Ган түүний тухай ойлголт
2.14 хувийн нүүрстөрөгчийг агуулсан төмрийн хайлшийг ган гэнэ. Цагаан ширмээс
нүүрстөрөгч бусад хольцууды нь зайлуулах замаар ганг ялгаж авна. Ганг багажны
ган, нүүрстөрөгчтэй ердийн, нүүрстөрөгчтэй чанарын , чанаржуулсан гэж хуваана.
Нүүрстөрөгчтэй ганд нүүрстөрөгч 0,25-0,55 хувь агуулагдсан байх ба механикийн
чанараар сайн байдаг.
Гангийн дугаар бүрийг тусгай маркаар тэмдэглэнэ.
Нүүрстөрөгчтэй ердийн ганг Ст0, Ст-1, Ст2, Ст 3, Ст4-Ст5 гэх мэтээр тэмдэглэнэ.
Нүүрстөрөгчтэй өндөр чанарын гангуудыг Ст-8, 10, 15, 20, 25, 30, 40, 45, 50 гэж
тэмдэглэнэ.
Энэ бичигдсэн тоонууд нь гангийн доторх нүүрстөрөгчийн дундаж агуулалтыг зууны
хэсэг хувиар илэрхийлж байгаа болно. Жишээ нь. Ст-25 гэж байвал энэ ганд
нүүрстөрөгч 0,25 хувь агуулагдаж байна гэсэн хэрэг юм. Нүүрстөрөгчтэй ердийн
гангаар хавтгай, бөөрөнхий, булан, бүс, швеллер зэрэг цувимлуудыг бэлтгэнэ.
Нүүрстөрөгчтэй өндөр чанарын гангаар хоолойнууд, их халуунтай ба өндөр даралтад
ажилллах боолт, гайк, фланц гэх зэрэг зүйлүүдийг хийхэд хэрэглэнэ.
Багажны гангууд
Нүүрстөрөгчтэй багажны ганд нүүрстөрөгч 0,6-1,4% агуулагдсан байх ба энэ гангаар
металлыг хүйтэн аргаар боловсруулах багаж хийхэд хэрэглэнэ. Багажны ганг
чанарлаг ба өндөр чанарын гэж хуваана. Энэ ганг тэмдэглэхдээ урд талд нь У үсэг
тавих ба түүний ард нэг буюу хоёр цифр бүхий тоог тавина. У-нь багажны ган
болохыг, нэг буюу хоёр цифр нь нүүрстөрөгчийн аравны хэсэг хувийг зааж байгаа юм.
Цифрийн арын <А> үсэг нь өндөр чанарын болохыг заадаг.
Жишээ нь: У7А гэж байвал <У> үсэг нь багажны ган болохыг, <7> гэсэн цифр нь
нүүрстөрөгч 0,07% байгааг, <А> үсэг нь өндөр чанарын болохыг тус тус зааж байгаа
болно. Багажны гангууд нь. У7, У7А, У8, У8А, У9, У9А, У10, У10А, У11, У11А, У12,
У12А, У13, У13А гэсэн маркуудтай байна.
Багажны гангийн хэрэглэгдэх байдал
Гангийн марк Нүүрстөрөгчийн Хатаахад шаардагдах Юуг хийх
агуулал %-иар халуун 0С-ээр (усанд
хөргөнө)
У7, У7А 0,65-0,74 800-820 Хасуур, алх, лантуу, дархны индүү, хэв
У8, У8А 0,75-0,84 780-800 Төмрийн хайч, хөрөө, цэг тавигч,
760-780 хавчлагын уруул чулуу хавчигч багажууд
У10А 0,95-1,04 760-780 Өрөм, ир гаргагч, хуурайн ир гаргах
760-780 хасуур, нүх томсгогч
У9, У9А 0,85-0,94 760-780 Цоолох багажууд цэг тавигч, мод
У10, У11А, 0,95-1,04, 1,05- 760-780 боловсруулах багажууд
1,14, 1.05-1.14. Мод ба төмрийн хөрөө гар хайч, халив.
У11
У12, У12А 1.15-1.24 Токарийн хутга, хуурай, эрэг гаргагч,
хусуур, эүх засагч
У13, У13А 1.25-1.35 Хатуу металлыг огтлох хутга хусуур ,
хуурайн ир огтлох, хасуур
Чанаржуулагдсан гангууд
Техник төхөөрөмжүүд их хөгжиж, тэдгээрийн хүчин чадал дээшилсэний үндсэн дээр
тэдгээрт тохирох дээд чанарын тусгай гангуудыг бий болгох нь чухал шаардагджээ.
Дээд чанарын тусгай ганг гарган авахын тулд гангийн бүрэлдэхүүнд нүүрстөрөгч,
марганец, цахиур зэргийг нэмж өгдөг. Ийм ганг дээд чанарын ган гэж нэрлэнэ.
