+
Тогтмол гүйдлийн үндсэн
ойлголт
Эсэргүүцэл ба
Омын хууль
1
Модуль: Эсэргүүцэл ба Омын хууль
Модулийн үндэслэл
Энэ модулийн материалын агуулга нь суралцагчид хэлхээний гүйдэлд
үзүүлэх эсэргүүцлийн тухай мэдлэг өгөхөд орших бөгөөд үүнийг ойлгох нь
цахилгаан ба электроникын хэлхээн дэх гүйдлийн урсгалын
хувааарилалтанд дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой юм.
Модулийг сурсанаар гарах үр дүн
Суралцагч нь энэ модулийг амжилттай судалсанаар эсэргүүцлийн нэр
томьёог тодорхойлох, цахилгаан хэлхээнд гүйдэл гүйхэд үүсэх
үзэгдлүүдийн үр дагаварыг тайлбарлах, тэдгээрийн хэмжигдэхүүний
утгыг тооцоолох чадвартай болно.
Модулийн урьдчилсан нөхцөл
II-104-01
Модулийн гүйцэтгэлийн үнэлгээ
Үнэлгээ авахын тулд модулийн үнэлгээний хэсгийг бүрэн гүйцэтгэж,
багшид хүлээлгэж өгөх ёстой.
Модулийн өөрийгөө шалгах тестэнд хариулж, хариултын хуудсыг ашиглаж
өгсөн хариултаа шалгана. Үүгээр модулийн сургалтын материалыг ойлгосон
эсэхээ хянана.
Модулийн танилцууулга
Өмнөх модульд дамжуулагчийн тухай үзэж байхдаа төгс дамжуулагч гэж
байхгүй, ямар ч дамжуулагч гүйдлийн урсгалд саад учруулдаг гэж
анхааруулсан билээ.
Энэхүү саад буюу гүйдэлд үзүүлэх эсэргүүцэл нь тухайн материалын
атомын бүтцээс хамаарах бөгөөд хэлхээний хүчдэлд ноогдох гүйдлийн
хэмжээгээр тодорхойлогдоно.
Эсэргүүцлийг Омоор хэмжих бөгөөд хялбархан тооцоолж болдог.
2
1-р бүлэг
Сургалтын зорилт:
Цахилгаан эсэргүүцэл
Эсэргүүцлийн тэмдэглэгээ
Материалын ямар параметрүүд эсэргүүцэлд нь нөлөөлдгийг
тайлбарла.
Резисторын өнгөний код.
Омын хуулийн ойлгож хэрэглэж чаддаг байх.
Судлах сэдвүүд:
Эсэргүүцэл
Өмнөх модульд дамжуулагчийн тухай үзэж байхдаа төгс дамжуулагч гэж
байхгүй, ямар ч дамжуулагч гүйдлийн урсгалд саад учруулдаг гэж
анхааруулсан билээ.
Энэхүү саад буюу гүйдэлд үзүүлэх эсэргүүцэл нь тухайн материалын
атомын бүтцээс хамаарна.
Сайн дамжуулагчид гүйдлийн урсгалд бага хэмжээний саад учруулдаг бол
хөндийрүүлэгчид маш их хэмжээний саад учруулдаг.
Хэлхээгээр гүйж буй цахилгаан гүйдлийн хэмжээ нь хэлхээний цахилгаан
эсэргүүцлийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Цахилгаан эсэргүүцлийн хэмжих нэгж нь Ом бөгөөд Омын утга их байх
тусам хэлхээний гүйдэлд үзүүлэх саад тотгор их байна гэсэн үг.
Эсэргүүцлийн тодорхойлолт
Эсэргүүцэл гэдэг нь тухайн материалын гүйдлийн урсгалд үзүүлэх саад
тотгорыг тодорхойлох шинж чанар юм
Эсэргүүцлийг R үсгээр тэмдэглэх бөгөөд нэгжийн тэмдэглэгээ нь .
Тогтмол гүйдлийн хэлхээнд гүйдлийн урсгалд саад учруулдаг зөвхөн нэг
төрлийн эсэргүүцэл R / идэвхтэй эсэргүүцэл/ байдаг.
3
Хувьсах гүйдлийн хэлхээнд гүйдлийн урсгалд саад учруулдаг R
эсэргүүцлээс гадна өөр төрлийн эсэргүүцлүүд ажиглагддаг .
