1
2
DXN-ийг үүсгэн байгуулагч Лим Сиов Жин доктор
нь Энэтхэгийн нэр хүндтэй Технологийн Дээд
Сургуулийн дүүргэсэн. Хорь гаруй жилийн шинжлэх
ухааны нарийвчилсан судалгаа, шинжилгээний үр
дүнд Лим Сиов Жин доктор Ганодерма буюу Линжи
мөөгний өвөрмөц ашиг тус болон түүний хүний эрүүл
мэндэд гайхалтай үр нөлөөтэйг нь олж илрүүлсэн
юм. Лим доктор өөрийн арвин их туршлага болон
ид шидтэй ургамлын талаархи гүн гүнзгий мэдлэгээ
хүмүүст эрүүл мэндийг бэлэглэх өөрийнх нь чин
эрмэлзлэлийг нь ойлгодог дотны анд нөхөд болон
хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцаж эхэлжээ. Лим доктор олон хүнд энэхүү
ид шидтэй ургамлын ашиг тусыг таниулан ойлгуулж хэрэглүүлэх үүднээс
1993 онд Малайзын Кедах хотод DXN компанийг үүсгэн байгуулснаар
доктор Лимийн мөрөөдөл биелэлээ олсон билээ.
DXN-ИЙ ЛОГО АМЖИЛТЫГ БЭЛГЭДДЭГ.
УЛААН өнгө компанийн хөгжил дэвшилд тэмүүлэх дайчин чанарыг
бэлгэдсэн галыг илэрхийлнэ.
НОГООН өнгө манай зах зээлийн эрчимтэй өсөлт хөгжилт, өргөжин тэлэхийг
бэлгэшээн ногоон модыг илэрхийлнэ.
ХӨХ өнгө нь бүхий л эрч хүчтэй хөгжил дэвшлийн үндэс суурь болох
компанийг бэлгэшээн усыг илэрхийлнэ.
УЛААН зууван хэлбэр нь DXN-ий алсын хараанд хүрэхийн тулд мятаршгүй,
тэвчээр хатуужилтай, хувийн зорилгодоо тэмүүлж байхыг бэлгэдэж, мандаж
буй нарыг илэрхийлдэг.
НОГООН мөчрүүд нь эрүүл мэндийн аж үйлдвэрлэлд тулгуурлан өсөлт
хөгжилт болон төгс төгөлдөрт хүрэхийн төлөөх компанийн эцэж цуцалтгүй
тэмүүлэл, хатуу чанд үүрэг хариуцлагыг бэлгэдэнэ.
ХӨХ өнгийн хэвтээ шугам нь бизнесийн өсөлт хөгжил, хүчин чадлын эх
үүсвэр болох компанийг бэлгэдэн хөх өнгөөр илэрхийлсэн байна.
КОМПАНИЙ ЗОРИЛГО:
Эрүүл мэнд, эд баялаг, эрх чөлөө таны амжилт бол миний зорилго .
DXN компани нь энэхүү зорилгоо биелүүлэхээр дэлхий нийтийн сая сая
хэрэглэгчдэд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эрүүл мэндийн гайхалтай
хөрөнгө оруулалт хийсээр байна.
DXN КОМПАНИ ДАВУУ ТАЛ
• Дэлхийн зах зээл дээр цэцэглэлтийнхээ шатанд явж байгаа залуу
компани.
• DXN компани өөрөө үйлдвэрлэгч төдийгүй тариалагч компани.
• Олон улсын болон дэлхийн хэмжээний стандартуудаар баталгаажсан.
• Сүүлийн 5-н жилийн санхүүгийн тайлан мэдээг нээлттэй шударгаар
санхүүгийн аудитын шалгалтаар баталгаажуулан гаргадаг
• Компаний бодлого, стратеги төлөвлөгөө, өнөөдрийн үйл ажиллагаа нь
дэлхийн бүх оронд адил явагддаг.
• Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай хууль ёсны 2 дахь
компани
3
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Ургамлын гайхамшигт хаан Ганодерма нь анагаах
чанар өндөртэй нэг төрлийн мөөг юм. Энэхүү
ургамлыг 3500 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн
хэрэглэж эхэлсэн түүхтэй. Орчин үеийн анагаах
ухаан сүүлийн үед Ганодерма мөөгийг эрчимтэй
судалж, энэхүү мөөгний ховор гайхамшигтай
бүтцийг хүлээн зөвшөөрч 21-р зууны хүн төрөлхтний “Авралын од” хэмээн
нэрлэх болсон.
Ганодерма мөөгний найрлага, үйлчилгээ:
Ганодерма мөөг нь өөртөө органик германи, полисахарид, аденозин,
тритерпениод, уураг, амин дэмүүд болон ислэгийг их хэмжээгээр агуулж
байдаг. Өдөр бүр хэрэглэснээр биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулж,
дархлалын системийг бэхжүүлэн эрүүл мэндийг сэргээх үйлчилгээтэй.
Илрүүлэлт: Ганодерма нь нуугдмал өвчнийг болон хорт бодисыг
илрүүлэхэд маш тустай.
Цэвэрлэгээ: Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна.
Зохицуулалт: Бие махбодь сэргэх үед олон шинж тэмдэг ажиглагдах
болно.
Сэргэлт: Ганодерма өвчилсөн эрхтэнүүдийг эмчилж, өвчин эсэргүүцэх
чадварыг нэмэгдүүлснээр бие махбодийн дархлааны тогтолцоог бэхжүүлнэ.
Залуужилт: Тогтмол хэрэглэснээр бие махбодийн хэвийн үйл ажиллагаа
тэнцвэржин, эд эсийн хөгшрөлт тодорхой хэмжээгээр удааширч хүн
залууждаг байна.
РЕЙШИ ГАНО (REISHI GANO) RG
Ганодерма бол анагаах чанар өндөртэй нэг төрлийн мөөг юм. Ganoder-
ma Lucidum гэдэг нь улаан Ганодерма мөөгний
биологийн нэршил юм. (Gano - нь гэрэл, Derma
– арьс бүрхүүл, гадаргуу, гэр, Lucidum - гэрэлтэх,
гялалзах гэсэн утгатай грек үг). Харин дорно
дахины анагаах ухаанд янз бүрээр, тухайлбал
Японд “Рейши”, Хятадад “Линжчи” (Ling zhi) гэх
мэтээр нэрлэдэг байна. (Ling” - бэлэглэх, өгөх; Zhi -
хүч чадал; ерөнхий утгаараа “Хүч чадал бэлэглэгч
“ гэсэн үг). 2500 жилийн өмнө бичигдсэн “Нэн Шунг”
хэмээх анагаахын сударт Ганодерма мөөгний
тухай тодорхой бичигдсэн байдаг бөгөөд Хятадын
ард түмэн Ганодермаг “Ургамлын гайхамшигт хаан”
хэмээн өргөмжилж, шүтэж иржээ. Хятадын эртний домогт Ганодермаг
“үхлээс өвчтөнийг авардаг, хүмүүст өнө мөнхөд амьдрах эрч хүч өгдөг
шидэт ургамал” хэмээн үздэг байжээ. Ганодерма хүний бие махбодид
4
үзүүлдэг анагаах үйлчилгээгээрээ юутай ч эгнэшгүй, хүн орхоодойгоос ч
илүү чадвартайг эртний сударт тэмдэглэжээ. Орчин үеийн анагаах ухаан
сүүлийн үед Ганодерма мөөгийг эрчимтэй судалж энэхүү мөөгний ховор
гайхамшигтай бүтцийг хүлээн зөвшөөрч “XXI зууны хүн төрөлхтөний
авралын од” хэмээн нэрлэх болсон билээ. Үйлчилгээ:
Учир нь Ганодерма мөөг ямар ч хүний биед гайхамшигтай зохицон
эрүүлжүүлж, урт наслуулдаг байна. DXN-ийн Рейши Ганог 90 хоногийн
настай Улаан Ганодерма (Ganoderma lucidum) мөөгний 6 төрлийн
хослолоос гаргаж авсан бөгөөд полисахарид, аденозин, тритерпениод,
уураг, амин дэмүүд болон ислэгийг их хэмжээгээр агуулж байдаг. Өдөр
бүр хэрэглэснээр биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулж, дархлалын
системийг бэхжүүлж, эрүүл мэндийг сэргээх үйлчилгээтэй. Ганодерма
Луцидиум өөртөө 200 гаруй төрлийн биологийн идэвхтэй бодисыг агуулдаг
бөгөөд тэдгээрийг гурван бүлэг болгон хуваадаг. Үүнд: 30 хувь нь усанд
уусдаг бодисууд, 65 хувь нь органик бодисонд уусдаг бодисууд, 5 хувь нь
ууршимтгай бодисууд юм. Ганодерма Луцидиум өөртөө 200 гаруй төрлийн
биологийн идэвхтэй бодисыг агуулдаг бөгөөд тэдгээрийг гурван бүлэг
болгон хуваадаг. Үүнд: 30 хувь нь усанд уусдаг бодисууд, 65 хувь нь органик
бодисонд уусдаг бодисууд, 5 хувь нь ууршимтгай бодисууд юм.
НАЙРЛАГА 100 гр-д Уураг 13.6 гр
Илчлэг 353.5 ккл Төмөр 12.3 мгр
Кальци 30.8 мгр Калий 127.6 мгр
Нүүрс ус 76.2 гр Сод 17.1 мгр
Холестрол 0 Витамин С 197.9 мгр
Тослог 1.59 гр Витамин В3 190.5 мгр
1. Усанд уусдаг бодисууд
А. Полисахарид (цэвэрлэгч)
• Биеийн өөрийгеө анагаах байгалийн чадварыг сэргээнэ;
• Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, нойр булчирхайн үйл
ажиллагааг дэмжинэ
• Бие махбодь хорт бодисоо гадагшлуулахад тусална;
• Эсийн мембрамыг бэхжүүлнэ;
• Цусны улаан эсийн хэмжээг хамгаалж, хүчилтөрөгчийн хэмжээг
нэмэгдүүлнэ.
Б. Органик Гeрмани (тэнцвэржүүлэгч)
• Биед хүчилтөрөгч шингэх үйл явцыг нэмэгдүүлнэ;Бие дэхь цахилгаан
цэнэгийг тогтворжуулж, эсийг тойрж бугласан тэнцвэргүй цахилгаан
цэнэгийг олж устгана.
2. Органик бодисонд уусдаг бодисууд
A. Аденозин (зохицуулагч)
• Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна;
• Цусан дахь липидийн түвшинг бууруулж, улаан эсийн мембрамыг
5
бэхжүүлнэ;
• Ялтаст эсүүдийн чанар, цус бүлэгнэлтийг тэнцвэржүүлнэ;
• Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгож дотоод
шүүрлийн булчирхайг тэнцвэржүүлнэ;
• Цусны хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлнэ;
• Бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодийг сэргээнэ.
Б. Тритерпиноид (сэргээгч)
• Гашуун амттай;
• Хоол боловсруулах системийг бэхжүүлнэ;
• Гистамины бүтцийг тогтоон барьж харшил болон үрэвсэлийн эсрэг
нөлөөлнө;
• Бие дэх өөх тосыг багасгана;
• Эсийн цөмийг идэвхжүүлнэ.
3. Ууршимтгай бодисууд
А. Ганодерик охь (залуужуулагч)
• Арьсны енгө зүсийг сайжруулна;
• Арьсны өвчинг анагаана;
• Арьсны өвчин, амны шарх бусад гадуурх яр шарханд түрхэж
хэрэглэхэд үр дүн сайтай бегөөд цус тогтоох үйлчилгээ үзүүлнэ;
• Бие махбодийг залуужуулна.
Рөйши Ганогийн үйлчилгээ:
I) Илрүүлэлт (1-30 хоног)
Ганодерма нь нуугдмал өвчнийг болон хорт бодисыг илрүүлэхэд тустай.
Биеийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангана. Энэ үед бие махбодь нь
өвчний шинж тэмдгүүдийг илрүүлдэг. Энэхүү урвал нь үр дүн биш боловч
бидэнд өвчтэй хэсгийг илрүүлэхэд тус болно. Энэ бол Ганодермагийн
илрүүлэлтийн үр дүн юм.
II) Цэвэрлэгээ-/Хорт бодисыг гадагшлуулах/ (1-30 долоо хоног)
Биед хуримтлагдсан шээсний хүчил, сүүний хүчил, холестерин, илүүдэл
өөх, үхэжсэн эс ба хорт бодисыг гадагшлуулах чадвартай. Иймээс
Ганодермаг «Хорт Бодис Гадагшлуулалтын Хаан» гэж нэрлэдэг юм. Хорт
бодисууд элэг, бөөрөөр дамжин шээс, өтгөн болон хөлс, тууралт, нус, цэр
хэлбэрээр гадагшилдаг байна.
III) Зохицуулалт (1-12 cap)
Бие махбодь сэргэх үед олон төрлийн шинж тэмдэг ажиглагдах болно. Энэ
үед санаа зовох шаардлагагүй бөгөөд бие өөрийгөө эдгээж буйн шинж юм.
Хэрэв шинж тэмдгүүд хүчтэй илэрч байвал хэрэглэх тунг багасгана.
IV) Сэргэлт (6-24 cap)
Ганодерма өвчилсөн эрхтэнүүдийг эмчилж, өвчин эсэргүүцэх чадварыг
нэмэгдүүлснээр бие махбодийн дархлааны тогтолцоог бэхжүүлнэ. Мөн
бие махбодийг хурдан эдгэрэхэд зайлшгүй чухал эрдсүүд ба амин дэмээр
тэтгэнэ.
V) Залуужилт (1-3 жил)
Ганодермаг тогтмол хэрэглэснээр бие махбодийн хэвийн үйл ажиллагаа
6
тэнцвэржин, эд эсийн хөгшрөлт тодорхой хэмжээгээр удааширч хүн
залууждаг байна. Энэ бол Ганодермагийн хамгийн онцгой гайхамшигт
чанар юм.
ХЭРЭГЛЭХ ТУН: Эхний долоо хоногт өдөрт 1 капсулыг, дараагийн долоо
хоногоос өдөрт 2-3 капсулыг ууж хэрэглэнэ.
РЕЙШИ ГАНО (RG) НУНТАГ
Рэйши гано мөөгний нунтаг нь хүний биед
шимэгдэхдээ хурдан учир эдгэрэлтийн явцыг хурдасгана.
Цусны эргэлтэнд сайнаар нөлөөлнө. DXN-ний шэйкэрт
сэгсэрч уувал илүү хялбар.
ГАНОЦЕЛИУМ (GANOCELIUM) GL
Ганоцелиум (GL) бол Ганодерма Луцидиумын охь
агуулсан бүтээгдэхүүн юм. Рейши Ганогаас ялгаатай нь
тарьснаас хойш 18 хонож буй Ганодерма мөөгөөр хийдэг.
18 хоногтой мөөг (мицель) уураг, полисахарид, аденозин,
органик германи, тритерпиниод, амин дэмүүд, эрдэсүүд
болон тосны хүчилээр баялаг тул бие махбодийн
ерөнхий тамир тэнхээг сэргээж, тэжээллэг бодисоор
хангана. Ялангуяа тархины үйл ажиллагаа, ой ухааныг
гойд сэргээж, хүчилтерөгчийг бие махбодид нийлэгжих
процессыг дэмжсэнээр тархины цусан хангамжийг сайжруулж, бие
махбодийг хэрэгцээт амин дэм, эрдэс бодисоор хангана. Ганоцелиумийг
«Тархи тамиржуулагч» гэж нэрлэх нь бий. Мөн Ганоцелиумийг бага насны
болон сургуулийн насны хүүхдүүдэд хэрэглүүлэхэд нэн тохиромжтой. Учир
нь Ганоцелиум өсвөр насныханд зайлшгүй хэрэгтэй олон ашигтай бодисыг
ихээр агуулдаг тул хүүхдийн өселт бойжилт, сэтгэн бодох чадварт сайнаар
нөлөөлдөг. Ганоцелиумийг Рейши Ганотай хамт хэрэглэснээр дээд үр
дүнд хүрэх боломжтой. Рейши Гано эд эсэд хуримтлагдсан хорт бодисыг
гадагшлуулж олон төрлийн ховор бодисоор тэжээж эсийн өерөө өөрийгөө
анагаах байгалийн шинж чанарыг сэргээдэг бол Ганоцелиум шаардлагатай
олон тэжээллэг бодисоор эсийг хангаж үүний үр дүнд бидний бие махбодь
бүрэн эрүүлжиж, залуужих нөхцөл бүрэлддэг.
НАЙРЛАГА 100 гр-д Уураг 17.8 гр
Илчлэг 380.4 ккл Төмөр 18.2 мгр
Кальци 11.6 мгр Калий 82.5 мгр
Нүүрс ус 82.1 гр Сод 10.0 мгр
Холестрол 0 Витамин С 17.6 мгр
Тослог 4.3 гр Витамин В3 190.5 мгр
7
Полисахарид, Органик Германи, Бүх төрлийн амин дэм, Бүх төрлийн эрдэс
бодис, Ганоцелиумын найрлаган дахь полисахарид, органик германи нь
Рэйши гано /RG/-ааc 4 дахин, хүн орхоодойгоос 6 дахин их байдаг.
Ганоцелиумийн үүрэг:
• Биеийн эсэргүүцэлийг нэмэгдүүлнэ;
• Биеэс хорт бодис (токсин) гадагшлуулна;
• Олон төрлийн амин дэм, эрдэсээр хангана;
• Хоол боловсруулах систем, беөрийг тэжээж тэнцвэржүүлнэ.
Полисахаридийн үүрэг:
• Дархлалын системийг бэхжүүлнэ;
• Цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлнэ;
• Эсэд чөлөөт радикал үүсэх явцыг саатуулна;
• Усанд уусдаг хорт бодисыг гадагшлуулна.
