The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

2023-2024 оны хичээлийн жилд бэлтгэсэн сэтгэл зүйн нийтлэл, зөвлөмжийн эмхэтгэл.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by АНУДАРЬ Чинбат, 2024-05-17 00:13:07

Сэтгэл зүйн төвийн нийтлэл, зөвлөмж

2023-2024 оны хичээлийн жилд бэлтгэсэн сэтгэл зүйн нийтлэл, зөвлөмжийн эмхэтгэл.

Keywords: Отгонтэнгэр их сургууль,Сэтгэл зүйн төв

СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ 2023-2024 Сэтгэл зүйн нийтлэл, зөвлөмжийн эмхэтгэл Эмхэтгэсэн: Ч.Анударь Улаанбаатар 2024 он


Гарчиг Ахлах ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ………………..……... Ч.Анударь Өсвөр наснаас орь залуу насанд шилжих, шилжилтийн хямрал ………...……... Г.Батчимэг Интернет байхгүй амьдралыг та мэдэх үү? ………………......…………………….. Ч.Анударь Сургуулийн сэтгэл зүйч ………………………………………………………………....…………. ……….. Г.Цэдэнсодном, Р.Нандин-Эрдэнэ, Э.Сарантуяа, Н.Одонцэцэг, Б.Одончимэг, Х.Сарнай Ахмад настнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд ………...……………………………….. Ч.Анударь ADHD гэж юу вэ? ………………………...……...……………………...…………… Б.Энхманлай Хүүхэд хэдэн наснаас эхэлж стресстдэг вэ? ……………...….………………………. Ч.Анударь Токсик харилцааны төрөл буюу үүнд нөлөөлөгч хүчин зүйлс …………….……………….…. ……………………………………...……………………………..…….. Т.Номин-Эрдэнэ, З.Ленара Аз жаргалын даавар …………………...…….………………………………………… Д.Дарьмаа Би үүнийг хийх ёстой …………………......……………………………………………. Ч.Анударь Сэтгэл зүйч гэж хэн бэ? …………………………………………………………...… Б.Энхманлай Шалгалтын үеийн айдас …………….…...……………………………………………. Ч.Анударь


Ахлах ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж Их сургуулийн дэргэд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг үйл ажиллагааны онцлогт тулгуурлан дунд, ахлах ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг хүргэж байна. 2020 оны 9-р сараас эхлэн тасралтгүй сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж буй бидний хамт олон өөрсдийн туршлагад тулгуурлан дурсамж дүүрэн оюутан насыг үр бүтээлтэй, амжилттай суралцахад эцэг эхчүүдийн зүгээс хэрхэн туслах боломжтой талаарх зөвлөмжийг бэлтгэлээ. Сүүлийн 18 гаруй жил хамтдаа цаг хугацааг өнгөрүүлж, хамтдаа ярилцаж, хамтдаа хөгжилдөж, хамт зөвлөлдөж, зарим тохиолдолд удирдаж, чиглүүлж байсан хүүхэд тань бие даан суралцах цаг нь хэдийнээ болж байна. . . . үгүй ээ, миний хүүхэд хэдийнээ бие даан суралцаж эхэлсэн, бие даасан хүүхэд гэж та бодож магадгүй л юм. Мэдээж ингэж бодох нь зүй ёсны хэрэг. Гэвч таны хүүхэд бие даан бүхнийг хийх цаг нь иржээ өөрөөр хэлбэл оюутан болох гэж байна. Энэ нь дан ганц хүүхдүүдэд биш эцэг эхчүүдэд мөн маш том шилжилт болж байдаг. Магадгүй ихэнх эцэг эхчүүд, хүүхдүүдийн хувьд бие биеэсээ удаан хугацаагаар холдож байгаа анхны тохиолдлуудын нэг байдаг. Яг энэ цаг үед таны хүүхэд жинхэнэ бие даасан ертөнцөд орох гэж байна. Таны хүүхэд дунд, ахлах ангид суралцаж байгаа бол бидний бэлтгэсэн зөвлөмжид багахан цагийг зориулаарай. Эцэг эхчүүд юу хийх боломжтой, юуг хийж чадах вэ? Их сургуульд элсээд таны хүүхэд гэр бүлийнхнээсээ тусдаа амьдрах тохиолдолд хэн ч таны хүүхдэд өглөө хичээлтэй гэдгийг сануулж, өрөөгөө цэвэрлэх, удахгүй болох шалгалтдаа хэдийд бэлтгэх, сонирхсон сургалтууддаа хэдэн төгрөгөөр суралцахыг сануулахгүй. Мэдээж эхлэл хэсэг бол үнэхээр чөлөөтэй, дураараа маш гоё санагдах боловч оюутны нандин дурсамж бүтээхийн хажуугаар үр дүнтэй суралцахыг огт орхигдуулж болохгүйг таны хүүхэд мэдэж байх хэрэгтэй. Гэрээсээ, гэр бүлийнхнээсээ хол, тусдаа амьдрах нь маш гоё боловч гэрээсээ хол амьдрах шинэ ертөнцийн цочрол нь тийм ч их биш байлгахын тулд эцэг эхчүүд дунд, ахлах ангид суралцаж буй хүүхдүүдийг гэртээ амьдарч байх хугацаанд нь зарим бяцхан өөрчлөлтүүдийг хийж эхлэх хэрэгтэй. 1. Цагийн хуваарилалт/Хэтийн зорилгод жижиг амжилтын жимээр хүрэх. Хамгийн эхний алхам бол маш энгийн бөгөөд гэрийн ажил, үүргийн хуваарилалтад ахлах ангийн сурагчийг идэвхтэй оролцуулах юм. Та хүүхдэдээ өдөр тутмын ажлууд, өдөр тутамд тохиолдох жижиг саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаарх ойлголтуудыг өгөхийн тулд түүнд тохирсон үүргийг өгч эхлэх цаг нь хэдийнээ болсон. Мэдээж энэ нь гэнэт цочролд оруулахгүй байх эхний алхам юм. Өөрөөр хэлбэл, анги удирдсан багштайгаа өөрөө утсаар ярих, шаардлагатай бол цахим шуудан илгээх, гэрт шаардлагатай хүнсний жагсаалтыг гаргах, боломжтой бол хүнс, гэр ахуйн зүйлсийг цуглуулах, шүдний эмчид үзүүлэх уулзалтыг товлох гэх мэт ажлуудыг ахлах ангийн хүүхэд рүүгээ шилжүүлж яагаад болохгүй гэж. Энэ нь нэг талаас таны хүүхэд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадварт суралцах боломжтой юм. Мэдээж хүүхдийнхээ хувцсыг үргэлжлүүлэн угаах дэндүү амархан ч гэсэн энэ үүргээ түүнд шилжүүлээрэй, ингэснээр тэр хэзээ угаалга хийх, мөн хувцсыг хатаахад хэр хугацаа шаардагдахыг урьдчилан төлөвлөж эхлэх боломжтой болно. Маш энгийн амархан, эсвэл ямар ч үр дүнгүй мэт санагдах боловч ахлах ангийн хүүхэд маань бага багаар өдөр тутмын төлөвлөлт хийж сурахад маш тустай алхам юм. Бие даан суралцахад цагийн төлөвлөлт маш чухал тул ахуйн асуудлуудыг бага багаар шийдвэрлэж суралцах нь бие даан суралцахад эерэг нөлөөг үзүүлж байдаг. Гэхдээ эцэг эхчүүд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ахлах ангийн сурагчид тохирсон тодорхой хэмжээний үүрэг хариуцлагыг тэдний ирээдүйн төлөө хийж байгаа болохоос биш эцэг эхийн үүрэг хариуцлагыг орлохгүй гэдгийг анхаараарай.


