олон зүйлийн хөхтөн амьтдын тархалтын өмнөд хил
болдог онцлогтой. Тухайлбал: цармын атаахай, өөдсөн атаахай, асганы огдой, бараан хэрэм,
замба жирх, хөхвөр олби, тайгын хөвхөлжин, хүрэн баавгай, баданга хүдэр, молцог хандгай
зэрэг болно. Богдхан ууланд нийт 54 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэнээс хүрэн баавгай, молцог
хандгай, нохой зээх, сохор номин зэрэг 4 зүйл амьтан эндээс дайжиж, янгир ямаа, усны булга
шинээр нэмэгдсэн байна.

Богдхан уулын амьтны бүрдэлд багагүй өөрчлөлт гарсан ч зарим амьтдын тоо толгой хэт хэт
олширсноос өвсөн тэжээлт бусад амьтдаа шахан зайлуулах, экологийн нөхцөлийг өөрчлөх
байдал ажиглагдаж байна. Үүний нэг жишээ нь халиун бугын тоо толгой хэт олширч бор гөрөөс,
зэрлэг гахай зэрэг амьтад идэш тэжээлийн өрсөлдөөнд орж дайжуулсан төдийгүй ойн нөхөн
ургалт, ургамлан нөмрөгт сөргөөр нөлөөлж, тэнд амьдрагч бусад амьтан (бут сөөг үүр засч
амьдардаг шувууд) ховордох шалтгаан болсон.

Инженер геологи, усны эх үүсвэр

а. Инженер геологи:

Улаанбаатар хотын хөгжлийн 2030 оны чиг хандлагыг тодорхойлох зураг төслийн ажлын
хүрээнд “Таван үндэс” ХХК-ний хотын нутаг дэвсгэрийн 23610 га газарт хийсэн инженер
геологийн судалгаагаар инженер геологийн хувьд “Дунд зэргийн төвөгтэй нөхцөлтэй” гэж
дүгнэгдсэн.

Дээд дөрөвдөгчийн аллювийн хурдас тархсан Туулын хөндийн район-I: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Богд хан уулын ар хормойг эмжиж урссан туул голын хөндий нь Улаанбаатар хотын
барилга байгууламжид чухал суурь эзэлнэ. Зүүн тал нь Баянзүрх уулын ар тал нь Хар усан
толгой, урд тал нь Богд уулын ар хормойгоор хүрээлэгдсэн, баруун тал нь Буянт тохой, Сонгино
уул хүрч, хойт тал нь Толгойт, Гандангийн дэнж, Сэлбэ, Улиастайн мөргөцгөөр хязгаарлагдана.
Туулын хөндийд хотын үйлдвэр, албан газар болон орон сууцны олон барилга байгууламжтай
бөгөөд хотыг цэвэр усаар хангах системүүд байрласан. Мөн төмөр зам ба засмал зам, цахилгаан
шугамын сүлжээ ихтэй. Геоморфологийн хувьд Туулийн хөндий нь өндөр нам татам хамаарах
бөгөөд урт нь 30км, 3-5 км өргөн байна. Ихэнх татмын хэсгийг өндөр татмын хэсэг эзэлнэ. Түүний
гадаргуу тэгш байх ба үнэмлэхүйн өндөржилт 1250-1290 м юм. Нам татмын хэсэг нь голын зүүн
гар талд байх ба түүний өргөн 1.5 км-ээс ихгүй байхаас гадна татмын өндөр 1.5 м байна. Голын
усны аэроций үлдэгдэл нь Богд хан уулын зүгт эрчимтэй явагдаж байна. Туулын хөндий нь
нэлэнхийдээ орчин үеийн дөрөвдөгчийн сэвсгэр хурдсаар 8-15м зузаантайгаар хучигдсан ба
түүний дороос дээд плейстоцены элс, элсэнцрээр чигжигдсэн бул чулуутай сайр сайрган хөрс
38-86м зузаантай оршино. /Т.Бээжинхүү/ Туул голын баруун гар талын татмын дээрх дэнжүүд нь
хуучин голдрилоор маш их хэрчигдсэн байх бөгөөд тэдгээр нь бороос хар саарал өнгөтэй хөнгөн
шавар шавранцраар дүүргэгдэн хучигдсан байна.

Дунд ба дээд дөрөвдөгчийн аллювийн- пролювийн хурдас тархсан Сэлбэ, Улиастай, Толгойт
район-II:

Энэ район бол Туул голын баруун цутгалан голуудын хөндийн юм. Сэлбийн хөндий буюу
хотын төв байрлаж байгаа хэсэг бол Сэлбийн голын хошуу туугдас гол адаг хэсэг юм. Хөндийн
баруун зүүн тал нь уулаар хүрээлэгдсэн, олон ам хөндийтэй, жишээ нь Чингэлтэй Дамбадаржаа,
Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт гэх мэт. Сэлбийн хөндийн хойт хэсэгт Хандгайтын нам
уул оршино.

Неоген-цэрдийн нуур, аллюви, пролювийн хурдас тархсан Толгойт, Гандан, Улаан- хуарангийн
район-III:

Энэ районд неогон-цэрдийн хурдас тархсан ба хотын нутаг дэвсгэрийг бүхэлд нь
хамаарна. Зүүн тал нь Дэнжийн мянга, өмнөд тал нь Туулын хөндий, баруун тал нь Баянхошуу,
хойт тал нь Далан давхрын энгэрийн өмнөд газар нутгийг хамаарна. Туулын хөндийн баруун гар
талд Чингэлтэй уулын өмнөд хэсэгт орших 15 км2 орчим талбай бүхий нам уулсын хэсгийг
Гандан, Нарангийн толгод гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 1492-1555 метрт өргөгдсөн байна.
Туулын хөндийд орох мөргөцгийн өндөр харилцан адилгүй боловч дунджаар 10-12 м, үнэмлэхүй
өндөржилт 1286-1298 метр хүрнэ. Улаанхуарангийн неогены хурдас тархсан дэд районы
үнэмлэхүй өндөржилт 1292-1378 метр байх ба талбай нь урагшаа 60-80 налуу юм. Неоген-
цэрдийн нуур пролюви-аллювийн хурдаснууд 70-200 м зузаантай байна. Улаанхуарангийн дээд
неогены улаан өнгийн хайргархаг шавранцар, хайрга агуулсан шавар 70м зузаантай байна.
Гандангийн дэнж болон Нарангийн энгэрт неогены хурдас ихэвчлэн улаан өнгийн шавранцар,
элсэнцрээр чигжигдсэн сайр, сайрга дээд хэсэгт нь байхад доод хэсэгт нь шаварлаг чигжээс
ихэссэн байна. Дээрх хөрс чулуулаг нь 200 м хүртэл зузаантай. Харин цэрдийн галавын нуурын

хурдас нь сайрга агуулсан цайвраас ногоон саарал өнгөтэй шавранцар, конгломерат, элс, шавар
хөрсүүдээс бүрэлдэн тогтоно. Цэрдийн хурдасны зузаан нь 200м болно.

