НҮҮР
ОРШИЛ Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь өөрийн байгууллагын Эрхэм зорилго, зорилтын хүрээнд зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчимд нийцсэн барилгын салбарын тогтвортой байдлыг хангах, засаглалын зөв тогтолцоог бий болгох, салбарын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангасан урт, богино хугацааны бодлогын болон стратегийн бичиг баримтыг боловсруулахад нөлөөлөх, суурь судалгааг хийх, салбарын чадавхыг сайжруулах чиглэлд салбарын яам, холбоод, иргэний нийгэм, гадаадын төсөл, хөтөлбөр болон олон улсын байгууллагуудтай үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон талаар хамтран ажилладаг билээ. Дээрх эрхэм зорилго, зорилтын хүрээнд МБҮА ТББ-ын Ажлын алба нь 2024 оны 01 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, үйл ажиллагааныхаа тайланг байгууллагын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-ийн зорилтын дагуу товхимол хэлбэрээр бэлтгэн хүргэж байна.
ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2.1: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖИЛ OPEN TIME №1 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН, “ЭС ДИ ИНЖЕНЕРИНГ ЭНД КОНСТРАКШН” ХХКИЙН ЗАХИРАЛ, Б.БААСАНСҮРЭН: МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРТ ФИДИК-ИЙН ГЭРЭЭГ НУТАГШУУЛАХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО болох ФИДИК нь МБҮА ТББ-ыг “ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН”-ээр элсүүлэх шийдвэрийг өөрийн Удирдах зөвлөлийн хурлаараа дэмжиж, улмаар 2023.09.10-ны өдрийн Сингапур Улсад болсон ФИДИК-ийн Ерөнхий Ассамблейн Хурлаар (GAM) оруулан соёрхон баталлаа. ФИДИК нь Швейцарын Женев хотноо 1913.07.22- ны өдөр үүсэн байгуулагдаж, эдүгээ дэлхийд 100 гаруй гишүүн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон улсад Барилга, бүтээн байгуулалтын жишиг гэрээ (Suite of Contracts), Сургалт, судалгаа (ФИДИК-ийн Академи, Гэрчилгээжүүлэлт), Маргаан шийдвэрлэлт, Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгэрэнгүйг дараах линкээс уншина уу. МБҮА ТББ-ын УЗГ Баасансүрэнгийн ярицлага-final.pdf ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2.2: ГИШҮҮДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ МБҮА ТББ-ын Гишүүнчлэлийнхээ тоог нэмж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилтын хүрээнд холбогдох мэдээ мэдээллийг өгч ажилласны үр дүнд 2024.01-р сард “Өмнөговь Корпораци” ОНӨААТҮГ-ыг шинээр гишүүнээр элсүүлснээр тус аймагт МБҮА ТББын салбарыг төлөөлөх, хамтран ажиллах гэрээг байгуулах саналыг тавьсан бөгөөд мөн аймгийн “Логмон” ХХК-ийг шинээр гишүүнээр элсүүлэхээр болов.
МБҮА ТББ нь Гишүүн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчилж, гишүүн байгууллага хоорондын харилцаа холбоог сайжруулж, өргөжүүлэх зорилгоор “OPEN WEEK” буюу “БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ 7 ХОНОГ”-ийн аяны хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн буюу 2024 оны эхний аяныг МБҮА ТББын УЗГ, “БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК нь эхлүүлж, 2024.01.29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК нь Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Өмнөговь аймаг дахь стратегийн өндөр ач холбогдолтой Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын “ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ”-ийн бүтээн байгуулалтын танилцах аялалд МБҮА ТББ-ын гишүүд оролцов. “Бодь Интернэшнл” ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэд бүтэц, барилга бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарт Монгол Улсын хөгжлийг илтгэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн үндэсний бүтээн байгуулагч компаниудын нэг юм. 2024.01.29-ний өдөр: Гашуун сухайт боомт дахь уг төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд зориулсан ажилтны ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрэн шийдсэн хурлын өрөө, оффис, фитнесийн заал, чөлөөт цаг өнгөрүүлэх хэсэг ба ногоон байгууламжууд зэргийн тохижуулсан нийт 210 хүний багтаамжтай А, Б блок, зөөврийн сууцнаас бүрдсэн нийт 3,600 м.кв талбайтай ажилчдын кэмпийн орчин, үйл ажиллагаатай танилцав. 2024.01.30-ний өдөр: Гашуун сухайт-Тавантолгойн өртөөний Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, 233.6 километр гол замын урттай төмөр замын иж бүрэн цогцолборын төсөлтэй танилцав. Энэхүү бүтээн байгуулалт нь: − Дээд, доод бүтэц − Дохиолол холбоо − Барилга байгууламж − Эрчим хүч − Хөдлөх бүрэлдэхүүн − Хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж гэсэн (6) багц ажлаас бүрдсэн, багц бүртээ техник, технологийн өндөр үр ашигтай, дэвшилтэт, олон инновацтай шийдлийг нэвтрүүлсэн болно.
Багц 1: Дээд, доод бүтэц Энэ багц ажлын хүрээнд 16 ширхэг гүүр (1,450 м), 145 ширхэг ус зайлуулах хоолой, 12 мал амьтны нүхэн гарц, Таван Толгойн өртөөний салбар зам, ачилтын тойрог, үндсэн трасс, хил холболт, 324.6 км дэлгэмэл урттай төмөр замын 36 мянган тонн зам төмөр, 584 мянган ширхэг бетонон дэр, 584 мянган багц бэхэлгээ, 110 ш. суман шилжүүлэг, 26 ширхэг мухар замын вагон баригч суурилуулах зэрэг ажлууд хийгджээ. Багц 2: Дохиолол холбоо, шилэн кабель Энэ багц ажлын хүрээнд Зүтгүүрийн аюулгүй байдлын систем, микро процессорт суурилсан бүрэн автомат хориглол бүхий дохиолол холбооны нэгдсэн систем зэргийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн байна. Ингэснээр ашиглалтын зардал 10%, аюулгүй байдал, хүний хүчин зүйлээс хамаарах хамаарлыг өндөр төвшинд бууруулж чадсан байна. Багц 3: Барилга байгууламжууд Энэ багц ажлын хүрээнд Нэгдсэн удирдлагын байрууд, Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо (Зүтгүүрийн депо, Вагоны депо), Техникийн барилгууд, Оффис, Зүтгүүрийн зэхэлтийн байгууламж зэрэг бие даасан нийт 44 ширхэг барилга байгууламжийг барьж байгуулсан байна. Багц 4: Эрчим хүчний хангамж Энэ багц ажлын хүрээнд 1000кВА 35/10кВ чадал бүхий Таван толгойн дэд станц, 1000кВА 35/10кВ чадал бүхий Ухаа худаг дэд станц, 160кВА 35/04кВ чадал бүхий 6-н зөрлөгийн дэд станцуудыг шинээр бүтээн байгуулж, 270 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр байгуулсан байна. Багц 5: Зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүн Энэ багц ажлын хүрээнд нийт 16 зүтгүүр, 810 вагоныг төслийн захиалагч “Таван толгой төмөр зам” ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Багц 6: Хөдлөх бүрэлдэхүүний зам засварын тоног төхөөрөмж Энэ багцын хүрээнд зүтгүүрийн засварын депод 152 , ачааны вагон засварын депод 285, Гашуун сухайт засварын газарт 32 нийт 469 ширхэг засварын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. 