2. Эрэл хайгуул. Дараагийн зөвлөмж бол шууд шийдлийг санал болгохын оронд өөрөөр нь шийдэл олуулах алхмуудыг хийгээрэй. Шийдэл санал болгохын оронд асуулт асуух боломжтой. Үүсээд буй асуудлыг хэрхэн засах, шийдвэрлэх талаар хүүхдэдээ хэлэхийн оронд “За, чи үүнийг даван туулахын тулд ямар зүйл хийж чадах вэ?” гэж асуугаад үзээрэй. Түүнээс биш "Чи түүнийг дуудаад, түүнээс асуугаад, дараа нь очоод, түүнийг аваад ир" гэх нь хүүхдэд шууд яг ингээд үүнийг хий гэж хэлж байгаа юм. Ямар ч шийдвэр гаргах, эргэцүүлэн бодох хугацаа олгохгүйгээр шууд л шийдлийг хэлж өгч байна. Хүүхдийнхээ төлөө асуудал шийдвэрлэхээс илүүтэйгээр түүний авхаалж самбааг урамшуулах нь тохиромжтой юм. Магадгүй юу нь болж байна, юу нь болохгүй байгааг хэлж өгч болох ч өөрөөр нь хэлүүлж ч бас болно. Бүх л эцэг эхчүүд хүүхдэдээ хайртай. Тиймээс яг тэрийг яг ингэж хийх ёстой гэж зөвлөдөг. Яагаад гэвэл бид хүүхдэдээ хайртай. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүд өөрсдөө шийдлийг нь олохоос илүүтэй тэднийхээ асуудлыг засаж залруулдаг. Эцэг эхчүүдийн энэ их хайр, энэ их санаа тавьж буй байдал нь хүүхдүүдэд “би чаддаггүй”, “би хангалттай ухаантай”, “би хангалттай хүчтэй биш” гэсэн итгэл үнэмшлийг өгч байдаг. Энэ ойлголт нь таны хүүхэд 8 нас, 18 настай байхаас үл хамаарна. Би чадахгүй ээж л чадна, би угаасаа үүнийг хийдэггүй миний өмнөөс аав л хийдэг байсан гэсэн ойлголтыг түүнд өгөхгүй байхын тулд нас насанд нь тохирсон үүрэг хариуцлагыг түүнд өгч байгаарай. 3. Уналт. Амжилтыг нь хүлээн зөвшөөрсөн бол алдааг нь мөн адил хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралыг гайхалтай сайхан, төгс төгөлдөр, агуу байгаасай хэмээн хүсдэг. Ийм эцэг эх бүтэлгүйтэл ямар байдгийг мэдэхийг хүсдэггүй, үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Гэхдээ бүтэлгүйтэл бол бидний өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг юм. Бидний хэн нь ч бүтэлгүйтлийг мэдрэхгүйгээр амжилтаа үнэлж чадахгүй. Хүүхдэдээ “би чадна”, “би хичээх болно”, “би бүтэлгүйтэх боломжтой” гэсэн ойлголтыг бий болгох, хүлээн зөвшөөрөхөд нь туслаарай. Бүтэлгүйтэл гэдэг нь дууссан, боломжгүй гэсэн үг биш юм шүү. Таны хүүхэд зорьсон зорилгодоо хүрэхгүй бол дахин оролдоод үзэх зориг, урмыг та өгөөрэй. Хүүхдэдээ бэрхшээл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, түүнийг даван туулах боломжуудын талаарх ярилцах цаг хугацаа, орон зайг өгөх нь хамгийн чухал юм. Гэхдээ эцэг эхчүүд бид зөвлөх, эцэг эхчүүд л ярихаасаа илүү зүгээр л тэднийг сонсоорой. Эцэг эхчүүд өөрсдөө ярих хугацаагаа 2 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц сонсох хугацааг ахлах ангийн хүүхдүүдэд гаргаж, хөгжин чадавхжих боломжийг өгч байгаарай. 4. Бяцхан анхаарал. Таны анхны хүүхэд эсвэл таны дөрөв дэх хүүхэд эсэхээс үл хамааран таны гэр бүлийн амьдралын чухал үе шат юм. Ахлах сургуулиа төгсөх, их сургуульд элсэх нь хүүхдүүдэд том хүн болсон мэт мэдрэмжийг өгдөг. Мэдээж энэ нөхцөл байдалд зарим хүүхэд бэлэн, харин зарим хэсэгт нь дахиад цаг хугацаа шаардлагатай байдаг. Ихэнх оюутнууд их сургуулийн амьдралд дасан зохицохдоо 3-н ангилалд хуваагддаг. Эхний ангилалд багтсан оюутнууд их сургуулийн амьдралд тэр даруй л шилждэг буюу маш хурдан дасан зохицдог гэсэн үг. Дараагийн хэсэг нь аажмаар шилжих боловч хэдэн сарын дараа зүгээр болж, дасан зохицох болно. Эцэст нь дасан зохицохын тулд 1, 2 улирал шаардагдах бөгөөд энэ хугацаанд багагүй дэмжлэг хэрэгтэй болдог төрлийн оюутнууд байдаг. Та болон таны хүүхдийн хооронд зөвхөн бие махбодын орон зай төдийгүй сэтгэл хөдлөлийн орон зай бас бий. Их сургуульд элсэж буй залуучууд маш их хүсэл эрмэлзэл дүүрэн, бүгдийг хийж чадна гэсэн итгэл үнэмшил дүүрэн байдаг. Гэхдээ дасан зохицох үйл явц хэдхэн долоо хоногоос илүү хугацаа шаардагдах тохиолдолд тэд сандарч эхэлдэг тул, өөрөөсөө болохгүй байгаа зүйлсийн шалтгааныг хайж эхэлдэг. Тэд эргэн тойрноо харвал бусад оюутнууд зүгээр л "сайн" байхад би яагаад ингээд чадахгүй байгаа юм бол гэж эргэлзэж эхэлдэг. Тиймээс та одооноос эхлэн хөгжлийн дараагийн шат руу шилжиж буй ахлах ангийн хүүхдэдээ зориулж бага хэмжээний цагийг тогтмол гаргаж байгаарай.


Өсвөр наснаас орь залуу насанд шилжих, шилжилтийн хямрал Хүүхэд наснаас насанд хүрсэн үе шат руу шилжих шилжилтийн үед зан төлөвийн зарим шинж чанар, харилцааны хэв маяг, илэрхийлэх арга барилд өөрчлөлт гардаг. Хямрал насны үе шат бүрд заавал илрэх ёстой зүйл биш боловч хүүхдийн амьдралын хэв маяг, харилцаа, зан төлөвт гарч байгаа өөрчлөлтөд насанд хүрэгчийн зүгээс хандах хандлага, харилцааны онцлог байдал, гэр бүл болон сургалтын сэтгэл зүйн орчин нөхцөлөөс шалтгаалан явц нь хурц, хөнгөн, удаан, богино хугацаатай,мөн илрэхгүй ч байж болно. Орь залуу наснаас насанд хүрсэн үе рүү шилжих шилжилтийн үед тулгардаг дараах хэд хэдэн хямралууд бий болдог: Үүнд: - Бие даасан том хүн гэдгийг үгүйсгэх хямрал - Орь залуу насны үеийн хямрал - Мэргэжил сонголтын хямрал - Амьдралын зорилго, утга учраа тодорхойлж чадаагүйн хямрал Бие даасан том хүн гэдгийг үгүйсгэхийн хямрал: Бие даасан том хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй аль болохоор ижил тэгш байр сууринаас хандаж харьцах нь үл ойлголцол, зөрчил зөрчилдөөнөөс сэргийлэх гол арга мөн. Өсвөр насны хүүхдүүдэд нэг үгээ олон дахин давтамжтай хэлэх, зааж зааварчлах, тулгаж шаардах, буруутгаж хориглож харьцахад ихэд дургүйцэн эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлдэг. Буруутгаж зэмлэж хориглохын оронд санаа бодлоо оновчтой, тодорхой илэрхийлж, сургамжтай жишээ баримтад тулгуурлан ярих нь алдаа дутагдлаа ухаарч ойлгох, эргэцүүлэн бодож, зөв шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Орь залуу насны хямрал Амьдралын болон хувийн арга барил, хэв маяг төлөвших, өөрийн үзэл бодол байр сууриа амьдралдаа хэрэгжүүлэх, жинхэнэ өөрийнхөө эзэн болох хөгжлийн эхлэл болж байдаг. Насанд хүрэгчийн амьдралд шилжих шилжилт нь бие хүний хөгжлийн онцлогтой холбоотой зөрчлүүдийг дагуулж байдаг. Тухайлбал залуучууд бие даасан амьдралд хөл тавьж эхэлснээр аливаа асуудалд насанд хүрсэн хүний байр сууринаас хандаж эхэлдэг. Нөгөө талаас амьдралын туршлага, өөрийгөө үнэлж хянах удирдах чадвар насанд хүрсэн хүний хэмжээнд хараахан бүрэн гүйцэт төлөвшиж чадахгүй байдаг. Залуучууд хэдийгээр бусдаас хамааралгүй байх, бие даан шийдвэр гаргахыг эрмэлзэж байдаг боловч гаргасан шийдвэр нь алдаатай, эрсдэл дагуулсан байх тохиолдол цөөнгүй. Мэргэжил сонголтын хямрал: Бие даасан амьдрал болон насанд хүрэх шилжилтийн үед үүсдэг нийтлэг хямралын нэг бол хүсэж байгаа дуртай мэргэжлээ сонгож, сонирхсон сургуульдаа элсэж орж чадахгүйгээс үүсдэг. Элсэлтийн шалгалтад амжилтгүй дүн үзүүлж, ямар нэгэн сургуульд орж чадахгүй үлдэх нь тэдний хувьд хамгийн том хямрал юм. Шийдвэр сонголтоо эргэн үзэж бүгдийг шинээр эхэлнэ гэсэн бодол залуучуудын сэтгэл зүйд хүндээр тусдаг. Иймэрхүү тохиолдлын шинжтэй сонголт нь мэргэжилдээ сонирхолгүй байх, эргэлзээ төрөх, өөртөө итгэх итгэл алдах, сургуулиа орхих зэрэг таагүй үр дагаврыг дагуулна. Орь залуу насны хүүхдийн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, хүлээлт, бодит байдлыг хоорондох ялгаа хэдий чинээ их байна төдий чинээ хямрал гүнзгий явагдана. Их дээд сургуульд элсэн орсон хөвгүүд охидын хувьд оюутны амьдралд, сургалтын зохион байгуулалтын хэлбэр, хичээллэх цагийн хуваарь, хотын орчин нөхцөл дасан зохицохтой холбоотой хямрал бэрхшээл үүсэж болно. Амьдралын зорилго, утга учраа тодорхойлж чадахгүйн хямрал:


Амьдралын утга учир, зорилгоо тодорхойлж, өөрийгөө таньж сорих гэсэн эрэл хайгуул оролдлого нь зарим тохиолдолд оршихуйн хямрал үүсгэдэг “ Би” гэж хэн бэ? Яагаад энэ ертөнцөд төрдөг, юуны төлөө ирсэн бэ? Зэрэг олон асуултыг өөртөө тавьж, түүний утга учир, мөн чанарыг тайлж, мэдэхийг хүсэж байдаг. Орь залуу насныхан дотоод ертөнц, өөрийн ухамсарт явагдаж буй эдгээр өөрчлөлтүүд өөрийгөө хүмүүжүүлэх, боловсруулах таатай нөхцөл болж өгдөг. Хэрвээ орь залуу насны үеэс эхлэн өөрийн зан чанарын давуу сул тал, нөөц боломжоо бодитой таньж, амьдралын утга учир, зорилгоо тодорхойлж, бие даан ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэлтэй болж, гэр бүл, анги хамт олны өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх чадварт суралцаагүй энэ талаар бэлтгэгдэж чадаагүй бол оршихуйн хямралд өртөх магадлалтай. Ялангуяа ирээдүйд хүрэх зорилгоо ухамсарлахгүй төөрч будилж яваа урсгалаараа амьдарч буй хүн оршихуйн хямралд орж ирээдүйд амьдралаа зохицуулж чадалгүй мухардалд ордог. Энэ бүгдээс дүгнэж үзвэл орь залуу насны залуус биологийн хувьд нас бие гүйцсэн том хүмүүс боловч, амьдралын туршлага, эрсдэлээс хамгаалах, сэргийлэх мэдлэг чадвар, хянуур болгоомжтой зан чанар хараахан бүрэн гүйцэд төлөвшөөгүй байдаг учир насанд хүрэгчийн дэмжлэг, тусламж чухал хэрэгтэй хэвээр байх бөгөөд илүү нарийн харьцаа хандлага, мэдрэмж шаардаж байдаг өвөрмөц нас юм. Насанд хүрэгчийн буруу арга барил, алдаатай харьцаа хандлага, өсвөр, орь залуу насныхны хямралд нөлөөлж байна гэж үзэж болох юм. Иймээс энэ насны залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүд тэдний хөгжлийн онцлогийг харгалзан ажиллах мэдлэг туршлага, үр дүнтэй арга барилд суралцсанаар тэдний хөгжлийг дэмжих таатай орчин бүрдүүлж чадна.