Хувьсах гүйдлийн хэлхээн дэх эсэргүүцлийн тухай өөр модульд үзэх болно.
Материалын төрөл
Ижил хэлбэр хэмжээтэй материалуудын эсэргүүцэл нь өөр өөр байдгийн
учир нь атомын бүтэц нь ялгаатай байдагт оршино.
Иймд тодорхой заагдсан хэмжээ бүхий материалын эсэргүүцлийг хэмжиж
тухайн материалын хувийн эсэргүүцлийн хэмжээг тогтоодог.
Жишээ
Өгөдсөн хэмжээтэй зэсийн эсэргүүцэл нь мөн тийм хэмжээтэй төмрийн
эсэргүүцлээс бага байна . Учир нь зэсийн хувийн эсэргүүцэл нь
төмрийнхөөс бага юм.
Зэс ба хөнгөн цагааны хувийн эсэргүүцэл нь бага байдаг учраас тэдгээрийг
цахилгаан дамжуулагч болгон өргөнөөр ашигладаг.
Уртын хэмжээ
Хэрэв дамжуулагчийг хийсэн материал ба хөндлөн огтлолыг өөрчлөхгүй
бол түүүний эсэргүүцэл нь урттайгаа шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл
дамжуулагчийн уртыг 2 дахин ихэсгэвэл эсэргүүцэл нь 2 дахин ихэсч, харин
дамжуулагчийн уртыг 2 дахин багасгавал эсэргүүцэл нь 2 дахин багасна
гэсэн үг.
Хөндлөн огтлол
Өгөдсөн материал болон урттай дамжуулагчийн хувьд дамжуулагчийн
эсэргүүцэл нь хөндлөн огтлолтойгоо урвуу хамааралтай. Өөрөөр хэлбэл
хөндлөн огтлолыг 2 дахин ихэсгэвэл эсэргүүцэл нь 2 дахин багасна.
Тайлбар: . ХО хөндлөн огтлол
* Урт ихсэх тутам R ихэснэ
* Хөндлөн огтлол багасах тутам R ихэснэ
4
Температурын хэмжээ
Хагас дамжуулагчдаас бусад ихэнх материалууд температурын эерэг
коэффициенттэй байдаг. Энэ нь температур өсөх тутам тухайн материалын
цахилгаан эсэргүүцэл өснө гэсэн үг
*температур өсөх тутам R өснө
(R нь t – тэй шууд хамааралтай)
( Өөрөөр хэлбэл температур 2 дахин өсвөл эсэргүүцэл нь 2 дахин ихэсч,
харин температур 2 дахин багасвал эсэргүүцэл нь 2 дахин багасна ).
Резисторууд
Цахилгаан ба электроникын салбарт резисторыг өргөн хэрэглэдэг.
Резистор бүхэн цахилгаан гүйдлийн урсгалд учруулах эсэргүүцлийн Омын
хэмжээ ба Ваттаар хэмжигдэх чадлын хэмжээгээр тодорхойлогдоно.
Үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд зориулан резисторын чадал ба Омын хэмжээг
таниулах тэмдэглэгээг мэдэж байх нь маш чухал. Энэ тэмдэглэгээг ихэвчлэн
2 аргаар хийдэг:
1. Хэвлэмэл тэмдэглэгээ
2. Резисторт өнгөний код ашиглах.
Хэвлэмэл тэмдэглэгээтэй резисторууд
Энэ аргыг хэрэглэхийн тулд тухайн резистор нь өөрийнх нь биен дээр чадал
ба Омын хэмжээг хэвлэж болохуйц том байх шаардлагатай. Ихэнх ороомог
утсан резисторуудыг ийм аргаар тэмдэглэдэг. Доорх зурагт хэвлэмэл
тэмдэглэгээний зарим жишээг харуулав.
5
Зураг 17
Резисторуудын төрөл
6
Резисторын өнгөний код
Хэрэв резисторын биет хэмжээ нь хэвлэмэл тэмдэглэгээг ашиглах
боломжгүй жижиг бол төрөл бүрийан өнгийн судлаар резисторыг будсанаар
Омын хэмжээг нь зааж өгдөг. Харин чадлын хэмжээг нь резисторын биет
хэмжээгээр нь тодорхойлдог.