Органик Германийн үүрэг:
• Цусан дахь хүчилтөрөгчийн DXN Ganocelium (GL) хэмжээг
нэмэгдүүлнэ;
• Эд эсэд хүчилтөрөгч шингэх үйл ажиллагааг нэмэгдүүлнэ;
• Тамир тэнхээ сэргээнэ;
• Судасыг цэвэрлэнэ;
• Цусны эргэлтийг сайжруулна;
• Бодисын солилцоог сайжруулна;
• Цусны даралтыг тогтворжуулна;
• Бие дэх цахилгаан цэнэгийг тогтворжуулна;
• Өвчтөний хурц өвдөлтийг намдаана;
• Хөл гарын мэдээ муудахаас сэргийлнэ;
• Усанд уусдаг хорт бодисыг гадагшлуулна.
Нэмэлт мэдээлэл:
Ганоцелиумийн найрлага дахь органик германи, бусад эрдэс бодис нь
Рейши Ганогоос илүү хурдан хүний биед шингэдэг.Японы эрдэмтэдийн
судалснаар Ганоцелиум 6.000 ррm органик германи агуулдаг бол Рейши
Гано харин 800-2.000 ррm агуулдаг байна. Олон орны эрдэмтэдийн
судалснаар Ганоцелиум эсийн буруу хөгжил явагдахаас (хавдарын эс үүсэх
г.м) хамгийн найдвартай хамгаалж чаддаг болох нь нотлогджээ. Дээрх
судалгааны явцад эрүүл түвшний гурван хэсэг хулгана дээр судалгаа
хийгдсэн байна. A, В, С бүх хэсгийн хулганад хавдарын эс үүсгэсэн
бөгөөд А хэсгийн хулганад ямар ч эмчилгээний зүйлс хэрэглэсэнгүй, В
хэсгийн хулганад Ганодерма хэрэглүүлж, С хэсгийн хулганад Ганоцелиум
хэрэглүүлсэн байна. Улмаар 20 хоногийн дараа хавдарын эсийг хэмжиж
үзэхэд А хэсгийн хулганын хавдарын хэмжээ 450мм, В хэсгийнх 292 мм, С
хэсгийнх 200 мм-ийн диаметртэй болсон байв. Энэхүү туршилтаас үзэхэд
Ганоцелиум хавдарын эсийн өсөлтийг зогсоохдоо Ганодермагаас илүү
үр дүнтэй болох нь нотлогдсон байна. Ганоцелиумийн найрлаган дахь
идэвхтэй бодисууд тархинд маш сайн тэжээл өгч оюун ухаан сайжруулахаас
гадна таван цул эрхтэнд хуримтлагдсан хорт бодисыг цэвэрлэж, хоол
8
боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, бөөрийг хамгаалдаг.
Жирийн Мицелиумийн нунтагаас 8 дахин их хувь хэмжээтэй тул Рейши
Ганотай хавсран хэрэглэхэд эсийн цөмийн идэвхийг нэмэгдүүлж, бодисын
солилцоог тэнцвэржүүлж, биеэс хорт бодис гадагшлах явцыг эрчимжүүлдэг.
Ганоцелиум эсийн мембранын ханыг бэхжүүлж эсийн дотор хуримтлагдсан
хорт бодисыг гадагшлуулдаг. Ингэснээр биеийн дархлаа сайжирч дээд
зэргийн үр дүнд хүрэх боломжтой.
ХЭРЭГЛЭХ ТУН: Эхний долоо хоногт өдөрт 1 капсулыг, дараагийн долоо
хоногоос өдөрт 2-3 капсулыг ууж хэрэглэнэ.
ГАНОЦЕЛИУМ (GL) НУНТАГ
30гр нунтаг
Ганацелиум мөөгний нунтаг нь хүний биед
шимэгдэхдээ хурдан учир эдгэрэлтийн явцыг
хурдасгана. Цусны эргэлтэнд сайнаар нөлөөлнө.
Танд зөвлөхөд DXN-ний шэйкэрт сэгсэрч уувал илүү
хялбар байх болно.
АНДРО ЖИ (ANDRO G)
Андро жи нь биеийн жинг бууруулахад ихэвчлэн
хэрэглэгддэг уламжлалт нэмэлт тэжээл бөгөөд 100
% Andrographis Paniculat агуулдаг ба эрт дээр үеэс
амьсгалын дээд замын өвчнүүд ялангуяа өндөр
халуурах, хоолой хөндүүрлэх, вирус болон гриппийн
эсрэг, тайвшруулах, мөн элэгний үйл ажиллагааг
дэмжих, шимэгчүүдийг устгах зэрэгт хэрэглэдэг байна.
Мөн хумхаа чичрэг өвчин цусан суулга, могойн
хатгалтын хорыг намжаадаг. Андрографис Паникулат
нь олон оронд “King of bitters” буюу “Гашууны хаан” хэмээн нэрлэгджээ.
Дэлхийн 50 сая хүний амийг авч одсон Испани хэмээх ханиад 1918 онд
болоход Энэтхэг энэхүү ургамлын ачаар тахалд нэрвэгдэлгүй үлдсэн байна.
Ялангуяа элэг нь өөхөлсөн, бүх төрлийн гепатит, гэдэсний дүүрэнг
зэрэгт тохиромжтой.
Бусад үйлчилгээ:
• Үрэвслийн эсрэг (хаван бууруулна)
• Халуун бууруулна (бактерийн эсрэг)
• Улирлын чанартай өвчнүүдэд (жишээ нь малярия)
• Цус өтгөрөлтөөс сэргийлнэ
• Вирусын эсрэг үйлчилгээтэй
• Хорт хавдрын эсийг устгах магадлалтай
• Зүрхний булчингийн үйл ажиллагааг хамгаалдаг
• Цөс ялгаралтыг идэвхжүүлдэг (тостой хоол идсэн үед)
9
• Цусны болон бусад системүүүдийг цэвэрлэдэг
• Хоол боловсруулалтыг сайжруулдаг
• Цэр ховхлох замаар амьсгалын замыг цэвэрлэдэг
• Элэг ,цөсийг идэвхжүүлдэг
• Цусанд сахарыг багасгадаг
• Дархлааг сайжуулдаг
• Ходоод гэдэсний өвдөлт намдаана
• Тайвшруулах үйлчилгээтэй
• Туузан болон бусад төрлийн хорхойг устгадаг
ХЭРЭГЛЭХ ТУН: Өдөрт 2-3 капсулыг ууж хэрэглэнэ.
РОЗЕЛЛИ (ROSELLE HIBISCUS)
Энэхүү бүтээгдэхүүнийг Roselle hibiscus sab-
dariff хэмээх нэгэн төрлийн сарнайгаар хийдэг бөгөөд
халуун орны ширэнгэн ой болон зэргэлдээх газруудад
ургадаг. Цэцгийн улаан дэлбээ нь витамин С, эрдсүүд,
Zn, Ca, Mg агуулахын зэрэгцээ эдгээр нь хүний бие
тааламжтай зохистой хэлбэрээр байдаг.Энэхүү
шахмал тэжээл нь витамин С, D,B1 болон В2 агуулан
хүний биеийн хэрэгцээг бүрэн хангахаар агуулагддаг.
НАЙРЛАГА 100 гр-д
Витамин С 260-280 г Витамин В2 0,06 мг
Витамин В1 0,04 мг Витамин D 2,85 мг
Энэ нь шүд, буйл, ясны бүтцийг эрүүл хэвийн байлгахад хангалттай. Тус
бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөрийн дархлааг сайжруулан, буйлийг
эрүүлжүүлж арьсыг эрүүл гялалзсан өнгөтэй болгодог. Розеллийн шахмал
нь савандаа 120ш-тэй. Rosselle–г эрт дээр үеэс хоол боловсруулах
эрхтнүүд, тайвшруулах, хавдраас сэргийлэх, даралт хэлбэлзэхээс
хамгаалах зэрэгт хэрэглэж иржээ. Сүүлийн үед ханиад, даралт, шээс
бэлгийн замын үрэвслүүдэд хэрэглэхийн дээр холестеринийг бууруулах
үйлчилгээ үзүүлдэг байна.
Розелли шахмал калори багатай, жимсний амттай, чихэргүй,
цусан дахь сахар бууруулдаг тул хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, ахимаг
насныхан, бага насныханд илүү тохиромжтой. Мөн энэ бүтээгдэхүүнийг
байнга хэрэглэхэд хорт хавдрын эс үүсэх, өсөхөөс хамгаалдаг нь түүний
найрлага дахь нийлмэл пенолик бодистой холбоотой. Энэ бодис зүрхийг
хамгаалж чөлөөт радикалууд артерийг гэмтээхээс өмнө устгаж чаддаг
байна. Розеллийн ханд нь биеэс спиртийг хөөж бөөрөнд чулуу үүсэхээс
хамгаалдаг, исэлдэлт явагдахаас сэргийлж, биеийн тамирыг сайжруулан
арьсыг зөөллөн тэжээж, хоол боловсруулах болон шээс, бэлэг эрхтэний
системийн эрүүл байдлыг хангадаг.
Розелли нь зүрхний титэм судасны нарийслыг төгс эмчлэхээс гадна
10
энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа тохиолдолд зүрхний шигдээсээс
хамгаална.
Үйлчилгээ:
• Бөөрний үйл ажиллагааг сайжруулна
• Шээс бэлгийн системийг сайжруулна
• Цусны даралт бууруулна
• Халуун бууруулна
• Ядаргаа багасгана
• Холны дуршил нэмнэ
• Цангаа тайлна
• Нарийн гэдэсний үйл ажиллагааг сайжруулна
• Хөгшрөлтийг удаашруулна.
• Зүрхний шигдээсээс хамгаална
ХЭРЭГЛЭХ ТУН: Өдөрт 1- 4 шахмалыг ууж хэрэглэнэ.
ХАНИАДНЫ СИРОП (DXN LIGNOSUS PLUS SYRUP)
Ханиадны сироп нь Lignosus rhinocerus
болон бусад 16 алдартай ургамал агуулсан.
Энэ нь цэр ховхлох, ханиалга намдаах,
тайвшруулах, хоолойн өвдөлтийг намдаахад
тусалдаг ургамлын гаралтай сироп юм. DXN Lig-
nosus Plus Сируп нь бүх насныханд тохиромжтой,
шингэн хэлбэрээр байдаг.
ШИНЭЭР: 120мл бүхий шилэн савалгаатай.
МУШГИРАА ЗАМАГ (SPYRULINA)
Спирулина замаг нь цэнхэр-ногоон
төрлийн замагт ордог ба манай гариг дээрхи
хамгийн эртний хамгийн шим тэжээлтэй нэг
эст биет бөгөөд нарны гэрлийг шингээн авч
хлорофилл болгон хувиргаж найрлагадаа маш
их эрдэс болон микроэлементүүд, ялангуяа
төмрийг хуримтлуулан их хэмжээгээр үл орлох
амин дэмүүдийг нөөцөлсөн байдаг. Эртний дорно
дахины ард түмнүүд түүнийг “Хамгийн төгс хүнс”,
“бурхдын хүүхдүүдийн зоог” хэмээн нэрлэж иржээ.
Найрлага:
• Уургийн агууламж 100%
• Бета каротин (луувангаас 25 дахин их)
• Гамма линолейны хүчил оройн түрүү цэцгийн тосноос 3 дахин баялаг
• Витамин А, В1, В6, В12, С, Е, К, никотины хүчил, фолийн хүчил,
пантотений хүчил,
11
• Витамин Е үр тарианаас 3 дахин баялаг
• В12-оор үхрийн элэгнээс 2-6 дахин баялаг
• Төмрийн агуулгаар үхрийн элэгнээс 28 дахин баялаг
• Био тэжээллэг чанар эрдэс бодисоор 95% тай ба NASA –ийн
нисэгчдийн хүнсэнд ордог.
• Мушгиа замаг нь 100%-ийн шүлтлэг хүнс, биеийн хүчил шүлтийн
харьцааг (Ph) тэнцвэржүүлдэг
Үйлчилгээ:
Цусан дахь холестерин бууруулж даралт ихсэх, артерийн судас
хатуурах, зүрхний өвчин, тархинд цус харвалтаас урьдчилан сэргийлнэ.
• Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
• Цацраг идэвх бодисын хордлогыг бууруулна (полисахарид ихтэй тул)
• Дархлааг зохицуулна
• Цөсний чулуужилтаас сэргийлнэ
• Цусны даралтыг тогтворжуулна
• Дотоод шүүрлийн булчирхай үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ
• Сахарын төвшин бууруулна
• Ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, архаг үрэвсэлд сайн
• Нүдний харааг сайжруулна
• Элэгний архаг үрэвсэл А,В гипатитийг идэвхгүй болгоно
• Хөгшрөлтийг удаашруулж арьсны нөсөө толбыг арилган үсний
ургалтыг сайжруулна
• Өөхлөгийг багасган жинг бууруулна
Ямарч нөхцөлд, ямарч цагт өөрийн хэрэгцээндээ тохируулан
бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш тохиромжтой.
ХЭРЭГЛЭХ ТУН: Өдөрт 1- 6 шахмалыг ууж хэрэглэнэ.
ШИНЭЭР:
• 250мг-тай 300 шахмал, 500 шахмал, 1500 шахмал
• 350мг-тай 30 капсул, 90 капсул, 360 капсул
• 50гр-тай нунтаг
гэсэн төрлүүд худалдаанд гарсан.
ХОРХОЙ МӨӨГ (CORDYCEPS SINENSIS)
Кордицепс Синенсис хэмэээх Хорхой өвс нь
дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй чухал эмийн
чанартай мөөг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн
бөгөөд кордицепикхүчил, кордицепин, витамин В12,
полисахарид, глютамины хүчил болон бусад ховор
чухал бодисоор баялаг юм. Кордицепс (хорхой өвс)
нь бие махбодийн алдагдсан тамир тэнхээг сэргээх,
евчин эсэргүүцэх чадвар нэмэгдүүлэх талаараа
хүн хорхоодойгоос ч илүү үйлчилгээтэй болох нь
шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдсон болно.
12
Хорхой өвс гэж юу вэ? Хятад, Төвд, Непалийн уулархаг нутгаар ургадаг
Хятадын уламжпалт анагаах ухааны маш чухал эмийн ургамал юм.
Хорхой өвс бол 2 зүйлийн (амьтан, ургамлын) нэгдэл бөгөөд өвөл нь ичдэг
амьтан, зун нь ургадаг ургамал (амьтан 50%, ургамал 50%) арга билэг нь
тэнцвэржсэн байгалийн гайхамшигт бүтээл амьтан ургамлын хосгүй нэгдэл
юм. Хятадууд хорхой өвсийг бүх өвчнийг анагаах чадвартай ид шидэт
эмийн ургамал гэж үздэг.
Хорхой өвс нь манай дэлхийн хамгийн өндөр уулсын үргэлжпэл Төвдийн
уулсын 3500-5000 м-ийн өндер ариун дагшин газарт хүчилтөрөгчийн
дутмаг, маш хүйтэн, өөр ургамал ургаж чадахгүй орчинд тэсвэрлэн амьдарч
ургаж чаддаг, дэлхийн өөр хаана ч байдаггүй хосгүй сонин ургамал юм.
1200 гаруй жилийн тэртээгээс хорхой өвсийг Хятадууд бурханы гайхамшигт
бүтээл, шидэт сахиус гэж нэрлэн зөвхөн хаад ноёд, язгууртнууд хэрэглэж
байсан учраас тэд өвчингүй урт удаан (140-240 хүртэл) насалж байжээ.
Цинь хааны үед хорхой өвсийг эмийн журмаар хэрэглэдэг байсан ба
сударт (Чуньцао, Чунсинь гэдэг номонд) бичихдээ: Бөөрөнд ян дутагдах,
уушигнд инь дутагдахад онцгой сайн гэжээ. Мөн цус төлжүүлэх, тамир
оруулах, хөгшрөлтийг бууруулж, чалх сайжруулах гэх мэт 100 өвчнийг зэрэг
анагаах чадалтай гэж 70 гаруй ном сударт тэмдэглэгджээ. Уушиг, бөөрний
үйл ажиллагааг дэмжих, ханиад томууг анагааж халдвараас урьдчилан
сэргийлэх дархлаа тогтооно.
Чалх, тамир тэнхээг сайжруулагч:
Мөн Хятадын дээд зиндааныхан дунд Хорхой өвсийг чалх сайжруулагч
/ сэрэл өдөөгч/ чадварыг ендрөөр үнэлэн өргөн хэрэглэдэг байна. Үүний
учир нь клиник туршилт болон судалгаагаар хорхои өвс нь эрчүүдийн
бэлгийн чалх болон эмэгтэйчүүдийн тамир тэнхээ, идэвхииг саижруулдаг
болох нь нотлогдсон байдаг. Мөн бэлэг эрхтэний мэдрэлийн эсийг сэргээж,
цусан хангамжийг сайжруулж, хөвчрөлтийг сайжруулах зэрэгт ер бусын
гаихамшигтаи үр дүн өгдөг бөгөөд Хятадын Хунаны Ангаахын Их сургууль
болон Бээжингиин Ангаахын Их сургуулийн лаборторын дүгнэлтээр хүний
биед хоргүй болох нь тогтоогдсон.
Спорт тойрсон шуугиан:
1993 онд Хятадын тамирчид хууль бус эм, сэргээш хэрэглэсэн тухай
цуурхал дэгдэн Олон Улсын Олимпын Хорооноос Хятадын хөнгөн
атлетикийн гурван эмэгтэй тамирчны Дэлхийн Аварга Шалгаруулахтэмцээн
болон Германд болсон Нөхөрсөгтэмцээнд гаргасан рекорд амжилтуудыг
хүчингүй болгох арга хэмжээ авсан бөгөөд үүний эсрэг Хятадын Олимпын
Хорооноос эсэргүүцэл гарган гомдол мэдүүлсэн бөгөөд үүний дагуу дээрх
гурван тамирчинд нарийн шинжилгээ хийсэн байна.
Сурвалжпагчид ч бас мэргэжилтэнгүүдэд “Яагаад Хятадын тамирчид
сэргээш / допинг/ хэрэглээгүй байж ийм олон рекордуудаа алдах болов”
гэсэн асуулт тавин тухайн үедээ нэлээн шуугиан тарьсан билээ. Эцсийн
эцэст шинжилгээний дүн ч гарч тамирчидийн биеэс ямар ч сэргээшийн
төрлийн бодис илрээгүй бөгөөд Хорхой өвсөөр тусгайлан хийсэн хүч тамир
13
сэргээх бэлдмэл хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүний биед
ямар ч хор нөлөөгүй зөвхөн хүний байгалиас заяасан төрөлх эрч хүч тамир
тэнхээг сайжруулж алдагдсан эрч хүчийг нөхдег цэвэр байгалийн гаралтай
бэлдмэл болох нь нотлогдон Хятадын тамирчид алдсан нэр хүндээ
сэргээлгэн, ОУОХ-с ийм терлийн бэлдмэлийг тамирчдад хэрэглэхийг албан
ёсоор зөвшөөрсөн байна. Үүнээс хойш хятадын шигшээ багийн тамирчдад
хорхой өвс болон бусад ургамлын гаралтай тусгай бэлдмэлүүдийг
хэрэглүүлж байгааг бид Хятадын тамирчдын сүүлийн үед үзүүлж буй
амжилтуудаас харж болох юм.
Линжчи мөөг нь бусад олон төрлийн эмийн ургамлуудтай гайхамшигтай
хослон тухайн ургамлын анагаах чадварыг маш ихээр нэмэгдүүлдэг бөгөөд
хорхой өвстэй ч мөн гайхалтай зохицон нийлж үнэхээр хүлээж байгаагүй үр
дүнг үзүүлж чаддаг болох нь олон олон шинжилгээ судалгаа, туршилтаар
нотлогдсон билээ. Хорхой өвс бол хүний бие махбодийг бүх талаар сэргээх
гайхамшигт чадвартай.
Хэрэглэх зорилго:
1. Эрүүл хүн: Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, залуу насаа удаан
хадгалах
2. Өвчтэйхүн: Өвчнөөэдгээжулмаардархлаажих
3. Тамирчид: Хүч тэнхээгээ нэмэгдүүлэх, амжилтаа ахиулах зорилгоор
хэрэглэнэ.
Ямар өвчлөлтэй хүн хэрэглэх вэ?
1. Элэгний үрэвслүүд: Элэгний хатуурал (цирроз) чулуужилт, өөхжилт,
элэгнии хорт хавдар, цөсний өтгөрөлт, дэлүүний өвчин, нойр булчирхай
ба бамбай булчирхаи өвчин г.м.
2. Зүрхний өвчнүүд: Зүрхний судасны хатуурал зүрхний шигдээс, зүрх
томрох, төрөлхийн гажиг, хэм алдалт г.м
3. Бөөрний өвчнүүд: Ууц нуруугаар өвдөх бөөрний дутагдал хорт хавдар,
аяганцар, сувганцарын өвчин, чихрийн шижин, эр, эм бэлгийн түрүүлж
дур тавих, цистит, үргүйдэл, эмэгтэйчүүдийн сав, өндгөвчний өвчин,
олон удаагийн зулбалт, бөөрний чулуужилт, эрэгтэйчүүдиин түрүү
булчирхайн өвдөлт, шээс бэлгийн замын өвчнүүд, мөөгөнцөр, шарх,
тууралт г.м
4. Уушигны өвчнүүд: Удаан хугацаагаар ханиах, архаг мэнгэр, багтраа,
сүрьеэ, хатгалгаа, уушигны хорт хавдар, ханиад түүнээс сэргийлэх,
мөгөөрсөн хоолойн өвчнүүд, амьсгалын замын бүх өвчнүүдэд
5. Хоол боловсруулах замын өвчнүүд: Хордлого, ходоодны улайлт
шархлаа, нарийн бүдүүн гэдэсний өвчнүүд гэдэсний бактергүйжилт,
цагаан мах, улаан хоолойн өвчнүүд.
6. Тархи мэдрэлийн өвчнүүд: ядаргаа, төв мэдрэлийн өвчнүүд, тархины
судасны хатуурал, чих толгойгоор хатгах, чихний үрэвслүүд, гэмтлийн
гаралтай тархины өвчнүүд, хамар нармайн өвчнүүд, нүдний даралт,
болор цайх, хараа сонсгол муудах, нугасны өвчнүүд, мененгить нугасны
гэмтэл, радекулит, суудлын мэдрэл, татаж унах, ухаан алдах, ой санамж
14
муудах, салга, нойргүйдэх, зөнөх, бүх төрлийн идээт үрэвслүүдэд
7. Бусад өвчнүүд: Цусны өвчнүүд, бруцеллоз, ясны сийрэгжилт, ясны
идээт үрэвсэл, үе мөчний өвчнүүд, цус алдалт (40% цус алдахад 7
хоногт цусыг 100% төлжүүлнэ) жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжил,
эхийн тэнхрэлт, элдэв төрлийн харшил гэх мэт өвчнүүдийн үед ууж
хэрэглэнэ. Мөн дээр дурьдаагүй бусад өвчин зовиурын үед хэрэглэхэд
ч гаж нөлөөгүй. Хорхой өвсийг бусад ан чадвар өндөртэй ургамлуудтай
хамт хэрэглэхэд илүү үр дүнтэй бөгөөд бие биесийг дэмжиж хүний
өвчнийг амархан эдгээж, хүнийг эрч хүчтэй, энергитэй цоглог гоо сайхан
болгодог. Учир нь хүний бие организмд байх ёстой бүхий л амин дэм
эрдэс бодис, микро болон макро элементүүд, амин хүчлээр баялаг юм.
DXN компаний судалгааны баг нь хорхой өвсийг шахмал, капсултай,
шингэн 3 төрлийн савалгаатайгаар үйлдвэрлэж байна. Биед маш амархан
шингэж боловсордог. DXN хорхой өвсийг маш нарийн хяналтан дор зэрлэг
байдлаас эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж авдаг.
Хорхой өвс нь элэгний үйл ажиллагааг дэмждэг. Гипатит В-тэй 33 хүн мөн
элэгний циррозтой 8 хүнд кордицепсийг өгөхөд өвчтөнгүүдийн 78,6% нь
сайжирч элэгний үйл ажиллагаа нь сэргэсэн байна.
Хүний биед түүнийг хамгаалдаг устгагч эсүүд байдаг бөгөөд хорт хавдрын
эсийг устгагч NK эсүүдийн тоо өсч байсан байна.
Кордицепсийн хавдрын эсрэг үйлчилгээ нь полисахарид болон стерин,
липид, нуклеозид, ялангуяа деокси нуклеозидүүдтэй холбоотой бөгөөд
байгаль дээр эдгээрийг нэг дор агуулдаг нэг ч бодис олдоогүй байна.
Найрлага:
• Уураг, стерин (эргостерин), нийлмэл уураг (спермин, спермидин,
путресцин, 1,3-диаминопропан) тосны хүчлүүд (олейны, линолийн,
дал модны, стеарины), нуклеозидүүд (3-дезоксиаденозин – cordyce-
pin, ) болон нүүрс уснууд (D маннит, galactomannin)
Үйлчилгээ:
• Ханиад, архаг бронхит, амьсгалын замын доголдол, бөөрний
доголдол, шөнийн шээс алдалт, эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал,
цус багадалт, зүрхний цохилт доголдох, холестерины өндөр түвшин,
элэгний өвчнүүд, толгой эргэх, ядаргаа, чих шуугих, хэт жин алдах,
• Дархлааны системийг бэхжүүлэх, биеийн хүчний ажлыг эрчимжүүлэх,
хөгшрөлтийн явцыг удаашруулах, В гипатиттай хүмүүсийн элэгний
үйл ажиллагааг сайжруулах,
• Энергийг нэмэгдүүлэх, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх,
ядралтыг багасгах
• Дархлааг сайжруулах, дархлааны систем дэх тодорхой химийн
бодисуудыг болон эсийг идэвхжүүлэх.
• Хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээ үзүүлж, хавдрын хэмжээг
багасгах, ялангуяа уушиг болон арьсны хорт хавдрын хэмжээг
багасгадаг.
Шинээр:
15
• 450мг-тай 60 капсул, 500 шахмал, 50гр-тай нунтаг гэсэн төрлүүд
худалдаанд гарсан.
ХЭРЭГЛЭХ АРГА: Өдөрт 6 шахмалыг ууж хэрэглэнэ.
ЗӨГИЙН ТООСОНЦОР (BEE POLLEN)
DXN-ий тоосонцор нь Дээд зэргийн шилмэл
чанар, нэн шинэ технологиор үйлдвэрлэгддэг
GMP гэрчилгээтэй цэвэр байгалийн гаралтай
бүтээгдэхүүн. Зөгийн тоосонцор бол байгаль
ээж маань бидэнд бүтээж өгсөн хамгийн
гайхамшигтай хүчтэй хүнс юм. Эр цэцгийн үрийг
зөөж өөрсдийн уутан дахь балтай холин дээр
нь фермент хийж бэлтгэн залуу авгалдайн биед
хурдан шингэх чадвартай болгон нөөшилдөг.
18 төрлийн амин хүчил 28 төрлийн микроэлемент
16 төрлийн амин дэм Ферментүүд
18 төрлийн эрдэс бодис Уураг
Үйлчилгээ:
• Дархлааны системийг идэвхжүүлж, биеэс хорт бодисуудыг
гадагшлуулдаг.
• Гистамины үйлдвэрлэлийг саармагжуулдаг
• Хүч тамирыг сайжруулж, ачаалал даах чадвар, эрч хүч нэмэгдүүлэн,
биеийн нөхөн сэргээлтийг хурдасгана.
• Дотор муухайрах, нойр хулжих, өтгөн шингэн түгжрэх зэрэг өвчний
үед үр нөлөө сайн
• Ядаргааг арилган анхаарал сайжруулдаг.
• Амьсгалын замын системийг бэхжүүлж, биеийг хамгаалдаг.
• Цусны даралт, бэлгийн үйл ажиллагааны хямралыг тогтворжуулна.
• Тоосонцорт агуулагдах амилаза фермент нь хоол боловсруулах үйл
ажиллагаанд биологийн хурдасгуур болдог.
• Хелико бактери болон бусад хоол боловсруулах системийн халдварт
өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ
• Тоосонцор нь лецитинээр баялаг ба энэ нь хүний биед өөх тосыг
задлах үнсэн үүрэгтэй
• Фенилаланин агуулах ба энэ нь хоолны дуршил бууруулах байгалийн
амин дэм юм энэ нь жин хасахад үр дүн маш сайн байдаг, үүнийг
хоолны дэглэм долоо хоногт дор хаяж 3 удаа биеийн тамирын дасгал
сургуультай хослуулбал илүү үр дүнтэй.
• Цус багадалт нь төмөр, уураг, витамин В, фолийн хүчил дутлаас
үүсдэг. Нарийвчлан судалбал цусны улаан бөөмс буюу гемоглобины
тоо цөөрсөнтэй шууд холбоотой. Зөгийн тоосонцор хэрэглэснээр
дээрх бодисуудаар хэрэгцээгээ ханган цус багадалтаас сэргийлж
16
чадна.
• Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бусад насны бүх хүмүүст
тохиромжтой.
• Бүтээгдэхүүн нь амьсгалын замыг бэхжүүлж, уургаар ханган, биеийн
эсэргүүцлийг сайжруулж түүний үр дүнд дээрх харшлуудын эсрэг
дархлаа тогтдог.
• Мөн тоосонцор нь уураг орлох чадвартай бөгөөд шинэ ногоо, салат,
жимсийг нөхнө.
ХЭРЭГЛЭХ ТУН: Бүтээгдэхүүнийг бага тунгаар хэрэглэж эхлэх нь
тохиромжтой бөгөөд аажмаар нэмэгдүүлэн тохиромжтой тунд хүргэх нь
чухал.
Хоногт дундаж насны хүмүүс 6ш таблетикийг уух нь тохиромжтой.
АРСЛАНГИЙН ЗОГДОР МӨӨГ (LIONS MANE MUSHROOM)
Арслангийн зогдор мөөг нь шим тэжээлээр нэн баялаг
учир олон зуун жилийн туршид Хятад, Япон улсад маш
үнэтэй хоол, тэжээлд тооцогдож ирсэн. Энэ бүтээгдэхүүн
нь полипептид, тосны хүчлүүд болон бета глюкан бүхий
полисахаридууд, аденозин, олейний хүчил, калий агуулдаг
нь дархлааны системийг тэнцвэржүүлж, цусны улаан эсийг
олшруулан, эд эсийн нөхөн төлжилтөнд шууд нөлөөлдөг
байна.
Энэ нь амтлаг, зажлахад хурдан задарч шингэдэг шахмал
бүтээгдэхүүн юм.
Эрт дээр үеэс:
• Цусан дахь сахарыг тэнцвэржүүлдэг.
• Цусны даралтыг тэнцвэржүүлдэг.
• Дархлааг нэмэгдүүлдэг.
• Артритийн шинж тэмдэгийг хялбаршуулдаг.
• Халдвартай тэмцдэг.
• Үрэвслийг дардаг.
• Хоол боловсруулах эрхтний, ялангуяа 12 нугалаа гэдэс болон
ходоодны хямралд тустай.
• Мэдрэлийг залуужуулан Альцгеймера болон Паркинсоны өвчнүүдийн
шинж тэмдгийг бууруулдаг.
• Мэдрэлийн эмгэгүүдийг багасгадаг.
• Биеийн хорт бодисыг устгана.
• Хөдөлгөөний тэнцвэрийг сайжруулна.
Үйлчилгээ:
1. Мэдрэл сэргээгч
Японы Шизүокагийн коллежийн Доктор Хироказу Кавагиши нь 10
гаруй жил Арслангийн зогдор хэмээх энэ мөөгийг судалж байгаа ба дэлхийн
хэмжээнд тэргүүлэгч бөгөөд доктор Кавагаши болон түүний багийн нээснээр
17
NGF ийн өсөлтөнд гол үүрэгтэй, тархины мэдрэлийн
хамгаалалтыг нэвтэрч чаддаг 2 төрлийн молекул
уг мөөгөнд агуулагддаг ажээ. Эдгээр нь мэдрэлийн
эсинй шинэчлэл болон хальсан бүрхүүлийн нөхөн
төлжилтийг идэвхижүүлдэг бөгөөд мөн хальсан
бүрхүүлийг нэвтэрч үйлчилж чаддаг байна.
2. Тархины эдийн үйл ажиллагааг нөхөн сэргээнэ
Мэдрэл судлаач Пол Стаметс “Арслангийн
зогдор нь таны мэдрэлийн эсүүдэд зориулан байгалиас ургасан тэжээлийн
бодисууд юм” гэжээ. Мэдрэлийн эсийн өсөлтийн фактор буюу NGF
зогссоноор Альцгеймэрийн авчин үүсдэг байна.
Мэдрэлийн өсөлт идэвхижүүлж, булчингийн мэдрэмтгий чанарыг
сайжруулж, харвалтын дараах мэдрэлийн гэмтлийг засварладаг. Сүүлийн
үед бид хөгширч байгаа ч бидний тархи өсөх чадвартайг нотолсонба
энэ процессийг нейрогенез гэнэ. NGF болон бусад нейроирофинүүд,
химийн бодисууд нейрогенезийн явцад шууд нөлөөтэй. 1991 оноос хойш
10 гаруй эрдэм шинжилгээний бүтээл энэ мөөгний мэдрэлийн эс сэргээх
үйлчилгээний талаар хэвлэгдсэн ба анхны туршилтыг японы эрдэмтэн
Кавагиши хуруу шилэнд, дараа нь бодит нөхцөлд тус тус баталжээ.
3. Тархины үйл ажиллагаа
Энэ мөөгийг ой санамж болон бусад сэтгэн бодох, дүгнэх болон
бусад чадвар нь муудсан настай хүмүүси өгөх тохиромжтой. Судлаачид
Японы 30 настай хүмүүст энэ мөөг болон плацебо бэлдмэлүүдийг 16 долоо
хоногийн турш өдөр бүр уулган туршжээ.
Туршилтаар 8, 12 болон 16 төрлийн тест хийхэд арслангийн зогдор
хэрэглэсэн хүмүүс илүү сайжирсан нь тогтоогдсон. Сүүлчийн туршилтаар
эрдэмтэд хулганы тархины үйл ажиллагааг энэ мөөгөөр хооллож туршсан
байна. Туршилтаар Арслангийн зогдор бета-амилойд /энэ бодис нь
тархинд товруу үүсгэдэг нь альцгеймэрийн авчинтэй холбоотой юм. / их
хэмжээгээр хэримтлагдсанаас болж ой санамж муудахаас хамгаалж байгаа
нь нотлогджээ.
4. Хямрал /тавгүйтэл/ уурламтгай /цочромтгой/
Тус мөөг нь танд тайван байдлыг авчирна. Өөр нэгэн клиник
туршилтаар 4 долоо хоногийн турш эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирсний
дараа арслангийн зогдор мөөг болон плацебо бэлдмэлүүдийг уулгаж
туршихад Арслангийн зогдор хэрэглэсэн эмэгтэйчүүд нөгөө эмэгтэйчүүдийг
бодвол харьцангуй тайван, уур уцааргүй, анхаарал төвлөрөл харьцангуй
сайн байсан байна.
Энэхүү мөөг нь олон төрлийн эрүүлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд
хэдэн зууны турш Хятадын уламжлалт анагаах ухаанд энэ мөөгийг зөвхөн
хаан угсааныханд зориулсан тан болгон хэрэглэдэг байжээ.
Гэхдээ хамгийн гол нь түүнийг хөгшрөлтийн эсрэг, альцгеймэрийн
өвчнөөс сэргийлэх, уг өвчнийг анагаах зорилгоор хэрэглэж болохыг нээсэн
явдал юм.
18
Судлаачид түүнийг NGF-ийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чадвар
буюу мэдрэлийн эсийн өсөлтийг хурдасгах чадварыг нээх талаар
ажилласаар ирсэн нь ийнхүү үр дүнд хүрээд байна.
