Лекц 15
Машины эд анги
Машин
Хүний оюуны болон биеийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн механик байгууламжийг
машин гэнэ. Өөрөөр хэлбэл эрчим хүч болон аливаа биеийн бүтэц (найрлага) хэлбэр,
хэмжээ, байршлыг өөрчлөх, мэдээллийг хүлээн аваад боловсруулж эргэж мэдээлэх
(мэдээллийг хувиргах) зэргээр ашигтай ажлыг хийдэг нэг буюу хэд хэдэн механизмын
цогцолбор юм.
Узель-зангилаа, бүрдэл
Машиныг 6 үндсэн бүлэгт хуваана.
1. Эрчим хүчний машин
/Энергитическая машина/
Мотор /Цахилгаан энерги-Механик энерги/
Турбин /Дулааны энерги- Механик энерги/
Генератор /Механик энерги-Цахилгаан энерги/
Ажлын машин 2. Тээврийн машин
3 .Технологийн машин
Эд юмсын байршлыг өөрчлөх зориулалттай
Хэлбэр, найрлага, байршил өөрчлөх
Тусгай зориулалтын 4. Хяналт удирдлагын машин
5 Тооцоолох машин
6 Кибернетик машин (ухаарах)
Оюун санаа, физиологийн үйл ажиллагааг хянана.
Эдгээр машинууд дангаараа болон зориулалтаасаа хамааран оновчтой хослол
хэлбэрээр зохион бүтээгддэг.
Өрмийн суурь машин нь:
Цахилгаан хөдөлгүүр + технологийн машин
Авто машин, мотоцикл нь:
хөдөлгүүр + тээврийн машин
Автомат удирдлагатай өрмийн машин байвал:
Цахилгаан хөдөлгүүр+ технологийн машин+ хяналт удирдлагын машин
Эрчим хүчний машин, дамжуулах механизм, ажлын машиныг нэг суурин дээр
байрлуулж технологийн тодорхой ажиллагааг гүйцэтгэхэд зориулагдсан машинуудын
цогцолборыг машин агрегат гэнэ.
-
Эд анги
Эд ангийг зориулалтаар нь 2 ангилна
Ерөнхий зориулалтын
Тусгай зориулалтын гэж ангилна
Ерөнхий зориулалтын эд ангиудыг хийцээр нь:
- Энгийн хийцтэй /гол, боолт, гайка, тэвх, холхивч, холбовч, цөн/
- Нарийн хийцтэй /тахир гол, саалтуурын их бие/
Тусгай зориулалтын эд ангиудад:
/клапан, поршен, шпиндель, турбины хүрз/
Ерөнхий зориулалтын эд ангиудыг 6 бүлэгт хуваана.
1. Холбоос
2. Механик дамжуулга
3. Холхивч
4. Гол, тэнхлэг
5. Холбовч
6. Бусад эд анги
• Эрээсэн • Хадаас
• Тэвх • Гагнуур
• Горив • Наалт
• Шаантаг • Бачуу суулгалт
Үндсэн эд ангийг нь эвдэхгүй задлах боломжтой холбоог задардаг холбоос, эсрэгээр
үндсэн эд ангийг эвдэхгүйгээр задлах боломжгүй байвал задардаггүй холбоос гэнэ.
Механик дамжуулга
Үрэлтийн хүч эд ангийн харьцалтыг ашиглаж механик дамжуулгыг бүтээдэг.
Холхивч
Гол тулгуурын хооронд тусгай эд ангийг тавьж өгөх бөгөөд үүнийг холхивч гэнэ.
Голийг доорхи зурагт үзүүлсэн байдлаар үл хөдлөх сууринд суулгаж өгөх бөгөөд тэр
нь гол, тулгуурын хооронд үрэлт их гарах, халах, ашигт үйлийн коэффицент (АҮК)
буурах зэрэг үзэгдлүүд их болдог учир машины хэвийн ажиллагаанд тулгуур их
нөлөөтэй. Ингэж үрэлт халалт гаргахгүй байх, АҮК-ийг сайжруулах зорилгоор техникт
өргөн ашигладаг.
Холбовч
Машины эд ангийн голуудыг өөр хооронд нь холбохын тулд холбовчийг хэрэглэдэг.
Холбовчийг дотор нь ажиллагааны үед голыг залгаж, салгаж, болдоггүй байнгын
холбовч, ажиллагааны үед голыг залгах, салгах боломжтой удирдлагатай холбовч,
ажиллагааны үед дамжуулах момент, чадал, хурд зэрэг нь тооцоолсон хэмжээнээс
хэтрэхэд хоёр гол нь өөрөө салж, нийлэх боломжтой өөрөө удирдлагатай холбовч гэж
3 хуваана.
Бусад эд анги
Пүрш
Даравч (шайба)
Түгжээ