2024.01.31-ний өдөр: “ТАВАН ТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН ТӨСӨЛ”-ийн бүтээн байгуулалттай танилцав. Энэ багц нь Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, тэжээгч, Барилга байгууламж, зам талбай, Эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлын хүрээнд гүйцэтгэгдэж байна. Төслийн нийт гүйцэтгэл нь 88.04%-тай, бүтээн байгуулалтыг 2024 оны 2-р улиралд дуусгахаар ажиллаж байна. Монгол Улсад томоохонд тооцогдох уг ачилтын байгууламж нь ашиглалтад орсноор цагт 3,500 тонн, жилд 20 сая тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай болно. Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт
технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулах юм. Ингэснээр улсын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байруудыг бий болгох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл болж байгаа юм. “ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ МБҮА ТББ НЬ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДДАА ТАНИЛЦУУЛЛАА МБҮА ТББ нь Гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын харилцаа холбоог үүсгэх хүрээнд “OPEN WEEK” буюу “Байгууллагын 7 хоног” аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг “БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХКтай хамтран “ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР” төслийг танилцууллаа. МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Entrepreneur 2023" ёслолын ажиллагааны үеэр салбарт оруулсан хөрөнгө оруулалт, улсад төлсөн татварын хэмжээ, ажиллагсдын тоо тэр дундаа шинээр ажлын байр бий болгосон зэргийг харгалзан үзсэн бөгөөд 2023 оны "Entrepreneur 2023" шалгаруулалтад Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Гишүүн байгууллагуудаас БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ, ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР-ээр буюу хоёр номинацид “Бодь интернэйшнл” ХХК шалгарсан юм. - “Бодь интернэйшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсад АНХ УДАА 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН, ХҮНД ДААЦЫН, УУЛЗВАРГҮЙ ТӨМӨР ЗАМ-ыг Монгол инженерүүд өөрсдөө барьж байгуулсан нь үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн цоо шинэ бүтээн байгуулалтын ажил болсон төдийгүй улсынхаа төмөр замын хөгжлийг олон арван жилээр урагшлуулж чадсан юм. МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ (МБҮА) ТББ-ЫН ГИШҮҮН ТАНАА Энэхүү судалгааг МБҮА ТББ-ын Ажлын алба нь өөрийн гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаанд тус нэмэр, дэмжлэг болгон ажиллах зорилготойгоор жил бүр явуулдаг бөгөөд Таныг 2023 онд бидний явуулсан үйл ажиллагаанд үнэлгээ-дүгнэлтийг өгөхийн зэрэгцээ 2024 онд ямар үйл ажиллагааг явуулбал танай байгууллагад хэрэгцээтэй байгаа талаарх өөрийн бодит санал, хүсэлтийг илгээж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Уг судалгааг хөндлөнгийн байр сууринаас гүйцэтгэх боломжийг МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд болох “Инвескор проперти” ХХК болон “Тэнхлэг зууч” ХХК-дад хүсэлтийг тавьж, үнийн санал авсны дагуу “Инвескор проперти” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны МБҮА ТББ-ын Нийт гишүүдийн “САНАЛ, ХҮСЭЛТИЙН СУДАЛГАА”-г гүйцэтгүүлэхээр ажлыг эхлүүлсэн болно.
ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2.3: БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ “ДУЛААН ШИЙДЭЛ 2” ТӨСЛИЙН 01 САРЫН ТОЙМ “ДУЛААН ШИЙДЭЛ-2 ТӨСӨЛ”-ИЙН ТҮНШЛЭГЧИД НЬ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ “ДУЛААН ШИЙДЭЛ-2 ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлэгч байгууллагууд болох МБҮА ТББ, Жэрэс ОУТББ, ШУТИСын дэргэдэх БЭХХТ-ийн төлөөллүүд нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2024.01.14-17-ны өдрүүдэд ажиллахдаа тус аймагт хэрэгжиж буй “Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөртэй хамтран 2023.12-р сард “Дулаан шийдэл-2 төсөл”-ийн дулаалгын зөвлөхүүдээр байшингийн дулаан алдагдлын үнэлгээ болон хэмжилтийг хийлгэсэн айл өрхүүдэд зориулан дулаалгын ач холбогдол ба давуу тал зэрэг сэдвийн хүрээнд танилцуулах сургалтыг зохион байгуулав. Сургалтыг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь нээж, МБҮА ТББ-ын товч үйл ажиллагаа болон энэ төсөлд оролцож буй өөрийг байгууллагын үүргийн талаар танилцуулж, Жэрэс ОУТББ-ын Ажилтан Г.Нарангоо нь “Дулаан шийдэл-2” төслийн Танилцуулга, дулаалгын ач холбогдол, хялбар шийдэл дулаалгын технологи, МБҮА-ын Төслийн зохицуулагч Г.Номин нь “Дулаан шийдэл-2” төслийн Бригад, бригадаар дулаалга хийлгэхийн давуу талууд, БЭХХТ-ийн Инженер Ж.Ганхуяг нь Бригадын зохион байгуулалтын талаар, Дулаалгын материал, технологийн шийдлүүд зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээ мэдээллийг тус сургалтад хамрагдсан 52 хүнд хийж, үүнээс 10 айл нь дулаалгын ажил хийлгэх захиалгыг өгөв. Тус захиалгыг дагуу МБҮА ТББ-ын төслийн баг нь ажиллаж, улмаар төслийн 4 бригадын ахлагч нь 1-р сарын сүүлээр Өмнөговь аймагт ажиллаж, тус захиалгыг өгсөн нийт 8 айл, өрхүүдийн дээврийн дулаалгыг хийж эхлэв. Удаах өдөр нь МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж болон “Өмнөговь корпораци” ОНӨТҮГ-ын Гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал нартай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломжуудын талаар саналаа солилцсоны үр дүнд “Өмнөговь корпораци” ОНӨТҮГ нь МБҮА ТББ-д шинээр гишүүнээр элсэх, улмаар МБҮА ТББ-ын Салбар байгууллагыг Өмнөговь аймагт төлөөлөх асуудал дээр хамтран ажиллах, “Дулаан шийдэл-2 төсөл”-ийн бригадуудын дулаалгын ажлын тодорхой хэмжээг санхүүжүүлж болох асуудлыг дэмжиж асуудлыг судлахаар тохирсноор уулзалт амжилттай болов.
