1
2020-2021 оны хугацаанд Дэлхий дахинд тэр тусмаа AГААРЫН НАВИГАЦИЙН
иргэний нисэхийн салбарын хувьд их сорилтын жилүүд ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА
байлаа. СOVID-19 халдварт цар тахлын улмаас дэлхийн
эдийн засаг, үйлдвэрлэлүүд, тээвэрлэлтийг царцаасан Э.ТӨРБАЯР
хямрал манай улс орныг ч тойрсонгүй, тэр дундаа агаарын
тээвэр, аялал жуулчлал, тэдгээртэй харилцан хамааралтай 2
ажилладаг бүх байгууллагын үйл ажиллагаа хумигдан, урьд
өмнөхөөс илүү эдийн засгийн сахилга бат, өндөр зохион
байгуулалт, тусгай зохицуулалтуудыг нэвтрүүлэх,
хэрэгжүүлэх шаардлага бий болсон.
Иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллах нөхцлийг
бүрдүүлж байдаг гол нэгж болох агаарын навигацийн
үйлчилгээний газрын хувьд энэ хугацаанд үйлдвэрлэлийн
ажиллагааг тасралтгүй хангахын тулд нилээдгүй сорилттой
тулгарч, тодорхой хэмжээгээр хамтдаа даван туулсан гэж
үзэж байна.
Цар тахлын хүнд цаг үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс
товчхон дурдвал:
Ажилтнуудын эрүүл мэндийг эрсдэлгүй байлгах,
урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, ээлжийн зохион
байгуулалтад өөрчлөлт оруулах, онцгой эрсдлийн үед
ажиллах нөөц төлөвлөгөө, төлөвлөлт боловсруулан мөрдөж
ажилласан;
Ажлын байрыг бууруулахгүйгээр оновчтой зохион
байгуулалтыг хийж ажилласан;
Тэвчиж болох зардлыг хэмнэж ажилласан;
Түүнээс гадна бидний үйл ажиллагааны гол үндэс
болсон эрхзүйн болоод технологийн баримт бичгүүдийг
боловсронгуй болгох, холбогдох судалгааны ажил,
төлөвлөгөө, төсөөллийг боловсруулах, ижил төрлийн үйл
ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудтай харилцаа
холбоо тогтоон, хамтран ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг
амжилт бүтээлтэй ажиллаа.
“Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний дунд
хугацааны буюу 2030 он хүртэлх стратеги хөтөлбөр”- ийн
хүрээнд хийгдэх ажлуудыг агаарын навигацийн үйлчилгээ
үзүүлдэг алба нэгжийнхээ хамтын хүчээр амжилттайгаар
хэрэгжүүлэх нь бидний хувьд цаашдын тэргүүний зорилт
болж байна.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, түүнийг
дагасан хүндрэлүүдийг хамтдаа даван туулж, цэлмэг хөх
тэнгэрт мөнгөн агаарын хөлөг, зорчигч олон түмэн сэтгэл
амар аялан дүүлэн нисч зорьсон газраа саадгүй хүрэх
болтугай.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөж, ажлын өндөр амжилтыг хүсье.
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний бодлого, төлөвлөлт түүний
хэрэгжилтийг хангах ажлыг өмнө нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа мэргэжлийн хэлтэс,
агаарын навигацийн бодлого зохицуулалтын газар зэрэг нэгжүүд хариуцан удирдан зохион байгуулж
ирсэн. Дээрх газруудад иргэний нисэхийн салбарын үе үеийн шилдэг инженер, боловсон хүчнүүд
ажиллаж өнөөгийн Иргэний нисэхийн үндэсний төвийн агаарын навигацийн үйлчилгээний газар болтол
нь амжилттайгаар залгамжлуулан ирсэн.
ЗТХС-ын 2020 оны 1 сарын 31-ний өдрийн А/27 дугаар тушаалаар “ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ – ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН хөтөлбөрийн 8 дугаар зорилтод АНҮГ-ын үйл ажиллагааны
стратегийн зорилтыг “АГААРЫН НАВИГАЦИ БОЛОН НИСЭХ БУУДЛЫН ТОГТВОРТОЙ, АЮУЛГҮЙ,
ХҮРТЭЭМЖТЭЙ, ҮР АШИГТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” гэж тодорхойлсон.
Дээрх зорилтын хүрээнд агаарын навигацийн дараах үйлчилгээнүүд багтсан болно.
• Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ
• Нисэхийн мэдээллийн үйлчилгээ
• Холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ
• Нислэгийн урсгал төлөвлөлтийн үйлчилгээ
• Нислэгийн журам зохиох үйлчилгээ
АНҮГ-ын хамт олон Агаарын навигацийн бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтэс
Иргэний нисэхийн үндэсний төвийн агаарын навигацийн үйлчилгээний газар нь 2020 оны 2 дугаар
сард байгуулагдсан. 2021 оны 08 сарын 05-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын Б/416
дугаар тушаалаар орон тоо, боловсон хүчний өөрчлөлт оруулан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй болж
агаарын навигацийн үндсэн үйл ажиллагаанаас гадна гадаад, дотоодын хамтын ажиллагааг
сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.
3
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ИНД-172-ээр гэрчилгээжсэн Монгол Улсын
агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн
аюулгүй ажиллагааг ханган эдийн засгийн үр ашигтай,
шуурхай дарааллыг бий болгон “Нислэгийн
хөдөлгөөний үйлчилгээний байгууллага,
гэрчилгээжүүлэлт” дүрмийн шаардлагыг хангаж
Нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн
мэдээллийн болон нислэгийн зөвшөөрөл олгох
үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн
ажиллаж байна.
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ИНД-175-ээр гэрчилгээжсэн Нисэхийн
мэдээллийн үйлчилгээний алба нь дараах нисэхийн
мэдээллийн үйлчилгээг эрхлэн явуулж байна. Үүнд:
NOTAM-ын үйлчилгээ
Нисэхийн мэдээллийн эмхэтгэлийн (AIP)үйлчилгээ
Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ
Нисэхийн тоон мэдээллийн үйлчилгээ
Нислэгийн зургийн үйлчилгээ
Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ
зохицуулалтын үйлчилгээ (шилжүүлсэн эрх)
4
ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТЫН АЛБА
ИНД-171-ээр гэрчилгээжсэн Холбоо, навигаци, ажиглалтын алба нь Иргэний нисэхийн
байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд холбоо,
навигаци, бодит ажиглалт, цахилгаан хангалтын найдвартай үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг Иргэний
нисэхийн дүрэм болон холбогдох хууль, дүрэм, журам, заавар, олон улсын иргэний нисэхийн
байгууллагын заавар, зөвлөмжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг.
5
НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА
Нислэгийн Урсгал төлөвлөлтийн алба нь Монгол Улсын агаарын зайд аюулгүй, үр ашигтай
нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, нислэгийн зөвшөөрөл олгох, нислэгийн гүйцэтгэл бүртгэх,
тайлагнах үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааг эрхэлнэ.
6
НИСЛЭГИЙН ЖУРАМ БОЛОВСРУУЛАЛТЫН АЛБА
ИНД-173-аар гэрчилгээжсэн Нислэгийн журам боловсруулалтын алба нь стандарт шаардлагад
нийцсэн нислэгийн журам зохиолт, боловсруулалт хийх, холбоо, навигаци, ажиглалтын тоног
төхөөрөмжийг хүлээн авах болон ажиллагааг нь шалгалтын нислэгээр хэмжилт тохируулга хийж,
ашиглалтын хугацааг баталгаажуулах зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн дагуу гүйцэтгэдэг.