Чанаржуулагдсан ган гэж гангийн доторх нүүрстөрөгч, цахиур, марганецаас гадна
онцлог чанарыг гаргаж авах буюу бөх батыг дээшлүүлэхийн тулд тусгай элементүүд
болох хром, молебден, никель, вольфрам, ванади, титан, хөнгөнцагаан, кобальт
зэргийг гангийн бүрэлдэхүүнд оруулж өгсөнийг хэлнэ. Энэ элементүүдийн нэмэлтийн
их багаас болж чанаржуулагдсан гангууд тус тусдаа өөр өөр нэрийг авдаг. Үүнд:
Молебден бүхий, хром, молебден бүхий хромникель бүхий гэх мэт нэрлэгдэнэ. Ийм
гангуудын маркийг тоо ба үсгээр хураангуйлан тэмдэглэнэ.
Үүнд: У-нүүрстөрөгч, Х-хром, Н-никель, Г-марганец, М-молибден, В-вольфрам, Ю-
хөнгөнцагаан, Ф-ванадий, С-цахиур, К- кобольт, Т-титан гэх мэтээр тэмдэглэнэ.
Чанаржуулсан гангийн маркийн урд талын хоёр цифр нь нүүрстөрөгчийн агуулалтын
зууны хэдэн хувь байгааг, үсэг нь харгалзан чанаржуулж байгаа элементийг, үсгийн
арын цифр нь чанаржуулж байгаа элементийн агуулалтыг зууны хэсэг хувиар
дунджаар зааж байгаа болно. Хэрэв чанаржуулагдсан гангийн чанаржуулж байгаа
элемент нь 1 хувь буюу 1 хувиас бага бол үсгийн ард цифр бичдэггүй болно. Маркийн
ард байгаа <А> үсэг нь уг гангаас хүхэр, фосфорын агуулалтыг ялган авч багасгасан
дээд чанарын болохыг зааж байгаа болно.
Жишээ нь: 20ХА гэсэн маркийн хромлог дээд чанарын ганд нүүрстөрөгч 0,2%, хром
1%, орчим байгааг <А> үсэг нь өндөр чанарын болохыг тус тус зааж байгаа болно.
35ХГ2 гэсэн маркийн хром марганец бүхий ганд нүүрстөрөгч 0,35% 1% орчим хром,
2% орчим марганец байгааг тус тус зааж байгаа болно. 12Х2H4A гэсэн маркийн
хромникель бүхий дээд чанарын чанаржуулагдсан ганд 0,12% нүүрстөрөгч, хром 2%
орчим, никель 4 % орчим байгааг А үсэг нь дээд чанарын болохыг тус тус зааж байна.
Чанаржуулагдсан ган 16 М, 12ХМ, 15ХМ маркийн гангуудаар өндөр даралтын, их
халуунд ажиллах хоолойнууд хийхэд гол төлөв хэрэглэнэ.
20ХН3А, 40ХН, 50ХН, 45Г2, 35Г2 гэсэн чанаржуулагдсан гангаар трактор ба хөдөө аж
ахуйн машины маслын насосын араа, өөрөө явагч комбайны голууд, хагас гол, С-80
тракторын тахир гол гэх мэт зүйлүүдийг хийхэд хэрэглэнэ.
2.14%-с доош нүүрстөрөгч болон бусад элементүүд болон бусад элементүүд
агуулсан төмөрийн хайлшийг ган гэнэ. Гангийн найрлагад үндсэн элемент төмөр (97-
99.5%) нүүрстөрөгч 1.4% хүртэл агуулахаас гадна байнгын хольц манган 0.07%
хүртэл, цахиур 0.4 % хүртэл, хүхэр 0.06% хүртэл, фосфор 0.08% хүртэл болон
хийнүүд байх тул түүнийг нүүрстөрөгчид ган гэнэ. Хар металлургийн үндсэн
бүтээгдэхүүн нь ган бөгөөд түүний 90% орчим нь нүүрстөрөгчид ган, 10%-ийг
чанаржуулсан ган эзэлдэг.Ган нь хамгийн өргөн хэрэглэгддэг техникийн түүхий эд юм.
Нүүрстөрөгчид гангын шинж чанарыг тодорхологч нь нүүрстөрөгч юм. Нүүрстөрөгчийн
агуулах хэмжээ өөрчлөгдөхөд төмөр нүүрстөрөгчийн хайлшуудын дотоод бүтэц,
улмаар шинж чанар нь өөрчлөгддөг. Нүүрстөрөгчийн агуулгыг ихэсгэхэд хатуулаг
ихсэх ба бат бэх нь 83% хүртэл өсөж уян харимхай, уян налархай шинж чанар,
даралт, зоролтоор боловсруулагдах, ширээгдэх шинж чанар буурдаг. Ган нь уян
налархай металл учир (цувих, шахах, хэвлэх аргаар) даралтаар боловсруулан эд
анги хийх боломжтой. Ганг хайлуулж авах бүх аргууд нь ширэмний илүүдэл
нүүрстөрөгч, цахиур, манган, хортой хольц болох хүхэр, фосфорыг ангижруулахад
үндэслэгддэг.
Нүүрстөрөгчид гангийн ангилал
Ганг нүүрстөрөгчийн агуулга, үйлдвэрлэсэн арга, бүтэц, зориулалт, чанар,
хийгүйжүүлэлтийн зэргээр нь ангилна. Нүүрстөрөгчийн агуулгаар нь бага (0.25%
хүртэл), дунд (0.25-0.6%), их нүүрстөрөгчид (0.6%-иас дээш) гэж ангилдаг. Энэ
ангиллаар нь нүүрстөрөгчид ганг боловсруулах технологийн процессыг сонгон авна.
Үйлдвэрлэлийн аргаар нь ганг конверторын, мартены, цахилгааны, тусгай аргаар
хайлуулан гаргаж авсан гэж ангилна.
Ганг бүтцээр нь уяраасан, хэвшүүлсэн гэж ангилна.
Зориулалтаар нь хийцийн, багажны
Чанараар нь ердийн чанартай, чанартай, өндөр чанартай гэж тус тус ангилна.
Хийгүйжүүлэлтийн зэргээр нь тайван, хагас тайван, буцлах гэж 3 хуваадаг.
Ганг химийн найрлагаар нь нүүртөрөгчид ба чанаржуулсан гэж 2 хуваана.
Энэ нь нүүрстөрөгч ба байнгын хольцоос гадна шаардагдах шинж чанартай болгохын
тулд хайлуулах явцад нь тусгай элемент хольж гаргасан ганг хэлнэ. Тийм
элементүүдийг чанаржуулагч элементүүд гэнэ. Чанаржуулагч элементүүдийг
тэмдэглэхдээ: Манган-Г, цахиур-С, хром-Х, Никель-Н, Молебден-М, ванади-Ф, зэс- Д,
хөнгөнцагаан-Ю, вольфрам-B, титан-Т, кобальт-К, азот-А, бор-Р, Nb-Б, цайр-Ц гэх
мэтээр тэмдэглэдэг.
Хортой хольц хүхэр, фосфор ба металл бус хольцын агуулгаар нь ганг ердийн
чанартай, чанартай, өндөр чанартай гэж ялгадаг. Тэдгээрийн дотор хүхэр, фосфорын
агуулагдах дээд хэмжээ дараахь байдалтай байна. Үүнд:
№ Ган P S
1 Ердийн чанартай 0.08% 0.06%
2 Чанартай 0.04% 0.04%
3 Өндөр чанартай 0.025% 0.025%
Ганд хадгалагдах бусад элемент
Ганд нүүрстөрөгчөөс гадна бусад элемент байдаг. Эдгээрийг гангийн дагуул элемент
гэж нэрдлэдэг ба энэ нь ганг үйлдвэрлэхэд төмрийн хүдэр, зуухны хана болон
төмрийн хаягдлаас түүнд шингэсэн байдаг. Гангийн дагуул элементийг нийцсэн
нийцээгүй гэж 2 ангилдаг.
Ганд нийцсэн дагуул элемент
Элемент Химийн Нөлөөлөл
тэмдэглэгээ
Хүхрийн хөнөөлтэй нөлөөллийг
Манган Мn багасгадаг.
Цахиур Si Хайлшийн элемент учраас бат бөх
Хөнгөнцагаан Al чанарыг сайжруулдаг.
Хийг холбодог (ж.нь: хүчилтөрөгчийг )
Хөнөөлтэй бодисын цугларалтыг
багасгадаг
Хийг холбодог (Ж.нь хүчилтөрөгчийг )
Хөнөөлтэй бодисын цугларалтыг
багасгадаг
Ганд нийцээгүй дагуул элемент
Элемент Химийн Нөлөөлөл
тэмдэглэгээ
Халуунаар хэлбэрийг өөрчлөх боломж буурдаг
Хүхэр S Халуун боловч хугарамтгай байдаг.
Хөнөөлтэй бодисын цугларалтыг бий болгодог
Фосфор P Хүйтнээр хэлбэрийг өөрчлөх боломж буурдаг
Хүйтэндээ хугарамтгай байдаг.
Азот N Хөнөөлтэй бодисын цугларалтыг бий болгодог.
Хэврэг чанар нэмэгддэг(хуучралт түргэснэ)
Устөрөгч H
Ялангуяа тайвшруулаагүй цутгасан ганд илүү
Устөрөгчийн улмаас хэврэгшил бий болох
(загасан нүд үүсэх, сэвсийх).