ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ЦЭРГИЙН АЛБЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР 1.ЦЭРГИЙН АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 2.ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИ, ТУСГАЙ САЛБАРЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ 3.АНГИЙН ДОТООД АЛБА 4.ЦЭРГИЙН АЛБАНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ УЛААНБААТАР ХОТ 2023 ОН
Заавар батлах тухай Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хилийн тухай хуулийн 37.3.2, Зэвсэгт Хүчний жанжин штабын даргын 2023 оны А/131 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Хил хамгаалах байгууллагад мөрдөгдөх “Цэргийн албыг зохион байгуулах заавар”- ыг хавсралтаар баталсугай. 2.Хилийн цэргийн анги, тусгай салбарт “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2018 оны А/259 дүгээр тушаалаар батлагдсан “Хил хамгаалах байгууллагад цэргийн албыг зохион байгуулах заавар”-ыг хүчингүйд тооцсугай. 4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга (бригадын генерал Н.Ганболд)-д даалгасугай. ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Х.ЛХАГВАСҮРЭН
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27 -ны өдрийн ... дугаар тушаалын хавсралт ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ЦЭРГИЙН АЛБЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.Монгол улсын хууль тогтоомж, Цэргийн нийтлэг дүрмүүдээр тогтоосон эрх зүйн хэм хэмжээний хүрээнд цэргийн албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү зааврын зорилго оршино. 2.Хил хамгаалах байгууллагад “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ыг Хилийн цэргийн анги, тусгай салбарт дагаж мөрдөнө. 3.Хилийн цэргийн ангиуд өөрийн ангийн чиг үүрэг, албаны онцлогийг ангийн захирагчийн тухайн жилд “Цэргийн албыг зохион байгуулах тухай” тушаалд тусган зааврын хэрэгжилтийг хангана. 4.Хилийн цэргийн анги, тусгай салбарт цэргийн сургалт бэлтгэл, мэдээллийн аюулгүй байдал, сэтгэл зүй мэдээлэл, соёл сурталчилгааны ажил, цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн хангалт, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын талаарх зохицуулалтыг хариуцсан нэгж, албан тушаалтан нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар баталсан хөтөлбөр, заавар, журмын дагуу зохион байгуулж, хариуцна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЦЭРГИЙН АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 1.Цэргийн албаны удирдлага, зохион байгуулалт 1.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарын цэргийн албаны үйл ажиллагааг Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд, энэхүү зааврын хүрээнд зохион байгуулна. 1.2.Бүх шатны захирагч нь цэргийн албыг хариуцаж, удирдлагаар ханган хэрэгжүүлнэ. 1.3.Цэргийн албыг хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг нь ангийн захирагчийн тухайн жилд “Цэргийн албыг зохион байгуулах тухай” тушаал байна. 1.4.Цэргийн албаны төлөвлөлтийн үндэс нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, эрх бүхий байгууллага, албан тушаалтны тушаал, шийдвэр, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүд байна. 1.5.Хилийн цэргийн анги, тусгай салбарын штаб нь цэргийн албаны үйл ажиллагааг жил, улирал, сараар төлөвлөн, хэрэгжилтийг хангуулна. 2.Хилийн цэргийн анги, тусгай салбарын нэгдсэн ажиллагаа 2.1.Ангийн нэгдсэн ажиллагааг удирдлагын баримт бичиг танилцуулах, жагсаалын үзлэг хийх, цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, хурал, зөвлөгөөн, сургалт, уралдаан тэмцээн, соёл хүмүүжил, олон нийтийн арга хэмжээнд нийт бүрэлдэхүүнийг хамруулах зорилгоор зохион байгуулна. 2.2.Нийт бүрэлдэхүүнийг хилийн цэргийн анги, тусгай салбарт долоо хоногийн товч, өдөр тутмын цагийн хуваарийн дагуу ангийн жижүүр тогтоосон цаг, байрлалд жагсааж, Сургалт, цэргийн албаны тасгаас хяналт тавина. 2.3.Цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааг нийтээр тэмдэглэх баяр, цэргийн нэгдсэн арга хэмжээний үед дүрэмд заасны дагуу тусгай төлөвлөгөөгөөр явуулна. 3.Цэргийн албаны баримт бичиг 3.1.Монгол Улсын хууль тогтоомж, удирдлагын баримт бичгийг үндэслэн сургуулийн жилийн “Цэргийн албыг зохион байгуулах тухай” болон холбогдох бусад тушаалыг ангийн штаб боловсруулж, мөрдүүлнэ. 3.2.Анги, тусгай салбарын захирагч, бүтцийн нэгжийн дарга нар цэргийн албаны баримт бичгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг баримтлан боловсруулна. 3.3.Ангийн тэмдгийг хэрэглэх, хадгалахыг Хил хамгаалах байгууллагын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын дагуу зохион байгуулна. 3.4.Хилийн цэргийн анги, тусгай салбарт дараах цэргийн албаны баримт бичиг хөтөлнө. Хавсралт 1 3.4.1.ангийн долоо хоногийн товч (хүснэгт 1); 3.4.2.цагийн хуваарь (хүснэгт 2); 3.4.3.хөдөлмөрийн дотоод журам (Загвар 1);
3.4.4.ангийн өдөр тутмын болон бусад тушаал; 3.4.5.албан тушаалын бүртгэл (07 дугаар маягт); 3.4.6.ангийн жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан; 3.4.7.сарын дүнгийн хурлын дэг, тэмдэглэл (Загвар 2, 3); 3.4.8.сахилгын зөвлөгөөний хурлын тэмдэглэл (Загвар 4); 3.4.9.дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө, тайлан (Хүснэгт 3, 4а, б); 3.4.10.зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгсэл, барилга байгууламжид хийх үзлэгийн хуваарь, тэмдэглэл; 3.4.11.Байлдааны тугийг залж гаргасан, буцааж оруулсан бүртгэл (Хүснэгт 5); 3.4.12.Байлдааны тугийн үзлэгийн бүртгэл (Хүснэгт 6); 3.4.13.Байлдааны тугийг залж гаргах зөвшөөрлийн бичиг (Загвар 5); 3.5.Хилийн цэргийн анги, тусгай салбарын албаны баримт бичгийн самбар: 3.5.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарт анги, салбарын, шалган нэвтрүүлэх байрны, тавиулангийн жижүүр, хилийн харуулд харуулын, сургалтын төвд баримт бичгийн, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх самбар тус тус байна. 3.5.1.1.Жижүүрийн баримт бичгийн самбарт: -Жижүүр, харуул, хоногийн манааны үүрэг, ажиллах журам, заавар; -Цагийн хуваарь, 7 хоногийн ажлын товч; -Байрлалын бүдүүвч, цэвэрлэгээний хуваарь; -Шаардлагатай байгууллага, албан тушаалтнуудын утасны жагсаалт, хаяг; -Нэвтрэх эрх бүхий автомашины дугаар, үнэмлэх; -Харуул шалгах нэг удаагийн эрхийн бичгийн загвар; 3.5.1.2.Хилийн харуулын баримт бичгийн самбарт: -Хилийн харуулын хариуцсан хэсгийн бүдүүвч; -Хилийн манааны томилгоо; -Сэтгэл зүйн ажлын төлөвлөгөө; -Үүрэг гүйцэтгэлтийг дүгнэх хүснэгт; -Хилийн манааны харилцан ажиллах журам, өгөгдөх дохио; 3.5.1.3.Сургалтын төвийн удирдлагын баримт бичгийн самбарт: -Хичээл сургалт, дадлагын төлөвлөгөө; -Ажил дүгнэсэн дүн; -Цагийн хуваарь; -Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны ажлын төлөвлөгөө; -Сургалтын төвийн эргүүл, жижүүрийн хуваарь; -Мэдээ, мэдээлэл байна. 3.5.2.Баримт бичгийн самбар 90х120 см хэмжээтэй, бичиглэлийн толгой үгийг (arial bold) 96, жижиг тайлбар үг (arial bold) 40, логоны өргөн, өндөр нь 10х10 см байна. Баримт бичгийн самбарын өнгөний код нь С-81, М-4, Ү-100, К-1 байна.
3.5.3.Бусад албаны өрөө, тасалгаанд албаны зориулалтаар ашиглах ажлын самбартай байж болох бөгөөд ангийн штабт цахим мэдээллийн самбарыг ашиглана. ХОЁРДУГААР БҮЛЭГ ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИ, ТУСГАЙ САЛБАРЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ 4.Хилийн цэргийн анги, тусгай салбарын барилга, байгууламжийн үндсэн хэсгүүд 4.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарын барилга, байгууламж нь үндсэн байрлал, тавиулан, сургалтын төв гэсэн хэсгүүдэд хуваагдана. 4.2.Хилийн цэргийн анги, тусгай салбарын үндсэн байрлал нь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний алба хаах, суралцах, хөгжих, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн байна. 4.3.Тавиулангийн байрлал нь зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн хадгалалт, техникийн үйлчилгээ, засвар, хангалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 4.4.Сургалтын төв нь хээрийн хичээл, дадлага, буудлага, жолоодлогыг явуулах, бие бүрэлдэхүүнийг байрлуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 4.5.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”, “Барилгын норм ба дүрэм” /БНбД/, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, “Цэргийн ар талын дүрэм”-ийн дагуу зохион байгуулна. 5.Ангийн штаб 5.1.Ангийн штабын байрыг удирдлага, холбоо, хамгаалалтын болон бусад шаардлагатай хэрэгслээр төхөөрөмжилнө. 5.2.Ангийн штабын байранд дараах өрөө, тасалгаа байна. 5.2.1.Байлдааны тугийн байр; 5.2.2.албаны өрөө; 5.2.3.дайчин алдрын танхим (өөр байранд байж болно); 5.2.4.ангийн жижүүрийн байр; 5.2.5.зэвсэг хадгалах өрөө; 5.2.6.нууцыг хамгаалах өрөө; 5.2.7.холбооны зангилгаа (жиүүрийн байр); 5.2.8.сургалтын байр, танхим; 5.2.9.шуурхай жижүүрийн өрөө; 5.2.10.ариун цэврийн өрөө; 5.2.11.бусад. 5.3.Нууц, шифр, архивын болон зэвсгийн өрөөг тусад нь төлөвлөх бөгөөд тусгай зориулалтын өрөөнд тавигдах тусгайлсан стандарт, шаардлагыг хангасан байна.
͠5.4.Штабын барилгын өрөө, тасалгааны талбай, хэмжээ нь стандартаар тодорхойлогдоно. 5.5.Хилийн цэргийн анги, тусгай салбарын барилга байгууламжийн гадна өнгө нь нийтлэг, ижил өнгөтэй байхаар засвар тохижилтод төлөвлөнө. 5.6.Өрөөний гэрэлтүүлэг жигд, ажиллах нөхцөлд сөрөг нөлөөгүй, аюулгүй, ашиглахад хялбар байдлаар төхөөрөмжлөгдсөн байна. 6.Байлдааны тугийн байр 6.1.Байлдааны тугийн байр нь цэвэр үзэмжтэй, гэрэлтүүлэг сайтай, хадгалалтын технологийн горимыг хангасан, туг бүтнээр харагдах шилэн хаалгатай, аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан байдлаар төхөөрөмжлөгдсөн байна. 6.2.Байлдааны тугийн байранд Байлдааны тугийг 2,5 м өндөр ишинд бэхэлж, тусгайлан бэлтгэсэн суурин дээр босоогоор хүндэтгэн байрлуулж хадгална. Суурийн доод тал нь 50х50 см, дээд тал нь 30х30 см, өндөр 30 см хэмжээтэй трапец хэлбэртэй чулуун материалаар хийгдсэн байна. 6.3.Байлдааны тугийн байрыг 24 цагийн гэрэлтүүлэг, дохиолол, хөдөлгөөн мэдрэгч камер, утаа мэдрэгчээр тоноглож, галын хор байрлуулан, шилэн хаалтаар тусгаарлана. 6.4.Байлдааны тугийг байранд залсан тохиолдолд ангийн жижүүрийн хяналтад байлгана. ͠6.5.Ангийг Төрийн одон, медалиар шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, нэрэмжит болгосон Засгийн газрын тогтоолыг тус тус байрлуулж болно. 6.6.Байлдааны тугийн байрны хамгаалалт, ашиглалт, үйлчилгээг нууцын дарга хариуцаж, ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хяналт тавина. 6.7.Ангийн Байлдааны тугийг тээвэрлэх, түр хугацаанд хадгалахад 60х40х30 см хэмжээтэй, 2 тасалгаатай, галд тэсвэртэй, төмөр хайрцгийг ашиглана. Байлдааны тугийн сүлдийг хайрцгийн 24 см өргөнтэй тасалгаанд, тусгай богино ишинд суурилуулж, далбааг эвхэж, 16 см өргөнтэй тасалгаанд тус тус байрлуулна. Байлдааны тугийн иш нь 125 см-ийн урттай хоёр хэсэг угсардаг байж болно. 7.Албаны өрөө 7.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарын захирагчийн албаны өрөөнд Төрийн сүлд, Эзэн Богд Чингис хааны бага эш хөрөг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн цээж хөрөг, Төрийн далбаа, даргын ажлын зураг, хариуцсан хэсгийн болон цэргийн хяналтын бүдүүвчийг байрлуулж болно. 7.2.Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, Захирагчийн материал техникийн хангалт хариуцсан орлогч, Захирагчийн захиргаа хариуцсан орлогч нарт эрхэлж буй албан тушаалын чиг үүрэгтэй нь холбогдолтой ажлын зураг, шуурхай жижүүрт хариуцсан хэсгийн хилийн нөхцөл байдалтай холбогдолтой ажлын зураг ангийн захирагчийн улсын хил хамгаалалтыг эхний болон сүүлийн хагас жилд зохион байгуулж, удирдах тухай тушаалын хугацаанд тус тус хөтлөгдөнө.
