Мэдээлэл, харилцаа холбоо Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Одоогийн байдал /нэмэлт судалгаа 2020/
Монгол улсын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлээр:
1999-2016 онд “Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл
баримтлал” (1999-2010), “Mонгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд
хугацааны стратеги” (2002-2006), “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр (2005-2012), “Цахим
засаг” үндэсний хөтөлбөр (20-2016), “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний
хөтөлбөр” (2010-2015), “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр” (2011-
2015) зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг батлан үндсэнд нь амжилттай
хэрэгжүүлээд байна.
Үүний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувийн хэвшлийн үйл
ажиллагаа давамгайлж, хувьчлал, зах зээлийн либералчлал, өрсөлдөөнийг дэмжих
бодлого тууштай хэрэгжин тус салбарын үр ашиг, орлого өсөж, өнөөдөр дотоодын нийт
бүтээгдэхүүний 2.4 хувийг эзэлж байна. Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар,
иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи
нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болсон
байна.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг боловсруулж
хэрэгжүүлснээр
мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц бүхэлдээ тоон технологид шилжсэн;
олон улстай шилэн кабелиар болон сансрын холбоогоор холбогдох гарцтай болсон;
мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц нь аль нэг улсаас дангаар хараат бусаар ажиллах
боломжтой;
харилцаа холбооны зах зээл нь өрсөлдөөнт хэлбэрт шилжиж либеральчлагдсан;
бүх нийтийн үйлчилгээний сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн;
өөрийн хиймэл дагуул хөөргөх сансрын байршилтай;
Үндэсний дата төвийг байгуулан ашиглаж байгаа;
зах зээлийн багтаамж өндөртэй хөрш орнуудтай;
улсын хэмжээнд хүн ам, айл өрх кабелийн, утасгүй кабелийн, эфирийн, сансрын, интернэт
протоколд суурилсан телевизийн сүлжээгээр телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах
болсон зэрэг шинэ техник технологи өргөн нэвтэрсэн болно.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 3 сард гаргасан
салбарын 2018 оны жилийн эцсийн статистик мэдээллээр, манай улсад 100 хүнд ногдох
үүрэн холбооны дундаж нягтралт 113,8 (дэлхийн дундаж 108.0); 100 хүнд ногдох суурин
телефон хэрэглэгч 7,9 (дэлхийн дундаж 12.5) хувь байгаа бөгөөд интернэт хэрэглэгчдийн
тоо 2008 онтой буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 102,2 дахин (4.29 сая, 2018); үүрэн
холбооны хэрэглэгчдийн нийт тоо 2,3 дахин (4.2 сая, 2018); суурин телефон хэрэглэгчийн
тоо 2,4 дахин (0,319 сая, 2018); шилэн кабелийн суурь сүлжээний урт 6,1 дахин (43 мянган Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
км, 2018) нэмэгдсэн дүн мэдээ гарчээ.
Монгол улсын хэмжээнд мэдээлэл холбооны үндсэн сүлжээ буюу өндөр хурдны тоон
технологид суурилсан шилэн кабелийн дамжуулах сүлжээ: /2019 оны байдлаар/
Монгол улсын хэмжээнд: /Өндөр хурдны өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээ/
Хот хооронд 36,724.0 км
Хот суурин газарт 6,694.0 км байна.
Улаанбаатар хотын мэдээлэл холбооны сүлжээний Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Одоогийн байдал:
Улаанбаатар хотод төв хэсэгтээ суурин холбооны Францын Е-10 маркийн мастер станц
болон 7 дэд станц, зүүн хэсэгтээ Германы EWSD маркийн станц суурин телефоны
үйлчилгээ үзүүлж байгаагаас хотын хэмжээнд 2011 оны байдлаар станцуудын нийт
багтаамж 71.000 байгаа бөгөөд ачаалагдсан хэрэглэгчид 59900 байна. /2013 оны
мэдээллээр/
Улаанбаатар хотын хэмжээнд, Alcatel-ын E10 станцыг бүтээмж өндөртэй, ашиглалтын
зардал багатай NGN станцаар сольж, шинэчилснээр, “Монголын цахилгаан холбоо” ХК нь
уламжлалт суурин утас/PSTN/-ны бүх станцуудыг шинэчлэх ажлыг дуусгаж, IP суурьтай
дараа үеийн суурин телефон холбооны технологи руу бүрэн шилжлээ.
