The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Шинэ ажилтны гарын авлага 230105

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Daria Mungunbayar, 2023-01-05 04:36:19

Шинэ ажилтны гарын авлага 230105

Шинэ ажилтны гарын авлага 230105

ШИНЭ АЖИЛТНЫ
ГАРЫН А ВЛАГА

4D-TWS, 4B-Main Workshop төсөл

Агуулга

М-Си-Эс Группийн тухай
М Си Эс Интернэйшнл бидний тухай
Бидний хэрэгжүүлсэн төслүүд
Бидний хэрэгжүүлж буй төслүүд, төслийн бүтэц
бүрэлдэхүүн
Оюу Толгой уурхайн талбарт ирэх бэлтгэл
Оюу Толгой уурхайн талбарт ажиллах үеийн
санамжууд
TWS төслийн аюулгүй ажиллагааны үнэлгээний
хөтөлбөр

1. М-Си-Эс Группийн тухай

М-Си-Эс Группийн тухай

1.М-Си-Эс Группийн тухай

М-Си-Эс Группийн тухай

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс
компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын
нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл,
хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон Групп
болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч,
инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн
засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн салбар,
нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт
ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй,
түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон тэлжээ.

Өдөрт 1.3 тэрбум, сард 38.5 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын
төсөвт төвлөрүүлж, өөрийн 10,000 ажилтандаа сард 24 тэрбум төгрөгийн цалин олгохоос
гадна дотоодын 4400 орчим бизнес эрхлэгчээс сард 83 тэрбум төгрөгийн бараа, ажил
үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 20,000 хүнийг тогтмол ажлын байртай болгож,
сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм,
эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж байна.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс
орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт,
дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа
бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Эрчим хүчний салбарт 10000+ 20,000+
зөвөлгөө өгөх чиглэлээр үйл
ажиллагаагаа эхлүүлсэн. Үндсэн ажилтантай Шууд болон шууд бус
ажлын байр бий болгосон

1. М-Си-Эс Группийн тухай

Инженеринг, дэд бүтэц: MCS INTERNATIONAL LLC, ERCHIM SULJEE LLC, MCS ENERGY LLC,
MCS POWER LLC
Мэдээлэл, харилцаа холбоо: UNITEL GROUP, DDISH, UNIVISION
Уул уурхай: ENERGY RESOURCE LLC
Өргөн хэрэглээний бараа: MCS COCA COLA LLC, ANUNGOO LLC, WELLBEE LLC, MARKET
GATE LLC, TOTAL DISTRIBUTION LLC
Үл хөдлөх хөрөнгө: MCS PROPERTIES HOLDING LLC, MCS PROPERTY LLC, MCS ESTATES
LLC, SHANGRILA ULAANBAATAR LLC, UNISERVICE SOLUTION LLC
Бусад төслүүд: SKY RESORT LLC, INTERNATIONAL MEDICAL CENTER LLC

2. М Си Эс Интернэшнл бидний тухай

• Ажилтан бүрийн хувьд өсч хөгжих • Хөрөнгийн зах зээлд гарч,
санхүүжилтийн өргөн
хамгийн сайн боломж, орчин нөхцлийг
боломжуудыг хүртэх
бүрдүүлэх • Компанийн засаглалын хувьд

• Бүтээгдэхүүн, үйлчилгээ маань илүү нээлттэй, тогтвортой

хэрэглэгчдийн хамгийн дуртай сонголт болох

байх

• Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж,
хамтдаа хөгжихийг эрхэмлэх

• Зах зээлээ дэлхийн хэмжээнд төсөөлж • Нийгэмдээ ээлтэй байх
тэлэх • Байгаль орчиндоо ээлтэй

• Компаниуд маань олон улсын хэмжээнд байх
үйл ажиллагаа явуулдаг байх

2.М Си Эс Интернэшнл бидний тухай

3. Бидний хэрэгжүүлсэн төслүүд

4. Бидний хэрэгжүүлж буй төслүүд

Бидний хэрэгжүүлж буй
төслүүд

4D-TWS төслийн тухай
4B-Main Workshop төслийн тухай
Төслийн бүтэц, бүрэлдэхүүн

4. 4D-TWS төслийн тухай

Оюу Толгойн гүний уурхайн хүнд машин механизмын
засварын төв-2 барих төслийн тухай (4D-TWS project)

М Си Эс Интернэйшнл ХХК нь Оюу Толгойн гүний уурхайн хүнд машин механизмын
засварын төвийн 2-р үе шатны төслийг шаардлагатай бүх удирдлага, хяналт,
ажиллах хүчин, бараа материал, үйлчилгээгээр ханган Оюу Толгой гүний уурхайн
босоо ам 2-оос зүүн хойш 1320м гүнд, 1000м зайд бүтээн байгуулж байна. Тус төсөл
нь 2022 оны 2 сарын 07-нд эхлэсэн бөгөөд 2023 оны 1 сарын 14-нд дуусах
төлөвлөгөөтэй байна. TWS төслийн хүрээнд ерөнхийд нь газар шорооны ажил,
барилгын ажил, архитектур, механик, шугам хоолой, галын хамгаалалт, HVAC,
цахилгаан болон тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж
байна.
Гүний уурхайн хүнд машин механизмын засварын төвийн 1, 2-р үе шатны зураг

