Спортын наадамд оролцогч нь Дархан-Уул аймагт оршин суудаг, 3 сараас доошгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагч нар хамрагдана. Байгууллагын удирдах албан тушаалтан (1 дүгээр гарын үсэг) тамирчин байж болно. ТАВ. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Техникийн зөвлөгөөн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт Нийгмийн даатгалын хэлтсийн сургалтын танхимд багийн ахлагч нар баг тамирчдын мэдүүлэгтэй оролцоно. Баг тамирчдын мэдүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү. Мэдүүлэг огт ирүүлээгүй тохиолдолд тэмцээнд оруулахгүй. Тэмцээний нэг байгууллагын оролцооны төлбөр 800,000 төгрөг (эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 400,000 төгрөг) Багийн мэдүүлэг ирүүлэх маягт: “Тамирчин Санхүүч-2023” спортын наадамд оролцох ........................... байгууллагын .................. төрөлд оролцох .............. тамирчдын мэдүүлэг № Зураг Овог нэр Регистрийн дугаар Ажлын газар Албан тушаал Ажилд орсон он.сар.өдөр Спортын цол, зэрэг Хувийн дугаар 1 2 3 Бичиг баримтын бүрдэл болон шаардлага хангаагүй спортын бус авир, тамирчны ёс зүйн нийтлэг хэв журам зөрчсөн тохиолдолд тэмцээн зохион байгуулах бүрэлдэхүүн тэмцээнээс хасах хүртэлх арга хэмжээ авна. ЗУРГАА. СПОРТЫН НААДМЫН ШАГНАЛ: Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн баг, тамирчид: I байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал II байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал III байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Тэмцээний шилдгийн “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ”, “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ” тоглогчийг тус бүр шалгаруулна. Нийт оноогоор түрүүлсэн багт “ТАМИРЧИН САНХҮҮЧ” шилжин явах цомыг гардуулна. ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТИЙН ДАРХАН САЛБАР