Чингэлтэй-Баянзүрх уулсын чулуун нүүрсний галавын терригений хурдас тархсан район- IV:

Хэнтийн нурууны өмнө талын салбар уулсын хэсэг болох Улаанбаатар хотын хойт, зүүн
хойт талын бэсрэг уулс нь их бага хөндийнүүдээр хэрчигдсэн байх ба тэдгээр нь Туул голын
баруун талын цутгал голуудын усан хагалбар болно. Эдгээр бэсрэг уулсын туулийн хөндийд орох
мөргөцгүүд нь голын татмын дээрх дэнж, зарим хэсэгтээ аэроций IV дэнжүүдийг үүсгэх ба ба
тэдгээр хөндийнүүдийн нэг болох Улиастай, Сэлбийн адагт татмын дээрх II дэнж үүсгэнэ. Татмын
дээрх III дэнжийн мөргөцгийн өндөр нь 3-12м байх ба үнэмлэхүй өндөржилт нь 1290-1302м байна.

Богд уулын ар талын юрийн ба чулуун нүүрсний галавын хурдас тархсан район- V:

Хотын өмнө талд орших өндөрлөг- Богдхан уул нь Хэнтийн нурууны өмнө талын салбар Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
уулсын нэг бөгөөд Туулын зүүн талын цутгамал болох V маягийн огцом жижиг хөндийнүүдийг
Хүрхрээгийн ам, Зүүн богинын ам, Бага тэнгэрийн ам, Залаатын ам, Их тэнгэрийн ам, Зайсангийн
ам, Богинын ам, Нүхтэйн ам гэж оршин суугчид нэрлэнэ. Богдхан уул нь туул голын зүүн гар
талын усан хагалбар болдог бөгөөд түүний оргил Цэцээ гүн 2256м, Түшээ гүн 2150 м далайн
төвшнөөс дээш өргөгдсөн байдаг байна. Богдхан уулын зүүн ба төвийн хэсэгт юрийн галавын
шургамал боржин чулуу байх ба түүний зүүн хэсэг болон баруун талд нь чулуун нүүрсний
галавын терригений хурдас зонхилон тархжээ. Уулын огцом хөндийнүүд нь ихэвчлэн аллюви-
пролювийн хурдсаар 20м хүртэл зузаан хурдсаар хучигдсан байхад уулын хажуунууд нь хайр
хайрга голлосон делювийн хурдсаар бага зузаантай хучигдана. Богдхан уулын юрийн ба чулуун
нүүрсний галавын чулуулаг нь ан цавын устай боловч практикт ач холбогдлоор бага юм. Огцом
жижиг хөндийнүүдэд болон Буянт-Ухаа, Яармагийн дэнжүүдэд хөрсний ус 10 метрээс доош гүнд
илэрнэ.

б. Олон жилийн цэвдэг

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь Монгол орны олон жилийн цэвдэгт (ОЖЦ)
бүслүүрийн ховор, алаг цоог тархалттай хэсэгт хамрагдана. Улаанбаатарын нутаг дэвсгэрт
ОЖЦ тархалтын байдлаараа:

» Үргэлжилсэн (80%-аас их)

» Тасалданги (30-80%)

» Алаг цоог (2-30%)

» Тохиолдлын (2%-аас бага) тархалттай гэсэн 4 мужуудад ангилагдана.

Манай судалгааны талбайн баруун урд хэсэгт /Улиастай голын хөндий/ дээрх ангиллаар ОЖЦ
алаг цоог тархалттай байна. Энд тохиолдох ОЖЦ-ийн зузаан 10-30м-ээс төдийлөн хэтрэхгүй.
ОЖЦ-ийн 10м гүнд дундаж температур 0.10С-аас -20С-ын хооронд хэлбэлзэнэ. Бусад хэсэгт
ОЖЦ тохиолдохгүй буюу Үүсэж хөгжихгүй.

в.Ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлт.

ОЖЦ тархсан талбайд ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлт олон жилийн цэвдэгийн дээд Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хилтэй нийлнэ. Бүс нутгын ОЖЦ-ийн зонхилох (дундаж) гүн 3-4м байна. Олон жилийн дунджаар
тооцоход ул хөрсний улирлын гэсэлт 4-р сарын эхний хагас, улирлын хөлдөлт 10-р сарын
сүүлийн хагаст эхлэхээр байна. Ул хөрсний гэсэлтийн гүн 2.5-3.0м орчим бол талбайн улирлын
гэсэлт 10-11-р сар хүртэл, харин гэсэлтийн гүн 6-8м хүрнэ.

г. Гидрогеологийн нөхцөл

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт ус зүйн сүлжээний хувьд Хойт мөсөн
далайн ай савд хамаарна. Хойт мөсөн далайд Монголын нутгаас усжиж, усаа юүлдэг Сэлэнгэ
мөрний ай савын цутгалангууд болох Туул гол, Хараа голын ай савуудад Улаанбаатар хотын
нутаг дэвсгэр ерөнхийдөө, хотын нутаг дэвсгэрийн баруун урд хэсгийн талбай Төв Азийн гадагш
урсгалгүй ай савд оршдог.

Хотын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 148 км урт Туул голын эх нь Хан Хэнтийн нурууны өврийн
далайн төвшнөөс дээш 200 м-ийн өндрөөс эх авах Номин гол юм. Асралт хайрхан уулнаас эх
авсан Тэрэлж, Толгойт, Улиастайн голууд цутгана. Туул голын ус хуримтлуулах ай сав 6300 м2
талбайг хамрах бөгөөд голын үндсэн тэжээмж агаарын хур тунадас нь 90% байдаг байна.
Бэрхийн нуруу, Дархитын зооноос усжих Шавартын гол, Хачуурт гол, Бугатын гол нийлж Гацуурт
гол болж Туул гол цутгана. Туулын зүүн талаас нийлэх Налайхын гол, Хөл гол нь Их Баян
уулнаас эхтэй. Харин Богдхан уулын өврөөс эх авдаг голуудын ихэнх нь /Баруун Дэлгэрийн ам,
Юмтын горхи, Баруун зуун модны ам, Зуун модны гол, Зүүн Дэлгэрийн ам, Өгөөмөрийн ам,
Баянбулагийн ам/ Бөхөгийн голыг бүрдүүлэн Туул голд усаа юүлнэ. Түргэний гол нь Богдхан
уулын баруунаас бие даасан сүлжээ үүсгэн Туул голд нийлнэ. Мөн хот дундуур урсан өнгөрөх
зүүн Сэлбийн гол нь Хэнтийн салбар уул болох Дух уулын /өндөр нь 2033.1 м/ баруун хажуу Их
Баян уулын өврөөс эх аван урсах ба өөрийнхөө гольдролын дагуу Хандгайт, Шарга морьт, Сэлх,
Бэлх, Чингэлтэй, Ганц худгийн гол зэрэг олон жижиг цутгалтай голын сав газрыг үүсгэнэ.