“ДУЛААН ШИЙДЭЛ-2 ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ДЭЭВРИЙН ДУЛААЛГА ХИЙЛГЭСЭН АЙЛ, ӨРХТЭЙ ТАНИЛЦЛАА Удаах өдөр нь төслийн дулаалгын зөвлөх, бригадын ахлагчдаар хэмжилт ба үнэлгээг, улмаар дээврийн дулаалгын ажлыг хийлгэсэн айл болох Амаржаргал гуайнд МБҮА ТББ-ын төслийн баг болон орон нутгийн барилгын компани “Логмон” ХХК-ийн удирдлага, инженерүүдтэй зочлон очиж газар дээрх бодит байдалтай танилцаж, дулаан алдагдал хэр байгааг дулааны камераар хэмжиж үзэв. Тус айл нь дээврийн дулаалгыг хийлгэхээс өмнө жилдээ 12 тонн нүүрсийг өдөртөө 3 удаагийн галлагаатайгаар ашигладаг байсан бол дээврийн дулаалгыг хийлгэсний дараа жилдээ 9 тонн нүүрсийг өдөртөө 1 л удаагийн галлагаатайгаар ашигладаг болж, маш дулаахан, тав тухтай нөхцөлтэй болсноо онцолж байв. Дулааны камераар хийсэн гэр доторх хэмжилтээр +26С-ыг зааж байсан боловч хана, цонх, сууриасаа бага зэрэг дулаан алдагдалтай зааж байсан нь тус хэсгүүдийг дулаалсан тохиолдолд зуухны ч хэрэг байхгүй, галлагаа ч хийх шаардлагагүй байх талаар инженерүүд зөвлөж байв. Газар дээрх хэмжилтийг хийсэн “Логмон” ХХК-ийн удирдлага, инженерүүдтэй уулзаж, МБҮА ТББ-ын үйл ажиллагааны талаар товч танилцуулсны үр дүнд МБҮА ТББ-д шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсний дагуу МБҮА ТББ-д орон нутгаас 2 шинэ гишүүн байгууллагуудыг элсүүлж, мөн МБҮА ТББ-ын Салбар байгууллагыг нээх, “Дулаан шийдэл-2 төсөл”-д нэмэлт санхүүжилтийг аймгийн холбогдох удирдлагуудтай ярилцсанаар уг томилолт үр дүнтэй өндөрлөв. “ДУЛААН ШИЙДЭЛ-2” ТӨСЛИЙН ДУЛААЛГЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЭЭЛЖИТ САР ТУТМЫН ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ 2024.01.18-ны өдөр “Дулаан шийдэл-2” төслийн барилгын бичил, жижиг бизнес эрхлэгч (БЖБЭ)-дэд зориулсан ээлжит онлайн уулзалт болов. Тус уулзалтад нийт 13 төслийн бригадууд оролцсон бөгөөд уулзалтаар дараах асуудлуудыг ярилцав. Үүнд: − 2023.12-р болон 2024.01-р саруудын техникийн үнэлгээ, дулаалгын ажлын гүйцэтгэлийг танилцуулж, ойрын хугацаанд зохион байгуулагдах арга хэмжээний тогтсон тов, Маркетинг, борлуулалтын цаг үеийн мэдээ мэдээлэл, Банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна Техникийн үнэлгээ болон дулаалгын ажилтай холбоотой зөвлөгөө, зөвлөмжүүдийг БЭХХТ-ийн инженерүүд нь өгөв. − “Дулаан шийдэл-2” төслийн маркетингийн ажлууд идэвхтэй өрнөж байгаа бөгөөд дээврийн
дулаалгын талаар богино хэмжээний видео сурталчилгааг хийхээр төлөвлөж байгаа тул энэ төрлийн дулаалгыг хийх бригад, төслийн багтай холбогдон хамтран ажиллах саналыг хүргүүлэв. − Мөн 01.25-ны өдрийг дуустал явагдах төслийн “Санал, хүсэлтийн судалгаа”-даа идэвхтэй оролцохыг Дулаалгын зөвлөх болон бригадуудад сануулав. “БАРИЛГЫН АЖИЛ”-ЫН ЦАХИМ СИСТЕМИЙГ БҮРЭН АШИГЛАЛТАД ӨГӨХ ТУРШИЛТЫН АЖИЛ ДУУСАЖ, АШИГЛАЛТАД ОРОВ “Барилгын ажил”-ын цахим системийн хөгжүүлэлт өндөрлөж, бүрэн ашиглалтад өгөх туршилтын ажил дуусаж, ашиглалтад оров. Улмаар системийн цаашдын үр өгөөж болон санхүүгийн дүн шинжилгээг хийлгүүлэх ажлын хүрээнд Гэрээт мэдээлэл технологийн зөвлөхийг тухайн сард нь ажиллуулж, системийн цаашдын хөгжүүлэлт дээр төслийн багаас холбогдох саналыг авав. Мөн тус системийн хэрэглэгчид болох байгууллага, бригад, инженер, техникийн ажилтнуудын эрхээр туршилтаар нэвтэрч, шинэ бүртгэл, шинэ профайлыг үүсгэх, нууц үгийг сэргээх, мэдээ, зөвлөмжийг нийтлэх, системийн хандалтын тооны харагдах байдал зэрэг туршилтаар илэрсэн алдаа, дутагдлыг хөгжүүлэгч байгууллагад илгээж, засварлах ажлуудыг хийж дуусгав. “НОГООН БАРИЛГА БА УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ” СЕМИНАРТ ОРОЛЦОВ “Дулаан шийдэл-2” төслийн баг нь 2024.01.19-ны өдөр Ногоон Барилгын Хүрээлэн ТББ-аас зохион байгуулсан “Ногоон барилга ба ухаалаг эрчим хүчний хэрэглээ” ээлжит семинарт тус байгууллагын УЗГ-ний хувиар оролцов. Тус семинарт ногоон барилгад шаардлагатай ухаалаг эрчим хүчний шийдлүүд, сэргээгдэх эрчим хүчний ухаалаг хэрэглээ сэдвийн хүрээнд зочин илтгэгчид илтгэлүүдийг тавьсан бөгөөд ногоон барилга, түүний үнэлгээний систем, хот байгуулалтын сэдвийн хүрээнд салбарын чадавхыг бэхжүүлэх нээлттэй хэлэлцүүлгийг оролцогчдын дунд өрнүүлэв. “ДУЛААН ШИЙДЭЛ 2” ТӨСЛИЙН ШИНЭ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА-УУЛЗАЛТЫГ ХИЙВ Барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэн, бригад, бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан “Дулаан шийдэл-2” төслийн 2024 оны эхний элсэлтийг 2024.01.04-01.21-ний өдрийг дуустал цахимаар хүлээн авав. Энэ удаад барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаалгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой, барилгын ажлын мэдлэг, туршлагатай, харилцаа, хандлага зөвтэй байх зэрэг үндсэн шалгуурыг тавьж, төслийн танилцуулга-
уулзалтыг 2024.01.31-ний өдөр Барилгын Хөгжлийн Төв ТӨҮГ-ийн “Барилгачин” сургалтын танхимд зохион байгуулав. Уулзалтад 38 хүн оролцож, түншлэгч байгууллагуудын төлөөллүүд нь өөрсдийн хариуцдаг үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг танилцуулахаас гадна МБҮА ТББ-ын төслийн баг нь “Дулаан шийдэл-2” төслийн зүгээс барилгын салбарын БЖБЭ нарт олгож буй боломжуудын талаар илтгэлийг танилцуулав. Улмаар 35 хүн ярилцлагад орон тэнцэж, цаашид “Дулаан шийдэл-2” төслийн чадавхжуулах сургалтуудад суух, хамтран ажиллах боломжтой болов. “ДУЛААН ШИЙДЭЛ-2” ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТАД ОРОЛЦОВ МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл-2” төслийн баг нь түншлэгч байгууллагууд болох Жэрэс ОУТББ-ын 2024.01.26-ны өдөр зохион байгуулсан төслийн менежементийн сургалтад оролцов. Сургалтаар төслийн үйл ажиллагааны хүрээний талаарх ерөнхий ойлголт, төслийн менежментийн үе шатууд, үр дүнд суурилсан менежмент ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ярилцаж, багуудад хуваагдан дадлагын ажлыг хийн гүйцэтгэв. − 2024.01.09 болон 23-ны өдрүүдэд төслийн хоёр долоо хоног тутмын цахим уулзалтуудад оролцож, МБҮА ТББ-ын төслийн багын гүйцэтгэсэн ажлууд болон гүйцэтгэх ажлуудын талаар түншлэгч байгууллагуудад мэдээлэл өгөв. − Барилгын бичил, жижиг бизнес эрхлэгчидтэй байгуулах “Санамж бичиг”-ийн төслийг бусад хэрэгжүүлэгч байгууллагуудаас санал авч шинэчилэн найруулж бэлэн болгов. − Төслийн “Гомдол шийдвэрлэх ажил”-ын хүрээнд төслийн түншлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзахдаа бригадын ахлагч Ц.