7.3.Хилийн цэргийн анги, тусгай салбарын Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хилийн цэргийн салбарт салбарын захирагчийн өрөөнд анги, салбарын таних далбааг тусгай сууринд дэлгээ байдлаар байрлуулна. 7.3.1.таних далбаа нь мөнгөлөг нержин материал бүхий 2 м 50 см урт иштэй байх бөгөөд иш нь оройдоо зэвтэй байна. Зэв нь дараах хэмжээтэй байна. (Зураг 1) байна. Зураг 1.Таних далбааны зэв 7.4.Албаны өрөө нь холбооны хэрэгсэл, компьютер, хэвлэгч, бичгийн хэрэгсэл, тавилга, эд хэрэгсэлтэй байна. 7.4.1.өрөө, тасалгааны дотор тал нь тухайн албаны орчин нөхцөлд тохирсон өнгөтэй байхаас гадна сэтгэл заслын болон бусад шаардлагатай өрөөнд ханын цаас нааж болно. 7.4.2.албаны өрөөнд тухайн алба, тасгийн алдар, гавьяа, амжилтыг илтгэсэн дурсгалын зүйлийг байрлуулахыг зөвшөөрнө. 7.5.Хилийн харуулын байранд ширээ, сандал, баримт бичгийн самбар, хилийн харуулын хариуцсан хэсгийн бүдүүвч, холбооны хэрэгсэл, зэвсгийн шүүгээ, ханын цаг зэргийг байрлуулна. 7.5.1.хилийн харуулын үүдний хэсэгт гутлын тавиур, хувцасны өлгүүр, хилийн манааны нэмэгдэл хувцас хадгалах шүүгээ, эмээл, хазаарын тавиур байна. 7.6.Гэрээт хилчдийн байрыг “Хил хамгаалах байгууллагад цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах журам”-ын дагуу төхөөрөмжилнө. Амрах өрөөг өөрсдийн санаачилгаар ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижуулж болно. 7.7.Албан тушаалтан нь албаны өрөөний эд аж ахуйн бүрэн бүтэн байдал, эмх цэгцийг хариуцна. 7.8.Албан тушаалтнуудын өрөөг тохижуулахдаа хилийн цэргийн анги, салбаруудын ажлын байранд тавигдах эрүүл ахуйн стандарт шаардлагыг баримтална. 8.Нууцыг хамгаалах өрөө 8.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарын нууц, архив, цэргийн далдуур удирдлага, серверийн болон холбооны нууцалсан хэрэгсэл, шифр, хилийн цэргийн салбарын захирагчийн ажлын өрөөг нууцыг хамгаалах өрөөнд хамааруулна.
8.2.Нууцыг хамгаалах өрөө нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хадгалах нийтлэг журам”, “Хил хамгаалах байгууллагын төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”, Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний суурилуулалт, ерөнхий шаардлага MNS6581:2016, Мэдээлэл, харилцаа холбооны техникийн өрөөнд тавих шаардлага MNS6869:2020, Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт MNS5471:2005, Мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангах, хилийн цэргийн шифр харилцааны журам болон бусад холбогдох эрх зүйн баримт бичигт заагдсан шаардлагыг хангасан байна. 8.3.Хилийн цэргийн анги, тусгай салбарын болон холбооны жижүүр албаны баримт бичиг хадгалах шаардлага хангасан сейфтэй байна. 8.4.Нууцыг хамгаалахад шаардлагатай биет хамгаалалтыг хэрэгжүүлэхэд ангийн удирдлага, штабаас дэмжлэг үзүүлнэ. 9.Цэргийн байр 9.1.Ажлын байрны орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай Монгол Улсын хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг хилийн цэргийн анги, салбарт байрлуулах, байр, өрөө, танхим, тасалгааг тохижуулж, төхөөрөмжилнө. 9.2.Албаны өрөө, цэргийн байрны нэг хүнд ноогдох зай талбай бүх тавилга хэрэгслийг оруулан 6 м2 , эзлэхүүн 20 м3 , тасалгааны дулаан +18°С-+20°С, агаарын чийгшил зуны улиралд 50-65 хувь, өвлийн улиралд 30-50 хувь, дуу чимээ 50-60 децибел (чимээ багатай орчин) байна. 9.3.Хилийн цэргийн болон харуул хамгаалалтын салбарын цэргийн байрыг MNS 6423:2019 стандартын дагуу теле хяналтын системээр төхөөрөмжилнө. 9.4.Дохио, команд өгөгдсөн үед цэргийн байрнаас гарах, орох хөдөлгөөн саадгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 9.5.Цэргийн нийтлэг дүрмүүд, удирдлагын баримт бичигт заагдаагүй зурагт хуудас, хүснэгт, зарлалыг цэргийн байранд байрлуулахыг хориглоно. 9.6.Салбарын захирагч нь цэргийн байрны ашиглалт, тоног төхөөрөмж, тавилга, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. 10.Шалган нэвтрүүлэх байр 10.1.Шалган нэвтрүүлэх байр нь шалган нэвтрүүлэх үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж, нэвтрэгчийг хянах, харилцах, шалгах боломжтой байхаар төхөөрөмжлөгдөнө. Хэд хэдэн анги, салбар хамт байрласан бол нэг шалган нэвтрүүлэх байртай байхыг зөвшөөрнө. 10.2.Шалган нэвтрүүлэх байранд жижүүрийн баримт бичгийн самбар, холбооны хэрэгсэл, металл илрүүлэгч багаж, техникийн үзлэгийн толь (уян камер), гар тээш шалгах
рентген төхөөрөмж, ширээ, сандал, амрах ор, анхны тусламжийн эмийн хайрцаг, нэвтрэх үнэмлэхний загвар байна. Мөн жижүүрийн үүрэг гүйцэтгэх тохилог орчинг бүрдүүлсэн, галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна. 10.3.Гаднаас ирэгчтэй уулзахад зориулан, 3-4 цэргийн алба хаагч уулзалт хийх боломжтойгоор уулзалтын байрыг тохижуулна. Уулзалтын байранд ангийн өдөр тутмын үйл ажиллагааг харуулсан зурагт самбар, ухаалаг дэлгэц, ширээ, сандал, бусад шаардлагатай тавилга, эд хэрэглэл байна. 10.4.Ангийн шалган нэвтрүүлэх байрны гадна автомашины зогсоолтой байна. Зогсоол нь 20 ба түүнээс дээш авто машин зогсох боломжтой байна. 10.4.1.автомашины зогсоолыг анги, салбарын гадна болон дотор салхины зонхилох чиглэлийн доод талд төхөөрөмжлөх бөгөөд тэр нь засаж тэгшилсэн талбай, тэмдэг, тэмдэглэгээтэй байна. 10.5.Анги, салбар, харуул руу ирж буй зам, дөхөц газруудад автомашин, техникийн хурд сааруулагч хийх бөгөөд орох гол зам дээр байрлалаас 50-100 м-ээс багагүй зайд замын хаалтыг төхөөрөмжилнө. 11.Цэргийн гал тогоо 11.1.Цэргийн гал тогоо нь ажиллах нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, технологийн болон аюулгүй ажиллагааны дараалал, шаардлагыг хангасан тусгай төхөөрөмжлөгдсөн өрөөтэй байна. 11.2.Цэргийн гал тогоо нь цахилгаан болон газын тоног төхөөрөмжтэй, шаардлагатай үед ердийн галлагаагаар ажиллах зориулалтын пийшин, салхивч, агааржуулагчтай байна. 11.3.Хооллох танхимыг цэвэр, саруулхан, торон болон завсрын өнгийн хөшигтэй байхаас гадна, соёлын техник хэрэгслээр төхөөрөмжилж болно. 11.3.1.хооллох танхим нь гадуур хувцас өлгөх өлгүүртэй, ая тухтай хооллох боломжтой, хулдаасан буюу даавуун бүтээлэгтэй ширээ, сандалтай, 4-тийн эсвэл сонголттойгоор хооллохоор зохион байгуулагдсан байна. Жижүүрийн бүрэлдэхүүний хооллох ширээг тусад нь засна. Хооллох заалны дулаан 18-22 хэм байна. 11.3.2.хооллох танхимд тухайн сард мөрдөх хоолны хуваарийг байрлуулан, ээлжийн ажилчдын нэрсийг бичсэн байна. 11.4.Цэргийн алба хаагчдын хоолыг бэлтгэх, боловсруулах, олгох ажлыг зориулалтын гал тогоонд гүйцэтгэнэ. 11.5.Хилийн цэргийн салбарт хоол бэлтгэх, боловсруулах өрөөг хоолны заалнаас тусад нь төхөөрөмжилж, гал тогооны иж бүрэн хэрэгслээр хангана. 11.5.1.гал тогооны иж бүрдэлд ширээ, сандал, хүнс хуурай хэрэглэл хадгалах сав, усны сав, зуух, яндан (пийшин), тогоо, данх, 1, 2 дугаар хоолны таваг, халбага сэрээ (хүний тоогоор), 8-10 литрийн багтаамжтай хувин, хоол, цай халуун байлгах сав, шанага, хоолны халбага, хусуур, хутга, заазуур, үнсний хутгуур, галын хайч, дэгээ, түлээний болон
хогийн сав, 3 дамжлагат угаалтуур, аяга таваг хатаах шүүгээ, ажлын байрны гар угаалтуур, гар хатаагч, өрөө тус бүрд тусдаа таних тэмдэг бүхий шал угаах алчуур зэрэг орно. 11.6.Цэргийн гал тогоонд байх тоног төхөөрөмжийг нэгдсэн бүртгэлд авч, түүний эзэмшилт, ашиглалтыг хүнсний албаны дарга, ахлах тогооч нар биечлэн хариуцна. 11.7.Газын тоног төхөөрөмжөөр тоноглосон үед хийн баллоныг стандартад заасан газар байрлуулж, түүний дэргэд хий хэмжигч, галын хор байрлуулна. 11.8.Гал тогооны өрөөнүүд нь ажиллах нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, технологийн болон аюулгүй ажиллагааны дараалал, шаардлагыг хангасан байхаас гадна түүнд ажиллагсдын үүрэг, дээрх шаардлагыг агуулсан самбаруудтай байна. 11.8.1.хоол боловсруулах өрөө нь хоол бэлтгэх, тавьж олгоход зориулагдана. Энэ өрөөг бохир сав хэрэглэл болон анхны боловсруулалт хийгээгүй мах, ногооны өрөөнөөс тусдаа байхаар төхөөрөмжилнө. 11.8.2.өрөөг цахилгаан буюу газын, ширмэн тогоо, болсон бүтээгдэхүүн хэрчих ширээ, уур татах хоолой, сэнсээр төхөөрөмжилнө. Хоол хутгах, олгох, тогоо угаахад зориулагдсан эд хогшил, тэдгээрийн тавиур, өлгүүр, хоол зөөх тэргэнцэр, хоолны сорьц хадгалах бага оврын хөргөгч (нүүр нь шиллэсэн шүүгээ), гар нүүрийн угаагуур байна. 11.8.3.мах бэлтгэх өрөө нь мах, махан бүтээгдэхүүнийг гэсгээж анхны боловсруулалт хийх, хадгалахад зориулагдана. 11.8.3.1.өрөөнд мах өлгөж буюу тавьж, гэсгээхэд зориулагдсан тавиур, тосгууртай өлгүүр, хөлдөөгч, мах угаах сав, махны цахилгаан буюу гар машин, маханд анхны боловсруулалт хийх (шулах, хэрчих) ширээ, хутга, заазуур, тавиур мод байна. 11.8.3.2.мах бэлтгэх ширээг зэвэрдэггүй ган төмрөөр өнгөлнө. 11.8.3.3.мах хэрчих мод, хутгыг зориулалтаар нь түүхий мах бэлтгэх “ТМ”, болсон мах бэлтгэх “БМ” гэсэн ялгах тэмдэглэгээ хийсэн байна. 11.8.4.ногоо бэлтгэх өрөө нь төмс хүнсний ногоог угаах, арилгах, хэрчих зэрэг анхан шатны боловсруулалт хийхэд зориулагдана. Ногоо арилгах хэрчих тоног төхөөрөмж, хутга, заазуур байна. 11.8.5.гурил бэлтгэх өрөөнд гурил зуурах сав, бэлтгэх тавцан, элдэх, хэрчих тоног төхөөрөмж, хутга, заазуур байна. 11.8.6.хүнс хуурай хэрэглэл хадгалах өрөөнд зориулалтын тавцан, тавиур, шүүгээ байх ба махнаас бусад хүнсний бүх бүтээгдэхүүнийг анхны боловсруулалт хийх хүртэл хугацаанд хадгалахад зориулагдана. 11.8.7.сав хэрэглэл угаах, хадгалах өрөө нь сав хэрэглэлийг угааж цэвэрлэх, ариутгах, цэвэр сав хэрэглэлийг хатааж хадгалах 2 хэсэгтэй байна. 11.8.7.1.нэгдүгээр хэсэгт хоолны заалнаас бохир сав хэрэглэлийг авахад зориулагдсан цонх, хүнс, хоолны үлдэгдлээс сав хэрэглэлийг цэвэрлэх, цуглуулах ширээ, хоолны үлдэгдэл хийх сав, 3 дамжлагаар угаах төхөөрөмж байна.
