ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Улаанбаатар хотын зам тээврийн өнөөгийн нөхцөл байдал
Хотын хүн амын хурдацтай өсөлт:
Улаанбаатар хотын хувьд эрчимтэй явагдаж буй хотжилтын явц, байнга өсөн нэмэгдэж
буй тээврийн эрэлт болон замын хөдөлгөөний түгжрэл зэрэг хэд хэдэн асуудлуудыг
шийдвэрлэх сорилтуудтай тулгараад байна. Хүн амын өсөлтөд амжиргааны түвшин
буурсантай холбогдуулан хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо маш их нөлөөлж байна.
2010 онд нягтрал 56 хүн/га байсан бол 2020 онд 71,3 хүн/га болж өссөн. Өөрөөр гэр хорооллын
тэлэлт, нягтрал ихсэж байгаа нь бүхэнд мэдрэгдэх тод жишээ болно.
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн огцом өсөлт:
Монгол Улсад 1990-ээд оноос эхлэн автомашинжих үйл явц мэдэгдэхүйц өсөж 2000-
2007 онуудад тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тоо 2 дахин нэмэгдсэн бол Улаанбаатар хотод
энэ үзүүлэлт 3 дахин өссөн байна. Нийтийн тээврийн систем нь сайн хөгжихгүй, автомашины
хэрэглээг хязгаарлах ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлт нь
хувийн автомашины эзэмшилтийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс үүдэн замын
хөдөлгөөний түгжрэлийг шийдэхийн тулд хотууд авто зам болон гүүрийн дэд бүтцэд асар их
хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болдог боловч тодорхой үр дүнд хүрдэггүй
байна.
Гол эрсдэл нь тээврийн өсөлтийн хэрэгцээнд гэхээс илүүтэйгээр нийгмийн бусад тулгамдсан
асуудлуудын санхүүжилт тэргүүн ээлжинд тавигддаг. Хувийн автомашины эзэмшилт нэмэгдэж
байгаагаас үүдэх шууд зардал (авто зам барих шаардлага, шатахуун тослох материалын
зардал, автомашины засвар сэлбэг болон гарааш) болон шууд бус зардал (эрүүл мэнд,
агаарын бохирдол, замын түгжрэл) зэрэг нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хувьд
сөрөг нөлөөллийг үзүүлсээр байх болно.
2020 онд улсын хэмжээнд 604,818 автомашин хөдөлгөөнд оролцдог. Үүний 65 хувийг баруун
талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлдэг. Улаанбаатарт бүртгэлтэй автомашины 75% нь
10-аас дээш жилийн насжилттай. Мөн эдгээрийн багагүй хувийг орон нутгын иргэд эзэмшдэг
ба орон нутагт байнга байрладаг байна.
Импортоор 200-250 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа бол 99% нь баруун талдаа жолооны
хүрд бүхий Японы хуучирсан автомашинууд эзэлдэг. Монгол болоод бусад олон орон бусдын
хямд хуучин автомашин цуглуулсанаар түгжрэл, осол аваар, ус, хөрс, агаарын бохирдол гээд
олон асуудалд ороод байна.
Замын хөдөлгөөний асуудлууд:
2008 онд ЖАЙКА-ийн бэлтгэсэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний
судалгааны замын хөдөлгөөний эрэлтийн тооцооллоос үзэхэд Зураг 3.1-д үзүүлснээр хотын
авто замын сүлжээний бүхий л хэсгүүдэд түгжрэл ихээр үүсэхээр байна. Тээврийн хэрэгслийн
тоо цаашид ч үргэлжлэн өсөж 2030 оны түвшинд ойролцоогоор 830,000 нэгжид хүрэх бөгөөд
энэ нь 2007 оны түвшингээс барагцаалбал 9 дахин нэмэгдэх болно. Өнөөгийн авто замын орон Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
зайг ойрын хугацаанд 9 дахин нэмэгдүүлэхгүй нөхцөлд Улаанбаатар хотын аль ч хэсэгт
хөдөлгөөний түгжрэл маш ихээр тохиолдох бөгөөд энэ нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт
шаардах болно. Таамаглаж буй замын хөдөлгөөний ноцтой түгжрэлээс үүдэн ирээдүйд Монгол
улсад үлэмж хэмжээний эдийн засгийн хохирол учрах нөхцөл бүрдэхээр байна.
Зураг 1. 2030 оны үед Үүсэж болзошгүй замын хөдөлгөөний түгжрэл
Эх сурвалж: ЖАЙКА УБЕТС 2009
Энэхүү урьдчилсан зураглал өнөөдөр 2020 онд биелэлээ олоод байна.
Дэлхийн хэмжээнд нэлээд олон оронд иргэд нь шинэ машин Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
худалдан авах чадваргүй тул хуучин машинаасаа салах
хүсэлтэй орнуудын хогийн сав болж байна. Манайх сүүлийн
5 жилийн хугацаанд жолооны хүрд баруун бүхий Японы
хуучин машиныг хэт үсрэнгүй хэмжээгээр импортлосон.
Үүний үр дүнд хөдөлгөөнд орж байгаа тээврийн
хэрэгслэлийн 80-аас дээш хувийг эдгээр автомашин эзлэх,
осол аваарын дийлэнх нь энэ төрлийн автомашинд
хамаарагдаж байгааг бүгд мэдэрч байна. Олон улсын
хотуудын түгжрэлийн индексийг “ТОМ ТОМ” байгууллагаас
гаргаж байдаг ба 450 орчим хотууд хамрагддаг байсан ба
хамгийн сүүлд 3 хот (Бангалор, Манила и Пуна) нэмэгдэж
орсон дороо тэргүүлэх байр эзэлж байна. Үүнд манай
Улаанбаатар хот ороогүй боловч эхний 10-д орох нөхцөл
хангаад байна.
Дээрх хотуудын 63 нь түгжрэлийг зохих хэмжээнд
бууруулсан үзүүлэлттэй. Эндээс түгжрэлийг нэг удаагийн
арга хэмжээгээр шийдэх боломжгүй нь тодорхой байна.
Тогтвортой нийтийн тээврийн системийн хэрэгцээ
Нийтлэг жишиг баримтлан 1000 хүнд 200-250 нийтийн
тээвэр шаардлагатай бол нийслэлд 2800-аас 3000 хүртэл автобус шаардагдаж байна. Бодит
тоо нь техникийн болоод чанарын янз бүрийн үзүүлэлт бүхий 900 орчим байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар тааруу байснаар хувийн эзэмшлийн автомашины
хэрэглээнээс зорчилт ихээхэн хамааралтай болж замын хөдөлгөөний түгжрэл тэр хэмжээгээр
нэмэгддэг. Гудамж замд үүссэн түгжрэлээс болж хөдөлгөөн саатсан автобуснууд орлого бий
болгохгүй нөхцөлд өсөн нэмэгдэж байгаа замын түгжрэл нь автобус компаниудын санхүүгийн
байдалд нөлөөлөхөөр байна. Үйлчилгээний чанарын ийнхүү муудаж байгаагийн уршгаар
засгийн газрын зүгээс ихээхэн дэмжлэг шаардлагатай болоход хүрдэг. Эцсийн бүлэгтээ зөвхөн
үйлчилгээний чанар нь доройтож байгаа нийтийн тээврийн салбарыг санхүүгийн хувьд
дэмжихийн зэрэгцээ авто замын дэд бүтцийг өргөтгөхөд ихээхэн хөрөнгө зарцуулахад хүргэдэг.
Гэсэн хэдий ч шинээр замын дэд бүтцийг барьж байгуулах нь замын хөдөлгөөний түгжрэлийг
шийдэж чадахгүй бөгөөд замын орон зайг ихэсгэх тутам түүгээр зорчих автомашины хэрэглээ
улам нэмэгддэг. Эцсийн дүндээ агаарын бохирдол нэмэгдэж замын хөдөлгөөнөөс үүдэх дуу
чимээ нэмэгдэх болон хөдөлгөөнт байдал хумигдах зэргээр хотын амьдралын чанар улам л
доройтоход хүргэдэг. Иймээс хямд үнээр зорчигч тээвэрлэдэг, микроавтобустай зорчигчийн
төлөө өрсөлдөх болдог, мөн замын хөдөлгөөний түгжрэлээс ихээхэн бэрхшээлтэй тулгардаг
том автобусаар үйлчилгээ үзүүлэгч компани аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн хүндрэл
байнга тулгардаг бөгөөд зардал хэмнэхийн тулд ашиглагдаж байсан хуучин автобус худалдан
авч байна.
Зураг 2. .1 Нийтийн тээврийн үйлчилгээний чанарын доройтол
Чанарын уруудалт
Шаардлага Хувийн
хангахгүй машины
үйлчилгээ тоо өсөх
Автобусан Үйлчилгээ Замын
д оруулах ний чанар хөдөлгөөн
хөрөнгө муудах ий
оруулалт түгжрэл
буурах өсөх
Санхүүж Бизнес Автобусн
илтийн эрсдэл ууд
нөхцөл нэмэгдэ
муудах замын
х хөдөлгөө
нд гацах Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Эх сурвалж: АХБ-ны Судалгааны баг
Үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх шаардлага
Хотын зүгээс доорх 3 чиглэлд үндэслэн шийдлүүдийг боловсруулах сорилт тулгарч
байна:
Хувийн автомашины хэрэглээг бууруулах, хянах:
» Багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг хоорондын уялдаатайгаар хөгжүүлэх;
» тээврийн эрэлтийн менежментийг газар ашиглалт, авто зогсоол болон төлбөртэй
зогсоолын чиглэлд идэвхижүүлж тэдгээрийг хувийн автомашины хэрэглээг хязгаарлахуйц
байдлаар төлөвлөх.
» Импортоор орж байгаа автомашины тоо, үзүүлэлтэд хяналт тавьж хязгаарлах
Замын хөдөлгөөний Менежментийг сайжруулах:
» төлөвлөлт болон албадлагын замаар замын хөдөлгөөний хяналт ба дэг журмыг
сайжруулах;
» гудамж замын сүлжээг мастер төлөвлөгөөний дагуу цаг алдалгүй сайжруулах, торлолын
системийг нэмэгдүүлэх
Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг санхүүгийн хувьд тогтвортой бизнес загварын
хүрээнд нэгдсэн, хүртээмжтэй, аюулгүй, тав тухтай болгон сайжруулах, урт болон богино
шатны төлөвлөгөө, хэрэгжилт
Хотын дүүргүүдэд дэд төвүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэнээр зорчигчдын урсгалыг
бууруулахад чухал ач холбогдолтой.
Замын хөдөлгөөний одоогийн байдлын судалгаа
Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл:
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт эрс нэмэгдсэнтэй
зэрэгцэн, авто тээврийн хэрэгслийн өсөлтийг сүүлийн 10 жилээр тооцон үзэхэд жилд дунджаар
18,5% өсөлтэй байна.
