The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Сэлгэн залгалт хийх ерөнхий заавар - 2010

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Erdembileg SUT, 2020-04-03 02:37:12

Сэлгэн залгалт хийх ерөнхий заавар - 2010

Сэлгэн залгалт хийх ерөнхий заавар - 2010

ХОЁРДУГААР ХЭСЭГ
ЭХГ-ын Техникийн зөвлөлийн 2010 оны

9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батлав

ЦАХИЛГААНЫ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИД
СЭЛГЭН ЗАПГАЛТ ХИЙХ ЕРӨНХИЙ ЗААВАР

УЛААНБААТАР ХОТ 2010 ОН

37

ЦАХИЛГААНЫ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИД
СЭЛГЭН ЗАЛГАЛТ ХИЙХ ЕРӨНХИЙ ЗААВАР

1. Зааврын зориулалт, хэрэглэх хүрээ
1.1. Уг заавар нь хэвийн ажиллагааны үед 1000 вольт хүртэл ба түүнээс дээш
хүчдэлтэй цахилгааны хуваарилах байгууламжид хийх сэлгэн залгалтын
нэгдсэн журмыг тогтоох зорилготой. (Аваари устгах үед хийх сэлгэн залгалт нь
уг зааварт тусгагдаагүй болно.)
1.2. Энэ зааврыг ОХУ-ын ЭХС-үүдэд мөрдөгдөж байгаа сэлгэн залгалтын
үлгэрчилсэн заавар, "Цахилгаан станц, цахилгаан, дулааны шугам сүлжээний
ТАД, ААД-ийн заалтуудад тулгуурлан боловсруулав.

1.3. Цахилгаан станц, дэд станц, дамжуулах, түгээх сүлжээ болон ЭХ-ээр
хангагч зэрэг Эрчим хүчний байгууллагууд нь уг зааврыг үндэслэн өөрийн
цахилгаан холболтын схем, хуваарилах байгууламжийн хийц, Р/Х/А-ийн
төхөөрөмж зэргийн онцлогтоо тохируулан өөрсдийн сэлгэн залгалтын зааврыг
боловсруулах ёстой.
1.4. Энэ зааврыг шуурхай ажиллагааны болон инженер техникийн удирдах
ажилтнууд заавал мэдэж дагаж мөрдвөл зохино
1.5 Хэвийн ажиллагааны үед тоноглол ба түүний зарим элементүүдийн
шуурхай ажиллагааны байдлыг өөрчлөхдөө хүний амь нас, тоног төхөөрөмжид
илэрхий аюул занал учрахаас бусад бүх тохиолдолд зөвхөн тухайн тоноглолын
шуурхай удирдлагыг шууд хариуцдаг хүмүүсийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
1.6 Хүний амь нас, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд илэрхий аюул
занал учрах тохиолдолд диспетчерийн шуурхай удирдлага ба мэдэлд байдаг
ямарч тоноглолыг ажилд залгах ба таслах үйлдлийг тухайн байгууллагын
шуурхай ажиллагааны хүмүүс нь диспетчерийн зөвшөөрөл, шийдвэрийг
авалгүйгээр ажпын байрны зааврын дагуу бие даан гүйцэтгэж болох бөгөөд
харин дараа нь энэ тухайгаа диспетчерт цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.
1.7. Эрчим хүчний тоноглол нь дараахи хүмүүсийн шуурхай удирдлагад байна

а/ ДҮТ ХХК-ийн диспетчер-инженерийн
б/ Цахилгаан станцын ээлжийн инженерийн
в/ Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн диспетчерийн
г/ Шуурхай ажиллагааны шат дараалсан доод албан тушаалын жижүүрийн
хүмүүсийн.
1 .8. Шуурхай ажиллагааны хүмүүс нь өөрийн шуурхай удирдлаганд байдаг
тоноглолыг залгах, таслах, газардуулга залгах, таслах үйлдлүүдийг өөрөө шууд
удирдаж гүйцэтгэнэ.
1.9. Шуурхай мэдэлд байдаг тоноглолуудад хийх үйлдэлүүдийг тэдний
зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Диспетчер нь үйлдэл хийх зөвшөөрлийг уг тоноглолын
шуурхай ажиллагааг шууд хариуцдаг хүмүүст ерөнхий хэлбэрээр өгнө. Жишээ
нь “Шугамыг таслаж засварт гаргахыг зөвшөөрч байна ", “Шугамын схем
цуглуулж ажилд залгахыг зөвшөөрч байна" г.м

2. Сэлгэн залгалт хийх нийтлэг зарчмууд
2.1. Хуваарилах байгууламжид хийх сэлгэн залгалтыг тоноглолын байршил,
схем, тэнд хийгдэх сэлгэн залгалтын үйлдэлүүдийн дарааллыг сайн мэдэж
сурсан, ААД, ТАД-ийн мэдлэгийн шалгалтыг өгч шуурхай ажиллагаанд орох эрх
авсан хүнээр хийлгэнэ.

38

2 2. Сэлгэн залгалтын ямарч үйлдэлийг сэлгэн залгалт хийх эрхгүй хүнээр
гүйцэтгүүлэхийг хориглоно.
2.3. Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ТЗЭ-дийн хооронд болон хэрэглэгчдийн
цахилгаан тоноглолуудыг тэжээдэг холболтуудыг залгах, таслах журмыг
тэдгээр байгууллагуудын заавар, шуурхай ажиллагааны хүмүүсийн хооронд
харьцах харьцааны заавар, тухайн хэрэглэгчтэй байгуулсан гэрээгээр
зохицуулна
2.4. Шуурхай ажиллагааны хүмүүс нь ДҮТ ХХК, дамжуулах болон түгээх
сүлжээний диспетчерийн шуурхай удирдлага ба шуурхай мэдэлд байдаг
тоноглолд үйлдэл хийх тухай байгууллагын удирдлагаас өгч байгаа шийдвэрийг
шуурхай ажиллагааны удирдах хүмүүстээ мэдэгдэж зохих диспетчерээс нь
зөвшөөрөл авсаны дараа л биелүүлж болно.
2.5 35 кВ ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан түгээх сүлжээнд шуурхай
ажиллагаа-диспетчерийн удирдлага байхгүй тохиолдолд захиргаанаас
диспетчерийн үүргийг гүйцэтгэх эрх олгогдсон инженер-техникийн ажилтны
шийдвэрээр сэлгэн залгалтыг гүйцэтгэж болно
Сэлгэн залгалтыг гүйцэтгэх ийм журамд хамаарагдах цахилгаан тоног
төхөөрөмжүүдийн жагсаалтыг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр
тогтооно. Диспетчерийн үүргийг гүйцэтгэх инженер-техникийн ажилтанд тухайн
байгууллагын удирдлагын тогтоосон журмаар шалгалт авсаны дараа эрхийг нь
олгоно.
2.6. Байнгын жижүүргүй дэд станцад үйлчилгээ хийдэг шуурхай ажиллагаа
явуулын бригадын хүмүүст хугацаа хэмнэх, тээврийн хэрэгслийг зохистой
ашиглах зорилгоор нэг дор хэд хэдэн сэлгэн залгалт хийх даалгаврыг гүйцэтгэх
дарааллыг нь зааж өгөхийг зөвшөөрнө
2.7. Нэг дор өгөх даалгаврын тоог шийдвэр өгөгч тогтоох бөгөөд гүйцэтгэгч нь
нэг даалгаврыг гүйцэтгэж дуусаад энэ тухайгаа диспетчерт мздэгдээд
дараагийн даалгаврыг эхлэх зөвшөөрлийг авсаны дараа гүйцэтгэх
шаардлагатай. Харин 10 кВ ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан сүлжээнд
гэмтэл арилгах үед дараагийн даалгаврыг өмнөх даалгаврын биелэлтийг
диспетчерт мэдээлэхгүйгээр гүйцэтгэж болно.
2.8. Сэлгэн залгалт хийх шийдвэрийг хүлээн авах, шуурхай ажиллагааны
журналд тэмдэглэх үйлдэл нь доорхи дарааллаар явагдах ёстой.

а/ Сэлгэн залгалт хийх тухай шийдвэр авсан хүн нь шийдвэрийг давтан
хэлж шийдвэр зөв ойлгогдсон тухай баталгаа авах үүрэгтэй бөгөөд энэ нь
харилцан бие биедээ хяналт тавьж алдаа гаргахгүй байх зорилготой.
б/ Шийдвэрийн агуулгыг шуурхай ажиллагааны журналд бичиж
тэмдэглэсний дараа шуурхай ажиллагааны схем, скада системийн схем
дээр (мнемо схем) уг үйлдэлүүдийг хийх дэс дарааллыг реле хамгаалалт.
автоматикийн хэлхээнд хийх үйлдэлийг оролцуулан тогтоож, сэлгэн
залгалтын хуудас бичих ба эсвэл бэлдсэн хуудсыг тодотгож шалгасны
дараа хэрэглэнэ.
2.9. Яриаг бичих дуу хураагч, дүрс бичлэгийн аппаратай бол шийдвэрийг
шуурхай ажиллагааны журналд ерөнхий хэлбэрээр бичнэ. Шуурхай
ажиллагааны яриа бичигдсэн дуу хураагч, дүрс бичлэгийн хальсыг / хадгалах
хугацааг уртасгах хүсэлт ирээгүй бол /1 0 хоногийн турш хадгална
2.10. Авсан шийдвэрийн утга, хийх сэлгэн залгалтын зорилго, дарааллын
талаар сэлгэн залгалтанд оролцогч хоёр дахь хүндээ тайлбарласан байх ёстой.
2.11. Сэлгэн залгалт хийх хүмүүст үйлдэлүүдийн дараалал нь ямарч эргэлзээ
төрүүлэхгүй байх ёстой

19

2.12. Сэлгэн залгалтыг хоёр хүн гүйцэтгэх үед аль ахлах албан тушаалтай нь
хянагчаар ажиллах бөгөөд тэр нь хийгдэж байгаа үйлдлүүдэд хяналт тавихаас
гадна сэлгэн залгалтыг бүхэлд нь удирдах үүрэгтэй. Сэлгэн залгалтыг зөв хийх
хариуцлагыг хоёулаа хүлээх ёстой.
2.13. Сэлгэн залгалт хийх үед гүйцэтгэж байгаа ажилтай холбогдолгүй яриа
ярих, шаардлагагүй завсарлага хийхийг эрс хориглох ба тогтоож өгсөн үүрэгг
ажлаа хоорондоо солих, сэлгэн залгалтыг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.
2.14. Олон ажилбартай сэлгэн залгалт, шинэ тоноглолыг залгах, туршилт хийх
зэрэг ажлуудын явцад шуурхай ажиллагааны хүмүүсийн үйл ажиллагаанд
нэмэлт хяналт тавих хэрэгтэй. Энэ тохиолдолд сэлгэн залгалтыг ДҮТ ХХК
болон тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зохих албадын зөвшөөрсөн тусгай
программаар гүйцэтгэнэ.
2.15 Шинэ цахилгаан тоноглолыг анх удаа хүчдэлд залгах, туршилт хийх зэрэг
ажлуудын үед схем, холболтыг сонгож авахдаа нэгдсэн сүлжээний горим,
ажиллагаанд аль болох эрсдэл гаргахгүй байх хувилбарыг сонгон боловсруулж
батлагдсан тусгай программаар сэлгэн залгалтыг гүйцэтгэнэ. Тухайлбал уг
шинэ тоноглолд шин холбогч эсвэл тойруу таслуураар дамжуулан хүчдэл өгөх
боломжтой бол систем шин, секцийн бүх хэрэглэгчдийг нь нөгөө систем шин,
секцэд шилжүүлсний дараа уг шинэ тоноглолд шин холбогч эсвэл тойруу
таслуураар дамжуулан хүчдэл өгөх шаардлагатай
2.16. Сэлгэн залгалт хийж дуусмагц шуурхай ажиллагааны журналд таслах-
залгах аппаратуудад хийгдсэн бүх үйлдэлүүд, реле хамгаалалт, автоматикийн
хэлхээнд оруулсан өөрчлөлтүүд, газардуулгын хутгыг залгасан, тасалсан тухай,
зөөврийн газардуулгыг хаана тавьсан, авсан тухай бичиж, шуурхай
ажиллагааны схемд зохих өөрчлөлтүүдийг оруулж, сэлгэн залгалтыг бүрэн хийж
гүйцэтгэснийг шийдвэр өгсөн хүндээ мэдэгдэнэ.
2.17. Үйлдэлүүд нь сэлгэн залгалтын хуудсаар хийгдсэн бол шуурхай
ажиллагааны журналд сэлгэн залгалтын хуудсын дугаар, хийгдсэн үйлдэлийн
эцсийн үр дүнд бий болсон схем, шийдвэрийг гүйцэтгэсэн тухай товч бичнэ.
2.18. Шуурхай ажиллагааны журнал, сэлгэн залгалтын хуудаст тоноглолын нэр
болон хэвшиж тогтсон зарим үгийг товчлон хэрэглэхийг зөвшөөрнө.
2.19. Төлөвлөгөөт сэлгэн залгалтыг хамгийн бага ачаалалтай үед гүйцэтгэвэл
зохино.
2.20. Сэлгэн залгалт хийх үед сэлгэн залгалтыг гардан гүйцэтгэгч ба хянагч нь
таслах-залгах төхөөрөмж, реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжид хийгдэх
үйлдэлүүдийн дарааллыг зөв хийх хариуцлагыг адил хүлээнэ.
2.21. Шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлжийн удирдах хүмүүсийн өгсөн
шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх / өргөтгөх, хасах /, хойшлуулах эрхгүй
бөгөөд цаг хугацаанд нь заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлсэн тухай
хариуг өөрийн биеэр мэдэгдсэний дараа уг шийдвэрийг биелэгдсэнд тооцно.
2.22. Ээлжийн удирдах хүмүүсийн өгсөн шийдвэр нь хүний амь нас,
тоноглолын бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж болох тохиолдолд
биелүүлэхээс татгалзаж болох ба энэ тухайгаа байгууллагын техникийн дээд
удирдлагад яаралтай мэдэгдэх ёстой. Байгууллагын техникийн дээд удирдлага
нь өөрийн шуурхай ажиллагааны хүмүүсийн татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг
шалгаж, үндэслэлтэй байвал өгсөн шийдвэрийг биелүүлэхгүй байх зөвшөөрөл
өгнө. Энэ тухай шийдвэр өгсөн хүнд тайлбарлаж шуурхай ажиллагааны
журналд тэмдэглэнэ.

40

3. ДҮТ ХХК-ийн диспетчерийн шууд удирдпага ба
шуурхай мэдэлд байгаа тоноглолд хийгдэх сэлгэн залгалт.
3.1. ДҮТ ХХК-ийн диспетчерийн шууд удирдлагад байдаг тоноглолыг таслах,
залгах, газардуулгын хутга залгах, таслах зэрзг бүх уйлдэлийг зөвхөн түүний
шийдвэрээр, шуурхай мэдэлд байгаа тоноглолд хийх үйлдэлүүдийг
зөвшөөрөлөөр гүйцэтгэнэ.
3.2. ДҮТ ХХК-ийн дислетчер нь сэлгэн залгалт хийхийн өмнө ээлжийн хугацаанд
хийгдэх сэлгэн залгалттай урьдчилан нарийн танилцаж, системийн
ажиллагааны схем ба горимд орох өөрчлөлтүүд нь дараах зөрчлүүдэд
хүргэхгүй болохыг тодруулж шалгах шаардлагатай. Үүнд:
- Хүмүүсийн аюулгүй байдал, тоноглолын бүрэн бүтэн байдалд аюул учрахгүй
байх,
- Гэмтэлтэй буюу газардлагатай тоноглолыг залгах, синхрон бус залгах.
тогтворжилт алдагдах,
- Хэрэглэгчдийг таслах
- Цахилгаан эрчим хүчний чанарыг зөвшөөрөгдөхгүй хэмжээнд хүртэл
бууруулах
- Реле хамгаалалт, автоматикийн ажиллагааны сонгох чадвар зөрчигдөх, буруу
ажиллах буюу татгалзах гэх мэт нөхцөл байдал үүсэх, эсэхийг тодорхойлох,
Хэрэв сэлгэн залгалт хийхийн өмнө болон хийх явцад төлөвлөсөн сэлгэн
залгалтанд саад болохоор, урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүсч
бололцоот бүх арга хэмжээг авсаар байтал уг саадыг арилгаж чадахгүй байвал
батлагдсан эахиалга байгааг харгалзахгүйгээр сэлгэн эалгалтыг хойшлуулах
буюу нэгэнт эхэлсэн сэлгэн залгалтыг диспетчер өөрөө зогсоож тоноглолыг
хуучин байдалд нь оруулах хэрэгтэй.
3.3. ДҮТ ХХК-ийн диспетчер нь сэлгэн залгалтын явцад үүсч болзошгүй нөхцөл
байдал, горим ажиллагааны өөрчлөлтийн тухай сэлгэн залгалт хийхийн өмнө
шуурхай ажиллагааны холбогдох хүмүүст анхааруулах ёстой.
3.4. Сэлгэн залгалт хийх шийдвэрийг хүлээн авсан хүний нэр, шийдвэр өгсөн
болон биелүүлсэн цаг минутыг" Сэлгэн залгалтын журнал "-д дор бүр нь бичиж
хяналтын систем дээр орж буй өөрчлөлтийг тулгаж шалгана Реле хамгаалалт
автоматикт оруулах бүх өөрчлөлтийг шуурхай ажиллагааны журналд
тэмдэглэнэ. Ямарч бичлэгийг ноорог цаасан дээр бичиж шуурхай ажиллагааны
журналд хуулахыг хатуу хориглоно.
3.5. Сэлгэн залгалтыг системийн ачаалал аль болох бага үед хийх нь зүйтэй
бөгөөд ээлж хүлээлцэхээс 30 минутын өмнө дуусгасан байх шаардлагатай
3.6. Их ачааллын цагууд гэдэг нь нэгдсэн сүлжээний өглөөний их ачааллын
дээд цэгээс өмнөх ба дараах нэг цаг, оройн их ачааллын хүлээгдэж байгаа дээд
цэгээс өмнөх 2 цаг, дараах нэг цагийг хэлнэ.
3.7. Их ачааллын цагуудад эрчим хүчний системийн хэвийн найдвартай
ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хариуцлагатай сэлгэн залгалтын
үйлдэлүүд хийхийг зөвшөөрөхгүй. Ийм сэлгэн залгалтыг хийгээгүйгээс
хэрэглэгчид хязгаарлагдах, систем үүсгэгч гол шугамуудын найдвартай
ажиллагаа алдагдахаар байвал ДҮТ ХХК-ийн техникийн удирдлагын
зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
3.8. Хэрэв тоноглол буюу цахилгаан дамжуулах шугамыг 1 өдрөөс дээш
хугацаагаар засварт гаргах бол шаардагдах сэлгэн залгалтыг шөнийн ээлжинд
хийвэл зохино.
3.9. ДҮТ ХХК-ийн диспетчерийн удирдлага ба мэдлийн тоноглолыг засварлах,
турших захиалга нь тухайн тоноглолыг үйлчилдэг байгууллагаас өгөгдөх ёстой

41

бөгөөд сэлгэн залгалт хийх хугацаа нь тоноглолыг засварт гаргах .хугацаанд

орсон байхаас гадна нэгдсэн сүлжээний их ачааллын үетэй давхцахгүйгээр

тооцоологдсон байвал зохино.

