The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by gerdeneochir1499, 2021-06-23 19:52:59

Ус ариутгах татуурга

Ус ариутгах татуурга

Ус хангамж, ариутгах татуургын одоогийн байдал /нэмэлт судалгаа/ :

Улаабаатар хот

Ус хангамж:

Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сарйн 1-ний байдлаар 374 722 өрхийн 1 341 991 хүн
ам оршин сууж байгаа бөгөөд нийт хүн амын 47.3 хувь нь цэвэр усаа төвлөрсөн ус
хангамжийн системээс, 52.7 хувь нь ус түгээх байр болон бие даасан инженерийн
хангамжаас авч хэрэглэж байна.

Эх үүсвэр, барилга байгууламж:

Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр нь газрын доорх гүний ус бөгөөд үндсэн 4 эх
үүсвэр нэмэлт 3 эх үүсвэртэй, дулааны цахилгаан станцын техникийн хэрэглээг хангах
зориулалт бүхий нэмэлт 3 эх үүсвэрийн нийт 237 гүний худаг, ус дамжуулах 6 станц, 17 усан
сантай байна. Улаанбаатар хотын төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжид ашиглаж
байгаа газрын доорх усны эх үүсвэрийг дахин үнэлэх, ашиглалтын зохистой горимыг
тогтоох, гидрогеологийн судалгааны ажил 2014-2015 онуудад хийгдэж үндсэн 4, нэмэлт 3
эх үүсвэрийн нөөцийг доорх байдлаар 25 жилийн хугацаатай баталсан.

Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системийн тогтоосон нөөц

ПНИИИС Батлагдсан БОНХАЖЯ (2014- Олборлож буй
нөөц ус* м3/хон
Д/д Эх үүсвэрийн (1980) (хуучнаар) 2015 он) (2019 он)
нэр батлагдсан м3/хон
батлагдсан нөөц

нөөц м3/хон м3/хон

1 Төв 90300 90300 93840 51473 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

2 Үйлдвэр 30300 30300 16027.2 16280

3 Мах 8800 8800 8018.6 7650

4 Дээд эх үүсвэр 89700 89700 73353.6 52233

5 Гачуурт 25200 25200 6000

6 Яармаг 20000 20000 1500

7 Буянт-Ухаа 22500 22500 2659

Төвийн шугам

сүлжээнд нийлүүлэх 225000 286800 258939.4 147672.0

нөөц

1 ДЦС 2 4900 4795.2

2 ДЦС 3 2500 33868.8 61000

3 ДЦС 4 41400 30931.2

Үйлдвэрийн ус

хангамжид нийлүүлэх 52300 69595.2 61000

нөөц

Нийт дүн 260834.62 208672.0

* - нийт ус хэрэглээнд өөрийн эх үүсвэртнй архи, пиво, ундааны үйлдвэрүүдийн усны
олборлолт ороогүй, Амгалан ДС-ын ус хэрэглээ ороогүй болно.

Улаанбаатар хотын усны хэрэглээ /2019 он/

Ус хэрэглэгч Усны хэрэглээ 2017 Усны хэрэглээ 2019

он, мян.м3/хон он, мян.м3/хон

Улаанбаатар хот

Ундны усны хэрэглээ 85.5 95.0

ДЦС ДЦСтанцуудын усны эх 61.6 61.0
үүсвэрээс

Бусад хэрэглээ төвлөрсөн шугамаас 59.5 60.0
52.6 70.0
/үйлдвэр, ААН, г.м/ бие даасан эх үүсвэр

УБ Дүн 197.6 225.0

Дагуул хот, тосгод

Улаанбаатар хотын төвлөрсөн системээс 7.4 9.3
хангагддаг

Бие даасан гүний усны эх үүсвэртэй 10.1 10.8

Бүсийн Дүн 17.5 20.1

Нийт усны хэрэглээ 215.1 245.1 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Төвлөрсөн ус хангамжийн систем эх үүсвэрүүдийн 2-р өргөлтийн насос станцуудаас гадна
хэрэглэгчдэд усыг найдвартай түгээхийн тулд дамжуулах станц болон
конторрезервуаруудыг ашигладаг. НБОГ-аас хийсэн судалгаагаар нийслэл хотод 2100
гаруй хувийн хэрэглээний гүний худаг байгаагийн ихэнх нь зуслангийн бүсэд байрлаж
байна.

Шугам сүлжээ, хэрэглээ ба ашиглалт:

Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээ 1959 оноос ашиглалтад орсон ба эх
үүсвэр тэдгээрийн барилга байгууламжууд, шугам сүлжээний ашиглалт, засварыг “УСУГ”
ОНӨААТҮГ, төвлөрсөн шугамаас хэрэглэгчдэд түгээх үйлчилгээг “ОСНААУГ” ОНӨААТҮГ
хариуцан ажилладаг. Унд-ахуйн усны хэрэглээнд 145 000 – 155 000м3/хон усыг олборлон
түгээж байна. Үүнээс төвлөрсөн системд холбогдсон тоолууртай орон сууцны нэг хүний
хоногийн ус хэрэглээ 120-127л, зөөврийн ус хангамжтай болон төвлөрсөн шугамд
холбогдсон ус түгээх байраар үйлчлүүлж байгаа нэг хүний хоногийн ус хэрэглээ 7.8-10.7л
байна. Гэр хорооллын айл өрхүүд ус хангамжийн төвлөрсөн шугамд холбогдсон 321ш ус
түгээх байр, зөөврийн ус хангамжтай 336ш ус түгээх байрнаас цэвэр усны хэрэглээгээ
хангадаг. УСУГ нь хэрэглэгчдийн байнгын, найдвартай хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор
төвлөрсөн системд холбогдсон ус түгээх байруудад ухаалаг системийн ажиллагаа

нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж одоогийн байдлаар нийт 142ш УСТ ухаалаг системээр
ажиллаж байна.