TWS-1
TбWарSи-г2дMсаCнSI барьж
гүйцэтгэнэ

3. 4D-TWS төслийн тухай

TWS төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлууд:

• Ерөнхий хийгдэх ажлууд: холбох зам; жигүүрүүд; нэвтрэх хэсэг;
агааржуулалтын хаалга болон галын хаалга;

• Засварын хэсгүүд (Road train Bay 1, 2): Эдгээр хэсгүүд нь төрөл бүрийн тос,
тосол, агаар, усны хоолой, зөөврийн гагнуурын утаа сорох төхөөрөмж, булан
бүрт 20 тоннын даацтай гүүрэн кранаар тоноглогдсон байна,

• Автобус болон тээврийн хэрэгслийн зогсоол (Bus Temporary Parking and
LV Parking);

• Үйлчилгээний хэсэг 1,2 (Service Bay 1 and Service Bay 2): Энэхүү хэсэгт хүнд
машин механизмын үзлэг, задаргаа, гагнуур болон эд анги солих зорилгоор
тоноглогдсон байна;

• Агуулах (Warehouse): Үндсэн болон жижиг эд ангиудыг хадгалах тавиураас
бүрдэнэ;

• Багажны өлгүүр (Tool crib): Багаж хэрэгсэл, бусад эд ангиудыг хадгалах
тавиур;

• Хоолны өрөө (Lunchroom): 36 хүний багтаамжтай хоолны өрөө;
• Оффисын хэсэг (Office area): Хаалттай болон нээлттэй талбай, хурлын өрөө,

мэдээллийн технологи болон цахилгааны өрөө, болон HVAC тоног
төхөөрөмжийн өрөөнөөс бүрдэнэ;
• Шатахуун хадгалах хэсэг (Oil Room): Тээврийн хэрэгслийн засвар
үйлчилгээ хийхэд шаардлагатай тосолгооны материалын сав болон бусад
зүйлсийг хадгалах зориулалттай;
• Нойлын өрөө (Toilets) : Засварын төвийн баруун талын хэсэгт зөөврийн нойл
суурилуулна;
• Дугуй хадгалах болон солих зориулалттай дугуй хадгалах хэсэг (Tire
Storage Bay area): Тус талбай нь 5 тоннын даацтай гүүрэн кран, өөр өөр
хэмжээтэй дугуй хадгалах тавиур байна;
• Компрессор, агаар хатаагч, аккумляторын хэсэг (Compressed Air Room);
• Утаа болон хиншүү зайлуулах цооног (Exhaust raise);

3. 4B-Main Workshop төслийн тухай

• Угаалгын болон тоног төхөөрөмжийн хэсэг (Wash Bay, Sump and

Equipment Area:): Засварын төв рүү орохын өмнө энэ хэсэгт тээврийн
хэрэгслийг автомат систем болон гараар угааж цэвэрлэнэ. Угаасан усыг
саванд цуглуулж, автомат системд дахин боловсруулах тул энэ хэсэгт ус
цэвэршүүлэх байгууламж байгуулна.

Оюу Толгойн гүний уурхайн дэд бүтцийн үйлчилгээ төв
засварын төв төсөл (4B-Main Workshop project)

TWS төслөөс гадна манай төслийн хамт олон Оюу Толгой Гүний уурхайн цайны өрөө

болон цахилгааны өрөө барих төсөл буюу 1871 төслийг зэрэг хэрэгжүүлж байна.

Мөн М Си Интернэшнл ХХК нь Оюу Толгойн гүний уурхайн дэд бүтцийн үйлчилгээ

төв засварын төв төслийг (Main Workshop) 2022 оны 12 сард хэрэгжүүлж эхлэх гэж

байна

Main Workshop буюу нь

Оюу Толгойн гүний

уурхайн дэд бүтцийн

үйлчилгээ төв засварын

төв төслийн хүрээнд гүний

уурхайд олборлолтын

түвшинд засвар

үйлчилгээг дэмжих төв

засварын төв, цахилгааны

өрөө (Main shop facility,

including the electrical

room), угаалгын хэсэг

(wash bay facility) болон

эргэлтийн сэнс

Төв засварын төв болон угаалгын хэсгийн зураг суурилуулах юм.

32. 4B-Main Workshop төслийн тухай

Төв засварын төвийн (Main Shop Facility) ажлын хүрээнд нийт 10
үйлчилгээний хэсэг байгуулах бөгөөд үүний 8 нь бүх тээврийн хэрэгслэд үйлчилгээ
үзүүлнэ (үүнээс 2 хэсэг нь хөдөлгүүрийн туршилтанд зориулсан хийн яндангийн
системтэй байна), үлдсэн 2 хэсэг нь өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засварт
зориулсан байна. Үйлчилгээний хэсгүүд нь эвдрэлээс урьдчилан сэргийлэх, жижиг
гагнуурын засвар, эд ангиудыг солих зорилгоор тоноглогдсон байна. Төв засварын
төвийн (Main Shop Facility) хүрээнд дараах хэсгүүдийг барьж байгуулсан байна.

