The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

САЛБАРЫН-АЖИЛЧДЫГ-МЭРГЭШҮҮЛЭХ

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by s.batjargal0727, 2020-04-10 04:00:18

САЛБАРЫН-АЖИЛЧДЫГ-МЭРГЭШҮҮЛЭХ

САЛБАРЫН-АЖИЛЧДЫГ-МЭРГЭШҮҮЛЭХ

СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ЗАЙН СУРГАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Сургалт
үйлдвэрлэлийн төв (цаашид “СҮТ” гэх)-ын зохион байгуулах зайн сургалтын
үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. СҮТ нь энэхүү журмаас гадна сургалтын үйл ажиллагаатай холбоотой бусад
хууль дүрэм журмыг дагаж мөрдөнө.

1.3. Зайн сургалт нь аудио, видео, онлайн, е-хэлэлцүүлэг, онлайн сорил зэрэг
хэлбэрүүдээр явагдана.

1.4. Энэхүү журмыг инженер багш нар болон сургалтад хамрагдах суралцагчид
дагаж мөрдөнө.

Хоёр. Зайн сургалт
2.1. Зайн хэлбэрээр явагдах сургалтын хөтөлбөр нь танхимын болон зайн

хэлбэрээр хосолсон байж болно.
2.2. Зайн сургалтыг суралцагчийн бие даах болон танхимд заавал суралцах

хугацаа, сорил зэргийг хэрхэн зохион байгуулах, ямар шаардлагууд
тавигдах талаар тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан
хичээл бүрийн хөтөлбөрт нэмэлт боловсруулалт хийгдсэний үндсэн дээр
зохион байгуулна.
2.3. Зайн хэлбэрээр сургалтыг зохион байгуулахдаа тухайн хичээлийн хөтөлбөрт
тусгасан мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхээр лекц, дадлага, семинар,
бие даалтын агуулгыг төлөвлөсөн байна.
2.4. Нэг удаагийн цахим лекц нь тухайн хичээлийн хөтөлбөрт тусгасан агуулгын
хүрээнд 2-4 цагийн багтаамжтай байна.
2.5. Зайн сургалтын материал нь аудио, видео, файл, сорил, онлайнаар шууд
холбогдоход хэрэглэгдэх бусад хэлбэрээр байж болно
2.6. Зайн сургалтад хамрах мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь тухайн
мэргэжилтэнг уламжлалт аргаар бэлтгэх боловсролын агуулгыг баримталж,
түүнийг бүрэн хэмжээгээр олгоход чиглэсэн байна.
2.7. Цахим сургалтын технологи ашиглан бэлтгэх мэргэжлийн сургалтын
хөтөлбөрүүд нь сургалтын технологийн шинэчлэлд тулгуурласан, сурах ба
сургах, үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулах төрөл бүрийн арга
хэлбэрийг ашиглах боломжтой байна.

Гурав. Бэлтгэл ажил хангах

3.1. Сургалтын менежер, инженер-багш нар нь дор дурдсаны дагуу сургалт
зохион байгуулах бэлтгэлийг хангана. Үүнд:

3.1.1. 2020 онд Сургалт үйлдвэрлэлийн төвийн зохион байгуулах батлагдсан
сургалтын төлөвлөгөөний дагуу цахим сургалтын чиглэлүүдийг тодорхойлж
сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

3.1.2. Тухайн цахим сургалт зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний
дэлгэрэнгүй мэдээллийг веб сайтад байршуулж нийтэд мэдээллэнэ.

3.1.3. Төлөвлөгөөний дагуу сургалтын хөтөлбөрүүдийг сургалт эхлэхээс 7
хоногийн өмнө батлуулсан байна.

3.1.4. Батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл заах багш нар хөтөлбөрийн агуулгаар
сургалтын болон шалгалтын материал боловсруулна. Сургалтын
материалыг цахим хэлбэрийн сургалтад зориулан бэлтгэнэ.

3.1.5. Хөтөлбөрийн дагуу боловсруулсан сургалтын болон шалгалтын материалыг
шалгаж нягтлана.

3.1.6. Сургалтын төлбөрийн хэмжээг ЭХХТ-ийн захирлын тушаалаар батлагдсан
сургалтын тарифаар тооцно.

3.2. Суралцах бүртгүүлэгчдийн тухай холбогдох салбаруудад мэдээллэж
суралцах нөхцөл бололцоог хангана.

3.3. Зорилтот бүлэгт зориулсан сургалтын явцад үүсэж болох техникийн саатлыг
урьдчилан хянаж, интернет сүлжээний найдварт ажиллагааг хангасан
байна.

Дөрөв. Бүртгэл
4.1. Зайн суралцагч гэж цахим сургалтын хөтөлбөрөөр шинээр элсэн суралцаж

буй суралцагчийг хэлнэ.
4.2. Зайн суралцагчийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр шаардлагатай

тохиолдолд биечлэн хийх ба тухайн сургалтын төлбөрийг төлсний дараа
суралцах эрх нээгдэнэ.
4.3. Суралцагч сургалтын төлбөрийг зөвхөн Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-
ын дансанд тушаана.
4.4. Зайн суралцагчийн хөтөлбөрт цахилгаан, дулаан, механикийн хөтөлбөр
болон аюулгүй ажиллагааны эрх олгох, сунгах, ХАБЭА-н сургалтууд
багтана.
4.5. Бүртгэлийн үйл ажиллагааг сургалт эхлэхийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл
хийх бөгөөд үүнээс хойш сургалтын бэлтгэл ажлыг эцэслэн хангана.

Тав. Сургалт зохион байгуулах

5.1. Сургалтын төлөвлөгөөний үндсэн дээр сургалтын нэгдсэн хуанли гаргасан
байна. Сургалтын үйл ажиллагааны явцад гүйцэтгэх даалгавар, хяналтын
ажилд зориулсан цаг болон шалгалтын хугацааг тодорхой зааж өгнө

5.2. Сургалтад хамрагдах бүртгүүлэгчийн тоо хангалтгүй байвал товлосон
хугацаанд сургалтыг эхлүүлэлгүй бүртгүүлэгчийн тоо гүйцэх хүртэл
хойшлуулж болох бөгөөд энэ тухай бүртгүүлэгчдэд сургалт эхлэх товлосон
хугацаанаас 1 хоногийн өмнө мэдээллэнэ.

5.3. Сургалтын хэлбэрүүдийг хэрэгжүүлэхэд е-сургалтын материалууд болон
цахим сургалтын технологийг хэрэглэнэ. Зайн сургалтын үйл ажиллагаа нь:
- Багш, анги танхимд эсвэл компьютерийн болон мэдээлэл, харилцаа

холбооны техник, хэрэгслийн тусламжтайгаар суралцагчидтай харилцах
- Суралцагч сургалтын материалтай бие даан ажиллах гэсэн хэлбэрээр

явагдана.
5.4. Сургалт эхлүүлэх тухай Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлын

тушаалыг сургалт эхлэхээс нэг хоногийн өмнө гаргах бөгөөд тушаалаар
сургалтын хөтөлбөрийг баталгаажуулна.
5.5. Сургалт эхлэхээс өмнө сургалттай холбоотой мэдээллийг суралцагчдад
тайлбарлаж, танилцуулна.
5.6. Батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг чанартай зохион байгуулахад
сургалтын менежер анхаарч ажиллана. Үүнд:
- Хичээл заах багшийн үйл ажиллагаанд хяналт тавина.
- Суралцагч нарын сургалтад хамрагдаж байгаа байдалд хяналт тавина.

5.7. Суралцагч сургалтын хөтөлбөрт байгаа тухайн сэдвийг судалснаа
баталгаажуулсан тохиолдолд хичээлд суусанд тооцно. Тухайн сэдвийн
хүрээнд тэмдэглэл хөтлөх, бие даалт хийх гэх мэт нотлох баримттай байх
ба багшийн заавраар ажиллана.

5.8. Зарим сургалтын дадлагыг онц байдлын хугацаа дууссан тохиолдолд
биечлэн ирж танхимаар суралцана.

5.9. Суралцагч бүр сургалтын хөтөлбөр болон үйл ажиллагааг сайжруулахтай
холбоотой саналаа санал асуулгын маягтын дагуу өгнө.

Зургаа. Шалгалт авах

6.1. Шалгалтын материал нь тестийн даалгавар 100 хувь байхаар
боловсруулагдаж байна.

6.2. Шалгалтын комисс нь
-Шалгалтын дэгийг тохирно.
- Суралцагчийг шалгалтад орох эсэхийг шийдвэрлэнэ.
- Шалгалт авч, дүнг нэгтгэн, мэдээллэнэ.
- Дахин шалгалт авах эсэхийг хэлэлцэж, цагийг товлоно.

6.3. Шалгалтын комиссын тохиролцсон дэгийн дагуу шалгалт авах үйл
ажиллагааг зохион байгуулна.

6.4. Шалгалтын асуултыг онлайнаар дэлгэцэнд харуулна.
6.5. Шалгалт авч байх явцад ямар нэгэн техникийн саатал гарч холбоо тасарвал

шалгалтыг хүчингүйд тооцож дахин шалгалт авна.
6.6. Шалгалт өгсөн материалыг баталгаажуулж байх үед ямар нэгэн техникийн

саатал гарсан тохиолдолд шалгалтыг дахин товлож авна.
6.7. Шалгалтын үргэлжлэх хугацааг 1 тестийн асуултыг хариулахад 1 минут, нэг

бичвэрт хариулахад 5 минут байхаар тооцно.
6.8. Суралцагч шалгалтад 80–аас доошгүй оноо авсан тохиолдолд сертефикат

олгоно.
6.9. Дахин шалгалтыг өмнөх шалгалтын материалаар авч болохгүй.
6.10. Дахин шалгалтыг нэг удаа авах ба шалгуулагч зохих төлбөрийг төлнө.
6.11. Зайны сургалтын програм-техник, сүлжээний хэрэгсэл нь сургалтын

төлөвлөгөөний дагуу мэргэжил олгох үйл ажиллагааг зохион байгуулахад
хангалттай хүрэлцэхүйц байна.
6.12. Цахим шалгалтын товлогдсон цагт ирээгүй суралцагчийг
тасалснаар тооцно.
6.13. Хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтыг өгөх боломжгүй тохиолдолд
мэргэжлийн багшид 24 цагийн өмнө цахим шуудан, эсвэл утсаар урьдчилан
мэдэгдэж, холбогдох баримт, нотолгоог хүргүүлэн шалгалтыг нөхөн 1 удаа
өгнө.

Долоо. Сертефикат олгох

7.1. Шалгалтад авбал зохих үнэлгээг авч тэнцсэн төгсөгчдөд сертефикат олгох
тухай комиссын тогтоол протокол гаргана.

7.2. Сургалтын менежер сертефикат олгох тухай тогтоол, протокол гарсанаас
хойш ажлын 3 хоногийн дотор хэвлүүлж баталгаажуулна.

7.3. Сургалтын менежер онлайн суралцагчийн сертефикатыг салбар шуудангаар
хүргүүлж, олгуулна.

7.4. Сургалтын менежер нь сургалт болон шалгалттай холбоотой тайлан,
баримт бичгийг нэгтгэн Архивын тухай хууль тогтоомжийн дагуу архивын
нэгж бүрдүүлэн хадгална.

Найм. Бусад

8.1. Сургалттай холбогдон гарсан санал, гомдлыг холбогдох хуульд заасны

дагуу шийдвэрлэнэ.

8.2. Суралцагч нь цахим сургалтын хичээл, агуулга, видео, аудио хичээлүүд

болон бусад файл, бие

даалт болон гэрийн даалгаврыг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

----оОо----


Click to View FlipBook Version