174 ХИЛИЙН БООМТОД МӨРДӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны тогтоол №А/8 /2023 оны 12дугаар сарын 21-ний өдөр/ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Хилийн боомтод мөрдөх нийтлэг журмын зорилго нь боомтын аюулгүй байдлыг хангах, журам сахиулахад холбогдох байгууллагуудын оролцоо, ажлын уялдааг хангах, хилийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт явуулах бололцоог бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оролцоно. 1.2.Нийтлэг журмыг хилийн хяналтын болон хилийн боомтын зөвлөлийн гишүүн байгууллагуудын албан хаагчид, боомтод үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан, зорчигч, жолооч, тээврийн хэрэгслийн үйлчлэх бүрэлдэхүүн дагаж мөрдөнө. 1.3.Нийтлэг журам нь хилийн хяналтын болон хилийн боомтын зөвлөлийн гишүүн байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийг хөндөхгүй. Хоёр.Хилийн хяналт шалгалт 2.1.Хилийн боомтод зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах зорилгоор Хил хамгаалах байгууллага, зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн байгууллага, гадаадын иргэний виз, бүртгэлийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Гадаадын иргэн харьяатын байгууллага хяналт шалгалт явуулна. Гурав.Хилийн боомтод журам 3.1.Хилийн боомтын зөвлөлийн дарга (хилийн төлөөлөгч, орлогч) нь тухайн боомтод мөрдөх журмыг нийтлэг журамд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.Уг журам нь боомтын аюулгүй байдлыг хангах арга хэмжээний салшгүй хэсэг бөгөөд хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалт явуулах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох болоцоог бүрдүүлэхэд чиглэнэ. 3.2.Хилийн боомтод мөрдөх журамд зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах, тээврийн хэрэгслийг зогсоолд зогсоох, журам сахиулах, аюулгүй байдлыг хангах болон тухайн боомтын онцлогт нийцсэн бусад арга хэмжээг тусгана. Хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдэл,эс үйлдэхүйг уг журамд тодорхой заана. 3.3.Хилийн боомтод мөрдөх журам нь боомтын хяналт шалгалтын бүсэд үйлчлэх бөгөөд хяналт шалгалтын бүсэд хилийн хяналт шалгалт явуулах талбай (зорчигчийн болон ачаа, чингэлэг, жолоочгүй тээврийн хэрэгслийн терминал, эрдэс баялгийн тусгай гарц, олон улсын нөөц нисэх буудал) багтана.Хяналт шалгалтын бүсийг боомтын зөвлөлийн хурлаар тогтоож, журамд бүдүүвч зургаар хавсаргана.Хилийн боомтын суурьшлын бүсийг тогтоох асуудлыг Хил хамгаалах байгууллага шийдвэрлэнэ. 3.7.Хилийн хяналтын байгууллагын алба хаагчид, боомтод үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан нь боомтын хяналт шалгалтын бүсэд эрх бүхий байгууллага (Хил хамгаалах байгууллага, Иргэний нисэхийн аюулгүй байдлын алба)-аас олгосон үнэмлэхээр, тогтоосон гарцаар нэвтрэх бөгөөд үнэмлэхийг биедээ ил харагдахаар зүүнэ.Хил хамгаалах байгууллага боомтод нэвтрэх хөдөлгөөнд тавих хяналтыг цахимжуулна. Тав.Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага 5.1.Хилийн хяналтын болон хилийн боомтын зөвлөлийн гишүүн байгууллагуудын албан хаагчид хилийн боомтод мөрдөх журам зөрчих, бие биедээ хүндэтгэлгүй хандах,