• Оффисын хэсэг (Office area): Хаалттай болон нээлттэй талбай, хурлын өрөө,
мэдээллийн технологи болон цахилгааны өрөө, болон HVAC тоног
төхөөрөмжийн өрөөнөөс бүрдэнэ;

• Дугуй хадгалах болон солих зориулалттай дугуй хадгалах хэсэг (Tire
Storage Bay area): Тус талбай нь 5 тоннын даацтай гүүрэн кран, өөр өөр
хэмжээтэй дугуй хадгалах тавиур байна;

• Багажны өлгүүр (Tool crib): Багаж хэрэгсэл, бусад эд ангиудыг хадгалах
тавиур;

• Тос, тосоол хадгалах хэсэг (Lubrication oil Room): Тээврийн хэрэгслийн
засвар үйлчилгээ хийхэд шаардагдах тосолгооны материалын сав болон бусад
зүйлсийг хадгалах хэсэг;

• Агуулах (Warehouse): Үндсэн болон жижиг эд ангиудыг хадгалах тавиураас
бүрдэнэ;

• Компрессор, агаар хатаагч, аккумляторын хэсэг (Compressed Air Room).

Угаалгын хэсэг (wash bay facility): Засварын төв рүү орохын өмнө энэ хэсэгт
тээврийн хэрэгслийг автомат систем болон гараар угааж цэвэрлэнэ. Угаасан усыг
цуглуулж, автомат системд дахин боловсруулна. Энэ хэсэгт автомат угаалгын
систем, гараар угаах систем, ус цэвэршүүлэх байгууламж, дахин боловсруулсан усны
сав, тос тосгуур, монорель кран, янз бүрийн системд зориулсан сэнс, насос зэрэг
тоног төхөөрөмжийг суурилуулна.

33.. TTөөссллииййнн ббүүттээцц,,ббүүррээллддээххүүүүнн

TWS төслөөс гадна манай төслийн хамт олон Оюу Толгой Гүний уурхайн
цайны өрөө болон цахилгааны өрөө барих төсөл буюу 1871 төслийг зэрэг
хэрэгжүүлж байна. Мөн М Си Интернэшнл ХХК нь Оюу Толгой гүний уурхайн төв
засварын төв төслийг (MWS) 2022 оны 12 сард хэрэгжүүлж эхлэх гэж байна.
TWS төсөлд нийт 15 багийн 508 ажилтан ажиллаж байна.

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Төслийн удирдлага

С.Лхагвасүрэн Г.Ганбаяр
(Төслийн удирдагч) (Барилга угсралтын менежер)

Барилга угсралтын баг

Г.Өлзий-Орших Б.Мөнхчулуун
(Барилга угсралт хариуцсан ерөнхий (Барилга угсралт хариуцсан ерөнхий

ахлах мэргэжилтэн) ахлах мэргэжилтэн)

Ч.Мижиддорж Х.Хатантөмөр З.Шинэтөр Л.Дашпүрэв
(Shift boss) (Shift boss) (Shift boss) (Shift boss)

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Өргөлтийн баг

З.Тамир
(Өргөх механизмын мэргэжилтэн)

Утасны дугаар: 94992300

Л.Жамбаа Б.Анхбаяр
(Супервайзор) (Супервайзор)

Утасны дугаар: 88656797 Утасны дугаар: 88985555

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Барилгын баг

Г.Чойжамц Г.Оюунбилэг
(Барилга угсралтын ахлах мэргэжилтэн) (Барилга угсралтын мэргэжилтэн)

Утасны дугаар: 80307013 Утасны дугаар: 88090751

Н.Бат-Эрдэнэ Э.Эрхэс Б.Шинэхүү Н.Ариунцогт Г.Шийрэвням
(Супервайзор) (Супервайзор) (Супервайзор) (Супервайзор) (Супервайзор)

Утасны дугаар: Утасны дугаар: Утасны дугаар: Утасны дугаар: Утасны дугаар:
88742626 88098117 99173770 88114367 89110797

О.Баярсайхан Г.Ганжаргал М.Дамбийбалжир
(Супервайзор)
(Супервайзор) (Супервайзор)

Утасны дугаар: Утасны дугаар:
88046407 88931026

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Completion team

Г.Хүсэлбаяр Б.Чойжоо
(Ахлах ажилтан) (Ахлах ажилтан)

Утасны дугаар: 80076065 Утасны дугаар: 88108470

Б.Амартүвшин Б.Цэдэнсодном
(Супервайзор/Completion team) (Супервайзор/Completion team)

У

Утасны дугаар: 88373799 Утасны дугаар: 89104068

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Цахилгаан автоматжуулалтын баг

Э.Тамир Д.Бат-Эрдэнэ
(Мэргэжилтэн) (Мэргэжилтэн)

Утасны дугаар: 80076065

Б.Энхжин Б.Шинэтөр Б.Мөрөн Х.Манал
(Нарийн хэмжих хэрэгсэл (Супервайзор) (Супервайзор) (Супервайзор)
автоматжуулалтын супервайзор)