График 1. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэл
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ангилал
100% 3,922 4,765 5,415 5,971 6,349 6,935 7,594 5,729 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
98% 13,374 13,783 14,093 13,835 13,947 15,459 18,734 22,959
96% 6,007 6,878 7,418 7,748 8,200 8,599 9,410 10,120
94%
92% 344,511 385,090 416,867 439,129 459,032 481,014 501,934 530,058
90%
88%
86%
84%
82%
80%
2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Автомашин Механизм Чиргүүл Мотоцикл
Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийг төрлөөр нь ангилан авч үзвэл 93,8%-
ийг автомашин, 1,7%-ийг механизм, 3,3%-ийг чиргүүл, 1,2%-ийг мотоцикл эзлэж байна.
Улаанбаатар хотод нийт 530058 автомашин бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь замын
хөдөлгөөнд тогтмол оролцдог биш юм. Эдгээрээс эвдэрсэн, техникийн үзлэг хамрагдаагүй,
хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгсэл олон байгаа болно.
Бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн тоо:
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг
бүртгэлээс хасуулдаггүйгээс Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн тоо их байгаа бөгөөд
2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн
санд 841552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 532873 тээврийн хэрэгсэл буюу 63.32
хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган
тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо
баримт гарсан.
Иймд 2017 оноос эхлэн сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт
хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй улсын хилээр гараад орж
ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасах
арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор 2017 онд бүртгэлээс хагасдсан
тээврийн хэрэгсэл өмнөх оноос 204.3% буюу 3 дахин өссөн байна.
График 2. Бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгсэл
30000 Бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгсэл
20000
10000 27684
0 2816 3500 10652 22919 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
2015 он 2016 он 2017 он 2019 он
2018 он
Замын хөдөлгөөнд оролцох эрхтэй буюу техникийн хяналтын үзлэгт хамрагдсан Улаанбаатар
хотод бүртгэлтэй автомашин
2010 оноос хойш автомашины тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байсан бол 2019 онд буурч
эхэлсэн байна.
2019 оны автомашины тоог 2018 оны автомашины тоотой харьцуулахад суудлын автомашин
4.2%, Ачааны автомашин 21.6%, Автобус 40.5%, Тусгай зориулалтын автомашин 4% тус тус
буурсан бөгөөд нийт автомашины тоо 8,3% буурсан байна.
График 3. Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашин
Улаанбаатар хотын автомашин
450 6.4
400 6.6
350 10.9 5.7 5.9 6.0 10.3 6.1
300 11.4 75.3 59.0
250 11.5 10.0 9.9
10.3 61.8 61.5 67.7
4.8 8.0 11.4 55.0
200 2 13.9 12.6 51.4 252.6 262.3 282.2 309.8 296.8
150 392 43.2 47.6 184.4
100 148.0 160.8 219.7
119
50
0
2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
суудлын автомашин ачааны автомашин
автобус тусгай зориулалтын автомашин
Улаанбаатар хотын автомашинуудыг дүүрэг дүүргээр нь ангилан авч үзвэл дунджаар Баянзүрх Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
дүүрэгт бүртгэлтэй автомашин хамгийн их буюу нийт автомашиныг 4 хуваасны нэг буюу 25%-
ийг эзлэж байна. Энэ нь тухайн дүүрэг хүн амын тоо хамгийн ихтэй холбон тайлбарлаж болох
юм. Харин хамгийн бага буюу 01,% хувийг Багахангай дүүрэг эзлэж байна.
Зураг 3. Тээврийн хэрэгсэл дүүрэг тус бүрээр
Гэхдээ Автомашины тоо нь дан ганц хүн амын тооноос хамааран өсөхгүй байна. Учир нь хүн
амын тоогоороо 2-т ордог Сонгино хайрхан дүүрэг автомашины тоогоор 3-р байранд Баянгол
дүүргийн дараа орсноор харагдаж байна.
Хүн амын болон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж төвлөрсөн дүүрэгт автомашины
бүртгэл ихтэй байна.
Улаанбаатар хотын автомашины ашиглалтын хугацаа:
Автомашиныг ашиглалтын хугацаагаар нь авч үзвэл дунджаар 10-с дээш жил болсон
автомашин нийт автомашины 72.4%-ийг эзлэж байгаа бол 0-3 жил болсон автомашин 4,2%-
ийг эзлэж байна. 2016 оноос хойш 10-с дээш жил насжилттай автомашины өсөлт бага
хэмжээгээр буурч байгаа эсрэгээрээ 0-3 жил насжилттай автомашин өсөж байна.
График 4. Автомашины ашиглалтын хугацаа 2019
Автомашины ашиглалтын хугацаа /2019/
3%
71% 26% 0-3 жил 4-9 жил 10-с дээш жил Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Автомашины хүрдний байрлал:
Монгол улс замын хөдөлгөөнд барын гарын дүрэм баримталдаг боловч замын
хөдөлгөөнд оролцож байгаа автомашины талаас илүү буюу 64%-ийг жолооны хүрд нь зүүн
талдаа байрлалтай автомашин эзлэж байгаа бол жолооны хүрд нь баруун талдаа байрлалтай
автомашин 36%-ийг эзлэж байна.
Автомашины хүрдний байрлал
Зүүн Баруун 260408
300000 131991 130281 135293
199573 209345 230526
250000 126116
170892
200000 98562 109447 118261 141317
111229 119505 139237
150000 75906
86804
100000
50000
0
2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он
Диаграмм 1.Автомашины хүрдний байрлал: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
2012 онд Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг
хандлага ажлыг хийж байхад баруун гар талдаа хүрдний байршилтай автомашин тал хувь
болсон анхааруулж, цаашид хязгаарлах шаардлагтайг дурдаж байсан. Өнөөг хүртэл ямар ч
арга хэмжээ аваагүй байгаа нь зам тээврийн осол гэмтэл буурахгүй байгаа гол шалтгааны нэг
болж байна.
Зураг 4. Баруун болон зүүн гартай жолооны хүрдтэй гэрлийн тусгалын ялгаа
Эдгээр автомашинууд зүүн гарын дүрмээр явахад зориулагдсан бөгөөд гэрлийн тусгал нь зүүн
тийш илүү тусгалтайгаар үйлдвэрлэгдсэн байдаг ба ийм жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл
нь замын зорчих хэсгийн баруун гарын дүрмээр явах үедээ шөнийн цагт өөдөөс ирж байгаа
тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулж зам тээврийн осол гэмтэл гарах үндсэн
нөхцөл бүрдүүлж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд Монгол улсад тээврийн хэрэгслийн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн заалт байхад түүнд
тохироогүй тээврийн хэрэгсэл импортоор оруулж замын хөдөлгөөнд оролцуулж байна. Энэ тал
дээр эрх зүйн зохицуулалт болон техникийн шаардлага байхгүй байна.
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын болон дуу чимээний бохирдол
Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд зорилт болгосон хөгжлийн тэргүүлэх
чиглэл болох цэвэр ногоон, амьдрахад таатай хот гэсэн үзэл баримтлалыг хангахад үндсэн
хүчин зүйлийг нэг бол агаарын болон дуу чимээний бохирдол юм.
Автомашинаас гарах агаар бохирдуулагч бодис болох нүүрстөрөгч (CO), нүүрс устөрөгч (НС),
хар тугалга (Pb), хүхрийн давхар исэл (SO2), азотын ислүүд (NOx), тоос тоосонцор (PM) ордог.
Тээврийн хэрэгсэл нь хөгжиж байгаа болон хөгжингүй олон орны хотуудад хамгийн том
бохирдуулагч болоод байна.
Евро стандартын гол зорилго нь азотын ислүүд (NOx), хатуу биетүүд (PM) ялгаруулах түвшинг
бууруулахад чиглэсэн. NOx нь хүн, амьтны амьсгалын системийг цочроодог. Үүнээс гадна, NOx
нь агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж хүчиллэг хур тунадас ороход хүргэнэ. Хатуу биетүүд
(PM) бол астма, уушигны хорт хавдар, зүрх судасны өвчний гол шалтгаан болдог байна.
Европын Холбоо, Япон, Солонгос, АНУ-аас гадна олон орнууд өөрсдийн хорт утааны хууль
тогтоомжоо чангатгаж байна. Ихэнхи бусад орнууд Европын стандарттай нийцүүлж хууль
тогтоомжоо боловсруулсан.
Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол замын хөдөлгөөний ачаалал буюу түгжрэлтэй үед
илүү нэмэгддэг. Импортоор орж ирж байгаа хуучин машинууд ихээр нөлөөлж байгаа.
Азотын давхар исэл (NO2)- ийн эх үүсвэрүүд нь гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний
шаталт болон автомашины яндангаас ялгардаг. Зуны 6, 7, 8 - р саруудыг өвлийн 11, 1, 2 –р
саруудтай харьцуулахад азотын давхар ислийн агууламж 1,5 - 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй
байна. Үүнээс үзэхэд дан ганц өвлийн улирал бус зуны улиралд ч азотын хийн бохирдолтой
байгаа нь авто машины тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой юм.
График 5. Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага хэмжээтэй
тоосны агууламж, 15 харуулын дундаж, сараар, мг/м3 1
1
Цаг уур, орчны шинжилгээний газар
Дуу чимээний бохирдол: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Дэлхийн бусад орнуудад дуу чимээ өдрийн цагт 65, шөнийн цагт 55 децибел хүртэлх
дуу авиа гаргаж болохыг зөвшөөрсөн байдаг. Энэ хэмжээнээс дээш гарсан бол дуу чимээний
бохирдол гэж үздэг.
Улаанбаатар хотын 6 дүүргийн нийт 12 цэгт, 3 цагийн давтамжтайгаар нэг долоо хоногийн
туршид /нийт 637 удаагийн шууд хэмжилтээр/ шуугианы түвшинг тооцоолон гаргасан.
Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшинг дүүргээр нь авч үзэхэд БГД /70,6 дбА/
хамгийн өндөр, харин ХУД /62,2 дбА/ хамгийн бага байсан.2
График 6. Дуу шуугианы дундаж түвшин дүүргээр
Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшин 67,3 дбА байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж болон
Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2001 стандартаас /ЗДХ 60 дбА/ 7,3
дбА-ээр их байна.
Хэвийн хэмжээнээс хэтэрсэн дуу шуугиан нь хүний сонсгол болон тархины эд эсүүдийг
гэмтээж, төв мэдрэлийн ситемд нөлөөлснөөр түргэн ядрах, анхаарал сулрах, нойргүйтэж
2 Хөдөлмөрийн Нөхцөл, Мэргэжлийн Өвчин Судлалын Үндэсний Төв. АҮШУИС, ЭМЯ
улмаар зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, даралт ихсэх, зүрхний шигдээс өвчний
эрсдэлийг нэмэгдүүлэх, бодисын солилцоо болоод ходоод гэдэсний хэвийн ажиллагаа
алдагдах зэргээр хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Манай улс, нийслэл хотод
мөн автомашин дуут дохиог өгөхийг хязгаарлах, дуут дохио өгсөн тохиолдолд хариуцлага
ноогдуулах шаардлагатай.