3.10 Тоноглол засварлах /турших/ ажил хэрэглэгчдийг таслахад хүргэхээр

байвал байгууллагын удирдлага нь ДҮТ ХХК-д захиалга өгөхийн өмнө

хэрэглэгчидтэй урьдчилан тохиролцож зохих зөвшөөрөл авч энэ тухай өгөх

захиалганд бичиж байвал зохино

3.11. Гадна агаарын температур -30°С болон түүнээс доош байхад салгуур

болон тусгаарлагчаар / отделитель /, -40°С-аас доошгүй байхад таслуурт

үйлдэл хийхэд гацах. гэмтэх явдал элбэг тохиолддог нь ашиглалтын

туршлагаар нэгэнт батлагдсан байдгийг харгалзан гадна агаарын температур -

25°С болон түүнээс доош байхад тусгаарлагч болон салгуураар төлөвлөгөөт

сэлгэн залгалтын үйлдэл хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

3.12. Гадна агаарын температур -30°С-аас доош байхад тусгаарлагч болон

салгуураар; -40°С-аас доош байвал таслуураар зайлшгүй хийх шаардлагатай

сэлгэн залгалтыг зөвхөн техникийн дээд удирдлагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ

3.13. ДҮТ ХХК-ийн диспетчерийн удирдлагын шугаманд ажил хийгдэх үед

холбогдох бүх газраас газардуулга тавьсан тухай мэдээлэл авсны дараа

Дамжуулах Сүлжээний диспетчерт дараах маягаар хүлээлгэн өгнө.

105-р шугамыг тасалж ИХБ-3, Өмнөд ба Туул дэд станцуудад газардуулгыг

шугам талд тавьсан Захиалга №1-ийн дагуу ажпын байрыг бэлдэж бригадыг

ажилд оруул, 15.00 цагт засварыг дуусгаж шугамыг хүлээлгэж өг. 9 цаг 30

минут болж байна г.м

3.14 Станц, дэд станцын ХБ-д шугамын салгуур, портал ба таслах залгах

аппаратгүйгээр шууд залгагдсан тоноглолд /хүчдэлийн трансформатор, цэнэг

шавхагч, холбооны конденсатор, шугамын өндөр давтамжийн заградитель г.м/

дээр ажил гүйцэтгэх үед уг шугамд ажил хийх эсэхээс үл хамааран тухайн

шугамд бүх дэд станцуудад газардуулга тавих ёстой, Түүнээс гадна дээрх

ажлууд хийгдэх дэд станцад шугам талаас нь зөөврийн газардуулга тавих

ёстой Станц, дэд станцын хүмүүст шугамыг хүлээлгэж өгөх журам нь 13-р

зүйлд заасантай ижил байна.

3 15 Цахилгаан станц, дэд станц, дамжуулах сүлжээний шуурхай

ажиллагааны хүмүүс нь ажил бүрэн хэмжээгээр хийгдэж дууссаны дараа ажлын

байранд бригадын тавьсан зөөврийн газардуулга авагдаж бригад ажпын

байраас холдсон болохыг шалгаж шугамыг залгуулахаар ДҮТ ХХК-ийн

диспетчерт дараах маягаар хүлээлгэж өгнө.

105-р шугаманд хийгдэх ажил бүрэн дуусч ажпын байранд тавьсан зөөврийн

газардуулгуудыг авч хүмүүс шугамаас холдсон. Шугамыг ажилд залгаж болно

. . ц а г. . . мин

3.16. Ажил дууссан тухай мэдээг хүлээж аваад ДҮТ ХХК-ийн диспетчер нь фаз

тохирч байгаа эсэх. хийгдсэн ажил. оруулсан өөрчлөлт, шугам залгахад

нөлөөлж болох бусад шалтгаануудыг асууж тодруулан ирсэн мэдээ үнэн эөв

болохыг магадлаж энэ тухай шуурхай ажиллагааны журнал, сэлгэн залгалтын

журналд зохих тэмдэглэлийг хийсний дараа шугам залгах ажилд орох хэрэгтэй.

Ажил дууссан тухай мэдээ ирэхээс өмнө шугам, тоноглолын схемийг урьдчилан

цуглуулах, эсвэл шуурхай ажиллагааны журнал, сэлгэн залгалтын журналд

зохих тэмдэглэл хийгээгүй байхдаа сэлгэн залгалт хийх шийдвэр өгөхийг хатуу

хориглоно.

42

4. Сэлгэн залгалтын хуудас
4.1. Нийлмэл сэлгэн залгалтийг болон хоригийн төхөөрөмжүүдээр
тоноглогдоогүй эсвэл хоригийн төхөөрөмжүүд нь бүрэн бүтэн биш гэмтэлтэй
байгаа цахилгаан байгууламжинд хийгдэх (нэг үйлдэлтэйгээс бусад) бүх сэлгэн
залгалтыг сэлгэн залгалтын хөтөлбөр, хуудасаар гүйцэтгэнэ. / Хавсралт №4 /
Таслах залгах аппарат, газардуулгын хутга, реле хамгаалалтын
төхөөрөмжүүд, горимын болон аваари эсэргүүцэх автоматихуудад хийх
үйлдэлүүдийг нарийн дэс дарааллаар гүйцэтгэх шаардлагатай сэлгэн залгалтыг
нийлмэл буюу нарийн төвөгтэй сэлгэн залгалтад тооцно. Сэлгэн залгалтын
хөтөлбөр, хуудсанд заагдсан үйлдлүүдийн дарааллыг чанд мөрдөх нь шуурхай
ажиллагааны ба засварын хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, цахилгаан
байгууламжийн ажиллагаанд доголдол үүсэх, даамжрахаас урьдчилан
сэргийлдэг.
Нийлмэл сэлгэн залгалт тоггмол давтагдан хийгдэж байвал урьдчилан
бэлтгэсэн сэлгэн залгалтын үлгэрчилсэн хөтөлбөр буюу хуудас хэрэглэж болно
Нийлмэл сэлгэн залгалтийг гүйцэтгэх үед сэлгэн залгалтын хөтөлбөр буюу
хуудсыг шуурхай ажиллагааны бусад аль нэгэн баримт бичгээр орлуулж
хэрэглэхийг хориглоно.
4.2. Цахилгаан станц, дэд станц, сүлжээний цахилгаан байгууламж бүрд
ердийн ба үлгэрчилсэн хуудас, хөтөлбөрөөр гүйцэтгэх болон хуудасгүйгээр'
гүйцэтгэх сэлгэн залгалтын жагсаалтуудыг гаргаж батлуулсан байх ёстой
Сэлгэн залгалтанд оролцох шуурхай ажиллагааны ажилтны тоог жагсаалт
бүрээр тогтооно.
4.3. Байгууллагын техникийн удирдлагаар батлагдсан нийлмэл сэлгэн
залгалтын жагсаалт. хөтөлбөрүүдийг уг байгууллагын диспетчерийн байр ба
цахилгаан станц, дэд станцын шуурхай удирдлагын байранд байлгана.
44. Цахилгаан байгууламжийн бүтэц, схем, хамгаалалт, автоматикийн
төхөөрөмжүүд нь өөрчлөгдсөн тохиолдолд сэлгэн залгалтын хөтөлбөрүүдийг
хянаж шинэчилэн тавьж байвал зохино.
4.5. Хэрвээ шуурхай ажиллагааны хүмүүст сэлгэн залгалтын зорилго,
дараалал тодорхой байгаа бол сэлгэн залгалтыг гардан гүйцэтгэгч хүн нь
ээлжийнхээ хугацаанд хуудсыг урьдчилан бэлдэхийг зөвшөөрнө.
4.6 Сэлгэн залгалтын хуудсанд таслах-залгах төхөөрөмж ба удирдлагын
хэлхээнд хийгдэх үйлдэлүүд, реле хамгаалалт автоматикийн ба тэдгээрийн
тэжээлийн хэлхээнд хийгдэх үйлдэлүүдийг бичихээс гадна хяналтын хамгийн
чухал дараахи үйлдэлүүдийг заавал бичсэн байх ёстой. Үүнд:

• гүйдэл дамжуулах хэсэгт газардуулын хутга залгах, зөөврийн
газардуулга тавихын өмнө хүчдэл байхгүй болохыг шалгах

• холболтыг нэг систем шинээс нөгөө систем шинд шилжүүлэх
үйлдлүүдийг эхлэхээс өмнө шин 'холбогч таслуурын залгаатай
байдлыг өөр дээр нь харж шалгах

• салгуураар үйлдэл хийхийн өмнө таслуурын нь тасархай байдлыг өөр
дээр нь шалгах

• анхдагч хэлхээний таслах залгах аппаратаар үйлдэл хийсний дараа
түүний байдлыг дохиоллын хэрэгслээр эсвэл өөр дээр нь шалгах

• сэлгэн залгалтын үйлдэлүүд дууссаны дараа РХА-ийн хэлхээний
горимын холбоосуудын байрлал горимын карттай тохирч байгаа
эсэхийг шалгах

• тоноглолын хөндийрүүлгийн эсэргүүцлийг мегомметрээр шалгах

43

• телемеханикийн төхөөрөмжинд хийгдэх үйлдэлүүдийг бүгдийг нь
гүйцэтгэвэл зохих дэс дарааллыг хатуу баримтлан бичсэн байвал
зохино.

4.7. Хуудсанд бичигдэж байгаа үйлдэл бүр нь дугаартай байх естой.
4.8. Сэлгэн залгалтын хуудсанд бичигдсэн үйлдэлүүдийн зөв эсэхийг шуурхай
ажиллагааны схемээр тулгаж шалгана. Шуурхай ажиллагааны схемд сэлгэн
залгалт хийхийн өмнөх хувиарлах байгууламжийн тоноглолын шуурхай
ажиллагааны байдал нь үнэн зөв тусгагдсан байх ёстой.
4.9. Хуудсыг зөв бичсэн эсэхийг шалгасаны дараа сэлгэн залгалтын үйлдэлийг
гардан гүйцэтгэгч ба хянагч хоёулаа гарын үсгээ зурж хянагч нь хуудсыг биедээ
байлгах ёстой.
4.10. Сэлгэн залгалтыг ганцаараа хийх үед хуудсыг зөв бөглөсөн эсэхийг
шийдвэр өгсөн хүн хянах бөгөөд түүний нэрийг сэлгэн залгалтын хуудсанд
бичнэ.

5. Сэлгэн залгалтын хуудсаар үйлдэл хийх дараалал
5.1. Сэлгэн залгалт хийх хүмүүс нь үйлдэл хийгдэх холбоос, тоноглолоо зөв
олж очсоныг бүрэн магадлаж тоноглолын нэрийг хадсан бичгээр нь
анхааралтай шалгах хэрэгтэй. Тоноглол дээрх бичиглэлийг уншиж
тулгахгүйгээр сэлгэн залгалт хийхийг хориглоно.
5.2. Хянагч нь гүйцэтгэвэл зохих үйлдэлийн агуулгыг хуудаснаас уншиж өгнө
Үйлдэлийг гардан гүйцэтгэгч нь үйлдлийн агуулгыг давтан хэлж хянагчаас
зөвшөөрөл авсны дараа түүнийг гуйцэтгэнэ Ганцаараа сэлгэн залгалт хийх үед
ээлжит үйлдэлийн агуулгыг заавал уншиж дараа нь үйлдлээ гүйцэтгэнэ.
5.3. Ямар нэг үйлдэлийг орхих боломж гаргахгүйн тулд үйлдэл хийх бүртээ
хуудсанд бичигдсэн дугаарыг дугуйлан тэмдэглэл хийх хэрэгтэй
5.4. Хуудсанд бичигдсэн сэлгэн залгалтын дарааллыг өөрчлөхийг хориглоно.
5.5. Хийж байгаа сэлгэн залгалтын үйлдэл нь зөв эсэхэд эргэлзээ төрвөл
сэлгэн залгалтын ажпыг зогсоож, хийх үйлдэлийн дарааллыг холболтын
схемийн дагуу дахин шалгаж, шаардлагатай гэж үзвэл шийдвэр өгсөн хүнэзс
холбогдох зөвшөөрлийг авч сэлгэн эалгалтын хуудсыг дахин бичнз.
5.6. Сэлгэн залгалтын явцад завсарлах шаардлага гарвал / Жишээ нь:Тухайн
дэд станц дээр хийгдэх үйлдлийн дараа диспетчерийн шийдвэрээр нөгөө дэд
станцууд дээр сэлгэн залгалт хийх шаардлагатай бол/ цаашид үргэлжлэх
үйлдлүүдийг сэлгэн залгалтын шинэ хуудсаар гүйцэтгэнэ. Эхний /шатанд/
хуудсаар хийгдэх ажил нь знэ талаар диспетчерт мэдэгдсэнээр төгсөх бөгөөд
хоёрдугаар /шатанд/ хуудсаар хийгдэх ажил нь диспетчерээс үйлдлүүдийг
үргэлжлүүлэх тухай шийдвэр авсны дараагаар эхэлнэ.
5.7. Сэлгэн залгалт хийхээр өгч байгаа цэвэр хуудас нь дугаарлагдсан байх
ёстой бөгөөд хуудас нь хууль эрхийн чухал бичиг баримт учир түүнд засвар
оруулахыг зөвшөөрөхгүй.
5.8. Сэлгэн залгалтын хуудсыг зөв бөглөж, ашиглаж байгаа байдлыг тухайн
байгууллагын техникийн удирдлагаас тогтмол хянаж байхын зэрэгцээ
ашигласан хуудсыг 6 сарын турш хадгалах ёстой.
5.9. Цахилгаан тоноглолд хийгдэх ижил төсөөтэй олон ажилбартай сэлгэн
залгалтуудыг хийхдээ анхдагч болон реле хамгаалалтын хэлхээнд хийгдэх
үйлдэлүүдийг дэс дараалан зааж урьдчилан бэлтгэсэн тусгай программаар
гуйцэтгэнэ.

44

5.10. Сэлгэн залгалтын үлгэрчилсэн программыг сэлгэн залгалт хийх газрын
хүмүүс боловсруулж, тухайн байгууллагын зохих албаар зөвшөөрүүлсний дараа
техникийн дээд удирдлагаар батлуулна.
5.11 Хэрэв сэлгэн залгалт хийгдэх байгууллага ба тоноглол нь өөр
байгууллагын диспетчерийн шууд удирдлагад багтдаг бол үлгэрчилсэн
программыг тэр байгууллагаар мөн батлуулна.
5.12. Сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программыг ашиглах үед дараахи
зүйлүүдийг заавал баримтлах ёстой.

а/ Уг үлгэрчилсэн программыг тухайн тохиолдолд ашиглаж болох, эсэхийг
даалгавар, шийдвэр өгсөн шуурхай ажиллагааны болон техникийн удирдах
хүмүүс, эсвэл тоноглолыг засварт гаргах буюу ажилд залгах шуурхай захиалгыг
зөвшөөрөх, батлах эрх бүхий хүмүүс тогтоон өгч даалгавар, шийдвэрийг өгөх
буюу захиалгыг шийдвэрлэхдээ зохих зөвшөөрөл олгоно.

б/ Үйлдэл гардан гүйцэтгэгч, хянагч хоёр нь сэлгэн залгалтыг гүйцэтгэхийн
өмнө уг үлгэрчилсэн программын үйлдлүүдийн дарааллыг шуурхай
ажиллагааны схемээр шалгаж, үлгэрчилсэн программын төгсгөлд буюу
хавсаргасан хуудсан дээр гарын үсгээ зурна. Хийгдэх үйлдлүүдэд /шинээр
шугам залгах, туршилт хийх гэх мэт/ үлгэрчилсэн программыг ашиглаж
болохооргүй байвал нэг удаагийн программыг бэлдэж ашиглана. Хэрэв ямар
нэг холболтын анхдагч болон хоёрдогч хэлхээнд өөрчлөлт гарснаас болж
программын зарим пункт үйлдэл гүйцэтгэхэд тохирохгүй болсон байвал уг
программыг хүчингүй болгож шинчлэнэ.
Нэмэлт буюу өөрчлөлтийн тоо нь 5-аас илүүгүй байвал сэлгэн залгалтын
үлгэрчилсэн программад оруулга хийж, захиалгыг зөвшөөрөхдөө энэ тухай зааж
өгнө. Нэмэлт ба өөрчлөлтийн тоо нь 5-аас их байвал нэг удаа ашиглах
программыг зохионо.
5.13. Олон ажилбартай сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ зайлшгүй
байх шаардлагатай эсэхийг тухайн байгууллагын техникийн дээд удирдлага
гаргаж өгнө.

6. Реле хамгаалалт, автоматикийн хэлхээнд сэлгэн залгалт хийх
6.1. Шуурхай ажиллагааны хүмүүс нь ашиглагдаж байгаа хамгаалалт,
автоматикуудын зарчмын схем, түүнд сэлгэн залгалт хийх үед шаардлагатай
бүх түлхүүр, холбоос, туслах хэрэгсэл, гал хамгаалагч, автомат, салгуур болон
туршилтын блокуудын зориулалт, байрлалыг мэддэг байх шаардлагатай бөгөөд
реле хамгаалалт, автоматикийн хэлхээнд хийгдвэл зохих үйлдэлүүдийг
ашиглалтын зааврын дагуу цаг тухайд нь гүйцэтгэх үүрэгтэй.
6.2. Шинийн ялгаврын хамгаалалт ба УРОВ-ын гүйдлийн хэлхээнд хийгдэх
ажлуудыг тухайн байгууллагын реле хамгаалалт, автоматикийг хариуцсан
албаны хүмүүс гүйцэтгэнэ. Систем шинийн тогтоогдсон холболтуудыг өөрчлөх,
таслуурт засвар хийсний дараа залгах болон хувиарлах байгууламжид сэлгэн
залгалт хийх үед шуурхай ажиллагааны хүмүүб реле хамгаалалт, аөтоматикийн
хэлхээнд хийгдэх үйлдэлүүдийг зөвхөн туршилтын блокоор буюу батлагдсан
программаар хийгдэх үед гүйцэтгэнэ.
6.3. Ажилд болон бэлтгэлд байгаа тоноглолын РХ-ын бүх төхөөрөмж нь ажилд
байнга залгаатай байх ёстой. Тоноглолын ажиллагааны горимоос хамаарч
залгадаг хэвийн үед тасархай байдаг РХ-ын төхөөрөмжинд энэ заалт
хамаарахгүй.