Утасны дугаар: 86862773 Утасны дугаар: 99333650 Утасны дугаар: 86067422 Утасны дугаар: 99964426

Б.Бямбасүрэн Ё.Наранбаяр
(Супервайзор) (Цахилгааны материал

супервайзор)

Утасны дугаар: 94665500 Утасны дугаар: 95049994

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Механик, шугам хоолойн баг

Д.Хатанбаатар Х.Наранбаяр
(Ахлах Мэргэжилтэн) (Мэргэжилтэн)

Утасны дугаар: 88095663 Утасны дугаар: 99061101

Э.Шүхэрсүрэн Ж.Ганхуяг Д.Золбаяр А.Цолмонбаяр
(Супервайзор) (Супервайзор) (Супервайзор) (Супервайзор)

У

Утасны дугаар: 88104065 Утасны дугаар: 88108474 Утасны дугаар: 99900997 Утасны дугаар: 80028874

Б.Бямбажав М.Есөнтөмөр
(Супервайзор) (Супервайзор)

Утасны дугаар:99687295 Утасны дугаар: 80021094

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Хүний нөөц, захиргааны баг

Б.Бүс-Од Т.Мөнхтуяа
(Хүний нөөцийн мэргэжилтэн) (Хүний нөөцийн мэргэжилтэн)

Утасны дугаар: 80100922 Утасны дугаар: 86054009

Н.Буяннэмэх М.Номиндарь
(Хүний нөөцийн ажилтан) (Хүний нөөцийн ажилтан)

Утасны дугаар: 89008468 Утасны дугаар: 88248012

А.Болормаа Г.Мөнхцолмон Г.Ганзул А.Оюу-Эрдэнэ
(Захиргааны ажилтан) (Захиргааны ажилтан)
(Захиргааны ажилтан) (Захиргааны ажилтан)

Утасны дугаар: 99922253 Утасны дугаар: 89055038 Утасны дугаар: 89021028 Утасны дугаар: 89974090

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Н.Нармандах ХАБЭА-н баг Ч.Отгонжаргал
(ХАБЭА-н суперинтендент) (ХАБЭА-н супервайзор)
Ю.Доржзодов
(ХАБЭА-н суперинтендент)

Утасны дугаар: 86110069 Утасны дугаар: 89198050 Утасны дугаар: 89675222

Э.Мөнхмагнай Ч.Мөнхболд Ж.Дөлгөөн А.Алтанбагана
(ХАБЭА-н ажилтан) (ХАБЭА-н ажилтан) (ХАБЭА-н ажилтан) (ХАБЭА-н ажилтан)

Утасны дугаар: 88051467 Утасны дугаар: 96967722 Утасны дугаар: 99069485 Утасны дугаар: 80036603

Т.Ганболд Ц.Хосбаяр Б.Хүдэр
(ХАБЭА-н ажилтан) (ХАБЭА-н ажилтан) (ХАБЭА-н ажилтан)

Утасны дугаар: 88117280 Утасны дугаар: 99600666 Утасны дугаар: 88810331

Э.Мөнхдөл Ө.Долгормаа Б.Наранболор
(ХАБЭА-н координатор) (ХАБЭА-н координатор) (ХАБЭА-н координатор)

Утасны дугаар:88265459 Утасны дугаар: 89107347 Утасны дугаар: 89171811

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Материал, тээвэр зохицуулалтын баг

Д.Унаганхүү Б.Анхбаяр
(Худалдан авалт, тээвэр (Худалдан авалт, тээвэр
зохицуулалтын менежер) зохицуулалтын суперинтендент)

Утасны дугаар: 88885151 Утасны дугаар: 80001244

Ц.Нэргүй Х.Яруусайхан А.Базарсад Х.Төмөрчөдөр
(Супервайзор) (Супервайзор) (Супервайзор) (Супервайзор)

Утасны дугаар: 88113042 Утасны дугаар: 88102220 Утасны дугаар: 89064422 Утасны дугаар: 88057402

Э.Жавхлантөгс О.Пүрэвбазар А.Гонгор С.Мөнхдалай
(Материалын (Материалын (Материалын (Материалын
координатор) координатор) координатор) координатор)

Утасны дугаар: 94098224 Утасны дугаар: 88676199 Утасны дугаар: 80887447 Утасны дугаар: 99203204

Б.Баттогтох Я.Анхбаяр О.Болор
(Материалын (Материалын (Материалын
координатор) координатор) координатор)

Утасны дугаар: 99732532 Утасны дугаар: 88996837 Утасны дугаар: 88129691

3. Tөслийн бүтэц, бүрэлдэхүүн

Материал, тээвэр зохицуулалтын баг

Т.Отгонбаатар Н.Намсрай
(Ложистик координатор) (Ложистик координатор)

Утасны дугаар: 89123457 Утасны дугаар: 99121818

Ш.Түвшинтөгс Н.Мөнх-Эрдэнэ Т.Хатанбаатар Э.Халиунаа А.Эрдэнэбаяр
(Гүний нярав) (Гүний нярав) (Гүний нярав) (Гүний нярав)
(Гүний нярав)