д. Усны нөөц эх үүсвэр

Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт, үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин хөгжиж
цэвэр усны хангамж, бохир усны цэвэрлэгээ, гүний болон гадаргуугын усан орчны бохирдол,
нөөц, хангамж, хамгаалалтын асуудал нь онцгой анхаарах тулгамдсан асуудлын нэг болоод
байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран орох хур тунадасны хэмжээ буурч хуурайших үзэгдэл
нэмэгдэж гадаргын болон газар доорх усны горим өөрчлөгдөж байгаагаас гадна, Туул голын сав
газрын захиргаанаас явуулсан 2016 онд улсын тоо бүртгэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт гол
горхи-52 байгаагийн 25 нь байнгын урсацтай, 27 нь түр зуурын урсацтай, булаг шанд-134
тоологдсоны 100 нь байнгын урсацтай, 25 нь түр зуурын урсацтай, 9 нь ширгэж үгүй болсон,
рашаан ус-17 тоологдсоноос 13 нь байнгын урсацтай, 4 нь түр зуурын урсацтай, нуур тойром-
11 байгаагийн 10 нь байнгын урсацтай, 1 нь түр зуурын урсацтай гэсэн судалгаа гарсан байна.
Рашаан 17 тоологдсон бөгөөд тэдгээрийн 9-ийг хашиж хамгаалсан, 8 нь хашаа хамгаалалтгүй
гэсэн бүртгэлтэй.

Улаанбаатар хотын гадаргын усны гол нөөц болох Туул голын усны горим чанарт сөрөг өөрчлөлт Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
илрэх болсон нь уур амьсгалын өөрчлөлт, ойн нөөцийн багасалт, бэлчээрийн талхагдал, хөрс
ургамлын доройтол, агаар, хөрсний бохирдол, газар ашиглалтын бодлого алдагдаж жижиг, дунд
үйлдвэр үйлчилгээний хүрээ өргөжиж, бохир ус, ариутгах татуургын ачаалал нэмэгдэж байгаатай
шууд холбоотой болно.

Улаанбаатар хотын усны нөөцийн асуудал, түүний зүй зохист хэрэглээ бол нийслэл хотын
хамгийн эмзэг сэдэв юм. Энэ нь нийслэлийн иргэдийн усны хэрэглээ хэт нэмэгдсэнтэй холбоотой.
2006-2014 он хүртэлх усны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн. Улаанбаатарын артезийн ай савын
хойд талаар хүрээлэх уулсын газрын доорх усны урсацын модуль 1.02 л/с км2, урд талаар
хүрээлсэн уулсын хувьд 0.22 л/с км2 байна. Улаанбаатарын артезийн ай савын газрын доорх
усны байгалийн баялаг нь хойд талын уулсаар 780 л/с, урд талын уулсаар 34.6 л/с тус тус
динамик нөөцтэй. 2015 онд Улаанбаатар хотын усны хэрэглээ 338700м3/хоног байсан бол
Улаанбаатар хотын 2040 оны төлөвлөгөөний концепцид төсөөлж байгаа Улаанбаатарын бүсийн
болон хотын хүн амын тоог харгалзан, түүний 30 хувь захын гэр хороололд амьдрахаар
төсөөлөснийг үндэслэн ус хангамжийн ойролцоо урьдчилсан тооцоо хийхэд Улаанбаатар хотын
ус хэрэглээ нь 2040 онд 725000м3/хоног болж, 2 дахин илүү өсөх тооцоо гарч байна. Ус бол
байгаль, нийгмийн олон асуудалтай шууд холбоотой өвөрмөц объект бөгөөд түүний нөөцийг
тогтвортой ашиглах асуудал төр засгийн түвшинд явуулах олон талт хамтын ажиллагаанаас их
хамаардаг.

Агаар, хөрс, усан орчны бохирдол

а. Ааарын чанар

2016 онд ДЭМБ-аас гаргасан агаарын бохирол ихтэй 10 хотод Улаанбаатар хот багтаж
байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээр жилийн туршид ДЭМБ-ын
агаарын чанарын стандартыг хангаагүй байсан. Ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол
хүүхэд болон хөгшид голдуу амьсгалын замын өвчлөлийн гол шалтгаан болоод байгаа нь
тодорхой бөгөөд иргэд агаарын бохирдлын асуудалд эмзэг хандаж байна.

Агаарын бохирдлын гол шалтгаан нь:

» Гэр хорооллын иргэдийн, Үйлдвэр ААНБ-уудын, цахилгаан станцын нүүрсний хэрэглээ

» Арчилгаа, үйлчилгээ муу хийгдсэн автомашины өсөлт

Агаарын бохирдлын 70-80 орчим хувийг 216.0 мянга гаруй гэр хорооллын айл өрх, цахилгаан
станц, 2321 нам даралтын зуухны яндангаас гарч буй утаа эзэлж байна. Эдгээрт жилд 5.845.334
сая тонн нүүрс, 91,814.73 м3 мод шатааж, агаарт 260 мянган тонн хорт бодис цацдаг нь хотын
нэг иргэнд жилд 317.8 кг хорт бодис ногддог гэсэн үг юм.

Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдал:

(Хүйтний улирал буюу 2019 оны 10-12, 2020 оны 1-4 дүгээр сар). Улаанбаатар хотын
агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15
цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10

тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат
багажаар болон химийн аргаар тодорхойлдог.

2019-2020 оны хүйтний улирал буюу 2019 оны 10-12 дугаар сар, 2020 оны 1-4 дүгээр сарын
Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн
үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 43мкг/м3-ээр буюу 40%, PM10
тоосонцор 72мкг/м3-ээр буюу 39%-аар тус тус бага, хүхэрлэг хий 29мкг/м3-ээр буюу 80%-аар их,
азотын давхар исэл 9мкг/м3-ээр буюу 21%-аар их байлаа.

Хүснэгт 2. Бохирдуулах бодисын 2018 ба 2019 оны дундаж агууламжийн харьцуулалт

Агаарын чанарын
стандарт Дундаж агууламж, мкг/м3

Бохирдуулах MNS 4585:2016 2018 оны 10-12-р 2019 оны 10-12-р сар,
бодисын нэр Хүлцэх агууламж, мкг/м3 сар, 2019 оны 1- 2020 оны 1-4-р сарын
4-р сарын дундаж
дундаж

PM2.5 50 107 64 (40%↓) Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
тоосонцор

PM10 тоосонцор 100 184 112 (39%↓)

Хүхэрлэг хий, 50 36 65 (80%↑)

SO2

Азотын давхар 50 43 52 (21%↑)

исэл, NO2

Өмнөх онтой харьцуулахад * ↓ бага; ↑ их; ↔ ойролцоо түвшинд /±5%/.`
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Орчны шинжилгээний хэлтэс

Улаанбаатар хотын хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг доор
харуулав.