Резисторын өнгөний кодын хүснэгт
өнгө Судал 1 Судал 2 Судал 3 Судал 4
Хар 1-р тоо 2-р тоо Үржүүлэгч Алдаа %
Бор
Улаан 0 0 1 1
Ягаан 1 1 10 2
Шар 2 2 100 3
Ногоон 3 3 1 000 4
Цэнхэр 4 4 10 000
Нил ягаан 5 5 100 000 5
Саарал 6 6 1 000 000 10
Цагаан 7 7 10 000 000 20
Алтлаг 8 8 100 000 000
Мөнгөлөг 9 9 1 000 000 000
Өнгөгүй 0.1
0.01
Өнгөний кодыг цээжилж тогтоох арга нь : White
Black Brown Red Orange Yellow Green Blue Violet Grey Wins
Bad Boys Race Our Young Girls But Violet Generally 9
012345678
Судлууд зүүнээс баруун тийш уншигдана.
7
Зураг 18
Резисторын өнгөний кодыг унших
Бид одоо өнгө бүр хаана байрласнаасаа хамаарч ямар утга авахыг мэддэг
боллоо.
Доор өнгөний кодыг үзүүлэв:
Өнгө 1-р 2-р судал Үржүүлэгч Алд
судал x 1 = x 10o аа
Хар Black 0 x 10 = x 101 %
Бор Brown 1 1 x 100 = x 102
Улаан Red 2 2 x 1 000 = x 103
Ягаан Orange 3 3 x 10 000 = x 104
Шар Yellow 4 4 x 100 000 = x 105
Ногоон Green 5 5 x 1 000 000 = x 106
ЦэнхэрсBlue 6 6 x 10 000 000 = x 107
Нил ягаан Violet 7 7
Саарал Grey 8 8
Цагаан White 9 9
Алтлаг Gold
Мөнгөлөг Silver x 0.1 5
Өнгөгүй x 0.01 10
20
8
Жишээ
Улаан, нил ягаан, ягаан, алтаг судлуудтай резисторын Омын хэмжээг
өнгөний код ашиглан тодорхойлъё.
1-р судал 2-р судал 3ер судал 4-р судал
Улаан = 2 Нил ягаан = 7 Ягаан = 103 5%
R = 27 x 103 5%
= 27 000 or
= 27 k ohm 5%
Тэгэхээр тухайн резистор нь 5% алдаатай 27 кОмын эсэргүүцэлтэй юм
байна. Уг эсэргүүцлийн хувьд 5% алдаа гэдэг нь резисторын эсэргүүцлийн
жинхэнэ утга нь 27кОм –с 5% их буюу бага байж болно гэдгийг харуулдаг:
Rmax = 28,35k ohm - 5% of 27 k ohm
= 25 650 ohm or
25.65 k ohm
Rmin =
Нөгөө талаас хэрэв биднээс резисторын хэмжээг асуувал зүгээр л 27,00
кОмын эсэргүүцэл гэж хариулдаг бөгөөд алдааг ихэвчлэн онцгойлон авч
үздэггүй .
Хэдийгээр тийм боловч боловч гэмтсэн резисторыг солих үед адил Омын
утга, алдаатай резистороор солих шаардлагатай.
.
9
Резисторын стандарчилагдсан утгууд
Резисторын стандарчилагдсан утгууд
5% Алдаа 10% Алдаа
10 10
11
12 12
13
15 15
16
18 18
20
22 22
24
27 27
30
33 33
36
39 39
43
47 47
51
56 56
62
68 68
75
82 82
91
Дэээрх багануудад өгөгдсөн тоонууд нь резисторын 1,2-р судлуудыг
илэрхийлж байгаа. 10 –ын тоо 2 баганын хоёуланд байна гэдэг нь
10 Ом, 10 k Ом, 0.1 Ом гэх мэт утгатай резисторуудыг 5% ба 10%
үйлдвэрлэдэг гэсэн үг. Харин 11-ын тоо зөвхөн 5% багананд байна гэдэг
нь 1.1 k Ом, 110 Ом, 0.11 Ом гэх мэт резисторуудыг зөвхөн
5%.алдаатайгаар үйлдвэрлэдэг гэсэн үг.
Ихэнх хэрэгцээний хувьд эдгээр нь хангалттай байдаг боловч хэрэв илүү
нарийвчлал хэрэгтэй бол тусгайлан захиалах боломжтой байдаг.
10
Резисторын чадлын хэмжээ
Резисторын шаталт ба хэт халалтын үндсэн шалтгаан нь хэт бага чадалтай
резисторыг сонгож хэрэглэсэнд оршдог. Ийм учраас резисторын чадлын
хэмжээг мэдэх нь чухал. Том ороомгон утаст резисторуудын хувьд энэ
хэмжээг өөр дээр нь хэвлэсэн байдаг.
Жижиг резисторуудын хувьд тэдгээрийн биет хэмжээгээр нь чадлын
хэмжээг нь тодорхойлдог.
Зураг 19
Резисторын Ваттын хэмжээний бүдүүвч (бодит хэмжээ)
Дээрх зургаас харахад резисторын бодит хэмжээ нь хэрэглэгчид хэдий
хэмжээний дулаанд хувирсан чадлыг уг резистор сарниулж чадахыг
харуулдаг. Урьд үзсэнээр эсэргүүцэл нь электрон гүйдлийн урсгалд саад
учруулдаг бөгөөд энэ саад нь гүйдэл гүйхэд дулаан ялгаруулахад хүргэнэ.
Нэгж хугацаанд ялгаруулж буй дулааныг Ватт-аар хэмжинэ.
Резистор том байх тусам сарниулах дулааны хэмжээ их байдаг. Иймээс
дээрх зурагт үзүүлсэн хамгийн том эсэргүүцэл нь 2 Вт хэмжээтэй дулааныг
сарниулдаг бол хамгийн бага нь ердөө 1/8 Вт дулааныг сарниулдаг.
Резисторын хэвийн ажиллагааны чухал хүчин зүйл нь дулааны сарниулалт
нь ялгарч буй дулаанаасаа хурдан байх явдал юм. Ингэхгүй бол резистор
шатаж гэмтэнэ.
11
Хэлхээний үндэс
Цахилгаан гүйдэл гүйхийн тулд заавал битүү хэлхээ байх шаардлагатай.
Тодорхойлолт
Цахилгаан хэлхээ гэдэг нь цахилгаан гүйдэл дамжин өнгөрөх үргэлжилсэн
зам юм.
Хэлхээний үндсэн хэсгүүдэд:
Энергийн эх үүсвэр
Дамжуулагч
Ачаалал
Салгуур.
Энергийн эх үүсвэр
Энергийн эх үүсвэр нь ЦХХ –г үүсгэгч хэрэгсэл юм. Тогтмол гүйдлийн
(DC) эх үүсвэр нь нэмэх ба хасах 2 туйлтай байдаг. Тогтмол гүйдлийн
энергийн хамгийн түгээмэл эх үүсвэр нь батерей юм.
Батерей нь химийн урвалын үр дүнд ЦХХ-г үүсгэснээр 2 туйл хүчдэлтэй
болох боломжтой болдог.
12 вольтийн батерей гэдэг нь хоёр туйлын хооронд 12 вольт хүчдэлтэй
батерей гэсэн үг. Генератор бол энергийн эх үүсвэрийн бас нэг өөр төрөл
юм.
Дамжуулагч
Дамжуулагч нь бодит байдал дээр ихэвчлэн энергийн эх үүсвэр, салгуур,
ачааллыг хооронд нь холбосон металл утас байдаг.
Ачаалал
Энэ нь ерөнхийдөө цахилгаан энергийг өөр төрлийн энерги болгон
хувиргадаг хэрэгсэл байдаг. Жишээ нь халаагуур нь цахилгаан энергийг
дулаан болгон хувиргадаг.
Зураг 25-д ачаалал нь гэрлийн чийдэн болж байна .
Ачаалал нь ихэвчлэн тухайн хэлхээний гол эсэргүүцэл болдог.
12
Салгуур
Салгуур нь залгагдсанаар хэлхээгээр гүйдэл гүйх боломжийг хангаж, харин
салгаснаар гүйдлийг зогсоох / задгай хэлхээ болгох / зориулалттай хэрэгсэл
юм.
Зураг 25
Энгийн хэлхээний бүдүүвч
Омын хууль
Бид энэ хичээлээр цахилгаан гүйдэл, эсэргүүцэл ба ЦХХ, тэдгээрийн
тодорхойлолтыг үзсэн .
Одоо эдгээр хэмжигдэхүүнүүд өөр хоорондоо ямар хамааралтай байдгийг
судалъя. Энэ судалгааг Германы физич кэрдэмтэн Г .Ом /1775-1836/
хийснээр олон нийтэд Омын хууль гэж нэршсэн хуулийг нээжээ.
Омын хууль:
“Хэлхээгээр гүйж буй гүйдэл нь хэлхээний хүчдэлтэйгээ шууд,
эсэргүүцэлтэйгээ урвуу хамааралтай.”
13
Омын хуулийн математик илэрхийлэл нь:
VR энд: I - гүйдэл
V- хүчдэл
R- эсэргүүцэл
Омын хууль нь цахилгааны тооцооллын хамгийн өргөн хэрэглэгддэг үндсэн
суурь учраас түүнийг ойлгох нь маш чухал.
Дараах дасгалуудтай ажилла
Жишээ 1 10 Омын эсэргүүцэлтэй хэлхээг 10 В –ын тогтмол хүчдэлтэй эх
үүсгүүрт /батерей / холбожээ. Хэлхээний гүйдлийг тодорхойл.
бодолт
V 1100 1ampere
R
Дээрх бодолтоос хэлхээгээр 1 ампер гүйдэл гүйж байна гэдгийг бид
тодорхойллоо, өөрөөр хэлбэл хэлхээнд холбосон амперметр 1 ампер заана
гэсэн үг. Жишээ 2
1-р жишээнд ашигласан хэлхээг дахин ашиглахдаа тэжээлийн эх үүсвэрийн
хүчдэлийг 10-с 20В болгон ихэсгэээд ахин гүйдлийг нь тодорхойлъе .
бодолт
VR 20 2amperes
10
Энэ удаад хэлхээний гүйдэл нь 2 ампер.
14
Жишээ 3
Ахиад л анхны хэлхээг ашиглахдаа тэжээлийн хүчэлийг 2 дахин багасгаад
гүйдлийг тодорхойлое..
VR 150 1 or 0.5ampere
2
Хэлхээний гүйдэл нь 0,5 ампер.
Жишээ 1,2 ба 3-с гарах дүгнэлт . Хэлхээний эсэргүүцэл тогтмол байхад
хүчдэлийг ихэсгэвэл гүйдэл нь ихсэх ба хэлхээний эсэргүүцэл тогтмол
байхад хүчдэл нь багасвал хэлхээний гүйдэл мөн багасна.
Дээрх дүгнэлтүүдийг товчлон өөрөөр хэлбэл : гүйдэл нь хүчдэлтэйгээ шууд
хамааралтай .
Дээрх хураангуй дүгнэлт нь Омын хуулийн нэг хэсэг юм.
Одоо хэлхээний хүчдэл тогвортой хэвээр байхад хэлхээний эсэргүүцлийн
утга өөрчлөгдвөл юу болохыг нь авч үзэе .жишээ 4,5 –д хүчдэл нь 10В
тогтмол байх бөгөөд харин эсэргүүцэл нь /жишээ4/ 10 Ом байснаа /жишээ5/
5 Ом болон өөрчлөгдлөө гэж үзээд хоёр жишээний хувьд хэлхээний
гүйдлийг тодорхойлое .
Жишээ 4
Энэ хэлхээний гүйдэл нь 1 ампер
Жишээ 5
бодолт
VR 150 2amperes
Энэ хэлхээний гүйдэл нь 2 ампер 15
Жишээ 4 ба 5 –с гарах дүгнэлт
Хүчдэлийн тогтвортой утганд эсэргүүцэл багассаны үр дүнд гүйдэл ихсэнэ.
Хүчдэлийн тогтвортой утганд эсэргүүцэл ихэссэний үр дүнд гүйдэл
багасна
Дээрх дүгнэлтүүдийг нэгтгэн өөрөөр хэлбэл : гүйдэл нь эсэргүүцэлтэй
урвуу хамааралтай. Дээрх дүгнэлт нь Омын хуулийн нэг хэсэг юм
Омын хууль – дадлагын ажил
Омын хуулийг ойлгоход тань дараах дадлагын ажил тус болно
Сургалтын даалгавар
1. Хэлхээг холбо:
Зураг 26
Хэлхээний бүдүүвч
Анхаар:
Цуглуулсан хэлхээгээ багшаар шалгуулахаас өмнө бүү залга
2. Тэжээлийн хүчдлийг 6 Вольт дээр тохируул
3. бага Омын утга бүхий резисор холбоод хэлхээг залгаж амперметрын
заалтыг доорх хүснэгтэд бич .
4. резисторыг өндөр эсэргүүцэл бүхий өөр резистороор солиод
тэжээлийг залгаж амперметрын заалтыг доорх хүснэгтэд бич .
5. 3,4 –р шатыг 5 өөр резисторын хувьд давт.
16
Одоо хүчдлээ 12 в хүртэл өсгөөд 1-2 шатыг давт.
Voltage = 6 volts Voltage = 12 volts
резистор гүйдэл резистор гүйдэл
oм aмпер oм aмпер
1 1
2 2
3 3
4 4
5 5
Омын хуулийн дадлагын ажлыг гүйцэтгэсэн __________________________
__________________________ багшийн гарын үсэг
Омын хуулийг хэлхээний гүйдэл, хүчдэл, эсэргүүцлийг тодорхойлоход
ашигладаг. Хэрэв дээрх 3 хэмжигдэхүүний / гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл /
хоёр нь мэдэгдэж байвал Омын хуулийг ашиглан үл мэдэгдэх
хэмжигдэхүүний утгыг тооцоолон олж болно.
17
Омын хуулийн хувиргалт
R V
I
Омыг хуульд хэрэглэсэн хэмжигдэхүүн, тэмдэглэгээ ба хэмжих нэгж.
Хэмжигдэхүүн Тэмдэглээ Нэгж Нэгжийн Нөлөө
Ohm тэмдэглээ
Эсэргүүцэл Гүйдэлд саад
болно
R
A Электроны
Гүйдэл урсгалын
V хэмжээ
ampere Хэлхээгээр
гүйдлийг
Хүчдэл гүйлгэнэ
V volt
Үржүүлэгчид ба дэд үржүүлэгчид
Цахилгаан гүйдэл, эсэргүүцэл, хүчдэл нь тус тусдаа өөрийн гэсэн хэмжих
нэгжтэй гэдгийг бид үзсэн. Цахилгаан ба электроникын салбарт дээрх
хэмжих нэгжүүд нь маш их эсвэл маш бага утгатай байх нь олон тохиолддог
Жишээ нь электроникын салбарт бүтэн ампераар хэмжигдэх гүйдэл бараг
тааралддаггүй бөгөөд ихэвчлэн мили эсвэл микро амперын хэмжээтэй
гүйдлийг л хэрэглэдэг. Гэтэл эсэргүүцлийн хувьд үйлдвэрлэлд 2000 Ом
буюу 2 кОм, 4700 Oм буюу 4,7 кОм-ын резисторууд хамгийн түгээмэл
хэрэглэгддэг.
Доорх текст үржүүлэгч ба дэд үржүүлэгчийг хэрхэн хэрэглэх, хувиргахыг
ойлгоход туслана.
Эсэргүүцлийн үндсэн нэгж нь [Ом ]
Гүйдлийн үндсэн нэгж нь [Ампер]
Хүчдэлийн үндсэн нэгж нь [Вольт]
.
18
угтвар товчлол утга
109
Giga G 106
Mega M 103
Kilo k 100
[Unit] [1] 10.1
Deci d 10.2
Centi c 10.3
Milli m 10.6
Micro 10.9
Nano 10.12
Pico n
p
Үндсэн нэгжийн утгыг тодорхойлохдоо үндсэн нэгжийн өмнөх угтвартай
харгалзах арвын зэргээр үржүүлж аравтын таслалыг аравын зэргээр урагш
ба хойш хөдөлгөдөг
Үндсэн нэгжээс дээш байгаа бүх угтварын хувьд үндсэн нэгжийг
үржүүлнэ.
Үндсэн нэгжээс дээш байгаа бүх угтварын хувьд үндсэн нэгжийг хуваана
Жишээ
a) Өндөр утгатай угтвараас бага утгатай руу нь шилжүүлэхийн тулд
тохирох 10-тын зэргээр нь үржүүлж, аравтын орны таслалыг баруун тийш
шилжүүлнэ .
(i) 5 Megohms (M) = ________________ ohms ()
Mega үндсэн нэгж: 106 зэрэгтээр үржүүлж аравтын
орны таслал баруун тийш 6 орноор шилжинэ.
5-ыг 106 зэрэгтээр үржүүлэхэд 5 x 106 = 5,000,000
5 M = 5 x 106 = 5,000,000
(ii) 12 kilo amps (kA) = ___________________milliamps (mA)
kilo: үндсэн нэгж: 103
milli: үндсэн нэгж: 10-3 тул
Кило ампер нэгжийг мили ампер нэгжид шилжүүлэхийн тулд 103 x 103 =
106 үйлдлийг гүйцэтгэнэ. (ижил суурьтай тоог үржүүлэхдээ суурийг хэвээр
нь хадгалж зэргүүдийг хооронд нь нэмнэ).
Тэгэхээр 12 –ыг 106 үржүүлнэ 19
12 x 106 = 12,000,000
12 kA = 12 x 106 mA = 12 000 000 mA
(iii) 120 volts (V) = 120,000,000,000 nanovolts (nV)
Үндсэн нэгж nano: 10-9
Иймд 120-г 109 зэрэгтээр үржих хэрэгтэй
120 x үндсэн нэгж 109 = 120,000,000,000.
Хэт их тоонуудын хувьд хариултаа 10-н зэрэгтэй хэвээр
үлдээж болно
Цахилгаан хэлхээний чадал
Ихэнх цахилгаан хэлхээний зориулалт нь цахилгаан энергийг өөр төрлийн
энерги болон хувиргахад оршдог. Жишээ нь :
Дулааны энерги (плитка)
Соронзон энерги (цахилгаан мотор)
Химийн энерги (батерей цэнэглэгч)
Энгийн цахилгаан хэлхээг блок схемээр дүрсэлбэл :
Тэжээл цахилгаан энергийн
(эх үүсвэр) дамжуулалт хувиргалт
(дамжуулагч) (ачаалал)
Энерги гэдэг ойлголт нь ажил хийх хүчин чадал буюу боломжийг
харуулдаг ..
Жишээ
Гэрлийн чийдэнгийн чадал
Байшинг халаах
мотор
Одоо ажил гэж юуг хэлж буйг ойлгох хэрэгтэй .
Ажил гэдэг нь энергийг дамжуулах ба хувиргах ойлголт юм .
Жишээ
Цахилгаан энерги дулааны энерги болон хувирах
Цахилгаан энерги механик энерги болон хувирах
Одоо цахилгаан хэлхээнд ажил хэрхэн хийгддэгийг авч үзэе
Цахилгаан хэлхээнд ачаалал руу дамжуулагчаар дамжин гүйдэл гүйнэ гэдэг
нь ажил хийгдлээ гэсэн үг. Энэ ажил нь дамжуулагчийн эсэргүүцлийг давж
гарахад хийгдэх бөгөөд энэ ажлын хийгдэх явцад дулаан ялгардаг гэдгийг
онцлон тогтоох нь чухал.
20
Өөрийгөө хянах тест
1. Цахилгаан эсэргүүцэл гэдэг нь:
A. Цахилгааан гүйдлийн хэмжүүр
B. Гүйдэлд үзүүлэх саад
C. Хэлхээн дэх цахилгаан даралт
D. Цахилгаан чадал
2. Цахилгаан эсэргүүцлийн нэгж нь :
A. Ампер
B. Вольт
C. Ватт
D. Ом
3. Дамжуулагч урт байх тусам :
A. Эсэргүүцэл нь их байна
B. Эсэргүүцэл нь бага байна
C. Халалт нь ихэснэ
D. Аль нь ч биш
Өөрийгөө хянах тестын хариу
1. B
2. D
3. A
Модулийн даалгавар
1. Хэрэв 20 mA гүйдэл 1.2 k -н эсэргүүцлээр гүйж байвал тэжээлийн
хүчдэл нь хэд байх вэ?
2. Омын хуулийг хэлнэ үү?
3. Материалын эсэргүүцэлд нөлөөлдөг 4-н хүчин зүйлийг нэрлэ
12 Вольт хүчдэлтэй батерейг 1 кОм эсэргүүцэлтэй ачаалалд холбосон бол
гүйдлийг ол.
21
22