45

6.4. Хүчдэлтэй байгаа шинийн салгуурыг залгах, таслах үйлдэл хийх үед
шинийн ялгаврын хамгаалалтыг ажилд байгааг шалгасны дараа үйлдэл хийвэл
зохих бөгөөд шинийн ялгаврын хамгаалалтыг ажилаас гаргахыг хориглоно.
6.5. Шинийн ялгаврын хамгаалалтыг /ДЗШ/ зайлшгүй шаардлагаар ажлаас
гаргасан тохиолдолд шинийн салгуурыг таслах, залгах үйлдэл хийхийн өмнө
шинийн бэлтгэл хамгаалалтын ажиллах хугацааны тавилыг шаардлагатай
хэмжээгээр багасгах хэрэгтэй.
6.6. Хэрэв 110 кВ-оос дээш хүчдэлтэй зангилаа дэд станцуудын ДЗШ-ын
хэлхээнд ажил гүйцэтгэж байх үед уг хамгаалалтыг ажлаас түр гаргах
шаардлага гарвал түүнийг эргүүлж залгах хүртэл хугацаанд бэлтгэл
хамгаалалтын тавилыг багасгахгүй байхыг зөвшөөрөх бөгөөд уг бэлтгэл
хамгаалалтын ажиллах хүрээнд хүчдэлтэй шинийн салгуураар ямарч үйлдэл
хийх ёсгүй.
6.7. Шуурхай ажиллагааны хүмүүс нь хүчний трансформаторыг-засварт гаргах
үед 110 кВ ба түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд нэг фазын богино залгааны
гүйдлийг хязгаарлах *0* дарааллын гүйдлийн хамгаалалтын мэдрэх чадварыг
дээшлүүлэх, ЭХС-ийн динамик тоггворжилтыг хадгалах шаардлагуудын
үүднээс тогтоогдсон саармаг цэгийн газардуулгын горимыг алдагдуулахгүй
байхыг онцгой анхаарах хэрэгтэй.
6.8. Саармаг цэгийг газардуулах горимыг зөрчих нь ноцтой байдалд хүргэх тул
газардуулагдсан саармаг цэгтэй трансформаторыг таслах үед зайлшгүй
шаардагдах арга хэмжээг байгууллагын зааварт заасан байх ёстой.

7. Таслуур, салгуур, тусгаарлагч, ачаалал таслагчид
хийх сэлгэн залгалтын үйлдэл

7.1. Ямар ч хүчдлийн таслуурыг ажилд залгах, таслах үйлдэлийг түүний алсын
удирдлагаар гуйцэтгэнэ Таслуурыг алсын удирдлагаар залгахдаа залгагдсан
болохыг заасан дохионы гэрэл асах / удирдлагын түлхүүрийн дохионы чийдэн
анивчихаа зогсох / хүртэл залгах байрлал дээр тогтоож барих хэрэгтэй.
7.2. Таслуурыг алсын удирдлагаар таслах үед тасрахгүй татгалзсан
тохиолдолд туүний өөр дээрхи удирдлагын товчлуурыг дарах, приводын түгжээг
мултлах эсвэл таслах цахилгаан соронзон зүрхэвчийг дарах зэргээр таслаж
болохгүй. (Золгүй тохиолдолоос сэргийлж)
Энэ тохиолдолд гацсан таслуурыг холбогдсон секцийг нь эсвэл тухайн хэсгийг
бүхэлд нь хүчдлээс чөлөөлж байж засварт гаргана. Алсын удирдлагаар
тасраагүй гацсан таслуурыг зөвхөн хүчдэлд нзрвэгдэгчийг хүчдлээс чөлөөлөх
үед таслуурыг гараар таслахаас өөр арга байхгүй зайлшгүй шаардлагатай
тохиолдолд л өөр дээрээс нь таслахыг зөвшөөрнө.
7.3. Хамгаалах цул ханагүй 6-10 кВ-ын хувиарлах байгууламжийн тосон
таслуурыг залгах үйлдлийг алсын удирдлагаар эсвэл зөөж гаргасан удирдлагын
/пультны / тусламжтайгаар гүйцэтгэнэ.
Гар удирдлага бүхий тосон таслуурыг залгахдаа татуургыг /рычаг/ эцэст нь
тултал түргэн эргүүлнэ. Энэ үед татуурга нь их хүч шаардагдахгүйгээр эцэстээ
тулж орох ёстой.
7.4. Таслуурын дэлбэрэлтээс хүмүүсийг хамгаалсан хийцтзй алсын удирдлага
бүхий таслуурыг гараар таслахдаа приводын түгжээг мултлах эсвэл таслах
цахилгаан соронзон зүрхэвчийг дарж гүйцэтгэнэ. Ачаатай болон пүрштэй
таслууруудыг өөрөө болон андуурч залгахаас урьдчилан сэргийлзх арга хэмжээ
авна. (таслуурын приводоос удирдлагын хэлхээний гүйдлийг таслах, приводыг

46

цэнэглэх горимын болон АПВ-н горимын холбоосыг ажлаас гаргаж дундын /
нейтраль / байрлалд шилжүүлэх, залгах пүршийг таслах-залгах-таслах үйлдэл
хийж ажлын бус байрлалд оруулах г.м)
7.5. Таслуурыг залгах мөчид залгагдаж байгаа холболтын амперметр,
ваттметрийн заалтыг хянаж байх шаардлагатай. Богино залгааны болон
синхрон бусаар залгахад үүсдэг гүйдэл, чадлын огцом хүчтэй ихсэлт, хүчдэл
уналтын шинж тэмдэг нэгэн зэрэг илэрвэл РХ-ын ажиллагааг хүлээлгүйгээр
яаралтай эргүүлж таслах шаардлагатай.
7.6. Холболтын таслуур нь тасархай, хурдан үйлчилгээтэй реле хамгаалалт ба
УРОВ ажилд оруулаастай, ямарч гэмтэл согоггүй үед л салгуураар залгах,
таслах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Салгуураар таслах үйлдэл хийхийн өмнө
таслуурын нь удирдлагын хэлхээний тэжээлийг таслаж түлхүүр дээр *БҮҮ
ЗАЛГА ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА* гэсэн плакат өлгөсөн байх ёстой.
7.7. Хэмжилт хийх үед хөндийрүүлэгч нь гэмтэлтэй байсан салгуураар
хүчдэлтэй нөхцөлд залгах таслах үйлдлүүдийг зөвхөн байгууллагын ерөнхий
инженерийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх ёстой.
7.8. Салгуурыг залгахдаа түргэн шийдэмгий ажиллаж, эхэлсэн залгах үйлдлийг
дуустал нь үргэлжпүүлэх ёстой. Нум үүссэн нөхцөлд салгуурыг буцааж
таслахыг хориглоно.
7.9 Салгуурыг таслахдаа эхлээд приводыг бага зэрэг хөдөлгөж хөндийрүүлгийг
нь ганхаагүй, гэмтэлгүй болохыг шалгасны дараа удаан болгоомжтой гүйцэтгэх
хэрэгтэй. Хэрэв контактуудын хооронд нум үүсвэл яаралтай буцааж залгаад
нум үүссэн шалтгааныг тодруулах хүртэл залгаж, таслаж болохгүй.
7.10. Харин хүчний трансформаторуудын соронзлогдсон гүйдэл, агаарын ба
кабель шугамын цэнэгжилтийн гүйдлийг салгуур буюу тусгаарлагчаар таслах
үед энэ заалт хамаарахгүй бөгөөд үүссэн нумыг түргэн унтраахын тулд
салгуурыг түргэн таслах хэрэгтэй. Энэ үед үйлдэл гүйцэтгэгч нь цахилгаан
нумын нөлөөнөөс хамгаалахын тулд хамгаалах халхавч дор байрлах ёстой.
7.11. Хөндийрүүлэгч штангийн тусламжтайгаар нэг туйлтай салгуурыг
таслахдаа ачаалалтай салгуурыг андуурч таслаж болзошгүй тул шуурхай
ажиллагааны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор салгуурууд ямарч
байрлалтай байсан эхлээд дандаа дунд талын фазыг таслаж, дараа нь хэвтээ
байрлалтай салгуурууд бол захын хутгуудыг ээлжпэн таслана. Босоо
байрлалтай салгуурууд бол эхлээд дунд талын фазыг тасалсаны дараа дээд
талын хутгыг, гуравдугаарт доод талын хутгыг таслах ба харин залгах дараалал
нь дээрхийн эсрэг байна.
7.12. Салгуураар дараах үйлдлүүдийг гүйцэтгэхййг зөвшөөрнө:

а/ Конденсаторын батерейгаас бусад бүх төрлийн хүчдэлтэй тоноглол ба
шинийн цэнэгжилтийн гүйдлийг залгах, таслах.

б/ Залгаатай таслуурын тойруу салгуурыг залгах ба таслах
в/ Сүлжээнд газардлага гараагүй байхад хүчний трансформатор, нум
унтраах ороомгийн саармаг цэгүүд, хүчдэлийн трансформаторуудыг таслах ба
залгах, 10 кВ ба түүнээс доош хүчдэлтэй шугамын 15А хүртэлх ачааллын
гүйдлийг ил хувиарлах байгууламжид зориулагдсан 3 туйлт салгуураар таслах
ба залгахыг зөвшөөрнө.
7.13. Ил болон хаалттай хувиарлах байгууламжуудад байрлуулахад зориулсан
стандартын 3 туйлт салгуур ба тусгаарлагчаар хүчний трансформаторын
соронзлогдсон гүйдэл, агаарын ба кабель шугамын цэнэгжилтийн гүйдэл
зэргийг таслах болон залгахад зөвшөөрөгдсөн хүчдэлийн хэмжээ, суурилуулах

47

арга, туйлуудын хоорондох зай нь “цахилгаан станц, цахилгаан шугам
сүлжээнд мөрдөгдөх ТАД-д заасан хэмжээтэй тохирч байх шаардлагатай.
7.14. Салгуураар залгах ба таслах гүйдлийн зөвшөөрөгдөх хэмжээг
үйлдвэрлэгчийн удирдамж баримт бичгүүдээр тогтооно. Тодорхой цахилгаан
байгууламж ба цахилгаан тоноглолын төрөлд зориулсан салгууртай бол түүгээр
үйлдэл хийх нөхцөл ба дарааллыг тухайн байгууллагын ашиглалтын
заавруудад тодорхой тусгасан байвал зохино.
7.15. Салгуур ба тусгаарлагчаар үйлдэл хийхдээ:

а/ Нэг хэлхээнд салгуур ба тусгаарлагч хоёулаа байгаа 35-220 кВ-ын
холболтууд дээр трансформаторын соронзлогдсон гүйдэл, шугамын
цэнэгжилтийн гүйдлийг таслахдаа таслах пүршний үйлчиллээр түргэн таслах
чадвартайг нь харгалзан тусгаарлагчийг нь эхлэж таслана.

б/ ШПО маркийн привод бүхий тусгаарлагчтай 110 кВ-ын холболтууд дээр
трансформаторын соронзлогдсон гүйдэл ба шугамын цэнэгжилтийн гүйдлийг
залгахдаа тусгаарлагчийг гараар залгахад их хүч шаардагддагаас залгах
үйлдэл удааширч, нум үүсч болзошгүй тул тусгаарлагчийг нь урьдчилан
залгасны дараа салгуурыг нь залгах шаардлагатай.

в/ Салгуур ба тусгаарлагч нь фаз бүрдээ удирдлагатай бол соронзлогдсон
болон цэнэгжилтийн гүйдлийг фаз тус бүрээр нь таслах ба залгах хэрэгтэй.

г/ Бүрэн бус хөндийрүүлэгтэй саармаг цэг бүхий 110-220 кВ-ын хүчний
трансформаторуудын саармаг цэгийг газардуулахгүй ажиллуулдаг бол
соронзлогдсон гүйдлийг нь тусгаарлагч буюу салгуураар залгах, таслахдаа
цэнэг шавхагч байгаа эсэхийг харгалзалгүйгээр саармаг цэгийг урьдчилан
газардуулсны дараа гүйцэтгэнэ.

д/ Саармаг цэгтээ нум унтраагч ороомогтой ачаалагдаагүй / бага
ачаалалтай буюу огт ачаалалгүй/ трансформаторуудыг салгуур ба
тусгаарлагчаар 'таслах, эалгахдаа их хэмжээний хэт хүчдэл үүсэхээс сэргийлж
нум унтраагч ороомгийг тасалсаны дараа гүйцэтгэнэ. Ачааллын дор хүчдэл
тохируулагчтай /РПН/ трансформаторуудын соронзлогдсон гүйдлийг
тусгаарлагчаар таслахаас өмнө трансформаторыг дутуу өдөөлтийн горимд
шилжүүлэх замаар уг гүйдлийн хэмжээг багасгасны дараа таслах нь зүйтэй.
(трансформаторын анцафын байрлалыг аль болохоор хэвийн хүчдэлд тохирох
байрлалд нь тавих замаар соронзлогдсон гүйдлийг багасгах хэрэгтэй)
7.16. Таслах, залгах үйлдлүүдийг дууссаны дараа бүх төрлийн салгуур,
тусгаарлагчуудын хутганы байрлалыг шалгах хэрэгтэй. Учир нь хутга бүрэн
залгагдаагүй, хутга нь контактын амсараас зөрж орсон, хутганы зарим фазын
татуурга нь тасарсан, приводын тохируулга алдагдсан гэх мэт гэмтлүүд гарч
болзошгүй.
7.17. Агаарын таслуур, салгуур, тусгаарлагч зэрэг тоноглолын шаазан
хөндийрүүлэгчүүдийг гэмтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд орчны агаарын
бага температурт болон тэрчлэн -15 С-ээс дээш гарч огцом эрс хүйтрэн
температурын цочмог хэлбэлзэл гарсан үед / 0 градусаас буусан / ил хувиарлах
байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжид төлөвлөгөөт сэлгэн залгалт
хийхийг эөвшөөрөхгүй. Төлөвлөгөөт сэлгэн залгалт гүйцэтгэж болох хамгийн
бага хасах температурыг тухайн байгууллагын зааварт заасан байх ёстой.
7.18. ОХУ-ын ВН и ВНП болон БНХАУ-ын үйлдвэрийн ачаалал таслагчуудаар
тэдний зориулагдсан / номиналь / хэвийн гүйдлээс ихгүй ачааллын ба тэгшитгэх
гуйдлийг залгах ба таслах үйлдэл хийхийг зөвшөөрнө.
7.19. Гар приводтай ачаалал таслагчийг залгахдаа приводийн бариулыг
доороос дээш нь тултал хурдан шилжүүлнэ.

48

7.20. Гар приводтай ачаалал таслагчийг таслахдаа приводийн түгжээг дараад
бариулыг нь татаж доош тулгана. Энэ үед ажпын хутганы шилжих хөдөлгөөний
хурд 3 - 4 м/с -ээс багагүй байвал зохино. Хөдөлгөөний төгсгөлийг нь хатуу
цохилтгүйгээр алгуур гүйцэтгэнэ.
7.21 Ачаалал таслагчийг таслахын өмнө таслагдах гүйдлийн утга нь түүний
зориулагдсан / номиналь / хэвийн гүйдлээс ихгүй байгаа эсэхийг магадлана.
Цахилгаан хэлхээнд хэмжүүрийн багаж байхгүй тохиолдолд энэ хэлхээнд байж
болох гүйдлийн хамгийн их хэмжээг урьдчилан хэмжиж, энэ хэмжээ нь түүний
зориулагдсан / номиналь / гүйдлээс их байгааг байгууллагын зааварт зааж
анхааруулсан байна.

8. Таслуурын приводоос удирдлагын хэлхээний гүйдэл таслах
8.1. Холболтуудыг нэг систем шинээс нөгөө с.исуем шинд шилжүүлэх үед
салгууруудаар үйлдэл хийхийн өмнө залгаатай шин холбогч таслуурын
удирдлагын хэлхээний тэжээлийг таслах шаардлагатай.
8.2. Холболтын таслуурыг тасласны дараа салгууруудыг нь таслах, залгах
үйлдэл хийхийн өмнө тухайн таслагдсан таслуурын приводоос удирдлагын
хэлхээний гүйдлийг таслах шаардлагатай. Сэлгэн залгалтын бусад бүх
тохиолдолд холболтуудын таслуурын приводоос уд ирдлагын хэлхээний
гүйдлийг таслах шаардлагагүй./Хэрэв ШХТ-ын хамгаалалтын хэлхээний
гүйдлийг таслах буюу залгахад зориулагдсан гал хамгаалагч буюу автомат нь
тусдаа байгаа бол /таслагдсан холболтын таслуурын байрлалыг шалгахаас
өмнө уг таслуурын удирдлагын хэлхээний гүйдлийг гал хамгаалагч болон
автоматаар таслана.
8.3. Ажил гүйцэтгэх үед ААД-д тусгагдсан арга хэмжээг авах шаардлагатай бүх
тохиолдлуудад удирдлагын гүйдлийн хэлхээ, таслуурын приводны хүчний
хэлхээний тэжээлийг /гал хамгаалагчийг/ таслах тэрчлэн хийн приводод өгөх
агаарын хаалтыгхаах хэрэгтэй.
8.4. Таслуурыг залгах, таслах үйлдэлийг удирдлагын хэлхээнд газардлага
гараагүй нөхцөлд гүйцэтгэнэ. Хэрэв удирдлагын хэлхээнд газардлага гарсан
бол сэлгэн залгалтыг зөвхөн аваарийн журмаар гүйцэтгэж болно. Энэ
тохиолдолд салгуураар таслах, залгах үйлдэл хийхийн өмнө тухайн холболтын
тасархай таслуурын приводоос удирдлагын гүйдлийг таслана.

9. Таслах, залгах аппаратын байдлыг шалгах
9.1. Таслуурыг тасалсны дараа тухайн холболтын салгуур ба тусгаарлагчаар
үйлдэл хийх шаардлгатай бол уг таслуурын таслагдсан байдлыг газар дээр нь
нүдээр харж шалгах шаардлагатай.
9.2. Нэг систем шинээс нөгөө систем шинд холболтуудыг шилжүүлэх үед
щинийн салгуураар үйлдэл хийхийн өмнө ШХТ-ын залгаатай байдлыг газар
дээр нь нүдээр харж шалгах шаардлагатай.
9.3. Иж бүрэн хуваарилах байгууламжид ямарч таслуурын таслагдсан байдлыг
таслуурын тэргэнцрийг ажлын байрлалаас туршилтын байрлалд болон түүний
эсрэг шилжүүлэхийн өмнө шалгах шаардлагатай.
9.4. Таслуурын жинхэнэ байрлалыг газар дээр нь дараах зүйлээр тодорхойлно.

- Таслуурын механик заагчаар
- Гүйдлийн хэлхээ нь харагдахуйц тасархайтай таслуурын ажлын
контактын байрлалаар

49

9.5. Таслуурын байрлалыг түүний дохионы гэрэл, хэмжүүрүүдийн /амперметр,
вольтметр/ заалтаар шалгахыг дараах тохиолдолуудад зөвшөөрнө

• Алсын удирдлагатай салгуур, таслуураар үйлдэл хийхээр таслуурыг

тасалсан бол
• Салгуураар үйлдэл хийхгүйгээр зөвхөн холболтын таслуурыг тасалсан

бол
• Шугам, трансформатор, хөдөлгүүр, генераторыг ажилд залгасан бол

• Шинд хүчдэл өгөх болон таслах үед
9.6. Салгуур, тусгаарлагч, ачаалал таслагч болон газардуулгын хутгаар залгах
эсвэл таслах үйлдэл хийсний дараа тэдгээрийн бодит байдлыг газар дээр нь
нүдээр харж шалгаж байх шаардлагатай
Ингэхдээ тэдний аль нэг фазын байдлаас болон тэдний хооронд механик
холбоос байгаа эсэхээс үл хамааруулан фаз нэг бүрийг тусад нь шалгана

10. Хоригт хийх үйлдэлүүд

10.1 Цахилгаан станц, дэд станцын хувёарилах байгууламжид салгуур,

тусгаарлагч, ИБХБ-ын гаргадаг тэргэнцэр, газардуулагын хутгууд зэрэгт хүмүүс

буруу үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд тэдгээрт хориг /блокировка/

хийгдсэн байх ёстой.