NGN станцын ЭАТС-45 байранд байрлах SOFTX3000 софтсвич нь нөөц станцын горимоор
ажиллах боломжтой болсноор NGN үндсэн 2 станцтай болж, найдвартай ажиллагаа 100%
хангагдлаа.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний 47.3 хувь
буюу 21 аймаг 294 сум, суурин газрыг хамарсан 18165 км шилэн кабелийн сүлжээ,
Улаанбаатар хот, хөдөө орон нутагт 11 499 холбооны худаг, 899442 метр урт бүхий
сувагчлал, Улаанбаатар хот, 21 аймаг, 390 сум, суурин газарт байр, цамхаг эзэмшиж
мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн
байгууллагад үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Үүнээс: Улаанбаатар хотын телефон
сүлжээний сувагчлалын байгууламжид 5380 худаг, 1.408.194 м урттай, 412.314 м яндан
сувагчлал ашиглагдаж, дээрх сувагчлалаар хотын телефон сүлжээнд 121.950 хос буюу
327061.5 км физик кабель шугам ашиглагдаж байгаагаас дүгнэж үзэхэд Улаанбаатар хотын
хэмжээнд ашигт суурин телефоны үйлчилгээний ажиллагааны түвшин 43.4 хувьтай байна. Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Улаанбаатар хотын хэмжээнд сувагчлалаар /Энд агаарын кабель тооцоогүй болно/ шилэн
кабелийн гол сүлжээ байгуулсан компаниудын шилэн кабелийн трассын урт 683.5 гаруй км
бөгөөд бусад шилэн кабелийн жижиг сүлжээг тооцон үзэхэд 1000.0 гаруй км шилэн
кабелийн сүлжээ хотын хэмжээнд бий болсон байна.
Үүрэн телефоны 4 оператор Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, нийт гар утас
хэрэглэгчдийн тоо Улаанбаатар хотод давхардсан тоогоор 2019 оны байдлаар 1.50 сая
хэрэглэгчтэй болж үүнээс хөдөлгөөнд холбооны 4G технологийн хэрэглэгчид 580.000 орчим
болсон байна.
Улаанбаатар хотод суурин интернет хэрэглэгчдийн тоо 2018 оны байдлаар 170.0 мянга Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
орчим болсон ба интернетийн WiFi, WiMAX болон гар утасны 3G, 4G/LTE технологи
нэвтэрснээр хөдөлгөөнт интернетийн тоо 1.473.0 мянгад хүрсэн байна
Кабелийн телевизийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрчимтэй нэвтэрснээр
Улаанбаатар хотод 13 оператор давхардсан тоогоор 105 орчим сувгийн нэвтрүүлгийг
үзүүлдэг болсон ба 210.0 гаруй мянган хэрэглэгч кабелийн системд холбогдсон байна.
Телевизийн систем тоон технологид шилжиж байгаа энэ үед Улаанбаатар хотын
алслагдсан дүүргүүд болон зуслангийн газруудад агаарын тоон технологиор 2 компани,
хотын төв хэсэгт гурвалсан үйлчилгээний тоон системийг 2 оператор компани үйл
ажиллагаа явуулж байна.
Хотын хэмжээнд хэт богино долгионы нийт 24 FM радио ажиллаж байна. Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Улаанбаатар хотод “Монгол шуудан” ТӨХК, “Улаанбаатар шуудан”, “Скай шуудан”, “Монгол
буухиа” ложистик шуудан, “Түгээмэл” шуурхай шуудан гэсэн төрийн болон хувийн хэвшлийн
ААН-үүд шуудангийн үйлчилгээ үзүүлж байна.
2017-2020 ОНЫ ХООРОНД МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРЫН БОДЛОГЫН БИЧИГ
БАРИМТ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
2017 он:
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаарх баримтлах бодлого /2016-2025/
баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 47
дугаар тогтоолоор батлуулав.
Төрийн цахим мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтрэв.
2018 он:
“Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав.
Танилт, баталгаажуулалтын нэгдсэн “ДАН” систем нэвтрэв.
“Монголын хөгжлийн сүлжээ-2021” төсөл хэрэгжүүлж үндсэн сүлжээний багтаамжийг
аймгийн төвүүдэд 100 Гбит/сек хүргэх зорилгын хүрээнд нэг аймгийн төвд 1 Гбит/сек
багтаамжтай байгаа сүлжээг 100 дахин нэмэгдүүлж нийт сүлжээний ачааллыг зарим
аймгуудад 2100 Гбит/сек хүргэв.
2019 он:
Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль батлагдав.
Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдав.
2020 он:
Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд холбогдох дүрэм, журмыг
шинэчлэв.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” нэвтрүүлэв.
“Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео,санг интернэтээр дамжуулах
үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг баталсан.
Үүрэн холбооны сүлжээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хувийг хамарч, бүртгэлтэй
хэрэглэгчдийн тоо 5.56 саяд хүрлээ.