Эрдэнэбулганы гомдлын асуудлыг багаараа хэлэлцэн шийдвэрлэж, шаардлагатай зохицуулалтыг хийв. − Төслийн шинэ элсэлтийн бригадуудад зориулсан чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах ажлын хүрээнд холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэв. Улмаар 2024.02-р сард төслийн шинэ элсэгч нарт зориулсан “Бизнесийн анхан шатны сургалт”-ыг Зах Зээл Судлалын Хүрээлэн (ЗЗСХ)-тэй хамтран 2 ээлжээр хийх, “ХАБЭА”-ын сургалтыг МБҮА ТББын УЗГ, “Номин констракшн девелопмент групп” ХХК-тай хамтран зохион байгуулахаар болов. ТӨСЛИЙН БАГИЙН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОЙМ (2024.01.31-ны өдрийн байдлаар) Д/Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ТООН ҮЗҮҮЛЭЛТ 1. Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зуучилсан техникийн үнэлгээний захиалга 60 2. Техникийн үнэлгээний захиалгыг хуваарилсан бичил, жижиг бизнес эрхлэгчдийн тоо 11 3. Бичил, жижиг бизнес эрхлэгчдийн хийж гүйцэтгэсэн техникийн үнэлгээний тоо 29 4. Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зуучилсан дулаалгын ажлын тоо 1 5. Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан арга хэмжээний тоо 2 6. Шинэ элсэлтийн арга хэмжээнд оролцсон бичил, жижиг бизнес эрхлэгчдийн тоо 37 7. Арга зүйн зөвлөмжийг өгсөн бичил, жижиг бизнес эрхлэгчдийн тоо 11 8. Техникийн үнэлгээ, дулаалга болон барилгын ажлын талаар гарсан санал, хүсэлт, гомдлыг нь шийдвэрлэсэн харилцагчдын тоо (давхардсан тоогоор) 20
ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2.3: БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ АЖЛЫН АЛБАНЫ БҮАТЗХ-ИЙН “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ИЙН ТОЙМ БҮАТЗ-ийн хэлтэс нь 2024.01-р сард “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр дамжуулан 400 гаруй ААНБ, иргэдийг тухай бүрд нь мэдээллээр ханган ажиллав. БҮАТЗ-тэй холбоотой “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид тавих шаардлага, бүртгэх журам”-ын дагуу барилгын тусгай зөвшөөрөл хүссэн 137 ААНБ-ын хүсэлт, материалыг баталгаажуулж, БХБЯ-нд 2024.01.04, 2024.01.11, 2024.01.18, 2024.01.25-ны өдрүүдэд тус тус цахимаар илгээв. 2024.01-р сарын байдлаар давхардсан тоогоор 351 ААНБ-ын хүсэлт хянагдаж, 4 удаагийн БАТАЛГААЖУУЛАЛТ-аар 137 ААНБ-ын хүсэлтийг баталгаажуулав. Үүнээс: Сунгалтаар 5, Нэмэлтээр 43, Шинээр 88, Дахин олголтоор 1 ААНБ-ын хүсэлтийг баталгаажуулав. Сунгалтаар 5 ААНБ-ын хүсэлтийг баталгаажуулснаас Барилга угсралтаар 5, Нэмэлтээр 43 ААНБ-ын хүсэлтийг баталгаажуулснаас: Барилга угсралтаар 36, Зураг төсөл боловсруулахаар 7, Шинээр 88 ААНБын хүсэлтийг хянаснаас: Барилга угсралтаар 69, Зураг төсөл боловсруулахаар 16, Өргөх байгууламжаар 3, Дахин олголтоор 1 ААНБ-ын хүсэлтийг хянаснаас: Барилга угсралтаар 1 ААНБын хүсэлтийг баталгаажуулав. Эдгээр 4 удаагийн хурлаар давхардсан тоогоор 202 ААНБ-ын 13 5 35 Нийт ирүүлсэн бичиг: 53 Тодорхойлолт Мэдээлэл ирүүлэх тухай болон бусад мэдээлэл Бусад 11 4 5 3 Нийт явуулсан бичиг: 23 Тодорхойлолт Хүсэлт тавих тухай Хариу хүргүүлэх тухай Бусад Барилгын тусгай зөвшөөрөл хүссэн ААНБ-уудын хүсэлтийн баталгаажуулалт 1 0 20 40 60 80 Сунгалт: 5 Шинэ: 88 Нэмэлт: 43 Дахин олголт: 1 5 10 36 0 1 16 7 0 0 3 0 0 БҮАТЗ олгох 4 удаагийн баталгаажуулалтаар 137 ААНБ-ын хүсэлтийг баталгаажуулав. Барилга угсралт Зураг төсөл Өргөх байгууламж 2024.01.04 2 2024.01.11 3 2024.01.18 21 4 2024.01.25
материалыг шаардлага хангаагүйн учраас буцааж, 12 ААНБ-ын хүсэлт нь шалгагдахаар хүлээгдэж байна. − Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага, бүртгэх журам”- ын дагуу тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ ирүүлсэн 137 ААНБ-ын хүсэлтийн материалыг хянаж, 1,007 инженер, техникийн ажилтны баталгаажуулалтыг хийв. − Монгол Улсын Засгийн газрын “Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал”-д нийтлэх БҮАТЗ эзэмшигч хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж БХБЯ-нд хүргүүлэв. Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn-д БУ: 4,213, ЗТ: 814, ӨБ: 162 ААНБ-ын буюу нийт 5,189 ААНБ-ын мэдээллийг нээлттэй байршуулав. − БҮАТЗ-тэй ААНБ-уудын мэдээллийн санг үүсгэн www..mcis.gov.mn сайтын “Холбогдох бичиг баримт хэсэг”-т нээлттэй байршуулсан бөгөөд БУ: 4,213, ЗТ: 814, ӨБ: 162 ААНБ-ын буюу нийт 5,189 ААНБ-ын мэдээллийг оруулав. − БХБ-ын Сайдын тушаалыг үндэслэн 112 ААНБ-тай гэрээг байгуулж, Засгийн газрын “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох” тогтоолын дагуу 104,600,000 төгрөгийн Улсын тэмдэгтийн хураамжийг Худалдаа, хөгжлийн банкны дансанд төвлөрүүлэв. − 2024.01-р сард үйлчилгээний хөлсөнд 137 ААНБ-аас 81,440,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкны 431006029 тоот дансаар төвлөрүүлэн ажиллав. − БХБ-ын Сайдын 2024.01.11-ний өдрийн тушаал №05, №06, 2024.01.23-ны өдрийн №16, №17 дугаар тушаалыг тус тус үндэслэж, үнэт цаасанд бичилтийг хийж, баталгаажуулав. ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2.4: ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ Дотоод ажлын чиглэлээр: Д/Д ХИЙСЭН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЛ 1. Байгууллагын оффисын үйл ажиллагааны таатай орчин, хэвийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Ажлын албаны гэмтэлтэй принтерүүдийг цаг тухайд нь засварлуулав. 2. Байгууллагын шаардлагатай хангамжийн материалыг болон холбогдох багаж хэрэгслийг худалдан авах, хангах Ажлын албаны 01-р сарын хангамжийн худалдан авалт болон холбогдох багаж хэрэгслийг ханган ажиллав. 3. Байгууллагын шаардлагатай бичиг баримтыг хэвлэх, олшруулах, сканнердаж хадгалах 2021-2023 оны УЗХ-ын материалуудыг цэгцэлж, хэвлэж, архивын шүүгээнүүдэд хадгалж байна. 4. Байгууллагын Ирсэн ба Явсан албан бичиг, баримт, тушаал, цахим шуудан болон бусад бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, холбогдох ажилтанд удирдлагын өгсөн чиглэлийн дагуу цохолтоор хүлээлгэн өгөх, гүйцэтгэлийг мөрдүүлэх, цахим болон цаасан архивын үүсгэх Макс өргөө ХХК-аас ирсэн и-майл хаяг, паспортоо шинэчлэх тухай албан бичгийн хариуд байгууллагын вэб сайт шинэчлэгдэж дууссаны дараа өгөх талаар хариу өгсөн. 2023 оны Ирсэн ба явсан бичгийг үдэн хавтаслаж, цаасан архивыг үүсгэв. Байгууллагын И:[email protected] хаягаар ирсэн захидлуудыг холбогдох ажилтанд цохолтоор шилжүүлэн ажиллаж байна. 5. Байгууллагын Ирсэн ба Явсан албан бичгийг Албан хэрэг хөтлөлтийн Able программд бүртгэх Ирсэн бичиг: 1, Явсан бичиг: 6 тус тусыг Able программд бүртгэлээ. 6. Байгууллагууд болон иргэнтэй байгуулах гэрээний загварыг боловсруулах, найруулах, байгууллагын баримт бичиг хөтлөлтийн стандартын дагуу цэгцлэх, удирдлагаар хянуулан батлуулах Холбогдох гэрээний загварыг боловсруулж найруулж, байгууллагын баримт бичиг хөтлөлтийн стандартын дагуу цэгцэлж, удирдлагаар хянуулж, батлуулав. 7. Ажилчдын боловсруулсан бусад байгууллагууд руу явуулах албан бичгийг байгууллагын стандарт, загварт оруулах, удирдлагаар хянуулах, батлуулах, дугаарлах, албажуулах, хүргүүлэх. Холбогдох албан бичгийг байгууллагын стандарт, загварт оруулж, удирдлагаар хянуулж, батлуулж, дугаарлаж, албажуулж, хүргүүлэв. 0