10.2 Хориг нь бүрэн хэмжээнд хийгдсэн бол дараах алдаатай үйлдлүүдийг

гаргуулахгүй байх ёстой.

а/ Ямар нэг холболтын таслуур нь залгаатай үед салгуураар нь үйлдэл

хийх,

б/ Холболтуудыг нэг систем шинээс нөгөө систем шинд шилжүүлэх үед

шинийн салгуураар буруу үйлдэл хийх

в/ Ямар нэг холболтын таслуурыг тойрох таслуураар орлуулж байгаа үед,

тойруу систем шинийн салгуураар үйлдэл хийх

г/ Байнгын газардуулагч хутгаар газардуулагдсан шинд хүчдэл өгч болох

салгууруудыг залгах

д/ Салгуур залгаатай үед газардлагын хутгаар үйлдэл хийх

е/ Өндөр хүчдэлтэй талдаа таслуургүй дэд станцад салгуур, тусгаарлагч

ба газардлагын хутгаар буруу үйлдэл хийх

ж/ ИБХБ-д тэргэнцэртэй таслуур, газардуулагын хутгаар буруу үйлдэл хийх

Тайлбар: а/ 2.9.3 дугаар зүйлийн “Г -д заасан шаардлага нь шугам талд

тавигдсан шугамын салгуурын газардуулагч хутганд

хамаарахгүй.Тухайн хуваарилах байгууламжид хоригийн хэмжээ ямарч

байсан/бүрэн ба бүрэн бус /эдгээр газардуулагч хутгууд нь бүх

тохиолдолд шугамын салгуурын приводтой механик хоригтой байх

ёстой.

з/ 2.9.3. дугаар зүйлийн “Е“-д заасны дагуу гүйцэтгэсэн, нэг хэлхээнд

байгаа салгуур ба тусгаарлагчийн хориг нь ачааллаагүй трансформаторын

салгуураар залгахыг зөвшөөрдөг байх ёстой ба тусгаарлагчаар таслахад /АПВ

ажиллах үеийн гүйдэлгүй мөчийн хугацаанд/автомат сэлгэн залгалт хийхэд

саад болох ёсгүй/.

10.3. Олон тооны холболттой хуваарилах байгууламжид хориг нь бүрэн

хэмжээгээр хийгдээгүй бол/шинийн газардуулагын хутга нь зөвхөн тухайн

шинийн хүчдэлийн трансформаторын салгууртай хориггой, тухайн системийн

бусад бүх салгууруудтай хориггуй байвал /шинийн газардуулагын хутганы

50

приводыг дүүжилдэг цоожоор цоожилж түлхүүрийг хуваарилах байгууламжид
үйлчилгээ хийдэг хүн хадгалах ёстой.
10.4. Шинийн газардуулагын хутгыг залгах болон холболтуудын шинийн
салгууруудаар үйлдэл хийхдээ цахилгаан холболтын схемийг газар дээр нь
нарийн шалгасны дараа л гүйцэтгэхийг зөвшөөрнө.
10.5. Сэлгэн залгалт хийх үед хоригийн төхөөрөмж нь ажилд байх ёстой бөгөөд
шуурхай ажиллагааны хүмүүс хоригийн харилцан үйлчилгээг алдагдуулах,
хоригийг ажлаас гаргахыг хатуу ХОРИГЛОНО.
10.6. Хэрэв хориг нь ямар нэг үйлдлийг хийхийг зөвшөөрөхгүй байвал сэлгэн
залгалтыг зогсоож дараах зүйлүүдийг шалгах ёстой.

- Сонгон авсан холболт зөв эсэх
- Сэлгэн залгалт хийгдэж байгаа таслах-залгах аппаратын тасархай ба
залгаатай байрлал тохирч байгаа эсэх
- Хоригийн хэлхээний гал хамгаалагч бүтэн эсэх, цахилгаан соронзон
түлхүүр ажилтай эсэх
10.7. Хэрэв шалгалтын үр дүнд хоригийн гэмтлийг илрүүлбэл энэ тухайгаа
сэлгэн залгалт хийх шийдвэр өгсөн хүнд мэдэгдэх шаардлагатай. Сэлгэн
залгалтыг гардан гүйцэтгэгч хүмүүс нь хоригийг ажлаас гаргахыг хориглоно.
Зөвхөн цахилгаан цехийн дарга, түүний орлогч, сүлжээний дэд станцын цехийн
даргын зөвшөөрлөөр хоригийг ажлаас гаргаж хоригийг ажпаас гаргасан тухай
шуурхай ажиллагааны журналд бичнэ.

11. Таслах, залгах төхөөрөмжүүдэд хийгдэх
үндсэн үйлдэлүүдийн дэс дараалал

11.1 Холболтын таслах-залгах төхөөрөмжүүдээр хийх үйлдэлүүдийн
дараалалыг тогтоохдоо тавигдсан төхөөрөмжүүдийн зориулалт сэлгэн залгалт
хийх үеийн аюулгүй ажиллах нөхцөлийг харгалзана.
11.2 Таслах-залгах төхөөрөмжүүдэд хийгдэх үндсэн үйлдэлийн ерөнхий
дарааллыг энэ зааврын 11.3-11.19 дүгээр зүйлд заасан ба байгууллагын
заавраар нарийвчлан тодорхойлно. Шуурхай ажиллагааны хүмүүсийн хийвэл
зохих бусад үйлдэлүүдийг /технологийн үйлдэлүүд, туслах тоноглол, реле
хамгаалалтанд хийх үйлдэлүүд хянах шалгах/ байгууллагын сэлгэн залгалт
хийх зааврын хавсралтанд заасан байх ёстой.
11.3 Агаарын болон кабель шугамуудыг таслах, залгах үйлдэлүүдийг хийхдээ
доорхи дараалалыг баримтлана.
Шугам залгахдаа:

- Таслуурын тасархай байдлыг шалгах
- Шинийн салгуурыг залгах
- Шугамын салгуурыг залгах
- Таслуурын удирдлагын хэлхээний тэжээлийн автоматыг залгах
- Шугамын таслуурыг залгах
Шугам таслахдаа:
- Шугамын таслуурыг таслах
- Таслуурын удирдлагын хэлхээний тэжээлийн автоматыг таслах
- Таспуурын тасархай байдлыг шалгах
- Шугамын салгуурыг таслах
- Шинийн салгуурыг таслах
6-35 кВ-ын хүчдэлтэй хаалттай хувиарлах байгууламжийн хийцээс хамааран
холболтын таслуурыг тасласны дараа эхлээд шинийн салгуурыг таслаж, дараа

51

нь шугамын салгуурыг таслах нь сэлгэн залгалт хийж буй хүмүүсийн аюулгүй
байдлыг хангах талаасаа илүү тохиромжтой байвал үйлдлийн энэ дарааллыг
баримтлах хэрэгтэй. Ийм дараалал шаардлагатай хаалттай хувиарлах
байгууламж бүхий байгууллагын зааварт үйлдлийн энэ дарааллыг зааж өгвөл

зохино.
11.4 Хос кабель шугамын / зураг №1 / аль нэгийг таслах буюу залгах үед нөгөө
кабель шугамын ШуС тасархай бол, нэг шугамыг таслах ба залгах дараалалын
дагуу үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
11.5 Хос кабель шугамын / Ш-2 / аль нэгийг таслах буюу залгах үед нөгөө шугам
/Ш-1/ нь залгаатай байвал /Зураг № 1/ тэдгээр кабель шугамын салгуурууд
ерөнхий нэг ячейкт байгаа юм уу тус тусдаа байгаа, эсвэл хоорондоо хаалтаар
тусгаарлагдсан зэргийг харгалзахгүйгээр /ажилд байгаа шугамыг тасалсаны
дараа гүйцэтгэнэ.Үүний тулд :

- Ажилд байгаа Ш-1 кабель шугамын хэрэглэгч талын таслуурыг /Тас-1/
таслана

- Хос шугамын тэжээл талын таслуурыг /Тас-3/ таслана.
- Залгах гэж байгаа кабелийн /Ш-2/ хоёр талын шугамын салгууруудыг
залгана.
- Хос кабелийн тэжээл талын таслуурыг /Тас-3/ залгана.
- Хэрэв шаардлагатай бол хэрэглэгчдийн таслууруудыг /Тас-1, Тас-2/
залгана
11.6 6-10 кВ-ын хос шугамын аль нэгийг тэжээл талын нь таслуурыг
таслахгүйгээр шугамын салгуураар таслах ба залгах үйлдлийг /цэнэгжилтийн
гүйдэл нь ТАД-д зааснаас илүүгүй байвал/ алсын удирдлагатай салгуур ба
ачаалал таслагчаар гүйцэтгэхийг зөвшөөрнө.
11.7 Хос шугам хоёулаа ажилд залгаатай байхад аль нэгийг нь таслахдаа
доорхи дарааллыг мөрдөнө./Зураг №1/
- Хос шугамуудын хэрэглэгч талын таслууруудыг таслана.
- Хос шугамуудын тэжээл талын таслууруудыг таслана.
- Таслах шугамынхаа хоёр талын шугамын салгууруудыг таслана.
- Шугамын тзжээл талын таслуурыг залгана
- Ажилд үлдэх шугамын хэрэглэгч талын таслуурыг залгана.
11.8. Гадагш гарч байгаа шугамыг ИБХБ-д гаргадаг тэргэнцэртэй таслуураар
таслахдаа:

- Шугамын таслуурыг таслана.
- Гаргадаг тэргэнцэрийг ИБХБ-ийн шкафаас бүрэн татаж

гаргана.
Тайлбар: ИБХБ-ын тэргэнцэрийн засварын байрлал нь ердийн ХБ-д шугамын
ба шинийн салгууруудыг тасалсан байдалтай тохирно
11.9. Нэг талын тэжээлтэй агаарын ба кабель мухар шугамыг таслахдаа эхлээд
хэрэглэгч талын таслуурыг дараа нь тэжээл талын таслуурыг тус тус таслах ба
залгахдаа үүний эсрэг дараалалаар гүйцэтгэнэ.
11.10. Транзит шугамыг таслах, залгахдаа ДҮТ ХХК-ийн диспетчер нь тухайн
үеийн сүлжээний схем, цахилгаан станцуудын ажиллагааны байдал болон
бусад нөхцөлүүдийг харгалзан үзэх үүрэгтэй.
11.11. ГУРВАН ОРООМОГТОЙ ТРАНСФОРМАТОРЫГ ЗАЛГАХДАА

а/ өндөр хүчдэлтэй талаас нь шинийн ба трансформаторын салгууруудыг
залгана.

б/ дунд хүчдэлтэй талаас нь шинийн ба трансформаторын салгууруудыг
залгана.

51

в/ нам хүчдэлтэй талаас нь шинийн ба трансформаторын салгууруудыг
залгана.

г/ өндөр, дунд, нам талын таслууруудыг залгана
11.12. Гурван ороомогтой трансформаторыг таслахдаа

а/ нам. дунд, өндөр талын таслууруудыг таслана.
б/ нам хүчдэлтэй талаас трансформаторын ба шинийн салгууруудыг
таслана.
в/дунд хүчдэлтэй талаас трансформаторын ба шинийн салгууруудыг
таслана
г/өндөр хүчдэлтэй талаас трансформаторын ба шинийн салгууруудыг
таслана

11.13. Ачаалалгүй хүчний трансформаторыг таслах үед трансформатор ба
таслуур дээр хэт хүчдэл үүсдэг. Бүрэн бус хөндийрүүлэгтэй трансформаторын
110 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй талын ороомогууд нь хэвийн ажиллагааны
үед газардуулагдсан буюу газардуулаагүй байж болох боловч саармаг цэг нь
вентилийн цэнэг шавхагчаар хамгаалагдсан байх ёстой.
11.14. Цахилгаан станцуудыг системтэй холбодог холбооны трансформаторыг
ажилд залгах. засварт болон бэлтгэлд таслах үйлдлийг байгууллагын зааврын
дагуу гүйцэтгэнэ.
11.15. Эргэлтэнд байгаа генераторын эргэлт гүйцсэний дараа нарийн
синхрончлолын аргаар залгахдаа:

а/ генераторын таслуурын тасархай байдлыг шалгаад генераторыг залгах
шинд шинийн салгуурыг залгана

б/ генераторын хүчдэлийн трансформаторын гал хамгаалагчийг тавьж
салгуур ба автоматыг залгана

в/ синхрон бус залгалтын хоригийг залгана
г/ өдеөлтийн шунтан реостат хамгийн бага байрлал дээр байгаа болохыг
шалгана.
д/ Цахилгаан соронзон оронг унтраагч автоматыг /АГП/ залгах, шунтан
реостатыг ихэсгэх замаар генераторын гаргалгаа дээрх хүчдэлийг шинийн
хүчдэлтэй тэнцүүлнэ.
ж/ Залгаж байгаа генератор ба шинийн, давтамж. хүчдэлийн хэмжээ
тэнцэж, хүчдэлийн векторын фазууд тохирох үед генераторын таслуурыг
залгана.
з/ Хэрэв генераторын таслуур залгагдахгүй байвал түүний залгагдахгүй
шалтгааныг илрүүлж засахаас нааш дахин залгаж үзэхийг хориглоно.
11.16. Эргэлтэнд байгаа генераторыг өөрөө синхрончлох аргаар залгахдаа
байгууллагын заавраар гүйцэтгэнэ.
11.17. Үйлдвэрийн болон дулаацуулгын отбор нь залгаатай турбогенераторыг
сүлжээнээс таслахдаа турбин хэт эргэлтэнд орохоос урьдчилан сэргийлэхийн
тулд генераторын актив, реактив ачааллыг хассаны дараа ПВД, *П*, *Т*
отборуудыг таслан турбины зогсоох клапанг нягт хааж, уурын ерөнхий хаалтыг
хаан турбинд очих уур бүрэн таслагдсаныг шалгасны дараа генераторын
таслуурыг таслана. Дараа нь таслуур бүрэн таслагдсаныг шалгаж, соронзон
оронг унтраах автоматыг таслана. АГП 10% аас бага гүйдлийг таслах
чадваргүйг анхаарвал зохино
11.18. Хэрэв генераторын таслуур нь фазуудаа бүрэн таслаагүй байвал
залгаатай үлдсэн фазыг таслах арга хэмжээ авсаны дараа АГП-г таслах
хэрэгтэй.

11.19. Турбогенератор-трансформаторын схемээр ажиллаж байгаа генераторыг
сүлжээнээс таслахдаа:

а/ Генераторын дотоод хэрэгцээний секцийг бэлтгэлээс тэжээж дотоод
хэрэгцээний үндсэн тэжээлийн нь таслуурыг таслана.

б/ Актив, реактив ачаалалыг бүрэн хасна.
в/ Турбинд өгөх уурыг нь таслаж шалгана.
г/ Генератортой ажиллаж байгаа трансформаторын өндөр хүчдэлтэй
талын таслуурыг тасалж, фазууд нь бүрэн таслагдсаныг шалгана.
д/ Роторын хэлхээний гүйдэл багассаныг шалгаж, АГП-таслана Өдөөгчийн
шунтан реостатыг хамгийн бага байрлалд тавина
е/ Трансформаторын өндөр хүчдэлтэй талын шинийн салгуурыг таслана.
ж/ Генератор-трансформаторын дотоод хэрэгцээний таслуур /гаргадаг
тэргэнцэр/-ийн шинийн салгуурыг таслана.
з/ Турбогенераторын хүчдэлийн трансформаторын автоматыг таслах /гал
хамгаалагчийг авах/ ба салгуурыг таслана
11.20. Генераторыг явуулах ба зогсоох бүх заалтууд нь ажлын байрны зааварт
тодорхой тооны утгатайгаар /Ампер, Вольт/ нарийн тодорхой тусгагдсан байх
ёстой.

12. Олон ажилбартай сэлгэн залгалт хийх, холболтуудыг ажлын систем
шинээс бэлтгэл шинд шин холбогч таслуур /ШХТ/-ын оролцоотой болон

оролцоогүйгээр шилжүүлэх
12.1. Холболтуудыг нэг систем шинээс нөгөө систем шинд шилжүүлэхэд
шинийн хамгаалалтанд хийгдэх үйлдэлүүдийн дарааллыг тухайн тусгай
зөвшөөрөл эзэмшигчийн реле хамгаалалтын инженер тогтоож өгнө
12.2. Холболтуудыг нэг систем шинээс нөгөө систем шинд шилжүүлэх үед
тухайн дэд станцад систем шинүүд хоорондоо синхрон ажиллаж байгааг
шалгах хэмжүүр байхгүй бол сэлгэн залгалт хийх шийдвэр өгсөн хүн шинүүд
хоорондоо синхрон ажиллаж байгаа тухай баталгааг схемийн дагуу тайлбарлаж
өгнө.
12.3. Хэрэв нэг систем шин нь /II/ ажилд нөгөө систем шин нь /I/ бэлтгэлд
байвал / зураг №2 /, бүх холболтуудыг ажлын систем шинээс бзлтгэл систем
шинд шин холбогч таслуур /ШХТ/-ын оролцоотойгоор шилжүүлэхдээ доорхи
дарааллыг баримтална:

а/ Бэлтгэл систем шин /I/ хүчдэлгүй болохыг вольтметрийн заалтаар
шалгана

б/ ШХТ-ын хамгаалалтуудын тавил,/уг тавил нь “сорилтын” горимын
тэжээлтэй тохирч байх ёстой/ уг хамгаалалтууд нь залгаатай болохыг тус тус
шалгана.

в/ ШХТ-ыг залгана.
г/ Бэлтгэл систем шин хүчдэлтэй болохыг вольтметрийн заалтаар
шалгана
д/ ШХТ-ын хамгаалалт ба приводоос удирдлагын хэлхээний гүйдлийг
тасална.
е/ ШХТ-ын залгагдсан байдлыг газар дээр нь шалгана
ж/Шилжуүлэх гэж байгаа бүх холболтуудын бэлтгэл шинийн салгууруудыг
/ШинС-1/ залгасны дараа чөлөөлөгдөж байгаа систем шин талын салгууруудыг
/ШинС-2/ тасалж, тэдгээр салгууруудын таслагдсан байдлыг шалгана.

54

-ийн тайлбар: Олон тооны холболтуудтай ИХБ-д байгаа шинийн
салгуурууд нь цахилгаан хөдөлгүүр бүхий приводтой бол холболтуудыг нэг
систем шинээс нөгөө систем шинд шилжүүлэх үйлдлүүдийг холболт тус бүрээр
нь гүйцэтгэх болно.

з/ Реле хамгаалалт автоматик ба хэмжих хэрэгслэлийн хүчдэлийн
хэлхээний тэжээлийг зохих хүчдэлийн трансформаторт шилжүүлнэ. / хэрэв
автоматаар шилжээгүй бол /

и/ ШХТ ачаалалгүй болохыг амперметрийн заалтаар шалгах, таслуурын
приводны удирдлагын хэлхээний гүйдлийг залгана.

к/ ШХТ-ыг таслана.
12.4. Холболтуудыг нэг систем шинээс нөгөө систем шинд ШХТ-ын
оролцоогүйгээр шилжүүлэх ажлыг зөвхөн бэлтгэл систем шин хүчдэлгүй байгаа,
ажиллаж байгаа бүх холболтуудыг таслан хүчдэлгүй болгосны дараа бэлтгэл
систем шинд шилжүүлэх тохиолдолд гүйцэтгэж болно. Холболтуудыг
шилжүүлэх үйлдлийн дараалал нь :

а/ Бэлтгэл систем шинд хүчдэл өгөхөд бэлэн байгааг гадна үзлэг хийж
шалгана. Үзлэгийн үед бэлтгэл систем шин дээр авагдаагүй үлдсэн газардлага,
богино залгаа, бусад зүйл үлдсэн байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

б/ Бэлтгэл систем шин хүчдэлгүй болохыг вольтметрийн заалтаар
шалгана.

