"ШИДЭТ КВАДРАТ"сургалтын төвийн
нэрэмжит математикийн VIII олимпиад
5-р анги Бодох хугацаа: 60 минут
Мандатны № ..............
Овог нэр ..........................................................
Сургууль, анги ....................................................................................
Заавар: Бодлогын зөв хариултыг сонгон дугуйлж тэмдэглэнэ үү.
Ганцхан зөв хариулт байгаа.
Эх бэлтгэлийн шатанд техник алдаа гарсаны улмаас 1, 4, 13 бодлого алдаатай хэвлэгдсэн.
Энэ алдааг мэдэгдэн дор бүр нь зассан болно.
3 онооны бодлогууд
1. 2 · (3x − 1) = 7x − 9 тэгшитгэл бод.
A. 5 B. 6 C. 7 D. 8 Хариу:
2. Ангийн 7 хөвгүүний өндрийнх нь арифметик дундаж нь 165 см байв. Ангид нэг хөвгүүн
нэмэгдэхэд тэдгээрийн арифметик дундаж нь 170 см болсон бол шинээр ирсэн хөвгүүний өнд-
рийг ол.
A. 210см B. 205см C. 200см D. 195см
3. a= 451 , b= 67 , c= 1156 , d= 11234 тоонуудын хамгийн ихийг ол.
452 68 1157 11233
A. a B. b C. c D. d
4. Дэлгүүр даваа гаригт 20 талх, 51 кг төмс зарж 55700 төгрөг, лхагва гаригт 10 талх 25 кг
төмс зарж 27500 төгрөгний орлого олов. 1 кг төмс ямар үнэтэй вэ?
A. 500 B.700 C. 750 D. 800
5. 517AB тоо 6, 7, 9 тоонуудад хуваагддаг бол A + B-г ол.
A. 5 B. 10 C. 12 D. 14
Хуудасны ар талыг харна уу.
4 онооны бодлогууд
6. Шрекийн намгийн АТМ-д нэг зоос хийхэд 5 зоос гаргадаг бол Фиано гүнж хэдэн зоостой
очоод 100 зоостой ирсэн бол анх хичнээн зоостой байсан бэ?
A. 1 B. 2 C. 3 D. 4
7. 2 лийр 3 алимтай, 2 алим 5 бананатай ижил үнэтэй байв. Бат 7 алим, Дорж 4 лийр, Гэрэл
15 банана авсан бол хэн нь их мөнгө төлсөн бэ?
A. Гэрэл B. Бат C. Дорж D. Бат Дорж 2 ижил
8. 1 + 2 − 3 + 4 + 5 − 6 + . . . + 97 + 98 − 99 илэрхийллийн утгыг ол.
A. 1584 B. 992 C. 1056 D. 1488
9. 2 оронтой тооны эхний цифр нь тэр тоо ба түүнийг хөрвүүлэн бичсэн тоо хоёрын ялгавартай
тэнцэх бол тэр тоог ол. A. 67 B. 78 C. 89 D. 98
10. Зурагт хэдэн гурвалжин байна вэ?
A. 23 B. 22 C. 21 D. 20
5 онооны бодлогууд
11. Номын 5 хуудас дутжээ. Эдгээр хуудсан дээрх дугааруудын нийлбэр дараах тоонуудаас
аль нь байж болох вэ?
A. 54 B. 56 C. 60 D. 61
12. Пиццаг шулуун шугамаар 4 удаа зүсэв. Хамгийн олондоо хэдэн хэсэг болох вэ?
A. 12 B. 11 C. 10 D. 9
13. Цифрүүдийнхээ нийлбэрээс 9 дахин их 2 оронтой тоо ба цифрүүдийнхээ нийлбэрээс 2 да-
хин их 2 оронтой тооны нийлбэрийг ол.
A. 99 B. 98 C. 97 D. 96
14. Тэгш өнцөгт хэлбэртэй өрөөний шалыг 1 × 1, 1 × 2, 2 × 3 хэмжээтэй хавтангуудыг оролцуу-
лан давхарлахгүй, хугалахгүй битүү хучив. Өрөөний талбай дараах тоонуудаас аль нь байж
болохгүй вэ?
A. 15 B. 16 C. 17 D. 18
15. Цифрүүдийн нийлбэр нь 4-т хуваагддаг хоёр оронтой тоо хэд байдаг вэ?
A. 20 B. 21 C. 22 D. 23