The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Энхболд Амарсанаа, 2022-11-07 02:03:53

Netcom Report 2023

Netcom_report 2023 (1)

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ
КОМПАНИЙН 2023 ОНЫ
БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

Огноо: 2022-11-01

УЛААНБААТАР ХОТ



АГУУЛГА 3 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Нэг. Бизнес төлөвлөгөөний хураангуй

Хоёр. Компанийн үйл ажиллагааны танилцуулга
2.1 Байгууллагын товч танилцуулга
2.2 Үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.3 Техник технологи, тоног төхөөрөмж, сүлжээний багтаамж
2.4 Бүтэц зохион байгуулалт, удирдлага, хүний нөөц
2.5 2022 онд дэвшүүлсэн зорилт ба гүйцэтгэл
2.6 Санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал

Гурав. Бизнесийн орчны шинжилгээ
3.1 Гадаад орчны хүчин зүйлс
3.2 Дотоод орчны хүчин зүйлс

Дөрөв. Зах зээлийн судалгаа

Тав. Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагааны зорилго, зорилт
5.1 Үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөө
5.2 Санхүүгийн төлөвлөгөө

Зургаа. 2023 оны эдийн засгийн зорилт

Долоо. 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн
төлөвлөгөө

Найм. 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

НЭГ. БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХУРААНГУЙ



Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа, технологийн боломж,
санхүү эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, 2023 оны “Бизнес төлөвлөгөө” -г
боловсрууллаа.

Бизнес төлөвлөгөө нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн үндсэн сүлжээний
дамжуулах чадварыг нэмэгдүүлэх, технологийн найдвартай байдлыг дээшлүүлэх, үйл
ажиллагааны цар хүрээг өргөтгөх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтан албан
хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтуудыг
хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн

• 2022 оны үйл ажиллагааны үр дүн

• Зах зээл, гадаад, дотоод орчны судалгаа

• Компанийн 2023 оны зорилго, зорилтууд

• 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

• 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн төлөвлөгөө

• 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Сумдын түвшний сүлжээг өргөтгөж, дамжуулах сүлжээний урсгал түгээх үйл
ажиллагааг бүрэн шинэчлэх, гадаад, дотоодын үүсвэрээр алслагдсан сум, суурин
газруудыг шилэн кабелийн сүлжээнд холбох, олон улсын сүлжээ, үндсэн сүлжээний
зангилаа төвүүдийн нөөц байршлыг бүрдүүлэх зорилт бүхий бизнес төлөвлөгөөг
танилцуулж байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН:

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МӨНХБАТ

БОЛОВСРУУЛСАН: Ц. ОДХҮҮ
СТРАТЕГИ, САНХҮҮ, БОРЛУУЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

2023 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

4

ХОЁР. КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 5 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
ТАНИЛЦУУЛГА

2.1 БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өнөөгийн байдлаар 21 аймаг 301 сум, суурин газрыг хамарсан 19548км шилэн
кабелийн сүлжээ, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт 12’884 холбооны худаг, 999’534
метр урт бүхий сувагчлал, Улаанбаатар хот, 21 аймаг 336 суурин газарт үйлчилгээний
болон техникийн байр, 392 холбооны цамхаг бүхий харилцаа холбооны дэд бүтэц дээрээ
суурилсан үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш нөхцөлөөр үзүүлдэг.

Компани үндсэн болон гэрээт нийт 1’648 инженер, техникийн ажилтантайгаар
үйл ажиллагаагаа явуулж, Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, холбооны
үндсэн сүлжээ болох улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн
сүлжээг эзэмшин, тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангаж ажилладаг.

Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн
308 байгууллагатай хамтран ажиллаж байна.

Зураг 1. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн үндсэн сүлжээ

2.2 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Зураг 2. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ

Нэг. Сувгийн үйлчилгээ

Монгол улсын 21 аймаг 336 сум сууриныг хамарсан шилэн кабелийн дамжуулах
сүлжээний технологи дээр суурилсан хамгийн том хот хоорондын суурь сүлжээгээр
өгөгдлийн (Data, MPLS-VPN) болон тоон сувгийн (E1, STM, TDM) үйлчилгээг үзүүлдэг.

2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 90.5 Гбит/с тоон урсгалыг борлуулж,
төрийн болон бизнесийн нийт 22 байгууллагад үйлчилгээ үзүүлж байна.

Хүснэгт 1. Сувгийн үйлчилгээний борлуулалтын хэмжээ, харилцагчийн тоо

Харилцагчдын тоо Урсгалын хэмжээ (Мбит/с)

2021 2022 2021 2022

Багц тоон суваг 5 5 67061 77500
Өгөгдлийн суваг
Ярианы суваг 18 16 12412 13046
НИЙТ
1111

24 22 79474 90547

2023 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Сувгийн үйлчилгээний борлуулалтын орлогын 88.5%-ийг үүрэн холбооны
операторуудаас бүрдүүлж байна.

2022 онд Мобиком корпораци ХХК-тай 2.5Гбит/с, Юнитрансмишн нэтворкс ХХК-
тай 4Гбит/с, Скайтел ХХК-тай 1.8Гбит/с, Жи Мобайл ХХК-тай 1.1Гбит/с, нийт 11.1Гбит/с
нэмэлт урсгалын гэрээ байгуулж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн ажилласан. Мөн
Юни трансмишн ХХК нь өмнө манай компанитай шууд гэрээтэй байсан Хил хамгаалах
ерөнхий газар, Монголын татварын алба, Боловсрол мэдээлэл технологийн төв гэсэн
газруудын гэрээг шилжүүлэн авч ажиллаж байгаа бөгөөд гэрээний орлогуудын дүнг
хадгалж, хамтран ажиллаж байна.

6 Хоёр. Интернэтийн бөөний үйлчилгээ

Манай компани өөрийн эзэмшиж буй “Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах,
эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” А тусгай зөвшөөрлийн хүрээнд олон улсын
интернэтийн бөөний урсгалыг худалдан авч интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай
зөвшөөрөлтэй компаниудад борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар 11 интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанитай (ISP) гэрээ 7 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
байгуулж, 285 сум суурин газарт 12.7 Гбит/с урсгал борлуулж байна.

Зураг 3. Интернэтийн бөөний урсгалын борлуулалт (Мбит/с)

12539 12793

10000 8524 8058
8000
4000 5322.6

0

Mбит/с

2022 онд Эс ай си ти ХХК 370Мбит/с, Юнивишн ХХК 50Мбит/с урсгал нэмэгдүүлэн
авч байгаатай холбоотой бөгөөд хотод болон орон нутагт томоохон үйлчилгээ эрхлэгчид
үйлчилгээний цар хүрээгээ нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан жижиг үйлчилгээ
эрхлэгчдийн 183Мбит/с урсгал цуцлагдаад байна.

Гурав. Антен цамхаг, тоног төхөөрөмжийн байр талбайн түрээсийн үйлчилгээ

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь Улаанбаатар хот, аймгийн төв, радио релейний
станц, дүүрэг, сум суурин газарт антен цамхаг, байр талбайн түрээсийн үйлчилгээ үзүүлж,
үүрэн холбооны үйлчилгээний оператор компани болон бусад үйлчилгээний газруудын
антен, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн байр, цамхагтаа байршуулан, эрчим
хүчээр хангаж, харуул хамгаалалтыг бүрэн хариуцаж ажилладаг. Цаашид компанийн
эзэмшлийн байр талбай, цамхгийн ашиглалтын нөхцөлийг сайжруулах үүднээс урсгал
засварыг цаг тухайд нь хэрэгжүүлж, технологийн шаардлагыг бүрэн хангах зорилт тавин
ажиллаж байна.

2022 онд үүрэн холбооны оператор компаниудтай байгуулсан тоног төхөөрөмжийн
байр, цамхаг түрээслүүлэх багц гэрээний тулгалтыг хийж шинэчилж байгуулсан. Үүнд:
Жимобайл ХХК-тай 2015 оны Багцын гэрээг А50 тарифаар шинэчлэн байгуулж орлогыг
82,266.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тайлант хугацаанд нийт 33 гэрээ шинэчлэн
батлуулсан байна.

2022 оны 10 дугаар сарын байдлаар дэд бүтцийн гэрээтэй нийт 92 компанитай
тоног төхөөрөмжийн байр, цамхаг түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд
орлогын хэмжээ өмнөх оноос 452,496.5 сая төгрөгөөр буюу 7.8% нэмэгдээд байна. Мөн
16 компанитай цахилгаан тэжээлээр хангах гэрээтэйгээр ажиллаж орлогын хэмжээ өмнөх
оноос 5,394.7 сая төгрөг буюу 9% буурсан үзүүлэлттэй байна.

Хүснэгт 2. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх гэрээний товч тайлан

Төрийн өөрийн өмчийн байр 2022 оны 1 Нэмэгдсэн Цуцалсан Гэрээний Улсын
талбайн түрээсийн гэрээ сард шинээр гэрээ гэрээ нийт дүн төсөвт
байгуулсан төвлөрүүлэх
Байр талбайн хэмжээ /мкв/ 40% дүн
Түрээсийн тоо гэрээ
Гэрээний дүн
3,945 645 539 4051

136 26 18 144

35,019,135 4,990,420 3,740,425,00 438,575,043 175,430,017

2022 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 49, 50, 51 дүгээр
тогтоолын дагуу нийт түрээслүүлэх байр талбайн 48 хувийг түрээслэн 363,779,128
төгрөгийн орлого төвлөрүүлэв.

Компанийн үндсэн үйлчилгээнээс олох орлогоос гадна зардлыг бууруулах нь
ашгийг нэмэгдүүлэх чухал үзүүлэлт болж байна. Үүнд байр талбай түрээслэгчидтэй
дулаан, ус, хогны төлбөрийн ашиглалт, үйлчилгээний гэрээ байгуулж, цахилгааны
төлбөрийг тоолуурын заалтаар тооцох нь зардал бууруулахад тодорхой хувийг эзэлж
байна. 2022 онд 5 түрээслэгчийн гэрээний жилийн нийт дүн 238,859,010 төгрөгийн
орлого орж байна.

Дөрөв. Худаг, сувагчлалын үйлчилгээ

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь харилцаа холбооны операторууд, сүлжээ
эзэмшигч болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжид кабелийн худаг, сувагчлал,
техникийн үзүүлэлт хангасан физик кабелийн хос шугам түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

2022 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 9,049 ш худаг, 636,169 м сувагчлал
ашиглагдаж байгаагаас 119 түрээслэгчтэй давхардсан тоогоор 5,737 чиглэлд 5,592.6 км
сувагчлал, 75,771 ш худаг түрээсийн гэрээгээр хамтран ажиллаж байна.

Тайлант хугацаанд нийт 69 гэрээ шинэчлэн батлуулсан байна. Шилэн кабелийн
гүйцэтгэлийн актын хяналт, тулгалтыг тухай бүрд хийж хэвшүүлсэн байна. Мөн
түрээслэгчдийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавин ажиллаж, төлбөр төлөлтийн
хугацаа хэтрүүлсэн тохиолдолд авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх, авлагын
насжилт өндөр, авлагын нөөц үүсгэхгүй байхыг анхаарч ажиллав.

Шинээр байгуулагдсан кабелийн худаг сувагчлалын дэд бүтцийн мэдээллийг
харилцагч байгууллагуудад бол олон нийтэд нээлттэй мэдээллэж байхаас гадна кабелийн
худагт муфт байршуулахад төлбөртэй болгон тарифжуулж, орлого нэмэгдүүлэх тал дээр
анхааран ажиллаж байна.

2023 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Тав. Техник менежмент

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21
аймаг, 392 сум, суурин газрыг хамарсан мэргэшсэн хүний нөөцийн боломжид тулгуурлан
харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 1515 сайтын ашиглалт үйлчилгээ
болон тэдгээр сайтууд дээрхээс гадна алслагдсан багуудад байрлах сайтуудын сүлжээний
найдвартай ажиллагааг хангах үүднээс 2000 гаруй удаагийн сүлжээний гэмтэл саатал,
сүлжээний өргөтгөл, шинэ сайтын хайгуул, сүлжээний чанар шалгах, тоног төхөөрөмжийг
зөөвөрлөн шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

8

Зураг 4. Операторуудын сайтын тоо 9 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Уг үйлчилгээний хүрээнд 2022 онд Мобиком корпорацтай 2,45 тэрбум төгрөг,
Юнител ХХК-тай 1,44 тэрбум төгрөг, Скайтел ХХК-тай 228 сая төгрөг, Жимобайл ХХК-
тай 158 сая төгрөгийн ашиглалт, үйлчилгээний гэрээг тус тус байгуулан ажиллаад байна.

Зураг 5. Техник менежментийн үйлчилгээний орлогын дүн (сая.төг)

4,276.0

3,351.6 3467.3

3000 2,847.3
2000
1000 2,427.4

1,593.9

0

2017



Үүрэн холбооны оператор компаниудаас гадна орон нутагт МХС-ХХК-ийн
дэд бүтцэд суурилан үйлчилгээ үзүүлж байгаа ISP компаниуд болох Мэйжикнэт ХХК,
Юнивишн ХХК, Могул С&C ХХК, ИНЕГазрын Холбоо навигаци ажиглалтын албаны
сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр “Ашиглалт үйлчилгээний гэрээ”
болон “Гэмтэл засварлах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулан хамтран ажиллаж
байна.

2.3 ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СҮЛЖЭЭНИЙ
БАГТААМЖ

Нэг. Сүлжээний бэлэн байдлын үзүүлэлт

Тайлант хугацаанд үндсэн сүлжээний бэлэн байдлын үзүүлэлт (KPI) 99.97,
өгөгдлийн сүлжээний бэлэн байдлын үзүүлэлт (KPI) 99.99, Улс хоорондын сүлжээний
бэлэн байдлын үзүүлэлт (KPI) 100.00, Кабель шугам (KPI) 99.58 гарч нийт сүлжээний
бэлэн байдлын үзүүлэлтийг хангаж ажилласан байна. Компанийн “Гэмтэл саатлын
нөхцөл байдлын үед ажиллах журам”-д заасны дагуу сүлжээний чанарын бэлэн байдлын
түвшинг дараах байдлаар тогтоосон.

Хүснэгт 3. Сүлжээний чанарын бэлэн байдлын түвшин

Хэмжих Бэлэн Гүйцэтгэл Гүйцэтгэл
нэгж байдлын /KPI/ 2021 /KPI/ 2022
түвшин /KPI/

Үндсэн сүлжээний бэлэн байдал % ≥99.97 99.96 99.97
99.99 99.99
Өгөгдлийн сүлжээний бэлэн байдал % ≥99.97 99.98
99.58 100
Улс хоорондын сүлжээний бэлэн байдал % ≥99.97 99.58

Кабель шугамын бэлэн байдал % >99.97

KPI= Сар ажиллах цаг х Сайтын тоо - Гэмтлийн цаг х 100%
Сар ажиллах цаг х Сайтын тоо

Орон нутаг, ашиглалтын газруудын хариуцаж байгаа сайт/сумын салбарын
тооноос хамаарч үндсэн сүлжээ, өгөгдлийн сүлжээ, улс хоорондын сүлжээний бэлэн
байдал буюу KPI үнэлгээг тооцон гардаг.

Үндсэн сүлжээний хүрээнд

Үндсэн сүлжээнд нийт 325 сум суурин газар холбогдож Е1, STM, IP холболтоор
орон нутагт харилцагч компаниудын үйлчилгээг хүргэж байна.

Тайлант хугацаанд үндсэн сүлжээнд нийт 86 удаагийн гэмтэл гарч 571.7 цаг
үргэлжилж 37631Мбит/с саатсан ба өмнөх жилийн мөн үеэс гэмтлийн удаа, үргэлжилсэн
хугацаа буурсан үзүүлэлттэй байна.

Гэмтлийн нийт хугацаа 571.7 цаг /8.68 хувь/ байгаа ба үндсэн сүлжээний
ажиллагаа 91.32 хувьд нь тогтвортой гэмтэл сааталгүй хэвийн ажилласан байна.

Хүснэгт 4. 2022 оны эхний 9 сарын байдлаар үндсэн сүлжээнд гарсан гэмтлүүдийг ангилахад

Саатсан урсгал Саатсан урсгал

Гэмтлийн төрөл Гэмтлийн удаа Үргэлжилсэн цаг (Мбит/с) (Мбит/с)

202310 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Зай тэжээл 2021 2021
Тоног төхөөрөмж
Шилэн кабель 11 11 3177 1899
Нийт дүн
10 8 533 922

65 1283 26164 34810

86 1302 37631 29874

Зураг 6. Үндсэн сүлжээний гэмтлийн төрлийн хувь 11 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Нийт Зай тэжээл 11 13%
Тоног төхөөрөмж 10 12%
86 Шилэн кабель 65 76%

гэмтэл

Зураг 7. Үндсэн сүлжээнд нийт гарсан гэмтлийг үргэжилсэн хугацаагаар сар бүрээр харуулсан байдал 90.5
100

80 64.2

60 97.8
53.2

72.4

40 20.6 45 30.4
5.8 0.1 14.3
20 0.12 3.3 0.2
0.18 8.6
2.8 8.9 0.3
12.6 40.1
0
1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар

Тэжээл Төрөөрөмж Шилэн кабель

Зураг 8. Гэмтлийн удаагаар сар бүрээр үзүүлсэн байдал

15 14 14

11
10 9

5 5 5 4
3 2
32 3 1
11 11 1 22 1

0 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар

Тэжээл Төрөөрөмж Шилэн кабель

Шилэн кабелийн гэмтлийн хувьд: Шилэн кабелийг гадны нөлөөгөөр тасрах
эрсдэлээс сэргийлж трасс дагуу бүтээн байгуулалтын ажил хийж байгаа компани, хувь
хүмүүстэй хамтрах, байнгын трасс дагуу эргэлт хийх, үзлэг үйлчилгээгээр гарч болзошгүй
гэмтэл саатлыг илрүүлж өөрсдийн нөөц бололцоогоор засварлах зэрэг аль болох гэмтэл
гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Зураг 9. Шилэн кабелийн гэмтэл

Хүний буруутай 2 3%

Нийт Байгаль цаг уур 12 18%

65 Гадны нөлөө эзэн холбогдогчгүй 15 23%

гэмтэл

Эзэн холбогдогчтой 36 55%

Зураг 10. Шилэн кабелийн гэмтлийн шалтгаан

14
12 12
10 10

8

6 44 4
11 3
4 1 21 12 21 2 2 11 3 22
2 11

0 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар

Хүний буруутай Байгаль цаг уур Гадны нөлөө эзэн холбогдогчгүй Эзэн холбогдогчтой

202312 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Тайлант хугацаанд гадны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч
гарсан шилэн кабелийн гэмтэл нь 55% эзэлж байна. V болон IX сард Хэнтий, Сүхбаатар,
Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудад гадны байгууллагууд газар шорооны ажил
хийх явцад ажил гүйцэтгэх зөвшөөрөл авахгүй дур мэдэн механизмаар гэмтээсэн.

Гарсан гэмтэл сааталд дүн шинжилгээ хийхэд шилэн кабель нь бусад салбарын
дэд бүтцийн бүтээн байгуулалтаас шалтгаалан дулааны улиралд ихээр гэмтэж байна.

Байгаль цаг уурын нөлөөгөөр гэмтсэн гэмтлүүд 19% эзэлж байгаа ба Өмнөговь
Хүрмэн, Булган Уньт, Хөвсгөл Их-Уул, Өвөрхангай Зүүнбаян-Улаан, Увс Малчин, Говь-
Алтай Цээл аймгуудад цөн түрэх, үер зэрэг шалтгаанаас шилэн кабель гэмтсэн байна.

Гадны нөлөө буюу эзэн холбогдогчгүй гэмтлүүд 23% эзэлж байгаа ба агаарын
баганат шугамыг тасалсан эзэн тодорхойгүй, ямар нэгэн гадны нөлөөгөөр шилэн кабель
гэмтэх зэргээс шалтгаалж Ховд, Говь-Алтай, Хэнтий, Увс аймгуудад гэмтэл гарсан байна.

Зай тэжээлийн гэмтлийн хувьд: Зай тэжээл нь үндсэн сүлжээг найдвартай
байнгын тогтвортой байлгах гол бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд компанийн технологийн
төлөвлөлт, хөрөнгө оруулалтад тогтмол тус системийн шинэчлэлийг үе дараалалтай
тусган сайжруулах, өргөтгөх, сольж шинэчилж байна. Үүний үр дүнд гарч болзошгүй
гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх, мөн ИТА нар ашиглалтын үеийн ажиллагааны
горимд тогтмол хяналт тавьж, зай тэжээлийн гэмтэл эрс буурч байна. Тайлант хугацаанд
зай тэжээлийн байгууламжид нийт 11 цагийн ажиллагаа доголдсон гэмтэл байгаа ба
ихэнх батарей ашиглалтын хугацаа дуусч байгаа, эрчим хүч хэлбэлзэж шулуутгагч гэмтэх
зэрэг шалтгаанаас үүдсэн байна.

Зураг 11. Зай тэжээлийн гэмтэл 13 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Нийт Бусад 1 9%
Шулуутгагч 2 18%
11 Батерей 8 73%

гэмтэл

Тоног төхөөрөмжийн гэмтлийн хувьд: Үндсэн сүлжээ болон өгөгдлийн сүлжээ нь
SDH, DWDM болон өгөгдлийн IP технологид суурилсан дамжуулах тоног төхөөрөмжүүдийг
ашиглаж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь орон нутгийн салбаруудын хэмжээнд
давхардсан тоогоор 700 орчим байгаа ба тэдгээрээр харилцагч компаниудын үйлчилгээг
дамжуулан түгээж байна. Манай компанийн магистрал дамжуулах сүлжээний топологи нь
цагирган /ring/ бүтэцтэй тул гэмтэл саатал гарсан үед 1+1 хамгаалалт болон нөөц тойруу
холболтоор трафик урсгалуудыг дамжуулан тасалдал үүсгэхгүй байх тохиргоотой байдаг.
Дамжуулах тоног төхөөрөмжийн ажиллагаа тогтвортой хэвийн байгаа боловч DWDM,
SDH -ийн төхөөрөмжийн зарим картууд гэмтсэн байгааг нөхөн авах шаардлагатай.

Зураг 12. Тоног төхөөрөмжийн гэмтэл

Программ хангамж 2 20%
70%
Нийт Техник хангамж 7 10%

10 Хүний буруу 1

гэмтэл

Өгөгдлийн сүлжээний хүрээнд

2022 оны эхний 9 сарын байдлаар нийт 50 удаагийн гэмтэл гарч 122.87 цаг үргэлжлэн
22925Mбит/с саатсан ба өмнөх оны мөн үеэс гэмтлийн удаа, үргэлжилсэн хугацаа
буурсан үзүүлэлттэй байна. Шалтгаан тодорхой бус, хүний буруутай үйл ажиллагаанаас
шалтгаалсан гэмтэл гараагүй болно.

Зураг 13. Өгөгдлийн сүлжээний гэмтэл саатлыг өмнөх онуудтай харьцуулсан байдал

389.42

339.77

36 122.87
2020 54 50

2021 2022

Удаа Хугацаа

Хүснэгт 5. 2022 оны эхний 9 сарын байдлаар өгөгдлийн сүлжээнд гарсан гэмтлүүдийг ангилсан байдал

Гэмтлийн төрөл Гэмтлийн удаа Үргэлжилсэн Саатсан урсгал (Мбит/с)
хугацаа

Тоног төхөөрөмж 25 53.90 12750

Програм хангамж 6 7.87 2938

Хүний буруу 0 0.00 0

Шалтгаан тодорхой бус 0 0.00 0

Холбох хэрэгсэл 9 25.60 6234

Зай тэжээл 10 35.50 1003

Нийт 50 122.87 22925

Зураг 14. Гэмтэл саатлын үргэлжилсэн хугацаа

Үргэлжилсэн хугацаа

45.00 1 сар 0.15 0.58 0.18 9.02 3.25 12.42 8 сар 9 сар
40.00 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар
35.00
30.00
25.00
20.00
15.00
10.00
5.00
0.00

Тоног төхөөрөмж Програм хангамж Хүний буруу Шалтгаан тодорхой бус Холбох хэрэгсэл Зай тэжээл

202314 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Тоног төхөөрөмжийн гэмтлийн хувьд: Нийт гэмтлийн 43.87 хувийг эзлэж байна
(төхөөрөмж гацах, хандалтгүй болсноос шалтгаалсан байна)

Програм хангамжийн гэмтлийн хувьд: Төв аймгийн Мөнгөнморьт сум, Говь-
Алтай аймгийн төв, Дорнод аймгийн Сэргэлэн сумдад энэ төрлийн гэмтэл бүртгэгдсэн
байна. Нийт гэмтлийн 6.41 хувийг эзлэж байна (CPU болон протоколын тохиргоо
ажиллаагүйгээс шалтгаалсан байна)

Холбох хэрэгслийн гэмтлийн хувьд: Ховд аймгийн төв, Увс аймгийн төв, Тэс
сум, Өмнөговь аймгийн төв, Архангай аймгийн төв, Өвөрхангай аймгийн Өлзийт сум,
Хэнтий аймгийн төв (Өлзийт баг) сумдад гэмтэл бүртгэгдсэн байна. Нийт гэмтлийн 20.8
хувийг эзлэж байна (SFP модуль, jumper кабелиас шалтгаалсан байна)

Зай тэжээлийн гэмтлийн хувьд: Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн
Хүдэр, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн Хонгор, Баян-Өлгий аймгийн Булган
(Ёлт баг), Завхан аймгийн Тэс (Арц суурь), Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн
Ренчинлхүмбэ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад шулуутгагч дээр пускатель буусан,
дуу цахилгаантай бороо орох үед тэжээл доголдсон зэрэг гэмтлүүд гарсан. Нийт
гэмтлийн 28.9 хувийг эзлэж байна. Өгөгдлийн сүлжээний хэрэглэгчдийн тоо, ашиглаж
байгаа урсгалын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой тоног төхөөрөмжийн гэмтэл
саатал нэмэгдэх хандлагатай байна. Мөн нөөцөнд свитч болон тоног төхөөрөмжийн
нөөц багассан нь гэмтлийн үргэлжлэх хугацааг нэмэгдэхэд нөлөөлж байна.

Кабель шугамын байгууламжийн хүрээнд 15 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

2022 оны эхний 9 сарын байдлаар кабель шугамын байгууламжинд гол кабельд
гэмтэл сааталгүй, салбар кабельд 7 удаагийн 220 хосын гадны нөлөөтэй гэмтэл гарч 77
цаг үргэлжилсэн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад гэмтлийн тоог бууруулж,,
найдвартай ажиллагааг хангаж ажиллалаа.

Худаг сувагчлалын байгууламжинд Улаанбаатар хотод нийт 10 удаагийн 183
цагийн гэмтэл гарч 2 яндантай 60м, 4 яндантай 24м сувагчлал тус тус гэмтэж сэргээн
засварласан байна. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад гэмтлийн удаа өссөн боловч
гэмтлийг түргэн шуурхай засварлаж, “Гэмтэл засварлах хугацаа”-г өмнөх үеэс бууруулсан.

Тайлант хугацаанд шилэн кабелийн гэмтэл 1 удаа 35 цагийн гэмтэл гарсан. УБ
хотын банкны хойно байрлах худгийн ойролцоо дулааны шугам гэмтэж шөнийн цагаар
цаг авч Дулааны шугам сүлжээний газартай хамтран ажилласан ба 30 цагаар хяналтын
хугацаа хэтэрсэн.

Зураг 15. Өнгөрсөн онд гарсан гэмтлийн давтамж, үргэлжилсэн хугацааг энэ онтой харьцуулсан байдал

Гэмтлийн удаа Үргэлжилсэн хугацаа

12 8 10 500
10 7 450
88 400
6 1 350
4 2022 300
22 250
Салбар кабель 200
0 Худаг сувагчлал 35
2020 150 2022
100 96
Гол кабель 50 15,35
Шилэн кабель 0

2021

Гол кабель Салбар кабель
Шилэн кабель Худаг сувагчлал

Зураг 16. Гэмтэл засалтын хяналтын хугацаа

2020 1767 цаг
2021
2022 466 цаг
280 цаг

202316 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Орон нутгийн сүлжээний өргөтгөл, оновчлол, найдвартай ажиллагааг
сайжруулах чиглэлээр

Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Архангай аймгийн Цахир сум хооронд 86.7км
шилэн кабелийг хүлээж авснаар хот хоорондын DWDM сүлжээний найдвартай байдлыг
сайжруулах боломж бүрдэн Төвийн цагариг сүлжээг 2 хувааж шинэ чиглэл үүсгэлээ.
Шинээр үүссэн чиглэлийн дагуу Хөвсгөл аймгийн Жаргалант, Архангай аймгийн Цахир,
Тариат, Өндөр Улаан сумдад өсгөгч /M900/ төхөөрөмжүүд суурилуулан, хэмжилт
тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулав. Ингэснээр Тэлмэн, Завхан
аймгуудын үндсэн чиглэл, Говь Алтай, Баянхонгор аймгуудын нөөц чиглэл дамжих
урт 398км, Хөвсгөл аймгийн нөөц чиглэл дамжих урт 1106км-ээр тус тус багасаж хот
хоорондын өндөр багтаамжийн DWDM сүлжээний найдвартай ажиллагааг нэмэгдүүллээ.

Зураг 17. Орон нутагт шинээр үүсгэсэн цагариг сүлжээ

Аймгаас сумруу холбогдсон 1Гбит/с багтаамж бүхий өгөгдлийн сүлжээ, мөн SDH
сүлжээний багтаамж дүүрч, өндөр ачаалалтай чиглэлүүдийн судалгааг гаргаж PLAN-
ET IGS-6325-24P4X загварын 10Гбит/с багтаамж бүхий 91 ширхэг IP switch –ийг 9
аймгийн төв 82 суманд суурилуулснаар салбар сүлжээний багтаамжийг 10 дахин, IP
switch болон SDH хооронд 100Мбит/с холболттой байсан 5 аймгийн 11 сумын холболтыг
оптик холболтруу шилжүүлснээр 1Гбит/с болгон өргөтгөж үүрэн болон бусад оператор
компаниудын хүсэлтийн дагуу урсгалын хурдыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.

Орон нутгийн core сүлжээний Cisco ASR9006 router–ийн line card speed–ийг
12X1G, 36X10G байсныг 48X10G болгон өөрчилж хэрэглэгчдийг холбож байна.

Өгөгдлийн сүлжээний хяналтын систем болох SolarWinds /unlimited/ хувилбарыг
ашиглалтад оруулж цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах боломжтой байх топологийн
сонголт хийн, SolarWinds Network Performance Monitor, Network Traffic Analyzer, Net-
work Topology Mapper системүүдийг нэг сервер дээр, Өгөгдлийн санг нэг сервер дээр,
Syslog, CatTools системүүдийг нэг сервер дээр тус тус суурилуулсан. Шинэ сүлжээний
хяналтын систем ашиглалтад орсноор:

• Аймаг орон нутгийн сүлжээ удирдлагын төвүүд зөвхөн өөрийн хариуцах 17 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
өгөгдлийн сүлжээний тоног төхөөрөмжүүдийн хяналтыг хийх боломж бүрдсэн.

• Өгөгдлийн сүлжээний тоног төхөөрөмжүүдийн тохиргоонуудыг заасан
хуваарийн дагуу хадгалан авдаг болсон.

• Өгөгдлийн сүлжээний тоног төхөөрөмжүүдийн лог файлуудыг төвлөрсөн
байдлаар нэгтгэн авч, хянах боломжтой болсон.

• Харилцагч байгууллагууд өөрсдийн үйлчилгээтэй холбоотой өгөгдлийн
сүлжээний тоног төхөөрөмжүүдийг хянах боломжтой болсон.

Дорнод аймаг, РРШ 215-р станц, Сүхбаатар аймгуудын DWDM төхөөрөмж дээр
өргөтгөл хийн Сүхбаатар - Дорнод хооронд 10Гбит/с урсгал гарган Мобиком ХХК -д
ашиглалтад хүлээлгэн өгсөн.

14 аймгийн 89 сумдын PLANET IGS-6325-24P4X switch–ийн хэрэглэгчийн Ether-
net порт дээр 790ш LAN protector суурилуулж төхөөрөмжийн найдвартай ажиллагааг
дээшлүүллээ.

8 аймгийн 15 суманд Мобиком ХХК–иас урсгал түрээслэн IP switch суурилуулж ТЕГ,
Боловсролын сүлжээ болон шинээр хэрэглэгч холбох боломжийг бүрдүүлж ажилласан.

Олон улсын сүлжээний өргөтгөл, оновчлол, найдвартай ажиллагааг
сайжруулах чиглэлээр

Олон улсын транзит сүлжээний урд болон хойд хилийн холболтын цэг болох
Сэлэнгэ аймгийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 6.4Tбит/с багтаамж бүхий
OSN9800 загварын төхөөрөмжүүдийг суурилуулан ЧайнаТелеком болон Мегафон
компаниудтай холболт хийн 100Гбит/с урсгалыг OSN8800 төхөөрөмжөөс шилжүүлэн
холбох, мөн ЧайнаТелеком компанитай 200Гбит/с урсгалын хилийн харилцан холболтын
ажлыг тус тус хийж гүйцэтгэв.

Интернэтийн Азийн чиглэлийн гарцыг 10Гбит/с байсныг 20Гбит/с болгон
өргөтгөж, бөөний урсгалыг түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор
интернэтийн гарцын топологийг оновчлон сайжруулж, шинэ сайжруулсан топологиор
сүлжээг зохион байгуулсан. Оновчлол хийгдсэн топологийн дагуу интернэтийн бөөний
үйлчилгээ авдаг МЦХ ХК, Скайтел ХХК, Мобиком ХХК, НьюСансар ХХК, MIX, Датацентр
компаниудын нөөц холболтыг АТС32 дээр холбосон.

Зураг 18. Оновчлол хийгдэхийн өмнөх болон дараах топологи

Оновчлол хийгдсэн топологи Оновчлолын өмнөх топологи

202318 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Улаанбаатар хотод байрлах техникийн төв байр /АТС32/, Баянзүрх дүүрэгт байрлах
техникийн 2-р байр /АТС45/ хооронд хойд сувагчлалаар 5.55км, урд сувагчлалаар
3.5км 144 шөрмөсийн шилэн кабель татан суурилуулснаар техникийн байруудын
хооронд 1+1 нөөц холболт үүсгэж, харилцагч байгууллагуудад шөрмөс түрээслэх, өндөр
хурдны урсгал гаргаж өгөх боломжийг бүрдүүллээ.

Дотоод сүлжээний чиглэлээр
FortiGate firewall, FortiMail Gateway, FortiAnalyzer, Radware DP60, Radware DP6,

*.icnc домайн нэрийн SSL зэрэг лиценз, эрхүүдийг идэвхжүүлэн, программ хангамжийн
шинэчлэлүүдийг тухай бүрд нь хийж аюулгүй байдлыг хангаж ажилласан.

PLESK mail server-г шинээр суурилуулан алсаас хандах эрхүүдийг FortiGate fire-
wall болон FIBO виртуалчлалын систем дээр харгалзан үүсгэн өгч, хуучин mail serv-
er болох Microsoft Exchange 2016 болон MODOBOA-с хэрэглэгчдийн бүх и-мэйлүүдийг
алдалгүйгээр шилжүүлэн хөрвүүлэх ажлыг хийж гүйцэтгэв.

OWNCLOUD системийг өөрсдийн виртуалчлалын сервер дээр суулгаснаар
томоохон хэмжээний файл солилцоход үүсдэг асуудал шийдэгдсэн. Cloud.icnc.mn нь
10TB хэмжээтэй, веб интерейстэй учраас ямар нэгэн нэмэлт аппликейшн хэрэглэхгүйгээр
том хэмжээтэй файл солилцоог хялбар шийдсэн.

Зураг 19. Дотоод сүлжээнд хийгдсэн шинэчлэл

Хуучин ажиллаж байсан Windows Active Director Server нь давхар дотоод DNS /
Domain Name System/-н үүрэг гүйцэтгэж байсныг болиулж, Ubuntu үйлдлийн системд
суурилсан дотоод DNS зориулалт бүхий locDNS1 – 192.168.120.10, locDNS2 – 192.168.224.10
гэсэн харгалзан хаягтай DNS-үүдийг тохируулж ажиллагаанд оруулсан.

Вертуалчлалын серверүүдийн хадгалах төхөөрөмжийн багтаамжийг 26.8ТБ-р
нэмэгдүүлж нийт 74.5ТБ болгон өргөтгөлөө.

Шилэн кабелийн сүлжээнд холбогдсон сумд
Компанийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Ялалт багаас Халхгол сум

чиглэлд 60км шилэн кабель суурилуулж сүлжээнд холболоо.
БНҮҮС-ын хөрөнгөөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийг шилэн

кабелийн сүлжээнд мөн холбов.

Шилэн кабелийн трасс сайжруулалтын ажлууд
2022 онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Өмнөговь аймгуудад үндсэн

сүлжээний шилэн кабелийн трасст сайжруулалтын ажил хийх шаардлагатай дараах
ажлуудыг төлөвлөн бэлтгэн ажлыг хангаж өөрсдийн инженер техникийн нөөц бололцоог
дайчлан ашиглалтын зардлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэн үндсэн сүлжээний бэлэн
байдлыг хангаж ажиллалаа. Үүнд:

• Төв аймгийн Аргалант-Уушийн үзүүр, Аргалант-Баянцогт сум чиглэлийн газрын
шилэн кабелийн трасс үерийн усанд идэгдэн 3 хэсэг газар жалга үүсч ил гарч
тасрах эрсдэлтэй байсныг шинээр 6 км трасс хийн шилэн кабелийг шилжүүлж
хамгаалах ажлыг хийж гүйцэтгэн бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

• Өмнөговь аймгийн Даланзадгад-Хүрмэн сум чиглэлийн газрын шилэн кабелийн 19 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
трасс уулын шар усны үерт өртөж удаа дараа гэмтэл гарч олон тооны залгаа
хийснээс унтралт үүсч системийн ажиллагаанд нөлөөлж байсныг шинээр 2 км
трасс хийн шилжүүлж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн.

• Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд шинэ холбооны байр, цамхаг баригдаж
хуучин техникийн байрнаас үндсэн сүлжээний тоног төхөөрөмж, зай тэжээл
болон оператор компаниудын тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлж, холболтын
хийх ажлын төлөвлөгөөг гарган шаардлагатай бүх зардлыг шийдвэрлэн нүүлгэн
шилжүүлэн ашиглалтад орууллаа.

• Говь-Алтай аймгийн Халиун-Цээл сум чиглэлийн шилэн кабелийн трасс 3 хэсэг
газар 1,6км газар байгаль цаг уурын нөлөөгөөр ил гарч гэмтэх эрсдэлтэй байсныг
шилжүүлж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэлээ.

• Архангай аймгийн Батцэнгэл-Өгийнуур сум чиглэлийн 24 шөрмөсийн шилэн
кабелийн трасс хойд Тамирын гол дээгүүр агаарын баганаар хөндлөн гардаг ба
гол үерлэн шилэн кабелийн тасрах эрсдэлтэй байсныг шинээр баригдсан гүүрээр
шилжүүлж хамгаалсан.

Хотын сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн чиглэлээр:
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 9.049 ш худаг, 636.169 метр сувагчлалын

угсралт, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Зураг 20. Улаанбаатар хотын холбооны худаг сувагчлалын тархалт


Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хотын төлөвлөлт
болон авто замын төлөвлөлттэй уялдуулж дараах өргөтгөл шинэчлэлийг хийж гүйцэтгэн,
технологийн дагуу хүлээн авсан. Үүнд:

• Баянхошуу дэд төвийн Харилцаа холбооны нэгдсэн үйлчилгээний барилга, 4
яндантай 36 худаг бүхий 3060 метр сувагчлал,

• Сэлбэ дэд төвийн Харилцаа холбооны нэгдсэн үйлчилгээний барилга, 4 яндантай
32 худаг бүхий 2916 метр сувагчлал,

Цаашид бусад дэд төвүүд болон шинэ суурьшлын бүсүүдэд дараах худаг
сувагчлалын өргөтгөл шинэчлэл хийхээр ерөнхий төлөвлөлт болон тооцоо судалгааг
хийн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын
газар, Барилга Хот Байгуулалтын Яам болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх
хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжүүдэд дараах саналуудыг хүргүүлэн ажиллаж
байна.

Хүснэгт 6. 2022-2024 онуудад төлөвлөгдөж байгаа цагариган сүлжээ үүсгэх чиглэлүүд

Чиглэл Сувагчлалын Яндангийн Худгийн
урт /м/ эгнээний тоо /ш/
Эхлэл Төгсгөл тоо /ш/

Буянт-Ухаа 1 Залуус-1 цогцолбор 3065 4 33
хорооллын уулзвар хороолол

Хүнс трейд ХХК-н урд Авто худалдааны 4370 4 45
уулзвар цогцолбор болон Баруун
аймгууд чиглэлийн төв
авто замын огтолцол
уулзвар

Авто худалдааны Авто худалдааны 2310 4 24
цогцолбор төв болон цогцолбор
Баруун аймгууд
чиглэлийн төв авто
замын огтолцол
уулзвар

Авто худалдааны Морингийн давааны 4330 4 45
цогцолбор уулзвар

Залуус-1 хороолол Төв аймаг чиглэлийн авто 3825 4 40
зам хүртэл

Морингийн давааны Залуус-2 хороолол 1690 4 18
уулзвар

Залуус-2 хороолол Биокомбинат Станц 3280 4 35

Төв аймаг чиглэлийн Үндэсний төв архивын 3600 4 38
авто зам барилга

32-н гүүрээс Наадамчдын гудамж авто 4856 4 52
зам хүртэл

Сэлбэ дэд төв Дамбадаржаа дэд төв 2485 4 26

Баянхошуу дэд төв Сэлбэ дэд төв 8145 4 86

Баянхошуу дэд төв МҮОНРТ 4860 4 51

Яармагийн гүүр ХААИС-н уулзвар 3740 4 39

ХААИС-н уулзвар Их тэнгэрийн ам 2280 4 24

Их тэнгэрийн ам Баянзүрхийн товчоо хүрэх 9700 4 102
авто зам хүртэл

3201 Хуваарилах 32-н тойрог уулзвар 630 4 6
шүүгээний оролтын
худаг

Нарантуул захын Чулуун овооны уулзвар 2740 4 29
уулзвар

Улиастай-Гачуурт авто Шархад авто зам хүртэл 4440 4 47
зам

202320 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Налайх-Чойрын Майдар хот 20050 2 211
уулзвар

Майдар хот Зуунмод хот 14490 2 152

Төв аймаг чиглэлийн Зуунмод хот уулзвар 20300 2 214
авто зам

Зуунмод хот Хөшигийн хөндий Нисэх 16010 2 168
онгоцны буудал

Төв аймаг чиглэлийн Хөшигийн хөндий Нисэх 28310 2 298
авто зам онгоцны буудал

НИЙТ 169506   1783

Худаг сувагчлалын техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлээр: 21 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Худаг сувагчлалын Техникийн бэлэн байдлыг хангах, сувагчлалаас ашиглалтын
шаардлага хангахгүй, насжилт дууссан физик гол кабелийг чөлөөлөх ажлын хүрээнд 4
чиглэлүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллалаа.

Нийт 13 ширхэг 1300 хосын 3626 метр гол кабелийг сувагчлалаас чөлөөлж, акт
бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж байна.

Кабель шугам, худаг сувагчлалын бүртгэлийн чиглэлээр:

Тайлант хугацаанд төлөвлөгөөт хэмжүүрийн протокол тусгалт 146085*2 хос,
засварын дараах хэмжүүрийн протокол тусгалт 1720*2 хос, бусад ажлын хэмжүүрийн
протокол 520*2 хосыг тусгаж, гол кабель солилт 507, салбар кабель 440 солилт
хийж гүйцэтгэсэн. Мөн гол кабель 32350*2 хос, салбар кабель 19030*2 хосод тус тус
төлөвлөгөөт тулгалт хийж гүйцэтгэсэн.

Төлөвлөгөөт кабель шугамын тасгуудын кабелийн урьдчилан сэргийлэх ажил 65%,
худаг сувгийн байгууламжид хийгдэх гэмтэлтэй сувагчлал сэргээх ажил 69% тус тус
гүйцэтгэлтэй явагдаж байна.

Шилэн кабелийн яндангийн хайгуул 430 чиглэлд, 4782 худагт хийгдсэн. Техникийн
нөхцөлийн хайгуул 379 чиглэлд хийсэн. Худаг сувагчлалын болон сувагчлалаар шилэн
кабель суурилуулах техникийн нөхцөл хүссэн 493 албан бичгийг хүлээн авч 414 техникийн
нөхцөл боловсруулсан.

Хайгуулын 2419 хүсэлт ирүүлснээс боломжтой 1950, шинээр тавигдсан 452,
шилжүүлэх үйлчилгээг 519, гэрээ сэргээгдсэн 18, сулласан 3271 хэрэглэгчид тус тус
үйлчилгээ үзүүлсэн.

Салбар ба гол кабелийн төлөвлөгөөт хэмжилтээр 136840*2 хос, төлөвлөгөөт
урьдчилан сэргийлэх ажлын дараах 410*2 хос, цэгийн гэмтэл 455*2 цэг, гомдол 275*2
цэг, сул хосын гэмтэл 237*2, цаг үеийн шаардлагаар 2011*2, гадны нөлөөгөөр 100*2 хос,
шинэ хүлээн авалтаар 100*2 хосод тус тус хэмжилт хийсэн.

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр ажлын гүйцэтгэлийн хүрээнд 1076
иргэнд байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаар зөвлөгөө өгч, 245 холбоожуулах
техникийн нөхцөл, сунгах техникийн нөхцөлийн сунгах 100 хүсэлтийг хүлээн авсан.

Худаг сувагчлалаар татагдсан шилэн кабелийн гүйцэтгэлийн актын материалыг 46
чиглэлд дугаар олгож, 84 чиглэлд 1352 худгаар татагдсан шилэн кабелийг шалгаж хүлээн
авсан. Шинэ хүлээн авалтын акт 15 чиглэлд хүлээн авч, тоо бүртгэлийн хэсэгт тусгуулан
мэдээллийн санд тусгасан. Шилэн кабелийн 101 чиглэлд 1585 худгаар татагдсан кабелийг
мэдээллийн санд оруулсан.

2.4 БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь одоогийн бүтцээр 4 газар, 2 ашиглалтын
газар, 3 алба,  харъяа аймаг дүүргийн газар, нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж
байна. 2022 онд 1648 үндсэн болон гэрээт ажилтантайгаар улсын хэмжээний үндсэн
сүлжээ, дамжуулах байгууламж, кабель шугамын сүлжээний ашиглалт үйлчилгээг
хариуцаж, төрийн өмчийн менежментийг зохион байгуулах, сүлжээ бүхий оператор
компаниудын техникийн ашиглалт үйлчилгээг гэрээгээр хариуцах зэрэг ажлыг хийж
гүйцэтгэж байна.

Зураг 21. Удирдлага зохион байгуулалтын бүтэц

Зураг 22. Хүний нөөцийн үзүүлэлтүүд

202322 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

Захиргаа хуулийн чиглэлээр 23 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдаж 2022 оны 05 дугаар
сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан цаг бүртгэлийн төхөөрөмжид
бүртгэгдсэн 383 ажилтны биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн
мэдээллийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн устгаж, цаашид ашиглахаа
больсон.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Гүйцэтгэх захирлын
А/56 (Тушаал хүчингүй тооцох тухай), А/57 (Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим
зүйл заалтыг хэрэгжүүлэх тухай), А/58 (Хэмнэлтийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх
тухай) тушаалыг хэрэгжүүлж:

• Албан тушаалтнуудыг компанийн тээврийн хэрэгсэл хэрэглэхийг хориглох,
• Унааны зардал болон албан тушаалтнуудын үүрэн телефон холбооны

хэрэглээний зардлыг олгохыг тус тус зогсоосон.
• Үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой мэргэжлийн төрөлжсөн хэвлэл

захиалгаас бусад хэвлэл захиалахыг хориглосон.
• Засгийн газрын авто бааз УТҮГ-т албан хэрэгцээнд ашиглаж байсан 4

автомашиныг шилжүүлэн өгсөн.

Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын
01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан компанийн Хөдөлмөрийн дотоод
журмыг шинэчлэн баталж ажиллаж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан
“Нээлттэй мэдээллийн ил тод байдлын журам”-ыг боловсруулан, хуульд заасан нээлттэй
мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж
байна.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч,
Гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр А/03 тоот тушаалаар Ердийн
ажлын цагийг 08:30-16:30 хүртэл, өдрийн хооллох завсарлагыг 12:30-13:30 болгон
тогтоосон.

Сургалт хөгжлийн чиглэлээр

2022 онд компаниас зохион байгуулсан болон гадны байгууллагын дараах
сургалтуудад компанийн нийт 69 ажилтнууд хамрагдсан. Үүнд:

• “Холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар” сэдэвт кабельчины
мэргэжил олгох 14 хоногийн сургалтанд гадны байгууллагын 17 хүн

• МНБ-ийн эрх олгох сургалтанд 2 нягтлан бодогч,

• Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай сургалтанд 22 ажилтан,

• Төсөвчний анхан шатны сургалтанд 1 инженер

• CCNP Encore сургалтанд 2 инженер

• Америк дахь Монголын Элчин сайдын яам,  Xtremelabs компани, Монгол дахь
Америкийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Мэдээллийн
технологи, Кибер аюулгүй байдал”-ын танилцуулах сургалтанд 15 инженер,

• ШУТИС-ийн МХТС, Эмпасофт, Голомт банк хамтран “Кибер аюулгүй байдлын
сургалт зохион байгуулсан сургалтанд 2 инженер,

• Эрчим хүчний хэмнэлтийн менежерийн сургалтанд 1 инженер

• Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /АРТ/ болон Япон улсын
KDD сантай хамтарсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээг шилэн кабель

202324 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ ашиглан радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах технологи EWBS мөн
үүрэн холбооны 5G, 6G технологийн үндсэн сүлжээний нэвтрүүлэлт” сургалтад 5
ажилтан

• “Урт хугацааны хөгжлийн бодлого -Цахим шилжилт” олон улсын форумд 2
ажилтан,

Гадаад улсад зохион байгуулагдсан сургалт, семинарт компанийн 3 ажилтан
онлайнаар хамрагдаж 4 ажилтан сургалтандаа бүртгүүлээд байна. Үүнд:

• Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT) БНСУ-ын Үндэсний
мэдээллийн нийгэмлэгийн агентлаг (NIA)-тай хамтран “Сүлжээ ба хиймэл оюун
ухааны технологийн APT-NIA” сургалтанд 3 инженер,

• БНХАУ-ын Нанжин хотод 2022 оны 11 сард зохион байгуулагдах “Хиймэл оюун
ухааны эрин үеийн аюулгүй байдлын арга хэмжээ” онлайн сургалтанд 2 инженер
бүртгүүлсэн.

• Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /АРТ/ -аас энэ оны 12 сард
зохион байгуулагдах “Дижитал хуваагдлыг арилгахын тулд бүс нутгийн нийгмийн
сүлжээний төлөвлөлтийн үндсэн ур чадварыг хөгжүүлэх” онлайн сургалтанд 2
инженер хамруулахаар бүртгүүлээд байна.

Дотоод, хяналт шинжилгээний чиглэлээр

Компанийн Дотоод хяналт, шинжилгээний алба нь 2022 оны нэгдсэн төлөвлөгөөний
хүрээнд Хөрөнгө оруулалтын хэлтэс, Булган, Орхон аймаг, Дорнод, Хэнтий, Сүхбаатар
аймаг, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн газар зэрэг 9 газар, нэгжид зорилтот
түвшний төлөвлөгөөний биелэлт, үр дүнд хяналт, шинжилгээ үнэлгээнд хамруулав.

Хяналтаар нийт 8 аймгийн 43 сум, 11 РРС, сайтын байр талбай, цамхагийн ашиглалт
үйлчилгээ, техникийн бүрэн бүтэн байдал, техникийн ашиглалт үйлчилгээ, ХАБЭА-н
нөхцөл байдал, компанийн болон хур системийн төслийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн
ажлуудтай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэн ажиллав. Үүнд:

• Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, хугацаа хэтэрсэн авлагууд, цаг
бүртгэлийн системийн чиглэлээр

• Шилэн дансны цахим бүртгэл, шатахууны тулгалт, авлага, дансны бүртгэл

• Захиалгат ажлын гүйцэтгэл, оператор компаниудтай түлш шатахууны тооцооны
тулгалт

• ОН-ын газруудын дутуу барилгын ажлуудыг шийдвэрлэх, сэлбэг хэрэгслийн
зардлуудыг хянах

• Үнэ тарифын мөрдөлт, гэрээний хэрэгжилт

• Борлуулалтын орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, хөрөнгө оруулалтаар
хийгдсэн ажлуудын чанар, хяналтыг сайжруулах

Байгуулагын нөөцийн удирдлагын ERP систем

Байгууллагын нөөцийн удирдлагын ERP систем нь уламжлалт бизнес загварыг
цахим хэлбэрт шилжүүлэн, үйл ажиллагааны үргүй ашиггүй зардлыг бууруулан, үйл
ажиллагааны үйл явцыг бүхий л шатанд нээлттэй ил тод, хяналттай болгож газар
нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан, шуурхай байдлыг бий болгох
зорилготой. 

ERP системийн хүрээнд 4 үндсэн платформ дээр 14 дэд системийг хөгжүүлж, 25 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Нийлүүлэгч компанийн зүгээс дэмжин
ажиллах гэрээ хийх хүсэлт гаргасан.

Хүснэгт 7. Нөөцийн удирдлагын ERP системийн хөгжүүлэлтийн явц

Платформ Дэд систем Явц

Баримт бичгийн удирдлага 98%

Техникийн нөхцлийн систем 70%

Оффисын менежмент Архивын нэгдсэн сан 90%
Ажил үүргийн удирдлага 75%

Гэрээний удирдлага 20%

Хүний нөөцийн удирдлага 90%

Сонгон шалгаруулалт 50%

Хүний нөөцийн Сургалт хөгжил 50%
менежмент Нэгжийн удирдлага /шийдвэрлэлт/ 90%
Цаг бүртгэлийн удирдлага 90%

Ажилтны үйлчилгээ /хүсэлт/ 90%

Судалгаа 100%

Агуулахын менежмент Агуулахын удирдлага 70%

Худалдан авалтын Худалдан авалтын удирдлага 90%
менежмент

Программын хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч аймаг орон нутаг, газар,
хэлтсүүдийн ажилтнуудад тухай бүрд сургалт, зааварчилгааг ажлын байранд болон
цахимаар тасралтгүй өгч байна.

Хүснэгт 8. ERP систем - Баримт бичгийн дэд системд бүртгэгдсэн албан бичиг, шуудангийн тоо

Огноо Ирсэн Явсан Ирсэн Явсан
бичиг бичиг шуудан шуудан

ERP системд бүртгэгдсэн 2020 426 206 1024 936
нийт 2021 211
2022 1708 226 923 967

965 781 1115

Журналд бүртгэгдсэн нийт 2022 1721 996 870 1133

Цахимжилт 2022 99.24% 96,9% 89.8% 98.4%

Огноо Хүснэгт 9. Цаасны зардлын хэмнэлтийг харуулсан статистик

А4-ийн цаас хайрцаг /ширхэг/

2020 1099 боодол

2021 987 боодол

2022 1038 боодол

Нийт 3124 боодол



Цаасны зардлын хэмнэлтээс гадна, аймгийн газруудаас бараа материалын
захиалгын явцад гаргадаг шуудангийн зардлыг хэмнэж ажиллаж байна.

Архив, албан хэрэг хөтлөлт

Монгол улсын Архивын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Компанийн
нууцын журам, Үндэсний архивын газрын даргын “Байгууллагын архивын ажлын үндсэн
заавар”-ын дагуу компанийн архивын ажлыг гүйцэтгэж ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд газар, хэлтсүүдээс архивт баримт хүлээн авах
журмын дагуу 2021 оны 496 ширхэг боть хадгаламжийн нэгжийг хүлээн авсан.

Байгууллагын бичиг хэргийн дотоод эргэлтэд AMSG программыг ашиглан 2016
оноос 2021 оны гүйцэтгэх захирлын тушаал, ирсэн явсан бичгүүдийг бүрэн цахимжуулсан.

“Veritech” байгууллагын нөөцийн удирдлагын системийн архив цэсийг ашиглан
цахим архивын хадгаламжийн нэгжийг бүрдүүлэх ажлыг архивын нэгжүүдийг задлан,
дахин цахимжуулж байна.

Зураг 23. ERP систем архивын сан - тушаал

Хүснэгт 10. Дахин цахимжуулсан архивын хадгаламжын нэгжийн тоо

Тушаал 2016 2017 2018 2019 2020 2021 Нийт
70 жил (Б тушаал) 412 ш
Байнга (А тушаал) 164 ш 443 ш 439 ш 426 ш 380 ш 423 ш 2523 ш

186 ш 170 ш 176 ш 118 ш 89 ш 903 ш

Дээрх хэмжээний хадгаламжийн тушаалын нэгжийг дахин задалж нэг бүрчлэн
сканнердаж, байгууллагын нөөцийн удирдлагын системд оруулсан. 2022 оны тухайд
уг систем нь автоматаар 2023 оны 1-р сард архивлаж ажиллана. 2018 оноос 2021 он
хүртэлх ирсэн бичгийн хадгаламжийн нэгжийг дахин сканнердаж, файлын нэршлийг
товъёогийн нэршилтэй ижил болгож, системд оруулахад бэлтгэн ажиллаж байна. Явсан
бичгийн архивын нэгжийг дахин цахимжуулах ажлыг 2023 онд хийхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд иргэн, Аж ахуй нэгжээс нийт 1721 ирсэн албан
бичиг, 996 явсан албан бичиг, явсан шуудан 1066, ирсэн шуудан 677 байна.

202326 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Гүйцэтгэлийн удирдлагын систем /KPI/

Стратегид суурилсан Гүйцэтгэлийн удирдлагын системийг хөгжүүлж, байгууллагын
бүх түвшинд нэвтрүүлэх, компани, газар, хэлтэс, ажилтны түвшний гүйцэтгэлийн
үнэлгээний үзүүлэлтүүдийг тодорхойлон, байгууллагын хэмжээнд гүйцэтгэлийг удирдах
үйл ажиллагааны процессыг тодорхойлох зорилготой зөвлөх үйлчилгээг Могул
Консалтинг энд Сервис ХХК-аас авч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 22 гишүүний
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

• Гүйцэтгэлийн удирдлага, KPI үнэлгээний аргачлалын тухай сургалт зохион
байгуулсан.

• Байгууллагын түвшний Үнэлгээний хуудас боловсруулсан 27 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
• Хэнтий аймгийн салбар дээр шинжилгээ хийж, төслийн багийн воркшоп зохион

байгуулж, орон нутгийн салбарын Үнэлгээний хуудас боловсруулсан.
• Байгууллагад зориулсан KPI документийг боловсруулж, түүнийг ашиглах сургалт

явуулсан.

Байгууллагын тоон гарын үсэг

Цахим гарын үсгийн хуулийн хүрээнд Монпасс болон Үндэсний дата төвтэй
хамтран ажиллаж байгууллагын хэрэгцээнд шинээр 82 ширхэг тоон гарын үсэг захиалан
авсан. Тоон гарын үсгийг идэвхжүүлэх, байгууллагын нөөцийн удирдлагын системтэй
холбох, тестлэх, заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулна.



Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр

• Компанийн эзэмшлийн УБ хотын 6 объектод “Хүний хөгжил судалгааны төв”-тэй
хамтран гамшгийн эрсдэлийн үнэлгээг объектын гал түймэр, байгаль цаг уурын
үзэгдэл, хүний гоц халдварт өвчин, газар хөдлөлт эрсдэлийн үнэлгээ чиглэлүүдээр
хийсэн. Эрсдэлийн үнэлгээний зөвлөмжийн дагуу 2022-2023 онд хийж хэрэгжүүлэх
ажлын төлөвлөгөөг шинээр гарган ажиллаж байна.

• Эрсдэлийн үнэлгээний дүгнэлт дээр үндэслэн компанийн “Гамшгаас хамгаалах
төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, гамшгаас хамгаалах штабыг 6 шуурхай
бүлэгтэйгээр зохион байгуулсан.

• ОБЕГ -н даргын А/57 тоот “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах
тухай” тушаалын дагуу үзлэг хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт МХС ХХК-
ийн товч танилцуулга, Гамшгаас хамгаалах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй үйл
ажиллагааны тайланг танилцуулсан. Уг үзлэгээр МХС ХХК -ийн компанийн эрсдэлийн
үнэлгээний тайлангийн дагуу хэрэгжүүлж буй ажил, цаашид хийж хэрэгжүүлэх санал,
нөөц сүлжээний төв байгуулах 2 санал, төсвийн хамт хүргүүлсэн. Уг үзлэгээр сайн
үнэлгээ авсан.

• Компанийн аймаг, дүүрэг, ашиглалтын газруудын инженер техникийн ажилтнуудын
өндөрт ажиллах гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулсан. Нийт 38 ИТА -д
өндөрт ажиллах гэрчилгээ олгосон.

• Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах
хугацааны шаардлагатай судалгаа мэдээлэл, тайланг (зайлшгүй ажиллах шаардлагатай
инженер техникийн ажилтнуудын судалгаа, тээврийн хэрэгслийн жагсаалт г.м) тухай
бүр гаргаж танилцуулсан.

• Компанийн хэмжээнд Ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг
гаргах, ГХШ-ын бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөний дагуу
голомтод үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах ажлыг зохион
байгуулан ажилласан. Аймгийн газрын дарга нар тухайн орон нутгийн онцгой
комисс, штабын бүрэлдэхүүнд орж ажилласан.

• Компанийн нийт ажилтнуудыг ковидын бүүстэр буюу 3-р тунд хамрагдах ажлыг
зохион байгуулж нийт ажилтны 56 хувийг хамруулаад байна.

• ХАБАЭ-н тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хотын ажилтнуудыг эрүүл мэндийн
урьдчилсан болон нарийн мэргэжлийн эмнэлгийн үзлэгт хамруулан ажиллаж байна.

2.5 САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Компани 2022 онд 57,405.1 сая төгрөгийн орлоготой ажиллаж, орлогын
төлөвлөгөөг 1.2%-иар буюу 702.5 сая төгрөгөөр давуулан биелүүлэх хүлээгдэж буй
гүйцэтгэлтэй байна. Мөн 2022 оны татварын өмнөх ашгийн төлөвлөгөөг 7.9%-иар буюу
110.3 сая төгрөгөөр давуулан биелүүлэхээр ажиллаж байна.

Хүснэгт 11. Компанийн орлого, зардлын төлөвлөгөөний биелэлт (сая.төг)

ҮЗҮҮЛЭЛ 2021 он 2022 он ХУВЬ БИЕЛЭЛТ
Төлөвлөгөө ХБГүйцэтгэл

Нийт орлого 53,702.2 56,702.5 57,405.1 101.2 702.5

Нийт зардал 52,423.6 55,296.9 55,889.1 101.1 592.2

Татварын өмнөх ашиг 1,278.6 1,405.6 1,515.9 107.9 110.3

Зураг 24. Компанийн орлого, зардлын төлөвлөгөөний биелэлт (сая.төг)

70,000.0 1,515.9
60,000.0 1,405.6
50,000.0
40,000.0 55,889.1
30,000.0 55,296.9
20,000.0
10,000.0 57,405.1
- 56,702.5

Нийт орлого Нийт зардал Татварын өмнөх ашиг
Төлөвлөгөө ХБГүйцэтгэл

2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр сувгийн үйлчилгээний орлогын төлөвлөгөөг
3%-иар буюу 761.1 сая төгрөгөөр, худаг сувагчлалын үйлчилгээний орлогын төлөвлөгөөг
1.2%-иар буюу 57.3 сая төгрөгөөр, байр талбай, цамхаг, тоног төхөөрөмжийн түрээсийн
орлогын төлөвлөгөөг 4.9%-иар буюу 453.2 сая төгрөгөөр, техник менежментийн
үйлчилгээний орлогын төлөвлөгөөг 19.5%-иар буюу 675.9 сая төгрөгөөр тус тус давуулан
биелүүлж байна.

Зураг 25. 2022 оны орлогын төлөвлөгөөний биелэлт (сая.төг)

202328 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 30,000.0 2,361.3
25,000.0 2,094.5
20,000.0
15,000.0 4,148.4
10,000.0 3,472.5
5,000.0
- 784.0
828.1

9,608.8
9,155.6

4,750.3
4,693.1

9,291.0
10,758.6

26,461.3
25,700.2

Сувгийн Улс Худаг Байр талбай, Хэрэглэгчийн Техник Үйл
үйлчилгээ хоорондын сувагчлал антенн түрээс менежмент ажиллагааны
сүлжээний шугам
үйлчилгээ бус орлого

Төлөвлөгөө ХБГүйцэтгэл

2022 оны бизнес төлөвлөгөөнд улс хоорондын сүлжээний үйлчилгээний орлогын 29 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
хэмжээг өмнөх оноос 5.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Компани
тус зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж орлогын хэмжээг өмнөх оноос 4 тэрбум
төгрөгөөр нэмэгдүүлэн ажиллалаа. Суурин утасны хэрэглэгчийн тоо буурч байгаатай
холбоотой хэрэглэгчийн шугамын орлого төлөвлөснөөс 44.1 сая төгрөгийн дутуу
гүйцэтгэлтэй гарч байна.

Хүснэгт 12. 2022 оны орлогын төлөвлөгөөний биелэлт (сая.төг)

Төрөл Хэмжих 2022 он Хувь Зөрүү
нэгж Төлөвлөгөө ХБГүйцэтгэл

Сувгийн үйлчилгээ сая төг 25,700.2 26,461.3 103.0 761.1

Улс хоорондын сүлжээний сая төг 10,758.6 9,291.0 86.4 (1,467.6)
үйлчилгээ

Худаг сувагчлал сая төг 4,693.1 4,750.3 101.2 57.3

Байр талбай, антенн түрээс сая төг 9,155.6 9,608.8 104.9 453.2

Хэрэглэгчийн шугам сая төг 828.1 784.0 94.7 (44.1)

Техник менежмент сая төг 3,472.5 4,148.4 119.5 675.9

Үйл ажиллагааны бус сая төг 2,094.5 2,361.3 112.7 266.8
орлого

Нийт орлого сая төг 56,702.5 57,405.1 101.2 702.5

2022 онд үйл ажиллагааны бус орлогын төлөвлөгөөг 12.7%-иар буюу 266.8 сая
төгрөгөөр давуулан биелүүлэх хүлээгдэж буй гүйцэтгэлтэй байна.

Зураг 26. Орлогын бүтэц 2022 ХБГ (сая.төг)

Техник менежмент Үйл ажиллагааны бус
орлого
7%
4%

Хэрэглэгчийн шугам 57,405.1 Сувгийн үйлчилгээ
сая.төг
2% 46%

Байр талбай, антенн Улс хоорондын
түрээс сүлжээний үйлчилгээ

17% 16%

Худаг сувагчлал

8%

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт орлогын 46%-ийг сувгийн үйлчилгээ, 16%-ийг
улс хоорондын сүлжээ, 8%-ийг худаг сувагчлалын түрээс, 17%-ийг байр, талбай, антенн,
тоног төхөөрөмж, 1%-ийг хэрэглэгчийн шугамын түрээс, 7%-ийг техник менежментийн
орлого тус тус эзэлж байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад сувгийн үйлчилгээний орлогын хэмжээг 2,084.9
сая төгрөг, улс хоорондын сүлжээний орлогыг 3,802.2 сая төгрөг, худаг сувагчлалын
түрээсийн орлогыг 121.3 сая төгрөг, байр талбай, антенн түрээсийн орлогыг 424.4 сая
төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн ажиллалаа.

Зураг 27. 2022 оны зардлын төлөвлөгөөний биелэлт (сая.төг)

25,000.0 12,509.7
20,000.0 13,227.8
15,000.0
10,000.0 858.2
5,000.0 858.5
-
1,002.1
1,002.9

2,895.4
2,797.8

19,904.2
18,671.5

18,719.5
18,738.4

Цалин, Ашиглалтын Цахилгаан Халаалт, Зээлийн Элэгдлийн
хөлсний түлш, усны хүүгийн зардал
зардал зардал эрчим хүч зардал
зардал

Төлөвлөгөө ХБГүйцэтгэл

Компани 2022 онд цалин хөлсний зардлыг төлөвлөснөөс 18.9 сая төгрөгөөр
хэмнэж ажиллах хүлээгдэж буй гүйцэтгэлтэй байна.

Хүснэгт 13. 2022 оны зардлын төлөвлөгөөний биелэлт (сая.төг)

Төрөл Хэмжих 2022 он Хувь Зөрүү
нэгж Төлөвлөгөө ХБГүйцэтгэл

Цалин, хөлсний зардал сая төг 18,738.4 18,719.5 99.9 (18.9)

Ашиглалтын зардал сая төг 18,671.5 19,904.2 106.6 1,232.7

Цахилгаан эрчим хүч сая төг 2,797.8 2,895.4 103.5 97.6

Халаалт, түлш, усны сая төг 1,002.9 1,002.1 99.9 (0.8)
зардал

Зээлийн хүүгийн зардал сая төг 858.5 858.2 100.0 (0.2)

Элэгдлийн зардал сая төг 13,227.8 12,509.7 94.6 (718.2)

Нийт зардал сая төг 55,296.9 55,889.1 101.1 592.2

202330 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ Үнийн өсөлттэй холбоотой шатах тослох материал, шатахуун, материал, сэлбэгийн
зардал өссөн шөрмөс харилцан солилцох гэрээний дүн нэмэгдсэн зэрэг нь ашиглалтын
зардал төлөвлөснөөс 6.6%-иар буюу 1,232.7 сая төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарах
үндсэн шалтгаан болсон.

Тоног төхөөрөмжийн цахилгааны хэрэглээний өсөлттэй холбоотой хүлээгдэж
буй гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний зардлын дүн төлөвлөснөөс 3.5%-иар буюу
97.6 сая төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарч байна. Бид хэмнэх боломжтой бусад төрлийн
зардлуудаа хэмнэх, орлогын хэмжээгээ нэмэгдүүлэх замаар компанийн татварын өмнөх
болон цэвэр ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлэхээр ажиллаж байна.

УТХО-аар хэрэгжүүлсэн төслүүдийн хөрөнгийн хүлээн авах хугацаа хойшилсонтой
холбоотойгоор компанийн элэгдлийн зардал төлөвлөснөөс 5.4%-иар буюу 718.2 сая
төгрөгөөр хэмнэгдэх хүлээгдэж буй гүйцэтгэлтэй байна.

Зураг 28. Зардлын бүтэц 2022 ХБГ (сая.төг)

Зээлийн хүүгийн зардал Элэгдлийн зардал 31 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

2% 22%

Халаалт, түлш, усны 55,889.1 Цалин, хөлсний зардал
зардал сая.төг
33%
2%

Цахилгаан эрчим хүч Ашиглалтын зардал

5% 36%

2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр компанийн нийт зардлын 33%-ийг цалин
хөлсний зардал, 36%-ийг ашиглалтын зардал, 5%-ийг цахилгаан эрчим хүчний зардал,
2%-ийг халаалт, түлш, усны зардал, 2%-ийг зээлийн хүүгийн зардал, 22%-ийн элэгдлийн
зардал тус тус эзэлж байна.

ГУРАВ. БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

Зураг 29. Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Холбооны сүлжээ

305 хэрэглэгч

275

3.1 ГАДААД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛС

Нэг. Эдийн засгийн орчин

Зураг 30. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)

2017 МХС ХХК 2,50% 196.0
2018 179.3
2019 323.3
2020 244.2
2021 278.5

Зураг 31. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт орлого (тэрбум төгрөг)

202332 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2017 МХС ХХК 3,49% 1,104.3
2018 1,263.1
2019 1,274.1
2020 1,397.9
2021 1,643.4

Хоёр. Эрх зүйн орчин 33 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаанд мөрдөж буй дараах
хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллаж
байна.

Салбарын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжууд :

• Харилцаа холбооны тухай хууль
• Шуудангийн тухай хууль
• Радио долгионы тухай хууль
• Аж ахуйн, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
• Аж ахуйн, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл,

заалтыг тайлбарлах тухай хууль
• Олон нийтийн радио, телевизийн тухай хууль
• Цахим гарын үсгийн тухай хууль
• Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
• Зар сурталчилгааны тухай хууль
• Стандартчилал, техникийн зохицуулалт,тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай

хууль
• Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль
• Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль
• Шилэн дансны тухай хууль
• Кибер аюулгүй байдлын тухай хууль
• Төрийн хэмнэлтийн тухай хууль

2022 оны 10 сарын байдлаар e-Mongolia аж ахуйн нэгж байгууллагад 1715, иргэдэд
1567 төрлийн төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр үзүүлж байна.

Манай орны хувьд доорхи бодлогын баримт бичгүүдийг боловсруулан гаргасан.

• “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
• Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд

баримтлах бодлогын чиглэл
• Суурин өргөн зурвасын интернетийн үйлчилгээний талаар бодлогын баримтлах

чиглэл Монгол Улсын мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх дунд
хугацааны төлөвлөгөө 2019-2024 он

• “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол улсын дунд хугацааны зорилтот хөтөлбөр

• Нам орбитын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл

• Цахим үндэстэн бодлогын баримт бичиг /2022-2027/

Гурав. Нийгэм соёлын байдал

Ихэнх улс орнуудад мэдээлэл холбооны сүлжээний нягтшил ихэсч, цахилгаан
соронзон орны зохицлыг шуугиан багатай хангах үүднээс дамжуулах байгууламжийн
чадлыг үр дүнтэйгээр нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр хэрэглэгч аль ч цагт их хэмжээний
өгөгдөлтэй мэдээлэл авах, хүмүүс нь байнгын хөдөлгөөнтэй, тээврийн хэрэгслийн хурд
200 км/цагаас их үед хэрэглэгчид өндөр хурдаар мэдээлэл солилцох шаардлага гарч
ирсэн нь энэ стандарт, түүний систем хөгжүүлэлтийг шинээр гаргахад ихээхэн түлхэц
болж байна.
Дээрх үйлчилгээг үзүүлэх шинэ стандартын гол онцлогууд нь гэвэл дохио хувиргалт
дээр багц цацрагийн хуваагдалт хандалтын цоо шинэ арга буюу “BDMA” /Beam divi-
sion multiple access/ үй олон багцалсан дохионы хуваагдлаар сигнал боловсруулалтын
ажиллагааг асар олон зөөгч дохиотойгоор гаргадаг. Одоогийн “CDMA” шиг давтамжийн

хүртээмжээр бус зөвхөн аль хэрэгтэй цэг рүү багцалсан цацрагтай өндөр хурд, дохионы
модуляцтай хандах тооцоолууртай гэж ойлгогдож байгаа. Хязгааргүй олон гэж харагдах
энэ олон тооны зөөгчтэй дохиог хувиргахад ортогонал давтамжийн хуваагдлын
нягтруулгын арга зонхилно. /OFDM Orthogonal Frequency Division Multiplexing/
Шинэ стандартын программ хангамж нь энгийнээр харахад хийсвэр үүлэн /cloud
computing/ тооцооллоос арай өргөн хүрээнд “MEC” буюу “Multi access edge comput-
ing” гэсэн нэр нь монголоор: үй олон захын хүрээний хандалттай тооцоолол гэж
орчуулахаар байна.
Ингээд уламжлалт стандартуудтай гол үзүүлэлтээр нь харьцуулалтыг гаргахад
дараах байдалтай байна.

Хүснэгт 14. Стандартын харьцуулалт

Үзүүлэлтүүд 1-2G 3G 4G 5G
1,8-2,5 Ггц
Дамжуулалтын 900-1800Мгц 2 Мбит/с 2-8Ггц 3-30Ггц
1 цараанууд
WCDMA
2 Дохионы үндсэн хурд 14.4-64 UMTS 2Мбит- 1 Гбит-с их
Кбит/с 1 Гбит/с

Дохио хувиргалтын AMPS ,NMT LTE Wimax BDMA MIMO
3 стандарт, төрлүүд TDMA GSM OFDM OFDM

4 Программ хангамж Server based Server based Cloud com- Multi access edge
Дохионы хүлээгдлийн 300мс-1с 100-500мс puting computing

5 хугацаа /Latency/ 10-100мс 1-50мс


Эндээс харахад “5G” стандартын хэрэгжүүлэлт, хөгжүүлэлт хийгдсэн үед хөгжил,
хэрэглээний ханалт дээд цэгтээ хүрч лав 50-60 жилдээ шинээр шинэ стандарт, систем
дахин шаардагдахгүй болно. Манай нөхцөлд хүндрэлтэй тал нь антены олон оролт
гаралттай “MIMO” антен, цамхагтай баз станцын үйлчлэх хүрээ эрс хумигдаж оронд
нь маш олон тоогоор цамхаг, чиглүүлэх системүүд бүхий бааз станц, үүрүүдтэй болох
шаардлага гарч ирнэ.

Иймд 5G сүлжээний дээрх бааз станцуудыг өргөн зурвасын сүлжээгээр хангах дэд
бүтцийн өргөтгөл хийх, ашиглалтын үйлчилгээг хийх хүний нөөцийн өсөлтийг бэлтгэх
шаардлага үүсч байна.

202334 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

3.2 ДОТООД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛС 35 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Нэг. Салбарын дотоод өрсөлдөөн

Мэдээлэл, холбооны сүлжээний зах зээлд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг
оруулаад зургаан компани үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл тус компаниас
гадна интернетийн бөөний урсгалын үйлчилгээг Жемнет ХХК, Мобиком нэтворкс ХХК,
хот хоорондын дамжуулах сүлжээний үйлчилгээг Мобиком нэтворкс ХХК, Скайнэтворкс
ХХК, МТ нетворкс ХХК, хотын доторх сүлжээний үйлчилгээг Скайнэтворкс ХХК ба
бусад компаниуд үзүүлж байна. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь орон нутгийн
хамгийн өргөн сүлжээ, Улаанбаатар хот болон аймгийн төвүүд дэх худаг, сувагчлалын
байгууламжтай, мэдээлэл холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай бүх
төрлийн тусгай болон нэмэлт зөвшөөрөлтэй байгаа нь өрсөлдөөний давуу хүчин зүйл
болно.

Хоёр. Шинэ өрсөлдөгч нэвтрэх

Мэдээлэл, холбооны сүлжээний зах зээлд шинээр нэвтрэхэд анхны хөрөнгө
оруулалт өндөр, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа, урт, сүлжээний хэвийн тогтвортой
үйл ажиллагааг хангахад шаардагдах ашиглалтын зардал өндөртэй тул цаашид шинээр
өрсөлдөгч нэмэгдэх магадлал бага байна. Харин салбарын дотоод өрсөлдөөн гүнзгийрч
байгаагаас шалтгаалан жижиг компаниуд шахагдан гарах магадлал өндөр байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос сүүлийн 2 жилд Мэдээлэл холбооны
түгээх сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах ангиллын зөвшөөрөл эзэмшигчид
Юни трансмишн нэтворк ХХК, Айрон товер ХХК, Эс Ти Би Эс ХХК, Скайстрим ХХК
зэрэг компаниудыг шинээр тусгай зөвшөөрөл олгон гаргаж ирсэн нь салбарт шинэ
өрсөлдөгчдийг бий болгох эрсдэл дагуулж байна.

Гурав. Нийлүүлэгч

Олон улсын интернэтийн бөөний урсгалын үйлчилгээний хувьд нийлүүлэлтийн
эрсдэл бага, тус үйлчилгээг өргөтгөж, нийлүүлэгчийн тоог нэмэгдүүлж, ОХУ болон
БНХАУ-ын холбогдох компаниудаас оруулах урсгалын хэмжээг эрс өсгөж, зах зээлд
идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж харьцангуй өндөр байна. Мөн улс хоорондын
транзит урсгалын үйлчилгээг нэмэгдүүлэх технологийн боломж болон зах зээлийн орчин
нээлттэй байна. ОХУ-ын Транстелеком, БНХАУ-ын Чайна Юником, Чайна телеком
компаниудтай тус тус хамтран ажиллаж улс хоорондын транзит 410Гбит/сек урсгалыг
дамжуулж байна.

Олон улсын транзит үйлчилгээний хэмжээ нэмэгдэхийн хэрээр “return” бизнес буюу
интернетийн бөөний урсгал авах шаардлага ОХУ, БНХАУ -ын карьер компаниудаас ирж,
Монгол Улсын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд дотоодын хэрэгцээнээс давсан
их хэмжээний урсгалтай болж, ISP компаниуд 10 дахин хурд нэмэх зэрэг урамшуулалт
үйлчилгээг ихээр нэвтрүүлж байна.

Дөрөв. Үйлчлүүлэгч

Компани үндсэн 6 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг давхардсан тоогоор 308
байгууллага, аж ахуйн нэгжид хүргэж байна. Үүнээс цахилгаан холбооны үйлчилгээ
эрхлэгч 5 хэрэглэгч /Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи-Мобайл
ХХК, МЦХ ХК/ нийт орлогын 88 хувийг дангаараа бүрдүүлж байна. Гэтэл МЦХ ХК-
аас бусад 4 компанийн охин компаниуд /Мобиком нэтворкс ХХК, Скайнэтворкс ХХК,
ЖиМобайлнэт ХХК/ нь мэдээлэл холбооны сүлжээний үйлчилгээ эрхэлж байгаа, мөн
шинэ өрсөлдөгч нэвтрэх хэсэгт дурдсан Юнител, Скайтел компаниудын охин компани
бий болж байгаа нь дээрх томоохон үйлчлүүлэгчид бүрэн болон хэсэгчилсэн байдлаар
өрсөлдөгч компаниуд руу шилжих эрсдэл хэвээр байна.

Иймд тус компанийн зүгээс үнэ тарифын уян хатан бодлого баримталж, томоохон
үйлчлүүлэгчидтэйгээ харилцан ашигтай дунд болон урт хугацааны стратегийн түншлэлийн
хэлбэрээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах шаардлага тулгарч байна.

Тав. Орлох бүтээгдэхүүн

Ойрын ирээдүйд хот хоорондын дамжуулах сүлжээний хувьд шилэн кабелийн
технологийг орлох илүү өртөг багатай, бүтээмж өндөртэй, аюулгүй найдвартай технологи
хэрэглээнд нэвтрэх магадлал бага байна. Харин хэрэглэгчийн сүлжээний түвшинд шинэ
төрлийн утасгүй технологиуд нэвтрэх хандлагатай байгаа бөгөөд хиймэл дагуулын өргөн
зурвасын сүлжээ ашигласан компаниуд хямд тарифаар зах зээлд орж ирэх эрсдэл байна.

202336 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА 37 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийнхэн сүүлийн 10 гаруй жилд
Монгол Улсад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг байгуулахад чиглэсэн хөрөнгө
оруулалтыг хийснээр нийтдээ 50 мянга гаруй км шилэн кабель, 350 гаруй сум, суурин
газарт байгуулсан хөдөлгөөнт холбооны 3G, 4G станцууд, 300 гаруй мянган өрхийг
хамарсан гурвалсан технологийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 4.4 сая орчим
хэрэглэгчид 870.66Гбит/с орчим хурдаар гадаад улс, оронтой интернет сүлжээгээр
мэдээлэл солилцож байна.

Интернэт хэрэглэгчдийг холболтын төрлөөр нь авч үзэхэд 95.5% нь үүрэн холбооны
технологи болох хөдөлгөөнт өргөн зурвасын интернэт, үлдсэн 4.5% нь шилэн кабелийн
болон Wi-Fi сүлжээ болох суурин өргөн зурвасын интернэтийн сүлжээнд холбогдож
байна. Харин хэрэглээ талаас нь харвал, нийт интернэт холболтын ачааллын 10%-ийг
хөдөлгөөнт өргөн зурвасын интернэтийн холболттой хэрэглэгчид, 90%-ийг суурин өргөн
зурвасын интернет хэрэглэгчид эзэлж байна.

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт Мэдээлэл холбооны сүлжээ
ХХК, Мобиком нэтворкс ХХК, Скайнэтворкс ХХК, Жемнэт ХХК, МТ нэтворкс ХХК гэсэн
5 компани сүлжээний үйлчилгээ үзүүлж байна.

Улсын хэмжээнд шилэн кабелийн сүлжээний нийт урт 47984 км байгаагаас
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 19.549 км буюу нийт сүлжээний уртын 41%, Скайнэтворкс
ХХК 12290 км буюу 26%, Мобиком нэтворкс ХХК 12903 км буюу 27%, Жемнэт ХХК
2265 км буюу 4.7%, МТ нэтворкс ХХК 723км 1.5%, Айрон нэтворкс ХХК 134км тус тус
эзэмшиж байна.

Нэг. Өрсөлдөгчийн судалгаа

“Жемнэт” ХХК нь өндөр хурдаар улс хооронд тоон суваг түрээслүүлэх үйлчилгээ
үзүүлдэг. 2Тбит/с хүртэл өргөтгөх боломж бүхий DWDM төхөөрөмж, 10Гбит/с
багтаамжтай SDH төхөөрөмж бүхий сүлжээ нь БНХАУ-ын “Чайна Телеком”, “Чайна
Юником”, “Чайна Мобайл, ОХУ-ын “ТрансТелеком”, “Мегафон-Синтерра” компанийн
сүлжээтэй холбогдсон, 2014 онд шилэн кабелийн нөөц сүлжээ байгуулсан. Тус компанийн
сүлжээний нийт урт 2265 км бөгөөд манай улсын шилэн кабелийн сүлжээний 4.8 хувийг
бүрдүүлдэг боловч улсын нийт гадаад зах зээлийн 77 орчим хувийг хангаж ажилладаг.

“Мобиком Нэтворкс” ХХК нь 21 аймаг, 124 сум суурин газруудыг хамарч 12903 км
шилэн кабелийн сүлжээтэй эзэмшиж интернэтийн бөөний урсгал болон суваг түрээсийн
үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь энэ онд 872 км урт шилэн кабелийн сүлжээ шинээр
татаж сүлжээгээ өргөтгөсөн. Улс хоорондын сүлжээ нь БНХАУ-ын “Чайна Телеком”,
“Чайна Юником, ОХУ-ын “Транстелеком”, “Мегафон” компанийн сүлжээтэй холбогдсон.
Уг компанийн хот хоорондын олон орон нутгийн сүлжээ нь цацраг топологитой шилэн
кабелийн сүлжээнээс тогтох бөгөөд бусад компанийн шилэн кабелиас шөрмөс түрээслэх
замаар нөөц хамгаалалтыг шийдсэн. Зарим сумдад сансрын холбооны ВиСат системээр
сүлжээний үйлчилгээ үзүүлж байна.

“Скайнэтворкс” ХХК нь Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн 80 гаруй
хувь, орон нутагт 21 аймгийн төв, 163 сум суурин газруудыг хамарч үйл ажиллагаа
явуулдаг. Нийт 12290 км шилэн кабелийн суурь сүлжээтэй.

Хот хоорондын суурь сүлжээ нь цагириган болон мөчир топологитой сүлжээнээс
тогтох бөгөөд SDH, PTN, OTN дамжуулах төхөөрөмжүүдтэй. IPTV, Internet, VPN, үүрэн
холбооны үйлчилгээнүүдийг дамжуулж хүргэдэг. Орон нутгийн сүлжээ нь зарим сумд
руу манай компанийн сүлжээг түрээслэх замаар холбогдсон байдаг.

“МТ нэтворкс” ХХК нь 5 аймгийн хамарсан нийт 723км шилэн кабелийн сүлжээг
эзэмшдэг ба Мэдээлэл холбооны үндсэн сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах
(Хот, хот хооронд) ангиллын А зөвшөөрөл эзэмшдэг боловч өнөөг хүртэл энэ чиглэлээр
үйл ажиллагаа явуулаагүй байна.

“Айрон нэтворкс” ХХК 2021 оноос харилцаа холбооны салбар мэдээлэл холбооны
үндсэн сүлжээ, дэд бүтэц байгуулах эзэмших, ашиглах эрхтэйгээр зах зээлд нийт 134км
шилэн кабелийн сүлжээ эзэмшиж үйлчилгээ үзүүлж байна.

“Эс ти би эс” ХХК нь 2022 оноос шинээр тусгай зөвшөөрөл эзэмшиж, харилцаа
холбооны салбарт 120 км шилэн кабелийн сүлжээтэйгээр үйл ажиллагаа үзүүлж эхэлсэн.

Хүснэгт 15. Ижил үйлчилгээ үзүүлж буй байгууллагын сүлжээний өргөтгөл хийсэн байдал

2021 2022 Сүлжээний
өргөтгөл хийсэн
сүлжээний эзлэх % сүлжээний урт эзлэх %
урт км км байдал км 

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 19311.7 41% 19549 40.7 237.3
Мобиком нетворкс ХХК 12895 28% 12903 26.9 8
Скайнетворкс ХХК 12000 26% 12290 25.6
Жемнэт ХХК 2265 4.80% 2265 290
МТ нетворкс ХХК 0.50% 4.7 0
Айрон товер ХХК 241 0.10% 723 1.5
Эс Ти Би Эс ХХК 65 134 0.3 482
Нийт     120 0.3 69
46705 100% 47984 100% 120

1206.3

202338 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ТАВ. ТӨЛӨВЛӨСӨН БИЗНЕСИЙН ҮЙЛ 39 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

5.1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

• Сумдын түвшний сүлжээний багтаамжийг өргөтгөж, үндсэн сүлжээний урсгал
түгээх үйл ажиллагааг бүрэн шинэчилнэ.

• Монгол Улсын шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй сумдыг холбох ажлыг
өөрийн хөрөнгөөр болон бусад байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

• Технологийн байр, цамхаг болон нөөц тэжээлийг шинэчлэх, сайжруулах чиглэлээр
төсөл хэрэгжүүлж ашиглалтын нөхцөлийг стандартын шаардлагад нийцүүлүүлэх
ажлыг үргэлжлүүлнэ.

• Олон улсын сүлжээ, үндсэн сүлжээний зангилаа төвүүдийн нөөцийг бүрдүүлнэ.
• Дотоодын дата төвүүдийг холбосон сүлжээний зангилаа системийг үүсгэнэ.

5.2 САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Компанийн 2023 оны зорилго, зорилт, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
шаардлагатай хөрөнгө санхүүгийн бэлэн байдлыг хангахын тулд хөрөнгө, мөнгө түүний
эх үүсвэрүүдийг оновчтой удирдах, санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгийн
хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт

Компанийн мөнгөн урсгалын төлөвлөгөөг 2023 оны үндсэн үйл ажиллагааны
орлого, харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлого ба
үндсэн бус үйл ажиллагааны орлого, ажилчдад олгох цалин хөлс, бусад нэмэгдэл, бараа
материал, түлш шатахуун худалдан авах, ашиглалтын зардалд төлөх, татвар, нийгмийн
даатгалын байгууллагуудад төлөх зэрэг үйл ажиллагааны мөнгөн зарлага, хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөний дагуу худалдан авах үндсэн хөрөнгө, урт хугацаат зээлийн
төлөлт зэрэг хөрөнгө оруулалт, санхүүгийн мөнгөн зарлага зэрэг мөнгөн хөрөнгийн орох,
гарах урсгалд үндэслэн урьдчилан тооцоолж, хэрэгжүүлэн ажиллана.

Мөнгөн хөрөнгийн удирдлага

Салбар газруудын мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг эрсдэлгүй зохистой хэмжээнд
байлгах бодлогыг хадгална. Салбар газруудын санхүүжилтийг бизнес төлөвлөгөө,
мөнгөн хөрөнгийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сар бүр тооцоолж олгох ба
мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй салбар газраас төв компанид мөнгөн хөрөнгийг татан
төвлөрүүлэхэд хяналт тавин ажиллана.

Гадаад валютаар хийгдэх төлбөр тооцоо, ханшийн хэлбэлзлийг урьдчилан
тооцоолж, валютын нөөц бүрдүүлэн ажилласнаар валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх
алдагдлаас урьдчилан сэргийлнэ.

Эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт

Үндсэн үйл ажиллагааны орлогыг гэрээний дагуу цаг хугацаанд нь нэхэмжилж
барагдуулах, хуримтлагдсан авлагыг бууруулах, хугацаа хэтэрсэн, төлөх найдваргүй
болсон авлагыг холбогдох газар, хэлтэстэй хамтран шийдвэрлэх талаар анхааран
ажиллаж авлагын үлдэгдлийг зорилтот түвшингийн хэмжээнээс хэтрүүлэхгүй ажиллана.

Хагас жилийн болон жилийн эцсийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн
тооллогыг зохих журмын дагуу чанартай явуулж, ашиглалтын байдалд дүн шинжилгээ
хийж, хөрөнгө ашиглалтын талаар авах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хөрөнгөнд судалгаа хийж, худалдан борлуулах,
бусад хэрэгцээтэй газарт шилжүүлэх, чанар байдлаа алдсан хөрөнгийг акталж бүртгэлээс
хасах арга хэмжээг авч ажиллана.

Бараа материалын тайлант хугацааны эцэс дэх байвал зохих зохистой хэмжээг
судалгаанд үндэслэн тогтоож, төв компаниас салбар газруудыг шаардлагатай түүхий эд,
материалаар хангах ажлыг оновчтой зохион байгуулна.

202340 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ЗУРГАА. 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ЗОРИЛТ 41 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

Компани 2023 онд 61,353.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 59,751.8 сая
төгрөгийн зардал гарган, 1,601.4 сая төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллахаар
төлөвлөж байна.

Зураг 32. 2023 оны орлого, зардал, ашгийн төлөвлөгөө (сая.төг)

70,000.0 61,353.1 59,751.8
60,000.0
50,000.0 Нийт орлого 1,601.4
40,000.0
30,000.0 Татварын өмнөх
20,000.0 ашиг
10,000.0
-

Нийт зардал

Зураг 33. 2023 оны орлого, зардлын төлөвлөгөө(2022 оны ХБГ-тэй харьцуулбал, сая.төг)

70,000.0 1,6041.4
60,000.0 1,515.9
50,000.0 1,405.6
40,000.0
30,000.0 59,751.8
20,000.0 55,889.1
10,000.0 55,296.9
-
61,353.1
57,405.1
56,702.5

Нийт орлого Нийт зардал Татварын өмнөх ашиг

2022 оны төлөглөгөө 2022 оны ХБГүйцэтгэл 2023 оны төлөглөгөө

Компанийн нийт орлогын хэмжээг 2023 онд 61,353.1 сая төгрөгт хүргэж одоогийн
түвшнээс 6.9%-иар буюу 3,948.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Хүснэгт 16. 2023 оны орлогын төлөвлөгөө (сая.төг)

Орлогын төрөл Хэмжих 2022 оны 2022 оны 2023 оны Зөрүү Хувь
нэгж төлөвлөгөө ХБГ төлөвлөгөө

Сувгийн үйлчилгээ сая төг 25,700.2 26,461.3 28,681.5 2,220.2 108.4

Улс хоорондын сая төг 10,758.6 9,291.0 10,617.4 1,326.4 114.3
сүлжээний үйлчилгээ сая төг
4,693.1 4,750.3 4,828.1 77.8 101.6
Худаг сувагчлал 9,155.6 9,608.8 9,711.5 102.7 101.1

Байр талбай, антен сая төг 828.1 784.0 735.5 (48.5) 93.8
түрээс сая төг 3,472.5 4,148.4 4,403.7 255.2 106.2
2,094.5 2,361.3 2,375.5 14.3 100.6
Хэрэглэгчийн шугам

Техник менежмент сая төг

Үйл ажиллагааны бус сая төг 56,702.5 57,405.1 61,353.1 3,948.1 106.9
орлого сая төг

Нийт орлого

2023 онд сувгийн багтаамжиндаа тулгуурлан сувгийн үйлчилгээний орлогын
хэмжээг өмнөх оноос 8.4%-иар буюу 2,220.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж
байна.

Мөн интернэтийн бөөний үйлчилгээний борлуулалтын нэмэгдүүлэх, транзит
үйлчилгээг өргөжүүлэх зорилтуудыг дэвшүүлж улс хоорондын сүлжээний үйлчилгээний
орлогыг өмнөх оноос 14.3%-иар буюу 1,326.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөлөө.

Зураг 34. 2023 оны борлуулалтын орлогын өөрчлөлт (сая.төг)

2,375.5
2,361.3

4,403.7
3,148.4

735.5
784.0

9,711.5
9,608.8

4,828.1
4,750.3

10,617.4
9,291.6

28,681.5
26,461.3

Сувгийн Улс Худаг Байр талбай, Хэрэглэгчийн Техник Үйл
үйлчилгээ хоорондын сувагчлал антенн түрээс менежмент ажиллагааны
сүлжээний шугам
үйлчилгээ бус орлого

202342 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2022 он ХБГ 2023 оны төлөглөгөө

Компани 2023 онд худаг сувагчлалын орлогыг 1.6% буюу 77.8 сая төгрөгөөр, байр 43 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
талбай, антенн түрээсийн орлогыг 1.1% буюу 102.7 сая төгрөгөөр, техник менежментийн
үйлчилгээний орлогыг 6.2% буюу 255.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Зураг 35. 2023 оны орлогын төлөвлөгөөний бүтэц (сая.төг)

Техник менежмент Үйл ажиллагааны бус
орлого
7%
4%

Хэрэглэгчийн шугам 61,353.1 Сувгийн үйлчилгээ
сая.төг
1% 47%

Байр талбай, антенн
түрээс

16%

Худаг сувагчлал Улс хоорондын
сүлжээний үйлчилгээ
8%
17%

2023 онд компанийн нийт орлогын 47%-ийг сувгийн үйлчилгээнээс, 17%-ийг
улс хоорондын сүлжээний үйлчилгээнээс, 8%-ийг худаг, сувагчлалын үйлчилгээнээс,
16%-ийг байр, цамхагийн үйлчилгээнээс, 1%-ийг хэрэглэгчийн шугамын үйлчилгээнээс,
7%-ийг техник менежментийн үйлчилгээнээс, 4%-ийг бусад үйлчилгээний орлогоос
төвлөрүүлнэ.

Хүснэгт 17. 2023 оны зардлын төлөвлөгөө (сая.төг)

Зардлын төрөл Хэмжих 2022 оны 2022 он 2023 оны Зөрүү Хувь
нэгж төлөвлөгөө ХБГ төлөвлөгөө 1,904.3
Цалин, хөлсний 110.2
зардал сая төг 18,738.4 18,719.5 20,623.8
Ашиглалтын зардал 105.6
Цахилгаан эрчим хүч сая төг 18,671.5 19,904.2 21,027.7 1,123.5 105.0
сая төг 2,797.8 2,895.4 3,040.1 144.8 105.0
Халаалт, түлш, усны сая төг 1,002.9 1,002.1 1,052.2
зардал 50.1 94.4
Зээлийн хүүгийн
зардал сая төг 858.5 858.2 809.9 (48.4) 105.5
Элэгдлийн зардал 106.9
Нийт зардал сая төг 13,227.8 12,509.7 13,198.0 688.3
сая төг 55,296.9 55,889.1 59,751.8 3,862.6

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тоон мэдээллээр /2022 оны II улирал/
манай компанийн нэг ажилтны дундаж цалингийн хэмжээ (1,091.4 мян.төг) салбарын
дундаж (1,664.6 мян.төг)-с 34.4 хувь доогуур түвшинд байна. Компанийн санхүүгийн
нөхцөл байдал, хэрэглээний үнийн өсөлт зэргийг харгалзан 2023 онд цалин хөлсний
зардлын хэмжээг өмнөх оноос 10.2%-иар буюу 1,904.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр
төлөвлөөд байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Хөдөлмөр нийгмийн
түншлэлийн 3 талт үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд компанийн
хэмжээнд 282 гэрээт ажилтны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550
мянган төгрөгт хүргэх эх үүсвэр 586 сая төгрөгийг ашиглалтын зардалд нэмж тусгасан,
валютын ханшийн нөлөөлөл, үнийн өсөлт зэргийг тооцон ашиглалтын зардлыг өмнөх
оноос 5.6%-иар буюу 1,123.5 сая төгрөгөөр нэмж төлөвлөсөн.

Зураг 36. 2022 оны зардлын төлөвлөгөөний өөрчлөлт (сая.төг)

13,198.0
12,509.7

809.9
858.2

1,052.2
1,002.1

3,040.1
2,895.4

21,027.7
19,904.2

20,623.8
18,719.5

Цалин, Ашиглалтын Цахилгаан Халаалт, Зээлийн Элэгдлийн
хөлсний түлш, усны хүүгийн зардал
зардал зардал эрчим хүч зардал
зардал

2022 он ХБГ 2023 оны төлөглөгөө

Хэрэглээний өсөлттэй уялдуулан цахилгаан эрчим хүчний зардлыг өмнөх оноос
5%-иар буюу 144.8 сая төгрөгөөр, халаалт, түлш, усны зардлыг 5%-иар буюу 50.1 сая
төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Зээлийн хүүгийн зардал хуваарийн
дагуу 48.4 сая төгрөгөөр буурна.

Компанийн өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төслүүдийн хөрөнгийн ашиглалтад
оруулах, 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 14 сумыг шилэн
кабелийн сүлжээнд холбох төслийн хөрөнгийг хүлээн авахтай холбоотой 2023 онд
компанийн элэгдлийн зардал 5.5%-иар буюу 688.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ.

Зураг 37. 2023 оны зардлын төлөвлөгөөний бүтэц (сая.төг)

Зээлийн хүүгийн зардал Элэгдлийн зардал

1% 22%

Халаалт, түлш, усны 59,751.8 Цалин, хөлсний зардал
зардал сая.төг
35%
2%

Цахилгаан эрчим хүч Ашиглалтын зардал

5% 35%

202344 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2023 онд компанийн нийт зардлын 35%-ийг цалин хөлсний зардалд, 35%-
ийг ашиглалтын зардалд, 5%-ийг цахилгаан эрчим хүчний зардалд, 2%-ийг халаалт,
ус, түлшний зардалд, 1%-ийг зээлийн хүүгийн зардалд, 22%-ийг үндсэн хөрөнгийн
элэгдлийн зардалд тус тус зарцуулахаар төлөвлөж байна.

ДОЛОО. 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН 45 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК
ҮЗҮҮЛЭЛТ, ЗОРИЛТОТ ТҮВШИНГИЙН
ТӨЛӨВЛӨГӨӨ

2022 оны Харьцуулалт

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт х.н 2021 оны 2023 оны 2023 төл 2023 төл-
гүйцэтгэл төлөвлөгөө /2022 2021 хбг
Төлөвлөгөө ХБГүйцэтгэл хбг

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гол нэр төрлөөр:

Сувгийн үйлчилгээ сая.төг 24,376.4 25,700.2 26,461.3 28,681.5 108.4 2,220.2

Улс хоорондын сүлжээний сая.төг 5,488.8 10,758.6 9,291.0 10,617.4 114.3 1,326.4
үйлчилгээ

Худаг сувагчлал сая.төг 4,629.0 4,693.1 4,750.3 4,828.1 101.6 77.8
1 Байр талбай, антенн түрээс сая.төг 9,184.4 9,155.6 9,608.8 9,711.5 101.1 102.7

Хэрэглэгчийн шугам сая.төг 790.0 828.1 784.0 735.5 93.8 (48.5)

Техник менежмент сая.төг 7,018.9 3,472.5 4,148.4 4,403.7 106.2 255.2

Үйл ажиллагааны бус орлого сая.төг 2,214.8 2,094.5 2,361.3 2,375.5 100.6 14.3

2 Нийт орлого сая.төг 53,702.2 56,702.5 57,405.1 61,353.1 106.9 3,948.1

Нийт зардал сая.төг 52,423.6 55,296.9 55,889.1 59,751.8 106.9 3,862.6
3 сая төг 827.9 829.2 805.9 772.2 95.8 (33.7)

Үүнээс: Удирдлагын зардал

4 Татварын өмнөх ашиг/алдагдал сая.төг 1,278.6 1,405.6 1,515.9 1,601.4 105.6 85.4

5 Цэвэр ашиг сая.төг 956.0 1,000.4 1,078.9 1,134.9 105.2 55.9

6 Төсвийн төлбөрт нийт дүн сая төг 10,943.5 11,030.8 11,049.6 11,398.6 103.2 349.0

7 Төрийн өмчийн ногдол ашиг сая төг 59.4 1,030.5 478.0 539.5 112.9 61.5

8 Нийт ажиллагсдын тоо хүн 1,326.0 1,346.0 1,335.0 1,335.0 100.0 -

9 Цалингийн сан сая төг 15,124.6 17,496.3 17,484.9 19,381.7 110.8 1,896.8

10 Нэг ажилтны дундаж цалин мян.төг 950.5 1,083.2 1,091.4 1,209.8 110.8 118.4

11 Борлуулалтын 1 төг-т ногдох төг 0.98 0.98 0.97 0.97 100.0 0.0
зардал

12 Хөрөнгө оруулалт сая төг 3,827.6 11,767.2 6,971.8 17,550.6 251.7 10,578.9

Нийт авлага сая.төг 5,464.4 3,916.6 5,251.2 5,612.3 106.9 361.2
13 сая төг 0.06 - - - -

Үүнээс найдваргүй

Нийт өглөг сая төг 43,365.1 40,756.2 40,823.1 38,765.6 95.0 (2,057.5)

14 Богино хугацаат өр төлбөр сая төг 1,641.0 1,248.1 1,223.1 1,198.6 98.0 (24.5)

Урт хугацаат өр төлбөр сая төг 41,724.1 39,508.2 39,600.0 37,566.9 94.9 (2,033.1)

НАЙМ. 2023 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТӨЛӨВЛӨГӨӨ

2023 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Тухайн жилд худалдан авах бараа, ажил үйлчилгээний нэр төрөл, тоо Төсөвт өртөг

хэмжээ, хүчин чадал (төг)

1. Сувагчлал, худаг, кабель шугам, шилэн кабелийн өргөтгөл

Орон нутагт шинээр сувагчлал байгуулах-1500м, сувагчлалын 1,032,141.2
1 өргөтгөл-550м, Улаанбаатар хотод шинээр сувагчлал байгуулах-

1527м, сувагчлалын өргөтгөл-685м

2. Цамхаг

2 Аймаг дүүргийн салбарт цамхаг байгуулах-3ш, сумын салбарт цамхаг 1,280,952.4
байгуулах-3ш

3. Зай тэжээлийн шинэчлэл, хөргөлтийн тоног төхөөрөмж

Баттерей-162ш, хөргөлтийн төхөөрөмж-19ш, шулуутгагч-21ш, тогтмол 1,476,725.0
3 тэжээлийн хувиргагч-100ш, ЦДАШ-ын баганын шинэчлэл-35ш, КТП

суурилуулалт-1ш

4. Орон нутгийн салбарын технологийн барилга

Сумын салбарт техникийн байр барих-4ш, сумын салбарын барилгын

4 засвар, өргөтгөл-4ш, салбарын технологийн барилгын засвар-6ш, 1,930,038.8

сүлжээ удирдлагын төвийн засвар-1ш

5. Дамжуулах сүлжээний сайжруулалт

Улс хоорондын дамжуулах төхөөрөмжийн өргөтгөл-1 багц, төслийн 4,757,946.3
5 санхүүжилт-1ш, орон нутгийн шилэн кабелийн сайжруулалтын ажил-

32км

6. Өгөгдлийн сүлжээний тоног төхөөрөмж

6 Өгөгдлийн төвийн харилцан холболтын төхөөрөмж (netX switch)-1ш, 922,405.7
интернэт сүлжээний үндсэн роутерын картын өргөтгөл-3ш

7. Дамжуулах болон өгөгдлийн сүлжээний нөөц төвийн тоног төхөөрөмж

7 Дамжуулах сүлжээ (DWDM)-1 багц 2,051,277.9

8. Технологийн багаж, техник хэрэгсэл

Шилэн кабелийн залгааны машин, хэмжүүрийн багаж-1 багц, трасс

хайгч багаж-17ш, баттерей анализитор, газардуулгын эсэргүүцэл

8 хэмжигч багаж-1 багц, харилцаа холбооны дэвшилтэт тоног 3,604,956.0

202346 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ төхөөрөмж-1 багц, технологийн автомашин-11ш, ачааны автомашин-

1ш, инженер техникийн ажилчдын компьютер, техник хэрэгсэл-1 багц

9. Программ хангамж

9 Дотоод сүлжээний хамгаалалт-1ш, виртуалчлалын программ-1ш, 494,168.8
интернэтийн урсгалын хамгаалалтын программ-1ш

НИЙТ ДҮН 17,550,612.1

47 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК


Click to View FlipBook Version