7
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ГАДААД АРГА ХЭМЖЭЭ
2019 оноос Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусын цар тахлын дэгдэлтийн улмаас аялал
жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн ихээр үйл ажиллагааны болоод эдийн засгийн хувьд
зогсонги байдалд орсон. Агаарын навигацийн хувьд харьцангүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
тасралтгүй явагдсан хэдий ч төлөвлөсөн гадаад харилцааны уулзалт, хурал, сургалт, дадлага,
бүтээгдэхүүн нийлүүлэлт зэрэг нь хойшилсон, хоцорсон асуудлууд гарсаар байгаа ч 2020, 2021 онуудад
цахим технологийн тусламжтай дараах арга хэмжээ, уулзалтыг хийсэн.
1. ONLINE MEETING FOR SHARING
EXPERIENCES OF COVID-19
2020 оны 12 сарын 11-ний өдөр COVID- Иргэний нисэхийн холбооны инженер зэрэг нийт
19 цар тахлын нөхцөл байдалд агаарын 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.
навигацийн үйлчилгээний тасралтгүй, Хэлэлцсэн асуудал нь Монгол улсын цар
найдвартай ажиллагааг хангах, хүний нөөцийн тахлын нөхцөл байдлын үед агаарын
зөв зохион байгуулалт хийх, гарах эрсдэлийг навигацийн үйлчилгээнд авч хэрэгжүүлж буй
тооцох, бууруулах, удирдах туршлага арга хэмжээний талаар танилцуулж,
солилцох зорилгоор БНХАУ-ын ATMB (Air хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Traffic Management Bureau)-ын бие Цар тахлын үед хэрэгжүүлсэн арга
бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хуралдааныг хэмжээнүүд хоёр талын хувьд ихээхэн ижил
зохион байгуулсан. төстэй байсан нь олон улсын иргэний нисэхийн
Тус хуралдаанд Монгол улсын талаас байгууллагаас цар тахалтай холбогдуулан
ИНҮТ, АНҮГ-ын бүрэлдэхүүн, албадын дарга гаргасан зөвлөмжүүдийг 2 тал ижил хэмжээнд
нар, БНХАУ-ын талаас ATMB-ын дэд дарга, дагаж мөрдөж байгааг харуулсан.
Хөбэй мужийн ATM-ийн дэд товчооны дарга,
8
2. ONLINE MEETING FREE ROUTE
Монгол Улсын агаарын зайд чөлөөт тээвэрлэгчдийн холбоо Ази, Европ, Хойд
агаарын зам (Free route concept)-ыг нэвтрүүлэх Америк болон Африкийн бүсийн төв зэрэг
ажлын хүрээнд Нислэгийн урсгал төлөвлөлтийн байгууллагуудын нийт 180 гаруй төлөөлөгч
албанаас санаачлан Олон улсын агаарын оролцсон.
тээврийн холбоотой (IATA) хамтран агаарын зайн
ашиглалтыг сайжруулах, хэрэглэгчдэд үр ашигтай Монгол Улсын зүгээс агаарын навигацийн
байх талаар цахим хурал зохион байгууллаа. үйлчилгээний шинэчлэл, хэрэгжүүлсэн төсөл
арга хэмжээ, агаарын зай, замын талаар
Хуралд ИНЕГ-ын НААХЗА, ХЭЗХАГ, АНҮГ, мэдээлэл өгч цаашдын стратеги төлөвлөгөө тэр
дундаа Чөлөөт агаарын замыг хэрэгжүүлэх,
НУТАб болон БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний метрийн системээс фүүтийн системд шилжих
төлөвлөгөө, хийгдэж буй судалгааны ажил
менежментийн товчоо, Япон улсын Иргэний болон агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэхэд
чиглэсэн ажлуудын талаар танилцуулсан.
нисэхийн байгууллага, Европын холбооны
агаарын навигацийн үйлчилгээний байгууллага
Евроконтрол, Олон улсын агаарын
3. CHINA-MONGOLIA ONLINE CNS/ATM COORDINATION MEETING
2021 оны 4 сард ИНҮТ, БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоотой (ATMB)
“China-Mongolia online CNS/ATM coordination meeting” цахим хурлыг зохион байгууллаа.
Хуралд БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо, гадаад хамтын
ажиллагааны хэлтэс, нислэгийн хөдөлгөөний удирдлага болон холбоо, навигаци, ажиглалтын хэлтэс,
CATC компаний төлөөлөгч нар, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, АНҮГ болон холбогдох хүмүүс,
албадын дарга нар оролцлоо.
9
Тус хурлаар агаарын зайн менежмент, нислэгийн хөдөлгөөний урсгалын менежмент, агаарын
навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж, системийн шинэчлэлт болон хоёр улсын бүсийн нислэгийн
хөдөлгөөн удирдах төвүүд хоорондын гэрээг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн дараах
асуудлаар харилцан санал солилцлоо.
БНХАУ-Монгол улс-ОХУ-ын хамтарсан ажлын хэсгийн явц
Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн өдөр тутмын төлөвлөгөө
Чөлөөт агаарын зам
Зайг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаарх мэдээлэл болон метрийн системээс фүүтийн
системд шилжих ажлын явц
4. ONLINE MEETING AEROTHAI AND MONGOLIAN ANS DEPARTMENT
2021 оны 9 сарын 23-ны өдөр АНҮГ,
Тайландын Аэротай компани хамтарсан Re-
mote ground station (RGS) D-ATIS төхөөрөмжийг
танилцуулах талаар цахим хурлыг зохион
байгуулсан.
Хуралд Тайландын Олон улсын
бизнесийн газрын дарга, Аэротай компанийн
Олон улсын бизнес үйлчилгээний газрын
инженерингийн менежер, АНҮГ-аас Агаарын
навигацийн үйлчилгээний газрын холбогдох
мэргэжилтнүүд, ХНАА-ны дэд дарга болон
холбогдох инженер техникийн ажилтнууд
оролцлоо.
орсон “Чингис хаан” ОУНБ-д ашиглах RGS-ийн талаар танилцуулга, суурилуулалт, D-ATIS
төхөөрөмжийн давуу болон сул талыг танилцуулж, хэрхэн ашиглах, цаашдын гэрээнд тусгах нөхцлийн
талаар чөлөөт хэлэлцүүлэг болж, амжилттай зохион байгуулагдсан.
10
5. GLOBAL NAVIGATION SATELITE SYSTEMS -ИЙН АШИГЛАЛТЫН ТАЛААР ЦАХИМ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН
Нэгдсэн үндэстний байгууллага, Монголын геомэдээллийн холбоо болон бусад холбогдох
байгууллагуудын хамтран зохион байгуулсан цахим хэлэлцүүлэг, үзэсгэлэнд Агаарын навигацийн
бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болдбаяр Иргэний нисэхийн
салбарт GNSS хэрхэн хэрэглэгдэж байгаа болон цаашдын ашиглалт, ирээдүйн төлөвлөгөө
сэдвийн хүрээнд танилцуулга хийж амжилттай оролцлоо.
11
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БОДЛОГЫН
ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ
ADS-B системийн ашиглалтад оруулах үе шат
12
АГААРЫН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ
Агаарын зам шинэчлэх шаардлага, үндэслэл:
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан баримт бичиг 10066 (PANS-AIM)-д
орсон өөрчлөлт
Үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN)-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх нарийвчилсан
төлөвлөгөө, нислэгийн судалгаа болон агаарын тээвэрлэгч нараас ирүүлсэн хүсэлт, шаардлага
Агаарын замыг шинэчлэх төслийн үр дүн:
ОУИНБ-ын PANS-AIM10066 -д орсон өөрчлөлтийг Монгол Улсад хэрэгжүүлэх,
Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн нарийвчилсан төлөвлөгөөний биелэлт хангагдах, Монгол
Улсын агаарын зайд ашигладаг 5 үсгийн нэршлийн кодуудыг олон улсын нэгдсэн системд
бүртгүүлэх,
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас зөвлөмж болгосон өндрийн нэгдсэн тогтолцоог
хэрэгжүүлэх
Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, мөн нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн
менежментийг оновчтой хэрэгжүүлэх зэрэг боломжууд бий болно.