Монгол Улсад интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллага үйл
ажиллагаа эрхэлж, нийт хэрэглэгчдийн тоо 3.0 сая болов.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030:
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийгмийн харилцаа, хүмүүсийн өдөр тутмын
амьдралд үзүүлэх бодит эерэг нөлөө болон олон улс, бүс нутгын хөгжлийн чиг хандлагатай
уялдуулан тухайн салбарын улс орны эдийн засаг, нийгмийн бусад салбар, олон талт
харилцаанд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд мэдээлэл, харилцаа
холбооны салбарыг дэд бүтэц, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, инновацид
суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн болон программ
хангамжийн кластер байгуулах зэрэг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага
зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт мэдээлэл, харилцаа
холбооны салбарыг хөгжүүлэх тодорхой зорилт тусгагдсан.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталж
хэрэгжүүлснээр мэдээллийн технологи, харилцаа холбооны
хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэх, цахим засгийг хөгжүүлэх, бусад
салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг
нэмэгдүүлж, цаг алдалгүй шуурхай хүргэх зэрэг болно.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого:
/дунд болон урт хугацааны хөтөлбөр/
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын
нийт газар нутгийг хамруулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд хамрах хүрээг дараах
байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
бүх шатны төрийн байгууллага;
төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этгээд;
хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
иргэний нийгмийн байгууллага болон төрийн бус байгууллага: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
иргэд.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг дараах
зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт нийцсэн байх;
төр, шинжлэх ухаан, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан, харилцан
уялдаатай нэгдмэл цогц байх;
хүний эрүүл мэндэд харшлахгүй, байгаль орчинд ээлтэй байх;
мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар хувь хүний хөгжлийг дэмжиж, нийгэм, эдийн
засгийн бүх салбар, бүс нутаг, иргэн бүрт хүртээмжтэй байх;
олон улсад өрсөлдөх чадвартай экспортод чиглэсэн дэвшилтэт техник технологи,
инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжсэн байх.
Мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэг шингэсэн
өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний
хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг
хурдасгахад энэхүү бодлогын баримт бичгийн гол зорилго оршино.
2.3. Бодлогын зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор дараах зорилтыг дэвшүүлж байна:
2.3.1. мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн тогтолцоо, зохион байгуулалтыг
оновчтой болгох замаар салбарын хөгжлийн таатай орчинг бүрдүүлнэ;
2.3.2. бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ,
шаардлагыг хангах мэдээлэл, харилцаа холбооны үндэсний суурь сүлжээ, дэд бүтцийг
төрийн дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулна;
2.3.3. мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээний
төрөл, хүртээмж, чанарыг нэмэгдүүлнэ;
2.3.4. мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,
шинжлэх ухаан технологийн парк байгуулах арга хэмжээ авч Монгол Улсад инноваци,
судалгаа-хөгжлийн нэгдсэн тогтолцоо бий болгоно;
2.3.5. мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
хөгжүүлэх, үндэсний тоон контент, программ хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих,
үйлдвэрлэлийн үйл явц, удирдлага, хяналтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг
нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ;
2.3.6. эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах, өндөр өртөгтэй, үр
өгөөжтэй тоног төхөөрөмжийг суурилуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан
хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлнэ;
2.3.7. үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагын мэдээллийн бүрэн
бүтэн байдал, үнэн зөв, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах замаар
мэдээллийн аюулгүй байдлыг хангана;
2.3.8. төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын
ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхижүүлэх,
инновацийг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим
засаглалыг хөгжүүлнэ.
Гурав. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах
бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод
дэвшүүлсэн зорилтыг дараах чиглэлд тулгуурлан хэрэгжүүлнэ:
3.1.1. мэдээлэл, харилцаа холбооны эрх зүйн тогтолцоо, зохицуулалт;
3.1.2. мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц;
3.1.3. мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ;
3.1.4. мэдээлэл, харилцаа холбооны инноваци, судалгаа;
3.1.5. мэдээлэл, харилцаа холбооны үйлдвэрлэл;
3.1.6. мэдээлэл, харилцаа холбооны зах зээл, хөрөнгө оруулалт, өрсөлдөөний орчин;
3.1.7. мэдээллийн аюулгүй байдал;
3.1.8. мэдээлэл, харилцаа холбооны дэвшилд суурилсан цахим засаглал.
3.2. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн тогтолцоо, бүтэц, зохион
байгуулалтыг оновчтой болгох замаар салбарын хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх
зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны эрх зүйн тогтолцоо, зохицуулалтын
талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.2.1. мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгож, Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж
мөрдүүлнэ;
3.2.2. бизнес эрхлэх үр ашигтай өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтаар хангаж,
шударгаар өрсөлдөх орчинг сайжруулна;
3.2.3. салбарын стандартчилал, баталгаажуулалтыг олон улсын технологийн дэвшилтэй
уялдуулж боловсронгуй болгоно;
3.2.4. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын удирдлага, зохион
байгуулалт, ажлын уялдаа холбоог оновчтой болгоно.