График 1. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрынсарын дундаж
агууламж, 2016-2020 он

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Орчны шинжилгээний хэлтэс Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

РМ2.5 тоосонцор:

2019 оны 10-12, 2020 оны 1-4 дүгээр сарын агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж
агууламж 2015-2016 оноос 34%, 2016-2017 оноос 51%, 2017-2018 оноос 46%, 2018-2019 оноос
40%-иар тус тус бага байна. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын дундаж агууламжийг Агаарын
чанарын стандарт дах Хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-тай харьцуулахад 2015-2016
онд 2 дахин, 2016-2017 онд 2.6 дахин, 2017-2018 онд 2.4 дахин, 2018-2019 онд 2.1 дахин, 2019-
2020 онд 1.3 дахин тус тус их байна.

2019-2020 оны хүйтний улиралд агаар дахь PM2.5 тоосонцрын сарын дундаж хамгийн их
агууламж 2019 оны 12 дүгээр сард ажиглагдаж 2018 оны мөн үетэй харьцуулахад 38%-иар бага,
АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.3 дахин их байна.

РМ10 тоосонцор:

График 2. Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж
агууламж, 2016-2020 он

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Орчны шинжилгээний хэлтэс Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

2019 оны 10-12, 2020 оны 1-4 дүгээр сарын агаар дахь PM10 тоосонцрын дундаж агууламжийг
өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад 2015-2016 онд 23%, 2016-2017 онд 34%, 2017-2018 онд
31%, 2018-2019 онд 39%-иар тус тус бага байна.

Сүүлийн 5 жилийн хүйтний улирлын PM10 тоосонцрын дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай
харьцуулахад 2015-2016 онд 1.5 дахин, 2016-2017 онд 1.7 дахин, 2017-2018 онд 1.6 дахин, 2018-
2019 онд 1.8 дахин, 2019-2020 онд 1.1 дахин их байна.

Эдгээр жилүүдийн хүйтний улирлын PM10 тоосонцрын хамгийн их агууламж 2019 оны 12 дугаар
сард ажиглагдсан байна.

Хүхэрлэг хий (SO2):

2019 оны 10-12, 2020 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2015-2016
онтой харьцуулахад 22%, 2016-2017 онтой харьцуулахад 47%, 2017-2018 онтой харьцуулахад
96%, 2018-2019 оны мөн үетэй харьцуулахад 81%-иар тус тус их байна.

Хүйтний улирлын хүхэрлэг хийн дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2015-2016
онд 1.1 дахин их, 2019-2020 онд 1.3 дахин их байна.

2019-2020 оны хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хамгийн их агууламж 2020 оны 1
дүгээр сард ажиглагдсан бөгөөд 2019 оны мөн үетэй харьцуулахад 97%-иар их, АЧС дахь ХА-
тай харьцуулахад 2.4 дахин их байна.

График 3.

График 4.

График 5.

График 6.

График 7. Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
График 8.
График 9.
График 10. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж
агууламж, 2016-2020 он

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Орчны шинжилгээний хэлтэс

Азотын давхар исэл (NO2):
2019 оны 10-12, 2020 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламж

2015-2016 оноос 28%, 2016-2017 оноос 9%, 2017-2018 оноос 16%, 2018-2019 оноос 22%-иар тус
тус их байна.
Сүүлийн 5 жилийн хүйтний улирлын азотын давхар ислийн дундаж агууламжийг АЧС дахь ХА-
тай харьцуулахад 2019-2020 онд 1.1 дахин их байна.

График 11. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын
дундаж агууламж, 2016-2020 он

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Орчны шинжилгээний хэлтэс Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

2019-2020 оны хүйтний улирлын азотын давхар ислийн хамгийн их агууламж 2019 оны 12 дугаар
сард ажиглагдаж, 2018 оны мөн үетэй харьцуулахад 27%-иар их, АЧС дах ХА-тай харьцуулахад
1.3 дахин их байна.

б. Хөрсний бохирдол:

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн
сэргээх харилцааг зохицуулахад дараах хууль, эрхзүйн баримт бичгийг мөрдлөгө болгож байна.
Үүнд: Эрүүл ахуйн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг
хамгаалах тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх
тухай, болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай зэрэг болно.

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний Аюулгүй
Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн “Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг
боловсруулж байна.

Хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь боловсруулах үйлдвэрүүд, гэр хорооллын ариун
цэврийн байгууламж, хог хаягдал, агаарын бохирдол юм. Гэр хорооллын ариун цэврийн
байгууламжтай (жорлон болон муу усны нүх) холбоотой нянгийн бохирдол их байдаг бол хог
хаягдал нь хөрсний бохирдол үүсгэх гол шалтгаан болдог байна.

Нийслэлийн иргэдийн хувьд тулгамдаж буй асуудал бол өвөлдөө утаанаас үүдэлтэй агаарын
бохирдол, урин дулаанд хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдол нь нүдэнд утаа шиг
манантаж, харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг
байна. Улаанбаатар хотын хэмжээнд шатахуун түгээх станц, нефтийн агуулахууд 6.37 га
талбайд байршуулснаараа хүрээлэн буй орчноо нефьтийн бохирдлоор бохирдуулсаар байна.
Стандартын бус нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэж, хөрсний бохирдлыг үүсгэдэг. 2015 онд
нүхэн жорлонгийн стандарт (MNS 5924:2015) батлагдаж гарсан. 2016 онд нүхэн жорлонгоос үүсэх

хөрсний бохирдлын судалгаа хийж үзэхэд дулааны улиралд хөрсөнд их хэмжээний нян бактерын Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
бохирдолтой байсан. Гэр хорооллын хөрсний хамгийн их нянгийн бохирдолт илрэх дундаж гүн
2,8 метр байсан. Энэ гүн нь нүхэн жорлонгийн ёроолын төвшинтэй ойролцоо байна. Хөрсний
бүтэц, нягтшил зэрэг үзүүлэлтүүдээс хамааран нянгийн бохирдолт тархах доод талын гүн 4-9
метр байна. Хөрсний нянгийн бохирдолтын тархалтын хамгийн доод талын гүн дунджаар 6.3
метр байна. Судалгаагаар 10 метрээс доош хөрсний нянгийн бохирдолт илрээгүй.

ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс 2014 онд Улаанбаатар хотод хийсэн хөрсний судалгаагаар
нийт дээжний 88%-д нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн 192 бол хотын хүн амын төвлөрөл ихтэй
худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдолт их
байна. Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдол 2016 онд орчны хяналт шинжилгээний
хөтөлбөрийн дагуу улсын хэмжээнд нийт 320 цэгт хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгсөн
байна. Хяналт шинжилгээнд Улаанбаатар хотын 8 дүүргийн 90 цэг буюу Багануур дүүргийн 9,
Хан-Уул дүүргийн 18, Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 21, Чингэлтэй дүүргийн 8,
Багахангай дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 13, Сонгино-Хайрхан дүүргийн 12 цэгт хяналт
шинжилгээ хийсэн болно. Уг хяналт шинжилгээгээр хөрсөн дэх кадми, хар тугалга, мөнгөн ус,
бром, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлыг рентгенфлоурсценцийн
спектрофотометр ашиглан 1 кг хөрсөнд агуулагдах агууламжийг тодорхойлсон байна.