13
НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ “EASY FLOW” ХӨТӨЛБӨР
Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн
менежментийг хэрэгжүүлэх шаардлага: Нислэг ийн
хөдөлгөөний үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагаа
эрчимтэй явагдаж байгаагийн хэрээр нислэгт аюулгүй, үр
ашигтай, хурдан шуурхай үйлчилгээг ханган ажиллах
шаардлага үүссэн.
Easy Flow хөтөлбөрийн зорилго: Иргэний нисэхийн харьяа алба, салбар, агаарын тээвэрлэгчид
зэрэг оролцогч талууд хийгээд гадаад улс орнуудын урсгал төлөвлөлтийн байгууллагуудтай үр
дүнтэй хамтарч ажиллаж, нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг бүрэн
хэрэгжүүлэхэд оршино.
EASY гэдэг нь:
EFFICIENT Үр ашигтай
APPROPRIATE Зохистой
SAFE Аюулгүй
YIELDED Өгөөжтэй
Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy Flow” хөтөлбөрийг
2028 он хүртэл үндэсний хэмжээнд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
14
БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨ
Нислэгийн хөдөлгөөний менежмент Нөөц төлөвлөгөөг ямар нөхцөлд ашиглах
(ATM)-ийн нөөц төлөвлөгөө гэж юу вэ? вэ?
ОУИНБ-ын Annex 11-ийн “Нислэгийн Улаанбаатар нислэгийн мэдээллийн районд
(НМР) нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ
хөдөлгөөний үйлчилгээний шаардлага”-ын хэсэгчлэн буюу бүрэн зогсох хэмжээний үйл
явдал тохиолдсон үед агаарын навигацийн
дагуу Монгол Улсын агаарын зайгаар аюулгүй ажиллагааг тасралтгүй хангах арга
хэмжээ авахыг хэлнэ.
дайран өнгөрөх олон улсын нислэгүүдийг
аюулгүй, тасралтгүй явуулах нөхцлийг
хангахын тулд бүсийн нислэгийн
хөдөлгөөний менежментийн нөөц
төлөвлөгөөг боловсруулсан байдаг.
15
АГААРЫН НАВИГАЦИЙН НЭГДСЭН VPN СҮЛЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,
ДАМЖУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛТ
Агаарын навигацийн нэгдсэн VPN сүлжээг шинэчлэх шаардлага:
Агаарын навигаци-2024 Дунд хугацааны стратеги төлөвлөлт;
2020 онд шинээр нийлүүлэгдсэн IP технологи дээр суурилсан VCS, RCAG, AHMS, ADS-B
системүүдийн мэдээллийг дамжуулах;
Ази Номхон далайн бүсийн улс хооронд агаарын навигацийн мэдээлэл дамжуулах VPN /CRV/
сүлжээнд холбогдох бэлтгэл ажлыг хангах;
Сансрын холбооны сүлжээ /VSAT/ болон шилэн кабелын дамжуулах байгууламжийн сүлжээ нь
IP технологи дэмжих боломжгүй тул техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх;
Агаарын навигацийн нэгдсэн VPN сүлжээ зохион байгуулагдсны ашиг тус:
ОУИНБ-аас гаргадаг дараах мэдээллийг авах боломжуудыг нээсэн дэвшилтэт технологи уруу шилжиж
байна:
Global Air Navigation Plan (GANP),
Aviation System Block Upgrade (ASBU)
System Wide Information management (SWIM),
Flight and Flow Information for a Collaborative Environment (FICE),
Digital Aeronautical Information Management (DAIM),
Network Operations (NOPS),
Meteorological information (AMET),
ATS Message Handling System (AMHS),
Aerospace Industrial Development Corporation (AIDC)
Дээрх төсөл хөтөлбөрүүд нь олон төрлийн мэдээллийг цуглуулж нэгтгэх болон хүссэн ба цэгээс цэгт
дамжуулах уламжлалт технологиос илүү уян хатан холболтыг бий болгох, хэрэглэгчийн хүссэн цэгт
мэдээллийг дамжуулах бүрэн боломжтой хэрэгцээ шаардлагыг хангасан нэгдсэн сүлжээг бий болгох
юм.
16
МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХАМТАРСАН ЦЭРГИЙН ТАКТИКИЙН “СЭЛЭНГЭ-2021”
СУРГУУЛАЛТ
“Монгол Улс, Оросын Холбооны Улсын “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай
тактикийн хээрийн сургууль явуулах газар нь
хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх
буудал болон Монгол Улсын агаарын зайн
буудлагатай тактикийн хээрийн сургууль 2021 ачаалал бүхий агаарын замуудыг хамарсан нь
ИНЕГ болон ЗХЖШ-ын хамтын ажиллагаа,
оны 9 сарын 10-ны өдрөөс 10 сарын 05-ны нарийн зохион байгуулалтыг ихээхэн шаардсан
үйл ажиллагаа боллоо.
хооронд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн
хээрийн сургалтын төвийн газар, районд
амжилттай зохион байгуулагдсан.
Энэ ажиллагаанд ИНҮТ-ийн даргын тушаалаар томилогдсон АНҮГ, түүний харьяа албадаас,
ЗХЖШ-с тохиролцсоноор оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай горимоор ажиллаж Монгол
Улсын агаарын зайд цэргийн зориулалтаар ашиглах 5 бүс үүсгэж, Нислэг хөдөлгөөний үйлчилгээний
дээд агаарын зам ( A575, V674, Z156, B339, Y345)-уудын зарим сегментийг далайн дундаж түвшнөөс
дээш 9500м хүртэл хязгаарлан хааж, доод агаарын зам (V11, V13, H8, H20)-уудын зарим сегментийг
бүрэн хааж энэ тухай 90 гаруй нисэхийн мэдээ (NOTAM)-г олон улс, орон нутагт зарлан нийтэлж 1519
өнгөрөлтийн нислэг, 133 хөөрөлт буултын нислэгийн аюулгүй ажиллагааг ханган нягт хамтран
ажиллалаа.
17
БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ БИЕ ДААСАН СҮЛЖЭЭ
(CRV)-Д ХОЛБОГДОХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ
Монгол Улсын Иргэний нисэхийн улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО)
байгууллага нь Олон улсын иргэний нисэхийн гишүүн Ази-Номхон далайн бүсийн орнууд
байгууллага (ICAO-)д 1989 онд элссэн. Тус харилцан агаарын навигацийн үйлчилгээний
байгууллага нь 8 бүсчлэл бүхий 191 гишүүн AMHS, IWXXM, AFTN, VOIP, SWIM, FIXM,
улстай бөгөөд Ази номхон далайн бүс (APAC)-д AIXM, ADS-B, ATFM зэрэг өгөгдөл дамжуулах
37 улс байдаг. бие даасан дэд бүтэцтэй, найдвартай, үр
ашигтай, аюулгүй, харилцаа холбооны
APANPIRG буюу Ази-Номхон далайн мэдээллийн сүлжээтэй болох нөхцөл бүрдэх
орнуудын агаарын навигацийг төлөвлөх, юм.
хэрэгжүүлэх бүсийн ажлын хэсэг 1991 онд
байгуулагдаж, анхны хуралдаанаа 1992 онд Дээрх CRV нэгдсэн сүлжээнд холбогдох
хийсэн байдаг. төлөвлөлтийг анх 2019 онд боловсруулан
өнөөгийн байдлаар үйлчилгээ үзүүлэгч PCCW
Иргэний нисэхийн ерөнхий газар нь GLOBAL компанитай техникийн шийдэл,
APANPIRG/10 хурлаас хойш тус хурлын үйл гэрээний саналыг 2 талд зөвшилцөж,
ажиллагаанд оролцож ICAO-гаас гаргасан мэдээллийн аюулгүй байдлыг хангах тоног
“GANP”, “ASBU” болон “Seamless ATM” гэсэн төхөөрөмжийн худалдан авч, суурилуулж,
бодлого төлөвлөгөөний дагуу Монгол Улсын шалгалт туршилтын ажлыг гүйцэтгэж бэлтгэл
агаарын навигацийн үйл ажиллагааг төлөвлөх, ажлыг хангасан ба 2022 оны 1-р улиралд
зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг шат үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөн
дараатай гүйцэтгэж байна. ажиллаж байна.
Бүс нутгийн хэмжээнд өгөгдөл дамжуулах
бие даасан CRV сүлжээнд холбогдсоноор Олон
18
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВҮҮД ХООРОНДЫН
МЭДЭЭЛЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА /OLDI, AIDC/
Монгол улс нь ЕВРО-АЗИЙГ холбосон дөт, харьцангуй их урсгалтай агаарын хөндлөн замд
оршдог, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр, ложистикийн салбар нь онцгой чухал ач
холбогдолтой бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, зочид
буудал, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл учир бусад олон салбарт болж байгаа
даяарчлалын үйл ажиллагааны төвд оршиж агаарын тээвэрлэгчдэд агаарын навигацийн үйлчилгээг
үзүүлж байна.
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд тоон өгөгдлийн програм хангамж, автомат
системээр дамжуулан нислэгийн
талаарх мэдээллийг дамжуулах,
хүлээн авах, зөвшилцөл хийх систем
бөгөөд OLDI /On-Line Data Interchange/-
г Eвропын холбооны улс орнууд,
AIDC /ATS Interfacility Data Exchange/-г
Ази, номхон далайн бүсийн орнуудад
хэрэгжүүлэн ажилладаг.
Иргэний нсиэхийн АГААРЫН
НАВИГАЦИЙН үйл ажиллагааны
хүрээнд хөрш улсуудтай иргэний
нисэхийн нислэгийн хөдөлгөөний
удирдлагын төвүүд хооронд тоон
өгөгдлийн програм хангамж, автомат
системээр дамжуулан нислэгийн
талаарх мэдээллийг дамжуулах,
хүлээн авах, зөвшилцөл хийх ажлыг үе шаттайгаар амжилттай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улаанбаатар - Эрхүү, Улаанбаатар – Красноярск нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд
хооронд 2017-2018 онд OLDI системийг туршиж шалган, үйл ажиллагаанд БҮРЭН нэвтрүүлсэн.
Улаанбаатар – Бээжин нислэгийн хөдөлгөөн удирдлагын төв хооронд 2021 оны 6 дугаар
сараас хамтарсан AIDC техникийн туршилт шалгалтыг эхлүүлэн 9 дүгээр сард амжилттай хийж
гүйцэтгэлээ. Цаашид нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн төвүүд хооронд AIDC-г үйл
ажиллагаанд бүрэн оруулах, Ланжоу нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй техникийн туршилт
шалгалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
19
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Агаарын навигацийн үйлчилгээний талаар баримталж буй бодлого
ИНЕГ-ын даргын 2017 оны
А/605 дугаартай тушаалаар
“Агаарын навигаци - 2024” стратеги
төлөвлөгөөг Агаарын навигацийн
үйлчилгээг Олон улсын иргэний
нисэхийн байгууллага /ICAO/-аас
дэвшүүлэн тавьсан төсөл
хөтөлбөрт нийцүүлэх зорилгоор
баталсан юм.
“Агаарын навигаци - 2024” стратегийн зорилго:
Монгол Улсын агаарын навигацийн салбарын бүрдэл хэсэг тус бүрийн хөгжлийн зорилго, алба
тус бүрийн ажлын уялдаа холбоо, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах арга замыг стратеги
төлөвлөгөөтэй уялдуулах, агаарын навигацийн хөгжлийн алсын хараа, стратеги, хүрэх үр дүн, шалгуур
үзүүлэлт, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлоход оршино гэж томъёолжээ.
Стратеги төлөвлөгөө нь 2 үе шаттай:
2017-2020 он хүртэл нэгдүгээр үе шат: “Агаарын навигацийн оновчтой тогтолцоог бий
болгох”
2020-2024 он хүртэл хоёрдугаар үе шат: “Дэлхийн жишигт хүрсэн, цаашлаад Ази-Номхон
далайн бүсэд өрсөлдөх чадвар бүхий агаарын навигацийн тогтолцоо болгон хөгжүүлэх”
Агаарын навигаци – 2024” стратеги төлөвлөлтийн алсын харааг “Ази-Номхон далайн бүсийн
хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий, нислэгийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдлыг бүрэн хангахуйц
Агаарын навигацийн тогтолцоог бүрдүүлэх” гэж томъёолж, дараах тэргүүлэх чиглэлүүдийг
тодорхойлсон болно. Үүнд:
1. Тэргүүлэх чиглэл 1 – Судалгаа, шинжилгээнд суурилсан Нислэгийн хөдөлгөөний менежмент /Air
Traffic Management/-ийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх;
2. Тэргүүлэх чиглэл 2 – Агаарын навигацийн системийн нэгдмэл байдлыг хангах техник, технологи
нэвтрүүлэх;
3. Тэргүүлэх чиглэл 3 – Агаарын навигацийн хөгжлийн шаардлагыг хангахуйц өндөр мэдлэг, ур
чадвар бүхий хүний нөөц бүрдүүлэх;
4. Тэргүүлэх чиглэл 4 – Хамтын ажиллагаа, хамтын шийдвэр гаргах системийг бий болгож, хөгжүүлэх;
5. Тэргүүлэх чиглэл 5 – Агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааг сайжруулах.
20
2030 он хүртэл баримтлах бодлогын судалгаа
2019 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас “Global air navigation plan” төлөвлөгөөг
шинэчлэн баталсан ба гишүүн улс орнууд тус төлөвлөгөөний дагуу агаарын навигацийн үйлчилгээг
нэгдсэн арга аргачлал, хугацааны төлөвлөлтөд уялдуулан хөгжүүлэх арга хэмжээг авна. ИКАО “Global
air navigation plan” нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хялбаршуулсан хугацааны ASBU “Aviation sys-
tem block upgrade” баримт бичгийг боловсруулсан.
Мөн олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлэн тавьсан “Seamless ATM”
төлөвлөгөө, концепт нь “Seamless ANS” болон илүү өргөн хүрээнд буюу агаарын навигацийн
үйлчилгээний бүхий л үе шатыг хамруулан шинэлэгдэн боловсруулагдсан. Дээрх төлөвлөгөө,
концептуудаас харахад дэлхийн нийтийн хэмжээнд дараах чиг хандлагыг харж болно. Үүнд.
Агаарын навигацийн үйлчилгээ илүү нэгдмэл шинж чанартай болж байна. Энэ нь техник,
технологийн интегралчлалтай нягт уялдаатай болно;
Агаарын навигацийн үйлчилгээг илүү системийн хэмжээнд тодорхойлон ойлгох шаардлага бий
болсон;
Дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу илүү нээлттэй, уян хатан техник технологийг нэвтрүүлэх,
цахимжуулах, “BIG DATA”, “Cloud”, зэрэг нэгдмэл өгөгдлийн санд шилжүүлэх, ашиглах;
Сансарт суурилсан өндөр технологийн системүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
Хүний хүчин зүйл болон хүнээс хамаарах үйл ажиллагааг хялбарчлах;
Илүү чадварлаг, мэргэшсэн хүний нөөц;
21
ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА Тусгай үүргийн нислэг, 1992
Агаарын навигацийн үйлчилгээнд ажил агаараас зураг авагч штурман бэлтгэн гаргасан.
амьдралаа холбосон, мэдлэг туршлагаараа 1991-1993 онуудад ИАТУЕГ-ын бүтэц,
тэргүүлсэн мөн энэ салбарын зовлон жаргалыг
сайн мэдэх эрхэмийг урьж ярилцлага өгөхийг зохион байгуулалтын өөрчлөлт болж МИАТ
хүссэн юм. нэгтгэлийн ерөнхий штурманаар томилогдон
Эхний зочин Жамсрангийн Баярсайхан нь ажиллаж, зах зээлийн системд шилжих эхний
Нислэгийн журам боловсруулалтын албанд хүнд үеүдэд олон улсын болон орон нутгийн
Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх бүхий нислэгээр зорчигч, ачаа тээш, шуудан тээвэрлэх
гэрээт ажилтнаар ажилладаг. ажлыг зохион байгуулах, шатах тослох
материалын хомсдолтой үеийн нислэг
Т а иргэний нисэхийн салбар, тэр дундаа хөдөлгөөнийг зохицуулах, олон улс, орон нутгийн
агаарын навигацийн үйлчилгээний нэгжид тогтмол болон захиалгат, аялал жуулчлалын
ажиллаж байсан он жилүүд, түүхээсээ товчхон зориулалт бүхий нислэгийн цагийн хуваарийг
хуваалцаач? оновчтой төлөвлөх, Япон Улс руу хийх анхны
Миний бие нь Хэнтий аймгийн Дадал суманд чартер нислэгт нисгэх бүрэлдэхүүнийг бэлтгэн
төрсөн, 1974 онд нийслэлийн 52-р дунд гаргасан.
сургуулийг дүүргэсэн. Би 1979 онд ЗХУ-ын /
хуучнаар/ Ленинград хотын Иргэний Нисэхийн Таны ажиллаж байх үеийн хийгдэж байсан
Академийг инженер-штурман /нисэн-хянагч/ томоохон ажлуудаасаа бидэнтэй хуваалцаач?
мэргэжлээр төгсч, Иргэний агаарын тээврийг
удирдах ерөнхий газар /ИАТУЕГ/-ын харьяа Тэгэлгүй яахав, 1990 оны ардчилсан
Нисэх отрядын Хөдөлгөөн штурманы хэлтэс / хувьсгалын дараахан иргэний нисэх, агаарын
ХШХ/-т жижүүрийн штурманаар томилогдон тээврээр зогсохгүй улс орны хувьд бүх үйлдвэр
ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. аж ахуйн нэгжүүд татан буугдсан, бараа товар
Төгсөж ирээд хариуцсан анхны томоохон ажил хомсдолд орсон, хувь хүн болгон өмчтэй болж
бол 1979 онд Ан-30 (агаараас фото зураг авагч) наймаа арилжаа хийсэн, иргэн бүр гадаад
онгоцыг ЗХУ-ын Киев хотын нисэх онгоцны паспорттой болж олон улс, тэр дундаа хаалттай
үйлдвэрээс авчрах нислэгийг амжилттай байсан гуравдагч хөрш гэгдэх улс орнуудад
гүйцэтгэсэн бөгөөд уг онгоцоор 1979-1982 зорчих бололцоо нээгдсэн үе байсан.
онуудад Геодези зураг зүйн газартай хамтран
170 мянган квадрат километр газар агаараас 22
зургийг авч нийт 1254 цагийн нислэгийг
гүйцэтгэсэн. Түүнээс хойш 1985 онд Монгол
улсын БНХАУ-тай хиллэдэг 4709 километр
хэсгийн зургийг агаараас бие даан авч анхны
агаараас зураг авагч штурман болсон юм. Энэ
ажлын хүрээнд 3 хүнийг дадлагажуулан
Ийм том шинэчлэл өөрчлөлттэй
зэрэгцээд нислэгийн тоо, чиглэл, агаарын
хөлөг, газрын үйлчилгээний
төхөөрөмжүүд, радио, холбоо,
навигацийн тоноглол гэх мэтчилэн бүгд
өргөжин тэлэх шаардлагатай болсон
байсан. 1993 оноос ИАТУГ-ын дэд
захирлаар томилогдон ажиллах
хугацаандаа ИАТУГ-ын бүтэц зохион
байгуулалтыг орчин үеийн барууны
орнуудын ижил төрлийн байгууллагын
жишигт нийцүүлэн Австрали улсын
“Майкл Келлавай Интернейшнл”
компанийн хэрэгжүүлсэн төслөөр ОУИНБ-ын зөвлөмжийг үндэслэн 1995 онд Нислэгийн хөдөлгөөн
удирдах, Холбоо навигаци, Цахилгааны албуудыг нэгтгэн ИАТУГ-ын харьяа Нислэгийн хөдөлгөөнийг
удирдах үндэсний төв (НХУҮТ) хэмээх Улсын үйлдвэрийн газрыг байгуулан Монгол Улсын нутаг
дэвсгэр дээрх нислэгийн хөдөлгөөнийг удирдах, тэдгээрт холбоо, навигацийн үйлчилгээ үзүүлэх ажлыг
амжилттай зохион байгуулж байсан.
1996 онд БНХАУ дахь “МИАТ” ХК-ийн төлөөлөгчөөр
томилогдон ажиллахдаа 7 хоногт 3 удаа хийгддэг
Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын нислэгийн тоог
нэмэх, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-
Осака-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг “off-season”
буюу өвлийн улиралд Бээжин, Сөүл-ээр дайран өнгөрүүлж
онгоцны ачаалалтыг ашигтай байлгахаар тооцон нислэгийг
зөв зохицуулах ажлыг эхлүүлсэн. БНХАУ-ын аялал
жуулчлалын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж шинэ
“Agent”-үүдтэй гэрээ байгуулан, суудал хуваарилалтыг ашигтай, баталгаатай болгох зорилгоор “Peak-
season”-ы үед урьдчилгаа төлбөрийг авах хэлбэрээр компаниа эрсдэлээс гаргах ажлыг санаачлан
ажилласан нь тухайн үед ашигтай, үр дүнтэй борлуулалт болж байсан байна.
Үүний дараагийн томоохон ажил гэвэл, 2001 оноос “МИАТ” компанийн ерөнхий захирлаар
томилогдон ажилласан бөгөөд энэ үед Япон Улсын нийслэл Токио хот руу шууд нислэг хийх нь
агаарын тээврийн компанийн хувьд төдийгүй улс орны хувьд ч асар том нэр хүндийн асуудал байсан
гэвч “МИАТ” ХК-ийн зөвшөөрөл нь 10 жилийн дараа олгогдохоор байсан билээ.
23
Энэ асуудлыг Япон улсын холбогдох бүхий эрхийг авч чадсан. Түүнчлэн Японы
жуулчдыг татахын тулд тухайн улсдаа аялал
байгууллага, эрх бүхий хүмүүстэй Монгол жуулчлал болон онгоцны билет борлуулалтаар 2-
рт ордог “HIS” аялал жуулчлалын компанитай
Улсаас Япон улсад сууж байсан Элчин сайд холбоо тогтоон хамтран ажиллах гэрээ байгуулан
“МИАТ” ХК-ийн борлуулалтын агент болгож
ноён С.Хүрэлбаатарын дэмжлэг чадсан ба одоо ч энэ том нэр хүндтэй компани нь
хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүсэн хэвээр
тусламжтайгаар хэд хэдэн удаагийн уулзалтыг байгаа билээ.
