Цэргийн дотоод албаны дүрэм 51 ..........”. 242.Шалган нэвтрүүлэх байрны жижүүр нь гадны анги, байгууллагын офицер, ахлагчийг ирэхэд угтан очиж, танилцуулж мэдэгдэнэ: “Эрхэм хошуучид, Шалган нэвтрүүлэх байрны жижүүр түрүүч ..........”. Дараа нь ирсэн хүний баримт бичгийг шалгаж, ангийн жижүүрт илтгэнэ. ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БАЙРНЫ ЖИЖҮҮРИЙН ТУСЛАГЧ 243. Шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн туслагчид түрүүч буюу байлдагчийг томилох бөгөөд тэр нь шалган нэвтрүүлэх байрны жижүүрт захирагдана. 244 Шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн туслагчийн үүрэг: 244.1. шалган нэвтрүүлэх байраар нэвтэрч байгаа бүх хүний хувийн болон нэвтрэх эрхийн үнэмлэхийг нэр, зураг болон загвартай тулгаж шалгах; 244.2. ангийн офицер, ахлагч, ажилчдыг үнэмлэх, хугацаат цэргийн алба хаагчийн хувийн үнэмлэх, чөлөөний хуудсыг нь шалгаж нэвтрүүлэх; 244.3. нэг удаагийн нэвтрэх эрхийн бичигт түүнтэй уулзсан хүн тэмдэглэл хийсэн эсэхийг шалгах; 244.4. хичнээн тоо /хэмжээ/-той, ямар эд хөрөнгө нэвтрүүлэх /гаргах/-ийг зөвшөөрснийг нэвтрэх эрхийн бичиг /замын хуудас/-т заасантай тулган шалгаж, оруулах буюу гаргах; 244.5. зөвхөн замын хуудастай, зөвшөөрөгдсөн даацын машиныг ангийн жижүүрийн зөвшөөрлөөр нэвтрүүлэх; 244.6. хугацаа дууссан нэвтрэх эрхийн үнэмлэхтэй буюу эргэлзээ бүхий баримт бичигтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, авчирсан хүнийг нэвтрүүлэхгүй байх; 244.7. ангийн захирагч, түүний орлогч нар, түүнчлэн гадны анги, салбарынофицер, ахлагчийг ирэхэд шалган нэвтрүүлэх байрны жижүүрт илтгэнэ. РОТ /БАТАРЕЙ/-ЫН ЖИЖҮҮР 245. Рот /батарей/-ын жижүүрт ахлагч, түрүүч нарыг, хүн хүрэлцээгүй үед сайн бэлтгэлтэй ахлах байлдагчийг томилно. Тэр нь ангийн жижүүр, түүний туслагчид шууд, дотоод албаны хувьд рот /батарей/-ын захирагч, жагсаалын даргад тус тус захирагдана. Жижүүрт ээлжтнүүд захирагдана. Жижүүр нь рот /батарей/-ын дотоод журам, өдөр тутмын цагийн хуваарийн биелэлт, зэвсэг, эд хөрөнгө, цэргийн алба хаагчийн хувийн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ээлжтэнүүдээр албан үүргийг нь дүрмийн дагуу гүйцэтгүүлнэ. Рот /батарей/-ын жижүүр, ээлжтний амрах цагийн хуваарийг тухайн салбарын жижүүр тогтооно. 246.Жижүүр тогтоосон цагт хоногийн манаанд шинээр томилогдсон бүрэлдэхүүнийг бүрэн жагсааж, жагсаалын даргад илтгэнэ. Жагсаалын дарга тэдэнд хувцасны үзлэг хийж, цэргийн дүрмийн мэдлэгийг нь шалган, зааварчилгаа өгсний дараа шинэ жижүүр хоногийн манааг тогтоосон газарт жагсаана. Шинэ жижүүр нь хуучин жижүүрийн хамт явж, рот /батарей/-ын зэвсэг, эд хөрөнгийг товъёогийн дагуу шалгаж, тоолж хүлээн авахаас гадна гал түймэр унтраах болон дохиоллын багаж хэрэгслийн ажиллагааг шалгаж үзнэ. Жижүүрүүд нь хүлээлцсэн тухай рот /батарей/-ын захирагч эсвэл захирагчийн орлогчид, тэднийг байхгүй үед рот /батарей/-ын жагсаалын даргад илтгэнэ: “Эрхэм ахмадад, түрүүч .......... рот /батарей/-ын жижүүрийг хүлээлгэн өглөө. Эрхэм ахмадад, түрүүч ............ рот /батарей/-ын жижүүрийг хүлээн авлаа”. Дараа нь шинэ жижүүр ангийн жижүүрээс өгсөн үүрэг, жижүүр хүлээлцэх үед илэрсэн анхаарах асуудлын тухай рот / батарей/-ын захирагчид илтгэнэ. 247. Рот /батарей/-ын жижүүрийн үүрэг: 247.1. өдөр тутмын ажиллагааг цагийн хуваарийн дагуу удирдах, түүний биелэлтэд нь хяналт тавих, тогтоосон дохиог дамжуулах /өгөх/;
Цэргийн дотоод албаны дүрэм 52 247.2. бие бүрэлдэхүүн хийж байгаа ажил үүрэг, түүнчлэн харуулд гарсан, өвчтэй, саатуулагдсан, чөлөөгөөр буюу ажил, томилолтоор яваа цэргийн алба хаагчийн тоо, рот /батарей/-д болон гадна байгаа зэвсгийг мэдэж байх; 247.3. зэвсэг хадгалах өрөөний түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй биедээ авч байх, зэвсгийг зөвхөн салбарын захирагч буюу жагсаалын даргын шийдвэрээр олгон бүртгэл /Хавсралт 11/-д тэмдэглэж, хүлээн авахдаа түүний дугаар, иж бүрдлийг шалгах; 247.4. рот /батарей/-д хэрэг зөрчил гарвал ангийн жижүүр, рот/батарей/ын захирагч буюу түүний орлогчид, тэдний эзгүйд жагсаалын даргад нэн даруй илтгэх; 247.5. гал түймэр унтраах багаж, зэвсэг хадгалах өрөөний дохиоллын хэрэгслийн бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдлыг салбарт хэрхэн сахиж байгааг хянах; 247.6. гал түймэр гарсан үед гал түймэр унтраах, аврах ангийг дуудаж, унтраах арга хэмжээ авч, ангийн жижүүр, рот /батарей/-ын захирагчид нэн даруй илтгэх, түүнчлэн аюул учирч болзошгүй үед байрнаас бие бүрэлдэхүүн, зэвсэг, эд хөрөнгийг гаргах ажлыг зохион байгуулах; 247.7. ээлжтнийг цаг тухайд нь халалцуулах, ажилд томилогдсон багийг жагсаалын даргын заавраар, эмнэлгийн тусламж авах шаардлагатай дайчдыг ариун цэврийн зааварлагчийн удирдлагын дор эмнэлгийн байр руу тус тус явуулах; 247.8. түр чөлөөгөөр явах түрүүч, байлдагчдыг тогтоосон цагт жагсааж, жагсаалын даргад илтгэн, ангийн жижүүрт танилцуулж, мэдэгдэх; 247.9. оройн тооллого явуулсан тухай мэдээ, хэрэв чөлөөгүй явсан хүн байвал түүний овог, нэр, цэргийн албанд татагдсан хугацаа, харьяалал, чөлөөгүй явсныг тогтоосон хугацааг тодруулж, ангийн жижүүрт илтгэх: “Эрхэм ахмадад, нэгдүгээр рот/батарей/-д оройн тооллого явууллаа. Бүртгэлээр ..,Чөлөөтэй 2, ажилтай 3, бусад нь бүрэн. Рот /батарей/-ын жижүүр түрүүч ...........”. 247.10. өглөөний үзлэгийн дараа рот/батарей/-ын бие бүрэлдэхүүнээс бэлэн байгаа болон гадна ажилд яваа цэргийн алба хаагчийн тоо, рот/ батарей/ын ажиллагааны талаар ангийн жижүүрт илтгэж, чөлөөнөөс хоцорсон, чөлөөгүй явсан дайчид ирсэн эсэх талаар танилцуулах; 247. 11.“Түгшүүр”, “Цугларалт”-ын дохиог рот /батарей/-ын бие бүрэлдэхүүнд зарлан мэдээлж, рот /батарей/-ын захирагчийг иртэл ангийн жижүүрийн заавраар ажиллах; 247.12. рот /батарей/-ын байрыг цэвэрлэх, байрны дулааныг тогтоосон хэмжээнд байлгах, гэрэлтүүлэх, агааржуулах, пийшин галлах журмыг сахиулах, угаагуур, ундны усны савыг цэвэрлэж байнга устай байлгах, рот / батарей/-д хариуцуулсан нутаг дэвсгэрийн цэвэрлэгээнд хяналт тавих; 247.13. харуул, хоногийн манаа, гадна ажлаар яваа түрүүч, байлдагч нарын хоолыг хадгалах захиалгыг жагсаалын даргын заавраар гал тогооны жижүүрт өгөх; 247.14. рот /батарей/-ын байрнаас албан ажлаар гадагш явах, амрах үедээ үүргээ ээлжинд гараагүй ээлжтэнд хариуцуулах; 247.15. рот /батарей/-ын захирагч, түүнээс дээших тушаалын шууд захирах дарга, ангийн жижүүр, шалган зааварлагч нарыг рот /батарей/-д ирэхэд бие бүрэлдэхүүнийг “Номхон” гэж командлаад илтгэнэ: “Эрхэм ахмадад, миний жижүүртэй үед рот /батарей/-д үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдаж байна. Рот /батарей/-ын жижүүр түрүүч ..........”. Цэргийн алба хаагчид байхгүй буюу бие бүрэлдэхүүнийг амарч байхад “НОМХОН” команд өгөхгүй зөвхөн танилцуулж мэдэгдэнэ. Дараа нь рот/ батарей/-ын байраар тэднийг дагалдан явна. Рот /батарей/-ын жижүүр нь рот /батарей/-ын бусад офицер, ахлагч, жагсаалын даргад илтгэл өгөхгүй, зөвхөн танилцуулж мэдэгдэнэ: “Эрхэм дэслэгчид, рот /батарей/-ын жижүүр түрүүч ............” Гадны офицер, ахлагчийг ирэхэд рот/батарей/-ын жижүүр, түүнд танилцуулж мэдэгдээд рот /батарей/-ын захирагчтай уулзуулна. РОТ /БАТАРЕЙ/-ЫН ЭЭЛЖТЭН
Цэргийн дотоод албаны дүрэм 53 248. Рот /батарей/-ын ээлжтэнээр байлдагчийг томилно. Тэр нь рот /батарей/-ын жижүүрт захирагдана. Хоногийн ээлжтэн нь рот /батарей/-ын байрны орох хаалганы дэргэд, зэвсэг хадгалах өрөөний ойролцоо байрлана. 249. Хоногийн ээлжтэний үүрэг: 249.1. Ангийн жижүүр, рот /батарей/-ын удирдлага, жагсаалын дарга, рот /батарей/-ын жижүүрийн өгсөн команд /дохио/-ыг бие бүрэлдэхүүнд зарлан мэдээлэх; 249.2. гадны хүнийг цэргийн байранд оруулахгүй, зэвсэг, эд хогшлыг рот /батарей/-ын жижүүрийн зөвшөөрөлгүйгээр цэргийн байрнаас гадагш гаргахгүй байх; 249.3. зэвсэг хадгалах өрөөг байнга харааны хяналтад байлгах; 249.4. хүйтний улиралд, ялангуяа шөнийн цагт хувцсаа бүрэн өмсөөгүй цэргийн алба хаагчийг байрнаас гаргахгүй байх; 249.5. рот /батарей/-ын захирагч, түүнээс дээших шууд захирах дарга, анги /байгууллага/- ийн жижүүрийг ирэхэд “Рот/батарей/-ын жижүүр байрандаа” гэж команд өгч, танилцуулж мэдэгдэнэ: “Эрхэм ахмадад “Рот /батарей/-ын ээлжтэн байлдагч ............” 250. Рот /батарей/-ын ээлжтэний үүрэг: 250.1. рот /батарей/-ын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах; 250.2. байрны ариун цэвэр, дэг журам, түрүүч, байлдагч нар дүрэмт хувцсаа зөв хэрэглэж байгаа байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг засуулах; 250.3. хэрэг зөрчил болон гал түймрийн аюул гарсан тохиолдолд рот /батарей/-ын жижүүрт яаралтай илтгэж, гал түймэр унтраах арга хэмжээ авах; 250. 4.байрны гэрэлтүүлгийн журмыг сахиулах, байрыг агааржуулах; 250.5. цэргийн алба хаагчийг зөвхөн зориулалтын өрөө буюу байранд гутал хувцсыг нь цэвэрлүүлэх; 250.6. рот /батарей/-ын жижүүрийн зөвшөөрөлгүйгээр байрнаас гадагш явахгүй байх; 250.7. ээлжинд зогсоогүй ээлжтэн нь шаардлагатай үед жижүүрийг орлох. ГАЛ ТОГООНЫ ЖИЖҮҮР 251. Гал тогооны жижүүрт офицер, ахлагч нарыг томилно. Тэр нь ангийн жижүүр, түүний туслагчид захирагдаж, ангийн захирагчийн ар тал хариуцсан орлогч, хүнсний албаны даргын удирдлагаар үүрэг гүйцэтгэнэ. Гал тогооны жижүүрт гал тогоонд ажиллах хоногийн ээлжийн бүрэлдэхүүн захирагдана. Гал тогооны жижүүр нь үүрэг гүйцэтгэхийн өмнө захирагчийн ар тал хариуцсан орлогч, түүний эзгүйд хүнсний албаны даргаас зааварчилгаа авна. Шинэ жижүүр нь гал тогооны жижүүрийн баримт бичиг, эд хөрөнгө, сав хэрэглэлийг товъёогийн дагуу, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүлээж авна. Гал тогооны шинэ, хуучин жижүүрүүд нь хүлээлцсэн тухайгаа захирагчийн ар тал хариуцсан орлогч, ангийн жижүүрт илтгэнэ. Гал тогооны жижүүрийн үүрэг: 251.1. хооллох бүрэлдэхүүний тоог ангийн штабаас авах; 251.2. хоногийн ээлжийн бүрэлдэхүүний хуваарьт ажлын гүйцэтгэлд хяналт тавих; 251.3. ахлах тогоочийн хамт хүнсний бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээн авах, түүний хэмжээ, чанарыг шалгах, шаардлагатай бол хүнсний бүтээгдэхүүний чанарыг тодорхойлохын тулд их /бага/ эмчийг дуудах; 251.4. хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах ажлын явцыг хянах; 251.5. хоолны хуваарьт заагдсан хүнс, хуурай хэрэглэл бүрэн хэмжээгээр тогоонд орж байгаа эсэхийг хянах; 251.6. хоол хуваарилах үед байлцаж, тэдгээрийн жин хэмжээг шалгах, бэлтгэсэн хоолны орц хэмжээ, амт чанарыг ахлах тогооч тусгай дэвтэрт зөв тэмдэглэсэн эсэхэд хяналт тавих; 251.7. эрүүл мэндийн хяналтын үзлэгт ороогүй ажилтныг гал тогоонд ажиллуулахгүй байх, хоол боловсруулах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, зааврыг мөрдүүлэх, ариун цэврийн дэглэмийг сахиулах;
Цэргийн дотоод албаны дүрэм 54 251.8. бие бүрэлдэхүүн хооллох үед дэг журам сахиулах, гадуур болон ажлын хувцастай цэргийн алба хаагч, гадны хүнийг гал тогоонд оруулахгүй байх; 251.9. гал тогооны тавилга, эд хэрэгсэлийг бүрэн бүтэн, орчныг цэвэр байлгаж, гарсан хог хаягдлыг цаг тухайд нь цэвэрлүүлэх; 251.10. хоолыг цаг тухайд нь, орц нормын дагуу хуваарилах, салбаруудад хоол олгох дарааллыг чанд сахиулах; 251.11. хүнсний бүтээгдэхүүнийг цэвэр, найдвартай хадгалахыг тогооч, бэлтгэгч нараас шаардах; 251.12. гал тогооны сав хэрэглэлийн угаалга, ариутгалд хяналт тавих, сав хэрэглэлийг гал тогооноос гадагш гаргахгүй байх; 251.13. ажилд явсан хүмүүсийн хоолыг рот /батарей/-ын жагсаалын дарга буюу жижүүрийн захиалгаар үлдээж, тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалж олгох; 251.14. гал тогоонд гал түймрийн аюулгүй байдлыг сахиулах; 251.15. илэрсэн зөрчлийг анги /байгууллага/-ийн жижүүр буюу түүний туслагчид илтгэх; 251.16. ангийн захирагчийн орлогч, түүнээс дээших шууд захирах дарга, тэрчлэн анги /байгууллага/-ийн жижүүрийг гал тогоонд ирэхэд тэдэнд танилцуулж илтгэнэ: “Эрхэм хурандаад, гал тогооны жижүүр дэслэгч .........” ТАВИУЛАНГИЙН ЖИЖҮҮР 252.Тавиулангийн жижүүрт офицер, ахлагчийг томилох бөгөөд тэр нь ангийн жижүүрт захирагдаж, захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, авто ба хуягт техникийн албаны даргын удирдлагаар үүрэг гүйцэтгэнэ. Тавиулангийн жижүүрт тавиулангийн ээлжтэн, жижүүрийн чирэгчийн жолооч /механик жолооч/ захирагдана. Тавиулангийн жижүүр нь тавиулангийн алба, дотоод журам болон ээлжтэн, жижүүрийн чирэгчийн жолоочийн үүрэг гүйцэтгэлийн байдлыг бүрэн хариуцна. Тавиулангийн шинэ жижүүр нь тогтоосон цагт ангийн захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоос, түүний эзгүйд авто буюу хуягт техникийн албаны даргаас зааварчилгаа авна. Тавиулангийн шинэ жижүүр нь хуучин жижүүрийн хамт явж, тавиулангийн нутаг дэвсгэрийн байдал, хадгалах байрны хаалга, ил талбайд тавьсан машин техник, тоног төхөөрөмжийн лац, ломбыг товъёогийн дагуу нэг бүрчлэн шалган хүлээж авна. Жижүүр хүлээлцэх үед илэрсэн дутагдал болон засах боломжийн талаар жижүүр хүлээлцэх дэвтэрт бичнэ. Тавиулангийн шинэ, хуучин жижүүрүүд хүлээлцсэн тухайгаа захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчид дараа нь ангийн жижүүрт илтгэнэ. Тавиулангийн жижүүрийн үүрэг: 252.1. тавиулангийн өдөр тутмын ажиллагаанд хяналт тавьж, бие бүрэлдэхүүн тавиуланд ямар ажилтай байгааг мэдэж байх, машин техникийн үйлчилгээ, засвар, тавиулангийн төхөөрөмжлөл, тохижилтоос бусад ажил хийлгэхгүй байх; 252.2. машиныг тавиулангаас гаргах, тавиулангийн дотор явуулах зөвшөөрлийг биечлэн өгч, тавиулан дотор явж байгаа машин, техникийн хурдыг хянах; 252.3. тавиулангаас гарсан, орсон машины бүртгэлийг хөтлөн, гарсан машины тоо, маршрутыг мэдэж байх, цаг хугацаандаа буцаж ирж байгаа эсэхийг хянах, тэдгээрийн саатал, эвдрэл, гэмтлийн тухай ангийн захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч болон ангийн жижүүрт илтгэх; 252.4. материал хэрэгслийг тавиулангаас гаргах, оруулах үед замын хуудсанд бичсэн тэмдэглэлтэй тулган шалгаж, гадны хүнийг тавиуланд зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй байх; 252.5. өвлийн улиралд тавиулангийн доторх байрууд болон халуун ус, тосны байрны пийшинг галлаж байгаа эсэхийг шалгаж, галладаггүй байр, ил талбайд тавьсан машины хөдөлгүүрийн усыг асгах, зай хураагуурыг салгасан эсэхийг шалгах; 252.6. гал түймрийн аюулгүй байдлын дүрэм, зааврын биелэлтэд хяналт тавих, дохиоллын ба гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл, жижүүрийн чирэгчийн бэлэн байдлыг хангуулах; 252.7. тавиуланд буцаж ирсэн машин техникт хяналтын үзлэгийг хийлгэн зогсоолд тавиулж, хүлээж авсны дараа жолоочийг тавиулангаас явуулах;
Цэргийн дотоод албаны дүрэм 55 252.8. цэнэглэх байранд тогтоосон журмаар машиныг цэнэглүүлэх; 252.9. бүх төрлийн тусгай шингэн хадгалахад зориулсан байр, савны цоож, ломбоны бүрэн бүтэн байдлыг шалгах; 252.10. тавиуланд нэвтрэх хүний үнэмлэхийг шалгаж оруулах, нэг удаагийн нэвтрэх эрхийн бичгийг авч тавиуланд орсон, гарсан цагийг тэмдэглэж, жижүүр хүлээлцсэний дараа бичгийг авто техникийн албанд өгөх; 252.11. тавиулангийн байр, талбай, дэвсгэр газрыг цэвэр, эмх журамтай байлгаж, ажил дууссаны дараа ажлын байрны гэрлийг унтрааж, жижүүрийн болон талбайн гэрлийг асаах, өглөө унтраах; 252.12. тусгайлан төхөөрөмжилсөн байрнаас өөр газарт тамхи татах, хог шатаах, гал түлэхийг хориглох; 252.13. жижүүрийн байранд байнга байх ба албан ажлаар гадагш явах тохиолдолд өөрийн үүргийг тавиулангийн ээлжтэнд хариуцуулж, түүнд явах чиглэл, хугацааг мэдэгдэх; 253. Ангийн захирагч болон ахлах даргыг тавиуланд ирэхэд тэдэнд илтгэл өгч байдлыг танилцуулна: “Эрхэм хошуучид, миний жижүүртэй үед тавиуланд үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдаж байна. Тавиулангийн жижүүр ахмад ...........” гэж илтгэсний дараа тавиуланд явагдаж байгаа ажиллагааны тухай дэлгэрэнгүй танилцуулна. Ангийн захирагч, орлогч нарын аль нэг ахлах даргатай хамт ирэхэд тавиулангийн жижүүр ахлах даргад танилцуулж мэдэгдэнэ.Тавиуланд гал түймэр гарсан үед ангийн жижүүрт яаралтай мэдэгдэн, аврах, гал түймэр унтраах, аврах анги болон салааг дуудаж, өөрсдийн хүч хэрэгслээр гал түймэр унтраах, машин техникийг татан гаргах, эд хөрөнгийг аврах арга хэмжээг нэн даруй авна. Тавиулангийн жижүүр нь өдрийн ажлын төгсгөлд тавиулангийн дэвсгэр газар, хадгалах байрыг биечлэн шалгаж, тэдгээрийг ротын захирагч нараас лац, ломбоор нь нэг бүрчлэн хүлээн авч, шаардлагатай хэсгийг өөрийн лацаар зэрэгцүүлж лацдана. Тавиулангийн жижүүр нь гал түймрийн эргүүлийн хамт тавиулангийн байгууламжуудыг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгасны дараа харуулд хүлээлгэн өгнө. ТАВИУЛАНГИЙН ЭЭЛЖТЭН 254. Тавиулангийн ээлжтэнээр /ахлагч/ байлдагчийг томилно. Тэр нь тавиулангийн жижүүрт захирагдах бөгөөд тавиулангийн дотор тогтоосон дэг журмыг сахиулах, машиныг тавиулангаас гаргах, оруулах журмыг мөрдүүлэх ажлыг хариуцна. Тавиулангийн ээлжтэний үүрэг: 254.1. цэргийн алба хаагчдыг тавиуланд нэвтрүүлэх, машин бусад техникийг тавиулангаас гаргах, оруулах ажлыг зөвхөн тавиулангийн жижүүрийн зөвшөөрлөөр гүйцэтгэх; 254.2. тавиуланд ажиллаж байгаа бүрэлдэхүүнээс тавиулангийн дотоод журам, гал түймрийн аюулгүй байдлыг хэрхэн сахиж байгаад хяналт тавих; 254.3. машиныг зогсоолд тавих, зогсоолоос хөдөлгөх асуудлыг зөвхөн тавиулангийн жижүүрийн зөвшөөрлөөр гүйцэтгүүлэх; 254.4. гал түймэр гарсан үед тавиулангийн жижүүрт яаралтай илтгэж, түүний удирдлагын дор шуурхай ажиллах; 254.5. тусгайлан төхөөрөмжилснөөс бусад газарт тамхи татах, хог шатаах, гал түлэх явдал гаргуулахгүй, тавиуланг цэвэр журамтай байлгах; 254.6. тавиуланд гарсан хэрэг, зөрчлийн тухай тавиулангийн жижүүрт илтгэх, түүний зөвшөөрөлгүйгээр жижүүрийн байрнаас гадагш явахгүй байх. ЖИЖҮҮРИЙН ЧИРЭГЧИЙН ЖОЛООЧ /МЕХАНИК ЖОЛООЧ/ 255. Жижүүрийн чирэгчийн жолооч /механик жолооч/-ийг жолооч нараас томилох бөгөөд тэр нь тавиулангийн жижүүрт захирагдаж, зэвсэг, машин, техникийг татан гаргахад чирэгч машины бэлэн байдлыг хариуцна. Жижүүрийн чирэгчийн жолооч /механик жолооч/-ийн үүрэг: 255.1. тавиулангийн зэвсэг, машин техник, эд хөрөнгийг татан гаргахад жижүүрийн чирэгчийг ашиглах заавар, журмыг биелүүлэх;
Цэргийн дотоод албаны дүрэм 56 255.2. хүйтний улиралд чирэгчийг түргэн асааж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгах; 255.3. тавиулангийн жижүүрийн байранд байнга байх; 255.4. тавиуланд гал түймэр гарсан үед чирэгч машиныг нэн даруй асааж тавиулангийн жижүүрийн заавраар зэвсэг, техникийг татан гаргах. ЭМНЭЛГИЙН БАЙРНЫ ЖИЖҮҮР 256. Эмнэлгийн байрны жижүүрт бага эмч, сувилагчийг томилох ба ангийн жижүүр, түүний туслагчид захирагдаж, эмнэлгийн албаны даргын удирдлагаар үүрэг гүйцэтгэнэ. Эмнэлгийн жижүүр нь ангийн байрлалд шаардлагатай тохиолдолд хоногийн харуул манаа болон бусад бүрэлдэхүүнд яаралтай тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх ажлыг хариуцна. Голомтлон гарсан халдварт өвчин, нийтийг хамарсан гамшиг, осол, хэвтэн эмчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал тогтворжоогүй үед эмнэлгийн жижүүрт эмчийг томилно. Эмнэлгийн хуучин, шинэ жижүүрүүд нь хүлээлцсэн тухайгаа ангийн жижүүр, эмнэлгийн албаны даргад илтгэнэ. Эмнэлгийн байрны жижүүрийн үүрэг: 256.1. хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчийн тоо, өвчний түүх, эмчлүүлэгч бүрийн эмчилгээ, олгох хоолыг мэдэж байх, эмчийн бичсэн жор, эмчилгээний заалтын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох стандарт, удирдамж, зааврын дагуу үзүүлэх; 256.2. жижүүр хүлээлцэхэд яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн зарцуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, бүртгэлийг гарын үсэг зурж хүлээлцэнэ; 256.3. эмчлүүлэгчийн байдлыг тогтмол хянаж, сувилахуйн тусламжийг чанартай үзүүлж, түүнд анхаарал халамж тавьж, ёс зүйн зөрчилгүй ажиллах; 256.4. Харуул, хоногийн манааны бүрэлдэхүүнд харуул, манаанд гарахаас 1 цагийн өмнө эмнэлгийн хяналтын үзлэг хийж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлох, дүнг ангийн жижүүрт илтгэх. 256.5. эмнэлэг, гал тогооны цэвэрлэгээ, дулаан, агааржуулалт, эмчлүүлэгчийн болон ажилчдын хоолны чанар, боловсруулалт, хоолыг цаг тухайд нь түгээж байгаа байдалд тогтмол хяналт тавих; 256.6. эмнэлгийн байрны жижүүр нь ээлж хүлээлцэхээс өмнө өрөө тасалгааг агааржуулан, цэвэрлэж, ариутган, ажилд бэлдсэн байх; 256.7. жижүүр хүлээн авсны дараа эмнэлгийн байранд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний нэр, тоог ангийн жижүүрт мэдэгдэх; 256.8. эмнэлгийн байрыг эзэнгүй орхихгүй, хэрэв гадагш явбал үүргээ өөр бага эмч сувилагчид хариуцуулж, хаашаа ямар хугацаагаар явахаа ангийн жижүүрт мэдэгдэнэ; 256.9. ангийн эмнэлгийн албаны дарга болон түүнээс дээших шууд захирах дарга, ангийн жижүүрийг эмнэлгийн байранд ирэхэд түүнд танилцуулж мэдэгдэх: “Эрхэм хошуучид, эмнэлгийн байрны жижүүр, дэслэгч/ахлагч .........”. Дараа нь хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчийн тоо, тэдний биеийн байдлын талаар илтгэнэ. 257.1. 0 ЖИЖҮҮРИЙН ДОХИОЧИН 258. Жижүүрийн дохиочин нь ангийн жижүүр, түүний туслагчид захирагдана. Тэр нь ангийн жижүүр, түүний туслагчийн биечлэн өгсөн шийдвэрээр дохио өгөх үүрэгтэй. Шөнийн цагт жижүүрийн зөвшөөрлөөр амарна.
Цэргийн дотоод албаны дүрэм 57 ДОЛООДУГААР БҮЛЭГ “ТҮГШҮҮР”, “ЦУГЛАРАЛТ” ДОХИО ӨГӨХ 259. Ангийг байлдааны болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгүүлэхийн тулд “Түгшүүр”, “Цугларалт” дохиог өгнө. Ангиар тусгай үүрэг гүйцэтгүүлэх, тэдгээрийн бэлэн байдлын түвшинг шалгах, “Түгшүүр” дохиогоор ажиллах дадлага чадвар олгох зорилгоор “Цугларалт” дохиог өгнө. 260. “Түгшүүр” дохиог Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шийдвэрээр өгнө. Энэ дохиог хүлээж авсан ангийн захирагч нь тусгай төлөвлөгөөний дагуу, заасан арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж ажиллана. 261.ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, түүний нэгдүгээр орлогч дарга, Төрлийн цэрэг /ХЗЦ, АЦ/-ийн командлагч, томилогдсон эрх бүхий албан тушаалтан “Цугларалт” дохиог өөрийн харьяа анги, байгууллагад өгнө. Ангийн захирагч нь ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ /-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Төрлийн цэрэг /ХЗЦ, АЦ/-ийн командлагчийн баталсан “Ангийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө”-нд тусгасан хуваарийн дагуу зөвхөн өөрийн ангид “Цугларалт” дохиог өгнө. “Цугларалт” дохио өгч буй албан тушаалтан нь ахлах даргаар батлуулсан удирдамжтай байх бөгөөд анги, салбарууд төлөвлөгөөнд заасан арга хэмжээнүүдийг хэрхэн биелүүлж байгааг хянаж, төгсгөлд нь дүн гарган акт бичиж, цаашид хийж гүйцэтгэх ажлын чиглэл өгнө. 262. Цэргийн алба хаагчид “Түгшүүр”, “Цугларалт” дохио өгсөн үед анги, салбарын цугларах район /байр/, ажиллах журмыг сайн мэдэж, өнгөлөн далдлалтын шаардлагыг биелүүлж зохион байгуулалттай ажиллана. 263. Цэргийн алба хаагч бүхэн “Түгшүүр”, “Цугларалт” дохио өгөх журам болон дохио хүлээж авсан үед анги, салбарын бие бүрэлдэхүүний ажиллах зааврын дагуу өөрийн гүйцэтгэх үүргийг бүрэн биелүүлнэ. “Түгшүүр”, “Цугларалт” дохио өгсөн үед анги, салбарын жижүүрүүдийн ажиллах журмыг тухайн анги, салбарын захирагч баталж, үйл ажиллагаандаа мөрдүүлнэ. НАЙМДУГААР БҮЛЭГ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ 264. Цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн тогтвортой байдал нь цэргийн сургалт бэлтгэл, цэргийн албандаа амжилт гаргах, үүргээ амжилттай биелүүлэх нэг гол үндэс мөн. 265. Захирагч /дарга/ нь: 265.1. цэргийн хөдөлмөр эрхлэх, эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, хууль, дүрэм, журам, стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах, цэргийн албаны эрүүл ахуйн дэглэмийг сахиулах, тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах; 265.2. бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьж, цэргийн алба хаагчийн бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн жингийн зохистой харьцааг хадгалах, сэтгэл зүйг тогтвортой байлгах, дархлаажуулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэднийг тайван цагт өөртөө болон нөхөртөө анхны тусламж, үзүүлэх, авран туслах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хянана. ЦЭРГИЙН АЛБАНД ЭРҮҮЛ АХУЙН ДЭГЛЭМИЙГ САХИУЛАХ 266. Цэргийн албанд эрүүл ахуйн нөхцөлийг сахиулахдаа анги, салбарын гүйцэтгэх үүргийн онцлог, байрлал, байгаль, цаг уурын нөхцөл, материалын болон байр орон сууцны хангалтыг харгалзан үзнэ. 267. Цэргийн алба, эрүүл ахуйн нөхцөлийг сахиулах талаар захирагч /дарга/-аас авах арга хэмжээ нь: 267.1. аюулгүйн арга хэмжээний заавруудыг боловсруулж, түүнийг цаг тухайд нь цэргийн алба хаагчдад танилцуулах, биелэлтийг нь хангуулах;
Цэргийн дотоод албаны дүрэм 58 267.2. цэргийн алба хаагчийг байрлуулах, хооллох, ахуйн бусад төрлийнхангалтыг зохион байгуулах үед цэргийн дүрэм, холбогдох стандарт шаардлагыг сахих; 267.3. дотоод журам, цагийн хуваарийг нарийн чанд мөрдүүлэх; 267.4. цэргийн алба хаагч, төрөл мэргэжлийн ажилтан бүрт тусгай нормт хангалтыг цаг тухайд нь бүрэн хүргэх; 267. 5.ангийн байрлал, байгаль орчныг бохирдуулах, хордуулах сөрөг ажиллагаанаас урьдчилан сэргийлэх; 268. Цэргийн алба хаагчийн унтлагын байр, бие засах газар болон нийтийн зориулалттай бусад өрөө, танхимыг байнга цэвэр байлгаж, эрүүл ахуйн дэглэмийг сахиулж, тогтмол агааржуулна. ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХАЛДВАР ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХАЛДВАРЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ 269. Цэргийн алба хаагч бүр хорт зуршил /архи, тамхи, мансуурах бодис гэх мэт/-аас ангид байж, хувийн болон нийтийн эрүүл ахуйн шаардлагыг чанд сахиж, эрүүл мэнддээ байнга санаа тавьж, сэтгэл зүйн хувьд тогтвортой байж, цаг алдалгүй, зөвлөгөө, тусламж үйлчилгээ авна. 270. Ангийн эмнэлгийн албаны дарга нь бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн болон цэргийн дараагийн шатны эмнэлгийн байгууллагатай хамтран эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Анги, салбарын бие бүрэлдэхүүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, орон нутгийн хүн амын дунд халдварт өвчний тохиолдол илэрсэн үед энэ тухай ангийн захирагч, дээд шатны мэргэжлийн байгууллагад илтгэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Буудлага, хээрийн гаралт, дадлага, сургууль хийх нутаг дэвсгэр, зам маршрутын дагуух халдварт өвчний тандалт судалгааг урьдчилан хийж, төлөвлөн хэрэгжүүлнэ. 271. Тухайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг дээд шатны байгууллагаас тогтоосон хуваарийн дагуу, халдварт өвчин илэрсэн тохиолдолд захирагч /дарга/-ийн шийдвэрээр цэргийн алба хаагчдыг яаралтай дархлаажуулж, тайлагнана. Урьдчилан сэргийлэх тарилгаас зөвхөн эмчийн дүгнэлтээр чөлөөлнө. Дархлаажуулалт хийсэн тухай цэргийн алба хаагчийн эмнэлгийн дэвтэрт тэмдэглэнэ. 272. Халдварт өвчин илэрсэн үед захирагч /дарга/ нарт яаралтай илтгэж, халдварын голомтыг цомхотгох, тээгчийг илрүүлэх, тусгаарлах, шилжүүлэх, хэвтүүлэх, объектод голомтын болон хэсгийн ариутгал хийх, халдварын голомтод байсан хүмүүсийг хяналтад авах, эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг чангатгах арга хэмжээ авна. 273. Шаардлагатай үед хорио цээрийн бүс тогтоож, хязгаарлах, ажиглалтын дэглэмийг хэсэгчилсэн болон бүрэн хэмжээгээр мөрдүүлэх, тусгаарлах байруудыг нэмж байгуулах, төрөл мэргэжлийн эмчийн зөвлөмжийн дагуу бусад арга хэмжээг авч, хэрэгжүүлнэ. 274. Ангид дайчилгаа, нөхөн хангалтаар ирсэн бие бүрэлдэхүүний болон цэргийн албанд татагдагчийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн хяналтын үзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлон, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлгийн дүгнэлт гаргуулж, дархлаажуулж, эрүүл мэндийн болон сэтгэлзүйн асуумжийг бөглүүлэн, бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн хяналтад бүртгэн авна. БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТ 275. Эрүүл мэндийн хяналт нь бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, сэтгэл зүйн тогтвортой байдалд хяналт тавих, өвчлөлийг илрүүлэх, цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг судалж, тэдний эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлийг бууруулах зорилгоор тасралтгүй хийх, нэгдсэн үйл ажиллагаа мөн. Эрүүл мэндийн хяналтыг дараах үйл ажиллагааны чиглэлд төлөвлөн, хэрэгжүүлнэ: 275.1. Хяналтад хамрагдах бие бүрэлдэхүүн нь эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй байж, түүнд цусны бүлэг тодорхойлсон тэмдэг дарсан байх;
Цэргийн дотоод албаны дүрэм 59 275.2. цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааны явцадбие бүрэлдэхүүний эрүүл мэндийг тогтмол ажиглах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бүртгэн тандах,ажлын байран дээр эрүүл зан үйл төлөвшүүлэх, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх ажлыг төлөвлөн, хэрэгжүүлэх; 276. Бие бүрэлдэхүүнийг дараах тохиолдолд эмнэлгийн хяналтын үзлэгт оруулна: 276. 1.урьдчилан сэргийлэх тарилга хийхийн өмнө, дараа; 276.2. харуул хоногийн манаанд томилогдсон бүрэлдэхүүн болон байлдааны жижүүрлэлт, тусгай үүрэг гүйцэтгэхийн өмнө, дараа; 276.3. ажил үүрэг нь эрүүл мэндийн байдалд нь сөргөөр нөлөөлөх нөхцөлд үүрэг гүйцэтгэхийн өмнө, дараа; 276.4. эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах бие бүрэлдэхүүн /гал тогоо, талх барих газар, хүнсний агуулах, усан хангамж, халуун ус, угаалга/ийг 7 хоногт 1 удаа; 276.5. Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дамжаанд илгээхийн өмнө, дараа; 276.6. биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний бүрэлдэхүүнийг тэмцээний бэлтгэл, тэмцээний үеийн болон дараа; 276.7. тусгаарлан саатуулагдагсадыг саатуулах байранд хүргэхийн өмнө, дараа; 276.8. эрүүл мэндийн байгууллага хооронд шилжүүлэхийн өмнө, дараа; 276.9. Цэргийн албанд татагдагч, томилолтоор гадагш үүрэг гүйцэтгэгч, чөлөөгөөр явагсад, нөхөн хангалтаар ирж буй бие бүрэлдэхүүнийг тухай бүрт хяналтын үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, бүртгэн мэдээлэх, шаардлагатай тохиолдолд магадлагаа, дүгнэлт гаргах. 277. Эмнэлгийн хяналтын үзлэгийг ангийн эмч, жижүүр эмч нар хийнэ. Эмнэлгийн хяналтын үзлэг явуулна. 278. Бие бүрэлдэхүүнийг жилд 1 удаа төрөлжсөн мэргэжлийн эмч нарынүзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зэрэглэл тогтоож дүгнэлт гарган, эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэнэ. Бие бүрэлдэхүүнийг үзлэг, шинжилгээнд хамруулах байр, цагийн хуваарь, горимыг ангийн захирагчийн тушаалаар тогтооно. Үзлэг, шинжилгээг баяр, амралтын өдрүүдэд төлөвлөн явуулахгүй. 279.Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг шууд захирах дарга нар хариуцна. Ямар нэгэн шалтгаанаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, дүгнэлт гаргуулаагүй цэргийн алба хаагчийг заавал нөхөн хамруулна. 280.Нийт бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн эмчлэн эрүүлжүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, эмнэлгийн албаны дарга ангийн захирагчид танилцуулна. 281. Цэргийн алба хаагчийн биеийн эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдсан, зовиур, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрт шадар захирах даргадаа илтгэж, эмнэлгийн тусламж авна. Эмчийн үзлэгийг батлагдсан цагийн хуваарийн дагуу хийнэ. Бэртэж, гэмтсэн цэргийн алба хаагчдад хуваарь харгалзахгүйгээр яаралтай тусламж дуудаж, эмнэлэгт хүргэнэ. 282. Эмнэлгийн алба нь хүргэгдэн ирсэн цэргийн алба хаагчийг эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулан, тусламж, үйлчилгээ үзүүлсний дараа бүртгэл хийж, шаардлагатай эмчлүүлэгчийг хэвтүүлэх, шилжүүлэх, зөвлөгөө өгч эмнэлгийн зааварлагчийн хяналтад харьяа салбар нэгжид буцаах ба эмнэлгийн зааварлагч нь эмчлүүлэгчийн дэвтэрт эмчийн бичсэн тэмдэглэлийг бүртгэж, жагсаалын даргад танилцуулж, зөвлөгөө, дэглэмийг сахиулж, хяналт тавьж эргэн мэдээлнэ. 283. Эмчлүүлэх шаардлагатай цэргийн алба хаагчийг эмчийн заасан өдөр, цагт эмнэлэгт илгээнэ. 284. Эмнэлгийн албаны дарга/их эмч нь өвчний учир ажил, сургуулилт, бэлтгэлээс бүрэн эсхүл хагас чөлөөлсөн тухай эмчийн магадлагааг гарган баталгаажуулж, цэргийн алба хаагчид олгоно. Эмчийн магадлагааг зохих журмын дагуу бичиж, сунгана. Эмчийн магадлагаа нь захирагч /дарга/ нарт тухайн цэргийн алба хаагчийг сургалт, бэлтгэлээс чөлөөлөх үндэслэл болно.
Цэргийн дотоод албаны дүрэм 60 285. Эмчлүүлэгч хүлээн авах, шилжүүлэх, эмчлэх, оношлох үндсэн үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлагын дээд шатны байгууллагаас гаргасан тушаал, заавар, журмыг дагаж мөрдөнө. 286.Хугацаат цэргийн алба хаагчдыг эмнэлэг хооронд шилжүүлэх, хүлээн авах, онош тодруулах зорилгоор эмнэлэгт илгээх тохиолдолд цаг, улирлын байдалд тохируулан хувцаслаж, шаардлагатай баримт бичиг, ариун цэврийн хэрэгслийн хамт гараас гарт хүлээлгэн өгч, хүлээн авна. 287. Осол, гэмтэл, хордлого, бүх төрлийн халдварын шинж тэмдэгтэй ирсэн эмчлүүлэгчийн холбогдох мэдээллийг хүлээн авч буй эмч нь ангийн захирагч /дарга/, дээд шатны удирдлага болон дараагийн шатны эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. 288. Алслагдсан ангиас ирж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаат цэргийн алба хаагчдыг анги, салбарт нь буцаан шилжүүлэхдээ Улаанбаатар цэргийн хүрээний дамжин өнгөрүүлэх ангийн эмнэлгийн албаар дамжуулан, гараас гарт хүлээлгэн өгнө. 289. Хугацаат цэргийн алба хаагч амралт, албан томилолт, чөлөөгөөр явах хугацаандаа бол тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутгийн Цэргийн штабаар дамжуулан аль ойр байгаа эрүүл мэндийн байгууллагаас авах ба энэ тохиолдолд эмчилгээний зардлыг гэр бүл хариуцах бөгөөд энэ тухайгаа ангид мэдээлнэ. ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕ БЯЛДРЫГ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ, СУРГАН ДАДЛАГАЖУУЛАХ 290. Цэргийн алба хаагчийн бие бялдрыг чийрэгжүүлэх, сурган дадлагажуулах үйл ажиллагаа нь тэднээс үүрэг биелүүлэхэд шаардагдах бие бялдар, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. 291. Захирагч /дарга/ нь чийрэгжүүлэлтийг эмнэлгийн албаны дарга, биеийн тамир, спортын офицерын мэргэжлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. Эдгээр үйл ажиллагааг төлөвлөхдөө цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, амьдралын хэвшмэл зан үйл, насны байдал, газар зүй, цаг уурын онцлогийг харгалзан үзнэ. 292. Цэргийн алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлж, чийрэгжүүлэхдээ биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, өдөр тутмын цагийн хуваарьт үйл ажиллагаанд хамруулах замаар төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцно. ХАЛУУН УС, УГААЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ 293. Хугацаат цэргийн алба хаагчдыг тогтмол, тогооч, талхчин, асрагч, цэвэрлэгч зэрэг халдварын эрсдэлт бүлгийн бие бүрэлдэхүүнийг ээлжинд гарахын өмнө, галч, жолооч, засвар үйлчилгээний ажилтныг ажлаас буусны дараа халуун усанд тус тус оруулна. Халуун усны үйлчлүүлэгчийн усанд орох хуваарийг салбарт нь урьдчилан мэдэгдэнэ. 294. Харуул, хоногийн манаа болон бусад шалтгаанаар усанд ороогүй хугацаат цэргийн алба хаагчийг ирсний дараа усанд оруулна. 295. Усанд орох бүрэлдэхүүнд ил биеийн үзлэгийг эмнэлгийн байрны жижүүр хийж, тэмдэглэл хөтөлнө. 296. Халуун усанд орсон бүрэлдэхүүний ээлж бүрийн дараа шүршүүр, шалыг цэвэрлэж, ариутгана. Цэвэрлэгээ, ариутгалын байдалд эмч /эрүүл ахуйч эмч хяналт тавьж үнэлгээ өгнө. 297. Хувцас, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл хүлээн авах, ялгах, угаах, ариутгах, түр хадгалах, олгох дотоод журам, цагийн хуваарийг ангийн захирагчийн ар тал хариуцсан орлогчоор батлуулна.
Цэргийн дотоод албаны дүрэм 61 ГУРАВДУГААР ХЭСЭГ БАЙЛДААНЫ БА ТУСГАЙ ҮҮРГИЙН ЖИЖҮҮРЛЭЛТИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ, ЦЭРГИЙГ СУРГАЛТЫН ТӨВ /ХЭЭРИЙН БАЙРЛАЛ/-Д БАЙРЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН БОЛОН ТАВИУЛАНГИЙН ДОТООД АЛБАНЫ ОНЦЛОГ ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЖИЖҮҮРЛЭЛТИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН ДОТООД АЛБАНЫ ОНЦЛОГ 298. Үндсэн чиг үүргийн жижүүрлэлт нь ангийн хүч хэрэгслийг байлдааны ажиллагаанд богино хугацаанд шилжүүлэх, зарим ангийг байлдааны бэлэн байдлын “Өндөржүүлсэн” зэрэгт байнга байлгах зорилготойгоор зохион байгуулж байгаа цогц арга хэмжээ юм. Үндсэн чиг үүргийн жижүүрлэлтийн хүч хэрэгслийн бүрэлдэхүүн нь ангийн байлдааны ажиллагааны зохион байгуулалт, захирагдсан анги, салбарын тоо, зэвсэглэл, цэргийн техникийн төрөл, тоо зэргээр тодорхойлогдоно. 299. Ангийн захирагч нь томилгоот хүч хэрэгслээр үндсэн чиг үүргийн жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэлтийг удирдана. Үндсэн чиг үүргийн жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх эрх олгох комиссыг жижүүрлэлтийн хуваарь батлуулахаас 7 хоногийн өмнө томилно. Шинээр томилогдсон бүрэлдэхүүнтэй жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх сургалтыг заавал явуулна. Жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх эрхийг ангийн захирагчийн тушаалаар баталгаажуулна. Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нь байлдааны жижүүрлэлтийг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэлтийг хариуцна. Мөн бие бүрэлдэхүүний бэлтгэлжилт, жигдрэлтийн түвшин, зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдал, анги, командын / удирдах/ байрны байлдааны үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрэн хангах зорилгоор жижүүрлэлтэд урьдчилан бэлтгэх асуудлыг хариуцна. 300. Ангийн байрлал, бүтэц, зохион байгуулалт, үүссэн цагийн байдлын онцлогт нийцүүлэн жижүүрлэлтийн анги /салбар/-ийн бэлэн байдлын зэрэг, түүний агуулга, шилжих хугацаа, хүч хэрэгслийг ахлах даргын захирамжийг үндэслэн ангийн захирагчийн тушаалаар тогтооно. 301. Цэргийн тангараг өргөөгүй, хэрэг зөрчилд сэжиглэгдэн шалгагдаж байгаа, эрүүл мэндээр шаардлага хангаагүй буюу байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх эрх аваагүй цэргийн алба хаагчийг байлдааны жижүүрлэлтэд томилохыг хориглоно. 302.Жижүүрлэлтийн салбар /тоот/-ын бүрэлдэхүүн нь үүрэг гүйцэтгэхийн өмнө ангийн захирагчийн баталсан төлөвлөгөөний дагуу жижүүрлэлтийн бэлтгэлийг хангана. Жижүүрлэлтийн хүч хэрэгсэл үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон эсэхийг шалгаж, илэрсэн дутагдлыг арилгуулж, дүнг байлдааны ажиллагааны бүртгэлд тэмдэглэснээр бэлтгэл ажлыг дуусгаж, ангийн захирагч байлдааны жижүүрлэлтэд гарах тухай байлдааны тушаал өгнө. Байлдааны бэлэн байдлыг шалгах, байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоос бусад ажилд жижүүрлэлтийн ангийг томилохыг хориглоно. Хэрэв өөр ажил үүрэгт томилох зайлшгүй шаардлага гарвал зөвхөн ЗХЖШ-ын даргын тушаалаар гүйцэтгэнэ. 303. Байлдааны жижүүрлэлтэд томилогдсон ангийн захирагч нь үүрэг хүлээн авсан, гүйцэтгэсэн байдал, гарсан хэрэг зөрчлийн талаар шууд захирах дарга болон ЗХЖШ /төрлийн цэргийн командлал/-ын шуурхай жижүүрт нэн даруй илтгэнэ. Ангийн захирагч нь цагийн байдлыг үнэлсний үндсэн дээр шийдвэр гаргаж, түүний төлөө хариуцлага хүлээнэ. 304. Байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байгаа ээлжийн бүрэлдэхүүнд хориглох зүйл: 304. 1.жижүүрлэлтэд томилогдсон ангийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр албан үүргээ бусдад шилжүүлэх, ажлын байраа дур мэдэн орхих; 304.2. байлдааны жижүүрлэлтийн үүрэгт холбогдолгүй бусад ажил хийх; 304.3. эвдрэл, гэмтэлтэй зэвсэглэл, цэргийн техникээр үүрэг гүйцэтгэх.
Цэргийн дотоод албаны дүрэм 62 304.4. Байлдааны жижүүрлэлтээс буусан бүрэлдэхүүн, цэргийн алба хаагчийг 24 цаг /1 хоног/ амраасны дараа ангийн цагийн хуваарийн дагуу цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаанд хамруулна. 305. Ангийн захирагчийн шийдвэрээр байлдааны жижүүрлэлтийн бие бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэхийн өмнө хэсэгчилсэн, харин жижүүрлэлтийн явцад нь нэгдсэн дадлага /дадлагын нэг хэсэг нь шалгалтын байх/-ыг зохион байгуулна. 306.Шаардлагатай үед байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байгаа салбарыг хүч нэмэгдүүлэх зорилгоор нөөц бүрэлдэхүүнийг байнга бэлэн байлгах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 307. Ангийн захирагч, шууд захирах дарга нар бие бүрэлдэхүүний байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх ажиллагааг тогтмол шалгаж, дүнг бие бүрэлдэхүүнд байлдааны жижүүрлэлтээс буусны дараа захирагчийн тушаалаар зарлана. АРАВДУГААР БҮЛЭГ ТАВИУЛАНГИЙН ДОТООД АЛБАНЫ ОНЦЛОГ 308. Үндсэн чиг үүрэг болон хуулиар хүлээсэн бусадүүрэг гүйцэтгэхэд зэвсэглэл, цэргийн техникийг бэлэн байлгах зорилгоор техникийн нөхцөлийг бүрдүүлсэн тусгай байр, агуулахад технологийн горимыг баримтлан хадгалах, тэдгээрт техникийн үйлчилгээ, засвар хийхэд зориулан төхөөрөмжилсөн нутаг дэвсгэр, газрыг тавиулан гэнэ. Тавиулан нь байнгын ба хээрийн байрлалд байна. Байнгын тавиуланг ангийн байнгын байрлалд байгуулж, хадгалах байр, саравчинд буюу ил талбайд зэвсэглэл, цэргийн техникийг байрлуулна. 309. Тавиуланд дараах байруудыг төхөөрөмжилнө: 309.1. шалган нэвтрүүлэх байр; 309.2. машины ахлаач, жолооч нарт зааварчилгаа өгөх байр; 309.3. шатахуун түгээх байр; 309.4. техникийн үйлчилгээ, засварын байр; 309.5. техникийн зай хураагуур цэнэглэх, хадгалах байр; 309.6. зэвсэглэл, цэргийн техник хадгалах байр; 309.7. халуун ус, тосны байр; 309.8. угаалга, цэвэрлэгээний байр/цэг/; Ангийг хээрийн нөхцөлд түр байрлах үед хээрийн тавиуланг байгуулж, зэвсэглэл, цэргийн техникийг салбар салбараар нь байрлуулна. Тавиулангийн байгууламж, төхөөрөмж нь авто ба хуягт техникийг түргэн асааж, тавиулангаас осол аюулгүйгээр, богино хугацаанд гарах нөхцөлийг хангасан байна. 310. Тавиулангийн нутаг дэвсгэрийг салбаруудад хуваарилж хариуцуулна. Байнгын тавиулангийн нутаг дэвсгэрийг тойруулан хашаа барьж, хамгаалалтын болон галын аюулгүй байдлын дохиоллын хэрэгсэл, хяналтын камер, гэрэлтүүлгээр төхөөрөмжилнө. 311. Тавиулангийн дотоод журам, зохион байгуулалт, зэвсэглэл, цэргийн техникийн хадгалалт, арчлан хамгаалалт, хадгалах байр, агуулахын цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг ангийн захирагчийн зэвсэглэл, техникийн орлогч, техникийн албадын дарга нар хариуцна. Салбарт хуваарилсан тавиулангийн хэсэг, байр, агуулахын ашиглалт, тохижилт, цэвэрлэгээ, зэвсэглэл, цэргийн техникийн хадгалалт, арчлан хамгаалалтыг тухайн салбарын захирагч, техникийн орлогч хариуцна. Зэвсэглэл, цэргийн техникийг тавиулангаас бусад газар хадгалахыг хориглоно. 312. Зэвсэглэл, цэргийн техникийн үзлэгийн эхэнд ангийн захирагч тавиулангийн ерөнхий байдлыг шалгана. Зэвсэглэл, цэргийн техникт үзлэг, техникийн үйлчилгээ хийх, тавиуланг тохижуулах, төхөөрөмжлөх ажлыг ар талын өдрөөр зохион байгуулна. 313. Тавиуланд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн байна. Машины болон явган хүний зам, хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдэг дохио, самбар, машины явах чиглэл, хөдөлгөөний хурдыг заасан замын тэмдгийг шаардлагатай бүх газарт тавина. Түүнчлэн бие засах газар, хог хаях цэгүүдийг төхөөрөмжилнө.
Цэргийн дотоод албаны дүрэм 63 314. Ангийн захирагчийн баталсан хуваарийн дагуу техникийн иж бүрэн байдлыг хангасан машин техникийг замын хуудсанд тэмдэглэл хийж шалгасны дараа тавиулангаас гаргана. Үйлчилгээний ажилд томилогдсон жолооч нь үүрэг гүйцэтгэхийн өмнө зохих хугацаагаар амарсан, машин техникт нь үйлчилгээ хийсэн байна. Хоёр, түүнээс дээш машиныг ажилд гарахад цувааны ахлаачийг томилно. Хүн болон тэсрэх аюултай ачаа тээвэрлэх цуваа, машин бүрт ахлаач томилно. Бусад ачааг цуваагаар тээвэрлэхдээ зөвхөн цувааны ахлаачийг томилж, машины ахлаачийг томилохгүй байж болно. 315. Цувааны ахлаачаар офицерыг, машины ахлаачаар офицер, ахлагч, түрүүчийг томилно. Машин /цуваа/-ы ахлаачийн үүрэг: 315.1. Хүний тоо, ачааны жин нь машины даацад тохирч байгаа эсэх, бие бүрэлдэхүүн /ачаа/-ийг суух, буух /ачих, буулгах/ болон машин дээр байрлах журмыг хянах; 315.2. Машин /цуваа/ заасан замаар тогтоосон хурдтай явж байгаа эсэхийг хянах; 315.3. Жолоочоор замын хөдөлгөөний дүрэм, бие бүрэлдэхүүнээр машинд сууж явах журам, аюулгүйн арга хэмжээг сахиулах; Тээврийг хариуцан гүйцэтгүүлж байгаа албан тушаалтан, эсвэл шууд захирсан захирагч /дарга/ нь гүйцэтгэх үүрэг, түүнийг биелүүлэх хугацаа, журам, техникийн бүрэн байдал, хөдөлгөөний аюулгүйн арга хэмжээний талаар машин /цуваа/-ы ахлаач, жолооч нарт үүрэг, зааварчилгаа өгнө. Жолоог бусдад шилжүүлэхийг хатуу хориглоно. 316. Хуваарьт заагаагүй машиныг онцгой тохиолдолд зөвхөн ангийн захирагчийн зөвшөөрлөөр тавиулангаас гаргана. 317. Тавиулангаас гаргах машиныг авто техникийн албаны дарга хариуцан бэлтгүүлж, техникийн бүрэн байдлыг техник шалгах байрны дарга шалгана. 318. Тавиуланд ажиллах, хичээллэх бүрэлдэхүүнийг офицер, ахлагч буюу түрүүчийн удирдлагын дор зөвхөн тогтоосон цагт нэвтрүүлж гаргана. 319. Машин техникийг шаардлагатай үед тавиулангаас богино хугацаанд гаргах боломжийг урьдчилан бүрдүүлсэн байна: 319.1. машин, техникийн асаагуур, хаалга, нээлхийн түлхүүрийг тавиулангийн жижүүр дээр; 319.2. тавиулангийн байр, хаалганы түлхүүрийн нэгийг тавиулангийн жижүүр, нөгөөг хайрцагт хийж лацдан, ангийн жижүүрийн байранд хадгална. 320. Тавиулангийн дотоод албаны үүрэг гүйцэтгүүлэхээр тавиулангийн жижүүр, ээлжтэн, жижүүрийн чирэгчийн жолооч /механик-жолооч/-ийг томилно. Байнгын болон хээрийн тавиуланг харуулаар хамгаалуулна. 321. Хадгалах байрыг лацдах /ломбодох/, зэвсэг, техник бүхий талбай, түүнчлэн тавиуланд ирсэн зэвсэг, техникийг харуулын хамгаалалтад өгөх журмыг ангийн захирагч тогтооно. АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЦЭРГИЙГ СУРГАЛТЫН ТӨВ /ХЭЭРИЙН БАЙРЛАЛ/-Д БАЙРЛУУЛАХ ҮЕИЙН ДОТООД АЛБАНЫ ОНЦЛОГ Нийтлэг үндэслэл 322. Хээрийн сургууль, байлдааны буудлага /харвалт/ хийх, төрөл бүрийн дадлагыг явуулахын тулд ангийн захирагчийн тушаалаар цэргийг сургалтын төв /хээрийн байрлал/-д байрлуулна. 323.Сургалтын төв /хээрийн байрлал/-д зориулалтын байр сууцанд бие бүрэлдэхүүнийг, тавиуланд машин техникийг байрлуулна. 324.Сургалтын төв /хээрийн байрлал/-д байрласан анги, салбарын дотоод албыг энэ дүрмийн 4-6, 8-9 дүгээр бүлэг, энэ бүлгийн заалтын дагуу зохион байгуулна. 325. Сургалтын төв /хээрийн байрлал/-д хэд хэдэн анги, салбарыг гаргах үед хээрийн байрлалын ахлаачийг томилно. Ахлаач нь хээрийн байрлалын дотоод албыг зохион байгуулж удирдана.
Цэргийн дотоод албаны дүрэм 64 326. Сургалтын төв /хээрийн байрлал/-д мөрдөх цагийн хуваарийг сургалтын төв /хээрийн байрлал/-д гарахын өмнө ангийн захирагчаар батлуулсан байна. 327.Хээрийн байрлалын ахлаачийн тушаалаар хээрийн байрлалын харуул, хоногийн манааг томилно. Жижүүр нь энэ дүрмийн 230 дугаар зүйлд заасан ангийн жижүүрийн үүргийг мөрдөнө. СУРГАЛТЫН ТӨВ /ХЭЭРИЙН БАЙРЛАЛ/-ИЙН ДОТООД АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 328. Сургалтын төв /хээрийн байрлал/-ийн дотоод журам, цагийн хуваарийгахлах даргын тушаал буюу захирамжийг үндэслэн ангийн захирагч /хээрийн байрлалын ахлаач/-ийн тушаалаар тогтооно. 329. Гадны хүмүүсийг сургалтын төв /хээрийн байрлал/-д энэ дүрмийн 237 дугаар зүйлийн дагуу хээрийн байрлалын ахлаачийн тогтоосон журмаар хүлээн авч нэвтрүүлнэ. 330. Сургалтын төв /хээрийн байрлал/-ийн хүрээ хязгаарыг нарийн тогтоож, ангийн захирагчийн тушаалаар зарлана. Цэргийн алба хаагчид уг хүрээ хязгаараас гадагш зөвшөөрөлгүй явахыг хориглоно. 331. Сургалтын төв /хээрийн байрлал/-д байлдааны болон бусад машины явах зам, хөдөлгөөний чиглэл, зөвшөөрсөн хурдыг тэмдэглэсэн тэмдгийг тавина. Гинжит машинд тусгай зам тогтооно. Авто болон хуягт техникийн шилжилт хөдөлгөөний үед экологийн аюулгүй байдлыг хангаж, байгаль хамгаалах хууль тогтоомжийг мөрдөнө. 332. Сургалтын төв /хээрийн байрлал/-ийн нутаг дэвсгэрийг цэвэр байлгаж, эмнэлэг, хяналтын байгууллагын зөвшөөрсөн газарт хогийг хаяж, сургууль, дадлагын төгсгөлд цэвэрлэнэ. 333. Сургалтын төв /хээрийн байрлал/-д бие бүрэлдэхүүнийг усанд оруулах дотоод журмыг мэргэжлийн дээд байгууллагаас гаргасан зааврын дагуу эмч, / эрүүл ахуйч эмч/ боловсруулан, ангийн захирагчаар батлуулан дагаж мөрдөнө. Орчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байрлалыг сонгон авч, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэн, бэлтгэх үүргийг ангийн хуэвцасны албаны дарга хариуцна. Усанд орох үеийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг сахиулах зорилгоор эмнэлгийн зааварлагчийг томилон ажиллуулна. ХЭЭРИЙН ЗОРИУЛАЛТЫН БАЙР СУУЦАНД ЦЭРГИЙГ БАЙРЛУУЛАХ 334. Ангийн хээрийн зориулалтын байр сууцанд цэргийг байрлуулахдааэнэ дүрмийн /Хавсралт 15/ заалтыг мөрдөнө. Ангийн дотоод албыг гүйцэтгүүлэхийн тулд харуул, хоногийн манааг энэ дүрмийн 223-225 дугаар зүйлийн дагуу томилно. 335. Рот /батарей/-д 3 ээлжтэн томилох бөгөөд 1 дүгээр ээлжтэн эхний шугамын сүүдрэвчийн дэргэд, 2 дахь нь рот /батарей/-ын байрлалын шугам дотор хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, 3 дахь нь амарч байна. Түүнээс гадна ээлжтэнгүүд нь команд, дохиог бие бүрэлдэхүүн, зэргэлдээх салбаруудын ээлжтэнгүүдэд дамжуулах үүрэгтэй. 336. Өглөөний үзлэг, оройн тооллого хийхийн тулд рот /батарей/-ыгтус тусынх нь урд талын буюу хажуугийн шугамд жагсаана. Цаг агаар тааламжгүй үед оройн тооллогыг хээрийн байрлалын жижүүрийн шийдвэрээр асар, майханд хийхийг зөвшөөрнө. 337. Оройн тооллогыг энэ дүрмийн 182 дугаар зүйлд зааснаар зохион байгуулж явуулна. Рот /батарей/-ын жижүүр нь оройн тооллогын дүнг хээрийн байрлалын жижүүрт илтгэнэ. 338. Оройн нэгдсэн тооллогыг энэ дүрмийн 184 дүгээр зүйлд зааснаар явуулж, тогтоосон цагт “АМАР” дохио өгнө. 339. Хээрийн байрлалын жижүүрийн захирамжаар гэр, асар, майхны хаяаг шууж, байрлалын шугам, зам, гэр, асар, майхны хоорондын замыг бороогүй үед усална. ЖИЖҮҮРИЙГ ШУГАМД ДУУДАХ 340. Хээрийн байрлалд дараах албан тушаалтныг ирэхэд жижүүрүүдийг шугамд дуудна: 340. 1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Хил хамгаалах, Дотоодын цэргийн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагч; 340.2. Ангийн захирагч, түүнээс дээших албан тушаалын шууд захирах дарга нар.
Цэргийн дотоод албаны дүрэм 65 341. “АНХААР” дохио болон хээрийн байрлалын жижүүрийн командаар жижүүрүүдийг шугамд дуудахдаа шугамд байгаа ээлжтэнгүүдээр дамжуулан “ЖижүүрүүдШУГАМДАА” буюу “… дугаар рот /батарей/-ын жижүүр-ШУГАМДАА” гэсэн команд өгнө. “Амар” дохио өгснөөс “Бос” дохио өгөх хүртэлх хугацаанд жижүүрүүдийг шугамд дуудах команд өгөхгүй. 342. Шугамд дуудах үед жижүүрийн бүрэлдэхүүн дараах байдлаар жагсана: 342.1. рот /батарей/-ын жижүүр нь салбарынхаа баруун үзүүрт, ээлжтэнээс урагш 1 алхам зайд, харин байрлалын зүүн үзүүрийн рот /батарей/-ын жижүүр нь зүүн үзүүрт; 342.2. хээрийн байрлалын жижүүр рот /батарей/-ын жижүүрүүдээс урагш 3 алхам зайд; 342.3. дохиочин хээрийн байрлалын жижүүрийн ард рот /батарей/-ын жижүүрийн шугамд. 343. Хээрийн байрлалын жижүүр нь энэ дүрмийн 340 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаалтнуудыг ирэхэд түүнийг угтан очиж, илтгэл өгөөд дагалдан явна. Ангийн захирагч /хээрийн байрлалын ахлаач/ ирсэн захирагч /дарга/-ийг угтаж, илтгэл өгвөл жижүүр түүнд зөвхөн танилцуулж мэдэгдэнэ.
Цэргийн дотоод албаны дүрэм 66 АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ ЦЭРГИЙГ ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН ДОТООД АЛБАНЫ ОНЦЛОГ Нийтлэг үндэслэл 344. Ангийг төмөр замаар тээвэрлэхийн тулд цэргийн цувааг зохион байгуулна. Цэргийн цуваа бүрт дугаар олгоно. Цэргийг агаараар тээвэрлэх үед нисэх онгоцны ахлаачийг томилно. Цэргийн зам харилцааны болон тээврийн байгууллагын албан тушаалтан цэргийн алба хаагчийг вагон /онгоц/-д орохоос өмнө ачих, буулгах, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны заавраар хангаж, вагон /онгоц/-д суух зөвшөөрлийг өгнө. 345.Цэргийн цуваа /баг/-ны бие бүрэлдэхүүн нь цэргийг тээвэрлэх үеийн журам, дэглэмийг мэдэж, түүнийг сахих, өндөр сонор сэрэмжтэй байх, нууцыг чанд хадгалах, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. 346. Цэргийн цуваа бүрт ангийн захирагчийн тушаалаар цуваа /баг/-ны дарга, түүний ар талын хангалт эрхэлсэн туслагч, холбооны дарга, их /бага/ эмчийг томилно. 347. Дотоодын болон харуулын албаны үүрэг гүйцэтгүүлэхийн тулд цэргийн цуваа бүрт: 347.1. цэргийн цувааны жижүүр, түүний туслагч; 347.2. ротын жижүүр; 347.3. вагон /нисэх онгоц/-ы ээлжтэн; 347.4. харуул; 347.5. жижүүрийн салбар; 347.6. жижүүрийн дохиочныг тус тус томилно. 348. Цэргийн цуваа /баг/-ны бие бүрэлдэхүүнд дараах үйлдлүүдийг хориглоно: 348.1. цэргийн зам харилцааны болон тээврийн байгууллагын албан тушаалтны ажилд хөндлөнгөөс оролцох; 348.2. галт тэрэг /нисэх онгоц/-ийг зогсоолд байх тогтоосон хугацаанаас саатуулах; 348.3. команд, дохио өгөхөөс өмнө суух, буух /нисэх онгоцон дотор босч явах/, галт тэрэг явж байхад вагонд гүйж суух, үсэрч буух; 348.4. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хүмүүсийн амь насанд хохирол учруулж болзошгүй аюулаас бусад тохиолдолд “зогсоох бариул”-ыг татаж галт тэргийг зогсоох; 348.5. вагон /онгоц/-ы хананд юм бичих, зурагт хуудас, дарцаг наах, хадах; 348.6. захидал, цахилгаан мэдээнд цэргийн ангийн нэр, тээвэрлэлтийн тухай дурьдах, түүнчлэн энэ тухай гадны хүмүүст ярих, суух, буух газар, вагон /нисэх онгоц/-ы дотор захидал, сонин, цаас болон хувийн зүйлээ орхих; 348.7. галт тэрэгний зогсох талбай, тавцан, вагоны дээвэр, тээж яваа танкийн цамхаг, машины тээш, бүхээгт хүн байлгах; 348.8. вагон /нисэх онгоц/-ы гарах хаалганы ойролцоо зогсох, суух, вагоны хаалганы хөндлөвчийг налах; 348.9. вагон дотор зөвшөөрөлгүй гэрэл, халаалт хэрэглэх; 348.10. техникийг ачсаны дараа шатахуунаар цэнэглэх; 348.11. төмөр замын өртөө, нисэх онгоцны буудал, төмөр зам дээгүүр сэлгүүцэх, задгай гал түлэх, хог хаях, тээврийн хэрэгслийн тоноглол, эд хэрэгслийг дур мэдэн авах; 348.12. вагон /онгоц/ болон бусад тээврийн хэрэгслийн чанх ардуур болон урдуур явах, зогсох, зохих тэмдэг, тэмдэглэгээгүй бол чиглүүлэгчийн дохиогүйгээр тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийх; 348.13. ачих, буулгах, тээвэрлэх талбайд нэвтэрсэн цэргийн алба хаагч вагон /онгоц/-ы гүйлтийн замаас 30 метрээс доош зайд нэвтрэх; 348.14. онгоцны далавчны үзүүрээс дотогш нэвтрэхгүй байх; 348.15. нислэгийн талбайд онгоцноос 3 метрээс бага зайд тээврийн хэрэгслийн хурдыг 5 км/ц, 8 метрээс бага бол 10 км/ц, түүнээс дээш бол 20 км/ц-аас хэтрэх; 348.16. онгоцны эх биеийн аливаа хэсгийн доогуур тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэх;
Цэргийн дотоод албаны дүрэм 67 349. Гадны хүмүүс болон цуваанд хамаарахгүй ачааг цэргийн цувраатай хамт тээвэрлэхгүй. Тээврийн байгууллагын албан тушаалтан, түүнчлэн нэг чиглэлд явах цэргийн багийг төмөр замын тухайн хэсгийн цэргийн зохицуулагчийн зөвшөөрлөөр цуваатай хамт тээвэрлэхийг зөвшөөрнө. 350. Цэргийн цуваа /баг/-наас хоцорсон цэргийн алба хаагч нь тухайн хэсгийн цэргийн зохицуулагчид, зохицуулагчгүй газар өртөө, буудлын даргад хоцорсон шалтгаанаа мэдэгдэж, цуваа /баг/-ны дугаараа хэлж, цаашид цэргийн зохицуулагч, өртөө буудлын даргын заавраар ажиллана. ЦЭРГИЙН ЦУВАА /БАГ/-НЫ ДАРГА 351. Цэргийн цуваа /баг/-ны дарга нь цэргийн цуваа /баг/-ны нийт бие бүрэлдэхүүний шууд захирах дарга мөн. Тэр нь цэргийн цуваа /баг/-г хариуцан удирдаж байгаа албан тушаалтан, төмөр замын тухайн хэсгийн цэргийн зохицуулагчид захирагдана. Цэргийн цуваа /баг/-ны дарга нь цэргийн цуваа /баг/-ны байлдааны бэлэн байдлыг хангах, цуваа /баг/-г ачих, шилжүүлэн ачих, буулгах ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх, бие бүрэлдэхүүнээр сахилга, тогтоосон журмыг сахиулах, бүх талын хангалт, галын аюулгүй байдлын арга хэмжээний зохион байгуулалт, тээвэрлэж яваа зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгсэл, цэргийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, цувааны ариун цэвэр, эрүүл ахуйг хариуцна. Цэргийн цуваа /баг/-ны даргын үүрэг: 351.1. цэргийн цуваа /баг/-г тогтоосон хугацаанд нь зохион байгуулалттай ачих, шилжүүлэн ачиж, буулгах; 351.2. вагоны ахлаач нар тоног төхөөрөмжийг хүлээн авч, буухдаа хүлээлгэн өгч байгаа эсэхийг хянах; 351.3. цэргийн цуваа /баг/-ны бүх талын хангалт, дотоодын болон харуулын алба, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах; 351.4. зэвсэглэл, цэргийн техник, түүний бэхэлгээ, цагийн манаач, хянагч нарт зориулсан хашлаганы бат бэх байдлыг шалгаж, хяналт тавих; 351.5. цувраа /баг/-г гэнэт буулгах, замын эвдэрсэн хэсгийг тойрон гарч, дахин ачаалахад бие бүрэлдэхүүнийг ямагт бэлэн байлгах; 351.6. цэргийн цуваа /баг/-ны тээвэрлэлтийн баримт бичгийг цаг тухайд нь бүрдүүлэх; 351.7. харуул, хоногийн манааны ээлж солилцох цаг, бие бүрэлдэхүүнийг хооллох журмыг тогтоох, хоолны хуваарийг батлах; 351.8. цувааны холбоог зохион байгуулах, ачих буулгах болон багийн даргыг томилох; 351.9. төмөр замын тухайн хэсгийн цэргийн зохицуулагчид цэргийн цуваа /баг/-ны замд яваа байдлын тухай илтгэж, зохих баримт бичгийг шалгуулах; 351.10. тээвэрлэлтийн журам, аюулгүйн арга хэмжээг бие бүрэлдэхүүн хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих; 351.11. цуваанаас хоцорсон цэргийн алба хаагчийн тухай, түүний хоцорсон өртөө, буудлын цэргийн зохицуулагчид, зохицуулагчгүй бол өртөө, буудлын даргад мэдэгдэх; 351.12. гэнэтийн ажиллагааны улмаас хөдөлгөөн саатах, галт тэрэг онхолдох, гал түймэр гарах, байгалийн болон бусад гэнэтийн аюул тохиолдох үед хөдөлгөөний саатлыг арилгахад тээврийн байгууллагад туслах ажлыг зохион байгуулж удирдах; 351.13. эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдаж байгаа цэргийн алба хаагчийг цэргийн цувааны тусгаарласан вагонд байрлуулах, эрүүл мэндийн шалтгаанаар эргэн татагдах цэргийн алба хаагч, эмчлүүлэгч, цогцосыг аль ойр байгаа цэргийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөх, шилжүүлэх, энэ тухайгаа удирдлагад илтгэх. 351.14. цуваа /баг/-ны замд яваа байдлын тухай дээд штабт тогтоосон хугацаанд нь илтгэж, зохих үүрэг заавар авч ажиллах. 352. Цэргийн цуваа /баг/-ны дарга нь тээвэрлэлттэй холбогдсон асуудлыгцэргийн зохицуулагчтай, харин зохицуулагчгүй бол өртөө, зөрлөгт түүний даргатай хамтран шийдвэрлэнэ.
Цэргийн дотоод албаны дүрэм 68 353. Цэргийн хэд хэдэн цуваа /баг/-г галт тэрэг /нисэх онгоц/-ээр тээвэрлэх үед цэргийн ангийн захирагч буюу цэргийн зохицуулагч, аль нэг цуваа /баг/-ны даргыг цуваа /баг/-ны дарга нарын ахлаачаар томилно. 354. Цэргийн цувааны дарга нь техникийн эвдрэл, гэмтлээс болж цуваанаас салгасан вагоныг солих бололцоогүй үед цэргийн алба хаагчийг өөр вагонд хуваарилж байрлуулна. Байлдааны болон бусад техник ачсан вагоныг салгасан үед тэдгээрийн жолооч, тоотыг үлдээнэ. Харин бусад эд хэрэгсэл ачсан вагонд харуул үлдэнэ. Цуваанаас хоцрогдогсодыг цэргийн ангид нь хүргэх арга хэмжээ авна. ЦЭРГИЙН ЦУВААНЫ ДАРГЫН БАЙЛДААНЫ ХАНГАЛТ ЭРХЭЛСЭН ТУСЛАГЧ 355. Цэргийн цувааны даргын байлдааны хангалт эрхэлсэн туслагч нь цэргийн цувааны даргад захирагдах бөгөөд жижүүрийн салбар, цуврааны байлдааны хангалтад томилогдсон салбарын бие бүрэлдэхүүний шууд захирах дарга мөн. Тэр нь цувааны хамгаалалт, сахилга, дэг журам, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлын арга хэмжээг хариуцна. Цэргийн цувааны даргын байлдааны хангалт эрхэлсэн туслагчийн үүрэг: 355.1. тээвэрлэлтийн үед байлдааны хангалт, хамгаалалтын арга хэмжээг төлөвлөж, цэргийн цувааны даргад илтгэх, тэдгээрийн биелэлтийг хангах; 355.2. хүлээх, цугларах газар, ачиж буулгах өртөөн дээр, түүнчлэн замд бие бүрэлдэхүүн, зэвсэг техникийг байрлуулах журмыг төлөвлөж хэрэгжүүлэх; 355.3. тээвэрлэлтийн тухай мэдээг нууцлан хадгалж, бие бүрэлдэхүүнийг өндөр сонор сэрэмжтэй байлгах; 355.4. хими, радиацийн тагнуул явуулах шаардлагатай үед бие бүрэлдэхүүн, зэвсэг техник болон вагонд хэсэгчилсэн идэвхжил сулруулалт, цэвэрлэгээг зохион байгуулах; 355.5. байгалийн гэнэтийн гамшиг, дайсны ажиллагааны улмаас үүссэнхөдөлгөөний саатлыг арилгахад цэргийн цувааны бие бүрэлдэхүүнийг оролцуулах ажлыг зохион байгуулах; 355.6. цувааны бие бүрэлдэхүүнийг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангасан байдалд хяналт тавих; 355.7. цувааны харуулын алба, агаарын довтолгооноос хамгаалахын байлдааны жижүүрлэлтийг зохион байгуулж, түүний ажиллагаанд хяналт тавих; 355.8. гал түймрийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангах. ЦЭРГИЙН ЦУВААНЫ МАТЕРИАЛЫН ХАНГАЛТ ЭРХЭЛСЭН ТУСЛАГЧ 356. Цэргийн цувааны материалын хангалт эрхэлсэн туслагч нь цувааны даргад захирагдах бөгөөд цувааны бие бүрэлдэхүүний материал хэрэгслийн хангалтыг хариуцна. Цэргийн цувааны ар талын хангалт эрхэлсэн туслагчийн үүрэг: 356.1. тээвэрлэлтийн хугацаанд шаардагдах хүнс, хувцас, шатахуун, бусадматериал хэрэгслийн тооцоо, тэдгээрийг авахад шаардлагатай баримт бичгийг ангийн штабаас авах; 356.2. цувааны бие бүрэлдэхүүний хүнсний хангалт, хооллох асуудлыг зохион байгуулах; 356.3. хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлж, цувааны эмчтэй хамтран хоолны хуваарь хийж, цувааны даргаар батлуулан мөрдөх; 356.4. хүн тээврийн вагоны тоног төхөөрөмжийг зөв ашиглах, цувааны гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах; 356.5. цувааны бие бүрэлдэхүүний халуун ус, угаалгын үйлчилгээгхариуцах, вагоны халаалтын систем, төхөөрөмж, гал түймэр унтраах хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих. РОТЫН ЗАХИРАГЧ 357. Ротын захирагч нь цэргийн цуваа /баг/-ны даргад захирагдана. Ротын захирагч нь энэ дүрмийн 114 дүгээр зүйлд заасан үндсэн үүргээс гадна дараах үүргийг гүйцэтгэнэ. 357.1. бие бүрэлдэхүүнд тээвэрлэлтийн журам, аюулгүй байдлын арга хэмжээний талаар зааварчилгаа өгч, цэргийн цуваа /баг/-ны дугаар, түүний даргын цол, нэрийг танилцуулах;
Цэргийн дотоод албаны дүрэм 69 357.2. ротын бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, цэргийн техник, эд хэрэгслийг тээвэрлэхэд бэлтгэх, тэдгээрийг ачих, вагон /нисэх онгоц/-уудад хуваарилах; 357.3. цувааны даргын заавраар харуул, хоногийн манааны бүрэлдэхүүн, хянагч, галч нарыг томилж үүрэг гүйцэтгүүлэх; 357.4. салбараа ачих, буулгах ажлыг биечлэн удирдах, байлдааны болон бусад техник, эд хэрэгслийг зөв байрлуулах, бэхлэх, өнгөлөн далдлах, тэдгээрийн байдлыг замд шалгаж, хянах; 357.5. цэргийн сахилга, тээвэрлэлтийн журмыг бие бүрэлдэхүүнээр мөрдүүлэх, түүнчлэн вагон /онгоц/-ы төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих. ВАГОН /ОНГОЦ/-Ы АХЛААЧ 358. Вагон /онгоц/-ы ахлаач нь салбарын захирагч болон цэргийн цувааны жижүүрт захирагдана. Вагон /онгоц/-ы ахлаачийн үүрэг: 358.1. бие бүрэлдэхүүний нэрийн жагсаалттай байх, вагон /онгоц/-д байгаазэвсэг, бусад хэрэгслийн тоог мэдэх, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг төмөр замын зогсоолд, өртөөнөөс хөдлөхийн өмнө шалгах; 358.2. ачаа ачихаас өмнө вагон /онгоц/-ы төхөөрөмжийг шалгаж хүлээн авах, ачаа буулгасны дараа түүнийг бүрэн хүлээлгэн өгөх; 358.3. бие бүрэлдэхүүнийг вагон /онгоц/-д суулгах, байрлуулах, буулгах ажлыг удирдах; 358.4. вагон /онгоц/-ы ээлжтэнг томилж, тэдний үүрэг гүйцэтгэлд хяналт тавих, түүнчлэн хоол, ус, түлш авах болон бусад ажилд цэргийн алба хаагчийг хуваарилах; 358.5. нууцыг чанд хадгалж, сахилга, дотоод журам, цэргийн дүрэм, аюулгүй байдалд хяналт тавих, илэрсэн зөрчлийг засуулах, ахлах даргад илтгэх; 358.6. бие бүрэлдэхүүн, зэвсэг, галт хэрэглэл, эд хөрөнгийг цувааны даргын зөвшөөрөлгүй буюу команд дохио өгөхөөс өмнө вагон /онгоц/-оос гаргахгүй байх; 358.7. цувааны бүрэлдэхүүнд хамааралгүй хүн, ачааг зөвшөөрөлгүйгээр вагон /онгоц/-д оруулахгүй байх; 358.8. вагон /онгоц/-ыг хэвийн дулаантай байлгах, гал түймрийн аюулгүй байдлыг сахиулах, вагон /онгоц/-д гал түймэр гарах үед түүнийг унтраах арга хэмжээ авахын хамт цувааг зогсоох дохио өгч, цувааны жижүүрт яаралтай илтгэх; 358.9. буухад бэлтгэх тушаал авмагц бие бүрэлдэхүүнд хувцаслах, зэвсэг, хувийн зүйлээ авах, пийшингийн галлагааг зогсоож, гал унтраах үүрэг өгөх, шалгах; 358.10. цэргийн алба хаагч өвчилсөн, замд хоцорсон, зэвсэг, эд хэрэгсэл, вагон /онгоц/-ы тоног төхөөрөмж гэмтэж үрэгдсэн, түүнчлэн хэрэг зөрчил гарвал энэ тухай цувааны жижүүрт илтгэх. ЦЭРГИЙН ЦУВААНЫ ЖИЖҮҮР 359. Цэргийн цувааны жижүүрээр офицерыг томилох бөгөөд тэр нь цувааны дарга, зорчин яваа цэргийн ангийн захирагчид захирагдана. Харуул, хоногийн манааны бүрэлдэхүүн, вагон /онгоц/-ы ахлаач нар цувааны жижүүрт захирагдана. Цэргийн цувааны жижүүр нь албан үүргээ гүйцэтгэхдээ энэ дүрмийн 226 дугаар зүйлийн заалтыг удирдлага болгохоос гадна дараах үүргийг гүйцэтгэнэ: 359.1. салбарын захирагч нараас байлдааны болон бусад техник, эд хэрэгслийг харуулын хамгаалалтад хүлээлгэн өгч байгаа байдалд хяналт тавих; 359.2. бие бүрэлдэхүүний тоо, хоногийн манааны бүрэлдэхүүний үүргийн гүйцэтгэл, жижүүрийн салбарын бэлэн байдлыг шалгах, гал түймрийн аюулгүй байдлыг бие бүрэлдэхүүн хэрхэн сахиж байгаад хяналт тавих; 359.3. цувааны дотор цэргийн сахилга, тээвэрлэлтийн журмыг сахиулах, цэргийн болон тээврийн эд хэрэгслийн иж бүрдлийг шалгах; 359.4. цувааны даргын заавраар салбарын захирагч болон вагон /онгоц/-ыахлаач нарт бие бүрэлдэхүүнийг вагон /онгоц/-оос гарахыг зөвшөөрсөн зогсоол, хугацааг зарлах; 359.5. замд халуун хоол, ус түлш, гэрэлтүүлгийн хэрэгслийг зохион байгуулалттай олгох;
Цэргийн дотоод албаны дүрэм 70 359.6. вагон /онгоц/-ы үйлчилгээ, тээвэрлэлт хариуцсан ажилтнаас бусад гадны хүнийг цэргийн цуваанд нэвтрүүлэхгүй байх. РОТЫН ЖИЖҮҮР 360. Ротын жижүүр нь цувааны жижүүр, түүний туслагчид захирагдана. Ротын жижүүр нь үүргээ гүйцэтгэхдээ энэ дүрмийн 242 дугаар зүйлийг удирдлага болгож, байлдааны болон бусад техник, хэрэгслийн бэхэлгээ, өнгөлөн далдлалтыг зогсоол бүр дээр шалгаж, дутагдлыг арилгуулах, энэ тухай ротын захирагч, цувааны жижүүрт илтгэнэ. ВАГОН /ОНГОЦ/-Ы ЭЭЛЖТЭН 361. Вагон /онгоц/-ы ээлжтэн нь ротын жижүүр, вагон /онгоц/-ы ахлаачид, тэднийг байхгүйд цэргийн багийн даргад захирагдана. Вагон /онгоц/-ы ээлжтэн нь энэ дүрмийн 248 дугаар зүйлийг удирдлага болгохоос гадна дараах үүргийг гүйцэтгэнэ. 361.1. бие бүрэлдэхүүнийг вагон /онгоц/-д суух, буухын өмнө хаалганы довжооны хаалтыг сөхөж, шат тавьж, сууж, бууж дуусмагц шатыг хурааж, хаалтыг буулган хаалгыг хааж түгжих; 361.2. бие бүрэлдэхүүнийг вагон /онгоц/-д суусны дараа тэдний тоог авч, вагон /онгоц/-ы ахлаач буюу цэргийн багийн даргад илтгэх; 361.3. тогтоосон команд, дохио өгөхөөс өмнө цэргийн алба хаагчийг вагон /онгоц/-оос гаргахгүй байх; 361.4. пийшинг зааврын дагуу галлаж, гал түймрийн аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, вагоноос буухаас өмнө пийшинг галлахыг зогсоож, гал унтраах; 361.5. тоног төхөөрөмж, эд хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах; 361.6. цуваа /баг/-ны дарга болон жижүүрийн команд дохиог бие бүрэлдэхүүнд дамжуулах; 361.7. цэргийн алба хаагчийг вагон /онгоц/-оос цухуйх, хаалга налах, хаалганы хонгилд зогсох, суухыг хориглох; 361.8. цувааны даргаас онгойлгож байхаар тогтоож өгснөөс бусад хаалга бүрэн хаалттай байгаа эсэхэд хяналт тавих; 361.9. хог, хоолны үлдэгдэл болон бусад зүйлийг вагоноос гаргаж шидэх, зөвшөөрөлгүй газарт хаяхыг хориглох.
Цэргийн дотоод албаны дүрэм 71 ХАВСРАЛТ
Цэргийн дотоод албаны дүрэм 72 Хавсралт 1 1.2 дугаар зүйлд ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ 1. Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо цэргийн тангараг өргөнө. /Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр заалт/ 2. Цэргийн албанд шинээр татагдагч, цэргийн сургуульд элсэгч /цэргийн хөгжмийн болон цэргийн дунд сургуулийн сурагч хамаарахгүй/анхан шатны бэлтгэл хийж, цэргийн алба хаагчийн үндсэн үүргийг мэдэж, Цэргийн тангараг, Байлдааны туг, цэргийн албаны онцлогийг судлан ойлгосны дараа цэргийн тангараг өргөнө. 3. Цэргийн тангараг өргөх өдөр, цагийг ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Төрлийн цэрэг /ХЗЦ, АЦ/-ийн командлагч болон Үндэсний Батлан хамгаалахын их сургууль /Хууль сахиулахын их сургууль/-ийн захирлын тушаалаар зарлана. Тангараг өргөх ёслол эхлэх цагт бие бүрэлдэхүүнийг ёслолын хувцастай жагсааж, Байлдааны тугийг “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасны дагуу залж байрлуулна. Тангараг өргөх үед бие бүрэлдэхүүнийг салаадын цувааны шугамд, тангараг өргөх дайчдыг тусад нь зэвсэгтэй жагсаана. Цэргийн тангарагийн хэвлэмэл хуудас, нэрийн жагсаалтыг урьдчилан бэлтгэсэн байна. 4. Цэргийн тангараг өргөх ёслолыг цэргийн ангийн захирагч /захирал/ удирдана. Ангийн захирагч /захирал/ үг хэлсний дараа, салбарын захирагч нарт цэргийн тангараг өргүүлэх зөвшөөрөл олгоно. Салбарын захирагч тангараг өргөгчийн нэрийг дуудахад тэр жагсаалаас гарч, тангараг өргүүлж буй даргад илтгэн, түүний командаар цэргийн тангаргийг тод, чанга уншин өргөж, нэрийн хүснэгтэд гарын үсэг зурж баталгаажуулна. Цэргийн тангараг өргүүлж буй дарга цэргийн албаа нэр, төртэй хаах тухай захиас үг хэлж, баяр хүргэхэд цэргийн тангараг өргөсөн цэргийн алба хаагч бууг ёсолгоонд авч “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэж тод, чанга дуугаар хариулна. Дараа нь Байлдааны тугийн өмнө очин малгайг авч, зүүн хөлийг урагш тавьж, баруун өвдөг дээр сөгдөн толгой бөхийлгөөд, босч, малгайгаа өмсөж, туганд ёслоод эргэж жагсаалдаа орно. Тангараг өргөх ёслолын дараа салбарын захирагч цэргийн тангараг өргөгсдийн гарын үсэг бүхий нэрийн жагсаалтыг ангийн захирагч /захирал/-д гардуулна. 5. Ангийн захирагч /захирал/ тангараг өргөсөн бүрэлдэхүүнд баяр хүргэхэд бие бүрэлдэхүүн гурвантаа “Урай” цуурайтуулсны дараа хөгжимд “Төрийн дуулал” эгшиглэнэ. Ангийн захирагч оролцохоор ирсэн ахлах даргад илтгэнэ. Төгсгөлд нь бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж өнгөрнө. 6. Цаг агаарын тохиромжгүй үед цэргийн тангараг өргөх ёслолыг байранд явуулж болно. 8. Хүндэтгэх шалтгаанаар цэргийн тангараг өргөөгүй бүрэлдэхүүнийг ангийн захирагчийн шийдвэрээр цэргийн тангараг өргүүлнэ. 9. Цэргийн тангараг өргөсөн өдрийг цэргийн ангид баяр, ёслолын өдөр болгон нээлттэй зохион байгуулна. 10. Цэргийн тангараг өргөсөн бүрэлдэхүүний нэрийн жагсаалтын хуудсыг ангийн штабт хадгалах ба тогтоосон хугацааны дараа архивт шилжүүлнэ. 11. Цэргийн тангараг өргөөгүй цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчилгаагаар цэргийн ангид ирмэгц цэргийн тангараг өргүүлнэ. 12. Цэргийн тангаргийг түүхийн дурсгалт газар, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө байлдаанд баатарлагаар амь үрэгдсэн дайчдын хөшөө, дурсгалын дэргэд өргүүлж болно.
Цэргийн дотоод албаны дүрэм 73 Хавсралт 2 3.3 дугаар зүйлд ЦЭРГИЙН АНГИД БАЙЛДААНЫ ТУГ ГАРДУУЛАХ, АНГИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ЖУРАМ Цэргийн ангид Байлдааны туг гардуулах журам 1. Монгол Улсын Батлан хамгаалах, хил хамгаалах, дотоодын цэрэг болон онцгой байдлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалаар цэргийн ангид Байлдааны тугийг үнэмлэхийн хамт гардуулна. 2. Байлдааны туг хүлээн авахдаа “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасан журмын дагуу зэвсэгтэй жагсана. Байлдааны нөхцөлд Байлдааны туг гардуулахад жагсах журмыг цагийн байдлыг харгалзан ахлах дарга тогтооно. 3. Байлдааны туг хүлээж авахдаа ангийн захирагч, тугч, туг хамгаалагчдыг болон тугийн салааг Байлдааны туг гардуулахаар ирсэн даргын мэдэлд томилон гаргана. Байлдааны туг гардуулах дарга, тугийн салаа нь “Цэргийн жагсаалын дүрэм”-ийн 196, 197 дугаар зүйлийг дагаж мөрдөнө. 4. Тугч тогтоосон цагт Байлдааны тугийг гэртэй нь залж, Байлдааны туг гардуулах даргын ард 3 алхам зайтай явж, анги жагссан газарт очно. Тугч Байлдааны тугийг зүүн мөрөндөө авч, туг хамгаалагчид түүнтэй зэрэгцэн явна. Байлдааны туг гардуулах даргыг жагсаалд 40-50 алхам ойртож ирмэгц ангийн захирагч “Бригад”, /хороо, отряд/, Байлдааны тугийн дор-НОМХОН, Зэрэгц-БАРУУН ТИЙШ /ЗҮҮН ТИЙШ, ДУНДАА/” команд өгнө. Үлээвэр найрал хөгжимд “Тугийн марш” тоглоно. 5. Ангийн захирагч команд өгч ёслоод, Байлдааны туг гардуулах даргыг угтан алхах үед үлээвэр найрал хөгжимд хүндэтгэн угтах марш эгшиглэнэ: “Эрхэм хошууч генералд, Мотобуудлагын … дугаар ангийн бригад /хороо, отряд/-ын бие бүрэлдэхүүн, Байлдааны туг хүлээн авахаар жагссан. Бригад /хороо, отряд/-ын захирагч хурандаа ............”. Захирагч Байлдааны туг гардуулах даргад илтгэл өгөхөөр зогсмогц хөгжим тоглолтоо зогсооно. Тугч Байлдааны тугаа баруун талдаа эгц барьж зогсоно. 6. Байлдааны туг гардуулах дарга илтгэл аваад, жагсаалыг голлон зогсож ангийн бие бүрэлдэхүүнтэй мэндэлнэ. Даргыг мэндлэхээр явах үед тугч, туг хамгаалагчид түүнтэй зэрэг алхаж жагсаал уруу харж зогсоно. Тугч Байлдааны туг гардуулагчийг очиход Байлдааны тугаа баруун гар тийш налуулан хоёр гараар барьж зогсоно. Туг гардуулагч тугийг гэрнээс гарган дэлгэж, тугч Байлдааны тугаа босгож, хоёр гараар бариад ангийн жагсаал руу харж зогсоно. Туг гардуулагч үнэмлэхийг уншиж, туг, үнэмлэхийг ангийн захирагчид гардуулна. Ангийн захирагч Байлдааны тугийг хүлээж авахдаа малгайгаа авч, зүүн гартаа бариад, зүүн хөлөө нэг алхан сөгдөж баруун гараараа Байлдааны тугнаас адис аваад босч, малгайгаа өмсөн туганд ёсолсны дараа туг гардуулагчаас тугийг авч, хоёр гараар дээш өргөж, ангийн бие бүрэлдэхүүнд харуулахад тэд гурвантаа “Урай” цуурайтуулна. “Урай” дуусмагц үлээвэр найрал хөгжимд Монгол Улсын “Төрийн дуулал” эгшиглэнэ. 7. Ангийн захирагч, “Төрийн дуулал” эгшиглэж дуусмагц Байлдааны тугаа тугчид шилжүүлж, “Тугч, миний хойноос алхаад-МАРШ” команд өгнө. Тугч “Алхаад” анхааруулах командаар Байлдааны тугийн ишийг тогтоогчид хийнэ. 8. Ангийн захирагч тугч, туг хамгаалагчдыг өөрөөсөө 3 алхам зайтай жагсаалын урдуур дагуулан явж, зүүн үзүүрт хүрээд эргэн баруун үзүүрт очиж тугч, туг хамгаалагчдыг жагсаалд байрыг нь эзлүүлнэ. Ангийн захирагчийн “Тугч, миний хойноос алхаад-МАРШ” командаас эхлэн жагсаалд байраа эзлэх хүртэл үлээвэр найрал хөгжимд “Тугийн марш” тоглоно. Энэ үед ангийн бие бүрэлдэхүүн Байлдааны тугаа дагуулан хараа гаргаж хүндэтгэнэ. Тугч байраа эзэлж, хөгжим тоглолтоо зогсоомогц ангийн захирагч жагсаалаас гарч, жагсаалын алхаагаар явж түүнийг голлон, Байлдааны туг гардуулагчтай зэрэгцэн зогсоод “БОЛНО” команд өгнө.
Цэргийн дотоод албаны дүрэм 74 9. Байлдааны туг гардуулагч, Байлдааны туг хүлээн авсантай холбогдуулан нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэхэд гурвантаа “Урай” цуурайтуулна. Түүний дараа ангийн захирагч үг хэлнэ. Төгсгөлд нь ангийн нийт бие бүрэлдэхүүн Байлдааны туг гардуулагчийн урдуур ёслолын жагсаалаар явж өнгөрөөд байраа дахин эзэлж, Байлдааны тугийг “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасан журмаар хадгалах байранд нь зална. 10. Ангийн захирагч Байлдааны туг хүлээж авсан тухай тушаал гаргана.Тушаалд туг хадгалах байрыг тогтоож, туг залагч, тугч, туг хамгаалагчдыг томилно. 11. Байлдааны тугийг залах, байрлуулах, оруулах ажиллагааг “Цэргийн жагсаалын дүрэм”, хамгаалалтыг “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-д заасан журмаар тус тус гүйцэтгэнэ. НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ 12.Ангийн тайван болон байлдааны цагт байгуулсан гавьяаг нь үнэлж шагнах, тэрчлэн эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын үйл хэрэгт гарамгай гавъяа байгуулагчийг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тэргүүний ангийг нэрэмжит болгоно. 13. Цэргийн ангийг нэрэмжит болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон салбарын бие бүрэлдэхүүний нэрийн жагсаалтад гавъяа байгуулагчийн нэрийг нь бүртгэж, мөнхжүүлэх тухай Батлан хамгаалах, хил хамгаалах, дотоодын цэрэг болон онцгой байдлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалыг ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Төрлийн цэрэг /ХЗЦ, АЦ/-ийн командлагч цэргийн ангид гардуулна. 14. Цэргийн ангийг нэрэмжит болгосон болон гавьяа байгуулагчийннэрийг бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтад мөнхжүүлэх тухай тогтоол,тушаалыг хүлээн авахдаа анги, байгууллагын бие бүрэлдэхүүн “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасны дагуу жагсана. 15. Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалыг ангийн захирагч /дарга/-д гардуулахад хөгжимд “Төрийн дуулал” эгшиглэнэ. “Төрийн дуулал” эгшиглэж дуусмагц Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ /-ын дарга, Дотоодын цэргийн командлал, Төрлийн цэрэг /ХЗЦ, АЦ/-ийн командлагч, бие бүрэлдэхүүнд баяр хүргэхэд гурвантаа “Урай” цуурайтуулна. Төгсгөлд нь ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж өнгөрнө. 16. Цэргийн ангийг нэрэмжит болгосон тухай Монгол Улсын Засгийнгазрын тогтоол буюу гавьяа байгуулагчийг салбарын бие бүрэлдэхүүний нэрийн жагсаалтад бүртгэж, мөнхжүүлсэн тухай Батлан хамгаалахын сайдын тушаалыг салбарын байранд байрлуулна. ЦЭРГИЙН АНГИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ҮЕД БАЙЛДААНЫ ТУГ, ОДОН, ХҮНДЭТ НЭРИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ 17. Цэргийн ангийн нэр, дугаар өөрчлөгдвөл Байлдааны туг уг ангидаа хэвээр хадгалагдах бөгөөд тэр тухай ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ /-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Байлдааны тугийн үнэмлэхэд тэмдэглэж, баталгаажуулна. 18. Ангийн дайчин уламжлал, байгуулсан гавьяа, хөдөлмөрийн амжилтыг мөнхжүүлэх зорилгоор түүний Байлдааны туг, одон, хүндэт нэрийг өөр ангид шилжүүлж болно. Ангийг өөр анги болгон өөрчлөн зохион байгуулбал уг ангийн Байлдааны туг, үнэмлэх, одон, хүндэт нэрийг шинэ ангид бүрэн шилжүүлнэ. Хоёр буюу түүнээс дээш ангийг өөрчлөн зохион байгуулах үед эдгээр ангийн нэгний нь Байлдааны туг, үнэмлэх, одон, хүндэт нэрийг шинэ ангид шилжүүлж, бусад ангийн Байлдааны туг, үнэмлэх, одон, хүндэт нэрийг тогтоосон журмаар хураана. Байлдааны туг, үнэмлэх, одон, хүндэт нэрийг шинэ ангид шилжүүлэх асуудлыг Батлан хамгаалах сайдын тушаалаар /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар/ шийдвэрлэнэ. 19. Цэргийн ангийг татан буулгах үед Батлан хамгаалахын сайдын тушаалаар тухайн ангид дурсгалыг нь мөнхжүүлсэн дайчны нэрийг уг ангийн нэр, дугаар, туг, одон, хүндэт нэрийг шилжүүлэх ангид залгамжлуулж болно.
Цэргийн дотоод албаны дүрэм 75 БАЙЛДААНЫ ТУГИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, АРЧЛАХ ЖУРАМ 20. Цэргийн ангийн Байлдааны тугийг: - байнгын байрлал, хот, суурин газарт байрлахад-ангийн штабт; - сургалтын төв /хээрийн байрлал/-д байрлах үед - тусгайлан бэлтгэсэн байранд; -хээрийн сургууль, байлдааны үед ангийн захирагчийн заасан газарт (шилэн хоргонд) хадгална. 21. Дайны үед зохион байгуулагдах цэргийн ангиудын Байлдааны тугийг тайван цагт хийж, ЗХЖШ-т хадгална. 22. Ангийн штабын дарга, Байлдааны тугийг одонтой нь хамт эвхэж гэрэнд нь хийж лацдан, нууцын өрөөнд, эсхүл тусгайлан зассан шилэн хоргонд босоо байрлуулан, гадна талыг лацдаж, харуул хамгаалалттай хадгалахыг зөвшөөрнө. Тугийг гэрэнд хийхдээ Соёмбыг дотогш харуулан хуйлна. 23. Байлдааны туг нь харуулын байнгын хамгаалалтад байна. Байлдааны тугийг ангийн захирагчийн тушаалын үндсэн дээр залж гаргана. Түүнийг залахдаа тугийн салаагаар хамгаалуулна. 24. Ангийн байлдааны тугийг тээвэрлэх, түр хугацаанд хадгалахад зориулагдсан аяны тусгай хайрцагтай байх бөгөөд хэмжээ, загварыг “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-т тусгасан байна. 25. Ангийг шилжүүлэн байрлуулахаар тээвэрлэх үед Байлдааны туганд зориулж тусгай автомашин, вагон, нисэх онгоц гаргана. Байлдааны тугтай хамт тугч, туг хамгаалагч, харуул явна. Байлдааны тугтай хамт мөнгөний болон нууц баримт бичгийн авдрыг тээвэрлэж болно. 26. Байлдааны тугийг зөв хадгалах, арчлах асуудлыг ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хариуцаж, дараах үүргийг биелүүлнэ: 26.1. Байлдааны туганд сард 2 удаа үзлэг хийж, одон, гилбэр, орой, залаа, бүч, иш, гэрний бүрэн бүтэн байдлыг шалгаж, илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авч, энэ тухай ангийн захирагчид илтгэх; 26.2. Байлдааны туганд тусгай бүртгэл хөтөлж, түүнд үзлэг хийсэн он, сар, өдөр, илэрсэн дутагдал, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээг тэмдэглэнэ. Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нь Байлдааны туганд үзлэг хийхдээ тугч, туг хамгаалагч, харуулын даргыг байлцуулна. 27. Байлдааны туг нь цас, бороонд норохоос тусгайлан хамгаалах ус үл нэвтрэх материалаар хийгдсэн гэр, эсхүл нөмрөгтэй байна. 28. Норсон буюу чийг авсан Байлдааны тугийг байрны гадна сүүдэрт буюу байрны дотор хатаана. Байлдааны тугийг хатаах үед тугч, туг хамгаалагчаар хамгаалуулна. БАЙЛДААНЫ ТУГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ, СОЛИХ, ЗАСВАРЛАХ ЖУРАМ 29. Цэргийн ангийг татан буулгах үед Байлдааны туг, одон, тэдгээрийн үнэмлэх, ангийн товч түүхийг тогтоосон журмын дагуу ЗХЖШ, ХХЕГ, ДЦ, ОБЕГын штабт хүлээлгэн өгнө. Байлдааны туг, одонг архив буюу музейд шилжүүлэн хадгалуулах асуудлыг ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар шийдвэрлэнэ. 30. Гэмтэл ихтэй буюу удаан хугацаагаар хадгалснаас хэврэгшин сэмэрчурагдсан, засч сэлбэх бололцоогүй болсон Байлдааны тугийг солино. 31. Байлдааны туг солиулах буюу засварлуулах шийдвэр гаргуулахын тулд анги Байлдааны туг /ЗХЖШ, ХХЕГ, ДЦ, ОБЕГ/-ийг штабт тогтоосон журмаар хүргүүлнэ. ЗХЖШ /ХХЕГ, ДЦ, ОБЕГ /-аас томилсон тусгай комисс, тухайн ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргыг байлцуулан уг Байлдааны туганд үзлэг хийнэ. Комисс Байлдааны тугийн бүх гэмтэл, түүний үүссэн нөхцөл шалтгаан, түүнчлэн Байлдааны тугийг солих буюу засварлах тухай дүгнэлтээ үзлэгийн актад заана. Байлдааны тугийн үзлэгийн актыг ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагч баталж, тугийг солих буюу засварлах тухай тушаал гаргана. Засварласан буюу шинэчилсэн Байлдааны тугийг ЗХЖШ, ХХЕГ, ДЦ, ОБЕГ -ын штабаар дамжуулан ангид хүргэнэ.
Цэргийн дотоод албаны дүрэм 76 Байлдааны хуучин тугийг, товч түүхийн хамт Цэргийн музей /архив/”-д шилжүүлнэ. 32. Байлдааны тугийн засварыг зөвхөн Цэргийн дүрэмт хувцасны оёдлын үйлдвэрт, түүний ишийг анги өөрөө хийнэ. Тугийг шинээр оёх, засварлах ажлыг мэргэжлийн оёдолчин тусгай байранд, хариуцагч офицер, албан тушаалтны хяналтын дор гүйцэтгэнэ. Тугийг аль болохоор богино хугацаанд оёж засварлана. Байлдааны тугийг засварлах үеийн хамгаалалтыг тухайн цэргийн хүрээний зохицуулагч зохион байгуулна. Байлдааны тугийг засварт өгөх, хүлээн авахдаа акт бичнэ. 33 Байлдааны туганд үүссэн толбо, үрчлээг цэвэрлэх, бүчний оёдол бөхлөх зэрэг ажлыг ангийн захирагчийн тушаалаар захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хариуцан хийлгэж, дутагдлыг зассан тухай үзлэгийн дэвтэрт тэмдэглэл хийж, захирагчид илтгэнэ.
Цэргийн дотоод албаны дүрэм 77 Хавсралт 3 72.9, 110.9 дүгээр зүйлд НӨХӨН ХАНГАЛТААР ИРЭГСДИЙГ САЛБАРТ ХУВААРИЛАХ ЖУРАМ 1. Нөхөн хангалтаар ирэгсдийг салбарт хуваарилахдаа тэдний боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн цэрэгт ирэхийн өмнө эзэмшсэн цэргийн мэргэжил, энэ мэргэжилдээ хэрхэн дадлагажсан тухай аймаг, орон нутгийн Цэргийн штабын тодорхойлолтыг харгалзан ангийн захирагчийн тушаалаар хуваарилна. 2. Ангийн захирагч нөхөн хангалтаар ирэгсдэд ангийн дайчин замнал, цэргийн албаны зохион байгуулалт, сургалт бэлтгэл, гүйцэтгэх үүрэг, ангийн удирдлага, салбарын захирагч нарыг танилцуулна. 3. Нөхөн хангалтаар ирэгсдийг салбарт хуваарилсан тухай захирагчийн тушаалыг захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга /түүний туслагч/ уншин танилцуулж, салбаруудад хуваарилна. Ангийн захирагч нөхөн хангалтаар ирэгсдийг хүлээн авч байгааг тохиолдуулан бие бүрэлдэхүүнд хандаж баяр хүргэнэ. 4. Ангийн захирагчийн “Жагсаалд-ОР” командаар ротын захирагч нар нөхөн хангалтаар ирэгсдийг тус тусын салбарын жагсаалд байрыг нь эзлүүлнэ. 5. Нөхөн хангалтаар ирэгсдийг салбарт хуваарилах ажиллагааны төгсгөлд бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж өнгөрнө.
Цэргийн дотоод албаны дүрэм 78 4 дүгээр хавсралт 72.9 дүгээр зүйлд ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ БЭЛТГЭЛЭЭР ХАЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА 1. Цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсантай холбогдуулан хүндэтгэлийн ажиллагааг ахмад дайчид, орон нутгийн төлөөлөгчид, гэр бүлийнхэн болон ангийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан зохион байгуулна. Цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж байгаа цэргийн алба хаагчийн “Байлдааны туг”-д ёсолж, эхүндэтгэл илэрхийлэх ажиллагааг ангийн дэлгээ жагсаалын өмнө гүйцэтгүүлнэ. Ангийн захирагчийг бэлтгэлээр халагдахад ахлах дарга, бусад цэргийн алба хаагчийг үдэх ажиллагааг ангийн захирагч зохион байгуулна. ЗХЖШ /ХХЕГ, ОБЕГ/-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, ХЗЦ, АЦ-ийн командлагч нарыг бэлтгэлээр чөлөөлөхөд ЗХЖШ /ХХЕГ, ДЦ, ОБЕГ, ХЗЦК, АЦК/-ын бие бүрэлдэхүүн, цэргийн хүрээний анги, байгууллагын захирагч нар хүндэтгэлтэйгээр оролцоно. Энэ үед Жанжин туг /ХХЕГ, ДЦ, ОБЕГ, ХЗЦК, АЦК-ын “Байлдааны туг”/-ийг “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасны дагуу залж, гаргана. Мөн Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд хүндэтгэл илэрхийлнэ. 2. Цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдаж байгаа ангийн захирагчийг үдэх ёслолын ажиллагаанд бие бүрэлдэхүүн ёслолын хувцастай жагсана. Ангийн захирагчийг үдэх ёслолын ажиллагаанд оролцож байгаа ахлах дарга илтгэл авч, бие бүрэлдэхүүнтэй мэндлээд ангийн захирагчийг бэлтгэлээр халах, өөр албан тушаалд томилогдсон тухай тушаалыг танилцуулж, түүний ажил, амьдралын замналын тухай товч үг хэлж, дурсгалын зүйл гардуулна. /ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, /-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, ХЗЦК, АЦК, орлогч, анги, байгууллагын захирагчаар ажиллаж байгаад цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдаж байгаа захирагч /дарга/-д анги, байгууллагын дурсамжийг гардуулна. Дурсамжийг ахлах даргын тушаалаар томилогдсон захирагч /дарга/ гардуулж баяр хүргэнэ. Үлээвэр найрал хөгжимд талархлын хөгжим эгшиглэнэ. Үүний дараа ахмад дайчид, гэр бүлийнхэн, цэргийн алба хаагчид үг хэлнэ. Төгсгөлд нь Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Ангийн захирагч жагсаалаа голлон байрлаад “Тугч, Над руу алхаад-МАРШ” команд өгнө. Энэ командаар туг залагч Байлдааны тугийн өмнө 3 алхам гарч “Тугч, миний хойноос алхаад-МАРШ” команд өгч жагсаалын алхаагаар алхаж ангийн захирагчийн заасан газарт очиж тугч, туг хамгаалагчид жагсаал уруу харж нэг эгнээнд, туг залагч тэдний баруун талд зогсоно. Үдэн гаргуулж байгаа захирагч /дарга/ Байлдааны туг руу очиж ёслоод, малгайгаа авч зүүн гарын шуун дээр тавьж зүүн хөлөө нэг алхан сөгдөж, Байлдааны тугнаас баруун гараараа барьж, адис аваад босож малгайгаа өмсөн ёсолно. Байлдааны туганд хүндэтгэл илэрхийлсний дараа ангийн хуучин захирагч шинэ захирагчийн зүүн гарт очиж зогсмогц, шинэ захирагч команд өгч Байлдааны тугаа жагсаалд байрлуулна. Шинэ захирагчийг ёслолын жагсаалаар алхах команд өгсний дараа хоёр захирагч эргэж индэр дээр гарч зогсоно. Цааших ажиллагааг ангийн шинэ захирагч үргэлжлүүлэн “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасан журмаар удирдана. Байлдааны тугийг залж гаргах, буцааж оруулах үед хөгжимд “Туг хүндэтгэх аялгуу” эгшиглэнэ. 3. Удирдлага, штабын болон салбарын офицер, ахлагчийг бэлтгэлээрхалах ёслолын хүндэтгэлийн ажиллагааг 2 дугаар хэсэгт заасны дагуу явуулна. Бие бүрэлдэхүүн ёслолын хувцастай байна. Дээр дурдсан цэргийн алба хаагчийг бэлтгэлээр үдэн гаргахдаа ангийн захирагч тушаалыг танилцуулж, бэлтгэлээр халагдагчийн ажил, амьдралын талаар товч үг хэлж, анги, байгууллагын дурсамжийг гардуулна. Дараа нь анги /салбар/ ёслолын жагсаалаар явж хүндэтгэл үзүүлнэ. 4. Бэлтгэлээр халагдсан түрүүч, байлдагч нарыг үдэх хүндэтгэлийн ажиллагаанд албаны хувцастай жагсана. Ангийн захирагч илтгэл авсны дараа Байлдааны тугийг хүндэтгэлийн байранд
Цэргийн дотоод албаны дүрэм 79 залах бөгөөд захирагчийн командаар бэлтгэлээр халагдах түрүүч, байлдагч нар тус тусын салбарын жагсаалаас 1020 алхамд гарч жагсаал голлон байраа эзэлнэ. Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга бэлтгэлээр халах, цэргийн албандаа амжилт гаргасан тэргүүний дайчдыг урамшуулах тухай захирагчийн тушаалыг танилцуулна. Шагналыг ангийн захирагч гардуулна. Ангийн захирагч бэлтгэлээр халагдаж байгаа цэргийн алба хаагчдад хандан баяр хүргэж үг хэлсний дараа үлээвэр найрал хөгжимд Монгол Улсын “Төрийн дуулал” эгшиглэнэ. Хүндэтгэлийн ажиллагааны төгсгөлд бэлтгэлээр халагдаж байгаа бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явна. Байлдааны тугийг байранд нь залах ажиллагааг “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасан журмаар гүйцэтгэнэ. Хавсралт 5 72.19 дүгээр зүйлд СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ЦЭРГИЙН АЛБЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ АНГИЙН ЗАХИРАГЧИЙН ТУШААЛЫН АГУУЛГА 1. Цагийн хуваарь, 7 хоногийн ажлын товч /өвөл, зуны/ 2. Харуул, хоногийн манааны бүрэлдэхүүний хуваарь 3. Байлдааны тугийн хадгалалт, хамгаалалт 4. Харуул, хоногийн манаанд гарах бүрэлдэхүүнд зааварчилгаа өгөх, харуул, хоногийн манааны дүнг гаргах журам 5. Жижүүрийн салбарын ажиллах журам 6. Харуул, хоногийн манаанд гарах бүрэлдэхүүний амрах журам 7. Тавиулангийн дотоод журам, ажлын хуваарь 8. Зэвсэг, галт хэрэглэлийг хадгалах, түүний оролт, гаралтад тавих хяналт 9. Зэвсэглэл, цэргийн техник материал хэрэгслийн үзлэг, шалгалт явуулах журам 10.Зэвсэглэл, цэргийн техник, галт хэрэглэлтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа. 11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам 12. Агуулахын ажиллах хуваарь 13. Цэргийн хотхоны байрлал, талбайг гэрэлтүүлэх журам 14. Цэргийн хотхоны барилга, байгууламж, талбайг хариуцуулсан хуваарь15. Цэвэрлэгээний талбайн хуваарь, бүдүүвч 16. Галлагааны журам /анги, байгууллагын дотоод журмаар зохицуулна/ 17. Орон тооны бус галын салаа /тасаг/-ны ажиллах журам 18. Хугацаат албаны дайчдад түр чөлөө олгох журам 19. Гаднаас ирэгсдийг цэргийн алба хаагчидтай уулзуулах журам 20. Цэргийн алба хаагчид, иргэдийг хувийн асуудлаар хүлээн авах хуваарь 21. Ангийн хүндэт дэвтэр, түүхэнд баяжилт хийх, хадгалах журам 22. Тушаалд өөрчлөлт оруулах, судлуулах, хүчингүй болгох журам ТУШААЛЫН ХАВСРАЛТУУД 1. албан тушаалтнуудын ажил үүргийн хуваарь; 2. өдөр тутмын цагийн хуваарь, 7 хоногийн товч; 3. хотхоны байрлал, цэвэрлэгээний хуваарь; 4. хадгалах байр, байгууламж /цэг/, агуулахуудыг нээх, хаах, лац, ломбыг өөрчлөх эрх бүхий албан тушаалтны нэр; 5. Байлдааны туг, галт хэрэглэлийн агуулахыг хамгаалах цэгийн цагийн манаач нарын нэр. Хавсралт 6 72.20 дугаар зүйлд АЛБАН ТУШААЛТНЫ АЖИЛ ХҮЛЭЭЛЦҮҮЛЭХ Захирагчийн ажил хүлээлцүүлэх ажиллагааг ахлах даргын тушаалаар томилогдсон комисс хариуцна.
Цэргийн дотоод албаны дүрэм 80 Ангийн байлдааны туг хүлээлцэх ёслол үйлдэж, ажил хүлээлцсэн тухай актад гарын үсэг зурсанаар шинээр томилогдсон ангийн захирагчийн эрх баталгаажна. Ангид шинээр томилогдож ирсэн офицер, ахлагч ангийн захирагчид илтгэж, шат дараалсан дарга нарт мэдэгдэнэ. Захирагч шинээр томилогдож ирсэн офицер, ахлагчийг нийт бие бүрэлдэхүүнд жагсаалын өмнө, эсхүл нийтийн хурал дээр танилцуулна. Албан тушаалтан албан тушаалд шинээр буюу шилжин томилогдоход ажлыг биечлэн хүлээлцүүлнэ. Ангийн бүх албан тушаалтан ажил хүлээлгэн өгөх, хүлээн авахад ангийн захирагчийн тушаалаар комисс томилогдоно. Ангийн захирагч ажил хүлээлцүүлэх ажиллагааг холбогдох дүрэм, журмын дагуу явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Комиссын дарга, хүлээлгэн өгөгч ба хүлээн авагч нарын хамтран боловсруулсан ажил хүлээлцэх цаглабар төлөвлөгөөний дагуу ажил хүлээлцэх ажиллагааг гүйцэтгэнэ. Албан тушаалтны ажил, албан тушаал хүлээлцүүлэхэд дараах ажлуудыг гүйцэтгэнэ: 1. хүлээн авагч тухайн анги, салбар, алба, нэгжийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааг судлах, холбогдох албан тушаалтнуудтай танилцах; 2. хүлээн авагч тухайн албан тушаалын үүргийг тодотгох, үйл ажиллагааны төлөвлөгөөний явц, биелэлтийн байдлыг судлах, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлох; 3. тухайн алба, нэгжийн хариуцсан материал хэрэгслийн хангалтын мэдээг хангалтын байгууллагатай тооцоо нийлж шалгах; 4. хүлээлгэн өгөгч албаны баримт бичиг, эд хэрэглэлийг шилжүүлэн өгч, хүлээн авагч тэдгээрийг шалгаж хүлээн авах. Ажил хүлээлцүүлэхдээ дүрмээр тогтоосон хугацаанд багтааж бүх ажлыг дуусгахаар тооцоолон цаглабар төлөвлөгөөг боловсруулна. Ангийн захирагч ажлын 7 хоногт багтаан ажил хүлээлцэнэ. Байлдааны туг хүлээлцэн, ажил хүлээлцсэн тухай акт бичсэнээр ангийн захирагчийн ажил хүлээлцэж дуусна. Ажил хүлээлгэн өгч байгаа захирагч /дарга/ Байлдааны туг руу очиж ёслоод, малгайгаа авч зүүн гарын шуун дээр тавьж зүүн хөлөө нэг алхан сөгдөж, Байлдааны тугнаас баруун гараараа барьж, адис аваад босож малгайгаа өмсөн ёсолно. Байлдааны туганд хүндэтгэл илэрхийлсний дараа ангийн хуучин захирагч шинэ захирагчийн зүүн гарт очиж зогсмогц, шинэ захирагч команд өгч Байлдааны тугаа жагсаалд байрлуулна. Шинэ захирагчийг ёслолын жагсаалаар алхах команд өгсний дараа хоёр захирагч эргэж индэр дээр гарч зогсоно. Цааших ажиллагааг ангийн шинэ захирагч үргэлжлүүлэн “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасан журмаар удирдана. Ангийн захирагчийн зэвсэглэл, техник, ар талын хангалт хариуцсан орлогч нарын ажлыг ажлын 7 хоногт, материал, техникийн хангалтын албадын даргын ажлыг ажлын 5 хоногт, бусад албадын, батальон, ротын захирагчийн ажлыг ажлын 3 хоногт багтаан хүлээлцүүлэхийг ажил хүлээлцүүлэх тухай ангийн захирагчийн тушаалд зааж өгнө. Бусад албан тушаалтны ажил хүлээлцэх хугацааг захирагч өөрөө тогтооно. Цаглабар төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тодорхойлно: 1. тухайн албан тушаалтны үйл ажиллагааны төлөвлөлт, тайлангийн баримт бичгийг цаасан ба цахим хэлбэрээр хүлээн авах хугацаа; 2. албан тушаалын үүргийн дагуу удирдан ажиллах албан тушаалтнуудын илтгэлийг сонсох дараалал ба хугацаа; 3. хариуцсан алба, нэгж, объектыг шалгах дараалал ба хугацаа 4. ажил хүлээлгэн өгөгчийн баталсан хуваарь, зөвшөөрөлтэй баримтын дагуу хийгдсэн орлого, зарлагын гүйлгээг бүртгэлтэй тулган үзэж, шалгаж дуусах хугацаа; 5. алба, нэгж,тасаг, объект тус бүрээр зэвсэг, техник, материал хэрэгсэл, эд хөрөнгийг тоолох хугацаа. 6. цаглабар төлөвлөгөөг хүлээн авагчийн ахлах дарга (ангийн захирагч) батална. 7. ажил хүлээлцүүлэх комисс томилсон тухай захирагчийн тушаал батлагдсан өдрөөс албан тушаалтнуудын ажил хэрэг хүлээлцүүлэх хугацаа тооцогдож эхэлнэ.
Цэргийн дотоод албаны дүрэм 81 8. ажил хүлээлцүүлэх ажиллагаа дуустал алба, нэгжийн үйл ажиллагааг хүлээлгэн өгөгч удирдан явуулна. Ажил хүлээлцүүлэх комисс хүлээлгэн өгөгч ба хүлээн авагчийн оролцоотойгоор дараах ажлыг гүйцэтгэнэ: 1. шинэ ажил хүлээн авагчийн хүлээн авч буй албан тушаалын үүргийн дагуу хариуцах зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгсэл, бусад өмч хөрөнгийн тооллого хийх; 2. агуулах, бусад объектуудад тэдгээрийн сүүлчийн тооллогоос хойшхи хугацаанаас тооцон өмч хөрөнгийн бодит байгаа тоо хэмжээ, иж бүрдэл, чанар байдлыг бүртгэлтэй тулгах. Ангийн захирагчийн орлогч нар, алба, нэгжийн дарга ажил хүлээн авахдаа дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 1. хариуцсан алба, нэгжийн үндсэн үйл ажиллагаа, бүтэц, орон тоотой танилцах; 2. сүүлчийн шалгалт, тооллогын материал, хариуцсан алба, салбар, нэгжийн хяналт шалгалтын актуудтай танилцах; 3. хүлээлгэн өгөгчийг байлцуулан хариуцсан албан тушаалтнуудаас алба, нэгжийн үйл ажиллагаа, хангалтын байдлын тухай илтгэл сонсох; 4. тухайн албан тушаалтны төлөвлөгөө, удирдлагын баримт бичиг, илтгэл, тайлан мэдээлэл, лавлах баримт бичгүүдийг шалган хүлээж авах; 5. тухайн албан тушаалын ажил үүрэгтэй шууд холбоотой, ажил хүлээлгэн өгөгчийн боловсруулсан, боловсруулж байгаа төлөвлөгөө, гүйцэтгэсэн ажлын тайлан, бусад баримт бичгүүдийн цахим ба цаасан хувилбаруудыг шаардан авах. Ажил хүлээлцүүлэх комисс агуулахад байгаа материал хэрэгслийг тоолохдоо хүлээн авагч, хүлээлгэн өгөгч хоёрыг хамт байлцуулна. Комисс гүйцэтгэсэн ажлын дүнгээр ажил хүлээлцүүлсэн акт бичнэ. Уг актад тооллого, хяналт шалгалтын материалууд, түүнчлэн өмч хөрөнгийн илүүдэл, дутагдлын тухай албан тушаалтнуудын тайлбар бичгийг хавсаргана. Ажил хүлээн авагч, хүлээлгэн өгөгч нь өөрийн санал хүсэлт, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар актад тусгуулна. Ахлах дарга /захирагч/ актыг батлахдаа тэдний гаргасан санал, гомдлыг судлан үзэж шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг актны хувь бүрт хавсарган оруулж, ажил хүлээлцүүлсэн актад хүлээн авагч, хүлээлгэн өгөгч, комиссын гишүүд баталгаажуулж гарын үсэг зурна. Салбарын захирагчийн ажил хэрэг, албан тушаалыг захирагчийн тушаалаар хүлээлцүүлнэ. Салбарын ажил хүлээн авагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 1. ажил хүлээлгэн өгөгчийг байлцуулан, салбарын эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоо, материал, техникийн хангалтын өнөөгийн байдал, цэргийн алба хаагчдын зэвсэг, техник, материал хэрэглэлээр хангагдсан байдлын тухай салааны дарга нар, салбарын материал, техникийн хангалт хариуцсан албан тушаалтны илтгэлийг сонсох; 2. салбарын албан өрөө, тасалгааны байрлал, байдлыг шалгах; 3. тооллого, үзлэг шалгалтын материалыг үзэж танилцах; 4. салбарын зэвсэг, цэргийн техник, бусад материал хэрэгслийн тоо хэмжээ, иж бүрдэл, чанар байдлыг ангийн бүртгэлтэй тулгаж шалгах; 5. шаардлагатай гэж үзвэл салбарын эд хөрөнгө, материал хэрэгслийг албан тушаалтнуудад дахин оногдуулан хариуцуулна. Салбарын захирагч нар ажил хүлээлцсэн тухай илтгэх хуудсыг бичиж ангийн захирагчид өгнө: 1. хариуцсан алба, нэгжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн явц, биелэлтийн хувь, цаашид гүйцэтгэх ажлууд, тайлан тооцооны байдлыг үзэж шалгах; 2. алба, нэгж, сабарын зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн тоо хэмжээ, иж бүрдэл, чанар байдал, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, засварын бүртгэл тооцоо, тайланг үзэж танилцах;
Цэргийн дотоод албаны дүрэм 82 3. цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, ахуйн нөхцөл, цэргийн байр орон сууцны тохижилт, нийгэм-ахуйн байгууламж, тоног төхөөрөмжийн чанар байдлыг шалгах. Ажил хүлээн авагч ангийн байрлалын нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, хариуцан хүлээн авах болон бусад объектуудын байрлал, тохижилт, ашиглалтын чанар, хангалтын журам, өмнө явагдсан үзлэг, шалгалтын дүнтэй танилцан, тооллого, шалгалтын актууд, ахлах даргын дүгнэлт, захирагчийн тушаалыг уншиж судална. Хариуцан авах алба, нэгжийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй зэвсэг, техник, материал хэрэгслийн тоо ширхэг, иж бүрдэл, чанар байдал, ашиглалт, хадгалалтын техникийн нөхцөл, технологийн горим, арчлан хамгаалалтын байдлыг хүлээн авагч бүрэн хэмжээгээр, эсхүл түүвэр байдлаар сонгож шалгана. Энэ үеийн гүйцэтгэх ажлын дараалал: 1. сүүлчийн хяналт, шалгалтаас хойших бүртгэлийн хөтлөлт, нярвын дэвтрийн бичилтүүд; 2. алба, нэгжийн хариуцсан зэвсэг, техникийн тоо ширхэг, иж бүрдэл, чанар байдал, ашиглалт, арчлан хамгаалалтын байдал, бүртгэл тооцоо; 3. агуулах, салбарт байгаа урсгал хангалтын материал хэрэгслийн тоо ширхэг, иж бүрдэл, чанар байдал, материал хэрэгслээр хангагдсан байдал; 4. нөөцийн материал хэрэгсэл, материал хэрэглэлийн тоо хэмжээ, иж бүрдэл, чанар байдал, хадгалалтын нөхцөл. Агуулах, салбаруудын урсгал хангалтын материал хэрэгслийн тоо ширхэг, иж бүрдэл, чанар байдлыг шалгах үед тэдгээрийг нэг бүрчлэн тоолно. Нөөцийн материал хэрэгсэл, материал хэрэглэлийг шалгаж хүлээж авахдаа хадгалалтын техникийн нөхцөл, технологийн горим, сольж шинэчлэх хуваарь, шинэчилсэн хугацаа, иж бүрдэл зэрэгт онцгой анхаарна.
Цэргийн дотоод албаны дүрэм 83 Хавсралт 7 72.20 дугаар зүйлд АЖИЛ ХЭРЭГ, АЛБАН ТУШААЛ ХҮЛЭЭЛЦҮҮЛСЭН ТУХАЙ АКТ /ЗАГВАР/ Ангийн захирагчийн 20... оны ... дугаар сарын ....-ны өдрийн ....... дугаар тушаалаар томилогдсон ...................... даргатай, ............, .................., ................ гишүүд бид 20..... оны ... сарын ......-...... өдрийн хугацаанд хүлээлгэн өгөгч ......................, хүлээн авагч .................. нар ............. /албан тушаал бичих/ даргын ажил хэрэг, албан тушаалыг хүлээлцүүлсэн тухай ийг бүрдүүллээ. 1. Албаны ерөнхий байдал, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтын чиглэлээр: 1.1 Хариуцсан алба, нэгж, салбарын бие бүрэлдэхүүний орон тооны хангалт, боловсрол, мэргэжил; 1.2 Алба /ангийн/-ны болон хариуцсан салбарын зэвсэглэл, цэргийн техникээр хангагдсан байдал, техникийн бэлэн байдлын түвшин, үнэлгээ; 2.Байлдааны болон дайчилгааны бэлэн байдлын чиглэлээр: 2.1 Байлдааны болон дайчилгааны бэлэн байдлын дээд зэргүүдэд шилжүүлэх төлөвлөгөөнд тодотгол хийж, шаардлагатай тооцоо өгөгдөхүүнийг нэмэлтээр бэлтгэсэн байдал; 2.2 Оперативын, дайчилгааны, байлдааны болон бусад үүрэг гүйцэтгэх бүлгүүдийн шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлсэн, сольж шинэчилсэн байдал; 3.Цэргийн алба, сахилгын ерөнхий байдал, цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлт, хэрэгжилтийн чиглэлээр: 4. Алба /салбар, нэгж, тасаг/-ны үндсэн үйл ажиллагааны чиглэлээр: 4.1 ар талын, албаны, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөлт, төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл, баримт бичгийн боловсруулалт. 5. Нэгтгэл, анги бүх төрлийн / хүлээлцэж байгаа албаны /материал хэрэгслээр хангагдсан байдал: материал хэрэгслийн хангалт, тэдгээрийн хадгалалт, сольж шинэчилсэн байдал, ар тал, алба, нэгж, салбарын үйл ажиллагаа, барилга байгууламж, эд хэрэглэлийн чанар байдал гэх мэт. 6. Нөөцийн болон урсгал хангалтын бүх төрлийн материал хэрэгслийн бүртгэл, тооцооны байдал: 7. Анги, салбаруудад техникийн хадгалалт, ашиглалт, засвар, бүртгэл тооцоог хэрэгжүүлж байгаа байдал: 8. Албаны үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулсан байдал, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажил: 9. Ажил хэрэг хүлээн авагчаас гаргасан санал, хүсэлт: КОМИССЫН ДАРГА: ГИШҮҮД: АЖИЛ ХЭРЭГ: ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН: ХҮЛЭЭН АВСАН: ОГНОО Хавсралт 8 74.8, 97.5 дугаар зүйлд АНГИЙН ХҮНДЭТ ДЭВТЭР 1. Цэргийн анги бүр Хүндэт дэвтэртэй байна. 2. Цэргийн ангийн Хүндэт дэвтрийг хөтлөх, баяжуулах, хадгалах ажлыг ангийн захирагчийн орлогч хариуцна. 3. Эрхэлсэн ажил, хөдөлмөр, албандаа өндөр амжилт гаргасан цэргийн алба хаагч, ажилчин, алба хаагчдын нэрийг захирагч /дарга/-ийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаалаар Хүндэт дэвтэрт бичиж гэрчилгээ олгоно.
Цэргийн дотоод албаны дүрэм 84 Хүндэт дэвтэрт нэрээ бичүүлсэн хүний зургийг нааж, түүний амжилт, гавъяаг нь товч бичнэ. 4. Хүндэт дэвтрийг ангийн Дайчин алдрын танхимд байрлуулна. Дайчин алдрын танхимгүй анги, байгууллага дэвтрийг хаана байрлуулж, хадгалахыг ангийн захирагч тогтооно. 5. Хүндэт дэвтрийн ач холбогдлыг сурталчлах, бие бүрэлдэхүүнд танилцуулах ажлыг ангийн соёл хүмүүжлийн офицер хариуцан хэрэгжүүлнэ.
Цэргийн дотоод албаны дүрэм 85 Хавсралт 9 РОТ /БАТАРЕЙ/-Д ХӨТЛӨХ БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР 119.7 дугаар зүйлд АНГИ /РОТ/-ИЙН ЖИЖҮҮР ХҮЛЭЭЛЦЭХ ДЭВТЭР Он, сар, өдөр Жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд болсон үйл явдал, авсан арга хэмжээ, дүгнэлт Захирагчийн өгсөн үүрэг, шийдвэр Тайлбар: 1. Зэвсэг, галт хэрэглэлийн тоо, жижүүрлэх хугацаанд илэрсэн дутагдал, авсан хэмжээ, жижүүр хүлээлцсэн тухай тодорхой бичнэ. 2. Дэвтрийн эхний хуудсанд жижүүр хүлээлцэх илтгэлийг бичих журмыг үзүүлсэн загвар байна. Хүлээн авсан............................................................................. /цэргийн уол, гарын үсэг, нэр/ Хүлээлгэн өгсөн........................................................................ /цэргийн уол, гарын үсэг, нэр/ .............. ДУГААР РОТ /БАТАРЕЙ/-ЫН ӨВЧТӨНИЙ БҮРТГЭЛ Он, сар, өдөр Цэргийн цол, овог нэр Эмчийн дүгнэлт Захирагчийн шийдвэр ................... ротын жагсаалын дарга ....................................................... /цэргийн цол, гарын үсэг, нэр/
Цэргийн дотоод албаны дүрэм 86 .............. ДУГААР РОТ /БАТАРЕЙ/-ЫН ЧӨЛӨӨГӨӨР ЯВАГСДЫН БҮРТГЭЛ Он, сар, өдөр Цэргийн цол, овог нэр Чөлөө олгосон өдөр, цаг Ирэх өдөр, цаг Ирсэн өдөр, цаг Ротын жижүүрийн гарын үсэг ................... ротын жагсаалын дарга ........................................................ /цэргийн цол, гарын үсэг, нэр/ Хавсралт 10 196 дугаар зүйлд ........................................................................................................... /цэргийн хүрээний нэр/ Чөлөөний хуудас .....................цолтой.............овогтой........................................оны.......дугаар сарын ............-ны өдрийн..........цаг хүртэл.............цагийн чөлөө олгов. Захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга............................................................................ /цэргийн цол, гарын үсэг, нэр/ Тэмдэг . . . оны . . . дугаар сарын . . . -ны өдөр Тайлбар: 1. Өдөр, цаг, хүний тоог үсгээр бичнэ. 2. Чөлөөний хуудас 15х10 см-ийн хэмжээтэй байна.
Цэргийн дотоод албаны дүрэм 87 Хавсралт 11 234.4, 247.3 дугаар зүйлд САЛБАР, /БАТЕРЕЙ/-ЫН БАЙРЛАЛААС ЗЭВСЭГ, ГАЛТ ХЭРЭГЛЭЛИЙГ ТҮР ГАРГАХ БҮРТГЭЛ Тайлбар: 1.Бие бүрэлдэхүүнд зэвсгийг зөвхөн рот /батарей/-ын захирагч буюу жагсаалын даргын зөвшөөрлөөр рот /батарей/-ын жижүүр олгоно. Салбаруудыг “Түгшүүр” буюу “Цугларалт” дохиогоор гарах үед зэвсэг, галт хэрэглэл, багаж хэрэгсэл олгох ажлыг хурдавчлах зорилгоор бие бүрэлдэхүүний нэрсийг дэвтрийн ард урьдчилан бичиж, салааны захирагч буюу түүний орлогч хүлээн авч, олгох дэвтэрт нэгдсэн байдлаар бичиж, гарын үсэг зурна. Рот / батарей/-ын жагсаалын дарга нь нэрсийг тогтмол тодотгож байна. Бусад бүх тохиолдолд зэвсгийг хариуцагчид нь олгоно. 2.Жижүүрийн салбарт галт хэрэглэлийг ангийн жижүүрийн зөвшөөрлөөр ротын жагсаалын дарга биечлэн олгоно. Жижүүрийн салбарын захирагч нь зэвсэг, галт хэрэглэл олгох дэвтэрт гарын үсэг зурна. 3.Бүх тохиолдолд зэвсэг, галт хэрэглэлийг дугаартай нь тулган тоолж, хүлээн авч, тус бүрийнх нь ард гарын үсэг зурна. 4.Ангийн байрлалаас зэвсэг, галт хэрэглэл түр гаргасан байдалтай захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, рот /батарей/-ын захирагч 7 хоног тутам танилцаж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Олгох зэвсгийн нэр Олгосон Хураасан Хүлээн авсан хүний гарын үсэг
Цэргийн дотоод албаны дүрэм 88 Хавсралт 12 226 дугаар зүйлд . . . РОТ /БАТЕРЕЙ/-ЫН . . . САЛААНЫ . . . ОНЫ . . . ДУГААР САРЫН ХАРУУЛ МАНААНЫ ТОМИЛГООНЫ ХУУДАС Ротын доторх Дүн Ротын доторх Дүн
Цэргийн дотоод албаны дүрэм 89 Цол, овог, нэр Байлдагч Б.Онон 1 3.16 2 3 9 21 42 3 Ахлах байлдагч Ц.Билэгт 2 3.21 2 2 11 2 Байлдагч Б.Баярзул 4 1.17 23 8 4 1 30 27 1 Салааны захирагчийн орлогч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /цэргийн цол, гарын үсэг, нэр/ Тайлбар: “Урьд сард ээлжийн манаанд гарсан тоо”, “дүн” гэсэн хүснэгтэд манаанд гарсан өдрийн тоо, бусад хүснэгтэд тухайн сарын өдрүүд бичигдэнэ. Хавсралт 13 162 дугаар зүйлд ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ 1. Ангийн байрлалын хог, хатсан өвсийг байнга цэвэрлэнэ. Гал түймэр унтраахад ашиглах усны эх булаг, ангийн байрлал дахь бүх зам, гарц нь галын машин явахад чөлөөтэй байвал зохино. 2. Гал түймрийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах зүйлийг хориглоно: 2. 1.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн зураг, зохион байгуулалтыг өөрчилж ашиглах; 2.2. эвдрэл гэмтэлтэй пийшин ашиглах, гал асаахдаа шатамхай шингэн хэрэглэх, материал хэрэгсэл, эд хөрөнгийг пийшингийн дэргэд байлгах, галтай пийшинг хяналтгүй орхих, бие бүрэлдэхүүний амрах /унтах/ цагаар пийшин галлах; 2.3. байшин барилга доторх хөлдсөн ус, түгээгүүрийн болон бусад хоолой, шугамыг ил гал, бамбар, галт хөөргөөр гэсгээх; 2.4. гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах; 2.5. гэмтэлтэй цахилгаан дамжуулагч, тоног төхөөрөмжийг ашиглах, гэр ахуйн цахилгаан халаагуурыг шатдаггүй материал бүхий тавиургүйгээр хэрэглэх, хуваарилах самбарын шатсан гал хамгаалагчийг зориулалтын бус төмөр утас болон бусад зүйлээр орлуулах; 2.6. цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг мэргэжлийн бус хүнээр засуулах; 2.7. чийдэн, дэнлүүг цаасаар бүрэх, цахилгаан утсан дээгүүр цаас, зурагт хуудас зэрэг бусад зүйл нааж халхлах, гэрэлтүүлгийн цахилгаан хэлхээнд зориулалтын бус утас залгаж хэрэглэх; 2.8. шатамхай материалтай орчинд хамгаалалтгүй гагнуур хийлгэх. 3. Ангийн ажлын байрны дотоод орчинд зориулалтын бус газар утаат тамхи татахыг хориглоно. 4. Барилгын зурагт тусгагдсаны дагуу барилга байшингийн коридор, үндсэн ба нөөц хаалга, шатны хонгилыг чөлөөтэй байлгана. 5. Гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу байрлуулж, гал түймэр унтраах дотор даралтат усан цэгийг нормд тусгагдсанаар, усан санг бүрэн бүтэн, үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгаж, тэдгээрийн байрлалыг тусгай тэмдгээр заана. Штаб, цэргийн
Цэргийн дотоод албаны дүрэм 90 байр, хадгалах байр, тавиулан, соёлын төв, эмнэлгийн байр, гал тогоо, дизель станц, засварын болон холбооны станцын байруудад гал түймэр унтраах зохих тооны багаж хэрэгслийн хамт тусад нь байрлуулна. Хүн тээврийн автомашин, автобус, шатахуун тээвэрлэгч, цэнэглэгч автомашиныг гал унтраагуураар хангана. 6. Ангийн байрлалтай ойр орших, гал түймэр унтраах, аврах ангийн утасны дугаарыг харилцах утас бүрийн дэргэд бичиж тавьсан байхаас гадна ангийн байрлалд гал түймрийн түгшүүрийн дуут дохионы хэрэгслийг төхөөрөмжилнө. 7. Гал түймрийн хяналтын эргүүл нь гал гарч болзошгүй бүх байрыг хаахаас өмнө тухай бүр шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цахилгаан халаагууруудыг салгаж, цахилгаан хэлхээг гадна талын залгуураар нь салгана. Цахилгаан эрчим хүч ашиглалтыг “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн дагуу гүйцэтгэж, хэвийн ажиллагааг байнга шалгаж, хяналт тавина. 8. Цэргийн анги, салбарт үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог нөхцөл байдлаас шалтгаалан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэмэгдэл арга хэмжээг цэргийн ангид мөрдөх тусгай дүрмээр зохицуулна. Тусгай дүрмийг тухайн байгууллагын дарга ба ОБЕГ-ын даргын хамтарсан тушаалаар батална. ТАВИУЛАН, ХАДГАЛАХ БАЙР, АНГАРЫГ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 9. Зэвсэглэл, машин техник, нисэх онгоцыг гал, түймэр гарсан үед саадгүй гаргах зайтайгаар байрлуулна. 10. Тавиулан, хадгалах байр, ангарт гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд дор дурьдсан зүйлийг хориглоно: 10.1.машин техникийг зогсоол дээр шатахуунаар цэнэглэх, 10.2.түлшний сав, хоолой, гуурс нь гэмтэлтэй, шатахуун гоождог машин, нисэх онгоцыг хадгалалтад тавих; 10.3.шатахуун, тосолгооны материал, хоосон савыг машины зогсоолд хадгалах; 10.4.шатахуун ачсан машиныг тавиулан, ангарт оруулах, хадгалах; 10.5.гал түймрийн аюултай халаагуур хэрэглэх; 10.6.шатахуун хүлээн авах, олгох үед задгай гал түлэх, дэнлүү хэрэглэх, тамхи татах; 10.7.машин, техник тавьсан байранд гагнуурын ажил хийх; 10.8.онгоц дотор нисэх онгоцны хөдөлгүүр халаах, асаах; 10.9.машин техник, нисэх онгоц тавих, хадгалах байруудыг зориулалтын бусаар ашиглах; 11. техникийг шатахуунаар цэнэглэх үед задгай гал түлэх, дэнлүү хэрэглэх, гал гаргах, цахилгааны зөөврийн шугам ойртуулах; 12. Гал түймэр гарсан үед машин техник, нисэх онгоцыг татан гаргах бололцоог хангахын тулд тусгай чирэх хэрэгсэл бүхий жижүүрийн чирэгч, ажиллах бүрэлдэхүүнийг өдөр тутам томилно. Засварын газарт: 13. Шатамхай шингэн /керосин, бензин, ацетон, спирт, г.м/ хэрэглэж ажилхийдэг болон хураагуур цэнэглэдэг байр нь салхивчтай байна. Цэнэглэх болон гагнуурын багаж, тоног төхөөрөмжийг тусгай байранд тавина. Хавсралт 14 217 дугаар зүйлд ЖИЖҮҮРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ, БАЙРНЫ ХААЛГАНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ХАЯГ а/. Бүх төрлийн жижүүр нь нэг загварын тэмдгийг зүүн энгэртээ зүүнэ. Тэмдэгний өндөр нь 5,5 см, өргөн нь 8,5 см, загвар, бичиглэлээрээ зураг “а”-д үзүүлсэн хэлбэртэй, тунгалаг уутан гэртэй, зүүлтүүртэй байна. Тэмдэгний баруун талын зайд анги, байгууллага ялгах тэмдгээ зурсан байна.
Цэргийн дотоод албаны дүрэм 91 б/. нийтийн зориулалттай болон ажлын байрны хаяг: Өрөөний хаягийн өндөр 8 см, өргөн 17см-ийн хэмжээтэй, өнгө үзэмж сайтай материал дээр кирилл үсгээр бичиж, хүрээн дотор нь ангийн дугаар, ялгах тэмдэг, албан тушаал, цол, нэр, өрөөний дугаарыг бичнэ. Загвар 8 см 17 см Хавсралт 15 328 дугаар зүйлд АНГИЙН ХЭЭРИЙН БАЙРЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ 1. Ангийн хээрийн байрлалыг зохион байгуулах газрыг хээрийн байрлалын ахлаач /ангийн захирагч/ нутгийн захиргааны байгууллагатай тохиролцож тогтооно. 2. Хээрийн байрлалыг хөндлөн, тууш шугамаар дөрвөлжин хуваана. Эдгээр шугам нь явганаар зорчих зам болно. 3. Хээрийн байрлалыг зэрэгцээ 3 шугамаар урд, дунд, арын зурвас болгон хуваана. Шугамуудын хоорондын зайг гэр, асар, майхан, барилга байгууламжийг байрлуулах шаардлагыг харгалзан тогтооно. 4. Хээрийн байрлалыг урд шугамаас арын шугам хүртэлх эгц шулуун тууш шугамаар хуваана. Тууш шугам нь ангийн батальон, /дивизион/, рот /батарей/уудыг хооронд нь зааглана. 5. Нэгдүгээр /урд болон дунд шугамын хоорондох/ зурваст салбарууддугаарынхаа дарааллаар байрлана. Гэр, асар майхнуудын хоорондын завсар 3 метр, зай нь 5 метр байна. Хоёр дахь /дунд болон арын шугамын хоорондох/ зурваст ангийн штаб, хээрийн эмнэлэг, гал тогоо байрлана. Гурав дахь /арын шугам болон ар талын замын хоорондох/ зурваст агуулах, засварын газар болон аж ахуйн бусад байгууламжийг байрлуулна. Хээрийн байрлалаас 75 метрээс ойргүй зайд бие засах газар, хог хаягдлын цэгийг төхөөрөмжилнө. зураг а.
Цэргийн дотоод албаны дүрэм 92 Галт хэрэглэл, тэсрэх бодисын агуулахыг хээрийн байрлалаас аюулгүй зайд байнгын хяналтад байхаар байрлуулна. 6. Хээрийн байрлалд ангийн удирдлагын ажиллах нөхцөлийг хангах зорилгоор тусгайлсан байрыг төхөөрөмжилнө. 7. Соёл амралтын танхимын асрыг рот /батарей/-ын арын эгнээний асар, майхнуудын төвд байрлуулна. 8. Хоёрдугаар эгнээний төвд Байлдааны тугийг тусгай байранд байрлуулна. Ангийн жижүүр, түүний туслагчийн майхныг тугийн байрны дэргэд байгуулна. Харуулын майхныг хоёрдугаар зурваст байрлуулна. 9. Нэгдүгээр зурваст байрласан рот /батарей/-ын майхнуудын ар талд зэвсэг хадгалах байр /майхан/-ыг төхөөрөмжилнө. 10. Ээлжтэний сүүдрэвчийг салбар бүрийн баруун, зүүн жигүүрт урд шугамд тус бүр нэгийг байгуулна. Байрлалын тохиромжтой газар усны сав, угаагуурыг байрлуулна. 11. Тавиуланг баруун, зүүн жигүүрийн аль тохиромжтой хэсэгт салхины чиглэлийг харгалзан байгуулна. Тавиулан байгуулах газрыг ангийн захирагч тогтооно. 12. Биеийн тамирын талбайг аль тохиромжтой газарт байгуулна. 13. Хээрийн байрлалыг газар орны байдалд зохицуулан дээрхээс өөрөөр зохион байгуулж, салбаруудын хоорондын зайг өөрчилж болно. Хавсралт 16 84.16 дугаар зүйлд ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ 1. Өргөдөл, гомдол нь ангийн үйл ажиллагааг хуулийн дагуу хэвийн явагдахад эерэг нөлөө үзүүлж, цэргийн алба хаагч болон иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг хангах алдаа дутагдал, хууль бус үйлдлийг илрүүлэх арга хэлбэр мөн. 2. Захирагч нь цэргийн алба хаагч болон иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу хүлээн авч, шийдвэрлэнэ. 3. Өргөдөл, гомдол гаргагч нь дараах эрхтэй: 3.1. гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 3.2. өргөдөл, гомдолтой холбогдсон нэмэлт тодруулга, тайлбар, нотлох баримт гаргах; 3.3. өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах; 3.4. захирагчаас өгсөн хариуг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах. 4. Өргөдөл, гомдлын талаар захирагч нь дараах үүрэгтэй: 4.1. ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, танилцан асуудал, мэдээлэл бүрийг хянан үзэж, тогтоосон хугацаанд нь шийдвэрлэж, үнэн зөв хариуг өгөх; 4.2. эрх мэдлийн хэмжээнээс хэтэрсэн асуудлыг холбогдох албан тушаалтанд илтгэж, хариу өгөх; 4.3. өргөдөл, гомдолд дурьдсан албаны болон хувь хүний нууцыг чанд хадгалах; 4.4. өргөдөл, гомдлын тухай хууль, тогтоомжийг сайн мэдэж, бүрэн хэрэгжүүлэх. 5. Цэргийн алба хаагч нь байлдааны жижүүрлэлт, харуулын үүрэг гүйцэтгэх үедээ жагсаал дотроос ЦАХ-ийн эрхийн хязгаарлалт бүхий асуудлаар гомдол гаргах эрхгүй. 6. Өргөдөл, гомдлыг амаар буюу бичгээр гаргана. Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд эрхэлж буй ажил, албан тушаал, хаяг, овог нэрээ тодорхой бичнэ. Нэр, хаяггүй өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй. 7. Цэргийн алба хаагч аливаа асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэхдээ зөвхөн ангийн захирагчаар уламжлуулан харъяа салбарын сайд, мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагчид хандана. 8. Цэргийн ангид цэргийн алба хаагч, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах цагийн хуваарийг ангийн захирагч /дарга/ тогтооно.
Цэргийн дотоод албаны дүрэм 93 9. Биечлэн уулзаж амаар гаргасан өргөдөл, гомдлын хариуг тухайн үед нь өгөх ба бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн ангийн бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу бүртгэж, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд шилжүүлж зохих журмын дагуу хариу өгнө. 10. Захирагч өргөдөл, гомдолд дурьдсан асуудал бүрт дүн шинжилгээ хийж, судлан магадлах, холбогдох газраас тодорхойлолт, лавлагаа, тайлбар гаргуулах ба өргөдөл, гомдол гаргагчаас нэмэлт тодруулга, үндэслэл, баримтыг шаардан авч болно. 11. Өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэр гаргах захирагч /дарга/ нь түүний хэрэгжилтийг биечлэн хянах буюу хариу өгч чадах эрх бүхий албан тушаалтанд хариуцуулна. 12. Захирагч ангийн нэр дээр ирсэн өргөдөл, гомдлыг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж байгаа эсэх, түүний мөрөөр зохиож буй ажлын явц, хэрэгжилтийг хянаж, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хагас, бүтэн жилээр захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих чиглэл өгч ажиллана. 13. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа: 13.1. өргөдөл, гомдлыг хүлээн авсан /бичиг хэргийн бүртгэлд авч, тэмдэг дарсан/ өдрөөс хойш 30 хоногт; 13.2. нэмэлт тодруулга, лавлагаа хийх болон цаг үеийн ажлын байдлаас шалтгаалан шийдэх бололцоогүй болсон тохиолдолд хугацааг 30 хоногоор сунгах бөгөөд энэ тухайгаа өргөдөл, гомдол гаргасан хүнд мэдэгдэх; 13.3. санал, мэдээллийн агуулгатай өргөдлийг 90 хоногт; 13.4. удаан хугацаанд шийдвэрлэх өргөдөл, гомдол /орон сууц олгуулах гэх мэт/-ыг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд нь хяналт тавина. 13.5. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсний дараа 3 хоногт багтааж хариуг биечлэн юмуу харилцах утсаар, эсхүл бичгээр мэдэгдэнэ. Өргөдлийн хариуг заасан хугацаанд өгөөгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтан / байгууллага/-д хандах эрхтэй. 14. Цэргийн алба хаагч болон иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэсэн тухай тайлан, мэдээг гаргаж, тогтоосон хугацаанд нь дээд шатны байгууллагад мэдээлэх журмыг Батлан хамгаалах, Хил хамгаалах, Дотоодын цэрэг болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн яам, ЗХЖШ, ХХЕГ, ДЦ, ОБЕГ-аас боловсруулж мөрдүүлнэ. 15. Өргөдөл, гомдол гаргагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гаргасан шийдвэрийг холбогдох албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. 16. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” Монгол Улсын хууль, энэ дүрмийн заалтыг зөрчигчдөд сахилгын хариуцлага хүлээлгэх эрхийг дээд шатны байгууллага болон ангийн захирагч /дарга/ эдэлнэ. 17. Энэ журмын 7-д заасан өргөдөл, гомдол гаргах хэм хэмжээг зөрчиж захирагч, даргын зөвшөөрөлгүй дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасан нь тухайн цэргийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
Цэргийн дотоод албаны дүрэм 94 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралт