The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by gerdeneochir1499, 2021-06-20 23:17:12

НОГООН БАЙГУУЛАМЖ

НОГООН БАЙГУУЛАМЖ

НОГООН БАЙГУУЛАМЖ Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Улаанбаатар хот нь улс орны эдийн засгийн хөгжлийн төв хэдий ч хурдацтай явагдаж
буй хотжилтийн улмаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж,
ая тухтай оршин суух нөхцөл алдагдаж байна. Агаарын бохирдол нь хотын хүн амын эрүүл
мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй томоохон асуудлын нэг бөгөөд өвлийн улиралд нүүрсний
хэрэглээ нэмэгддэгээс хот битүү утаанд хучигддаг болжээ. Хотын нийт оршин суугчдын 60
гаруй хувь нь хүн амын нягтаршил бага, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж тааруу гэр
хороололд оршин суудаг.

Улаанбаатар хотын захиргаа нь хотын байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд цаашид хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон
эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, иргэдийн оролцоог хангасан, иргэд оршин суугчдын эрүүл,
аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн тогтвортой хөгжил бүхий хот болгон хөгжүүлэхийн төлөө
зорьж байна.

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд нь дэлхийн олон хотууд, тэр дундаа Зүүн Хойд
Азийн хотуудад ч мөн адил нийтлэг тулгардаг бэрхшээлүүд юм. Хүн амын төвлөрөл, хотжилтын
байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар дэлхийн хотууд улам бүр санаа зовних
болсон бөгөөд иргэд, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудтай хамтран байгальд
ээлтэй техник, технологи, бүтээгдэхүүн, амьдралын хэв маягийг бий болгох, дэмжихэд
чиглэсэн ногоон хөгжлийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна. Ванкүвер, Сингапур гэх
мэт хотууд нь дэлхийн хамгийн ногоон, амьдрахад таатай хотуудын жагсаалтыг тэргүүлдэг
бөгөөд хотын ногоон хөгжлийн стратегийг амжилттай хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага
бүхий хотууд юм. Эдгээр хотууд нь хотжилтын улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг
нөлөөллийг бууруулж, ногоон бизнес хөгжихөд таатай орчныг бүрдүүлэн, ногоон ажлын
байруудыг бий болгосноороо хотын оршин суугчдад ажиллаж, амьдрах эрүүл, таатай орчныг
бүрдүүлж чадсан юм.

Улаанбаатар хотын ногоон байгууламж нь гол төлөв хотын төв хэсэгт, гол гудамж дагуу, 1960-
80-иад онуудын үед байгуулсан, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт гудамж, цэцэрлэгт хүрээлэн,
цэцэрлэгт талбай байх ба эдгээр ногоон байгууламж нь өнөөгийн нийслэл хотын ногоон
байгууламжийн суурь болж байна. Сүүлийн жилүүдэд барилгажих процесс эрчимтэй явагдаж
ногоон байгууламжийг устгаж барилга барьж байгаа ч нөгөө талаараа бас хорооллын дундах
бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд нэмэгдэж байна. Зам барилга, газар доорх инженерийн шугам
сүлжээний ажил хийгдсэний дараа нөхөн сэргээх ажил хийгдэхгүй байгаагаас хотын ногоон
байгууламж устаж байна. Жилээс жилд тарьсан мод, сөөгний нэр төрөл цөөн, зүлэгжүүлсэн
талбай хөрсний элэгдэлд орж хүний үйл ажиллагаанаас болж үржил шимт хөрс талхлагдаж
байна. Мод нэмж тарьж байгаа боловч арчилгааг тогтмол хийх мэргэжлийн байгууллага
дутмаг, энэ ажилд зориулсан хөрөнгийн эх үүсвэр, менежмент байхгүйн улмаас нөхөн тарилт,
арчилгаа, усалгаа тогтмол хийдэггүй, үхэж үрэгдэх байдал ердийн үзэгдэл болсон.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг байгуулах, арчилж хамгаалах менежментгүй,
мэргэжлийн байгууллага, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, материаллаг баазын хүчин