зохион байгуулж ажилласнаар 2002 оны 4
сарын 22-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Токио-
Улаанбаатар чиглэлд тогтмол цагийн
хуваариар 7 хоногт 3 удаа нисэх зөвшөөрөл
ХЭРХЭН НИСЛЭГИЙН
ХӨДӨЛГӨӨНИЙ
УДИРДАГЧ БОЛОХ ВЭ?
Нислэгийн Хөдөлгөөний Удирдагч болоход дараах үндсэн алхамууд шаардлагатай байдаг.
Нисэхийн их сургууль аль эсвэл Нисэхийн академи мөн Нисэхийн Мэргэших Хөтөлбөрийг аль
нэгийг сонгон төгсөх /STP-052/019/ATCCL, STP-053/047ATCNR, STP054/011RCAP,
STP054/013RCAR, STP054/037CRC, STP054/052RCAR/;
Эрх бүхий байгууллагаар нисэхийн англи хэлний түвшин тогтоолгох /Олон улсын иргэний нисэхийн
байгууллага /ИКАО/-ын шаардлагын дагуу Нисэхийн Англи хэлний 1-6 түвшин юм. 4 дүгээр
түвшний англи хэлний шалгалтад тэнцсэний дараа Нислэгийн Хөдөлгөөний Удирдагч болох
боломжтой/;
Иргэний Нисэхийн Дүрэм -65-д заасны дагуу нислэгийн хөдөлгөөний удирдагчийн зэрэглэл авна;
Иргэний Нисэхийн Дүрэм - 67-д заасны дагуу 3 дугаар зэрэглэлийн эрүүл мэндийн гэрчилгээ авна;
24
Нислэгийн Хөдөлгөөний Удирдагч дэлхийд хамгийн өндөр ур чадвар шаардсан мэргэжлүүдийн нэг юм.
Нислэгийн Хөдөлгөөний Удирдагч агаарын хөлгүүдийн хооронд аюулгүй зайчлалыг хангуулан зөв
бөгөөд хурдан шийдвэр гаргах чадвартай байх юм.
1. Хурдан шийдвэр гаргах дагуу нислэгийн хөдөлгөөний бодит байдал боловч
Нислэгийн Хөдөлгөөний урсгалыг яаралтай, дэс Нислэгийн Хөдөлгөөний
Удирдагч нисэж байгаа дараалалтай, аюулгүйгээр Удирдагч ижил цагт олон үүрэг
агаарын хөлөг хоорондын хангах нь нислэгийн даалгавар зэрэг хийх
зайчлалыг хангахын тулд хөдөлгөөний үндсэн үйл шаардлагатай байдаг
шийдвэр гарган ажилладаг. ажиллагаа юм. тухайлбал хөөрөх зөвшөөрөл
2. Ачаалал даах 4. Төсөөлөл өгч байх үедээ нислэгийн
Заримдаа янз бүрийн хүчин Нислэгийн Хөдөлгөөний хөдөлгөөний стрип дээр
зүйлээс шалтгаалан тухайлбал Удирдагч нь нислэгийн тэмдэглэгээ хийх , зохицуулах,
цаг агаарын үзэгдлүүд, онцгой хөдөлгөөний нөхцөл байдал, бусад нислэгийн хөдөлгөөний
тохиолдлын нөхцөл байдал, агаарын хөлгийн аюулгүй нэгжтэй координаци
тоног төхөөрөмжийн эвдрэл, байдлыг хангах үйл ажиллагааг хийх, дараагийн хөөрөх, буух
агаарын хөлгийн эрчимжилт, ч хүртэл өөрчлөх нөхцөл төлөвлөгөөг хийдэг.
зохимжгүй координаци гэх мэт байдлыг төсөөлөх. 7. Уян хатан байдал
зүйлүүд ачаалал үүсгэж 5. Эрэмбэ дарааллыг тогтоох Хэдийгээр Нислэгийн
нилээдгүй энергиэ зарцуулдаг Нислэгийн Хөдөлгөөний хөдөлгөөний удирдлага болон
ба шинэ нөхцөл байдалд Удирдагч нар тухайн цагтаа Нислэгийн хөдөлгөөний
амархан дасан зохицдог байх. гүйцэтгэх олон үүрэг даалгавар удирдагчид зориулсан дүрэм
3. Агаарын навигацийн өргөн байдаг боловч хамгийн журам байдаг ч тухайн нөхцөл
хүрээний мэдлэгтэй байх шийдвэрлэх болон яаралтай, байдалд шаардсан дүрэм
Нислэгийн Хөдөлгөөний шаардлага, анхаарал татсан журамд уян хатан хандах,
Удирдлага эсхүл Нислэгийн үүрэг даалгаврыг тодорхойлох, Нислэгийн хөдөлгөөний
Хөдөлгөөний Зохицуулалтын эрэмбэ дарааллыг тогтоох удирдагчийн төрөлхийн байх
илэрхий бодит байдал нь чадвартай байх. чадвар бол Уян хатан байдал
цагийн шилжилтийн 6. Олон ажил зэрэг хийх юм.
өөрчлөлтүүд хадгалж байгаа Хүн төрөлхтөн бүх зүйлд нэгэн
мэдээлэл, зөв шийдвэрийн зэрэг оролцож чадахгүй нь
25
8. Харилцан ярих чадвар
Харилцан яриа нислэгийн хөдөлгөөний
удирдлагын амин чухал хэсэг юм.
Нислэгийн Удирдагчид харилцан холбоо
шаардагддаг ба үйл ойлголцол үүсэхээс
сэргийлэн харилцан ярианы оновчтой
тодорхой үг хэллэг ашигладаг.
9. Ой тогтоолт сайн байх
Нислэгийн Хөдөлгөөний Удирдагчийн
ажиллаж байгаа нөхцөл байдалд агаарын
хөлгийн хөдөлгөөнийг санах, 8-10 минутын
хугацаанд холбогдох мэдээллийг сэргээн
санах шаардлагатай байдаг.
10. Багаар ажиллах
Нислэгийн Хөдөлгөөний Удирдлага нь
багаар ажиллах бөгөөд Нислэгийн
Хөдөлгөөний удирдлагын нэгж, нисэх хүчин,
нисгэгч, авиа компани, агаарын
тээвэрлэгчтэй хамтран координаци хийдэг.
11. Тоо болон физикийн мэдлэгтэй байх
Нислэгийн Хөдөлгөөний Удирдагч их
хэмжээний тоон мэдээлэлтэй харьцдаг.
Тухайлбал нислэгийн түвшин, агаарын
хөлгөөс шалтгаалан хөөрөх болон буух өөр
өөр цагууд, агаарын хөлгийн огтлолцох
цагийг тооцоолох.
12. Бие болон оюун ухааны эрүүл мэнд
сайтай байх
Нислэгийн Хөдөлгөөний Удирдлагын ажил
нь Нислэгийн хөдөлгөөний удирдагчаас
Эрүүл мэндийн болон оюун ухааны эрүүл
мэнд сайн байхыг шаарддаг. Нислэгийн
Хөдөлгөөний Удирдагч ажлаа хийж байх
хугацаандаа сонсох, ярих, сэтгэх тул сийрэг
ухаантай байх хэрэгтэй.
26
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧ Б.ДАВААСАМБУУ АГААРЫН
ХӨЛГҮҮД МӨРГӨЛДӨХӨӨС СЭРГИЙЛЖ АЖИЛЛАСАН.
Иргэний нисэхийн
үндэсний төвийн /ИНҮТ/
нислэгийн удирдагч
Б.Даваасамбууг Олон улсын
"Хил хязгааргүй Агаарын
навигаци" нийгэмлэгийн
удирдах зөвлөлөөс шагнасан
үйл явдал боллоо.