Интернет байхгүй амьдралыг та мэдэх үү? Үзэсгэлэнт байгаль биднийг хүрээлэн байна. Бид өмнө нь гар утас төдийлөн ашиглахгүйгээр амьдардаг байсан. Тогтмол гар утсаа шалгахгүй байх мэдрэмж мартагдах дөхжээ. Бидний гар утсанд ямар ч мэдээлэл ирээгүй болохыг бид мэдэж байгаа боловч өөрийн мэдэлгүй хэдийнээ гар утсаа асаасан байдаг. Гэвч жинхэнэ дохио бол таны оюун санаа дахь дохио юм. Бодоод үз дээ, бид интернэтээс хол байх гэж үнэхээр их тэмцэж, үүнгүйгээр яаж ажиллахаа ч мэдэхгүй байгаа тухай бодохоор хэцүү санагдах юм. Бид хэдий үгүйсгэх боловч олон жилийн турш гар утасны хэрэглээний төгсгөлгүй мөчлөгийн гүнд живсэн юм болов уу. Энэ замд аа бид хамгийн гол нь өөрсдийгөө алдах гэж байна. Энэ байдал бидний сэтгэл зүй, бие махбодын эрүүл мэндэд сайн нөлөөг үзүүлэхгүй болохыг бүгд гадарлаж байгаа. Энэ бол цаг хугацааг дэмий өнгөрүүлэх орон зай болохыг ч мөн мэдэж байгаа. Гэвч үүнийг хийсээр байна, учир нь энэ бүхэн бидний хяналтаас хэдийнээ гарчихжээ. Бидний цаг хугацаа бидний хажуугаар өнгөрч байна. Гүн гүнзгий нойрноос сэрэх цаг нь болсон мэт. Эргэн тойронд минь бодит хүмүүс оршин байна. Бид энэ зөвлөмжөөр дамжуулан интернэтээс та бүхнийг холдуулах гэсэн бодол үгүй юм. Учир нь та үүнийг интернэтээр дамжуулан уншиж байна шүү дээ, бидний өнөөдрийн амьдрал интернэтгүй байх боломж бага. Харин үүнээс бага ч болов тусгаарлан холдож, өөрийн хяналт, бодит байдал дээр байх мэдрэмжийг бий болгох явдал юм. Учир нь амьдрал хэтэрхий үнэ цэнтэй Цаг хугацаа үнэхээр хурдан. Амьдрал үнэ цэнтэй, цаг хугацаа үнэтэй. Өдөр бүр нь үнэ цэнтэй. Таны эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл гэдгийг мэдэж аваарай. Хэдэн цагийг интернэтэд ашиггүй өнгөрүүлэх нь ямар ч ач холбогдол байхгүй, бодит бус ертөнц таны оюун санааг агшин зуурын таашаалаар тэжээж байна. Та өөрөө урхинд орсон болохыг мэдэж байгаа, хэчнээн хэцүү мэт санагдаж байсан ч өөрийгөө аврах хэрэгтэй. Цагийг үр ашиггүй цахим хуудсанд өнгөрүүлэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмж: - Бид одоо, бид бодит амьдралд оршин байна. Та амьсгалж байна. Нам гүм амгалан дэлхийд бид амьдарч байна. Бидний анхаарлыг сарниулах жижигхэн хайрцгаас өөр бидэнд хийх ажил маш их байна. Бидний эргэн тойронд байгаа юмс бүхэн дэндүү үзэсгэлэнтэй. Бидний дээр уудам тэнгэр байна шүү дээ. - Чимээ шуугиан их, эмх цэгцтэй байдал байхгүй жижигхэн ертөнцөөс өөрийгөө бүрэн салгах хэрэгтэй. Танд шинэ зүйлийг эхлүүлэх санаа төрж ч магадгүй. Энэ нь танд өдрүүдээ төлөвлөх, өөрийнхөөрөө бодох тодорхой байдлыг өгөх боломжтой юм. - Гар утасгүй, интернэтгүй өөрсдийгөө төсөөлөөд үзээрэй. Чимээгүй байх чимээ хэтэрхий чанга болсон тул танд хүндрэлтэй байж магадгүй. Тиймээс та олон нийтийн цахим сүлжээнд өнгөрүүлдэг байсан цагаа орлуулах өөр хобби хайж олох боломжтой юм. Дасгал хийх, тэмдэглэл хөтлөх, зураг зурах, дуртай хоолоо хийх, бясалгал хийх, цэцэг тарих, ном унших гэх мэт. Танд хамгийн ихээр таалагдах зүйл ээ хийгээрэй. Дасгал, хөдөлгөөн нь таныг гар утаснаас холдуулахаас гадна агшин зуурын таашаал, эерэг сэтгэл ханамжийг өгөх боломжтой. (Энэ бол байгалийн бидэнд өгсөн хүч).


- Тэмдэглэл хөтлөх, ялангуяа гараар бичих нь таны амьдралыг бүрмөсөн өөрчилж чадах боломжтой. Учир нь таны бодлыг цэгцэлж, өөрийгөө ойлгох, илэрхийлэх боломжийг олгодог юм. Тэмдэглэл хөтлөх ямар ч дүрэм байхгүй, өөрт тохирсон ямар ч аргаар л эхлүүлээрэй. - Таныг хүрээлж буй ертөнцөөс урам зориг авч, өөрийн санаагаа бичиж, ажиллах урам зориг аваарай. Танд өгсөн бэлэг болох бүтээлч байдлаа хөгжүүл. Хүмүүс болон урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зүйлсийг ажиглаж, амьдрах шалтгаанаа санаарай. Алдагдсан алсын хараагаа сэргээ. Бид бүгд энэ шийдэгдэхгүй асуудлын хохирогч болсон ч бид үнэхээр хүсэж байвал л гарч чадна. Хэсэг хугацаанд интернэтээс хол байх нь ямар байхаас бүү ай. Интернэтээс салж байгаа энэ мөчид бага зэргийн зовлон зүдүүрийг арилгахын тулд энэ нь танд урт хугацааны давуу талыг авчрах болно гэдгийг ойлгоорой. Хүзүүгээ эгцэлж, цэгцтэй суугаад, гүнзгий амьсгаа аваарай. Заримдаа энэ чимээгүй байдал нь таны энэ олон жилийн турш хүсэж байсан амар амгалан ч байж болох юм.


Сургуулийн сэтгэл зүйч Сургуулийн сэтгэл зүйч гэдэг нь хүүхэд, залуучууд, гэр бүлд сургалт, хүмүүжлийн асуудал тулгарах үед сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлдэг хүн юм. Сургуулийн сэтгэл зүйч нь хувь хүн болон нийгэмд дэмжлэг үзүүлэхэд бэлтгэгдсэн байдаг бөгөөд өөр өөрийн өвөрмөц онцлогтой хүүхэд, залуучууд бүрт сурах эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх мөн тус хөтөлбөрийг дэмжсэн үр дүнтэй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх болон боловсролыг тэгш хүртээмжтэй түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан гэр бүл болон бусад тогтолцооны хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн сэтгэлзүйн боловсролын үнэлгээ, оношилгоо, хөндлөнгийн оролцоо, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулах мэдлэгийг агуулдаг. Соёлын болон бусад ялгаатай хүмүүст зориулж соёлын талаарх мэдлэг өгөх, суралцах үйл явцыг дэмжих, үр дүнтэй зааварчилгааг өгөх нь гэр бүл, эцэг эхийн үйл явцад чухал ач холбогдолтой үүргийг мөн гүйцэтгэдэг. Сургуулийн сэтгэл зүйчид нь хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт, танин мэдэхүйн, зан үйл, нийгэм, сэтгэл хөдлөлийн асуудлуудыг арилгахад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарладаг. Мөн сэтгэл зүйчид сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэхэд тухайн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийн мэдлэг зайлшгүй байх шаардлагатай. Сургуулийн сэтгэл зүйч нь хөгжлийн болон орчин нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэдэг бөгөөд үүний үр дүнг эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудад тайлбарлаж өгөх боломжтой. Үүнд: - Сургах болон суралцахад нөлөөлдөг боловсрол ба хөгжлийн асуудлуудад тусламж, дэмжлэг үзүүлэх; - Суралцах болон зан төлөвийн эмгэгүүд, сургуульдаа дасан зохицох бэрхшээлүүд, нийгмийн болон хүн хоорондын асуудлууд, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг өгөх; - Хүүхэд, өсвөр насныхны архаг эсвэл цочмог сэтгэл зүйн нөхцөл байдал. Хувь хүний болон сургуулийн хямралд; - Эрүүл мэндэд заналхийлж буй нийгмийн сөрөг нөхцөл байдал (жишээлбэл, хүчирхийлэл, гэмт хэрэг, өсвөр насны жирэмслэлт, мансууруулах бодис хэрэглэх). Сургуулийн сэтгэл зүйч нь суралцагчид болон тэдний гэр бүл мөн сургуулийн үйл ажиллагаа, багш, сургуулийн удирдлага, ажилтнууд руу чиглэж ажиллана. Мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд хувь хүн, болон тухайн байгууллагад орчны үнэлгээг хийх, хөгжих болон сэтгэл зүйн тайван байдлыг дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх, хөндлөнгийн оролцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, - Багш нар, эцэг эх, удирдлагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудтай зөвлөлдөх, - Сэтгэл зүйн үйлчилгээний туршлага судлах, - Сэтгэл зүйн үйлчилгээний явцад хариуцлагатай буюу нууцыг чандлан хадгалах, шударга байх, - Мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг юм. Орчуулсан: Г.Цэдэнсодном, Р.Нандин-Эрдэнэ, Э.Сарантуяа, Одонцэцэг, Одончимэг, Сарнай.