Зам тээврийн осол:
Тээврийн хэрэгсэл, автомашины тоо нь зам тээврийн осолтой шууд хамааралтай байна.
2019 онд техникийн хяналтын улсын үзлэгт хамрагдаж замын хөдөлгөөнд оролцсон
автомашины тоо нь өмнөх оныхоос буурсантай холбоотойгоор замын тээврийн осол гэмтлийн
тоо мөн адил буурсан байна.
“Зам тээврийн осол” – зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл
мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад
эд материалын хохирол учрах явдлыг хэлнэ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн зам тээврийн осол:
Монгол улсад 2019 оны байдлаар нийт 25302 зам тээврийн осол бүртгэгдснээс 86,5%
буюу 21874 зам тээврийн осол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын тоо
2013-2015 оны хооронд жил бүр өсөж байсан бол 2016 оноос хойш зам тээврийн ослын тоо
жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байна.
13,557
15,110График 7. Бүртгэгдсэн зам тээврийн осол
27,852
41,387Бүртгэгдсэн зам тээврийн осол
41,375
32,662Улаанбаатар хотОрон нутаг
25,666
100% 2,738 21,8743,2873,7333,7745,3373,9293,8083,428
80%
Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
60%
40%
20%
0% 2013 2014 2015 2016 2017 2018 2019
2012
Улаанбаатар хотод бүртгэгдсэн зам тээврийн ослыг дүүргээр нь ангилан авч үзвэл хамгийн их
нь 4823 буюу 22% Баянгол дүүрэгт бүртгэгдсэн байна. Дараагаар нь 4508 буюу 20.6% Баянзүрх
дүүрэг, 4269 буюу 19,5% Чингэлтэй дүүрэгт тус тус бүртгэгдсэн байна. Харин хамгийн бага нь
13 буюу 0,1% Багахангай дүүрэгт бүртэгдсэн байна.3
3 Тээврийн цагдаагийн алба
График 8. Зам тээврийн осол дүүргээр 2014-2019
Бүртгэгдсэн зам тээврийн осол
Налайх 163 142 78 131 132 221
Багахангай 20
14 10 12 9 13
Багануур 178
Чингэлтэй 3786 167 197 147 71 36
Сонгинохайрхан 4647
Сүхбаатар 3815 4867 4424 3797 2489 1706
Баянзүрх 5836
5935 7086 6593 5189 4567 4269
Баянгол 3472
Хан-Уул 6819 6985 4487 3339 2537
8582 9453 7285 5863 4508
8733 8126 6241 5516 4823
4977 5509 5373 3680 3761
0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%
2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он
Зам тээврийн ослын шалтгаан Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Зам тээврийн осол гарч буй шалтгааныг
» Жолоочийн буруутай үйлдэл
» Явган зорчигчийн буруутай үйлдэл
» Замын нөхцөл гэж ангилан авч үздэг байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн 21874 зам тээврийн ослын 21407 бюу 97,9% нь жолоочийн
буруугаас, 451 буюу 2.1% нь явган зорчигчийн буруугаас, 16 буюу 0.1% нь замын нөхцөлөөс
шалтгаалсан зам тээврийн осол гэж бүртгэгдсэн байна.
График 9. Зам тээврийн ослын шалтгаан
Зам тээврийн ослын шалтгаан
100% 6 4 12 14 25 65 24 16
99% 653 549 451
98% 398 359 1,467 1,094
97% 2017 он 2018 он 2019 он
96% 1,358
95%
94% 13,153
93% 14,747
92% 26,482
39,906
40,256
31,944
25,093
21,407
2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он
Жолоочийн буруу Явган зорчигчийн буруу Замын нөхцөл
Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Монгол улсад замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг хангалтгүй, мэдсэн ч
биелүүлэхийг хүсдэггүй байдал үргэлжилсээр байна. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг
тодорхой хэмжээгээр судалсан байхад замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн
хэрэгслээр зорчигч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан эрх, үүргээ судлах боломжгүй, түүний
талаар мэдлэг дутмаг, мэдлэг олж авах боломж бололцоо байхгүй гэж болохоор юм. Тиймээс
сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдүүдэд болон бүх насны хүмүүст замын хөдөлгөөнд
оролцох мэдлэг, замын хөдөлгөөний боловсролыг олгож, замын хөдөлгөөнд зөв оролцох,
хөдөлгөөний соёл, дадлыг эзэмшүүлэх шаардлагатай юм.
График 10. Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол
Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол
Бусад 14 1487
Хүн ба ачаа тээвэрлэх 2855
36 11586
Эсрэг урсгал 3988
Зай тохируулаагүй 91
36 583 10000 100000
Гэрэл дохио 514
Зогсоох арга хэмжээ аваагүй 19
Бүрэн бус тээврийн хэрэгсэл… 115 1000
Согтууруулах ундааны зүйл… 49
11
1
23
10 100
Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол:
Явган зорчигч: Замаар явган яваа / зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад/
хүн, жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч,
мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамруулна.
Явган зорчигчийн буруугаас шалтгаалсан осол:
» Явган хүний гарцын шугам, гарамгүй газраар зам хөндлөн гарах
» Гэрлэн дохио зөрчиж зам хөндлөн гарах
» Ойртон ирж яваа машины урдуур гүйх
» Машин, автобусны урдуур зам руу орох
» Замын зорчих хэсэг дээр зогсох, явах
» Согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ авч явж чадахгүй үедээ замаар зорчих, хэвтэх
» Замын голын тусгаарласан хайс хашлага, дээгүүр давах, шургах
» Замын түгжрэл, дуут дохионоос болж яарч сандрах, анхаарал сулрах
» Зам хөндлөн гарахдаа утсаар ярих, чихэвчний хөгжим сонсох, мессеж бичих зэрэг
» Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах /
эцэг эх асран хамгаалагчийн буруугаас/
398
359
1,358
1,467
1,094
653
549
451
Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
График 11. Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан
осол
Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалтсан зам тээврийн осол
1,600 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он
1,400
1,200
1,000
800
600
400
200
-
Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол 2014, 2015 онуудад өсөж
байсан бол 2015 оноос хойш тогтмол буурч байгаа үзүүлэлттэй байна.
Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын шалтгаан нь явган
зорчигчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг
хүсэхгүй, тэдэнд оногдуулах хариуцлага хэрэгжихгүй байгаад оршиж байна.
Замын нөхцөл, техникийн гэмтлээс шалтгаалсан зам тээврийн осол:
Зам-Орчин нь өөрөө замын хөдөлгөөний нэг бүрдэл болдог.
Замын нөхцөл:
» Замын гадаргуу нөхцөл
» Замын гэрэлтүүлэг, чимэглэл
» Замын тэмдэг, тэмдэглэгээ ойлгомжгүй байснаас
» Бусад гэж ангилан авч үзэж байна
Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
График 12. Замын нөхцөлөөс шалтгаалсан осол
Замын нөхцөл
70 65
60
50
40
30 25 24
20 12 14 16
10 6 4
-
2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлийн нэг нь зам, замын дэд бүтэц Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байдаг. Замын эвдрэл гэмтэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж,
зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөлүүдийн нэг болдог байна. Өнөөг хүртэл замын
эвдрэл гэмтэл, нүх, овоолсон шороо, мөстсөн хэсэг, замын бусад хангалтгүй нөхцөлийг тойрох
гэсэн автомашины жолооч хөдөлгөөний чиглэлээ гэнэт өөрчлөх, тойрч эсрэг урсгалд орсноос
гарсан ослын тохиолдлын бурууг жолооч, бусад хөдөлгөөнд оролцогчдод хариуцуулж байна.
Замын нөхцөлөөс шалтгаалан гарсан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг
гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг замын засвар арчилгаа хариуцсан байгууллага, албан
тушаалтнаар төлүүлж байх тогтолцоо манай улсад хэрэгтэй байгаа нь дээрх тоо баримтаас
харагдаж байна.
Зам тэврийн ослын улмаас амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүний тоо 2016, 2017
онуудад буурч байгаад 2018 онд өссөн 2019 онд буцаад буурсан байна. Зам тээврийн осолд
өртсөн хүмүүсийн 95%-97% нь бэртэж гэмтсэн бол 3%-5% нь амь насаа алдсан байна.
График 13. Зам тээврийн осолд өртсөн хүн
1% 127 Зам тээврийн осолд өртсөн хүн 131
10%
100% 4294 112 140 2705
2016 он 2019 он
3662 3761
2017 он 2018 он
Амь насаа алдсан хүн Гэмтсэн хүн
Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Зам тээврийн ослын улмаас
Хүснэгт 1. Зам тээврийн ослын улмаас гарсан хохирол /төгрөг/
Огноо Учирсан хохирол Төлүүлсэн Эзлэх хувь
хохирол
2018 он
2019 он 15,483,300,000 13,965,200,000 90.2%
19,823,544,000 16,419,777,000 82.8%
Зам тээврийн ослын улмаас учирсан хохиролыг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд жилээс Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд гэхэд 19.8 тэрбум төгрөгний хохирол учирсан
байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослыг гарагаар ангилан авч үзвэл ажлын эхний өдрүүдэд
тогтмол байж байгаад Пүрэв гаргаас буурсан ч баасан гарагт буцаад өсөж байна.
Харин амралтын өдрүүдэд зам тээврийн осол бүртгэгдэх нь ажлын өдрөөс 20 орчим
хувиар бага байна. Зам тээврийн осол 12 болон 2 саруудад хамгийн өндөр буюу
өвлийн улиралд ихээр бүртгэгддэг бол зун улирал буюу 6,7,8 саруудад хамгийн бага
бүртгэгддэг байна. Харин зам тээврийн осол бүртгэгдсэн цагийн хувьд шөнө дунд
хамгийн бага байж байгаад цаг явах тусам нэмэгдсээр оройны 20-21 цагт хамгийн их
бүртгэгдэж 22 цагаас буурч байна.
Нийтийн тээвэр:
2019 онд Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар
хотын дотор болон хот орчимд 4.2 мянган км урттай, 135 чиглэлд нийтийн тээврийн
үйлчилгээг зохион байгуулж, иргэдэд хүргэжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн
чиглэлийн тоо өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсөж, хот доторх их багтаамжийн
автобусны чиглэлийн урт 235.9 км-ээр нэмэгдсэн байна.
График 14. Зорчигч тээврийн чиглэлийн тоо болон урт
2019 онд нийтийн тээврийн үйлчилгээг 33 аж ахуйн нэгж эрхлэн явуулсан нь өмнөх оны мөн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
үеэс 2.9 хувиар буурсан байв. Хувийн хэвшлийн их багтаамжийн автобусаар үйлчлэгч аж ахуйн
нэгжийн тоо нэгээр цөөрч, такси үйлчилгээ эрхлэгчдийн тоо хэвээр байв. Нийслэлийн нийтийн
тээврийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн дийлэнх
хэсгийг (94.1%) хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд эзэлж байна.
Хүснэгт 2. Нийтийн тээврийн үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүн
Үзүүлэлт 2018 2019
Бүгд 1 737 1 710
Их багтаамжийн автобус Төрийн өмч 269 271
Хувийн өмч 769 838
Дунд багтаамжийн автобус Төрийн өмч 30 29
Хувийн өмч 23 12
Троллейбус Төрийн 42 38
Хувийн өмч 87
Угсраа автобус 20 18
Бага багтаамжийн автобус (хувийн) Туслах чиглэл 2 9
Буухиа чиглэл 87
Такси 566 481
Нийтийн тээврийн үйлчилгээг зориулалтын 1710 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр явуулжээ.
Эдгээрийн 0.9 хувь нь бага багтаамжийн автобус, 2.4 хувь нь дунд багтаамжийн, 68.6 хувь нь
их багтаамжийн автобус, 28.1 хувь нь такси байна. Шугамд өдөрт дунджаар 954 тээврийн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хэрэгсэл ажилласны 93.9 хувийг их, дунд багтаамжийн автобус эзэлсэн бөгөөд угсраа автобус
14, троллейбус 33 ажиллажээ. Шугамд өдөрт ажилласан нийт тээврийн хэрэгслийн 63.0 хувийг
хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл эзэлж байна.
График 15. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа ААН
2019 он
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд 2019 онд 518.5 сая хүн
километрийн ажил үйлчилгээг гүйцэтгэн, давхардсан тоогоор 152.5 сая хүн тээвэрлэж, 62.6
тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Өмнөх оны мөн үеэс зорчигч эргэлтийн хэмжээ 89.1
(14.6%) сая хүн километрээр, зорчигчдын тоо 26.2 сая (14.6%) хүнээр, үйлчилгээний орлого 6.1
тэрбум (8.8%) төгрөгөөр тус тус буурсан байна. 2019 онд бүрдүүлсэн нийтийн тээврийн
үйлчилгээний нийт орлогын 55.6 хувийг цахим картын орлого, 0.3 хувийг бэлэн мөнгө, 44.0
хувийг “нөхөн олговор”-ын орлого эзэлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн
үзүүлэлт болох тээвэрлэсэн зорчигч болон үйлчилгээний орлогын зонхилох хэсэг нь их, дунд
багтаамжийн автобусны үйлчилгээнд ногдож байна. Тухайлбал, 2019 онд нийт 145.7 сая хүн
(95.5%) их, дунд багтаамжийн автобусаар зорчиж, үйлчилгээний нийт орлогын 96.4 хувийг
бүрдүүлжээ. Цахилгаан тээврийн хувьд зорчигчдын 4.5 хувь, тээврийн нийт орлогын 3.6 хувь
нь тус тус ногдож байв.
График 16. Зорчигчдын тоо, сая хүн болон Үйлчилгээний
орлого, тэрбум төгрөг
График 17. Зорчигчдын үндсэн үзүүлэлт, төлбөрийн хэлбэрээр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
2019
2019 онд нийтийн тээврээр зорчигчдын 62.3 хувь нь цахим картаар үйлчлүүлж, 0.3 хувь нь
бэлэн мөнгө төлж зорчсон байна. Хөлс төлөлтийн цахим картаар үйлчлүүлсэн нийт зорчигчдын
76.1 сая (80.1%) гаруй нь насанд хүрэгчид байгаа бол “бэлэн мөнгө төлсөн” зорчигчдын 11.0
хувь нь хүүхдүүд байна. Мөн цахим системийн бүртгэлээр зорчигчдын 23.4 хувийг ахмад
настнууд, 5.3 хувийг оюутнууд эзэлж байгаа бол 8.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.2
хувь нь хүндэт донор болон цагдаагийн алба хаагчид байна. Нийт зорчигчдын 38.2 хувь нь
нөхөн олговрын хөнгөлөлтөөр зорчжээ. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 2019 онд нийтийн
тээврийн хэрэгслээр 59.3 сая хүн үнэ төлбөргүй үйлчлүүлж, эдгээр хүмүүсийн үйлчилгээний
төлбөрт төрөөс 27.6 тэрбум төгрөгийг тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор хэлбэрээр
шилжүүлсэн байна. Нийслэл хотод хүн ам өсөн нэмэгдэхтэй холбогдон нийтийн тээврээр
зорчигчидийн тоо тогтмол өсөж байгаа ба цаашид ч нэмэгдэх хандлага байгаа. Иймд нийтийн
тээврийн үйлчилгээг иргэдэд хүрсэн олон улсын жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлага
тулгарч байна.
Олон улсад байдаг хамгийн үр дүнтэй арга бол нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж замын
хөдөлгөөний түгжрэлийг бууруулсан байдаг.
Автозамын сүлжээ, бүтэц, байгууламжууд: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Улаанбаатар хотын авто замыг үе шаттайгаар шинэчлэх, өргөтгөх, шинээр авто зам
барих, замын хөдөлгөөнийг зохицуулах, оновчтой зохион байгуулалтын арга хэмжээ авах,
нийтийн тээврийн үйлчилгээг бодлогоор дэмжих зэргээр олон арга хэмжээг авсан.
Улаанбаатар хотын төвийн болон ихэнх гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Их Тойруу,
Бага Тойруу, Залуучууд, Самбуугийн гудамж, Нарны замын баруун ба зүүн өргөтгөл зэрэг
хотын гол авто замуудыг. 2009-2012 онуудад өргөтгөн шинэчилсэн шинэчлэн дуусгасан. 2012
оны 6 дугаар сард 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, Нарантуул
худалдааны төвийн уулзварт урд төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог
зүүн талаараа Нарны замтай шууд холбогдсон. 2009 оны 6 сараас эхлүүлсэн Нарны гүүрийг
Японы засгийн газрын тусламжтайгаар барьж, 2012 оны 10 дугаар сард ашиглалтанд
оруулсан. Нарны гүүр нь нийтдээ 895 метрийн урттай энэ гүүрийн өргөн нь 19.5 м, хоёр талдаа
тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай,
хүнд даацын машин явах боломжтой, 30-55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай гүүр
болно.
Энэ хоёр гол чухал холбоос зам баригдсанаар 1997 оны авто замын Мастер төлөвлөгөөнд
заагдсан Их Тойруу авто зам бүрэн холбогдсон болно. Авто замын бүтээн байгуулалтаас гадна
хөдөлгөөний зохион байгуулалтын бусад олон арга хэмжээ авагдсан болно.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн
хуралдааны 2/8 дугаар тогтоолоор хотын төвийн нэр бүхий гудамж замуудаар тээврийн
хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах, Энхтайваны өргөн
чөлөөний 1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явахаар заасан байдаг.
Тухайлбал: Гараг Улсын дугаарын сүүлчийн тоо.
» Даваа 1 ба 6
» Мягмар 2 ба 7
» Лхагва 3 ба 8
» Пүрэв 4 ба 9
» Баасан 5 ба 0
Энэ хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.
Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгын болон Зэвсэгт хүчин, Хилийн
цэргийн дугаартай тээврийн хэрэгслүүд энэхүү зохицуулалтад мөн адил хамаарна. Тусгай дуут
болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, дипломат
байгууллагын, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй.
Улаанбаатар хотод байгаа төр захиргааны байгууллагууд бүгд өглөө 09:00 цагт ажил эхэлдэг
байсныг Нийслэлийн засаг захиргааны байгууллагууд 08:00 цагт, сургууль цэцэрлэг 08:00 –
09:00 цагт, Засгийн газрын яам, харъяа байгууллагууд 09:00 цагт ажлаа эхлүүлэхээр
шийдвэрлэсэн нь замын хөдөлгөөний ачаалалыг тэнцвэржүүлэх чухал алхам болсон.
“Гудамж” төслийг 4 дэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд “Хотын төв” дэд Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
төслийн хүрээнд нийт 28 уулзварыг өргөтгөн шинэчлэх болон шинээр барьж байгуулсан.
Улаанбаатар хотод 20.4км автозамын барилгын ажил хийгдсэн. Төслийг хэрэгжүүлэхдээ авто
зам, явган зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, газар дээрх болон доорх дэд бүтэц, ногоон
байгууламж, гудамжны өөрийн дизайны шийдэл зэргийг цогцоор нь төлөвлөн, шинэ
шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласан.
Замын түгжрэлд шилжих хөдөлгөөнд хүндрэлтэй “Т” хэлбэрийн уулзвар хэт их, шууд буюу нэвт
гудамжууд, дөрвөн замын уулзварууд бага, гудамжны нэвтрүүлэх чадвар муугаас тойруу болон
илүүдэл хөдөлгөөн их хийдэг судалгаан дээр үндэслэн шийдлүүдийг гарган хэрэгжүүлсэн.
“Хотын төв” дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотын түгжрэл ихтэй 33 уулзварыг шинэчлэхээр
төлөвлөсөний 28 уулзварыг амжилттай хэрэгжүүлсэн. Их Тойруу, Энхтайваны өргөн чөлөө
болон замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн нь
уулзваруудын хүчин чадал ижил болж тухайн замын хөдөлгөөний урсгалыг нэвтрүүлж чаддаг
болсон. Зураг дээр багтаагүй уулзварын нэр.
01. Дамбын эцсийн 3 замын уулзвар, 23. Монелийн уулзвар, 24. Моносын уулзвар
25. Эрчим хүч-Сонсголонгийн уулзвар, 27. Хөсөгтийн уулзвар
Зураг 5. Гудамж төслийн хүрээнд өргөтгөсөн уулзварууд
Уулзварууд шинэчлэгдсэнээс тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал болон зорчих
хугацааны зардлын хэмнэлтээс их хэмжээний эдийн засгийн хэмнэлтүүд бий болж байна.
Мөн “Гудамж” төслийн хүрээнд Хүй 7 Худагт “Монгол Наамад” цогцолборыг амжилттай хийж
гүйцэтгэсэн бөгөөд дараах ажлууд хэрэгжсэн. Үүнд:
» “61-ийн гарам”-аас Хүй долоон худаг хүртэл 8.5 км авто зам,
» 12.6 га үйлчилгээний талбай
» 5496 машины зогсоол
» 102 автобусны зогсоол
No. Хэрэгжсэн автозамын нэр Замын урт /км/
1 Монос – Сонсголонгийн зам 5.5
2 Атар Өргөөгөөс Яармагийн гүүр хүртэлх зам 2.2
3 61-ийн гарамаас Хүй долоо худаг хүртэлх зам 8.5
4 Ботаникаас Шархад чиглэлийн зам 2.36
5 Ажилчны гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох зам 0.66
6 Яармагийн гүүрнээс хойш ажилчны гудамж хүртэлх зам 1.2
Туулын давхар түвшиний гүүрэн уулзвар, Олимпын гүүр, Сонсголонгийн гүүр, Улиастайн гүүр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
зэргийг БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлээр бариж дууссан.
Улиастайн уулзвараас Налайх хүртэл 20.9 км авто замыг өргөтгөн бүрэн шинэчилсэн байна.
Хөшигтийн хөндийн олон улсын Нисэх онгоцны буудал хүртлэх хурдны авто зам бариж
дууссан.
Улаанбаатар хотын эвдэрч хуучирсан авто замуудыг шинэчилж байна, тухайлбал Дарь Эхийн
зам, Эрчим хүчний гудамж, Тасганы овооноос Баянбүрд зэрэг томоохон авто замыг бүрэн
шинэчилсэн.
Мөн зарим уулзварыг өргөтгөн шинэчилсэн байна.
Улаанбаатар хотын зогсоолын өнөөгийн байдал:
Улаанбаатар хотод одоогийн ашиглагдаж байгаа авто зогсоолууд нь зай талбай их
эзлэхээс гадна, зай талбай хайж цаг алдах, автомашины аюулгүй байдлыг бүрэн хангаж
чаддаггүй гэх зэрэг олон бэрхшээлүүдээс гадна хамгийн гол нь хүрэлцээ тун бага байдаг.
Үүнээс үүдэн автомашин эзэмшигч нар зөвшөөрөлгүй, хараа хяналтгүй газар автомашинаа
байрлуулах, олон нийтийн зам талбайг бөглөх зэрэг олон асуудлууд үүсгэдэг. Ихэнх жолооч
нар машиныхаа цонхны ард утасны дугаараа үлдээсэн байдаг. Энэ нь Улаанбаатар хотод
өргөн тархсан асуудал бөгөөд энэ нөхцөл байдал нь жолооч өөрийн автомашинаа олон
нийтийн талбай, автомашин зэргийг хааж зогсоолд тавьдаг байна.
Зураг 6. Цонхны цаана байгаа машины жолоочийн дугаар Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Цаашлаад явган хүний зам дээр авто машинаа тавих байдал ихээхэн ажиглагдаж байна.
Ялангуяа орон сууцны оршин суугчид шөнө хууль бусаар машинаа байрлуулах хашлага, явган
хүний гарц, машин хааж тавьдаг.
Зураг 7. Хотын төв хэсэгт байрлах явган хүний зам дээр машины тавьсан байдал
Улаанбаатар хотын авто зогсоолын талаар гадаад, дотоодын олон судалгаа хийгдэж авто
зогсоолыг төлбөртэй болгох талаар санал дэвшүүлж байна.
График 18. Авто зогсоол хайхад зарцуулсан хугацаа
Зогсоол хайхад зарцуулах хугацаа
мэдэхгүй хариулт байхгүй
7% 1%
1мин
23%
16мин 2-5мин
36% 13%
11-15мин 6-10мин
11% 9%
Дээрхээс харахад гуравны нэгээс илүү нь машины зогсоолыг 16 минутаас дээш хугацаагаар Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хайж байгаа нь харагдаж байна. 11% нь машины зогсоол 11-15 минутын турш хайж байсан. 9%
6-10 минут, 13% 2-5 минутын хооронд, 23% нь 1 минут зарцуулж байна.4
Зогсоолыг төлбөртэй болгосноор агаарын бохирдол буурна, хотын төв рүү чиглэсэн зорчилт
буурна, иргэд нийтийн тээврийг сонгоно, хотын төвийн авто зогсоолууд эдийн засгийн
эргэлтэнд орно, төлбөртэй болгосноор хотын төвийн замын түгжрэл багасах ач холбогдолтой.
Улаанбаатар хотод төлбөртэй зогсоолын менежмент зайлшгүй шаардлагатай байгаа нь
харагдаж байна. Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн тоо ихээр нэмэгдснээр
эрэлт нь нийлүүлэлтээсээ илүү давамгайлж байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдснээр
замын түгжрэл болоод зөвшөөрөгдөөгүй газарт тээврийн хэрэгслээ байрлуулах, хөдөлгөөнд
саад учруулах нөхцөл байдлыг үүсгэдэг.
Нийслэлийн ИТХ-ын 2009 оны арванхоёдугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Улаанбаатар
хотын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах
журмыг баталсан. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гадна талбайд
төлбөртэй зогсоолууд байгуулагдах болсон билээ.
Нийслэлд одоогоор 12 байршилд төлбөртэй зогсоол ажиллаж байна. Зогсоолын үйлчилгээний
үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг 31-ээс дээш нэг цаг хүртэл 1000 төгрөг байгаа.
Түүнчлэн нэг цагаас хойш нэг цаг 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цаг хүртэл 2000 төгрөг
бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай юм.
Нийслэлийн хэмжээнд төлбөртэй зогсоолуудаас олох орлогын 60 хувийг автозамын санд
төвлөрүүлдэг.
Иргэд төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэх дуртай болсон, автомашинаа зам дээр тавьж,
эрсдэлд оруулахаас илүүтэй аюулгүй, хамгаалалттай орчинд, харьцангуй боломжийн үнээр
тавих нь зүйтэй гэж үзэх болсон .
Улаанбаатар хотын хөдөлгөөн менежмент талаар :
4 Андриас Марес, Улаанбаатар хотын төвийн хэсгийн авто зогсоолын хүртээмж
Замын хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэхдээ замын хөдөлгөөнийг зохицуулах, Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
оновчтой зохион байгуулах тоног төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар замын
хөдөлгөөнийг оновчтой удирдан зохион байгуулах болон замын хөдөлгөөний бодит мэдээ,
замын байдал, онцгой байдлын төлөв зэрэг мэдээллийг хөдөлгөөнд оролцогч бүрт хүргэх
чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж байдаг. Мөн замын хөдөлгөөний сахилга бат, дүрмийн
хэрэгжилтийг бүх нийтэд хүргэхэд чиглэдэг.
Хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионууд нь хөдөлгөөний эрчмээс хамааран бүрэн автоматаар
болон программын дагуу удирдлагын төвөөс шууд удирдуулан ажиллaх, суурилагдсан бүх
тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг шууд хянах, хөдөлгөөний мэдээллийн баазыг урт
хугацаагаар хадгалах зэрэг олон улсын жишигт хүрсэн шинэ дэвшилтэт технологи бүхий
хөдөлгөөний удирдлагын системтэй ажилладаг.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах гэрэл дохиог, хөдөлгөөн хянах телекамер,
гудамж замд суурилуулсан хөдөлгөөн мэдрэгчээс ирүүлсэн зам тус бүрийн хөдөлгөөний хурд,
ачаалал, нягтралын мэдээллийг үндэслэн шинэ горимд оруулан замын хөдөлгөөнийг оновчтой
зохион байгуулснаар хөдөлгөөний тогтвортой тасралтгүй урсгалыг бий болгож, түгжрэлийг
бууруулах, нийслэл хотод тулгамдаад байгаа асуудал болох замын хөдөлгөөнөөс үүдэлтэй
агаарын болон дуу чимээний бохирдолыг бууруулах зорилтууд зохих түвшинд хэрэгжиж байна.
Замын хөдөлгөөнийг зохицуулах, оновчтой зохион байгуулах тоног төхөөрөмж, программ
хангамжийн тусламжтайгаар замын хөдөлгөөнийг оновчтой удирдан зохион байгуулж, хэтийн
төлөвийг тооцсон нэвтрүүлэх чадвар сайтай уулзварууд төлөвлөж, зам хөдөлгөөний зөрчлийг
тухай бүр илрүүлж мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, замын хөдөлгөөний бодит
мэдээ, замын байдал, онцгой байдлын төлөв зэрэг мэдээллийг хөдөлгөөнд оролцогч бүрт
хүргэж ажиллаж байгаа нь замын хөдөлгөөний чанарт ихээхэн нөлөөлж ахиц гарсан.
Хотын төвийн хэт төвлөрөлтэй зэрэгцэн хөдөлгөөний олон зорилго бүхий чиглэл гарч ирсэн.
Энэ нь урдын энгийн уулзвар одоогийн хэрэгцээ зорилго шаардлага хангаж чадахгүй болж,
тухайн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалт нь хөдөлгөөний эрчим, зорилго, чиглэлтэй
хамт өөрчлөгдөх шаардлагатай болсон.
Ташуу хэлбэрийн зогсоолыг угтаа хөдөлгөөний ачаалал багатай буюу орон сууцны хороолол
дундах авто зам болон нэг чиглэлийн урсгалтай замуудад илүү тохиромжтой байдаг. Манай
ихэнх ачаалал ихтэй авто замуудад хийгдээд байна.
Замын хөдөлгөөнийг бодлогоор бууруулах ажлууд:
Хотын төвлөрөлийг бууруулах хотын төвийг дэд төвүүдэд задлах, нийтийн тээврийн
хэрэгцээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн шинэчлэл, смарт карт, судалгаанд тулгуурласан
шинэ маршрут, их багтаамжийн автобусаар үйлчлэх, хотын доторх төмөр замыг нийтийн
тээвэрт ашиглах зэрэг ажлууд эхлээд байна.
Иргэдийн гол зорчилт болох хотын үйлчилгээг задалж Дүнжингарав, Мишээл, Драгон гэсэн
төвүүдэд хотын иргэдэд бүх үйлчилгээг нэг дороос авах иргэдэд үйлчлэх төвүүд бий болгон
ажиллаж байна.
Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системийг 2020 оны 10 сараас эхлэн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн юм. Уг
системийг вэб портал, гар утасны аппликейшн гэсэн 2 хэлбэрээр анхны хувилбарыг гаргажээ.
Үүнд төрийн цахим порталуудаас гадна иргэний үнэмлэх, гэр бүлийн, тээврийн хэрэгслийн
лавлагаа зэрэг төрийн 181 үйлчилгээг нэг цонхонд богино хугацаанд амжилттай төвлөрүүлж,
цахимжуулжээ.
Улаанбаатар хотын хөдөлгөөний зорчилтын нэлээд хэсэг болох иргэдийн төрийн үйлчилгээг
цахимжуулж цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй нийтдээ 492 үйлчилгээг нэг систем,
нэг дэд бүтцэд нэгтгэх болно.
Хотыг найман дэд төвтэй болгохоор шийдэж, эхний ээлжинд Сэлбэ болон Баянхошуу дэд
төвийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж, авто зам болон инженерийн шугам
сүлжээний барилгын ажлыг эхлүүлээд байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр тус хоёр
дэд төвүүдийн авто замын ажил болон хотын захиргааны шинэ төвийг Баянхошуу дэд төвд
барихаар ажил эхэлсэн.
Мөн томоохон худалдааны төвүүдийг хотоос гаргах, хотын захад худалдааны төвүүд байгуулах
ажлыг зохион байгуулж, Сансар, Оргил зэрэг худалдааны төвүүд хотын захад байрлаж
эхэлсэн. Цайз, Шархад орчимд байх авто худалдааны захыг хотын баруун захад Автомашины
худалдаа, үйлчилгээний цогцолбор барьж хотоос гаргах ажил эхэлсэн.