175 албан үүрэг гүйцэтгээгүй үедээ болон зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр боомтод нэвтрэх, боомтод архидан согтуурах, мөрийтэй тоглох, бусдаас эд зүйл авах, дамжуулах, зорчигчийг ялгаварлах, зүй бусаар харьцах зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргахыг хориглоно. 5.2.Хилийн боомтыг хаасны дараа хяналт, шалгалтын бүсэд зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа нэвтрүүлэх, Хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс зорчигчийг буулгах, суулгах, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ачаа барааг буулгах, ачих, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хяналт шалгалтад орохоос татгалзах, зайлсхийхийг хориглоно. 5.3.Хилийн боомтод жагсаал цуглаан хийх, боомтод нэвтрэх хөдөлгөөнийг хаах болон бусад арга хэлбэрээр боомтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахыг хориглоно. УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС, БООМТ, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ Хил хамгаалах ерөнхий газрын даргын №А97 /2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр/ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Хил хамгаалах байгууллагаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрлийг олгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Хоёр.Нэвтрэх зөвшөөрөл олгох 2.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, 28 дугаар зүйлийн 28.9, 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад нэвтрэх зөвшөөрлийг олгоно. 2.3.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 Хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх гэж заасны дагуу Засгын газраас олгогдсон эрх, тусгай зөвшөөрлийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газраас нэвтрэх зөвшөөрлийг олгоно. 2.4.Хилийн зурвас, хилийн боомт, хилийн бүсэд дараах үндэслэлээр нэвтрэх зөвшөөрөл олгоно. 2.4.1.ажил үйлдвэрлэл явуулах 2.4.2.аялал, жуулчлал 2.4.3.нислэг үйлдэх 2.4.4.хилийн боомтод үйл ажиллагаа явуулах 2.4.5.эрдэм шинжилгээ-судалгаа хийх 2.4.6.байгалийн баялаг ашиглах 2.4.7.хадлан,тэжээл бэлтгэх 2.4.8.хилийн зурваст мал оторлох 2.4.9.гадаадын иргэн, харьяалалгүй хүн нэвтрэх тохиолдолд 2.4.10.хуульд заасан бусад үндэслэлээр 2.6.Нэвтрэх зөвшөөрлийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт, үйл ажиллагаанаас хамаарч Хил хамгаалах ерөнхий газар 1 жил, хилийн анги 30 хоног хүртэл хугацаагаар олгож, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно. Дөрөв.Нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох 4.1.Нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл
176 4.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх 4.1.2.хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан дэглэмийн гэрээ зөрчигдөх 4.1.3.Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх 4.1.4.улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад хүндрэл учруулах 4.1.5.хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд холбогдсон 4.2.Нэвтрэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно. 4.2.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.9 дэх заалтыг зөрчсөн. 4.2.2.хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, завдсан 4.2.3.улсын хил хамгаалалтад сөргөөр нөлөөлсөн 4.2.4.улсын хил зөрчсөн, хилийн зөрчилд холбогдсон, нуун дарагдуулсан 4.2.5.хилийн боомтын аюулгүй байдал, боомтод мөрдөх журам зөрчсөн 4.2.6.нэвтрэх зөвшөөрөлд зааснаас өөр газарт болон зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулсан 4.2.7.нэвтрэх зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, бусдад шилжүүлсэн 4.2.8.хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй Зургаа.Тавих хяналт 6.1.Тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/ нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн хилийн зурвас, боомтод нэвтрүүлж хяналт тавина. ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ 20...оны...дугаар Улаанбаатар хот сарын...ны өдөр Дугаар... Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.2.1, 30.2.3, 30.2.4 дэх заалтыг үндэслэн.............................................................................байгууллагын ажилтан.............................................ахлагчтай....................................................................... ......................нарын.....хүн......................маркийн........................................улсын дугаартай автомашинтайгаар .....................................аймгийн ....................................................сумын ........................................................................нэртэй газар, хилийн зурвас бүсэд 20...оны... дугаар сарын...ны өдрөөс 20....дугаар....сарын...ны өдрүүдэд..............................хоногийн хугацаатайгаар .........................................................................хийх зорилгоор ажиллах тул зөвшөөрөл олгов. ................................................ /албан тушаал/ ............................................... /цол, нэр/ Нэвтрэх зөвшөөрлийн арын хуудас Анхаарах зүйлс: - Нэвтрэх зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах анги /салбар/-д бүртгүүлэн өгсөн зааварчилгааг мөрдөж ажиллана - Монгол Улсын хилийн тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу ажил үйлдвэрлэл явуулж байгаа байршлаараа улсын хил хамгаалалтад оролцоно
177 - Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар орон нутагт байрлах хилийн анги /салбар/-д мэдэгдэнэ - Хилийн зурвас, бүсэд зорчихдоо иргэний үнэмлэх,эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг биедээ авч явна. - Хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. - Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг хүчингүй болгож,хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр/ 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."чөлөөт бүс" гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг; 3.1.2."чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм" гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг; 3.1.3."гаалийн нутаг дэвсгэр" гэж Гаалийн тухай хуулийн[2] 4.1-д заасныг; 3.1.4."гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт" гэж Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг; 3.1.5."тарифын бус хязгаарлалт" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.14-т заасныг; 3.1.6."худалдааг хөнгөвчлөх" гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг; 11дүгээр зүйл. Чөлөөт бүс дэх визийн тусгай дэглэм 11.1.Хилийн зурваст байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино. 11.2.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй болон "орох-гарах" визтэй гадаадын иргэн оршин суух болон визийн байх хугацаанд аль ч чөлөөт бүсэд визгүй зорчино. 11.3.Энэ хуулийн 11.1-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно. 11.4.Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн чөлөөт бүсэд дараах баримт бичгийн аль нэгийг шалгуулан нэвтэрнэ: 11.4.1.Монгол Улсын иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэх, эсхүл жолооны үнэмлэх; 11.4.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад паспорт, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
178 11.4.3.Монгол Улсын 16 насанд хүрээгүй иргэн төрсний гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг. 25 дугаар зүйл.Чөлөөт бүсийн хамгаалалт 25.1.Чөлөөт бүс нь улсын онцгой объектод хамаарна. 25.2.Хилийн зурвас дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ. 25.3.Чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ. МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬ /2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр/ 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг; 3.1.2."мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг; 3.1.3."мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх" гэж байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг; 3.1.4."мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд" гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг; 3.1.5."мансуурах дон" гэж мансууруулах төрлийн бодисоос хамааралтай сэтгэцийн өвчнийг. 6 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх 6.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ. 6.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг экспортлогч, импортлогч талуудын байгуулсан гэрээ, тусгай зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ. 6.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ хуулийн 6.3-т заасан тусгай зөвшөөрлийг үндэслэн Засгийн газраас тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.
179 6.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тухай бүрд энэ тухай гаалийн байгууллага эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ. 13 дугаар зүйл. Хориглох зүйл 13.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх; 14 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих 14.4.Гаалийн болон хил хяналтын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох үүрэгтэй. ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ТӨРИЙН ХҮНДЭТ ЗОЧНЫ ТАНХИМААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЖУРАМ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ЗАМ,ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ №33А/24А/101 /2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр/ Нэг.Нийтлэг үндэслэл 1.2.Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтан, гадаад улсын төр, засгийн дээд, өндөр хэмжээний төлөөлөгчдийн /Төрийн хүндэт зочны танхимаар/-аар үйлчлүүлэх захиалагыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төрийн ёслол, хамтын ажилллагааны газар, гадаад улсын өндөр, дээд түвшний албан тушаалтнууд болон адилтгах албан тушаалтан, зочид, төлөөлөгчид, Монгол Улсаас гадаад улсад суугаа болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Засгийн газар хоорондын Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газруудын захиалгыг Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар тус тус хүлээн авч /Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал/ ТӨХХК-ийн Хүндэт зочны үйлчилгээний албанд нислэгээс 24 цагийн өмнө хүргүүлж баталгаажуулна. 1.5.Захиалгыг хүлээн авсан Хүндэт зочны үйлчилгээний алба нь мэдээллийг агаарын тээвэрлэгч болон хилийн хяналтын байгууллагуудын томилогдсон ажилтанд шуурхай мэдэгдэнэ. 2.2.Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй адилтгах зэрэг зиндааны гадаадын зочин, төлөөлөгчдийг /Төрийн хүндэт зочны танхим/-аар үйлчлүүлэх үед дагалдах тусгай хамгаалалтын болон үйлчилгээний ажилтны нэрс, нийт тоог Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар, Дипломат ёслолын газар хариуцан /Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал/ ТӨХХК-ийн Хүндэт зочны үйлчилгээний албанд хүргүүлнэ. 2.4.Энэ журмын 2.1 дэх заалтанд дурдагдаагүй /Төрийн өндөр дээд албан тушаалтан/ зорчигч үйлчлүүлэгчдэд “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК”-ийн “Төрийн хүндэт зочны танхим”-ын үйл ажиллагааны дотоод заавар журмын дагуу төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ. Гурав.”Төрийн хүндэт зочны танхим”-аар үйлчлүүлэх
180 3.2.”Төрийн хүндэт зочны танхим”-аар үйлчлүүлж байгаа албан тушаалтан, гадаад улсын зочин төлөөлөгчид хил нэвтрэх эрхийн баримт бичгийг хил хамгаалах байгууллагын ажилтанд шалгуулна. 3.5.Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Засгийн газар хоорондын Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчдийн газруудад олгодог “Чингис хаан” ОУНБ-ын нэвтрэх үнэмлэх нь “Төрийн хүндэт зочны танхим”-д нэвтрэхэд ашиглагдахгүй. 3.8.”Төрийн хүндэт зочны танхим”-аар үйлчлүүлэх зорчигчийн тийз, тээш бүртгэл, хил, гаалийн үзлэгийг агаарын хөлөг хөөрөхөөс 30 минутын өмнө дуусгасан байна. 3.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад улсын төр засгийн олон улсын байгууллагын тэргүүнийг нисэх буудалд угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааг “Монгол Улсын Төрийн ёслолын журам”-д заасны дагуу хэрэгжүүлнэ. 3.10.Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг угтах, үдэх болон тэдгээртэй адилтгах зиндааны гадаад улсын зочин төлөөлөгчдийг угтах, үдэх ажлыг Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар болон Дипломат ёслолын газар зохион байгууллана. Бусад албан тушаалтан зочин, төлөөлөгчдийг Хүндэт зочны үйлчилгээний албаны ажилтан агаарын хөлгийн хоолой дээрээс угтах, үдэх чиглүүлэх ажлыг зохион байгуулна.
181 Монгол Улсын Төрийн Ёслол, Хамтын Ажиллагааны Газар Зөвшөөрлийн хуудас / явах /
182 Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК Зөвшөөрлийн хуудас / явах /
183
184 ЭЛХИЙН УЛСУУДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ, ТОВЧЛОЛ, КОД ISO-3166 СТАНДАРТ № Улсын нэр /монгол/ Улсын нэр /англи/ Нийслэл Товчлол Тоон код 1 Ааландын арлууд Aaland Islands Мэрихамн ALA 2 Афганистан Afghanistan Кабул AFG 3 Албани Albania Тиран ALB 4 Алжир Algeria Алжир DZA 5 Америк United States Вашингтон USA 6 Англи /ИБУИНВУ/ United Kingdom Лондон GBR 7 Андорра Andorra Андорра ла Велла AND 8 Ангол Angola Луанда AGO 9 Ангуйлла Anguilla Д Валлий AIA 10 Антарктид Antarctica ATA
185 11 Антигуа Барбуда Antigua & Barbuda Сэйнт Жонс ATG 12 Аргентин Argentina Буэнос-Айрес ARG 13 Армен Armenia Ереван ARM 14 Аруба Aruba Оранжэстад ABW 15 Арабын нэгдсэн Эмират улс United States of Arabic Emirate Абу Даби ARE 16 Австрали Australia Канберра AUS 17 Австри Austria Вена AUT 18 Азербайжан Azerbaijan Баку AZE 19 Бахам Bahamas Нассау BHS 20 Бахрейн Bahrain Манама BHR 21 Бангладеш Bangladesh Дакка BGD
186 22 Барбадос Barbados Бриджтаун BRB 23 Беларус Belarus Минск BLR 24 Бельги Belgium Брюссель BEL 25 Белиз Belize Бельмопан BLZ 26 Бенин Benin Портонова BEN 27 Бермуда Bermuda Хамилтон BMU 28 БНАСАУ DPRK Пхенъян PRK 29 БНСУ Korea Сөүл KOR 30 БНХАУ China Бээжин CHN 31 Болив Bolivia Ла Пас Сакрэ BOL 32 Босни Герцеговина Bosnia & Herzegovina Сараево BIH
187 33 Ботсван Botswana Габорон BWA 34 Буве арал Bouvet Island BVT 35 Бразил Brazil Бразил BRA 36 Англи Энэтхэгийн далайн бүс нутаг British Indian Ocean Territory Диего Гарсиа IOТ 37 Бруней Brunei Darussalam Бандар Сери Бегаван BN 38 Болгар Bulgaria Софи BGR 39 Буркина Фасо Burkina Faso Уагадугу BFA 40 Бурунди Burundi Бужунбура BDI 41 Бутан Bhutan Тимпху BTN 42 Вануату Vanuatu Порт Вила VUT 43 Ватикан Vatican City Ватикан VAT 44 Венесуэль Venezuela Каракас VEN
188 45 Вьетнам Vietnam Ханой VNM 46 Виржиний арлууд /англи/ Virgin Islands (British) Рөүд Таун VGB 47 Виржиний арлууд /америк/ Virgin Islands (US) Чарлот Амали VIR 48 Валлис ба Футуна Арал Wallis & Futuna Islands Мата Уту WLF 49 Габон Gabon Либрвиль GAB 50 Гамби Gambia Банжул GMB 51 Гүрж Georgia Тбилиси GEO 52 Герман Germany Берлин DEU 53 Гана Ghana Аккра GHA 54 Гибралтар Gibraltar Гибралтар GIB 55 Грек Greece Афин GRC 56 Гринланд Greenland Нуук GRL
189 57 Гренада Grenada Сент Жеоржес GRD 58 Гуадлуп Guadeloupe GLP 59 Гуам Guam Аган GUM 60 Гватемал Guatemala Гватемал GTM 61 Гвиней Guinea Конакри GIN 62 Гвиней Бисау Guinea-Bissau Бисау GNB 63 Гайана Guyana Жеорж таун GUY 64 Гайти Haiti Порт-о-прэнс HTI 65 Хеард Мк Доналд арал Heard & McDonald Islands HMD 66 Гондурас Honduras Тэгусигальп HND 67 Хонгконг Hong Kong Гонконг HKG 68 Дани Denmark Копенгаген DNK
190 69 Доминика Dominica Русюү DMA 70 Доминикан Dominican Republic Санта Доминго DOM 71 Джибути Djibouti Жибути DJI 72 Египэт Egypt Кайр EGY 73 Зайр Zaire Киншаса 74 Замби Zambia Лусака ZMB 75 Зимбабве Zimbabwe Хараре 76 Зүүн Тимор East Timor Дили TLS 77 Израйль Isreal Иерусалем 78 Исланд Iceland Рейкьявик ISL 79 Индонез Indonesia Жакарта IDN
191 80 Иран Iran Тегеран IRN 81 Ирак Iraq Багдад IRQ 82 Ирланд Ireland Дублин IRL 83 Испани Spain Мадрид ESP 84 Итали Italy Ром ITA 85 Иордан Jordan Амман JOR 86 Йемен Yemen Сана YEM 87 Күүкийн арлууд Cook Islands Аваруа COK 88 Канад Canada Оттава CAN 89 Катар Qatar Доха QAT 90 Камбожи Cambodia Пномпень KHM
192 91 Камерун Cameroon Ёонде CMR 92 Колoмб Colombia Бегот COL 93 Конго Congo Браззавиль COG 94 Коста рика Costa Rica Сан Хосе CRI 95 Куба Cuba Гавана CUB 96 Кипр Cyprus Никоза CYP 97 Казакстан Kazakhstan Астана KAZ 98 Кени Kenya Найроби KEN 99 Крибати Kiribati Сауд Тарава KIR 100 Кувейт Kuwait Кувейт сити KWT 101 Киргизстан Kуrgizstan Бишкек KGZ 102 Кейман Айланд Cayman Island Жоржтаун CYM
193 103 Лаос Laos Вьентьян LAO 104 Латви Latvia Рига LVA 105 Ливан Lebanon Бейрут LBN 106 Лесото Lesotho Масеру LSO 107 Либер Liberia Монрови LBR 108 Ливи Libya Триполи LBY 109 Лихтенштейн Liechtenstein Вадуз LIE 110 Литва Lithuania Вильнюс LTU 111 Люксембург Luxembourg Люксембург LUX 112 Макао Macau Макао MAC 113 Македон Macedonia Скопи MKD 114 Мадагаскар Madagascar Антананарив MGD
194 115 Малави Malawi Лилонгве MWI 116 Малайз Malaysia Куала Лумпур MYS 117 Малдив Maldives Мале MDV 118 Мали Mali Бамако MLI 119 Мальт Malta Валлета MLT 120 Маршалын арлууд Marshall Islands Мажуро MHL 121 Мартиник Martinique Форте д Франц MTQ 122 Мавритан Mauritania Нуакшот MRT 123 Мавритус Mauritius Порт Луйс MUS 124 Маёт Mayott Мамадзау MYT 125 Мексик Mexico Мехико MEX
195 126 Микронез Micronesia Паликир FSM 127 Молдав Moldova Кишинев MDA 128 Монако Monaco Монако MCO 129 Монгол Mongolia Улаанбаатар MNG 130 Монтанегро Montenegro Подгорика MNE 131 Монтсерат Montserrat Плимауд MSR 132 Мороко Morocco Рабат MAR 133 Мозамбек Mozambique Мапуту MOZ 134 Мьянмар Myanmar Рангун MMR 135 Намиби Namibia Виндхук NAM 136 Науру Nauru Яарэн NRU
196 137 Непал Nepal Катманду NPL 138 Нидерланд Netherlands Амстердам NLD 139 Нидерланд антиллын арлууд Netherlands Antilles Виллемстад ANT 140 Никарагуа Nicaragua Манагуа NIC 141 Нигер Niger Ниами NER 142 Нигери Nigeria Лагос NGA 143 Нью Калидон New Calidon Науми NIU 144 Норфолк арал Norfolk Island Кингстон NFK 145 Норвеги Norway Осло NOR 146 Оман Oman Мускат OMN 147 ОХУ Russia Москва RUS