3.3. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ
шаардлагыг хангах мэдээлэл, харилцаа холбооны үндэсний суурь сүлжээ, дэд бүтцийг
төрийн дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах зорилтын хүрээнд мэдээлэл,
харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.3.1. мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг улсын хэмжээнд
нэвтрүүлэхэд шаардагдах мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг төрийн зохих
дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлнэ;
3.3.2. зам, тээвэр, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, эрчим хүчний дэд бүтцийн
төлөвлөлт, улсыг батлан хамгаалах эрх ашиг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай
уялдуулан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, түүний дэд бүтцийг төлөвлөж байгуулна;
3.3.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, газар зүйн байршлын хувьд Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
ялгаатай хоёроос дээш олон улсын транзит урсгал дамжуулах сүлжээг төр, хувийн
хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан байгуулна;
3.3.4. Бүх аймаг, сум, суурин газар болон аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны өргөн
зурвасын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх боломж бүхий хот хоорондын дамжуулах
сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ.
3.3.5. хот, суурин газрын доторх мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн
байгууламжийг өргөтгөнө.
3.3.6. өргөн нэвтрүүлгийн нөөц сүлжээ бий болгоно;
3.3.7. радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг
бий болгоно;
3.5. Мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжлийн үйл ажиллагааг эрчимжүүлж,
шинжлэх ухаан технологийн парк байгуулах арга хэмжээ авч 3.3.8. шуудангийн бүх төрлийн
үйлчилгээг Монгол Улсын бүх иргэн, өрх, байгууллага бүрт тэгш хүртээмжтэй хүргэх боломж
бүхий шуудангийн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөн
хөгжүүлнэ;
3.3.9. харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулыг хөөргөж ашиглана;
3.3.10. хаягжилтын системийн уялдааг сайжруулж нэгдмэл болгоно.
3.4. Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээний төрөл,
хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны
үйлчилгээний талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.4.1. дараа үеийн суурин болон хөдөлгөөнт холбооны технологид суурилсан үйлчилгээ
нэвтрүүлнэ;
3.4.2. суурин болон хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээг өргөжүүлнэ;
3.4.3. телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна;
3.4.4. хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний төрөл,
хүртээмжийг нэмэгдүүлнэ;
3.4.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ;
3.4.6. гамшгийн болон байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал үүссэн үеийн харилцаа
холбооны найдвартай үйл ажиллагааг хангана;
3.4.7. харилцаа холбооны нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ нэвтрүүлэх таатай орчин
бүрдүүлнэ;
3.4.8. гео-орон зайн мэдээллийн дэд бүтцийг ашиглан төрийн байгууллага, иргэдэд үнэн
зөв, нарийвчлалтай мэдээлэлд үндэслэсэн орон зайн дүн шинжилгээ, ухаалаг төлөвлөлт
хийх боломжийг бүрдүүлнэ.
Монгол Улсад инноваци, судалгаа хөгжлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтын
хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны инноваци, судалгаа хөгжлийн талаар хэрэгжүүлэх
үйл ажиллагаа:
3.5.1. мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжил, инновацийн чиглэлээр бодлогын
болон бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ;
3.5.2. инновацийг дэмжихэд оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хүний
нөөцийн чадавхыг дээшлүүлнэ;
3.5.3. cудалгаа-хөгжил, инновацийг хөгжүүлэх дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй
хөгжүүлнэ;
3.5.4. мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжил, инновацийг хөгжүүлэх хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлнэ;
3.5.5. их сургууль-үйлдвэрийн судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэгт
суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжинэ.
3.6. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
үндэсний тоон контент, программ хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн үйл
явц, удирдлага, хяналтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх замаар
олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Мэдээлэл,
харилцаа холбооны үйлдвэрлэлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.6.1. байгаль орчинд ээлтэй өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;
3.6.2. үндэсний тоон контент үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ;
3.6.3. үндэсний программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;
3.6.4. үйлдвэрлэлийн үйл явц, удирдлага, хяналтад мэдээлэл, харилцаа холбооны
технологийг нэвтрүүлж хөгжүүлнэ. чадавхыг бий болгоно;
3.7. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах, өндөр өртөгтэй, үр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
өгөөжтэй тоног төхөөрөмжийг суурилуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан
хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны зах
зээл, хөрөнгө оруулалт, өрсөлдөөний орчинг сайжруулах талаар хэрэгжүүлэх үйл
ажиллагаа:
3.7.1. мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг
бүрдүүлнэ;
3.7.2. мэдээлэл, харилцаа холбооны салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлнэ;
3.7.3. мэдээлэл, харилцаа холбооны салбарын татварын зохистой орчинг бий болгоно;
3.7.4. мэдээлэл, харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг
нэмэгдүүлнэ.
3.8. Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагын мэдээллийн бүрэн бүтэн
болон, үнэн зөв, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах замаар мэдээллийн
аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын талаар
хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.8.1. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалтын орчинг
бүрдүүлнэ;
3.8.2. үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах зэрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх
3.8.3. төрийн болон онц чухал дэд бүтэц бүхий байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хамгаалахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана;
3.8.4. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хэмжээнд хамтын
ажиллагааг өргөжүүлнэ;
3.8.5. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэдийн мэдлэг, боловсролыг
дээшлүүлж, соёлтой хэрэглээг бий болгоно.
3.9. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх,
засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг
идэвхижүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацийг дэмжиж, цахим засгийн хөгжлийг
боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл,
харилцаа холбооны дэвшилд суурилсан цахим засаглалын талаар хэрэгжүүлэх үйл
ажиллагаа:
3.9.1. бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгоно;
3.9.2. цахим засгийн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ;
3.9.3. цахим заcгийг тасралтгүй хөгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгож, хатуу болон
зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлоготой хөгжүүлнэ;
3.9.4. төрийн цахим ой санамж болох мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл,
аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгож
хөгжүүлнэ;
3.9.5. иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны
дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо, үйл ажиллагааг дэмжинэ;
3.9.6. цахим оролцоог хөгжүүлж, төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн
оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангана;
3.9.7. мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бүрдүүлнэ;
3.9.8. төрийн бүх шатны байгууллага, ажилтанд мэдээлэл, харилцаа холбооны
технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлнэ;
3.9.9. монгол хүний хөгжлийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн дараах салбарт мэдээлэл,
харилцаа холбооны технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар хөгжлийг
хурдасган бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ:
3.9.9.1. Монгол Улсын хүн амын хөгжил, амьдралын чанар, иргэн бүрийн нийгмийн
баталгааг хангах, хөдөлмөр эрхлэлтийг мэдээллийн технологийн дэвшилд тулгуурлан
хөгжүүлнэ;
3.9.9.2. эрүүл мэндийн аюулгүй чанартай оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэх,
монгол хүний эрүүл мэндийг хамгаалахад мэдээллийн технологийн дэвшлийг түлхүү
нэвтрүүлнэ;
3.9.9.3. монгол хүний боловсрол, мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн
дэвшлийг ашиглаж дэмжинэ;
3.9.9.4. банк санхүүгийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.5. уул уурхай, геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эрдэс
баялгийн сан хөмрөгийг арвижуулахад мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлнэ;
3.9.9.6. хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын түүхий эдийн нөөцийг зохистой Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
ашиглах, тус салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр
хангах зорилтод мэдээллийн технологийн ололт, дэвшлийг түлхүү ашиглана;
3.9.9.7. зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд
нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг
бий болгох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж хөгжүүлнэ;
3.9.9.8. байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг хязгаарлан
зогсоох, ойн болон усны сан, нөөцийн ашиглалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах
үйл ажиллагааг мэдээллийн технологийн
дэвшлээр дэмжинэ;
3.9.9.9. эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг
хангах, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг
дэмжин хөгжүүлэх, эрчим хүчний шинэ технологийг хөгжүүлэх үйл ажиллагаанд
мэдээллийн технологи, инновацийг нэвтрүүлж хөгжүүлнэ;
3.9.9.10. олон улсын терроризм, хүний наймаа, хар тамхи, мансууруулах бодис, хууль бус
худалдаанаас урьдчилан сэргийлэх болон хүний эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагааг
мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.11. иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах үйл ажиллагааг
мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.12. бусад салбарын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх
замаар нийгэм, эдийн засгийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
Дөрөв. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг
хэрэгжүүлэх хугацаа:
4.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг дунд
хугацааны болон урт хугацааны 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
4.1.1. Дунд хугацааны буюу 2017-2020 он: Энэ үе шатанд мэдээлэл, харилцаа холбооны
салбарын хөгжлийг эрчимжүүлэх, инноваци, мэдлэг оюунд тулгуурласан экспортын чиг
баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй
болгох, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, өндөр ур чадвар бүхий боловсон
хүчний нөөцийг бүрдүүлэх, инноваци, мэдээллийн технологийн кластер байгуулах замаар
салбарын өсөлтийг дээшлүүлэх, шинэ зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох боломж
нөхцөлийг бүрдүүлнэ.