Хотын төвлөрлийг бууруулан, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж замын хөдөлгөөнийг
төвлөрлийг сааруулан замын түгжрэлийг бууруулах алхамууд хийгдэж байна.
Олон арга хэмжээ авч байгаа ч хоорондын уялдаа муу, хэрэгжүүлэх хугацааны хувьд олон
нийтэд мэдээлэл бага өгч шууд хэрэгжүүлсэн, нэгээс нөгөөд шилжин үргэлжилсэн байдал
байхгүй, цогц байж чадахгүй байгаа зэрэг нь авч байгаа арга хэмжээний ач холбогдолыг
бууруулж байна.
Цаашид 2020, 2025 онуудад замын хөдөлгөөнийг зохион байгуулах, түгжрэлийг бууруулах үе
шаттай хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхойгүй, нэгдсэн
бодлого үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна.
Зам тээврийн бодлого төлөвлөлт нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааны салшгүй гол хэсэг
бөгөөд тээврийн бодлого боловсруулахад судалгаа тооцоон дээр үндэслэгдсэн тоон
мэдээллийг хангаж өгдөг.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд өгөх хариуцлага:
2013 оны 8 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг камераар
баримтжуулан торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэж
эхэлсэн.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Татварын тухай
хуулийн заалтуудыг тус тус үндэслэн хурдны зөрчил, гэрлэн дохионы, 1-р эгнээгээр зорчсон,
түр зогсолт, үзлэг оношлогоонд ороогүй, татвараа төлөөгүй хөдөлгөөнд оролцсон 7 чиглэлийн
торгуулийн мэдэгдэх хуудас гаргадаг.
График 19. Хурдны зөрчил 2010-2013 он Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Зураг 8. Гэрлэн дохионы улаан гэрлээр гарсан зөрчил5
Бэлэн бусын торгуулийг гэрийн хаягаар хүргэх ажил хийж эхэлсэн нь томоохон үр дүнд
авчирсан. Нэг хоногт хурдны болон улаан гэрлээр гарах 2500-3000 зөрчил, жилдээ 300 мянга
гаруй зөрчил гардаг байсан бол энэ нь тухайн жилдээ гэхэд 3 дахин буурсан.
Үүнийг дагаад автомашин эзэмшилт, хаягын бүртгэл, татвар, үзлэг оношлогоо гээд бусад
зүйлүүд хоорондоо уялдаа холбоотойгоор сайжирсан.
Замын хөдөлгөөнд саад болсон тээврийн хэрэгслийг ачиж журамлах:
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын нэвтрүүлэх чадварыг
сайжруулах, зохиомол түгжрэлийг багасгах зорилгоор замын хөдөлгөөний дүрэм зөрчин
зогссон тээврийн хэрэгслийг чирэгч авто машинаар ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг 2013 оны
09 сарын 02-эхэлсэн.
Хууль зүйн сайдын 2015 оны А/190 тушаалaaр “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр
саатуулах журам”-аар замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг
таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх
зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулахтай холбогдон үүсэх харилцааг
зохицуулахаар тогтоосон. 2015 оны 12 сарын 24 өдрийн НИТХ-ын 33/35 тогтоолоор Нийслэлд
5 Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв
тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх төлбөрийн хувь хэмжээ,
цагийн хувиарь, ачиж, журамлах гудамж замуудыг тогтоон өгсөн.
Замын хөдөлгөөний бодит мэдээлэл:
Замын хөдөлгөөний бодит мэдээллийг хүссэн хүн бүр гар утаснаасаа харах боломжтой
болсон байна. Хөдөлгөөнд оролцож байгаа иргэн тухайн гудамж зам болон очих гудамж замын
замын нөхцөл байдлыг харах бүрэн боломжтой. Радио болон телевизээр тодорхой
давтамжтайгаар нэвтрүүлдэг болсон.
Хөдөлгөөний явцын чанарын хэмжигдэхүүн:
Хөдөлгөөний явц нь А-F хүртэл чанарын шатлалд орох бөгөөд хөдөлгөөний төрөл
болон тээврийн хэрэгсэл тус бүрийн хүлээх дундаж хугацааны хязгаарын хэмжээнд хуваагдаж
хамаарагдана.
Хүснэгт. Хөдөлгөөнд оролцогч нар болон хөдөлгөөний төрлүүдийн чанарын шатлалын
хязгаарын хэмжээ
Хөдөлгөөний Зөвшөөрөгдөх хүлээх дундаж хугацаа з [ с ] Зогсолтгүйгээр
явцын нэвтрэн өнгөрөх
чанарын Нийтийн Унадаг Явган Тээврийн хувь [ % ] Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
шатлал тээвэр,
Трамвай дугуйн хүний хэрэгслийн Тээврийн
хэрэгслийн
хөдөлгөөн хөдөлгөөн хөдөлгөөн хөдөлгөөн ()
A ≤ 5 ≤ 15 ≤ 15 ≤ 20 ≥ 95
B ≤ 15 ≤ 25 ≤ 20 ≤ 35 ≥ 85
C ≤ 25 ≤ 35 ≤ 25 ≤ 50 ≥ 75
D ≤ 40 ≤ 45 ≤ 30 ≤ 70 ≥ 65
E ≤ 60 ≤ 60 ≤ 35 ≤ 100 ≥ 50*
F > 60 > 60 > 35 > 100 < 50*
Чанарын шатлал бүрийн утга:
Шатлал А: Хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь уулзварт саадгүй нэвтрэх
боломжтой. Хүлээх хугацаа маш богино болно.
Шатлал В: Хориглосон хугацааны үед ирж яваа хөдөлгөөнд оролцогчид дараагийн
чөлөөлөх хугацаанд цааш явах эсвэл явганаар алхах боломжтой байна.
Хүлээх хугацаа богино байна.
Шатлал С: Бүх хориглосон хугацааны үед дөхөн ирж яваа хөдөлгөөнд оролцогчид
дараагийн зөвшөөрөгдөх хугацаагаар цааш явах эсвэл явганаар алхах
боломжтой. Хүлээх хугацаа бага зэрэг мэдрэгдэнэ. Тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг чөлөөлөх хугацааны дараа бага зэрэг түгжрэл үлдэнэ.
Шатлал D: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тогтмол үлдэгдэл түгжрэл байна. Бүх
хөдөлгөөнд оролцогчдын хувьд хүлээх хугацаа байна. Гэвч хөдөлгөөний
нөхцөл байдал тогтвортой байна.
Шатлал Е: Хөдөлгөөнд оролцогч нар өөр хоорондоо өрсөлдөөнтэй байна. Тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнд мэдэгдэхүйц түгжрэл нэмэгдэнэ. Хүлээх хугацаа удаан
байна. Хүчин чадал хэмжээнд хүрсэн.
Шатлал F: Хүчин чадлын хэмжээнээс илүү эрэлт үүссэн. Автомашинууд уулзвар
нэвтэртэл олон удаа зогсолт хийнэ. Саатал тогтмол нэмэгдэнэ. Хүлээх хугацаа
маш удаан. Авто зам ачаалал их авсан.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн:
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хувьд хөдөлгөөний явцын чанарын хоорондын
холбоогүй нэвтрэн өнгөрөлт дундаж хүлээх хугацааны хэмжээгээр тодорхойлогдоно.
Уулзваруудыг чөлөөлөх хугацаагаар холбоотой нэвтрэлт эсвэл зогсолт хийх тоогоор чанарын
хувь тогтоогдоно.
Нийтийн тээврийн хөдөлгөөн:
Гэрлэн дохиотой уулзварт нийтийн тээврийн хэрэгслийн хүлээлтийг тодорхойлохдоо Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
нийтийн тээврийн буудлын ажиллагаатай хамтатган үзнэ.
Явган хүний хөдөлгөөн:
Явган хүний хөдөлгөөний хувьд хамгийн дээд хүлээх хугацааг, хэрэв тогтмол
хугацаагаар удирдагдах явганы ганц дээр хөдөлгөөн хаах хугацааны үргэлжлэлийг зааж, явган
зорчигч нарт өгч болно. Явган зорчигч хэд хэдэн гарцыг дамжин гарах бол, гарц дээрх дохионы
хугацаа өөр хоорондоо уялдсан байх ба нэг явалтаар гарах боломжтой байвал зохимжтой.
Авто замыг хэд хэдэн гарцаар зам хөндлөн гарахад чанарын шатлалын зөвшөөрөгдөх дундаж
хүлээх хугацаа 5 секундээр нэмэгдэж болно.
Замын хөдөлгөөний эрчим:
2020 оны 11 сарын байдлаар 360 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод
техникийн үзлэг оношлогоонд хамрагдаж хөдөлгөөнд оролцож байна. Уулзваруудын хүчин
чадал нэмэгдсэн, хоорондын нэвтрүүлэх чадвар ижил болсон иргэдийн хөдөлгөөнд оролцох
дадал зуршил сайжирсан, дүрмийн зөрчил буурсан зэрэг нь нэг цагт уулзвараар гарах
тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн.
Зураг 9. Ард Аюушийн болон Энэбишийн өргөн чөлөө Их Тойруун хойд хэсгийн
уулзваруудаар нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн тоо
Зураг 10. Дамдинбазар, Самбуу, Бээжингийн гудамж болон Залуучуудын өргөн чөлөө дэх Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
уулзваруудаар нэвтрэн гарсан тээврийн хэрэгслийн тоо
Зураг 11. Энхтайваны өргөн чөлөөний уулзваруудаар нэвтрэн гарсан тээврийн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хэрэгслийн тоо
Зураг 12. Нарны зам, Их Тойруун урд хэсгийн уулзваруудаар нэвтрэн гарсан тээврийн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хэрэгслийн тоо
Зураг 13. Хөдөлгөөний эрчим маш/цаг 2020 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
2020 онд 11 сарын байдлаар Улаанбаатар хотод 360 гаруй мянга тээврийн хэрэгсэл татвараа Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
төлж, техникийн үзлэг оношлогоонд орж хөдөлгөөнд оролцож байна.
Уулзваруудын нэвтрэн гарч байгаа тээврийн хэрэгслийн тоонд гол нөлөөлж байгаа зүйл нь
хөдөлгөөн зохион байгуулалтыг гэрлэн дохионы хамтаар гар аргаар буюу цагдаагийн
зохицуулалт хийж байгаа нь нэвтрүүлэх чадварт ихээр нөлөөлж байна.
Мөн зарим уулзварт гэрлэн дохионы ажиллагаанд хүлээлтийн хугацаа ихтэй горим
боловсруулсан байна. Тухайлбал хотын төвийн гэж болох Чингисийн өргөн чөлөө 120-ын
уулзвар, Нарны зам Нарантуулын уулзварт 4 талаасаа тус бүртэй бүх чигтэй хөдөлгөөнийг
чөлөөлж байгаа нь хүлээлтийн хугацааг маш их байна. Чөлөөлтийн хугацаа 2 минутын 60-90
секунд байхад нэг цагт 1800 секунд буюу 30 минут болно. Эдгээр нь хуримтлагдсаар
хөдөлгөөний саатал үүсгэж байна.
Зорчилтын судалгаа болон загварчлал
Улаанбаатар хотод 6 дүүрэгт нийт 53 мянган өрхийн судалгааг Авто замын мастер төлөвлөгөө
боловсруулах явцад хийсэн. Энэ ихээхэн үр дүнтэй олныг хамарсан судалгаа болсон.
Тээврийн хэрэгслийн сонголт буюу олон улсад Modal Split sharing гэж тооцогддог хамгийн чухал
асуулгад нийт оролцогчдын 49 хувь нь хувийн автомашинаар, 39 хувь нь нийтийн тээврийн
хэрэгслээр, 7 хувь нь явганаар алхаж үлдсэн 5 хувь нь ажилчдын автобус, унадаг дугуй,
мотоциклоор хөдөлгөөнд оролцдог байна.
График 20. Тээврийн хэрэгслийн сонголт
Тээврийн хэрэгслийн сонголт
Нийтийн тээвэр Алхаж 2.7%
39% 7%
1.1%
5% 0.7%
0,5%
Хувийн унаа
49%
Хувийн машин Автобус, троллейбус Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Алхаж Такси
Бусад Унадаг дугуй, Мопед, Мотоцикл
Ажилчдын автобус
Тээврийн хөдөлгөөний хуваарилалтын загварчлал нь компьютерийн загварчлал бөгөөд өмнөх
шатуудад тооцож гаргасан хөдөлгөөнөө замын сүлжээнд хуваарилж, аль зам нь ямар
ачаалалтайг замын түгжрэлийн хэмжээ, замын нөхцөл байдал, ангилал, нийтийн тээврийн
хуваарь, үнэ, замын дохиоллын систем гэх мэт мэдээлэл дээр туглуурлан хуваарилалт хийнэ.
Дээрх мэдээллүүдээс үндэслэн замын хөдөлгөөн төлөвлөлтийн VISUM програмд оруулан
загварчлал хийхэд дараах байдал гарч байна. Улаанбаатар хотыг 209 бүсэд хуваан бүс түр
бүрээс авсан санал асуулгын оруулан тооцоолоход хотын захын бүсээс хотын төв рүү чиглэсэн
хөдөлгөөн зонхилж байна. Тухайн хөдөлгөөний авто замд үзүүлж байгаа ачааллыг харуулахад
хотын төвийн гол замын хөдөлгөөний ачаалал их нэмэгдсэн байдал харагдаж байна.
Зураг 14. Замын хөдөлгөөний эрэлтийн загварчлал өглөөний цагаар
Зураг 15. Замын хөдөлгөөний эрэлтийн загварчлал оройн цагаар Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Эдгээр судалгаануудаас дүгнэхэд өглөөг хотын төв рүү чиглэсэн ажилдаа очих хөдөлгөөнөөр
эхэлж, оройг хотоос гадагшлах гэртэй харих хөдөлгөөн гол замуудыг эзэлж байна. Харин
нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчилтын тоо буураагүй өндөр хэвээрээ байгаа, мөн өсөх
хандлагатай байгаа нь маш сайн үзүүлэлт юм.
“УБ хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа”-наас: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тухайн үеийн байдалд улс орны хэмжээнд
тээвэр, хөдөлгөөний менежментийн талаар мэдлэг туршлага хуримтлуулагдаагүй гэж дүгнэсэн
байдаг.
Мөн энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин дутмаг, мэргэжлийн сургалт, семинар бага
байдаг талаар бичсэн байдаг. Үүн дээрээс улбаалан тээврийн судалгаа, хөдөлгөөний
менежментийн мэдлэг, туршлагыг төвлөрүүлж хуримтлуулах зорилгоор судалгааны
байгууллага байгуулах санал дэвшүүлж уг байгууллагын үндсэн зорилгыг доорх үйл
ажиллагаагаар тодорхойлсон байна.
» Тээврийн мэдээллийн сан бүрдүүлэх, загварчлал ба төлөвлөлт хийх
» Хөдөлгөөний инженерингийн судалгаа ба төлөвлөлт хийх
» Хүний нөөцийг хөгжүүлэх
Нийслэл хотын төвийн авто замын хэмжээнд үүсдэг замын түгжрэлээс үүдэн олон нийт,
байгууллага бүрийн анхаарлын төвд байдаг болсон.
Замын хөдөлгөөнийг цaашид хянах, хөдөлгөөний менежмент хийхэд гол үзүүлэлт болох замын
хөдөлгөөний ачаалал, хурд, нягтралын талаар мэдээллийн санг, долоо хоногийн өдөр болон
сараар гарган бүрдүүлж байгаа томоохон ололтын нэг гэж болно. Замын хөдөлгөөнд анализыг
олон хэлбэрээр хийх чадалтай, бүх төрлийн хөдөлгөөнийг хамтад нь нэг замын сүлжээнд
тохируулах боломжтой, хувийн тээврийн хөдөлгөөнийг ачаа тээврийн хэрэгсэлтэй, нийтийн
тээврийг, дугуй явганы хөдөлгөөнтэй зохицуулах, ложистикийг авто зам, төмөр зам зэрэг бусад
хөдөлгөөний хэлбэртэй уялдуулан төлөвлөх, хөдөлгөөний урдчилсан төлөв, загвар гаргах
зэрэг зүйлийг хийдэг ХБНГУ-ын замын хөдөлгөөн болон тээврийн салбарт ашиглагдаж байгаа
дэлхийд тэргүүлэх программ хангамжийг авч ашиглах болсон нь нэлээд дэвшилттэй зүйл
болсон. Хөдөлгөөний инженеринг судалгаа, загварчлал ба төлөвлөлт хийх нь авто зам
төлөвлөлт, ашиглалт болон тухайн замын хөдөлгөөний урсгал өөрчлөх, оновчтой зохион
байгуулахад ихээхэн үр дүнтэй болох бөгөөд замын хөдөлгөөний зохион байгуулалтай
холбоотой бүхийн л асуудлыг тодорхойлох, гарц гаргах, авто замын салбарт оруулах хөрөнгө
оруулалтыг шийдэхэд чухал түлхэц үзүүлэх болно.
Дүгнэлт
Улаанбаатар хотын хот төлөвлөлт, газрын бодлого нь бусад инженерийн шугам
сүлжээний хангамж, түүний эх үүсвэрийн байрлалтай төдийлөн уялдаагүй, хотын зам тээврийн
сүлжээний төлөвлөлттэй нягт уялдаагүй явж ирсэн учраас нийтийн тээврийн хөгжил хоцорсон,
хотын хөдөлгөөний зохион байгуулалт хийхэд хот төлөвлөлтийн талаас маш их зөрчил
дутагдлууд байдаг нь өнөөгийн замын хөдөлгөөний бөглөрөл, түгжрэлд шууд нөлөөлж байна.
Хот байгуулалтын талаар:
» Хот байгуулалтын зохион байгуулалт алдагдаж төрийн алба, яам, банкны төвүүд,
худалдаа үйлчилгээний төв, их сургууль, баар цэнгээний газрууд нэг дор төвлөрч, үүнийг
дагаад замын хөдөлгөөнд оролцох зорилго нь өөр бүхий хөдөлгөөнүүд нэг зам дээр Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
давхцаж байна.
» Хүн ам олноор цуглардаг эмнэлэг, их дээд сургуулиуд, худалдаа үйлчилгээ, үзвэрийн
болон оффисын барилга байгууламжуудыг хотын төвд хэт их төвлөрүүлэх, замын
сүлжээний хүрэлцээ, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэлгүйгээр суурьшлын бүсийг бий
болгодог нийтлэг алдаа их байна.
» Хотын гол гудамж замын дагуу болон уулзваруудын дэргэд томоохон худалдааны төв,
бизнесийн төвүүд, Их тойруу, Нарны замуудын уулзварууд дээр шатахуун түгээх төвүүд
барьж байгуулсан байдаг. Эдгээр нь тухайн замын хөдөлгөөний ачааллыг тооцож
бодолцоогүй байна.
» Бусад оронд тухайн хотын хөдөлгөөний хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, хотын
ерөнхий төлөвлөгөөнд тусган, шинээр бий болох барилгажилтанд тус бүсэд үүсэх
хөдөлгөөний ачаалал, шаардлагатай авто зогсоолыг тусгаж өгсөн байдаг.
» Барилга байгууламжууд нэмж барихдаа хотын ерөнхий төлөвлөгөөг бүдүүлгээр зөрчин,
төв замуудын улаан шугам руу оруулан барилгуудыг барьсан,газар олголт авто замын
хэтийн сүлжээг бодолцоогүй улмаас автозамын сүлжээ, авто зогсоол нэмж барих
бололцоогүй болгосон байна.
Тээврийн хэрэгслийн өсөлтийн талаар:
» 2011 онд 209791 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2019 онд 568688 тээврийн
хэрэгсэл бүртгэгдсэний 368480 тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд хамрагдаж, замын
хөдөлгөөнд оролцож байна.
» Нийт тээврийн хэрэгслийн 71 хувь буюу 268,2 мянган тээврийн хэрэгсэл 10 ба түүнээс
дээш жилээр ашиглагдсан байна.
» Тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэгдүүлж байгаа нь зүйн хэрэг боловч энэ нь
автомашины хэрэглээг бууруулахад нөлөөлөхгүй байна. Хэрэв тээврийн хэрэгслийн тоог
хязгаарлах, хэрэглээг бууруулах бодлого барихгүй бол цаашид хотын төвийн хэсгийн
агаарын болон дуу чимээний бохирдол, замын түгжрэл, осол гэмтэл их болно. Энэ нь одоо
тулгараад байгаа агаарын бохирдол болох, хөдөө орон нутгаас хот руу нүүдэлсэн гэр
хороолол хяналтгүй нэмэгдсэнтэй адил, хэдхэн жилийн дараа олон тэрбум зарцуулах
хэмжээнд хүрч асуудлыг шийдэхэд хүрнэ.
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын ба дуу чимээний бохирдол:
» Автомашины утаанаас нүүрстөрөгчийн дутуу ислүүд, хүнд металлаас хар тугалга,
устөрөгчүүд, дутуу шатсан бензин зэрэг бодис хүний эрүүл мэндэд хортой, уушигны хорт
хавдар үүсгэдэг олон төрлийн хорт бодис ялгардаг. Автомашинаас ялгарч байгаа хий нь
амьсгалын замын өвчин болон бөгшүүлэн ханиах, уушигны хорт хавдар үүсгэх, зүрх
судасны үйл ажиллагаанд маш их хортой нөлөөтэй болох нь тогтоогдсон.
» Орчны агаар дахь жижиг тоосонцор нарийн тоосжилт юм. Энэ нь автомашины дугуйн
элэгдэл, тоормосны хавчуураас гарсан нарийн тоосонцор байдаг. Энэ тоосонцор маш
аюултай нь батлагдсан ба амьсгалаар дамжин хүний уушиганд орон сөрөг нөлөөтэй Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байдаг.
