The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

1. Насос засвар Е1 Лекц12 Тосолгооны материалууд

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by s.batjargal0727, 2020-04-21 21:17:14

1. Насос засвар Е1 Лекц12 Тосолгооны материалууд

1. Насос засвар Е1 Лекц12 Тосолгооны материалууд

Лекц 12

Тосолгооны материалууд

Тосолгооны материалууд нь машин механизмын үрэлтийг багасгах, элэгдлийг
удаашруулж удаан хугацааны ажиллагааг машин механизмд хангаж өгөхийн
зэрэгцээ зарим тохиолдолд хөргөлтийг бий болгож халах явдлаас хамгаалж байдаг.
Тосолгооны материалыг гол төлөв нефтээс гаргаж авдаг. Тосолгооны материалыг
өтгөн ба шингэн гэж хоёр үндсэн хэсэгт хуваана.

Шингэн тос. Механизмын ажиллагааны өгөгдсөн нөхцөлд түүний юуг үйлдвэрлэдгээс
хамаарч зуурамтгай чанар нь шингэн тосны үндсэн үзүүлэлт юм. Хэрэв тос нь бага
температуртай нөхцөлд ажилладаг механизмд зориулагдсан бол тосны зуурамтгай
чанараас гадна царцах температурыг мэдэх нь чухал ач холбогдолтой болно. Хувийн
даралт их байх тутам гулсах гадаргуугийн хурд төдий чинээ бага байх ба хэрэглэгдэх
тос нь төдий чинээ их зуурамтгай чанартай байхыг шаарддаг. Нарийн бус
боловсруулагдсан буюу элэгдсэн гадаргууд зуурамтгай чанары нь нэмэгдүүлсэн
тосыг хэрэглэнэ. Механизмын ажиллах орчны халуун нь 300С-ээс дээш бол
зуурамтгай чанарыг нэмэгдүүлсэн тосыг, ажиллах орчны халуун нь бага бол
зуурамтгай чанары нь бууруулсан тосыг хэрэглэнэ. Нэг янзын механизм боловч өвөл,
зун задгай байранд гэх мэтээр янз бүрийн халуун нөхцөлд ажилладаг бол янз бүрийн
тосыг хэрэглэнэ. Шингэн тосыг доорхи 7 группэд хуваана.

1. Индустириальны тос
2. Авто тракторын ба дизелийн тос
3. Онгоцны тос
4. Уурын машины тос
5. Голын тос
6. Турбины ба компрессорын тос
7. Тусгай зорилготой тос гэж хуваана.
Зуурамхай чанар нь 1.3-аас 3 хүртэл бол индустириальнытост багтана. Энэ тосыг
хэвийн халуун орчинд ажилладаг механизм ба суурь машинд хэрэглэнэ. Авто
тракторын ба дизелийн тосны зуурамтгай чанар нь гол төлөв 3.5-аас 17,5 хүртэл
байна. Онгоцны тосын зуурамтгайн чанар нь 2,25-3,15 байх бөгөөд дотоод шаталтын
хүчээр ажилладаг хөдөлгүүрт хэрэглэгдэнэ. Уурын машины ба цилиндрийн тос нь 3-

аас 7.5 хүртэл зуурамтгай байх ба уурын машины уур хувиарлах цилиндр, сэлгүүр,

поршин болон локомбль, галт тэргэнд хэрэглэгдэнэ. Турбины ба компрессорын тос нь

тусгай чанарын тосны адил машины тосыг бодвол нэлээд сайн цэвэрлэгдэж

нэрэгдсэн тос болно. Энергийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг тосыг хүснэгтээр

үзүүлэв.

Хүснэгт 1

Тосны нэр Марк Гост Тосны нэр Марк Гост

Веретенное 2 12 1707-51 Турбины УТ 30 32-53

Веретенное 3 20 - Турбины Т 46 --

Машины Л 30 - Компрессорын М 1861-41

Машины С 45 - Компрессорын Т 1861-44

Машины СУ 50 - Цилиндрийн 2 11 1841-51

Автол 10 АК-10 1862-51 Цилиндрийн 6 38 1811-52

Автол 18 АК-15 - Цилиндрийн 52 6411-52

хүнд

Моторын – М 1519-42 Голын ........ С 610-48

Моторын – Т - Голын........ З 610-48

Турбины Л 22 32-52 Голын ...... Л 610-48

Хэрэв тосны нэгийг нөгөөгөөр нь солих бол доорх удирдамжийг баримтлах хэрэгтэй.
1. Солигдож байгаа тосны зуурамтгай чанар нь сольж байгаа тосны зуурамтгай
чанартай тэнцүү буюу их байх.
2. Солигдож байгаа ба сольж байгаа тосны зуурамтгай чанарын зөрүү нь 2-оос их
байж болохгүй.


Click to View FlipBook Version