Утасны дугаар: 94959184 Утасны дугаар: 99277260 Утасны дугаар: 88610002 Утасны дугаар: 99531377 Утасны дугаар: 86024429

Ц.Батболд С.Болдбаатар М.Баттөмөр Г.Даваажав
(Старексийн жолооч) (Старексийн жолооч) (Старексийн жолооч) (Старексийн жолооч)

Утасны дугаар: 95205059 Утасны дугаар: 94013339 Утасны дугаар: 96666345 Утасны дугаар: 99059507

4. Төслийн талбайд ирэх

Оюу Толгой уурхайн
талбарт ирэх бэлтгэл

Хувийн бэлтгэл
Нислэг зохицуулалт
Уурхайн талбарт ирэхэд анхаарах зүйлс

4. Төслийн талбайд ирэх

Хувийн бэлтгэл

Хувийн ариун цэврийн Өрөөндөө Байнга хэрэглэдэг эм
хэрэгслүүд хэрэглэх/унтлагын болон витамин

хувцас

Өрөөний углааш, спорт Тэмдэглэлийн дэвтэр, бал Хэрвээ тухтай гэж үзвэл
гутал өөрийн ор хөнжлийн

даавуу, дэрний уут авч ирэх

Өрөөндөө хэрэглэх аяга, Хувиргагч залгуур Иргэний үнэмлэх/гадаад
халбага пасспорт, мэргэшлийн
үнэмлэх

4. Төслийн талбайд ирэх

Нислэг зохицуулалтын тухай

ОТ уурхайн талбарт манай төсөл 14/14 ростерийн зохицуулалт буюу 14 ажиллаж 14 хоног
амардаг. Ажлын хуваарийн дагуу нислэг зохицуулалт хийгдэх бөгөөд хуваарьт нислэгээс 24
цагийн өмнө таны систем дээр бүртгэлтэй гар утсанд нислэгийн мэдээлэл агуулагдсан “SMS”
ирнэ. Хэрэв танд зааварчилгаа мессеж ирээгүй тохиолдолд яаралтай хүний нөөц,
админтайгаа холбогдох хэрэгтэй. Онгоцны буудал руу ОТ-с нэгдсэн байдлаар ажлын автобус
хөдлөх ба та аль болох ОТ-ын автобусыг сонгох хэрэгтэй бөгөөд хэрэв хувийн унаагаар
зорчих бол түгжрэл болон бусад эрсдлийг тооцоолон нислэгийн цагаас 3 цагийн өмнө нисэх
онгоцны буудалд очсон байхыг анхаараарай.

Автобусны зогсоолууд:

1. Сүнжин гранд зочид буудал
2. Лавай худалдааны төв
3. 118-р сургууль

Оюу толгойн ажлын талбар дээр ажиллаж байгаа ажилтан бүрийн аюулгүй богино
хугацаанд ажилдаа ирж очих нөхцлийг хангах зорилгоор бүх ажилтныг онгоцоор зорчуулдаг
бөгөөд төслийн хэмжээнд 800 гаруй ажилчдын 6400 нислэг үйлчилдэг ба нислэг
зохицуулалтад нийт 100 орчим хүн оролцдог тул та дараах зүйлс дээр онцгой анхаарай.

"Workforce kiosk" аппликейшнийг өөрийн утсан дээр татан нислэгийн мэдээллээ цаг алдалгүй
харах боломжтой.

Таны утасны дугаар нислэг болон бусад албан харилцаанд ашиглагдах тул утасны дугаараа
өөрчилсөн тохиолдолд хүний нөөцөд мэдэгдэж өөрчлөлт хийлгэх шаардлагатай.

"Чингис хаан“ онгоцны буудалд дотоодын нислэгийн хэсэг дэх оюу толгойн нислэг бүртгэлийн
цэг дээр очин иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортаа шалгуулж нислэгт бүртгүүлэн онгоцны
тасалбараа авна.

Хэрвээ та хүндэтгэх шалтгааны улмаас нисэх боломжгүй болсон тохиолдолд нислэгийн журмын
дагуу 72 цагийн өмнө заавал мэдэгдээрэй.

Дотоодын нислэгээр дээд тал нь 20 кг тээш ачаанд өгөх, гар тээшинд 5 кг авч орохыг зөвшөөрнө.

4. Төслийн талбайд ирэх

Уурхайн талбарт ирэхэд анхаарах зүйлс

Оюу толгойн "Ханбумбат" нисэх онгоцны буудалд ирмэгц аюулгүй байдлын ажилтан таныг чиглүүлэн
ирэгчдийн танхимд очно. зорчин ирэгчдийн танхимаас тээш авч гарахад шалгах тул ачаа тээшний баримтаа
биедээ авч явна уу. ОТ нисэх буудлаас уурхайн талбар руу явах автобус үйлчлэх ба 22 минут орчим явж
"Хойд хаалга" буюу сайт руу нэвтрэх хэсэгт очно. Хойд хаалга дээр ирээд амьсгал дахь спиртийн агууламжийг
шалгуулах тул өмнөх өдөр нь архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн цүнх, тээшээ шалгуулах тул
доорх хориотой зүйлсийг авчрахгүй байх дээр хатуу анхаараарай. Авчирсан тохиолдолд зөрчилд тооцогдоно.





5. Уурхайн талбарт ажиллах

Оюу Толгой уурхайн
талбарт ажиллах

Ажлын үнэмлэх
Согтууруулах ундааны зохицуулалт
Уурхайн талбарт ирэхэд анхаарах зүйлс

5. Уурхайн талбарт ажиллах

Ажлын үнэмлэх

АЖЛЫН ҮНЭМЛЭХ /ID КАРТ/:
Уурхайн талбарт ажиллах зөвшөөрөлтэй Оюу Толгойн үндсэн болон гэрээт бүх ажилтнууд
ажлын үнэмлэх заавал авах шаардлагатай. Шинэ ажилтнууд дараах шаардлагыг
биелүүлснээр ажлын үнэмлэх авна. Үүнд:

• Ажилтны хувийн мэдээлэл болон аяллын хүсэлт буюу ростер нислэгийн мэдээллийг
нислэгийн систем дээр үүсгэсэн байх,

• Ажилтны сап дугаар идэвхтэй байх,
• Заавал суух үндсэн сургалтууддаа суусан байх. /ОТ чиг баримжаа олгох сургалт,

ажил эхлэхийн өмнөх аюулын үнэлгээний танилцуулга/

ЗОЧНЫ ҮНЭМЛЭХ:
• Уурхайн талбарт зочлон очих бол 48 цагаас багагүй хугацааны өмнө урьдчилан
мэдэгдсэн байх ба шаардлагатай зөвшөөрлүүдийг бүрэн авсан байна. Зочдын хүлээн
авах хэлтсийн удирдах ажилтан зохих зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай.
• Хэрвээ зочин уурхайн талбарт хонох тохиолдолд орон байрыг захиргааны ажилтан
зохицуулсан байна.
• Зочин нь зочдын бүртгэлд бүртгүүлэн уурхайн ерөнхий танилцуулга зааврыг
дэлгэцээр авна. Хариуцсан ажилтан үнэмлэх олгох хэсгээс тосон дагуулан явна.
• Бүх зочин уурхайн талбарт үргэлж зочны үнэмлэхээ зүүж мөн зочны хантааз өмсөх
шаардлагатай.

Зочны үнэмлэхтэй хүн талбай дээр ажиллахыг хатуу хориглоно. Зочин
уурхайн талбарт байх хугацаандаа өөрийн хариуцсан ажилтныг байнга даган
явна.

• Ажилтан ID картаа гээгдүүлсэн, гэртээ орхисон, үнэмлэх ажиллахгүй болсон
тохиолдолд өөрийн ахлах ажилтан эсвэл уурхайн нэвтрэх хэсэгт даруй мэдэгдэх,

• ID картаа дээрх шалтгааны улмаас шинээр авахтай холбоотой зардлыг ажилтан
бүрэн хариуцна.

5. Уурхайн талбарт ажиллах

АЖЛЫН ҮНЭМЛЭХ ХЭРЭГЛЭХ ГАЗРУУД:
• Хойд хаалганы нэвтрэх хэсэгт,
• Бүх хөнгөн тэрэг, автобусанд суухдаа,
• Ачааны машины жолооч нар бетон зуурмагийн цехийн үүдэн дэх аюулгүй
байдлын албаны хэсэгт,
• Хоолны газраар үйлчлүүлэхдээ,
• Спорт цогцолбороор үйлчлүүлэх,
• Уушийн газраар үйлчлүүлэхдээ хэрэглэнэ.

ID карт буюу ажлын үнэмлэхийг өөр хүнд дамжуулах, хэрэглүүлэхийг хатуу хориглоно.

5. Уурхайн талбарт ажиллах

Согтууруулах ундааны зохицуулалт

Согтууруулах ундааны зохицуулалт согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам нь
Оюу Толгой ХХК-ийн нийт оффис болон уурхайн талбар, Оюу Толгойн нисэх онгоцны буудал
мөн Оюу Толгойн бүх талбарт мөрдөгдөнө. Оюу Толгойн уурхайн талбар нь улсын онцгой
байдлын объект учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг. Тиймээс ажлын
байран дээр болон уурхайн талбарт ирэхэд амьсгал дахь спиртийн түвшинг драггер буюу
тусгай төхөөрөмжийн тусламжтай хэмжиж үздэг. "0.00" үзүүлэлтээс дээшээ гарсан
тохиолдолд бүх шатны ажилтанд ижил тэгш журмын дагуу хаируцлага тооцдог.
Тиймээс та дараах зүйлсийг онцгой анхаарна уу.

• Уурхайн талбарт ирэхдээ 24-48 цагийн өмнө архи согтууруулах ундаа хэрэглэхгүй
байх, хэрвээ хэрэглэсэн тохиолдолд хойд хаалганд байрлах тестийг өгч үзэн хэсэг
хүлээх,

• Оюу Толгой кемпид тогтоосон тооноос давуулан архи согтууруулах ундаа хэтрүүлэн
хэрэглэхгүй байх.

Оюу Толгой сайт дээр тогтсон хуваарийн дагуу уушийн газар ажилладаг бөгөөд нэг ажилтан
4 ширхэг шар айраг эсвэл дарс авах эрхтэй байдаг. хуваарьтай өдрөө тогтоосон тооноос
хэтрүүлэн шар айраг уухыг хориглодог. Согтууруулах ундааг зөвхөн ажлын бус цагаар,
дараах газруудад хэрэглэхийг зөвшөөрч болно.

Мөн хэн нэгэнд өөрийн шар айраг, дарс авах эрхийг өгөхийг хориглодог.

Уушийн газар Уушийн газрын гаднах Түр хугацаанд зөвшөөрөгдсөн газрууд
хашаан дотор (жишээ нь: албан ёсны ажлын арга
хэмжээнд зориулсан тусгай газрууд)

Спиртийн хольцтой эм бэлдмэл хэрэглэх: Ажилтнууд нь спиртийн хольцтой эм,
эмчилгээний бүтээгдэхүүнийг (ханиалганы сироп, ам зайлах шингэн, ургамлын гаралтай
эмчилгээний бүтээгдэхүүнүүд гэх мэт) хэрэглэх нь цусан дахь спиртийн хэмжээг ихэсгэж
болзошгүй гэдгийг мэддэг байх ёстой.

5. Уурхайн талбарт ажиллах

Энэ төрлийн эм бэлдмэл хэрэглэж буй хүн өөрийнх нь ажлын гүйцэтгэл болон аюулгүй
байдалд тухайн эмийн учруулж болох нөлөөг харгалзан үзэх ба спиртийн агууламж тогтоох
сорилын өмнө эм бэлдмэл хэрэглэж буй талаараа мэдэгдэх ёстой. Сорилын хариу эерэг
гарсны дараа эм бэлдмэл хэрэглэж буй талаараа хэлсэн тохиолдолд мэдэгдсэнд
тооцохгүй ба сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно.

5. Уурхайн талбарт ажиллах

Оюу Толгойн кэмпийн үйлчилгээ

Өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээ: Таныг уурхайн талбарт ирэхэд олгох өрөөний
цэвэрлэгээ хийгдэн, цэвэр орны цагаан хэрэглэл, алчуур бэлтгэсэн байна. Өрөөг 7 хоногт 2
удаа цэвэрлэх бөгөөд нэг өдөр өнжөөд угаалгах хувцасыг хүлээж авдаг. Та хувцасаа гээгдэж
хаягдахаас сэргийлэн угаалгын маягтыг тоо ширхэгийн дагуу зөв бөглөж үлдээх хэрэгтэй.
Хэрвээ зөв бөглөөгүй тохиолдолд угаалгын хувцас хүлээн авахгүй байж болзошгүй.

Угаалгын хувцас авах хуваарьт өдрөө угаалгын маягт болон хувцасаа зориулалтын уутанд
нь хийж өрөөнийхөө гадна үлдээнэ.

Өрөөний засвар үйлчилгээ: Өрөө болон гэртээ засвар хийлгэх шаардлагатай зүйлсийн
талаар дараах багуудад хандан "засвар үйлчилгээний маягт"-ыг бөглөн үлдээж болох ба
маягтууд бүх өрөөнд тараагдсан байдаг.

• Мужаан
• Сантехник
• Хөргөлт
• Цахилгаан
• Гэр засвар
Оюу Толгойн кэмпэд мөрдөгдөх дүрэм:
• Амьдрах байрыг үргэлж цэвэр цэмцгэр байлгах
• Хуваарьт өдрүүдэд хувцасаа угаалганд өгөх
• Гэр болон өрөөнд ил гал гаргах, тамхи татахгүй байх, зориулалтын газар татах
• Гэр болон өрөөнд бие засахгүй байх
• Кэмпийн захиргааны зөвшөөрөлгүй тавилгыг өөрчлөх, өөр газар луу нүүлгэх,

шинээр авчрахгүй байх
• Эмэгтэйчүүдийн амьдардаг гэр, блокоор явахгүй байх
• Бусад хүн амарч байхад чанга дуу чимээ гаргах, хашгирах, хаалга үүдийг нүдэж

сэрээхгүй байх

5. Уурхайн талбарт ажиллах

Оюу Толгойн кэмпийн дотоод журам

Хүлээн зөвшөөрөх зан байдал:

Оюу Толгой ХХК-ий алсын хараа, зорилго, үнэт зүйлсэд заасан зан байдлыг
зөвшөөрнө

Бусад хүнтэй эелдэг харьцах

Бусдын хувийн болон нийтийн дундах байр суурийг хүндэтгэх, бусдын чөлөөт
байдалд халдахгүй байх

Бусдын сонголтонд хүндэтгэлтэй хандах /хувцаслалт, хооллолт/

Бусдын соёл, шашин шүтлэгийг хүндэтгэн харьцах

Хувийн болон нийтийн ариун цэврийг сахих

Ажлын байр болон амьдрах байрны эргэн тойронд мөрдөх хувцаслалтын дүрмийг
дагаж мөрдөх

Аливаа шатаар явахдаа шатны бариулыг заавал хэрэглэх

Төслийн талбайн хориотой үйлдлүүд:

Төслийн ажил 7 хоногийн 24 цаг үргэлжилдэг. Бусад ажилчдаа хүндэтгэн чимээ
шуугиан бага гаргах
Шүлсээ хаях, зориулалтын бус газар бие засах, суултуурын гадуур болон усны сав
зэрэг бусад саванд бие засах
Бусадтай зөв боловсон харьцахгүй байх
Зөвшөөрөгдсөн газраас бусад газарт барилдах, ноцолдох
Компанийн эд хөрөнгийг гэмтээх, өмч хөрөнгөд хохирол учруулах
Мөрийтэй тоглох
Эсрэг хүйстний гэр, кемпэд нэвтрэх
Ил гал гаргаж болохгүй. Жишээ нь: Лаа барих, Цахилгааны залгуур, салаалагч
Өрөө, гэртээ үнэт эдлэлээ орхихгүй байх
Уурхайн талбараас шууд удирдлагын зөвшөөрөлгүй гарах

5. Уурхайн талбарт ажиллах

Оюу Толгойн холбогдох дүрэм журмууд

Оюу Толгой, кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм- Энд дарж дүрмийг
үзнэ үү.

Оюу Толгой, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх
явдлыг үл тэвчих бодлого - Энд дарж дүмийг үзнэ үү.

Оюу Толгой, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодисын менежментийн журам – Энд дарж дүрмийг үзнэ үү.
Оюу Толгой, Чөлөө олгох журам- Энд дарж дүрмийг үзнэ үү.

5. Уурхайн талбарт ажиллах

Амь нас хамгаалах 7 дүрэм

Доорх 7 дүрмийг Оюу Толгой уурхайн талбарт байх бүхий л хугацаанд дагаж мөрдөх ёстой.

5. Уурхайн талбарт ажиллах

ОТ уурхайн талбарын нөхцөл байдал ба
зөвлөмж

Админы багаас өөрийн хувийн хамгаалах хэрэгслийг (PPE) размер, захиалгын дагуу
аван өдөр тутам иж бүрэн өмсөж, аюулгүй байдлаа хангах, зориулалтын дагуу
хэрэглэх хэрэгтэй. Төслийн PPE олгох хуваарьт өдрүүд: Даваа, Пүрэв, Ням

Мазаалай цайны газар нь буфет бөгөөд зарим төрлийн хоол нь амтлагч ихтэй байдаг
тул таны ходоодыг цочроох магадлалтай. Тиймээс эрүүл хоолны хэсгээс сонголт
хийхийг зөвлөж байна.
Өглөөний цай: 04:30-08:30, Өдрийн хоол: 11:15-13:30, Оройн хоол: 16:30-20:30

Автобусны буудал нь бүх хэсэгт байдаг бөгөөд та өөрийн очих газрын нэртэй
зогсоолд очин хуваарийн дагуу автобусанд зорчих боломжтой. Автобус явахгүй
цагуудад таксигаар зорчих боломжтой бөгөөд такчи нь зөвхөн оффис хооронд
зорчих боломжтой бөгөөд OT info аппликейшн ашиглан дуудна.

Ажлын цаг (Өдрийн ээлж): 06:10-18:10
Ажлын цаг (Шөнийн ээлж): 18:10-06:10

Ил задгай шүлс, цэрээ хаяхгүй байх

Ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэйг анхаарах

Тогтмол маск зүүх

5. Уурхайн талбарт ажиллах

6. TWS төслийн аюулгүй ажиллагааны үнэлгээний хөтөлбөр

TWS төслийн аюулгүй ажиллагааны
үнэлгээний хөтөлбөр

6. TWS төслийн аюулгүй ажиллагааны үнэлгээний хөтөлбөр
Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

Ерөнхий шаардлага

Зөвхөн сануулах хуудас авсан эсхүл зөрчил гаргасан ажилтнуудын хувьд 1 сайшаалын
хуудас авахад 10 цаг нэмэгдэж, хасуулсан цагаа нөхөж авах боломжийг олгоно
Зорилтот цагуудын хооронд хамгийн багадаа 3 сайшаалын хуудас авсан байх
Ахлах ажилтан нэг ростерт хамгийн ихдээ 5 сайшаалын хуудас өгнө, сануулах хуудас
хэдийг ч өгч болно.

3-6 хүртэлх A punchlist үүсвэл 10 цаг хасагдана.
6-9 хүртэлх A punchlist үүсвэл 20 цаг хасагдана.
9-өөс дээш A punchlist үүсвэл 30 цаг хасагдана.
Материал, ложистик багийн тээвэрлэсэн материалд гэмтэл учирсан, бараа материал гүн рүү
төлөвлөсөн хугацаанаас хоцорч орсон тохиолдолд холбогдох ажилтнуудаас 10 цаг хасна.

М-СИ-ЭС АЖИЛТНЫ ДҮР ТӨРХ

Аюулгүй ажиллаж хамтдаа бүтээе!


Click to View FlipBook Version