4.1.2. Урт хугацааны буюу 2021-2025 он: Энэ үе шатанд мэдээлэл, харилцаа холбооны
салбарын өсөлтийг баталгаажуулах, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн
үр ашигтай, үйлдвэрлэлийн шинэ салбарыг төлөвшүүлэх, улс орны эдийн засаг, нийгэм,
хүний хөгжилд оруулах үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мэдээлэл, харилцаа
холбооны салбарын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, технологи нэвтрүүлэх ажлыг
нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлт, иргэд, байгууллага, салбарын хөгжлийг дэмжин,
шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, тоон эдийн засгийн секторын эзлэх хувийг
нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Тав. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг
хангах шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн:
Бодлогын зорилтуудын хэрэгжилтийг 2016 оны түвшин, үзүүлэлттэй харьцуулан хүрэх үр
дүнг хэмжинэ.
№ Зорилт Шалгуур үзүүлэлт Хэмжих Суурь Зорилто Зорилт
нэгж түвшин т от
түвшин,
түвшин,
2020 2025
Үзүүлэлт
1 Мэдээлэл, Ази, Европыг холбосон өндөр Гбит/сек 120 10 80
дахин дахин
харилцаа хурдны сүлжээний мэдээллийн өснө өснө
холбооны урсгалын хэмжээ 100 500
сүлжээ, дэд Бүх аймгийг хамарсан нөөц Гбит/сек 10
бүтэц тойруу холболт бүхий үндсэн
сүлжээний багтаамж
Аймгийн төвийн өндөр хурдны Гбит/сек 1 10 20
өргөн зурвасын сүлжээний
холболт
Сум суурин газрын багтаамж Мбит/се 155 516 2048
к
2 Мэдээлэл, Өргөн зурвасын интернэтэд хувь 29 50 70 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
харилцаа холбогдсон өрхийн нэвтрэлтийн
холбооны түвшин
үйлчилгээ Интернэт ашигладаг хүн амын хувь 27 60 90
нэвтрэлтийн түвшин
Дараа үеийн технологийг хувь 4.53 40 70
ашигладаг хөдөлгөөнт холбооны
нийт идэвхтэй хэрэглэгчийн
нэвтрэлтийн түвшин
3 Мэдээлэл, Оюуны өмч, биет бус хөрөнгө Зээл 1 10 25
харилцаа барьцаалан зээл олголт авсан 0 -1
холбооны төслийн
инноваци, тоо
судалгаа-
хөгжил Технологийн туршилт, шалгалт Тоо
баталгаажуулал-тын лаборатори
бий эсэх
4 Мэдээлэл, Өндөр технологи, харилцаа хувь 0.02 1 3
харилцаа
холбооны бүтээгдэхүүн,
үйлдвэрлэлийн өсөлт
холбооны Үндэсний программ хангамжийн тоо 9 20 40
үйлдвэрлэл компанийн брэнд бүтээгдэхүүний
нийлүүлэлт
Монгол хэл дээрх үндэсний тоон хувь 9 25 50
контентийн нийлүүлэлт
5 Мэдээлэл, Мэдээлэл, харилцаа холбооны хувь 8 12 20
8 12 20
харилцаа салбарын хөрөнгө оруулалтын
холбооны өсөлтийн хувь
зах зээл, Мэдээлэл харилцаа холбооны хувь
салбарын орлогын өсөлтийн хувь
хөрөнгө
оруулалт,
өрсөлдөө-
ний орчныг
сайжруулах
6 Мэдээллий ОУЦХБ-ын Кибер аюулгүй индекси 0.83 0.87 0.9
н аюулгүй байдлын санал асуулгын техник, йн
байдал үйл ажиллагааны индекс үзүүлэлт
ОУЦХБ-ын Кибер аюулгүй индекси 0.63 0.67 0.7
байдлын санал асуулгын хамтын йн
ажиллагааны индекс үзүүлэлт
7 Мэдээлэл, Цахим үйлчилгээний индекс индекси 0.51 0.57 0.7
харилцаа йн 0.74 0.8
холбооны үзүүлэлт - 1
дэвшилд
суурилсан Цахим оролцооны индекс индекси 0.71
Ухаалаг йн
засаг үзүүлэлт
Нэгдсэн мэдээллийн сангийн тоо Тоо 0 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Иргэдийн тоон бичиг үсгийн % 32 45 60
чадавх
Зургаа. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
санхүүжилтийн эх үүсвэр:
6.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг
хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн Монгол
Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгана.
6.2. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг
хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан
дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
6.2.1. улсын болон орон нутгын төсөв;
6.2.2. гадаадын зээл, тусламж;
6.2.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
6.2.4. бусад эх үүсвэр.
SWOT ШИНЖИЛГЭЭ. МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО 2020 ОНЫ БАЙДЛААР
Давуу тал Сул тал
Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
бүхэлдээ тоон технологид шилжсэн зөөлөн болон хатуу дэд бүтцийн технологи, тоног
төхөөрөмжийн нийлүүлэлт нь импортоос хараат
Мэдээлэл харилцаа, холбооны салбарт хувийн
хэвшил зонхилж байгаа учраас техник, Мэдээлэл харилцаа холбооны технологийг хот
технологийн шинэчлэлийг цаг алдалгүй байгуулалт, төлөвлөлттэй холбоотой хөгжүүлэх,
нэвтрүүлдэг мэдээллийн сан үүсгэх бэлтгэл ажил бүрэн
хангагдаагүй
Олон улстай шилэн кабелиар болон сансрын
холбоогоор холбогдох гарцтай Захиргааны шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд
хяналт тавихад иргэдийн идэвхтэй оролцоог
Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтэц нь ханган ажиллахад нэмэлт санхүүгийн болон
аль нэг улсаас дангаар хараат бусаар ажиллах хүний нөөц шаардлагатай, мэдээлэл
боломжтой боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлын
хэрэгцээ нэмэгдэх магадлалтай
Харилцаа холбооны зах зээл нь өрсөлдөөнт
хэлбэрт шилжиж либеральчлагдсан Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
дагнасан байгууллага байхгүй
Бүх нийтийн үйлчилгээний сан байгуулах эрх
зүйн орчин бүрдсэн Өрсөлдөхүйц өндөр ур чадвартай хүний нөөц
хангалтгүй
Өөрийн хиймэл дагуул хөөргөх сансрын
байршилтай болсон Дотоодын зах зээлийн багтаамж хязгаарлагдмал
Үндэсний Дата төвийг байгуулан ашиглаж Мэдээлэл холбооны салбарт төрийн болон
байгаа хувийн хэвшлийн харилцаа уялдаа хангалтгүй
Улсын хэмжээнд хүн ам, айл өрх бүр кабелийн, Хаягжилтийн нэгдсэн системд суурилсан
эфирийн, сансрын, интернет протоколд шуудангийн үйлчилгээний төрөл хүртээмж муу
суурилсан телевизийн өргөн нэвтрүүлгийг
хүлээн авах болсон Олон төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн ч
тэдгээрийг зохицуулах хууль, эрх зүй, дүрэм,
Холбооны худаг, сувагчлал дахь олон хосын журам, стандарт нормын хэрэгжилтийг хангуулж
физик кабелиудыг шилэн кабелиар сольж ажиллахад хүндрэлтэй,
шилжүүлэн сувагчлалыг суллах ажил хийгдэж
байна Хууль, эрх зүйн зохицуулалтаас шалтгаалан
хэрэгжүүлэх ажил хангалтгүй
Үндсэн сүлжээний сувагчлалын өргөтгөлийн
ажлууд хийгдэж, салбар цагираган сүлжээнүүд Хууль, эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалтын
бий болсон зохицуулалтаас шалтгаалан хэрэгжүүлэх ажил
удаашралтай
Хотын алслагдсан хэсгүүдэд хотхон
хорооллууд шинээр баригдаж хот тэлж, Хотын захын дүүрэг болон шинэ суурьшлын
Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний бүсэд мэдээлэл холбооны бүх төрлийн
шинэ төвүүд бий болж, ашиглалт, үйлчилгээ хүргэх үндсэн дэд бүтцийн суурь
үйлчилгээний чанар сайжирсан. болох худаг сувагчлалын байгууламж хангалтгүй
Боломж Эрсдэл
Үндсэн сүлжээний сувагчлалын болон шилэн “Орбита” станцыг нүүлгэх төлөвлөгөөг
кабелийн цагираган сүлжээ тэлэх боломж хэрэгжүүлвэл олон улсын сансрын холбооны
бүрдэж байна сүлжээнд нөлөөлж болзошгүй
Гар утас, кабелийн ТВ-ны ны хэрэглээ Хаягжилтийн нэгдсэн систем байхгүйгээс
түгээмэл болсон нь хотын шийдвэр гаргалт, шуудангийн үйлчилгээний төрөл хүртээмж
шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихад байхгүй
иргэдийн оролцоог бий болгох боломжийг Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага
нээсэн хоорондын уялдаа холбоог зохион байгуулах
байгуулах эрх зүйн орчин бүрдээгүй, давхацсан
Тусгай зориулалтын болон бусад түгээмэл сүлжээг зохицуулж чадаагүйгээс өөр өөрийн бие
зориулалтын программ хангамж, техник тоног даасан сүлжээг байгуулан Улаанбаатар хотын
төхөөрөмжийг ашиглан хот байгуулалт, төвийн хэсэгт худаг сувагчлалын ачаалал
Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт болон хэтрүүлсэн
холбогдох мэдээллийн санг үүсгэн төлөвлөлт,
шийдвэр гаргалт, шуурхай удирдлагаар Хотын захын дүүрэг болон шинэ суурьшлын
хангахад ашиглах боломж бүрдсэн. бүсэд мэдээлэл холбооны бүх төрлийн
үйлчилгээ хүргэх үндсэн дэд бүтцийн суурь