197 148 Өмнөд Африк South Аfrica Претори ZAF 149 Өрнөдийн сахар Western Sahara Лабиони ESH 150 Пакистан Pakistan Исламабад PAK 151 Палау Palau Мелекиок PLW 152 Палестин Palestine Йерусалем PSE 153 Панам Panama Панам PAN 154 Папау шинэ Гвиней Papua New Guinea Порт Морисбай PNG 155 Парагвай Paraguay Асунсьон PRY 156 Перу Peru Лима PER 157 Питкэйм Pitcairn Адамстаун PCN 158 Польш Poland Варшав POL
198 159 Португал Portugal Лиссабон PRT 160 Пуэрто рико Puerto Rico Сан Жуан PRI 161 Риюнион Reunion Сэйнт дэнис REU 162 Румын Romania Бухарест ROU 163 Руанда Rwanda Кигали RWA 164 Сэйнт хелена Saint Helena Жэймстаун SHN 165 Сэйнт киттс нэвис Saint Kitts & Nevis Бассэтэр KNA 166 Сэйнт лусиа Saint Lucia Кастрис LCA 167 Сэйнт пиер микюлон Saint Pierre et Miquelon Сэйнт пиер SPM 168 Сэйнт винсент Saint Vincent & the Grenadines Кингстаун VCT 169 Самао Samoa Апиа WSM
199 170 Сан марино San Marino Сити оф Сан Марино SMR 171 Сао том и Принцип Sao Tome e Principe Сао том STP 172 Саудын Араб Saudi Arabia Эр-рияд SAU 173 Сенегал Senegal Дакар SEN 174 Серби Serbia Белград SCG 175 Сейшилийн арлууд Seychelles Виктори SYC 176 Сиерра Леон Sierra Leone Фритаун SLE 177 Сингапур Singapore Сингапур SGP 178 Сири Syria Домаск SYR 179 Словак Slovakia Братислав SVK 180 Словени Slovenia Любляна SVN
200 181 Соломоны арлууд Solomon Islands Хониара SLB 182 Сомали Somalia Могадиш SOM 183 Судан Sudan Хартум SDN 184 Суринам Suriname Парамарибо SUR 185 Свазиланд Swaziland Лобамба SWZ 186 Тайвань Taiwan Тайбэй TWN 187 Тажикистан Tajikistan Душанбей TJK 188 Танзани Tanzania Дар Эс Салам TZA 189 Тайланд Thailand Бангкок THA 190 Того Togo Ломи TGO 191 Токелау Tokelau Атафу TKL
201 192 Тонго Tonga Нукуалофа TON 193 Тринидад Табаго Trinidad & Tobago Порт оф Испани TTO 194 Тунис Tunisia Тунис TUN 195 Турк Turkey Анкара TUR 196 Туркменстан Turkmenistan Ашхабад TKM 197 Турк ба Кэйкос арал Turks & Caicos Islands Кокбурн таун TCA 198 Тувалу Tuvalu Фунафути TUV 199 Уганда Uganda Кампал UGA 200 Украйн Ukraine Киев UKR 201 Унгар Hungary Будапешт HUN 202 Уругвай Uruguay Монтевидео URY
202 203 Узбекстан Uzbekistan Ташкент UZB 204 Фижи Fiji Сува FJI 205 Филиппин Philippines Манилла PHL 206 Финлянд Finland Хельсинк FIN 207 Франц France Парис FRA 208 Францын гайна French Guiana Кэйни GUF 209 Франц Полинейз French Polynesia Папийт PYF 210 Францын өмнөд бүс нутаг Franch Southern Territories Порт Аукс Франциас ATF 211 Фолкланд арал Falkland Islands (Malvinas) Стэнли FLK 212 Фарое Арал Faroe Islands Тиршавн FRO 213 Хорват Croatia Загреб HRV 214 Чад Chad Эн жамен TCD
203 215 Чили Chile Сантьяго CHL 216 Чех Czech Republic Прага CZE 217 Швед Sweden Стокгольм SWE 218 Швейцарь Switzerland Берн CHE 219 Шинэ Каледони New Caledonia Наумиа NCL 220 Шинэ Зеланд New Zealand Веллингтон NZL 221 АНУ-ын гаднах жижиг арлууд United States Minor Outlying Islands UMI 222 Шриланк Sri Lanka Коломбо LKA 223 Эквадор Ecuador Квито ECU 224 Энэтхэг India Дели IND 225 Эл сальвадор El Salvador Сан салвадорь SLV
204 226 Экваторын Гвиней Equatorial Guinea Малабо GNQ 227 Эритрей Eritrea Асмара ERI 228 Эстон Estonia Таллин EST 229 Этиоп Ethiopia Аддис Абаба ETH 230 Ямайка Jamaica Кингстон JAM 231 Япон Japan Токио JPN 232 НҮБ UNITED NATIONS New york UN
205 Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурлаар Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн батлагдлаа. Энэ стандарт нь өмнөх "Баримт бичиг - Монгол кирил цагаан толгойн үсгүүдийг романчлах" MNS 5217:2003 стандартыг хүчингүй болгож орлох ажээ.