NGF дутагдал нь альцгеймэрийн өвчин болон бусад мэдрэлийн
хямралуудын үндсэн шалтгаан болохыг нь нотолсон. NGF нь уургийн
молекул бөгөөд тэрээр бүх нугасны эдүүдэд бага хэмжээтэйгээр нийлэгжин
бий болдог байна. тэрээр төв болон захын мэдрэлийн системийн оршин
тогтноход ёухал үүрэгтэй юм. Энэ нь хэмжээний хувьд их том хэмжээтэй
уураг ба таны цуснаас тархируу орох хаалгыг нэвтлэхэд хүндрэлтэй
юм. Иймээс NGF хэмжээ нь багассан хүмүүст тархины хямрал үүсч,
альцгеймэрийн өвчин мэтийн эх үүсвэр тавигддаг. Түүнийг гарган авах
нь маш хэцүү. Тиймээс мэдрэлийн эсүүдийн нөхөн сэргээлт, өсөлтийг
гүйцэтгэх хэцүү.
Судлаачид өсөлтийг хурдасгадаг 2 төрлийн бодисыг тус мөөгнөөс
нээсэн ба тэрээр өсөлт хурдасгаад зогсохгүй хаалтыг нэвтлэх чадвартай
байна. Тиймээс мэдрэлийн эсүүдийн шинэчлэн өсгөх боломж нээгдэж
байгаа нь гайхамшиг юм. Мөн түүнийг бусад мэдрэлийн асуудлуудад,
жишээ нь мэдрэлийн гаралтай хүнд өвдөлтүүд, СПИД-тэй хүмүүс болон
бусад хүнд хүмүүст хэрэглэхэд үр дүнтэй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Эхний долоо хоногт
өдөрт 2-4 капсулыг, дараагийн долоо
хоногоос 4-8 капсулыг ууж, цаашид эрүүл
мэндийн байдлаас шалтгаалуулан нэмж
хэрэглэх ба үйлчилгээ нь тун хэмжээнээс бус
цаг хугацаанаас илүү шалтгаална.
ШИНЭЭР: 5гр*10 уут бүхий шинэ савалгаатай
бүтээгдэхүүн худалдаанд гарлаа.
РЕЙШИЛИУМ НУНТАГ (REISHILIUM POWDER)
Reishillium нунтаг нь RG болон GL нунтагийн хослол юм. RG & GL
нь биед хурдан шингэдэгээрээ хэрэглэхэд илүү тохиромжтой. RG болон
GL-ийн шим тэжээл нь биеийн үйл ажиллагааг
зохицуулахад тусалдаг.
Ганодерма мөөгний чанар:
Энэ нь эдийн доройтолоос урьдчилан сэргийлэх,
бодисын солилцоог сайжруулах зорилгоор хэрэглэж
болно. Цуснаас хүчилтөрөгчийг шимэгдэлтийг 1,5
дахин ихэсгэдэг.
Полисахарид: Тэдгээр нь биеийн дархлааны
системийг сайжруулж, вирусыг устгадаг. Reishillium
нунтаг нь гашуун амттай ч биед үйлчлэх үйлчлэл нь
дээд зэргийн байдаг. Үүнийг Японы анагаах ухаан,
эмийн хүрээлэнгүүд байнга судалж байдаг.
19
МОНАСКУС (MONASCUS)
Монаскус нь талх, шар айраг исгэдэг нэгэн
төрлийн үр тариа, цагаан будаанаас гаргаж
авдаг мөөгөнцөр юм. Түүний улаан өнгө бол
байгалийн “Улаан Райс” буюу улаан будаа юм.
Монаскус нь олон идэвхтэй нэгдлүүд агуулдаг
боловч хамгийн чухал нь Monacolin K буюу
элгэн дахь болон цусан дахь холестерины
нийлэгжилтийг дарангуйлах үйлдэл үзүүлдэг.
Цусан дахь холестерол болон
триглицеридын түвшинг хянана.
DXN Монаскус нь маш өндөр
холестеринтой, жин нь эрсдэлтэй хэмжээнд
хүрсэн 40 болон түүнээс дээш насны хүмүүст санал болгож байгаа
бүтээгдэхүүн юм. Таргалалт нь дотроо хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг
ба бодисын солилцооны тэнцэл алдагдсанаас болж таргалдаг хүмүүс,
байнгын стресст өртөж зүрх судасны өвчнөөс болж таргалдаг хүмүүс ,
эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль алинд нь дааврын тэнцэл алдагдсаны
улмаас таргалдаг гэсэн бүлгүүд байна.
Тэгээд DXN Ганодерма хэрэглэж байгаа үед бид бидний биеийн
хэвийн үйл ажиллагааг 150 гаруй антиоксидант, хоол боловсруулах
фермент, шим тэжээл, байгалийн эрчим хүч авах талаар зохицуулахад
бидний мэдрэлийн цусны эргэлтийн болон дархлааны системийг
сайжруулах, өөрийн ашиг тустай нөлөө үзүүлдэг.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өдөрт 2 удаа 2 капсулыг хэрэглэхэд тохиромжтой.
Энэ нь шинэ бүтээгдэхүүн бөгөөд 450мг-тай 30 капсул, 90 капсул гэсэн 2
төрлийн савалгаатайгаар худалдаалагдаж байна.
ПОТЕНЗИ (POTENZHI)
Энэ нь эрэгтэй хүн таны биеийн болон
амьдралын эрч хүч, хүсэл сонирхолыг улам
илүү сэргээх увьдас бүхий нэмэлт бүтээгдэхүүн
юм. Түүнчлэн, тамир тэнхээг сайжруулах нөлөө
бүхий хамгийн хүчтэй ургамал болох Еурикома
лонгифолиа /Тонгкат Али/ болон Бутеа
супербагийн хандыг найрлагандаа агуулсан уг
бэлдмэл нь эрэгтэйчүүдэд маш ашигтай.
Найрлага: ганодерма, хорхой өвс, хар чинжүү,
навчит цоохор майлз, ногоон цай, лалангийн
үндэс, каю секаны иш зэрэг 7 төрлийн эмийн
ургамал, эийт 9 төрлийн ургамлын хандыг
найрлагандаа агуулсанаар энэхүү гайхамшигт
20
бэлдмэл нь эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааг дээд зэргээр сэргээнэ.
Үйлчилгээ:
• Цусны эргэлт сайжирна
• Эрч хүч нэмэгдэнэ
• Мэдрэлийн ядаргаа арилна
• Хүч тамир нэмэгдэнэ
• Бэлгийн таашаал нэмэгдэнэ
• Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн нь танд тохиолдсон асуудлыг шийдэх
тул 30, 90 ширхэгийн савлагаатай Потензи өргөн хэрэглэцгээе!
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: 1-3 капсулыг ууж хэрэглэнэ.
МАЙКОВИТА (MYCOVITA)
Тусгайлан боловсруулсан ургамал.
Мөөгний Ганодерма жимс ба түүний бүрэлдэхүүний
тэнцвэртэй холимогоос үүссэн. Нунтагласан
тунгийн хэрэглээнд тохиромжтой.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өөрийн сонгосон хэмжээгээр
найруулан хэрэглэж болох ба DXN-ний шэйкэрт
сэгсэрч уувал илүү хялбар
ПОРИА ЭС (PORIA S)
Пориа нь бол Polyporaceae бүлгийн мөөг юм.
Ихэвчлэн нарс модны эргэн тойронд ургадаг
бөгөөд Ази тивд алдартай. Олон арван
жилийн туршид Хятадын анагаах ухаанд өргөн
хэрэглэгдэж ирсэн. Хэдийгээр цагаанаас цайвар
улаан өнгөтэй байх боловч ерөнхийдөө цайвар
хүрэн өнгөтэй бөгөөд арьсны гадаргуу дээр
шугаман тэмдэгтэй байдаг. Пориа нь үнэргүй,
уян хатан, зөөлөн байдаг. Энэ өвслөг ургамалыг
уртын дагуу хэсэгчилэн хатааж, дараа нь эмийн
бэлдмэлүүдэд хэрэглэдэг. Энэ нь олон өвчин
эмчлэхэд тусалдаг.
DXN Poria S нь Poria cocos-аас боловсруулагдсан.
Энэ нь Poria cocos-ийн 100% mycelium-аас
хураан авдаг.Синтетик орц, ямар ч хадгалах
бодис, будагч бодис, үнэр, пестицид оруулдаггүй.
ШИНЭЭР: шинээр гарсан бүтээгдэхүүн бөгөөд
450мг-тай 30 капсул, 90 капсул, 30гр савалгаатай
нунтаг гэсэн төрлүүдээр худалдаанд гарсан.
21
МАЙКОВЕГГИ (MYCOVEGGIE)
DXN MycoVeggie нь хүнсний ногоо, төрөл
бүрийн мөөг, Мушулина, ногоон цай, ялам навч,
Гинкго навч, Нейны навч, жимс жимсгэнэ, ургамал,
амтлагч зэрэг хамгийн сайн найрлагатай өндөр
зэрэглэлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд юм.
Энэ нь өөх тос, элсэн чихэргүй,
холестерингүй, сульфат, витамин С, кальци,
төмөр аль алийг нь агуулдаг.
Энэ нь хоол боловсруулах замыг зөөлөн
цэвэрлэж, хоргүйжүүлэхэд тусалдаг. Энэ нь
жинг хянах хөтөлбөрийн нэг хэсэг болгон хоолыг
орлуулагч болгон ашиглаж болно.
DXN MycoVeggie бол сайн чанарын эсийн эх
үүсвэр бөгөөд таны хоол боловсруулах системийг
эрүүл байлгадаг.
ШИНЭЭР: 400гр нунтаг бүхий савалгаатайгаар худалдаанд гарч байна.
DXN СУВДАН НУНТАГ
Сувдан нунтаг нь биеийн халуунтай тэмцэх
уламжлалт арга юм. Өдөрт DXN Pearl Powder 3-5 грамм ууж
хэрэглэхийг зөвлөж байна.
ШИЙТЭК НУНТАГ МӨӨГ (SHIITAKE MUSHROOM POWDER)
Шийтэк нь Азийн олон улс оронд
тарьж ургуулдаг, зүүн Азийн
орнуудаар байгаль дээр унаганаараа
ургадаг хүнсэнд хэрэглэдэг мөөг
юм. Бидний хэлж заншсанаар хар
мөөг юм. Энэ нь уламжлалт анагаах
ухаанд эмийн мөөг гэж тооцогддог.
В төрлийн витаминууд, Витамин С,
Витамин D, Кальци, Төмөр, Магни, Манган, Фосфор, Кали, Натри, Цайр
агуулдаг.
Шийтэк нунтаг мөөг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг
дэмжиж хоолны дуршлыг сайжруулдаг. Нунтаг хэлбэртэй болгосон шийтэк
нь хэрэглэхэд хялбар, хурдан шингэдэг тул биед үзүүлэх үйлчлэл нь хурдаг
байдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өөрийн сонгосон хэмжээгээр найруулан хэрэглэж
болох ба DXN-ний шэйкэрт сэгсэрч уувал илүү хялбар.
ШИНЭЭР: 5мг*10 уут бүхий хайрцагтайгаар гарч байна.
22
ХАР КУМАЙН ПЛАС (BLACK CUMIN PLUS)
Хар cumin нь хар үрийн нэрээр нэрлэгддэг. Энэ бол
Nigella sativa гэгддэг өвслөг ургамлын үр юм. Энэ
нь уураг, нүүрс ус, өөхний хүчил, витамин В-ийн
цогцолбор, төрөл бүрийн эрдэс агуулсан агууламж
бүхий фитохимийн шинж чанартай байдаг.
a) бронхит, хэрх, үе мөч өвдөх, астма зэрэг эрүүл
мэндийн асуудалтай холбоотой үрэвсэлийг зогсоох.
b) дааврын тэнцвэргүй байдлыг зохицуулах
c) боловсруулалтыг дэмжих
d) шимэгчдийн эсрэг тэмцэх Үйлчилгээтэй.
ШИНЭЭР: 350мг-тай 30 капсул, 90 капсул гэсэн савалгаатайгаар
худалдаанд гарч байна.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Хүнсэнд хэрэглэгддэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд болон хүнс
гаргаж авахад ашигладаг бичил бие махбодиудыг хангаж чадах хүнсний
нэгэн төрлийн бүтээгдэхүүнийг Биологийн идэвхит хүнсний нэмэгдэл /
БИХН/ гэнэ.
БИХН-ийн онцлог нь эмийн байдлаар бэлтгэгдсэн бүх бодисыг нэгэн
зэрэг агуулж чадахгүй голчлон 1-20 төрлийн бодисын хэрэгцээг хангахаар
бэлтгэгдсэн байдаг. Эдгээр бодист уураг, нийлмэл нүүрс ус, эслэг, эрдэс,
амин дэмүүд орно.
Ашигтай талууд:
• БИХН-ийг үйлдвэрлэдэг компаниуд байгалийн цэвэр бүтээгдэхүүн
болох далайн болон уулын ургамал, өөртөө шаардлагатай бодисыг
ихээр агуулдаг шавьж, хорхой, малын яс, өндөг, зөгийн бүтээгдэхүүн,
мал, амьтны бүтээгдэхүүн, жимс, ногоог түүхий эдээ болгодог.
• Шаардлагатай бодисоор баяжуулдаг.
• Биотехнологийн аргаар бэлдэж, тухайн бодисын хүний биед шингэх
хувийг нэмэгдүүлдэг.
• Биотехнологийн арга нь хүнсний
хорыг багасгадаг бөгөөд нян
агуулдаггүй.
• Хүний биед дутагдаж байгаа
бодисыг мэдсэн нөхцөлд
тухайн бодисыг нөхөж авах
боломжтой.
• Ихэнх өвчин хоол тэжээлийн
гажуудлаас үүсдэг тул
хэрэглэхэд үр дүнгээ өгдөг.
23
ГАА (ZHI MINT)
Энэхүү гаа нь амьсгалын замын бүх төрлийн
өвчин, янз бүрийн гаралтай харшлыг намдаах
цаашид таслан зогсоох үйлчилгээтэй.
Гааг хэрэглэснээр:
архи болон тамхинд донтохыг
• Биеийн дархлаа сайжирна зогсоож цаашид архи тамхинаас
• Хоолойны ангиныг удаан гаргадаг.
хугацаанд хэрэглэхэд эмчилнэ. • Биеийн эсэргүүцлийг сайжруулж
• Гамритийг эмчилнэ. ханиад томуунаас урьдчилан
• Уушигийг цэвэрлэж үрэвслийг сэргийлдэг.
дарна. • Бүх насныхан хэрэглэх
• Харшлыг эмчилдэг. боломжтой.
• Удаан хугацаанд хэрэглэхэд
ЗИ КА ХҮЛХДЭГ КОФЕ (ZHI CA PLUS)
Бие дэх сахарын түвшингээ хянах шаардлагатай
хүмүүст онцгойлон зориулж үйлдвэрлэсэн хэзээ
ч, хаана ч шууд хэрэглэхэд тохиромжтой хатуу
чихэрийн бүтэцтэй кофе юм. Улаан мөөгний ханд
болон сайн чанарын кофены хандаар хийгдсэн
уг бүтээгдэхүүн маань танд өдрийн турш амтлаг
мэдрэмж төрүүлж, эрч хүчийг тань нэмэгдүүлнэ.
Найрлага: сахар, сүү орлуулагч, кофены охь, сүүний өрөмний нунтаг,
ганодерма охь, магни силикат
Тэжээллэг чанар: 100гр бүтээгдэхүүнд- илчлэг 408 ккал, уураг 5 гр, өөх
тос 5,3 гр, нүүрс ус 85 гр
Үйлчилгээ: Эрч хүч нэмэгдүүлнэ, анхаарлын түвшин дээшилнэ, энергийн
түвшинг нэмэгдүүлнэ, цусан дах сахарын хэмжээг тогтворжуулна, кальцийн
нэмэгдэлтэй учир кальци нөхнө, яс шүдийг бэхжүүлнэ
Хуурай сэрүүн газар үйлдвэрлэсэнээс хойш 3 жил хадгална.
ЖИ КОФЕ КЛАССИК (ZHI CAFE CLASSIC)
Та байнга кофе уудаг уу? Та өөрийн уудаг кофены
амтнаас өөр амтыг мэдэрмээр байгаа бол зөөлөн
амттай хуурсан кофег хэрэглээд үзээрэй. Энэхүү
кофег хуурч бэлтгэхээс гадна ганодерма мөөгтэй
хольж илүү өвөрмөц сайхан аттай болгосон
байна. Та туршаад үзээрэй.
24
ХАЛУУН ШОКОЛАД (COCOZHI)
Энэхүү бүятээгдэхүүн нь нунтаг какао, ганодерма
мөөгийг агуулдаг.
1. Халуун шоколад нь оюуны алжаалыг тайлж,
сэтгэн бодох чадварыг сайжруулна.
2. Мэдрэлийн ядаргааг арилгана..
3. Хүчтэй эм тариа эмчилгээ хийлгэх явцад
хавсарч хэрэглэхэд тохиромжтой.
4. Цус багадалт даралт буурахад хэрэглэнэ.
5. Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд нэмэлт тэжээл
маягаар хэрэглэхэд тохиромжтой.
6. Кальцийн өндөр агууламжтай тул ясны
сийрэгжилт болон бага насны хүүхдүүдийн
өсөлтөнд чухал үр дүнтэй тул өндөр настан, бага
насны хүүхдүүдэд байнга хэрэглэх нь нэн тохиромжтой.
ЗИНО ЦАГААН КОФЕ (ZHINO)
Каппучинод дуртай хүмүүсийн таашаалд нийцүүлэн тус компани хялбар
бөгөөд хурдан бэлтгэх боломжтой шинэ
бүтээгдэхүүнийг санал болгож байна. Та кафед
ороод цай, кофе хүлээж цаг алдахгүйгээр
гэртээ гэр бүлийнхэнтэйгээ, ажил дээрээ найз
нөхөдтэйгээ хамт ууж хэрэглэх боломжтой.
Кофены дээр хөвөх цөцгийн тос, хөөсөн хөнгөн
давхарга нь ганодерма мөөгний хандны орцтой
байдаг. Энэхүү түргэн бэлтгэх каппучиногийн
өвөрмөц, сайхан амт таны алжаалыг тайлна.