Цэвэр усны гол болон салбар шугамууд нь Ф100-800мм голчтой, ган, ширэм, хуванцар
материалаар хийгдсэн, төвлөрсөн системийн дамжуулах 586км шугам, гэр хорооллын ус
хангамжийн 197км шугам сүлжээтэй байна.

Ус хангамжийн шугам сүлжээний насжилт

Шугамын насжилт,жил Урт, км Хувь

0-10 104.2 18%
11-20 142 24%
21-30 28.3 5%
31-40 212.8 36%
41-60 98.6 17%
Эх сурвалж – УСУГ-2020 он

Шугам сүлжээний ашиглалтын хугацаа хэтэрсэн, насос тоног төхөөрөмжийн гэнэтийн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
эвдрэл гэмтэлээс үүсэх гидравлик даралт, хаалт арматур холбох хэрэгсэлээс хэт өндөр
даралтын улмаас ус шүүрэх, зөвшөөрөлгүй холболт хийж ус авах зэргээс олборлосон нийт
уснаас алдагдал Үүсэж байдаг. 2016 онд хотын шугам сүлжээн дэх усны алдагдал 29.2%
байсан бөгөөд 2017 оноос хойш УСУГ, ОСНААУГ, хотын УХАТ-ын ашиглалт үйлчилгээг
зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас нийт усны хэрэглээг тоолууржуулах, шугам
сүлжээний засвар, шинэчлэлт зэргийг үр дүнтэй хийснээр 2019 оны түвшинд дээрх усны
алдагдлын хэмжээ 14.4% -д хүрээд байна. Хангагч байгууллагуудтай гэрээтэй нийт албан
байгууллагууд нь 100% тоолууржсан, айл өрхүүд 76% тоолууржсан ба цаашид бүрэн
тоолууржуулах зорилт тавин ажиллаж байна.

Унд-ахуйн усны хэрэглээнээс гадна үйлдвэр, ААН, үйлдвэрүүд техникийн хэрэгцээний
ихэнх хувийг гүний усны эх үүсвэрээс авч ашигладаг. Жишээлбэл авто машин угаалгын
газрууд нь бохирдлоос хамаарч жижиг машиныг 50-60л, том хүчин чадал бүхий машин
угаалгын газрууд 100-150л хүртэл усаар нэг машин угаадаг. УСУГ, МХЕГ-аас авто угаалгын
газруудад үндсэн 3 стандартийг шаардлага болгон хүргүүлж ажилладаг ба үүний нэг нь
саарал ус дахин ашиглах системтэй байх юм. УСУГ-т харъяалагддаг 117 авто угаалгын
газруудаас одоогийн байдлаар 20 хүрэхгүй хувь нь саарал усыг цэвэршүүлэх төхөөрөмж
суурилуулан усаа дахин ашиглаж байна.

Үйлдвэрийн техникийн хэрэглээндээ ашиглаж буй усыг цаашид гадаргын болон саарал ус
дахин ашиглах замаар гүний усны нөөцийг хадгалж үлдэх зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф

АНГИЛАЛ Хэмжих нэгж 2019.05.01 2019.03.29
/НӨАТ-гүй/
ХСУХАТАҮЗЗ
Тогтоол 23

Доор дурдсанаас бусад ҮААНБ төг/л 1.38
1.38
Төсөвт байгууллага төг/л 1.84

Спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, төг/л 1.40
машин угаалга 0.71
1.04
Ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс төг/л 0.91
боловсруулах үйлдвэр

Айл өрх - Тоолууртай төг/л

Айл өрх - Тоолуургүй төг/л

Төвлөрсөн шугамын ус түгээх байр төг/л

Зөөврийн ус түгээх байр төг/л 0.91
2.73
Зуслангийн болон алслагдсан төг/л 1.64
1.20
Цэвэр ус зориулалтын цэгт 1.20
1.55
Ачилтын ус түгээх байр төг/л
2.05
Доор дурдсанаас бусад ҮААНБ төг/л 0.58
0.76
Төсөвт байгууллага төг/л 500
0.47
Спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, төг/л 0.85 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
машин угаалга

Ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс төг/л
боловсруулах үйлдвэр

Айл өрх - Тоолууртай төг/л

Айл өрх - Тоолуургүй төг/л

Айл өрх- Суурь хураамж төг/сар

Бохир ус Цооногтой айл өрх төг/л

Цооногтой аж ахуйн нэгж байгууллага төг/л

Урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир ус төг/л 3.00
цэвэрлэх үйлчилгээ

/Эх сурвалж – Хот суурины УХАТ-ын ашиглалт үйлчилгээг зохицуудах зөвлөл 2020 он/

Одоогийн байдлаар орон сууц, гэр сууц, аж ахуйн нэгжүүдэд 1 литр ус олборлон түгээхэд
7-9 төг зарцуулдаг боловч усны үйлчилгэний үнэ 1-3 төг байна. Энэ цаашид усны үнийн
тарифт зохицуулалт хийж хэрэглэснийхээ хэрээр үнэ төлбөрөө төлдөг зарчимд шилжих
шаардлагатайг харуулж байна.