чадал сул дорой, улс, нийслэлийн төсвөөс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчилж Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хамгаалах талаар олигтой хөрөнгө оруулалт хийгддэггүй. Ийм байдлаас шалтгаалж
Улаанбаатар хотын нэг оршин суугчид оногдох ногоон байгууламжийн хэмжээ төдийлөн
төлөвлөсөн хэмжээнд хүртэл нэмэгдэхгүй байна.
Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн
захиалгаар 2018 оны ургамал ургалтын хугацаанд Нийслэлийн 6 дүүргийн ногоон байгууламж
бүхий талбайд ургаж буй мод, сөөг ургамал, зүлэгт талбайн нэгдсэн тооллогыг мониторингийн
судалгааг явуулах нийтлэг аргачлалын дагуу 2 дахь удаагийн мониторингийн судалгааг
явуулж, өнөөгийн төлөв байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт өгөх, ногоон
байгууламжийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг баяжуулах зорилготой судалгааны ажлыг
гүйцэтгэсэн.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг тавьсан байна.Үүнд:
» Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан хотын ландшафтын дизайн, ногоон

байгууламжийн төлөвлөлтийг оновчтой хийх, хотын ногоон байгууламж дахь мод сөөгний
ургалтын өнөөгийн төлөв байдалд үнэлэлт өгөх;
» Хотын ногоон байгууламжийн мод, сөөгний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг илрүүлэх;
» Хүн амын тав тухтай ажиллаж амьдрах орон зайн орчны чанарыг хангахуйц цэцэрлэгт
хүрээлэн, амралт зугаалгын бүс, бичил цэцэрлэг, төгөл, гудамж талбайн болон гэр
хороололын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ноогдох цэцэрлэгжсэн
талбайн хэмжээг өсгөх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахаар ажилласан.
Зураг 1. Нийслэлийн ногоон байгууламжийн тооллогод ашигласан кодчилсон суурь

зураг /2018 он/

Ногоон байгууламжийн тооллого:

Хүснэгт 1. Ногоон байгууламжийн ангилал /дүүргээр/

Ангилал СБ БГД БЗД СХД ХУД ЧД Нийт Эзлэх
тоо/ш/ хувь,%
1507
Парк 32965 3864 138954 171919 38,50
Сад 19173 792
Бульвар 30731 25596 7 3032 8617 32336 7,24
Скверь 3135 31759
Аллей 22324 17288 1011 3912 46638 103444 23,16
Нийт 108328
1383 791 1304 2918 10323 2,30

22977 23317 22039 12346 128599 28,80

180609 25119 30287 70519 446621 100,00

Хүснэгт 2. Ногоон байгууламжийн насны ангилал /дүүргээр/
БГД БЗД
Насны СБ СХД ХУД ЧД Нийт Эзлэх
ангилал тоо/ш/ хувь,%

<5 17268 3544 44648 30736 18224 5223 119643 11.92

6<10 36134 10630 159368 17424 108943 35639 368138 36.69 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

11<20 64937 47411 62466 16544 97612 62720 351690 35.05

21<40 16182 17256 14169 6554 16168 36745 107074 10.67

41<60 18828 1480 2887 1866 4303 8583 37947 3.78

61< 13238 291 261 455 4692 18937 1.89

Нийт 166587 80612 283799 73124 245705 153602 1003399 100

Гарал үүслийн хувьд мод үржүүлгийн газраас 934310 ш буюу 93,11%, байгалиас 49786 ш буюу
4,96%-ийг, импортоор 19303 ш буюу 1,92% суулгацыг тарьсан байна. 2011 оны тооллогын
дүнтэй харьцуулахад мод үржүүлгийн газарт үржүүлсэн суулгац зонхилж байгаа хэдий ч
стандартын шаардлага хангасан том суулгацууд төдийлөн байхгүй, ихэнхдээ үрийн буюу
бойжуулгын 1-р талбай дахь 2-6 настай суулгацуудаар тарилт хийж байгаа нь цаашид
арчилгааг технологийн дагуу сайн хийх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

Насны ангилалын хувьд авч үзвэл: <5 настай мод, сөөг 119643 ш буюу 11,92%, 6<10 настай нь
368138 ш буюу 36,69%, 11<20 настай нь 351690 ш буюу 35,05%, 21<40 настай нь 107074 ш
буюу 10,67%, 41<60 37947 ш буюу 3,78%, 61-ээс дээш настай мод, сөөг 18937 ш буюу 1,89%
эзлэж байгаагаас үзэхэд сүүлийн жилүүдэд тарьсан мод, сөөг зонхилох хувийг 83,66% эзлэж
байна. 61-ээс дээш насны мод, сөөг цөөн 2011 оны тооллогоор 1943ш байсан бол 2018 онд
18937 болсон байгаа нь ихэнхи нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ургаж байна. Хамгийн өндөр
насжилттай мод 1930 онд Монгол банкны дэргэд тарьж байсан улиас одоо 80 гаруй настай,
1940 онд таригдаж байсан одоогийн удирдлагын академийн дэргэд, ордоны хойт талын

цэцэрлэг, Төв цэцэрлэг, УБИС-ийн дэргэдэх шинэс, гацуур одоо 100-110 орчим настай мод Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
ургаж байна. Мөн Төр засгийн тусгай обьектийн доторхи цэцэрлэг, 1-р дунд сургуулийн урдуурх
гудамжны нарсан аллейг 1945-1955 онд суулгаж байжээ.

Ургалтын төлөв байдлын хувьд 922337 ш буюу 91,92% нь хэвийн сайн ургалттай, 75932ш буюу
7,57% нь бага зэрэг доройтсон ангилалд, 4810 ш буюу 0,48% нь доройтсон, 267 ш буюу 0,03%
нь хатсан, 62 ш буюу 0,01% нь үхсэн ангилалд багтаж байгаагаас үзэхэд ногоон байгууламж
дахь мод, сөөг хэвийн ургалттай байгаа нь сүүлийн жилүүдэд мод сөөг ургамалд хийх
агроарчилгааны зардал нэмэгдэж, тодорхой хариуцсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн
нэгжтэй гэрээгээр гүйцэтгүүлж, түүнд тавих хяналт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

Ногоон байгууламжийн ангилалаар нийт тарьсан мод, сөөгийг авч үзвэл: 38,49% буюу 171919
ш нь цэцэрлэгт хүрээлэнд, 7,24% буюу 32336 ш цэцэрлэгт, 23,16% буюу 103444 ш нь бульварт,
28,79% буюу 128599 ш нь аллейд, 9,14% буюу 32639 ш нь жижиг цэцэрлэгт /сквер/ зонхилон
ургаж байна. Нийт мод, сөөгний ихэнхи нь зориулалтын цэцэрлэгт хүрээлэнд, аллей, бульварт
ургаж байгааг илтгэж байна.

Нийтэд нь нэгтгэн дүгнэвэл 1,35 сая хүн амтай манай хотын хувьд ногоон байгууламжийн
талбай хангалтгүй, тарьсан мод, сөөгний нэр төрөл хомс, ихэнхи мод нь сүүлийн жилүүдэд
тарьсан залуу ургамал эзлэж байгаа нь цаашид амьдралтын хувь буурах магадлалтайг
анхаарах хэрэгтэй. Тарьсан ургамлын арчилгааны зардлыг шаардагдах хэмжээнд нь
санхүүжүүлэх, арчилгаа хийдэг мэргэжлийн цэцэрлэгчдийг эрчимтэй бэлтгэж, дадлагажуулах,
мэргэжилтэй ажилчдаар хангах асуудлыг даруй шийдэж одоогийн бүтэц, орон тооны асуудал,
ногоон байгууламжийн менежментийн бодлогыг даруй өөрчлөх шаардлагатай байгааг харуулж
байна.