2019 оны хөрсний чанарын төлөв байдлын үнэлгээ, дүгнэлтийг гаргахдаа Улаанбаатар хотын 9
дүүргийн хөрсний чанарын хяналт шинжилгээний 102 цэгээс дээж авч хөрсөн дэх кадмий, хар
тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд
металлыг Байгаль орчин, хэмжил зүйн төв лаброторид рентгенфлоурсценцийн
спектрофотометр ашиглан 1 кг хөрсөнд агуулагдах агууламж тодорхойлсон.

Сүхбаатар дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж кадмий 0.2 мг/кг, хар тугалга 21.4
мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, бром 0.8 мг/кг, хром 3.5 мг/кг, цайр 191.2 мг/кг, зэс 24.9 мг/кг, кобальт
28.7 мг/кг, стронций 479 мг/кг, рубиди 165.3 мг/кг, циркон 279.9 мг/кг ба хлор, илрээгүй байна.
Сүхбаатар дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад “Багшийн дээд
орчим” цэгт цайрын агууламж 311.1 буюу стандартаас 11.1 мг/кг-аар давж бохирдсон байна.
Бусад цэгт цайрын бохирдол илрээгүй. Кадмий, хартугалга, мөнгөн ус, хром, зэс, кобальт,
стронцийн бохирдол илрээгүй байна.

Баянгол дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж, кадмий 0.1 мг/кг, хар тугалга 28 мг/кг,
мөнгөн ус 0.1 мг/кг, хром 0.8 мг/кг, цайр 210.8 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 23.5 мг/кг, стронций
413.9 мг/кг, рубиди 219.8 мг/кг, циркон 279.8 мг/кг ба бром, хлор илрээгүй байна. Баянгол
дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад кадмий, хартугалга, мөнгөн ус,
цайр, хром, зэс, кобальт, стронцийн бохирдол илрээгүй байна.

Сонгинохайрхан дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж кадмий 0.1 мг/кг, хар тугалга
20 мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, бром 0.7 мг/кг, цайр 183.7 мг/кг, зэс 27.7 мг/кг, кобальт 25.3 мг/кг,
стронций 529.8 мг/кг, рубиди 185.7 мг/кг, циркон 392 мг/кг ба хлор, хром илрээгүй байна. Баянгол
дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад кадмий, хартугалга, мөнгөн ус,
цайр, хром, зэс, кобальт, стронцийн бохирдол илрээгүй байна

Зураг 3. Хөрсний бохирдол Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

/эх сурвалж: БОАЖЯ-ны Байгаль орчны төлөв байдлын тайлан/

Чингэлтэй дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.1 мг/кг, хар тугалга
23.2 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, цайр 224 мг/кг, зэс 25 мг/кг, кобальт 32.5 мг/кг, стронций 504.4
мг/кг, рубиди 182 мг/кг, циркон 257.5 мг/кг буюу хлор, бром, хром илрээгүй байна. Чингэлтэй
дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад кадмий, хартугалга, мөнгөн ус,
цайр, хром, зэс, кобальт, стронцийн бохирдол илрээгүй байна.
Хан-Уул дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.3 мг/кг, хар тугалга 21.2
мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, бром 0.2 мг/кг, хром 70.5 мг/кг цайр 202.8 мг/кг, зэс 26.7 мг/кг, кобальт
25.3 мг/кг, стронций 504.9 мг/кг, рубиди 191.5 мг/кг, циркон 295.3 мг/кг буюу хлор илрээгүй байна.
Хан-Уул дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад Харгиа орчимд хромын
агууламж 1300 мг/кг хүрч аюултай агууламжаас давсан ба зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 8.6
дахин их бохирдолтой байна. Хивсний үйлдвэр, харгиа, орчим цайрын агууламж зөвшөөрөгдөх
дээд хэмжээнээс 1.4-2.3 дахин их бохирдолтой байна. Кадмий, хартугалга, мөнгөн ус, хром, зэс,
кобальт, стронцийн бохирдол илрээгүй байна.
Баянзүрх дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.2 мг/кг, хар тугалга 24.7
мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.6 мг/кг, хром 0.3 мг/кг, цайр 231.3 мг/кг, зэс 25.5 мг/кг, кобальт
36.3 мг/кг, стронций 528.6 мг/кг, рубиди 181.7 мг/кг, циркон 282.7 мг/кг ба хлор илрээгүй байна.

Баянзүрх дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад кобальтын агууламж
“Төмөр замын засварын газар” цэгт стандартаас 3.3 мг/кг-аар, “ХААЯ-ы урд тал” цэгт стандартаас
138.2 мг/кг-аар давсан байна. Нарантуул зах, төмөр замын засварын газар, офицерын ордон,
өгөөмөр зах, халдвартын эмнэлэг, 13-р хороолол шатахуун түгээх станц цэгүүдэд цайрын
бохирдол илэрсэн байна. Зураг 8-р цайрын бохирдол илэрсэн цэгүүдийн дүнг стандарттай
харьцуулан үзүүллээ.

График 12. Хөрсөн дэх цайрын агууламж стандартаас давсан
цэгүүд

60
0

55
0

50 ДСНК төв Сансар ШТС Их засаг
0 Нарантуул зах Төмөр замын Өгөөмөр зах
Станд Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
засварын

Ца

/эх сурвалж: БОАЖЯ-ны Байгаль орчны төлөв байдлын тайлан/

Баянзүрх дүүргийн хөрс нь кадмий, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, стронцийн, зэс зэрэг хүнд
металлын бохирдолгүй байна.

Багануур дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж кадмий 0.8 мг/кг, хар тугалга 19.1
мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, бром 0.4 мг/кг, цайр 131.1 мг/кг, зэс 26.3 мг/кг, кобальт 19.4 мг/кг,
стронций 387.1 мг/кг, рубиди 215 мг/кг, циркон 205 мг/кг ба хлор, хром илрээгүй байна. Багануур
дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад “3 Хүслэн дэлгүүрийн
баруунаас” цэгт цайрын агууламж стандартаас 54 мг/кг-аар давжсан бохирдолтой байна. Харин
кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй
байна.

Налайх дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж кадмий 0.3 мг/кг, хар тугалга 28.8
мг/кг, цайр 186.9 мг/кг, зэс 26.9 мг/кг, кобальт 25.3 мг/кг, стронций 502.6 мг/кг, рубиди 173 мг/кг,
циркон 269 мг/кг ба хлор, мөнгөн ус, бром, хром илрээгүй байна. Налайх дүүргийн хяналт
шинжилгээний дүнг стандарттай харьцуулахад “Соелын төвийн урдаас” цэгт цайрын агууламж
стандартаас 54 мг/кг-аар давжсан бохирдолтой байна. Харин кадмий, хар тугалга, мөнгөн ус,
хром, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна.