Ариутгах татуурга:

Хотын барилгажсан хэсгийн ариутгах татуургын шугам сүлжээний систем нь бохир ус
цуглуулах 20 коллектор, 299.0 км шугам төв цэвэрлэх байгууламж зэргээс бүрдэх ба бага
оврын 8 цэвэрлэх байгууламжтай. Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг төвийн
коллектор (Ф1200мм) болон өмнөдийн (Ф1400мм) үндсэн 2 коллектороос 165 000 – 200
000м3 бохир ус хүлээн авч механик, биологи цэвэрлэгээ хийж байна. Мөн одоогийн ЦБ нь
лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн
байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг бөгөөд үүнээс үүдэн эвгүй үнэр ихээр
тархдаг. 2019 оны 9 дүгээр сарын 9-нд 2500м3/хон лаг усгүйжүүлэх хүчин чадал бүхий
байгууламж ашиглалтад орсон ба энэхүү байгууламж нь түүхий лагийн хэмжээг 58 дахин,
үнэрийг мөн тэр хэмжээнд буруулна. Үйлдвэрийн бохир ус урьдчилан цэвэрлэх “Харгиа”
цэвэрлэх байгууламж нь 13000м3/хон хүчин чадалтай одоогийн байдлаар 2500м3/хон
хүртлэх бохир усанд механик, химийн цэвэрлэгээ хийж байна.

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжууд, тэдгээрийн цэвэрлэгээний түвшин

Цэвэрлэх Хоногт хүлээн

№ Цэвэрлэх байгууламжийн авч байгаа Цэвэрлэгээ- Цэвэрлэгээний
байгууламжийн нэр
хүчин чадал, бохир усны ний технологи түвшин, %

м3/хон хэмжээ, м3

1 Төв цэвэрлэх 180000 165000-200000 Механик, 70-80
байгууламж биологи

Морингийн давааны 3500-4000 Механик, 90-95
2 цэвэрлэх байгууламж 20000 биологи

3 Нисэхийн цэвэрлэх 2000 ажиллаагүй Механик, -
байгууламж биологи

6-8 сард Хүлээн авч байгаа Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Урьдчилан цэвэрлэх 13000 110-250 бохир усны
байгууламж 1.5-4
4 бусад саруудад Механик, хими бохирдлын

хэмжээг

500-2500 дахин бууруулна

Баянголын амны Механик,
5 цэвэрлэх байгууламж 400 250-300 биологи 95-98

6 Био комбинатын 600 90-120 Механик, 95-98
цэвэрлэх байгууламж биологи

Дамбадаржаагийн 80-90 Механик, 95-98
7 цэвэрлэх байгууламж 91 биологи

8 Багахангайн цэвэрлэх 200 100-150 Механик 20-25
байгууламж

/Эх сурвалж – УСУГ-2020 он/

Гэр хорооллын айл өрхүүд нь нүхэн болон био жорлонгуудад бохир усаа хаядаг.
Улаанбаатар хотын хүн амын 49.6% нь төвлөрсөн ариутгах татуургын шугам сүлжээнд
холбогдсон ба 50.4% нь холбогдоогүй байна.

Ариутгах татуургын шугам сүлжээ 1963 оноос ашиглалтад орсон. Гол коллекторууд нь
Ф350-:-1400мм голчтой бетон, ваар, ширмэн хоолойгоор угсрагдсан, салбар шугамууд нь
Ф150-:-Ф300мм голчтой ширмэн болон хуванцар хоолойгоор угсрагдсан байна.

Ариутгах татуургын шугам сүлжээний насжилт

Шугамын насжилт, жил Урт, км Хувь

0-10 113.4 38%
11-20 43.9 15%
21-30 6.2 2%
31-40 73.5 25%
41-57 62 21%
/Эх сурвалж – УСУГ-2020 он/

Улаабаатар хотын дагуул хот, тосгод

Улаанбаатар хот нь Засаг захиргааны 9 дүүргээс бүрдэх ба Налайх, Багануур, Багахангай,
Биокомбинат, Шувуун фабрик, Гацуурт, Өлзийт, Жаргалант, Эмээлт, Рашаант зэрэг хаяа,
дагуул хот, тосгон, суурингуудтай. Багануур, Багахангай дүүргүүд нь алслагдсан дүүргүүдэд
тооцогдох ба Улаанбаатар хотын төвөөс 130 км, 65 км зайд тус тус оршдог.

Улаанбаатар хотод 2020 оны 01 сарын 1-ний байдлаар 1 341 991 хүн, хаяа болон дагуул
хот тосгодод 36 698 өрхийн 124 134 хүн байнга оршин сууж байна.

Багануур хот: Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Багануур хотод одоогийн байдлаар 5982 га нутаг дэвсгэрт 28570 хүн ам, 8133 айл өрх

амьдарч байна. Нийт хүн амын 39.7 хувь нь орон сууцанд, 60.3 хувь гэр хороололд амьдарч

байна. Багануур хотын хүн амын унд ахуйн ба үйлдвэрийн усан хангамжийн эх үүсвэр

нь Хэрлэн голын сав дагуух газрын доорх гүний уснаас тэжээгддэг. Усны эх үүсвэрийн 7

гүний худагтай боловч одоогоор 4 гүний худгийг /1, 2, 6, 7/ ашигладаг. Гүний усыг 1-р

өргөлтийн насосоор V=1000 м3 багтаамжтай усан санд шахаж тэндээс 2-р өргөлтийн

насосоор Q=7000 м3/хон хүчин чадалтай Наран хорооллын 3-р өргөлтийн насосын станц

ба үйлдвэрийн бүсийн “И” станцад усыг нийлүүлж хэрэглэгчдэд усыг түгээж байна. 3-р

өргөлтийн ба үйлдвэрийн насосын “И” станцууд нь тус бүрдээ 2х500 м3 багтаамжтай ус

нөөцлөх сантай.

Ахуйн бохир ус нь өөрийн урсгалаар ф150-600мм-ийн голчтой цуглуулагчаар дамжин бохир
усны насосны станцуудад очих ба тэндээс ф250-500мм-ийн голчтой даралттай шугамаар
бохир усны цэвэрлэх байгууламжид очно.

Бохир усны насос станц: КНС-2 нь төмөр замд үйлдвэрийн районд байрлах ба ФГ-216/24
маркийн 3 насостой Q=3184м3/хон, КНС-3 нь уурхайн дотор байрлах ба ФГ 216-24 маркийн
3 насостой Q=3840м3/хон, КНС-4 нь Наран хороололд байрлах ба ФГ 450-22.5 маркийн 3
насостой Q=10800м3/хон байна.

Одоо ажиллаж байгаа бохир усны цэвэрлэх байгууламж нь Q = 5600 м3/ хон хүчин
чадалтай. 1983 онд ашиглалтанд орсон. Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн ус нь 3.5

км зайд төмөр бетон сувгаар , 8 км задгай явж Хэрлэн голд нийлдэг. 1991 онд хоногт 17000 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай /блок емкость/ цэвэрлэх байгууламжийг барьж
ашиглалтанд өгсөн ба 2017-2018 онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон хэсгүүдийг
шинэчилсэн.

Багахангай хот:

Багахангай хотод одоогийн байдлаар 3235 га нутаг дэвсгэрт 1131 өрхийн 4123 хүн ам
амьдарч байна. Нийт хүн амын 56.6 хувь нь орон сууцанд, 43.4 хувь гэр хороололд амьдарч
байна. Хотын хүн амын болон үйлдвэр аж ахуйн нэгж, албан газруудыг гүний усны эх
үүсвэрийн 4 худгаас хоногт 2600 м3 ус олборлон V = 2х500 м3 багтаамжтай усан сан,
Q=5160 м3/хон хүчин чадалтай цэвэр усны насосын станцаар дамжуулан
халдваргүйжүүлэн ахуйн болон үйлдвэрийн усаар хангадаг. Цэвэр усны гол шугамын урт
22.8 км байна. Ус түгээх 3 цэгээр зөөврийн болон сүлжээний усаар хэрэглэгчдийг хангадаг.

Ахуйн бохир ус нь өөрийн урсгалаар 150-200 мм-ийн цуглуулагчаар дамжин бохир усны
насосын станцад очин тэндээс даралттай шугамаар энгийн цэвэрлэх байгууламж руу явдаг.
Мах боловсруулах үйлдвэрийн барилгатай хамт 1996 онд Q= 700 м3 / хон хүчин чадалтай
цэвэрлэх байгууламж баригдсан боловч ашиглаагүй ба ашиглах боломжгүй болсон. Бохир
усны гол шугамын урт 1.6 км байна. 2014-2017 онд Улсын хөрөнгө оруулалтаар ус хангамж,
ариутгах татуургын шугам сүлжээ, насос станц, цэвэрлэх байгууламжийн /3200м3/ өргөтгөл
шинэчлэлтийн ажил хийгдэж 2019 бүрэн ашиглалтад орсон. Багахангайн төмөр замын
өртөө нь цэвэр усны 2 гүний худагтай. ЭЦВ6-10-110 насос суурилагдсан. Хоногт 10.7 шоо
метр ус олборлодог. Ус дамжуулах 7.5 км урттай, Ф150 мм-н яндан хоолойтой.

Налайх хот:

Налайх хотод одоогийн байдлаар 4194 га нутаг дэвсгэрт 9684 өрхийн 36 166 хүн ам амьдарч
байна. Нийт хүн амын 57.9 хувь нь орон сууц, нийтийн сууц, амины орон сууцанд, 42.1 хувь
гэр хороололд амьдарч байна. Цэвэр усны станц нь 1974 онд ашиглалтанд орсон бөгөөд
500м3-ын 2 усан сантай. Улаанбаатар хотын ундны усны дээд эх үүсвэрийн шугамд 1995
онд холбож ф200-ын 1,8км урт шугамаар ус авч байгаад 2012 онд төв шугамыг хос болгон
ашиглаж байна. Грундфос загварийн 2 насосыг 2012 онд шинээр суурилуулсан. 25км орчим
шугамаар хоногт 4000м3 усыг дүүргийн хүн ам, аж ахуйн нэгжид түгээж байна. Дүүргийн
хэмжээнд байгаа цэвэр, бохир усны шугам сүлжээний хэмжээ:

Ерөнхий шугам нь ф150-4161м, ф200-4911м цэвэр усны шугам, түгээх шугам ф80-150-
5898м, ф200-911м, цэвэр усны160 худагтай.

5 дугаар хорооны цэвэрлэх байгууламж: Тус цэвэрлэх байгууламж нь 1959 онд
ашиглалтанд орсон бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа хойш шинэчлэл, засвар үйлчилгээ
хийгдээгүй өнөөг хүрсэн. Одоо уг байгууламж нь дүүргийн “Чандмань-Налайх” НӨҮГ-ын
харьяанд байна. Энэхүү цэвэрлэх байгууламж нь 5 дугаар хорооны орон сууцны 11 байрны
420 өрхийн 720 хүн ам, 10 жилийн 1 сургууль, 1 цэцэрлэг, 8 аж ахуйн нэгжийн хэрэглэсэн
хоногийн 398 м3 бохир усыг төвлөрүүлэн ф300 шугамаар хотхоны төвөөс 433м зайд бохир
усыг дамжуулан 5 дугаар хорооны Гандан-амны хэсгийн гэр хорооллын урд 800 м хөрсөнд
ил задгай урсаж бохир усны нуур хэмээх газарт хаягддаг байсан. 2015 онд концессийн
гэрээгээр “Набсан” ХХК 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хоногт 1000м3 усыг цэвэрлэх хүчин
чадалтайгаар ашиглалтанд орсон.

Бусад дагуул хот, тосгод:

Улаанбаатар хот орчмын Нисэх, Баянгол, Биокомбинатын хэсэг болон дагуул Туул, Хонхор,
Гачуурт, Жаргалант, Тэрэлж тосгодуудын ус хангамжийн шугам сүлжээ 1970-1985 оны
хооронд ашиглалтад орсон ба гүний худаг болон усан сангуудаар дамжуулан хэрэглэгчдэд
усыг түгээдэг. Ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээгүй хэсэгт Улаанбаатар хотоос
зөөврийн усаар хангагдах худгуудаас хэрэглэгчдэд усыг түгээж байна. Төвийн шугам
сүлжээний ашиглалтын хугацаа хэтэрсэн техникийн нөхцөл ихээхэн муудсан байна. Ахуйн
бохир усыг бага оврын цэвэрлэх байгууламжид цэвэрлэн байгальд нийлүүлж байгаа ба
цэвэрлэх байгууламжгүй тосгодуудад зөөврийн машинаар төвийн шугамд нийлүүлж байна.
Нисэх, Баянгол, Биокомбинат зэрэг хотын ойролцоох хэсгүүд нь цэвэрлэх байгууламжтай
бусад тосгодууд нь зөөврөөр болон бие даасан байдлаар усаа зайлуулж байна.

Ус хангамж, ариутгах татуургын системийн хүрээнд
хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд:

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бодлогын бичиг баримтууд:

1. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он
хүртэлх хөгжлийн чиг хандлагад”-д 2030 оны түвшинд ус хангамж, ариутгах татуургын
системд дараах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санал тусгасан байна.

Үүнд:

Гадаргын усыг хуримтлуулах усан сангуудыг Улаанбаатар хотод 3-ыг барих, мөн Туул гол
дээр 1 усан далан /боомт/ барьж байгуулах

V=500-3000 м3-ийн багтаамжтай усан сан 14 -ийг шинээр барих

Ус хэмнэх эрэлтийн менежментийг нэвтрүүлэх, усны үнэ тарифийг шинэчлэн тогтоох

УБ хотын Төв цэвэрлэх байгууламжид бохир ус цэвэршүүлэх өндөр / био, нано / технологийг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хэрэглэж техник технологийн шинэчлэлт хийх

Улаанбаатар хотод хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж 4- ийг барих

Харгиа цэвэрлэх байгууламжид техник технологийн шинэчлэлт хийх

Усан хангамжийн Ф100-800 мм-ийн 350 км шугам шинээр тавих, 300 км шугам шинэчлэн
сайжруулах

Ариутгах татуургын Ф150-1400 мм-ийн 300 км шугам шинээр барих, 150 км шугам шинэчлэн
сайжруулах

Лаг боловсруулах үйлдвэр барих

Шинээр баригдах орон сууцны хорооллуудад газар доорх инженерийн шугам сүлжээний
хонгилын системийг нэвтрүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санал болгож байна.

2. “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь
судалгаа”-ны хүрээнд 2017 оны түвшинд Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах
татуургын шугам сүлжээний системийн судалгаа хийж SWOT шинжилгээ хийсэн.

2017 оны байдлаар:

Улаанбаатар хотын хүн амын тоо – 1 380 792 /2017оны 1-р сарын 1/

Унд ахуйн усны одоогийн хэрэглээ - 148000-160000м3/хон

Үйлдвэрийн, бусад салбарын ус хэрэглээ – 177000м3/хон

Цэвэр усны шугамын урт – 351.4 км /төв шугам-Ф100-:-Ф800 ган, ширмэн материалаар
угсрагдсан/,

197.0км /гэр хороололын шугам Ф100-:-Ф300, ган ширэм, хуванцар материалаар
угсрагдсан/

Бохир усны шугамын урт - 218.8км /Ф150-:-Ф1400, ширэм, ваар, бетон, асбестон
материалаар угсрагдсан/

Улаанбаатар хотод 2016 оны байдлаар нийт хүн амын 42.6 хувь нь орон сууцанд, 57.4 хувь
гэр хороололд амьдарч байна.

Улаанбаатар хотын усан хангамжийн шугам сүлжээ 1959 оноос эхлэн ашиглалтад орсон.
Хотын хэрэглэгчдэд ус түгээх ажлыг УСУГ, ОСНААУГ хариуцан ажилладаг. Төв шугамд
холбогдсон айл өрхүүдийн тоолууржуулалт 70.6%-тай байна.