Шинэ суурьшлын бүсүүдийг мэдээлэл болох худаг сувагчлалын байгууламж
хангалтгүй, хөрөнгө санхүүгийн асуудал
холбооны нэгдсэн сүлжээнд холбон өндөр хүндрэлтэй
хурдны өргөн зурвасын мэдээлэл дамжуулах
боломжийг бий болгож, мультимедиа
холболтыг бүрдүүлэн, мэдээллийн
хүртээмжийг нэмэгдүүлж, интернэтийг өндөр
хурд болон чанартайгаар авах боломжийг
бүрдүүлэх боломжтой бүрдсэн
Дүгнэлт: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагаа
давамгайлж, хувьчлал, зах зээлийн либералчлал, өрсөлдөөнийг дэмжих бодлого тууштай
хэрэгжин тус салбарын үр ашиг, орлого өсөж, өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4
хувийг эзэлж байна. Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд
мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи нэвтэрч, өдөр тутмын
хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болсон байна.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэд бүтэц, технологи, тоног төхөөрөмж
нэвтрүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн
болон программ хангамжийн кластер байгуулах зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн
үзэл баримтлал-2030-д мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх тодорхой
зорилт тусгагдсан.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталж, шат
дараатай хэрэгжүүлэх бодлого боловсруулсныг “Улаанбаатар хот болон дагуул, хаяа хотыг
2020 - 2040 он хүртэл мэдээлэл холбооны салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөний тодотгол”-
той уялдуулан, мэдээллийн технологи, харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн техник
технологи, дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, дэд бүтэц, технологи, тоног
төхөөрөмж нэвтрүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэдээллийн
технологийн болон программ хангамжийн кластер байгуулан “УХААЛАГ УЛААНБААТАР”
хот болгох зорилтыг хэрэгжүүлэх болно.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод дэвшүүлсэн
зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөнд тусгах гол үндсэн агуулгыг дараах 3 багц асуудалд авч үзэх нь зүйтэй гэж
үзлээ. Үүнд:
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөвлөлтөд хууль эрх зүйн тогтолцоо,
зохицуулалт
Одоо байгаа худаг сувагчлалын байгууламжийн ачааллыг дүүргэсэн хуучирсан сүлжээг
буулгах хууль, эрх зүйн орчинг хангах;
мэдээлэл, харилцаа холбооны үндэсний суурь сүлжээ, дэд бүтцийг хувийн хэвшлийн
оролцоотойгоор байгуулах төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн зохицуулалт хийх;
Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үндэс нь мэдээлэл холбооны бүх
төрлийн үйлчилгээ хүргэх үндсэн дэд бүтцийн суурь болох худаг сувагчлалын
байгууламжийг Улаанбаатар хотын “Авто замын мастер төлөвлөгөө”-тэй нэгтгэн
хэрэгжүүлэх,
Мэдээлэл, харилцаа холбооны хөрөнгө оруулалт
Дэд бүтцийн суурь болох худаг сувагчлал, дэд бүтцийн барилга байгууламж,
Дэд бүтцийн суурь сүлжээг ашиглан өндөр хурдны шилэн кабелийн цагираг сүлжээ болон
төгсгөлийн байгууламжийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын санхүүжилтыг Улаанбаатар
хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үе шаттай тусгаж байх хуулийн зохицуулалтыг
хэрэгжүүлэх гэж үзлээ.
Үүний үр дүнд “Улаанбаатар хот болон дагуул, хаяа хотыг 2020 - 2040 он хүртэл мэдээлэл
холбооны салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөний тодотгол”-ын хүрээнд мэдээлэл, харилцаа
холбооны салбарт төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этгээд, хувийн
хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хамтын үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл,
харилцаа холбооны салбарын хууль, эрх зүйн зохицуулалт бий болгож, хөрөнгө оруулалтыг
бүрдүүлэн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн салбарт өндөр технологи,
инновацид суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “УХААЛАГ УЛААНБААТАР” хот
болгох зорилтыг хэрэгжүүлэх болно.
Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар