168 Нэг. Мэдээллийн нэгдсэн сүлжээ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр/ Нэгдүгээр бүлэг 7 дугаар зүйл.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага 7.2.Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй. МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БАЙГАА ЗОРЧИГЧ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭГДСЭН САНГ АШИГЛАХ, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ ЖУРАМ Хууль зүй, Дотоод хэргийн сайдын тушаал №А/295 /2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр/ Нэг.Нийтлэг үндэдслэл 1.1.Монгол улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн болон гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сан бүхий цахим систем /цаашид ”цахим систем” гэх/-ийн бүрдүүлэлт, ашиглалт, аюулгүй байдал, хөгжүүлэлт болон байгууллага хооронд мэдээлэл харилцан солилцохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна. 1.2.Цахим систем нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамаарах бөгөөд мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл нь төрийн болон албаны нууцын тухай хуулиар хамгаалагдана. 1.3.Мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхтэй байгууллага, алба хаагч нь энэхүү журмыг мөрдөх ба хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн нэгдсэн сан, программ хангамжийг хамгаалах түүний бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёр.Цахим системийн бүтэц, хандах эрхийн зохицуулалт 2.1.Цахим системийг хилийн боомт бүрт зохион байгуулж, дамжуулах байгууламжаар нэгтгэн Хил хамгаалах ерөнхий газарт төвлөрүүлэн холбоно. 2.2.Цахим систем нь дараах сүлжээ, тоног төхөөрөмж, мэдээллийн сангаас бүрдэнэ. 2.2.1.Хилийн боомтуудыг Хил хамгаалах ерөнхий газар болон ашиглах эрх бүхий байгууллагуудтай холбосон сүлжээ; 2.2.2.Серверийн байгууламж, компьютер, техник хэрэгсэл, аюулгүй байдлын болон цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж; 2.2.3.Программ хангамж; 2.2.4.Мэдээллийн нэгдсэн сан; 2.3.Цахим системийн ерөнхий хариуцагч нь Хил хамгаалах ерөнхий газар хэрэглэгч нь цахим системт холбогдож, мэдээллийн нэгдсэн санд нэвтэх эрх авсан байгууллага /цаашид “хэрэглэгч” гэх/ байх бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар нь цахим системийн хэвийн тасралтгүй ажиллагаа мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Тагнуулын ерөнхий газартай хамтран зохион байгуулна. 2.4.Цахим системд холбогдох хүсэлтийг тухайн байгууллага нь Хил хамгаалах ерөнхий газарт бичгээр гаргана. 2.5.Хил хамгаалах ерөнхий газар нь цахим системд холбогдох хүсэлтийг судлан, Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
169 2.6.Энэ журмын 2.5-д заасан зөвшөөрлийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газар нь хэрэглэгчтэй гэрээ байгуулж, техникийн нөхцөл, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, холбогдох бусад асуудлыг зохион байгуулна. 2.7.Хэрэглэгч нь цахим системд холбогдохдоо шаардлага хангасан компьютер, тусгай зориулалтын техник хэрэгсэл, харилцан холболтын зардлаа хариуцна. Гурав.Цахим системийн мэдээллтийн нэгдсэн сан бүрдүүлэх ашиглах 3.1.Улсын хил хамгаалах байгууллага болон Гадаадын иргэн, харьяатын газар нь тус тусын мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэгч байна. 3.2.Мэдээллийн нэгдсэн сан дараах мэдээллээс бүрдэнэ: 3.2.1.Зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн 3.2.2.Саатуулах зорчигчийн 3.2.3.Гадаадын иргэний бүртгэлийн 3.3.Улсын хил хамгаалах байгууллага мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээллийг оруулна. Үүнд: 3.3.1.Зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн 3.3.2.Саатуулах зорчигчийн 3.4.Гадаадын ирган, харьяатын газар мэдээллийн нэгдсэн санд гадаадын иргэнтэй холбогдох дараах мэдээллийг оруулна. Үүнд: 3.4.1.Гадаадын иргэнд олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн 3.4.2.Захиргааны шийтгэл хүлээсэн иргэн, хуулийн этгээд Монгол Улсаас албадан гаргагдаж тус улсад орохыг хориглосон болон Монгол улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэний талаарх мэдээлэл 3.4.3.Гадаадын болон Монгол Улсын иргэний харьяаллын болон Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн талаарх мэдээлэл 3.4.4.Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын мэдээлэл 3.5.Мэдээллийн нэгдсэн сангийн доор дараах байгууллагууд албан хэрэгцээнд ашиглана. 