8. Байгууллагын үндсэн хөрөнгийн тооллогыг хийх, эд хөрөнгийн жагсаалтыг шинэчлэх Байгууллагын үндсэн хөрөнгийн тооллогыг нэг бүрчлэн тоолж, эд хөрөнгийн бүртгэлийн программтай тулгасны дагуу зарим ажилчдын эд хөрөнгийн жагсаалтыг шинэчлэв. Мөн ашиглалтын хугацаа дууссан, актлах эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж, удирдлагаар хянуулж, батлуулан актад гаргахаар бэлэн болгов. 9. Удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг нь бүрдүүлэх Удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, зохицуулж, дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг нь бүрдүүлэн ажиллаж байна. 10. Хурал, уулзалт, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, түүний мэдээ мэдээлэл, зарыг түгээх, зочдод цай, кофегоор үйлчлэх Байгууллагын хурлын өрөөнд зохион байгуулагдсан нийт 7 уулзалт, хурлын бэлтгэл ажлыг хангаж болон зочдод цай, кофегоор үйлчлэн ажиллав. 11. Бусад Байгууллагын 2024 оны дундын дотоод сүлжээний хэсгийг үүсгэв. Хяналтын зөвлөлд хүргүүлэх МБҮА ТББ-ын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг заалт тус бүрээр хавтас үүсгэн албан хэрэг хөтлөлттэй холбоотой тайлангийн биелэлтийг оруулан ажиллав. 2024.01-р сарын 7 хоног бүрийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Сургалт, судалгааны чиглэлээр: − МБҮА ТББ-ын Ажлын албаны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээг хийв. Нийт 8 зорилго, 9 зорилтыг хэрэгжүүлэх 75 арга хэмжээнээс 66 арга хэмжээ нь 100% бүрэн биелсэн бол 8 арга хэмжээ нь 90%, 1 арга хэмжээ 70%-тай хэрэгжиж, 2023 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжилтийн дундаж хувь нь 98.2%- тай биелсэн байна. − Мөн МБҮА ТББ-ын Хяналтын зөвлөлөөс Ажлын албанд 2023 онд ирүүлсэн 10 заалт бүхий санал зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Хяналтын зөвлөлд хүргүүлэх арга хэмжээг авав. − МБҮА ТББ-ын гишүүн байгууллага болох “InvesCore” ХХК-тай хамтран гишүүн байгууллагуудын дунд явуулах “Санал, хүсэлтийн судалгаа”-ны уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар “Санал, хүсэлтийн судалгаа”-ны асуулгыг шинэчлэн судалгааны даалгаврыг өгөх асуудлын хүрээнд саналаа өгч хамтран ажиллав. Хүний нөөцийн чиглэлээр: − “Дулаан шийдэл-2” төслийн Бригадын зохицуулагчаар туршилтын хугацаанд ажиллаж байсан Э.Хулангоогийн туршилтын хугацаа дууссантай холбогдуулан “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулах, тушаалыг боловсруулах ажлыг зохион байгуулж, удирдлагаар батлуулав. − Удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу IT инженер, Оффис менежер, “Дулаан шийдэл-2” төслийн Төслийг зохицуулагч нарын Ажлын байрны зарыг Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг, тухайн ажлын байранд тавигдах шаардлага зэргийг шинэчлэн боловсруулж, zangia.mn сайтад байршуулав. Үүний дагуу нийт 132 иргэн зарыг үзэж, 2 ажлын байранд 3 иргэн анкетаа бөглөж ирүүлсэн байна. − МБҮА ТББ-ын Ажлын албаны ажилтнуудын 2024 оны ээлжийн болон төрсөн өдрийн амралтын хуваарийн төслийг боловсруулж, удирдлагаар батлуулахаар танилцуулав.
− XVII жарны Цагаан сарын баярыг тохиолдуулан барилга, бүтээн байгуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Мишээл групп” ХХК, “Инж байгууламж” ХХК-ийн 2 ахмад ажилтныг Төрийн дээд шагнал Монгол Улсын “Гавьяат барилгачин” цол тэмдгээр шагнуулахаар хамт олноос нь ирүүлсэн тодорхойлолтыг дэмжиж, холбогдох материалыг бүрдүүлэн БХБ-ын Сайдаар уламжлуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв. ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2.6: САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ САНХҮҮГИЙН ТОЙМ: МБҮА ТББ-ын 2024.01-р сарын байгууллагын өдөр тутмын гүйлгээ, ашиглалт, түрээс, интернэт болон бусад холбогдох төлбөрийг цаг тухайд нь төлөв. “Дулаан шийдэл-2” 11, 12-р сарын төслийн гүйлгээ болон цалин хөлсийг бодож, гүйцэтгэв. Санхүүгийн программ дээр холбогдох Журналын бичилт болон данс хоорондын төлбөр тооцоог тулгаж гүйлгээнүүдийг хийв. Төслийн сар бүрийн санхүүгийн товлогдсон хуралд сууж, зөвлөмж чиглэлийг мөрдөн ажиллав. БҮАТЗ-ийн хураамж төлөлтийн дагуу И-баримтыг холбогдох компани руу шивж ажиллав. 2024.01-р сарын НДШ тайлан, ХАОАТ болон НӨАТ-н тайланг гаргав. 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон улсын тэмдэгтийн хураамжийн тайланг гарган ажиллалаа. МБҮА ТББ-ЫН 2024.01.31-НИЙ ӨДРИЙН БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ХУРААНГУЙ Утга Ажлын алба (₮) БҮАТЗ (₮) Харилцахын эхний үлдэгдэл 130,410,506.57 411,709,831.79 1-р сарын орлого 9,261,036.8 106,851,216.94 1-р сарын зардал 21,910,367.25 58,684,587.38 Харилцахын эцсийн үлдэгдэл 117,761,176.12 459,876,461.35 ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 3.2: ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ − УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” хуулийн төсөлтэй танилцаж заалтуудад нь коммент байдлаар саналыг бэлтгэн МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хуланд танилцуулж, уг саналыг МҮХАҮТ руу 2024.01.12-ны өдрийн имэйлээр хүргүүлэв. − “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль батлагдаж, 2023.12.15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960742235481-д нийтлэгдсэн талаар гишүүдэд 2024.01.10-ны өдөр и-мэйлээр хүргүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг Засгийн газрын 2024.01.03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсныг гишүүдэд 2024.01.18-ны өдөр и-мэйл, viber-аар тус тус мэдээлэл хүргэв. − МАОЭНХ-оос ирүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлтэй танилцан санал бэлтгэж, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хуланд танилцуулж, уг саналыг МАОЭНХ руу 2024.01.19-ний өдрийн и-мэйлээр хүргүүлэв. − Барилгын тусгай зөвшөөрлийн “Түншлэгчдийн удирдлагын хурлын шийдвэр”-ийн дагуу Түншлэгч ТББ-ын “Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ыг эцэслэн боловсруулахад оролцов. − МБҮА ТББ-ын Ажлын албаны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд Ажлын албаны ажилтнуудаас санал авч, нэгтгэн боловсруулав. − МБҮА ТББ-ын 2024 оны анхдугаар УЗХ-ын хөтөлбөрийн төслийг боловсруулж, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хуланд танилцуулав.
Зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр БХБЯ-аас боловсруулсан “Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд дараах саналыг өгөв. Үүнд: 1. “Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд 2/8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.8 дахь заалт гэснийг 2/8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.8 дахь заалт гэж дугаарыг зөв болгож засах. 2. Засгийн газрын 2023.12.20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрыг ажиллуулах тогтоолыг баталж, чиг үүрэг, төсөв, орон тоо зэргийг 2024.01.01-ээс тус газарт шилжүүлэхийг БХБ-ын Сайд Ц.Даваасүрэнд даалгасан. Үүнтэй уялдуулан “Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 3 дугаар зүйлд тусгагдсан “Зөвшөөрлийн тухай” хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.6 болон 3.7 дахь заалт (газар зохион байгуулалтын болон газрын кадастрын үйл ажиллагааг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох)-ыг өөрчлөх асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж байна. 3. “Зөвшөөрлийн тухай” хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олгохоор заасан. Үүнтэй ижил төрлийн гэж үзэж болох Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас шинээр олгохоор “Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 3 дугаар зүйлийн төгсгөлд оруулсан нь хуулийн давхардлыг үүсгэх эсэхийг хянаж үзэх, БОАЖЯ-аас санал авах зэрэг байв. БҮАТЗ-ийн талаар ирүүлсэн дараах бичгүүдэд хариу өгөв. Үүнд: − Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023.11.09-ний өдөр зарласан Тендер шалгаруулалтын нэр: Инженерийн шугам сүлжээ (Орхон, Баян-Өндөр сум, Баянцагаан баг), Тендер шалгаруулалтын ОРАОНӨГ/202309189 дугаартай тендер шалгаруулалтад “Мээжийн савдаг” ХХК нь оролцохдоо манай байгууллагад тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг ирүүлээгүй боловч “хүсэлтээ ирүүлсэн, мөн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдсэн” мэтээр 2023.12.07-ны өдрийн 23/02/985 тоот дугаар бүхий манай байгууллагын хуучин логотой хэвлэмэл хуудасны загварыг ашиглаж, тухайн хариуцсан асуудлаар гарын үсэг зурдаггүй албан тушаалтны гарын үсгийг тамга тэмдэгтэй нь сканнердаж ашигласан байдлаар үйлдсэн байсныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст МБҮА ТББ-ын 2023.12.28-ны өдрийн 23/612/ТЗ тоот албан бичгээр хариуг хүргүүлэв. − “ССО ПРОЕКТ” ХХК-ийн “Тодорхойлолт гаргуулах тухай” 2023.12.27-ны өдрийн 23/16 тоот албан бичигтэй танилцан судалж, БХБ-ын Сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлахдаа өмнө нь мөрдөж байсан ЗТ-11.1 “Техник, эдийн засгийн үндэслэл”, ЗТ-11.2 “Барилга байгууламжийн ажлын төсөв” гэсэн ажлын төрлийн заалтуудыг ЗТ-10.1 ТЭЗҮ, ЗТ-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв гэж тус тус өөрчилсөн тухай хариу тайлбарыг МБҮА ТББ-ын 2023.12.28-ны өдрийн 23/613/ТЗ тоот албан бичгээр хариуг хүргүүлэв. − БХБЯ-аас 2023.12.21-ний өдрийн 6/4640 тоот албан бичгээр ирүүлсэн “Тодорхойлолт гаргаж өгөх тухай” албан бичигтэй танилцан судалж, хариу тайлбарыг боловсруулж “Схэма” ХХК-нд МБҮА ТББ-ын 2023.12.27-ны өдрийн 23/609/ТЗ тоот албан бичгээр, мөн 2023.12.25-ны өдрийн 6/4776 тоот албан бичгээр ирүүлсэн “Хүсэлт гаргах тухай” албан бичигтэй танилцан судалж, хариу тайлбарыг боловсруулж “Энх-Өрнөлт” ХХК-нд МБҮА ТББ-ын 2023.12.27-ны өдрийн 23/610/ТЗ тоот албан бичгээр тус тус хариуг хүргүүлэв. Энэ талаар БХБЯ-нд МБҮА ТББ-ын 2023.12.28-ны өдрийн 23/611/ТЗ тоот албан бичгээр хариуг мэдэгдэв. − БРЕТТ ХАРРИС ХХК-д тусгай зөвшөөрөл олгох талаар дэлгэрэнгүй тайлбарыг МБҮА ТББ-ын 2024.01.09-ны өдрийн 24/08/ТЗ тоот албан бичгээр хариуг хүргүүлэв. − Орхон аймгийн Засаг даргын орлогчийн 2024.01.21-ний өдрийн 02/87 албан бичигтэй танилцаж, МБҮА ТББ-ын 2024.01.24-ны өдрийн 24/08/ТЗ тоот албан бичгээр хариуг
хүргүүлэв. ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 3.8: ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ НИЙЛҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР УРИЛГА ГАРГАВ “ИРГЭН БҮРД АЖЛЫН БАЙР” аяныг “ЗАНГИА ПОРТАЛ” ХХК нь санаачлан эхлүүлж байгаа бөгөөд уг арга хэмжээний үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдэх шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 115,000 иргэн, 55-аас дээш насны 270,000 иргэн байгаагаас гадна улсын ба хувийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй 175,000 орчим залуус байгааг онцолсон юм. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхгүй хэсэг буюу дээрх иргэдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хангах, чадавх чадамжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, тэгш боломжийг олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээг аян болгож өрнүүлээд зогсохгүй цаашид ч тогтмол хэрэгжүүлэх бөгөөд уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын ХМОНХ менежер Б.Төвшинболор оролцож мэдээлэл авч Гишүүддээ хүргэн ажиллалаа. Тухайлбал үүнд: − 45-аас дээш насныхны ажиллах боломжтой ажлын байр − Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах боломжтой ажлын байр − CAREERS IN ENGLISH буюу гадаад хэлтэй иргэдэд зориулсан ажлын байр зэрэг тусгай категориудыг хөгжүүлж, тэднийг сургаж, хөгжүүлэх хөтөлбөрүүд зэргийг эхлүүлж байгаа болно. Мөн 45-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ажлын байрны зарим шаардлагыг хангахгүй байгаагаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа судалгаа байгаа тул “Иргэн бүрд ажлын байр” аяны хүрээнд ажлын байранд шаардагдах ур чадварын сургалтад хамруулах, мэргэшүүлэх чиглэлд анхаарах цаг болсныг онцолсон юм. АРИЛЖААНЫ БИЕ ДААСАН ХУУЛИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛАВ Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ-тай хамтран 2024.01.25-ны өдөр “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулав. Уг хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо: “Арилжааны бие даасан хуультай болсноор бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх, бизнес эрхлэгчдийн ажил үүргийн хүрээнд тогтсон зан заншлын хэм хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлэхийг онцолсон юм. Тус арга хэмжээнд МБҮА ТББ-ын Сургалт судалгаа, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ж.Бат-Эрдэнэ оролцож мэдээллийг авч Гишүүдэд арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэн ажиллав. МОНГОЛ УЛСЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ОРЧИН НЭН ЧУХАЛ
“Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХаар хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед “АмЧам Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Адьяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "АмЧам Монгол” ТББ-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс, Их Британийн Худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт, Их Британи-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Монголын Бизнесийн Форум, Европ-Монголын хамтарсан ХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхим төлөөллүүд нь оролцож байр сууриа илэрхийлэв. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нь: Энэхүү хуулийн төслийг нэлээд олон удаа хэлэлцсэн бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсний зарим санал нь хуулийн төсөлд тусгагдан орсон байна. “Хөрөнгө оруулалтын тухай” хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио сигнал болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм. Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн. Нэгдүгээрт, хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг хийдэг ААНБ-дад хүндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнтэй холбоотой саналуудыг тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлэх талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд нь анх удаа орсон байгаа. Хоёрдугаарт, хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо. Засгийн газрын түвшинд холбогдох яамд нь хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг хийх орчныг тогтворгүй болгодог. “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлд бүтэн бүлэг оруулсан байсан. Тодруулбал, тус хуулийн төслийн гуравдугаар бүлэгт, зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас гадна, төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага нь ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулсан байгаа, үүнийг олзуурхаж байна” хэмээв. “Гадаадын хөрөнгө оруулалтуудын хувьд татварын хувь хэмжээ, шимтгэлээс гадна маргаан үүсэхэд шийдвэрлэх арга зам нь ямар байх нь хамгийн чухал асуудал. Энэ чиглэлээр бүтэн бүлэг нэмж, өмнөх хуульд байгаагүй тавдугаар бүлгийг нэмж оруулсан байна. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын “Маргаан гомдлыг шийдвэрлэх зөвлөл”-ийг байгуулахаар заасан. Маргааны процесс нь хууль, шүүхээр асар удаан үргэлжилдэг учраас бизнесийн хувьд тухайн зардал, хугацааг даах боломж байхгүй. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой 4 том хэрэг олон улсын шүүх дээр очсон байдаг. Нэг нь хөрөнгө оруулагчдын талд шийдэгдэж, Монгол Улсын хувьд хохирлын төлбөрийг нь төлөх шийдвэрийг гаргасан. Нөгөө нэг нь тохиролцсон, үлдсэн 2 асуудал нь одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ процесс удаан хугацаанд үргэлжилдэг учир зөвхөн гадаад гэлтгүй, дотоодын хөрөнгө оруулагчдад ч тодорхойгүй байдлыг бий болгодог. Иймд нэг алхам ахиж, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх талаар заалтуудыг оруулж өгсөн байна. Өмнөх хуулиас одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сайжирсан зүйлс бол нэлээд байна. Гэхдээ хуулийн төслийг дахин хэлэлцэж, сайжруулах зүйлс ч бий. Ялангуяа, хуулийн төсөл дээр “урамшуулал” гэх ойлголт бол байхгүй. Гол урамшуулал нь “одоогийн байгаа 4 татварын орчныг тогтвортой байлгана” гэсэн заалт л байгаа. Яг бодитойгоор тухайн салбаруудад хөрөнгө оруулалтыг хийвэл ингэж нэмэгдэнэ гэсэн заалтуудыг хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулах бололцоо боломж гарах болов уу. “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Хэрвээ одоо хэлэлцэхгүй гэж шийдээд хуулийн төсөл нь буцаагдвал хөрөнгө оруулагчдад бол буруу сигнал болно” гэв. Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт: “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн 3 жилийн хугацаанд хэлэлцэж байгааг сануулъя. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай сүүлийн 10 жилд байгаа асуудлуудыг энэ хуулиар шийдвэрлэх болов уу гэсэн найдлага тавьж байгаа. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж буй байдлыг бусад улстай харьцуулсан олон улсын статистикаас нэлээд хойгуур жагсаж буйг харж болно. Би 7 жилийн өмнөөс Монгол Улсын эдийн засгийн
төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд ирсэн. Долоон жилийн дараа ч бид эдийн засгийн төрөлжилт гэдэг сэдвийг ярьсаар байна. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар эдийн засгийн төрөлжилт илүү идэвхжиж, зөвхөн уул уурхайн салбарт бүх хөрөнгө оруулалт татагдах бус уул уурхайн бус салбарт ч хөрөнгө оруулалтыг оруулж ирэх боломжийг нээгдэх байх гэж бодож байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр нэмэгдэх, технологи, ноу-хау нэвтрэх зэрэг олон давуу талыг эдийн засагт бий болгоно. Их Британийн худалдааны танхимын зүгээс онцгойлон хэлэхэд Америк-Монголын хооронд байгуулагдсан “Ил тод байдлын хэлэлцээр”-ийг бүрэн хэрэгжүүлэх ажил чухал байна. Аливаа бизнесийн гэрээ, хэлэлцээр нь бүрэн хэрэгжиж, аль аль тал нь гэрээний хэрэгжилтийг хүндэтгэх нь чухал. Бизнесийн ямар нэг маргаан гарсан тохиолдолд шударга, шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь тогтвортой байдал. Бидний хувьд валютын ханш, хууль эрхзүйн орчин тогтвортой байх нь чухал. Ялангуяа, томоохон улс төрийн намууд нь хөрөнгө оруулалтын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь чухал байгаа юм. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар ойрын хугацаанд хуульд дахин гар хүрэлгүйгээр тогтвортой үйл ажиллагаа, байдал бий болсон эрх зүйн орчин бүрдэх болов уу гэсэн найдлага байгаа. ДТХ0,35-95/70БА ЗАГВАРЫН ИННОВАЦ ШИНГЭЭСЭН УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ БҮТЭЭЖЭЭ МБҮА ТББ-аас салбарын бүтээн байгуулалт, шинжлэх ухааны шилдэг техник, технологи, инновацыг нэвтрүүлж буй төр-хувийн хэвшлийн үйл ажиллагааг сурталчилдаг “OPEN TIME” ЯРИЛЦЛАГЫН БУЛАНД ДУЛААНЫ ТЕХНИК, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТЕХНОЛОГИЙН ДАМЖУУЛАЛТ, ИННОВАЦЫН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ Б.ЖАРГАЛСАЙХАН-ыг урьж оролцуулав. Тус хүрээлэнгийн эрдэмтэд Монголын уур амьсгал, орчин нөхцөлд тохирсон бүрэн шаталттай, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн ДТХ0,35-95/70БА загварын усан халаалтын зуух бүтээснийг гэр хорооллын барилгажуулалт, аймаг сумын хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд ажиллаж байгааг онцолж байв. Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү. Facebook ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 3.6: ОЛОН УЛСЫН НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЖЕНЕВТ БОЛОХ ФИДИК-ИЙН ДЭЛХИЙН ДЭД БҮТЦИЙН ХУРАЛ 2024.09.09-10-ны өдрүүдэд Женев хотноо ФИДИКийн 2024 оны Дэлхийн дэд бүтцийн бага хурал болох гэж байна. Уг хурлаар дэлхийн инженерчлэл, барилга, дэд бүтцийн салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд тус байгууллагын хамгийн том арга хэмжээний нэг юм. Хурлаар салбарын өмнө тулгамдаж буй гол асуудлууд ба дэд бүтцийн хөгжил нь дэлхий дахины амьдралыг хэрхэн өөрчилж байгааг, Засгийн газар болон санхүүжүүлэгч талууд нь хүрээлэн буй орчноо илүү сайхан болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байгаа асуудлаар хэлэлцэх болно.
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРЛЫГ ТЭГ БАЙЛГАХ ЗОРИЛТЫН ҮНДЭС СУРГАЛТЫГ ХИЙНЭ ФИДИК-ийн Академиас “НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРЛЫГ ТЭГ (NET-ZERO) БАЙЛГАХ ЗОРИЛТЫН ҮНДЭС” хичээлийг зохион байгуулах гэж буй бөгөөд энэ нь дэд бүтцийн салбар дахь хүрээлэн буй орчин болон байгаль орчны тогтвортой байдал түүнийг удирдахад чухал ач холбогдолтой гол үзэл баримтлал, стратегийн танилцуулгуудыг санал болгох хичээл юм. Энэхүү сэдэвчилсэн үнэгүй цахим сургалт нь олон улсын дэд бүтцийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдээс гадна байгаль орчны мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийн удирдлагууд, төрийн албан хаагчид, оюутнууд, судлаачид, ТББ-ууд, зөвлөхүүд болон тогтвортой байдлыг сонирхдог бүх хүмүүст зориулагдсан болно. https://fidic.academy/courses/fundamentals-to-net-zero-and-decarbonization-course/ ФИДИК-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХОРООД БОЛОН АЖЛЫН ХЭСЭГТ ШИНЭ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА ФИДИК нь Мэргэжлийн хороод, Зөвлөлд ажиллах идэвхтэй мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хороод, ажлын хэсгүүд нь ФИДИК-ийн үйл ажиллагааг хэд хэдэн үндсэн чиглэлээр зохион байгуулах, чиглүүлэхэд тусалдаг болно. ФИДИК-ийн Хороод болон Зөвлөлүүдийн “Ажлын хэсэг”-т ихээхэн мэдлэг, туршлага шаардлагатай байдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд ФИДИКийн зөвлөх үйлчилгээ, инженерийн салбарын чухал ажлуудыг боловсруулах, зохицуулах, нөлөөлөх ажлуудад түлхэц болдог байна. Бид ФИДИК-ийн Гэрээний хороонд болон “Ажлын хэсэг”-т орон ажиллах хууль эрх зүйн болон гэрээний талбарт туршлагатай мэргэжилтнүүдийг онцгойлон бүртгүүлээсэй хэмээн хүсэж байна. Африк, Ази Номхон далай, Латин Америкийн бүс нутаг дахь ФИДИК-ийн гишүүн холбоодын гишүүн фирмийн төлөөлөгчдөөс Хороод болон “Ажлын хэсэг”-т нэн ялангуяа, өргөдөл гаргахад таатай хүлээж авах болно. ФИДИК-ийн Хороо, Зөвлөлийн “Ажлын хэсэг”-т гишүүнээр хэрхэн элсэх, өргөдөл гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авах боломжтой https://fidic.org/node/27680 ФИДИК НЬ УКРАИН УЛСЫН ЯАМТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
ФИДИК-ийн Гүйцэтгэх захирал, Доктор Нелсон Огуншакин, Украин Улсын Сэргээн босголтын асуудал эрхэлсэн Дэд сайд ба Орон нутаг, дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн Сайд Олександр Кубраков нар гэрээнд гарын үсэг зурах үеэрээ Украин Улсын Засгийн газар болон ФИДИК-ийн хоорондын байгуулсан “Хамтын ажиллагааны шинэ гэрээ” нь тус улсын сэргээн босголтод туслахад чиглэгдсэн юм. ФИДИК нь Украин Улсын Орон нутаг, дэд бүтцийн хөгжлийн яамтай тус орны сэргээн босголт, төслийн хэрэгжилт болон Худалдан авалтын үйл ажиллагаанд шинэчлэлийг хийх зорилгоор 2024.01.19-ний өдөх ФИДИК болон Украйн Улсын холбогдох яамны төлөөллүүд нь Дэлхийн банкны төлөөлөгчийг байлцуулан “Хамтын ажиллагааны санамж бичиг”- т гарын үсгийг зурсан ба талуудын хооронд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг бий болгож байна. Үүнд: − Талууд нь Украйнд хэрэгжиж буй ОУСБ-ын хамтарсан дэд бүтцийн төслүүдийн хүрээнд ФИДИК-ийн гэрээ болон гэрээний удирдлагад ФИДИК-ийн алтан зарчмуудыг ашиглах − ОУСБ-ын хамтарсан дэд бүтцийн төслүүдийг Украинд хэрэгжүүлэхийн хүрээнд тус улсын холбогдох байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах − Украин дахь мэргэжлийн инженерүүдийн ур чадварыг чадавхжуулах, дотоодын зах зээлд төслийн менежментийг нэмэгдүүлэх − ФИДИК -ийн дүрэм, бодлогод нийцүүлэн Украины тусгай нөхцөлүүдийг боловсруулах − ФИДИК -ийн чанар, бүрэн бүтэн байдал, тогтвортой байдлын үндсэн үнэт зүйлсийн дагуу Украины дэд бүтцийн мэргэжилтнүүд болон тэдний олон улсын мэргэжил нэгтнүүдийн хооронд ярилцах, хамтран ажиллах, шилдэг туршлагын мэдээллийг солилцох боломжийг судлах зэрэг болно. Уг арга хэмжээний үеэр FIDIC-ийн Гүйцэтгэх захирал, Доктор Нелсон Огуншакин нь: “5 жилийн хугацаатай энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь ФИДИК-ийн хувьд чухал мөч бөгөөд бид Украины Сэргээн босголтын яам, Нийгэмлэгийн яамтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Украины нутаг дэвсгэр, дэд бүтцийн хөгжил, эвдэрсэн дэд бүтцээ сэргээн босгох ажилд нь тусалж, Украин болон олон улсын хэмжээнд байгаа хамгийн сайн мэргэжлийн инженерүүд, төслийн менежментийн чадавхыг ашиглан хүчирхэг тогтолцоог бүрдүүлэхэд нь туслах болно. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулахад дэмжлэг үзүүлсэн Дэлхийн банк-нд бас талархаж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Украины сэргээн босголтын асуудал эрхэлсэн Дэд сайд, Украины нийгэмлэг, нутаг дэвсгэр, дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн Сайд Александр Кубраков нь: “Бид ФИДИК-тэй хамтран ажиллаж, энэхүү гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. ОХУ-ын түрэмгийллийн эсрэг ФИДИК-ээс Украинд дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийн хүрээнд санал болгож буй мэдээлэл, туршлага солилцох нь Украины цаашдын үйл ажиллагаанд тус дөхөм болж, Украин дахь ОУСБ-ын төслүүдийн хүрээнд өндөр чанартай төслүүдийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ уламжлав.