Та жинхэнэ Итали каппучиногийн сайхан
амтыг мэдрэх энэ ховорхон боломжийг битгий
алдаарай.
СИВАТТИНО КОФЕ (CIVATTINO COFFEE)
DXN компаний шинэ бүтээгдэхүүн болох Сиваттино кофе
нь 100 хувь кофены таримал үрнээс гаргаж авсан онцгой
бүтээгдэхүүн юм.
Зөөлөн амт үнэртэй энэхүү бүтээгдэхүүнийг та
бүхэн өөрийн хүссэн хэмжээгээр найруулан хэрэглэх
боломжтойгоор савлагдсан. 200гр-аар савлагдсан нунтаг
хэлбэртэй.
25
ХАР КОФЕ (LINGHZI BLACK COFFEE)
Линжчи Хар Кофе бол дээд зэрэглэлийн түргэн уусдаг,
Ганодерма мөөгний хандны тусгай жороор бүтээгдсэн
, эрүүл мэндийг тэтгэгч увидастай амтлаг кофе юм.
Найрлагандаа сахар агуулаагүй тул сахарын хэрэглээгээ
хянадаг болон сахарын өвчтэй хүмүүст илүү тохиромжтой.
Ходоод цочроох үйлчилгээтэй гашуун амт, хорт бодисоос
ангижруулсан тул өлөн уухад ч харш нөлөө үгүй. Дээд
зэргийн Бразил кофены буурцгийг Ганодерма мөөгөөр
баяжуулж өөр хиймэл амт өнгө үнэр оруулагч нэмээгүй
учир дээд зэргийн цэвэр байгалийн бүтээгдэхүүн болсон
байна.
Найрлага: Полисахарид, Органик германи, амин дэмүүд.
Үйлчилгээ: Цусны даралт бууруулах, судасны бөглөрөө арилгах, хаван
хөөж, хавдар буулгаж, биеийн жинг тэнцвэржүүлэх, элгийг цэвэрлэн,
хоргүйжүүлж, ерөнхий үйл ажиллагааг сайжруулан, нөхөн төлжих
процессыг идэвхжүүлэхээс гадна цусыг маш сайн цэвэрлэж, цусны
эргэлтийг эрчимжүүлнэ. Цусны даралт ихсэх, багасахаас сэргийлж, хэвийн
болгоно. Мөн архи тамхины хордлого тайлж, муу дуршлыг багасгадаг.
Даралт ихэссэн үед бүлээн, даралт багатай үед халуун ууна.
ЛИНЖЧИ КОФЕ 3/1 (LINGZHI COFFEE 3/1)
Энэхүү кофе нь түргэн уусдаг, амтлаг бөгөөд
таныг өдрийн турш сэтгэл өөдрөг, сэргэлэн цовоо
явахад тусалж чадна. Кофены найрлаганд их
хэмжээгээр агуулагдаж байдаг каффейн, бусад
олон төрлийн хорт бодисуудыг ялган, 100%
цэвэр Ганодерма мөөгний хандаар баяжуулсан
ба бага зэргийн чихэр, тослог багатай сүү нэмсэн
нь энэхүү бүтээгдэхүүнийг дээд зэргийн амтлаг
бүтээгдэхүүн болгож чадсан байна. Линжчи
Кофе 3-1 нь стрессийг тайлж ялангуяа оюутан,
өдрийн турш завгүй ачаалал ихтэй ажилладаг
хүмүүст нэн тохиромжтой. DXN компани Линжчи
Кофе 3-1- д тусгайлан дээд зэргийн чанартай
Ганодерма мөөгний хандыг өндөр тунгаар нэмсэн тул таны цусны эргэлтийг
нэмэгдүүлж, дархлааг бэхжүүлж чаддаг.
Найрлага: Полисахарид, Органик германи, амин дэмүүд.
Үйлчилгээ: Цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлж, цусны
хүчилтөрөгчийн хангалтыг нэмэгдүүлнэ. Цөсний өтгөрөлт, нугарал,
цулуужилтаас сэргийлж, анагаах төдийгүй харшлын эсрэг үйлчилгээ үзүүлж,
биеийн болон оюун санааны алжаал тайлж, тамир тэнхээ нэмэгдүүлнэ.
26
ВИТА КОФЕ (VITA CAFE)
Хүн орхоодой, Ганодерма, Тонкат Алин
найрлагатай Вита кофе 6-1 шилдэг чанар, онцгой
сайхан үнэр, тансаг амтыг танд мэдрүүлнэ. Хаана
л бол хаана аяга халуун Вита ууж сэтгэл сэргээсэн
сайхан мэдрэмжийг авах боломжийг бид танд
олгож байна. Ямар ч химийн найрлагагүй дээд
зэргийн энэ кофе таны эрүүл мэндийн байнгын
хөтөч байх болно. Хүн орхоодой, Тонкат Алин
гайхамшигт хослол нь таны бие махбодийг эрч
хүч, энергиэрхангаж харин Ганодерма мөөг нь бие
махбодийн эрүүл, урт удаан амьдрах боломжыг
бүрдүүлнэ.
Найрлага: Ганодерма Луцидиумын идэвхтэй бодис, Тонкат Алин идэвхтэй
найрлага, Хүн орхоодойн идэвхтэй бодис.
Үйлчилгээ: Бодисын солилцоог тэнцвэржүүлэн, мэдрэл, зүрх судасны
үйл ажиллагааг сайжруулахаас гадна эмэгтэйчүүдийн үрэвсэл, сарын
тэмдэг өвдөлттэй, хэлбэлзэлтэй ирэх болон гармоны дутагдлыг нөхөн,
цэвэршилтийн үед үүсэх хямрал, нойргүйдэхэд цусан дахь хүчилтөрөгчийн
түвшинг нэмэгдүүлэхээс гадна илчлэг, уураг, калцийн агууламж өндөр тул
үе мөч, давсаг бөөрний өвчинд сайн.
ХЭРЭГЛЭХ АРГА: Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
ХОРХОЙ МӨӨГТЭЙ КОФЕ (CORDYCEPS COFFEE)
DXN компани та бүхэнд амт чанарын дээд болсон
шинэхэн Хорхой мөөгтэй кофег санал болгож
байна. Энэхүү бүтээгдэхүүн нь өвөрмөц тансаг
амт, ховор гайхамшигт ургамлын найрлагаараа
онцлог бөгөөд шинэ эрч хүч, эрүүл мэндийг
танд бэлэглэх болно. Энэхүү бүтээгдэхүүний
найрлаганд дээд зэргийн кофе, cordyceps sinen-
sis хэмээх хорхой өвсний тусгай жор орсон тул
маш амтлаг төдийгүй дээд заргийн эрүүл хүнс
болжээ.
Найрлага: Сordyceps sinensis хэмээх хорхой
өвсний тусгай жор
Үйлчилгээ: Эрч хүч, анхаарал, мэдрэмж
нэмэгдүүлэн хүч тамир, чалх тамир тэнхээ сайжруулна. Энэргийн түвшинг
нэмэгдүүлж, стресс тайлж, сэтгэл санаа тайвшруулан, оюун ухаан
сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ. Мөн амьсгалын замын
эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжиж, хамгаалдаг.
27
ЕУКОФЕ (EU CAFE)
DXN Еу Кофе бол Малайзын бэлэг тэмдэг болсон
гайхамшигт ургамал болох Eurycoma Longifolia буюу
Тонкат А Али хэмээх модны үндэс найрлаганд нь
орсон кофе юм. Энэхүү ургамал эрчүүдийн бэлгийн
чалх сайжруулах үйлчилгээтэй хамгийн дээд зэргийн
ургамалд зүй ёсоор тооцогддог. Сайн чанарын нунтаг
кофе, цөцгий, элсэн чихэр, Тонкат А Алин ханд орсон
энэхүү кофе нь үнэхээр чанар амтын дээд гэдэгтэй та
санал нийлэх болно.
Найрлага: Тонкат А Али (Eurycoma Longifolia Jack)
идэвхтэй найрлага.
Үйлчилгээ: Эрчүүдийн гармоны дутагдлыг нөхөх, бэлгийн чалх сайжруулж,
түрүү булчирхайн өвчнөөс сэргийлэх, эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлж,
эрч хүч, тамир тэнхээ нэмэгдүүлдэг ба мэдрэлийн тогтолцоог сэргээнэ.
Б Биеийн болон оюун санааны алжаалыг тайлж, бодисын солилцоог
тэнцвэржүүлнэ.
ЛИНЖЧИ КОФЕ 3/1 ЛАЙТ (LINGZHI COFFEE 3/1 LITE)
Линжчи кофены цувралын өөр нэг бүтээгдэхүүн болох
Линжчи кофе 3/1 лайт нь илүү өтгөн, илүү зөөлөн амттай
гэдгээрээ ялгаатай.
Үйлчлэлийн хувьд адил боловч өтгөн, зөөлөн кофенд
дурлагсдад зориулсан шинэ бүтээгдэхүүн юм.
Сахар, тос, кофейны агууламж багатай.
ЛИНЖЧИ КОФЕ 2/1 (LINGZHI COFFEE 2/1)
Линжчи кофе 2/1 нь сайн чанарын кофены найрлагатай,
хиймэл будагч, хадгалалтын бодисгүй Ганодерма мөөгний
ханд юм. Ажлын ачаалал, өнөөгийн амьдралын хэв
маяг нь хүмүүсийг стресстүүлдэг. Харин энэхүү кофе
стресс ядаргааг тайлж, биеийг амрааж, цусны эргэлтийг
сайжруулдаг. Мөн чихрийн шижинтэй өвчтөнд хамгийн сайн
ундаа болж булчингийн өвдөлтийг тайвшруулдаг.
ЗИ МОКА (ШОКОЛАДТАЙ) КОФЕ (ZHI MOCHA)
Шоколадны онцгой амт болон кофенд дуртай хэрэглэгч нартаа зориулж
Улаан мөөгний хандтай кофег шоколадаар баяжуулснаар нэг дор улам
онцгой амт мэдрэх болно. Харин түүний орц найрлаганд улаан мөөгний
ханд, кофены буурцаг, дээд зэргийн какао орсноор зөвхөн тааламжит амт
28
мэдрээд зогсохгүй эрүүл мэндээ хамгаалах боломж
олгож байна.
Мөн энэ кофег мөстэй хамт хэрэглэж зуны халуун өдрийг
эрч хүчээр дүүрэн өнгөрөөх бүрэн боломжтой. Энэхүү
кофе нь халуунаараа ч хүйтнээрээ ч онцгой тааламжтай
мэдрэмж төрүүлэх болно.
Найрлага: сахар, сүү орлуулагч, амуу соёолжны охь,
сүүний өрөмний нунтаг, ганодерма охь, түргэн уусгагч
бодис, нунтаг какао
Үйлчилгээ: цусан хангамж сайжруулна, оюуны их ачаалалтай ажил хийх
үедээ хэрэглэхэд алжаал тайлна, тархины үйл ажиллагааг сайжруулна,
цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна, эрч хүч нэмнэ, сэтгэл гутарлаас
сэргийлнэ,
ХЭРЭГЛГЛЭХ ЗААВАР: 1 уут кофег 200мг 800С халуун усанд найруулан
ууна. Хуурай сэрүүн газар 3 жил хадгална.
СПИКА ЦАЙ (SPICA TEA)
Нийгэм хөгжихийн хирээр цагаас цагт хүний бие сул дорой болж,
стресс улам нэмэгдэж, эрүүл зөв хооллох нөхцөл ховордож,
хүн бүрийн эрүүл мэндийн байдал доройтож байна. Яг энэ
нөхцөл байдалд тохируулан хаана ч, хэдийд, ямар ч насны
хүн хэрэглэж болохуйц ганодерма лицидиум болон байгалийн
цэвэр бодисуудаар баялаг Спика цайг гаргасан билээ.
Найрлага: Тариан түрүү - (Spica), Радикс Глюцерриз - (Radix
glycyrrhizae), Ганодерма лицидиум - (Ganoderma lucidum)
Үйлчилгээ: хоол боловсруулах тогтолцоонд дэмжлэг үзүүлнэ, нарийн
бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, өтгөн хаталтаас
сэргийлнэ, цээж хорсолтонд сайн үр дүн өгнө, үрэвслийн эсрэг үйлчилгээ
үзүүлнэ, хоолой өвдөлт бронхитны эсрэг үйлчилнэ, хөхүүл ханиадыг
намдаана, гэдэс ходоодны замыг цэвэрлэнэ, нүдийг тунгалаг болгоно,
эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлтийг багасгана, цус багадалтыг
бууруулж, улаан цогцосыг нөхөн төлжүүлнэ, хоолны шингэцийг сайжруулна,
цистит өвчний үед үрэвсэлийг намдаана, элэг цэвэрлэнэ, нүдний харааг
сайжруулна;
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Буцалсан халуун усанд 3-5 минут байлгаж
идээшүүлнэ. Хуурай сэрүүн газар 3 жил хадгална.
ЛЕМОНЖИ ЦАЙ (LEMONZHI TEA)
Энэхүү цай нь ганодерма мөөгний хандыг нимэбэгээр
баяжуулан гаргаж авсан энэхүү цай нь тархины цусан
хангамжийг сайжруулж, сэтгэл сэргээх үйлчилгээтэй.
29
ЛИНЖЧИ ЛАТТЕ ЦАЙ (LATTE)
Цайнд дуртай хүмүүст латте цайны өвөрмөц амтыг
мэдрүүлэхийн тулд DXN компани Линжчи Латте цайг
шинээр танилцуулж байна. Энэ нь сүүний бус гаралтай
цөцгий, Ганодермагийн ханд агуулсан нунтаг цайны
холимог юм. Энэхүү өвөрмөц хослол танд аагтай, амтлаг
сүүтэй цайны амтыг мэдрүүлнэ. Өвөрмөц сайхан үнэртэй
учир та өдрийн ажлаа эхлүүлэхэд урам зориг, эрч хүч
өгнө. Та амсаад үзээрэй, бусдаас онцгой болохыг мэдрэх болно.
РЕЙШИ ГАНО ЦАЙ (REISHI GANO TEA)
Энэхүү цай нь “Камелия Синенсис” гэсэн нэртэй
цайны ургамлын навчнаас боловсруулан гаргаж
авсан уламжлалт ундаа юм. Цайны навч бүрийн орц
найрлаганд нь байгалийн өгөөж болсон полифенол,
бичил элемэнтүүд болон амин дэмүүд орно. Полифенол
бол хүний дархлаажилтын системийг бууруулдаг
чөлөөт радикалуудын үйлчилгээнээс биеийг хамгаалах
хүчирхэг антиоксидантуудын нэг юм. Энэхүү цай нь
Рейши Ганогийн өндөр чанартай нунтаг агуулдаг тул
тогтмол хэрэглэснээр та эрүүл мэндээ сайжруулаад зогсохгүй тархины үйл
ажиллагааг сэргээн, залуу байдлаа хадгалахад тань тус дөхөм үзүүлнэ.
Камелия Синенсисийн үйлчилгээ: чөлөөт радикалуудыг устгаж,
хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэн, арьсны болон бусад харшлаас
сэргийлэх бөгөөд дархлааг сайжруулж, хоол шингэхэд туслана. Мөн астма,
багтраа, архаг бронхит, ангина, захын мэдрэлийн саатал, титэм судас
өргөсөх зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Буцалсан халуун усанд хандалж ууна. Хуурай сэрүүн
газар 3 жил хадгална.
АРСЛАНГИЙ ЗОГДОР МӨӨГТЭЙ ЦАЙ
Арслангийн зогдор мөөгтэй цай нь таны
алжаалыг тайлж тайвшруулна. Цэвэр
байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн
камелия синенсисийн (ногоон цай) навчаар
уламжлалт аргаар боловсруулж хийсэн энэхүү
цайнд Арслангийн зогдор мөөгөөр (Lions mane
mushroom) баяжуулсан аагтай сайхан цай юм.
Цайны найрлаганд орсон арслангийн зогдортой мөөг нь ой санамж, болон
сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна хоол боловсруулах эрхтний
ялангуяа 12 нугалаа гэдэс болон ходоодны хямралд тустай.
30
РОЗЕЛЛИ ЖҮҮС (ROSELLE JUICE)
Энэхүү жүүсийг Roselle /Улаан сарнай - Hibis-
cus sabdariffa/-аас тусгай аргаар гарган авдаг
бөгөөд Энэтхэг, халуун орноос гаралтай ургамал
юм. Энэхүү ургамлыг дэлхийн 150 гаруй оронд
ургуулдаг. Розелли нь найрлагадаа витамин А, С,
B2, В1, PP зэрэг витаминууд, макроэлемэнт Ca,
Mg, K, P, микроэлемент Fe зэргийг өндөр тунгаар
агуулдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь биеийн дархлааг
тогтворжуулж ерөнхий эрүүл мэндийг сэргээдэг.
Ханиад томууны эхний шатанд маш сайн ба тэрээр
цусны найрлага дахь сахарын төвшнийг бууруулж,
холестеринийг тогтворжуулдаг. Зүрх судасны
өвчин, мэдрэл, даралт ихсэх өвчний үед хэрэглэхэд
тохиромжтой.Шүүс нь сахарид ихээр агуулдаг бөгөөд түүний найрлаганд
пектин их хэмжээтэй байдаг энэ нь хорт бодисууд, хүнд металлуудыг
нарийн гэдсээр гадагшлуулдаг.Дорно дахинд микробын эсрэг хэрэглэдэг,
ер нь түүнийг “бүх өвнийг анагаагч” хэмээн нэрлэдэг. Мөн антиоксидант,
биофлавиноидуудыг агуулдаг тул булчингийн агшилт бууруулах, халууныг
бууруулах, шээс хөөх үйлчилгээтэй.Мөн улаан хүрэн өнгө нь антоцианаас
үүдэлтэй бөгөөд энэ нь Р витамин ихээр агуулагдаж буйг харуулж байгаа
тул цусны судасны ханыг бэхжүүлж, ханын нэвчүүлэх чанарыг сайжруулдаг.
