Зориулалт, ажиллагааны зарчим, ерөнхий бүтэц Зориулалт, ерөнхий бүтэц Макаровын 9 мм-ийн гар буу (1 дүгээр зураг) нь эсрэг талын амьд хүчийг ойрын зайд устгахад зориулагдсан довтлох, хамгаалах хувийн зэвсэг юм. 1 дүгээр зураг. Макаровын 9 мм-ийн гар бууны ерөнхий байдал: а-зүүн талаас, б- баруун талаас. Гар буу нь нэгийн галаар буудах ба хамгийн ашигтай буудах холын зай 50 м хүртэл байдаг. Түүний сумны хошууны хөнөөх чадвараа хадгалах холын зай 350 м хүртэл байдаг. Гар бууны дахин сумлагдах автомат ажиллагаа нь замгийн чөлөөт ухралтыг ашиглах зарчимд үндэслэгдэнэ. Сумны шатсан дарин цэнэгээс үүссэн хийн даралт тал бүр тийш үйлчлэн хонгионы ёроолоор дамжсан тийрэлт гар бууны замгийг хөдөлгөөнд оруулахад түүний хонгио хаягч буудагдсан сумны хонгиог сумны байрнаас сугалан авч ухрана. Замаг арын байрлалаас буцаах пүршний хүчээр урагш харвахдаа магазины ээлжийн сумыг түлхэн гол төмрийн сумны байранд оруулаад түүний сувгийг хааж, дахин буудахад гар буу сумлагдсан байна. Гар буу нь дараах үндсэн эд анги, механизмуудаас бүрдэнэ (2 дугаар зураг): 1.гол төмөр, гохны хүрээтэй их бие; 2.цохигч, хонгио хаягч, гал хамгаалагчтай замаг; 3.буцаах пүрш; 4.цохих, буулгах механизм; 5.эргэтэй бариул; 6.замаг баригч; 7.магазин.
2 2 дугаар зураг. Гар бууны үндсэн эд анги, механизмууд: 1-гол төмөр, гохны хүрээтэй их бие, 2-цохигч, хонгио хаягч, гал хамгаалагчтай замаг, 3-буцаах пүрш, 4-цохих,буулгах механизм, 5- эргэтэй бариул, 6-замаг баригч, 7-магазин. Тактик, техникийн үзүүлэлтүүд 1. Калибр 9 мм; 2. Бянтны тоо - 4; 3. Гол төмрийн урт - 93 мм; 4. Сумгүй магазинтай гар бууны жин - 730 г; 5. 8 сумтай магазинтай гар бууны жин - 810 г; 6. Гар бууны урт - 161 мм; 7. Гар бууны өндөр - 126,7 мм; 8. Байлдааны хурдан буудлага (минутанд) - 30 буудна; 9. Магазины багтаамж - 8 сум; 10. Сумны жин - 10 г; 11. Сумны хошууны жин - 6,1 г; 12. Сумны урт - 25 мм; 13. Сумны хошууны анхны хурд - 315 м/с; Иж бүрдэл, сумны бүтэц, үүрэг Гар бууны иж бүрдэл (3 дугаар зураг)-д гар бууны гэр, сүмбэ, нөөц магазин, оосор орно. Гэрэнд сүмбэ, магазиныг хадгална. Сүмбийг гар бууг задлах, эвлүүлэх, арчиж тослоход ашиглана. Оосрыг гар буутай холбож офицерын бүсэнд холбох ба түүнийг буудахад ашиглаж болно.
3 3 дугаар зураг. Гар бууны дагалдах хэрэгсэл: а-гэр, 1-их бие, 2-таглаа, 3-нөөц магазины халаас, 4-урд түдүүл, 5-арын түдүүл, 6-даруулга, 7-сүмбэний түдүүл, 8-татах оосор, б-нөөц магазин, в-сүмбэ, 1-ир, 2-сүмбэний нэвт нүх, 3-төвгөр, г-гар бууны оосор, 1-оосор, 2-тээглүүр, 3- гогцоо. Сумны бүтэц, үүрэг Сум нь хошуу, хонгио, дарин цэнэг, бялтаас бүрдэнэ (4 дүгээр зураг). 4 дүгээр зураг. 9 мм-ийн гар бууны сумны ерөнхий байдал, бүтэц: 1- хошуу, 2- хонгио, 3- дарин цэнэг, 4- бялт, 5-хайлшин бүрхүүл, 6-ган зүрхэвч, 7-хар тугалган давхарга. Хошуу нь дарин цэнэгийн хийн даралтын хүчээр биетийг онож устгах үүрэгтэй. Тэр нь гадна талаараа хайлшин бүрхүүл, дотор нь хар тугалган давхрагатай ган зүрхэвч байна. Хонгио нь дарин цэнэгийг агуулах, сумны эд ангиудыг холбох, буудахад сумны байр, хонгионы завсраар хийн даралт алдуулахгүй байх үүрэгтэй. Дарин цэнэг нь сумны хошууг давших хөдөлгөөнд оруулах үүрэгтэй. Бялт нь дарин цэнэгийг асаах үүрэгтэй. Тэр нь гуулин бүрхүүл, цохигдох найрлага, түүнийг тусгаарласан цагаан тугалган цагаригаас бүрдэнэ.