Улаанбаатар бүс, хот орчмын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний одоогийн
байдлын SWOT шинжилгээ

Давуу тал Сул тал

Төв шугамд холбогдсон айл өрх, аж ахуйн Гүний уснаас өөр эх үүсвэрүүдийг
нэгжүүдийг тоолууржуулснаар усны алдагдал ашигладаггүй.
болон үр ашиггүй зардлын хэмжээг багасгасан.
Саарал усны дахин ашиглалт, цэвэршүүлсэн
Шинэ гүний худгийн эх үүсвэрүүдийг ашиглаж усны хэрэглээний талаарх мэдээлэл дутмаг
эхэлсэн
35-аас дээш жилийн насжилттай шугам хоолой
Төвлөрсөн шугам сүлжээний усан сангуудын нийт шугам сүлжээний ихэнх хувийг эзэлдэг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хоорондын холбоос шугамуудыг шинээр хийж
байгаа Шугам сүлжээний элэгдэл, эвдрэл нь ашиггүй
усны зардлыг нэмэгдүүлдэг
Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ
боловсруулагдсан Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний
төвшин муудсан. Томоохон хэмжээний
Гэр хорооллын инженерийн дэд бүтцийн шинэчлэлт хийгдээгүй.
“Сервис центр”-ийн ТЭЗҮ боловсруулагдсан
Үйлдвэрийн бохир усны урьдчилсан
цэвэрлэгээ муу хийгдэж төв ЦБ-д
нийлүүлэгдэн ачааллыг ихэсгэдэг

Үйлдвэрүүдийн бохир усыг төв шугамд
нийлүүлэлтийн хяналт муу

Цэвэр усны гол эх үүсвэр болсон Туул голд
цэвэрлэгээний шаардлагат төвшинд хүрээгүй
ус нийлүүлэгдэж байна

Дагуул хот тосгодын шугам сүлжээний
насжилт өндөр, зэврэлт ихтэйгээс чанарын
шаардлага хангахгүй ус хэрэглэж байна.

ЕТ-ний дагуу дагуул хот тосгодыг хөгжүүлэх
төлөвлөлт хэрэгжээгүй

Боломж Эрсдэл

Цаашид усны хэмнэлтийг нэмэгдүүлэх Унд ахуйн цэвэр усны нөөцийн хомсдол бий
тоолууржуулах системийг бүрэн хийх болох аюул нүүрлээд байна
боломжтой
Бохир усны цэвэрлэх байгууламж, шугам
Гүний усны эх үүсвэрийг ашиглах боломжтой хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлээгүй
нөхцөлд шинээр баригдах барилга,
Усны хэрэглээ, хэмнэлтийг олон нийтэд байгууламжуудыг төвлөрсөн шугамд холбоход
сурталчлах ажлыг эрчимжүүлэх ачаалал даахгүй

Гүний уснаас бусад эх үүсвэрийн судалгааг Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд
нарийвчлан яаралтай хийх шинээр барилга байгууламжууд ихээр
баригдаж байгаа нь одоо байгаа усны нөөцийг
Дагуул хот тосгодын ХЕТ-г санхүүгийн эх багасгаж байна
үүсвэрийг шийдэн хэрэгжүүлэх боломжтой

Шинэ дэвшилтэт төв цэвэрлэх байгууламжийг
барьж ашиглах боломжтой

Үйлдвэрийн бохир ус цэвэрлэдэг “Харгиа”
цэвэрлэх байгууламжид техникийн шинэчлэлт
хийж цэвэрлэгээний төвшинг өндөрсгөн
ашиглах

Эх сурвалж: НЗТХ, 2017он

3. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “АЛСЫН
ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО - ын бичиг
баримтыг баталсан.

“Зорилт 6.3.Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн ба тус зорилтод гурван үе
шаттайгаар хүрэхээр тусгажээ.

Усны эх үүсвэр, усан сан:

1. 2018-2019 онд Мянганы сорилтын II компакт гэрээ “Улаанбаатар хотын нийт ус
хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” батлагдсан. Тус гэрээгээр

Газрын доорх усны баруун эх үүсвэр шинээр байгуулах – Биокомбинатад 14 гүний худаг,
Шувуун фабрик -16 гүний худаг шинээр гарган ус олборлож, олборлосон усыг ус гүн
цэвэршүүлэх байгууламжаар дамжуулан хотын төвлөрсөн системд холбох. Шинэ гүний
усны эх үүсвэр ашиглалтанд орсноор хоногт 140.0 мянга, жилд 50сая м3 усыг төвлөрсөн ус
хангамжийн шугам сүлжээнд нийлүүлэх боломжтой.

Эх сурвалж: Мянганы сорилтын сан. 2020он Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах төсөл – Шинээр баригдаж буй цэвэрлэх
байгууламжаас гарах хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах УДБҮ-ийг ашиглалтад
оруулах. W=50000м3/хон

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүд хэрэгжихээр тусгагдсан бөгөөд тус
төслийн хүрээнд таван дэд зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:

Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаа

Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа

Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагаа

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах дэд үйл ажиллагаа

Олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, дадал хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа

2. Гадаргын усыг унд-ахуйн ус хангамжийн хэрэглээнд ашиглах зорилтын хүрээнд Туул усан
цогцолборын ТЭЗҮ, ажлын зураг боловсруулах. /2020 оны суурь түвшнээс 2025 он хүртэл/

3. Зүүн хойд бүсийн усан санг 30000м3-ээр өргөтгөж ус хангамжийн тохируулга хийх. /2025
он хүртэл/

4. Хужирбуланд ус хангамжийн 2х1000м3 усан сан, Ф150/200мм голчтой 1.3км шугам
сүлжээ шинээр барьж байгуулах. /2023 он хүртэл/

5. Буянт-Ухаа 2 хороолол орчимд ус хангамжийн 2х1000м3 усан сан, насос станц, 2Ф300мм
голч бүхий 7км шугам сүлжээ шинээр ашиглалтад орох. /2024 он хүртэл/

6. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтөд тусгагдсан Толгойт, Их нарангийн гэр
хороололд шинээр 2х500м3 усан сан, Ф110/160мм голчтой 17км шугам сүлжээ ашиглалтад
орно.

7. Налайх дүүргийн усан сан, насос станц, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил. /2022 он Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хүртэл/

8. Монгол Улсын Засгийн газар (МУЗГ) болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас хамтран
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг
Олон шатлалт санхүүжилтын зээлийн шугам (ОШСЗШ)-аар нийт 10 жилийн хугацаа (2013-
2023)-нд төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүнд:

Дэд төвүүдийн хүрээнд “Дамба V=1000м3 усан сан”, “Баянхошуу дэд төвийн V=1000м3 усан
сан” -ууд ашиглалтад орсон. /2020он/

Толгойт дэд төвийн V=1000м3 усан сан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний
хамт

Шархад дэд төвийн V=1000м3 усан сан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний
хамт

9. Гүний эх үүсвэрүүдийн худгийг тоолууржуулах ажил. 2025 он хүртэл эх үүсвэрүүдийн
208ш худгийг тоолууржуулах.

Ус түгээх байр, шугам сүлжээ:

Тоолууртай хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, одоо 76% тоолууртай байгааг 100% болгож
айл өрхийн хоногийн хэрэглээг нарийвчлан тооцдог болно.

Ус хангамжийн Ф150/400мм голчтой 14.2км шугам доторлох ажил. 2017-2022 оны хооронд
хэрэгжихээр төлөвлөсөн тус төсөл нийт 26.3 км Ф150мм-ээс Ф700мм-ийн диаметртэй ган
болон ширмэн материалтай цэвэр усны шугам хоолойг доторлохоор төлөвлөсөн ба
одоогийн байдлаар 70.6% -ийн хэрэгжилттэй байна. 2020 оны 07 сарын 1-ний байдлаар энэ
оны эхнээс 1900 метр цэвэр усны шугам сүлжээг доторлож засварлаад байна.

Зөөврийн 59 ус түгээх байрыг төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнд холбож, ухаалаг
төхөөрөмж суурилуулсан байна. /цаашид 2022 он хүртэл/

Ус хангамжийн шинээр угсрах болон шинэчлэн засварлах нийт 28км орчим урт Ф150/600мм
голч бүхий шугам сүлжээний угсралтын ажлыг 2021 онд хийхээр тусгасан. байна.

Ариутгах татуургын систем:

Шинэ бохир ус цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад оруулах. Цэвэрлэх
байгууламжийн хүчин чадал 250мян.м3/хоног байх ба ахуйн, үйлдвэрийн бохир ус цэвэрлэж
MNS4943:2015 стандартын шаардлагад нийцсэн хаягдал усыг байгальд нийлүүлэхээс
гарсан цэвэрлэх байгууламжаас гарсан усыг эргүүлэн ашиглана.

Одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийн лаг усгүйжүүлэх байгууламжаас өдөр тутам гарч
байгаа 70-75%-ийн чийгшилтэй 200-250м3 лагийг хатааж овор хэмжээг 3-4 дахин багасгаж
хүрээлэн орчинд хор хөнөөл багатайгаар зайлуулж устгах байгууламжийг 2022 онд
ашиглалтанд оруулна.

Харгиа цэвэрлэх байгууламжийн техник технологи, тоног төхөөрөмж, барилгын хийцэд
засвар шинэчлэлт хийх. /2022 он хүртэл/

Орон нутгын өмчит цэвэрлэх байгууламж, өргөх насос станцуудын эрүүл ахуйн болон
энгийн хамгаалалтын бүсийг тогтоон баталгаажуулж тусгай хэрэгцээний газраар бүртгэж,
цааашид хэрэгжих хот байгуулалтын төлөвлөлтийн дагуух цэвэрлэх байгууламж, өргөх
насос станцуудын хамгаалалтын бүсийг холбогдох хууль, Барилгын норм дүрмийн дагуу
газрыг баталгаажуулж төлөвлөлтийг хэрэгжүүлэх. /2025 он хүртэл/

Ариутгах татуургын Туул-1, Толгойт, Орбит коллекторууд бүрэн ашиглалтад орж дуусах.
/2025 он хүртэл/

Ариутгах татуургын шугам сүлжээнд шинээр болон шинэчлэн засварлах нийт 28км урт
Ф300/1000мм голч бүхий шугам сүлжээний угсралт, 25км шугам сүлжээний ажлын зураг
төсөл боловсруулах ажлуудыг 2021 онд хийхээр тусгасан байна.

Улаанбаатар бүс, хот орчмын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний одоогийн
байдлын SWOT шинжилгээ /2019 он/

Давуу тал Сул тал

Төв шугамд холбогдсон айл өрх, аж ахуйн Гүний уснаас өөр эх үүсвэрүүдийг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
нэгжүүдийг тоолууржуулснаар усны алдагдал ашигладаггүй.
болон үр ашиггүй зардлын хэмжээг багасгасан.
Саарал усны дахин ашиглалт, цэвэршүүлсэн
Шинэ гүний худгийн томоохон эх үүсвэрийн усны хэрэглээний талаарх мэдээлэл дутмаг
судалгаа хийгдэж төслийн нэгж байгуулагдан
ажиллаж байна. 35-аас дээш жилийн насжилттай шугам хоолой
нийт шугам сүлжээний ихэнх хувийг эзэлдэг
Шинэ усан сангуудыг ашиглалтад оруулж
шугамын даралтын тохируулга хийгдэж байна Үйлдвэрийн бохир усны урьдчилсан цэвэрлэгээ
муу хийгдэж төв ЦБ-д нийлүүлэгдэн ачааллыг
Шугам сүлжээг ухалгүйгээр доторлох ажил ихэсгэдэг
хийгдэж элэгдэл бууруулж байна.
Үйлдвэрүүдийн бохир усыг төв шугамд
Шинэ цэвэрлэх байгууламжийн угсралтын ажил нийлүүлэлтийн хяналт муу
хийгдэж байна.
Цэвэр усны гол эх үүсвэр болсон Туул голд
Гэр хорооллын инженерийн дэд бүтцийн цэвэрлэгээний шаардлагат түвшинд хүрээгүй ус
“Сервис центр” төвийг нэг байршилд нийлүүлэгдэж байна
ашиглалтад оруулсан, төсөл цаашид хэрэгжиж
байна Дагуул хот тосгодын шугам сүлжээний насжилт
өндөр, зэврэлт ихтэйгээс чанарын шаардлага
хангахгүй ус хэрэглэж байна.

ЕТ-ний дагуу дагуул хот тосгодыг хөгжүүлэх
төлөвлөлт хэрэгжээгүй

Боломж Эрсдэл

Цаашид усны хэмнэлтийг нэмэгдүүлэх Унд ахуйн цэвэр усны нөөцийн хомсдол бий
тоолууржуулах системийг бүрэн хийх болох аюул нүүрлээд байна
боломжтой.
Бохир усны цэвэрлэх байгууламж, шугам
Гүний усны баруун эх үүсвэр ашиглалтад хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлээгүй нөхцөлд
орсноор усны найдвартай хэрэглээ хангагдах шинээр баригдах барилга, байгууламжуудыг
боломжтой. төвлөрсөн шугамд холбоход ачаалал даахгүй

Усны хэрэглээ, хэмнэлт, саарал ус цэвэршүүлэн Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд шинээр

дахин ашиглах боломжийг олон нийтэд барилга байгууламжууд ихээр баригдаж байгаа

сурталчлах ажлыг эрчимжүүлэх. нь одоо байгаа усны нөөцийг багасгаж байна.

Гүний уснаас бусад эх үүсвэрийн судалгаа Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хийгдэж гадаргын усны “Туул” усан сангийн
ТЭЗҮ ажлын зураг боловсруулагдах ажлыг
эхлүүлсэн.

Дагуул хот тосгодын ХЕТ-г санхүүгийн эх
үүсвэрийг шийдэн хэрэгжүүлэх боломжтой

Шинэ дэвшилтэт төв цэвэрлэх байгууламжийн
хамт саарал ус цэвэршүүлэн ашиглах
үйлдвэрийг ашиглалтад оруулах төсөл
хэрэгжиж эхэлсэн нь цаашид ДЦС-уудын
техникийн хэрэглээнд ашиглах боломж

Үйлдвэрийн бохир ус урьдчилан цэвэрлэдэг
“Харгиа” цэвэрлэх байгууламжид техникийн
шинэчлэлтийг 2025 он хүртэл хийхээр зорилт
тавин ажиллаж байна.

Дүгнэлт:

Одоо ашиглаж буй гүний усны эх үүсвэрийн нөөцийг цаашид урт хугацаанд ашиглахын тулд
газрын доорх уснаас өөр нэмэлт усны эх үүсвэрүүдийг ашиглатад оруулах шаардлагатай
байна. Гадаргын усны нөөцийг бий болгох, цэвэршүүлсэн усыг ундны бус хэрэгцээнд
ашиглах талаар төрөөс бодлогоор арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Шинэ баруун гүний усны эх үүсвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон бүсийн
хэмжээнд ус хангамжийн найдвартай хэрэглээ нэмэгдэх бөгөөд цаашид бусад эх
үүсвэрүүдтэй хослуулан ус хэрэглээний тогтмол, найдвартай хэрэглээг урт хугацаандаа
хангах

Гадаргын усны эх үүсвэр болох “Туул” усан сангийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа ба
цаашид ажлын зураг, угсралтын ажлыг төр засгаас зогсолтгүй дэмжиж ашиглалтад оруулах

Ус хэрэглэгчдийг цаашид бүрэн тоолууржуулах болон усны эх үүсвэрийн гүний худгийг
тоолууржуулах

Усны үнийн зөв зохистой менежментийг бий болгож, ус борлуулах зардлыг цаашид үе
шаттайгаар нэмэгдүүлэх, гэр хороолол болон орон сууцны айл өрхүүдийн ялгаатай үнийг
тэгшитгэх, саарал ус, гадаргын ус, гүний ус борлуулах мөнгөн дүнг ялгаатай байдлаар
тогтоох

Саарал усыг цэвэршүүлэн ашиглах системийн ашиг тус ба цэвэр усны эх үүсвэрийн
хэмнэлтэд нөлөөлөх нөлөөллийг олон нийтэд таниулах, сурталчилах, урт хугацаандаа
үйлдвэрүүдийн техникийн хэрэгцээг цэвэршүүлсэн усаар хангах

Дагуул хот тосгодын усан хангамжийн шугам сүлжээний эх үүсвэр, шугам сүлжээний ХЕТ-
нд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хөрөнгө оруулалтыг бий болгох зайлшгүй
шаардлагатай байна.


Click to View FlipBook Version