Зориулалт, ажиллагааны зарчим, ерөнхий бүтэц Стечкиний 9 мм-ийн автомат гар буу (1 дүгээр зураг) хувийн хүчирхэг зэвсэг бөгөөд гар буу-пулемётын үүрэг гүйцэтгэнэ. Тэр нь офицер, төрөл, тусгай мэргэжлийн цэрэг, түрүүч нарыг зэвсэглэх зориулалттай. Гар буунд 9 мм-ийн ПС сумыг хэрэглэж ба автомат ба нэгийн галаар буудна. 1 дүгээр зураг. Стечкений 9 мм-ийн автомат гар бууны ерөнхий байдал. Автомат галаар буудахад гар буунд гэр-мөрлөгчийг угсарч (2 дугаар зураг) ганц болон бүлэг биетийг 200 метр хүртэл холын зайд устгана. 2 дугаар зураг. Гэр мөрлөгчийг угсарсан гар бууны ерөнхий байдал.
2 Гар буу нь автомат зэвсэг бөгөөд түүний автомат ажиллагаа нь замгийн чөлөөт ухралтыг ашиглах зарчимд үндэслэгдэнэ. Гар буунд чавх сойхгүйгээр шууд гох дарж, хурдан гал нээх өөрөө буугч цохих,буулгах механизм, “нэгийн” ба “автомат” галд шилжүүлэх гал хамгаалагчдамжуулагч байдаг. Түүнээс гадна чавх байлдааны пүршний хүчээр байлдааны салаанаас хамгаалах салаанд шууд сойгдоно. Мөн гар буу нь буудлагын хурдыг удаашруулах механизмтай бөгөөд түүнд хоёр эгнээгээр шахагдсан 20 сумтай магазинаас сум өгөгдөнө. Гар буу нь дараах үндсэн эд анги, механизмуудаас бүрдэнэ (3 дугаар зураг): 1.гол төмөр, бариулын суурьтай их бие; 2.гохны хүрээ; 3.цохигч, хонгио хаягч, гал хамгаалагч-дамжуулагчтай замаг; 4.цохих-буулгах механизм; 5.буудлагын хурдыг удаашруулах механизм; 6.буцаах пүрш; 7.замаг баригч; 8.бариулын эргэтэй хацравч (баруун, зүүн); 9.магазин. 3 дугаар зураг. Гар бууны үндсэн эд анги, механизмууд: 1. гол төмөр, бариулын суурьтай их бие, 2. гохны хүрээ, 3. цохигч, хонгио хаягч, гал хамгаалагч-дамжуулагчтай замаг, 4. цохих-буулгах механизм, 5. буудлагын хурдыг удаашруулах механизм, 6. буцаах пүрш, 7. замаг баригч, 8. бариулын эргэтэй хацравч (баруун, зүүн), 9. магазин.
3 Тактик-техникийн үзүүлэлтүүд 1. Калибр - 9 мм; 2. Гол төмрийн урт - 124 мм; 3. Бянтны тоо - 4; 4. Сумгүй магазинтай гар бууны жин - 1.02 кг; 5. 20 сум, магазинтай гар бууны жин - 1.22 кг; 6. Оосортой гэр-мөрлөгчийн жин - 0.56 кг; 7. Гар бууны урт - 225 мм; 8. Гэр-мөрлөгчийг угсарсан гар бууны урт - 540 мм; 9. Гар бууны өндөр - 150 мм; 10. Байлдааны хурдан буудлага (минутад): • автомат галаар - 90 хүртэл буудна; • нэгийн галаар - 40 хүртэл буудна; 11. Буудлагын хурд (минутад) - 700-750 буудна; 12. Магазины багтаамж - 20 сум орно; 13. Хараалах шугамын урт - 185 мм; 14. Хараалах холын зай - 200 м; 15. Сумны жин - 10 г; 16. Сумны хошууны жин - 6.1 г; 17. Сумны урт - 25 мм; 18. Сумны хошууны анхны хурд - 340 м/с. Иж бүрдэл Гар бууны иж бүрдэлд оосортой гэр-мөрлөгч, дагалдах хэрэгсэл (сүмбэхалив), дөрвөн ширхэг магазин, подсумка орно. Гэр-мөрлөгч (4 дүгээр зураг) нь гар бууг авч явах, буудахад мөрлөх зориулалтаар ашиглах үүрэгтэй. Түрүү үеийн гар бууны гэр-мөрлөгч нь модоор, сүүлийн үеийнх нь хуванцараар хийгдсэн байдаг. Түүний зүүн талд гар бууг бүсэнд зүүх зориулалттай үзүүрийг нь муруйлгасан төмөр сэнж, гадна талд бариул орох ухаадас, баруун талд гэр-мөрлөгчийн тагийг онгойлгох товчлуур, тагны түгжээний эргийн нүх, доод талд үзүүрийн эргийн нүх тус тус байна. Гэр-мөрлөгчийн доод хэсэгт түгжээтэй үзүүрэвч байх ба түүнд гар бууны гэр мөрлөгчийг бариултай холбох зориулалттай чиглүүлэх ховил байна. Дээд талд нь таг байх бөгөөд мушгиа пүрш, хоёр гогцоотой шрупээр бэхлэгдэнэ.
4 4 дүгээр зураг. Гэр-мөрлөгч: 1- төмөр гогцоо, 2-сэнж, 3-товчлуур, 4-үзүүрэвч, 5-түгжээ, 6-оосор. Дагалдах хэрэгсэл (5 дугаар зураг) нь гар бууг задлах, угсрах, гол төмрийн сувгийг цэвэрлэж тослоход ашиглах үүрэгтэй. Тэр нь сүмбэ, халиваас бүрдэнэ. Сүмбэний үзүүрт цэвэрлэхэд даавуу буюу задгай олс хийх зориулалттай нүх, нөгөө үзүүрт нь арчиж цэвэрлэхэд зориулагдсан бариул байдаг. Бариулын нэг талын үзүүрт гар бууг задлах, угсрахад бариулын эргийг эргэдэх зориулалттай халив байна. 5 дугаар зураг. Дагалдах хэрэгсэл: 1-сүмбэ, 2-халив. Подсумка нь дөрвөн ширхэг нөөц магазиныг агуулах үүрэгтэй. Тэр нь хоёр хэсэгтэй ба халаасаар хаагдана. Хэсэг тус бүрт нь магазины хоёр үүр байна. Ар талд нь бүсэнд зүүхэд зориулагдсан хоёр ширхэг гогцоотой.