2015 оны 5 сарын 12
Монголын REDD+-ийн төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх
Нэгдсэн Үндэсний байгууллагын - Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хөтөлбөрөөс (UN-REDD)
хэрэгжүүлэх зорилтот төсөлд оруулах санал
Санал болгон дэвшүүлж буй үйл ажиллагаа нь REDD+-ийн төлөвлөлтөд
шаардлагатай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх хэрэгслийг бий болгох, REDD+ийн
боломжит үр ашгийг дээшлүүлэх, тохиолдож болох эрсдлийг бууруулах, зураглал
боловсруулах, дүн шинжилгээ хийх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, цаашид ойн
тогтвортой менежмент болон ногоон хөгжлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар
Монгол улсын Үндэсний REDD+-ийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад
дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Уг ажлыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн
хүрээлэнгийн Байгаль орчны мэдээллийн төв (БОМТ) болон Нэгдсэн Үндэсний Байгаль
орчны хөтөлбөрийн Даян дэлхийг хамгаалах мониторингийн төв (НҮБОХ-ийн ДДХМТөв) нь
бусад оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Зорилго
Төслийн үйл ажиллагаа нь дараах үндсэн зорилготой. Үүнд:
1. REDD+-ийн төлөвлөлт хийхэд шаардлагатай шийдвэр дэмжих хэрэгслийг хөгжүүлэх,
олон талын үр ашгийг гаргах, эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ. Төслийн үр
дүнг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, байгаль орчин, нийгмийн бусад нэн
тэргүүний бодлого болон төлөвлөлттэй уялдуулахаас гадна REDD+-ийн төлөвлөлт
болон холбогдох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглүүлнэ.
2. Байгаль орчны аюулгүй байдал, олон талын ашиг сонирхолд нийцсэн REDD+болон
ойн салбарын төлөвлөлтөнд дэмжлэг үзүүлэх нэгдсэн төлөвлөлт болон мэдээллийн
системийг сайжруулах чиглэлээр Монголын талын боловсон хүчний чадавхийг
дээшлүүлнэ.
Шаардлага, үндэслэл
Монгол орон нь ойн нөөцөөр бага бөгөөд газар нутгийн 8.5% -нь ойгоор бүрхэгдсэн байна.
Дэлхийн дулаарал болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр сүүлийн 30 жилийн хугацаанд
ойн талбай 1,2 сая га-гаар багассан байна. (Ойн газрын 2010 оны мэдээ)
Гадны нөлөөллийн Нөлөөллийн Гадны нөлөөнд
төрөл хэмжээ, % өртсөн талбай (ha)
2.4
Мод бэлтгэл 294,386
Түймэр 17.4
Хүний бусад нөлөө 15.0 2,183,359
Гадны нөлөөнд өртөөгүй ой 64.1 1,880,796
Хортон шавьжийн нөлөө 8,022,006
0.7
Байгалийн гамшиг (хүчтэй салхи, 89,951
их хэмжээний цас болон бусад)
0.4 49,064
Эх сурвалж: Монголын газар ашиглалт ба газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ (БОНХЯ, 2014)
1
2015 оны 5 сарын 12
Одоогийн байдлаар 2 сая гаруй ойн талбай түймэрт өртсөн ба 8 сая га талбай гадны
ямар нэгэн нөлөөнд өртөөгүй байна. 1,880,796 га ойн талбайд мал бэлчээрлэж байгаагаас
ойн титмийн бүрхэц 10-30% болж буурсан байна.
Монгол улс ойн төлөвлөлт, ойн менежментийг сайжруулахын тулд олон төрлийн эх
үүсвэрийн мэдээг нэгтгэсэн Вэб/ГМС дээр тулгуурласан байгууллагууд хамтран ашиглаж
болохуйц ойн мэдээллийн сан болон ойн мониторингийн системийг бий болгох
шаардлагатай байна.
Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, алслагдмал хүрч очиход хүндрэлтэй
ойтой газар нутагтай Монгол орны хувьд зайнаас тандан судлах арга нь ойн бүрхэвчийн
өөрчлөлтийн мониторинг хийхэд маш тохиромжтой юм. Зайнаас тандан судлалд
түшиглэсэн Үндэсний ойн мониторингийн систем (ҮОМС), үндэсний ойн мэдээллийн
сангийн шинэчлэлт болон Монголын ойн мэргэжилтнүүдийг ойн мониторинг, мэдээллийн
системийн чиглэлээр сургах нь НҮБ-ийн ХХААБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Монголын
үндэсний REDD+ хөтөлбөрийн нэг хэсэг байх болно.
Цаашид REDD+-ийн төлөвлөлтөнд дэмжлэг үзүүлэх, ойн мониторинг болон ойн
мэдээллийн системийг иж бүрнээр хөгжүүлэхээр санал болгож буй үйл ажиллагаа нь ой,
газар ашиглалт болон бусад шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлж тодорхой газар нутаг,
экосистем болон газар ашиглалтын бүсэд REDD+ асуудлыг тусгалаа олсон, олон талын үр
өгөөжийг харуулж чадахуйц шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системийг хөгжүүлэхэд
эдгээр мэдээллийн сангуудыг ашиглах болно.
Монголд олон байгууллага дээр ой, усны олон мэдээллийн сангууд байгаа хэдий ч
мэдээллийн нэгдмэл байдал, нэг мэдээг дундаа хамтран ашиглах асуудал шийдэгдээгүй
байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон төрлийн мэдээг зохицуулан нэгтгэх, ажлын
болон мэдээний давхардлыг арилгах, мэдээний дутагдал, хоосон зайг дүүргэх, шийдвэр
гаргах үйл ажиллагааг дэмжих мэдээний чанарыг сайжруулах шаардлагатай.
Монголын талаас Байгаль орчны мэдээллийн төв нь (www.icc.mn, www.eic.mn)
мэдээллийн сан хөгжүүлэх, зайнаас тандан судалгаа, газарзүйн мэдээллийн системийг
ашиглах тал дээр олон жилийн дадлага туршлагатай тул төслийн хүрээнд төлөвлөж буй үйл
ажиллагааг хэрэгжүүлэх гол түнш юм. БОМТөв нь REDD+-ийн төлөвлөлтөд дэмжлэг
үзүүлэх шийдвэр дэмжих хэрэгслийг бий болгоход шаардлагатай суурь хүчин чадалтай
байгууллага бөгөөд Монгол улсын Засгийн газрын байгууллагуудад REDD+-ийн үйл
ажиллагаа ба ойн бодлого, ойн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг
үзүүлж ажиллах болно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Төслөөр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
a) REDD+-ээс гарах олон талын үр ашиг болон тохиолдох эрсдлийн талаар мэдээлэл
авах, энэ асуудлыг илүү ойлгож мэдэх, нэн түрүүнд шийдвэрдэх асуудлыг тодруулах
зорилгоор зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулах. (REDD+-ийн Үндэсний
бэлэн байдлын төлөвлөгөөний Бүрэлдэхүүн хэсэг-4 дэх хэсэгтэй холбоотой)
b) Орон нутгийн түвшинд зураг боловсруулах, анализ хийх, REDD+-ээс гарах олон
талын үр ашиг болон тохиолдож болох эрсдлийг тооцох зэргээр шийдвэр дэмжих
хэрэгслэлийг хөгжүүлж сургалт болон хамтран ажиллах замаар Үндэсний ба орон
2
2015 оны 5 сарын 12
нутгийн оролцогчдод дэмжлэг үзүүлнэ. Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх арга
хэрэгслэл нь ойг хамгаалах, ойн болон биологийн олон янз байдлын олон талын
үүрэг ролийг хамгаалах, REDD+-ээс Монголын оролцогч талууд олон талын үр ашгийг
дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн газар ашиглалт ба ойн салбарын төлөвлөлт
болон REDD+-ийн анхааралдаа авбал зохих газрыг тогтоох, нэн түрүүнд шийдвэрлэх
асуудлыг тодорхойлоход дэм үзүүлнэ.
