The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

1. Насос засвар Е1 Лекц 6 Өнгөт металлууд

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by s.batjargal0727, 2020-04-17 05:37:01

1. Насос засвар Е1 Лекц 6 Өнгөт металлууд

1. Насос засвар Е1 Лекц 6 Өнгөт металлууд

Лекц 6

Өнгөт металлууд

Өнгөт металлуудад зэс, цайр, хар цагаан тугалга, хром, сурьма, никель, вольфрам
гэх зэрэг металлууд багтана. Өнгөт металлууд нь гол төлөв хүдрийн байдалтай
тохиолдоно.

Зэс. Зэс нь улаан ягаан өнгөтэй маш зөөлөн металлын нэг юм. Зэсийг өнгөт
металлуудын үндсэн суурь гэдэг. Үйлдвэрт зэсийг нь цэврээр нь их бус хэрэглэнэ.
Өөр төрлийн өнгөт металлтай хольж хайлуулан ихээр хэрэглэнэ. Зэс нь зуурамхай ба
сунамхай чанартай, сайн давтагддаг ба сунгагддаг, утас болтол сунгаж болдог.

Зэс нь. 1083 0С-д хайлж эхэлдэг. Хувийн жин нь 8.93 г/см3

Цайр. Цайр нь боровтор нь цагаан өнгөтэй металл юм. Цайр нь ердийн температурт
бутрамтгай, алхаар эвдэж болно. Цайрыг 100-1500С температуртай үед хавтгай
цувимал болтол сунгаж болдог. 150 0С-ээс дээших температурт давтагдахаа больдог.
2500С –ын температурт нунтаглаж болно. Цайр нь 4190С –д хайлж 9000С –д буцалж
уур болон хувирна.Цайр нь огтлох багажуудад муу боловсруулагддаг, халаахад
хүчтэй тэлэлт бий болно.Цайр нь халуун байдалтай байхдаа төмөрт амархан орно.
Энэ чанарыг нь ашиглаж цайрдмал төмрийг гаргахад ашиглана. Цайрыг зэс ба бусад
өнгөт металлтай хольж гуулийг гарган авахад ашиглана. Цайрын жин нь 6,8-7,3 г/см3
байдаг.

Хар тугалга. Хар тугалга нь маш зуурамхай зөөлөн металл боловч хүнд металл юм.
Хар тугалга нь ширэм ба гангаас 1,5 дахин хүнд болно. Хар тугалгыг цэврээр нь ус
цэвэрлэгээний ба хүхрийн ган савыг хамгаалахад мөн кабелийн бүрхүүлийг хийхэд их
хэрэглэнэ. Хар тугалгыг бусад өнгөт металлтай хольж өргөнөөр хэрэглэдэг. Ялангуяа
цагаан тугалгатай хольж баббитыг гаргахад ихээр хэрэглэнэ. Хар тугалга нь 3270С-д
хайлж эхэлдэг.Хар тугалгын хувийн жин нь. 11,34 г/см3 байдаг.

Цагаан тугалга. Цагаан тугалга нь гялгар өнгөтэй металл болно. 2320С-д хайлж
эхэлдэг. Цагаан тугалгыг металлыг өнгөлөх ба гагнахад гол төлөв хэрэглэдэг бөгөөд
баббитийн бүрэлдэхүүний нэг үндсэн хэсэг болж өгнө.

Хөнгөн цагаан. Хөнгөн цагаан нь хөнгөн металлын нэг бөгөөд гангаас бараг хоёр
дахин хөнгөн болно. Хөнгөн цагаан нь цахилгаан ба дулааныг сайн дамжуулдаг.
Хөнгөн цагааныг халаахад зуурамхай чанар нь хүчтэй дээшилдэг ба 4300С-ын үед
нимгэн хавтгай ба утас болтол сунгаж болно. Хөнгөн цагаан нь 6600С-д хайлдаг
болно. Хөнгөн цагааныг цэврээр нь цахилгаан техник ба химийн машин
байгууламжийн үйлдвэрт ихээр хэрэглэнэ.Хөнгөн цагааныг их төлөв бусад
металлуудтай хольж хайлуулан хэрэглэх ба хэцүү хэлбэр дүрсийн эдлэлүүдийг
цутгаж хийхэд хэрэглэнэ.

Гууль. Гууль нь зэс ба цайрын хайлшийн холимог юм. Гуулийн бүрэлдэхүүнд цайр нь
бараг 50% оролцсон байдаг. Гууль нь цайрын оролцсон байдлаас болж хайлах
температур нь 800-9500С-ын хооронд хэлбэлзэж байдаг. Гууль нь дугаарлагдаж
цутгагдсан байдлаар техникт өргөн хэрэглэгдэнэ.\

Хүрэл. Хүрэл нь зэс, хар тугалга, цагаан тугалга, хөнгөн цагаан, марганец, цайр
зэргийн хайлш байдалтай тохиолддог. Хүрэл нь их төлөв цутгамал маягтай ба
холхивчийн хавчуулга, арматурын нягтруулагч зэрэгт хэрэглэгдэнэ.Цагаан тугалга
бүхий хүрлийн хайлах температурт нь 900-9500С- д, цагаан тугалгагүй хүрлийн
хайлах температур нь 950-10800С болно.

Баббит. Баббит нь хар ба цагаан тугалга, сурьма, зэс мэт металлын хайлш юм.
Баббитыг хавчуулгад гулгах холхивч болгон цутгаж хэрэглэнэ. Энэ нь голын хүзүүнд
сайн ажиллагааг үүсгэдэг болно. Цагаан тугалга ихээр агуулагдсан баббит нь үнэтэй
байдаг. Б83 гэдэг баббитын бүрэлдэхүүнд цагаан тугалга 83 хувь, сурьма 11 хувь,
зэс 6 хувь агуулагдсан байдаг.


Click to View FlipBook Version