• Тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засварын
ажлыг зохион байгуулах, засварын ажлын технологи,
засварт бэлтгэж гаргах болон засварын гүйцэтгэл ба
чанарыг дүгнэх, засварлагдсан тоног төхөөрөмжийг
хүлээн авах техникийн бичиг баримт бүрдүүлэх асуудлыг
үйлдвэр байгууллагын дотоодын дүрэм журмаар зохион
байгуулна.
• Засварын ажил эхлэхээс өмнө тоног төхөөрөмж, барилга
байгууламжийн эвдрэл гэмтлийг илэрүүлэн засварын
ажлын эзэлхүүнийг тогтоож засвар хийсний дараа ямар
шаардлага хангасан байвал зохих болон засварын
баталгаат хугацааг гүйцэтгэгчтэй гэрээгээр тохиролцсон
байвал зохино.
• Диспетчерийн удирдлагын мэдлийн тоног
төхөөрөмж, барилга байгууламжийг засварт гаргах
ба ажилд оруулах үйлдлийг диспетчерийн төвд
өгсөн захиалга зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
• Цахилгаан станц, цахилгаан ба дулааны шугам
сүлжээний дунд ба их засвараас гарч байгаа тоног
төхөөрөмжийг 48-72 цаг, ачаалалтайгаар ажиллуулж
хүлээлгэн өгөх ба авах туршилт хийвэл зохино.
• Их засвараас гарч байгаа тоноглол, байгууламжуудыг
турших хугацаанд гэмтэл согог илрээгүй, засварт
оруулахын өмнө тавигдсан шаардлагууд бүрэн
биелэгдсэн бүрэн ачаалалтай ажиллах боломжтой
байвал уг тоноглолыг шугам залгасан мөчөөс эхлэн
их засвар хийж дуусгасанд тооцно. Хэрэв засварт
оруулахын өмнө тавигдсан шаардлагуудыг хангах
ажил хүлээн авах, хүлээлгэн өгөх туршилтын
хугацаанд багтаж хийгдээгүй бол уул ажлыг бүрэн
дуусгасан мөчөөс эхлэн их засвар хийж дуусгасан
хугацааг тооцно.
• Эрчим хүчний блок /иж бүрдэл төхөөрөмж/-ын
бүрэлдэхүүнд багтах бүх үндсэн тоног төхөөрөмжүүдийн
засварыг нэгэн зэрэг гүйцэтгэвэл зохино.
• Эрчим хүчний үйлдвэр байгууллагууд нь өөрсдийн тоног
төхөөрөмж, барилга байгууламжуудад хийгдсэн засвар
үйлчилгээний ажлын техник эдийн засгийн үзүүлэлтэд
тогтмол дүн шинжилгээ хийж, цаашид үзүүлэлтийг
сайжруулахад чиглэгдсэн ТЗБАХ арга хэмжээг
боловсруулан хэргэжүүлнэ.
• Эрчим хүчний үйлдвэрүүдэд засварын цехээс гадна,
үйлдвэрлэлийн байранд засварын талбайнууд
тоноглогдсон байна.
• Эрчим хүчний үйлдвэр байгууллагууд нь суурин ба
хөдөлгөөнт өргөх тээвэрлэх хэрэгсэл, ачаа оосорлох
хэрэгсэл багаж болон засварын ажлыг механикжуулах
хэрэгслүүдээр хангагдсан байна.
• Засвар угсралт туршилт тохируулгын байгууламжууд болон
үйлдвэрүүд дээрх салбарууд нь засварын тусгай ажлуудыг
гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл болон техникийн
баримт бичгээр хангагдсан байна.
• Эрчим хүчний тоног төхөөрөмж барилга байгууламжийн засвар,
сэргээн босголт шинэчлэлтийн ажилд зөвхөн аюулгүйн
шаардлагад тохирч зөвшөөрөгдсөн бөгөөд чанарын баталгаатай
материал сэлбэгийг хэрэглэвэл зохино.
• Эрчим хүчний тоног төхөөрөмж барилга байгууламжийн анхны
бүтэц хэсгүүд болон холболтын схемд өөрчлөлт оруулах сольж
шинэчлэх ажлыг инженерийн зохих тооцоог үндэслэсэн
техникийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
Техникийн баримт бичиг
• Эрчим хүчний үйлдвэр байгууллага бүр дээр түүний зураг
төслийн болон барьж байгуулах үеийн техник тооцоо,
магадлалд хамаарах дараах анхдагч баримт бичгүүд байх
ёстой.
– Газар олголтын акт
– Барилга байгууламж газар доорх аж ахуйг бүрэн тусгасан дэвсгэр газрын ерөнхий
төлөвлөгөө /зураг/
– Дэвсгэр нутгийн газрын хөрс ба хөрсний усны шинжилгээ туршилтын үр дүнг
хавсаргасан геологийн ба усны хайгуулын болон холбогдох бусад өгөгдөл үзүүлэлтүүд
– Цооногуудын огтлолцлын зурагтай суурийн угсралтын акт
– Далд ажлыг хүлээн авсан акт
– Байшин барилга тоног төхөөрөмжийн суурийн суултын акт /ажиглалтын журнал/
– Тоног төхөөрөмж, байгууламжийг зэврэлт аянга, гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтээс
хамгаалах байгууламжуудыг шалгаж туршсан акт
– Ус хангамж, галын ус, бохир ус, цахилгаан дулаан хангамж, дулаацуулга,
агааржуулалт, салхилуурын системүүдийг туршсан акт
– Тоног төхөөрөмж ба технологийн шугам хоолойнуудыг тус бүрт нь ажиллуулж
шалгасан ба туршсан акт
– Хүлээн авсан улсын ба ажлын комиссын актууд
– Явцын дунд оруулсан бүх өөрчлөлтүүдийг тусгаж баталуулсан иж бүрэн
зураг төсөл /тоног төхөөрөмж, барилга байгууламж нэг бүрийн техникийн
зураг, техник эдийн засгийн тооцоо, тайлбар бичиг г.м/
– Тоног төхөөрөмж, барилга байгууламж ба технологийн зангилгаа хэсгүүдийн
техникийн паспортууд
– Цахилгааны анхдагч ба хоёрдогч хэлхээний ажлын гүйцэтгэлийн зургууд
– Тоног төхөөрөмж, байгууламжийн гүйцэтгэлийн ажлын зургууд болон газар
доорх аж ахуйн бүх зургууд
– Гүйцэтгэлийн ажлын технологийн схемүүд /бүдүүвч зургууд /
– тоног төхөөрөмжийн эд анги зангилаа хэсгүүдийн ажлын зураг
– тоног төхөөрөмж, байгууламжийг ашиглах зааварууд, бүх шатны
мэргэжилтэнүүдийн болон жижүүрийн ажилтанд хамаарагдах ажилчдын
албан тушаалын заавар /ажлын байрны тодорхойлолт/-ууд
– Гал унтраах шуурхай ажлын төлөвлөгөөний зураг
– Улсын хяналтын албаны шаардлагаар бүрдүүлсэн баримтууд
– Хөдөлмөр хамгаалалын заавар
• Дээр дурьдсан техникийн бүх анхдагч баримт материалууд нь
тухайн үйлдвэр байгууллагын нэн чухал үнэт өмч бөгөөд
ашиглалтанд байгаа тоног төхөөрөмж барилга багйууламжийн
техникийн паспортуудаас бусад бүх анхдагч баримт
материалууд нь хаяг товъёогтойгоор үйлдвэр байгууллагын
техникийн архивт хадгалагдана. Техникийн архивын ажилд
архивын тухай монгол улсын хууль тогтоомжийг мөрдөнө.
• Ашиглалтанд байгаа тоног төхөөрөмж барилга байгууламжийн
техникийн паспортууд нв үйлдвэрийн даргын томилсон
хариуцагч нарт хадгалагдаж ашиглалтын баримт тэмдэглэлээр
тасралтгүй баяжигдан хөтлөгдөж байх ёстой.
• Эрчим хүний үйлдвэр байгууллага, тэдгээрийн үйлдвэрлэлийн
нэгж хэсгүүд бүх ажлын байруудад заавал байвал зохих заавар
технологийн схемүүдийн жагсаалт гаргаж түүний дагуу заавар
схемүүдийг боловсруулан ажлын байранд тавьсан байвал зохих
ба жагсаалт заавруудыг үйлдвэрийн ерөнхий инженер баталсан
байвал зохино. Жагсаалт заавруудыг 2 жилд 1–с доошгүй удаа
болон техникийн шинэчлэл өөрчлөлт хийгдэх, ашиглалтын
нөхцөл өөрчлөгдөх, технологийн ноцтой зөрчил гарах тухай бүр
хянаж шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулж байх ёстой.
Нэгдсэн сүлжээний хэмжээнд мөрдөгдөх зааврууд нь ДYТ-ээр
зөвшөөрөгдсөн байвал зохино.
• Цахилгаан дулааны станц дэд станцуудын үндсэн ба туслах
тоноглолууд нь улсын стандартын дагуу техникийн
үзүүлэлтүүдийг тэмдэглэсэн пайзтай байна.
• Бүх үндсэн ба туслах тоноглолууд, түүнчлэн бүх шугам хоолой,
шинийн систем, секцүүд, хий агаарын шугам хоолойн хаалт
арматурууд нь дугаарлагдсан байх ёстой. Сонгох жолоодлогын
системтэй арматурын байранд нь ба схем дээр хос дугаар
хэрэглэж тэмдэглэнэ. Нэг нь шуурхай үйлчилгээний схемийн,
нөгөө нь сонгох жолоодлогын дугаар байна. Yндсэн тоноглол нь
зөвхөн дараалалын дугаартай байх ба туслах тоноглол нь
хамаарагдах үндсэн тоноглолын дугаарын ард А, Б, В, Г г.м
үсгүүдийг нэмж дугаарласан байна. Тоноглолын дугаарыг
үйлдвэрийн гол барилгын байнгын хана талаас болон А
эгнээнээс эхлэн дараалж тавина. Түлш дамжуулах системийн
дамжлагуудыг түлш тээвэрлэх чиглэлийн дагуу дугаарлах
бөгөөд хос дамжлагад А, Б үсгүүд нэм тэмдэглэнэ.
• Зурагт тэмдэглэсэн дугаар нь биет байдал дээр тэмдэглэсэнтэй
тохирч байвал зохино.
• Эрчим хүчний тоноглолын ашиглалтын явцад гарсан
өөрчлөлтүүдийг тэр даруйд нь зураг схемд тусгаж өөрчлөлт оруулан
хариуцагчийн гарын үсэг хугацааг тэмдэглэсэн байх ёстой.
• Технологийн схем /зураг/ нь жинхэнэ ашиглагдаж байгаа схемтэй
тохирч байгаа эсэхийг 2 жилд 1–с доошгүй удаа тулган шалгаж,
шалгасан тухайгаа схем зураг дээр бичиж тэмдэглэсэн байна. Энэ
схемийг мэдэж байвал зохих хүмүүст оруулсан өөрчлөлтийг
танилцуулж үүрэг даалгаврын журналд бичиж гарын үсгийг нь
зуруулсан байх ёстой.
• Шаардлагатай схем зургууд нь систем, станц, цахилгаан ба
дулааны шугам сүлжээний ээлжийн диспетчер, цахилгаан станц,
цех, дэд станц, цахилгаан ба дулааны шугам сүлжээний салбарын
ээлжийн дарга нар болон хөдөлгөөнт шуурхай бригадын
мастеруудад байх ёстой. Тоног төхөөрөмж байгууламжийн
ажиллагааны үндсэн схемийг тэдгээрийн ашиглалтын ажлын
байранд үзэгдэхүйц газар байрлуулсан байвал зохино.
• Тоног төхөөрөмж, барилга байгууламж, реле
хамгаалалт, телемеханик холбоо болон иж
бүрэн техникийн автомат удирдлагын систем
/АУС/-ийн ашиглалтын зааварт
– Тухайн тоног төхөөрөмж барилга байгууламжийн техникийн товч
тодорхойлолт,
– Байгууламжийн буюу иж бүрдэл байгууламжийн ажиллагааны
горим ба аюулгүй ажиллагааг хангах нөхцөл, зааг
– Явуулах бэлтгэлийг хангах, явуулах ба зогсоох үйл ажиллагааны
үйлдлүүдийн дараалал, хугацаа, горим параметрийг барих хэмжээ
– Аваарийн ба хэвийн нөхцөлд тоног төхөөрөмж, барилга
байгууламжид хийх үйлчилгээ, бусад ажлуудын дараалал, журам
– Уг тоноглол дээр ажиллахад мөрдөх хөдөлмөр хамгаалал, тэсрэлт
дэлбэрэлт ба галын аюулаас сэргийлэх талаар тавигдах
шаардлагууд тусгагдсан байна.
• Ажлын байрны тодорхойлолтууд, албан
тушаалын зааварт дор дурьдсан зүйлүүд
тусгагдсан байна.
– Тухайн албан тушаалд ажилладаг хүний заавал
мэдэж байвал зохих тоног төхөөрөмж,
байгууламжийн ашиглалт үйлчилгээний заавар,
тоног төхөөрөмж, байгууламжийн схемүүдийн
жагсаалт
– Ажилтаны эрх, үүрэг, хүлээх хариуцлага
– Дээд удирдлагын ба өөрийн удирдлагад
ажилладаг хүмүүс болон ажил төрлийн
холбоотой бусад хүмүүстэй харилцах ажлаа
уялдуулах журам
• Хөдөлмөр хамгаалалын зааварт аюулгүй ажиллагааны
талаар тавигдах ерөнхий шаардлагууд, ажил эхлэх дуусгах,
ажиллах хугацаанд болон аваарийн нөхцөлд ажиллах үед
тавигдах шаардлагууд тусгагдсан байна.
• Эрчим хүчний үйлдвэр байгууллагын үндсэн тоноглол,
дамжлага, байгууламжийг гардан удирдаж ажиллуулах,
явуулах зогсоох, сэлгэн залгах ажил үйлдлүүдийг гүйцэтгэх
ба удирдах үүрэг бүхий хүмүүсийг шуурхай ажиллагааны
хүмүүс гэх бөгөөд тэдгээр нь энэ дүрмийн “Хүснэгт-1”-д
заагдсан шуурхай ажиллагааны баримт бичгүүдийг хөтлөнө.
• Тухайн газрын нөхцлөөс хамааруулан хөтөлбөл зохих
шуурхай ажиллагааны баримт бичгийн заримыг хөтлөх
эсэхийг үйлдвэрийн ерөнхий инженер шийдвэрлэнэ.
• Yйлдвэр байгууллагын ИТА нэг бүрийн хөтөлбөл зохих
техникийн баримт бичгийн жагсаалтыг ерөнхий инженер
баталж мөрдүүлнэ.
• Эрчим хүчний үйлдвэр байгууллагын шуурхай ажиллагааны
хүмүүс нь ээлжинд ажилласан бүх хугацааны туршид
хийсэн ажил үйлдэл, тоног төхөөрөмжийн ажиллагаанд
гарсан өөрчлөлт, хүлээн авсан өгсөн мэдээ мэдээлэл, үүрэг
даалгавар, түүний биелэлт зэргийг цаг хугацаа ба түүний
дарааллаар ойлгомжтой тодорхой байдлаар шуурхай
ажиллагааны журналд бичиж тэмдэглэх ёстой.
• Цахилгаан дулааны станцын үндсэн тоноглол, дамжлага,
цахилгаан дулааны шугам сүлжээний байнгын ээлжийн
ажиллагсадтай ажлын байруудад болон диспетчерийн
байруудад тогтоогдсон маягтаар хоногийн ажиллагааны
үзүүлэлт, мэдээг хөтлөнө.
• Техникийн удирдах ажилтанууд өдөр бүр шуурай
ажиллагааны баримт бичгүүдтэй танилцаж тоног төхөөрөмж
болон ашиглалтын хүмүүсийн ажиллагаанд гарсан зөрчил
доголдлыг арилгах арга хэмжээ авна.
• Эрчим хүчний үйлдвэр байгууллагын үйл
ажиллагаанд технологийн зөрчил /аваари,
саатал, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл,
тарсалт/ гарах тухай бүр салбарын дээд
байгууллагаас батлан гаргасан журам, зааврын
дагуу судлах, бүртгэх, акт тогтоох ажлыг
үйлдвэрийн ерөнхий инженерээр толгойлуулсан
комисс хариуцан, холбогдогчдын мэдүүлэг, үзлэг
шалгалт, байцаалт, ярилцлага, хурал хэлэлцүүлэг
зэрэг арга хэлбэрээр зохион байгуулна.
• Эрчим хүчний техник тоног төхөөрөмж,
байгууламж, эд материал зэрэгт бүх төрлийн
сорилт, туршилт, техникийн магадлал хийх тухай
бүрт холбогдох дүрэм, журмын дагуу акт буюу
протокол үйлдэнэ.
• Нэгдсэн сүлжээ, шугам сүлжээнүүдийн удирдах
төв, цахилгаан станцуудын ерөнхий удирдах
щитүүд нь аваарийн ба онцгой үед шуурхай
ажиллагааны хүмүүсийн харилцан яриаг бичиж
тэмдэглэх холбооны автомат соронзон бичлэгийн
системээр тоноглогдсон байвал зохино.
• Шуурхай ажиллагааны баримт бичиг, хяналт
хэмжилтийн бичигч багаж хэрэгслүүдийн бичлэг
диаграмм, технологийн зөрчлийн акт, техникийн
туршилт сорилтын акт протокол, диспетчер-
шуурхай ажиллагааны хүмүүсийн ярианы
соронзон бичлэгүүд болон хяналт удирдлагын
автомат системээс өгсөн мэдээллүүдийг нарийн
бүртгэгдэх баримт материалд тооцож, зохих
журмын дагуу бүртгэж, архивлан хадгалсан
байвал зохино.