c) REDD+-ийн төлөвлөлт болон REDD+-ээс гарах үр ашиг, тохиолдох эрсдэлийг тооцох,
шийдвэр дэмжих хэрэгслэлийг турших талаар мэргэжилтнийг сургаж боловсон
хүчний чадавхийг дээшлүүлэх болон олон улсын, үндэсний, орон нутгийн холбогдох
талуудтай уулзалт, хурал семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
d) Монгол улсад REDD+-ийг хөгжүүлж олон талт үр ашгийг хүртэх боломжийг
тодорхойлон, арга хэрэгслийг хэлэлцэж төслийн тайлан болон бусад материалыг
боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Төслийг хэрэгжүүлэх газар нутаг
Монгол улс засаг захиргааны хуваариар 21 аймагт хуваагдах бөгөөд Хөвсгөл, Төв,
Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Булган зэрэг аймгууд ойн талбай ихтэй аймгуудын тоонд ордог.
Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газар нутгаар Хөвсгөл ба Төв аймгийг сонгосон.
(Зургийг хавсаргав)
Байгаль цаг агаар, газарзүйн байдал, төв суурин газраас алслагдсан байдал, дэд
бүтэц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан тухайн орон нутгийн ойн төлөв байдал, ойн
төрөл, гадны нөлөөлөл зэрэг нь харилцан адилгүй байдаг.
Судалгааны талбараар ойн тархалтаар хамгийн их Хөвсгөл болон Төв аймгийг сонгон
авч байна.
Хөвсгөл аймаг нь 4 сая га буюу монгол орны ойн 3/1-нь тархан ургадаг ойн нөөцөөр
хамгийн ихтэй аймаг юм. Тус аймаг нь төв суурин газраас алслагдсан, дэд бүтэц багатай
боловч орон нутагт ойг их хэмжээгээр ашиглаж түлшинд хэрэглэдэг онцлогтой. Мөн тус
3
2015 оны 5 сарын 12
аймгийн зарим газарт байгалийн сэргэн ургалт маш сайн явагдаж ой тэлэн ургаж байгаа
боловч нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд өсвөр модыг мал амьтан гэмтээх
нөлөөнд өртөж байдаг. Уулт хээрийн, өндөр уулын, тал хээрийн зэрэг өөр өөр бүс,
бүслүүрийн ойн хэв шинжийг төлөөлөх юм.
Төв аймаг 1,0 сая орчим ойн талбайтай ба төв суурин газартай ойр, хүн амын
нягтшил ихтэй, дэд бүтэц сайн хөгжсөн, уул уурхайн нөлөөнд өртсөн зэрэг шалтгааны
улмаас ойн өөрчлөлт ихтэй байдаг. Мөн түймэрт их хэмжээний ойн талбай өртсөн, ойн
хортон шавьж болон хууль бус огтлолтоос шалтгаалан ойн доройтолд орсон.
Төслийн хүрээнд сонгосон 2 аймагт хиймэл дагуулын мэдээг боловсруулах, ойн
төрлийн болон ойн өөрчлөлтийн зураг боловсруулах, хийсэн зургийг хээрийн судалгаагаар
нарийвчлан шалгах, шаардлагатай мэдээллийг цуглуулж бүрдүүлэн мэдээллийн санд
оруулах, орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагч нартай хамтран ажиллахаар төлөвлөж
байна. Төслөөр хийгдэх нэг гол үйл ажиллагаа нь холбогдох байгууллага, мэргэжилтэн
нарыг сургалтанд хамруулах, тэдний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээгээр сүүлийн 10 жилд Төв аймгийн ойн
бүрхэвчийн 8,2%-нь ойн хомсдолд орсон байна. 2001 оноос хойш Төв аймгийн ойн
бүрхэвчийн 18,5% түймэрт өртөж 26,2% хүний нөлөөнд орж 3%-ийн ой байгалийн гамшигт
өртсөн байна.
Төслийг хэрэгжүүлэхээр сонгосон Хөвсгөл, Төв аймаг нь өндөр уул, ойт хээр болон
хээрийн өөр өөр байгалийн бүс бүслүүрт оршихоос гадна Монгол оронд тархан ургадаг
зонхилох төрлийн мод тархан ургасан байна.
Төслөөс гарах үр дүн
Төслийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ. Үүнд:
REDD+ -ийн төлөвлөлтийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системийг
хөгжүүлэхэд орон зайн мэдээллийг ашиглах чиглэлээр Үндэсний болон орон нутгийн
оролцогч талын боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ.
REDD+-тай холбоотой орон зайн дүн шинжилгээ хийх, REDD+-ээс гарах боломжит үр
ашиг болон учирч болох эрсдлийн талаар Монголын талын шийдвэр гаргагч нарын
чадавхийг дээшлүүлнэ.
REDD+-ээс хүртэх үр ашгийг дээшлүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.
Монгол оронд REDD+-ээс хүртэх олон талт үр ашиг, гарч болох эрсдлийг бууруулах
болон олон талт үр ашгийг дээшлүүлэх анализ хийх, хэрэглээг хөгжүүлэх талаар
семинар зохион байгуулах, холбогдох материалыг боловсруулна.
REDD+-ээс хүртэх олон талт үр ашгийн дүн шинжилгээний үр дүн, үйл явцыг
харуулсан зураг болон тайланг монгол, англи хэлээр гаргана.
Монголын сэтгүүлд монгол англи хэлээр хэвлүүлнэ.
4
2015 оны 5 сарын 12
Төсөл хэрэгжүүлэх хугацаа ба төсөв
Төслийг 2015 оны 5 сараас эхлэн 2016 оны 4 сар хүртэл 11 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр
төлөвлөж байна.
Үйл ажиллагаа 2015 он 2016 он
5 6 7 8 сар 9 10 11 12 123
сар сар сар сар сар сар сар сар сар сар
1. REDD+-ийн
төлөвлөлтийн арга
хэрэгслийг
тодорхойлоход
бэлтгэх, семинар
зохион байгуулах
2. 1-р үе шат:
Мэдээ цуглуулах,
мэдээ боловсруулах ба
чадавхи дээшлүүлэх
3. 2-р үе шат: Шийдвэр
дэмжих орон зайн
давхарга үүсгэх
4. Хамтарсан семинар
зохион байгуулах ба
үр дүнг гаргах
5. Орон зайн шийдвэр
дэмжих хэрэгслийг
сайжруулах,
засварлах
6. Дүн шинжилгээ хийж
үр дүнг гаргах
Оролцогч тал
Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь байгууллагууд гол оролцогчоор ажиллана. Үүнд:
- Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Байгаль Орчны Мэдээллийн
Төв, Нэгдсэн Үндэсний Байгаль орчны хөтөлбөрийн Даян дэлхийг хамгаалах мониторингийн
төвтэй (UNEP-WCMC) хамтран сонгосон газарт Орон зайн шийдвэр дэмжих хэрэгслэлийг
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Нэгдсэн Үндэсний Байгаль орчны хөтөлбөрийн Даян дэлхийг хамгаалах
мониторингийн төв Орон зайн шийдвэр дэмжих хэрэгслэлийг хөгжүүлэхэд боловсон
хүчнийг сургах болон техникийн туслалцаа үзүүлж ажиллана.
- БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар хамтран ажиллана.
- Хөвсгөл, Төв аймгийн байгаль орчны холбогдох байгууллагын техникийн ажилтан
нар мэдээ цуглуулах, орон зайн дүн шинжилгээ хийх, аймгийн түвшинд REDD+-ийн
төлөвлөлт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
Төслөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь REDD+-ийн төлөвлөлтөд оролцогч Нэгдсэн
үндэсний Байгаль орчны хөтөлбөр, НҮБ, НҮБ-н ХХААБ болон Засгийн газрын холбогдох
байгууллагууд, ГТХАН зэрэг олон улсын төсөл, хөтөлбөр, ТББ -уудтай холбоотой ажиллана.
5