11.8.7.2.энэ тасалгаа нь халуун усны систем, уур татагч сэнстэй байх бөгөөд хана, шалыг ус нэвтрэхгүй материалаар хийнэ. 11.8.7.3.хоёрдугаар хэсэгт хатаалгын тавиур, сав хэрэглэл хадгалах шүүгээ байна. 11.8.8.талх барих өрөөг тусад нь тоноглож төхөөрөмжлөх бөгөөд түүнд талх хадгалах шүүгээ (тавиур), талхны гурил зуурах, хэрчих машин, тавцан, хутга, заазуур, талхны үртэс цэвэрлэх шүүр, хутгуур байна. 11.8.8.1.талх хадгалах тавиур нь эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан өнгийн хөшигтэй байна. 11.8.8.2.хилийн цэргийн салбарт гал тогоо, талхны байрыг 1 дор төхөөрөмжилж болно. 11.9.Ахлах тогоочийн буюу гал тогоонд ажиллагсдын сургалтын өрөө нь ахлах тогоочийн ажлын байр бөгөөд гал тогооны бие бүрэлдэхүүнтэй сургалт явуулахад зориулагдана. 11.9.1.энэ өрөөнд хүнсний бүтээгдэхүүнд анхны боловсруулалт хийх, хоол бэлтгэх, гал тогооны техник тоног төхөөрөмж, түүний техникийн өгөгдөхүүн, ашиглалтын тухай зурагт хуудас, бусад лавлах, гарын авлага зэрэг хичээл заахад шаардагдах материалууд байна. Мөн хувцасны өлгүүр төрөл бүрийн материал хадгалах шүүгээ, гал тогооны бүрэлдэхүүнтэй хичээл явуулахад хүрэлцэхүйц сандал, ширээ байна. 11.10.Амрах өрөөнд ор, ширээ, сандал, хувцас хэрэглэл хадгалах шүүгээ, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сан, ариун цэврийн булан байна. 11.11.Хүнсний хангалт, хоолны хуваарь хийхдээ Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цэргийн алба хаагчийн хүнсний хангалтын заавар”-ыг мөрдлөг болгоно. 11.12.Хээрийн болон суурин тоног төхөөрөмж, ердийн галлагаагаар хоол боловсруулах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журам, зарчмыг ажиллах бүрэлдэхүүнтэй тусгайлан сургалт явуулж, хориглох зүйл, санамжийг тоног төхөөрөмж бүрийн дэргэд харагдахуйц газарт байрлуулна. 11.13.Хилийн харуулын ээлж тус бүр эрүүл ахуйн шаардлага хангахуйц хүнс, хуурай хэрэглэлийн уут, савтай байна. 12.Хилийн цэргийн анги, тусгай салбарын агуулах 12.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарын агуулахууд нь бараа, материал, эд хогшил, багаж хэрэгслийг төрөлжүүлэн хадгалах, олгох зориулалттай гэрэлтүүлгийн хэрэгсэлтэй, галын аюулгүй байдлыг хангасан байна. 12.2.Хилийн цэргийн анги, тусгай салбарт дараах агуулахууд байна. Үүнд: 12.2.1.хүнсний; 12.2.2.хувцасны; 12.2.3.барилга орон сууцны;
12.2.4.хөдөө аж ахуй, түүхий эдийн; 12.2.5.техник хэрэгсэл, сэлбэгийн; 12.2.6.шатах тослох материалын; 12.2.7.зэвсэг, галт хэрэглэлийн; 12.2.8.албаны бэлэн байдлын; 12.2.9.салбарын агуулахууд байна. 12.3.Хүнсний агуулахыг Монгол Улсын “Хүнсний тухай”, “Ариун цэврийн тухай” хуулиуд, хүнсний барааны агуулах, техникийн ерөнхий шаардлагын дагуу төхөөрөмжилнө. 12.3.1.хүнсний агуулахад хадгалагдаж байгаа хүнс, хэрэглэлд хөдөлгөөнт товьёг хийж, хадгалалт, зарцуулалтад Захирагчийн материал техникийн хангалт хариуцсан орлогч, хүнсний болон хүн эмнэлгийн албаны дарга нар хяналт тавьж, шат дараалсан үзлэгийг хийнэ. 12.4.Хувцасны агуулахыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Хувцас ахуйн хэрэглэлийг хадгалах заавар” “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”, “Ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлага” стандартын дагуу төхөөрөмжилнө. 12.4.1.бүх хувцас, хэрэглэлийг хэмжээ, загвар, төрлөөр нь жагсаан товьёгжуулж, тоос шорооноос хамгаалах бүтээлэг, хаалт хөшигтэй тавиурт хадгална. 12.5.Барилга, орон сууцны агуулахад барилга, орон сууцны эд хогшил, тавилга хэрэгсэл, гэр, асар, майхан, барилга, сантехникийн материалыг тавцан, тавиур дээр төрөлжүүлэн хураана. 12.6.Хөдөө аж ахуй, түүхий эдийн агуулахад малын тэжээл, арьс, шир, ноос, ноолуур, дэл сүүл, өвс, хужир, шүү хадгална. Малын түүхий эдийг технологийн дагуу хадгална. 12.6.1.хужир шүүг хашлага хийж, тэжээлийг тавиур, тавцан дээр нуруулдан, ам дарж хураана. 12.6.2.өвсийг нуруулдаж, боодолтой өвсийг ам дарж хураана. Хөдөө аж ахуйн трактор, тармуур, хаман боогч зэрэг бусад техник хэрэгслийг эд хогшилтой хамт хадгална. 12.7.Сэлбэг, хэрэгслийн агуулахад техникийн сэлбэг, эд анги, материалыг хүлээн авах, хадгалах, түгээж олгоход зориулагдах бөгөөд шинэ, хуучин сэлбэг хэрэгслийг тусад нь ангилж, хадгална. 12.8.Хил хамгаалах байгууллагын зэвсэг галт хэрэглэл, тусгай хэрэгслийн хадгалалт, эзэмшилт, хангалтыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал, Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны зааврын дагуу тоноглож, төхөөрөмжилнө. 12.8.1.хилийн цэргийн анги, салбар нь зэвсэг, галт хэрэглэлийн агуулах, зэвсгийн өрөөтэй байна.
12.9.Албаны бэлэн байдлын агуулахад томилгоот бүлгүүдийн тусгай хэрэгсэл, гэр, майхан, ширээ, сандал, түлээ, түлш, гэрлийн үүсгүүр, хүн эмнэлгийн ор, дамнуурга, хувцасны нөөц, соёлын техник хэрэгсэл, хүнс, холбооны нөөц гэх мэт байж болно. 12.9.1.хадгалалтын горимд улирал тутам нэгдсэн, сар бүр хэсэгчилсэн үзлэг хийж, хөлдөх, чанар байдлаа алдан муудаж болзошгүй зүйлсийг харьяалах албаны мэдэлд шилжүүлэн хадгалах арга хэмжээ авч, сэлгэлт хийж, тусгай бүртгэл хөтөлнө. 12.9.2.хэсэгчилсэн болон нэгдсэн үзлэгийг ангийн захирагчийн тушаалаар томилогдсон бүлэг хийж, дүнг илтгэх хуудсаар танилцуулан холбогдох арга хэмжээг авна. 12.9.3.агуулахын бүрдлийг товьёогжуулан албаны бэлэн байдлын ахлах офицер хариуцна. 12.10.Цэргийн байранд салбарын эд хөрөнгө, цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл, эд хэрэгсэл хадгалах зориулалтаар агуулах төхөөрөмжилнө. Агуулахад хувцасны өлгүүр, тавиур (шүүгээ) байна. 12.10.1.хувцас хэрэглэл, эд хэрэгслийг тавьж олгох, тоолоход хялбар байдлаар эмх цэгцтэй хадгалж, тасалгааны дулаан ба чийгшил хэмжигчийг харагдахуйц байрлуулан, 7 хоногт хоёроос доошгүй удаа хэмжилт хийж, тэмдэглэл хөтөлнө. 12.10.2.агуулахад хадгалах хувцас хэрэглэлийг сайтар цэвэрлүүлж, хатаалган хүлээж авна. Агуулахыг ашиглах журмыг салбарын захирагч тогтоож, эд хэрэгсэл хүлээн авах, тавьж олгох ажлыг жагсаал (аж ахуйн)-ын дарга зохион байгуулна. 12.11.Байнгын бүрэлдэхүүнтэй ангид бие бүрэлдэхүүний хувцас солих, хувийн хувцас, хэрэглэлийг хадгалах өрөөг барилга байгууламжийн боломж, нөхцөлийг харгалзан тусгайлан байгуулж болно. 12.12.Материал, хэрэгслийг хураах тавиуруудыг хийж төхөөрөмжлөх бөгөөд эд зүйлсийг төрөлжүүлэн хурааж, хөдөлгөөнт хаяг хадна. Агуулах бүрд нэгдсэн товьёг хийж, хэдэн төрлийн, ямар үнэтэй бараа, материал хадгалагдаж байгааг тэмдэглэнэ. 12.13.Хилийн цэргийн салбарт барилга, орон сууцны, хувцасны, хүнсний, зэвсэг, галт хэрэглэлийн агуулахууд байна. 13.Хилийн цэргийн анги, тусгай салбарт байх хотхон, талбай, цэг 13.1.Хилийн албаны болон сургалт, бэлтгэлийн хотхон (биеийн тамирын), жагсаалын, буудлагын, нисдэг тэрэг бууж, хөөрөх талбай, мал нядалгааны цэг, бие засах газар, тамхины, бохир ус, хогийн цэг тус тус байна. 13.2.Хилийн цэргийн анги, тусгай салбарууд “Хилийн албаны хотхон”-ыг хариуцсан хэсгийн онцлогт тохируулан төхөөрөмжилнө. 13.3.Хотхоны дэвсгэр газарт тавьсан зам, талбайд шаардлагатай замын хөдөлгөөний болон нэмэлт мэдээллийн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулна. 13.4.Цэргийн хотхонд мод, жимсний бут, сөөг тарьж, цэцгийн мандал байгуулна. Модны доод хэсгийн мөчрийг 1,7 м-т тайрч цэвэрлэн шохойдох, дээд хэсгийг 4-5 м өндөр ургах үед, харин бут сөөгийн өндрийг жил бүр 2 м-ээс хэтрүүлэхгүйгээр дээрээс нь
тэгшлэн тайрч, арчилж тордоно. Аливаа модыг барилгын хананаас 4-5 м, мод хооронд 6 м зайтай тарина. 13.5.Буудлагын талбайг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Буудлагын дасгалын заавар”-ын дагуу төхөөрөмжилнө. 13.6.Нисдэг тэрэг болон агаарын хөлгийн хөөрч, буух зурвасыг Хил хамгаалах байгууллагын нислэг үйлдвэрлэлийн журмын дагуу төхөөрөмжилнө. 13.7.Ариун цэврийн байгууламжийг Хил хамгаалах байгууллагад мэргэжлийн хяналтыг зохион байгуулах журмын дагуу төхөөрөмжилнө. 13.8.Гар худаг, усны цэгтэй хилийн салбар, харуул, малын сууриуд нь мал усалгааны онгоц, цахилгаан үүсгүүр мотор, помп, ховоотой байх бөгөөд худгийн амыг 50-60 см өндөрлөсөн модон тагтай, цоожтой байна. Мал усалгааны онгоцны урт нь 4-6 метр, өргөн нь 50-60 см, өндөр нь 20-30 см төмөр болон резинэн хийцтэй байна. 13.8.1.мал услах ховоо нь 40-45 см диаметртэй 2 чихтэй төмөр кольцоо бүхий 10-15 л багтаамжтай хаймран (резин) савтай, 1-1.2 м урттай модон иштэй, худгийн гүнээс хамаарч тэмээний ноосоор томж хийсэн 1 метрээс дээш оосортой байна. Мөн худгийг жижиг мотороор тоноглож болно. 13.9.Нядалгааны цэг нь махны дэгээ, өлгүүр, бандан, шингэн болон ширхэгт хаягдал хаях нүх, цооногтой, хашаа, хаягтай байна. 14.Жагсаалын талбай 14.1.Ангийн жагсаалын талбай (Зураг 2) нь анги, салбарын нэгдсэн ажиллагаа, цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, өглөөний үзлэг, оройн тооллого явуулах, харуул, хоногийн манааны бүрэлдэхүүнийг жагсаах, жагсаалын сургалт, бэлтгэл, дадлага, уралдаан тэмцээн явуулахад зориулагдана. 14.2.Жагсаалын талбайг энэхүү зааврыг баримтлан, ангийн байгууламжийн онцлогт тохируулан төхөөрөмжилнө. Зураг 2. Жагсаалын талбайн бүдүүвч Таних тэмдэг: 1.Жагсаалын бэлтгэлийн хэсэг 2.Жагсаалын үзүүлэнт самбар 3.Толь (2-4 байж болно) 4.Шугамчдын эхлэх байр 5.Шугамчдын зогсох байр 6.Индэр 7.Төрийн далбааны суурь 8.Ангийн тугийн суурь 9.Нийслэл, орон нутгийн тугийн суурь 10.Анги, салбарын жагсах шугам 11.Жагсаалаар явах шугам
14.3.Жагсаалын бэлтгэлийн хэсэг нь 7x14 м-ийн хэмжээтэй байна. Энэ хэсэг дээр Зураг 3-д үзүүлсэн загвараар зураас, тэмдэглэгээ хийнэ. Зураг 3. Жагсаалын бэлтгэлийн хэсэг Таних тэмдэг: -Жагсаалын зогсолт, байран дээрх эргэлт боловсруулах цэг -Явдал дунд эргэх, ёслох болон жагсаалын алхаагаар явж сургах шугам 14.4.Салбарын баруун үзүүрийн ЦАХ-ийн явах шугамыг индрээс 5-8 м зайтай зурах бөгөөд түүнээс 3 м зайд шугамчдын зогсох байрыг (50х50 см) нэг нь нөгөөгөөсөө 12 м завсартай зурж тэмдэглэнэ. 14.5.Жагсаалын талбайн бүх шугамыг цагаан өнгийн будгаар зурна. 14.6.Жагсаалын талбай гэрэлтүүлэг сайтай, дуу өсгөгч хэрэгслээр төхөөрөмжлөгдсөн байна. 15.Ангийн хашаа 15.1.Анги нь аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын хашаатай байна. Хашааны хил хязгаар нь хилийн цэргийн анги, салбарын тусгай хэрэгцээний газрын эзэмшлийн заагаар тогтоогдож болно. 15.2.Ангийн хашаа нь ангийн дотоод үйл ажиллагаа гаднаас шууд ажиглагдах нөхцөлийг хаасан, 1,8-2,0 м-ийн өндөртэй, дээд хэсгээрээ хүн нэвтрэх боломжийг хязгаарласан өргөст торон хамгаалалттай, зориулалтын материалаар хийгдсэн, гэрэлтүүлэг, хяналтын камерын болон дохиоллын системээр төхөөрөмжилсөн байна. 15.3.Хамгаалалтын хашааны гадна “НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОНО!”, “ХОРИОТОЙ БҮС!” гэсэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг монгол хэлээр стандартын дагуу бичиж, байрлуулна. Мөн уг тэмдэглэгээг сургалтын төвийн районы хязгаар, үндсэн зам дээр байрлуулж, шуудуу татан хамгаалалтын бүс байгуулна. 16.Ариун цэврийн өрөө 16.1.Ангийн штаб, цэргийн байр, бусад байранд ариун цэврийн өрөөг төхөөрөмжилнө. 16.2.Салбарын ариун цэврийн өрөөний угаагуурыг 6-8 хүнд нэг цорго, салбарт шүршүүр 6-10 байхаар тооцож төхөөрөмжилнө. Шүршүүрийн шалыг халтирахаас сэргийлсэн материалаар хийнэ.