Хүснэгт 3. Мод, сөөг ургамлын амьдрах чадварын үзүүлэлт
Үзүүлэлт
Ангиллын Ургамлын Хувь /%/
зэрэг зүйлийн тоо/ш/

I Тарималжих бүрэн боломжтой 57 78
II
III Тарималжих боломжтой 7 10
IV
V Тарималжих боломжоор дунд 9 12
VI
Нийт Тарималжих боломжоор бага 0 0

Тарималжих боломжгүй 0 0

Тохирохгүй 00

73 100

Ургамлын амьдрах чадварын хүснэгтээс харахад хотын ногоон байгууламжинд ургаж байгаа
модлог ургамлуудын 78 хувь буюу 57 зүйл нь амьдралтын чадвараар ирээдүйтэй буюу I

ангилалд хамрагдаж байна. Хотын төвийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжинд ургаж
байгаа мод, сөөг ургамал нь тарьсанаас хойш 50-60 жилийн хугацаанд хотын нөхцөлд дасан
зохицож амьдарч байгаа ургамлууд болохыг илтгэх үзүүлэлт болж байна.

Хүснэгт 4. Нийслэлийн мод, сөөгний тооллогын нэгтгэл /2018 он/

Дүүрэг Талбар Овог Төрөл зүйл Ургамлын Талбай
тоо, ш /м2/

Хан-Уул 1988 14 32 55 245705 598199

Чингэлтэй 2231 12 26 44 153602 258856

Баянгол 1165 11 23 33 80612 393568

Сонгинохайрхан 1441 14 29 45 73124 642381

Баянзүрх 3108 16 34 54 283799 1097220

Сүхбаатар 1680 15 32 60 166587 1177605

Нийт 11613 - - - 1003399 4167829

Барилгажсан хэсгийн - -- - 201338 102169

ногоон байгууламж Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Нийт дүн 3.16 м2 17 37 75 1204737 4269998

Дээрх нэгтгэлээс үзэхэд 2018 оны “Нийслэлийн мод, сөөгний тооллого явуулах мониторингийн
судалгаа” төслийн үр дүнд Улаанбаатар хотын барилгажсан суурьшлын бүсийн хил дотор нийт
11613 талбарт 15 асуулт, 42 асуулгын дагуу газар дээр нь бичилт хийж анхдагч тооллогын эх
материалыг цуглуулан тоон боловсруулалт хийсэн.

Судалгааны дүнд нийслэлийн нийтийн, хязгаралагдмал, тусгай зориулалтын ногоон
байгууламжинд нийт 17 овог, 37 төрөлд хамаарах 75 зүйлийн 1003399 ш мод, сөөг 416,7 га
талбайд ургаж байгааг тогтоолоо. Хэрэв барилгажсан хэсгийн байгалийн 102,1 га талбайг
/үүнд: Дунд голын Баянмонгол хороололоос баруун тийш Нарны гүүр хүртэлх, Сэлбэ голын Их
тойруугийн гүүрнээс урагш нарны зам хүртэлх хэсэг/ оруулж тооцвол нийт 1204737 ш мод сөөг
424 га талбайд ургаж байна. Бидний эцсийн зорилго нийслэлийн 1 хүнд оногдох цэцэрлэгжсэн
талбайн хэмжээг тогтоох явдал бөгөөд одоогийн байдлаар нийслэлд 1,35 сая хүн оршин сууж
байна гэж үзэхэд 1 хүнд 3,16 м2 талбай ноогдож байна. Энэ нь 2011 оны тооллогын дүнгээр
1,6 м2 гэсэн дүнтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Зүйлийн бүрдлийн хувьд 2
дахин баяжигдсан, ургалтын төлөв байдал сайн гэсэн үнэлгээ авлаа. Хотын хүн амын ажиллаж
амьдрах таатай нөхцөлийг хангах гол үзүүлэлтийн нэг нь цэцэрлэгжүүлж, тохижуулсан талбай
бүхий ногоон байгууламж юм. Цэцэрлэгжүүлсэн талбайн гол элемент ногоон ургамал нь бүтэц,
хийцээсээ хамаарч тоос шороог шингээж цэвэрлэх шүлтүүр болж байдаг. Нийслэлийн ногоон
байгууламжийн зарим төрлийн ургамлын тоос шингээх хэмжээг Н.В. Бобохидзе-аар тооцоолж
үзвэл:

Ургамлын нэр Хүснэгт 5. Модлог ургамлуудын тоос шингээх хэмжээ
Шингээх тоосны хэмжээ (кг)
Цагаан бургас
Улиас 38
Хайлаас 34
Жигд 28
Үхэр нүд 2
Хуайс 0.4
0.2

Хүснэгт 6. Хотын ногоон байгууламжийн зарим төрлийн ургамлын тоос шингээх
хэмжээ /Н.В.Бобохидзе-аар/

№ Ургамлын нэр Шингээх тоосны Тоо ширхэг (ш) Нийт шингээх
хэмжээ (кг) тоосны хэмжээ
(кг)

1 Цагаан бургас 38 7594 288572 Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

2 Улиас 34 67917 2309178

3 Хайлаас 28 482989 13523692

4 Жигд 2 576 1152

5 Үхэр нүд 0,4 4673 1869

6 Хуайс 0,2 248213 49643

Нийт 811962 16174106

Дээрх хүснэгтээс үзвэл нэр бүхий 6 зүйл ургамлаар жишиж үзэхэд 811962 ш ургамал 16174 тн
тоосыг өөртөө шингээн авч бидний амьсгалж байгаа агаарыг цэвэршүүлж байгааг харуулах
үзүүлэлт юм.

Хүснэгт 7. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбай 2020 оны байдлаар
/га/

№ Ногоон байгууламжийн нэрс Эзлэх талбай /га/ Эзлэх хувь /%/

1 Цэцэрлэгт хүрээлэн 47,40 23
2 Бичил цэцэрлэг 26,08 13
3 Цэцэрлэгт гудамж 69,16 37

4 Тусгай зориулалтын 45.00 22
5 Бусад 14,70 5
Нийт 202,34 100

Улаанбаатар хотод 2013 оноос хойш шинээр бий болсон болон сайжруулсан ногоон
байгууламжууд:

Зураг 2. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Туул голын сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой
өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн амралт зугаалгын төв
болохоор ерөнхий төлөвлөлтийн дагуу үе шаттайгаар тохижилтын ажил хийгдэж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчын 2009 оны 230 дугаар захирамжаар Үндэсний Цэцэрлэгт
Хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааг 2009 оны 5-р сарын 08-ны өдрөөс Хот Тохижилтын
Газрын харьяанд байгуулагдаж байсныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эрчимжүүлэх
нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн
2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Нийслэлийн Өмчит Үйлдвэрийн
Газрыг байгуулсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 23
дугаар тогтоолоор үндсэн чиг үүрэг, удирдлага бүтэц, хяналт, эрх үүргийг тодорхойлохтой
холбогдуулан “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” Орон Нутгын Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар
болгосон.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
хойт хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газарт байгуулахаар төлөвлөгдсөнөөс 183
га талбайн ерөнхий төлөвлөгөө гарч, НИТХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолоор эхний ээлжийн
30 га талбайн нарийвчилсан зураг, 55 га газрын ногоон байгууламжийн зураг, төсвийг
батлуулсан. 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Техник Эдийн Засгийн Үндэслэл,
хөрсний иж бүрэн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр
хийж, үүнд 22 төрлийн мод сөөгийг тарих дүгнэлтийг гаргасны дагуу ногоон байгууламжийн
ажлыг хийж гүйцэтгэж байна. Одоогоор хүрээлэнд 24 зүйлийн 123187 ширхэг мод, сөөг 98,8
хувийн амьдралттай ургаж байгаа бөгөөд энэ нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23
хувийг эзэлж байна.

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэг дэх ногоон байгууламж:

Нийслэл хотын оршин суугчдын чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлж ургамлын ертөнцийг
танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музей, оранжерейн цогцолбороос
бүрдсэн нийтийн эзэмшлийн зориулалттай ногоон бүс юм.

Зураг 3. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгийн өнөөгийн төлөвлөлт Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Ботаникийн бичил цэцэрлэгийг 2016 онд 8,4 га-д байгуулж, нийт 10 зүйлийн 6700 ш мод,
сөөгийг тарьсан. ҮЦХ талбайд нийтдээ 38,4 га-д 129887 ш мод, сөөг ургаж байгаа гэсэн
урьдчилсан тоо гарлаа.