в/ Ажиллаж байгаа бүх холболтуудын шинийн салгууруудыг бэлтгэл
систем шинд залгаж, тэдгээр салгууруудын залгагдсан байдлыг шалгана.

г/ Реле хамгаалалт ба хэмжих хэрэгслэлийн хүчдэлийн хэлхээний
тэжээлийг /хэрэв автоматаар шилждэггүй бол/ зохих хүчдлийн трансформаторт
нь шилжүүлнэ.

д/ Чөлөөлөгдөж байгаа систем шинээс бүх холболтуудын шинийн
салгууруудыг тасалж, тэдгээр салгууруудын тасарсан байдлыг шалгана.

е/ Чөлөөлөгдсөн систем шин хүчдэлгүй болохыг вольтметрын заалтаар
шалгана.

13. Ажиллаж байгаа нэг систем шинээс нөгөө систем шинд холболтуудын
заримыг шилжүүлэх

13.1. Хоёр систем шин тусдаа ажиллаж байхад ШХТ байгаа бол нэг систем
шинээс нөгөө систем шинд холболтуудын заримыг шилжүүлэхдээ /зураг-3/
доорхи дарааллыг баримтална:

а/ ШХТ-ын хамгаалалт нь залгаатай байгаа, хамгаалалтын тавил нь
зааварт заагдсантай тохирч байгааг шалгана.

б/ Хоёр систем шинийн хүчдэл хоорондоо синхрон болохыг шалган,
хүчдэлийг тэнцүүлнэ.

в/ ШХТ-ыг Синхрон хяналттай залгана.
г/ ШХТ-ын хамгаалалт ба приводоос удирдлагын хэлхээний гүйдлийг •
тасална.
д/ ШХТ-ын залгагдсан байдлыг газар дээр нь шалгана.
е/ Шилжүүлэх шаардлагатай холболтуудын сэлгэн залгалт хийх хүртэл
тасархай байсан шинийн салгууруудыг залгаж, тэдгээр салгууруудын
залгагдсан байдлыг шалгана.
ж/ Шилжүүлж байгаа холболтуудын сэлгэн залгалт хийх хүртэл залгаатай
байсан шинийн салгууруудыг таслах.

55

''е","ж”-ийн тайлбар: Олон тооны холболттой ИХБ-нд шинийн салгуурууд нь
цахилгаан хөдөлгүүр бүхий приводтой бол нэг систем шинээс нөгөө систем
шинд холболтуудыг шилжүүлэх ажлыг холболт бүрээр нь дараалуулан хийж
болно.

з/ Шилжүүлж байгаа холболтуудын реле хамгаалалт, автоматик ба хэмжих
хэрэгслэлийн хүчдэлийн хэлхээний тэжээлийг зохих хүчдэлийн трансформаторт
шилжүүлнэ.

и/ ШХТ тасарч болзошгүйг илрүүлэхийн тулд систем шин бүрийн тэжээж
байгаа, тэжээгдэж байгаа холболтуудын ачааллын балансыг ваттметрийн
заалтаар шалгаж, түүнийг ШХТ-ын ваттметрийн заалттай харьцуулж үзнэ.

к/ ШХТ-ын приводонд удирдлагын гүйдэл өгч ШХТ-ыг таслана
л/ ШХТ-ын таслагдсан болохыг хэмжүүрийн заалтаар шалгана
13.2. Хоёр систем шин тусдаа ажиллаж байхад зарим холболтуудыг нэг систем
шинээс нөгөө систем шинд ШХТ-ын оролцоогүйгээр шилжүүлэх үйлдлийг
тухайн холболтуудыг урьдчилан тасалсан нөхцөлд л гүйцэтгэж болно
Нэг систем шинээс нөгөө системд шилжүүлэхээр тасалсан холболт нь төгсгөл
талаасаа хүчдэлтэй байвал уг холболт ба түүнийг залгах гэж байгаа систем
шин хоорондоо синхрон байгааг шалгаж, синхрон бус байвал синхрон
хийхгүйгээр шилжүүлэн залгахыг хориглоно.
Генераторыг шилжүүлэх үед заавал синхрон хийнэ. Трансформатор ба тойрог
үүсгэж байгаа шугамыг шилжүүлэх үед синхрон алдагдаагүй болохыг шалгана.
Нэг холболтыг нэг систем шинээс нөгөө систем шинд ШХТ-ын оролцоогүйгээр
шилжүүлэх үед хийгдэх үйлдлийн дараалал нь:
а/ Нэг систем шинээс нөгөөд шилжүүлэх холболтыг тасалсаны дараа бий
болох горимын боломжийг шалгах.
б/ Холболтын таслуурыг таслах.
в/ Шилжүүлж байгаа холболтын таслуурын таслагдсан байдлыг газар дээр
нь шалгах.
г/ Шилжүүлж байгаа холболтын шинийн салгуурыг тасалж, салгуурын
таслагдсан байдлыг газар дээр нь шалгах.
д/ Шилжүүлж байгаа холболтын шинийн салгуурыг залгах ёстой систем
шинд нь залгана.
е/ Шинийн хамгаалалт ба шилжүүлж байгаа холболтын реле хамгаалалт,
автоматикийн төхөөрөмж, хэмжих хэрэгслэлд хийгдэх үйлдлүүдийг
байгууллагын зааврын дагуу гүйцэтгэнэ.
ж/ Шилжиж байгаа холболтын таслуурыг /Шаардлагатай бол синхрон хийж/
залгана. Амперметрийн заалтаар ачаалалтай болсныг нь шалгана. Энэ
дараалалаар шилжүүлэх шаардлагатай бусад холболтуудыг шилжүүлнэ.

14. Секц холбогч реактор залгаатай үед холболтыг
нэг секцээс нөгөөд шилжүүлэх

14.1. Аль нэг секцийн хүчдзлийн түвшин бага байх, зсвэл секц хоорондын
реактор хэт ачааллах, эсвэл аль нэг секцийн газардлагын гүйдэл нормт
хэмжээнээс хэтрэх зэрэг тохиолдолд тухайн секцээс тэжээгдэж байгаа зарим
шугамуудыг өөр секцэнд шилжүүлж өгч болно. Үүний тулд шилжүүлэх шугамаа
эхлээд бэлтгэл систем шинд эалгаад дараа нь уг бэлтгэл систем шинээ ШХТ-ын
тусламжтайгаар зохих секцэнд залгаж өгнө.
1-р секцээс тэжээгдэж байгаа шугам /Ш-1/-ыг 2-р секцэнд шилжүүлэх
үйлдлүүдийн дараалал нь: /зураг-4/

56

а/ Бэлтгэл систем шин хүчдэлгүй болохыг шалгана.
б/ 1-р секцийн шин холбогч таслуурын хамгаалалт залгаатай тавил нь
тохирч байгааг шалгана.
в/ 1-р секцийн ШХТ-ыг залгаж бэлтгэл систем шин хүчдэлтэй болсныг
хэмжүүрийн заалтаар шалгана.
г/ 1-р секцийн ШХТ-ын приводоос удирдлагын хэлхээний гүйдлийг таслана.
д/ Шилжүүлэх Ш-1 шугамын шинийн салгуурыг бэлтгэл систем шинд
залгаж, салгуурын залгагдсан байдлыг шалгана.
ж/ Шилжүүлж байгаа Ш-1 шугамын 1-р секцээс шинийн салгуурыг нь
тасалж, таслагдсан байдлыг нь шалгана.
з/ Шилжигдсэн Ш-1 шугамын хамгаалалт, хэмжих хэрэгслэлийн хүчдэлийн
хэлхээг бэлтгэл систем шинийн хүчдэлийн трансформаторт шилжүүлэн тэжээх.
и/ Хүчдэлүүд синхрон болохыг шалгаж, 2 дугаар секцийн ШХТ-ыг залгаад,
таслуурын залгагдсан байдлыг хэмжүүрийн заалтаар шалгана.
к/ 2 дугаар секцийн ШХТ-ын приводооС удирдлагын хэлхээний гүйдлийг
таслана.
л/ 1 дүгээр ШХТ-ын приводонд удирдлагын гүйдэл өгнө.
м/ 1 дүгээр секцийн ШХТ-ыг таслана.Таслагдсан байдлыг хэмжүүрийн
заалтаар шалгана.
14.2. Секц холбогч реактор нь секц холбогч таслууртай шинийн салсан
салгууруудтай бол / зураг № 5 / холболтуудыг аль нэг секцээс / жишээ нь 2
дугаар секцээс / бэлтгэл систем шинд ШХТ-ын оролцоогүйгээр шилжүүлэхдээ
доорх дарааллаар гүйцэтгэх ёстой.
а/ Бэлтгэл систем хүчдэлгүй болохыг шалгана
б / 1 дүгээр секцийн ШХТ-ын хамгаалалт залгаатай, тавил нь байгууллагын
зааврын дагуу “сорилтын" тавилтай тохирч байгааг шалгана
в/ 1 дүгээр секцийн ШХТ-ыг залгана / Бэлтгэл систем шинийг 1 дүгээр
секцийн шинийн хүчдэлээр шалгана /
г/ 1 дүгээр секцийн ШХТ-ыг таслана Бэлтгэл систем шин хүчдэлгүй
болохыг шалгана.
д/ Секц холбогч таслуурын 2 дугаар секц талын бэлтгэл систем шинийн
салгуурыг залгана.Салгуурын залгагдсан байдлыг шалгана.
е/ 2 дугаар секцэнд залгаатай ажиллаж байгаа бүх холболтуудын бэлтгэл
систем шинийн салгууруудыг залгаж, тэдгээр салгууруудын залгагдсан байдлыг
шалгана.
ж/ Секц холбогч таслуурынхаас бусад шилжиж байгаа бүх холболтуудыг 2
дугаар секц талын шинийн салгууруудыг таслана. Салгууруудын таслагдсан
байдлыг шалгана.
з/ 2 дугаар секцийн хүчдэлийн трансформатороос тэжээгдэж байгаа
хамгаалалт, автоматик, хэмжих хэрэгслэлийн хүчдэлийн хэлхээг бэлтгэл систем
шинийн хүчдэлийн трансформаторт шилжүүлнэ'.
и/ Секц холбогч таслуурын 2 дугаар секцийн шинийн салгуурыг тасалж, уг
салгуурын таслагдсан байдлыг шалгана
к/ 2 дугаар секцэнд хүчдэлгүй болохыг хэмжүүрийн заалтаар шалгана.
14.3. Хэвийн ажиллагааны горимоор секц холбогч реактор нь залгаатай байдаг
схемд уг секц холбогч реакторыг холболтуудын шинийн салгууруудаар
тойруулан холбох / шунтлэх/ -ыг хатуу хориглоно.
Хэрэв ингэж холбовол шинийн салгуураар ачаалал залгах бөгөөд энэ нь
аваарит хүргэж болно. Секц холбогч реакторыг шинийн салгууруудаар дараах
буруу үйлдлүүдийн нөлөөгөөр тойруулан залгаж / шунтлэж/ болзошгүй:

57

а / 1 ба 2 дугаар секц хоёулаа ажилтай, реактор нь залгаатай, аль нэг шин
холбогч таслуур нь залгаатай байхад / зураг N° 41- ШХТ нь тасархай секцийн
аль ч холболтын шинийн салгууруудыг хоёуланг нь залгахад

б/ Аль нэг секц / жишээ нь 2 дугаар секц / бэлтгэл систем шинтэй
реактороор холбоотой ажиллаж, шин холбогч таслуурууд нь бүгд тасархай
байхад /зураг № 6/ тухайн секцийн /2 дугаар секц/ аль ч холболтын
салгууруудыг хоёуланг нь залгахад

15. Систем шинийг засварт гаргах
15.1. Шинийн ялгаврын хамгаалалтыг 'Фиксац алдагдсан* горимд шилжүүлэх
15.2. Шинийн ялгаврын хамгаалалтын неблансын гүйдлийг шалгах
15.3. ШХТ-ын удирдлагын хэлхээний тэжээлийг таслах
15.4. ШХТ-ын залгаатай байдлыг газар дээр нь нүдээр үзэж шалгах
15.5. Бүх холболтуудын засварт гаргах систем шинийн салгууруудыг сэлгэн өөр
систем шинд залгаж залгагдсан байдлыг шалгах
15.6. Бүх холболтуудын засварт гарч байгаа систем шинийн шинийн
салгууруудыгтаслажтаслагдсан байдлыг шалгах
15.7. ШХТ-ын у^ирдлагын хэлхээний тэжээлийг залгах
15.8. ШХТ-аар гүйдэл гүйгээгүй болохыг амперметрын заалтаар шалгах
15.9 ШХТ-ыг таслах
15.10. ШХТ-ын удирдлагын хэлхээний тэжээлийг таслах
15.11. ШХТ-ын таслагдсан байдлыг газар дээр нь шалгаж, ШХТ-ын хоёр талын
нь шинийн салгуурыг тасалж шалгана.
15.12. Засварт гаргах систем шинийн хүчдэлийн трансформаторын нам талын
тэжээлийгтаслах
15.13. Засварт гаргах систем шинийн хүчдэлийн трансформаторын шинийн
салгуурыг тасалж түүний таслагдсан байдлыг нь шалгана.
15.14. Газардуулга тавих хэсгийн гүйдэл дамжуулах хэсэгт хүчдэлгүй болохыг
шалгаж байнгын газардуулгын хутгыг залгах буюу газардуулгын хутгагүй бол
зөөврийн газардуулга тавина.
2.15.15. Ажил гүйцэтгэх үед аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга
хэмжээнүүдийг гүйцэтгэнэ./Хаалт тавих, ажлын байруудад зохих плакатуудыг
өлгөх г.м/

16. Систем шинийг засварын дараа ажилд залгах
16.1. Систем шинийг ажилд залгахын өмнө шуурхай ажиллагааны хүмүүс нь
ажлын байранд биеэр очиж, тоноглолууд болон шинээсхүмүүс холдсон, гаднын
ямар ч зүйл байхгүй болохыг шалгана
16.2 Систем шинийг ажилд залгахад хийгдэх үйлдлүүдийн дараалал нь:
16.2.1. Газардуулгын хутгуудыг таслах/ зөөврийн газардуулгуудыг авах/
16.2.2. Ажлын байрнаас түр хаалтуудыг зайлуулж плакатуудыг авна. Байнгын
хаалтууд авагдсан бол буцааж тавина.Засварын ажил эхлэх үед тавигдсан
таслах-залгах аппаратуудын привод ба удирдлагын түлхүүр дэзрх плакатуудыг
авна.
16.2.3 Ажилд залгах гэж байгаа систем шинийн хүчдэлийн трансформаторын
салгуурыг залгаж нам талын тэжэзлийг залгах
16.2.4. ШХТ-ын тасархай байдлыг газар дээр нь шалгаж Шин холбогч
таслуурын хоёр талын шинийн салгууруудыг залгана.

58

16.2.5. ШХТ-ын удирдлагын хэлхээний тэжээлийг залгах
16.2.6. ШХТ-ын хамгаалалт залгаатай болох, хамгаалалтын тавил нь тохирч
байгааг шалгана
16.2.7. ШХТ-ыг залгаж систем шин хүчдэлтэй болсоныг шалгана.
16.2.8. ШХТ-ын удирдлагын хэлхээний тэжээлийг таслах
16.2.9. ШХТ-ын залгаатай байдлыг газар дээр нь шалгах
16.2.10. Бүх холболтуудын засвараас гарсан систем шинийн салгууруудыг
залгаж залгагдсан байдлыг шалгах
16.2.11. Систем шинийг засварт гаргах үед залгасан бүх холболтуудын шинийн
салгууруудыг таслаж таслагдсан байдлыг шалгаж хувиарлах байгууламжийг
хэвийн схемд оруулах
16.2.14. ШХТ-ын удирдлагын хэлхээний тэжээлийг залгах
16.2.15. Шинийн ялгаврын хамгаалалтыг 'Фиксац алдагдсан* горимоос гаргаж
хэвийн горимд шилжүүлэх,

17. Станцын дотоод хэрэгцээний ИБХБ-ийн
секцүүдийг засварт гаргах

17.1. Шуурхай ажиллагааны хүмүүс нь ИБХБ-д сэлгэн залгалтын үйлдлүүд хийх,
ажпын байр бэлдэх үед тоноглол болон холболтуудын нийлэх контактууд
хангалттай харагдахгүй учир ИБХБ-ын механизмын хоригийн ажиллагаанд сайн
хяналт тавих хэрэгтэй. Хоригийн техөөрөмжинд ямар нэг гэмтэл согог илрэхэд
шуурхай ажиллагааны хүмүүс нь хоригийг ямар нэг хэлбэрээр дур мэдэн
ажпаас гаргахыг хатуу хориглоно.
17.2. Засварт гаргах гэж байгаа ИБХБ-ын секцээс тэжээгдэж байгаа
трансформаторуудын бүх автоматууд болон рубильникийг тасалж, тэдгээрийн
таслагдсан байдлыг шалгана. Автомат ба рубильник дээр ХҮМҮҮС АЖИЛЛАЖ
БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакатөлгөнө
17.3. Уг секцээс тэжээгдэж байгаа холболтуудын таслууруудыг таслаж
тэдгээрийн удирдлагын тэжээлийг таслана.
Удирдлагын түлхүүр дээр нь ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА БҮҮ ЗАЛГА! гэсэн
плакат өлгөнө
17.4. Секцийн бэлтгэл тэжээлийг залгах автомат / АВР/-ийг таслана.
17.5. Секцийн ажлын тэжээлийн таслуурыг таслаж түүний удирдлагын
тэжээлийг таслана. Удирдлагын түлхүүр дээр нь ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА.
БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.
17.6. Ажпын байр руу хүчдэл ирж болзошгүй / ажлын ба бэлтгэл тэжээл,
секцийн салгуур г.м/ бүх холболтуудын таслуурын гаргадаг тэргэнцэрийн
таслагдсан байдлыг шалгаж, засварын байрлалд татаж гаргана
17.7. Секцийн таслуурын тэргэнцэртэй салгуурыг засварын байрлалд татан
оруулж түүний ячейк дээр ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат
өлгөнө.
17.8. Хүчдэлийн трансформаторын нам талын автоматыг таслаж, тэргэнцэрийг
засварын байрлалд татан гаргаж түүний ячейк дээр ХҮМҮҮС АЖИЛЛАЖ
БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө. Хүчдэлийн трансформатор нь
тэргэнцэрт байрладаггүй бол салгууруудыг нь тасалж, нам талын гал
хамгаалагчийг нь авна
17.9. Секцийн ажлын болон бэлтгэл тэжээлийн таслуурууд, салгуурын доод
талын контакт нь хүчдэлтэй болж болзошгүй бүх холболтуудын таслуурын

59

шкафны хаалгыг цоожилж ячейк дээр нь “ЗОГС! ӨНДӨР ХҮЧДЭЛ" гэсэн плакат
өлгөнө
17.10. Газардлага тавих, ажпын байранд хаалт тавих, плакатууд өлгөх ажпыг
ажпын байрны тухайн нөхцөл байдлаас хамааруулан цахилгаан станц, дэд
станцуудын цахилгаан тоноглолын ашиглалтын үед мөрдөх аюулгүй
ажиллагааны дүрмийн дагуу гүйцэтгэнэ.

18. Станцын дотоод хрэгцээний ИБХБ-ийн
секцүүдийг засварын дараа ажилд залгах
18.1. ИБХБ-ын секцийг засварласаны дараа ажилд залгахын өмнө шуурхай
ажиллагааны хүмүүс нь ажлын байрыг шалгаж, хүмүүс ажлын байрнаас
холдсон, тоноглол дээр гадны ямар ч зүйл байхгүй болохыг магадлана.
18.2. Тавигдсан бүх газардуулгыг авна./газардуулгын хутгуудыг таслана/
18.3. Шинийн /секцийн/ хөндийрүүлгийг мегометрээр хэмжинэ.
18.4. Ажлын байранд тавигдсан түр хаалт, плакатуудыг авна.
Байнгын хаалт, хашилт авагдсан байсан бол буцааж тавина. Таслах, залгах
төхөөрөмжүүдийн ячейк ба удирдлагын түлхүүрээс плакатуудыг авна.
18.5. Дараах тэргэнцэрүүдийг ажлын байранд буцааж түлхэн оруулна.
-Секцийн таслуурын тэргэнцэртэй салгуур
-Секцийн таслуурын тэргэнцэр
-Уг секцийн ажилд залгавал зохих бүх холболтуудын таслуурын
тэргэнцэр.
-Хүчдэлийн трансформаторын тэргэнцэр, /хэрэв хүчдэлийн
трансформатор нь тэргэнцэрт байрладаггүй бол салгууруудыг нь залгаж, нам
талын гал хамгаалагчуудыг нь тавина.
Тэргэнцэрүүдийг ажлын байрлалд оруулсаны дараа тэдгээрийг зөв
байрлуулсан эсэх, хоёрдогч хэлхээний холболтууд нь найдвартай залгагдсан
эсэхийг шалгана.
18.6. Секцийн ажлын тэжээлийн таслуурыг залгаж, уг секц нь хүчдэлтэй
болсоныг хэмжүүрээр шалгана.
18.7. Секцийн бэлтгэл тэжээлийг залгах автоматыг залгана.
18.8. Уг секцээс тэжээгддэг холболтуудын таслууруудыг залгана.

19. Цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний
6/0,4 кВ-ын трансформаторыг засварт гаргах

19.1. Засварт гаргах трансформаторын хүчдэл бууралтын хамгаалалтыг ажлаас
гаргах
19.2. Дотоод хэрэгцээний секцийн бэлтгэл тэжээлийн таслуур ба автоматыг
залгаж, ачаалалтай болсныг хэмжүүрээр шалгах.
19.3. Трансформаторын бэлтгэл тэжээлийг залгах автомат /АВР/-ыг таслах
19.4. Трансформаторын нам хүчдэлтэй талын автоматыг таслаж ХҮМҮҮС
АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө
19.5. Трансформаторын өндөр хүчдэлтэй талын таслуурыг тасалж, ХҮМҮҮС
АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА!гэсэн плакат өлгөнө.
19.6. Трансформаторын нам талын автоматын таслагдсан байдлыг шалгаж,
рубильникийг тасалж, түүний приводыг цоожоор цоожилж уг привод дээр
ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.

60

19.7. Трансформаторын өндөр, нам талуудын гаргалгууд дээр хүчдэлгүй
болохыг шалгаж, газардуулга тавина. Мөн ААД-ын дагуу ойр ажлын байранд
хашилттавьж плакат өлгөнө.

20. Цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний 6/0,4 кВ-ын
трансформаторыг засварын дараа ажилд залгах.

20.1. Дотоод хэрэгцээний трансформаторт хийх засварын ажил дууссаны дараа
шуурхай ажиллагааны хүмүүс нь ажлын байрыг нарийн шалгажхүлээн авна.
20.2. Тавьсан бүх газардуулгыг авах, шаардлагатай бол трансформаторын
хөндийрүүлгийг мегометрээр шалгах.
20.3. Түр зуурын хаалт, хашилт плакатуудыг авч байнгын хаалт хашилт нь
авагдсан бол буцааж тавих, таслах-залгах аппаратуудын удирдлагын түлхүүр
болон приводуудаас плакатуудыг авах.
20.4. Трансформаторын өндөр хүчдэлтэй талын таслуурын тасархай байдлыг
шалгаж, таслуурыг ажпын байрлалд оруулна.
20.5. Трансформаторын нам хүчдэлтэй талын автоматын тасархай байдлыг
шалгаж, рубильникийг залгаж, түүний залгагдсан байдлыг шалгана.
20.6. Трансформаторын өндөр хүчдэлтэй талын таслуурыг залгана.
20.7. Трансформаторын нам хүчдэлтэй талын таслуурыг залгана.
20.8. Трансформатор ачаалалтай болсоныг хэмжүүрийн заалтаар шалгана.
20.9. Дотоод хэрэгцээний секцийн бэлтгэл тэжээлийн автомат ба таслуурыг
таслана.
20.10. Трансформаторын бэлтгэл тэжээлийг залгах автомат /АВР/-ыг залгана.
20.11. Трансформаторын хүчдэл бууралтын хамгаалалтыг залгана.

21. Өндөр хүчдэлтэй талдаа таслуургүй
трансформаторыг засварт гаргах

21.1. Хүчний трансфортатор /Т-1/-ЫГ /Зураг №6/ тасалж засварт гаргахдаа
Трансформатор /Т-1/-ыг таслахад үлдэх трансформатор /Т-2/-т байх ачааллын
хэмжээг тодорхойлно.
21.2. Дотоод хэрэгцээний нам хүчдэлийн шинийн тэжээлийг дотоод хэрэгцээний
трансформаторт шилжүүлнэ. /ДХТ-2-т/
21.3. Дотоод хэрэгцээний трансформатор /ДХТ-1/-ын рубильникийг тасалж,
приводыг цоожпоод нам хүчдэлтэй талын автоматыг /гал хамгаалагчийг авч/
таслан ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.
21.4. Нум унтраах ороомог /НУО-2/-Т зохих тохируулгыг тавьж, НУО-1-ийн
таслуурыгтаслана.
21.5. Трансформатор/Т-1/-ын саармаг цэгт газардуулагын салгуурыг залгана.
21.6. 1,2-р систем шинийн секцийн таслуурыг залгаж, ачаалалтай болсныг
хэмжүүрийн заалтаар шалгана.
21.7. Трансформатор /Т-1/-ын нам хүчдэлтэй талын таслуурын дахин залгагч
автомат /АПВ/, секцийн таслуурын бэлтгэл тэжээлийг залгах автомат /АВР/,
холбоос /перемычка/-ын тусгаарлагч /ОД-3/-ын бэлтгэл тэжээлийг залгах
автомат /АВР/-ыг тус тус таслана.
21.8. Трансформатор /Т-1/-ын ачаалал дор хүчдэл тохируулагч автомат/РПН/-
ын тохируулгыг автоматаас нь алсын удирдлагад шилжүүлнэ.
21.9. Трансформатор /Т-1/-ын нам хүчдэлтэй талын таслуурыг тасалж,
таслуурын таслагдсан байдлыг шалгана. Трансформатор /Т-2/-ын ачааллыг

61

шалгана. Трансформатор /Т-1/-ын таслуурын удирдлагын түлхүур дээр ХҮМҮҮС
АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.
21.10. Трансформатор /Т-1/-ын анцафын байрлалыг хамгийн их хувьсгах
коэффициенттэй /Кт/ байрлалд буюу дутуу өдөөлтийн горимонд тавьж, ачаалал
дор хүчдэл тохируулагч автомат /РПН/-ыгтаслана.
21.11. Трансформатор /Т-1/-ын тусгаарлагч /ОД-1/-ыг тасалж, тусгаарлагчийн
хутганы таслагдсан байдлыг шалгана. Тусгаарлагчийн приводыг цоожилж,
привод дээр нь ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.
21.12. Шугамын салгуурыг /ШуС/ тасалж, салгуурын таслагдсан байдлыг
шалгаад приводыг цоожилж, привод дээр ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ
ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.
21.13. Холбоосын /перемычка/ тусгаарлагч ОД-З-ын таслагдсан байдлыг
шалгаж, холбоосын салгуур /С-3/-ыг таслаж, салгуурын таслагдсан байдлыг
шалгаад приводыг цоожлоно. Холбоосын тусгаарлагч ба салгуурын привод
дээр ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАЛГА! гэсэн плакат өлгөнө.
21.14. Трансформатор /Т-1/-ын нам хүчдэлийн таслуурын тасархай байдлыг
шалгаж трансформаторын салгууруудыг хоёр систем шинээс таслана.
Салгууруудын таслагдсан байдлыг шалгаж, тэдгээрийн приводыг цоожлоно.
Салгууруудын привод дээр ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. БҮҮ ЗАПГА! гэсэн
плакат өлгөнө.
21.15. Трансформатор /Т-1/-ын нам хүчдэлийн гаргалга дээр хүчдэлгүй болохыг
шалгаж, трансформаторын нам талд газардлага тавина.
21.16. Холбоосын салгуур /С-3/ дээр хүчдэлгүй болохыг шалгаж, уг салгуурын
трансформатор /Т-1/талд нь газардуулгын хутгыг залгана.
21.17 Шугамын салгуур /ШуС/ дээр хүчдэлгүй болохыг шалгаж, трансформатор
/Т-1/ талд нь газардуулгын хутгыг залгана. Ажлын байранд ААД-ийн
шаардлагын дагуу хаалт хашилт тавих ба плакатууд өлгөнө..

22. Өндөр хүчдэлтэй талдаа таслуургүй
трансформаторыг засварын дараа ажилд залгах
22.1. Трансформатор /Т-1/-т хийгдэх засварын ажил дуусаны дараа шуурхай
ажиллагааны хүмүүс нь ажлын байрыг шалгаж, тавигдсан бүх газардуулгын
хутгуудыг таслах /зөөврийн газардуулгыг авах/
22.2. Ажлын байранд тавигдсан хаалт, хашилт, таслах, залгах аппаратуудын
удирдлагын түлхүүрүүд, приводноос плакатуудыг авна.
22.3. Доорх зүйлүүдийг шалгана.
- Богино холбогч /БХ-1/-ийн тасархай байдал
- Трансформаторын саармаг цэг дэх салгуурын залгагдсан байдал
- Трансформаторын анцаф өөрчлөгчийн байдал /энэ нь хувьсгагч
коэффициент Кт-ын хамгийн их утгад тохирч байх ёстой.
22.4 Холбоосын тусгаарлагчийн тасархай байдлыг шалгаж, холбоосын салгуур
/С-3/-ыг залгаж, дараа нь залгагдсан байдлыг шалгана.
22.5. Трансформатор /Т-1/-ийн тусгаарлагчийг залгаж, түүний залгагдсан
байдлыг шалгана.
22.6. Шугамын салгуур /ШуС-1/-ыг залгажтүүний залгагдсан байдлыг шалгана.
22.7. Трансформатор /Т-1/-ийн саармаг цэг дэх газардуулгын салгуурыг таслах
22.8. Трансформатор Т-1-ийн нам хүчдэлтэй талын таслуурын тасархай
байдлыг шалгах ба хоёр систем шинийн трансформаторуудын салгууруудыг
залгаж, салгуурын залгагдсан байдлыг шалгана.

62

22.9. Трансформатор Т-1-ийн ачаалал дор хүчдэл тохируулагч автомат /РПН/-
ийг залгаж, алсын удирдлагаар анцаф өөрчлөгчийн байрлалыг ажиллаж байгаа
трансформатор /Т-2/-ын анцафын байрлалтай ижилсгэжтавина.
22.10. Трансформатор /Т-1/-ийн нам хүчдэлтэй талын таслуурыг залгаж
трансформаторуудын хоорондох ачааллын хуваарилалтыг шалгана.
22.11. Ачаалал дор хүчдэл тохируулагч автомат /РПН/-ыг алсын удирдлагаас
автомат удирлагад шилжүүлнэ.
22.12. Дотоод хэрэгцээний трансформатор /ДХТ-1/-ын нам хүчдэлтэй талын
автоматыг залгаж /гал хамгаалагчийг тавьж рубильникийг залгаад/ дотоод
хэрэгцээний шинийн хэвийн схемийг сэргээнэ.
22.13. Трансформатор /Т-1/-ын таслуурын дахин залгагч автоматыг ажилд
залгана.
22.14. 1 ба 2 дугаар систем шинийг холбогч секцийн таслуурыг таслана
22.15. Секцийн таслуурын бэлтгэл тэжээлийг залгах автомат АВР-ын
түлхүүрийг тавина.
22.16. Нум унтраах ороомог /НУО-1/-ын таслуурыг залгаж, нум унтраах
ороомогийн хэвийн ажиллагааны горимын тохируулгыг хийнэ.

23. Таслуурыг орлуулж засварт гаргах
23.1. Холболтын таслуурыг засварт гаргахдаа доорхи аргуудын аль нэгээр
түүнийг орлуулж болно.

а/ Хэрэв хэлхээндээ нэг таслууртай, хоёр систем шинд холбогдох
боломжтой холболтын таслуурыг засварт гаргах бол уг таслуурыг тойруу
холбоос хийж чөлөөлөөд /Зураг №7/-шин холбогч таслуураар орлуулах замаар.

б/ Хэрэв холболт нь хэлхээндээ нэг таслууртай, үндсэн хоёр систем шин
ба тойрох систем шинд залгах боломжтой бол уг таслуурыг засварт гаргахын
тулд тойрох таслуураар орлуулах замаар тус тус орлуулж болно.
23.2. Таслуур /Тас-1/-ыг тойруу холбоос хийж чөлөөлөөд шин холбогч
таслуураар орлуулах үед /Зураг №7/ Тойруу холбоос хийх таслуурын
хамгаалалт, автоматикийг ШХТ-т шилжүүлэхэд шаардагдах анхдагч холболтын
схемийг бэлтгэнэ. Үүний тулд таслуур нь засварт гарах холболтыг аль нэг
систем шинд /жишээ нь 2-р с.ш-д/, бусад бүх холболтыг нөгөө /1/ систем шинд
шилжүүлсэн, ШХТ залгаатай байх хэрэгтэй.
23.3. Тойруу холбоос хийх таслуур /Тас-1/-ын хамгаалалт, автоматикийг шин
холбогч таслуурт ээлжлэн шилжүүлнэ. Хамгаалалтуудыг ачаалал дор шалгаж,
ажилд залгана.
23.4. Холболт /Ш-1/-ыг /шаардлагатай бол систем шин 2-ыг/ тасалж, засварын
байр бэлдээд, таслуур /Тас-1/-ын холбоосуудыг тайлж хооронд нь шууд холбож
Тас-1-ийг чөлөөлнө.
23.5. Таслуур /тас-1/-ыг тойруу холбоосоор орлуулах ажил дууссаны дараа уг
холболтуудыг фаз зөрүүлэлгүй холбосон байдал, зөв байрлуулсан зэрэгт гадна
үзлэг хийж уг холболтын салгууруудыг зохих шинд залгана. Холболт/ш-1/-ыг
шин холбогч таслуураар ажилд залгана.

24. Таслуурыг орлуулж засварт гаргасны дараа ажилд залгах
24.1. Таслуур /тас-1/-ын тойруу холбоосыг авах үед хийгдэх үндсэн
үйлдлүүд/зураг-7/ холболт /ш-1/-ыг ШХТ-аар таслана.

6.1

24.2. таслуур /тас-1/-ыг засварт гаргах үед хийгдсэн тойруу холбоосыг тайлж
холбоосуудыг таслуурын зохих гаргалгууд дээр нь холбоно.
24.3. таслуурын тойруу холбоосыг тайлах ажил бүрэн дууссаны дараа
холболтын схемийг 2-р СШ-д цуглуулж холболт /ш-1/-ыг тас-1, ШХТ хоёроор
дамжуулан залгана.
24.4. ШХТ-ын хамгаалалт автоматикуудыг холболтын таслуур /тас-1/-д ээлжлэн
шилжуүлнэ. Хамгаалалтуудын ажиллагааг ачаалал дор шалгана.
24.5. анхдагч хэлхээний хэвийн схемийг сэргээнэ.Өөрөөр хэлбэл таслуур /тас-
1/-ыг ажилд залгасан холболт /ш-1/-ыг ажлын систем шинд нь шилжүүлнэ.

25. Холболт/ ш-1 /-ын таслуурыг тойрох таслуураар орлуулах үед
хийх сэлгэн залгалтын ундсэн үйлдлүүд / зураг-8 /

25.1. Таслуурыг засварт гаргах холболт/ш-1/ залгаатай байгаа СШ-ээс тойрох
таслуурын тусламжтайгаар тойрох СШ-д хүчдэл өгч залгана Тойрох таслуурыг
таслаж, тойрох СШ-ийг хүчдэлтэй болгоно.
25.2. Холболт/ш-1/-ын тойрох СШ талын салгуурыг залгаж тойрох СШ-д хүчдэл
өгнө.
25.3. тойрох таслуурын хамгаалалтын тавилыг холболт/ш-1/-ийн хамгаалалтын
тавилтай тохируулан өөрчилж тойрох таслуураа залгана.
25.4. Холболт /ш-1/ын засварт гаргах ёстой таслуур /тас-1/-ыг таслана
25.5. засварт гаргах таслуурын үндсэн хамгаалалт автоматикуудыг тойрох
таслуурт шилжүүлж ачааллын дор шалгана.
25.6. засварт гаргаж байгаа таслуур /тас-1/-ын хоёр талын салгуурыг таслана

26. Тойрох таслуураар тэжээгдэж байгаа холболт /Ш-1/-ийн
таслуурыг ажилд эргүүлж залгахад хийгдэх үндсэн үйлдлүүд:

/ Зураг №8 /
26.1. Ажилд залгах таслуур /Тас-1/-ын бэлтгэл хамгаалалт буюу түр залгах
хамгаалалтын гүйдлийн ба удирдлагын хэлхээг гүйдлийн трансформатор ба уг
таслуурын приводонд холбож өгнө.
26.2. Ажилд залгах таслуурыг шинийн салгуурууд нь тасархай байхад нь
хүчдэлээр шалгана. Шугамын таслуурыг хүчдэлээр шалгахын тулд хүчдэлийг
өгөхдөө эсвэл түүний шугамын салгуурын алсын удирдлагаар залгах замаар,
эсвэл шугамыг түр таслаж, таслуурт зэргэлдээ дэд станцаас хүчдэл өгөх
журмаар гүйцэтгэнэ. Трансформаторын таслуурыг хүчдэлээр шалгахын тулд
трансформаторт хоёрдогч ороомог талааснь хүчдэл өгнө.
26.3. Салгуурын схемийг цуглуулаад ажилд залгах таслуураа ачаалалд
залгана.
26.4. Тойрох таслуурыг таслана.
26.5. Холболт /Ш-1/-ын хамгаалалт автоматикуудыг орлож байсан тойрох
таслуураас залгагдаж байгаа таслуурт шилжүүлж, тэдгээрийн ажиллагааг
ачаалал дор шалгана.
26.6. Холболт /Ш-1/-ын салгуурыг тойрох систем шинээс таслана.
Жич:
-Таслуурыг засварт гаргах буюу засвараас ажилд залгах тодорхой тохиолдол
бүрт анхдагч хэлхээний схемд хийгдэх сэлгэн залгалтын үйлдлүүдтэй уялдуулж
реле хамгаалалт, автоматик ба хоёрдох хэлхээнд хийгдэх үйлдлүүдийн

дараалалыг боловсруулж шуурхай ажиллагааны заалт буюу тусгай заалт
хийсэн байх ёстой.
Ийм заалтыг зохиоход дөхөм болгож тодорхой схемд зориулсан шуурхай
ажиллагааны заалтын агуулгыг жишээ болгож хавсралт №1,2,3-д үзүүлэв.
-Таслуурыг засварт гаргах буюу засварын дараа ажилд залгах үед хийгдэх
сэлгэн залгалтын талаар шийдвэр өгч байгаа диспетчер, шийдвэрийг гүйцэтгэх
шуурхай ажиллагааны хүмүүс аль аль нь шуурхай ажиллагааны ижил заалтаар
гүйцэтгэнэ.
-Хэрэв ямар нэг холболтын таслуурыг засварлахын тулд тойруу холбоосоор
холбосон үед шин холбогч таслуурын гүйдлийн трансформатор нь зураг №9-
ийн дагуу залгаатай байвал засварт байгаа таслуурыг хэвийн схемээр залгах
хүртэлх хугацаанд бусад холболтуудыг нэг систем шинээс нөгөө систем шинд
шилжүүлэхдээ хамгаалалтуудын гүйдлийн хэлхээг шилжүүлэхгүйгээр хийж
болохгүй.
Систем шинийн холболтуудын хувиарлалтанд өөрчлөлт оруулах нь: /Зураг№9/
ШХТ-ын бүх төрлийн ялгаврын болон чиглэлтэй хамгаалалтуудыг буруу
ажиллуулах буюу татгалзуулахад хүргэж болно.

27. Цахилгаан түгээх сүлжээнд хийгдэх сэлгэн залгалт
27.1. Сэлгэн залгалтын онцлогууд

27.1.1 35 кВ ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан түгээх сүлжээ дэх сэлгэн
залгалтыг түүний тоног төхөөрөмжүүдийн шуурхай удирдлагыг нь хариуцдаг
диспетчерийн шийдвэрээр гүйцэтгэнэ. Шуурхай ажиллагаа-диспетчерийн
удирдлага байхгүй тохиолдолд диспетчерийн үүргийг гүйцэтгэдэг / захиргааны
техникийн / ажилтны шийдвэрээр сэлгэн залгалтыг гүйцэтгэж болно.

27.1.2. Сэлгэн залгалт хийх тухай шийдвэрийг сэлгэн залгалтыг эхлэхийн яг
өмнө өгвөл зохино. Шуурхай Үйлчилгээний Явуулын Бригад / цаашид ШҮЯБ
гэнэ. / ШҮЯБ-тай шууд холбоогүй буюу холбоо тогтоох бэрхшээлтэй үед ШҮЯБ-
ыг сэлгэн залгалт хийхээр гарч явах үед нь сэлгэн залгалт хийх шийдвэрийг өгч
болно.

27.1.3. Цахилгаан сүлжээний диспетчер сэлгэн залгалт хийх шийдвэр
өгөхдөө түүнийг гүйцэтгэх боломжийг шуурхай ажиллагааны схем дээр
урьдчилан шалгаж, ажилтны ажиллагаа ба үйлдлүүдийг гүйцэтгэх
нарийвчилсан дарааллыг тогтооно.

27.1.4. Тоног төхөөрөмжийг засварт гаргах, ажлын байр бэлтгэх ба ажилд
оруулах болон засварын ажлын дараа тоног төхөөрөмжийг залгаж ажилд
оруулах шуурхай ажиллагааны бүх ярилцлагыг диспетчер шуурхай
ажиллагааны журналд бичнэ. Хэрэв ярилцлагыг соронзон хальс, дүрс
бичлэгийн зэрэг хэрэгсэлд цагийн тэмдэглэгээтэй бичиж байгаа бол шуурхай
ажиллагааны ярилцпагыг журналд товч бичиж болно. Товч бичлэг хийхдээ ээлж
авах хүмүүст шаардлагатай мэдээллийн хүрээг багасгахгүй байвал зохино.

27.1.5. Тухайн газрын нөхцлөөс шалтгаалж 0,4 кВ хүчдэлийн цахилгаан
түгээх сүлжээнд сэлгэн залгалт хийх шийдвэрийг өгөх журмыг сүлжээний
захиргаа сэлгэн залгалт хийх шийдвэрийг диспетчер өгдөг журмаас өөрөөр
тоггоож болно.

27.1.6. ЦТС ба түүний салбаруудын дипетчерүүдийн шуурхай ажиллагааны
удирдлагын ба мэдлийн тоног төхөөрөмжүүдийн заагийг тухайн сүлжээний
захиргааны бичгэн шийдвэрээр тогтооно.

65

27.1.7. ЦТС-ний шуурхай ажиллагааны ажилтнууд болон хэрэглэгчийн
шуурхай ажиллагааны ажилтнууд хэрэглэгчийн цахилгаан байгууламжинд
сэлгэн залгалт хийхдээ Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн дагуу тэдний
шуурхай ажиллагааны удирдлагын ба мэдлийн тоног төхөөрөмжүүдийн заагийг
болон хэрхэн харилцахыг хамтран тоггоож цахилгаан эрчим хүч хэрэглэх
гэрээнд хавсаргасан журам (гэрээ)-ыг мөрдөнө.

27.2. Сэлгэн залгалтыг гүйцэтгэх тухай ерөнхий заалтууд
27.2.1. Цахилгаан холбоо бүхий түгээх сүлжээнд сэлгэн залгалт хийх үед
(ашиглалтын хэвийн горимын үед тус тусдаа ажилладаг) шугамуудыг зэрэгцээ
холбож цагираг болгож битүүрүүлэхийг зөвхөн хэрзглэгчдийн ачааллыг нэг
шугамаас нөгөө шугамд шилжүүлэх, эсвэл хойшлуулшгүй засварын ажил
гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэхийг зөвшөөрнө.
27.2.2. Шугамуудад фазын тохируулга хийж тэдгээрийг зэрэгцээ залгаж
цагираг үүсгэх боломжийг урьдчилан бүрдүүлж байвал зохино.
Шугам, трансформаторын фазын тохироо алдагдаж болзошгүй засварын
дараа шугам, трансформаторыг ажилд оруулахын өмнө фазын тохироог
шалгана.
Фазыг нь тохируулдаггүй сүлжээний хэсгүүд ба тэдгээрийн уулзвар цэгийг
шуурхай ажиллагааны схем ба диспетчерийн щит дээр тэмдэглэнэ. Тэдгээрийн
приводыг цоожлож, дээр нь «Бүү залга. Фаз зөрсөн» гзсэн бичлэгтэй плакат
өлгөнө.
27.2.3. Хэрэв тулгаж залгах шугамуудын нэгэн хэсгийг бусад түгээгч,
хэрэглэгчийн үйлчилгээнд байдаг шугам бүрдүүлж байгаа бол ийм уулзвар цэгт
тулгаж залгах үйлдэл бүрийн өмнө фазын тохироог шалгана.
27.2.4. Түгээх сүлжээний цахилгаан байгууламжийн байр дотор сэлгэн
залгалт хийж эхлэхийн өмнө түүний цахилгаан тоног төхөөрөмжүүдийн гадна
байдалд үзлэг хийж, цахилгаан холболтын схемийг нь шалгана.
27.2.5. Шугамын нэг хэсгийг нөгөө шугамд шилжүүлэхдээ уулзварын цэг дээр
тулгаж залгах ба таспах үйлдлийг дараахи дарааллаар гүйцэтгэнэ:
а/ таслах залгах аппаратыг тулгаж залгахын өмнө түүний хоёр талд хүчдэл
байгаа эсэхийг болон сүлжээнд газардлага байгаа эсэхийг шалгана.
б/ тулгасан шугамуудыг салгахаар таслах үйлдэл хийсний дараа хоёр талд
хүчдэл байгаа эсэхийг шалгана.
Хэрэв таслах залгах аппаратыг тулгаж залгахын өмнө аль нэг талд нь хүчдэл
байхгүй, газардлага байгаа эсвэл фаз тохироогүй байгаа нь илэрвэл үйлдэл
хийхийг больж, энэ тухай диспетчерт мэдээлнэ.
27.2.6. Тэгшитгэх гүйдэл 70А-аас ихгүй байх нөхцөлд шугамуудыг салгах
үйлдлийг, уулзвар цэг дэх хоёр талын хүчдэлийн ялгавар 5%-аас бага нөхцөлд
тулгаж залгах үйлдлийг хуурай салгуураар гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Хэрзв салгуураар үйлдэл хийх үед эдгээр нөхцөл биелээгүй бол дараахи
арга хэмжээ авна:
а/ тэгшитгэх гүйдлийг салаалах зорилгоор зэрэгцүүлж шинээр нэмэлт
холбоос үүсгээд хуурай салгуураар үйлдэл хийж дууссаны дараа нэмэлт
холбоосыг салгана.
б/ тэжзэлийн төвүүд дэх хүчдэлийн төвшинг трансформаторуудын РПН-ээр
өөрчилж салгуураар гүйж байгаа тэгшитгэх гүйдлийг багасгана.
в/ тэжзэлийн төвүүд дэх хүчдэлийн төвшинг трансформаторуудын РПН-ээр
өөрчилж салгуурын хоёр талд байгаа хүчдэлийн зөрүүг багасгана.

66

27.2.7. Өөр өөр шугамуудаас болон өөр өөр тэжээлийн төвүүдээс тэжээгдэж
буй трансформаторуудын 0,4 кВ шинүүдийн хүчдэлийн зөрүү тулгаж залгахын
өмнө 10%-аас ихгүй байвал зохимжтой.

Нэг шугамаас тэжээгдэж байгаа боловч өөр өөр дэд өртөөнд суурилагдсан
трансформаторуудын 0,4 кВ сүлжээг зэрэгцээ холбохыг хэт ачаалагдсан
трансформатор эсвэл 0,4 кВ хүчдэлийн шугамын ачааллыг багасгах зорилгоор
хэрэглэхийг зөвшөөрнө.

27.2.8. Хэрэв тулгаж залгах боломжгүй /шугамд холбоосыг тайлах, уях
шаардлагатай байгаа г.м/ байвал нэг шугамаас нөгөө шугам руу хэрэглэгчийг
шилжүүлэх үйлдлийг гүйцэтгэхдээ хүчдэлийг таслаж гүйцэтгэнэ.

2 7 .2 .9 . Газардлагын гүйдлийг саармагжуулах горимоор ажиллаж байгаа
түгээх сүлжээнд энэ гүйдлийн хэмжээг өөрчлөхүйц сэлгэн залгалт хийхдээ нум
унтраах ороомгуудын тохируулгыг зохих зааврын дагуу өөрчилнө.

27.2.10. Өөр өөр объектууд дээр /хоорондоо уялдаатай/ сэлгэн залгалт хийх
үед сэлгэн залгалтын хуудас дээр объектыг заасан дэд гарчиг оруулна. Сэлгэн
залгалтын хуудас дэх үйлдлүүдийг нийтээр дугаарлана.

27.2.11. Засварын үед олон удаа хэрэглэгддэг нэг маягийн схемийг үүсгэж
ажлын байрыг бэлдэхэд 6-10 кВ хүчдэлийн сүлжээний шугамуудыг тулгаж
залгах үйлдлийг хэрэглэхээр байвал ийм сэлгэн залгалтын үлгэрчилсэн хуудсыг
РХА-ын албатай хамтран боловсруулах асуудлыг байгууллагын дотоод
журмуудад тусгана.

27.3. Зарим төрлийн сэлгэн залгалтын үйлдлийн дараалал
27.3.1. КШ1 тэжээлийн кабель шугамыг ( зураг №11 ) засварт гаргах үндсэн

үйлдлүүд:
Тэжээлийн төв (ТТөв)-д:
а) Т1, Т2 трансформаторуудын РПН-ын удирдлагыг автомат горимоос алсын
удирдлагын горимд шилжүүлж, Т1 ба Т2 трансформаторуудын РПН-ыг ижил
байрлалд тавина.
Хуваарилах байгууламж (ХБ)-д:
а) секц холбогч таслуурын АВР-ыг ажлаас гаргаж, секц холбогч таслуурыг
залгаж, у г таслуураар гүйдэл гүйж байгаа эсэхийг шалгана.
б) КШ1 шугамын таслуурыг таслаж, ачааллын гүйдэл байхгүй болсоныг
шалгана.
ТТөв-д:
а) Т1, Т2 трансформаторуудын ХАТ -ын удирдлагыг автомат горимд оруулна.
б) КШ1 шугамын таслуурыг таслаж, тасархай байдлыг газар дээр нь
шалгаад, КШ1 шугамын шугамын салгуурыг таслаж, салгуурын тасархай
байдлыг шалгаж, салгуурын приводыг цоожоор түгжиж, привод дээр нь «Шугам
дээр хүнтэй. Бүү залга» плакат өлгөнө.
ХБ-д:
а) КШ1 шугамын таслуурыг тасархай байдлыг шалгаж, таслуурын
тэргэнцэрийг засварын байрлалд шилжүүлээд, үүрийн хаалга дээр «Шугам дээр
хүнтэй. Бүү залга» плакат өлгөнө.
б) КШ1 шугамын оруулга дээр хүчдэл байхгүйг шалгаж, шугам талын
газардуулгын хутгыг залгаад, түүний залгагдсан байдлыг шалгаж, КШ1 шугамын
үүрийн хаалгыг хааж цоожлоно.

67

ТТөв-д:
а) КШ1 шугамын оруулга дээр хүчдэл байхгүйг шалгаж, шугам талын
газардуулгын хутгыг залгаад, түүний залгагдсан байдлыг шалгана
27.3.2. КШ1 тэжээлийн кабель шугамыг (зураг №11) засварын дараа ажилд

залгах үеийн үндсэн үйлдлүүд .
ТТөв-д:
КШ1 шугамын шугам талын газардуулгын хутгыг таслаад, түүний таслагдсан
байдлыг шалгана.
ХБ-д:
а) КШ1 шугамын шугам талын газардуулгын хутгыг таслаад, түүний
таслагдсан байдлыг шалгана.
б) КШ1 шугамын үүрийн хаалгаас цоож ба хориглох, сануулах плакатуудыг
авч, таслуурын тасархай байдлыг шалгаад, таслууртай тэргэнцэрийг ажлын
байрлалд оруулна.
ТТөв-д:
а) КШ1 шугамын таслуурын тасархай байдлыг шалгаад, шугамын салгуурын
приводноос цоож ба хориглох, сануулах плакатуудыг авч, шугамын салгуурыг'
залгаад, түүний залгагдсан байдлыг шалгана.
б) Т1, Т2 трансформаторуудын РПН-ын удирдлагыг автомат горимоос алсын
удирдлагын горимд шилжүүлж, Т1 ба Т2 трансформаторуудын РПН-ыг ижил
байрлалд тавина.
в) КШ1 шугамын таслуурыг залгана.
ХБ-д:
а) КШ1 шугамын таслуурыг эалгаад, ачааллын гүйдэл байгааг шалгана.
б) секц холбогч таслуурыг таслаж, гүйдэл байхгүйг шалгаад, секц холбогч
таслуурын АВР-ыг ажилд оруулна.
ТТөв-д:
а) Т1, Т2 трансформаторуудын РПН-ын удирдлагыг алсын горимоос автомат

удирдлагын горимд шилжүүлнэ.

27.3.3. 6-10 кВ түгээх сүлжзэний Ш6 шугамыг (зураг № 12) засварт гаргах
үндсэн үйлдлүүд :

ТПЗ -д :
а) тасархай байгаа ачаалал таслагч АчТ4-ийн хоёр талд хүчдэл байгааг
болон газардлага байхгүйг шалгана.
б) АВР-ыг ажлаас гаргаж, ачаалал таслагч АчТ4-ийг эалгана.
ТП5-д:
а) Ш6 шугамын таслуурыг таслаж, ачааллын гүйдэл байхгүйг шалгана.
б) Ш6 шугамын таслуурын тасархай байдлыг шалгаж, Ш6 шугамын салгуурыг
таслаж, салгуурын тасархай байдлыг шалгаад, салгуурын приводыг цоожоор
түгжиж, привод дээр нь «Шугам дээр хүнтэй. Бүү залга» плакат өлгөнө.
ХБ-2 -д :
а) Ш6 шугамын АПВ-ыг ажлаас гаргаж, таслуурыг таслана.
б) Ш6 шугамын таслуурын тасархай байдлыг шалгаад, шугамын салгуурыг
таслаж, салгуурын тасарсан байдлыг шалгаад, салгуурын приводыг цоожоор
түгжиж, привод дээр нь «Шугам дээр хүнтэй. Бүү залга» плакат өлгөнө.
в) Ш6 шугамын оруулга дээр хүчдэл байхгүйг шалгаад, зөөврийн газардуулга
тавина.

68

Ш6 шугам дээр
Ш6 шугамын 20 дугаар тулгуур дээр шугамд хүчдэл байхгүйг шалгаад, утсанд
нь зөөврийн газардуулга тавина. Ажлын байранд Ш6 шугамын утсанд мөн
зөөврийн газардуулга тавина.
27.3.4. 6-10 кВ түгээх сүлжээний Ш6 шугамыг ( зураг №12 ) засварын дараа
ажилд оруулах үндсэн үйлдэлүүд :
Ш6 шугам дээр
Ажпын байранд Ш6 шугамын утсанд тавьсан зөөврийн газардуулгыг авна.
Ш6 шугамын 20 дугаар тулгуур дээр тавьсан зөөврийн газардуулгыг авна.
ХБ-2-д:
а) Ш6 шугамын оруулга дээр тавьсан зөөврийн газардуулгыг авч хураана.
б) Ш6 шугамын шугамын салгуурын приводноос цоож ба хориглох, сануулах
плакатуудыг авч, шугамын салгуурыг залгаад, түүний залгагдсан байдлыг
шалгана.
в) Ш6 шугамын таслуурыг залгаж, ачааллын гүйдэл байгааг шалгаад, АПВ-ыг
ажилд оруулна.
ТП5 -д:
а) Ш6 шугамын таслуурын тасархай байдлыг шалгаж, Ш6 шугамын шугамын
салгуурын приводноос цоож ба хориглох, сануулах плакатуудыг авч, шугамын
салгуурыг залгаад, түүний залгагдсан байдлыг шалгана.
б) Ш6 шугамын таслуурыг залгаж, ачааллын гүйдэл байгааг шалгана.
ТПЗ -д :
АчТ4-ийг таслаж, АчТ4-ийн хоёр талд хүчдэл байгааг шалгаад, АВР-ыг ажилд
оруулна.
26.3.5. ТП1-ийг засварт гаргах үндсэн үйлдлүүд (зураг №12):
ТПЗ -д :
а) тасархай байгаа ачаалал таслагч АчТ4-ийн хоёр талд хүчдэл байгааг
шалгаж, газардлага байхгүйг шалгана.
б) АВР-ыг ажлаас гаргаж, ачаалал таслагч АчТ4-ийг тулгаж залгана.
ТП 1 -д :
а) 0,4 кВ бүх гарсан шугамын рубильникүүдийг таслана.
б) трансформаторын 0,4 кВ автоматыгтаслана.
в) трансформаторын АчТ2-ийг таслаж, түүний тасархай байдлыг шалгана.
ХБ-1 -д :
а) Ш1 шугамын АПВ-ыг ажлаас гаргаж, таслуурыг таслана.
б) Ш1 шугамын таслуурын тасархай байдлыг шалгаад, шугамын салгуурыг
таслаж, салгуурын тасарсан байдлыг шалган салгуурын приводыг цоожоор
түгжиж, привод дээр нь «Шугам дээр хүнтэй. Бүү залга» плакат өлгөнө.
ТП2 -д :
Ш2-д ачааллын гүйдэл байхгүйг шалгаж шугамын салгуурыг таслан,
салгуурын тасарсан байдлыг шалгаад, салгуурын приводыг цоожоор түгжиж,
привод дээр нь «Шугам дээр хүнтэй. Бүү залга» плакат өлгөнө.

тп 1 -д:

а) Ш1 шугамын оруулгад хүчдэл байхгүйг шалгаад, зөөврийн газардуулга
тавина.

б) Ш2 шугамын оруулгад хүчдэл байхгүйг шалгаад, зөөврийн газардуулга
тавина.

Шаардлагатай бол ТП1-ийн тоноглолд зөөврийн газардуулга тавина.
27.3.6. ТП1-ийн засварын дараа ажилд оруулах үндсэн үйлдэлүүд (зураг
№ 12):

69

ТП 1 -д:
а) тоноглолоос зөөврийн газардуулга аваад, Ш1 шугамын оруулгаас
зөөврийн газардуулга авна,
Ш2 шугамын оруулгаас зөөврийн газардуулга авна. Зөөврийн
газардуулгуудыг хадгалах байранд хураана
б) Ш1 ба Ш2 шугамуудын салгууруудын болон АчТ1 ачаалал таслагчийн
залгаатайг шалгана.
ХБ-1 -д :
а) Ш1 шугамын таслуурын тасархай байдлыг шалгана.
б) Ш1 шугамын таслуурын приводноос цоож ба хориглох, сануулах
плакатуудыг авна.
в) Ш1 шугамын шугамын салгуурыг залгаад, түүний залгагдсан байдлыг
шалгана.
г) Ш1 шугамын таслуурыг залгана.
ТП 1 -д :
Ш1 шугамын АчТ1 ачаалал таслагчийг таслаж, түүний тасархай байдлыг
шалгаад, хориглох плакат өлгөнө.
ТП 2 -д :
Ш1 шугамын салгуурын приводноос цоож ба хориглох, сануулах плакатуудыг
авч, салгуурыг залгаад, түүний залгагдсан байдлыг шалгана.
ТП 1 -д:
а) Ш1 шугамын салгуурын приводноос цоож ба хориглох, сануулах
плакатуудыг авч, салгуурыг залгаад, түүний залгагдсан байдлыг шалгана
б) трансформаторын АчТ2-ийг залгаж, түүний залгаатай байдлыг шалгана.
в) трансформаторын 0,4- кВ автоматыг залгана
г) 0,4 кВ бүх гарсан шугамын рубильникүүдийг залгана.
ТП 3 -д:
АчТ4-ийг таслаж, АчТ4-ийн хоёр талд хүчдэл байгааг шалгаад, АВР-ыг ажилд
оруулна.
27.3.7. 0,4 кВ Ш10 гол шугамыг засварт гаргах үндсэн үйлдэлүүд (зураг

№ 12):
а) АТП дээр Ш10 шугамын рубильникийг таслаж, тасархай байдлыг шалгаад,

«Шугам дээр хүнтэй, Бүү залга» хориглох плакат өлгөнө.
б) Ш10 шугамын утсууд дээр хүчдэл байхгүйг шалгаад, зөөврийн газардуулга

тавина.
Тайлбар: Хэрэв засварт гаргасан шугамын тулгуур дээр гудамжны

гэрэлтүүлгийн болон радио холбооны утсууд өлгөсөн байвал тэдгээрийг таслах
ба газардуулах үйлдлийг тэдгээрийг ашиглагч байгууллагын ажилтан нь ЦТС-
ний засварын ажилтныг байлцуулан гүйцэтгэнэ.

27.3.8. Ш6 шугамын салбараар тэжээгддэг АТП-ийн трансформаторыг
засварт гаргах үндсэн үйлдэлүүд (зураг №12):

а) 0,4 кВ бүх гарсан шугамын рубильникүүдийг таслана.
б) трансформаторын 0,4 кВ рубильникийг таслана.
в) трансформаторын салгуурыг таслаж, түүний тасархай байдлыг шалгаад,
приводыг цоожоор түгжиж, привод дээр нь «Шугам дээр хүнтэй. Буү залга»
плакат өлгөнө.
г) трансформаторын шонгууд дээр хүчдэл байхгүйг шалгаад зөөврийн
газардуулга тавина (Шаардлагатай бол 0,4 кВ цуглуулганд зөөврийн
газардуулга тавина.).
АТП-г засварын дараа эсрэг дарааллаар залгана.

ХАВСРАЛТ №1

“А” дэд станц дээр Ш-2 шугамын таслуурыг засварт гаргахын тулд тойруу
холбоос хийх шуурхай ажиллагааны заалт

110кВ-ын ХБ-ын өгөгдсөн схем
Тогтоогдсон холболттой хоёр систем шин хоёулаа ажилд ШХТ нь тасархай.
Шинийн гүйдлийн ялгаварын хамгаалалт, УРОВ залгаатай. Ш-2 шугамын фазын
ялгаврын хамгаалалт /ДФЗ/, газардлагын хамгаалалтын зайн чиглэлтэй бэлтгэл
хамгаалалт, фаз хоорондын богино залгаанаас хамгаалсан их гуйдлийн отсечка
хамгаалалтууд тус тус залгаатай. Шугамын АПВ тавиатай. Реле хамгаалалт,
автоматикийн төхөөрөмжүүдэд хийгдэх үйлдэл нь тэдгээрийн үйлчлэх зааврын
дагуу хийгдсэн болно.

Үйлдэл хийх дараалал нь:
1. Шинийн ялгаврын хамгаалалтыг “тогтоогдсон горим алдагдсан” горим дээр
тавина
2. ШХТ-ыг залгаж, приводоос нь удирдлагын хэлхээний гүйдлийг тасална.
3. ШХТ-ын залгагдсан байдлыг газар дээр нь шалгана.
4. Ш-2 -оос бусад бүх шугамыг аль нэг систем шинд шилжүүлж Ш-2 шугамыг
ШХТ-аар дамжуулан нөгөө систем шинд үлдээнэ.
5. ШХТ-н приводонд удирдлагын гүйдэл өгнө.
6. УРОВ-ыг таслана.
7. Ш-2 шугамын хоёр талаас нь фазын ялгаврьж хамгаалалтыг /ДФЗ/ таслана.
АПВ-г таслана. ДФЗ-гийн гүйдлийн ба удирдлагьж хэлхээ, Ш-2 шугамьж
таслуурьж АПВ-г ШХТ-д шилжүүлнэ. Хамгаалалтьж ажиллагааг ажпын
гүйдлээр шалгаж ШХТ-ыг таслах ажиллагаа, АПВ-гээр залгагдаж байгааг нь
шалгана.Шугамьж хоёр талаас нь ДФЗ ба АПВ-г ажилд залгана.
8. Шинийн ялгаврьж хамгаалалт /ДЗШ/-ыг таслана. Тойруу холболт хийх
засварт гаргах таслуурьж гүйдлийн хэлхээг хамгаалалтьж гүйдлийн хэлхээнээс
салгаж, Ш-2 шугамьж таслуурыг орлон үлдэх ШХТ-ын хамгаалалтын хэлхээнд
залгана. Хамгаалалтын ажиллагааг ачаалал дор шалгана.
ДЗШ ба УРОВ-ьж удирдлагьж хэлхээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ.
Удирдлагьж хэлхээний бүрэн бүтэн байдлыг их Ом-ын вольтметрээр шалгаж,
шинийн хамгаалалт ба УРОВ-ыг ажилд залгана.
9. Ш-2 шугамьж бэлтгэл хамгаалалтуудыг тасалж, эдгээр гүйдлийн ба
удирдлагьж хэлхээг тойруулж холбох таслуураас ШХТ-д шилжүүлнэ.
Хамгаалалтьж ажиллагааг ажльж гүйдлээр шалгдад ажилд залгана.
10. Ш-2 шугамьж таслуурыгтойруулжхолбохын тулд хоёр талааснь таслана.
11 Тойруу холбоос хийж таслуурыг чөлөөлсөний дараа Ш-2 шугамын шинийн ба
шугамьж салгууруудыг бэлтгэл систем шинд залгаж өгнө.
12. ШХТ-ыг шилжүүлсэн бүх хамгаалалттай нь залгаж, УРОВ ба АПВ-г ажилд
оруулна.

ХАВСРАЛТ№2

Генератор-трансформаторын блокын 220 кВ-ын таслуурыг
хэвийн ажиллагааны үед ШХТ болгон ашигладагтойрох таслуур

/ШинТойТ/-оор орлуулах шуурхай ажиллагааны заалт

“Б” цахилгаан станцын 220 кВ-ын ХБ-ын анхны схем:
Ажилд тогтоогдсон холболттой хоёр систем шин залгаатай, тойрох систем шин
бэлтгэлд. Шин холбогч ба тойрох таслуурын үүргийг хамт гүйцэтгэдэг ШинТойТ
нь шин холбогч таслуурын үүрэг гүйцэтгэж эалгагдсан, блок нь 220 кВ-ын 1-р
систем шинд залгаатай байна.
Шинийн гүйдлийн ялгаврын хамгаалалт /ДЗШ/, УРОВ залгаатай. Блокийн
үндсэн таслуурын гүйдлийн трансформаторт шинийн ялгаврын хамгаалалт
/ДЗШ/ ба хүчний трансформаторын ялгаврын хамгаалалт залгаатай. Хэт
гүйдлийн бэлтгэл хамгаалалт нь хүчний трансформаторын гүйдлийн
трансформаторт холбоотой. РХА-ийн төхөөрөмжинд хийгдэх бүх үйлдлүүд нь
тэдгээийг ашиглах зааврын дагуу гүйцэтгэгдсэн болно.

Үйлдлүүдийг гүйцэтгэх дараалал нь:
1. Шин Тойт - 220 кВ-ыг таслана. Удирдлагын түлхүүр дээр нь “БҮҮ ЗАЛГА.

ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА" гэсэн плакат өлгөнө.
2. Шин ТойТ-ын таспагдсан байдлыг шалгана.
3. Шин ТойТ-ын шинийн нэмэлт салгуурыг таслаад түүний таслагдсан байдлыг

шалгана.
4. Шин ТойТ-ын тойруу систем шин талын салгуурыг /ТойС/ залгаад залгагдсан

байдлыг нь шалгана.
5. Шинийн ялгаврын хамгаалалтын панель дээр туршилтын блок /4БИ /-ыг

сугална. / Туршилтын энэ блок нь хүчдэлээр туршиж байгаа тойрох систем
шинд богино залгаа болсон үед тойрох систем шинийг 1-р систем шинийн
ялгаврын хамгаалалтын үйлчлэх хүрээнд орулж, 2-р систем шинийн
ялгаврын хамгаалалтын ажиллахыг хориглох боломж бүхий өөрчлөлтийг
ШинТойТ-ын хоёрдох хэлхээнд хийх боломжийг бүрдүүлнэ/.
6. УРОВ-ыг таслана. / Учир нь: УРОВ нь шинийн ялгаврын хамгаалалтын
явуулах реленээс импульс авч ажилладаг учир ШинТойТ татгалзахад хоер
систем шин хоулаа тасрана/.
7. ШинТойТ-ын хамгаалалтуудыг "сорилтын” горимын тавилтайгаар залгана.
8. ШинТойТ-ыг залгана.
9. ШинТойТ-ыг хамгаалалтуудын нь хамт таслана.
10. Шинийн ялгаврын хамгаалалт /ДЗШ/ -ын панель дээр туршилтын блокийн
/4БИ/-ИЙН тагийг тавина.
11. УРОВ-ыг залгана.
12. ШинТойТ таслагдсан байдлыг шалгана.
13. Блокийн салгуурыг Той.с.ш-д залгаж залгагдсан байдлыг шалгана.
14. Хүчний трансформаторын ялгаврын хамгаалалтыг тасалж, үндсэн
таслуурын гүйдлийн трансформаторын гүйдлийн хэлхээг ШинТойТ-ын
гүйдлийн трансформаторт шилжүүлнэ. Үүний тулд хамгаалалтын блокийг
тавина
15. ШинТойТ-ын генераторын ба салбарласан трансформаторын эсвэл бэлтгэл
хамгаалалтаар тасрахад таслах ерөнхий төхөөрөмжийг “таслах” байрлалд
шилжүүлэн тавина.

72

16. ШинТойТ-ын гүйдлийн трансформаторыг 2-р систем шинийн ялгаврын
хамгаалалтын схемээс гаргахын тулд шинийн ялгаврын хамгаалалт /ДЗШ/
дээр туршилтын блокийн тагийг сугална.

17. Хамгаалалтын гуйдлийн хэлхээн дэх гүйдлийн зөрөөг /небаланс/
миллиамперметрээр шалгана.

18. ШинТойТ-ыг залгаж ачаалалтай болсныг шалгана.
19. Блокийн таслуур-1-ийг таслаж, ШинТойт-д УРОВ-ыг шилжүүлнэ.
20. Хүчний трансформаторын ялгаврын хамгаалалтын ажиллагааг ачаалал дор

шалгаж, түүнийг ажилд залгана.
21. Шинийн ялгаврын хамгаалалтыг таслана. Блокын таслуур-1-ын гүйдлийн

хэлхээний туршилтын блокийн тагийг сугалж, таслагдсан төхөөрөмжийг Тас-
1-ын таслах хэлхээний “дохиолол” гэсэн байрлалд шилжүүлнэ.
22. Шинийн ялгаврын хамгаалалтыг ачаалал дор шалгаж ажилд залгана.
23. Блокийн таслуур-1-ыг генератор, салбарласан трансформатор ба бэлтгэл
хамгаалалтаар тасрахад таслах төхөөрөмжийг “дохиолол” байрлалд
шилжүүлнэ.

ХАВСРАЛТ №3.

Т-1 шугамын таслуурыг тойруу таслуураар орлуулж засвар хийсний дараа
Т-1 шугамын түргэн үйлчлэх автоматуудыг тойрох таслуураас үндсэн

таслуурт нь шилжүүлж уг таслуурыг залгах үеийн шуурхай ажиллагааны
заалт

“В" дэд станцын 220 кВ-ын ХБ-ын өгөгдсөн схем:
Ажилд тогтоогдсон холболттой хоёр систем шин залгаатай, Ш-1 шугам
тойруу систем шинийн таслуур /ТойТ/-аар дамжин 1-р систем шинд залгаатай.
Ш-1 шугамын үндсэн таслуур схемээс тасархай байна. Шинд шинийн гүйдлийн
ялгаврын хамгаалалт, УРОВ залгаатай.
Ш-1 шугам нь тойруу таслуур /ТойТ/-д тавигдсан фазын ялгаврын хамгаалалт
/ДФЗ/ ба ТойТ-ын туслах хамгаалалт /газардлагаас хамгаалсан зайн, чиглэлтэй
хамгаалалт/, фаз хоорондын богино залгаанаас хамгаалсан их гүйдлийн
отсечка хамгаалалт/ залгаатай, АПВ ажилд байна. Реле хамгаалалт,
автоматикийн төхөөрөмжинд хийгдэх бүх үйлдлүүд тэдгээрийг үйлчлэх зааврын
дагуу хийгдсэн болно.
Үйлдлүүдийг гүйцэтгэх дараалал нь:
1. Ш-1 шугамыг тойруу таслуур/ТойТ/-аар таслана.
2. Ш-1 шугамыг төгсгөл талаас нь таслана.
3. Ш-1 шугамын удирдлагын хэлхээнд гүйдзл өгнө.
4. Шугам /Ш-1/-ын шугамын салгуурыг залгана.
5. Ш-1 шугамын төгсгөл талаас нь хүчдэл өгнө.
6. ТойТ-ыг залгана. /шаардлагатай бол синхрон хийж залгана/
7. Ш-1 шугамын бэлтгэл хамгаалалтууд /газардлагаас хамгаалсан, зайн/
чиглэлтэй хамгаалалт, фаз хоорондын богино залгаанаас их гүйдлийн отсечка/-
ыг ажилд залгаж тэдгээр нь Ш-1 шугамын таслуурыг таслаж чадахыг туршина.
8. Ш-1 шугамын таслуурын тасархай болохыг шалгана. Түүний 1-р систем
шинийн салгуурыг залгана.
9. Ш-1 шугамын хоёр талаас нь фазын ялгаврын хамгаалалт /ДЗФ/ -ыг таслана.
10. Шинийн ялгаврын хамгаалалт /ДЗШ/-ыг тасалж түүнд Ш-1 шугамын
таслуурын гүйдлийн ба удирдлагын хэлхээг холбоно. Хамгаалалтыг шалгаж
түүнийг ажилд залгана.
11..Шугамын таслуурыг залгаж хэмжүүрийн заалтаар ачаалалтай болсоныг
шалгана.
12. ТойТ ба АПВ-г таслана. ТойТ-ын бэлтгэл хамгаалалтаас УРОВ-ын явуулалт
/пуск/-ыг таслана.
13. ТойТ-ын таслагдсан байдлыг шалгаж Ш-1 шугамын тойруу шин талын
салгуур /ТойС/-ыг таслана
14. Шинийн ялгаврын хамгаалалт /ДЗШ/-ыг тасалж түүний схемээс ТойТ-ын
гүйдлийн ба удирдлагын хэлхээг гаргана. Хамгаалалтыг ачаалал дор шалгаж
түүнийг ажилд залгана.
15. Фазын ялгаврын хамгаалалт /ДФЗ/-ын хүчдэлийн хэлхээ, гүйдлийн ба
удирдлагын хэлхээгТойТ-аас Ш-1 шугамын таслуурт шилжүүлнэ. Хамгаалалтыг
ачаалал дор шалгаж Ш-1 шугамыг хоёр талаас нь ажилд залгана.
16. Ш-1 шугамын АПВ-г ажилд залгана. /ТойТ-ын АПВ-ийн хүчдэлийн хэлхээ нь
Ш-1 шугамаастаслагдсан байхёстой./
17. УРОВ-ыг таслана, шугамын таслуурыг фазын ялгаврын хамгаалалтаар
тасарч АПВ-ээр дахин залгагдаж байгааг шалгаад УРОВ-ыг ажилд залгана.

74

18. Ш-1 шугамын бэлтгэл хамгаалалтуудыг тасалж тэдгээрийг ачаалал дор
шалгаад ажилд залгана. УРОВ-ыг Ш-1 шугамын бэлтгэл хамгаалалтуудаас
импульс авч ажиллахаар залгана.

ХАВСРАЛТ №4

76

Х А В С Р А Л Т №5

77

78



80

81

Зураг №11. 6-10 кВ тэжээлийн сүлжээний хэвийн горимын схем

Зураг N912. Ажиллагааны хэвийн горимоороо ТПЗ-ын секцүудийг тэжээдэг
6-1 ОкВ түгээх сүлжээний хэсгийн схем
82


Click to View FlipBook Version