Ахмад настнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд Ахмад настнууд бүхий л амьдралынхаа туршид янз бүрийн хэлбэрийн стресс болон янз бүрийн өөрчлөлтийг туулсан нь дамжиггүй. Бид ахмад настнуудын бие махбодын эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн адил тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг орхигдуулахгүй анхаарч үзэх нь чухал юм. Ахмад настнуудын сэтгэл зүйн асуудал нь тэдний амьдралын дадал зуршил, анхаарал төвлөрөлт, танин мэдэхүйн үйл ажиллагаа болон нойр, хоол, өдөр тутмын амьдралын чанарт нөлөө үзүүлж байдаг. Ахмад настнуудын хувьд стресс нь бие махбодын болон эрүүл мэндтэй холбоотой олон хэлбэрээр илрэх боломжтой. Бидний хүлээн зөвшөөрөх шаардлагатай зүйл бол стресс гэдэг нь төрөлхийн, байгалийн хүчин зүйл болохыг бүү мартаарай. Сул дорой хэн нэгэн стресст өртдөг гэх ойлголт нь хамгийн буруу юм шүү. Энэ бол байгалийн өгөгдөл. Дараа нь таны стрессийн түвшин нэмэгдэхэд яг юу нөлөө үзүүлж байгааг тодорхойлох оролдлого хийж үзээрэй. Мөн стрессийн түвшин нэмэгдсэн үед танд ямар шинж тэмдэг илэрч байгааг сайтар ажиглаарай. Хэн нэг хүнд стресстэй байгаа зүйл нь танд дарамттай байх албагүй юм шүү. Стресс үүсгэгч ямар мэдрэмж төрүүлж, бие махбодын хаана ямар мэдрэмж үүсдэгийг мэдэх нь маш их тустай байдаг. Мэдрэмж, түүний биеийн хаана байгааг таньж мэдэх нь стрессийг багасгахын тулд ажиллах боломжийг танд олгож байгаа бэлэг юм шүү. Өөр нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол стрессийг юунаас үүдэлтэйг тодорхойлох явдал юм. Стрессийг өдөөх хүчин зүйлс, сэтгэл хөдлөл, зан үйл, бие махбодын хариу үйлдэл зэргийг таних нь маш чухал юм. Зөвхөн дараа нь та стрессийг бууруулах арга хэмжээ авч, өөрчлөлт хийх боломжтой. Бидний амьдралд ямар нэгэн стресс байнга байх болно, гэхдээ зорилго нь үүнийг даван туулах явдал юм. Эцэст нь урьдчилан сэргийлэх тухайд хүн бүрт өөр өөр арга тохирдог. Учир нь хүн бүрийн сонирхол, тэдэнд таалагдах зүйлс харилцан адилгүй. Орхигдуулж болохгүй зүйл бол өдөр бүр урьдчилан сэргийлэх нь чухал юм. Та өдөр бүр дараах асуултуудад хариулт өгч байгаарай. - Та өнөөдөр татгалзсан уу? (оройтож унтах гэх мэт буруу дадал зуршлаас татгалзах оролдлого хийсэн үү,) - Та өнөөдөр дасгал хийсэн үү? - Та өнөөдөр өөрийнхөө төлөө юу хийсэн бэ? - Та өнөөдөр бусдын төлөө юу хийсэн бэ? - Илэрхийлээгүй мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн танд байна уу? - Өнөөдөр ямар сайхан зүйл болсон бэ?


ADHD гэж юу вэ? Анхаарал төвлөрүүлэх чадваргүй хийгээд хэт хөдөлгөөнтөх шинжүүдээр илэрдэг сэтгэцийн эмгэгийг анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж нэрлэдэг. Үүнийг 1845 онд доктор Хенрих Хоффман анх тодорхойлсон байдаг (Association, 2013). Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн илрэх шинж болон шалтгаан: Илрэх шинж тэмдэг: Inattention: Анхааралгүй байдал \анхааралгүйдэл\ гэдэг нь тухайн хүн ажлаа хийх, анхаарлаа төвлөрүүлэх, зохион байгуулалтад ороход бэрхшээлтэй байдаг бөгөөд эдгээр асуудал нь аливаа зүйлийг үл тоомсорлож, ойлгох чадваргүйгээс болдоггүй байна. (Association, 2013) Жишээлбэл: Ямар нэг зүйлд хичээгээд ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Ямар нэг зүйлд удаан анхаарч, удаан хийж чаддаггүй. Hyperactivity: Хөдөлгөөнтөх гэдэг нь байнга хөдөлгөөнтэй байх, тэр дундаа тохиромжгүй нөхцөл байдлаас үл хамааран хөдөлгөөн хийх, үсрэх, ярих зэрэг үйлдлийг байнга хийдэг байна. Насанд хүрэгчдэд хөдөлгөөнтөх нь хэт тайван бус байдал эсвэл хэт их ярих гэсэн шинжээр илэрч болно (Association, 2013). Хэсэг хугацаанд анхаарлаа сайн төвлөрүүлдэг боловч тун удалгүй босож, дэвхцэж, зүгээр сууж чадахгүй болно Impulsivity /Холимог/: - Дээрх шинжүүд аль аль нь хосолсон байгааг хэлнэ. Хэт хөдөлгөөнтөх гэдэг нь хүн ямар ч бодолгүйгээр үйлдэл хийх эсвэл өөрийгөө хянахад бэрхшээлтэй байдаг гэсэн үг юм. Энэ үед хүн бусдын яриаг тасалдуулж эсвэл үр дагаврыг бодолгүйгээр чухал шийдвэр гаргах магадлалтай. (Association, 2013). Үүсэх шалтгаан. Өнөөдөр энэхүү өвчнийг дэлхий нийт маш өргөн хүрээнд судалж байна. ADHD-ийн шалтгааныг одоогоор хэн ч баттай мэдэхгүй бөгөөд судлаачид өөрсдийн хийсэн туршилт, судалгааны үр дүндээ үндэслэн хэд хэдэн шалтгаанаас үүдэн бий болдог гэж үздэг (Association, 2013) . Орчны хүчин зүйл: - Эхийн хэвлийд байх үед тамхи татах, архи уух зэрэг нь анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг үүсгэх өндөр магадлалтай. (Rodriguez & Bohlin, 2005) - Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие организмын биед илрэх хар тугалганы хэмжээнээс үүсэх магадлалтай (Barlow & Durant, 2015). - Хүнсний нэмэлт бодис буюу элсэн чихэр, зарим будагч бодис зэрэг нь бас нэг шалтгаан байж болзошгүй. (Cruz & Bahna, 2006) Тархины гэмтэл: - Тархины урд хэсэг, тархины доорх катехоламинергик хэлхээ ба допамины зохицуулалтын ялгаа байгааг зарим судалгаагаар нотолсон.(Biederman & Faraone, 2005). - Санамсаргүйгээр авсан тархины гэмтлээс үүдэн бий болох нэг талтай.


Удамшил: - Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдүүдийн хамгийн ойрын /1-р төрөл:аав, ээж, ах, эгч хамаатнуудтай холбоотой байх магадлалтай. - Тархины бүтцийн онцлог: Судлаачид тархины урд хэсэг болох духны хэсэгт маш их анхаарал хандуулан судалж байна. Духны хэсэг нь хүний зорилго тавих процесст хамгийн чухал үүрэгтэй оролцдог ба бодох, төлөвлөх, бусдын зан үйлийг ойлгох зэрэг чадварыг хариуцдаг. Үүнээс үзэхэд духны хэсгийн үйл ажиллагаа алдагдсанаар ADHD үүсэх магадлалтай байгаа судалгаа бий. (Association, 2013) Энэхүү анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг олон улсын сэтгэцийн эмгэгийн өвчний ангиллын дагуу 2 эмнэл зүйн шинжүүдээс тус бүр 6 шинжээс дээш 6 сараас дээш хугацаагаар үргэлжлэн илэрч байгаа бол оношийг тавьж болно. Мөн сэтгэл судлаач мэргэжилтэн энэхүү оношийг тавьдаггүйгээс гадна, танд болон найзад тань дээрх шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрч байвал энэхүү эмгэгийн онош биш гэсэн үг шүү. Харин дээрх шинж тэмдгүүд олон удаа өөр өөр орчинд давтагдан илэрч байвал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаарай. Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг /ADHD/ -н статистик үзүүлэлт. (АНУ-н жишээн дээр). ADHD нь эрэгтэйчүүдэд (12.9%) эмэгтэйчүүдээс (4.9%) илүү тохиолддог. ADHD-тай хүүхдийн эцэг эх нь хүүхэдгүй хүүхдүүдээс 5 дахин их зардал гаргадаг. Хүүхдүүд ихэвчлэн 6-11 насны ADHD-ээр оношлогддог ADHD-тай хүүхдүүдийн 40 гаруй хувь нь эцэг эх нь энэ эмгэгтэй байдаг. ADHD-тай өсвөр насныхны 35 орчим хувь нь сургуулиа орхидог. Мансууруулах бодис хэрэглэх эмгэгтэй өсвөр насныхны 27% нь ADHD оноштой байдаг. ADHD оноштой өсвөр насны охидын 51 орчим хувь нь өөрийгөө гэмтээж байна. ADHD-ийн хүнд тохиолдлууд таны дундаж наслалтыг 25 жилээр бууруулж болзошгүй. Гайхалтай нь насанд хүрэгчдийн ADHD-ийн 41.3% нь хүнд гэж тооцогддог. ADHD өвчтэй дөрвөн эмэгтэй тутмын нэг нь амиа хорлохыг завдсан байдаг (Barlow & Durant, 2015). ADHD-тэй хүүхэд, насанд хүрэгчдэд зохион байгуулалттай байхад нь туслах зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. Хүүхдэд зориулсан: Эцэг эх, багш нар ADHD өвчтэй хүүхдүүдийг эмх цэгцтэй байхад нь тусалж, зааврыг дагаж мөрдүүлнэ. Өдөр тутмын болон цагийн хуваарийг сахих. Өдөр бүр сэрэх, унтахаас өмнө нэг хэв маягийг баримтлах. Гэрийн даалгавар, гадаа тоглох, доторх үйл ажиллагаанд цаг оруулах. Гал тогооны өрөөний хуваарийг хөргөгч эсвэл мэдээллийн самбар дээр хадгал. Хуваарьт өөрчлөлтийг аль болох урьдчилан бичээрэй. Өдөр тутмын зүйлсийг зохион байгуулах. Бүх зүйлд (хувцас, үүргэвч, тоглоом гэх мэт) байрлаж, бүгдийг нь байранд нь байлга. Гэрийн даалгавар, тэмдэглэлийн дэвтэр зохион байгуулагч ашиглах. Сургуулийн материал, хангамжийг зохион байгуулагчид ашигла. Даалгавраа бичиж, шаардлагатай номоо гэртээ авчрахын ач холбогдлыг хүүхэддээ илэрхийл. Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдүүдэд ойлгож, дагаж мөрдөх дүрмүүд хэрэгтэй.