16.3.Ариун цэврийн өрөөний ханыг шаазан хавтангаар 1.5 м хүртэл өндөртэй өнгөлөн, толь, ариун цэврийн хэрэгсэл тавих тавиур, цахилгааны залгуур, гар хатаагч байрлуулна. 16.4.Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын хувцас угаах зориулалтаар угаалгын машин суурилуулж болно. 16.5.Хөл угаах онгоцыг салбарт 1-2 байхаар тооцно. Хөл угаах онгоцны дэргэд модон сараалж, сандал тавина. 16.6.Ариун цэврийн өрөөнд ариутгалын уусмалыг зориулалтын дагуу найруулан бэлтгэж, тосгуур, шүршүүрийг өдөр бүр ариутгана. 16.7.Ариун цэврийн өрөөнд 10-12 хүнд нэг суултуур, тосгуур ноогдохоор төхөөрөмжилж, суултуурыг тасалгаагаар тусгаарлан, хаалганы гадна талд хүйс заасан тэмдэглэгээ тавина. Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээг өдөрт 3 удаа хийж, ариутгана. 17.Ахуйн үйлчилгээний өрөө 17.1.Цэргийн байранд гутал, хувцсыг биед тохируулах, засварлах, цэвэрлэх, индүүдэх, үс засах, сахал хусах зэрэг үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тусгай өрөөг төхөөрөмжилж, шаардлагатай багаж хэрэгслийг байрлуулна. 17.2.Хилийн харуул, малын суурьт болон цэргийн байранд өрөө хүрэлцээгүй тохиолдолд ахуйн үйлчилгээний буланг байгуулж болно. 18.Барилга байгууламжийн үзлэг 18.1.Барилга байгууламжид үзлэг хийх комиссыг ангийн захирагчийн тушаалаар томилно. 18.2.Барилга байгууламжид засвар, үйлчилгээ хийгдэж, ашиглалтад оруулсны дараа орон сууцны ашиглалтын албаны дарга барилга байгууламжийн хувийн хэрэгт хөтлөлт хийж, дээд шатны мэргэжлийн хэлтэст маягтын дагуу хүргүүлнэ. 18.3.Барилга байгууламжийн ашиглалт, арчлан хамгаалалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу үзлэг шалгалтыг явуулан, бүртгэж баримтжуулан, инженерийн шугам сүлжээний бүдүүвч зургийг засвар, шинэчлэл хийгдэх бүр тодотгоно. 18.4.Ангид 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд үзлэг хийж дүгнэлт гаргуулахаас гадна тухайн барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийн төрлөөс хамааруулан ашиглалтын явцад техникийн үзлэг, шалгалт явуулж, зохих үйлчилгээ, засвар хийх ажлыг зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг тухай бүр гаргуулна. 18.5.Ерөнхий үзлэг, шалгалтыг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, орчны тохижилтын байдалд хавар, намрын улиралд тус бүр 1 удаа явуулан, акт бичиж, хувийн хэрэгт баяжилт хийнэ. 18.6.Хэсэгчилсэн үзлэг, шалгалтыг ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг тогтоох зорилгоор тухайлсан барилгын эдлэл, хийц хэсэглэл, орчны тохижилтын хэсэг бүрээр хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.
18.7.Ангийн барилга байгууламжийн дулааны заалтыг хүйтний улиралд хоногт 3 удаа барилга орон сууцны албанаас бүртгэж, (Хүснэгт 7, 8) Захирагчийн материал техникийн хангалт хариуцсан орлогчид танилцуулна. ГУРАВДУГААР БҮЛЭГ ДОТООД АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 19.Хилийн цэргийн анги, тусгай салбарын бэлэн байдлын бэлтгэлжилтийг хангах арга хэмжээ 19.1.Хилийн цэргийн анги, тусгай салбаруудын албаны бэлэн байдлын бэлтгэлжилтийг “Хил хамгаалах албаны бэлэн байдлын удирдамж”-ийн дагуу зохион байгуулна. 19.2.Алба хаагчдын албан тушаалын кодолсон хувийн дугаарыг хилийн цэргийн анги, тусгай салбарт захирагчийн тушаалаар олгож, бэлэн байдлын дохиогоор ажиллах болон харуул, хоногийн манааны томилгоонд ашиглана. 19.3.Албаны бэлэн байдлын дохиогоор ажиллах үеийн томилгоо, зарлан мэдээлэх, цугларах журмыг нууцлан, хилийн цэргийн анги, тусгай салбарын шуурхай болон ангийн жижүүрт дугтуйнд хийж, лацдан хадгална. 19.4.Албаны бэлэн байдлын дохиогоор ажиллаж байгаа бүлэг, алба хаагчдын цугларах газар (байр)-ыг ахлах даргын шийдвэрээр тогтооно. 19.5.Алба хаагчдын оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарын бүртгэлийг албаны бэлэн байдал хариуцсан офицер нэгтгэн хөтөлнө. 19.6.Бие бүрэлдэхүүний утасны бэлэн байдлыг 7 хоногт 1-ээс доошгүй удаа шалгаж, үр дүнг тооцно. 19.7.Цэргийн алба хаагчид ээлжийн амралт, чөлөө, албан томилолтоор явсан, ирсэн тухайгаа Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргад тухай бүр нь мэдэгдэж, бүртгүүлнэ. 20.Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг хангах арга хэмжээ 20.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарт бие бүрэлдэхүүний албаны сургалт, бэлтгэлийг “Хил хамгаалах байгууллагын албаны сургалт, бэлтгэл хөтөлбөр”-ийн дагуу 7 хоногийн “Пүрэв” гарагт төлөвлөн зохион байгуулна. 20.2.Бүх шатны захирагч, дарга нар хариуцаж буй нэгжийн алба хаагчдын сургалт, бэлтгэлийг зохион байгуулж, сургалтын төлөвлөлтөд мэргэжлийн чиглэлээр оролцоно. 20.3.Шинэ дайчдад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн албаны үйл ажиллагааг Цэргийн нийтлэг дүрмүүд, “Хил хамгаалах байгууллагын албаны сургалт, бэлтгэл хөтөлбөр”-ийн дагуу зохион байгуулна. 20.4.Сургалтын төвд ажиллах бүрэлдэхүүнийг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ажлын дадлага, туршлагатай, тэргүүний алба хаагчдыг сонгон шалгаруулж, тусгай төлөвлөгөөний дагуу 3-аас доошгүй хоногийн хугацаатай сурган зааварлах хичээл явуулна.
20.5.Сургалтын төвд дараах албан тушаалтнууд томилогдоно. 20.5.1.сургалтын төвийн дарга (Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга); 20.5.2.сургалтын төвийн штабын дарга (Сургалт, цэргийн албаны тасгийн дарга); 20.5.3.мэдээлэл, соёл сурталчилгаа хариуцсан офицер (Соён гэгээрүүлэх албанаас 1 офицер); 20.5.4.сэтгэл зүйч (Сэтгэл зүйн бэлтгэлийн албаны бүрэлдэхүүн); 20.5.5.сургалтын төвийн эмч (Эрүүл мэндийн төвөөс 1 офицер); 20.5.6.сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицер (Ар тал хангалтын албанаас 1 офицер); 20.5.7.эд хариуцагч (Харуул хамгаалалтын тусгай салбарын жагсаалын дарга); 20.5.8.салааны захирагч (цэргийн сургууль төгссөн, дадлага, туршлагатай, тэргүүний офицер); 20.5.9.салааны захирагчийн орлогч (ахлагчийн бүрэлдэхүүнээс өмнө нь сургалтын төвд үүрэг гүйцэтгэж байсан дадлага туршлагатай ахлагч). 20.6.Сургалтын төвийн албан тушаалтнуудыг сургалтын төвийн дарга өдөр бүр дүгнэж, 7 хоногоор нэгтгэн ангийн захирагчид танилцуулж, үр дүнг тооцно. 20.7.Сэтгэл зүйн бэлтгэлийн албаны бүрэлдэхүүн сургалтын төвийн хугацаанд 09.00-21.00 цагийн хооронд ажиллана. 21.Ёс зүй, сэтгэл зүйн хангалтын арга хэмжээ 21.1.Ёс зүй, сэтгэл зүйн хангалтын арга хэмжээг хилийн цэргийн анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүнд Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын ёс зүйн дүрэм, сэтгэл зүйн хангалтын зааврыг удирдлага болгон зохион байгуулна. 21.2.Иргэнийг цэргийн жинхэнэ албанд татах үеийн болон шинэ дайчдад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн хугацаанд зохион байгуулах сэтгэл зүйн хангалтын ажлыг хугацаат цэргийн алба хаагчидтай зохиох сэтгэл зүйн хангалтын аргачлал, “Шинэ дайчдын сургалтын төвд ажиллах албан тушаалтнуудад танилцуулж, мөрдүүлэх эрх зүйн актууд”-ыг тус тус удирдлага болгон зохион байгуулна. 21.3.Сургалтын төвийн цагийн хуваарьт ганцаарчилсан уулзалт, сэтгэл зүйн болон социологийн судалгаа явуулах цагийг тусгаж, судалгаа, зөвлөгөөний ажил явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. 21.4.Сургалтын төвийн хугацаанд сэтгэл зүйч нар шинэ дайчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд энгийн хувцастай ажиллаж болно. 21.5.Цэрэг судалгааны комисс, халамжлан хүмүүжүүлэгч нар шинэ дайчидтай уулзалт хийх тохиолдолд сэтгэл зүйчийн бэлтгэсэн асуудлын хүрээнд ярилцаж, дүнг тухайн
өдөрт нь сэтгэл зүйчид танилцуулах бөгөөд дур мэдэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, утсаар яриулах, тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэхийг хориглоно. 21.6.Ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг “94343499” тусгай дугаарт утсаар болон мессэжээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэнэ. 22.Харуул, хоногийн манаа, жижүүрлэлтийн арга хэмжээ 22.1.Хилийн цэргийн анги, тусгай салбарын дотоод алба, өдөр тутмын үйл ажиллагааг цагийн хуваарийн дагуу удирдах, барилга байгууламж, зэвсэглэл, техник, эд хөрөнгийг хамгаалах бусад үүргийг гүйцэтгүүлэхээр харуул, хоногийн манааг захирагчийн тушаалаар томилно. 22.2.Гамшиг, аюулт үзэгдэл, онцгой нөхцөл үүссэн үед захирагчийн шийдвэрээр харуул, хоногийн манааг хүч нэмэгдүүлэн зэвсэг, тусгай хэрэгслээр хангана. 22.3.Хилийн цэргийн анги, тусгай салбарын эргүүл нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүд болон хилийн цагийн байдлын гэнэтийн өөрчлөлт, онцгой нөхцөл байдал үүссэн үед 24 цагаар, бусад амралтын өдрүүдэд 09.00-21.00 цагийн хооронд тус тус үүрэг гүйцэтгэнэ. Ангийн эргүүлд захирагчийн орлогч, зөвлөлийн гишүүд үүрэг гүйцэтгэнэ. 22.4.Хилийн цэргийн салбарын харуул, хоногийн манааг Хил хамгаалалтын дүрэмд заасны дагуу зохион байгуулна. 22.5.Телекамер, хяналтын хэрэгслийг ашиглан ангийн байрлалын хамгаалалтыг зохион байгуулж болно. Хяналтын хэрэгсэл нь бичлэг хийж, хадгалах боломжтой байна. Хяналтын хэрэгслээр дараах цэг, орчинд хяналт тавина. Үүнд: 22.5.1.байлдааны туг; 22.5.2.анги, штабын гадна орчин; 22.5.3.шалган нэвтрүүлэх байр, тавиулангийн хүн, тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэг, орчин; 22.5.4.зэвсгийн өрөө, агуулах; 22.5.5.цэргийн байр; 22.5.6.бусад шаардлагатай хэсэг, орчин байж болно. 22.6.Хилийн цэргийн анги, тусгай салбарын харуул, хоногийн манаанд томилогдсон алба хаагчид албаны хувцас өмссөн тохиолдолд “Жижүүрийн тэмдэг”-ийг зүүн энгэрт зүүнэ. (Зураг 4) лого АНГИЙН ЖИЖҮҮР 5.5 см 8.5 см 0.2
Зураг 4.Жижүүрийн энгэрийн тэмдэг 22.6.Хилийн цэргийн анги, тусгай салбарын харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүн хээрийн хувцас өмссөн тохиолдолд зүүн гарын ханцуйнд тэмдэг (Зураг 5)-ийг зүүнэ. Зураг 5.Жижүүрийн ханцуйн тэмдэг 22.7.Жижүүрийн тэмдгийг голлуулж, Хил хамгаалах байгууллагын ялгах тэмдэг байх бөгөөд тэмдгийн суурь өнгө нь ногоон, бичиглэл нь цагаан, бичиглэлийн өндөр 1 см байна. Бусад жижүүрүүдийн тэмдгийг дээрх загвараар хийнэ. 22.8.Албан өрөөний түлхүүрийг зориулалтын хайрцагт хийж, ангийн жижүүрийн өрөөнд, кодтой цоожны кодыг дугтуйнд хийж, лацдан нөөц түлхүүрийг хамт нууцын албанд хадгална. 22.9.Хилийн цэргийн анги, тусгай салбарын жижүүр гаднаас ирэгсдийг угтаж авах үед гэрэлтэй чиглүүлэгч, бороохой, гэрэл ойлгогч хантааз, энгэрийн камертай байна. 22.10.Эмэгтэй цэргийн алба хаагчдыг баяр амралтын өдрүүд, онцгой нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд харуул, хоногийн манаанд томилохгүй. 22.11.Хилийн цэргийн анги, салбарын захирагч, жижүүр, албан тушаалтнууд дараах байдлаар илтгэж, танилцуулна. 22.11.1.ангийн захирагч, ангийн жижүүр, шалган нэвтрүүлэх болон эмнэлгийн байр, тавиулан, гал тогооны жижүүр Цэргийн дотоод албаны дүрэмд заасны дагуу илтгэнэ; 22.11.2.хилийн цэргийн салбарын жижүүр шалгалт, шалган туслах ажлын бүрэлдэхүүнийг ирэхэд угтан очиж “Эрхэм хурандаад, Хилийн цэргийн 0168 дугаар салбарын үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдаж байна. Салбарын жижүүр, ахлагч Дорж”; 22.11.3.хилийн цэргийн салбарт ангийн захирагч болон түүний орлогч нар, шалгалт, шалган туслах ажлын бүрэлдэхүүнийг ирэхэд салбарын бие бүрэлдэхүүнийг хувийн зэвсэгтэйгээр жагсааж, “Эрхэм хурандаад, “Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван, Хилийн цэргийн 0168 дугаар салбар жагссан. Салбарын захирагч, ахмад Болд” гэж илтгэнэ;
22.11.4.хилийн цэргийн салбарт Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, хил хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, дэд дарга нарыг ирэхэд салбарын бие бүрэлдэхүүнийг хувийн зэвсэгтэйгээр жагсааж, “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч танаа (Эрхэм бригадын генералд), Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван. Таныг хүндэтгэн, хилийн цэргийн 0168 дугаар салбар жагссан. Салбарын захирагч, ахмад Болд” гэж илтгэнэ; 22.11.5.хилийн цэргийн анги, тусгай салбар, хилийн цэргийн салбарт Хилийн цэргийн командлагчийн “Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай” удирдамжийн биелэлтийг шалгах бүлгийн даргыг ирэхэд анги, салбарын бие бүрэлдэхүүнийг хувийн зэвсэгтэйгээр жагсааж, А.хилийн цэргийн ангид Байлдааны тугийг залж, “Хилийн цэргийн командлагчийн Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай ... тоот удирдамжийн биелэлтийг шалгах комиссын дарга, Эрхэм бригадын генерал (хурандаа) танаа. Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван. Таныг хүндэтгэн угтаж ..... нэрэмжит, ..... одонт, хилийн цэргийн .... дугаар анги жагссан. Ангийн захирагч хурандаа Бат (зөвхөн нэр хэлнэ); Б.хилийн цэргийн салбарт “Хилийн цэргийн командлагчийн Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай ... тоот удирдамжийн биелэлтийг шалгах комиссын дарга Эрхэм бригадын генерал (хурандаа) танаа. Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван. Таныг хүндэтгэн угтаж ..... нэрэмжит, ..... одонт, хилийн цэргийн .... дугаар салбар жагссан. Салбарын захирагч ахмад Болд (зөвхөн нэр хэлнэ) гэж тус тус илтгэнэ. 22.11.6.хилийн харуулын дарга харуулын үйл ажиллагааг шалгахаар ирсэн албан тушаалтныг угтахдаа бие бүрэлдэхүүнийг жагсаахгүй бөгөөд “Эрхэм хурандаад, Улсын хилийн хариуцсан хэсэг болон харуулд гарсан зүйлгүй тайван (асуудал гарсан бол түүний тухай товч илтгэх). Харуулын дарга, ахлагч Баатар” гэж илтгэнэ; 22.11.7.малын суурийн ахлагч нь үйл ажиллагааг шалгахаар ирсэн албан тушаалтныг угтахдаа бие бүрэлдэхүүнийг жагсаахгүй бөгөөд “Эрхэм хурандаад, Малын суурьт гарсан зүйлгүй тайван (асуудал гарсан бол түүний тухай товч илтгэх). Малын суурийн ахлагч, дэд ахлагч Бат” гэж илтгэнэ; 22.11.8.хилийн цэргийн анги, салбарын албан тушаалтан ахлах дарга, шалгалт, шалган туслах ажлын бүрэлдэхүүнд “Эрхэм хурандаад, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч, ахлах ахлагч Энхцэцэг” гэж илтгэсний дараа алба, үйл ажиллагаагаа товч, тодорхой танилцуулна; 22.11.9.төрийн үйлчилгээний албан хаагч нь албан тушаал нэрээ хэлнэ. “Эрхэм хурандаагийн амрыг эрье. Халуун усны эрхлэгч, Баярмаа” гэж танилцуулна;
22.11.10.хилийн цэргийн анги, салбарт ахлах дарга, шалгалт, шалган туслах ажлын бүрэлдэхүүн 22.00 цагаас хойш ирсэн үед бие бүрэлдэхүүнийг жагсаахгүй анги, салбарын захирагч, орлогч нарын хамт угтаж, “Эрхэм хурандаад, Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван. Ангийн захирагч, хурандаа Баатар” гэж илтгэнэ. Бие бүрэлдэхүүний алба хаах, эрүүл амьдрах, ахуй орчинг, бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ 23.Цэргийн алба хаагчийг байрлуулах 23.1.Түрүүч, байлдагч бүр шүүгээ, сандал, ор, давхар гудас, хөнжил, дэр, бүтээлэг, цагаан хэрэглэл, аяга, ариун цэврийн хэрэгсэл (оо, саван сойз, бие угаах хэрэгсэл гэх мэт), гар нүүрийн болон хөлийн алчуур, улавч, дэвсгэртэй байна. Хангалтаар тавьж олгосон хүн нэг бүрийн эд хэрэглэлд хувийн дугаарыг тоогоор тэмдэглэнэ. Хавсралт 2 23.1.1.орыг унтлагын өрөөний хананаас 50 см-ээс багагүй зайтай нэг шугамд зэрэгцүүлэн дан буюу давхарлаж тавьж болно. Ор нь дэр, хөнжил, бүтээлэг, давхар гудастай, төмөр орон дээр гудасны хамгаалалт хийсэн байна. 23.1.2.цэргийн алба хаагчдын хувийн эд зүйл хадгалах шүүгээг хоёр хүнд нэг байхаар тооцон ор хооронд байрлуулж, орны эгнээний хооронд бие бүрэлдэхүүн жагсах зайтай байна. 23.1.3.унтахдаа өдөр тутмын хувцас, бүсийг нэг жигд эвхэж, сандал дээр, гутлаа орны хөлд зэрэгцүүлэн тавина. Сандал жигд байна. 23.1.4.хөлийн дэвсгэр нь 60х40 см-ийн хэмжээтэй, тод биш өнгөтэй хивсэнцэр байна. 23.1.5.угаалга, хатаалгын өрөөнд шаардлагатай үед гадуур болон дотуур хувцас, гутлаа тавьж болно. 23.1.6.унтлагын байранд дулаан хэмжигч, ханын цаг, малгай болон гутлын тавиуртай хувцасны өлгүүртэй байна. 23.2.Хичээлийн болон цэргийн байранд ус буцалгагч, эсвэл ус цэвэршүүлэгчийг лацдан байрлуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, сав хэрэглэл (хүн нэг бүрд аяга)-ээр хангана. 24.Хурал, зөвлөгөөн, уулзалт 24.1.хурал, зөвлөгөөн, уулзалтыг ангийн цэргийн албыг зохион байгуулах тухай тушаал, дотоод журмаар тогтоосон хугацаанд болон ангийн удирдлага, тасаг, алба, нэгжийн дарга, салбар, салааны захирагчийн шийдвэрээр товлон явуулна. 24.2.хурал, зөвлөгөөн, уулзалтыг тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтан бэлтгэж, дэгийг баримтлан, цаг хугацаанд нь явуулж, тухай бүр захирагчид илтгэнэ. 24.3.хурал, зөвлөгөөн, уулзалтад бие бүрэлдэхүүн захирагчаас тогтоосон цэргийн дүрэмт хувцастай оролцоно. 24.4.хурал, зөвлөгөөн, уулзалтад албан тушаалтан цахимаар оролцож болно. 25.Оройн нэгдсэн тооллого
25.1.нэгдсэн тооллогыг ангийн төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүнтэй зохион байгуулж явуулна. Цэргийн дүрэмт хувцасны төрлийг захирагч тогтооно. 25.1.1.нэгдсэн тооллого явуулахын тулд “ЗЭРЭГЦ, НОМХОН, НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛ” команд өгөхөд салааны захирагч 2, салбарын захирагч 4, захирагчийн орлогч нар 6, ангийн захирагч 10 алхам гарч, жагсаалыг голлон зогсоно. Тооллогын дүнг жагсаалд байр эзэлсэн дарааллын дагуу захирагчид илтгэнэ. Илтгэл өгч дуусмагц буцаж байрлалаа эзлэн, захирагч руу эргэн харж зогсоно. Захирагч “БОЛНО” команд өгмөгц жагсаал руу эргэн харж “БОЛНО” команд өгч, жагсаалд өөрийн байрыг эзэлнэ. 25.1.2.захирагч “НОМХОН”, “Хөгжим-ТУЯА ЭГШИГЛЭ” команд өгнө. “Туяа” тоглож эхэлмэгц салаа, түүнээс дээшхи салбарын захирагч нар ёсолж, Төрийн дуулал эгшиглэхэд бие бүрэлдэхүүн дагаж дуулна. Энэ үед дохионы буугаар ёслолын буудлага явуулж болно. 25.1.3.нэгдсэн тооллогын төгсгөлд бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж өнгөрнө. 25.2.Төрийн болон цэргийн онцгой үйл явдлын үед Засгийн газрын тогтоолыг үндэслэн, Төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа хариуцсан байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр ёслолын буудлага явуулж болно. 26.Гэрэлтүүлэг 26.1.Байрны гэрэлтүүлгийг цэргийн дотоод албаны дүрмийн 56 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах бөгөөд дараах шаардлага тавигдана: 26.1.1.гэрэлтүүлэг ажлын байранд жигд тархсан байх; 26.1.2.нүдэнд гялбалт үүсгэхгүй байх; 26.1.3.сүүдэр үүсгэхгүй байх; 26.1.4.ашиглахад хялбар байх; 26.1.5.тэжээлийн шугамын хэлбэлзэл 4 хувиас ихгүй байх; 26.1.6.өрөөний гэрэлтүүлгийн чадал дунджаар 300-500 люкс байх. 26.2.Гэрэлтүүлгийг сайжруулахын тулд зохиомол гэрлийн эх үүсвэрийг зөв байрлуулах, дотор хана, таазыг гэгээтэй өнгөөр будах буюу шохойдон гэрэл ойлгох чадварыг нэмэгдүүлэх аргыг хэрэглэж болно. 26.3.Цахилгааны залгуурыг нэг өрөөнд 2-оос цөөнгүй байхаар тооцож, шалны түвшнээс 30-60 см-ийн өндөрт суурилуулна. 26.4.Ангийн байрлалын дэвсгэр газрын гадна, дотор орчинг хянах боломжтойгоор гэрэлтүүлгийг зохион байгуулна. Гэрэлтүүлэг нь гэрлийн өнгөлөн далдлалтын шаардлага хангасан (гэрэл нь тодордог, бүдгэрдэг, гэрлийн хаалттай гэх мэт) байна. 26.5.Ангийн барилга байгууламжийн гадна орчин, үүдний хэсэг, гадна бие засах газар, тэдгээрийн хоорондын зам гэрэлтүүлэгтэй байна.
26.6.Штаб, цэргийн байр, гал тогоо, эмнэлэг, жижүүрийн болон харуулын байр, ангийн ШНБ, тавиулангийн ШНБ, зэвсэг хадгалах өрөө, шат, ариун цэврийн өрөө ослын гэрэлтэй байна. 26.7.Тавиулан, ил байрлуулсан зэвсэглэл, цэргийн техник, агуулах, зоорины гадна гэрэлтүүлгийг уг байгууламж гадны этгээдэд ажиглагдахааргүй, зөвхөн тэдгээрийн хаалга, цоож, лац харагдахаар зохион байгуулна. 26.8.Ангийн байрлалын гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдал, асаах, унтраахыг ангийн жижүүр хариуцаж, ашиглалтад ангийн орон сууцны ашиглалтын албаны дарга хяналт тавина. 27.Хаягжуулалт 27.1.Цэргийн хотхоны барилга, байгууламжид хаяг байрлуулна. Хаягийг гадна, доторх гэж хоёр ангилна. 27.2.Гадна хаягийг барилгын сууриас хаягийн доод ирмэг хүртэл 1.8 метрт, доторх хаягийг шалнаас хаягийн доод ирмэг хүртэл 1.7 метрт байхаар тус тус байрлуулна. 27.3.Гадна хаягийн бичиглэлийн том үсгийн өндөр нь 5 см, жижиг үсгийн өндөр 4 см, үг хооронд 2 см-ээс багагүй зайтай байна. Бичиглэл болон хүрээг зааварт заасан өнгөөр хийж, 0,5 см-ийн өргөнтэйгөөр буланг эмжинэ. 27.4.Ангийн гадна хаягийг 60х40 см-ийн харьцаатай цайвар саарал өнгийн гантиг дээр “Хилийн цэргийн 0168 дугаар анги” бичиглэл болон хүрээг хар өнгөөр бичнэ. (Зураг 6) Зураг 6. Ангийн гадна талын хаяг 27.5.Ангийн штаб, салбарын хаягийг 50х35 см-ийн хэмжээтэй полиэтилен (хуванцар) шаргал өнгийн материал дээр бичиглэл, хүрээг хар өнгөөр хийж, ангийн штаб, салбарын байрны гол хаалганы ойролцоо байрлуулна. (Зураг 7) Зураг 7. Штаб, салбарын гадна хаяг АНГИЙН ШТАБ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0234 ДҮГЭЭР САЛБАР
27.6.Хилийн цэргийн анги, салбарын байрны хаягийг 50х16см-ийн хэмжээтэйгээр полиэтилен (хуванцар) материал бүхий цагаан саарал дэвсгэр дээр ногоон өнгөөр дугаар, зориулалтыг бичиж хүрээлнэ. Хаягийг хаалганы онгойх талын хэсэгт хаалганы хүрээний дээд ирмэгнээс доош 10 см-т, хаалганаас 20 см-т байрлуулна. (Зураг 8) Зураг 8. Байр, байгууламжийн гадна хаяг 27.7.Анги, салбарын албаны өрөөний хаягийг полиэтилен (хуванцар) материал бүхий алтлаг шаргал өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр албан тушаал (зориулалт), өрөөний дугаарыг бичиж хаалганы онгойх талын хэсэгт хаалганы хүрээнээс 20 см-т, шалнаас хаягны доод ирмэг хүртэл 175 см-т хэмжээ авч байрлуулна. (Зураг 9) Зураг 9. Дотор хаяг 27.8.Хилийн цэргийн анги, салбарын зэвсэг, галт хэрэглэлийн агуулахууд гадна хаяггүй байна. 27.9.Хилийн харуулын байрны хаягийг 40х25 см-ийн хэмжээтэй полиэтилен (хуванцар) материал бүхий цагаан саарал өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр “хилийн харуул” гэж бичнэ. (Зураг 10) Зураг 10. Хилийн харуулын хаяг 27.10.Бүх цэгүүдийн хаягийг 30х20 см хэмжээтэй полиэтилен (хуванцар) материал бүхий цагаан саарал өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр бичиж, тухайн цэгээс 1.5 м-т, харагдахуйц газар, газрын хөрснөөс хаягийн доод ирмэг хүртэл 50 см-т байрлуулна. (Зураг 11) ХИЛИЙН ХАРУУЛ СУРГАЛТЫН ХОТХОН ХОГИЙН ЦЭГ
Зураг 11. Хотхон, цэгийн хаяг 27.11. Албаны өрөөнд байгаа эд аж ахуй тооллогын бүртгэлд авсан карттай байна. Өөрчлөлтийг тухай бүр нь шинэчилнэ. 28.Цэргийн дүрэмт хувцас өмсөх, хэрэглэх 28.1.Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн дагуу цэргийн дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэнэ. 28.2.Хилийн цэргийн анги, тусгай салбарын захирагч нар дулааны болон хүйтний улирал, сэрүүний үед бие бүрэлдэхүүний өмсөх дүрэмт хувцсыг тухайн жилийн цэргийн албыг зохион байгуулах тухай тушаалд тодорхой зааж жигдрэлтийг хангана. 29.Галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ 29.1.Гал түймрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм (БНбД21-01-02), хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар, Галын аюулгүй байдлыг хангах заавар холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу зохион байгуулна. 30.Эрүүл ахуй, халдвар хамгааллыг хангах арга хэмжээ 30.1.Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилчдийн эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, Хил хамгаалах байгууллагад мэргэжлийн хяналтыг зохион байгуулах журмын дагуу зохион байгуулна. 30.2.Цэргийн гал тогоонд ажиллагсад хагас жил тутам эрүүл ахуйн үзлэгт орж, эрүүл мэндийн картад тэмдэглэгээ хийгдсэн байна. 31.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ 31.1.Цэргийн үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал нь цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааны явцад анги, салбарын ажлын байрны аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, осол, гэмтэл, хурц хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдэнэ. 31.2.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь бүх шатны албан тушаалтны үүрэг бөгөөд холбогдох дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллана. 31.3.Хилийн цэргийн анги, тусгай салбар, хилийн цэргийн салбар, харуул, малын суурьт ажлын байрны ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны зааврын дагуу зохион байгуулна. 31.4.Хариуцсан хилийн хэсгийн онцлог, цаг агаарын нөлөөллөөс өөрчлөлт орж болох газар орон, албан үүрэг гүйцэтгэхэд эрсдэлтэй газар, тэдгээрийг тойрч гарах зам,
маршрутын судалгааг улирал бүр шинэчилж, хилийн цэргийн салбар, харуул, малын суурьт хүргүүлэн, хилийн манааны явахад хүндрэлтэй, аюултай хилийн зам, харгуйд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, хаалт саад, голын усны түвшин хэмжигч хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. 31.5.Хилийн цэргийн салбар, харуул, малын суурьт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд ой, тал хээрийн болон обьектын түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор галаас хамгаалах хувцас, гал унтраах хэрэгслээр хангана. 31.6.Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг ангийн байрлалаас гадна ажилд томилохдоо Хилийн цэргийн штабаас зөвшөөрөл авч, ангийн захирагчийн тушаалаар офицер, ахлагч нарын хяналтан дор үүрэг гүйцэтгүүлнэ. 31.7.Цэргийн алба хаагчид аж ахуйн ажил хийх үед хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглүүлж, ажлын багаж хэрэгслийг шалган, гүйцэтгэх үүргийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухай бүр нь танилцуулж, чанд мөрдүүлэн, тогтмол хяналт тавина. 31.8.Мэргэжлийн байгууллагаар хянуулж, зөвшөөрөл, гэрчилгээ авч, баталгаажуулсан цахилгаан тоног төхөөрөмж (Тайга загварын суурин хөрөө, өргөгч гм) ашиглана. 31.9.Хилийн цэргийн анги, тусгай салбарт ашиглагдаж байгаа цахилгаан тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдэд ашиглах үеийн аюулгүй ажиллагааны заавар, санамж байршуулан, 380 киловольтоор ажилладаг цахилгаан тоног төхөөрөмжний газардуулгыг эрх бүхий байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулсан байна. 31.10.Төвийн бүсийн болон аймгийн төвд байрладаг хилийн цэргийн ангиуд улирал бүр, сумын төвд байрладаг хилийн цэргийн ангиуд хагас жил тутам, хилийн цэргийн 0166, 0306 дугаар ангиуд жилд 1 удаа орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр бие бүрэлдэхүүнд сургалт дадлага зохион байгуулж, үр дүнг тооцно. 31.11.Хилийн цэргийн анги, тусгай салбар, хилийн цэргийн салбарт галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, автотехникийн чиглэлээр осолд дөхсөн тохиолдлыг мэдээлэх “Аюулыг мэдээлэх хайрцаг”-ийг байршуулан “Аюул мэдээлэх хуудас”- ыг албанд ашиглана. 31.12.Хилийн цэргийн салбарын сургалтын танхимд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн булан тохижуулж, бие бүрэлдэхүүнд хөдөлмөр хамгааллын самбар, үзүүлэн таниулах материал ашиглан аюулгүй ажиллагааны заавар танилцуулдаг боломж нөхцөлийг бүрдүүлсэн байна. 32.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа 32.1.Ангид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг 3-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллуулна.
32.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл нь (цаашид “Зөвлөл” гэх) ажиллах журам, ажил үүргийн хуваарь, төлөвлөгөөтэй байна. 32.3.Зөвлөл нь ажлын байрны нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, осол зөрчлийн шалтгааныг тогтоох, акт, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулна. 32.4.Зөвлөл нь ангийн онцлогт тохирсон “Хөдөлмөрийн аюулгүй байдлын нэгдсэн заавар” боловсруулж, ангийн захирагчаар батлуулан бие бүрэлдэхүүнээр мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавина. 32.5.Хилийн цэргийн анги, тусгай салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, бие бүрэлдэхүүнийг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явуулахад зориулан төхөөрөмжилж, тохижуулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн танхим байна. 33.Ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баримт бичиг Хавсралт 3 33.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл томилсон тухай ангийн захирагчийн тушаал, ажиллах журам, ажил үүргийн хуваарь (Загвар 6), хурлын тэмдэглэл; 33.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт (Загвар 7); 33.3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас (Загвар 8); 33.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн жил, улирлын төлөвлөгөө, сарын тайлан (Загвар 9а, б); 33.5.Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр, хуваарь, хичээлийн конспект, журнал (Загвар 10); 33.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг бүрэлдэхүүн, өргөх зөөх тусгай тоноглолтой машин механизм, тоног төхөөрөмжийн судалгаа (Загвар 11а, б); 33.7.Хор саармагжуулах бүтээгдэхүүн, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон хуваарийн дэвтэр; 33.8.Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдлын судалгааны дэвтэр (Загвар 12); 33.9.Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны болон давтан зааварчилгааны бүртгэлүүд (Загвар 13а, б, в); 33.10.Аюултай хог хаягдлын бүртгэл хяналт. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ 34.Цэргийн албаны хяналт, шалгалт
34.1.Хууль тогтоомж, Цэргийн нийтлэг дүрмүүд, холбогдох эрх зүйн баримт бичгийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газраас томилсон эрх бүхий албан тушаалтан ангийн цэргийн албаны хяналт шалгалт (цаашид “хяналт, шалгалт” гэх)-ыг зохион байгуулна. 34.2.Ангид хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хэрэгжилт, цэргийн албаны баримт бичгийг шалгах, цэргийн алба, сахилга, дэг журмыг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулна. 34.2.1.хилийн цэргийн анги, тусгай салбар нь дэг журам, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг Монгол Улсын хууль, тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүд, ахлах дарга, дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн ангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. 34.2.2.хилийн цэргийн анги, тусгай салбарт гарсан гэмт хэрэг, осол, сахилгын зөрчлийг хариуцсан нэгжийн албан тушаалтан шалгах, бүртгэх, холбогдох материал бүрдүүлэх арга хэмжээ авна. (Хүснэгт 10) 34.2.3.гэмт хэрэг, осол, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор ангийн захирагчийн тушаалаар бүлэг томилон албаны шалгалт явуулж, 2 хувь акт үйлдэн дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулна. 34.2.4.орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй нягт хамтран ажиллаж, мэдээ, мэдээллийг тухай бүр нь бие бүрэлдэхүүнд хүргэх, хор уршгийг тайлбарлан таниулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлнэ. 34.2.5.анги, салбарын байрлалаас гадна бүлэг томилж үүрэг гүйцэтгүүлэхдээ Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга биечлэн үүрэг өгч, хилд болон гадна үүрэг гүйцэтгэх үүргийн дэвтрийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга хариуцан бичилт хийлгэж, аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгнө. 34.3.Хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн, урьдчилан сэргийлэх хэлбэрээр батлагдсан удирдамжийн дагуу явуулна. 34.4.Цэргийн албаны хяналт, шалгалтын чиглэл 35.4.1.хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт; 35.4.2.тушаал, шийдвэрийн хэрэгжилт; 35.4.3.Цэргийн нийтлэг дүрмүүд, Цэргийн албыг зохион байгуулах зааврын хэрэгжилт; 35.4.4.цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлын хэрэгжилт; 35.4.5.хугацаат мэдээний боловсруулалт, илгээсэн байдал. 34.5.Ангийн тасаг, алба, нэгж, салбарын цэргийн албаны үйл ажиллагааг тухайн жилд хилийн цэргийн анги, тусгай салбарыг шалгаж үнэлах зааврын дагуу шалгаж үнэлнэ. ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
Хавсралт 1 ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИ, ТУСГАЙ САЛБАРТ ХӨТЛӨГДӨХ ЦЭРГИЙН АЛБАНЫ БАРИМТ БИЧИГ 1.Ангийн долоо хоногийн товч 1.1.Ангийн долоо хоногийн товчид ажлын өдрүүдэд хэрэгжүүлэх үндсэн ажиллагаа, ажил, арга хэмжээг өдөр бүрийн ачааллын тэнцвэрт байдлыг тооцон хуваарилж, нэг бүрчлэн төлөвлөнө. Долоо хоногийн товчийг боловсруулахад шаардлагатай анхны өгөгдөхүүн: 1.1.1.ангийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог; - ангийн бүтэц, зохион байгуулалт; - ангийн бэлэн байдлын төлөвлөгөө; - ангийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө; - цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө; - суртал хүмүүжил, сэтгэл зүйн ажлын төлөвлөгөө; - материал, техникийн хангалтын төлөвлөгөө; - цэргийн үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал, - эрүүл ахуйн ажлын төлөвлөгөө. 1.2.Ангийн онцлогтой холбогдсон, тогтмол давтамжтай үйл ажиллагааг долоо хоногийн товчид тусган, хэрэгжүүлэх өдөр, цагийг хуваарилан тогтоож өгнө. 1.2.1.ангийн долоо хоногийн товчид дараах ажиллагааг заавал тусгана: - нэгдсэн ажиллагаа; - хурал, зөвлөгөөн, шуурхай хурал; - цэргийн албаны өдөр, цаг; - цэргийн сургалт бэлтгэлийн өдөр, цаг; - бие бүрэлдэхүүний мэргэжлийн бэлтгэлийн өдөр, цаг; - оюуны хөгжил, танин мэдэхүйн өдөр, цаг; - биеийн тамир, спортын өдөр, цаг; - тавиулан, ар талын өдөр, цаг; - ангийн захирагч ЦАХ-ийг хувийн асуудлаар хүлээн авах өдөр, цаг; - эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн өдөр, цаг. Хүснэгт 1 ... ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛД ДАГАЖ МӨРДӨХ ДОЛОО ХОНОГИЙН ТОВЧ Гараг Хэрэгжүүлэх арга хэмжээ Ноогдох цаг Үдээс өмнө Үдээс хойш Эхлэх цаг Дуусах цаг Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням
1.3.Ангийн удирдлагын албан тушаалтнууд долоо хоногийн “Баасан” гараг бүр шуурхай зөвлөгөөнд оролцож, хил хамгаалалт, албаны бэлэн байдал, цэргийн алба, цэргийн сургалт бэлтгэлийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэрлэх асуудлыг тодотгоно. 1.4.Төрөл мэргэжлийн цэргийн алба хаагч нэг бүрийн үүрэг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх сургалтыг ангийн бие бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн офицер, ахлагч нар удирдан явуулна. 1.5.Цэргийн албаны зохион байгуулалт мэргэжлийн сургалтыг сургуулийн жилд “Хил хамгаалах байгууллагын албаны сургалт, бэлтгэл хөтөлбөр”-ийн дагуу явуулахаар тооцож, цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгана. 1.6.Оюуны хөгжил, танин мэдэхүйн өдөр, цагт явуулах ажил, арга хэмжээг бие бүрэлдэхүүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөж, ангийн Захиргааны удирдлагын ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. 1.7.Биеийн тамир, спортын өдөр, цагт явуулах ажил, арга хэмжээг цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. 1.8.Тавиулан, ар талын өдөр, цагт явуулах ажил, арга хэмжээг ангийн материал, техникийн хангалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. 1.9.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн өдөр, цагт явуулах арга хэмжээг Эрүүл мэндийн албаны зааварт заасны дагуу хэрэгжүүлнэ. 2.Цагийн хуваарь, өдөр тутмын үйл ажиллагаа 2.1.Хилийн цэргийн анги, тусгай салбар, харуулын гүйцэтгэх үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн, байгаль, цаг уур, физик газар зүйн онцлог, цэргийн сургалт бэлтгэлийн ачаалал, (өдөр тутмын цагийн хуваарьт давтлага, нөхөн заалт, бие даалт, дасгал, норматив боловсруулах цагийг заавал оруулна)-ийг харгалзан өдөр тутмын цагийн хуваарийг Хөдөлмөрийн тухай хууль, Цэргийн нийтлэг дүрмүүд, ангийн долоо хоногийн товчтой уялдуулан боловсруулж мөрдөнө (Хүснэгт 2). 2.2.Ангийн захирагчийн шийдвэрээр цагийн хуваарьт өөрчлөлт оруулж болно. 2.3.Өдөр тутмын цагийн хуваарьт бие бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх цагийг өдөр бүр 1 цагаас багагүй хугацаагаар тусгаж өгнө. 2.4.Сурлага, сахилгын дүнгийн хурлыг хилийн цэргийн салбарт 14 хоногт 1 удаа, ангид сард 1 удаа тус тус шууд захирах дарга зохион байгуулна. 2.5.Ангийн захирагчийн тушаалыг бие бүрэлдэхүүнд танилцуулахад тушаал гаргасан албан тушаалтан байхгүй тохиолдолд “НОМХОН” команд өгч ёслон, тушаалын огноо, дугаар, үндэслэлийг уншиж, “ТУШААХ нь” гэсний дараа “БОЛНО” команд өгнө. 2.6.Олон тушаалыг дараалан танилцуулах тохиолдолд нэг удаа команд өгнө. Тушаал гаргасан албан тушаалтан өөрөө байгаа болон захирамж танилцуулах үед команд өгөхгүй.
Хүснэгт 2 ... ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛД ДАГАЖ МӨРДӨХ ӨДӨР ТУТМЫН ЦАГИЙН ХУВААРЬ Д/д Үйл ажиллагаа Эхлэх цаг Дуусах цаг Ноогдох цаг 1 Өглөөний босолт 07.00 07.10 10 минут Хоёр. Амралтын өдрүүдэд: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3.Хөдөлмөрийн дотоод журам (Загвар 1); Загвар 1 АНГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ 1.Нийтлэг үндэслэл; 2.Удирдлага, зохион байгуулалт; 3.Ангийн дотоод үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт; 4.Ангийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан; 5.Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах; 6.Шагнал, урамшуулал; 7.Ажил, амралтын цаг, цалин хөлс, нэмэгдэл, хөнгөлөлт; 8.Чөлөө олголт; 9.Нийгмийн халамж, тусламж үйлчилгээ; 10.Ангийн үйл ажиллагаанд хориглох зүйл; 11.ЦАХ-ийн уулзалт; 12.Жендерийн тэгш эрх; 13.Дотоод журмын биелэлтэд тавих хяналт. АНГИЙН ШТАБ 4.Сарын дүнгийн хурлын дэг (Загвар 2), тэмдэглэл (Загвар 3); Загвар 2 ... САРЫН ДҮНГИЙН ХУРЛЫН ДЭГ 1.Хурлын чиглэл, явуулах өдөр, цаг, байр. 2.Хурлын удирдагч, оролцох бүрэлдэхүүн. 3.Хурлын нээлт, дэгийг танилцуулах. Хурлын дэг: Хэлэлцэх асуудал 1: ......................................ноогдох цаг. Хэлэлцэх асуудал 2: ......................................ноогдох цаг. Асуулт, санал:.................................................ноогдох цаг. Үүрэг чиглэл өгөх. 4. Хурлыг хаах. Боловсруулсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр
Загвар 3 ... САРЫН ДҮНГИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ (Сарын ажлын тайлан) Сарын дүнгийн хурлаар ангийн 20 ... оны ... дүгээр сард дэвшүүлсэн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн ажлын багтаамж, хэрэгжилтийн тоо, чанар, хувийг гаргана. Агуулга: 1.Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр; 2.Үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын чиглэлээр; 3.Цэргийн алба, сахилгыг бэхжүүлэх ажлын чиглэлээр; 4.Цэргийн сургалт бэлтгэл, суртал хүмүүжил, сэтгэл зүйн ажлын чиглэлээр; 5.Материал, техникийн хангалт, бусад ажил; 6.Дүгнэлт; 7.Цаашид хэрэгжүүлэх ажил. Нэг.Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр: Хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажил, арга хэмжээ, үр дүн. Хоёр.Үндсэн үүрэг гүйцэтгэх болон бэлэн байдлын чиглэлээр: Бэлэн байдал, жигдрэлтийг хангахад чиглэсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дадлага, тодотгол, томилгоожуулалт, төлөвлөлтийн баримт бичгүүд, хамтран ажиллах байгууллагуудын тодотгол, хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн. Гурав.Цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлын чиглэлээр: Цэргийн албаны баримт бичгийн хэрэгжилт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэлт, сайшаал, шийтгэлийн бүртгэлд хийсэн дүн шинжилгээ, ажлын цаг ашиглалт, үүрэг, даалгаврын биелэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг хангахад чиглэсэн ажил, арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүн, зөрчил, дутагдлыг зассан байдал; Дөрөв.Цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны ажлын чиглэлээр: Цэргийн сургалт бэлтгэлийн үе шат (байнгын бүрэлдэхүүн, ЦГАХ, ХЦАХ)-ны төлөвлөлт, явц, үр дүн, шатны төгсгөлийн шалгалтын дүн, тасарсан сургалт, түүний нөхөн заалт, хугацаа, штабын бэлтгэл, нээлттэй болон үзүүлэх хичээл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан сургалт, үр дүн. ЦАХ-тай явуулах суртал хүмүүжлийн ажил, арга хэмжээ, тэмдэглэлт баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, баяр амралтын өдрөөр зохион байгуулсан суртал хүмүүжлийн ажил, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдалд хийсэн сорил, үр дүн. Тав.Материал, техникийн хангалт, бусад ажлын чиглэлээр: Материал, техникийн хангалтын өнөөгийн байдал, төлөвлөгөөт ажлууд, хэрэгжилт, хувь, чанар, үр дүн. Зургаа.Дүгнэлт: Төлөвлөсөн ажлын хэрэгжилт, ололт амжилт, үр дүн, онцгойлох ажил, арга хэмжээ, зөрчил дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, холбогдох алба, нэгжид өгөх үүрэг чиглэл, дараагийн сарын зорилт. Долоо.Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ: Өмнөх сард хэрэгжээгүй тасарсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх арга зам, хэрэгжиж буй ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэсэн ажлууд. Штабын дарга Цол, гарын үсэг, нэр Тэмдэглэл хөтөлсөн: Цол, гарын үсэг, нэр
5.Сахилгын зөвлөгөөний хурлын тэмдэглэл (Загвар 4); Загвар 4 ... САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ Сахилгын дүнгийн хурлаар тухайн ангийн 20 ... оны ... дүгээр сард дэвшүүлсэн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн ажлын багтаамж, хэрэгжилтийн тоо, чанар, хувийг гаргана. Агуулга: 1.Удирдлага зохион байгуулалт; 2.Цэргийн алба, албаны бэлтгэл сургалт, сахилга; 3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил; 4.Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны ажил; 5.Бусад ажил; 6.Дүгнэлт; 7.Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ. Нэг.Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр: Удирдлагын баримт бичиг, тушаал, төлөвлөсөн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийг хангахад чиглэсэн анги, салбар, тасаг, албаны ажиллагаа, үр дүн. Хоёр.Цэргийн алба, сахилгыг бэхжүүлэх чиглэлээр: Цэргийн алба, сахилгыг бэхжүүлэх талаар гаргасан төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүн, анги, салбарын хэмжээнд гарсан сахилгын зөрчил, гэмт хэргийн тоо баримт, хувь, шалтгаан, хэлбэрүүд, авсан арга хэмжээ. Гурав.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын чиглэлээр: Анги, салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, үйлчилгээ, үр дүн, аюулгүй ажиллагааг хангаж буй байдал, гарсан осол, зөрчлийн шалтгаан нөхцөл, авсан арга хэмжээ, эрүүл ахуйн шаардлагыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил. Дөрөв.Сургалт, суртал хүмүүжлийн ажлын чиглэлээр: Гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар явуулж буй сургалт, суртал хүмүүжлийн ажлын үр дүн. Тав.Бусад ажил: Төлөвлөгөөнд тусгагдаагүй, ахлах даргын болон ангийн захирагчийн тушаалаар хэрэгжүүлсэн арга хэмжээ. Зургаа.Дүгнэлт: Анги, салбарт цэргийн алба, сахилга дэг журмыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлын чанар, үр дүн, зорилтыг хангасан байдал, шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээ. Долоо.Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ: Өмнөх сард хэрэгжээгүй тасарсан ажил, түүний шалтгаан, хэрэгжүүлэх арга зам, хэрэгжиж буй ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, сахилгын зөрчлийг таслан зогсоох, бууруулах арга хэмжээ, дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэсэн ажлууд. Штабын дарга Цол, гарын үсэг, нэр Нарийн бичгийн дарга Цол, гарын үсэг, нэр Огноо
6.Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө, тайлан (Хүснэгт 3, 4а, б); Хүснэгт 3 ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН КОМИССЫН ЖИЛ (САР)-ИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ Д/д Зохион байгуулах ажил, арга хэмжээ Хугацаа Хариуцах албан тушаалтан Хэрэгжилтийн үнэлгээ Хүснэгт 4а ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН КОМИССЫН САРЫН ТАЙЛАН д/ д Шалгаса н чиглэл Зөрчлийн товч утга үндэслэл Зөрчлий н мөнгөн дүн Шалгасан байгууллага, ажлын хэсгээс гаргасан шийдвэр Зөрчил гаргасан болон хариуцагчийн Авч хэрэгжүүлсэн Албан арга хэмжээ тушаал Цол, овог нэр Баталгаажуулсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Хянаж хүлээн авсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Тайлан гаргасан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Хүснэгт 4б ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН КОМИССЫН УЛИРАЛ, ХАГАС ЖИЛ, ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН д/ д Анги, салбары н нэр Шалгаса н чиглэл Зөрчлий н товч утга үндэслэл Зөрчлий н мөнгөн дүн Шалгасан байгууллагаа с гаргасан шийдвэр Зөрчил гаргасан болон хариуцагчийн Дүгнэл т Авч хэрэгжүүл сэн арга хэмжээ, санал, зөвлөмж Албан тушаа л Цол , овог нэр Баталгаажуулсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Хянаж хүлээн авсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Тайлан гаргасан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр
7.Байлдааны тугийг залж гаргасан, буцааж оруулсан бүртгэл (Хүснэгт 5); 7.1.Байлдааны тугийг залж гаргах тухай ангийн захирагчийн тушаалын агуулга: 7.1.1.Байлдааны тугийг залж гаргах Төрийн ба цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны нэр, он, сар, өдөр, цаг, газар; 7.1.2.Байлдааны тугийн чиглүүлэгч, тугч, туг хамгаалагчдын томилгоо; 7.1.3.тугийн салаа. 7.2.Ангийн Байлдааны тугийг залж гаргасан, буцааж оруулсан бүртгэл (Хүснэгт 5), үзлэгийн бүртгэл (Хүснэгт 6)-ийг ангийн нууцын дарга хариуцан хөтөлнө. Хүснэгт 5 БАЙЛДААНЫ ТУГИЙГ ЗАЛЖ ГАРГАСАН, БУЦААЖ ОРУУЛСАН БҮРТГЭЛ д/ д Тугийг залж гаргасан шалтгаан (тушаалын огноо) Тугийг залж гаргасан огноо, цаг, мин Тугийн иж бүрдэл Туг хүлээн авагч Туг хамгаал агч Тугийг буцааж оруулсан огноо, цаг, мин Туг хүлээн авсан хүний гарын үсэг Тайлбар 1 ... цэргийн ёслолын жагсаалд зориулан Хилийн цэргийн ...-р ангийн захирагчийн 20... оны...тушаалаар Байлдааны тугийг ...жагсаалын талбайд 20...05.0 1 09.30 цаг Сүлд-1 Далбаа1 (№1550 одонгий н хамт) Иш-1 Мөрөвч3 Сэлэм-2 Туг залагч ...(гары н үсэг) Тугч ...(гары н үсэг) ...(гарын үсэг) ...(гарын үсэг) 20...05.0 1 16.30 цаг ...(гары н үсэг) Нэмэлт тайлбар, тугийг залж гаргах үед гэмтэл үүссэн бол тэмдэглэл хийнэ 8.Байлдааны тугийн үзлэгийн бүртгэл (Хүснэгт 6); Хүснэгт 6 БАЙЛДААНЫ ТУГИЙН ҮЗЛЭГИЙН БҮРТГЭЛ Д/д Байлдааны туганд үзлэг явуулсан огноо, илэрсэн дутагдлын тухай тэмдэглэл Хэрэгжүүлэх арга хэмжээ Үзлэг явуулсан албан тушаалтны гарын үсэг, огноо 9.Байлдааны тугийг залж гаргах зөвшөөрлийн бичиг (Загвар 5); Загвар 5 БАЙЛДААНЫ ТУГИЙГ ЗАЛЖ ГАРГАХ З ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ № ... ........................................ ажиллагаанд Хилийн цэргийн ... дугаар ангийн Байлдааны тугийг 20 ... оны ... дугаар сарын ... -ны өдрийн ... цагт ................. талбайд залж гаргахыг зөвшөөрөв. ... ЗАХИРАГЧ Цол, гарын үсэг, нэр
Хүснэгт 7 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ГАДНА ТОХИЖИЛТОД ХИЙГДСЭН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ Д/д Барилга, байгууламжийн нэр Хийгдсэн ажлын нэр Хэмжих нэгж Ажлын тоо хэмжээ Мөнгөн дүн (төгрөгөөр) Хүснэгт 8 ХҮЙТНИЙ УЛИРАЛД БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ДОТОР ДУЛААНЫ ХЭМИЙН БҮРТГЭЛ Д/д Барилгын нэр, давхрын дугаар Огноо Дотор дулааны хэм Тайлбар Цол, нэр Гарын үсэг Өглөө Өдөр Орой
Хавсралт 2 ХАНГАЛТААР ТАВЬЖ ОЛГОСОН ХҮН НЭГ БҮРИЙН ЭД ХЭРЭГЛЭЛД ХУВИЙН ДУГААРЫГ ТЭМДЭГЛЭХ 1.Тэмдэгжүүлэлт 1.1.Хөнжил, орны бүтээлэг, гудсанд 8 см-ийн адил талт гурвалжин хар ногоон өнгийн материалаар 2 см өндөр, 1,5 см өргөнтэйгөөр ижил өнгийн будгаар 1-ээс эхлэн дараалсан дугаар тавьсан байна. 1.2.Ор, дэрний цагаан хэрэглэлийн баруун доод талд ижил өнгийн будгаар цэргийн алба хаагчдын хувийн дугаарыг тавина. Ор, шүүгээ (тавиур)-д 1-ээс эхлэн дараалсан, хувцасны өлгүүрт хувийн дугаарыг 1 см-ийн радиус бүхий цагаан өнгийн материалаар хар өнгийн хүрээтэй хэвлэн, орны баруун доод хэсэгт, шүүгээ (тавиур)-ний баруун (зүүн) дээд талд тавина. Ор, шүүгээ (тавиур)-ний дугаар хөнжил, орны бүтээлэг, гудасны дугаартай тохирч байна. 1.3.Хугацаат цэргийн алба хаагчийн хөлийн алчуур нь ус шингээлт сайтай материалаар хийгдсэн, хувийн дугаартай байна. Хөлийн алчуурыг төмөр орны доод хөндлөвч дээр, модон орны зүүн доод хэсэгт гудасны завсар жигдлэн тавина (хавчуулна). 1.4.Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын хувийн дугаарыг сургалтын төвд Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын даргын захирамжаар олгох бөгөөд уг хувийн дугаар нь алба хаах хугацаанд өөрчлөгдөхгүй, офицер, ахлагчийн хувийн дугаартай давхцахгүй байна. 1.5.Хугацаат цэргийн алба хаагчдад нормоор олгосон хувцас хэрэглэлд хувийн дугаарыг хүснэгт 9-д заасны дагуу тавина. Удаан эдэлгээтэй хувцас, хэрэглэл (хилчин дээл, малгай, орны бүтээлэг, гудас, хөнжил, эмээл, тохош)-д ашиглалтад орсон оныг тавина. Хүснэгт 9 д/ д Хувцасны нэр Хувийн дугаар тавих хэсэг 1 Зуны малгай Малгайны дотор, зүүн гар талд, малгайн өндөр оройгоос доош 3 см-т 2 Өвлийн малгай (хилчин малгай) Зүүн талын чихэвчний дотор талд бүчтэй хэсгээс 2 см-т 3 Хээрийн хүрэм Зүүн захны дотор талд, дээд, урд ирмэгээс 3 см-т 4 Китель Зүүн дотор талд, хормойн доод болон урд ирмэгээс 3 см-т 5 Өмд Тэлээ орох хэсгийн гадна,зүүн талд, товчны нүхнээс 5 см-т 6 Гутал (хагас түрийтэй) 2 гутлын хэлний дотор талд, дээд ирмэгээс 1 см-т(өвлийн гутлын хэлний гадна талд) 7 Дотуур өмд, богино өмд Зүүн талд дээд хэсэгт 8 Дотуур цамц, майк Зүүн хормойноос дээш 3, хажуугийн оёдлоос 5 см-т 9 Майхан цув Дээд үзүүрийн ирмэгээс доош 5 см-т 1 0 Бүс, тэлээ Аралгүй талын үзүүрээс 5 см-т 1 1 Бээлий Бээлийн дотор талд дээд ирмэгээс 2 см-т
Жич: Хувцас хэрэглэлд тавих хувийн дугаарын 1 ширхэг тооны өндөр 1.5 см, өргөн 1 см байна. Тухайн хувцас хэрэглэлийн өнгөнөөс хамаарч хувийн дугаарыг тод харагдах өнгийг сонгон тавина. Хавсралт 3 Загвар 6 БАТЛАВ. АНГИЙН ЗАХИРАГЧ Цол, гарын үсэг, овог, нэр Огноо ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ Нэг: Зөвлөлийн нийтлэг үндэслэл. Хоёр: Зөвлөлийн удирдлага, бүрэлдэхүүн. Гурав: Зөвлөлийн ажлын чиглэл. Дөрөв: Зөвлөлийн хурал. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ Д/д Албан тушаал Гүйцэтгэх ажил, үүрэг 1 Зөвлөлийн дарга: 2 Нарийн бичгийн дарга: 3 Гишүүн: 4 гэх мэт ... Загвар 7 БАТЛАВ. ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Цол, гарын үсэг, овог, нэр огноо ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭСЭН АКТ 20 ... оны ... дугаар сарын ...-ны өдөр үйлдэв. 1.Аж ахуйн нэгж, байгууллагын нэр........................................... Байгууллагын хаяг /аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, гудамжны нэр/......................................................................................... 2.Өмчийн хэлбэр........................................................................... 3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүний овог ... нэр ... Төрсөн он, сар, өдөр ... нас ..., хүйс ... Регистрийн дугаар......................................................................... Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар .......................................
Албан тушаал................................................................................ Боловсрол...................................................................................... Мэргэжил....................................................................................... Ажилд орсон ... он ... сар ... өдөр................................................. Тушаал, шийдвэрийн дугаар....................................................... Нийт ажилласан жил..................................................................... 4.Байгууллагын захиргаанаас аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаа авсан байдал............................................... 5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байдал.................................................................................. 6.Эрүүл мэндийн үзлэгт сүүлд хамрагдсан он сар өдөр, онош .................................................................................................................. 7.Оршин суугаа хаяг................................................................... 8.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ... он ... сар ... өдөр ... Осол, хурц хордлого гарсан цех, тасаг, хэсэг, ажлын байрны нэр............................................................................................................ 10.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын байдал /хөнгөн, хүнд, нас барсан/.............................................................................................. 11. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүний тоо /бүлэг осол эсэх/..................................................................................... 12.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын гэмтлийн төрөл, ангилал: /зур/ яс хугарах, үе мултрах, зөөлөн эд гэмтэж, бяцарсан, тасарсан, зүсэгдсэн, түлэгдсэн, гадаад дотоод гэмтэл, биологи, химийн бодисын үйлчлэл, бусад............................................................ 13.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл............................................................................. 14.Комиссын дүгнэлт: /Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад шууд нөлөөлсөн хүчин зүйл, үйл ажиллагааны тухай тодорхой заана/....................................................................................... 15.Комиссын шийдвэр:................................................................. Комиссын дарга: Цол, гарын үсэг, нэр Нарийн бичгийн дарга: Цол, гарын үсэг, нэр Гишүүд: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Загвар 8 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫН ТУХАЙ ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭХ ХУУДАС
1.Аж ахуйн нэгж, байгууллагын нэр............................................. 2.Цех, тасгийн нэр......................................................................... 3.Осол, хурц хордлогын хэлбэр: хөнгөн, дунд, хүнд, бүлэг, хүн нас барсан /зурах/ 4.Осол, хурц хордлогод өртсөн хүний тоо................................... 5.Осол, хурц хордлого гарсан он ... сар ... өдөр ... цаг ... минут 6.Мэдээлэл өгсөн он ... сар ... өдөр ... цаг ... минут 7.Осол, хурц хордлогын тухай мэдээлэл:.................................... Энэхүү мэдээллийг..............................нарт өгсөн болно. Тайлбар: Мэдээллийг бичгээр, утсаар өгч болно. Мэдээллийг утсаар өгсөн бол хаана, хэнд мэдэгдсэн тухайгаа энэхүү хуудсанд бичиж, осол, хурц хордлогын материалд хавсаргана. Мэдээлэл өгсөн: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Загвар 9а БАТЛАВ. АНГИЙН ЗАХИРАГЧ Цол, гарын үсэг, овог, нэр огноо ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ, УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Д/д Хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ Хариуцах эзэн Хугацаа Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин Хэрэгжилт (тайлбар) 1 2 3 4 5 6 7 Нэг. Удирдлага зохион байгуулалт Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал Гурав. Эрүүл ахуй Дөрөв. Бусад ажил Боловсруулсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Загвар 9б ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САРЫН ТАЙЛАН Д/д Хэрэгжүүлсэн арга хэмжээ Үр дүнгийн үзүүлэлт Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин Хэрэгжилт (хувиар)
1 2 3 4 5 Нэг. Удирдлага зохион байгуулалт Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал Гурав. Эрүүл ахуй Дөрөв. Бусад ажил Боловсруулсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Загвар 10 БАТЛАВ. АНГИЙН ЗАХИРАГЧ Цол, гарын үсэг, овог, нэр огноо ... ДУГААР АНГИЙН 2022-2023 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛД ЯВУУЛАХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Зорилго: Зорилт: Сургалтын сэдэв: Хугацаа: Явагдах газар: Сургалтын арга, хэлбэр: Хамрагдах бүрэлдэхүүн: Ашиглагдах материал: Шаардагдах төсөв: Д/д Сургалтын сэдэв Явуулах арга хэлбэр Ноогдох цаг Хариуцах албан тушаалтан Тайлбар Боловсруулсан: Албан тушаал Цол, гарын үсэг, нэр Загвар 11а ХӨДӨЛМӨРИЙН ХЭВИЙН БУС НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУДАЛГАА Д/д Цол, овог нэр Албан тушаал Тухайн албан тушаалд ажилласан жил Хуулийн үндэслэл Тайлбар
Загвар 11б ӨРГӨХ ЗӨӨХ МАШИН МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА Д/д Машин, механизм, тоног, төхөөрөмжийн марк Үйлдвэрлэгдсэн, суурилагдсан он, сар, өдөр Техникийн паспортын хөтлөлөт Сүүлийн баталгаажилт хийсэн он Тайлбар Загвар 12 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ОСОЛД ДӨХСӨН ТОХИОЛДЛЫН СУДАЛГАА д/ д Цол, овог нэр Албан тушаа л Осолд өртсөн огноо Осолд өртсөн ажлын байр Ослын зэрэг Ангиас авч хэргжүүлсэн арга хэмжээ Ослын акт тогтоогдсон байдал Тайлбар Загвар 13а УРЬДЧИЛСАН ЗААВАРЧИЛГААНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ Д/д Цэргийн алба хаагч, ажилтны овог нэр, албан тушаал Зааварчилгааны утга Он сар өдөр Зааварчилгаа авсан хүний гарын үсэг Зааварчилгаа өгсөн хүний овог нэр, албан тушаал, гарын үсэг Загвар 13б АЖЛЫН БАЙРАН ДАХЬ АНХАН ШАТНЫ ЗААВАРЧИЛГААНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ Д/д Цэргийн алба хаагч, ажилтны овог нэр, албан тушаал АШЗ-ны утга Он сар өдөр Шалгалтын дүн Зааварчилгаа авсан хүний гарын үсэг Зааварчилгаа өгсөн хүний овог нэр, албан тушаал, гарын үсэг Загвар 13в ДАВТАН ЗААВАРЧИЛГААНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ Д/д Цэргийн алба хаагч, ажилтны овог нэр, албан тушаал ДЗ өгсөн шалтгаан ДЗ-ны утга Он сар өдөр Зааварчилгаа авсан хүний гарын үсэг Зааварчилгаа өгсөн хүний овог нэр, албан тушаал гарын үсэг
Хүснэгт 10 ГЭМТ ХЭРЭГ, САХИЛГЫН ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ Д/ д Анги, салбар Цол Овог нэр Албан тушаал Гэмт хэрэг, осол, зөрчлийн нөхцөл шалтгаан Зөрчил гаргасан огноо Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Зөрчлийн шийдвэрлэлт Нэг. Гэмт хэрэг Хоёр. Сахилгын зөрчил Гурав. Осол 3.1.Зам тээврийн осол 3.2.Хөдөлмөрийн аюулгүй байдлын осол Дөрөв. Нас баралт 4.1.Золгүй байдлаар нас барсан 4.2.Амиа хорлолт ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