Розелли нь зүрхний титэм судасны нарийслыг төгс эмчлэхээс гадна
энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа тохиолдолд зүрхний шигдээсээс
хамгаална.
ХЭРЭГЛЭХ АРГА: 120 мл хүйтэн бүлээн усанд 20 мл хийж сайтар хутган
хэрэглэнэ.
МОРИНЖИ ЖҮҮС (MORINZHI)
Моринжи бол эрт дээр үеэс халуун орны хүн ардын анагаах зорилгоор
хэрэглэж ирсэн Моринда цитрофолиа (нони)-г орчин үеийн технологоор
боловсруулан Розеллийн хандаар баяжуулсан
тэжээллэг ундаа юм.
Моринжи жүүс амин дэмүүд, эрдэс бодис,
антиоксидантаар баялаг. Нониг эрт дээр үеэс
эхлэн, хоол боловсруулах болон ходоод гэдэсний
үйл ажиллагааг эрчимжүүлэх, амьсгалын замын
эрхтэний эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нони нь
арьсыг эрүүлжүүлж, тэжээж, эрт хөгшрөлтөөс
хамгаалдаг учир гоо сайхны зорилгоор түрхэж,
ууж хэрэглэж болно. Түүнээс гадна энэхүү шидэт
жимс дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг
31
тэнцвэржүүлж, бөөрний дээд булчирхайн ажиллагааг идэвхжүүлдэг байна.
Найрлага: нонигийн цэвэр шүүс, розеллийн цэцгийн шүүс, бусад жимсний
шүүс.
Үйлчилгээ: Нонигийн шүүс
• Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ
• Дархлааг сайжруулна
• Нян болон вирусын халдвараас хамгаална;
• Ходоод гэдэсний болон дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг
идэвхжүүлнэ
• Өвчин намдаах тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ
• Биеийн тамир тэнхээ ба дасан зохицох чадварыг бэхжүүлнэ
• Цусны даралтыг тогтворжуулна.
• Розелли цэцгийн шүүс
• Бодисын солилцоог эрчимжүүлнэ
• Бие махбодийг амин дэмээр хангана
• Тамир тэнхээ сэргээнэ
• Яс, шүдний бүтцийг хамгаална.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өлөн уувал илүү сайн. Xоол идэхээс өмнө өдөрт 2
цайны халбагыг нэг аяга усанд найруулж хэрэглэнэ.
МОРИНЗИМ (MORINZYME)
Моринзим жүүсний гол найрлага болох
Моринда/Нони/-г цэвэр байгалийн ферментээр
баяжуулан эрүүл мэнд, гоо сайхныг бэлэглэгч
уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн юм. Түүний
найрлаганд витамин С, B3, А, төмөр, сода,
кали, кальцийн агууламж өндөр бөгөөд, та
өдөр бүрийн хэрэглээгээ болгосноор илүү их
үр дүнг мэдрэх болно.
Үйлчилгээ: бодисын солилцоог сайжруулна,
хоолны дуршилийг нэмэгдүүлнэ, хоол
боловсруулах тогтолцоог дэмжинэ, тэжээллэг,
эрдэс бодисын шингээлтийг нэмэгдүүлнэ,
эд, эсийн зохицуулалтыг дэмжинэ, дархлааг
дэмжинэ, үе мөчний үрэвслийн эсрэг үйлчилгээ
үзүүлнэ, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ, цусны даралтыг
хэвийн хэмжээнд барина, толгойн өвдөлтийг намдаана, булчингийн
агшилт, өвдөлтийг намдаана, эмэгтэйчүүдийн сарын тэмдэгийн мөчлөгийг
тогтворжуулна, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна, хорт хавдраас
урьдчилан сэргийлнэ, ходоодны үрэвсэл, шарх эдгэрэлтэнд сайнаар
нөлөөлнө, хөгшрөлтийг удаашруулна.
ХЭРЭГЛЭХ АРГА: 180 мл хүйтэн бүлээн усанд 20 мл хийж сайтар хутган
хэрэглэнэ.
32
КИВИ ЖИМСНИЙ ШҮҮС (KIWI)
Шинэ бүтээгдэхүүн болох киви жимсний шүүс нь А, В2,
В6, С, Е витаминуудаар баялаг бөгөөд кальц, төмөр,
магни, фосфор, фолийн хүчил зэрэг эрдэс бодисууд
агуулдагаараа хүний эрүүл мэндэд нэн тустай юм.
1л-ээр савлагдсан энэхүү бүтээгдэхүүнийг баяр ёслолын
үеэр зочдоо дайлах, өөрсдөө өдөр тжтмыг хүнсэндээ
хэрэглэхэд нэн тохиромжтой.
КОРДИЦЕПС ТЭЖЭЭЛ (CORDYCEPS CEREAL)
Ширхэглэгээр баялаг хоол хүнс нь бидний
өдөр тутмын зохистой хоолны хэрэглээнд
онцгой ач холбогдолтой юм. Уусдаг болон
уусдаггүй онцлог чанарыг агуулсан ширхэглэг
ихтэй хоол хүнс нь олон төрлийн архаг хууч
өвчний эрсдэлийг багасгаж, хоол боловсруулах
эрхтэний үйл ажиллагааг дэмжин өтгөн хатахыг
багасгана. Мөн ширхэглэг ихтэй хүнс нь биеийн
эрүүл мэндийг дэмжих чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн витамин,
ургамлын гаралтай эрдэс бодисоор баялаг байдаг. DXN танд, овьёос нь
ширхэглэг ихтэй, шингэц сайтай бета глюкан болон улаан буудайнаас
гарган авч хорхой өвсний охиор баяжуулсан эрүүл мэндийн шимтэй хүнс
болох “Кордицепс тэжээл” ийг санал болгож байна.Эрүүл амьдралын хэв
маягт хамгийн тохиромжтой, шаардлагатай шимт тэжээлүүдийг агуулсан
ширхэглэг ихтэй тэжээл юм. Хорхой өвсний тэжээл нь хаана ч хэдийд ч
хэрэглэхэд зохимжтой, хүн бүхний зохистой хоолны хэрэглээний хамгийн
сайн сонголт байх болно.
Үйлчилгээ: биеийн тамир тэнхээг нэмэгдүүлнэ, эд эсийн нөхөн төлжилтийг
сайжруулна, в бүлгийн амин дэмээр баялаг тул мэдрэлийн системийн
үйл ажиллагааг дэмжиж, арьсанд тэжээл өгнө, хоол боловсруулах эрхтэн
тогтолцоог дэмжинэ, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, бие
махбодийг шаардлагатай амин дэм эрдэс бодисоор хангана
Найрлага: овьёос, сүү орлуулагч, сахар, улаан буудайн үр, нунтаг какао,
амуу соёолж, кордицепс
Тэжээллэг чанар:
• 100 гр бүтээгдэхүүнд- илчлэг 447 ккал, уураг 8,4 гр, өөх тос 15,9 гр,
нүүрс ус 67,5 гр
• 30 гр бүтээгдэхүүнд- илчлэг 134 ккал, уураг 2,5 гр, өөх тос 4,8 гр, нүүрс
ус 20,3 гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР : 1 уут Кордицепс тэжээлийг 150 мл халуун бүлээн
усанд найруулан хэрэглэнэ. Хуурай сэрүүн газар хадгална. Үйлдвэрлэснээс
хойш 3 жил
33
СИН-ЖИ (CIN-G)
Cin-G нь 7 төрлийн ургамал юм. Үүнд: kudzu
үндэс, цагаан Цээнэ цэцгийн үндэс, Spathol-
obus suberectus, Хятадын cassia, арвай,
clematis root, том навч gentian root. DXN
Smart Pot ашиглан Cin-G-тэй хоол хийхийг зөвлөж байна. Энэ бүтээгдэхүүн
нь ямар ч хадгалалт, будагч бодис, натри, нэмэлт бодис агуулаагүй болно.
НУТРИЖИ УУРАГ (NUTRIZHI)
Нутрижи нь шар буурцгийг дээд зэргийн буурцгийн
шош, амуу соёолж болон ганодерма мицелиумын
хандтай хольж гарган авсан ундаа юм. Нутрижи
нь лецитин, омега 3, омега 6-аар баяжуулсан ба
кальци, төмөр, А, С, Е амин дэмийн өндөр орц
найрлагатай. Шошийн амттай, амуу соёолжийн
үнэртэй энэхүү ундаа нь маш тэжээллэг, бас
амттай бөгөөд эрүүл мэнд, амьдралын эрч хүчээ
дээшлүүлэхийн тулд ууж, таашаал авч болно.
Үйлчилгээ: Жирэмсэн хөхүүл эхчүүдэд маш
чухал бөгөөд хүнд хагалгаанд орсон хүнд тамир
тэнхээ оруулна. Мөн сульдаатай хүүхэд болон өндөр настанд амин дэм
өгөх төдийгүй үе мөчний өвчтэй хүнд уурагт тэжээл болдог. Бөөрний архаг
үрэвсэл ба элэгний үрэвслийг намдааж, бүх төрлийн харшил, хордлогод
хэрэглэнэ.
МУШГИРАА ЗАМАГТАЙ ТЭЖЭЭЛ (SPIRULINA CEREAL)
Спирулина бол нууранд ургадаг спираль хэлбэртэй хөх ногоон өнгийн замаг
юм. Дэлхийн нилээд олон лабораторид зуун зуун
эрдэмтэн түүний химийн бүтэц болон амьтан, хүний
бие организмд нөлөөлөх биологийн үйлчилгээг маш
нарийн судлан шинжилсэн бөгөөд шинжилгээний үр
дүн гайхалтай байжээ. Спирулина бол дэлхий дээрх
хамгийн баялаг ургамал. Хүнд хэрэгцээтэй бүхий
л чухал витамин, эрдэс бодисуудын иж бүрдэл
хамгийн зохистой хувь хэмжээгээр агуулагддаг ба
орц найрлагаараа Спирулинатай тэнцэх ургамлын
болон амьтны гаралтай бүтээгдэхүүн дэлхий дээр
ганц ч байхгүй.
Мушгираа замаг нь байгалийн ашигтай элементийн хамгийн тэнцвэртэй
нэгдлүүдийг агуулж байдаг олонд танигдсан хүнс бөгөөд хоол судлалын
мэргэжилтнүүд үүнийг хэрэглэхийг зөвлөдөг. Энэхүү тэжжэлд мушгираа
34
замгаас гадна сайн чанарын чихэрлэг буудай орсон тул хүний биед маш
сайн шим тэжээл өгнө.
Найрлага
Уураг: Байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдээс хамгийн их
хэмжээгээр буюу 68% уураг агуулдаг. Харьцуулбал, өндгөнд 15%, үхрийн
маханд 18-25% уураг агуулагддаг. Хүний бүхий л эд эсүүд нь уургаас
бүрддэг. Бие организм хэвийн ажиллах буюу хэвийн амьсгалах, хөдлөх,
тархи ажиллах, зүрх цохилохын тулд уураг хэрэгтэй.
Витамин А: Энэ витамины хүнд шаардлагатай хэмжээг бид ургамлаас
вета-каротин хэлбэрээр авах ба арьсыг эрүүл, сайхан байлгах чухал
витамин юм. Түүнчлэн маш хүчтэй антиоксидантын нэг тул хорт хавдраас
урьдчилан сэргийлнэ. Замганд лууванд байдгаас 25 дахин их хэмжээгээр
ветта-каротин агуулагдана.
Витамин В12: Хүнсний ногооноос гаргаж авахад маш төвөгтэй боловч
Спирулина замганд энэхүү ховор амин дэм их хэмжээгээр агуулагддаг
байна. Уг витамин нь мэдрэлийн элдэв төрлийн эмгэг болон хөгшрөлтөөс
сэргийлэхээс гадна дархлааг нэмэгдүүлж, нүүрстөрөгч ба өөх тосны
солилцооны үйлчлэлд сайн нөлөө үзүүлдэг, хавдраас сэргийлдэг, зүрх
судасны үйл ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна хүний
танин мэдэх чадварыг нэмэгдүүлдэг, ялангуяа хүний үг тогтоох чадварыг
дээшлүүлдэг.
Төмөр: Байгалийн төмрийн маш өндөр агуулгатай. Үхрийн түүхий элгэнд
байдгаас 28 дахин их төмөр агуулдаг. Хүний цус төлжүүлэх системд маш
чухал төмөр нь төмрийн сульфат гэх бусад нэмэлтээс 60% -иар илүү сайн
шингэцтэй байдаг. Өдөрт 4 грамм Спирулинаг хэрэглэхэд цусан дахь
гемоглобин нь маш хурдан нэмэгддэг.
Фикоцианин: Замганд бүх төрлийн антиоксидант байдаг ба үүн дотор маш
ховор фикоцианин гэдэг пигмент бий. Энэ нь хүчтэй хор тайлах нөлөөтэй
бөгөөд элэг бөөрний эд эсийг хамгаалан үйл ажиллагааг нь дэмжих
нөлөөтэй.
Хлорофилл: Спирулина замаг хлорофиллоор баялаг бөгөөд өндөр
агууламжтай бусад ногоон ургамлаас 3 дахин их хлорофилл агуулдаг.
Энэ нь эрүүл хоол хүнсэнд агуулагдах маш чухал бодис юм. Спирулина
нь синтезийн аргаар хийгдсэн поливитамин биш байгалийн тэжээл учир
хүний биед маш хялбар, түргэн шингэдэг. Спирулинад агуулагдах витамин,
эрдсийн зохистой тун нь хүний бие махбодид “Жинхэнэ хүнс, хоол, амин
дэм” болдог.
Үйлчилгээ: цээж хорсох, ходоод гэдэс өвдөх, өтгөн хатах, жин барих хүмүүст
болон сульдаатай хүүхэд, том хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн
гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цагаан хоолтон буюу жингийн
илүүдэлтэй хүмүүсийн нэг удаагийн хоолыг орлоно. Залуу сайхан харагдах
хүсэлтэй хүмүүс.
Спирулина замгийн бусдаас ялгаатай тал нь нийт 19 эрдэс бодис
агуулдаг. Үүнд гамма-линолены хүчил (GLA) агуулагддаг бөгөөд энэ нь
35
хүний биеийн гормонуудыг зохицуулж, бүх бие организмийг тэнцвэржүүлж,
чадавхийг сайжруулахаас гадна эмчилж, цагаасаа эрт хөгшрөлтийг үгүй
болгоно. Мөн түүнд эрэгтэй хүний үрийн шингэний 80%-г бүрэлдүүлдэг
алино-кислотагийн нэг хэлбэр болох аргинин агуулагддаг. Энэхүү
аминохүчил нь зүрх судасны, мэдрэлийн, дархлааны системийн хэвийн
үйл ажиллагааг хангахад нөлөөлөхөөс гадна бэлгийн үйл ажиллагаанд
онцгой нөлөөтэй. Спирулина-д байдаг селен (selenium) минерал нь хүний
биеийн дархлаа сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Замгийн
калийн агууламж өндөр, харин бага хэмжээний натритай ажээ.
Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цагаан хоолтон
буюу жингийн илүүдэлтэй хүмүүсийн нэг удаагийн хоолыг орлоно.
Замагтай тэжээл нь 2017 оны №1 буюу хамгийн шилдэг нэмэлт
тэжээлээр шалгарсан байна.
ХОРХОЙ ӨВС (CORDYPINE)
Cordypine нь эрт дээр үеэс дорно дахинд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн
түүхтэй, хан боргоцойн энзим, хорхой өвс ашиглан
гаргаж авсан нийлмэл ер бусын амтлаг хүнс юм. Хан
боргоцойн энзим нь уураг шингээгч фермент бөгөөд
уургийн нэгдэл дэхь эндопептидийн том молекулын
бүтцийг багасгаж жижиг молекулын гинжин хэлхээ
болгож пептид үүсэхэд оролцдог. Энэхүү ховор энзим
нь зөвхөн хан боргоцойн найрлагад байдгийг орчин
үеийн генетикийн эрдэмтэд нотолж байна. Энэ хорхой
өвс нь найрлагадаа сордицепик хүчил болон дагалдах
элементүүд, эргостерол, полисахарид, гликопротеин
болон пептидүүдийг агуулдаг. Эдгээр нь найрлагадаа альфа-амино-
собутирик хүчлийг агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар, халдвар, үрэвслийн
эсрэг дархлааг бий болгох мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь
эрдэмтдийн туршилтуудаар нотлогджээ.
ХЭРЭГЛЭХ АРГА: Бүтээгдэхүүний 20 мл-ийг 180мл бүлээн усанд найруулж
хэрэглэнэ.
ЛИГНОПАЙН (LIGNOPINE)
DXN Lignopine нь өндөр чанартай Lignosus rhinocerus
мөөг болон байгалийн исгэсэн хан боргоцой шүүс юм.
DXN Lignopine нь эрүүл амьдрах чадварыг
сайжруулахад тохиромжтой ферментийн хамгийн сайн
ундааны нэг юм. Энэ нь цэвэр, байгалийн жимсний
амттай байдаг.
ХЭРЭГЛЭХ АРГА: Бүтээгдэхүүний 20 мл-ийг 180мл
бүлээн усанд найруулж хэрэглэнэ.
36
МӨӨГНИЙ ЦУУ (VINEGRET)
DXN Цуу нь цавуулаг будаа болон Монаскусаар хийдэг.
Уламжлалт аргаар олон жил дарж хийдэг тул өөрийн
өвөрмөц амт үнэрээ хадгалсан дээд зэргийн чанартай
бүтээгдэхүүн болж чадсан. DXN Цуу бусад төрлийн
цуунаас ялгаатай нь Ганодерма мөөгөөр баялаг тул таны
бие эрхтний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, эд
эсийг тэжээж, эрүүл эрүүл энх амьдрахад тань туслана.
Найрлага: ганодерма мөөг, монаскус исгэгч, болон улаан буудай
Үйлчилгээ: Элгэн дэхь холестеринийг бууруулна. Сахарын түвшинг
бууруулна. Даралт тогтворжуулна. Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Ой
ухааныг сайжруулна. Бөөр цөсөнд сайн үр дүн үзүүлнэ. Цусны эргэлтийг
сайжруулна. Компресс тавьж толгойн өвдөлтийг намдаана. Шавьж
хорхойд хазуулсан шархан дээр тавьж эдгээнэ. Цууны уусмалд хөлөө
дүрж байлгахад хөл амарна. Ходоодны өвчнийг анагаана. Шингэн алдаж
гүйлгэхэд сайн. Булчирхайн үйл ажиллагаанд сайн.
ХЭРЭГЛЭХ АРГА:
Турахад: Өглөө бүр цууг амны жижиг халбагаар 200гр усанд найруулж
өлөн ууна. Бусад өвчинд эмчилгээний журмаар хэрэглэхэд: 20гр цууг 40гр
зөгийн бал эсвэл жүүстэй хольж 10 гр усанд найруулж хоолны дараа ууна.
ГАНОДЕРМА МӨӨГ (GANODERMA MUSHROOM)
Ганодерма мөөгнөөс гаргаж авсан хатаамал нь эрүүл
мэндэд нэн тустай бөгөөд ганодерма мөөгний үзүүлдэг
бүхий л эрүүл мэндийн үйлчлэлийг үзүүлнэ. Энэхүү
бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар бус нэмэлт
тэжээлийн зориулалтаар хүнсэндээ хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА: Хоол, цай зэрэгт багаар хийн хутгаж
хэрэглэнэ. Энэ нь хатаамал хэлбэртэй ямар нэгэн элдэв
амт байхгүй учир хоолоо идэхдээ аягатай хоолондоо
бага багаар хийж иднэ. Цайнд хийж ууж бас болно.
ФРУЗИМ (FRUZIM)
DXN-ий шинэ бүтээгдэхүүн болох Фрузим нь тоор,
чавга зэргээс гаргаж авсан байгалийн гаралтай ундаа
юм.
Энэ нь нэмэлт химийн бодисууд болон хадгалах
бодис агуулаагүй. Тоор болон чавга нь амин дэм,
эрдэс бодис, хүний эрүүл мэндэд сайн хоол хүнсний
нарийн ширхэгтэй байдаг.
380мл-ын шилэн савалгаатай.
37
ХАН БОРГОЦОЙН ЧАНАМАЛ (PINEAPPLE JAM)
Ганодермагаар баяжуулсан цэвэр байгалийн хан
боргоцойноос гаргаж авсан чанамал нь таны гэр бүлийн
эрүүл хооллолтын сайн сонголт юм. Энэ чанамал нь
таны дуртай жигнэмэг, талх, нарийн боов зэрэгтэй төгс
хосолно.
АЛИМНЫ ФЕРМЕНТЖҮҮЛСЭН ЧАНАМАЛ (FERMENTED APPLE JAM)
DXN-ийн ферментжүүлсэн чанамал нь исгэх
процессоор явагддаг бөгөөд шим тэжээл нь
хүний би?д амархан шингэдэг. өнгө, будаг,
үнэр оруулагчгүй, цэвэр байгалийн гаралтай
бүтээгдэхүүн юм.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: талх нарийн боов, амттан
дээр түрхэж идэх, усанд найруулж уух зэргээр
ашиглахад тохиромжтой. эрүүл сонголт
Л-ВЕГМИКС (L-VEGMIX)
Л-Вегмикс нь нэмэлт хадгалах бодисгүйгээр
хаатасан тахиан мах, цагаан гаа, навчит
ургамлууд, улаан лооль зэргээс бүрдэх
холимог хатаамал юм. Хэрчиж бэлтгэсэн
ногооны хатаамал нь таны хоол хийх цагийг
маш их хэмнэнэ. Мөн эрүүл мэндэд тустай
кальци, натригаар баялаг.
ХЭРЭГЛЭХ АРГА: 1 аяга усанд хийж буцалгаж хэрэглэнэ. 20 минутын
дотор л ногоотой шөл бэлэн болно.
DXN ухаалаг тогоонд хийж хэрэглэхэд нэн тохиромжтой.
ГОЖИ ЖИМС (GOJI BERRIES)
Хятадын Нинша мужаас гаралтай Гожи жимсийг
хатааж бэлтгэсэн байгалийн цэвэр жимс. Энэхүү
жимсийг Хятадын уламжлалт анагаах ухаанд өргөн
хэрэглэдэг бөгөөд энэ жимс нь витамин, эрдэс
бодисын сайн эх үүсвэр болдог. Мөн цусан дахь
сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг. Будагч бодис
болон нэмэлт найрлагагүй хатаасан жимсийг шууд
хэрэглэх болон цайнд дэвтээн хандалж хэрэглэж
болно. Мөн шөлтэй хоолонд ч хэрэглэж болно.
38
ЖУЖУБИ ЖИМС (JUJUBE FRUIT)
Хятад, Солонгосын нутагт ургадаг жужуби
жимсийг хатааж бэлтгэсэн байгалийн цэвэр
жимс. Олон улсад улаан чавга гэу нэрлэдэг.
Хятад, Солонгосын уламжлалт анагаах ухаанд
ашигладаг стрессийг бууруулахад чиглэгддэг
бөгөөд мөөгөнцөр, бактерийн эсрэг үрэвслийн
эсрэг, тайвшруулах зорилгоор хэрэглэнэ.
Мөн даралт ихсэх, антихимрит, кардионик,
антиоксидант, дархлаажуулах, болон шарх эдгээх шинж чанарууд байдаг.
Мөн архаг өтгөн хаталтад үр дүнтэй. Будагч бодис болон нэмэлт найрлагагүй
хатаасан жимсийг шууд хэрэглэх болон цайнд дэвтээн хандалж хэрэглэж
болно. Мөн шөлтэй хоолонд ч хэрэглэж болно.
ХАТААСАН ЖИМС (DRIED FRUIT)
Жимсийг хөлдөөж хатаах нь жимсний цэвэр байдал,
өнгө, бүтэц, амт, хоол тэжээлийн агууламжийг хэвээр
нь хадгалахад ашиглагддаг технологи юм. Энэхүү
технологиор хатаасан элсэн чихэр, өнгө үнэр оруулагч
агуулаагүй цэвэр жимс нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
4 төрөл худалдаанд гарч байгаа. Үүнд:
RAMBUTTAN - Рамбутан нь Малайз , Индонезийн бүс
нутаг, ба халуун орны зүүн өмнөд Азийн бусад бүс
нутагт ургадаг жимс. Полифенол, Кальци, Төмөр, Магни,
Манган, Фосфор, Кали, Натри, Цайр агуулсан С болон В витаминаар баялаг.
DURIAN - Тайланд, Индонези, Малайз зэрэг Зүүн өмнөд Азид ургадаг
энэхүү жимсийг жимс жимсгэний хаан гэж нэрлэх нь бий. Durian нь том
хэмжээтэй, өвөрмөц үнэртэй, өргөст хальстай, урт нь 30 см орчим, 15 см
орчим диаметртэй, ихэвчлэн нэгээс гурван килограмм жинтэй байдаг. Олон
төрлийн өвчинд нэн тустай. Ялангуяа эмэгтэйчүүдийн өвчинд. Халуун
бууруулах үйлчилгээтэй тул ихээр хэрэглэхэд тохиромжгүй. Мөн жирэмсэн
эмэгтэйчүүд болон хүүхэд хэрэглэж болохгүй.
MANGOSTEEN- Зүүн өмнөд азид ургадаг халуун орны жимс. Арьсны
халдвар , шарх, цусан суулга , шээсний замын халдвар, ходоод
гэдэсний хямралыг эмчлэхэд ашигладаг. Хатаасан жимс нь эмчилгээний
зориулалтаар боловсруулсан. Мангостины бүрэн боловсорсон жимс нь
ксанарон, garthanin, 8-дисоксилантанин, этангостин агуулдаг.
JACKFRUIT -Энэтхэг, Шри Ланк, Бангладеш зэрэг халуун орны нам дор
газар тааралддаг бөгөөд жимс нь 35 кг жинтэй, 90 см урт, 50 см диаметртэй.
Олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг тул эрүүл мэндэд нэн
тустай.
39
ГОЙМОН (GANOODLE AND SPIRUDLE)
Эрүүл зөв хооллолтыг дэмжинх
зорилгоор гаргасан DXN компаний шинэ
бүтээгдэхүүнүүд болох Ganoodle болон Spirudle
гоймонгуудыг танилцуулж байна.
Ганодерма мөөг агуулсан Ганоудл
нь ганодерма мөөгнөөс өөр ямар ч нэмэлт
агууламжгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүн
юм.
Спирудл нь мушгираа замаг агуулсан өөр ямар ч нэмэлт агууламжгүй
байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.
Арьс арчилгааны бүтээгдэхүүн
Бид арьсанд тослог дутагдахаар
хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа
нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв
тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг
түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ
нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр
илэрдэг. Нүүрний арьсанд шаардлагатай шим
тэжээлийг өгөхөөр арьс арчилгааны цувралаа хүргэж байна.
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог
багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн
болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос
нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж
сулрахаас сэргийлдэг байна.
ГАНОЖИ УРУУЛЫН БУДАГ (GANOZHI LIPSTICK)
Уруулыг чийгшүүлж, гялалзуулна. 5 өнгийн будаг авах боломжтой. Үүнд:
• Сувдан Улаан
• Сувдан Ягаан
• Сувдан Үзмэн Ягаан
• Улаан
• Шүрэн улаан
Байгалийн гаралтай зуун настын ханд, Ши тос болон
Е амин дэмээр баяжуулсан энэхүү чийгшүүлэгч уруулын
будаг нь таны уруулыг булбарай, зөөлөн тааламжтай
болгоно. Уруулын арьсанд хялбархан жигд тархаж,
уруулыг тань гялалзсан, өөрийн мэт ер бусын өнгөлөг
сайхан харагдуулна.
40
ЗУУН НАСТЫН АЛОЕ ВИ ЦУВРАЛ (ALOE.V SERIES)
Зуун наст агуулсан DXN-ий арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь
алрьсанд гүн чийгшил өгч, арьсыг уян зөөлөн болгоно.
ЦЭВЭРЛЭГЧ ГЕЛЬ (ALOE V CLEANSING GEL)
Зуун настын ханд агуулсан, савангүй цэвэрлэгч гель. Арьсанд байх ёстой
өөх тос, ус чийгийн хэмжээг арилгахгүйгээр арьсыг зөөлөн цэвэрлэнэ.
Нүүрний нүх сүвийг агшаан, арьсны ус чийгийн тэнцвэртэй байдлыг
хадгалан нүүрийг цэвэрхэн, гялалзсан толигор болгоно.
ЧИЙГШҮҮЛЭГЧ ШИНГЭН ТОНИК (ALOE V HYDRATING TONER)
Зуун настын ханд, самрын модны шүүс болон амин хүчил зэрэг найрлагатай
тусгай чийгшүүлэгч. Нүүрний будгийг сүүн цэвэрлэгчээр цэвэрлэснээс
үлдсэн бохирдлыг бүрэн цэвэрлэж, үхэжсэн эсийг цэвэрлэснээр нүүрийг
сайтар цэвэрлэж, арьсны тонусыг дээшлүүлнэ. Нүүрний нүх сүвийг агшаан,
арьсны ус чийгийн тэнцвэртэй байдлыг хадгалан нүүрийг цэвэрхэн,
гялалзсан толигор болгоно.
АКВА ГЕЛЬ (ALOE V AQUA GEL)
Тусгай чийгшүүлэгч болон зуун настын ханд агуулахаас гадна нүүрэнд
амархан шингэж, чийгшүүлнэ. Нүүрний арьсны бүтцийг сайхнаар нь залуу
харагдах үзэмж байдлыг урт удаан хадгалж, нүүрний арьсыг тайвшруулан
зөөлөн, толигор болгоно.
ТЭЖЭЭЛИЙН ТОС (ALOE V NUTRICARE CREAM)
Зуун настын ханд агуулсан шөнийн тэжээлийн тос нь ус чийгийг алдахгүйн
тулд нүүрний арьсанд хамгаалалтын давхарга үүсгэнэ. Унтаж байх үед
нүүрний өөрийнх нь хамгаалах систем болон, ус чийгээ хадгалах байдлыг
сэргээн нүүрний арьсыг чийгшүүлэн, амрааж, тайвшруулна.
41
ГАР БОЛОН БИЕИЙН ТОС (HAND & BODY LOTION)
Энэхүү тос нь хэрэглэхэд хялбар, тослог багатай, гар болон биеийн арьсанд
хурдан шингэж тэжээл өгдөг бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг зуун
настын ханд болон А витаминаар баяжуулсан тул арьсыг хурдан чийгшүүлж,
арьсны уян хатан байдлыг сэргээж хөгшрөх, үрчийх, хуурайшихаас
урьдчилан хамгаалдаг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд анхилуун
үнэртэй.
ЗУУН НАСТЫН ГУУЖУУЛАГЧ (ALOE V FACIAL SCRUB)
Гуужуулагч нь арьсны гадаргуу дээрх үхэжсэн хэсгүүдийг гуужуулан
цэвэрлэж арьсыг гөлгөр, уян зөөлөн болгоно. Aloe Vera ханд нь арьсыг
чийгшүүлэх, гэмтээхээс хамгаалахын тулд арьсыг чийгшүүлж цэвэрлэнэ.
Чидун болон макадамия жимсний тосыг агуулсан.
ЗУУН НАСТЫН ЧИЙГШҮҮЛЭГЧ МАСК (ALOE V HYDRATING MASK)
Хуурай болон гэмтэлтэй арьсыг чийгшүүлж, арьсыг тайвшрууладаг. Алое
Вера ба оливийн байгалийн гаралтай ханд нь маш сайн чийгшүүлж,
тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Натрийн гиалуронат, чийгийн соронзон
нь чийгийг гүнзгийрүүлж, эсийн нөхөн сэргээх чадварыг агуулдаг.
ГАНОЖИ Е ЦУВРАЛ (GANOZHI E SERIES)
Ganozhi E нь хөгшрөлтийн эхний шинж
тэмдгээс арьсыг хамгаалах, завгүй амьдралын хэв
маяг, хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэлтэй арьсны
өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор
арьсыг хамгаалахад чиглэгдсэн Витамин Е болон бусад
хүчирхэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд юм.
Нэрмэл ус, ганодерма лицедиум, канадын ул модны
ханд, Е витамин, амин хүчлүүд /аланин, треонин,
лизин г.м/, глутамины хүчил, анхилуун үнэр агуулсан.
ГҮН ЦЭВЭРЛЭГЧ ТОС (GANOZHI E DEEP CLEANSING CREAM)
Арьсыг хуурайшуулж гэмтээлгүйгээр бохирдлыг арилгаж, арьсыг
гүн цэвэрлэж, үхэжсэн хучуур эдийг цэвэрлэнэ. Энэ тос нь арьсны гаднах
бохирдлыг арилгаад зогсохгүй арьсны эдэд нөлөөлнө, арьсанд шингэсэн
хорт бодисыг гадагшлуулна, арьсыг чийгшүүлнэ, арьсийг дахин шинэчлэх
үүрэг гүйцэтгэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүр хүзүү болон гарын арьсанд хэрэглэнэ. Өөрт
тохирох хэмжээгээр гартаа авч нүүрэндээ түрхэж, зөөлөн иллэг хийн
42
цэвэрлэнэ. Дараа нь хөвөн болон усаар цэвэрлэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд
3 жил хадгална.
ГАНОЖИ Е ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОНИК (GANOZHI E HYDRASOFT TONER)
Сүүн бор өнгөтэй уг чийгшүүлэгч нь маш багахан хэрэглэхэд арьсны
гүний давхарга хүртэл шингэж үр дүнгээ үзүүлэх шидтэй бүтээгдэхүүн юм.
Уг бүтээгдэхүүнд маань гоо сайхныг дэмжих маш олон төрлийн жимсний
ханд орсоноороо арьс арчилгааны хүчэрхэг бүтээгдэхүүн болж чадсан
юм. Арьсны гаднах бохирдлыг арилгаад зогсохгүй арьсны эдэд нөлөөлнө,
арьсыг чангаруулж залуужуулна, арьсыг тайвшруулна, арьсны үрэвслийн
эсрэг үйлчилгээ үзүүлнэ, арьсан дах гүн бохирдлыг гадагшлуулна, нүүрэн
дээр идээт үрэвсэл гарахаас сэргийлнэ,
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүрээ цэвэрлэсний дараа нүүр цэвэрлэгч хөвөнд
шингээн авч нүүрний арьсанд иллэг хийж чийгшүүлнэ. Хуурай сэрүүн
нөхцөлд 3 жил хадгална.
ГАНОЖИ Е ӨДРИЙН ХАМГААЛАЛТТАЙ ТОС
(GANOZHI E UV DEFENSE DAY CREAM)
Нарны хэт ягаан туяаны онцгой хамгаалалт бүхий Е витамин болон олон
төрлийн ургамлын хандаар баялаг өдрийн тос. Нарны хэт ягаан туяанаас
хамгаална, арьсны өөрийн чийгийг нэмэгдүүлнэ, арьсыг чангаруулна,
үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ, арьсны өөрийн бүтцийг сэргээж гадны
нөлөөнөөс хамгаална.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүр цэвэрлэгч болон чийгшүүлэгч хэрэглэсний
дараа нүүр болон хүзүүний арьсанд түрхэж хэрэглэнэ.
ГАНОЖИ Е ШӨНИЙН ТЭЖЭЭЛИЙН ТОС
(GANOZHI E NOURISHING NIGHT CREAM)
Уг бүтээгдэхүүн маань таны арьсыг шөнийн турш амгалан тайван байлгаж
арьс өөрийн үүргээ бүрэн утгаар нь хэрэгжүүлж болохуйц таатай нөхцлийг
бүрдүүлж өгч чадна.
Найрлага: нэрмэл ус, ганодерма лицедиум, канадын ул модны ханд, Е
витамин, наранцэцэгийн үр, улаан буудайн соёо, амин хүчлүүд /аланин,
треонин, лизин г.м/, глутамины хүчил, анхилуун үнэр
Үйлчилгээ: арьсыг амрааж тайвшруулна, арьсны бүтцийг нөхөн сэргээнэ,
арьсанд шаардлагатай шимт бодисыг өгнө, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ
үзүүлнэ, арьсны цусан хангамжийг сайжруулна, шөнийн турш арьсны эд
эсийг нөхөн төлжүүлнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: арьсаа цэвэрлэсний дараа шөнийн тосоо нүүр болон
хүзүүний арьсан дээр жигд тараан түрхэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд 3 жил
хадгална.
43
ЖЕМПЮРИ (GEMPYURI) ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ЦУВРАЛ
Жемпюри хөгшрөлтийн эсрэг арьс
арчилгааны цуврал нь онцгой шйлчилгээтэй
ферментийн технологийг байгалийн гаралтай
орц найрлагад ашигласан бүтээгдэхүүн юм.
Цэвэр байгалийн гаралтай орц найрлага
агуулдаг бөгөөд энэ бүтээгдэхүүн нь таныг
сайхан арьстай болоход тань тусална.
Үйлчилгээ:
арьсыг тайвшруулж, чийгшүүлэн сэргэж амраана. Арьсны уян хатан
чанарыг сайжруулж арьсыг чангаруулж үрчлээг багасгана. Таны арьсыг
ямар ч мэсгүйгээр нөхөн сэргээн засна.
Найрлага:
Ягаан болор, усжуулсан RNA, малтуу мөөгний ханд, пептид, ганодерма
мөөгний ханд, замагны ханд.
МАССАЖИН ЦЭВЭРЛЭГЧ
Массажин цэвэрлэгч нь ягаан болор болон малтуу мөөг (газар дээрх алмааз
гэж нэрлэгддэг) - ний хандыг агуулсан ба арьсыг чийгшүүлэн, идэвхижүүлж,
гүн цэвэрлэнэ.
ЧАНГАРУУЛАХ ТОНЕР
Баяжуулсан эмульсийн төрлийн тонер нь арьсыг чийгшүүлэн, чангаруулдаг.
Энэ нь арьсыг сэргээн, арьсны бүтцэд хүрч үйлчлэх тусгай найрлагатай.
ЭРЧ ХҮЧ ӨГӨХ СЕРУМ
Энэ серум нь арьсны уян хатан байдлыг дэмжинэ. Аметист болон пептидийн
уураг агуулдаг бөгөөд арьсыг зөөлрүүлэх, чангалахад онцгой тустай.
ӨРГӨГЧ АМПУЛ ТОС
Өргөгч ампулын тос нь арган тосны найрлагатай тул өнгөө алдаж
хуурайшсан арьсыг шим тэжээл уургаар тэтгэж өгөх ба ингэснээр та сэргэг,
гэрэлтсэн, чанга арьстай болох боломжтой.
СЭРГЭЭЖ ШИНЭЧЛЭХ ТОС
Сэргээж шинэчлэх тос нь тусгай найрлагтай бөгөөд арьсны уян хатан
чанарыг сайжруулна. Түүний хөгшрөлтийн эсрэг, өргөлтийн үр нөлөө нь
арьсыш залуужуулна.
44
МАСКНЫ БАГЦ
• Жемпюри маск нь арьсны өнгийг цайруулж
чийгшүүлнэ.
• Цайны модны эссэнцтэй маск нь арьсыг
тайвшруулж сэргэг харагдуулна.
• Какаоны эссэнцтэй маск нь арьсыг сэргээж
зөөлрүүлэн арьсны уян хатан байдлыг сайжруулж гайхалтай үр дүн
үзүүлнэ.
М МИРАКЛ (M MIRACLE) БАГЦ
“Далайн ургамал” гэгдэх гүн далайн замаг.
Энэхүү арьс арчилгааны цуврал нь далайн
гүний коллагенийг липосом технологиор
дамжуулан арьсны гүнд хүргэх үйлчилгээтэй
бүтээгдэхүүн юм.
Замагны ханд, Ганодерма мөөгний ханд,
өндөр концентрацтай гүн далайн ус болон
гиалуроны хүчил нь арьсыг толигор харагдуулж чийгшүүлнэ.
Үйлчилгээ:
Арьсны өнгийг гэрэлтүүлнэ, ширхэгийг сэргээнэ, арьсыг чийгшүүлнэ.
АРЬСЫГ ТОЛИЙЛГОХ ХӨӨСӨН ЦЭВЭРЛЭГЧ
Зөөлөн бүтэцтэй хөөсөн цэвэрлэгч нь шороо болон бусад бохирдлын
үлдэгдлийг арьсыг цочроолгүйгээр гүн цэвэрлэнэ.
ТАЙВШРУУЛАХ ТОНЕР
Арьсыг тэнцвэржүүлж, арьсны ширхэгийн бүтцийг сайжруулах тайвшруулах
үйлчилгээтэй.
НҮДНИЙ ТОС
Нүдний зовхийг сэргээхэд туслах Ниацинамид ба Аденозинтай нүдэнд
зориулсан тос нь зовхины уян хатан байдлыг алдагдуулахгүйгээр гэрэлтсэн
толигор болгоно.
ЧИЙГШҮҮЛЭХ ЗАМАГНЫ ЭССЭНЦ
Спирулина ханд, Ганодерма мөөгний ханд, далайн гүний төвлөрүүлсэн
ус, гиалуроны хүчлийн ногоон капсулыг боловсруулсан далайн замагтай
эссэнц нь гэрэлтсэн толигор арьстай болгоно.
45
НЭМЭЛТ ЭМУЛЬС
Сэргээж шинэчлэх тос нь тусгай найрлагтай бөгөөд арьсны уян хатан
чанарыг сайжруулна. Түүний хөгшрөлтийн эсрэг, өргөлтийн үр нөлөө нь
арьсыш залуужуулна.
ЧИЙГШҮҮЛЭХ ТОС
Арьс чийгшүүлэх болон чийгээ алдалгүй удаан хадгалахад тустай
чийгшүүлэгч тос.
ЧИЙГШҮҮЛЭГЧТЭЙ НАРНЫ ЭССЭНЦ
Арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ арьсны уян хатан чанарыг
алдагдүүлахгүйгээр нарнаас хамгаалах нарны эссэнц.
ЧИЙГШҮҮЛЭГЧТЭЙ СУУРЬ КРЕМ
Эссэнц, чийгшүүлэгч, зовхины тос, нүүр будалтын суурь /base/, өө дарагч /
ВВ/ зэрэг 5 үйлчилгээг нэг дор багтаасан 1д5 арьсны өнгөөр хувирдаг /СС/
крем.
ГАНОЖИ АРЬС АРЧИЛГААНЫ ЦУВРАЛ
(GANOZHI COMPLETE SKIN CARE SERIES)
Арьс бол бидний бие дэх хамгийн том эрхтэн бөгөөд
хүрээлэн буй орчны янз бүрийн хортой элементүүдээс биеийг
хамгаалж байдаг. Сайхан арьс нь таны дотор гүнээс эхэлдэг
бөгөөд DXN нь арьсны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
өдөр тутам бүрдүүлж, арьс арчилгааны хэрэгцээг хангахын
тулд бүх төрлийн арьсанд тохиромжтой Ganozhi ™ Complete
Skin Care Series-ыг танилцуулж байна.
ЦЭВЭРЛЭГЧ СҮҮН ШИНГЭН (GANOZHI™ LIQUID CLEANSER)
Хурдан цэвэрлэх зөөлөн, үр дүнтэй цэвэрлэгч. Энэ нь Ганодерма
мөөгний ханд, Фагус sylvatica ханд, мөөгөнцрийн болон пантенолоор
боловсруулагдана. Энэ нь арьсны гүнийг цэвэрлэж, цэвэршүүлнэ.
ТОНИК (GANOZHI ™ TONER)
Арьсыг бат бөх болгохын тулд арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх үр дүнтэй
бүтээгдэхүүн. Ганодерма мөөгний ханд, Fagus sylvatica ханд, алантоин
агуулсан. Ganozhi ™ нь арьсны рН-ийг тэнцвэржүүлж арьсыг чийгшүүлнэ.
46
ЧИЙГШҮҮЛЭГЧ ЭМУЛЬС
(GANOZHI™ MOISTURIZING MICRO EMULSION)
Шинэчлэн найруулсан чийгшүүлэгч нь арьсыг чийгшүүлж, тэжээн тэтгэх
зориулалттай. Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологи (нанотехнологи)
бөгөөд Ganozhi ™ Moisturizing Micro Emulsion-ийн найрлагуудын
шингээлтийг ихэсгэдэг. Нано хэмжээтэй молекулуудаар бүтээгдсэн бөгөөд
энэ нь таны арьсыг хурдан, үр дүнтэйгээр нэвт шингээдэг. Ganozhi ™
чийгшүүлэгч Бичил эмульс нь Ганодерма мөөгний ханд, Fagus sylvati-
ca ханд, хүн орхоодой ханд, арники, Е витамин, арьсны өнгийг өдөр бүр
гэгээлэг болгож өгдөг.
АЯЛАЛЫН БАГЦ (TRAVEL KIT)
Ganozhi ™ Complete Skin Care Series-ын аялалын
багц нь авч явахад тохиромжтой жижиг савлагаатай.
ХҮҮХДИЙН БИЕИЙН ТОС (CHUBBY BABY OIL)
Хүүхдийн эмзэг арьсыг хуурайших, гэмтэх, элдэв харшлаас
хамгаалж хөрсжүүлнэ. Арьсыг чийгшүүлж торгомсог
зөөлөн, уян хатан чанарыг хадгална. Зөвхөн хүүхдэд
төдийгүй насанд хүрсэд ч хэрэглэхэд тохиромжтой ба
эмэгтэйчүүдийн нүүрний будаг арилгахад элдэв харшил
сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Найрлага: Эрдэст ус, анхилуун үнэр, наранцэцэгийн үрийн
тос, наранцэцэгийн үрийн охь, нарсны шилмүүсний охь,
сөөглөг ургамлын охь
Хувийн хэрэглээний бүтээгдэхүүн
Арьс, үс гэзэг, гар хумс, хамар амны хөндий,
шүд, хувцасны ариун цэвэр сайн сахиснаар
өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ
элдэв төрлийн нян, бактери, өвчлөлөөс
хамгаалж болдог. Хүний арьс гадна орчинтой харьцдаг хамгийн гол эрхтэн
бөгөөд амьсгалах үйл явцад чухал үүргийг гүйцэтгэнэ. Иймд та боломжтой
бол ойр ойрхон усанд орж, нүүрээ өдөрт хэд хэдэн удаа бүлээн усаар угааж,
биеийн ариун цэврийг сайтар сахиж байх хэрэгтэй.
Бид та бүхэнд хувийн хэрэглээний иж бүрдлээ танилцуулж байна.
Манай бүтээгдэхүүнүүд нь таны хувийн ариун цэвэрийн гайхалтай туслагч
байх болно.
47
ГАНОЖИ АЯЛАЛЫН БАГЦ
(GANOZHI TRAVEL KIT TOILETRIES BAG)
Аялалд авч явахад зориулагдсан хувийн хэрэглээний
бүтээгдэхүүнүүдийн багц.
ГАНОЖИ САВАН (GANOZHI SOAP)
Ганожи саванг ганодерма мөөг болон дал мадны тосоор
баяжуулж, тусгай аргаар гарган авсан. Энэ саван нь арьсны бүтцийг
гэмтээхгүйгээр, байгалийн гаралтай тосыг
хадгална. Үүнээс гадна Е амин дэм, антиоксидант
үйлчилгээ бүхий орц найрлага нь таны арьсны
хөгшрөлтийн явцыг сааруулна.
Үйлчилгээ: Арьсийг булбарай зөөлөн анхилуун
үнэртэй болгож, арьсны үхэжсэн эсийг гуужуулж,
арьсийг тэжээх ба сэргээнэ. Нүүрэн дээрхи шарх,
батга, үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэнэ.
ГАНОЖИ ШАМПУНЬ (GANOZHI SHAMPOO)
Хүчил шүлт нь тэнцвэртэй DXN Ганожи шампунь нь
бүх төрлийн үсэнд тохиромжтой бөгөөд найрлагандаа
мөөгний охь, В5 витамин агуулсан. Ганожи шампунь нь
үсэнд тэжээл өгч, таны үсийг эрүүл, торго шиг зөөлөн,
гялалзсан өнгөтэй болгоно. Мөн үсний уян хатан чанарыг
дэмжиж, үсийг хэт ягаан туяанаас хамгаална. Хуйхыг
тайвшруулж, булчингийн үйл ажиллагааг сайжруулан
өвчилсөн үсийг эдгэрэхэд сайн нөлөөтэй.
БИЕИЙН ХӨӨС (GANOZHI™ BODY FOAM)
Ганодерма мөөгний хандтай баяжуулсан DXN Ganozhi ™
Биеийн хөөс нь арьсны байгалийн тосыг арилгахгүйгээр
арьсыг зөөлөн цэвэрлэж, арьсыг зөөлөн, жигд болгоно.
ГАНО МАССАЖНЫ ТОС (GANO MASSAGE OIL)
Энэхүү бүтээгдэхүүн нь далдуу модны тосоор баяжуулсан
антиоксидант болон бусад олон төрлийн байгалийн гаралтай бодисоор
баялаг тул бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Үйлчилгээ:
• Хөгшрөлтийн эсрэг.
• Эмзэг хуурай арьсыг эмчлэх.
48
• Сэвх , сорив , батгыг арилгах.
• Чих хамар хоолойн үрэвсэлд гаднаас
• Хөл гарын шөрмөс татахад булчинд массаж хийх
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүр болон ил арьсанд түрхэж
хэрэглэхдээ 7 хоногт 2 – 3 удаа оройн цагаар түрхэхэд
тохиромжтой .
НУНТАГ ТАЛЬК (TALCUM POWDER)
Энэ тальк нь бүх л өдрийн турш хөлсийг дарж таагүй
үнэрийг арилган тааламжтай сайхан мэдрэмжийг
төрүүлнэ.
Хэрэглээ:
• Нярай хүүхдийг арьсний нуралт, улайлтаас сэргийлж
• Суга, цавьны үнэр, хөлийн шивэр зэргийг арилгахад
• Биеийн хөлөрдөг хэсгүүдэд түрхэж хөлрөлтийг
зогсоох
• Нярай хүүхдийг чийгтэх, үрэвсэх, нурахаас хамгаална.
ГАНОЖИ ШҮДНИЙ ОО (GANOZHI TOOTHPASTE)
Дээд зэргийн Ганодерма мөөгний тусгай охь хүнсний гель, хүнсний амт
оруулагч, гаа орсон бөгөөд шүдийг маш сайн цэвэрлэж эмчилж бэхжүүлджэг
Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Үйлчилгээ:
• Шүдийг өнгө оруулж, амны хөндийн нянг
устгана.
• Шүдний чулууг арилган буйлны үрэвслийг
эмчилдэг.
• Хорхой идэлт, цооролтоос хамгаалдаг.
• Шүдний паалан буйлийг бэхжүүлнэ
• Эмзэг шүд эмчилж, чулуу үүсэхээс сэргийлнэ
Оог маш бага буудайн чинээ хэмжээтэй сойзон дээрээ түрхэж хэрэглэнэ.
СОЙЗ (TOOTHBRUSH)
Сойз нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, ар талдаа
хэл цэвэрлэгчтэй. Илүү сайн, илүү тохь тухтай байхын
тулд хялбар атгах бариултай байдаг. DXN шүдний сойз
нь насанд хүрэгчид болон хүүхдэд зориулагдсан 2
төрөлтэй. 4 өнгийн сонголттой. Та болон таны гэр бүлд
амны хөндийн эрүүл ахуй, эрүүл мэндийг DXN сойз
авчирна.
49
ЦАЙНЫ МОДНЫ ТОС (TEA TREE CREAM)
Цайны модны цэвэр тосоор хийсэн арьс
тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн.
Үйлчилгээ:
• Халдвар, мөөгөнцөр, нянгийн эсрэг хүчтэй
нөлөөлнө.
• Арьсы шарх, түлэнхий, үрэвсэлт өвчнүүдэд
• Хатиг, үлд, цахлай, хомхой болон цагаан мах
эргэх
• Ханиад хүрсэн үед утаж мөн хамарт түрхэж
хэрэглэнэ.
• Уушигны гаднаас түрхэж цэр ховхлоно.
• Хоолой өвдөхөд утаж мөн гаднаас нь түрхэнэ.
Шавжинд хазуулсан үед хорыг саармагжуулах, хачиг, нян биеэс зайлуулж,
өвдөлт намдааж, мөөгөнцөр, үтрээний үрэвсэл , чихний өвчин, арьсны
шалбаралт, эсгэлт зэрэгт нэн сайн.
ЗЕМИКО ТҮРХЛЭГ (ZHIMEKO)
Энэ тос нь дээд зэргийн мөөгний ханд болон задь
тос болон бусад байгалийн гаралтай түүхий эдээр
тусгайлан хийсэн хосгүй жор бүхий бүтээгдэхүүн
юм. Бүх төрлийн өвчин намдаах, арьсыг
халдваргүйжүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй.
Найрлага:
Задьны тос 40% Винтергриний тос 10%
Ганодерма 23% Гааны тос 7%
Эпкалиптын тос 10% Камфор 3%
1. Толгой,нуруу,хөл,гарын өвчин
2. Арьсанд гарсан төрөл бүрийн яр шарх сорви
3. Амьсгалын замын өвчин ( гаднаас нь түрхлэг дотор утлага)
4. Ясны сийрэгжилт, шохойжилт, яс ургалт
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Арьсанд маш нимгэн түрхэж хэрэглэнэ
ҮНЭРТЭЙ УС (PERFUME)
Цэвэр ургамлын гаралтай үнэртэй ус нь
анхилуун зөөлөн үнэрээ удаан хадгалдагаараа
онцлогтой. Энэхүү үнэртэй ус нь эмэгтэй хүнд
зориулсан, эрэгтэй хүнд зориулсан гэсэн 2 төрөл
бөгөөд 50мл-ээр савлагдсан.
50