Дүрмийг дагаж мөрдөх үед магтаал эсвэл шагнал өгөх. Сайн зан авирыг хайж, магтаж байгаарай. Хүүхэд түүний эцэг эх, ба багшид өгөх зөвлөгөө: Хүүхэд хөдөлгөөн ихтэй байхыг нь шийтгэж хэрхэвч болохгүй Хичээл давтах ба хичээллэх цагийг богино хугацаагаар үргэлжлүүлэх Хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэхийн тулд хамгийн урд суудалд суулгах Хичээлд анхаарлаа төвлөрүүлэх оролдлого хийхийг урамшуулж байх Хүүхдийн илүүдэл энергийг ашигтай зарцуулахын тулд биеийн тамирын дасгал хийлгэх. Энэ нь хүүхэд илүүдэл энергиэ зөв зүйлд зарцуулснаар ирээдүйд сайн тамирчин болох магадлалтай байдаг. Анхаарал төвлөрүүлэх сонирхолтой дасгал хийлгэх Насанд хүрэгчдэд зориулсан: Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй насанд хүрэгчдэд дараах аргуудаар өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Өдөр тутмын хэв маягийг сахих Янз бүрийн даалгавар, үйл ажиллагааны жагсаалт гаргах Ажил хэргийн хуваарь гаргах, хуанли ашиглах Сануулах тэмдэглэл ашиглах Түлхүүр, үнэт цаас, бичиг хэргийн ажилд тусгай газар, тогтмол тавьж сурах хэрэгтэй Том ажлуудыг илүү зохицуулалттай, жижиг алхам болгон хуваах нь даалгаврын хэсэг бүрийг гүйцэлдүүлэх нь мэдрэмжийг төрүүлдэг. Эх сурвалж: - Association, A. P. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders. Washington: American psychiatric publishing. - Barlow, D. H., & Durant, M. V. (2015). Abnormal psychology. Stenford: Nelson Education.


Хүүхэд хэдэн наснаас эхэлж стресстдэг вэ? Стрессийн тухай бид бүгдээрээ л мэддэг. Стресс ихэвчлэн сөрөг, бидэнд огт хэрэггүй мэт ойлгогдох тохиолдлууд ч багагүй байдаг. Сайхан стрессгүй амьдрах тухай хүмүүс эргэцүүлдэг л байх. Тэгвэл стрессгүй амьдралыг бий болгох боломж бидэнд байгаа болов уу? Магадгүй замын түгжрэлийг байхгүй болгочихвол, магадгүй утааг байхгүй болгочихвол, магадгүй ачаалал багатай ажилд орчихвол бид стресстэхгүй байх боломжтой мэт боловч стрессгүй амьдралыг хүсэх нь ямар ч шинэчлэл, хөгжил, дэвшилгүй нэгэн хэвийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаатай ижил юм. Уйтгартай ч байж магадгүй. Тэгэхээр стресс бидэнд хэрэггүй бол биш, харин энэ мэдрэмж хугацааны хувьд удаан үргэлжлэх нь бидэнд хэрэггүй болж таарч байна. Стресс богино хугацаанд үргэлжилж ашигтайгаар нөлөөлөх үедээ бидэнд хүнд хэцүү даалгаврыг хийж дуусгах эрч хүч, сэдлийг өгдөг гайхалтай хүчин зүйл. Харин энэ байдал удаан үргэлжлэх нь таны бие болон сэтгэлд, улмаар таны гэр бүлийн уур амьсгал, эрхэм нандин хүүхдүүдэд тань сөргөөр нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул бид энэ удаад эцэг эхийн стрессийн хүүхдэд үзүүлэх нөлөөний талаарх бяцхан мэдээллийг хүргэж байна. Стресс ихтэй орчинд амьдардаг хүүхдүүд хөгжлийнхөө зарим үед зан үйл, сэтгэл хөдлөлийн янз бүрийн асуудалтай тулгардаг байна. (Fields et al., 2021) Жирэмсэн эхийн стресс нь ургийн хөгжилд дан ганц нөлөө үзүүлээд зогсохгүй тухайн хүүхдийн цаашдын амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх хүчирхэг зүйл болж байна. Маш их ачааллаас болоод, биднээс шалтгаалахгүй хүчин зүйлээс болоод зөвхөн том болсон гэж нэрлэгддэг насанд хүрэгчид л стресстээд байгаа юм уу, гэвэл үгүй юм. Стресс нь хүүхдийг төрөхөөс нь өмнө нөлөөлж эхэлдэг. Жирэмсэн эхчүүдийн олон тооны судалгаанаас харахад эхийн стрессийн түвшин өндөр, удаан хугацааны туршид стресстэй байх нь ургийн тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, төрөх үйл явц, төрөхийн хүндрэлд нөлөө үзүүлдэг байна. (Томасон нар, 2021). Одоо тэгвэл яавал зүгээр вэ? Эхийн стресс нь урагт нөлөө үзүүлээд байгаа эдгээр өөрчлөлтүүд нь стресстэй орчинд үүсэх байгалийн хариу үйлдэл боловч энэ нь бид туслахыг хичээх хэрэггүй гэсэн үг биш юм. Дахин хэлэхэд, стресстэй орчинд өссөн хүүхдүүд зан үйл, сэтгэл хөдлөлийн янз бүрийн асуудалтай тулгарах эрсдэл хамгийн өндөр байна. Тиймээс бидний хийж чадах хамгийн эхний зүйл бол эхчүүдийг стресст орсон гэж буруутгахгүй байхыг хичээх явдал юм. Тэр хүн сул дорой болохоороо стресстээд байгаа хэрэг бол огт биш. Учир нь нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал нь стрессийн түвшин ихсэхэд нөлөө үзүүлэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, эхчүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх нь тэдний нялх хүүхдийн тархины хөгжилд хэмжигдэхүйц нөлөө үзүүлсэн судалгааны үр дүн гарсан байдаг. Стресстэй орчин нь зөвхөн хүүхдийн зан төлөвт нөлөөлдөггүй. Энэ нь төрөхөөс нь өмнө тэдний хөгжилд аль хэдийнээ нөлөө үзүүлчихсэн байдаг. Асран хамгаалагчид, ялангуяа жирэмсэн эхчүүдэд стрессийг бууруулахад туслах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нэг чухал арга гэдгийг судалгаагаар харуулж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдэд туслах хамгийн дажгүй арга бол эхлээд ээжид нь туслах явдал юм. Хэд хэдэн судалгаанаас үзэхэд эцэг эхчүүд стрессийнхээ түвшинг бууруулж чадвал хүүхдийн зан үйлийн асуудал мөн буурдаг байна. (Neece et al., 2012). Хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулах нь эцэг эхийн стресс, хүүхдүүдийн зан үйлийн асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжит арга юм. Угтаа бол эцэг эх нь үүсэж буй стрессийг эрүүл, зөв аргаар зохицуулж чаддаг байх нь хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж, мөн эцэг эх, асран хамгаалагчдаас стрессээ хэрхэн зохицуулах талаар харж, мэдэрч, сонсож суралцсаар байдаг.


Энэ удаад бид танд стрессийг зохицуулах түгээмэл нийтлэг аргуудыг зөвлөхийг хүссэнгүй. Учир нь хэн нэгэнд гайхалтай тохирсон арга танд тохирохгүй байж ч болно шүү дээ. Тиймээс та өөрт тохирсон, гайхалтай эрүүл зөв аргыг олж чадсанаар урт удаан хугацаандаа стрессээ удирдаж, ашиглах бүрэн боломжтой юм. Эцэст нь, стресс бидэнд огт хэрэггүй амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлээд байдаг зүйл бол бас биш юм байна. Харин энэ байдал нь удаан хугацаанд үргэлжлээд ирэх нь бидний үйл хөдлөл, хариу үйлдэл, биеийн эрүүл мэнд болон сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй бидний эргэн тойронд байгаа хүмүүст сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна. Тиймээс та өөрт тохирсон эрүүл, зөв аргыг олох эрэл хайгуулын их аяллыг бүү зогсоогоорой. Чанартай нойр, шим тэжээлтэй хоол хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амьдралын зөв дадлыг өөртөө бий болгосноор удаан хугацаанд стрессийг бид бүрэн удирдах боломжтой юм. Энэ бол зөвхөн миний л стресс гэж бүү бодоорой. Таны стресс таны хамгийн эрхэм хүмүүст танд мэдэгдэхгүй нөлөө үзүүлэх боломжтой болж таарлаа. Таны сэтгэл яг юунд зовнож байна вэ? Яагаад таны сэтгэлийг чилээх болсон бэ? Та тэгвэл яг одоо юу хийж чадах вэ?