Тодруулбал энэ оны
нэгдүгээр сарын 23-ны өдөр
ОХУ-аас манай нутгийг
чиглэн нисэж явсан "Корэйн
Эйр" компанийн агаарын
хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж явсан
"Аэрофлот" компанийн агаарын хөлөгтэй хоёр улсын
хилийн орчимд мөргөлдөх аюул тулгарсан байна.
Энэ үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, ИНҮТ-ийн
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн
удирдагч Б.Даваасамбуу нөхцөл байдлыг тодорхойлон
өөрийн бүсэд нислэг үйлдэж байсан агаарын хөлгийн
чиглэлийг өөрчлөх заавар өгч шуурхай арга хэмжээ
авснаар агаарын хөлгүүдийг мөргөлдөх аюулаас аварчээ.
ОХУ-ын нислэгийн удирдагчийн гаргасан алдааг ийнхүү
манай нислэгийн удирдагч залруулан аюул ослоос
сэргийлж чадсан бөгөөд хэрэв нэг минут л хоцорсон бол
осол болох магадлалтай байв.
Түүний гавьяаг Олон улсын "Хил хязгааргүй
Агаарын навигаци" нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс
сайшаан "Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой
гавьяа байгуулсны төлөө" дипломоор шагнасан байна.
Түүнчлэн уг нийгэмлэгийн "Агаарын навигацийн түүх хувь
хүмүүсийн дүрээр" хэмээх түүхэн галерейд зураг түүхийг
нь байршуулахаар шийдвэрлэсэн билээ.
27
АГААРЫН Нисэхийн аюулгүй ажиллагааг хангасан бүхий л үйл ажиллагаанд,
НАВИГАЦИЙН хөшигний ард ажлаа явуулж буй олон чухал алба, салбарууд
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ байдаг. Нисэхийн салбарыг онгоц, нисгэгч нь агаарын хөлөгт
ИНЖЕНЕР, зорчигчдыг суулгаад хөөрөхөд л болдог гэсэн энгийн нийтлэг
ТЕХНИКИЙН ойлголт байдаг. Гэтэл хөшигний цаана, тэр онгоц хөөрөх, буухын
АЖИЛТНУУДЫН ард хэдэн зуу, мянган хүн далд ажиллаж байдаг юм. Агаарын
ТАЛААР хөлөгт аюулгүй, түргэн шуурхай, бусад улс орны үйл ажиллагаанд
нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд олон хүн, асар хариуцлагатай үйл
ажиллагаа хариуцаад ажиллаж байдаг. Энэхүү чухал далд үйл
ажиллагаанд 300 гаруй инженер техникийн ажилтнууд
хөдөлмөрлөж байна.
Холбооны үйлчилгээ гэхэд Монгол Улсын хаана ч нисч буй Холбоо, навигаци,
агаарын хөлгийг Улаанбаатараас бүрэн удирдах боломжийг ажиглалтын
бүрдүүлсэн холбоо, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын
үйлчилгээ юм. Мөн тухайн аэродромын бүсэд агаарын хөлөг үйлчилгээний
ойртоод ирэхэд цамхагаас нислэгийн удирдагч агаарын хөлгийн чиглэлээр
бүх боломжийг хангаж өгдөг.
28
Аэродром навигацийн үйлчилгээ гэж бий. Энэ нь
онгоц яг л автомашин шиг замаар явдаг гэсэн үг. Өөрөөр
хэлбэл, газрын зураг дээр харвал аалзны тор шиг
агаарын олон замаар онгоц нисэхэд газраас тухайн
онгоцыг замд чиглүүлж өгдөг. Тэр агаарын замаараа
хазайхгүй, алдаа мадаггүй, аюулгүй нисэхэд нь газрын
навигацийн тоног төхөөрөмж тусалдаг юм. Мөн нисэх
буудлын зурваст агаарын хөлөг цаг агаарын ямар ч
нөхцөлд, саадгүй газардахад нисгэгчид бүрэн дэмжлэг
үзүүлж, автомат суултын систем ажиллаж байдаг. Мөн
оролтын схем хийж тухайн онгоц нисэх буудалд аюулгүй
газардах бүх нөхцөл бололцоог хангана.
Ажиглалтын үйлчилгээ бол агаарт нисч байгаа
агаарын хөлгүүдийг нислэгийн удирдагчийн өмнө харж
удирдах боломжийг бий болгох үйлчилгээ юм.
Тодруулбал, энэ онгоц хаана, ямар өндөрт, ямар
дуудлагатай нисч байна вэ гэдгийг тооцоолоод
нислэгийн удирдагчийн өмнө дэлгэц дээр гаргаж өгөх,
харагдуулах, /агаарын хөлгийн байрлалыг тогтоож
өгөх/ нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа тоног
төхөөрөмжийн бүрэн цогц үйл ажиллагааг хариуцан
ажилладаг.
29
НИСЛЭГИИН ЖУРАМ
ЗОХИОГЧ ИНЖЕНЕРИИН
ТАЛААР
НИСЛЭГИЙН ЖУРАМ ГЭЖ ЮУ ВЭ?
Нислэгийн журам нь агаарын хөлөг
саадаас чөлөөлөгдөх хамгийн бага
аюулгүй орон зайг тогтоосон заавал
мөрдөх дүрэм, дэс дараалал-
зураглалыг хэлнэ. Нислэгийн журам
зохиолт нь нислэгийн үе шат бүрт
аюулгүй нисч болох хамгийн бага
өндөр болон зай, налуу, чиглэлийг
ОУИНБ-аас гаргасан баримт
бичгүүдийн шаардлага, шалгууруудад
нийцүүлэн тооцоолсон ил харааны,
эсхүл навигацийн тоног төхөөрөмж
ашиглан нислэг үйлдэх дарааллыг
хүснэгт буюу бичгэн хэлбэрээр
илэрхийлэх зэрэг 17 алхамаар
тодорхойлогдох үйл явцууд юм. Доорх
зураг нь Чингис Хаан ОУНБ-ын
хэрэглэлээр ойртолт үйлдэх журам /
схем зураг/ юм.
30
Нислэгийн журам зохиогч инженер нь нислэгийн явцад агаарын хөлөг газрын ямар нэг саад
болон бусад агаарын хөлөгтэй мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нисгэгчийн заавал
мөрдөх заавар, журмыг урьдчилан тооцоолон, үзүүлэлтэд тулгуурласан болон уламжлалт навигаци
ашигласан хэрэглэлийн нислэгийн зураг төсөл боловсруулах, газарт шалган батлах, дүн шинжилгээ
хийж, засвар өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Нислэгийн журам зохиогч инженерийн ажлыг
нислэгийн удирдагч, нисгэгч, агаарын навигацийн инженер хүмүүс хийж гүйцэтгэх тусгай шаардлага
байдаг.
Мэргэжлийн ур чадвар
Математик сэтгэлгээ сайн хөгжсөн
Төсөөлөн бодох болон хийсвэр сэтгэлгээтэй
Ажил хэрэгч /дэг журам, зарчим/
Нямбай
Богино хугацаанд шийдвэр гаргах
Багаар ажиллах
Төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах
Өөрийгөө байнга хөгжүүлэх
31
ШАЛГАЛТЫН Шалгалтын нислэгийн шалгагч инженер нь агаарын навигацийн
НИСЛЭГИИН үйлчилгээний байгууллагад нисэхийн навигаци, ажиглалтын ба
ШАЛГАГЧ гэрэл суултын инженерээр ажиллаж агаарын навигацийн
ИНЖЕНЕРИИН үйлчилгээний тоног төхөөрөмжийн онолын мэдлэг эзэмшсэн,
АЖЛЫН ТАЛААР тухайн ажлын чиглэлээр мэргэшлийн анхан, давтан сургалтуудад
хамрагдан дадлага, ур чадвараа нотлон харуулсан ажилтан
ахисан түвшний сургалтуудад хамрагдан шалгалтын нислэг,
нислэгийн журмыг нислэгээр шалган батлах чиглэлээр мэргэшин
ажиллана гэсэн үг.
Агаарын навигацийн үйлчилгээний
зориулалтаар ашиглагдаж байгаа холбоо,
навигаци, ажиглалт гэрэл суултын тоног
төхөөрөмжүүдийн үйл ажиллагаа, нислэгийн
журам (хэрэглэлийн ба ил харааны)-ыг
шалгалтын нислэгээр шалгаж баталгаажуулах,
тэдгээрт ICAO Annex 10, 14, DOC 8071, DOC
9906 баримт бичгүүдэд тусгагдсан шаардлага
хангагдаж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх
шалгалтын нислэгийн үйл
ажиллагааг гүйцэтгэнэ.
32
СОНИРХОЛТОЙ
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
НАВИГАЦИ ГЭЖ ЮУ БЭ?
Навигаци гэдэг үгийг хялбараар тайлбарлавал “А” цэгээс “Б” цэг хүртэл аль болох богино хугацаанд,
өгөгдсөн замаа алдалгүй хүрч очихийг тодорхойлдог шинжлэх ухааныг хэлнэ. Нэг үгээр бол урлаг гэж
хэлж болно. Навигацийг анх усан зам, далайн тээвэрт ашиглаж байсан.
Өнгөрсөн үед нисэхийн салбарт навигаци нь Дэлхийн бөмбөрцгийн нэг цэгээс нөгөө цэг рүү
нисэхийн үндсэн шинжлэх ухааны нэг байсан. тодорхой зорилго чиглэлтэйгээр нисэж байгаа
Онгоцны хэрэглэлүүд нь энгийн байсан учир агаарын хөлгийн нислэгт цаг хугацаа-орон зайн
нисгэгчийн навигацийн мэдлэг, дадлага, ур хувьд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж
чадвар чухал байр суурийг эзэлдэг байсан. шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, цаг үргэлж
Харин өнөөдөр агаарын хөлөгт навигацийн боловсронгуй болгож байдаг тулгуур шинжлэх
цогц тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг ухааныг онгоц удирдлагын онол гэнэ.
сансрын навигацийн тоног төхөөрөмжийн
хамтаар ашиглаж байна. Гэхдээ хүнийг орчин 33
үеийн ямарч дэвшилтэт тоног төхөөрөмж
орлож чадахгүй гэдгийг амьдрал дээр
харуулсаар байна. Иймээс навигацийн мэдлэг
боловсрол чухал байр суурь эзэлсээр байх
болно.
НИСЭХИИН МЭДЭЭЛЛИИН
ЭМХТГЭЛ ГЭЖ ЮУ БЭ?
Нисэхийн мэдээллийн эмхтгэл /AIP/ нь тухайн улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны
хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан хэвлэл юм. AIP нь тогтмол шинж чанартай мэдээллийг
агуулдаг бөгөөд тухайн улсын олон улсын нислэгтэй холбогдол бүхий үйл ажиллагааны удирдлага,
зохион байгуулалтыг голчлон харуулах үндсэн зорилготой эмхтгэл юм.
AIP нь дараах 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
1. Ерөнхий - General (GEN)
2. Маршрут - EN-route (ENR)
3. Аэродромууд - Aerodromes (AD)
AIP-ийн бүтээгдэхүүн:
AIP-ийн бүтээгдэхүүнүүдийг дараах төрлүүдээр ашиглах боломжтой
34
ДИРИЖАБЛЬ
Дирижабль- (от фр. dirigeable — управляемый),буюу
удирдлагатай аэростат —агаарын хөлгийн төрөл,
удирдлагын чиглүүлэгч систем, хөдөлгүүр бүхий 2000- 200
000 м3 хийгээр дүүргэсэн, мотортой агаарын урсгалаас
шалтгаалан зүг бүхэнд чиглүүлэн удирдах агаарын
хэрэгслийг хэлнэ гэж википедиа толь бичигт тодорхойлсон
байна. Биеийн конструкци бүтцийн хувьд хатуу, хагас зөөлөн, зөөлөн гэсэн 3 төрөл байна гэжээ. Олон
улсын нисэхийн холбооны (Fédération Aéronautique Internationale, FAI) ангилалд 17 төрлийн нисэх хөлөг
багтдаг бөгөөд түүнд дирижабль албан ёсоор ордог аж.
Дирижаблийн хөгжлийн 300 кг бөмбөгүүдийг сөрөг зардлаар их ачааг хүссэн
талын бууны тусгал хүрэхгүй 5-
түүх Дирижаблийн анхны 6 км өндрөөс хаян нийтдээ газартаа хүргэж болох боломж
1210 байлдааны нислэг
зохион бүтээгч нь Жан Батист үйлджээ.1929 онд Цеппелин нь дирижаблийг улам
дирижабль дэлхийг тойрсон
Мари Шарль Менье гэгч хүн. байна. Бүр 1930 онд Москвад сонирхолтой болгож байна.
хүртэл бууж түүнд зориулсан
Эллипс хэлбэртэй энэхүү маркийг гаргаж байжээ. Английн хамгийн том
дирижаблийг 80 хүн удирддаг дирижабль Airlander-10 бас л
байжээ. Уурын хөдөлгүүртэй туршилтын явцдаа газар унаж
дирижаблийг 68 жилийн дараа эвдэрсэн ч гэсэн зохион
Анри Жиффар бүтээсэн гэдэг. бүтээгчид нь цааш хөгжүүлэхээ
Энэхүү дирижаблууд том илэрхийлжээ.
овортой их жинтэй удирдахад Хамгийн том Гинденбург Airlander-10 нь 148 км/цаг
нэртэй дирижаблийг 5 жилийн хүртэл хурдалж агаарт 5 хоног
төвөгтэй байснаас хэрэглээнд турш бүтээжээ. 245 м урт 41,2 хүртэл агаарт тогтон байж 10
диаметртэй 13 давхар тн хүртэл ачааг тээвэрлэн
сайн нэвтрээгүй байдаг. байшингийн өндөртэй энэхүү усанд хүртэл буух боломжтой
дирижабль нь 35-135 км/ бөгөөд хүмүүнлэгийн тусламж,
Дирижаблийн хөгжил хөнгөн цагийн хурдтай нисч 100 тонн холбоо харилцааг ханган,
ашигтай ачаа тээж байв. зорчигч тээвэрлэхэд хүртэл
дотоод шаталтын хөдөлгүүр ашиглахаар төлөвлөж байна.
бий болсоноор их сайжирчээ.
1900 онд Фердинанд фон
Цеппелин бүтээж
өөрөө удирдаж үйлчилгээнд
оруулан Германд иргэний Орчин үеийн дирижаблийн
тээврийн компанийг үүсгэн хэрэглээ: Хэдийгээр өмнөх
байгуулжээ. Дэлхийн I дайны гашуун сургамжаас үүдэн
үед дирижаблийг цэргийн дирижаблийн хэрэглээ
зорилгоор тагнуул, суртал хумигдсан ч шинэчлэх
ухуулга, бөмбөгдөхөд сайжруулах ажил хийгдсээр
ашиглажбайсан бөгөөд 80-90 өнөөг хүрсэн. Бага түлш,
км цагийн хурдтайгаар 50, 100, зардлаар их ачааг хүссэн 35
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо
Утас: (+976) 7128-3000
Вэб сайт: https://ats.mcaa.gov.mn/
36