The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by hhegpsc, 2023-11-07 21:46:40

Udurlug

zavkhan

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100-Н ЖИЛИЙН ОЙГ УГТСАН, ОТГОН СУМЫН ЕБС-ИЙН 29 ДҮГЭЭР ТӨГСӨЛТИЙН 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СПОРТЫН 5-Н ТӨРӨЛТ “БИД БҮГДЭЭРЭЭ-2023” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ 2023 оны 11 сарын 06 Улаанбаатар хот Зорилго: Отгон сумын түүхт 100 жилийн ойг угтан “Cпортоор хичээллэн эрүүл, эвсэг амьдрая” уриатайгаар бүх төгсөгчдийг хамруулсан спортын арга хэмжээг зохион байгуулах. Спортын арга хэмжээнд нийт төгсөгчдийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, спортоор дамжуулан нөхөрлөл эв нэгдлийг бэхжүүлэх, төгсөгчдийн уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэмцээний гол зорилго оршино. Тэмцээний журам, тавигдах шаардлага: 35-р төгсөлт хүртэл төгсөлтүүд нэгдэж баг бүрдүүлж оролцож болно. /тусдаа байр эзлүүлэх/ 36-р төгсөлт болон түүнээс дээш төгсөлтүүд төгсөлтөөрөө оролцох. /тусдаа байр эзлүүлэх/ Төгсөлтүүд эрэгтэй эмэгтэй баг бүрдүүлж, жигд номер дугаартай нэг өнгө, төрлийн хувцасаар жигдэрсан байна. Жич: Хувцаслалт жигдрээгүй багийг тэмцээнд оруулахгүй. Төгсөлтүүд гаднаас хүн оролцуулахгүй бөгөөд Отгон сумын уугуул иргэний үр хүүхэд нь оролцох бол эцэг, эхийнхээ иргэний үнэмлэхийн хуулбартай ирж оролцоно. Тэмцээнд оролцох баг тамирчид цаг баримтлах. Тамирчид тэмцээний үеэр шүүгчтэй маргахгүй байх. Зохион байгуулагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх. Сагсан бөмбөгийн багууд тус бүр 6 тамирчинтай, гар бөмбөгийн багууд тус бүр 7 тамирчинтай, теннис төгсөлт бүрээс 1 тамирчинтай, дардас төгсөлт бүрээс 1 тамирчинтай, АХА- асуулт хариултын тэмцээнд төгсөлт бүрээс 5 тамирчинтай оролцох бөгөөд теннис, дардас, “АХА” асуулт хариултын тэмцээнүүдэд тамирчид давхцахгүйгээр оролцоно. Тенхикийн зөвлөгөөнд багаас төлөөлөл ирж оролцож мэдүүлэгээ үнэн зөвөөр өгч тэмцээний дүрэм, журамтай танилцана. Техникийн зөвлөгөөн 2023 оны 11-р сарын 24-ны өдөр БГД-н 93-р сургууль дээр 18 цагт болно. Тенхикийн зөвлөгөөнд ирж мэдүүлэг өгсөн багууд тэмцээнд оролцоно.


Хугацаа, хаяг: 2023 оны 11-р сарын 25, 26-ны өдөр, БЗД 1000-н оюутны байрын зүүн талд “ЧКА” спорт цогцолбор. Шагнал урамшуулал: 1. Сагсан бөмбөг, гар бөмбөг 35-р төгсөлт хүртлэх төгсөлтүүд эрэгтэй, эмэгтэй 36-р төгсөлтөөс дээш төгсөлтүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр 1-р байр алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 3-р байр хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл Шилдэг тоглогч алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 2. Теннис 1-р байр алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 3-р байр хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 3. Дардас 1-р байр алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 3-р байр хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 4. “АХА” 1-р байр алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 3-р байр хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл 5. Шилдэг оролцогч төгсөлт Цом, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал Зохион байгуулагч: 29-р төгсөлт, 20-н жилийн ойн зохион байгуулах коммис Холбоо барих утас: 88090074, 89111272, 99349446, 86679466, 88084038


Click to View FlipBook Version