Токсик харилцааны төрөл буюу үүнд нөлөөлөгч хүчин зүйлс Найз нөхөд, үерхэл, гэр бүлийн харилцаанд хамтрагчаа ойлгож хүлээж харилцан ярилцан байж ойлгодог. Зарим харилцаа эсрэгээрээ бидний эрч хүчийг сорж, уур бухимдлыг төрүүлдэг. Хортой харилцаа нь зөвхөн биеийн хүчирхийлэл биш ба сэтгэл зүйн маш том дарамтад оруулдаг төдийгүй өөрийн тань амьдралын хэв маяг, амьдралыг харах өнцөг, бусадтай харилцах харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлж өөрчилдөг. Харамсалтай нь амьдралын олон тохиолдолд хүмүүс насаараа тэр харилцаанаасаа салж чадахгүй байдаг ба зарим нь бүр амь насаараа хохирсон харамсалтай тохиолдлууд байдаг билээ. Харилцаа холбоо, сэтгэл судлалын мэргэжилтэн, доктор Лилиан Гласс 1995 онд хэвлэгдсэн "Хортой хүмүүс" номдоо хортой харилцааг "Бие биеэ дэмждэггүй, хүмүүс хоорондын аливаа зөрчилдөөнтэй нөхцөл байдал" гэж тодорхойлсон байдаг. Та энэхүү харилцаанд байхдаа хэзээ ч эрх чөлөөтэй байдаггүй гэж тус номдоо өгүүлжээ. Мөн хортой харилцаа нь сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Хортой харилцааг дараах шинж тэмдгүүд илтгэх боломжтой, үүнд: - Хамтрагчаа санаатайгаар эсвэл санаандгүй байн, байн доромжлох - Далд байдлаар хор хөнөөл учруулах - Байнга сандарч түгших - Эвгүй байдалд орох - Сэтгэл гутрал - Түгших эмгэг зэрэг байна. Эдгээр сөрөг нөхцөл байдал нь даамжирч, бие махбодын хүчирхийлэлд ч хүргэх магадлалтай юм. Энэ мэт хортой харилцаа жижиг санагдаж тоохгүй өнгөрч болох ч хүн нийгэмд оршин тогтнож байгаа цагт энэхүү харилцаа далд хэлбэрээр оршсоор л байх болно. Тиймээс үүнийг цэглэж засахад таны үзэл бодол, харах өнцөг тун чухал. Хортой харилцааг үүсгэдэг хүмүүсийн төрөл: Өөрөөрөө бахархагч - Тэд үргэлж өөрийнхөө тухай ярьж, эсвэл бусад хүмүүс өөрсдийнх нь тухай ярьж байхыг сонсохыг хүсдэг. Тэд танаас асуулт асуухгүй, хариултыг ч сонсохгүй. Бүхнийг хянагч - Энэ төрлийн хүмүүс нь эргэн тойрон болж буй бүх зүйлсийг, бүх хүнийг хянахыг хүсдэг. Тэд чиний юу хийх, юу хэлэх, бүр юу бодохыг хүртэл өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг. Хэрэв чи тэдэнтэй санал нийлэхгүй бол тэр өөрийнхөө зөв болгох оролдлогыг хийсээр байх болно. Энерги сорогч - Тэд үргэлж уйтгар гунигтай сөрөг зүйлсийн тухай ярьж бүх зүйлд гутранги байдлаар ханддаг. Тэдэнтэй байхад та ямар ч шалтгаангүйгээр ядарч, эрч хүчгүй болж, сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмжээ алдах болно. Гомдоллогч - Тэд үргэлж ямар нэг зүйл болохгүй байгаа тухай гомдоллоно. Нэг асуудал шийдэгдэхэд, нөгөө асуудлыг гаргаж ирнэ. Үргэлж бусдаас дэмжлэг туслалцаа, анхаарал халамж, хайр энэрлийг хүсэх ч таны санал, зөвлөгөөг огтхон ч сонсохгүй. Дотно харилцаанд тэд үргэлж хохирогч болсон мэт аяглана. Атаархагч - Тэд өөртөө дургүй, өөрийгөө үзэн яддаг, хайрладаггүй учир эргэн тойрондоо байгаа хүмүүсийг ч гэсэн аз жаргалгүй байлгахыг хүсдэг. Атаархал нь бусдыг буруутгах, шүүмжлэх, худал яриа, хов жив зохиох байдлаар илэрнэ. Тэдний үзэж буйгаар бүх хүн муу муухай.


Далан худалч - Энэ төрлийн хүмүүс нь жижиг том гэхгүйгээр, ямар ч ач холбогдолгүй зүйлд ч худлаа ярьсаар байдаг. Ажил төрөл, хувийн, дотнын аль ч харилцаанд худалч хүмүүс биднийг үргэлж сэтгэлзүйн тавгүй байдалд оруулдаг. Хэн нэгэн танд худлаа ярьж байгаа мэт мэдрэмж төрвөл тэднийг ажигла, нягтал, түүний ээлжит хохирогч болохоосоо өмнө холдох нь зүйтэй. Үүнээс гадна хортой харилцааг хүлээн зөвшөөрч, тэр байдлаасаа салж чаддаггүй хүмүүс байдаг. Сэтгэл засалч Жинни Л.Томпсоны үзэж буйгаар бүх л хосуудын дунд тодорхой хэмжээний хортой харилцаа байдаг ажээ. Аливаа харилцаанд инээх, гуниглах үе олон тохиодог ч хэзээ харилцаагаа дуусгах цаг болсныг мэдэж байх нь чухал. Зарим хүмүүсийн хувьд хортой харилцаагаа дуусгавар болгож чадахгүй, аз жаргалгүй харилцаандаа үлдэх сонголт хийх тохиолдол байдаг билээ. Үүнд нөлөөлөгч 5 хүчин зүйлс байна. 1. Ганцаардлаас айх - Тэд ганц бие байснаас төгс биш ч гэсэн хостой байх нь илүү дээр гэж үздэг аж. Нийгэмд ганц бие байх нь, ганцаардах нь сөрөг зүйл гэж үзэх болсон ч үнэн хэрэгтээ ийм байлаа гээд болохгүй зүйл огтхон ч үгүй билээ. 2. Өөртөө итгэх итгэлгүй байх - Түүнчлэн өөртөө итгэх итгэл султай хүмүүс хортой, таагүй харилцаагаа хадгалж үлдэх сонголт хийх хандлагатай байдаг нь ажиглагджээ. Дарамттай, хортой харилцаа удаан хугацаанд үргэлжилсэн үед хүмүүс энэ бүхэн өөрийнх нь буруугаас болж байна гэдэгт итгэж эхлэх магадлал их байдаг аж. Мөн өөртөө итгэх итгэл муутай байх нь харилцааны үнэ цэнийн тухай эргэлзэхэд хүргэдэг байна. 3. Хайртынхаа үйл хөдлөл бүхнийг өөртэйгөө холбож үзэх- Таарамжгүй нөхцөл байдал, хэрүүл маргааны дараа хосуудын аль нэг нь бурууг өөрөөсөө хайх, буруугүй байсан ч өөрийгөө буруутай мэтээр мэдрэх зэрэг түгээмэл мэдрэмжийг мэдэрдэг. Энэ байдал нь чухам юу болж байгааг ухаарахад хүндрэл үүсгэдэг бөгөөд сэтгэлзүйн хувьд бусдаас хамааралтай болж байгаа нь эргэлзээ ихсэх, бухимдал төрөх, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ. 4. Бүх зүйл сайхан болно гэдэгт хоосон итгэх - Хортой харилцаанд орсон олон хүмүүс тэдний харилцаа сайжирна, хайртай нэгэн нь өөрчлөгдөнө гэдэгт хоосон итгэж явдаг. Тэд мөн хайртай хүнийх нь гаргаж байгаа таагүй ааш авир, хүнд нөхцөл байдалд байгаатай нь холбоотой гэж бодох хандлагатай байдаг ажээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ бодол нь аливаа харилцааг улам бүр ээдрээтэй болгодог. 5. Хаягдахаас айх - Хортой харилцаанд байсаар байх бас нэгэн шалтгаан бол хаягдах, бусдын өмнө үнэ цэнээ алдах айх айдас байдаг ажээ. Ийм айдастай хүмүүс ихэвчлэн өөрийгөө илэрхийлэх чадамж муутай, өөрийнхөө төлөө дуугарах, тэмцэх чадвар сул байдаг байна. Үндсэндээ хортой, хоргүй харилцаа нөгөө хүнээ таньж мэдэхэд л оршдог байна. Эрүүл харилцааг хоёр хүн бие биетэйгээ холбоотой боловч өөрсдийгөө золиослохгүй, үнэ цэнийг нь алдагдуулахгүй байхыг хэлэх аж. Та тэднийг эрх чөлөөтэй байлгаж тэд чамд эрх чөлөөг чинь өгөх харилцаа нь эрүүл харилцааны үндсэн ойлголт билээ. Бид ийм л хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж амьдрах эрхтэй. Өөрийгөө хайрлахыг нэн тэргүүнд тавьж байгаарай. Бэлтгэсэн: Т.Номин-Эрдэнэ, З.Ленара.


Аз жаргалын даавар Допамины түвшин бага байх нь хүнийг залхуу болгодог. Асуудал бүхэн харилцан яриагаар шийдэгддэггүй, дотоод процессоо өөрчлөх шаардлага гардаг. Яагаад гэж үү? Допамин нь тархи, бөөрний дээд булчирхай, бөөр, гэдэс дотор нийлэгждэг, төв мэдрэлийн системд мэдээлэл, импульсийг дамжуулагчийн нэг юм. Түүнийг аз жаргалын даавар ч гэх нь бий. Гэвч допамин хоёр шинж чанартай: жишээлбэл допамин хүний бие организмд хангалттай агуулагдаж байвал хүн идэвхтэй, хөдөлгөөнтэй, зорилгодоо хүрэх хүртэл гинжин хэлхээний дагуу мэдээлэл дамжигдаж хүн улам өдөөгдөж шинийг хийхийг, амжилтад хүрэхийг эрмэлзэж сэтгэлийн гал нь (дотоод сэдэл) асдаг. Харин допамины доод түвшин нь хайхрамжгүй идэвхгүй, залхуу байдалд хүргэдэг. Өөрөөр хэлбэл гадаад өдөөгчөөс үүдэлтэй сайн, муу зуршил төлөвшихөд бие организмын дотоод үйл явц нөлөөтэй юм. Орчин үед амттай хоол, хөгжим, сонирхолтой киноноос эхлээд олон нийтийн сүлжээн дэх богино хэмжээний бичлэг гэх зэрэг аз жаргалыг мэдрэх эх үүсвэр улам бүр нэмэгдсээр байна. Эдгээр эх үүсвэрийг байнга давтамж ихтэй хэрэглэснээр допамин тэр хэмжээгээр ялгарч улмаар цахим орчинд хамааралтай болох, донтох шалтгаан болдог байна. Тэгвэл допамины дутагдалд орох гэж юуг хэлээд байна вэ? гэхээр анх харахад хүнд таашаал авчирдаг зүйл нь түүний хувьд байдаг л зүйл болон хувирч аливаад хайхрамжгүй хандах зүгээр л автоматаар хийх үйл болдог. Ингэж л зуршил бий болдог. Учир нь цахим орчинд түр зуурын сэтгэл ханамж авснаар хүний сэтгэн бодох чадвар, зохион бодохуй, асуудлыг шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ хариуцдаг тархины урд хэсэг хүч багатай ажилладаг. Бодох эргэцүүлэх нь аливаа үйлийн амжилтад хүрэх дотоод сэдлийг бий болгодог юм. Хөнгөн таашаал авчирдаг зүйлс нь бидэнд сөргөөр нөлөөлж аажмаар хүний зан үйлийг эвддэг гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм. Зан төлөвт ямар шинжүүд илрэх вэ? - Бодит байдалтай зохицохгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй байх - Нэгэнт тархинд зуршил тогтсон бол тэдгээр нейротрансмитерүүд өмнөх өдөөгчид дассан учраас түүнд мэдрэмжгүй болж залхуу, хайхрамжгүй, хөдөлгөөн багасах, анхаарал удаан хугацаагаар төвлөрөхгүй байх эсвэл хэт хөдөлгөөнтөх Гуравдугаарт, Меган Маккой, Линдси Гоулд нарын хийсэн судалгаагаар нийгмийн сүлжээний хэрэглэгчид 20 секундийн гэрэл гэгээтэй видеонд дасаж, удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг нь тогтоогджээ. Хамгийн ноцтой асуудал нь тэрээр ихэвчлэн допамины хамгийн үр дүнтэй эх үүсвэрийг хайж олохыг зогсоодог явдал юм. Допамины түвшин нь мэдрэлийн системээр маш сайн зохицуулагддаг боловч үүнийг энгийн аргаар хэрхэн нэмэгдүүлэх талаар шинжлэх ухааны судалгаануудад: - Амьдралын хэвшлээ өөрчлөх - Спортоор тогтмол хичээллэх - Бүжиглэх - Хайртай хүмүүстэйгээ харилцах - Хоббиндоо цаг зав гаргах - Сайтар унтах


- Шинэ зүйл сурах гэж байнга эрмэлзэх - Уураг ихтэй хоол хүнс хэрэглэх - Ханасан өөх тос бага идэх - Хөгжим сонсох - Мах, өндөг, бяслаг, самар зэрэг уургаар баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Допамины илүүдэл ч цусны даралт буурах, ухаан алдах болон бусад таагүй үр дагаварт хүргэдэг. Тиймээс дээрх аргуудаар хэвийн тохирсон хэмжээнд байлгахыг хичээгээрэй.


Би үүнийг хийх ёстой Би үүнийг заавал хийх “ёстой” . . . яагаад гэдгийг чухам сайн мэдэхгүй боловч би үүнийг хийх л “ёстой”. Учир нь багш хийгээрэй гэсэн. Бас аав, ээж заавал хийгээрэй гэсэн. Яагаад хичээл, гэрийн даалгаврыг хийх ёстой юм бэ? ёстой учраас уу? Хүүхдийн хийх шаардлагатай зүйлс ихэнхдээ л "ёстой" зүйлс байдаг. Яагаад, юуны учир хийх шаардлагатай, хийж гүйцэтгэснээр юунд хүрэх боломжтой, хийхгүй байснаар ямар үр дагавартайг та хүүхэдтэйгээ хамтдаа ярилцаад үзээрэй. Хүүхдийн сурлагын амжилтад гэр бүл хэчнээн чухал нөлөө үзүүлж болохыг судалгааны үр дүнгээс харах боломжтой. (PISA) Хэдий тийм боловч энэ завгүй нийгэмд, хүүхдэдээ цаг гаргах, тэдний хичээл сурлагад анхаарах нь томчуудын ашиг сонирхол нөгөө талаас хүүхдийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа нь туйлын харамсалтай. Магадгүй энэ байдал эцэг эх, асран хамгаалагч нарыг бүр илүү дарамтад оруулж байж ч болох юм. Учир нь бид бүгд л хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Тиймээс энэ удаад хүүхдийн хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой бяцхан зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт зориулж байна. Хамгийн эхэнд таны хүүхдийн сургууль, таны хүүхдийн багш бол таны багш, таны сургууль болохыг битгий мартаарай. Эцэг эх болон багш хоорондын харилцаа, итгэлцэл хүүхдэд ямар том нөлөө үзүүлдэг болохыг та өөрийн биеэр ажиглах боломжтой. Эцэг эх нь багшийг нь таньдаг эсэх, сургууль ба багшийн тухай сайнаар эсвэл муугаар ярих нь хүүхдэд асар ялгаатай нөлөөг үзүүлж байдаг. Нөгөө талаас нь харвал багш ч мөн сурагчдынхаа эцэг эхтэй нь сайн харилцаатай байх нь өөрийн үүрэгт ажлаа сэтгэл дүүрэн гүйцэтгэж анги танхимын уур амьсгал ч тайван байх бүрэн боломжтой. Тиймээс та хүүхдийнхээ багшид итгэх бүхий л алхмыг хийж үзээрэй. Тун боломжгүй санагдаж байвал илэн далангүй ярилцахыг зөвлөж байна. Таны хүүхэд сургууль дээр өдрийг хэрхэн өнгөрүүлдэг, бусад үеийн найзуудтайгаа хэрхэн харилцдаг талаарх өргөн хүрээний маш их мэдээллийг та багшаас авах боломжтой. Мөн шийдвэрлэх, засан сайжруулах шаардлагатай асуудлыг цаг алдалгүй, даамжруулалгүй шийдвэрлэх боломжтой. Эцэг эхийн хандлага нь хүүхдийнхээ сургуульд суралцах хүсэл эрмэлзэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Томоос том ертөнц нь болсон, бүхнийг мэддэг, мэдэхгүй бүхнийг нь чиглүүлж өгдөг багшийг нь үл тоож байгаа байдал хүүхдэд маш их эргэлзээг төрүүлж, улмаар сурах хүсэл эрмэлзэлд нь нөлөөлөх боломжтой юм шүү. Дараа нь . . . хүлээлтийг битгий үүсгээрэй. Юу ч сурахгүй, юу ч чадахгүй байгаа ч гэсэн та хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулахгүйгээр алдсан ч тэр алдаатай хэвээр нь хүлээн зөвшөөрөх оролдлогыг хийж үзээрэй. Бүтэлгүйтэл бол мөнхийн зүйл биш. Дахин оролдож үзэх хүч хүн болгонд байдаггүй юм шүү. Хүүхдүүд томчуудын хүлээлтийг биелүүлэхийн төлөө төрөөгүй гэдгийг санаарай. Ямар хүн байхаар заяагдсан, тийм л хүн болох учиртай. Харин тэр боломжийг олгох нь эцэг эхийн үүрэг. Өнөөдөр тааруухан үнэлгээ авлаа гээд насан туршдаа тун тааруу амьдарна гэсэн үг биш шүү дээ. Ирээдүй, маргааш гэдэг өдөр байгаа. Тэгэхээр ямар ч хүлээлт тавихгүйгээр зөвхөн хүүхдийн нүдээр, хүүхдийн бодит чадвар дээр тулгуурлан сурах л арга байна. Хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа мэт мэдрэмж хүүхдийг сэтгэл зүйн дарамтад оруулж байдаг. Энэ л байгаагаараа тэд хүлээн зөвшөөрөгдөх бүрэн эрхтэй. Эцэст нь . . . багшид итгээд, хүүхдэдээ итгээд зөнд нь орхих. Үүнийг баргийн эцэг эх чадахгүй. Учир нь ихэнх хүмүүс хүүхдээ сайн сайхан амьдраасай л гэж хүсдэг. Эсрэгээрээ зөнд нь орхих бол тэр чигээр нь орхино гэсэн үг ч биш.


Зөнд нь орхино гэдэг нь хүүхдээ энэ байгаагаар нь хайрлаад, сурах арга барилыг нь хамтдаа олоод, өөртөө итгэх итгэлийн тохирсон тунг нь тааруулаад, давуу талыг нь олж өгөөд, сул талыг нь мөн нээж өгөхийг хэлж байгаа юм.