Багахангай дүүрэг: Хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж кадмий 0.02 мг/кг, хар тугалга 18.5
мг/кг, цайр 169.3 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт

28.5 мг/кг, стронций 467.3 мг/кг, рубиди 383.7 мг/кг, циркон 322.6 мг/кг ба мөнгөн ус, хлор, хром, Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
бром илрээгүй байна. Багахангай дүүргийн хяналт шинжилгээний дүнг стандарттай
харьцуулахад кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронций зэрэг хүнд
металлын бохирдолгүй байна.

Нянгийн бохирдолт:

Хөрсний нянгийн бохирдлыг гэдэсний бүлгийн бичил биетэн E.coli, агааргүйтэн бичил
биетэн Cl.perfringens, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч Salmonella, хөгц мөөгөнцөр зэрэг 4
үзүүлэлтээр гаргаж, стандарт үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийлээ.

Шинжилгээний дүнгээр нийт дээжний 88 %-д нь нян, хөгц мөөгөнцөр илэрч хөрс нянгаар
бохирдсон байгааг илтгэв. Улаанбаатар хотын гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг
орчмын хөрсөнд нянгийн бохирдолт их байна.

Хөрсний нянгийн бохирдолтын төрөл, тэдгээрийн нийт дээжинд эзлэх хувь: Гэдэсний бүлгийн
бичил биетэн E.coli 65.2%, Proteus 27.3%-д, Citrobacter 12.2%, Pseudomonas 3%, Enterococcus
7.6%, Агааргүйтэн бичил биетэн: Cl.perfringens 21.2%, Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактер:
Salmonella 9.1%, Хөгц мөөгөнцөр 42.4%.

2012 оны судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын түвшин нийт дээжний
28% бохирдолгүй, 47% нь бага бохирдолтой, 21% нь дунд зэргийн бохирдолтой, 4% нь их
хэмжээний бохирдолтой байсан. Эмгэг төрөгч Salmonella нян нэг дээжинд илэрч байсан бол
2014 оны судалгаагаар 8 цэгийн дээжинд илрэв. Мөн 2014 онд E.coli нянгаас гадна олон төрлийн
гэдэсний бүлгийн бичил биетэн илэрч байгаа нь бохирдлын түвшин өмнөх оныхоос их байгааг
харуулж байгаа

Органик бохирдолт:

Нефть бүтээгдэхүүн болон бусад органик гаралтай хог хаягдлуудын хэмжээг органик
бодис гэсэн үзүүлэлтээр тодорхойлж хот орчмын бэлчээрийн эрүүл хөрсний органикинй
агууламжтай харьцуулж үзлээ. Нийт дээжний 52.6% нь дэвсгэр агууламжтай харьцуулахад
органикийн бохирдолтой байна. Авто засварын газрууд орчим нефть, шатах тослох материалын
бохирдол их байхад гэр хороолол дундах хогийн цэгүүдэд ахуйн гаралтай хоол хүнсний
үлдэгдэл, нүүрсний хог, үхсэн мал амьтны сэг зэм зэрэг нь органик бохирдол үүсгэж байна.

Шивтрийн бохирдол:

Аммони буюу шивтрийн бохирдол нь харьцангуй тогтворгүй бохирдол болох бөгөөд хүн,
мал, амьтны ялгадастай холбоотой. Улаанбаатар хотын хөрсний дээж авсан нийт цэгийн 88.4%
нь аммони бохирдолтой, 11.5% бохирдолгүй байна. Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа
үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж хамгийн их гарсан.
Тухайлбал: Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж
хамгийн их 21.07мг/кг гарсан ба фон цэгтэй харьцуулахад 10 дахин их байна. Эдгээр худалдаа
үйлчилгээ явуулдаг төвүүд, задгай захууд нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй
орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж байна.

Сульфатын бохирдолт:

Утаа, нүүрс тортогтой холбоотой хөрсөнд сульфатын бохирдол үүсдэг. Нийт хөрсний Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
дээжний 72% нь сульфатын бохирдолтой байна. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул
дүүргийн хөрснүүд сульфатын бохирдол ихтэй, Сүхбаатар дүүрэг сульфатын бохирдол хамгийн
бага байна. Улаанбаатар хотын хөрсний сульфат ионы агууламж нэмэгдэх үндсэн шалтгаан нь
түүхий нүүрсний тортог, үнс бөгөөд утааны бохирдолтой шууд холбоотой.

Ерөнхий дүгнэлт:

Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж
хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт
ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хүнд меатллын бохирдолт
багагүй талбайг хамарч байгаа учраас бохирдолтын талбай, нэвчилт зэргийг нарийвчилсан
судалгаагаар тогтоох шаардлагатай. Хөрсний нянгийн бохирдлыг гэдэсний бүлгийн бичил биетэн
E.coli, агааргүйтэн бичил биетэн Cl.perfringens, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч Salmonella, хөгц
мөөгөнцөр зэрэг үзүүлэлтээр тодорхойллоо. Нийт дээжний 12% нянгийн бохирдолгүй 88%
нянгийн бохирдолтой байна. Үүнээс 53% бага зэргийн, 24% дунд зэргийн, 11% их зэрэглэлийн
нянгийн бохирдолтой. Улаанбаатар хотын гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын
хөрсөнд нянгийн бохирдолт их байна. Хөрсөн дэх органик бохирдол 52,6 %, шивтрийн бохирдол
88,4 %, сульфатын бохирдол 72 % байна.

Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол,
олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой юм. Хөрсний
бохирдол хотын төв хэсэгт харьцангуй бага харин хотын зах орчмоор ихсэх хандлагатай байна.
Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах,
хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн
ухамсарыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогцолбор арга хэмжээ шаардлагатай.

Хөрсөнд агуулагдах хар тугалгын бохирдлын түвшин 28% нь дунд, 68% их, мөн цайрын 34%
дунд, 64% их, никель 61%, хром 73%, зэс 83% нь дунд зэрэг бохирдолтой байна гэсэн дүгнэлт
гаргасан байна.

в. Усны бохирдол.

2020 оны 9 дүгээр сарын 2-3-нд Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан,
Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг, мөн Туул голын
цутгал Улиастай, Сэлбэ, Дунд голын хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн
найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд:
Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд голын усны цахилгаан дамжуулах чанар
/эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж хотоос дээш хэсэгт 50- 65 мкСи/см-т хэлбэлзэж,
хот орчимд 60- 110 мкСи/см байсан нь өмнөх сараас багассан ба харин хотоос доош хэсэгт
өмнөх сараас бага зэрэг ихсэж, 110- 130 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.

Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр
сарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

График 13. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын
өөрчлөлт 2019 – 2020

Эх үүсвэр: Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлан Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Туул голын дагууд усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Улаанбаатар хотоос дээш болон
хот орчимд усны чанар сайн, голын ус маш цэвэр байсан ба түүнчлэн Улаанбаатар хотын
хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал
бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт ч мөн адил голын
усанд их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт өмнөх сарын
адил ажиглагдаагүй байна. Туул голын Сонгиноос Алтанбулаг хяналт шинжилгээний цэг хүртэлх
хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж 7.09- 8.39 мгО/л буюу хэвийн түвшинд
байсан ба харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 2.9- 4.8 мгО/л-т
хэлбэлзэж /2 дугаар зураг/, Сонгино дээд, доод, Шинэ гүүр, Хаданхясаа цэгийн орчим усны
чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас бага зэрэг давж,
бусад үзүүлэлтээр агууламж ХА-аас давсан тохиолдол илрээгүй байна. Энэ үед Туул голын
цутгал Улиастай голын Улаанбаатар цэгийн орчимд усны чанар сайн, цэвэр байсан бол Сэлбэ
голын Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азот /NО2/-ын 0.050 мгN/л буюу ХА-д хүрсэн ба
Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын агууламж 1.12 мгN/л буюу ХА-аас 2
дахин давсан бохирдол илэрчээ.

Туул голын усны шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол
үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжтай харьцуулан
хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 3. Усны чанарын стандарт

Хяналтын цэг / Үзүүлэлт О2, мг/лБХХ5,мг/л NH4, NО2, NО3, Рэрд,
мг/л мг/л мг/л мг/л

Усны чанарын стандарт дахь /ХА/ 6< 3 0.5 0.02 9.0 0.1

Туул- Уубулан 9.37 2.3 0.07 0.003 0.14 0.005

Туул- Зайсан 8.23 1.6 0.20 0.004 0.32 0.022
Туул- Сонгино доод
Туул- Алтанбулаг 8.39 4.8 0.42 0.004 0.57 0.017

7.09 2.9 0.46 0.005 1.21 0.035

Эх үүсвэр: Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлан

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, MNS4586-98 усны чанарын стандарт дахь
хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 9
дүгээр сарын дүнг усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад
харууллаа.

График 14. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт
хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт. 2019-2020

Эх үүсвэр: Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлан Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

График 15. Туул голын усан дахь аммонийн азотын сарын
өөрчлөлт

Эх үүсвэр: Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлан

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

2020 оны 9 дүгээр сарын 3-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж
/цаашид ЦБ гэх/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа цэгүүдээс
авсан 6 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад
заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын
зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 4. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны
хяналт шинжилгээ

Хаягдал бохир ус Сорьц Ж/б, БХХ5, ХХХ, NH4, NO2, NO3, Цэвэршилт,
цэвэрлэх мг/л мг/л мг/л мг/л мг/л мг/л %
авсан pH

байгууламж цэг

MNS4943:2015 6- 9 30 20 20 - - 15 -
/ЗДХ/

Төв ЦБ Орох 6.70 340 795 1031 --- 59.0
Гарах 7.02 115 326 234 17.67 0.017 0.16 88.6
675 --- 90.0
Нисэхийн ЦБ Орох 5.85 1920 1475 131 18.24 0.014 0.92
Гарах 6.91 542 168 703 ---

Био орон сууц ЦБ Орох 6.57 162 368

Гарах 7.09 24.0 36.5 65.6 16.78 0.034 1.64 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Эх үүсвэр: Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлан

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн
Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа
орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс
давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 59%- 90%-ийн
цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлэх
чадвар 59% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот,
жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.2- 16
дахин, Нисэхийн ЦБ 88.6% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн
бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.3- 18 дахин давж,
Био орон сууц ЦБ 90% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, биохимийн
болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж тус тус ЗДХ-ээс 1.2- 3 дахин давсан
бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.

График 16. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус
цэвэршүүлэх чадвар, %

Эх үүсвэр: Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлан

6. Тусгай хамгаалалттай газар нутгын ашиглалт, хамгаалалтын байдал. Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Байгаль орчныг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд
чиглэсэн 20 гаруй эрх зүйн болон бодлогын баримт бичгүүд батлагдсан боловч үйл ажиллагааний
хэрэгжилтийг хангах, зохицуулах эрх зүйн орчин дутмаг байна. Иймээс холбогдох
байгууллагуудын хамтын үйл ажиллагааг хангах, хэрэгжилтийг тасралтгүй сайжруулах эрх зүйн
орчинг сайжруулах шаардлагатай байна.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар улсын болон орон нутгын хамгаалалтанд авсан
102,950.89 га газар байгаа бөгөөд энэ нь нийт нутгын 21.9 хувь болж байна. Иймээс экологийн
тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс тусгай хамгаалалтанд авах газрын хэмжээг нэмэгдүүлэх
зорилгоор нарийвчласан судалгааны ажлыг эрчимжүүлэх, орон нутгын удирдлага тусгай
хамгаалалтанд авах санаачлагыг дэмжиж ажиллах нь зүйтэй.

Олон улсын төсөл хөтөлбөрүүд экологийн бүс нутгын хамгаалах шаардлагатай, экологийн хувьд
чухал ач холбогдолтой газар нутгын хүрээлэн буй орчны тодорхойлолт, экологийн хувьд чухал
ач холбогдолтой газруудыг тодорхойлох, үнэлгээ өгөх судалгааны ажлууд хийгдэж байгаа боловч
хүний үйл ажиллагааны нөлөөллийн индекс ихтэй учраас төслийн судалгааны талбайгаас
хасагддаг. Иймээс Нийслэлийн газар нутгын хэмжээнд экологийн хувьд чухал ач холбогдолтой
газруудыг нарийвчлан тодорхойлох, үнэлгээ өгөх нь орон нутгын болон улсын тусгай
хамгаалалттай газар нутгийг хамгаалалтанд авах үндэслэл болох ач холбогдолтой.

Богд хаан уулыг XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй уул, 1778 онд дархалсан
энэ газар (АНУ-ын Шар чулуутын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бараг 100 жилийн өмнө) нь
Монголын хамгийн анхны дархан цаазат газар бөгөөд дэлхийн хамгийн ууган дархан цаазтай
газрын нэг юм. Богдхан уулыг 1778 онд анх дархлан хамгаалж, 1994 онд албан ёсоор дархан
цаазат газар болгон баталгаажуулжээ. Богд Хан уулын Улсын Тусгай хамгаалалттай газар нь
1997 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газар (МАВ)-ын сүлжээнд бүртгэгдсэн.
Богдхан уулын дархан цаазат газар нь дэд бүтэц сайн хөгжсөн, байгалийн иж бүрдлийг
төлөөлсөн үзэсгэлэн төгөлдөр олон амуудтайгаас соёлын өв ихтэй учир аялал жуулчлалын төв
болгон хөгжүүлэх боломжтой.

Нийслэлийн газрын албаны нэгдсэн мэдээллийн санд улсын тусгай хамгаалалттай газар нутагт
газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын тухай мэдээллийг
бүрэн хамруулах, холбогдох яам-байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
мэдээллийг ил тод байдлыг хангах шаардлагатай байна.

Одоогийн байдлаар БОАЖЯамны байгаль орчны мэдээллийн санд тусгай хамгаалалттай газар
нутаг дэд сан (http://eic.mn/index_spa.php), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагчийн “Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д улсын болон орон
нутгын тусгай хамгаалалттай газар нутгын хамгаалалтанд авсан тогтоол, шийдвэр, хилийн цэс
зэрэг мэдээлэл байгаа нь цаг хугацаа, ажлыг давхардлыг багасгасан сайн талтай байна. Гэвч
Нийслэлийн газрын албаны нэгдсэн мэдээллийн санд улсын тусгай хамгаалалттай газар нутагт
газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын тухай мэдээлэл бүрэн
хамрагдаж, бүртгэгдэх эрх зүйн орчин өнөөг хүртэл бүрдээгүй байна. Иймээс холбогдох эрх зүйн

орчинг сайжруулах, яам, байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллийг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
ил тод байдлыг хангах шаардлагатай байна.

Дүгнэлт

Хэдий хэмжээний усны нөөц байна, түүндээ таарсан хүн амтай хот л байна. Иймд
нийслэлийн усны нөөцийн асуудал яаралтайгаар зайлшгүй шийдвэрлэх томоохон үндсэн
асуудлын нэг болоод байна. Туул голын экосистемийн үйлчилгээ, ялангуяа цэвэр усаар хангах
байгалйн өгөөжийг даацын хэмжээнд нь ашиглах, цаашид усны нөөц баялгийн хэмжээндээ
тохируулан хот байгуулалтаа төлөвлөх, барьж байгуулах усны нөөцийн менежментийг хэтийн
бодлоготой зөв явуулах, боломжит нөөцийг зүй зохистойгоор ашиглах, усыг дахин цэвэрлэх,
цэвэршүүлсэн бохир усыг эргүүлэн ашиглаж ус хангамжинд үзүүлж байгаа ачааллыг бууруулах
шаардлагатай байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 дугаар сараас ихсэж, 12 болон 1 дүгээр сард хамгийн
өндөр байна. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч РМ2.5 тоосонцрын хэмжээ сүүлийн 8
жилийн дунджаар жил бүрийн 1 дүгээр сард хамгийн өндөр байна. Энэ үзүүлэлт Монгол Улсын
хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 12 дахин их, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
зөвлөмжөөс 25 дахин их байна. Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын
агууламж Монгол Улсын хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 2018 онд 339 өдөр давж,
сүүлийн 8 жил тоосонцрын агууламж давсан өдрийн тоо тасралтгүй өсөж байна. Өрхийн түүхий
нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгслийн өсөлт, хог хаягдал зэрэг нь агаарыг бохирдуулагч гол
хүчин зүйл болж байна. Эдгээрийн үндэс нь хотын хүн ам өсөж, Улаанбаатар хотод төвлөрөл
ихээр бий болсон байна. Агаарын бохирдол нь хүний биеийн амьсгалын тогтолцоо, зүрх судас,
мэдрэл, нөхөн үржихүйн тогтолцооны зэрэг бүхий л эрхтэн тогтолцоо ялангуяа жирэмсэн эхийн
ураг, 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзүүлж байна.

Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналтын 102 цэгийн орчимд хлор, кадмий, мөнгөн ус,
бром, зэс, стронций, рубиди, циркон зэрэг хүнд металлын бохирдол илрээгүй. Нийт цэгийн 11
хувь нь цайрын бохирдолтой байна. Баянзүрх дүүргийн “Төмөр замын засварын газар” цэгт
стандартаас 3.3 мг/кг-аар, “ХААЯамны урд тал” цэгт стандартаас 138.2 мг/кг-аар давж
кобальтын бохирдол илэрсэн байна. Хан-уул “Харгиа” орчимд хромын агууламж 1300 мг/кг хүрч
аюултай агууламжаас давсан ба зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 8.6 дахин их бохирдолтой
байна. Харгиа цэвэрлэх байгууламж орчимд 2020 оны 6 сард хөрсний чанарын нэмэлт 3 дээж
авч шинжлэхэд хромын агууламж 1091-1515 мг/кг байна. Хромын агууламж зөвшөөрөгдөх дээд
хэмжээнээс 3.6-5 дахин их бохирдол илэрсэн байна. Иймд Харгиа цэвэрлэх байгууламж болон
үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, хотын хүн амын суурьшилийн бүсээс
нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Харгиа орчмын хөрсний хүнд металлын хэмжээ аюултай
агууламжаас ихээр бохирдсон учир аюулгүй хор нөлөөлөлгүй болгох саармагжуулах, хүн
амьтанд аюулгүй газарт булах дарах аргуудыг хэрэглэх шаардлагатай.

Туул голын усанд 2020 оны 9 дүгээр сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын
усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж Улаанбаатар
хотоос дээш хэсэгт болон хот орчимд өмнөх сараас багасаж ба хотоос доош хэсэгт ихэссэн
байна. Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим дагуудаа /Улаанбаатар хотоос дээш болон

хот орчимд болон доош/ хэвийн байсан ба Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй,
голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй, цэвэр байлаа. Улаанбаатар хотын
хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал
бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усан дахь бохирдол
их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн тохиолдол өмнөх сарын адил ажиглагдаагүй
бөгөөд зөвхөн Сонгино дээд, доод, Шинэ гүүр, Хаданхясаа цэгийн орчим голын усанд бага
зэргийн органик бохирдол илэрч, бусад үзүүлэлтүүдээр бохирдолгүй байлаа. Энэ үед Туул голын
цутгал Улиастай голын Улаанбаатар цэгийн орчимд усны чанар сайн, голын ус цэвэр байсан бол
Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитритийн азотын бохирдол стандартад
хүрч, Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитритийн азотын бохирдол илэрсэн
байна. 2020 оны 9 дүгээр сард Туул голын усны урсац сайн, усны түвшин олон жилийн дундаж
орчимд байсан нь голын усны чанарт нөлөөлж, Улаанбаатар хотоос доош буюу бохирдол ихтэй
хэсгийн усны чанар харьцангуй сайн, бохирдлын түвшин бага хэвээр байлаа. Энэ үед Толгойт
дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар
59%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 89%, Био орон сууцны ЦБ 90%-тай цэвэршүүлсэн
хаягдал усыг Туул голд нийлүүлж байлаа.

Нийслэлийн газрын албаны нэгдсэн мэдээллийн санд улсын тусгай хамгаалалттай газар нутагт
газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын тухай мэдээлэл
бүрэн хамрагдаж, бүртгэгдэх эрх зүйн орчин өнөөг хүртэл бүрдээгүй байна. Иймээс холбогдох
эрх зүйн орчинг сайжруулах, яам, байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
мэдээллийг ил тод байдлыг хангах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны
байдлаар улсын болон орон нутгын хамгаалалтад авсан 102950.89 га газар байгаа бөгөөд энэ
нь нийт нутгын 21.9 хувь болж байна. Иймээс экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс
тусгай хамгаалалтад авах газрын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах нь зүйтэй.

Богд хан уулын Дархан цаазат газар нь дэд бүтэц сайн хөгжсөн, байгалийн иж бүрдлийг
төлөөлсөн үзэсгэлэн төгөлдөр олон амнуудтайгаас соёлын өв ихтэй учир аялал
жуулчлалын төв болгон хөгжүүлэх боломжтой.


Click to View FlipBook Version