Зураг 4. Ботаникийн бичил цэцэрлэг 8,4 га /2016 онд/

Гэтэл Ботаникийн цэцэрлэгийн 32 га талбайгаас 12 га – 2016 онд нийслэлийн засаг даргын
захирамжаар ЭМШУИС- ийн лаборатори эмнэлэг байгуулахаар газар олголт хийгдэж, одоо

барилгажилтын ажил нь 3 жил гаруй хугацааанд үргэлжилж байна. Ийнхүү 2020 оны ерөнхий Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар
төлөвлөгөөнд томоохон байр суурь эзэлж байсан ногоон байгууламжийн талбай 12 га-аар
багассан байна. Энэ мэтчилэн Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ногоон байгууламж бүхий
талбайд газар олголт хийхгүй байх гэсэн заалт ноцтой зөрчигдсөөр байгааг онцлон тэмдэглэх
нь зүйтэй. Мөн Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2016-2020 онд нийслэлийн 9
дүүргийн хэмжээнд дүүрэг хороодын хэмжээнд орон сууцны хороолол дундах бичил цэцэрлэгт
хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайнуудыг шинээр бий болгосон байна.

Зураг 5. Хонхтой цэцэрлэгийг сэргээн сайжруулах анхны зураг төсөл
/2008 онд/

Зураг 6. Хонхтой цэцэрлэг /2016-2020 онд /

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Зураг 7. 2020 онд хэрэгжүүлсэн усан оргилуур, тохижолтын төсөл Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Дээрх зургуудаас харахад нэг талбайд 3 янзын тохижолтын төлөвлөлт хийгдсэн байх
жишээтэй. Энэ нь ногоон байгууламжийн төлөвлөлтийн зургийг хийхдээ судалгаа муутай,
төрийн байгууллагын үйл ажиллагаа хоорондоо уялдаагүйгээс ийнхүү үргүй зардал, хөрөнгө
үрсэн ажлууд сүүлийн жилүүдэд хийгдэх болсон нь хотын өмнөх ерөнхий төлөвлөгөөг мөрдөж
хэрэгжүүлдэггүй хариуцлагагүйн илрэл юм.

Зураг 8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл /2010-2020 он/
Зураг 9. Бээжингийн гудамж 2017-2019 онд сайжруулсан.

Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Зураг 10. Соёл амралтын хүрээлэн /2011-2014 онд/ Суурь судалгаа 2019 оны 12 сарын байдлаар

Дүгнэлт
Ногоон байгууламжийн төлөвлөлтийн судалгаа, төлөвлөлтийн аргачлалыг дэлхийн

томоохон хотуудын төлөвлөлтийн суурь үнэлгээнүүдэд тулгуурлан, аргазүйгээр хангаж,
аргачлалыг тодорхойлж өгсөн. Дэлхийн стандартаар 1 сая гарсан хүн амтай хот нь том хотын
зэрэглэлд багтах ба тэдгээрт оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөлийг хангахад 1 хүнд нийтийн
эзэмшлийн ногоон байгууламжийн талбай 24 м2 оногдох норм үйлчилдэг.
Нийслэлийн ногоон байгууламжийн өнөөгийн төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг НЗАА
Тохижолт, ногоон байгууламжийн хэлтсийн 2016-2020 онд гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээ,
2018 онд ногоон байгууламжинд хийсэн мониторингийн судалгаа, тооллогын материал,
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мод, сөөг ургамлын тооллогын материал, ҮЦХүрээлэнд Ази
номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагын (APFNeT) –ын
санхүүжилтээр хийгдсэн 8,4 га талбай бүхий Ботаникийн бичил цэцэрлэг, нийслэлийн 6
дүүргийн жил бүрийн мод тарьсан мэдээлэл, Ботаникийн цэцэрлэгийн тооллогын материал
зэргийг ашиглан дүн шинжилгээ хийж үзэхэд одоо манай нийслэлд 1 хүнд 4,8 м2 талбай
ноогдож байгаа нь маш хангалтгүй, 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний заалт
биелэх боломжгүй болсоныг илтгэн харуулж байна.


Click to View FlipBook Version