Сэтгэл зүйч гэж хэн бэ? Та бүхэнд Канадын сэтгэл судлаачдын нийгэмлэгээс гаргасан сэтгэл зүйч гэж хэн бэ? түүний үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Сэтгэл зүйчид юу хийдэг вэ? Сэтгэл зүйчид нь хүний сэтгэц, мэдрэмж, зан үйлийн асуудлуудыг үнэлэх, оношлох, хүмүүст эдгээр бэрхшээлийг даван туулах, удирдахад нь туслах зорилгоор зөвлөгөө өгөхөд бэлтгэгдсэн хүмүүс юм. (Psychological Association, 2022) Сэтгэл зүйн тест нь хүний сэтгэцийн процесс (анхаарал, сэтгэхүй, хүртэхүй гэх мэт), сэтгэцийн байдал, зан үйлийн асуудлуудыг ойлгоход тусалдаг ба асуудлыг үнэн зөв оношлох, зохих зөвлөгөө өгөх боломжийг олгодог. Канад улсын хувьд зөвхөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар сэтгэцийн эрүүл мэндийн оношийг тавих боломжтой гэж үздэг байна. (Psychological Association, 2022) Сэтгэл зүйчид хүмүүст бэрхшээлээ даван туулах, зохицуулахад нь туслахын тулд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон, сургалтыг зохион байгуулдаг. Хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол сэтгэл гутрал, түгшүүр хэмээн Канадын сэтгэл судлаачдын холбооноос онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ сэтгэл зүйчид дараах сэтгэл зүйн асуудлууд дээр ч мэргэшсэн чиглэлээрээ ажиллах боломжтой хэмээн дурдсан байна. (Psychological Association, 2022) Үүнд: - Айдас, фоби - Сурах үйл ажиллагаа болон ой тогтоолттой холбоотой асуудал - Чихрийн шижин, зүрхний өвчин, архаг өвчин, цус харвалт зэрэг бие махбодын өвчинд сэтгэл зүйн хүчин зүйлсийн нөлөөлөх нөлөөлөл - Эдгэршгүй өвчин болон амьдралын төгсгөлийн тусламж үйлчилгээний сэтгэл зүйн талууд - Донтолт ба бодисын хэрэглээ (тамхи татах, архи, мансууруулах бодис гэх мэт) - Үүрэг, харилцаан дахь стресс, бухимдал, уур хилэн - Гэр бүл, гэр бүлийн асуудал - Ажлын гүйцэтгэл, сургууль, амралт, спорттой холбоотой сэтгэл зүйн хүчин зүйлүүд - Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, гэмт хэргийн зан үйлтэй холбоотой асуудлууд - Танин мэдэхүйн (сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй) асуудлууд - ADHD (анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг), Аутизм гэх мэт бага насны хүүхдийн хөгжлийн асуудал - Гэмтлийн үйл явдлын сэтгэл зүйд үзүүлэх нөлөө - Хооллох эмгэг Сэтгэл зүйчид хаана ажилладаг вэ? Сэтгэл зүйчид олон янзын байгууллага, олон нийтийн салбарт ажилладаг. Үүнд: - Эмнэлэг, нөхөн сэргээх төвүүд - Олон нийтийн болон өрхийн эмнэлгүүд - Хувийн практик (ганцаарчлан) - Засан хүмүүжүүлэх байгууламж - Сургууль, их дээд сургуулиуд - Нийгмийн үйлчилгээний байгууллагууд - Сэтгэл зүйн үйлчилгээний байгууллагууд гэх мэт газруудад ажилладаг байна. Канад улсад хэрхэн, яаж сэтгэл зүйч болдог вэ? Канад дахь сэтгэл судлаачид амьдарч ажиллаж буй муж, орон нутгийнхаа зөвшөөрөл өгөх байгууллагаас мэргэжлийн лиценз авсан байх шаардлагатай байдаг. Америкт тусгай зөвшөөрөлтэй


сэтгэл судлаачид сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг (Ph.D) шаарддаг бол Канадын зарим мужид дадлага хийхийн тулд магистрын зэрэг шаардлагатай байдаг бол дунджаар магистрын зэрэгт 6 жил, докторын зэрэгт 10 жил суралцдаг байна. Тус улс нь бакалавр, магистр, докторын түвшинд сэтгэл зүйч бэлтгэдэг хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн стандарттай байдаг бөгөөд магистрын түвшинд 600-аас доошгүй цаг, докторын түвшинд 1600 цаг практик сургалтад хамрагдана. Канадын ихэнх муж, орон нутагт тусгай зөвшөөрөл авахаар зорьж буй сэтгэл зүйчид магистр, докторын зэрэг хамгаалсны дараа мэргэших гэж буй салбартаа нэмэлт 1600 цагийн зөвлөгөөний дадлага хийдэг. Нэмж дурдахад сэтгэл зүйчээр бие даан ажиллах эрхтэй болохоосоо өмнө сэтгэл судлалын шинжлэх ухааны онол,практик, ёс зүй, хууль зүйн шалгалтыг өгөх ёстой байдаг байна. Зөвхөн тухайн муж, орон нутгийн сэтгэл зүйчийн лиценз олгох газраас сэтгэл зүйчийн лиценз авсан хүмүүс өөрсдийгөө сэтгэл зүйч гэж нэрлэж болно хэмээн Канадын сэтгэл судлаачдын холбооноос онцлон тэмдэглэсэн байна. Сэтгэл зүйчид бусад сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс юугаараа ялгаатай вэ? Сэтгэцийн эмч, сэтгэл засалч, зөвлөх зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тусалдаг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд олон байдаг. Сэтгэл судлаачид нь бусад сэтгэцийн эрүүл мэндтэй ажилладаг мэргэжилтнүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээний үндэс болдог хүний зан чанар, оюуны үйл ажиллагааны сорилыг боловсруулах, оноо өгөх, тайлбарлах чиглэлээр мэргэшсэн байдгаараа ялгаатай байдаг хэмээн үзсэн байна. Түүнчлэн сургалтынхаа академик шинж чанараас шалтгаалан сэтгэл судлаачид судалгаа хийх, хөтөлбөр боловсруулах, зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх зорилгоор бэлтгэгддэг. Сэтгэл зүйн үнэлгээ яагаад чухал вэ? Сэтгэлзүйн тест нь асуудлыг илүү сайн ойлгож, шийдвэрлэхэд тусална. - Хүүхдийн хөгжил, сургалтын асуудлыг илрүүлэх - Ахимаг насны хүмүүсийн ой санамжийн асуудал - Сургууль, гэр, ажил дээрээ хэн нэгэнд тулгардаг нийгмийн болон хүмүүс хоорондын асуудал - Хэн нэгэн шүүх хуралд оролцох боломжтой эсэх, эсвэл өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эсэх зэрэг чухал асуудлуудыг үнэлгээний тусламжтай гаргаж болдог. Эх сурвалж: - Psychological Association, C. (2022). What is psyhcologists and how can they help? CPA, 1–2.


Шалгалтын үеийн айдас Та нартаа энэ удаад шалгалтын айдас, түгшүүрийг зөвөөр зохицуулахад туслах зөвлөмжийг хүргэж байна. Сандарсан, айсан хэцүү байж болох ч эдгээр мэдрэмжийг удирдаж, бууруулах боломжтой юм шүү. 1. Бэлтгэх. Шалгалтын айдсыг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол сайтар бэлтгэх явдал юм. Шалгалтдаа бэлдэх цагийн хуваарийг өөртөө гаргаарай. Бэлтгэл сайтай байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэлийн түгшүүрийг бууруулах боломжтой. 2. Цагийн хуваарь гаргах. Хичээллэх цагийг буруу хуваарилж, цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрүүлэх нь шалгалтын өдөр ойртох тусам сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс цагийн хуваарийг өөртөө хамгийн тохирсон байдлаар, өөрөө зохицуулж болох жижиг жижиг хэсгүүдэд хувааж төлөвлөөрэй. Ингэхдээ нэг зүйлийг бүү орхигдуулаарай. Тасралтгүй хичээллэх нь сайн боловч өөртөө чанартай амрах, завсарлах цагийг заавал гаргаарай. 3. Тайвшруулах арга техникийг сурах, хэрэгжүүлэх. Гүнзгий амьсгалах, булчингаа аажмаар тайвшруулах аргуудыг сурах нь таны сэтгэлийг тайвшруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусална. Тиймээс тогтмол хийж суралцаарай. 4. Биеийн эрүүл мэнд. Чанартай нойр, шим тэжээлтэй хоол идэх, тогтмол дасгал хийхийг битгий мартаарай. Биеийн эрүүл мэнд нь сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг тул биедээ анхаарал тавих нь шалгалтын түгшүүрийг буруулахад тусална. 5. Итгэлтэй, дотнын хүмүүстэйгээ ярилцах. Найзууд, гэр бүлийнхэн, ангийнхантайгаа ярилцахыг зөвлөж байна. Сэтгэлийг түгшээж байгаа, эвгүй, тухгүй мэдрэмжийг үүсгээд байгаа зүйлсийн талаар ярилцах нь сэтгэлийг тайвшруулахад нөлөө үзүүлнэ. 6. Хуваарилах, хуваах, удирдах. Шалгалт бол айдас хүргэж, сэтгэлийг түгшээх хүчин зүйл байж болох ч жижиг жижиг, удирдах боломжтой хэсгүүдэд хувааж бэлтгэснээр чиний бодож байгаа шиг тийм ч том айдас хүргэх зүйл бас биш байж болох юм шүү. Бүхэл, бүтэн шалгалт гэж бодохын оронд нэг асуулт, бүлэг асуулт гэдэгт анхаарлаа төвлөрүүлж, удирдлагыг өөртөө аваарай. 7. Эцсийн үнэлгээ. Шалгалт мэдээж чухал шүү дээ. Гэхдээ чиний үнэ цэнэ, чиний чадварыг үнэлэх цорын ганц хэмжүүр биш гэдгийг дахин санаарай. Алдах гэдэг нь суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг өөртөө сануул. ЭЦЭСТ нь, өөрийн бодлуудаа нэг цэгцлээд үзээрэй. Чиний давуу тал, өмнөх амжилтууд, энэ бүх хугацаанд бэлдсэн хүчин чармайлтуудаа битгий мартаарай. Тиймээс үүнийг өөртөө сануулаарай.


Шалгалт, шалгалтын дүн, үнэлгээнд анхаарлаа хандуулахын оронд өөрийнхөө чадварт анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Өдөр бүр хичээсэн, хичээл зүтгэлийн нийлбэр бол таны АМЖИЛТ. Одоо боломжгүй байгаа гэдэг нь огт боломж байхгүй гэсэн үг биш шүү.


Click to View FlipBook Version