» Хөдөлгөөнд оролцож байгаа бензин, дизель, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг
тээврийн хэрэгслийн яндангаар агаарт хаягдаж байгаа хаягдал утаанд хийсэн хэмжилтээс
үзэхэд хэмжилтэнд хамрагдсан тээврийн хэрэгслийн 50 хувь нь зөвшөөрөгдөх дээд
хэмжээний стандартаас давсан үзүүлэлттэй байгаа бөгөөд нийслэл хотын агаарын
бохирдолыг бий болгоход нөлөөлж байна.
» Өдрийн турш замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн дуут дохио замбараагүй, дүрмийн
бус өгөгдөж, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарын амар тайван байдлыг алдагдуулж,
бухимдуулж байна.
» Авто тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний сөрөг үр дагаваруудын нэг автомашины
яндангаас гарч агаарт хаягдаж байгаа хорт бодисууд, замын түгжрэл нь агаарын болон
дуу чимээний бохирдол, хүн амын эрүүл мэнд, экологийн орчинд сөрөг нөлөөг үзүүлэх гол
нөлөө үзүүлж байна.
Зам тээврийн ослын талаар:
» Бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнхи нь жолоочийн буруутай үйлдэл тэр дундаа
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож өөртөө болон бусдад
хохирол учруулсан, жолоочийн ур чадвар хангалтгүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд
оролцсон, замын хөдөлгөөний дүрмийн заалт биелүүлээгүй, жолооч замын хөдөлгөөнд
оролцох ухамсар соёл хангалтгүй зэргээс хэргийн газрыг орхиж явсан, хурд хэтрүүлсэн
зэрэг үйлдлүүд зонхилж байна.
» Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон, гэмтэж бэртсэн тоон үзүүлэлтээс
дүгнэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигчдын замын хөдөлгөөний
мэдлэг дутмаг, мэдсэн ч дүрмээ байримталдаггүй, хэнэггүй байдлаас үүдсэн ослууд
зонхилж байхад ,орон нутагт жолоочийн буруугаас болж автомашинаар зорчигч, жолооч
нар ихээхэн өртөж байна гэсэн дүгнэлт гарч байна.
» Хохирсон хүмүүсийн нас хүйсээр нь гаргасан тоон үзүүлэлтээс харахад 18-35 насны
эрэгтэй хүмүүс буюу замын хөдөлгөөнд идэвхтэй оролцогч, ид ажиллаж хөдөлмөрлөх
насны залуучууд байгаа нь харамсалтай байна. Мөн хүүхэд зам тээврийн осолд холбогдож
хохирох нь их болж байна.
» Нийслэлд явган зорчигч нарын хөдөлгөөнд хяналт тавих, тэдний замын хөдөлгөөнд
оролцох мэдлэг, дадлыг дээшлүүлэх, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх,
хэргийн газрыг орхиж явах үйлдэл их бүртгэгдэж байгаад анхаарал хандуулах зайлшгүй
шаардлага байгаа нь дээрх тоон үзүүлэлт, дүн шинжилгээнээс харагдаж байна.
» ЗТО-ын улмаас хүний амь нас, эд хөрөнгө үрэгдэн ихээхэн хохирол учирч, замын
хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаа нэг шалтгаан бол замын хөдөлгөөний дүрмийн
хэрэгжилт хангалтгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу
хүлээлгэж байгаа хариуцлага нь тухайн зөрчлийг таслан зогсоох, дахин гаргуулахгүй байх Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хөшүүрэг болж чадахгүй байна.
Нийтийн тээврийн үйлчилгээг дүгнэвэл:
» Сүүлийн жилүүдэд өдөрт шугаманд гарч байгаа автобус нэмэгдээгүй ч, зорчигч нэмэгдэж
байгаа, гэвч нийтийн тээврийн үйлчилгээ 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй, зорчигчдыг
татахуйц үйлчилгээ хийгдэхгүй, жолооч нарын мэдлэг дадлага сул, зорчигчдын талаарх
тодорхой өргөн хэмжээний судалгаа хийгдэхгүй байгаа зэрэг нь үйлчилгээний чанарыг
бууруулж байна..
» Үнийн бодлогод байгаа хөнгөлөлтэй тасалбар, үнэгүй зорчигчид хэт олон байдгаас
нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад хуримтлал үүсгэн парк
шинэчлэх боломж байхгүй, улсаас авч байгаа нөхөн олговор их байгаа нь тухайн
байгууллага зорчигчид хүрсэн үйлчилгээ явуулах сонирхолгүй болгож байна.
» Нийтийн тээврийн хэрэгслүүд зам тээврийн осол, зөрчил гаргах нь нэмэгдэж иргэдийн
аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болсон. Нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа
автобуснууд өндөр шаттай, бууж суухад хүндрэлтэй, насжилт өндөр, хөдөлгүүрэс гарч
дизелийн тортог их байгаагаас хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байна.
» Цаашид нийтийн тээврийн үйлчилгээний салбарт эрс шинэчлэлт хийж, шинэ тээврийн
хэрэгсэл, дуу чимээ багатай, цахилгаан, их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
шаардлагатай байна.
Авто зам, замын байгууламжийн талаар:
» Улаанбаатар хотын замын хөдөлгөөн үндсэн хэдэн гол зам дээр төвлөрч хөдөлгөөний
ачааллыг бий болгож байна. Цаашид авто замын сүлжээг илүү нарийвчлан, олон салбар
авто замууд барьж, туслах замуудын сүлжээг бий болгох шаардлагатай.
» Авто замын арчлалт хамгаалалтыг бүрэн гүйцэт хийхгүй, энэ чиглэлээр хотод баримтлах
норм стандарт байхгүй байгаа ба авто замын 60% нь борооны ус зайлуулах шугам
байхгүй, байгаа нь технологи муугаас нэг бороонд бөглөрөх, ус нэвтрүүлэх чадвар муугаас
зам эвдрэх улмаар засаж сайжруулахад улам их хөрөнгө гарах болсон байна. Мөн замын
дагуу байрлах байшин барилгын дээврээс буух ус шууд явган хүний зам дээр буудаг. Энэ
байдал нь гадаргуун устай нэмэгдэн авто зам эвдэх, дээврийн цас хайлах үед явган зам
дээр урсан халтиргаа үүсгэх зэрэг байдлаар ихээхэн сөрөг үр дагавар авчирч байдаг.
» Гудамж замын төлөвлөлтийн талаарх олон улсын түвшинд хүрсэн сайн гарын авлага,
зөвлөмж байдаггүй, төлөвлөлтийг хөдөлгөөний хэтийн төлөвийг бодолцож хийхгүй, зөвхөн
одоогийн байгаа стандартанд захирагдаж хийж байна. Ийм байдлаар төлөвлөсөн авто зам
уулзварууд, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэтийн ачааллыг даах чадваргүй болж
байна.
» Авто зам, замын байгууламжийн талаар баримтлах тодорхой сайн хууль эрх зүйн орчин
бүрдээгүйгээс мэргэжлийн бус хөндлөнгийн дүгнэлт, заавар өөрчлөлтүүд орж байдаг нь
тухайн мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн оновчтой сонголт, хөдөлгөөн зохион Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж байна.
» Гудамж дагуух блоклосон барилгуудын дотор ногоон байгууламж, авто зогсоол байх зайд
шинээр үзэмж муутай өндөр байшин барьж байгуулсанаар авто зогсоолыг уулзвар гарц
хаасан буюу түүний нэвтрэх чадварыг бууруулахад нөлөөлөх авто замын гарц, гол
замуудын хажууд байрлах ташуу хэлбэрийн зогсоолууд нэмэгдсэнээр зам тээврийн осол,
хөдөлгөөний хурд сааруулж зохиомол түгжрэл үүсэх нөхцөл бий болсон.
» Нийтийн эзэмшлийн замын дагуух зогсоолууд нь төлбөргүй учир хэн нэгний автомашин
зогсоолыг бүтэн өдөр эзэмших, үйлчлүүлэгч зогсоол хайх нэмэлт хөдөлгөөн хийхэд хүргэж
байна.
Хөдөлгөөн зохион байгуулалтын талаар:
» Замын хөдөлгөөнийг зохион байгуулаж байгаа гэрлэн дохиог хүний оролцоогүй
ажиллуулах шаардлагатай. Дараачийн үеийн бүрэн автомат гэрлэн дохионы ажиллагааг
нэвтрүүлэх шаардлагатай. Нийтийн тээвэрт уулзварт давуу эрх олгох систем нэвтрүүлэх
шаардлагатай.
» Нэг гудамжны уулзваруудын хөдөлгөөн нэвтрүүлэх хүчин чадлыг адил хэмжээнд байлган,
ногоон урсгалыг баримтлах зүйтэй.
» Замын хөдөлгөөний тооллого, хөдөлгөөний цаашдын төлөвийг тодорхойлдог зорчилтын
судалгааг жил бүр хийж хэвших зүйтэй.
» Судалгаанд үндэслэсэн замын хөдөлгөөний талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх
тодорхой үе шат бүхий стратегийг боловсруулан хэрэгжүүлэх.
» Замын хөдөлгөөний сургалт сурталчилгааг тогтмол хийж байх хөдөлгөөний чанарт
ихээхэн үр дүн авчрах болно.
» Замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээний судалгааг жил бүр тогтмолж хийж байх замын
хөдөлгөөний талаарх баримтлах болон түүнд чиглэсэн арга хэмжээг чиглүүлж өгдөг.
» Хөдөлгөөний хэтийн төлөвийг зөв тодорхойлох, хөдөлгөөний менежментийн бодлогийг
авто замын үндсэн сүлжээг төлөвлөхөд хамтран уялдуулах, ерөнхий төлөвлөгөөнд тусгаж
өгөх нь эдийн засаг, нийгэм, хүний эрүүл ахуй болон байгаль орчинд их ач холбогдолтой
бөгөөд, ингэснээрээ бүс нутгын оршин суугчид тайван амьдрах, хөдөлгөөний байгаль
орчинд ээлтэй байх боломж бүрдүүлж, хэт их хөдөлгөөний улмаас ирээдүйд үүсэж болох
хүндрэлтэй байдлийг урьдчилан таамаглаж, түүнээс зайлcхийх бууруулах боломжтой
болно.
» Энэхүү ажилд тусгагдсан мэдээллүүд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын
төвийн хөдөлгөөн мэдрэгч болон олон удаагийн хөдөлгөөний ажиглалт зэргээс үндэслэн
тоон мэдээлэл, Замын Цагдаагийн газрын зам тээврийн ослын мэдээ, Нийслэлийн
Статистикийн газрын мэдээ, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, Нийслэлийн
Автозамын газaр, хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангах, замын хөдөлгөөний менежментийг сайжруулах талаар тухайн
байгууллагын мэргэжилтэн нартай олон удаагийн уулзалт санал бодлоо солилцсоны
үндсэн дээр тулгуурлан гаргав
Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар