МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
с МБҮА ТББ-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм. МБҮА ТББ нь Азийн ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн “УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН”, Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-ны “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН”, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын “УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН” БОЛОН “ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН” байгууллага болно.
Алсын хараа Гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлсөн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-уудын манлайлагч байгууллага байна. Эрхэм зорилго Барилгын салбарт бодлого, эрх зүй, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд нөлөөлөх замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, үндэсний хэмжээнд гишүүдийн эрх ашгийн хамгаална. Үнэт зүйлс − Хамтач үзэл санаа − Гишүүдийн сэтгэл ханамж − Хүртээмжтэй байдал − Бүтээмжтэй байдал − Шинэлэг санаа, инновац Үндсэн үйл ажиллагаа: − Салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, олон улсын барилгын гэрээний зарчимд нийцүүлэн нэвтрүүлэх, барилгын салбарт сайн засаглалыг бий болгох. − Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, оролцогч талуудыг эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах. − Барилгын компаниудын засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэн нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын чадавхыг сайжруулан хөгжүүлэх − Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, улс, орон нутаг, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилгын эрэлтийг ихэсгэж, зах зээлийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах.
МБҮА ТББ-ЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2024) 1. НИЙГМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ Хот суурин газрын бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоо: Нийслэл, хот, аймаг, сум, дүүргийн хот суурин газрын бүтээн байгуулалтын төлөвлөлт, зохион байгуулалт, бүтээн байгуулалт, хяналтад МБҮА ТББ-ын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх 2. ГИШҮҮНЧЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ − Удирдлага, зохион байгуулалтын хөгжил − Гишүүдэд чиглэсэн үйл ажиллагааны хөгжил − Бүтээгдэхүүн, үйл ажиллагааны хөгжил − Хүний нөөцийн хөгжил − Материаллаг бааз, техник, технологийн хөгжил − Санхүү, эдийн засгийн хөгжил 3. НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ − Улс төрийн нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Хууль, эрх зүйн нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Эдийн засгийн нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Хүн ам зүйн, нийгэм соёлын нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Эрсдэлд хүчин зүйлсийг бууруулах нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Олон улсын нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Барилгын салбарын технологийн нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх − Төр-хувийн хэвшлийн нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
4 НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 6 ГИШҮҮДЭД ЧИГЛЭСЭН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН 8 ЗОРИЛГО “4-6-8” БОДЛОГО ДЭЭР ТУЛГУУРЛАН БОЛОВСРУУЛСАН БОЛНО.
НИЙГЭМД НӨЛӨӨЛӨХ БАЙР СУУРЬ Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-ны “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН” Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН” БОЛОН “ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН” Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар”-ын “ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ГИШҮҮН Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын “САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР” Азийн ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн “УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН” “НОГООН БАРИЛГЫН ХҮРЭЭЛЭН” ТББ-ын “УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН”
ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА EMBASSY OF MONGOLIA IN CANADA Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ СОЁЛЫН ЯАМ
ГИШҮҮНЧЛЭЛИЙН ДАВУУ ТАЛУУД ЯАГААД МБҮА ТББ-Д ЭЛСЭХ ВЭ? МЭДЭЭЛЭЛ АВАХ: Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, техник, технологи, санхүү-эдийн засаг, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл, үнэ, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, гадаадын бизнес эрхлэгчдийн санал, холбогдох хууль, тогтоомж болон бусад мэдээ, мэдээллийг авна. ТӨР ЗАСГИЙН БОДЛОГОД САНАЛ ӨГӨХ: Барилга, хот байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөрийг боловсруулахад өөрсдийн үйл ажиллагаанд нөлөөлөх саналыг өгөх, Ассоциацийн Удирдах зөвлөл, Бодлого болон мэргэжлийн хороонуудад нэр дэвшин сонгогдох, бодлого боловсруулах Үндэсний зөвлөл, “Ажлын хэсэг”-т салбарыг төлөөлөн оролцох боломжоор хангагдана. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, НОРМ НОРМАТИВ, ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГҮҮД: Таны ажил үйлчилгээ, цаг мөнгийг хэмнэхэд зориулагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, тогтоол, тушаал, шийдвэр, стандарт, норм ба норматив, акт, технологийн заавар, гэрээ хэлэлцээрийн жишиг хувилбар, бусад бичиг баримтуудын мэдээлэл, жагсаалт, барилгын салбарын гарын авлагуудаар хангана. ГАДААД ХАРИЛЦАА: Олон улсын байгууллага, компаниудтай үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны харилцаа холбоог тогтооход дэмжлэгийг авах, байгууллагын шугамаар төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах боломж, бололцооны тухай мэдээ, мэдээллийг авах, гаднын хөрөнгө оруулагчдад өөрийн төслийг танилцуулах, гадаад орнуудад зохион байгуулагдах барилгын үзэсгэлэн яармаг, танилцах аялал, техникийн семинарт хамрагдана.
СУРГАЛТ, СЕМИНАР: Гишүүн байгууллагуудын компанийн засаглалыг сайжруулах сургалтууд, ажилтан, инженерүүдийн чадавхыг сайжруулах сургалтууд, менежмент, хүний нөөц, манлайллын сургалтууд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн орчны сургалт, шинэ техник, технологийн семинар зэрэг болно. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Бизнесийн салбарт улсын эдийн засгийг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж байгаа компанийн эзэд, ажилчдыг төрийн одон медаль, салбарын шагналд хариуцан тодорхойлж өгөх, шагнал гардуулах ёслолд оролцуулах. АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ХАМРАГДАХ: − Уулзалт, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, сургалт − Байгууллагын чуулган, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болон “Ажлын хэсэг” − Байгууллагын гишүүн компаниудтай танилцах бизнес аялал − Салбарын хүрээнд зохион байгуулагдаж буй бүхий араг хэмжэээнүүд − Амралт, чөлөөт цагт зориулсан урлаг, спорт, тусгай хөтөлбөр зэрэг болно.
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ “Барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох” үйл ажиллагааг БХБ-ын сайдын тушаалууд болон БХБЯ-тай байгуулсан гэрээнүүдийн үндсэн дээр МБҮА ТББ нь салбарын бусад 6 мэргэжлийн ТББ-уудын түншлэлийн хамтаар 2018 оноос эхлэн амжилттай гүйцэтгэж, 2021 оноос бүрэн цахимжуулан ажилласан тул 2023 онд “БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ” үйл ажиллагааг БХБ-ын Сайдын 2023.05.30-ны өдрийн 131-р тушаалаар, БХБЯ-тай ГЭРЭЭГ 2 ЖИЛЭЭР СУНГАХ шийдвэрийг гаргаж, энэ үйл ажиллагаа нь амжилттай үргэлжлэн гүйцэтгэгдэж байна. Цахим систем нь төрийн ХУР, ДАН, И-МОНГОЛ, НДЕГ, БСШУЯ-ны цахим платформуудтай холбогдсоноор Монгол Улсын тогтолцоо, хууль эрх зүйн ба бизнесийн орчныг боловсронгуй болгож, хүнд суртал, авлигатай тэмцэх зорилтын хүрээнд цахим, ил тод, нээлттэй, хүнээс хараат бус тогтолцоог нэвтрүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудын захиргааны зардлыг бууруулж, үйл ажиллагаагаа олон улсын стандартын түвшинд хүргэн ажиллахад хувь нэмрээ оруулж байна. www.mcis.qov.mn + (976) 7016 5055, 7018 5055
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ МБҮА ТББ-ын Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл (БҮАТЗ)-ийн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл Барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах. Аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.license.mcis.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авах, хянах, баталгаажуулах. БХБ-ын Сайдын БҮАТЗ-ийг олгох тушаалын дагуу аж ахуйн нэгж, байгууллагатай БҮАТЗ-ийг эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээг олгох, гэрээний хэрэгжилтэд хяналтыг тавих, дүгнэх. Барилгын салбарын Мэдээллийн нэгдсэн сангийн БҮАТЗийн эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн ажилтны мэдээллийн санг тогтмол шинэчлэх. www.mcis.qov.mn + (976) 7016 5055, 7018 5055
“ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ” ТӨСЛИЙН 1-Р ШАТНЫ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй асуудал болон манай байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд “АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ САНААЧИЛГА”-ыг гарган ажилласны үр дүнд, Европын Холбооны тендерийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, санхүүжилтийг авч “ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ”-ийг Монгол Улс дахь Франц Улсын Жэрэс Монгол Олон Улсын ТББ болон салбарын бусад түншлэгч байгууллагуудтай 2018-2022 онуудад хамтран амжилттайгаар хэрэгжүүлсэн болно. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Улаанбаатар хотын гэр хороололд дулаан алдагдал багатай байшинг барихад дэмжлэгийг үзүүлж, зөвлөгөөг өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэхийг зорино. ▪ 1,000 ӨРХ-ийг дулаална. ▪ Дулаалсан өрхөд ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙГ ҮҮСГЭНЭ. ▪ 50 БЖБЭ-ийг сургана. ▪ БЖБЭ-ийг ДУЛААЛГЫН АЖИЛД ЗУУЧИЛЖ, ОРЛОГОЖУУЛНА. ▪ Агаарын ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА. ▪ Түлш ЗАРЦУУЛАЛТЫГ БУУРУУЛНА. ХҮРСЭН ҮР ДҮН: ▪ 1,618 ӨРХИЙГ дулаалав. ▪ Дулаалсан 1 өрхөд дунджаар 29%-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ-ийг үүсгэсэн. ▪ 100 БЖБЭ-ийг сургаж, чадавхжуулсан. ▪ Бригадуудын нийт 3 жилийн ОРЛОГО 755 САЯ ₮, 1 Бригадын дундаж ОРЛОГО ЖИЛИЙН 30 САЯ ₮ болсон. ▪ 3,219 тонноор ХҮЛЭМЖИЙН ХИЙГ бууруулсан. ▪ 2,171 тонноор ТҮЛШ ЗАРЦУУЛАЛТЫГ багасгасан. ▪ МБҮА ТББ-ын Ажлын алба нь өөрийн гэсэн БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ болсон. www.dulaalga.mn + (976) 7011 1515
“ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ” ТӨСЛИЙН 2-Р ШАТНЫ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД: www.dulaalga.mn + +(976) 7011 1515 ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗОРИЛТУУД: Олон нийтэд эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдээллийг хүргэх, чадавхыг нэмэгдүүлэх Хувийн сууцанд тохирсон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг боловсруулах Ногоон зээлийн хүртээмж, сувгийг нэмэгдүүлэх Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхжуулах Нийслэл, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж болохуйц цогц технологи болон сургалтын багцыг бэлтгэх Төслийн цаашдын тогтвортой байдлыг хангаж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх ЕВРОПЫН ХОЛБООНЫ санхүүжилттэй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айлуудын дулаан алдагдлыг бууруулахад мэргэшсэн технологийн сургалтаар дамжуулан бригадуудаар дулаалга хийлгүүлэх сургалт, дадлагад чадавхжуулах, нийслэлийн төлөвлөлтгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг барихад зөвлөгөөг өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх зорилготой зорилготой 2 дахь үе шатны төслийг Монгол Улс дахь Франц Улсын Жэрэс Монгол ОУТББ болон салбарын бусад түншлэгч байгууллагуудтай 2022-2026 оныг дуустал “ДУЛААН ШИЙДЭЛ-2 ТӨСӨЛ”-ийг дахин хэрэгжүүлж байна.
“БАРИЛГЫН АЖИЛ” ЦАХИМ СИСТЕМ www.job-mnca.mn + (976) 7011 1515 ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ (GIZ)-ийн Барилгын салбарын “УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” төслийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, санхүүжилтээ авснаар Жижиг, том барилгын тусгай зөвшөөрөлтэй захиалагч, гүйцэтгэгч компаниуд болох АЖИЛ ОЛГОГЧИД болон Барилгын бригадууд ба түүний гишүүд, хувь хүмүүс, бичил, жижиг бизнес эрхлэгчид (БЖБЭ) болох АЖИЛ ЭРЭЛХИЙЛЭГЧИД нарыг барилгын ажлын зарын дагуу цахимаар шууд хоорондоо холбогдоход зориулагдсан “БАРИЛГЫН АЖИЛ” цахим системийг хөгжүүлж, тус системийг ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУР, ДАН, И-МОНГОЛ системүүдтэй холбон БҮРЭН ЦАХИМЖУУЛЖ, мөн БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН-тай холбосон нь хүний оролцоогүй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээтэй, аливаа дундын зуучлалгүй, салбарын ажиллах хүчний статистикийн тоон үзүүлэлтийг нэгтгэсэн, АВЛИГААС АНГИД БАЙХ СИСТЕМИЙГ Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн систем болж чадаж байгаагаараа онцлогтой юм. СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧИД http\\ job-mnca.mn Барилгын компаниуд Барилгын салбарын бичил, жижиг бизнес эрхлэгчид Барилгын салбарын инженер, техникийн ажилтнууд
Цахим системийн давуу тал: “БАРИЛГЫН АЖИЛ” ЦАХИМ СИСТЕМ Барилгын салбарын мэдээ, мэдээлэл, дүрэм, журам, стандартын шинэчлэл, өөрчлөлтийг түгээх, тогтвортой хөгжлийн сайн туршлагыг хуваалцахаас гадна Нэгдсэн ажлын байрны веб сайтаар дамжин аливаа дундын зуучлалгүйгээр Жижиг, том барилгын тусгай зөвшөөрөлтэй захиалагч, гүйцэтгэгч компаниуд болох АЖИЛ ОЛГОГЧИД болон Барилгын бригадууд ба түүний гишүүд, хувь хүмүүс, бичил, жижиг бизнес эрхлэгчид (БЖБЭ) болох АЖИЛ ЭРЭЛХИЙЛЭГЧИД нарыг барилгын ажлын зарын дагуу цахимаар шууд хоорондоо шууд холбогдож, барилгын гэрээг байгуулах боломжоор хангагдах. Ажил хайгчид болон Ажил олгогчдод систем нь илүү нээлттэй, тодорхой, ойлгомжтой байх бөгөөд системээрээ дамжуулан үнэн, зөв мэдээллийг хүргэх нэгдсэн том систем юм. Үнэн зөв, нээлттэй, ил тод, ойлгомжтой, тодорхой, оновчтой мэдээллийг системээрээ дамжуулан цахим орчинд байгууллагынхаа нэр хүндийг өсгөх боломжтой. www.job-mnca.mn + (976) 7011 1515 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУР, ДАН, И-МОНГОЛ системүүдтэй холбон БҮРЭН ЦАХИМЖУУЛЖ, мөн БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН-ийн системтэй холбогдсон.