3.5.1.Улсын хил хамгаалах байгууллага нь өөрийн бүрдүүлснээс гадна: 3.5.1.а Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн, албадан гаргагдсан тус улсад орохыг хориглосон гадаад иргэдийн мэдээлэл 3.5.1.б Гадаадын иргэд олгосон Монгол улсын виз, оршин суух бүртгэлийн зөвшөөрөл, урилгын мэдээлэл 3.5.1.в Монгол улсын харьяат болох харьяатаас гарах, Монгол улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн тухай мэдээлэл 3.5.2 Монгол улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэний мэдээлэл 3.5.3 Хэрэглэгч хууль захиргааны хэм хэмжээний актад заасан чиг үүрэгт хамаарах мэдээлэл 3.6 Зорчигч улсын хилээр шалган нэвтрүүлэхэд оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Монгол улсын иргэний үндсэн болон бусад шаардлагатай мэдээллийн санг ашиглана. Дөрөв.Мэдээллийн нэгдсэн сангийн байршил 4.1.Мэдээллийн нэгдсэн сангийн үндсэн серверийн байгууламж, цахилгаан хангамж, холбооны техник хэрэгслүүдийг Хил хамгаалах ерөнхий газарт тусгайлан бэлтгэсэн өрөө зогсуурт байршуулах ба цахилгааны хангамж нь 2 талын тэжээлтэй, нөөц цахилгаан үүсгүүртэй байна. 4.2.Мэдээллийн нэгдсэн сангийн нөөц серверийг үндэсний дата төв, улсын төсөвт үйлдвэрийн газарт байршуулна.
170 Тав.Мэдээллийн нэгдсэн санд хандах эрхийн зохицуулалт, мэдээлэл харилцан солилцох 5.1.Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэгч байгуулага нь өөрийн бүрдүүлсэн мэдээлэлд хууль тогтоомжид заасны дагуу өөрчлөлт оруулах эрхтэй ба бусад мэдээллийн санг зөвхөн зориулалтаар нь ашиглах эрхтэй байна. 5.2.Хэрэглэгч мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг зөвхөн зориулалтаар нь ашиглах эрхтэй байна. 5.3.Мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрх олгох, цуцлах асуудлыг хэрэглэгчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газар, тагнуулын ерөнхий газартай хамтран шийдвэрлэнэ. 5.4.Албан тушаалтны мэдээллийн нэгдсэн санд хандах эрхийг цуцласан тохиолдолд өмнөх хандалтын бүртгэлийг хадгална. 5.5.Мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх албан тушаалтан нь өөрчлөгдөх тохиолдолд журмын 5.3 дахь заалтыг баримтална. 5.6.Цахим систем нь мэдээллийн нэгдсэн сангийн өөрчлөлт, ашиглалт, хандалтыг түүхчилсэн бүртгэл /log/-д автоматаар бүртгэгддэг байна. Зургаа.Цахим системд холбогдсон байгууллагын үүрэг 6.1.Цахим системд холбогдсон байгууллага доор дурьдсан нийтлэг үүрэг хүлээнэ. 6.1.1.Мэдээллийн нэгдсэн сан ашиглах, мэдээлэл харилцан солилцохдоо засгийн газрын 159 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах журмыг баримтлах 6.1.2.Цахим системийн программ хангамж, сүлжээ тоног төхөөрөмжүүдийн технологийн горимыг сахих 6.1.3.Цахим системийн сүлжээг байгууллагын албан тоотод сүлжээнээс тусгаарлах 6.1.4.Техникийн аюулгүй арга хэмжээг хэрэгжүүлэх цахим системийн программ хангамж, сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг гадны нөлөөллөөс хамгаалах 6.1.5.Өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн цахим системийг ашиглах дотоод журам боловсруулж мөрдөх 6.2.Цахим системийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэгч байгууллага нь доор дурьдсан үүрэг хүлээнэ. 6.2.1.Өөрийн бүрдүүлсэн мэдээллийн сангийн үнэн зөв бүрэн бүтэн байх сүлжээний хэвийн тасралтгүй ажиллагааг хангах 6.2.2.Цахим системийн аюулгүй байдал программ хангамжийн хөгжүүлэлт албан ёсны зөвшөөрөл, лиценз болон сүлжээний сувгийн зардлыг байгууллагын төсөвт тусгуулах 6.2.3.Цахим системийн ажиллагаа доголдсон үед бүртгэл хяналтын үйл ажиллагааг хэвийн явуулах арга ажиллагаа журмыг тогтоож зохион байгууллатын арга хэмжээг хэрэгжүүлэх 6.2.4.Цахим системд өөрийн бүрдүүлсэн мэдээллийн нэгдсэн сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу лавлагаа мэдээллийг олгох Долоо.Цахим системийн сайжруулалт, хөгжүүлэлт 7.1.Сервер техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг 5 жил тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилнэ. 7.2.Хэрэглэгч байгууллагууд мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг албаны шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулах, хөгжүүлэх 7.3.Хил хамгаалах ерөнхий газрын цахим системийн өөрчлөлт, хөгжүүлэлт мониторинг үнэлгээг хийлгэх ре-инженеринг хийхэд систем зохиомжлох чадвартай хуулийн этгээдтэй хамтран шийдвэрлэх, зөвлөх үйлчилгээ авна.
171 Найм.Хориглох зүйл 8.1.Цахим системийг ашиглахтай холбоотойгоор эрх бүхий байгууллагад дараах үйл ажиллагаааг хориглоно. 8.1.1.Цахим системд хандах эрхийг нээх, цуцлах тухай шийдвэрийг амаар өгөх 8.1.2.Эрх бүхий албан тушаалтнаас өөр хүн ажилуулах 8.1.3.Техник хэрэгслийг интернетийн болон зориулалтын бус сүлжээнд холбох 8.1.4.Цахим системд холбогдсон сервер бүртгэлийн компьютер программ хангамжийг өөр зориулалтаар ашиглах, системийн зориулалтаас өөр үйлчилгээ /service/ ажиллуулах 8.1.5.Цахим системийн сүлжээгээр теле хурал хийх зэрэг сүлжээг зориултын бус ашиглах 8.1.6.Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр мэдээллийг хуулбарлах бусдад задруулах 8.1.7.Цахим системийн програм хангамжийг хувилан тараах бусдад шилжүүлэх 8.1.8.Тагнуулын ерөнхий газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангаагүй, нууцын баталгаа өгөөгүй хувь хүн, хуулийн этгээдийг цахим системийн хөгжүүлэлтэд оролцуулах. Ес.Хяналт үнэлгээ 9.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, мониторинг үнэлгээ хийх асуудлыг тагнуулын ерөнхий газрын харьяа төрийн мэдээлэл холбооны газар хариуцна. УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БАЙГАА ЗОРЧИГЧ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ПРОГРАММЫГ АШИГЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал №А/51 /2022оны 03 дугаар сарын 03-ний өдөр/ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн программд бүртгэл хийх, албан тушаалтануудад программд хандах эрх олгох, цуцлах, программын мэдээлэлд засвар, цуцлалт хийх, программын ажиллагаанд хяналт тавих асуудлыг энэхүү журмаар зохицуулна. Гурав. Албан тушаалтануудын программд хандах эрх 3.1.Албан тушаалтнуудад програмд хандах зохицуулагч, зохион байгуулагч, хянагч, хэрэглэгчийн гэсэн 4 түвшний эрх олгоно. 3.2. Дээрхи 4 түвшний эрхийг дараах албан тушаалтнуудад олгоно. Үүнд: 3.2.1.зохицуулагчийн эрхийг Хил хамгаалах ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтсийн ахлах офицер 3.2.2.зохион байгуулагчийн эрхийг Шалган нэвтрүүлэх хэлтсийн ахлах офицер 3.2.3.хянагчийн эрхийг шалган нэвтрүүлэх хэлтсийн офицерууд 3.2.4.хэрэглэгчийн эрхийг Нууцын албаны цахим бүртгэлийн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах офицер, тус албаны цахим бүртгэлийн лавлагаа хариуцсан офицер, Шуурхай удирдлага, дүн шинжилгээний хэлтсийн хилийн шалган нэвтрүүлэх бүртгэл, судалгааны офицер болон хилийн цэргийн ангийн Шалган нэвтрүүлэх тасгийн дарга, ахлах ажилтан, ажилтан, боомтын дарга, орлогч, ахлах шалгагч, шалгагч 3.6. Хэрэглэгч нь дараах эрхтэй 3.6.6.Боомтын дарга, орлогч - зорчигч тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийг бүртгэх;
172 - зөрчил бүртгэх; - зорчигч тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийг түүвэрлэн харах; - зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийг жагсаалтаар харах; - зөрчлийн мэдээллийг харах; - бусад байгууллагуудын сангийн мэдээллийг харах; / УБЕГ, АТҮТ, ГИХГ / - бүртгэсэн зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийг цуцлах /буцаалт хийх/ - нэгдсэн тайлан мэдээ харах; 3.6.7.Ахлах шалгагч, шалгагч - зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэх - зорчигч тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийг түүвэрлэн харах - зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийг жагсаалтаар харах - зөрчлийн мэдээллийг харах - бусад байгууллагуудын сангийн мэдээллийг харах / УБЕГ, АТҮТ, ГИХГ / - бүртгэсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийг цуцлах /буцаалт хийх/ Дөрөв.Програмд хандах эрх олгох, цуцлах 4.1.Зохицуулагч нь хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрийн санлийг үндэслэн Хил хамгаалах ернхий газрын албан тушаалтнууд /зохион байгууллагч, хянагч, хэрэглэгч/-д программд хандах эрх олгож, цуцлана. 4.2.Зохион байгуулагч нь хилийн цэргийн ангийн захирагчаас хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрийн даргын нэр дээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн албан тушаалтан /хэрэглэгч/-д програмд хандах эрх олгож, цуцлах бөгөөд өөрт нь мэдэгдэнэ. 4.3.Албан тушаалтныг ээлжийн амралт эдлэх, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй байх хугацаанд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан тушаалтанд программд хандах эрхийг шинээр үүсэгж түр олгоно. 4.4. Дараах тохиолдолд албан тушаалтнуудын программд хандах эрхийг цуцална. -албан тушаал өөрчлөгдсөн -3 сараас дээш хугацаагаар албанаас чөлөөлөгдсөн -хилийн цэргийн ангийн захирагчаас албан тушаалтны штамп эзэмших эрхийг цуцлах тухай хүсэлт ирүүлсэн -албанаас чөлөөлөгдсөн 4.5.Албан тушаалтан нь хилийн боомтод хүч нэмэгдүүлэн ажиллах, эсхүл өөр боомтод томилогдон ажиллах тохиолдолд программд хандах хэрэглэгчийн эрх, боомтын нэрийг энэхүү журмын дагуу нэн даруй солиулнаа. Тав. Программын ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх 5.1.Программын ажиллагаанд тавих хяналтыг: 5.1.1.зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлт зөрчлийн мэдээллийг Шалган нэвтрүүлэх хэлтсийн офицерууд 14 хоног тутам 5.1.2.зөрчлийн бүртгэлийн мэдээллийг Шуурхай удирдлага, дүн шинжилгээний хэлтсийн Хилийн шалган нэвтрүүлэх бүртгэл, судалгааны офицер 7 хоног тутам 5.1.3.зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлт,зөрчлийн бүртгэлд Шалган нэвтрүүлэх тасгийн офицерууд 7 хоног тутам, боомтын дарга орлогч нар өдөр тутам хяналт тавина. 5.2.Хяналтаар илэрсэн зөрчлийг дараах журмын дагуу шийдвэрлэнэ.
173 5.2.1.зохион байгуулагч нь зочигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээллийг бүртгээгүй эсхүл алдаатай бүртгэсэн тохиолдолд албаны шалгалт явуулж засвар, нөхөн бүртгэлийг хийнэ. 5.2.2.Шуурхай удирдлага, дүн шинжилгээний хэлтсийн хилийн шалган нэвтрүүлэх бүртгэл, судалгааны офицер нь алдаатай бүртгэсэн зөрчлийн мэдээлэлд засвар хийнэ. 5.2.3.2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд программд бүртгэгдсэн мэдээлэлд засвар, нөхөн бүртгэл хийнэ. Зургаа.Хориглох зүйл 6.1.Албан тушаалтан нь программын мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хувь хүний нууцыг задруулах. 6.2.Программд хандах эрхийг бусдад задруулах, ашиглуулах, бусдын хандах эрхээр программд нэвтрэх 6.3.Албан үүрэг гүйцэтгэх болон ахлах даргын зөвшөөрснөөс бусад үед программд нэвтрэх 6.4.Программын мэдээлэлд журамд зааснаас бусад хэлбэрээр засвар, өөрчлөлт хийх 6.5.Программ бүхий компьютерийг гадны сүлжээнд холбох, дур мэдэн программ хангамж суулгах, компьютерт хэвлэх, хувилах, мэдээлэл тээгч, зөөврийн төхөөрөмж холбох, эрх бүхий албан тушаалтнаас бусад этгээдээр засвар үйлчилгээ хийлгэх Долоо.Хүлээлгэх хариуцлага 7.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж, Цэргийн сахилгын дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.